гильом де рубрук

16
Гильом Де Рубрук

Upload: yumi-yunji

Post on 12-Jun-2015

1.056 views

Category:

Documents


0 download

DESCRIPTION

тэнгэр шиг бай

TRANSCRIPT

Page 1: гильом де рубрук

Гильом Де Рубрук

Page 2: гильом де рубрук

IX Людовик

Page 3: гильом де рубрук

Францын ван IX Людовик 1253 онд Монголруу өөрийн сайн таних Гильом Де Рубрук гэдэг ламаар толгойлуулсан багийг явуулсан юм. Гильом де рубрук бол тухайн цагтаа өргөн боловсролтой, ухаалаг , шийдэмгий хүн байсан юм. Түүнийг дагалдан Кремон нутгийн лам Бартоломео, залуу гэлэн Гильеом Госсель, боловсрол нимгэн хэл муу мэдэх нэгэн хэлмэрч Николай гэдэг хөвгүүнээс бүрдсэн баг монголруу аялсан юм.Тэд 1254 оны 4-р сард Монголын нийслэл Хархорум хотноо ирсэн байна.

Page 4: гильом де рубрук

1253 оны 5 сард Константинополиос хөдлөв

Page 5: гильом де рубрук

Монголчууд Дунай мөрнөөс алс наран мандах зүг хүртэл үргэлжлэх скифи нутгийг хуваан эзэмшиж байсан ба отгийн дарга бүр захирсан отгийнхоо хүн амийнхаа олон цөөнийг харгалзан бэлчээр нутгийнхаа хил хязгаарыг өвөл, зун, хавар, намар мал сүргээ хаана бэлчээрлүүлхээ мэддэг байв.Тухайн үед монгочууд бургас сүлжиж дэвссэн тэргэн дээр гэрээ барьж түүн дотор суудаг байв.Мөн бургасан хана унь хийж дээр тоононд өлгөн гэрээ босгоно. Гэрээ цагаан эсгийгээр бүрнэ. Гэрийн гадна талыг янз бүрийн хээ угалзаар чимэглэнэ.орох хаалгандаа эсгийгээр үүд хийнэ.

Татарууд ба тэдний орон гэр

Page 6: гильом де рубрук

Орон гэр

Page 7: гильом де рубрук

Гэрийн эзнйи суудал

Гэрийн эзэгтэйн суудал

Үхрийн дэлэн бүхий онгод

өлгөсөн байна.

Гүүний дэлэн бүхйи онгод

байна.

эрэгтэй хүн гэрийн баруун талд сууна.

Ор дэвсгэр,онгон сахиус, идэж уухдаа хийдэг ёс заншлын тухай

Page 8: гильом де рубрук

Мал сүрэг ихтэй болохоор үхсэн мал олон байдаг учир тэд малынхаа сэгийг хүртэл хоолондоо хэрэглэнэ.

Иддэг хоол нь

Зун Гүүний сүү буюу айраг хэрэглэх учир өөр төрлийн хоолонд нэг их санаа тавихгүй.Өвөлдөө бэлдэнэ.

Өвөл Намар, зун бэлтгэсэн махаа усанд хийж чанаж болгож иднэ.

Page 9: гильом де рубрук

Үхрийн ширийг утаанд хатаан том хөхүүр хийнэ.Адууны ширээр маш сайн гутал хийнэ. 1 хонины махыг 50 буюу 100 хүнд идүүлнэ.Зочинд хонины мах өгөхын урьд гэрийн эзэн дуртай нэг хэсэг мах өөртөө авна. Хэрэв хүнд мах авж өгвөл тэр хүн өөр хэнд ч үл өгөн зөвхөн өөрөө иднэ. Идэж барахгүй бол авч явах буюу хажуудаа байгаа зарцдаа өгнө эсвэл авч яваа богцонд хийнэ. Тэрхүү богц нь дөрвөлжин хэлбэртэй уут замд явах үедээ юугаа ч хамаагүй хийдэг байжээ.

Page 10: гильом де рубрук

Эрэгтэйчүүд толгойныхоо орой дээр дөрвөлжин үс үлдээж дөрвөн талаас нь доош хоёр талаараа чам архай хүртэл бас шанаа болон ар дагзаа шилний хонхор хүртэл хусна.Мөн зулайн үсээ хяргаж магнайруугаа хөмсөг хүртэл унжсан туг үс үлдээнэ.эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдын адил урт дээл өмсөнө. Эмэгтэйчүүд нь хуримласны маргаашнаас магнайныхаа шанх үсыг хусна. Богтаг хэмээх толгойн боолт зүүж гоёно.

Эрэгтэйчүүдийн үсээ засах байдал,эмэгтэйчүүдын өмсгөл

Page 11: гильом де рубрук

XIII зууны эмэгтэй

Page 12: гильом де рубрук

Хэрэв 2 хүн хэрүүл зарга хийх зарга хийх юмаа гэхэд түүнд хэн ч хөндлөнгөөс үл оролцоно. Эцэг нь ч хүүгээ өмөөрөхгүй. Хүн алсан болон бусдын эхнэртэй явсан хүнйиг ална. Өөрийн боол зарцыг яасан ч өөрийн дурийн хэрэг байдаг. Хулгай хийсэн хүнйиг цаазална. Харин энгийн хонь зэрэг хулгайлсан бол дахиж хийлгүүлэхгүйн тулд зодно. Бас Элч төлөөлөгч биш байтал өөрийгөө элч төлөөлөгч гэж худал хэлвэл ална.мөн Эхэлсэн ид шидийг чөтгөр шуламд тооцох учир ална. Хэн хүнийг үхэхэд ихэд гашуудан уйлна. Тийнхүү уйлсанаар тэр жилдээ гай төтгөрөөс холдлоно гэж үздэг байжээ. Үхсэн хүн нь язгуур угсаа язгууртан тэдний анхны буюу их эзэн Чингисийн булшний хажууд язгуур угсааных бол гэр барьж үлдээнэ.

Зарга, Зарга шүүх байдал, үхэл ба оршуулах ёс

Page 13: гильом де рубрук

Сартахын өргөө бол гайхам том байв. Учир нь тэр өөрөө 6 эхнэртэй, ууган хүү нь 2 эхнэртэй, энхнэр бүхэн нь том өргөө 200 гаруй хөсөг тэрэгтэй

.Ямьям- Элчин хүлээн авах албатай хүнийг ингэж нэрлэнэ. Бид Сартахын ордонд явж очиход биднийг харахын тулд хаалганд

унжуулсан эсгийг сөхөв. Тэд нар зулч ба хэлмэрч хоёрыг өвдөг нугалан сөхрөхийг шаардсан ба харин надаас тэгж шаардсангүй. Дараа нь ордонд орж гарахдаа үүднйи босгон дээр гишгэж болохгүйг анхааруулсан ба сартахад зориулж ямар нэгэн ерөөл уншихыг хүсэн, Айраг өгсөн. Загалмайг барьж үзээд христос мөн үү гэж асуусан сартах биднйи өмсгөлийги сайтар ажигласан. Тэрээр захидлыг орчуулсаны дараа талх дарс жимс тэргүүтнийг хураан авсан.

Сартахын орны тухай түүнйи иргэдийн тухай

Page 14: гильом де рубрук

Батын өргөө этилия мөрны эрэгт дорно зүгт байдаг. Тэд 1-8-р саруудад сэрүүн нутагт өгсөж буудаг. Батын ордонд очиход цугларсан хүмүүс багтахгүй байсан тул Бат том асар бариулхаар тушаасан. Асарын баруун талд эр зүүн талд эмэгтэйчүүд суусан байлаа. Бат 2 өвдөгөө сөгд гэхэд би сөгдсөн. Тэгээд үг хэлэхэд Бат шоолон инээсэн.

Батын өргөөнд зочилсон нь

Page 15: гильом де рубрук

Тэдний тахилч нар нь цөм толгойн үс сахлаа бүгдийг хусдаг бөгөөд шар өнрийн хувцас өмсөнө. Сүмд орж ирэхдээ 2 вандан тавьж түүнийхээ ард бурханы ширээ өөд харан газар сууна.тэд судар барин амандаа уншина.

Сүм, онгийн тухай, тэд бурхандаа хэрхэн мөргөдөг тухай

Page 16: гильом де рубрук

Рубрукийн аялалын тайлан тэмдэглэл нь зөвхөн монголын түүхйин талаар төдийгүй, тухайн үеийнхээ газар зүйн мэдлэгийг тэлсэн чухал бүтээл болсон юм. Рубрук өөрийн дайран өнгөрсөн газар нутаг улс орны тухай ялангуяа XII зууны үеийн монголчуудын аж амьдрал зан заншил эрхлэх аж ахуйн талаар олон зүйлийг гярхай ажиглан үнэн зөв тэмдгэлэн бичсэн нь тэр үеийн өрнө дахины дорно зүгийнхний тухай мэдлэг ухаанд чухал хандив оруулсан юм.

Рубрукийн бүтээлийг хожмын дундад эртний өрнөдийн утга зохиолын доторх дорно дахины түүхийн чухал суралж болдог.

Түүхэн ач холбогдол