2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ...

28
0 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН НИЙСЛЭЛИЙН ДОТООД АУДИТЫН АЛБА 2018 ОНЫ 12 ДУГААР САР

Upload: others

Post on 11-Nov-2020

15 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНinternalaudit.ub.gov.mn/assets/filemanager/user... · зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, санхүү,

0

2018 ОНЫ ҮЙЛ

АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

НИЙСЛЭЛИЙН ДОТООД

АУДИТЫН АЛБА

2018 ОНЫ 12 ДУГААР САР

Page 2: 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНinternalaudit.ub.gov.mn/assets/filemanager/user... · зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, санхүү,

1

НИЙСЛЭЛИЙН ДОТООД АУДИТЫН АЛБАНЫ 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС

ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Нэгдүгээр бүлэг. БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН

а/ “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал-2030”

3.2.3. Төсөв, санхүүгийн салбарын аюулгүй байдал

3.2.3.1. Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, урт хугацааны өсөлт хөгжлийг дэмжих

эрүүл, тогтвортой, сахилга баттай санхүүгийн салбарыг төлөвшүүлнэ.

“Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал-2030”-ын дээрх

заалтууд нь “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020

оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 5.3.11, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх

2018 оны үндсэн чиглэл”-ийн 5.37 дахь заалтуудтай нийцэж байна гэж үзэж байна.

б/ Төрөөс дотоод аудитын талаар баримтлах бодлогыг одоогоор тодорхойлоогүй

байна.

в/ Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр

1.1. Төсвийн нэгдмэл байдлыг ханган, төсвөөс гадуурх санхүүжилтийг зогсоож, хөрөнгө

оруулалтын бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох замаар үр ашгийг нэмэгдүүлнэ.

1.2. Төсвийн сахилга батыг сайжруулж, үр ашиггүй зардлыг танах, хэмнэлтийн горимд

шилжүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулна.

“Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн

дээрх “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал-2030”-ын дээрх

заалтууд нь “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020

оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 5.3.11, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх

2018 оны үндсэн чиглэл”-ийн 5.37 дахь заалтуудтай нийцэж байна гэж үзэж байна.

г/ Улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа ажил

байхгүй болно.

д/ Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд дотоод аудитын талаар

тусгасан заалт байхгүй болно.

е/ Нийслэлийн Дотоод аудитын албанд байгууллагын үндсэн чиг үүрэг болох

дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын чиглэлээр хэрэгжүүлж буй үндэсний

хөтөлбөр байхгүй болно.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилтууд, түүнийг хэрэгжүүлэх

төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг өөрийн байгууллагын хэмжээнд зохион байгуулж,

хэрэгжилтийг зохих хугацаанд нь тайлагнаж ажилласан.

ж/ “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол,

2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” нийслэлийн хөгжүүлэх хэтийн зорилтод дотоод

аудит, санхүүгийн хяналт шалгалтын талаар зорилт байхгүй болно.

Page 3: 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНinternalaudit.ub.gov.mn/assets/filemanager/user... · зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, санхүү,

2

з/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны

үйл ажиллагааны хөтөлбөр

5.3.11. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаанд

тавих хяналтыг сайжруулж, төсөв, санхүүгийн сахилга батыг чанд мөрдүүлж хэвшүүлнэ.

“Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны

үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн дээрх заалт нь “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг

хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэл”-ийн 5.37 дахь заалттай нийцдэг.

5.3.12. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод хяналтыг сайжруулах

замаар ажлын байрны эмх цэгц, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх тогтолцоонд бүрэн

шилжүүлнэ.

“Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны

үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн дээрх заалт нь “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг

хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэл”-ийн 5.38 дэх заалттай нийцдэг.

к/ Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэл

5.37. Нийслэлийн хэмжээнд төсвийн хэмнэлтийн горимыг хэрэгжүүлэн, төсвийн

зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн сургалтыг

үе шаттай зохион байгуулах замаар төсвийн сахилга хариуцлагыг сайжруулна.

Нийслэлийн Дотоод аудитын алба нь нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх

2018 оны үндсэн чиглэлд дараах 2 ажлыг гүйцэтгэхээр тусгасан. Үүнд:

Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний 17 байгууллагын

санхүүгийн холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд санхүүгийн хяналт, шалгалт

хийх,

Өмнөх онд анхаарал татахуйц зөрчил гарсан 4 байгууллагад санхүүгийн хяналт,

шалгалт хийх

Албаны стратеги, дунд хугацааны төлөвлөгөө, өмнөх онуудад аудитад хамрагдсан

байгууллагуудын дүгнэлтэд үндэслэн 2018 оны аудит, санхүүгийн хяналт шалгалтын

жилийн төлөвлөгөөг боловсруулсан ба календарчилсан төлөвлөгөөний дагуу төлөвлөгөөт

санхүүгийн хяналт шалгалт, аудитад нийт 24 байгууллага бүрэн хамрагдсан.

Нийслэлийн Дотоод аудитын алба нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны

байдлаар нийслэлийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний нийт 36

байгууллагад гүйцэтгэл, нийцлийн аудит болон санхүүгийн хяналт шалгалтын ажил

гүйцэтгэсэн. Тайлант хугацаанд гүйцэтгэсэн аудит, хяналт шалгалтаар нийт 9 097,8 сая

төгрөгийн зөрчил илэрсэн. Үүнээс улсын ахлах байцаагчийн 26 актаар 15 байгууллагад

нийт 230,2 сая төгрөгийн төлбөр тогтоосноос 83,2 сая төгрөгийг орон нутгийн төсөвт, 4,7

сая төгрөгийг тухайн байгууллагад нь барагдуулан, улсын байцаагчийн 5 албан

шаардлагаар 669,2 сая төгрөгийн зөрчлийг хүргүүлсэн.

Нийт 36 байгууллагад 160 зөвлөмж өгч, илэрсэн 8 198,3 сая төгрөгийн зөрчлийг

цаашид дахин давтан гаргахгүй байх зөвлөмж хүргүүлэн ажилласан. Тайлант хугацаанд

тогтоосон улсын байцаагчийн актны 12.3 хувь буюу 28,2 сая төгрөгийг барагдуулж

ажилласан.

л/ Нийслэлийн Дотоод аудитын албанд байгууллагын үндсэн чиг үүрэг болох

дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын чиглэлээр хэрэгжүүлж буй дэд хөтөлбөр

байхгүй болно.

Page 4: 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНinternalaudit.ub.gov.mn/assets/filemanager/user... · зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, санхүү,

3

"Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр"-ийн зорилтууд, түүнийг хэрэгжүүлэх

төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг өөрийн байгууллагын хэмжээнд зохион байгуулж,

хэрэгжилтийг зохих хугацаанд нь тайлагнаж ажилласан.

Хоёрдугаар бүлэг. ТОГТООЛ, ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН

а/ Давхардсан тоогоор нийт дээд газрын 34 тогтоол шийдвэрийн 89 заалт, 8

бодлогын баримт бичгийн 46 заалтын биелэлтийг улирал бүр хугацаанд нь

monitoring.ub.gov.mn програмаар тайлагнасан.

Дээд газрын тогтоол шийдвэр болон бусад холбогдох эрх зүйн актын хэрэгжилтийг

улирал тутам, дээд газрын тогтоол шийдвэрийн биелэлтийг тогтоосон хугацаанд нь

monitoring.ub.gov.mn програмд байршуулсан. Мөн нийслэлийн Засаг даргын 2016-2020

оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн Эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх

үндсэн чиглэлийн биелэлт, Дэд хөтөлбөрүүдийн биелэлтүүдийг хугацаанд нь

Lmonitoring.ub.gov.mn програмаар тайлагнасан.

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн, Засаг даргын удирдлагын

зөвлөлийн хурлаас өгсөн үүрэг даалгаврын талаар удирдлагыг холбогдох мэдээллээр

хангаж байсан бөгөөд нийт 22 удаагийн 50 үүрэг даалгаврын биелэлтийг Ulaanbaatar.mn

сайтаар хугацаанд нь тайлагнасан.

б/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “2018

оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай

холбогдуулан энэ хүрээнд нийслэлийн хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө баталсан. Энэхүү

төлөвлөгөөтэй уялдуулан байгууллагын хэмжээнд “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг

сайжруулах жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангаж,

НЗДТГ-ын ХЭЗХ-т тайлагнаж ажилласан.

Гуравдугаар бүлэг. БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН

а/ Байгууллагын дүрмээр хүлээсэн үндсэн үүрэг буюу нийслэлийн нутгийн

захиргааны байгууллагуудад хийх дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын ажлыг

2018 онд хийх аудитыг төлөвлөгөөний дагуу хугацаанд нь 100 хувь гүйцэтгэсэн.

Page 5: 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНinternalaudit.ub.gov.mn/assets/filemanager/user... · зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, санхүү,

4

б/ ХҮНИЙ НӨӨЦИЙГ ЧАДАВХЖУУЛАХ, ТОГТВОР СУУРЬШИЛТАЙ АЖИЛЛУУЛАХ ТАЛААР БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙН ЖИЛИЙН

ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАГДСАН ЗОРИЛТЫН БИЕЛЭЛТИЙГ ТАЙЛАГНАХ ХҮСНЭГТ

Зорилт № Үйл ажиллагаа Шалгуур үзүүлэлт

Зүрилтот

түвшин (Тоо

хэмжээ, хувь)

Хүрсэн

түвшин (Хэрэгжилтийн

хувь, тоо хэмжээ)

Зарцуулсан

хөрөнгө, эх

үүсвэр гүй-

цэтгэлээр

(мян.төг)

Тайлбар

1. Хүний

нөөцийг

чадавхжуулах

1

Албан хаагчдын

мэдлэг,

мэргэжлийг

дээшлүүлэх

чиглэлээр зохион

байгуулсан

гадаад, дотоодын

сургалт

Дотоод сургалтын

тоо 5-аас дээш 6 (100%)

3,800.0

Албан хаагчдын

хамрагдсан байдал 80 хувиас дээш 100%

Гадаад сургалтад

албан хаагчдын

хамрагдсан байдал

20 хувиас дээш 15% НЗД-ын

захирамжаар

2

Мэргэшсэн,

туршлагатай

хүний нөөцийг

бүрдүүлэх

3 болон түүнээс дээш

жил ажилласан

мэргэшсэн боловсон

хүчний үзүүлэлт

70 хувиас дээш 85%

Хэсгийн дундаж: 75%

2. Албан

хаагчдын

нийгмийн

баталгааг

хангах

3

Цалин хөлс,

шагнал,

урамшууллын

тогтолцоог

хэрэгжүүлэх

Шагнал,

урамшуулалд

хамрагдсан албан

хаагчдын тоо

Гүйцэтгэлээр 22 (100%) 15,620.5

Албан хаагчдын үйл

ажиллагааны

үнэлгээ, ажилласан

жил, ур чадварыг

харгалзан олгох

нэмэгдэл, зэрэг дэв,

Гүйцэтгэлээр 22 (100%) 37,685.9

Page 6: 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНinternalaudit.ub.gov.mn/assets/filemanager/user... · зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, санхүү,

5

в/ Байгууллагын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт /KPI/ одоогоор тодорхойлогдоогүй байна.

г/ Байгууллагад нийт 22 өргөдөл ирснийг хугацаанд нь шийдвэрлүүлсэн. Дээрх өргөдлүүдийн 3 нь иргэдээс ирсэн өргөдөл, гомдол,

талархал, албан хаагчдаас 19 өргөдөл, гомдол ирснээс өргөдлийг иргэн, албан хаагчдын талд шийдвэрлүүлэн, 1 өргөдөлд боломжгүй

тухай хариу өгсөн. Байгууллагын хэмжээнд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 13 хоног 23 цаг 53 минут байгаа нь

нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагуудаас 0,024 нэгжээр дээгүүр үзүүлэлттэй байна. Өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн тайланг НЗДТГ-ын

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хугацаанд нь гарган хүргүүлсэн.

д/ Байгууллагын дотоод аудитын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах техник, тоног төхөөрөмж, бичиг хэргийн

материалаар ханган ажилласан. Албан хаагчдыг ажлын орчин, нөхцлөөр хангахын тулд 1.147.050 /Нэг сая нэг зуун дөчин долоон мянга

тавь/ төгрөг шаардлагатай байсныг шийдвэрлүүлэн тухай бүр ханган ажилласан. Байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын

баримт бичгийг мөрдлөг болгон бараа материалын тайлан, жижиг мөнгөн сангийн тайланг гарган, хагас жилээр эд хөрөнгийн тооллого

явуулсан. Байгууллагын эд хөрөнгөд учирсан хохирол, гэмтэл үгүй, хадгалалт хамгаалалт хэвийн байна.

шатлал ахиулах

4

Албан хаагчдын

ажлын байрны

хэвийн нөхцөлийг

бүрдүүлсэн

байдал

Ажлын байрны

таатай орчны сэтгэл

ханамжийн санал

асуулга

Сэтгэл ханамж

80 хувиас дээш 84.5%

Албан хаагчдад сар

бүр олгох хоол,

унааны зардлыг

нэмэгдүүлэх

Гүйцэтгэлээр 24 (100%) 22,662.5

5

Албан хаагчдын

эрүүл мэндийг

хамгаалах,

урьдчилан

сэргийлэх

Эрүүл мэндийн

урьдчилан сэргийлэх

үзлэг

Жилд 1-ээс

доошгүй удаа 1 (100%) 2,138.4

Байгууллагын даргын

тушаалаар

Албан хаагчдын

хамрагдалт 100 хувь 100%

Хэсгийн дундаж: 97.4 %

Үнэлгээний дундаж хувь: 86.2%

Page 7: 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНinternalaudit.ub.gov.mn/assets/filemanager/user... · зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, санхүү,

6

е/ Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн, Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаас өгсөн үүрэг даалгаврын талаар

удирдлагыг холбогдох мэдээллээр хангаж байсан бөгөөд нийт 22 удаагийн 50 үүрэг даалгаврын биелэлтийг Ulaanbaatar.mn сайтаар

хугацаанд нь тайлагнасан. Мөн нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг улирал тутам

хугацаанд нь тайлагнасан.

Page 8: 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНinternalaudit.ub.gov.mn/assets/filemanager/user... · зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, санхүү,

7

Дөрөвдүгээр бүлэг. БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ

ИЛ ТОД БАЙДЛЫН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ

ТАЙЛАГНАХ ХҮСНЭГТ

№ Шалгуур үзүүлэлт Хэрэгжилт Хувь

Нэг. Үйл ажиллагааны ил тод байдал

1.

Эрхэм зорилго, үйл

ажиллагааны стратегийн

зорилт, зорилго,

тэргүүлэх чиглэл болон

тэдгээрийн хүрээнд авч

хэрэгжүүлсэн арга

хэмжээ, түүний үр дүн,

зохион байгуулалтын

бүтцийг цахим хуудас

болон мэдээллийн

самбартаа ойлгомжтой

байдлаар байрлуулан

тухай бүр шинэчлэх;

Үйл ажиллагааны ил тод байдлыг хангах

зорилгоор байгууллагын цахим хуудас болон

мэдээллийн самбарт байгууллагын

танилцуулга, шинэчилсэн дүрэм, эрхэм

зорилго, стратегийн зорилт, бүтэц зохион

байгуулалтын схемийг ойлгомжтой байдлаар

байрлуулан тухай бүр шинэчилсэн.

100%

2.

Үйлчилгээ, захидал

харилцааны асуудал

хариуцсан албан

хаагчийн эцэг /эх/-ийн

нэр, өөрийн нэр, албан

тушаал, ажиллах журам,

харилцах утас, иргэдийг

хүлээн авч уулзах

цагийн хуваарийг цахим

хуудас болон

мэдээллийн самбартаа

ойлгомжтой байдлаар

байрлуулан тухай бүр

шинэчлэх;

Архив, бичиг хэргийн ажилтан болон бусад

албан хаагчидтай холбоо барих хаяг, утасны

дугаар, цахим хаяг, албан хаагчдын бусад

мэдээллийг байгууллагын цахим хуудас,

өргөдөл гомдлын smartcity.mn програмд

ойлгомжтой байдлаар байршуулж, өөрчлөлт

орсон тухай бүр шинэчлэн ажилласан.

100%

3.

Үйлчилгээ авахад

шаардагдах бичиг

баримтын жагсаалтыг

цахим хуудас болон

мэдээллийн самбартаа

ойлгомжтой байдлаар

байрлуулан тухай бүр

шинэчлэх;

Нийслэлийн нутгийн захиргааны

байгууллагуудын удирдлага, санхүү, дотоод

хяналтын ажилтнуудад зориулан дотоод

аудитын талаарх ойлголт, гарын авлага,

стандарт, заавар, загвар, дотоод аудит

хийхэд шаардлагатай нийтлэг баримт

бичгийн жагсаалтыг цахим хуудас болон

мэдээллийн самбартаа ойлгомжтой

байдлаар байршуулсан.

100%

4.

Үйл ажиллагаандаа

мөрдөж байгаа хууль

тогтоомж, дүрэм, журам,

зааврыг цахим хуудас

болон мэдээллийн

самбартаа ойлгомжтой

Нийслэлийн дотоод аудитын албаны үндсэн

чиг үүрэг болох нийслэлийн нутгийн

захиргааны байгууллагуудад дотоод аудит,

санхүүгийн хяналт шалгалт хийхэд дагаж

мөрдөж буй болон төрийн захиргааны

байгууллагын хувьд үйл ажиллагаандаа

100%

Page 9: 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНinternalaudit.ub.gov.mn/assets/filemanager/user... · зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, санхүү,

8

байдлаар байрлуулан

тухай бүр шинэчлэх;

мөрддөг хууль тогтоомж, дүрэм журмын

жагсаалтыг байгууллагын цахим хуудас

болон мэдээллийн самбартаа байрлуулсан.

5.

Шинээр боловсруулж

байгаа бодлогын баримт

бичиг болон захиргааны

хэм хэмжээний актын

шийдвэрийн төслийг

цахим хуудсандаа 30-

аас доошгүй хоног

ойлгомжтой байдлаар

байрлуулж, холбогдох

төрийн ба төрийн бус

байгууллага,

мэргэжлийн шинжээч,

эрдэмтэн, иргэдийн

саналыг авах,

үндэслэлтэй гэж үзвэл уг

саналыг төсөлд тусгах;

Тус байгууллага нь нийслэлийн Засаг

даргын хэрэгжүүлэгч агентлаг учир бодлогын

баримт бичиг боловсруулах, захиргааны хэм

хэмжээний акт гаргах чиг үүрэггүй болно.

-

6.

Үзүүлж байгаа

үйлчилгээний арга,

хэлбэрийг боловсронгуй

болгох зохион

байгуулалтын арга

хэмжээ авч хэрэгжүүлэх;

Албаны хэмжээнд гүйцэтгэсэн дотоод аудит, хяналт шалгалтаар илэрсэн асуудлууд, зөрчлүүд, тавигдсан акт, албан шаардлага, өгсөн зөвлөмжүүдийн нэгтгэсэн. Аудитад хамрагдсан 6 байгууллагад өгсөн 61 зөвлөмжийн хэрэгжилтийг Эрсдэлийн удирдлагын хэлтэс шалгахад 3 байгууллагад 6 зөвлөмжийг хэрэгжүүлээгүй байна.

100%

7.

Монгол Улсын Засгийн

газрын тухай хуулийн 19

дүгээр зүйлийн 1 дэх

хэсэгт заасны дагуу

төрийн байгууллагын

гүйцэтгэх тодорхой чиг

үүргийг төрийн бус

байгууллага гүйцэтгэж

байгаа тохиолдолд

тухайн төрийн бус

байгууллагын нэр, хаяг,

цахим хуудас, эрхэлж

байгаа үйл ажиллагааны

чиглэлийг цахим хуудас

болон мэдээллийн

самбартаа ойлгомжтой

байдлаар байрлуулан

мэдээлэх;

Аудитад хамрагдсан 6 байгууллагад

хэрэгжүүлэхээр 61 зөвлөмж өгсний

хэрэгжилтийг шалгахад 3 байгууллага, 6

зөвлөмжийг хэрэгжүүлээгүй, санхүүгийн

хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн

1 албан шаардлагыг хугацаа хоцроож

хэрэгжүүлсэн, улсын ахлах байцаагчийн

1,830,000 төгрөгийн 2 акт хугацаа хоцорч,

7,364,000 төгрөгийн 2 актыг одоогоор

биелүүлээгүй онд нь багтааж биелүүлэх

болно.

Нийслэлийн Дотоод аудитын албаны чиг

үүргийг төрийн бус байгууллага гүйцэтгэсэн

тохиолдол үгүй болно.

-

8.

Тухайн байгууллага

тодорхой төрлийн аж

ахуйн үйл ажиллагаа

эсхүл бусад үйл

Нийслэлийн Дотоод аудитын алба нь

тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагаа

болон бусад үйл ажиллагаа эрхлэх

зөвшөөрөл олгодоггүй болно.

-

Page 10: 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНinternalaudit.ub.gov.mn/assets/filemanager/user... · зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, санхүү,

9

ажиллагаа эрхлэх

зөвшөөрөл олгодог бол

тухайн зөвшөөрөл

эзэмшигчийн нэр, хаяг,

эрхлэх үйл ажиллагааны

чиглэл, зөвшөөрөл

олгосон болон дуусгавар

болох хугацааг цахим

хуудсандаа ойлгомжтой

байдлаар байрлуулан

тухай бүр шинэчлэх;

9.

Салбарын хэмжээнд

улсын төсвийн

хөрөнгөөр болон

гадаадын зээл,

тусламжаар хэрэгжүүлж

байгаа төсөл,

хөтөлбөрийн хэрэгжилт,

явц, байдлын талаарх

мэдээллийг цахим

хуудсандаа байрлуулан

тухай бүр шинэчлэх;

Нийслэлийн Дотоод аудитын албанд

салбарын хэмжээнд улсын төсвийн

хөрөнгөөр болон гадаадын зээл, тусламжаар

хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр байхгүй

болно.

-

Хэсгийн дундаж хувь: 95%

Хоёр. Хүний нөөцийн ил тод байдал;

1.

Сул орон тооны зарыг

цахим хуудас болон

мэдээллийн самбартаа

ойлгомжтой байдлаар

байрлуулан тухай бүр

шинэчлэх, энэ тухай

олон нийтийн

мэдээллийн хэрэгслээр

зарлах;

Тайлант онд нийслэлийн Дотоод аудитын

албанд ажлын байрны сул орон тоо гараагүй

тул цахим хуудас болон мэдээллийн

самбартаа энэ талаарх мэдээлэл

тавигдаагүй.

-

2.

Албан хаагчийн ёс зүйн

дүрмийг цахим хуудас

болон мэдээллийн

самбартаа ойлгомжтой

байдлаар байрлуулан

тухай бүр шинэчлэх;

Нийслэлийн дотоод аудитын албаны албан

хаагчдын мөрддөг “Төрийн захиргааны албан

хаагчийн ёс зүйн дүрэм”, “Нийслэлийн

нутгийн захиргааны байгууллагуудын албан

хаагчдын ёс зүйн дүрэм”, “Нийслэлийн

нутгийн захиргааны байгууллагуудын

удирдах ажилтны ёс зүйн дүрэм”, “Дотоод

аудиторын ёс зүйн дүрэм”-үүдийг

байгууллагын цахим хуудас болон

мэдээллийн самбартаа байрлуулсан.

100%

3.

Хүний нөөцийн стратеги,

түүний хэрэгжилтийг

хянаж, үнэлэх журмыг

цахим хуудсандаа

ойлгомжтой байдлаар

Албан хаагчдын ажлын идэвх санаачлагыг

дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах

сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор 2018-2020

онд хэрэгжүүлэх “Хүний нөөцийн хөгжлийн

хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулж

100%

Page 11: 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНinternalaudit.ub.gov.mn/assets/filemanager/user... · зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, санхүү,

10

байрлуулан тухай бүр

шинэчлэх;

хэлтсүүдээс санал авч тусгаж байгаа тул

одоогоор байгууллагын цахим хуудсанд

тавиагүй байна. 2018 оны сургалтын

төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн тайланг

байгууллагын цахим хуудсанд байрлуулсан.

4.

Хүний нөөцийн

удирдлагын ил тод

байдлыг хангах

чиглэлээр авч

хэрэгжүүлж байгаа арга

хэмжээний талаар

цахим хуудсандаа

ойлгомжтой байдлаар

байрлуулан мэдээлж

байх;

Албан хаагчдын ажлын идэвх санаачлагыг

дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах

сонирхлыг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн

баталгааг хангах, мэргэжлийн ур чадварыг

сайжруулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх

зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээний

талаар хүний нөөцийн тайланг байгууллагын

цахим хуудсанд байрлуулсан.

100%

5.

Албан хаагчдын ажлын

гүйцэтгэлийг үнэлэх үйл

ажиллагааг үнэн зөв,

шударга болгох

чиглэлээр авч

хэрэгжүүлж байгаа арга

хэмжээний талаар

цахим хуудсандаа

ойлгомжтой байдлаар

байрлуулан мэдээлж

байх;

ТАЗ-ийн 2012 оны 10 дугаар сарын 26-ны

өдрийн хуралдаанаар баталсан “Төсвийн

шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн,

мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”,

Менежерийн үйл ажиллагааны үр дүн,

мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”,

Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл

ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг

үнэлж дүгнэх журам” болон дээрх журмуудын

хавсралтаар баталсан төсвийн шууд

захирагч, менежер, төрийн жинхэнэ албан

хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах, үр

дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх загварыг

тус тус байгууллагын цахим хуудсанд

байрлуулсан.

100%

Хэсгийн дундаж хувь: 100%

Хэрэгжилтийн дундаж хувь: 100%

Тавдугаар бүлэг. БУСАД МЭДЭЭЛЭЛ

БҮТЭЦ, ОРОН ТОО, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ТАЛААР:

Нийслэлийн Дотоод аудитын алба нь Засгийн газрын болон Нийслэлийн Засаг

даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтуудыг

хэрэгжүүлэх, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний

байгууллагуудын эрсдэлийн удирдлага, засаглал, дотоод хяналт, санхүүгийн үйл явцыг

үнэлж, дүгнэлт, зөвлөмж өгөх, үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх үндсэн

үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм.

Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний байгууллагуудын

эрсдэлийн удирдлага, засаглал, дотоод хяналтын үйл явцыг хараат бус, бие даасан

Page 12: 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНinternalaudit.ub.gov.mn/assets/filemanager/user... · зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, санхүү,

11

байдлаар үнэлэн дүгнэлт, зөвлөмж өгч, үйл ажиллагааг сайжруулахад манай эрхэм

зорилго оршино.

Эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг тодорхойлон байгууллагын

жилийн болон дунд хугацааны төлөвлөгөөнд тусган нийслэлийн Дотоод аудитын хорооны

даргаар батлуулан ажилласан. Үүнд:

1. Байгууллагын стратегийг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж болох дотоод, гадаад

эрсдэлүүдийг тодорхойлох, үнэлэх, бууруулах үйл явцыг тасралтгүйгээр

хэрэгжүүлэх;

2. ТЕЗ болон дотоод аудитын хороог аудитын үнэн бодитой мэдээллээр хангах

замаар дотоод аудитын мөн чанар, үр нөлөө, үр ашигтай байдлыг таниулах;

3. Аудитын төрлүүд болон байгууллагуудын онцлогт тохирсон аудит хийх аргачлалыг

Дотоод аудитын мэргэжлийн практикын олон улсын стандартууд, Санхүүгийн

хяналт шалгалтын стандартын хүрээнд боловсруулан, мөрдөж ажиллах;

4. Аудитыг үр өгөөжтэй, чанартай гүйцэтгэхэд шаардлагатай нөөцүүдийг оновчтой

удирдаж, байгууллагын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах.

Байгууллагын дүрмээр хүлээсэн үүрэг, зорилго, зорилтыг хангахын тулд дараах

ажлуудыг 2018 онд хийж гүйцэтгэлээ. Үүнд:

1. Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч Дотоод аудитын албаны даргатай

2018 оны үр дүнгийн гэрээг 2018.02.05-нд байгуулснаар байгууллагын 2018 оны үйл

ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Мөн өдөр 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг

хэрэгжүүлэхээр нийслэлийн Дотоод аудитын албаны дарга, нэгжийн менежерүүдтэй,

нэгжийн менежерүүд албан хаагчидтай 2018 оны үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг

байгуулж, хэлтсийн болон албан хаагчдын тухайн жилийн ажлын төлөвлөгөөг баталсан.

Байгууллагын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг нийслэлийн эдийн засаг,

нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлтэй уялдуулан боловсруулсан бөгөөд

төлөвлөлтийг хийхдээ байгууллага, хэлтсийн болон албан хаагчдын 2018 оны үйл

ажиллагааны төлөвлөгөө, байгууллагын үйл ажиллагааны бусад дэд төлөвлөгөөнүүдийг

хооронд нь оновчтой уялдуулах талаар анхаарч ажиллалаа. Тухайлбал, байгууллагын үйл

ажиллагааны төлөвлөгөөтэй уядуулан 2018 оны аудитын төлөвлөгөө, ёс зүйн хорооны,

өмч хамгаалах байнгын зөвлөлийн, баримт бичиг нягтлан шалгах комиссын, сургалтын,

биеийн тамир, спортын хамтлагийн, агаарын бохирдлыг бууруулах ажлын, 2017 оны үйл

ажиллагааны үр дүнд үнэлгээ хийсэн ажлын хэсгээс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх

төлөвлөгөө, “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд

хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнүүдийг боловсруулан батлуулж ажилласан.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 2017 оны үйл ажиллагааны үр

дүнд үнэлгээ хийсэн ажлын хэсгээс өгсөн зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж,

биелэлтийг хагас жилийн байдлаар тайлагнасан.

2. Байгууллагын архив, албан хэргийг заавар, журмын дагуу хөтлөн явуулах

чиглэлээр:

Байгууллагын архивын үйл ажиллагааны 2018 оны төлөвлөгөөг 01 дүгээр сарын

28-ны өдөр батлуулсан. Архивын хууль тогтоомж болон дээрх төлөвлөгөөний дагуу

нэгдүгээр улиралд байгууллагын архивт баримт хүлээн авах хуваарийг гарган батлуулж,

хөтлөх хэргийн нэрийн жагсаалтад орсон 2017 оны 137 баримт, 2015 оны 178 баримт,

Page 13: 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНinternalaudit.ub.gov.mn/assets/filemanager/user... · зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, санхүү,

12

2016 оны 172 баримт нийт 487 цаасан баримтанд нягтлан шалгалт хийж, хадгаламжийн

нэгжийн дугаар, бүртгэлийн зөрүүтэй байдлыг засварлав. Хөтлөх хэргийн нэрийн

жагсаалтад цахим хувьтай гэж заасан 2018 оны цахим баримтыг хэлтэс тус бүрээр нэгтгэн

нийт 5 цахим баримтыг CD /DVD/-нд хуулан архивт хадгалав.

Нийслэлийн Засаг даргын А/252, А/177 дугаар захирамжийн 2018 оны эхний хагас

жилийн биелэлтийн тайланг тус тус гарган нийслэлийн Архивын газарт хугацаанд нь

хүргүүлсэн.

“Edoc” програмаар байгууллагад ирсэн 368 бичгийг удирдлагад шилжүүлж,

шийдвэрлэлтийн хугацаанд хяналт тавин ажилласан ба хариутай 105 бичгийг

шийдвэрлүүлж хариуг хугацаанд нь хүргүүлсэн. Гадагш явуулах 222 албан бичгийн

бүрдэл, стандартыг ханган боловсруулж, тухай бүр програмд бүртгэн холбогдох

байгууллагууд руу илгээсэн. “Edoc” програмаар хэвлэмэл хуудсыг захиалж хэвшсэн

бөгөөд 4 удаа нийт 400 ширхэг хэвлэмэл хуудас захиалсан. Мөн хэвлэмэл хуудасны

зарцуулалтад хяналт тавин, бүртгэл хөтөлж, хэвлэмэл хуудасны зарцуулалтын мэдээг

гаргасан. Албан хаагчдыг “Edoc” програм ашиглахтай холбогдсон мэдээлэл, арга зүйгээр

тухай бүр хангаж, “Edoc” програмын ирсэн бичиг, ирсэн бичиг хяналт, явуулсан бичиг, эрх

зүйн сан, тайлан, зөрчлийн түүх, хяналт, хэвлэмэл хуудас гэсэн цэсүүдийг ашиглаж байгаа

бөгөөд цаашид барит боловсруулалт, дугаар олголт, тоон гарын үсэг, архивлалт гэсэн

цэсүүдийг ашиглана.

Байгууллагад гаднаас болон албан хаагчдаас нийт 22 өргөдөл ирснийг хугацаанд нь шийдвэрлүүлсэн. Дээрх өргөдлүүдийн 3 нь иргэдээс ирсэн өргөдөл, гомдол, талархал, албан хаагчдаас 19 өргөдөл, гомдол ирснээс 19 өргөдлийг иргэн, албан хаагчдын талд шийдвэрлүүлэн, 1 өргөдөлд боломжгүй тухай хариу өгсөн. Одоогийн байдлаар 2 өргөдлийг хугацаанд нь шийдвэрлэхээр судалж байна. Байгууллагын хэмжээнд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 13 хоног 23 цаг 53 минут байгаа нь нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагуудаас 0,024 нэгжээр дээгүүр үзүүлэлттэй байна. Өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн тайланг НЗДТГ-ын Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хугацаанд нь гарган хүргүүлсэн.

3. Байгууллагын үйл ажиллагааны тогтолцоог боловсронгуй болгох, эрх зүйн

орчинг сайжруулах чиглэлээр:

Монгол улсын Сангийн яам, НЗДТГ-ын ХЭЗХ-т “Дотоод аудитын тухай хууль”-ийн

төсөлд, Санхүү, төрийн сангийн хэлтсийн сургалтын үеэр нягтлан бодох бүртгэл, түүний

холбогдох стандарт, Сангийн сайдын тушаалуудад өөрчлөлт оруулах тухай, мөн Монгол

Улсын болон Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд

оруулах саналаа боловсруулж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

Байгууллагын өдөр тутмын болон аудитын үйл ажиллагаатай холбоотой хууль, эрх

зүйн актуудыг албан хаагчдад танилцуулж, хэрэгжилтэд хяналт тавин ажилласан.

Өнгөрсөн онд байгууллагын даргын гаргасан А тушаал 26, Б тушаал 37, нийт 63

тушаалыг archive.edoc програмд бүртгэн оруулснаас гадна 2018 онд байгууллагын даргын

өмнө гаргасан 4 тушаалд кодификаци хийн, бүртгэл хөтөлсөн.

Байгууллагын үйл ажиллагааны чиг үүрэгт нийцүүлэн, үр дүнг дээшлүүлэх, ажлын

ачааллыг жигдрүүлэх зорилгоор Санхүүгийн аудитын хэлтсийн дарга, Гүйцэтгэл, нийцлийн

аудитын хэлтсийн шинжээч нарын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж

мөрдөж байна. Байгууллагын бүтэц, зохион байгуулалт 2017 онд өөрчлөгдсөн, зарим

нэгжийн нэр, чиг үүрэгт өөрчлөлт орсон, улсын хэмжээнд ажлыг байрны дүн шинжилгээ

хийгдсэнтэй холбоотойгоор байгууллагын нийт албан тушаал (ажлын байр)-ны

тодорхойлолтыг шинэчлэн батлах ажлын хэсэг байгуулагдан зарим өөрчлөлт оруулан

Page 14: 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНinternalaudit.ub.gov.mn/assets/filemanager/user... · зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, санхүү,

13

боловсруулаад байна. Төрийн албаны шинэчилсэн хууль хэрэгжиж эхлэхтэй уялдуулан

албан тушаалын тодорхойлолтын загварт өөрчлөлт оруулсны дараа албажуулан

батлуулах болно. Оны эхний хагас жилд Захиргааны хэлтсийн дарга, Ахлах нягтлан

бодогчийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн, Хууль, эрх зүй, дотоод ажил

хариуцсан шинжээчийн ажлын байрны тодорхойлолтыг шинээр боловсруулан батлуулж,

2018 оны 7 дугаар сарын 01-нээс эхлэн дагаж мөрдсөн.

Байгууллагын өдөр тутмын болон аудитын үйл ажиллагаатай холбоотой хууль, эрх

зүйн актуудыг албан хаагчдад танилцуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан.

Байгууллагын дотооддоо нийт 9 дүрэм, журмыг мөрдөн ажиллаж байгаагаас

“Байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлийн журам”, бүрэлдэхүүнийг шинэчлэн

боловсруулж батлуулан, ажлын төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг ханган тайлагнаж

ажилласан.

Байгууллагын дэргэдэх ёс зүйн хорооны даргаар орлогч дарга Д.Энхбат, гишүүдээр

ГНАХ-ийн дарга Ж.Жамбалдорж, САХ-ийн ахлах аудитор Д.Нансалмаа нар ажилладаг

бөгөөд 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажилласан.

2018 онд албан хаагчийн ёс зүйн зөрчлийн талаар гомдол санал ирээгүй болно.

АТГ-ын даргын тушаалаар батлагдсан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон

хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалтын дагуу 12 албан хаагчийн

2017 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг 2 дугаар

сарын 15-ны дотор, нийтийн албан тушаалд томилогдсон 1 албан хаагчийн ХАСХОМ-ын

тайланг хүлээн авч баталгаажуулж, хуулийн хугацаанд нь хүлээн авч, тайлан мэдээг

гаргаж өгсөн. Тайлант онд аудитор, шинжээчдээс аудитын ажил эхлэх бүрт ашиг

сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай 122 мэдэгдэл хүлээн авч,

АТГ-ын програмд бүртгэсэн.

Интернэтийн үйлчилгээг Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Комтел ХХК-

аас 4Mb-ын урсгалаар авч байна. Байгууллагын 22 компьютер, бусад техник хэрэгсэл

дотоод, гадаад сүлжээнд бүрэн хэмжээгээр холбогдон ажиллаж байгаа бөгөөд эдгээр 22

суурин компьютер, 9 зөөврийн компьютерт албан ёсны эрхтэй хортой кодны эсрэг

Endpoint security програм хангамж суулгаж, дотоод сүлжээнд холбогдож байгаа

компьютерүүдийг өөр хоорондоо нэвтрэх нэр, нууц үгийг идэвхижүүлж мэдээллийн

урсгалыг хязгаарлан аюулгүй байдлыг ханган ажиллалаа. "Төрийн мэдээллийн аюулгүй

байдлыг хангах зарим арга хэмжээний тухай" ЗГ-ын 2018 оны 138 дугаар тогтоол,

нийслэлийн Засаг даргын 2018 оны А/509 дүгээр захирамжийн дагуу албан хаагчдын цаг

ашиглалт, ажлын бүтээмжийг сайжруулах зорилгоор ажлын байранд төрийн албаны

интернэт сүлжээгээр олон нийтийн сүлжээ, онлайн тоглоом, видео сан бүхий сайтуудад

хандах эрхийг 2018.06.20-ны өдрөөс эхлэн хязгаарласан.

“Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” ЗГ-ын 2018 оны

258 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар албан даалгаврыг

хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна.

ЗГХЭГ-аас байгуулсан “Төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа,

мэргэжлийн түвшинг үнэлэх” ажлын хэсэгт удирдамжийн дагуу холбогдох материалыг

бэлтгэн үзүүлсэн ба албаны 17 албан хаагч мэдлэгийн түвшний хуулийн болон

компьютерийн сорилын үнэлгээнд хамрагдан, ажил байдлынхаа талаар дэд ажлын

хэсгийн гишүүдтэй ярилцлага хийх ажлыг тус хэлтэс зохион байгууллаа. Захиргааны

хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Жамбалдорж ЗГХЭГ-аас

байгуулсан дэд ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.

Page 15: 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНinternalaudit.ub.gov.mn/assets/filemanager/user... · зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, санхүү,

14

Байгууллагын хэмжээнд дотоод хяналтыг сайжруулах зорилгоор албаны даргын

батласан удирдамжаар албаны зарим үйл ажиллагаанд Эрсдэлийн удирдлагын хэлтэс

дотоод хяналт хийж дүгнэлт гаргаад байна.

4. Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг хууль, журамд нийцүүлэн улсын

секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу хөтлөн явуулах

чиглэлээр:

Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль,

Улсын салбарын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт дагуу бүртгэн, сар бүр

төсвийн гүйцэтгэл, тухай бүр жижиг мөнгөн сангийн болон материалын тайлан, улирал бүр

санхүүгийн тайланг гаргаж, нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст хуулийн

хугацаанд хүргүүлэн баталгаажуулж ажилласан. Нийслэл дэх төрийн Аудитын газар

байгууллагын 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг баталгаажуулж, “Зөрчилгүй”

санал дүгнэлт өгсөн. Тус байгууллагаас өгсөн зөвлөмж, албан шаардлагын хэрэгжилтийг

ханган ажиллаж байна.

Хөдөлмөрийн тухай хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу

байгууллагын нийгмийн даатгалын тайланг сар бүр гаргаж, онлайн програмд шивж

цаасаар хүргүүлэн баталгаажуулсан. Албаны 2018 оны 12 дугаар 12-ны өдрийн байдлаар

нийт 24 албан хаагчийн 58.8 сая төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн.

Хөдөлмөрийн тухай хууль болон ХХОАТ тухай хуулийн дагуу байгууллагын ХХОАТ-ын

тайланг улирал бүр гаргаж, цахим програмд шивэн цаасаар баталгаажуулсан. Нийт 24

албан хаагчийн ХХОАТайланг гаргаж, тайлант хугацаанд 20.7 сая төгрөгийг ХХОАТ-т

шилжүүлсэн.

Албаны хэмжээнд 2018 оны 12 дугаар сарын 24-ны байдлаар санхүүгийн хяналт

шалгалтын улсын байцаагчдын тавьсан актын тооцоо хийж, нийслэлийн төсөвт

58,231,600.0 төгрөгийн орлого төвлөрүүлээд байна.

Байгууллагын үндсэн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хянаж, хөрөнгийн

хөдөлгөөнийг тухай бүр бүртгэж ажилласан. 2018 оны эхний хагас жилийн байдлаар

нийт 50 нэр төрлийн 131,686,000.0 төгрөгийн үндсэн хөрөнгийг тоолсон. Жилийн эцсийн

тооллогыг ондоо багтаан явуулна. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас Нийслэлийн

өмчийг эзэмшүүлэх 2017 оны гэрээг дүгнэж, тус байгууллагад 95.0 хувь буюу “бүрэн

хангалттай” үнэлгээ өгсөн.

5. Байгууллагын хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх чиглэлээр:

2018-2020 онд хэрэгжүүлэх “Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр”-ийг шинэчлэн

боловсруулж хэлтсүүдээс санал авч тусган албаны даргын А/26 дугаар тушаалаар

баталсан. Байгууллагын нэг удаагийн тэтгэмж, урамшууллын зардалд 4,000,000.0 төгрөг

батлагдсан бөгөөд албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, ажлын идэвх санаачлагыг

дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор Хүний

нөөцийн хөгжлийн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, байгууллагын хөдөлмөрийн

дотоод журмын дагуу 980,000 төгрөгийг албан хаагчдын хүүхдүүдэд Хүүхдийн баярын

бэлэг, Ж.Жамбалдоржид төрийн дээд одон медаль авсанд нэг сарын үндсэн цалин болох

795,935 төгрөгийн шагнал, “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадмын “Цасны баярын”

арга хэмжээнд 600,000, Н.Наранчимэгийн хүүхдийн гадаад явах эмчилгээний зардалд

960.000 төгрөг, Ж.Сайханбаярт хүүхэдтэй болсонд 300,000.0 төгрөг, Б.Отгонцэрэнд түлээ

Page 16: 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНinternalaudit.ub.gov.mn/assets/filemanager/user... · зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, санхүү,

15

нүүрсний хөнгөлөлт 280,000.0 төгрөг нийт 3,915,935.0 төгрөгийг байгууллагын

хөдөлмөрийн дотоод журамд үндэслэн тус тус зарцуулаад байна.

Мөн Гүйцэтгэл, нийцлийн аудитын хэлтсийн шинжээч Б.Солонгожаргалд хүүхдийг нь

нэг нас хүртэл буюу 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хүүхэд хөхүүлэх,

асрахад нь зориулан нэг цагийн завсарлагыг өдөр бүр цалинтайгаар нэмж олгосон.

Бүх албан хаагчдыг Хавдар судлалын үндэсний төвд эрүүл мэндийн бүрэн үзлэг,

шинжилгээнд хамруулж, үүнд 1,818,000 төгрөг зарцуулсан.

Албаны хэмжээнд 2017 оны ажлын үр дүнг харгалзан 2018 оны 01 дүгээр сараас 7

албан хаагчийн цалингийн шатлалыг нэмэгдүүлж, 4 албан хаагчийг нийслэлийн Залуучууд

хөгжлийн газрын “Нийслэлийн тэргүүний залуу” тэмдгээр шагнасан. Гүйцэтгэл, нийцлийн

аудитын хэлтсийн дарга Ж.Жамбалдорж төрийн дээд одон Хөдөлмөрийн гавьяаны улаан

тугийн одонгоор, Монголын Үндэсний Дотоод Аудиторуудын Холбооны гишүүн, Гүйцэтгэл,

нийцлийн аудитын хэлтсийн ахлах аудитор Н.Наранчимэгийг тус холбооноос төрийн дээд

одон медальд тодорхойлсноор Цагаан сарын баяраар “Алтан гадас” одонгоор тус тус

шагнуулсан. Мөн тогтвор суурьшилтай, идэвх зүтгэлтэй ажилласныг үнэлэн Гүйцэтгэл,

нийцлийн хэлтсийн шинжээч Б.Солонгожаргалыг НИТХ-ын “Хүндэт үнэмлэх”, Санхүүгийн

аудитын хэлтсийн дарга Ч.Гүрбазарыг нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг”, Эрсдэлийн

удирдлагын хэлтсийн шинжээч Б.Отгонцэрэн “Санхүү, банкны тэргүүний ажилтан“ цол

тэмдэг, шинжээч Б.Баярмаа, Б.Ононбайгаль нарыг Сангийн яамны “Жуух бичиг”,

Санхүүгийн аудитын хэлтсийн ахлах аудитор С.Цолмон, Д.Нансалмаа, Гүйцэтгэл,

нийцлийн аудитын хэлтсийн ахлах аудитор Ш.Шүрэнцэцэг нарыг “Хөдөлмөрийн хүндэт

медаль”-д тус тус шагнуулахаар тодорхойлж, материалыг зохих байгууллагад

хүргүүлснээс “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аас бусад шагналууд шийдвэрлэгдэж

гардуулагдаад байна.

Тайлант онд нийт 20 албан хаагчтай үр дүнгийн гэрээ, 2 албан хаагчтай

хөдөлмөрийн гэрээ байгуулж хэрэгжилтийг хангуулан ажилласан бөгөөд оны эцсийн

байдлаар 19 албан хаагчийн үр дүнгийн гэрээ, 1 албан хаагчийн хөдөлмөрийн гэрээг

дүгнэсэн.

Албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 2018 оны

сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр албаны 2018 оны төсөвт 5.5 сая төгрөгийг

батлуулсан. 2018 онд Шилэн дансны тухай хууль, журмын хэрэгжилт, цахим хуудасны

хөтлөлтийн талаар нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний

байгууллагуудын холбогдох албан хаагчдыг хамруулсан сургалтад 1,072,600 төгрөг,

Я.Сарансүхийн хуульчийн үргэлжилсэн сургалтын төлбөр, 85,000, нийт 1,157,600

төгрөгийг байгууллагын сургалтын төлөвлөгөөний дагуу албан хаагчдын мэргэжлийн

мэдлэг, ур чадварыг сайжруулахад зориулж зарцуулсан. НОБГ-аас зохион байгуулсан

Онцгой байдлын сургалтад бүх албан хаагч, АТГ-ын Нийтийн албаны албан

тушаалтнуудад зориулсан Авлигын эсрэг сургалтад 19, Төрийн болон орон нутгийн

өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай сургалтад 6 албан хаагч,

СЯ-ны “Худалдан авах ажиллагааны аудит” сургалт, Сангийн яам, НЗДТГ-ын СТСХ-ийн

хамтран зохион байгуулсан "Төсвийн шууд захирагчдын санхүүгийн хариуцлагыг

дээшлүүлэх нь" зөвлөгөөн”, Нийслэлийн эрх зүйн мэдээллийн нэгдсэн санг эрхлэн хөтлөх

тухай сургалт, Нийслэлийн шилэн тендерийн системийн танилцуулга сургалт, Smartcity

програмын сургалт, ТЕГ-ын Төрийн болон албаны нууцын тухай сургалтуудад тус бүр 2

албан хаагч, Монголын Хуульчдын холбооны хуульчийн үргэлжилсэн сургалт, НЗДТГ-аас

зохион байгуулсан Мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах ЭБАТ-ны сургалт, “Хүний

Page 17: 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНinternalaudit.ub.gov.mn/assets/filemanager/user... · зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, санхүү,

16

нөөциийн сургалтын судалгаа авах тухай”, “Хүний нөөцийн хөгжил”, Байгууллагын үйл

ажиллагааны гүйцэтгэлийн үр дүнг тооцох шалгуур үзүүлэлтийг боловсруулах, сайжруулах

аргачлалын талаарх сургалт, МУ-ын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл

байдлыг хангах нь", "Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилт ба тулгамдаж буй асуудал,

гадаад орнуудын туршлага", 2017 онд шинээр батлагдсан хуулиудын талаарх мэдээлэл,

сургалт, “ННЗБ-ын албан хаагчдын ХШҮ-ний чадавхийг бэхжүүлэх нь” сургалт, “Зарим

хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн танилцуулга, хэлэлцүүлэг”, ННЗБ-

уудын биеийн тамир, спортын хамтлагийн ахлагч нарт зориулсан сургалт семинар, ХАА-

ны цахим системийн сургалтуудад тус бүр 1 албан хаагч, БНСУ-йн Сөүл хотноо зохион

байгуулагдсан “Нягтлан бодох бүртгэл, аудитын өнөөгийн байдал” сэдэвт 7 хоногийн

сургалтад Санхүүгийн аудитын хэлтсийн ахлах аудитор Д.Нансалмаа, С.Цолмон,

Гүйцэтгэл, нийцлийн аудитын хэлтсийн аудитор Ц.Дуламдорж, НМТГ-ийн зохион

байгуулсан “UB-ERF” програм сургагч багш бэлтгэх сургалтад 2 албан хаагч, НАГ-н

“Нийслэл, дүүргийн Архивчдын зөвлөгөөн”-д 2 албан хаагч, НЗДТГ-ийн ХЭЗХ-ээс зохион

байгуулсан “Олон нийтийн сүлжээнд оролцогчдын эрх зүйн ухамсарт нөлөөлөх замаар

хотын соёлыг төлөвшүүлэх нь”, НАГ-ын “Албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн системийн 3-р

хувилбарын хэрэглээ, ашиглалтыг сайжруулах нь” сургалтад тус бүр 1 албан хаагч

оролцсон бөгөөд давхардсан тоогоор нийт 81 албан хаагчийг төрөл бүрийн сургалтад

хамруулж, нийслэлийн нутгийн захиргааны 70 байгууллагын холбогдох албан хаагчдыг

“Шилэн дансны цахим систем мэдээлэл оруулахад анхаарах асуудлууд” сургалтад зохион

байгуулсан.

Мөн байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд анхаарч, албан хаагчдын чөлөөт цагийг

зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, хамт олонч уур амьсгалыг

бүрдүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэхийн тулд биеийн тамир, спортын

тэмцээн, арга хэмжээнүүдийг зохион байгуулах төлөвлөгөө гарган ажиллаж, спорт

зааланд тоглож, байгууллагынхаа ойд зориулан боулингийн тэмцээн, “Мөнгөн

Улаанбаатар” сэдэвт цасны баяр, биеийн тамир, спортын өвлийн арга хэмжээ,

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлт, Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн

удирдлагын газар, нийслэл, дүүргийн Дотоод аудитын албадын дундах “Дотоод аудит-

2018”, Санхүүчдийн баярт зориулж “Хөгжөөнт тэмцээн ”зэрэг спортын уламжлалт

тэмцээнүүдэд баг, хамт олноо зохион байгуулалт сайтайгаар амжилттай оролцдог

уламжлалтай болсон бөгөөд, Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын

газар, Налайх дүүргийн Дотоод аудитын албатай хамтран амжилттай зохион байгуулсан

“Дотоод аудит-2018” тэмцээнд сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс гэсэн 3 төрлөөр

өрсөлдөж, багийн нийлбэр дүнгээр нэгдүгээр байр эзэлж, тэмцээний шилжин явах цомын

хошой байгууллага болсон.

Албаны хамт олны идэвх санаачлагыг өрнүүлэн байгууллагын хэмжээнд ном,

тоглоом цуглуулан сургууль, цэцэрлэгүүдэд хандивлах аян зохион байгууллаа. Аяны

хүрээнд цуглуулсан 200 гаруй тоглоом, хүүхдийн үлгэр 60 орчим, дууны номыг 5 дугаар

сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны 62 дугаар цэцэрлэг, Хан-Уул

дүүргийн 4 дүгээр хорооны 12 дугаар цэцэрлэг, Хүүхэд Залуучуудын сургалт хүмүүжлийн

тусгай цогцолборт хүлээлгэн өгсөн. Энэ үеэр дээрх хороодын Засаг дарга нар, нийгмийн

ажилтнуудаас гадна Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны 62 дугаар цэцэрлэгт БСШУЯ-

ны хамтын ажиллагааны шугамаар нийслэлийн боловсролын зарим байгууллагад

ажиллаж байгаа ӨМӨЗО-ны Шулуун аймгийн төлөөлөгчид байлцлаа. Тэдгээр

төлөөлөгчдөд цэцэрлэг, сургуулиудын талаар төрөөс болон нийслэлээс хэрэгжүүлж буй

бодлого, арга хэмжээний талаар товч мэдээлэл өгсөн.

“Бүх нийтээр мод тарих” өдрийн хүрээнд байгууллагын нийт албан хаагчид

Нийслэлийн “Ногоон байгууламжийн сан”-д 100,000 төгрөг хандивласнаас гадна Хан-Уул

Page 18: 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНinternalaudit.ub.gov.mn/assets/filemanager/user... · зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, санхүү,

17

дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар байрны гадна 194.4 м2

талбайн хайрга чулуу, цемент, шороо зэргийг зайлуулж цэвэрлэн, зүлэгний 151.2 метр урт

хашлага хийж, улиас, хайлаас зэрэг 106 мод, олон наст зүлэг тарьж, нийт 2.0 сая гаруй

төгрөгийн тохижилтын ажил хийн, тус байрны СӨХ-нд хүлээлгэн өгсөн.

6. Мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлээр:

Үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор байгууллагын цахим хуудсанд

байгууллагын танилцуулга, шинэчилсэн дүрэм, эрхэм зорилго, стратегийн зорилт, бүтэц

зохион байгуулалт, дагаж мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журам, холбоо барих хаяг,

утасны дугаар, цахим хаяг, албан хаагчдын мэдээлэл, Нийслэлийн Дотоод аудитын

албаны 2017 оны үйл ажиллагааны 17 төрлийн тайлан, 2018 оны үйл ажиллагааны

төлөвлөгөө, НЭЗН-ийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх нарийвчилсан

төлөвлөгөө, сургалтын төлөвлөгөө, Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах

жилийн ажлын төлөвлөгөө, Ёс зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийн төлөвлөгөө,

2017 оны үйл ажиллагааны үр дүнд үнэлгээ хийсэн ажлын хэсгээс өгсөн зөвлөмжийг

хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, "Төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах талаар авах

зарим арга хэмжээний тухай" нийслэлийн Засаг даргын 2018 оны А/43 дугаар

захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын төлөвлөгөө, цаг үеийн мэдээ мэдээллүүд,

дотоод аудитын талаарх ойлголт, гарын авлага, стандарт, заавар, загвар зэрэг

мэдээллийг нийтэлсэн.

Компьютер, тоног төхөөрөмж, хэрэглээний програмуудын болон дотоод сүлжээний хэвийн

үйл ажиллагааг ханган ажиллаж байна. Үүнд:

Албан хаагчийн 3 компьютерийн үйлдлийн системийн шинэчлэн суулгаж

хэрэглээний програм хангамжийг шинээр суулгаж бэлтгэн өгсөн;

Албаны 31 компьютерт 1 жилийн лицензтэй вирусны програм суулгасан.

Мөн шилэн дансны тухай хуулийн дагуу аудит, хяналт шалгалтын багт

ажилласан 122 албан хаагчийн “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил

үүссэн тухай мэдэгдэл”-ийг сар бүр www.shilendans.gov.mn цахим хуудсанд хуулийн

хугацаанд оруулсан.

Хүний нөөцийн бодлогын ил тод байдлыг хангах зорилгоор батлагдсан 22 орон

тоонд ажиллаж буй албан хаагчдын мэдээллийг байгууллагын цахим хуудсанд

байршуулж, өөрчлөгдсөн тухай бүр шинэчилсэн. Мөн байгууллагын хүний нөөцийн

сургалтын төлөвлөгөө, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм, Нийслэлийн

нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтны ёс зүйн дүрэм, мэргэшсэн

нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм, шинэчлэгдсэн ажлын байрны тодорхойлолтууд, Үр

дүнгийн гэрээ байгуулах болон дүгнэх загварууд, төрийн албан хаагчийн анкет, ашиг

сонирхлын урьдчилсан мэдүүлгийн загвар, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх,

зөрчил үүссэн тухай мэдэгдэл зэрэг мэдээллийг байгууллагын цахим хуудсанд нийтэлсэн.

Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу байгууллагын цахим хуудсанд

2017 оны жилийн эцсийн болон 2018 оны 1 дүгээр улирлын санхүүгийн тайлан, төсвийн

гүйцэтгэлийн сар бүрийн мэдээ 6, 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд өгсөн

аудитын дүгнэлт, аудитын зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний

төлөвлөгөө, түүний биелэлт, байгууллагын 2018 оны жилийн төсөв, холбогдох материалыг

байгууллагын www.internalaudit.ub.gov.mn цахим хуудсанд хуулийн хугацаанд нийтэлсэн.

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, Шилэн дансны тухай

хуулийн дагуу байгууллагын төсвийн гүйцэтгэлийн мэдээ болон жилийн төсөв, хөрөнгөтэй

холбоотой тушаал шийдвэр, санхүүгийн тайлан, таван сая төгрөгөөс дээш гүйлгээний

мэдээлэл, бусад холбогдох мэдээллийг хуулийн хугацаанд нь цахим хуудсанд

Page 19: 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНinternalaudit.ub.gov.mn/assets/filemanager/user... · зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, санхүү,

18

байршуулсан. Тус алба 2018 онд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,

ажил, үйлчилгээ худалдан аваагүй болно.

2018 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН АУДИТЫН ТАЛААР

Албаны стратеги, дунд хугацааны төлөвлөгөө, өмнөх онуудад аудитад хамрагдсан

байгууллагуудын дүгнэлтэд үндэслэн 2018 оны аудит, санхүүгийн хяналт шалгалтын

жилийн төлөвлөгөөг боловсруулсан ба календарчилсан төлөвлөгөөний дагуу төлөвлөгөөт

санхүүгийн хяналт шалгалт, аудитад нийт 24 байгууллага бүрэн хамрагдсан.

Нийслэлийн Дотоод аудитын алба нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны байдлаар

нийслэлийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний нийт 36 байгууллагад

гүйцэтгэл, нийцлийн аудит болон санхүүгийн хяналт шалгалтын ажил гүйцэтгэсэн.

Тайлант хугацаанд гүйцэтгэсэн аудит, хяналт шалгалтаар нийт 9 097,8 сая төгрөгийн

зөрчил илэрсэн. Үүнээс улсын ахлах байцаагчийн 26 актаар 15 байгууллагад нийт 230,2

сая төгрөгийн төлбөр тогтоосноос 23,4 сая төгрөгийг орон нутгийн төсөвт, 4,7 сая

төгрөгийг тухайн байгууллагад нь барагдуулан, улсын байцаагчийн 5 албан шаардлагаар

669,2 сая төгрөгийн зөрчилийг хүргүүлсэн.

Нийт 36 байгууллагад 160 зөвлөмж өгч, илэрсэн 8 198,3 сая төгрөгийн зөрчлийг

цаашид дахин давтан гаргахгүй байх зөвлөмж хүргүүлэн ажилласан. Тайлант хугацаанд

тогтоосон улсын байцаагчийн актны 12.3 хувь буюу 28,2 сая төгрөгийг барагдуулж

ажилласан.

1. ТӨЛӨВЛӨГӨӨТ ГҮЙЦЭТГЭЛ, НИЙЦЛИЙН АУДИТЫН ТАЛААР:

Тайлант онд байгууллагын дунд хугацааны төлөвлөгөө, аудитын жилийн

төлөвлөгөөнд үндэслэн байгууллагын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа нөөцийн

хэмнэлттэй, үр ашигтай ба үр дүнтэй байдалд батлагдсан удирдамжийн дагуу аудитыг

явуулахдаа Улсын салбарын дотоод аудитын гарын авлага, Олон улсын мэргэжлийн

практикийн хүрээ, Дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандартын арга

зүй, Санхүүгийн хяналт шалгалтын стандартыг удирдлага болгон ажилласан.

Гүйцэтгэл, нийцлийн аудитын зорилтуудын зарим агуулгыг шинэчлэн өөрчилж

дараах зорилтуудын хүрээнд аудитыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

1. Байгууллагын засаглалын үйл явцыг үнэлэн, нөөцийг үр дүнтэй зохион байгуулсан

эсэхэд зөвлөмж өгөх;

2. Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний үр өгөөж, үр ашигтай байдал, худалдан

авах ажиллагаа, холбогдох гэрээ хэлцлийн хэрэгжилтэд үнэлэлт, зөвлөмж өгөх;

3. Байгууллагын орлогын төлөвлөлт, төвлөрүүлэлт, хөрөнгийн зарцуулалт, түүний үр

ашигтай байдал, өмчийн бүртгэл хадгалалт, хамгаалалт, ашиглалтын байдалд

үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж өгөхөд чиглэгдсэн болно.

Аудитын 2018 оны баталсан төлөвлөгөөний дагуу дараах байгууллагуудын 2017

оны болон 2018 оны эхний 9 сарын үйл ажиллагаанд үйл ажиллагаанд дотоод аудит,

санхүүгийн хяналт шалгалт хийсэн. Үүнд:

1. Нийслэлийн Архивын газар

2. Нийслэлийн Боловсролын газар

3. Монголын Хүүхдийн урлан бүтээх төв

4. Улаанбаатар хотын Төв номын сан

5. Нийслэлийн Мэдээллийн технологийн газар

6. "Ахмадын хотхон-1" ОНӨААТҮГ

Page 20: 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНinternalaudit.ub.gov.mn/assets/filemanager/user... · зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, санхүү,

19

7. Нийслэлийн Мал эмнэлгийн газар

8. Нийслэлийн Байгаль орчны газар

9. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих

төсөл, хөтөлбөрийн нэгж

10. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар

11. Монгол наадам цогцолбор

12. Нийслэлийн Аялал жуулчлалын газар

13. Нийслэлийн Тээврийн газар

14. Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар

Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт төлөвлөгөөт аудит хийгдэж байна.

Тайлант хугацаанд хийсэн хяналт шалгалтаар 15 байгууллагад нийт 5,429,838.4

мянган төгрөгийн зөрчил илэрсэн. Үүнээс улсын ахлах байцаагчийн 12 актаар 12

байгууллагад нийт 38,383.3 мянган төгрөгийн акт, 193,291.5 төгрөгийн албан шаардлага

тогтоосон. Нийт 12 байгууллагад илэрсэн 5,198,163.6 мянган төгрөгийн зөрчлийг цаашид

дахин давтан гаргахгүй байх зөвлөгөө өгч ажиллав.

2. ТӨЛӨВЛӨГӨӨТ САНХҮҮГИЙН АУДИТЫН ТАЛААР:

Байгууллагын 2018 оны жилийн төлөвлөгөөнд тусгагдсан 17 байгууллагын

санхүүгийн хяналт шалгалтын удирдамжийг боловсруулж, Дотоод аудитын хорооны

даргаар батлуулж хяналт шалгалтыг гүйцэтгэлээ. Үүнд:

1. “Замын хөдөлгөөний удирдлагын төв”НӨҮГ

2. Хүнс, хөдөө аж ахуйн газар

3. ”Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” НӨҮГ

4. Нийслэлийн Соёлын төв өргөө

5. “Улаанбаатар чуулга” НӨҮГ

6. “Зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ

7. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

8. Хүүхэд-залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор

9. “Нийслэлийн төр захиргааны авто бааз” НӨТҮГ

10. Нийслэлийн Хүүхдийн ордон

11. “Шуурхай удирдлагын төв” ОНӨААТҮГ

12. Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын газар

13. Минж нутагшуулах, үржүүлэх төслийн нэгж ОНӨТҮГ

14. “Гэрлэх ёслолын ордон” ОНӨААТҮГ

15. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар

16. Нийслэлийн Соёл урлагийн газар

17. Улаанбаатар Хотын музей

Тайлант хугацаанд хийсэн хяналт шалгалтаар 18 байгууллагад нийт 3,593,174.6

мянган төгрөгийн зөрчил илэрсэн. Үүнээс улсын ахлах байцаагчийн 13 актаар 6

байгууллагад нийт 202,876.6 мянган төгрөгийн төлбөр тогтоосон. Нийт 12 байгууллагад

илэрсэн 3,390,298.0 мянган төгрөгийн зөрчлийг цаашид дахин давтан гаргахгүй байх

зөвлөгөө өгч ажиллав.

Төсвийн ерөнхийлөн захирагчийн өгсөн чиглэлийн дагуу төлөвлөгөөт бус 3

шалгалтыг гүйцэтгэсэн. Үүнд:

1. Нийслэлийн Авто замын хөгжлийн газар

Page 21: 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНinternalaudit.ub.gov.mn/assets/filemanager/user... · зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, санхүү,

20

2. Нийслэлийн Зам засвар арчлалтын газар /ОНӨААТҮГ/

3. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газруудад 2018 онд хийгдсэн худалдан авах

ажиллагааны төлөвлөгөө, тайланд хяналт шалгалт хийсэн.

Сангийн сайдын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн Татварын газарт

санхүүгийн хяналт шалгалтыг гүйцэтгэсэн.

3. ЗАХИАЛГАТ БОЛОН ХАМТАРСАН АУДИТЫН ТАЛААР:

3.1 Хамтарсан аудитын ажил:

Батлагдсан төлөвлөгөөний дагуу хэлтсүүд хамтарсан дотоод аудит, санхүүгийн

хяналт шалгалт хийсэн. Үүнд:

1. "Зорчигч тээврийн нэгтгэл /3 баазтай/ ОНӨААТҮГ /:

Тухайн байгууллагад хийгдсэн дотоод аудит, хяналт шалгалтаар илэрсэн гол гол

асуудлуудыг авч үзвэл: Байгууллагын стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг тооцоогүй,

олон ажилчин ажлаас үндэслэлгүйгээр халагдсан нь шүүхээс тогтоогдсон, Удирдах

зөвлөлд төрийн жинхэнэ албан хаагчийг томилон ажиллуулж урамшуулал олгосон, дотоод

хяналтыг зөвхөн орлого бүрдүүлэлтэд чиглүүлэн ажиллуулсан байна.

3. Орон сууц, нийтийн аж ахуйг удирдах газар /Хэрэглэгчдэд үйлчлэх төв 16, Түгээх

төв 3-тай/ ОНӨААТҮГ:

Хамтарсан дотоод аудит, хяналт шалгалтаар илэрсэн гол гол асуудлуудыг авч

үзвэл: Газрын даргын тушаалаар байгууллагын хэмжээнд мөрддөг журам, ажлын хэсэг,

комиссыг шинэчлэн өөрчилсөн зарим тушаалд өмнөх тушаалын заалтаа хүчингүй

болгоогүй, захиргаа, санхүүгийн албанд ажиллагсад тогтвортой байхад бусад хэлтэс,

албадад хүний нөөцийн хөдлөл харьцангуй их байна.

3.“Нийслэлийн Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газар”-т төлөвлөгөөт

дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт хийгдэж байна.

4. Нийслэлийн Засаг даргын баталсан А/333 тоот захирамжийн дагуу албаны

даргын баталсан ажлын хэсэгт 1 албан хаагч томилогдож 3 байгууллагын Худалдан авах

ажиллагааны төлөвлөгөө, тайланд хяналт тавьж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны

2018 оны жилийн тайланд үнэлэлт өгсөн.

3.2 Захиалгат аудитын ажил:

Тус байгууллагын хэлтсийн дарга, аудитор, шинжээч нар бусад ажлын хэсгийн

бүрэлдэхүүнд орж ажилласан болон хяналт шалгалт хийсэн талаар:

1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан "Цэвэр агаар

сангийн санхүүжилтийн гүйцэтгэл"-д шалгалт хийх ажлын хэсэгт ахлах аудитор,

Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Н.Наранчимэг ажилласан. Гүйцэтгэсэн 16

арга хэмжээнд 331,2 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэнээс 31.2 тэрбум төгрөгийн ажлын 7

арга хэмжээний нэршил тодорхойгүй, 4-өөс бусад худалдан авах ажиллагааны баримтууд

нь тухайн нэрүүдээр архивт байхгүй, 2011-2015 онуудад тус сангаас санхүүжүүлсэн арга

хэмжээнүүд тус бүрээр тайлагнагдаагүй, гэрээгээр нийлүүлэх болон нийлүүлэгдсэн зуухны

тоог гаргах баримт байхгүй, гэрээг дүгнэсэн актгүй, зарим төлбөрийн баримтад гүйлгээний

утгыг тодорхой бичээгүй зэрэг нь дүгнэлт гаргах боломжгүйд хүрсэн.

2. Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Нийслэлийн

Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн баталсан удирдамжаар "Төрийн өмчийн зарим

сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" ажлын хэсгийн

бүрэлдэхүүнд ахлах аудитор, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч

Н.Наранчимэг ажиллаж ерөнхий боловсролын 3 сургууль, 7 цэцэрлэгт хийсэн

Page 22: 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНinternalaudit.ub.gov.mn/assets/filemanager/user... · зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, санхүү,

21

санхүүгийн хяналт шалгалтын дүнг нэгтгэн тухай бүр ажлын хэсэгт өгсөн. Нэр

бүхий 13 байгууллагад санхүүгийн зөрчлүүд ямар нэг хэмжээнд илэрсэнээс

төсвийн хөрөнгийг үргүй зарцуулсан БГД-ийн 73 дугаар сургуульд 459500

төгрөгийн, мөн дүүргийн 198 дугаар цэцэрлэгт 1300364 төгрөгийн, СБД-ийн 6

дугаар сургуульд 135735 төгрөгийн, мөн дүүргийн 225 дугаар цэцэрлэгт 1002604

төгрөгийн, нийт 2898200 төгрөгийн акт тавигдсанаас 2018 оны 12 дугаар сарын 10-

ны өдрийн байдлаар 2897836 төгрөгийг барагдуулаад байна. Санхүүгийн илэрсэн

зөрчлийг давтан гаргахгүй байхыг анхааруулж БГД-ийн "Эрдмийн өргөө цогцолбор"

сургуульд 9,552.1 мянган төгрөгийн үнийн дүн бүхий улсын байцаагчийн албан

шаардлагыг хүргүүлээд байна.

3. Багахангайн Мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хийх шалгалтын

ажлын хэсэгт аудитор Б.Мягмарзаяа ажиллаж тухайн байгууллагын санхүүгийн болон

үндсэн хөрөнгийн байдалд дүгнэлт гарган ажлын хэсгийн хуралд танилцуулсан.

4. Сангийн сайдын 2017 оны 363 дугаар тушаалаар батлагдсан "Журам шинэчлэн

батлах тухай", нийслэлийн Засаг даргын 2018 оны "Худалдан авах ажиллагааны зохион

байгуулалтын тухай" А/333 дугаар тушаалд үндэслэн Албаны даргын тушаалаар

байгуулагдсан "Нийслэлийн худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөө, тайланд

хяналт тавих" байнгын ажлын хэсэгт хэлтсийн дарга болон аудитор Б.Мягмарзаяа нар

ажиллаж нийслэлийн хэмжээнд 2017 онд зохион байгуулагдсан худалдан авах

ажиллагаанд дүгнэлт гаргасан ба 4 удаагийн тендерийн бичиг баримтад сэдвийн аудит

хийж, гүйцэтгэлийг шалган дүнг холбогдох байгууллагад танилцуулсан.

5. Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргын тавьсан саналд

үндэслэн "Баялаг-Эрдэнэ" ХХК-ны сайжруулсан түлшээр хангалт, "Саммит комьпютер

технологи" ХХК-иас нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн 1,2 дугаар бүсэд

байршилтай ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн анги, танхим, эмнэлгийн

хүүхдийн тасгийн өрөө, тасалгаанд зориулан агаар цэвэршүүлэгч нийлүүлсэн ажлын

гүйцэтгэлд хэлтсийн дарга болон аудитор Ц.Дуламдорж нар хяналт шалгалт хийж

сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар Улсын байцаагчийн дүгнэлт гарган НАББГ-т

хүргүүллээ.

6. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн Нийслэлийн тээврийн үйлчилгээ эрхлэгч

нэгжүүдийн үйл ажиллагаанд түвшин тогтоох шалгалт явуулах тухай 2018 оны А/70 дугаар

тушаалаар батлагдсан ажлын хэсгийн гишүүнээр ахлах шинжээч Ц.Болдбаатар

удирдамж, журмын дагуу Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч нийт

21 аж ахуйн нэгж, байгууллагад ажилласан.

7. Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын үйл ажиллагаатай холбоотой үүссэн

байж болзошгүй санхүүгийн зөрчлийг шалгуулахаар тухайн газрын зарим ажиллагсдаас

ирүүлсэн гомдлыг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Я.

Оюунсүрэн, тус хэлтсийн аудитор Ц. Дуламдорж нар шалгаад төсвийн үр ашгийг

сайжруулах, зарим үйлчилгээний үнэ тарифыг өөрчлөх саналыг боловсруулж

шийдвэрлүүлэх, цалин хөлсний бодолтыг залруулах зөвлөмжийг хүргүүлэн, гомдол

гаргагчдад бодит байдлын талаар хариу өгсөн байна.

4. ШИЛЭН ДАНСНЫ ХЯНАЛТ, НЭГДСЭН ШАЛГАЛТ ТАЛААР:

Page 23: 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНinternalaudit.ub.gov.mn/assets/filemanager/user... · зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, санхүү,

22

Нийслэлийн Дотоод аудитын албаны Эрсдэлийн удирдлагын хэлтэс Шилэн дансны

тухай хуулийн 8.2. “Энэ хуулийн 3.1.1-д заасан төсвийн байгууллага, албан тушаалтны

шилэн дансны үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг Төсвийн тухай хуулийн 69

дүгээр зүйлд заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хэрэгжүүлнэ.”, заалтын хүрээнд

Шилэн дансны тухай хууль, журмын хэрэгжилтийг улирал, хагас, бүтэн жилээр

нийслэлийн ТЕЗ-ийн харьяа төсөвт 45, аж ахуйн тооцоот 18, төсөл хөтөлбөр 7 нийт 70

байгууллагад гүйцэтгэсэн.

Нэгдүгээр улирлын байдлаар:

Шилэн дансны цахим системд нийслэлийн ТЕЗ-ийн харъяа 70 байгууллага 2018 оны

эхний улирлын байдлаар давхардсан тоогоор нийт 2240 мэдээлэл оруулах ёстой бөгөөд

үзүүлэлт дараах байдалтай байна.

ТЕЗ-ын харъяа байгууллагууд нь шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд

хугацаандаа 1743 мэдээлэл, хугацаа хоцроож 351 мэдээлэл, огт мэдээлээгүй 146

мэдээлэл тус тус байна. Үүнээс мэдээлээгүй байгууллагуудыг харуулбал:

ДД Байгууллагын нэрс Мэдээллийн

тоо

1 “Багахангайн Мах боловсруулах үйлдвэр” НӨҮГ 5

2 Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар 2

3 Нийслэлийн Соёл урлагын газар 4

4 Нийслэлийн Тээврийн газар 4

5 Нийслэлийн Үйлдвэрлэл, иновацийн газар 6

6 Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 4

7 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурал 2

8 “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ 2

9 Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төв 16

10 “Нийслэлийн Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ 3

11 "Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар" ОНӨААТҮГ 3

12 “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ 7

13 “Ахмадын хотхон-1” ОНӨААТҮГ 10

14 “Улаанбаатар Зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ 9

15 Яармагийн шинэ гүүр баримх, хуучин гүүрийг засварлах төсөл 19

16 Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл 25

78%

16%

6%

Байршуулсан мэдээллийг хуулийн хугацаагаар нь харуулбал

Хугацаандаа Хугацаа хоцроосон Мэдээлээгүй

Page 24: 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНinternalaudit.ub.gov.mn/assets/filemanager/user... · зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, санхүү,

23

17 Улаанбаатар Хотын Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, хөтөлбөр төсөл

14

18 Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь төслийн удирдах нэгж

11

Нийт 146

Хамрах хүрээний байгууллагуудын 2018 оны эхний хагас жилийн байдлаар шилэн

дансны нэгдсэн цахим хуудасны хөтлөлтийн хэрэгжилт нь 93 хувьтай байна.

Шилэн дансны тухай хууль, журмын хэрэгжилтийг сайжруулах зорилгоор 2018 оны 02

дугаар сарын 12-ны өдөр нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний

байгууллагуудад сургалт зохион байгуулсан. Тус сургалтаар Шилэн дансны тухай хууль,

журмын үйлчлэх хүрээ, шилэн дансны зарчим, мэдээллэх албан тушаалтан, мэдээлэл

байршуулах хуулийн хугацаа, нэгдсэн цахим хуудас хөтлөөгүйгээс үүсэх хариуцлага,

учирч болох эрсдэл болон мэдээлэл байршуулах заавар, үзлэг шалгалтаар илэрч байгаа

нийтлэг алдаа зөрчлийн талаар явагдсан. Сургалтанд нийслэлийн ТЕЗ-ийн хамрах

хүрээний нийт 58 байгууллагын шилэн дансны хөтлөлт хариуцсан болон дотоод хяналтын

ажилтнууд оролцсон ба албан хаагчдад шилэн дансны тухай хууль, журмын гарын авлага

тараасан.

Page 25: 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНinternalaudit.ub.gov.mn/assets/filemanager/user... · зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, санхүү,

24

Хоёрдугаар улирлын байдлаар:

Шилэн дансны цахим системд нийслэлийн ТЕЗ-ийн харъяа 70 байгууллага 2018 оны II

улиралд /4,5,6 дугаар сар/ давхардсан тоогоор нийт 2454 мэдээлэл оруулах ёстой бөгөөд

үзүүлэлт дараах байдалтай байна.

ТЕЗ-ын харъяа байгууллагууд нь шилэн дансны нэгдсэн цахим хуудасанд

хугацаандаа 1964 мэдээлэл, хугацаа хоцроож 232 мэдээлэл, огт мэдээлээгүй 258

мэдээлэл тус тус байна. Үүнээс мэдээлээгүй байгууллагуудыг харуулбал:

№ Байгууллагын нэрс

Мэдээллийн тоо

1 Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл 22

2 Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төсөл 20

3 Нийслэлийн Тээврийн газар 16

4 Хүнс хангамж төв ОНӨААТҮГ 16

5 Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтэцийн газар 14

6 УБ.Баяр наадмын комисс 13

7 Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ 13

8 Нийслэлийн Соёл урлагын газар 10

9 Ахмадын хотхон-1 ОНӨААТҮГ 8

10 Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар 7

11 Минж нутагшуулах, үржүүлэх төслийн нэгж 7

12 Асгат ОНӨААТҮГ 6

13 Үртсэн шахмал түлшний үйлдвэр 6

14 Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар 5

15 Нийслэлийн Авто замын хөгжлийн газар 5

16 Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар 5

17 Багануур дүүргийн үйлдвэрлэл технологын парк 5

18 Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ 5

19 Нийслэлийн Үйлдвэрлэл, иновацийн газар 4

20 Нийслэлийн Аялал жуулчлалын газар 4

21 Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ 4

22 Багахангайн Мах боловсруулах үйлдвэр НӨҮГ 4

80%

9%

11%

Байршуулсан мэдээллийг хуулийн хугацаагаар нь харуулбал:

Хугацаандаа Хугацаа хоцорсон Мэдээлээгүй

Page 26: 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНinternalaudit.ub.gov.mn/assets/filemanager/user... · зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, санхүү,

25

23 Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь Төслийн удирдах нэгж

4

24 Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 3

25 Нийслэлийн Архивын газар 3

26 Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ 3

27 Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн ОНӨААТҮГ 3

28 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2

29 Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар 2

30 Эмээлтийн хөнгөн үйлдвэр, үйлдвэрлэлийн технологын парк 2

31 Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв 2

32 Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хороо 2

33 Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 2

34 Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв НӨҮГ 2

35 Монголын Хүүхдийн ордон 2

36 Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ 2

37 Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ 2

38 Нийслэлийн гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ 2

39 Нийслэлийн Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ 2

40 Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр төсөл-1

2

41 Бэлчээрийн менежмент төслийн нэгж УТҮГ 2

42 Нийслэлийн Газрын алба 1

43 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 1

44 Нийслэлийн Өмчийн харилцааны газар 1

45 Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар 1

46 Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар 1

47 Нийслэлийн Мэдээллийн технологийн газар 1

48 Нийгмийн хамгааллын тусгай төв 1

49 УБ.Хүүхдийн урлан бүтээх төв 1

50 Нийслэлийн Соёлын төв өргөө 1

51 Хотын төв номын сан 1

52 Хүүхэд-Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор 1

53 Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ 1

54 Нийслэлийн орон сууцны корпораци 1

55 Нийслэлийн Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ 1

56 Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, хөтөлбөр төсөл

1

Нийт 258

Хамрах хүрээний байгууллагуудын 2018 оны II улирлын /4,5,6 дугаар сар/ байдлаар

шилэн дансны нэгдсэн цахим хуудасны хөтлөлтийн хэрэгжилт нь 89,5 хувьтай байна.

ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ТАЛААР:

Өмнөх онуудад хийгдсэн санхүүгийн хяналт, шалтгалт болон дотоод аудитад

хамрагдсан байгууллагуудад дүн шинжилгээ хийж 2018 оны жилийн төлөвлөгөөг

боловсруулах нэмэлт үзүүлэлтийг тодорхойлсон;

Байгууллагын стратеги төлөвлөгөө болон аудитын дунд хугацааны төлөвлөгөө

болон нэмэлт үзүүлэлтийг үндэслэн 2018 оны аудитын жилийн төлөвлөгөөг

батлуулсан;

Page 27: 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНinternalaudit.ub.gov.mn/assets/filemanager/user... · зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, санхүү,

26

Шилэн дансны тухай хууль, журмын үйлчлэх хүрээ, шилэн дансны зарчим,

мэдээллэх албан тушаалтан, мэдээлэл байршуулах хуулийн хугацаа, нэгдсэн

цахим хуудас хөтлөөгүйгээс үүсэх хариуцлага, учирч болох эрсдэл болон мэдээлэл

байршуулах заавар, үзлэг шалгалтаар илэрч байгаа нийтлэг алдаа зөрчил мөн

өмнөх онуудад аудит болон санхүүгийн хяналт, шалгалтаар нийтлэг илэрч байгаа

алдаа зөрчлийн талаар сургалт явуулсан. Сургалтанд нийслэлийн ТЕЗ-ийн хамрах

хүрээний нийт 58 байгууллагын шилэн дансны хөтлөлт хариуцсан болон дотоод

хяналтын ажилтнууд оролцсон ба хаагчдад Шилэн дансны тухай хууль, журмын

гарын авлага тараасан;

Албаны хэмжээнд гүйцэтгэсэн дотоод аудит, хяналт шалгалтаар илэрсэн

асуудлууд, зөрчлүүд, тавигдсан акт, албан шаардлага, өгсөн зөвлөмжүүдийн

нэгтгэлийг гаргаж албаны удирдлагуудад тайлагнасан;

Дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн асуудлууд, зөрчлүүд,

тавигдсан акт, албан шаардлага, өгсөн зөвлөмжүүдийн 2018 оны эхний хагас

жилийн нэгтгэлийг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн шилэн дансны

2018 оны I, II, III улирлын тайланг Сангийн яамны холбогдох газарт цахимаар

хүргүүлсэн;

Шилэн дансны үйл ажиллагаанд дотоод аудит

Нийслэлийн Дотоод аудитын хорооны дарга С.Батболдын баталсан 28 дугаар

удирдамжийн дагуу Нийслэлийн ТЕЗ-ийн хамрах хүрээний 70 байгууллагууд 2018 оны 01

дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацааны

Шилэн дансны тухай хууль, бусад холбогдох журмын хэрэгжилтэд 2018 оны 08 дугаар

сарын 16-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг дуусталх хугацаанд аудитыг

хэрэгжүүлсэн.

Нийслэлийн ТЕЗ-ийн хамрах хүрээний 70 байгууллагуудын шилэн дансны цахим

хуудас хариуцсан албан тушаалтанд Шилэн дансны тухай хууль, бусад холбогдох журмын

хэрэгжилт, цахим хуудсанд мэдээлэл байршуулах аргачлал, тайлагналтын талаар

зөвлөгөө өгч илэрсэн асуудлыг ажлын баримтаар баталгаажуулж, шилэн дансны үйл

ажиллагаанд хийсэн дотоод аудитын тайланг тайлагнан ажилласан.Үүнд:

Шилэн дансны цахим хуудсанд мэдээлэл байршуулалтыг хугацаагаар авч үзвэл:

Төсөвт 50 байгууллагын 81.8 хувь хугацаандаа, 17.0 хувь хугацаа хоцроон тус тус

мэдээллээ байршуулж, 1.2 хувь мэдээллээ байршуулаагүй байна.

ОНӨААТҮГ-ын 17 байгууллага 74.1 хувь хугацаандаа, 25.2 хувь хугацаа хоцроон

тус тус мэдээллээ байршуулж, 0.7 хувь мэдээллээ байршуулаагүй байна.

Нийслэлийн ТЕЗ-ийн хамрах хүрээний 70 байгууллагын шилэн дансны тайлагналт

2017 оны 4 дүгээр улиралд 59 хувь, 2017 оны 1 дүгээр улиралд 36 хувь, 2018 оны 2 дугаар

улиралд 49 хувьтай тус тус байна.

Аудитын явцад Авто зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-т санхүүгийн хяналт

шалгалтын улсын ахлах байцаагчийн актыг хүргүүлсэн.

Page 28: 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНinternalaudit.ub.gov.mn/assets/filemanager/user... · зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, санхүү,