Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт...

11
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТАЛААРХ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ОЙЛГОЛТ ХАНДЛАГА, ТҮҮНИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ Мөнхчулуун.Н Дархан дээд сургууль Хураангуй Хүүхэд гэдэг бол өөрийгөө хамгаалах чадвар чадамж нь хязгаарлагдмал, өөрөө бусдаас тусламж хүсч чаддаггүй, насанд хүрэгчдээс хамааралтай тул аливаа сөрөг хүчин зүйлд өртөмтгий байдаг. Иймээс хүүхдийг хүчирхийлэл, үл хайхрах байдал, мөлжлөг зэрэг хүүхдэд хор хохирол учруулах үйлдлээс хамгаалах зайлшгүй шаардлагатай. Энэ ч утгаараа хүүхэд хамгааллын асуудал нь өнөөдөр нийгэмд тулгамдаж буй асуудлуудын нэг билээ. Гэр бүлийн орчинд хүүхдийн эсрэг хүчирхийллийг эцэс болгоход олон нийтэд түшиглэсэн үйл ажиллагаа чухал бөгөөд үүнд орон нутгийн удирдлага болон иргэд олон нийт анхаарах нь чухал ач холбогдолтой юм. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн нэг үндсэн шалтгаан нь эцэг эхчүүдийн хүүхэд хүмүүжүүлэх арга барилтай холбоотой. Үүнийг шийдвэрлэхийн тулд хүүхэд хамгааллын талаар нөлөөллийн ажил явуулж эцэг эх, асран хамгаалагчдын ойлголт хандлагыг дээшлүүлэх, эцэг эхчүүдэд зориулан хүүхдийн эрхийн талаар болон хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудын тухай сургалтыг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах шаардлагатай. Түлхүүр үг: Хүмүүжлийн эерэг арга, хүчирхийлэл, эрх, гэр бүл, Оршил Хүүхэд бол эрүүл энх өсөн торних, боловсрол эзэмших, хөгжих, үзэл бодлоо илэрхийлэх, оролцох, аливаа хүчирхийлэл, дарамт, мөлжлөгөөс бүрэн хамгаалагдах ѐстой. Харин бодит байдал дээр хүүхдийн эрх зөрчигдөх нь нийгмийн аль ч орчинд элбэг бөгөөд үүнд нь иргэд олон нийт дасч хэвийн үзэгдэл хэмээн ханддагаас зөрчлийг мэдээлэх, бүртгэх, баримтжуулах, эрхийг сэргээх хариу арга хэмжээ авах явдал сул байна.

Upload: ankhbileg-luvsan

Post on 17-Jul-2015

111 views

Category:

Presentations & Public Speaking


3 download

TRANSCRIPT

Page 1: Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТАЛААРХ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ОЙЛГОЛТ ХАНДЛАГА,

ТҮҮНИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ

Мөнхчулуун.Н

Дархан дээд сургууль

Хураангуй

Хүүхэд гэдэг бол өөрийгөө хамгаалах чадвар чадамж нь хязгаарлагдмал,

өөрөө бусдаас тусламж хүсч чаддаггүй, насанд хүрэгчдээс хамааралтай тул

аливаа сөрөг хүчин зүйлд өртөмтгий байдаг. Иймээс хүүхдийг хүчирхийлэл, үл

хайхрах байдал, мөлжлөг зэрэг хүүхдэд хор хохирол учруулах үйлдлээс хамгаалах

зайлшгүй шаардлагатай. Энэ ч утгаараа хүүхэд хамгааллын асуудал нь өнөөдөр

нийгэмд тулгамдаж буй асуудлуудын нэг билээ.

Гэр бүлийн орчинд хүүхдийн эсрэг хүчирхийллийг эцэс болгоход олон

нийтэд түшиглэсэн үйл ажиллагаа чухал бөгөөд үүнд орон нутгийн удирдлага

болон иргэд олон нийт анхаарах нь чухал ач холбогдолтой юм.

Хүүхдийн эсрэг хүчирхийллийн нэг үндсэн шалтгаан нь эцэг эхчүүдийн

хүүхэд хүмүүжүүлэх арга барилтай холбоотой. Үүнийг шийдвэрлэхийн тулд хүүхэд

хамгааллын талаар нөлөөллийн ажил явуулж эцэг эх, асран хамгаалагчдын

ойлголт хандлагыг дээшлүүлэх, эцэг эхчүүдэд зориулан хүүхдийн эрхийн талаар

болон хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудын тухай сургалтыг орон нутгийн хэмжээнд

зохион байгуулах шаардлагатай.

Түлхүүр үг: Хүмүүжлийн эерэг арга, хүчирхийлэл, эрх, гэр бүл,

Оршил

Хүүхэд бол эрүүл энх өсөн торних, боловсрол эзэмших, хөгжих, үзэл бодлоо

илэрхийлэх, оролцох, аливаа хүчирхийлэл, дарамт, мөлжлөгөөс бүрэн

хамгаалагдах ѐстой. Харин бодит байдал дээр хүүхдийн эрх зөрчигдөх нь

нийгмийн аль ч орчинд элбэг бөгөөд үүнд нь иргэд олон нийт дасч хэвийн үзэгдэл

хэмээн ханддагаас зөрчлийг мэдээлэх, бүртгэх, баримтжуулах, эрхийг сэргээх

хариу арга хэмжээ авах явдал сул байна.

Page 2: Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь

Хүүхэд өөрийгөө хамгаалах чадвар чадамж нь хязгаарлагдмал, өөрөө

бусдаас тусламж хүсч чаддаггүй, насанд хүрэгчдээс хамааралтай тул аливаа

сөрөг хүчин зүйлд өртөмтгий байдаг. Иймээс хүүхдийг хүчирхийлэл, үл хайхрах

байдал, мөлжлөг зэрэг хүүхдэд хор хохирол учруулах үйлдлээс хамгаалах

зайлшгүй шаардлагатай. Энэ ч утгаараа хүүхэд хамгааллын асуудал нь өнөөдөр

нийгэмд тулгамдаж буй асуудлуудын нэг бөгөөд гэр бүлийн орчин дахь хүүхдийн

эсрэг хүчирхийлэл дарамтыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх нь нийгмийн

хөгжлийн нэг үндэс юм гэж үзэн уг сэдвийг судаллаа.

Зорилго:

Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг

дээшлүүлэх зарим арга замыг судлан тодорхойлох.

Зорилт:

➢ Хүүхэд хамгааллын талаарх онолын ойлголт мэдлэг, энэ талаарх

судалгааны ажил, ном бүтээлтэй танилцах

➢ Хүүхэд хамгааллын тухай эцэг эхчүүдийн ойлголт хандлагыг судлах

➢ Судалгааны ажилд тулгуурлан санал зөвлөмж боловсруулах.

Таамаглал:

Хүүхэд хамгийн их хамгаалагдсан байх ѐстой гэр бүлийн орчинд

хүчирхийлэл дарамтанд өртөн эрх нь зөрчигдөх явдал их байна. Энэ нь эцэг

эхчүүдийн хүүхэд хамгааллын талаарх мэдлэг муу байдал болон хүүхдээ

хүмүүжүүлж буй аргатай холбоотой гэж үзэж байна.

Судалгааны арга зүй:

➢ Анкет

➢ Ярилцлага

Судалгааны объект:

➢ Эцэг, эхчүүд

Page 3: Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь

➢ 12-16 насны хүүхдүүд

Хүүхэд хамгааллын тухай үндсэн ойлголт

“Хүүхэд хамгаалал гэдэг нь хүүхдийг хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үл

хайхрах явдлын улмаас учрах хор хөнөөлөөс нийгмийн бүхий л орчинд хамгаалах

явдал юм.*

Хүүхэд хамгаалал гэж нэг талаас хүүхдийн эрхийг хамгаалах явдал гэж

үздэг бол нөгөө талаас хүүхдийг хүчирхийлэл дарамтаас хамгаалах явдал юм гэж

үздэг.

Хүүхэд хамгааллын зорилго:

➢ Хүүхэд хамгааллын үндсэн зорилго нь хүүхдийг хүчирхийлэл, дарамт,

мөлжлөг, үл хайхрах явдлын улмаас учрах хор хөнөөлөөс нийгмийн бүхий л

орчинд хамгаалах явдал юм.

➢ Хоѐр дахь зорилго нь хүүхдийг аль болох гэр бүлийн орчинд амьдрах

нөхцлөөр хангаж өгөх явдал юм. Энэ нь хүүхэд төрсөн гэр бүлдээ амьдрах

боломжгүй бол төрөл садныдаа, бүр боломжгүй бол халамжийн төвд

амьдрах боломжоор хангагдах хэрэгтэй гэсэн үг юм.

➢ Гурав дахь зорилго нь хүүхдийг өөрөө бие даан амьдрах, нийгэмдээ хувь

нэмрээ оруулах чадвартай иргэн болгон хөгжүүлэх юм.

* Энхтуяа С. “Хүүхэд хамгааллын үндэс” УБ., 2009

“Хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэж хүүхдийг эрхшээлдээ байлгах, давамгай

байдал тогтоох, шийтгэх зорилгоор хэн нэгэн этгээд хүч, эрх мэдэл, давуу талаа

ашиглан хүүхдийн халдашгүй дархан байх эрх, эрх чөлөөг зөрчсөн, хүүхдийн

хөгжилд гэм хор учруулсан, учруулахаар завдсан, эсхүл хамгаалах, урьдчилан

сэргийлэх арга хэмжээ аваагүй үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.”/Их британийн

хүүхдийг ивээх сангийн бодлогоос .../

Хүүхдийн эсрэг хүчирхийллийн төрлүүд:

➢ Бие махбодын хүчирхийлэл

➢ Сэтгэл санааны хүчирхийлэл

➢ Бэлгийн хүчирхийлэл

Page 4: Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь

➢ Үл хайхрах байдал

Хүүхэдтэй зүй бус харьцах явдлыг тайлбарласан онол, урсгалуууд:

1) Сэтгэл судлалын загвар

2) Социологийн загвар

3) Нийгмээс суралцахуйн загвар

4) Экологийн загвар

Хүүхэд хамгаалын үйлчилгээ

Хүүхэд, түүний гэр бүлд учрах аюул, нөөлөлөх эрсдлийн хүчин зүйлийн

түвшнээс хамааран хүүхэд хамгааллын үйлчилгээг ялгаатай гурван түвшинд авч

үздэг.

Бүдүүвч 1. Хүүхэд хамгааллын үйлчилгээний пирамид *

* Батхишиг А. Мягмар О. Нямдорж М. “Хүүхэд хамгааллын үйлчилгээ” УБ.,

2009

Хүүхэд хамгааллын талаарх эцэг эх, асран хамгаалагчдын ойлголт хандлага

Орон нутаг дахь гэр бүлийн орчин дахь хүүхэд хамгааллын асуудлыг

тодруулах зорилгоор Дархан-Уул аймгийн Дархан сумын нийт 120 эцэг, эхээс

анкетийн аргаар судалгаа авсан болно.

Хүснэгт 1.

Page 5: Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь

Судалгаанд оролцогчдын ерөнхий мэдээлэл

Нас Хүйс Боловсрол

➢ 20-30 насны 45

➢ 30-40 насны 50

➢ 40-дээш насны 25

➢ Эр-55

➢ Эм-65

➢ Дээд-48

➢ Бүрэн дунд-39

➢ Тусгай-19

➢ Бүрэн бус дунд-12

➢ Бага-2

Зураг 1. Хүүхэд хамгааллын талаарх иргэдийн мэдлэг

Судалгааны дүнгээс харахад оролцогчдын ихэнх хувийн хүүхэд хамгааллын

талаарх мэдлэгийн түвшин доогуур байгаа нь харагдаж байна.

Хүснэгт 2.

Судалгаанд оролцогчдын хүүхэд хамгааллын талаарх ерөнхий ойлголт

№ Иргэдийн ойлголт Тайлбар

1 Хүүхдийн эрхийг хамгаалах Уг хүснэгтээс мөн адил

судалгаанд оролцогчдын хүүхэд

хамгааллын талаарх ойлголтын

зөрүү, ялгаатай байдал харагдаж

байна.

2 Хүүхдийг зодохгүй байх

3 Хүүхдээ зөв хүмүүжүүлэх

4 Хүчирхийллээс хамгаалах

5 Сайн мэдэхгүй

Хүснэгт 3.

Хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх судалгаанд оролцогчдын ойлголт

№ Судалгаанд оролцогдын хариулт Тоо

1 Хүүхдийг зодох 40

2 Хүүхдийг загнах 38

Page 6: Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь

3 Шийтгэх 30

4 Үг хэлээр доромжлох 29

Судалгаанд оролцогчдын хариултаас харахад хүүхдийн эсрэг хүчирхийлэл,

хүүхэд хамгааллын талаар иргэд бага ч гэсэн ойлголттой байгаа нь харагдаж

байна.

Зураг 2 . Хүүхдийнхээ буруу үйлдэлд авдаг арга хэмжээ

Судалгаанаас харахад насанд хүрэгчдийн хувьд хүүхэд хүмүүжүүлэх эерэг

аргуудын талаарх ойлголт мэдлэг хомс байна. Энэ нь судалгаанд оролцогчдын 43

хувь нь хүүхдийг ямар нэгэн байдлаар шийтгэж буйгаас харагдаж байна.

Зураг 3. Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг ашиглаж буй байдал

Судалгаанд оролцогчдын 42 хувь нь хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудын

талаар сайн мэдэхгүй гэж хариулсан нь энэ талын сургалт семинарын ажил

дутагдалтай байгааг харуулж байна.

Хүснэгт 4.

Page 7: Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь

Хүүхэд хүмүүжүүлэхэд ашиглаж буй хүмүүжлийн эерэг аргууд

№ Хүмүүжүүлийн эерэг аргууд

1 Хэлж ойлгуулах

2 Үлгэрлэх

3 Тоглоомоор

4 Магтах, сайшаах

Хүснэгт 5.

Гэр бүлийн хүрээнд гарч буй сөрөг зан үйлүүд

№ Сөрөг зан үйл Байнг

а

Заримда

а

Үгүй

1 Архи уух 0 52 68

2 Тамхи татах 30 10 80

3 Хараалын үг хэрэглэх 10 45 65

4 Гэр бүлийн гишүүд хоорондоо

хэрэлдэх

2 60 58

5 Гэр бүлийн гишүүд хоорондоо

зодолдох

0 10 110

6 Хүүхддээ гар хүрэх 0 51 69

7 Айлган сүрдүүлэх 1 19 100

8 Үл тоох 0 25 95

Дээрхи судалгаанаас үзвэл эцэг эхчүүд хүүхдийнхээ дэргэд зохисгүй үйлдэл

гаргахгүй байхыг хичээдэг нь харагдаж байна. Харин хүүхдийнхээ дэргэд хараалын

үг хэрэглэх, гэр бүлийн гишүүд хоорондоо болон бусадтай муудалцах, мөн

хүүхэддээ гар хүрэх зэргийг зарим үед гэж хариулсан байгаа нь хүүхэд

хамгааллын бас нэгэн чухал асуудал бөгөөд хүчирхийлэл гэдэг нь зөвхөн хүүхдийн

Page 8: Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь

бие махбодид гэм хор учруулахаас гадна сэтгэл санааны хүчирхийллийг давхар

агуулж байдаг.

Хүснэгт 6.

Гэр бүлийн орчин дахь хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох,

урьдчилан сэргийлэх талаарх иргэдийн санал.

№ Иргэдийн санал, зөвлөмжүүд

1 Мэдээлэл өгөх

2 Эцэг эхчүүдэд сургалт явуулах

3 Хуулийн хэрэгжилт

4 Зөвлөгөө өгөх

5 Харилцаанд нь анхаарах

Шийтгэлийн талаар хүүхдүүдтэй хийсэн ярилцлага

Гэр бүлийн орчинд хүүхдэд тулгарч буй бие махбодийн шийтгэлийн талаар

судлах зорилгоор сургуулийн дунд, ахлах насны нийт 25 хүүхдээс ярилцлага

авсан.

Судалагаанд хамрагдсан хүүхдүүдээс гэр бүлийн хүрээнд ямар нэгэн

шийтгэл, дарамтанд учирдаг эсэхийг нь асуухад оролцогчдын 19 нь тийм гэж

хариулсан, үлдсэн 6 нь үгүй гэсэн байна. Хүүхдийг шийтгэж буй шийтгэлийн төрөл,

хэлбэрийн хувьд бие махбодийн шийтгэл ихэнх хувийг нь эзэлдэг гэж хариулсан

байна.

Буруу зүйл хийсний нь төлөө шийтгэх хир зөв зүйтэй талаар асуухад

сурагчдын 15 тийм гэж хариулсан бол үлдсэн 10 хүүхдийн хувьд энэ нь буруу зүйл

гэж үзсэн байна. Үүнээс дүгнэхэд хүүхдүүд өөрсдөө ч гэсэн зарим үед шийтгэл нь

зайлшгүй байх ѐстой зүйл гэсэн хандлагатай байна. Энэ нь насанд хүрэгчдийн

хэлсэн бүхнийг биелүүлэх ѐстой, дандаа эцэг эхийн зөв байдаг гэсэн хүүхдийн

уламжлалт нийтлэг үзэл хандлагатай холбоотой байж болох юм.

Ярилцлага өгсөн хүүхдүүдийн 18 нь эцэг эхчүүд гэртээ архи уух тохиолдол

байдаг гэсэн бол 15 нь гэр бүлийн хэрүүл маргаан, зодооныг харж өссөн гэж

хариулсан байна.

Page 9: Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь

САНАЛ ЗӨВЛӨМЖ

1. Нөлөөллийн ажил зохион байгуулах

2. Гэр бүлийн харилцаа болон хүүхэд хүмүүжүүлэх талаар эцэг эхчүүдийн дунд

сургалт зохион байгуулах

3. Гэр бүлд зөвлөгөө өгөх болон дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа

явуулж буй төрийн бус байгууллагуудыг дэмжих

“Гэр бүл ба хүүхдийн хүмүүжил” сэдэвт санал болгож буй сургалтын агуулга

№ Сэдэв Агуулга Цаг

1 Хүүхдийн хүмүүжил гэр бүлийн тухай

➢ Гэр бүлийн тухай

➢ Хүүхэд хүмүүжүүлэх эерэг болон

сөрөг аргуудын тухай

2

2 Гэр бүл ба харилцаа ➢ Гэр бүлийн гишүүдийн үүрэг

➢ Эцэг эхийн харилцаа

➢ Хүүхдүүдийн хоорондын

харилцаа

➢ Эцэг эх ба хүүхэд хоорондын

харилцаа

4

3 Хүүхдийн хөгжил ба хэрэгцээ

➢ Хүүхдийн хөгжлийн хувийн онцлог

➢ Хүүхдийн хэрэгцээ

➢ Хүүхдийн хөгжилд эцэг эхийн

оролцоо

4

4 Гэр бүлийн зөрчил, түүний шалтгаан шийдвэрлэх арга

➢ Хямрал зөрчил

➢ Гэр бүлийн үе шат ба хямрал

➢ Зөрчлийг шийдвэрлэх аргууд

2

5 Гэр бүл дэх хүүхдийн оролцоо

➢ Гэр бүл дэх хүүхдийн оролцоо,

түүнийг хангах нь

2

6 Хүүхэд хамгаалал ба хүүхдийн эрх

➢ Хүүхдийн хамгаалал

➢ Хүүхдийн эрх

➢ Хүүхдийн эсрэг хүчирхийлэл

4

7 Хүүхэд хүмүүжүүлэх ба тэднийг бие даах амьдрах ухаанд сургах нь

➢ Хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх

хүчин зүйлс

➢ Мэдрэмжээ илэрхийлэхэд нь

туслах нь

➢ Хүүхдийг бие даан амьдар ухаанд

ухаанд сургах нь

➢ Бие махбодийн шийтгэлээс өөр

аргуудыг ашиглах нь

8

Page 10: Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь

8 Стресс, түүний шалтгаан, зохицуулах аргууд

➢ Стресс үүсгэгчид

➢ Стрессийн төрлүүд

➢ Стрессийг бууруулах, урьдчилан

сэргийлэх аргууд

➢ Стрессийг бууруулах хувийн

төлөвлөгөө гаргах нь

2

Дүгнэлт

Гэр бүл дэх хүүхэд хамгааллын асуудлууд, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг

судлан тодруулах зорилгоор судалгаа явуулж дараах дүгнэлтэнд хүрсэн болно.

1. Хүүхэд бие даан амьдрах, өөрийгөө хамгаалах чадваргүй, биеийн болон

сэтгэл зүйн хувьд бүрэн төлөвшөөгүй байдаг. Энэ ч утгаараа хүүхдийг

нийгмийн аль ч орчинд хамгаалах нь нэн чухал бөгөөд ялангуяа хүүхдийн

амьдралын анхдагч орчин болох гэр бүлдээ хүүхэд хамгаалагдсан байх нь

нэн чухал юм.

2. Судалгаанд оролцогчдын хариултаас харахад эцэг эхчүүд бие махбодийн

болон сэтгэл санааны шийтгэлийг хүүхэд хүмүүжүүлэх арга хэмээн үзэж

байгаа нь харагдаж байсан. Үүнээс дүгнэж үзвэл гýð бүлийн орчин дахь

хүүхдийн эсрэг хүчирхийллийн үндсэн шалтгааны нэг нь эцэг эхчүүдийн

хүүхэд хүмүүжүүлж буй аргатай холбоотой гэж үзэж болохоор байна.

3. Гэр бүл дэх хүүхдийн эсрэг хүчирхийллийг эцэс болгоход

олон нийтэд түшиглэсэн үйл ажиллагаа чухал бөгөөд үүнд эцэг эх, олон нийтийн оролцоо

онцгой ач холбогдолтой юм. Тиймээс орон нутгийн түвшинд хамтын шийдэлд хүрэх,

нийгмийн бодлогод нөлөөлөхөд хүүхэд хүмүүжүүлэх шууд үүрэг хүлээсэн хувь хүн, гэр

бүл болон бүлгүүдийн чадавхийг бэхжүүлэх нь чухал юм.

4. Эцэст нь дүгнэж үзэхэд хүүхдийг хүчирхийллийн бус

аргаар өсгөн хүмүүжүүлэх талаар мэдлэгийг бий болгож, бэхжүүлэх нь төр засаг, орон

нутгийн зүгээс авч хэрэгжүүлэх зайлшгүй чухал ажлын нэг бөгөөд үүнийг хийх эхний

алхам нь эцэг эхчүүдэд зориулан хүүхдийн эрхийн талаар болон хүүхэд хүмүүжүүлэх

эерэг аргуудын талаар сургалтыг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах шаардлагатай

гэж үзэж байна.

Page 11: Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь

Ном зүй

1. Батхишиг А. Мягмар О. Нямдорж М. “Хүүхэд хамгааллын үйлчилгээ” УБ.,

2009

2. Өлзийтунгалаг Х. нар “Нийгмийн ажлын үйлчилгээ” УБ., 2009

3. Цэндсүрэн Т. “Гэр бүлтэй ажиллах нийгмийн ажил” УБ., 2007

4. Энхтуяа С. “Хүүхэд хамгааллын үндэс” УБ., 2009

5. ХИС “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх нь” УБ 2007