ой тогтоолт

12
ОЙ ТОГТООЛТ

Upload: oyuka-oyu

Post on 20-Jul-2015

204 views

Category:

Science


16 download

TRANSCRIPT

Page 1: ой тогтоолт

ОЙ ТОГТООЛТ

Page 2: ой тогтоолт

Агуулга

• Ой тогтоолт гэж юу вэ?

• Ой тогтоолтын үндсэн процесс

• Ой тогтоолтын ангилал

• Ой тогтоолтын төрөл хэлбэрүүд

• Ой тогтоолтыг судалсан эрдэмтэд

• Ой тогтоолтыг сайжруулах арга

Page 3: ой тогтоолт

Ой тогтоолт гэж юу вэ?

• Xүний өнгөрсөн туршлагыг оюун ухаандаа хадгалан тогтоох таних

процессуудыг ой тогтоолт хэмээн эрдэмтэн И.П.Павлов анх

тайлбарласан байдаг. Ой тогтоолт бол нөхцөлт рефлекс юм. Ой

тогтоолт бол мэдээллийг хадгалах, санах, эргэн дурсах мөн туршлага

явуулах чадвартай организм юм.

Page 4: ой тогтоолт

• Хүний уураг тархины гайхамшигт шинж чанар бол өнгөрсөн туршлаг,

мэдлэг чадвараа оюун ухаандаа хадгалах сэргээн санах, танин мэдэх,

төсөөлөн дүрслэн бодох явдал бөгөөд ой гэдэг нь мэдлэг, дадлага

чадвар эзэмших түүнийгээ аж амьдралдаа хэрэглэх үндсэн нөхцөлийг

ой тогтоолт бүрдүүлнэ..

Page 5: ой тогтоолт

Ой тогтоолтын үндсэн процесс

• Тогтоох: Тогтоолт хэрхэн явагдсанаас бусад процессуудын үр дүн нь шалтгаална.

• Хадгалах: Цаг хугацаатай холбоотой боловч тогтоосон зүйлийн утга агуулга, тухайн зүйлд хүний хандах хандлага мэдээллийн эмх цэгц зэрэг олон зүйлээс шалтгаална.

• Сэргээн санах: Хэзээ хэрэгцээтэй болоход санаж байх процесс юм.

• Таних: Нэгэн төрлийн сэргээн саналт юм.

• Мартах: марталт ихэвчлэн хөндлөнгийн саатуулах нөлөөнөөс болж үүсдэг гэж эрдэмтэд үздэг. Хүний хүлээн авч буй шинэ мэдээлэл нь хуучин мэдээлэлтэй холилдсоноос марталт үүсдэг.

Page 6: ой тогтоолт

Ой тогтоолтын ангилал

• Зориудын – Ямар нэгэн зорилгын үндсэн дээр хүч тэвчээр гарган арга барил

хэрэглэн тогтоохыг зориудын гэнэ. Үүнийг дотор нь ухамсартай тогтоох,

цээжлэн тогтоох гэж ангилдаг.

• Ухамсартай тогтоох – Тухайн зүйлийнхээ агуулга учрыг олох логик холбоон

дээр тулгуурлан тогтоох

• Цээжлэн тогтоох – Гадаад холбоос дээр тулгуурлан олон давтахад бий болно.

• Зориудын бус – Тодорхой зорилгогүйгээр тогтоохыг хэлнэ. Энэ нь ихэвчлэн

гадаад юмс үзэгдлийн гэнэтийн нөлөө хүчтэй цочирлын улмаас үүсдэг.

Page 7: ой тогтоолт

Ой тогтоолтын төрөл хэлбэрүүд

1. Дүрслэх ой - Юмыг хараад нүдлэх, сонсох, амтлах, үнэрлэх зэрэг таван үндсэн мэдрэх эрхтний тусламжтайгаар бий болдог. Энэ ой тогтоолт нь хүмүүсийн мэргэжлийн онцлогтой ихээхэн холбоотой байдаг байна. Жишээ нь: Эмч хүн ойролцоогоор 250-300 өвчтөнийхөөнэрийг тогтоодог бол нэхмэлийн үйлдвэрийн ажилчид хар өнгийн 40-өөд янзын утсыг тогтоодог байна.

2. 2. Үгсийн ба утгын ой нь санаа бодол тогтоох ой юм. Үг утгын ойд дохионы систем их үүрэгтэй бөгөөд энэ төрлийн ой амьтанд огт байдаггүй.

Page 8: ой тогтоолт

3. Хөдөлгөөний ой нь алхах гишгэх, бичих, зурах, хэмжих, хөдөлмөрийн дадал зүй, спортын ба бүжгийн хөдөлгөөнд их хэрэг болдог юм.

4. Сэтгэлийн мэдрэмж, хөдөлгөөнийг тогтоох сэргээх ой нь хүнийсэтгэлийн өөрчлөлт эерэг ба сөрөг хөдөлгөөнийг тусган авдаг юм.Баярлах, гуних, гайхах, хайрлах дурлах зэрэг сэтгэлийн хөдөлгөөнийг хүнбагаасаа хүлээн авч чаддаг бөгөөд заримд нь бүр насан туршид ньхадгалагддаг.

6. Богино хугацааны буюу түр зуур тогтоох ой

7. Удаан хадгалах ойг зүүн тал хариуцдаг. Удаан санах ой нь үзэгдлийгхарьцангуй удаан хугацаанд хадгалах идэвхтэй процесс юм.

Page 9: ой тогтоолт

Ой тогтоолтыг судалсан эрдэмтэд

• Ойг Р.Декарт, Г.Эбингаут, Л.С.Выгодский, П.П.Блонский, Маргарет Петерсон, А.Коллинз, Р.Квиллиан гэх зэрэг эрдэмтэд судалж түүнийг тал бүрээс нь тусгасан ном зохиол бичсэн.

• Тухайлбал:

• Маргарет Петерсон их хэмсжээний мэдээллийг удаан хугацаанд хадгалах процессийг тогтоосон.

• А.Коллинз, Р.Квиллиан нар хүний ойд мэдээлэл хэрхэн хадгалагдах талаар судалгаа гаргасан.

• Г.Эбингауз 1885 онд ой тогтоолтын талаар анхны шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэлт дүгнэлт хийсэн.

Page 10: ой тогтоолт

Ой тогтоолтыг сайжруулах аргаСурах болон амьдрах хэлбэрээ зохион байгуул. Ой санамж ер нь цэгцтэй байдаг. Ямар ч зүйлийг, хүмүүс мэдээллийг эмх цэгцтэй хадгалдаг учир та ч бас эмх замбараатай санадаг. Тийм учраас та өөртөө хамаатай зүйлийг илүү хялбар санадаг.

• Бохь. Бохь зажлах нь сэргэг байдал болон санах ойг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоосон байна. Эдгээр судалгааны тусгай тестийн явцад бохь зажилсан оролцогчид зажлаагүй оролцогчдоос илүүтэйгээр тестийн агуулгуудыг зөв санаж байв.

• Дасгал хөдөлгөөн. 10 гаруй жил хийсэн судалгаагаар дасгал хөдөлгөөн оюун ухааныг нууцаарсайжруулдаг нь илэрчээ. Ажилруугаа алхаж, цахилгаан шат хэрэглэхгүйгээр дээшээ гарах нь таны биетөдийгүй оюун ухаанд нэмэртэй байх нь. Бясалгалд яв. Бясалгал хийдэг хүмүүсийн тархи бусдыгбодвол илүү хөгжсөн байдаг ба анхаарлаа илүү төвлөрүүлж чаддаг байна. Хэдэн минутын амьсгалындасгал хийхэд анхаарал төвлөрөх чадвар сайжирдаг гэнэ.

• Өдрийн цагаар богино хугацаагаар унтах. Шинжлэх ухааны судалгаа танд өдрийн цагаар хэсэг хугацаагаар унтах нь ой ухааныг сайжруулдаг болохыг зөвлөж байна. Энэ нь таны санах ойд онцгой сайн байдаг гэнэ. Ядарч байгаагаа мэдэрвэл хэсэг дугхийгээд авахад буруудах зүйл байхгүй. Гэхдээ энэ нь богино хугацаанд (45 минутаас бага) байвал үр дүнгээ өгдөг гэдгийг санаарай. Удаан хугацаагаар унтах нь эргээд таныг нойрмог байдалд хүргэх болно.

Page 11: ой тогтоолт

• Шингэнийхээ тэнцвэрийг хадгал. Шингэн зүйл бол тархийг зөважиллуулах гол эх үүсвэр юм. Судалгаагаар жимс ногооны шүүс уусанхүмүүс мартамхай болохоос өөрсдийгөө сэргийлж чадсан дүн гарсан.Өдөрт 8 аяга ус уух нь хэвийн шингэнээ хадгалахад тустай аж.

• Хүн тогтмол юм бичиж байвал тархинд байнга шинэ санаа төржэхэлдэг ба энэ үйлдэл нь аливаа асуудлыг дүгнэж цэгнэх, сэтгэн бодохсайхан дасгал болж өгдөг байна. Үүнээс гадна гарын тодорхой цэгүүдэдиллэг хийгдэж, ой ухаанд сайнаар нөлөөлдөг. Шинийг эрэлхийл.Шинийг эрэлхийлж, идэвхитэй байх нь уураг тархи, оюуны таньхөгжилд чухал алхам билээ. Жишээ нь хөгжмийн зэмсгээр хичээллэ.Энэ нь нэг дор анхаарлаа төвлөрүүлэх, сонсох, хуруугаа ажилуулах гээдхэд хэдэн үйлдлийг нэгэн зэрэг хийлгэдэг учир оюуны хөгжилд тустай. Эерэг бодол тээ.

Page 12: ой тогтоолт

ДҮГНЭЛТ

• Хүмүүс бид ой ухаанаа бүрэн сайн ашиглаж хөгжүүлвэл 60 наслахдаа 3

дээд сургууль төгсөж 6 гадаад хэл сурж бүрэн хэмжээний нэвтэрхий

толь бичгийн зуун мянган өгүүллийг тогтоож чадна гэсэн тооцоо

байдаг. Тиймээс ой тогтоолтоо хөгжүүлэхийн тулд зөв хооллож, дасгал

хөдөлгөөн идэвхитэй хийж, эерэг бодолтой эмх цэгцтэй амьдарцгаая.