Үүлэн тооцоолол, raid, Хийсвэр санах ой
TRANSCRIPT
15B1SEAS0991
Үүлэн тооцоололCloud Computing & Storage
Үүлэн тооцоолол ба үүлэн санах ой
15B1SEAS0991
Үүлэн тооцоолол
• Үүлэн тооцоолол гэдэг нь сүлжээнд холбогдсон програм хангамж ба виртуал хэлбэрт шилжсэн техник тоног төхөөрөмж, тэдгээрийг уян хатан удирдан зохицуулах програм хангамж болон үйлчилгээний цогц байдлыг хэлнэ.
15B1SEAS0991
Үүлэн тооцоолол
Үйлчлүүлэгч
Үүл
15B1SEAS0991
Програм хангамж
Платформ
Суурь бүтэц
15B1SEAS0991
• Үйлчлүүлэгч• Үйлчлүүлэгчид нь үүлэн тооцоололд байршсан програм хангамж болон
техник хангамжийг ашиглана.
• Програм хангамж• Интернетээр төрөл бүрийн програм хангамжийн үйлчилгээ үзүүлснээр
хэрэглэгчид хэрэгцээт програмаа өөрсдийн компьютер дээр суулгадаг уламжлалт байдлыг эвдэж, засвар үйлчилгээ үзүүлэхэд хялбар болгодог.
• Платформ• Платформын үйлчилгээ нь үүлний суурь бүтцийг ашиглан, програм
хангамжуудад дэмжлэг үзүүлэх орчин юм. Энэ нь доод түвшний техник хангамж, програм хангамжуудыг эзэмшиж, зардал гаргахгүйгээр програм хангамж хөгжүүлэх боломжийг олгодог.
• Суурь бүтэц• Үүлэн тооцооллын суурь бүтцийн үйлчилгээ нь платформыг хийсвэрчлэн
бүтээхэд үндсэн дэд бүтэц нь болдог.
15B1SEAS0991
Програм хангамж
Платформ
Суурь бүтэц
15B1SEAS0991
Үүлэн тооцоолол
Үйлчлүүлэгч
Үүл
15B1SEAS0991
Үүлэн санах ой /Cloud Storage/
• Үүлэн санах ой гэдэг нь үүлэн тооцооллыг ашиглан хэрэглэгч өөрийн өгөгдөл, мэдээлэл, файл зэргийг тухайн үйлчилгээ үзүүлэгч компанийн өгөгдлийн санд байршуулах бөгөөд хаанаас ч өөрийн оруулсан зүйл рүүгээ хандах боломжтой. Мөн бусад хүмүүстэй хуваалцаж болно.
15B1SEAS0991
Үүлэн санах ойн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд
• Google Drive• Багтаамж: 15GB /үнэгүй/
• One Drive• Багтаамж: 15GB + 15GB /үнэгүй/
• Mediafire• Багтаамж: 50GB /үнэгүй/
• Mega• Багтаамж: 50GB /үнэгүй/
• Dropbox• Багтаамж: 2GB /үнэгүй/
15B1SEAS0991
RAIDredundant array of inexpensive disks
redundant array of independent disks
15B1SEAS0991
RAID
• RAID гэдэг нь нэг ижил мэдээллийг зэрэг олон хатуу дискэнд хуулах технологи юм.
• Зорилго:• Чухал хэрэгцээт мэдээллүүдийг нөөцлөх
• Хэд хэдэн хатуу диск зэрэг ашигласнаар өгөгдөл бичих, унших хурд нэмэгдэнэ
• Стандарт RAID /0, 1, 2, 3, 4, 5, 6/
• Хослосон RAID /01, 03, 10, 50, 60, 100/
15B1SEAS0991
RAID – 0
• Мэдээллийг хатуу дискнүүдэд зэрэг бичих боловч үүнийг нэг хатуу диск мэт ашиглана. Ингэснээр аль нэг диск гэмтвэл мэдээлэл тэр чигтээ ажиллагаагүй болно. Хурдыг холбогдсон дискний тоогоор нэмнэ.
15B1SEAS0991
RAID – 1
• Мэдээллийг хэд хэдэн хатуу дискэнд зэрэг бичсэнээр аль нэг нь гэмтэж устахад бусад нь хэвийн ажиллана. Хурдны хувьд 1 хатуу дисктэй ижил.
15B1SEAS0991
RAID – 2
• Бичигдэж байгаа өгөгдлийг RAID 0 шиг блоклон хуваах бүтцийн үндсэн дээр биш, өгөгдөл бичигдэх ёстой дискний тоотой тэнцүү үгийн үндсэн дээр үүсгэнэ. Үгийн тодорхой бит бүр нь багцад багтаж байгаа тодорхой диск бүрт бичигдэж явна.
15B1SEAS0991
RAID – 3
• Параллель оролт-гаралттай, хяналтын мэдээлэл хадгалах зориулалттай илүү нэг диск бүхий гацаа гажигт тэсвэртэй багц юм. Өгөгдөл бичихдээ хяналтын мэдээлэл хадгалах зориулалттай ганцаас бусад бүх дискэнд, байтийн түвшинд (битийн түвшинд ч боломжтой) блоклон хуваадаг.
15B1SEAS0991
RAID – 4
• 4-р түвшний RAID нь хяналтын өгөгдлийг тусад нь ганц дискэнд хадгалдаг, гацаа гажигт тэсвэртэй багц болно. Энэ түвшин олон талаараа RAID 3-тай адилхан боловч бичигдэх өгөгдлийн блокийн хэмжээ ихээхэн том бөгөөд иймээс хэд хэдэн унших ажиллагааг зэрэг гүйцэтгэх (бие даасан хандалт хийх) боломжтой болдог байна.
15B1SEAS0991
RAID – 5
• Хяналтын өгөгдлийг тараан байршуулдаг, гацаа гажигт тэсвэртэй багц юм. Өгөгдөл болон хяналтын дүнгийн блокуудыг RAID 3-тай адилаар багцанд хамаарах бүх дискэнд тараан байрлуулдаг тул хяналтын дүнгийн тухай мэдээлэл хадгалах тусдаа диск байх шаардлагагүй болно.
15B1SEAS0991
RAID – 6
• RAID-5-тай адилхан бөгөөд дээр нь дахин нэг диск нэмэн хяналтын өгөгдөл 2 ширхэг байна.
15B1SEAS0991
RAID – 01 /0+1/, 10 /1+0/
• RAID 1 ба RAID 0-ийн хослосон загвар бөгөөд өгөгдлийг дискнүүдэд тарааж бaйрлуулах (striping) замаар хурдтай ажиллагаа хангаж өгөхийн зэрэгцээ өөр өөр дискэнд давхар хувилж (mirroring) явах тул гацаа гажигт тэсвэртэй болдог.
15B1SEAS0991
RAID – 03 /0+3/
• RAID 01-тэй адил боловч мэдээллийг хуулбарлахын оронд хяналтын өгөгдлийг хадгална.
15B1SEAS0991
RAID – 50 /5+0/
• RAID 0-н мэдээллийг хуваах бөгөөд хуваагдсан хэсэг бүрт RAID 5 байрлаж өгөгдөл болон хяналтын өгөгдлийг хадгална.
15B1SEAS0991
RAID – 60 /6+0/
• RAID 0-н мэдээллийг хуваах бөгөөд хуваагдсан хэсэг бүрт RAID 6 байрлаж өгөгдөл болон 2 хяналтын өгөгдлийг хадгална.
15B1SEAS0991
RAID – 100 /10+0/
• 2 болон түүнээс дээш RAID 10-г RAID 0 хэлбэрээр холбож үүсгэнэ.
15B1SEAS0991
Хийсвэр санах ойVirtual Memory
15B1SEAS0991
Хийсвэр санах ой
• Бага зардлаар их хэмжээний санах ой гаргахын тулд хийсвэр санах ойг ашигладаг. Хийсвэр санах ой нь үндсэн санах ой буюу RAM бөгөөд тухайн компьютерийн физик багтаамжийг ихэсгэх нэг арга гэж хэлж болно. Ингэхийн тулд үндсэн санах ой дээрээ хатуу дискний зарим хэсгийг RAMхэлбэрээр ажиллуулж гарган авдаг.
15B1SEAS0991
Хийсвэр санах ой
Үндсэн санах ой
/RAM/
Хатуу диск
/Hard Disk/
Хийсвэр санах ой /Virtual Memory/
15B1SEAS0991
Анхаарал тавьсанд баярлалаа.
15B1SEAS0991