нярайн халдвар
TRANSCRIPT
Перинаталь халдвар
АУС-418-р хэсэг С.Халиун
П.Энхтөр
Ч. Энхцэцэг
Агуулга
•Нярайн халдвар
•Ургийн халдвар
•Үжил
Нярайн халдвар АУС 418-р хэсэг Ч.Энхцэцэг
Агуулга
• Тодорхойлолт
• Нөлөөлөх хүчин зүйлс
• Ангилал
• Шалтгаан
• Эмнэлзүй
• Оношлогоо
• Эмчилгээ
• Урьдчилан сэргийлэлт
Тодорхойлолт
• Эмгэгтөрөгчөөр үүсгэгдсэн аливаа өвчинг нярайн өвчин гэнэ.
• Халдвараас болж нярайн эндэгдэл хөгжиж буй орнуудад 30% ба түүнээс дээш байдаг.
Нөлөөлөх хүчин зүйлс
Нөлөөлөх хүчин зүйлс
Хүүхдийн талаас
• Төрөх үеийн эрүүл ахуй муу
• Бүтэлт
• Гипотерм
• Муу хооллох
• Солбио халдвар
• Дутуу төрөлт
• Бага жинтэй төрөх
Эхийн талаас
• Ургийн ус эрт гарах
• Эрүүл ахуй, хувийн ариун цэвэр муу
• Бэлгийн замын өвчин
• Дархлаажуулалтын хамралт хангалтгүй
Макроорганизмын талаас
• Арьс, салст бүрхэвчийн гэмтэл, Артери венийн судсанд тавигдах гуурс, Мөгөөрсөн хоолойд тавигдах гуурс, хөвч таслах
• Антибиотикт тэсвэртэй
Ангилал
Ихэс
Төрөх
Эмнэлэгийн дотоод
Төрсний дараах
Өгсөх
Ангилал
Нярайн халдвар
Ургийн Төрсний дараах
Шалтгаан
• Стрептококк
• Стафилококк
• Листери
• Цус задлагч нян
• Гэдэсний савханцар
• Псевдоманос
• Клебсиелл
• Серраци
Эмнэлзүй
• Нярайн аюултай шинжүүд:
• Биеийн дулаан буурах буюу халуурах
• Хөдөлгөөн муудах, цочромтгой болох
• Хоолондоо муудах, хөхөж чадахгүй байх
• Бөөлжих эсвэл суулгах
• Амьсгалын тоо 60-аас олшрох, 30-аас цөөрөх
• Цээж хүчтэй хонхолзох
• Гарын алга, хөлийн ул шарлах
• Арьсаар олон тооны идээт тууралт гарах
• Татах
• Олон удаа бөөлжиж, суулгах
• Цус алдах
• Яриглах
Эмнэлзүй
• Хэсэг газрын шинжүүд:
• Нүднээс нуух гарах
• Арьсаар идээт болон цэврүүт идээт тууралт гарах
• Хүйнээс идээ гарах, хүй тойрон улайх, улайлт нь тэлэх
• Үений хөдөлгөөн хязгаарлагдан эмзэглэх, үе орчим хавдах
Оношлогоо
• Цусны ариун чанар
• Нугасны ус, шээс, тууралт, шархны арчдас болон шүлсэнд эмгэгтөрөгч, вирүс илрүүлэх
• Үжлийн шалгуур
• Цагаан эсийн тоо <5000 эсвэл
• 0-2 хоногтой >30000
• 3-7 хоногтой>20000
• 7 хоногоос дээш >15000
• Залуу эсийг (мононукляр) нийт нейтрофильд (полинукляр+мононукляр) харьцуулсан харьцаа > 0,2
• С-урвалж уураг 0,8 мг/дл
• Улаан цогцсын тунах хурд > 15 мм/ц
• Эдгээр өөрчлөлтөөс 2 ба түүнээс олон байвал үжлийн шалгуур эерэг гэж үзнэ.
• Цус, шээсэнд цитомегаловирүсийн рибонуклейн хүчил , HBsAg үзэх, IgG, IgM үэх, тэмбүүгийн сорил (RPR, TPHA)
Эмчилгээний зарчим
• Антибиотик эмчилгээ
• Дэмжих эмчилгээ
• Сайн хооллох
• Дулаан байлгах
• Биеийн байдлыг хянах
• Хүчилтөрөгч өгөх
Перинаталь халдвараас сэргийлэх
• Халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих
• Гар угаах: Аливаа цэвэр үйлдлийн өмнө болон бохир үйлдлийн дараа гараа заавал угаах
• Солбио халдвараас сэргийлэх
• Эх хүүхдийг 1 өрөөнд байлгах
• Гэмтэл учруулж болох аливаа ажилбараас зайлсхийх
Ургийн халдварАУС 418-р хэсэг С. Халиун
Ургийн халдвар
Төрөхөөс өмнө болон төрөх үед халдвар авч өвчлөхийг эхийн умайд авсан халдвар буюу ургийн халдвар гэнэ. Тэдгээрийг TORCH гэж товчлон нэрлэдэг.
T - токсоплазмоз
О – бусад (тэмбүү, сүрьеэ, гепатит, ДОХ г.м)
R – улаанууд
С – цитомегали
Н – хомхой
Халдвар дамжих зам
Өгсөх
Уруудах
Эхэсээр
Төрөлхийн токсоплазмоз
• Toxoplasma gondii шимэгч өргөн тархсан.
• 10-20 насанд 10-37%
• 50-60 насанд 60-80%
• Халдварын эх үүсвэр нь түүхий мах, жимс, ногоо, муур
• Халдвар авсан хүний 90% шинж тэмдэггүй, 10%-д толгой өвдөх, ялимгүй халуурах, булчирхай томрох, хөнгөн миозит илэрнэ
• Жирэмсэн эмэгтэйчүүдийн 1% анх удаа халдвар авдаг. Тэдний 15% (эхний 3 сард) –аас 65%-д (сүүлийн саруудад) ихэсээр урагт хадвар дамждаг.
Эмнэлзүйн хэлбэр
1. Удамшлын ба хромосомын эмгэг
2. Эмбриопати: зулбалт, гаж хөгжил
3. Эрт фетопати: зулбалт, эрхтэний фиброз, склерозын өөрчлөлт 4.
4. Хожуу фетопати: дутуу төрөлт, эрхтэний эмгэг
5. Төрөлхийн токсоплазмоз:
А. Хурцавтар
Б. Хожуу илрэх төрөлхийн токсоплазмоз
В. Үлдэц: дүлий, сохор, гидроцефали, эпилепси гэх мэт.
Эмнэлзүй
Жирэмсний эхний 3 сард халдвар авсан бол гурвал илэрнэ.
1. Гидроцефали
2. Хориоретиник
3. Тархины кальцификат
• Шарлалт удаан
• Элэг дэлүү томрох
• Таталт
• Гидроцефали
• Тархины кальцификат
• ТР ихсэх
• Нүдний эмгэгтэй хавсарсан оюуны хомсдол
• Лимфаденит
• Арьсны тууралт
• Кардиомиопати
• Энцефалит
• Арахнойдит
• Субфебрил халууралт
Оношлогоо
• Иммуноферментийн анализ: IgM, IgG –н титр тодорхойлох
• Серологи: Өвөрмөц IgM, IgA тодорхойлох.
2-4 долоо хоногийн зайтай давтахад титр 4 дахин ихсэх нь шинэ халдварыг илтгэнэ.
• Нугасны ус шаргал өнгөтэй, плеоцитоз, уураг маш өндөр
• Толгойн эхо ба КТ- кальцификат
• Нүд - хориоретинит
Эмчилгээ
• Сульфадимезин 100 мг/кг/хоногт, 6 цагаар, (хоногт 4 гр-аас ихгүй) + Пириметамин 2 мг/кг/хоногт, өдөрт 1-2 удаа, 2 хоног (ханах тун), дараа нь 1 мг/кг/хоногт, өдөрт 1-2 удаа, per os + Фолийн хүчил (Leucovorin calcium) 5 мг/кг 7 хоногт 3 удаа /6 сар хийнэ./
• Дараа нь Спирамицин (эритромицинтэй төстэй макролид) 100 мг/кг/хоногт, өдөрт 2 удаа /1 сар уулгана./
Төрөлхийн тэмбүү
• Treponema pallidum
• Цусаар халдвар дамжина. Хэрэв төрөх замаар авсан бол олдмол гэж үзнэ.
Эмнэлзүй
• Тэмбүүгийн цэврүү
• Ринит
• Хохзингерийн гүвдрүү
• Тууралт
• Элэг дэлүү томрол
• Шарлалт
• Ургийн өсөлтийн саатал
Оношлогоо
• Ликворт – эс >20-25, 1мм³, уураг >1.5-1.7 г/л
• Рентген – остохондрит, периостит
• Серологи • РСК / комплемент холбох урвал/
• РМП / микропреципитацийн урвал/
• РИФ / иммунофлюресценцийн урвал/
• РИБТ / цагаан трепонемийн иммибилизацийн урвал/
• ИФА – IgM
Эмчилгээ
• Пенциллин хоногт 100000ед/кг 6ц, 14х
• Прокайн пенциллин 50000ед/кг 1удаа, 14х
• Цефтриаксон 50 мг/кг хоногт 1 удаа, 10х
Хламид
• Chlamidia trachmatis шимэгч
• Халдвартай эхээс урагт халдах магадлал 50-75%
Эмнэлзүй
• Конюктивит 20-50% / амьдралын 2дахь 7 хоногоос эхэлнэ, заримдаа 3 хоног, 5-6 д/х-н дараа үүснэ. 2-3 д/х эдгэнэ, заримдаа архаг явцтай байна. /
• Уушигны үрэвсэл 30% / 3-11 д/х-тойд үүснэ, 1-2 д/х хамраас цус гоожиж байгаад ханиалгана, амьсгалын тоо олширно. Ханиалга нь бөгшүүлсэн, унтах хөхөө хөхөхөд саадтай/
• 3 хүүхэд тутмын 1-д чихний үрэвсэл үүснэ.
Оношлогоо
• Цусанд эозинофиль олширно
• Рентгенд уушгины үрэвсэл
• IgM-ИФА
• Тэжээлт орчинд ургуулах
Эмчилгээ
• Уушигны үрэвсэлтэй үед – Эритромицин 50мг/кг/х 4 хувааж 14хоног судсаар
• Конюктивиттэй үед – 0,5% Эритромицины тос 5-6 удаа/х + – Эритромицин 50мг/кг/х 4 хувааж 14хоног судсаар тарина.
Гепатит
Гепатит А, В, С, D вирус
Тархвар зүй
• Жирэмсэн эмэгтэй гепатит А-ийн далд ба хурц өвчлөлийн үед төрсөн
• Эх нь HBsAg (+) бол ихэсээр халдвар дамжих нь ховор, төрөх үед болон төрсний дараа халдварлана.
• Жирэмсний сүүлийн 3 сард Гепатит В вирүсээр өвчилвөл урагт халдвар дамжих эрсдэл их.
Эмнэл зүй
• Ихэвчлэн шинж тэмдэг илрэхгүй
• Өвчилсөн нярайн 1-3%-д шарлалт, трансаминаз идэвхижих, сульдах шинж илэрнэ
• Маш хурц явцтай гепатит нярайд ховор тохиолдоно.
Оношлогоо
• HBsAg (+) – Цочмог гепатит, вирус тээгч
• HBeAg (+) + HBsAg (+) – халдвар авч өвчлөх эрсдэл их
• Анти HBs – В гепатитын эсрэг дархлаатай.
Авах арга хэмжээ
• Бүх жирэмсэн эмэгтэйчүүдэд HBsAg тодорхойлох
• HBsAg (+) эхээс төрсөн нярайд В гепатитын эсрэг вакцин хийнэ.
Дох
Шалтгаан • HIV-1
• HIV-2 (ховор)
Халдвар дамжих зам
• Эхийн хэвлийд (ховор)
• Төрлөгийн үед (65%)
• Төрсний дараа хөхний сүүгээр (10-20%)
Сэргийлэх арга хэмжээ аваагүй ДОХ-ын халдвартай жирэмсэн эмэгтэйчүүдийн 40% нь хүүхэддээ дамжуулна.
Оношлогоо
1. HIV PCR DNA • Төрмөгц
• 1 сартайд
• 3-4 сартайд
Шинжилгээ (+) бол шууд давтана.
Хэрэв 1 ба 4 сартайд хийгдсэн шинжилгээ (-) бол хүүхэд халдвар аваагүй гэж үзнэ.
2. ELISA: HIV (+) эхээс эхсээр дамжсан HIV IgG хүүхдийг 12-18 сар хүртэл цусанд нь тодорхойлогдоно. Иймд энэ хугацаанд ДОХ-той эсэхийг оношлох боломжгүй.
Сэргийлэлт
• Төрөхөөс өмнө: Азидотимидин 300 мг хоногт 2 удаа, 14-34 долоо хоногтойгоос эхлэн төрөх хүртэл уух.
• Төрөх үед: Азидотимидин судсаар 2 мг/кг эхний цагт, дараа нь 1 мг/кг/цагт тунгаар төрөх хүртэл.
• Нярайд: Азидотимидин сиропоор 2 мг/кг тунгаар 6 цагаар, төрсний дараах 8-12 цагтайгаас нь эхлэн 6 долоо хоног уулгана. Уух боломжгүй бол 1.5 мг/кг тунгаар 6 цагаар булчинд тарина.
Салхин цэцэг АУС418 Г. Мөнхцэцэг
Тодорхойлолт
• Херпес вирусээр /varicella zoster virus/ үүсгэгддэг, ихэвчлэн хүүхдүүдэд зонхилон тохиолддог, цэврүүт тууралтаар илэрдэг халдварт өвчин.
Тархвар судлал
• 90% нь 13 хүртэлх насны хүүхдүүдэд
• 10% нь 15 –аас дээш наснхыханд тохиолдоно.
• Жирэмсэн эмэгтэй төрөхөөсөө 4-5 хоногийн өмнө, эсвэл төрснөөс хойш 48 цагийн дотор салхин цэцгийн халдвар авсан тохиолдолд нийт төрсөн хүүхдийн 17% нь өвчилж, 30% -ийн нас баралттай байдаг.
• Жирэмсний эхний хугацаанд эх халдвар авсан тохиолдолд ургийн гаж хөгжил үүсэх талтай. /мөчүүд богино, сохор/
• Өвчлөл өвөл намрын улиралд элбэг.
• Өвчилсний дараа үүсэх дархлаа тогтвортой буюу байнгийн дархлаа үүснэ.
Халдварын эх уурхай
• Халдвараар өвчилсөн өвчтөнүүд
• Халдвар авснаас хойш хамгийн сүүлийн цэврүүт тууралт гарсны дараа 5 хоног өнгөртөл халдвар тараах аюултай.
Эмнэлзүй
• Нууц хугацаа- 10-21 хоног
• 1-2 хоногт цочмогоор 38-39 градус хүртэл халуурч
• Бие сульдаж, ядарч
• Хоолонд дургүй болж
• цочромтгой, уур уцаартай, аль эсвэл унжгар ноомой болдог
Эмнэлзүй
• толбот, гүвдрүүт, цэврүүт тууралтууд гарч эхлэхэд дээрхи шинж тэмдгүүд аяндаа арилж бүдгэрдэг
• Улмаар дотроо шингэн агуулсан, эргэн тойрон улаан хүрээтэй, арьсанд нэвчдэс үүсэгүй, гялтганасан өнгөтэй, голдоо хүйс мэт хонхорхойтой, тэмтрэхэд зөөлөн, янз бүрийн хэмжээтэй цэврүү болон хувирна
• Цэврүү нь 2-3 хоногийн дараа тавшина
Эмнэлүйн хэлбэрүүд, хүндрэл
• Хөнгөн
• Дунд
• Хүнд
• Балархай
• Тархмал
• Цусархаг
• Үхжилт
• Том цэврүүт
• Менингит
• Менингоэнцефалит
• Нүдний эвэрлэгийн үрэвсэл
• Нарийн гэдэсний үрэвсэл
• Амьсгалын дээд, доод замын үрэвсэлт өвчнүүд
• Нянгийн гаралтай үрэвслүүд
Эмчилгээ
• Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэнэ.
• Өвчний явцаас хамааран хэвтрийн дэглэмийг тохируулна.
• Өвчтөй хүүхдийг тусад нь тусгаарлана. Өрөө тасалгаанд агаар салхи сайн оруулж, чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж, хувийн ариун цэвэр сайн сахиулна.
• Эмийн эмчилгээнд: ацикловир 30мг/кг хоногт 8 цагаар 7 хоног. Вирусын эсрэг иммуноглобулин 125 ед булчинд тарина /нярайд/
Улаанууд
Rubella РНХ агуулсан вирус.
Тархвар зүй
• Агаар дуслын замаар халдварлана.
• Жирэмсэн эмэгтэй улаанууудаар өвчилсөн бол төрөлхийн халдвар үүснэ.
• Жирэмсний эхний 1-2 сард өвчилсөн бол ураг өвчлөх эрсдэл 50-80%, 2-3 сартайд 15-30%, түүнээс хожуу өвчилсөн бол 3-8% нь дүлийрдэг байна.
• Урагт маш олон гаж хөгжил үүсгэнэ.
Эмнэлзүй
• Сонгодог гурвал1. Зүрхний гажиг
2. Нүдний гажиг
3. Дүлий
• Ургийн өсөлтийн саатал
• Элэгний үйл ажиллагаа алдагдах
• Цус багадалт, ялтсан эс цөөрөх
• Дархлаа дутал
• Шүдний дисплази
• Арьсаар цусан тууралт, толбо
Оношлогоо
• Шээс, залгиур хоолойн арчдасаас вирус ургуулах
• Улаануудын эсрэг Ig M, IgG тодорхойлох
• Хавсрага холбох урвал
Эмчилгээ
• Өвөрмөц эмчилгээ байхгүй
• Гаж хөгжлийн эмчилгээ
• Өвчтэй нярайг тусгаарлах
• Улаануудын эсрэг дархлаажуулалт хийх
Цитомегали
Цитомегалийн вирүсээр гэмтсэн эс томордог тул ингэж (эс томрох) гэж нэрлэсэн. Үүсгэгч нь Герпес бүлгийн ДНХ бүхий вирүс.
Ураг-нярай өвчлөх эрсдэл
• Жирэмсэн эмэгтэй цитомегаловирусийн анхдагч халдвараар өвчлөх • урагт халдвар дамжих - 30-50%
• халдвар авсан ургийн 5-18% ЦМВТХ-ын хүнд хэлбэрээр өвчилдөг
• үлдэц их (80% хүртэл)
• Жирэмсэн эмэгтэй цитомегаловирусийн хоёрдогч халдвараар өвчлөх • урагт халдвар дамжих - <2%
• ЦМВТХ-ын хүнд хэлбэр ховор
• үлдэц 5-17%
Эмнэлзүй
• Цусархаг тууралт - 76% / ялтсан эсийн багадалтаас /
• Элэг дэлүү томрох - 60% /гепатитын улмаас/
• Шарлалт - 67% /цус задралын болон элэгний/
• Микроцефали - 53%
• ТНБЖ-тэй төрөх - 50%
• Дутуу төрөх - 34%
• Гепатит – 20%
• Цавьны ивэрхий - 76%
• Хориоретинит
• Пневмония
Оношлогоо
• Вирүсологийн шинжилгээ (шүлс, шээсийг ариун саванд авч, мөстэй саванд хийж лабораторт хүргэнэ) ЦМВ-ийн геном илрүүлэх (ДНК анализ, PCR)
• Цитологийн шинжилгээ (шээс, элэгний эдэд ЦМВ агуулсан аварга эс илрүүлэх)
• Серологийн шинжилгээ • ЦМВ-АТ IgG
• ЦМВ-АТ IgM
• Толгойн КТГ (кальцификат)
Эмчилгээ
1. Ганцикловер 5мг/кг/х 1-2 цагийн турш судсаар 14-21 хоног хийнэ.
2. ЦИТОТЕКТ- цитомегаловирусийн эсрэг иммуноглобулин
Хийх арга: Судсаар, дуслын шахуургаар, 5-7 мл/цагт
Тун: 2 мл/кг/хоногт, 1 өнжөөд, 3-5 удаа
Эсвэл: 4 мл/кг/хоногт, 3 өнжөөд 1 удаа (өвчний 1, 5, 9 дахь хоногт), дараа нь тунг бууруулж 2 мл/кг/хоногт.
Дээрх давтамжаар дахин 1-3 удаа цитотект хийнэ.
Хомхой
Тархалт: 1:2500 – 1:60000 амьд төрсөн нярайд
Халдвар дамжих зам
• Антенаталь- 5%
• Интранаталь- 75-80%
Төрөхөөс өмнөх 1 сарын дотор эх нь бэлгийн замын хомхойгоор өвчилсөн тохиолдолд урагт хомхойн халдвар үүсэх эрсдэл хамгийн их байдаг.
Эмнэлзүй
1. Арьс, салст, нүдний хэлбэр
Нярайн хомхойн 20-40%, улайж, хавдсан суурин дээр 1.5-2 мм цэврүү 5-14 хоногтойд (антенаталь- төрөх үед) үүснэ. 10-14 хоногийн дараа эдгэрнэ.
Нүдний хомхой кератоконъюнктивит, увеит, хориоретинит, ретины дисплазигаар илэрнэ.
2. Үжилт хэлбэр
Нярайн хомхойн 20-50%. Амьдралын 5-10 хоногтойд эхэлнэ. Үжлийн эмнэлзүй, элэг, бөөрний дээд булчирхайн өөрчлөлт, дэлүү томорно, гипогликеми, гипербилибубинеми, ДВС илэрнэ.50-65%-д нь хомхойн менингоэнцефалит үүснэ. Өвчлөлийн 2-8 хоногт арьс, салстаар хомхойн цэврүү гарах боловч 20%-д цэврүү үүсэхгүй.
Өвөрмөц эмчилгээ хийгээгүй бол 50-70% нь үжилт эсвэл ТМТ-ны хомхойн хэлбэрт шилжинэ.
3. Төв мэдрэлийн тогтолцооны хомхой (менингоэнцефалит, энцефалит) – 30% Эмнэлзүй нь 2-3 долоо хоногтойд халуурах, улбагар сул байснаа цочромтгой болох, тремор, хоолны дуршил муудах, татах шинж тэмдгүүдээр илэрнэ.
Ликвор эхлээд хэвийн байснаа дараа нь уураг, эс (лимфоцит давамгайлна) ихэснэ. 40-60%-д арьс, салстаар цэврүү үүсэхгүй.
Оношлогоо • Анамнез болон бодит үзлэг, шинжилгээ
• Бэлгийн замын хомхойн халдвартай эхээс төрсөн нярайн арьс, салстыг сайн үзэх
• Шалтгаан тодорхойгүй таталттай хүүхдэд нугасны усны шинжилгээ хийх
• Антибиотик эмчилгээ үр дүнгүй, үжлийн эмнэлзүйн илрэлтэй хүүхдэд хомхойн шинжилгээ хийх
• Цус, шээсний ерөнхий болон биохимийн шинжилгээ, КТ гэх мэт бусад шинжилгээ
• Хомхойн шинжилгээ
• Вирусологийн шинжилгээ
• Цус, ликвор, цэврүүнд вирус ургуулах
• Полимеразийн гинжин урвалаар цусанд хомхойн вирусийн геном илрүүлэх
• Иммунферментийн анализаар хомхойн вирусийн эсрэг IgG, IgM тодорхойлох
Эмчилгээ
• Ацикловир 45 мг/кг/хоногт судсаар, 10-14 хоног, ТМТ-ны болон үжилт хэлбэрийн үед 60 мг/кг/хоногт, 21 хоног
• Судсаар хийдэг иммуноглобулин 400 мг/кг тунгаар, эхний 15 мин-д 1мл/кг/цагт, анафилаксийн шинж илрэхгүй бол цаашид дутуу нярайд 2-3 мл/кг/цагт, гүйцэд нярайд 4-5 мл/кг/цагт, 5 хоног
Тавилан
• Үжилт хэлбэрийн үед эндэгдэл –<50% (өвөрмөц эмчилгээ хийгээгүй бол 90%)
• Менингоэнцефалитын үед – 14%
• Мэдрэлийн хүндрэл – 10-43%
• Арьсан дээр хомхойн цэврүү 6 сарын дотор дахин гарах – 46%
Шалтгаан
• Грам сөрөг, эерэг нянгууд• Стафиллококк
• Энтеробактер
• Вирус• Энгийн герпес
• Энтеровирус
• Мөөг • Candida albican
<90%
<10%
<1%
Ангилал
• Эрт илрэлтэй үжил/ Амьдралын эхний 5-7 хоногт илэрнэ
• Хожуу илрэлтэй үжил/8-28 хоногт үжлийн шинж тэмдэг илэрнэ.
Эмгэг жам
Эмгэг жам
Эмгэг жам
Эрт үед илрэх-Эмнэлзүй • Хүүхдийн ерөнхий байдал-сул, унтаа, ноомой, орчны харьцаа сул
• Хөхөнд дургүй
• Хөхөх рефлекс сулрах
• Биеийн халуун хэлбэлзэх
• Арьс цонхийх, эрээнтэх, шарлах, Цусархаг тууралт, үжлийн тууралтууд гарах, хүйн үрэвсэл үүсэх
• Амьсгалын эрхтэн тогтолцооны талаас амьсгал тасалдах, амьсгалын тоо олшрох 1мин 60 дээш, зүрхний тоо олшрох 160 дээш, цагаан толбоны шинж 3 сек удаан хадгалагдана.
• Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны талаас- бөөлжилт, шингэн алдалт, хэвлий дүүрэх,
• Төв мэдрэлийн эрхтэн тогтолцооны талаас-унтаа, ноомой, цочромтгой, янцаглах тайван бус
Хожуу үед илрэх-Эмнэлзүй
• Амьсгалын эрхтэний талаас хөхрөх, Яраглах, амьсгалын хэм алдагдах,
• Зүрх судасны эрхтэний талаас захын судасны эргэлтийн алдагдал, цохиулалт,
• Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны талаас цөсөөр бөөлжих, хэвлий дүүрэх, хэвлийн арьс улайх, хатуурах, гэдэсний түгжрэл,
• Төв мэдрэлийн эрхтэн тогтолцооны талаас огцом чарлаж уйлах, хүзүүний булчин хөших, зулай чинэрэх, татах,
• Цусархаг хам шинж-арьс болон ажилбар хийсэн газар, дотор эрхтэн бөөр, шээсний замаас цус алдах, хэдэн өдрөөр үргэлжлэх арьсаны доорх өөхлөг хатуурах,
• Аль нэгэн эрхтэний хөдөлгөөн хзгаарлагдмал болох хуурамч саа, эсвэл хөдлөхөд эмзэглэлтэй, өвдөлттэй шинж тэмдэг илэрвэл үжлийн үений ба ясны үрэвслийн шинж байна гэж үзнэ.
Оношлогоо• Цусны ариун чанар
• Нугасны ус, шээс, тууралт, шархны арчдас болон шүлсэнд эмгэгтөрөгч, вирүс илрүүлэх
• Үжлийн шалгуур
• Цагаан эсийн тоо <5000 эсвэл
• 0-2 хоногтой >30000
• 3-7 хоногтой>20000
• 7 хоногоос дээш >15000
• Залуу эсийг (мононукляр) нийт нейтрофильд (полинукляр+мононукляр) харьцуулсан харьцаа > 0,2
• С-урвалж уураг 0,8 мг/дл
• Улаан цогцсын тунах хурд > 15 мм/ц
• Эдгээр өөрчлөлтөөс 2 ба түүнээс олон байвал үжлийн шалгуур эерэг гэж үзнэ.
• Цус, шээсэнд цитомегаловирүсийн рибонуклейн хүчил , HBsAg үзэх, IgG, IgM үзэх, тэмбүүгийн сорил (RPR, TPHA)
Эмчилгээ
• Антибиотик эмчилгээ
• Хордлого тайлах
• Дархлаа дэмжих
• Шинж тэмдгийн
• Дэмжих эмчилгээ
Ашигласан материал
• Хүүхдийн өвчин
• Нярай судлал
• http://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC2891980/pdf/nihms195866.pdf
Анхаарал тавьсанд баярлалаа