эрхий мэргэн

3

Click here to load reader

Upload: amaraaubc

Post on 30-Jun-2015

345 views

Category:

Documents


7 download

TRANSCRIPT

Page 1: эрхий мэргэн

Эрхий мэргэн Эрт урьд цагт

энэ дэлхийд долоон нар гараад, ган гачиг болоод, газрын хөрс улайдаад, ус мөрөн ширгээд, ургамал мод хатаад, амьтан

хүн халууцаад, адуу мал харангадаад байх суухын аргагүй болж гэнэ.

Тэгтэл тэр нутагт Эрхий мэргэн гэдэг

харснаа харвадаг, харваснаа онодог хавтай мэргэн харваач байж гэнээ. Огторгуйд гарсан олон нарыг чи онож харваад устгаад өгөөч гэж, олон амьтан түүнд очиж гуйж гэнэ.

Эрийн сайн төрсөн Эрхий мэргэн харваач

эрхийдээ эрчтэй, элгэндээ цөстэй, залуу настай, халуун цустай хүн болохоор мэргэн харвадагтаа эрдэж:

“Долоон нарыг би долоон сумаар нэг нэг

харваад онож устгаж чадахгүй бол эрхий хуруугаа огтлоод, эр хүнээ байгаад, хар ус уухгүй хагд өвс идэхгүй амьтан тарвага болоод харанхуй нүхэнд амьдарна” гэж ам алдаж андгай тангараг тавьж гэнэ.

Тэгээд Дорнодоос өрнөд хүртэл огторгуйд

цуварсан долоон нарыг зүүнээс нь харваад эхэлжээ. Зургаан сумаар зургаан нарыг устгаад долоо дахь нарыг харвахаар шагайж шившиж байтал нь хараацай шувуу хоорондуур нь орж халхлан, харвсан сум нь хараацайн сүүлийг сэт оносон учир алтан хараацайн сүүл хоёр салаа болчихсон гэнэ. Харин өнөөх сүүлчийн нар харваачаас айгаад баруун уулын цаагуур, барс гээд далд орчихож гэнэ.

에르히 메르겡

오랜 옛날 이 세상에 일곱 개의 태양이 나타나 심한 가뭄이 들게 되었다. 대지의 흙은 붉게 달아오르고 강물은 고갈되었으며, 식물은 마르고 동물과 사람들은 더위에 시달렸다. 가축 또한 목마름으로 고통을 받아 살아갈 방법이 없게 되었다.

그때 그 지방에 에르히 메르겡이라는 백발백중의 대단한 명궁수가 살았다. 많은 사람과 동물들이 그에게 가서 창공에 나타나 많은 태양을 쏘아 없애달라고 간절히 부탁했다.

사나이 중에 사나이로 태어난 에르히 메르겡은 엄지손가락의 힘이 대단히 세고, 용기가 있었으며 치가 뜨거운 젊은이였기 때문에 자신이 활을 잘 쏘는 것을 자만하여,

"내가 일곱 개의 태양을 일곱 개 화살로 하나하나 쏘아 맞히지 못한다면 엄지 손가락을 잘라버리고 남자이기를 포기할 것이며, 물도 마시지 않고 마른 풀도 먹지 않는 타르바간이 되어 어두운 땅굴 속에서 살아갈 것이다" 하고 굳게 맹세했다.

그러고 나서 동쪽에서 서쪽까지 하늘에 줄지어 있던 일곱 개의 태양을 동쪽에서부터 차례로 쏘아나갔다. 그런데 여섯 개의 화살로 여섯 개의 태양을 없애고 일곱번째 태양을 쏘기 위해 활시위를 조준할 때, 한 마리 제비가 그 사이로 들어가 방해를 했다. 제비가 시야를 가렸을 때 시위를 당겨버려 남아 있던 태양을 맞히지 못하고 말았다. 화살은 제비의 꼬리에 맞았는데 그 바람에 제비 꼬리가 둘로 갈라지게 되었다. 한편 마지막 남은 태양은 궁수가 무서워 서쫏 산 저편 너머로 얼굴을 붉히며 몰래 사라져 버렸다.

에르히 메르겡은 제비가 방해를 하여 태양을 모두 없애지 못했다고 억울해하며, 매처럼 빠른 자신의 얼룩말을 타고 제비를

Page 2: эрхий мэргэн

Эрхий мэргэн харваач хараацай шувууг

садаа боллоо гэж харцага алаг мориороо хөөж алах гэсэнд морь нь хэлж гэнэ.

“Харуй бүрийгээс харуй бүрий хүртэл хөөгөөд

хараацай шувууг би гүйцэхгүй бол хөл мөчий нь огтлоод хөдөө газар хаяарай. Би эмээлт морио байгаад, энхэл тунхал газар амьдрах болно” гэж ам тангаргаа өгчээ.

Хараацай шувууг хөөгөөд хариугүй

гүйцэхийн даваан дээр хараацай шувуу хаашаа ч хамаагүй хальт булт үсрээд арай гүйцэгдэлгүй зугтаасаар үдшийн харуй бүрий хүргэчихэж гэнэ. Эрхий мэргэн уурлаад харцага алаг мориныхоо урд хоёр хөлийг огтлоод хөдөө газар хаячихсан чинь алаг даага болчихож гэнэ. Алаг дааганы урд хоёр хөл богино байдгийн учир тэр гэнэ. Бас хараацай шувуу харуй бүрийгээр морьтой хүний урдуур хойгуур ээрэн тойрон нисдэг нь намайг гүйцэх үү? Гүйцэх үү? гэж дооглож байгаа нь тэр гэнэ.

Эрхий мэргэн өөрөө эр хүний ам

тангарагын ёсоороо эрхий хуруугаа огтолж хаяад, эр хүнээ байгаад, хар ус уудаггүй, хагд өвс иддэггүй тарвага болоод харанхуй нүхэнд амьдардаг болсон гэнэ.

Тарваганы хөлийн сарвуу дөрөв байдаг нь

үүнээс болсон гэнэ. Бас Эрхий мэргэн харваач, тарвага болсноо мартаад орой өглөөний нарнаар отож байж нарыг харвана гэж өглөө оройн нарнаар нүхнээсээ гардаг учир тэр гэнэ.

Тарваганд хүн мах гэж хүн идэж болдоггүй

мах байдаг нь Эрхий мэргэний мах юм гэнэ. Энэ дэлхийд үлдсэн ганц нар Эрхий мэргэнээс айгаад уулын цаагуур орчихсон учраас өдөр шөнө ээлжилдэг болж гэнэ.

쫓아가 죽이려고 하였다. 그러자 말이 맹세하며 말했다.

"어두운 저녁부터 새벽까지 쫓아가도 제비를 잡지 못한다면 제 다리의 관절을 꺾어 사람이 살지 않는 초원에 버리세요. 저는 안장을 얹은 말이 되기를 포기하고, 울퉁불퉁한 언덕길에서 살게 될 거예요."

말이 제비를 뒤쫓아가 거의 잡으려는 순간 제비는 이쪽저쪽으로 날아다니며 따라잡지 못하게 도망다녔다. 그렇게 쫓고 쫓기는 동안 새벽 여명이 가까워졌다. 에르히 메르겡은 화가 치밀어 매처럼 빠르다는 얼룩말의 두 앞다리를 부러뜨려 사람이 살지 않는 초원에 버렸다. 그러자 얼룩말은 날쥐가 되어버렸다. 날쥐의 두 앞다리가 짧은 이유는 바로 이 때문이라 한다. 또 제비가 어두운 때에 말을 탄 사람의 앞뒤로 돌아다니며 "나를 잡겠다고? 잡겠다고?" 하며 조롱하며 놀리는 것도 바로 이러한 이유 때문이라고 한다.

에르히 메르겡은 자신이 맹세한 대로 엄지손가락을 잘라버리고 남자이기를 포기하였으며, 물을 마시지 않고 건초를 먹지 않는 타르바간이 되어 어두운 땅굴 속에 들어가 살게 되었다. 타르바간의 발가락이 네 개인 이유는 에르히 메르겡이 엄지손가락을 잘라버렸기 때문이다. 타르바간은 아침저녁으로 구멍에서 나오는데, 그것은 에르히 메르겡이 자기가 타르바간이 된 사실을 잊어버리고 아침저녁으로 태양이 있을 때 엎드려 기회를 엿보다가 태양을 쏘겠다며 나오는 것이라 한다.

덧말: 타르바간에 '사람 고기'라는 부위는 에르히 메르겡의 살이라 하여 먹지 않는다. 또 이 세상에 남겨진 단 하나의 태양은 에르히 메르겡을 두려워하며 산 너머로 사라져버리기 때문에 아침 저녁이 교대하게 되었다고 한다.

체렌소드놈 저, “몽골설화”, 이안나 역, p.47-49

Page 3: эрхий мэргэн