ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам

22
Чингэлтэй эрүүл мэндийн нэгдлийн даргын 2014 оны 03 дугаар сарын 03 -ны өдрийн А /25 дугаар тушаалын хавсралт ЧИНГЭЛТЭЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ Нэг. Ерөнхий зүйл 1.1. Энэхүү Хөдөлмөрийн дотоод журам нь Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, бусад хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, заавар, хамтын гэрээнд үндэслэгдсэн бөгөөд Чингэлтэй эрүүл мэндийн нэгдлийн хөдөлмөр зохион байгуулалт, ажил олгогч болон ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тусгасан эрх зүйн баримт бичиг мөн. 1.2. Дотоод журмын зорилго нь: 1.2.1.Хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах 1.2.2.Ажлын цагийн хуваарилалтыг зөв тогтоож үр бүтээлтэй ашиглах 1.2.3.Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, үр дүнг дээшлүүлэх 1.2.4.Ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх 1.2.5.Хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэхэд оршино 1.3. Дотоод журмаар дараах харилцааг зохицуулна. Үүнд: 1.3.1.Ерөнхий зүйл 1.3.2.Хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалт 1.3.3.Байгууллагын дотоод үйл ажиллагаа 1.3.4.Хөдөлмөр зохион байгуулалт 1.3.5.Хүний нөөцийн менежмент 1.4. Уг журмаар зохицуулагдаагүй асуудлыг байгууллагын даргын тушаалаар холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ. 1.5. Энэхүү журмыг Чингэлтэй эрүүл мэндийн нэгдлийн бүх албад, тасаг, нэгжүүдэд дагаж мөрдөх ба хэрэгжилтэд нь байгууллагын захиргаа хяналт тавина. Хоёр. Хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалт 1. Чингэлтэй эрүүл мэндийн нэгдэл нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын бодлого, чиглэл шийдвэрүүдийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, зохицуулах, хүн амд нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий төрийн үйлчилгээний байгууллага мөн. 2. Байгууллага нь өөрийн үйл ажиллагааны онцлогт нийцсэн эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлстэй байна.

Upload: asaa-tumee

Post on 20-Jul-2015

820 views

Category:

Health & Medicine


3 download

TRANSCRIPT

Page 1: ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам

Чингэлтэй эрүүл мэндийн нэгдлийн даргын 2014 оны 03 дугаар сарын 03 -ны өдрийн

А /25 дугаар тушаалын хавсралт

ЧИНГЭЛТЭЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Энэхүү Хөдөлмөрийн дотоод журам нь Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүлмэндийн тухай хууль, бусад хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм,журам, заавар, хамтын гэрээнд үндэслэгдсэн бөгөөд Чингэлтэй эрүүлмэндийн нэгдлийн хөдөлмөр зохион байгуулалт, ажил олгогч болон ажилтныэрх, үүрэг, хариуцлагыг тусгасан эрх зүйн баримт бичиг мөн.

1.2. Дотоод журмын зорилго нь:

1.2.1.Хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах1.2.2.Ажлын цагийн хуваарилалтыг зөв тогтоож үр бүтээлтэй ашиглах1.2.3.Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, үр дүнг дээшлүүлэх1.2.4.Ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх1.2.5.Хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэхэд оршино

1.3. Дотоод журмаар дараах харилцааг зохицуулна. Үүнд:1.3.1.Ерөнхий зүйл1.3.2.Хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалт1.3.3.Байгууллагын дотоод үйл ажиллагаа1.3.4.Хөдөлмөр зохион байгуулалт1.3.5.Хүний нөөцийн менежмент

1.4. Уг журмаар зохицуулагдаагүй асуудлыг байгууллагын даргын тушаалаархолбогдох хууль, тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ.

1.5. Энэхүү журмыг Чингэлтэй эрүүл мэндийн нэгдлийн бүх албад, тасаг,нэгжүүдэд дагаж мөрдөх ба хэрэгжилтэд нь байгууллагын захиргаа хяналттавина.

Хоёр. Хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалт

1. Чингэлтэй эрүүл мэндийн нэгдэл нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухайхууль, бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Нийслэлийн иргэдийнтөлөөлөгчдийн хурал, Засаг дарга болон Нийслэлийн эрүүл мэндийнгазрын бодлого, чиглэл шийдвэрүүдийг нутаг дэвсгэрийн хэмжээндхэрэгжүүлэх, зохицуулах, хүн амд нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийнтусламж үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий төрийн үйлчилгээнийбайгууллага мөн.

2. Байгууллага нь өөрийн үйл ажиллагааны онцлогт нийцсэн эрхэм зорилго,алсын хараа, үнэт зүйлстэй байна.

Page 2: ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам

Эрхэм зорилго: Гэр бүл төвтэй нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн чанартайтусламж үйлчилгээг иргэдэд ээлтэй, аюулгүй орчинд мэргэжилтний ёсзүй, өндөр мэдлэг, ур чадвартай багаар үзүүлнэ.

Алсын хараа:

Эрүүл өрх - Эрүүл дүүрэг

Үнэт зүйл:Ч- Чин сэтгэлээсээ мэргэжилдээ үнэнч байхЭ- Энэрэнгүй хүнлэг сэтгэлээр үйлчлүүлэгчиддээ хандахМ- Мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай багН- Нотолгоонд суурилсан оновчтой, хамтын шийдэл

3. Зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлж ажиллана:1. Дүүргийн хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтэд тулгуурлан Үндэсний

эрүүл мэндийн хөтөлбөр, стратегиудыг бүтээлчээр хэрэгжүүлэх2. Анагаах ухааны орчин үеийн оношлогоо эмчилгээний дэвшилтэт

технологийг нэвтрүүлэх3. Эмнэлгийн мэргэжилтнийг сургах, мэргэжлийн ур чадвар, хариуцлага,

ёс зүйн хэм хэмжээг дээшлүүлэх, зэрэг цол хамгаалуулах, туршлагасудлуулах

4. Гадаад улс орны байгууллагатай харилцаа, хамтын ажиллагаагөргөжүүлэх

4. Зохион байгуулалт, үйл ажиллагааны төрөл, чиглэл:1. Байгууллагыг эрүүл мэндийн нэгдлийн дарга удирдах бөгөөд ажлаа

Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын өмнө хариуцан тайлагнана.2. Эрүүл мэндийн нэгдлийн дарга нь Захиргаа, хүний нөөцийн албаны

дарга, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Нийгмийн эрүүл мэндийнтусламж хариуцсан орлогч дарга, Поликлиникийн эрхлэгчтэй шуудхарилцаж удирдлагын үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ.

3. Даргын дэргэд зөвлөх эрхтэй Удирдах зөвлөл ажиллана. Удирдахзөвлөл нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:

Эрүүл мэндийн нэгдлийн дарга Захиргаа, хүний нөөцийн албаны дарга Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Поликлиникийн эрхлэгч Ерөнхий нягтлан бодогч Чанарын албаны дарга Сувилгааны албаны дарга Хамтын ажиллагааны менежер

Page 3: ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам

4.Эмнэлгийн ерөнхий бүтцийн хүрээнд ажиллах нэгжүүдийг даргынтушаалаар батална.

5. Эмнэлгийн бүтцийн нэгжүүдийн орон тоо, цалингийн санг дарга батлахба орлогч дарга нар, албадын дарга, тасгийн эрхлэгч, ажилтнуудыгажилд томилж, чөлөөлнө.

6. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх бүрэлдэхүүн нь нийгмийнэрүүл мэндийн тасаг, поликлиник, салбар амбулатори, стационари(эмнэлэг) байна.

Нийгмийн эрүүл мэндийн тасаг нь хүн амын эрүүл мэндийнбайдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тандан судлах, хянах, хүнамд аливаа өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийнболовсрол олгох, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг явуулах,өрхийн эрүүл мэндийн төвүүдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэнажиллана. Тасгийн өдөр тутмын үйл ажиллагааг нийгмийн эрүүлмэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга удирдан зохионбайгуулж, хариуцан ажиллана.

Поликлиник нь иргэдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээүзүүлнэ. Поликлиникийн өдөр тутмын үйл ажиллагааг Поликлиникийнэрхлэгч удирдан зохион байгуулж, хариуцан ажиллах бөгөөд салбарамбулаторийг мэргэжил, арга зүйгээр ханган ажиллана.

Салбар амбулатори нь иргэдэд нарийн мэргэжлийн тусламжүйлчилгээ үзүүлнэ. Салбар амбулаторийн өдөр тутмын үйлажиллагааг Амбулаторийн эрхлэгч удирдан зохион байгуулж,хариуцан ажиллана.

Стационари(эмнэлэг) нь хүлээн авах, яаралтай тусламж, эрчимтэмчилгээ, хүүхдийн хүлээн авах - эрчимт эмчилгээ, дотор, мэдрэл,хүүхдийн эмчилгээ, уламжлалт, сэргээн засах эмчилгээ, дүрсоношлогоо, лаборатори, эмийн сан – ариутгалын үйлчилгээ үзүүлнэ.Стационарийн өдөр тутмын үйл ажиллагааг Эмчилгээ эрхэлсэнорлогч дарга удирдан зохион байгуулж, хариуцан ажиллана.

Гурав. Ажилтанг ажилд авах, ажлаас чөлөөлөх

Ажилд авах:1. Ажилд орох шаардлага хангасан иргэнийг байгууллагын хүний нөөцийн

төлөвлөсөн хэрэгцээнд үндэслэн захиргаа, хүний нөөцийн алба хариуцанхүлээн авч судалж, холбогдох нэгжийн саналыг харгалзан, дараахшалгуурыг үндэслэн сонгоно.1. Боловсрол2. Мэргэжил3. Ажлын дадлага туршлага, ур чадвар

(Ажлын байр-албан тушаалын тодорхойлолтын шаардлагад нийцсэн)2. Ажилд орохыг хүсэгч дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

1. Ажилтны анкет /төрийн албан хаагчийн/2. Чингэлтэй ЭМН-ийн захиргаанд гаргасан ажилд орохыг хүссэн өргөдөл3. Гурван үеийн намтар

Page 4: ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам

4. Боловсролын болон мэргэжил, зэргийн үнэмлэх, мэргэжлийн үйлажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар

5. Сүүлд ажиллаж байсан албан байгууллагын тодорхойлолт6. Хаягийн зөрчилгүй иргэний үнэмлэхний хуулбар7. Ажил байдлын болон эрүүл мэндийн тодорхойлолт 8. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан цээж зураг 2 %9. Эрүүл мэндийн үзлэг хийлгэж, ажилд тэнцэх тухай дүгнэлт гаргуулсан

байх3. Ажлын байранд тавигдах шаардлагын дагуу болзол хангасан иргэнтэй

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагууажил олгогч нь харилцан тохиролцож “Хөдөлмөрийн гэрээ”-г бичгээрбайгуулна. Хөдөлмөрийн гэрээг туршилтын буюу 3 сар хүртэлххугацаатай байгуулах ба туршилтын хугацаа дуусахад гэрээг сунгахасуудлыг Захиргаа, хүний нөөцийн алба зохион байгуулна. Туршилтын 3сарын хугацаанд ажилтанг Засгийн газрын тогтоолын цалингийн жишгээрцалинжуулах бөгөөд ажилтны туршилтын хугацаа дуусч үндсэнажилтнаар ажиллуулах үед нэгдлийн даргын тушаалаар батлагдсанцалингийн жишгээр цалинжуулан ажиллуулна. Туршилтын хугацаандажлын доголдол гаргаагүй, хамт олон, удирдлагын зүгээс хамтранажиллах боломжтой гэж үзвэл үндсэн ажилтнаар үргэлжлүүлэнажиллуулах ба тушаал төлөвлөхгүйгээр хөдөлмөрийн гэрээнд өөрчилөлтхийнэ.Туршилтын хугацаа нь шинээр ажилд орж буй ажилтанд хамаарахба жирэмсэний амралттай, чөлөөтэй байсан ажилтанд хамаарахгүй.

4. Хөдөлмөрийн гэрээ байгуулахаас өмнө ажилтантай тохиролцон ажлын 3-5 хоног ажлын байранд дагалдуулан ажиллуулж, дадлагажуулах аргахэмжээ авч болно.

5. Захиргаа, хүний нөөцийн албанаас шинээр орсон ажилтанд үнэмлэх,энгэрийн тэмдэг олгож, хувийн хэрэг нээн, ажилтны талаар мэдээллийгавч хадгалан, өөрчлөлт орсон тухай бүрт тэмдэглэж байна.

6. Захиргаа, хүний нөөцийн алба нь ажилтныг ажилд авсаны дараа доорхүүргийг гүйцэтгэнэ:1. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтанд байгууллагын үйл

ажиллагаандаа мөрдлөг, удирдамж болгодог хууль тогтоомж,хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, Тамхиныхяналтын тухай хуулийн 9 ба 13-р зүйл, байгууллага болон түүнийнэгжийн тухай танилцуулан, ажилтнаар судлуулж гарын үсэг зуруулна.

2. Аюулгүй ажиллагаа, халдвар хамгаалал, хөдөлмөр хамгааллын дүрэм,ажлын байрны ариун цэвэр, эрүүл ахуйн болон галын аюулаасурьдчилан сэргийлэх журам, гамшгийн үед ажиллах журам, тоногтөхөөрөмж, багаж хэрэгслийн ашиглалтын талаар холбогдох тасаг,албадын удирдлагуудаар зааварчилгаа өгүүлж баримтжуулна.

3. Шинээр орсон ажилтныг эмч нарын яриа, тасаг, албадын хурал дээрхамт олонд танилцуулна.

7. Эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах шаардлагаарболон түр ба сул ажлын байранд ажиллах ажилтантай гэрээт ажилтнызаалтаар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллана.

Page 5: ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам

8. Шаардлагатай тохиолдолд ажил олгогч ажилтантай тохиролцсоноорХөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийг баримтлан, өөр ажил,албан тушаал хавсран гүйцэтгэх, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлонгүйцэтгүүлэх буюу түүний ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулжболно.

9. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрчлөх, цуцлах, дуусгаварболгохдоо Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон энэхүү журмыгбаримтлах ба тушаалдаа ажлаас чөлөөлсөн болон халсан шалтгаан,vндэслэлийг тодорхой бичнэ.

Ажлаас чөлөөлөх:10. Ажилтан өөрийн хүсэлтээр болон эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас

чөлөөлөгдөх бөгөөд ажил олгогчийн санаачилгаар ажлаас халагдана.11. Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 40-р зүйлд зааснаас

гадна дараах үндэслэлээр дуусгавар болгоно. Үүнд:3.11.1. Жирэмсэн болон төрүүлсэн хүүхдээ асрах чөлөөтэй байсан

ажилтан ажилдаа эргэн орох үед түүний оронд томилогдонажиллаж байсан ажилтны хөдөлмөрийн гэрээ

3.11.2. Ажлын шаардлагаар түр хугацаагаар томилогдсон ажилтныхөдөлмөрийн гэрээ зайлшгүй шаардлага арилмагц

3.11.3. Туршилтын хугацаанд ажлын шаардлага хангаагүй бол туршилтынхугацаа дуусмагц

3.11.4. Хөдөлмөрийн дотоод журмыг удаа дараа зөрчсөн /нэг дутагдлыг 3-с дээш давтан гаргах эсвэл 3 сарын дотор 3-с илүү төрлийндутагдал гаргасан/

3.11.5. Энэ зүйлийн 3.12-т заасан үндэслэлээр3.12. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т

заасан үндэслэлүүдээр болон сахилгын зөрчлийг дахин давтан гаргасан,хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан дараах ноцтой зөрчлийг гаргасантохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийнсанаачилгаар шууд цуцална:3.12.1. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дарааллан 3 ба түүнээс дээш

өдрийн ажил тасалсан, эсвэл хуанлийн 1 сарын хугацаандтасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 ба түүнээс дээшөдөртэй тэнцэх, хуурамч эмчийн магадлагаа гаргуулсан. (чөлөөтэй,өвчтэй, амралт дууссанаас хойш захиргаанд албан ёсоормэдэгдээгүй бол энэ хугацаа хамрагдана)

3.12.2. Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулахболон мансууруулах бодис хэрэглэх, хэрэглэсэн үедээ ажлынбайрандаа ирсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, согтуу хүнажлын байранд нэвтрүүлсэн.

3.12.3. Эрүүл мэндийн нэгдлийн эд хөрөнгийг болон бусдын эд зүйл, өмчхөрөнгийг дур мэдэн авсан, авахаар завдсан, сольсон ньбаримтаар нотлогдсон бол.

3.12.4. Ээлжийн ажилтан нь ажлын цагаар ажлын байраа дур мэдэн орхижявсан нь 2-с дээш удаа давтагдсан.

Page 6: ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам

3.12.5. Хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах зохион байгуулалттай үйлажиллагаа явуулсан, бусдын нэр хүндийг гутаах зорилгоор гүтгэнгүжирдсэн, бусдыг энэ хэрэгтээ өдөөн турхирсан, байгууллага,тасаг, албадын удирдлагад ямар нэг байдлаар дарамт шахалтүзүүлсэн, энэ үйлдэл нь нотлох баримтаар нотлогдсон.

3.12.6. Байгууллагын тамга тэмдэг, албан бичгийн бланкийг албан бусзорилгоор, эсвэл хувьдаа ашигласан болон байгууллагын нэрийгашиглан өөр бусад байгууллага, хүмүүсийг хуурч мэхэлсэн,байгууллага болон ажилтныг залилан мэхэлсэн, байгууллага хамтолон, ажилтны хувийн нууцад зөвшөөрөлгүй халдсан, бусдаддэлгэсэн, худалдсан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан.

3.12.7. Ажилтан өөрт олгогдсон эрх мэдлийг хэтрүүлэн ашигласан,байгууллагын үйл ажиллагаанд саад болсон, хохирол учруулсан.

3.12.8. Зохион байгуулалтын нэгжийн даргын ажлын хариуцлага,мэргэжлийн ур чадвараас шалтгаалан тухайн нэгжийн үйлажиллагаа доголдсон, нэгжийн удирдлага ажлаа шаардлагынхэмжээнд хүртэл явуулж чадахгүй байна гэж үзсэн.

3.12.9. Эмчлэx, сувилах стандарт зөрчсөний улмаас эмчилгээ, сувилгаа,ажилбар, халдвар хамгааллын хүндрэл гарсан.

3.12.10. Эмнэлгийн эмч, ажилтнууд хоорондоо болон үйлчлүүлэгчидтэйхарьцахдаа харьцаа хандлага, ёс зүйн зөрчил гаргасан, удаадараа хамт ажиллаж буй ажилтан үйлчлүүлэгчдийг сэтгэл зүйндарамтад оруулсан нь ёс зүйн салбар хорооны дүгнэлтээрбатлагдсан.

3.12.11. Тус байгууллагын эмч, сувилагч, ажилтан нь эмнэлгийн төрөлбүрийн эмчилгээ, оношлогоо, тусламж, үйлчилгээтэй холбогдууланбусдаас авилгал, хээл хахууль авсан, эм бусад шаардлагатайэмнэлгийн тусламжийн материалыг гар дээрээс худалдаалсан ньнотлогдсон.

3.12.12. Байгууллагын эд хөрөнгийн ашиглалтын горимыг зөрчсөнөөстасралтгүй үйл ажиллагаа, гамшгийн үеийн бэлэн байдлыгалдагдуулсан, мэдээллийн технологийн аюулгүй байдлыг зөрчсөнболон өөрийн болон бусдын эзэмшиж буй компьютер дахьбайгууллагын үйл ажиллагаатай холбоотой материалыг санаатайустгасан нь нотлогдсон

3.12.13. Тухайн жилд байгууллагын ёс зүйн хэсгийн хорооны хурал болонЧанарын албаны хурлаас 2 удаа сануулга авсан

3.12.14. Байгууллагын нягтлан бодогч, нярав даргын тушаалбиелүүлээгүй,суутгал дутуу суутгасан, огт суутгаагүй, цалин хөлсбуруу болон дутуу бодсон, санхүүгийн баримт үрэгдүүлсэн,устгасан, өр авлага ихээр гаргасан

3.12.15. Ажилд орохдоо хуурамч бичиг баримт ашигласан, худал мэдээлэлөгсөн.

3.13. Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тохиолдолд ажилтны өргөдөлхүсэлтийг үндэслэн 30 хоногийн дотор захиргаа, хүний нөөцийн албашийдвэрлэнэ.

Page 7: ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам

3.14. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа харьяалагдах тасаг, албадын удирдлага,үйлдвэрчний хорооны дарга,захиргаа, хүний нөөцийн албаны даргынсаналыг үндэслэн нэгдлийн даргын тушаалаар шийдвэрлэнэ. Тушаалдхөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл, ажил хүлээлцэх хугацаа, ээлжийнамралтын тооцоо хийсэн хугацаагаар ажлаас халсан эцсийн өдрийгтогтооно.

3.15. Захиргаа, хүний нөөцийн алба ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгцуцлахдаа ажил хүлээлцэх хугацааг тогтоож, ажил хүлээлцэх комиссыгтомилно. Ажил хүлээлцэх хугацаа ажлын 3 өдрөөс илүүгүй байна. Ажилтантойрох хуудсаа хаалгаж, ажлын газрын үнэмлэхээ хураалгаж, тооцоодууссаны дараа нийгмийн даатгалын дэвтрээ бөглүүлэн, гар дээрээ авна.

3.16. Ажилтан тушаалд заасан хугацаанд санхүүгийн болон бусад холбогдохтооцоог “Тойрох хуудас”-аар хийнэ.

3.17. Эзэмшин ашиглаж байгаа үндсэн хөрөнгөө холбогдох картаар няравтхүлээлгэн өгнө.

3.17.1. Бараа материалын тооцоог тооцооны нягтлан бодогчтой хийнэ.3.17.2. Цалин хөлс, тэтгэмж, нийгмийн даатгалын холбогдолтой тооцоог

цалин хөлсний нягтлан бодогчтой хийнэ.3.17.3. Эзэмшиж буй компьютер, түүнд хадгалагдаж буй байгууллагын үйл

ажиллагаатай холбогдол бүхий бүх материалууд, дагалдаххэрэгслэлүүдийг мэдээллийн технологичид хүлээлгэн өгнө.

3.17.4. Бусад холбогдох тооцоог хүний нөөцийн менежертэй тус тус хийхбөгөөд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн43.3-д заасан хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг бусадбичиг баримтын хамт ажилтанд өгч гарын үсэг зуруулна.

3.18. Эрүүл мэндийн улмаас хөдөлмөрийн чадвар түр алдалтын хувьтогтоогдвол ажилтны асуудлыг хэрхэх талаар удирдах зөвлөлийн хурлааршийдвэрлэнэ.

Дөрөв. Ажил олгогчийн эрх, үүрэг

1. Монгол улсын Эрүүл мэндийн тухай болон хөдөлмөрийн тухай хуульдзаасан эрхээ эдэлж үүргээ хэрэгжүүлнэ.

2. Ажил олгогч нь Үйлдвэрчний эвлэлийн хороо, хамт олны саналыг авчхөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдөнажиллана.

3. Ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийгшаардах, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх эрхтэй.

4. Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажлынцагийн ашиглалт, тусламж үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэхарга хэмжээ авна.

5. Ажлын байрыг хөдөлмөрийн аюулгүй,эрүүл ахуйн шаардлагад нийцүүлжажилтны эрүүл мэндийг хамгаална.

6. Хөдөлмөрийн болон хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлэхүүрэгтэй.

7. Ажлын шаардлагаар тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл шаардлагатайажилтнуудыг хувцас, ажлын болон багаж хэрэгслээр хангана.

Page 8: ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам

8. Хөдөлмөрийн хөлсний зохион байгуулалтыг боловсронгуй болгож, цалинхөлсний санг зөв зохицуулан, хөдөлмөрийн цалин хөлсийг сард хоёр удаатавьж олгоно.

9. Байгууллагын ажилтнуудыг харъяалал харгалзахгүйгээр эмчийн үзлэгт(ажилтнуудын эмч) хамруулж, шаардлагатай үед эмнэлгийн хуудас олгожэмч нарын зөвлөлгөөнөөр сунгуулна, хэвтүүлэн эмчилнэ.

10. Захиргаа, хүний нөөцийн алба нь хүн амын эрүүл мэндийн хэрэгцээ,байгууллагын ажлын шаардлага, тухайн мэргэжилтний мэргэжил, дадлагатуршлага, хөрвөж ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ажилтныажлын байрыг сольж өөрчилж ажиллуулах асуудлыг зохих журмааршийдвэрлүүлнэ.

Тав. Ажилтны эрх, үүрэг

1. Ажиллагсад нь хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллах нөхцөлөөрхангагдах, тогтоогдсон хөдөлмөрийн хөлсийг хугацаанд нь авах,хөдөлмөрийн хууль тогтоомжид заасны дагуу амрах, тэтгэвэр авах буюубусад хөнгөлөлт авах эрхтэй.

2. Урьдчилан сэргийлэх эмчилгээ үйлчилгээний ажил, хариуцсан ажлынчанар, үр дүн, арга барилыг сайжруулахад чиглэсэн санаа, санаачилгадэвшүүлэх, боловсрол мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх санал хүсэлт тавьжшийдвэрлүүлэх, эрхэлсэн ажил үйлчилгээ мэргэжлийн чиглэлтэйхолбоотой асуудлыг хэлэлцэхэд өөрийн биеэр оролцох, санал сэтгэгдлээилэрхийлэх, шийдвэр гаргахад оролцох эрхтэй.

3. Хамт олны хурал, зөвлөлгөөнд оролцож ажил сайжруулах, дутагдалзөрчлийг арилгуулах талаар санал шүүмжлэл гаргах эрхтэй.

4. Өөрийн үйл ажиллагаатай шууд холбогдолгүй буюу аюулгүй ажиллахнөхцөл бүрдээгүй ажлын байранд ажил үүрэг гүйцэтгэх, үүрэг даалгавархүлээн авахаас татгалзах эрхтэй.

5. Хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын заавар, ажлын байрнытодорхойлолт, хийж буй ажилтай шууд холбогдуулан удирдлагаас өгсөнүүрэг, даалгаврыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэнэ.

6. Хөдөлмөрийн дотоод журам эмчилгээний техник тоног төхөөрөмжүүдийнашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, заавруудын шаардлагыг чандсахин биелүүлнэ.

7. Эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж, хүнлэгэнэрэнгүй үзлийг эрхэмлэн, үнэнчээр хөдөлмөрлөж хуулиар тогтоогдсонөвчтөний нууцыг хадгална.

8. Эрүүл мэндийн холбогдолтой хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ,урьдчилан сэргийлэх ажлыг стандарт, эмнэлгийн тусламж, үйлчилгээүзүүлэх журам болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн эрх бүхийбайгууллагаас гаргасан мэргэжлийн үүргийг чанд биелүүлж ажиллана.

9. Эмнэлгийн дүрэмт хувцсыг цэвэр үзэмжтэй, өөрийн биед тохирууланөмсөнө.

10. Ажилтан бүр өөрийн зураг, байгууллагын тэмдэг, нэгдлийн даргын гарынүсэг бүхий үнэмлэх энгэртээ зүүнэ.

Page 9: ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам

11. Хариуцсан ажилд идэвх санаачилга, үр бүтээлтэй хандаж ажлын цагийгнягт баримтлан, бүтээлчээр ашиглан, ажил мэргэжлийн шалгуурүзүүлэлтийг хангаж ажиллана.

12. Мэдлэг мэргэжил, ажлын ур чадвараа байнга дээшлүүлж, ёс суртахуун,зан харьцааны хэм хэмжээг сахин, урьдчилан сэргийлэх, эмчилгээүйлчилгээний ажилд гологдол чирэгдэлгүй ажиллана.

13. Ажил үүргийн хуваарийн дагуу ажлаа төлөвлөн, гүйцэтгэлийн тооцоосудалгаатай, үр дүнг тооцон ажиллана.

14. Байгууллагын өмч, эд хогшил, техник хэрэгслийн ашиглалт хамгаалалтыгшаардлагын хэмжээнд байлгаж, ямар нэгэн зөрчил, дутагдалгvй ажиллаж,өөрийн буруугаас болж гэмтэл учруулсан тохиолдолд хохирлыг нөхөнтөлнө.

15. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм зааврыг чанд мөрдөж,осол гэмтлээс сэргийлж ажиллана.

16. Хөдөлмөрийн эрvvл ахуй, ариун цэврийг сайжруулах, галын аюулаассэргийлэх болон архидан согтуурах, тамхины хор хөнөөлтэй тэмцэх талааргарсан хууль, дvрэм, журмыг сахин биелvvлнэ.

17. Ажлын байранд болон албан vvргээ гvйцэтгэж явахдаа согтууруулахундаа хэрэглэх, тамхи татахыг эрс цээрлэхийн хамт бусадтай чанга дуугаармаргалдах, хараалын vг хэллэг хэрэглэхгvй байна.

18. Албан тасалгаанд удирдлагын зөвшөөрөлгvйгээр гадны хvн байлгах,ажлын цагаар үүрэгт ажилд холбогдолгvй vйл ажиллагаа явуулахгvй байх.

19. Байгууллагын захиргаа, тасаг нэгжээс ажил мэргэжлийн чиглэлээрзохион байгуулах хурал цуглаан, хичээл сургуульд бүрэн хамрагдаж,шаардлагатай тохиолдолд захиргаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын/яаралтай авах арга хэмжээ, дайчилгаа, субботник/ гүйцэтгэлийг эргэжмэдээлнэ.

20. Ажил тарах, ажлын байрыг урт богино хугацаагаар орхиж явахтохиолдолд өрөө байрны аюулгүй байдлыг хангаж, байгууллагын гэрээтхаруул хамгаалалтын албаны ажилтанд өрөөг хүлээлгэн өгнө.

Зургаа. Дотоод үйл ажиллагаа

А. Дотоод ажлын зохион байгуулалт6.1. Байгууллагын удирдах болон хариуцлагатны зөвлөлийн хурлыг сард хоёр

удаа хийнэ. Яаралтай тохиолдолд зарлан хуралдуулна.6.2. Эрүүл мэндийн нэгдлийн нийт эмч нарын яриаг 14 хоног тутмын Пүрэв

гаригийн 1530 цагт чанарын алба зохион байгуулж, эмчилгээ эрхэлсэнорлогч дарга удирдаж явуулна.

6.3. Стационарын эмч нарын яриаг долоо хоног бүрийн Мягмар гаригт 800- 840

цагийн хооронд хийж, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга удирдаж явуулах бастационарын тасгуудын эмч, ажилтнуудын хурлыг 14 хоногт 1 удаа тасгийнэрхлэгч нарын удирдлага дор зохион байгуулна.

6.4. Сувилгааны албаны хурлыг 14 хоног тутмын Пүрэв гаригт, нийт сувилагч,тусгай мэргэжилтнүүдийн хурлыг сар бүрийн сүүлийн 7 хоногийн Пүрэвгаригт сувилгааны албаны дарга зохион байгуулж явуулна.

Page 10: ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам

6.5. Чанарын алба болон чанарын багууд нь улиралд тус бүр 1 удаа хуралдахбөгөөд чанарын алба нь иргэдэд үзүүлж байгаа эмнэлгийн тусламж,үйлчилгээний чанар, хүртээмж болон эмчилгээ, үйлчилгээний стандартмөрдөлтийн хэрэгжилтэнд өдөр бүр явцын болон графикт хяналт тавьж,зөрчил дутагдлыг арилгуулах, ололт амжилтыг сурталчилах ажлыг зохионбайгуулж хэвшүүлэх ба байгууллагын хэтийн төлөвлөгөө, орчин цагийншаардлага эрэлт хэрэгцээнд уяалдуулсан чанарын хөтөлбөрийгбатлуулан, хэрэгжүүлж ажиллана.

6.6. Ёс зүйн хэсгийн хорооноос улирал тутам ёс зүй, хууль эрхийн сургалтыгнийт ажиллагсдад зохион байгуулна.

6.7. Ажлын байр сэлгэн суралцах үйл ажиллагааг захиргааны санаачлагаарзохион байгуулна.

6.8. Өдөр бүрийн 1200-1210 цагийн хооронд тус эмнэлгийн нийт ажилтнуудажлын байрны дасгалыг хамтдаа хийнэ.

6.9. Өдөр тутмын үйл ажиллагааны явцын хяналтын үр дүн, стандарт,удирдамж, дүрэм зааврын хэрэгжилт болон илэрсэн зөрчил дутагдлыгарилгах, тулгамдсан асуудлын хүрээнд чанарын алба, удирдах зөвлөл,хариуцлагатны зөвлөл, ёс зүйн хэсгийн хороо болон эрүүл мэндийннэгдлийн даргын тушаалаар байгуулагдсан орон тооны бус зөвлөл,комиссын хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

6.10. Албадын дарга нарыг удирдах зөвлөлийн хурлаар, тасгийн эрхлэгч болонахлах сувилагч нарыг хамт олны хурлаар сонгон шалгаруулах журмаарудирдах зөвлөлд санал оруулна.

Б. Дотоодын хяналт шалгалт6.11. Дотоодын хяналт шалгалт нь байгууллагын ажлыг сайжруулах, зөрчил

дутагдлаас урьдчилан сэргийлэх, нэгэнт гарсан зөрчлийг нуундарагдуулалгүйгээр, учирсан хохирлыг шуурхай арилгахад чиглэгдэнэ.

6.12. Байгууллага дараах төрлийн дотоод хяналт шалгалтын ажлыгхэрэгжүүлнэ. Үүнд:6.12.1.Техник тоног төхөөрөмжийн улирлын шалгалт6.12.2.Байгууллага, нэгжийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийх

санхүүгийн хяналт шалгалт6.12.3.Эмчилгээ, үйлчилгээнийн чанарын шалгалт6.12.4.Төрөл бүрийн мэргэжлийн чиглэлээр хийх төлөвлөгөөт болон

гэнэтийн шалгалт6.12.5.Иргэд, үйлчлүүлэгч, ажилтны мэдээллийн мөрөөр хийгдэх шалгалт6.12.6.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажлын байрны эрүүл ахуйн

шалгалт6.13. Хяналт шалгалтыг байгууллагын даргын тушаалаар томилогдсон комисс

буюу ажлын хэсэг хийж гүйцэтгэнэ. Хяналт шалгалтын үйл ажиллагаа бүрбатлагдсан удирдамжийн дагуу, тодорхой хугацаанд хийгдэж, шалгалтбүрийн үр дүнгээр тайлан гарч, холбогдох албан тушаалтанд танилцуулан,чанарын алба, удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн холбогдох шийдвэрийггаргаж хэрэгжүүлнэ.

Page 11: ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам

Долоо. Хөдөлмөр зохион байгуулалт

1. Ажил амралтын цаг1. Ажилтны долоо хоногийн ажлын цаг нь 40, ердийн ажлын өдрийн

үргэлжлэх хугацаа 8 цаг байна.2. Ээлжийн ажилтан 8/16 цагаар 4 ээлжээр ажиллана. Ээлжийн ажилтны 7

хоногийн ажил амралтын цагийг тусгай графикаар зохицуулна. Хүүхдийнтүргэн тусламжийн дуудлагын эмч 16 цаг, диспетчер эмч, жолооч 24 цагаар3 ээлжээр ажил амралтыг зохицуулсан тусгай хуваарийн дагуу ажиллана.

3. Нийтээр амрах баярын өдөр болон Бямба, Ням гарагт ээлжийн болондежурийн ажил 900 ,1700цагаас эхэлнэ.

4. Ажилтан бүр ажилдаа ирэх болон ажлын цагийн дундуур гадагш явах,ажлын цаг дууссанаа өөрийн биеэр заавал бүртгүүлнэ. Бүртгэл ньажилтанд цалин олгох үндэслэл болно. Бүртгэлийн дэвтрийг нэгжийнахлах сувилагч бүртгэж, хянана.

5. Ажлын цагийн эхлэх, дуусах хуваарийг тухайн ажлын байрны онцлог,байгууллагын үйл ажиллагаанд нийцүүлэн дарга баталж мөрдүүлжажиллана.

6. Тасралтгүй ажиллагаатай тасгуудын ээлжийн ажилтан дараагийнээлжийн ажилтан ирээгүй байхад /тасгийн эрхлэгч, хүний нөөцийнменежерт мэдэгдэх/ дур мэдэн ажлаа орхиж явахыг хориглоно.Хүлээлгэсэн цагийг буруутай этгээдийн ажилласан цагийн хөлснөөсхасч шилжүүлэн олгоно.

7. Поликлиник болон салбар амбулаторид ажиллагсадын ажлын цаг 0800

цагт эхэлж, 1700 цагт тарна. 1200-1300 цагийн хооронд цайнызавсарлагаатай байна. Тасралтгүй ажиллагаатай стационарийнтасгийн цайны цагийн 30 минутыг үдээс хойш шилжүүлэн тооцож,ажил 0800 цагт эхэлж, 1630 цагт тарна.

8. Хөдөлмөрийн стандарт болон мэргэжлийн байгууллагаас хийсэнүнэлгээг баримтлан, ажлын байрны хэвийн бус нөхцөлд тооцогдохажилтнуудын ажлын цагийг дараах байдлаар богиносгоно.Богиносгосон цагтай ажилтнууд 1200-1300 цагийн хооронд цайнызавсарлагаатай байна.

Лаборатори 1 цаг Ариутгал 1 цаг Физик эмчилгээ 1 цаг Вакцинатори эмч, сувилагч 1 цаг Эм зүйч, технологич 1 цаг Эм олгогч рецептар 1 цаг Эмийн сангийн дефектар 1 цаг Эмийн сангийн шил угаагч 1 цаг Дискамерчин 1 цаг

Page 12: ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам

Шүд 1 цаг Гэмтэлгипсний кабинет 1 цаг ДОХ/БЗДХ-н кабинет 1 цаг Сүрьеэ 2 цаг Рентген кабинет 2 цаг Бактерлоги 2 цаг Сэтгэц 2 цаг

9. Ээлжийн хуваариар ажилладаг ажилтан дараагийн ээлжийн ажилтандажлаа заавал хүлээлгэн өгч, тэмдэглэл хөтөлсөн байна. Ээлжийнажилтан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ээлжийг сольжажиллахгүй байх.

10. Ажил олгогч нь ажилтны ажилласан хугацааг тодорхойлж, ээлжийнамралтыг хуваарийн дагуу олгоно. Ажилтны 2 амралтын хоорондоххугацаа 6 сараас багагүй байна.

11. Ажилтан нь үндсэн амралт дээр хэвийн, хэвийн бус нөхцлийннэмэгдэл амралтыг хөдөлмөрийн хуульд заасан хэмжээгээр, эрүүлмэндийн ажилтанд ажилласан 5 жил тутамд 1 хоногийн нэмэгдэламралтыг эрүүл мэндийн хуульд заасны дагуу эдэлнэ.

12. Ээлжийн амралтыг заавал эдлүүлэх бөгөөд ар гэрийн гачигдал, ажлыншаардлагаар жилд 2 удаа хуваан, хэсэгчилэн олгох бол даргынтушаалаар шийдвэрлэнэ.

13. 8 сар ба түүнээс дээш хугацааны сургалтанд хамрагдсан тохиолдолдээлжийн амралтыг олгохгүй.

14. Ээлжийн амралтын тооцоог хүний нөөцийн менежер, цалингийннягтлан бодогчтой хийнэ. Хоёр он дамнуулан амралтын тооцоохийгдэхгүй.

15. Төрсний дараа 2-3 жил хүүхдээ асраад ирсэн /эх/ ажилтанд 8 сараасдоошгүй хугацаагаар, шинээр ажилд орсон ажилтанд 6 сар,сургууль төгсөөд анх удаа ажилд орсон ажилтанд 11 сарын дараатус тус ээлжийн амралт олгоно.

16. Ажилтан ажлаа хүлээлцэн амарсан тохиолдолд ажил хүлээн авсанажилтан нь ээлжийн амралтаа эдлэх эрх үүсэхгүй бөгөөд хүндэтгэнүзэх шалтгаанаас бусад тохиолдолд тухайн ажлыг өөр хүндшилжүүлэхгүй.

17. Ажилтан өвдсөн, чөлөө авсан, ээлжийн амралт авсан тохиолдолдхүний нөөцийн менежертэй тооцоо хийж ажилд орно.

2. Чөлөө олгох журам1. Ажлын 4 цагийн чөлөөг нэгжийн эрхлэгч, 1 ба түүнээс дээш өдрийн

чөлөөг ажилтны өргөдлөөр олгох ба тухайн ажилтан нь ахлах сувилагч,нэгжийн эрхлэгчээрээ цохолт хийлгэн Захиргаа, хүний нөөцийн албандирүүлснээр сарын эцэст нэгтгэн эрүүл мэндийн нэгдлийн даргынтушаалаар баталгаажуулна.

2. Хүндэтгэн үзэх шалтгаангүй 4 цаг болон түүнээс дээш хугацаагааражилдаа ирээгүй тохиолдолд ажилтанг ажил тасалсанд тооцно.

Page 13: ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам

3. Ажилтны ар гэрт гачигдал тохиолдсон (өөрийн болон хадам эцэг, эх,төрсөн ах, эгч, дүү ба нөхөр /эхнэр/, үр хүүхэд, шууд асрамжинд ньбайдаг хүмүүс хүндээр өвчлөх, нас барах) үед түүний хүсэлтийгүндэслэн /нотлох баримтыг үндэслэнэ/ Улаанбаатар хотод 3 хоногийн,хөдөө орон нутагт 6 хоногийн цалинтай чөлөө олгоно.

4. Ажилтны өөрийн болон хадам ах, эгч, дүү ба хүүхэд нь гэрлэх, гэр бүлднь хүүхэд төрөх, хүүхэд үрчлэн авах зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаархүсэлтийг нь үндэслэн /нотлох баримтыг үндэслэнэ/ Улаанбаатар хотод3, хөдөө орон нутагт 6 хоногийн цалинтай чөлөө олгоно.

5. Эхнэр нь хүүхэд төрүүлсэн тохиолдолд ажлын 5 хоногийн цалинтайчөлөө олгоно.

6. Байгууллагын ажлын зайлшгүй шаардлагаар гадаад, дотоододмэргэжил олгох, дээшлүүлэх сургалтанд:

1. 6 сар хүртэлх хугацаагаар хамрагдах болсон тохиолдолд ажилтантай 3жил тогтвортой ажиллах гэрээ байгуулан, сургалтын хугацаанд 6 сарүндсэн цалингийн 60 хувийг олгож, ажлаас түр чөлөөлнө.

2. 12 сар хүртэлх хугацаагаар хамрагдах бол ажилтантай 5 жилтогтвортой ажиллах гэрээ байгуулан ажлаас түр чөлөөлж сургалтынхугацаанд 6 сар үндсэн цалингийн 60 хувь, 6 сар үндсэн цалингийн 30хувийг олгоно.

3. Гэрээний хугацаанаас өмнө ажилтан өөрийн санаачилгаархөдөлмөрийн гэрээ цуцлах санал гаргасан тохиолдолд суралцсанхугацааны цалин болон түүнтэй холбогдон гарах зардлыг төлүүлнэ.

7. Олон улсын чанартай хурал, семинарт оролцох ажилтанд дотоододбол ажлын 3 хоногийн, гадаадад бол ажлын 7 хоногийн цалинтайчөлөөг ажлын доголдол үүсэхгүй байхаар тооцон олгоно. Ажилтанжилд 2 удаа хамрагдаж болно.

8. Ажилтан өөрөө хүсэлт гарган суралцах тохиолдолд төлбөрийг ажилолгогч олгохгүй ба 6 сар хүртэлх хугацааны цалингүй чөлөө олгоно.Урт хугацааны /6 сараас дээш/ сургалтанд хамрагдахад хөдөлмөрийнгэрээг түр хугацаагаар цуцлан, 1 жил хүртэлх хугацаанд ажлынбайрыг хадгална.

9. Төрийн сангийн зээлээр суралцсан хүн 5-аас доошгүй жил тогтвортойажиллах бөгөөд хугацаанаас өмнө өөрийн санаачилгаархөдөлмөрийн гэрээ цуцлах санал гаргасан тохиолдолд сургалтынтөлбөр бусад зардлыг төлүүлнэ.

10. Үндсэн ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа докторын зэрэгхамгаалах үед эмч, ажилтанд 1 сарын цалинтай чөлөө, магистрынболон мэргэжлийн зэрэг хамгаалах үед эмч, ажилтанд ажлын 7хоногийн цалинтай чөлөөг тус бүр 1 удаа олгоно.

11. Өвдсөн тохиолдолд яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусадтохиолдолд ажил олгогчоос томилогдсон эмчид үзүүлж, шинжилгээ,эмчилгээний асуудлыг шийдүүлнэ.

12. Үндэслэлгүйгээр магадлагаа олгосон тохиолдолд ажил олгогчоостомилогдсон эмчид Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 131дүгээр зүйлийн 1 дүгээрт заасныг үндэслэн сахилгын шийтгэлногдуулна.

Page 14: ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам

13. Ажил олгогчоос томилогдсон эмчийн үйл ажиллагаанд улиралд нэгудаа чанарын албаны дарга, хүний нөөцийн менежер хяналт тавьж,үнэлэлт дүгнэлт өгч ажиллана.

14. Яаралтайгаас бусад тохиолдолд ажил олгогчоос томилогдсон эмчээсөөр эмчийн магадлагааг тооцохгүй бөгөөд ажил олгогчоостомилогдсон эмчид хандан зохих шийдвэр гарахаас өмнө ажлынбайрыг орхисон тохиолдолд ажил тасалсанд тооцно.

15. Цалингүй чөлөөг ажилтны хүсэлтийг харгалзан олгоно:1. Өргөдлийг заавал өөрийн биеэр бичгээр гаргаж өгнө.2. Чөлөө хүссэн ажилтан өргөдлөө захиргаанд яаралтайгаас бусад

тохиолдолд 3-7 хоногийн өмнө өгч, захиргааны шийдвэр гарсныдараа чөлөө авсанд тооцно.

3. Цалингүй чөлөөг жилд ажлын 22 хоногоос хэтрэхгүй байхаар тооцонолгоно.

4. Ээлжийн амралт эдлээгүй тохиолдолд 14-өөс дээш өдрийн чөлөө аваххүсэлт гаргахад ээлжийн амралтыг эхлэн олгоно.

5. Хүндэтгэн үзэх онц шалтгаангүй бол ээлжийн амралтын дарааүргэлжлүүлэн чөлөө олгохгүй.

16. Цалинтай, цалингүй чөлөө авсан тохиолдолд хоол, унааны мөнгөолгогдохгүй.

Найм. Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж

8.1. Ажил олгогчоос ажилтнуудад ажилдаа ирэх, ажлаас буцах нийтийн тээврийнунааны зардлын зохих хэсгийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаарзүйлийн 1.3 дугаар заалтыг үндэслэн, хамтын гэрээнд заасны дагууажилласан нэг өдөрт 800 төгрөгөөр, хоолны мөнгийг ажилласан нэг өдөрт2000 төгрөгөөр тооцож олгоно.

8.2. Тус байгууллагад нэг жилээс доошгүй хугацаагаар ажилласан, гэрт болонердийн галлагаатай орон сууцанд амьдардаг ажилтнуудад жилд нэг удаатүлээ, нүүрсний хөнгөлөлт үзүүлнэ.

8.3. Нийт ажилтнуудыг хөдөлмөр хамгааллын хувцсаар жилд 2 удаа бүрэнхангаж, хувцасны зардлыг байгууллага 100 хувь хариуцна.

8.4. Ажилтны хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болсон сүүлчийн өдөрнь ажил олгогч энэ тухай шийдвэрээ гаргаж, төлбөр тооцоогүй болНийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж,ажилтанд өөрт нь өгнө. Гэрээг дуусгавар болгосон, цуцалсан үндэслэлийгМонгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн тохирох заалтын дагуузахиргааны шийдвэрт тэмдэглэн, ажил олгогч нь мөн хуулийн 37.1.6, 40.1.1,40.1.2,40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд зохихтэтгэмжийг олгоно.

8.5. Мэргэжлийн зэрэгтэй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, удирдах албантушаалтны цалингийн нэмэгдлийг захиргаа дараах байдлаар тооцож олгоно.

Ахлах зэргийн нэмэгдэл үндсэн цалингийн 10 хувьТасгийн эрхлэгч, ахлах сувилагч, ахлах лаборантын нэмэгдэл үндсэнцалингийн 10 хувь

Page 15: ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам

НЭМ-ийн үндэсний хөтөлбөрүүдийн, өрхийн, хамтын ажиллагааны,сургалтын, эрүүл мэндийн сайн санааны туслагч хөтөлбөрийнменежерүүд болон халдвар судлагч үндсэн цалингийн 10 хувьТэргүүлэх зэргийн нэмэгдэл үндсэн цалингийн 15 хувьАлбадын дарга нарын нэмэгдэл үндсэн цалингийн 20 хувь

8.6. Мэргэжлийн зэрэг хамгаалсан тохиолдолд ажлын үр бүтээл, идэвхсанаачилга, ур чадварыг харгалзан зохих журмын дагуу төлбөрийн 30хувийг төлнө.

8.7. Хөдөлмөрийн стандартын дагуу хортой, хүнд, хэвийн бус нөхцөлдтооцогдох ажилтнуудад сүүг зохих журмын дагуу ажлын байранд олгох бахолбогдох тушаал, шийдвэрийн дагуу тогтоогдсон цалингийн нэмэгдлийголгож, ажлын цагийг хорогдуулан ажиллуулна.

8.8. Хөдөлмөрийн чадвараа түр алдаж, Хөдөлмөр магадлах комиссыншийдвэрээр урд эрхэлж байсан ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсонтохиолдолд ажилтанд 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээнийбуцалтгүй тусламжийг олгоно.

8.9. Өндөр насны тэтгэвэрт гарахад эмнэлгийн мэргэжилтэнд Эрүүл мэндийнтухай хуулийн 26.1 дүгээр зүйлд заасан мөнгөн тусламжийг ажил олгогчооснэг удаа, эмнэлгийн мэргэжлийн бус ажилтанд холбогдох журмын дагуузаасан тэтгэмжийг олгоно.

8.10. Байгууллагын захиргаа, үйлдвэрчний хорооны хооронд байгуулсан хамтынгэрээний дагуу ажилтны гэр бүлд гачигдал гарсан тохиолдолд /өөрийнхүүхэд, эхнэр, нөхөр, эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү нас барсан/ байгууллагаас100.000 төгрөгийн буцалтгүй тусламж олгоно.

8.11. Ажилтан нас барсан тохиолдолд 1 сарын үндсэн цалинтай тэнцэххэмжээний буцалтгүй тусламжийг олгоно.

8.12. Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээгээр хөдөлмөрийн чадвар түралдалттайгаас чөлөөтэй байгаа ажилтны, эзгүй байгаа, ээлжийн бусажилтай албан тушаалын ажилтны үүргийг захиргааны шийдвэрээр ажлын15 хоногоос дээш түр орлон гүйцэтгэсэн, хавсран ажилласан, ажлынбайрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг гүйцэтгэсэн тохиолдолдажлын тайланг харьцуулсан үзүүлэлтээр гаргуулан, статистик мэдээтэйхавсарган авч, үр дүнг тооцон Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлдзааснаар албан тушаалын цалингийн 40 хүртлэх хувиар нэмэгдэл хөлсолгоно.

8.13. Ажилтан 3 хүртэлх сарын богино хэмжээний сургалтанд хамрагдах болнэгдлийн удирдлагуудтай зөвшилцсөний үндсэн дээр ажлаа зохицуулансуралцах боломж бололцоогоор нэгжийн эрхлэгч ханган ажилтныгсургалтанд хамруулна.

8.14. Ажилтны ажлыг зохицуулан сургах боломжгүй бол сургалтанд хамрагдсанажилтны 3 сар хүртэлх хугацааны цалинг 60%-иар тооцон олгох ба ээлжийнбус ажилтай ажилтны ажлыг орлон гүйцэтгэсэн ажилтанд 40 хүртэлххувийн цалин хөлсийг тайлан мэдээ, ажлын үр дүнг үндэслэн олгох бахавсран хийсэн ажлын хугацааг тасгийн эрхлэгч, ахлах сувилагчаархянуулсан байна.

Page 16: ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам

8.15. Хүүхдийн түргэний жижүүр эмч, жолооч нарын хоол болон хоолны мөнгийгдавхардуулалгүй, аль нэгийг нь олгоно.

8.16. Ээлжийн ажилтай ажилтнуудын хоол, унааны мөнгийг ээлжийн буюугарааны тоогоор олгоно.

8.17. Ээлжийн ажилтай ажилтнууд амралтын өдөр чөлөө авсан тохиолдолдчөлөө авсан, тасалсан цагийг /фонд цагийг бууруулахгүй/ хорогдуулжтооцно.

8.18. Нийт ажиллагсдыг жилд нэг удаа эрүүл мэндийн бүрдмэл үзлэгт үнэтөлбөргүй хамруулж, витаминжуулах ажлыг зохион байгуулна. Өвчин, эмгэгилэрсэн ажилтнуудыг нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд оруулж,эрүүлжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

8.19. Захиргаа нь жил бүрийн “Олон улсын ахмадын өдөр”- г тохиолдуулан тусбайгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудыг хүлээн авчхүндэтгэл үзүүлнэ.

8.20. Тус эмнэлгийн ажилтны төрсөн эцэг, эх, хүүхэд, эхнэр, нөхөрт эмнэлгийнтусламж, үйлчилгээ шаардлагатай байгаа үед харъяалал харгалзахгүйшууд хүлээн авч үйлчилнэ.

8.21. Жирэмсэний чөлөөтэй байгаа ажилтнуудын Нийгмийн даатгалын төлөлтийгцаг тухайд нь хийн, бүртгэж байна.

8.22. Ажил олгогч нь хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон дэг журмыг үлхайхран, дагаж мөрдөөгүй ажилтанд нийгмийн хамгааллын ямар нэгурамшуулал, хөнгөлөлт үзүүлэхээс татгалзах эрхтэй.

Ес. Хөдөлмөрийн хөлс

9.1. Хөдөлмөрийн хөлсний бүрэлдэхүүнд үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэлхөлс, урамшуулал багтана. Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль, Монголулсын Засгийн газраас тогтоосон цалингийн сүлжээг үндэслэн ажилтныүндсэн цалинг тогтоож, хөдөлмөрийн гэрээнд тусган, сар бүрийн 10, 25-ныөдрүүдэд 2 хуваан олгоно. Энэ өдөр нь баяр, амралтын өдөр байвал урагшнь татна.

9.2. Монгол улсын засгийн газрын 2012 оны 150 дугаар тогтоолыг үндэслэн сарбүр ажилтаны ажлын үр дүнг тооцон дүгнэж, ажлын үр дүн, гүйцэтгэлийг ньхаргалзан, үндсэн цалин дээр нь албан тушаалын цалингийн 10-15 хүртэлххувийн үр дүнгийн нэмэгдэл хөлсийг олгоно. Үр дүнгийн урамшууллыгулирал тутам олгоно. Дараах тохиолдолд үр дүнгийн нэмэгдэл хөлсолгохгүй. Үүнд:9.2.1.Ажилтан тухайн улиралддаргын тушаалаар сахилгын арга хэмжээ

авагдсан бол9.2.2.Шинээр ажилд орсон ажилтанд туршилтын хугацаанд9.2.3.Ээлжийн амралтын хугацаанд9.2.4.Түр хугацаагаар гэрээгээр ажиллаж байгаа ажилтанд9.2.5. Ажлын үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн биелэлт хангалтгүй буюу 71

хувиас доош хувьтай байгаа тохиолдолд9.3. Ажилтан нь ажилдаа амжилт гаргаж, шинэ шинэлэг зүйл санаачлан

нэвтрүүлж, үр дүнг тооцож тогтоосон, захиргааны даалгавраар ажил үүрэгонцгой сайн гүйцэтгэсэн зэрэг тохиолдолд захиргааны шийдвэрээр шагнаж

Page 17: ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам

урамшуулна. Мөн ажилтан өөрийн санаачилагаарбайгууллагадаа оруулсанхөрөнгө оруулалтын мөнгөн дүн нь 1.000 ам.доллараас дээш байвал нэгсарын үндсэн цалингаар урамшуулна.

9.4. Тасралтгүй үйл ажиллагаатай эмнэлгийн тусламж үйлчилгээний хэсгийнажилтны энгийн өдөр ажилласан илүү цагийн хөлсийг 12 цагаар, амралт,баяр ёслолын өдрөөр ажилласан илүү цагийн хөлсийг 20 цагаар бодож, 4цагийг заавал биеэр амруулна.

9.5. Эмч, эмнэлгийн ажилтан ажлын бус цагаар дуудагдан, илүү цагааражилласан тохиолдолд нөхөн амрах боломжгүй бол илүү цагаар ажилласанхөлсийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1дүгээр заалт, 53 дугаар зүйлийн 53.1 дүгээр заалтын дагуу энгийн өдөр 1,5дахин, амралт, баяр ёслолын өдрөөр ажилласан хөлсийг 2 дахиннэмэгдүүлэн тус тус бодож олгоно.

Арав. Шагнал, урамшуулал

1. Тогвор суурьшил, идэвх зүтгэл, үр бүтээлтэй хөдөлмөрлөж, мэргэжлийнөндөр ур чадвар, идэвх санаачилга гарган албан үүргээ тогтмол чанартайбиелүүлж, ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыгсахиж, мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлэн ажиллаж, эрхэлсэн ажилдааөндөр амжилт гаргасан эмч, ажиллагсадыг захиргаа нь дор дурдсанхэлбэрээр шагнана. Үүнд:

10.1.1. Төрийн дээд шагнал, одон медальд болон ЭМЯ, НЭМГ, ЧДЗДТГ-ншагналд нэрийг нь дэвшүүлэх.

10.1.2. Хагас жил тутам “Чанарыг эрхэмлэгч ажилтан” шалгаруулж,энгэрийн тэмдэг гардуулан тухайн улиралын турш үндсэнцалингийн 50 хувиар урамшуулна.

10.1.3. Чанарын албанаас жил бүр зохион байгуулдаг “Онол практикийнбага хурал”- д оролцож түрүүлсэн, байр эзэлсэн эмч, эмнэлгийнажилчдад өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.

10.1.4. Оны шилдэг эмч, сувилагч, ажилтныг тус тус шалгаруулжөргөмжлөл, нэг сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн шагналолгоно.

10.1.5. Оны шилдгээр шалгарсан хамт олонд өргөмжлөл гардуулж,байгууллагын ҮЭХ-ноос 500.000 төгрөгийн мөнгөн шагнал олгоно.

10.1.6. Чанарын албанаас жил бүр сайн туршлагын уралдаан зохионбайгуулан явуулж, тэргүүн байр эзэлсэн эмч, эмнэлгийн ажилчдадөргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.

10.1.7. Монголын эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийнхолбооны “Алтан чагнуур” шагналд эмч, ажилтнуудыг нэрдэвшүүлэх

10.1.8. Дүүрэг, нийслэл, харъяа дээд шатны байгууллагаас зохионбайгуулсан урлаг спортын арга хэмжээнд амжилттай оролцсон баг,хамт олонд 50.000 төгрөг хүртэлх мөнгөн шагнал, байр эзэлсэнспорт, урлагийн багт 100,000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно.

Page 18: ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам

10.2. Мэргэжил, ур чадвараараа хамт олноо манлайлсан ажилтанд урчадварын нэмэгдэл олгоно.

10.3. Байгууллагын зүгээс зохион байгуулж буй үйл ажиллагааг чанарын өндөртүвшинд зохион байгуулж, явуулсан ажилтнуудад үр дүнгийн хувиарурамшуулна.

10.4. Шагналын хэмжээ, хэлбэрийг тухайн нөхцөлд тасаг, хамт олон,Үйлдвэрчний эвлэлийн хорооны саналыг харгалзан Удирдахзөвлөлийнхурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

Арван нэг. Хориглох зүйл

Ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад дараах үйлдэлхийхийг хориглоно. Үүнд:

1. Ажлын байрны дотоод орчинд тамхи татах, ажлын болон ажлын бусцагаар согтуугаар ажлын байранд нэвтрэх, архидан согтуурах, согтуу хүннэвтрүүлэх, ажлын цагаар болон ажлын цаг дууссанаас хойш ажлынбайранд гадны хүн цуглуулах, ажлын цагаар сэлгүүцэх, гарч явах, ажлынцагийг үр бүтээлгүй өнгөрөөх, компьютерийн тоглоом, бусад тоглоомтоглох.

2. Эмнэлэг, үйлчилгээний өрөө байранд эм тариа, бусад зүйл худалдах,төлбөрт үйлчилгээг бэлэн мөнгөөр хийх, өвчтөнөөс бэлэн мөнгө, эмчилгээ,үйлчилгээний төлбөр авах.

3. Ажлын байранд бусадтай маргах, өрөө тасалгаагаар сэлгүүцэх, хамтажиллаж буй ажилтан болон үйлчлүүлэгчид, өвчтнийг сэтгэл зүйн хувьддарамтлах, тэдэнтэй маргах, хэл амаар доромжлох, эрх чөлөөнд ньхалдах, эмчилгээ, үйлчилгээний оочер дарааллыг алдагдуулах,чирэгдүүлэх.

4. Үйлчилгээ, шинжилгээ, оношлогоо эмчилгээний үед утсаар ярих, тамхитатах, юм идэж уух, үйлчлүүлэгчдийг өрөөндөө орхин явах.

5. Удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй буюугүйцэтгэхээс үндэслэлгүй татгалзах, хурал цуглаан таслах, хамт олныгхамарсан зохион байгуулалттай ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээртаслах, ажлаас хоцрох, ажил таслах, ээлжийг дур мэдэн өөрчлөх.

6. Байгууллагын эд хөрөнгө, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийгзөвшөөрөлгүй хувьдаа ашиглах, гадагш гаргах, бусдадэзэмшүүлэх,үрэгдүүлэх, хэвийн ажиллах боломжгүй болгох.

7. Эмнэлгийн тусламж үйлчилгээний стандарт, дотоод журам, технологийндүрэм, горим, хөдөлмөр хамгааллын журам зөрчих. /Эмч өвчтөний түүхэндбичсэнээс бусад эмчилгээ, дусал, эм тариаг өвчтөнд хийхийг хатуухориглоно/

8. Ээлжийн ажилтан ажлын цагийн хугацаанд ажлын байрыг орхин явах,сэлгүүцэх, ажлын байранд гадны хүмүүс цуглуулах.

9. Албан үүрэгтэйгээ холбоогүй асуудлаар төлөөлөн шийдвэр гаргах, бусдадмэдээлэл, ярилцлага өгөх, албаны мэдээллийг ашиг олох зорилгоорбусдад зуучлах, ашиглах.

Page 19: ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам

10. Хууль бус ажил хаялт болон байгууллагын хэвийн үйл ажиллагаагалдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах,тэдгээрт оролцох.

11. Байгууллагын нууц болон ажилтны хувийн нууцад зөвшөөрөлгүй халдах,задруулах.

12. Байгууллагын үйл ажиллагаагтай холбоотой компьютерийн программболон холбогдох материалыг устгах

13. 24 цагийн бус ажиллагаатай өрөө тасалгаанд ажлын бус цагаар албан бусажил хөдөлмөр эрхлэх, хонож өнжих, орж сэлгүүцэх.

14. Байгууллагын автомашиныг зориулалтын бус ажилд хэрэглэх./шаардлагатай тохиолдолд захиргааны шийдвэрээр зохицуулна/

Арван хоёр. Хөдөлмөрийн сахилга зөрчсөн ажилтан, албан тушаалтанд хүлээлгэх хариуцлага

1. Эрүүл мэндийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Тамхины хяналтынтухай хууль, энэхүү журам, хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын заавардүрэм, оношлогоо, эмчилгээний стандарт, эмнэлгийн мэргэжилтний ёсзүйн хэм хэмжээ, хөдөлмөрийн харилцаанд ажилтны хүлээх үүргийгтодорхойлсон эрх зүйн бусад актыг зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийнсахилга зөрчсөн гэж үзэж, дараах журмаар сахилгын шийтгэл ногдуулна.Үүнд:12.1.1. Зөвхөн хууль болон эмнэлгийн ажилтны ёс зүйн дүрэмд заасан

хэлбэрийн шийтгэл ногдуулах.12.1.2. Ногдуулах шийтгэлийн хэлбэр нь гаргасан зөрчлийн шинж байдалд

тохирсон байх.12.1.3. Шийтгэлийг ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн

шинж чанар, үр дагаврыг харгалзах.12.1.4. Хөдөлмөрийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хатуу

баримтлах.12.1.5. Ямар хэлбэрийн шийтгэл ногдуулснаа ажилтанд мэдэгдэж, энэ

тухай тушаалын хуулбарыг өгөх.12.1.6. Сахилгын шийтгэлийн хүчинтэй хугацаанд тухайн ажилтанд аливаа

нэмэгдэл, шагнал, урамшууллыг олгохгүй, хасч тооцно.12.1.7. Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож,

энэ тухай баримтыг үндэслэн, зөрчил гаргасан ажилтанд урьдчилантанилцуулсан байна. Зөрчил гаргасан ажилтан уг баримтматериалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалтявуулахыг шаардах эрхтэй.

12.1.8. Захиргааны сахилгын шийтгэл ногдуулахын өмнө харъяа тасагнэгждээ шат дараалласан арга хэмжээ авсан байх ба албад, тасагнэгжийн хамт олны хурлаар заавал авч хэлэлцэн, хурлынтэмдэглэлийг баталгаажуулж, сахилгын шийтгэл ногдуулах тухайсаналаа холбогдох баримтын хамт тасаг, нэгжийн эрхлэгч ньзахиргаа, хүний нөөцийн албанд хүргүүлнэ. Хамт олны шийдвэр,холбогдох нотлох баримтыг захиргаа, хүний нөөцийн алба хянанүзэж, удирдах зөвлөлд танилцуулснаар удирдах зөвлөлийн хурлаас

Page 20: ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл болон Эмнэлгийнмэргэжилтний ёс зүйн хэм, хэмжээнд заасан шийтгэлийн аль нэгийгногдуулж, даргын тушаал гаргана. Хэрэв сахилгын шийтгэлногдуулах тасаг, албадын саналыг үндэслэлгүй гэж үзвэлхэрэгсэхгүй болгоно.

12.1.9. Нэг жилийн хугацаанд хоёр буюу түүнээс дээш удаа сахилгынзөрчил гаргасан бол хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтангаргасанд тооцно.

12.2. Хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн гэрээг зөрчсөн ажилтанд зөрчилгаргаснаас хойш 6 сар зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын доторсахилгын шийтгэл ногдуулж болно.

12.3. Хөдөлмөрийн сахилга зөрчсөн ажилтанд Монгол Улсын Хөдөлмөрийнтухай хуулийн 131 дүгээр зүйлийг үндэслэн захиргааны шийдвэрээршийтгэл ногдуулна.

12.3.1. Сануулах12.3.2. Цалин хөлсийг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар

бууруулах12.3.3. Ажлаас халах

12.4. Дээрх сахилгын шийтгэлээс давхардуулж ногдуулахгүй ба ажилтныгзөрчлийн байдлыг нь харгалзан үзээд заавал шат дарааланногдуулахгүйгээр аль тохирохыг шууд ногдуулж болно. Шийтгэлийгногдуулснаас хойш 1 жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно.

12.5. Сахилгын шийтгэл хүлээсэн ажилтан эрхэлсэн ажилдаа өндөр амжилтгаргасан, шинэ зүйл санаачилан нэвтрүүлж үр дүнг тооцож тогтоосон,захиргааны даалгавараар онцгой сайн ажил үүрэг гүйцэтгэсэн тохиолдолдзөрчлийн шинж байдлыг харгалзан хугацаанаас нь өмнө сахилгыншийтгэлгүйд тооцож болно.

12.6. Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 6 сараас доошгүй хугацаа өнгөрсөнүед 12.5-д заасан болзлыг хангасан бол салбар нэгжээс хамт олныхүсэлтийг харгалзан даргын тушаалаар хугацаанаас нь өмнө сахилгыншийтгэлийг арилгаж болно.

12.7. Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагадэд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны,эрүүгийн хариуцлага ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийнхариуцлага хүлээлгэх, эрүүл мэндийн нэгдлийн захиргаа нь учирсанхохирлын хэмжээгээ шууд хохирлоор тооцох ба нягтлан бодохбүртгэлийн тайлан тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэлхорогдлыг хасаж жинхэнэ гарсан алдагдлаар тооцно.

12.8. Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагадхохирол учруулсан ажилтан МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 135-рзүйлд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмалхариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтныг нэг сарын дундаж цалинхөлснөөс хэтрэхгүй байна.

12.9. Сар бүр ажлын цагийн тооцоог нэгтгэн ажлаас хожимдсон, ажлын цагаасэрт явсан, цайны цагийг тогтоосон минутаас хэтрүүлсэн зэрэгудаа дараа

Page 21: ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам

сахилгын зөрчил гаргасан ажилтанд ажиллаагүй цаг, өдөрт ноогдоххөдөлмөрийн хөлсийг олгохгүй:12.9.1. Нийлбэр дүнгээр 4-6 цаг ажиллаагүй бол “Хөдөлмөрийн тухай”

хуулиар сануулах12.9.2. Нийлбэр дүн 6 цагаас дээш болсон тохиолдолд үндсэн цалинг 3

сар хүртэл хугацаагаар 20 хувь хүртэл хувиар бууруулах хүртэлхөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна.

12.10. Ээлжийн ажилтай ажилтан дур мэдэн ээлж солих, ажил үүргээгүйцэтгээгүй тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулна.

12.11. Ажлын цагаар зохиогдож байгаа хамт олныг хамарсан зохионбайгуулалттай ажлыг хүндэтгэх шалтгаангүй тасалбал ажил тасалсандтооцон цалинг хасах ба дахин давтагдвал холбогдох шат дараалсаншийтгэл ногдуулна.

12.12. Урьдчилан сэргийлэх эмчилгээ үйлчилгээний ажилд гологдол гаргасан,өвчтөнг чирэгдүүлсэн, ноцтой зөрчил гаргасан, өвчтөн гомдол гаргасан,мэдээ тайланг хожимдуулсан, саатуулсан зэрэг бусад зөрчил гаргажбайгууллага болон хүмүүст хохирол учруулсан тохиолдолд хариуцлагатооцож шийтгэл ногдуулна.

12.13. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр заалтын дагуу сахилгын шийтгэлногдуулж хөдөлмөрийн хөлсийг хугацаатай бууруулах тохиолдолд үндсэнцалингаас тооцно.

Арван гурав.Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудасхэрэглэх,хадгалах,хамгаалах, баримт бичиг хувилах, олшруулах,албан

хэрэг хөтлөх, архивын нэгж болгох

13.1 Байгууллагын тамгыг дарга барина. Даргын эзгүйд байгууллагын тамгыг

эмнэлэг эрхэлсэн орлогч дарга барина. Поликлиник, хүний нөөц, санхүү,

лаборатори, БЗДХ/ХДХВ/ДОХ-ын диспансер, сүрьеэгийн диспансер,

стационар, салбар амбулаторийн тэмдгийг тухайн асуудал хариуцсан

албан тушаалтан, эрхлэгч нар барина.

13.2 Тэмдэг барих албан тушаалтны эзгүй болон ээлжийн амралттай үед

тэмдгийг тухайн албан тушаалтны орлогч, ахлах эмч/ажилтан барина.

13.3 Албан хэргийн хэвлэмэл хуудсыг хэрэглэх, хадгалах, хамгаалах, бичиг

баримтыг боловсруулах, албан хэрэг хөтлөх, хувилах, олшруулах,

архивын нэгж болгох, тэдгээрийг албажуулах үйл ажиллагааг архивын

тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу архивын ажилтан

эрхлэн явуулна.

13.4 Гаднаас ирсэн бичиг, тушаал, шийдвэрийг бичиг хэргийн ажилтан хүлээн

авч, зөв хаягласан, бүрдэл бүрэн эсэхийг шалгаж, бүртгэлд бүртгэн

даргад танилцуулж, өгсөн чиглэлийн дагуу холбогдох албан тушаалтанд

шилжүүлж, биелэлтэнд хяналт тавина.

Page 22: ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам

13.5 Гаднаас ирсэн бичиг, тушаал, шийдвэрийг хүлээн авсан албан тушаалтан

өгсөн чиглэлийн дагуу холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэн биелэлтийг

хангах үүргийг бүрэн хариуцна. Биелэлтийг хяналтын картанд бичилтийг

бичиж, албан бичгийн хамт 3-15 хоногт багтаан бичиг хэргийн ажилтанд

буцааж өгнө. Үүнд:

Шууд шийдвэрлэж болох асуудлыг 1-3 хоногт

Бусад байгууллагатай хамтран шийдвэрлэвэл зохих асуудлыг 5-15

хоногт

Баримт бичигт асуудал шийдвэрлэх хугацааг заасан бол дурьдсан

хугацаанд нь мөн яаралтай албан бичиг цахилгааны хариуг нэн даруй

илгээх.

13.6 Бичиг хэргийн ажилтан явуулах баримт бичгийг хүлээн авч бүрдлийг

шалгах, бүртгэх, дугтуйлах, хаяглах, илгээх ажлыг хариуцан гүйцэтгэнэ.

13.7 Байгууллагын даргын тушаал болон явуулах баримт бичгийн утга агуулга,

хэл найруулга, бүрдлийг боловсруулсан, хянасан ажилтан хариуцна.

Бичиг хэргийн ажилтан үг үсгийн алдаа, бичиг баримтын стандартыг

хянахаас утга агуулгыг засварлахгүйгээр дугаар олгож хэвлэмэл хуудсаар

гаргаж даргын гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсны дараа зохих

ажилтнуудад тараана.

13.8 Даргыг албан ёсоор ажлаа түр хүлээлгэн өгөөгүй тохиолдолд тушаал,

хөрөнгө, санхүүгийн баримтанд гарын үсгийг төлөөлөн зурахыг хориглоно.

13.9 Бичиг хэргийн ажилтан бүх төрлийн хэвлэмэл хуудсыг нэр төрлөөр нь

ангилж, хэвлэмэл хуудасны баруун доод өнцөгт тус бүрийн дугаарыг

тусгай дугаарлагчаар дугаарлан зарцуулалтанд хяналт тавин ажиллана.

13.10 Баримт бичгийн эргэлтийн хэмжээг жилийн эцэст хариуцсан ажилтан

хуудасны тоогоор гаргаж, төрлөөр нь ангилан архивт хүлээлгэн өгөх ба

архивын ажилтан хууль тогтоомжийн дагуу хүлээн авч, архивт хадгална.

Арван дөрөв. Бусад асуудлын талаар

14.1 Төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг хариуцдаг, эсвэл тэдгээрнууцтай албан үүргийн дагуу танилцсан ажилтан уг нууцыг задруулах,хувийн зорилгоор ашиглахыг хориглох бөгөөд уг албан тушаалтан ажлыншугамаар олж мэдсэн нууцыг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА