АНАГААХЫН Пүрвээгийн БАТ-ОЧИР · 2018-11-23 · 1 потокийн...

8
18 ДАХЬ ЖИЛДЭЭ, САР ТУТАМ ГАРНА ЭРҮҮЛ МЭНД, ГОО САЙХАН, ЭРҮҮЛ АХУЙН ГЭР БҮЛИЙН ЦАХИМ СОНИН 2018 он 3 дугаар сар Дугаар 3 /153/ www.altanchagnuur.mn “Алтан чагнуур” сонин 16 жилийн турш “Эрүүл мэнд-Эрхэм баялаг” гэсэн уриатайгаар уншигч танд тасралтгүй хүрч байна Индекс-101058 Үнэ: 1000₮ Энэ дугаарт Сониноо захиалан уншаарай! Пүрвээгийн БАТ-ОЧИР 1957 оны 11 дүгээр сарын 28 нд Увс аймгийн Завхан суманд “Шар булаг” гэдэг газар төрсөн. 1975 онд Увс аймгийн Улаангом хотын 1-р 10 жилийн дунд сургуулийг төгссөн. 1978 онд Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуулийг Эрүүл ахуйч бага эмчийн мэргэжлээр 1986-1992 онд Анагаах ухааны дээд сургуулийн Эмчилгээний ангийг эмч мэргэжлээр төгссөн. 1993 онд Улсын клиникийн I эмнэлэгт чих, хамар хоолойн эмчийн нарийн мэргэжлийн курс, 1998 онд Герман улсын Франфурт Майн хотод Спортын физиологич, гэмтэл бэртлийн курс, 1993 онд Англи хэлний анхан шатны курс, 1995 онд Англи хэлний дунд шатны курс, 1998 онд Анагаах ухааны магистрын зэрэг хамгаалсан. 2007 онд Иран улсын Тегеран хотод Төв Азийн эмч нарын Допин к онтролийн офицерын курс, семинар, АРСЛАН П.ДАГВАСҮРЭН БАГШИЙН ШАВЬ ШҮҮ ДЭЭ... НОБЕЛИЙН ШАГНАЛТ (1979) АЛЛАН КОРМАК (Япон Улс) Д.Нацагдоржийн шагналт, Монголын Зохиолчдын Эвлэлийн болон Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт яруу найрагч, 1992 оны Болор цомын эзэн, хүний их эмч Тоомойн Очирхүү агсаны нэрэмжит «Урам хайрла» яруу найргийн наадамд оролцсон оюутнуудын шүлгийн дээжис АНАГААХЫН УТГА ЗОХИОЛЫН ДУГУЙЛАН

Upload: others

Post on 08-Mar-2020

22 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: АНАГААХЫН Пүрвээгийн БАТ-ОЧИР · 2018-11-23 · 1 потокийн дарга, 1 курсын даргаар П.Бат-Очирыг томилов гэсэн

18 ДАХЬ ЖИЛДЭЭ, САР ТУТАМ ГАРНА ЭРҮҮЛ МЭНД, ГОО САЙХАН, ЭРҮҮЛ АХУЙН ГЭР БҮЛИЙН ЦАХИМ СОНИН

2018 он 3 дугаар сар Дугаар 3 /153/ www.altanchagnuur.mn

“Алтан чагнуур” сонин16 жилийн турш “Эрүүл мэнд-Эрхэм

баялаг” гэсэн уриатайгаар уншигч танд тасралтгүй хүрч байна

Индекс-101058 Үнэ: 1000₮

Энэ дугаарт

Сониноо захиалан уншаарай!

Пүрвээгийн БАТ-ОЧИР

• 1957 оны 11 дүгээр сарын 28 нд Увс аймгийн Завхан суманд “Шар булаг” гэдэг газар төрсөн.

• 1975 онд Увс аймгийн Улаангом хотын 1-р 10 жилийн дунд сургуулийг төгссөн.

• 1978 онд Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуулийг Эрүүл ахуйч бага эмчийн мэргэжлээр

• 1986-1992 онд Анагаах ухааны дээд сургуулийн Эмчилгээний ангийг эмч мэргэжлээр төгссөн.

• 1993 онд Улсын клиникийн I эмнэлэгт чих, хамар хоолойн эмчийн нарийн мэргэжлийн курс,

• 1998 онд Герман улсын Франфурт Майн хотод Спортын физиологич, гэмтэл бэртлийн курс,

• 1993 онд Англи хэлний анхан шатны курс,• 1995 онд Англи хэлний дунд шатны курс,• 1998 онд Анагаах ухааны магистрын зэрэг хамгаалсан.• 2007 онд Иран улсын Тегеран хотод Төв Азийн эмч нарын Допин к

онтролийн офицерын курс, семинар,

АРСЛАН П.ДАГВАСҮРЭН БАГШИЙН ШАВЬ ШҮҮ ДЭЭ...

НОБЕЛИЙН ШАГНАЛТ (1979)

АЛЛАН КОРМАК

(Япон Улс)

Д.Нацагдоржийн шагналт, Монголын Зохиолчдын Эвлэлийн болон Ч.Лодойдамбын нэрэмжит

шагналт яруу найрагч, 1992 оны Болор цомын эзэн, хүний их эмч Тоомойн Очирхүү агсаны

нэрэмжит «Урам хайрла» яруу найргийн наадамд оролцсон оюутнуудын шүлгийн дээжис

АНАГААХЫН УТГА ЗОХИОЛЫН ДУГУЙЛАН

Page 2: АНАГААХЫН Пүрвээгийн БАТ-ОЧИР · 2018-11-23 · 1 потокийн дарга, 1 курсын даргаар П.Бат-Очирыг томилов гэсэн

2...Түрүүч нь 1 дүгээр нүүрт

Дугаар 3 /153/

АРСЛАН П.ДАГВАСҮРЭН БАГШИЙН ШАВЬ ШҮҮ ДЭЭ...

• 2007 онд Хятад улсын Бээжин, Нанжин хотод Азийн орнуудын эмч нарын Допинг контролийн эмч нарын курс,

• 2009 онд Хятадын Бээжин хотод Азийн спортын эмч нарын курс,

• 2015 онд Улаанбаатар хотод Sports Medicine 15 june and phys-iology

• 2015 онд Дэд профессор цол №1504.

• 2016 онд Anti doping for Sport phy-icions 17 may

• 2016 онд Sports Medicine and phys-iology

• 2018 онд Doping Control officer 12-13 april

• 2018 онд Sport Medicine and Sci-ence course 11-14 june тус тус хамрагдсан.

Шагнал урамшуулал• 1982 онд Самбо бөхийн спортын

мастер• 1998 онд “Эрүүлийг хамгаалахын

тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг• 2000 онд “Биеийн тамирын

тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг• 1996 онд Монголын Үндэсний

Олимпийн хорооны 40,50 жилийн ойн медаль

• 2008 онд Боксын холбооны 60 жилийн ойн медаль

• 2006 онд Жүдо бөхийн холбооны 40 жилийн ойн медаль

• 2010 онд Спортын төв ордны 50 жилийн ойн медаль

• 2009 онд Монголын Үндэсний Олимпийн хорооны “Алтан очир” одон

• 2009 онд Самбо бөхийн Олон улсын хэмжээний мастер

• 2010 онд Алтан гадас одон• 2011 онд Байт сурын холбооны 60

жилийн ойн медаль• 2011 онд Жүдо бөхийн холбооны

45 жилийн ойн медаль• 2011 онд Эрүүл мэндийн салбарын

90 жилийн ойн медаль• 2011 онд Спортын анагаах ухааны

алба байгуулагдсаны 50 жилийн ойн медаль

• 2011 онд Монголын чөлөөт бөхийн холбооны 50 жилийн ойн медаль

• 2011 онд Биеийн тамир, спортын 90 жилийн ойн медаль

• 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль

• 2015 онд Монголын үндэсний Олимпийн хорооны дээд шагнал Алтан Од одон

• 2017 онд Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор тус тус шагнагдсан.

- Та өөрийнхөө болон гэр бүлийнхээ талаар товч танилцуулна уу?- Эмчийнхэн овогт Пүрвээгийн Бат-Очир. 1957 онд Увс аймгийн Завхан суманд “Шар булаг” хэмээх газар төрсөн. Гал тахиа жилтэй.Хүний их эмчийн мэргэжилтэй, Анагаах ухааны магистр, дэд профессор цолтой. Орос-Англи хэлтэй, Бөхийн самбо-жүдо барилдааны Олон улсын хэмжээний мастер цолтой, Жүдо барилдааны улсын шүүгч, Ази тивийн контролийн офицер, Зүүн Азийн наадмыг зохион байгуулах хорооны гишүүн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

Эхнэр Ч.Эрдэнэчимэг: Хүний их эмчийн мэргэжилтэй. Анагаах ухааны магистр цолтой. Орос хэлтэй. Дотрын эмчийн нарийн мэргэжил эзэмшсэн. Өрхийн эмнэлэг болон Үндэсний биеийн тамирын дээд сургуульд эмчилгээний биеийн тамирын тэнхимийн эрхлэгчээр ажиллах хугацаандаа Спортын физиологи, спортын анагаах ухаан, эмчилгээний биеийн тамирын хичээлүүдийг зааж 4 анги төгсгөсөн.• Ардын хувьсгалын 80 жилийн ойн

медаль• Ардын хувьсгалын 90 жилийн ойн

медаль• Багшийн алдар медаль• Эрүүлийг хамгаалахын тэргүүний

ажилтан хүндэт тэмдэг• Эрүүлийг хамгаалахын 90 жилийн

ойн медаль

• Алтан гадас одонгоор шагнагдсан.

Том охин Б.Болор: Улаанбаатар их сургуулийг Англи хэлний багш, орчуулагчийн мэргэжлээр,Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Бизнесийн удирдлага, маркетингийн мэргэжлээр төгссөн. Магистр цолтой.Нөхөр Б.Батболд нь Батлан хамгаалах их сургуульд багшилдаг. Хоёр хүүхэдтэй. Маргад-Эрдэнэ, Амин-Эрдэнэ нар нийслэлийн 10 жилийн I дунд сургуульд сурдаг.

Бага охин Б.Батчимэг Хятад улсын Бээжин хотын Биеийн тамирын их сургууль төгссөн. Боловсролын магистр цолтой. Голомт банкны Зээлийн эдийн засагч. Нөхөр М.Бадрах нь Газрын теннисний дасгалжуулагч. Охин Б.Мишээл, хүү Б.Нэгун цэцэрлэгт хүмүүждэг.

- Та анх мэргэжлээ хэрхэн сонгов, мэргэжилдээ дур сонирхолтой болсон талаар ярина уу?- Би эмчийн мэргэжлийг сонгоход дараах хүчин зүйл нөлөөлсөн гэж үздэг. Манай аавын нагац ах Сэмүүн хэмээх оточ нутгийн зон олондоо хүндлэгдсэн, олон арван иргэдийг эмчилж, түмэндээ үнэлэгдсэн алтан гартай буурал байсан.Миний ээж Ц.Авирмэд Сувилагчийн мэргэжилтэй. Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт 103 түргэн тусламжийн сувилагч, Халдвартын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Миний аав Ё.Пүрвээ Аймгийн төв аптект нярвын ажил хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Нагац ах Ц.Бат-Очир хүний их эмч. Аймгийн нэгдсэн эмнэлэгт эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан.Ийнхүү би хүний их эмчийн мэргэжил эзэмшсэн ба одоо хүртэл энэ мэргэжлээрээ ажиллаж явна.Миний төрсөн дүү П.Дулмаа Анагаах ухааны дээд сургуулийг шүдний эмчийн мэргэжлээр төгссөн. Одоо Эх нялхсын төвийн эрүү нүүрний мэс заслын тасагт их эмчээр ажиллаж байна.Миний ээжийн төрсөн дүүгийн охин Б.Сумьяа Анагаах ухааны дээд сургуулийн хүүхдийн эмчийн ангийг их эмч мэргэжлээр төгсөөд Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн эмчээр ажиллаж байна.Миний төрсөн дүү П.Дулмаагийн хүү Э.Энхмандах Анагаах ухааны дээд сургуулийн Эрүү нүүрний

эмчийн мэргэжлээр төгсөн их эмчээр ажиллаж байна.Миний төрсөн дүү Чойжилсүрэнгийн охин Түвшинбилэг Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн нүүр ам судлалын салбарт 3 –р курсийн оюутан. Эмч болохоор бэлтгэгдэж байна. Удам дамжин ахан дүүсээрээ Эрүүл мэндийн салбарт хүчин зүтгэж байна.- Та Анагаах ухааны дээд сургуулийг төгсөөд хөдөлмөрийн гараагаа хэрхэн эхэлсэн тухайгаа яриач?- 1978 онд Анагаах Ухааны дунд сургууль төгсөөд Эрүүлийг хамгаалах яамны Сайдын тушаалаар яамны харьяа Эрүүл ахуйн халдварт нян судлалын улсын институтэд Эрүүл ахуйч, багш-эмчээр ажиллаж хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Тухайн үед Улаанбаатар хотод хөдөөний нэг ажилчны хүү байтугай хотын дарга нарын хүүхдүүд үлдэх боломжгүй, амаргүй цаг үед би сайдын тушаалаар үлдэж ажилтай болсон нь тэнгэрийн хишиг байлаа. Энэ нь миний бага наснаасаа спортоор хичээллэн амжилт гаргасан үе таарсан юм. Анагаах ухааны дунд сургуульд суралцах хугацаандаа хот, улс, олон улсын тэмцээнүүдээс удаа дараа алт, мөнгө, хүрэл медаль авч,“Анагаахын Бат-Очир”, “Хоршоолол” нийгэмлэгийн “Буржгар Бат-очир” гэж хэлүүлж явсны маань шан байлаа.Би ажиллахын зэрэгцээ бөхийн спортоор тууштай, системтэйгээр хичээллэсээр байсан. Намайг Анагаах ухааны дунд сургуульд оюутан байхад биднийг Эмнэлэг биеийн тамирын диспансерт эрүүл мэндийн үзлэг оношлогоо, сорилт үзлэгт байнга хамруулдаг байсан. Тэр үед Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор, Монгол Улсын Арслан П.Дагвасүрэн багш маань спортод дур сонирхолтой өчүүхэн зүтгэлийг маань үнэлэн гараас минь атгаж, өөд нь татаж, өөрийн шавь болгосон ачтан билээ.Спортын анагаах ухааны чиглэлээр цаашдаа ажиллах хүсэлтэйгээ Эрүүл мэндийн яамны сайд н.Ням-Осор гуайд уламжлахад хүсэлтийг минь нааштайгаар хүлээн авч улмаарЭрүүлийг хамгаалах яамны харьяа Эмнэлэг биеийн тамирын диспансерт ажиллуулахаар дахин томилолт өгсөн. Ийнхүү буянтай буурлуудын ач буяныг би өнөөдрийг хүртэл мартаагүй явна. 1980 оноос эхлэн Эмнэлэг биеийн тамирын диспансерийн массажист

Page 3: АНАГААХЫН Пүрвээгийн БАТ-ОЧИР · 2018-11-23 · 1 потокийн дарга, 1 курсын даргаар П.Бат-Очирыг томилов гэсэн

3 Дугаар 3 /153/

бага эмчээр 1986 он хүртэл ажилласан. Ингээд 1986 онд Хүний их эмч болох мөрөөдөлдөө хөтлөгдөн Анагаах ухааны дээд сургуулийг зорьсон. Сургуулиа амжилттай төгсөөд Диспансерын дарга И.Дэндэв, их эмч П.Дагвасүрэн, П.Ядмаа, Т.Хүчитбаатар, С.Бор, бага эмч Б.Чимэддамба, н.Гальяа, н.Оюунцэцэг зэрэг ахмадууд болон их эмч Г.Бямба, н.Сундуй, Х.Шийзаяа, н.Бадамдорж, Ч.Батцэнгэл, Ц.Энхбаатар, С.Лхагвасүрэн нартайгаа хамтран Спортын анагаах ухааны салбарыг хөгжүүлэх эрхэм үйлсэд хүчин зүтгэх болсон. Мөн миний багийн найз, анагаах ухааны дунд сургуулийнхан, их эмч Д.Загдсүрэн, Ч.Насанбат нартай мөр зэрэгцэн Биеийн тамир, спортын салбарт хамтран ажилласан. Бид нэг багшийн шавь, нэг зорилго, тэмүүлэлтэй явсны хүчинд Д.Загдсүрэн Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Ч.Насанбат Монгол Улсын хүний гавьяат эмч, П.Бат-Очир Монгол Улсын хүний гавьяат эмч цол хүртсэн нь Миний багшийн аугаа буян билээ. БАГШ ТАНЬДАА МӨРГӨМҮЙ.- Та ер нь хэдэн оноос Спортоор хичээллэж эхэлсэн бэ?- Би анх 1971 оноос Увс аймгийн “Спорт” нийгэмлэг гэж байхад Улсын начин Лхамаа гуайн секцэд явж эхэлсэн. Сургууль дээр Жигдэн багшийн удирдлага дор секц дугуйланд хамрагддаг байлаа. Анх 1973 онд Аймгийн наадмаар Үндэсний бөхөөр хүүхдийн барилдаанд түрүүлэн Шонхор цол хүртэж, цүнхтэйхичээлийн хэрэглэлээр шагнуулж, шагналыг Аймгийн дарга н.Баасанжав гуайгаас гардан авсан нь миний шагналын болон спортоор хичээллэх анхны гараа байж билээ.1975 онд Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуулийн оюутан болж Намрын ажилд яваад одоогийн улсын начин, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Д.Жанчивдоржтой танилцан, намрын ажлын талбарт мөр зэрэгцэн ажиллаж, чөлөөт цагаараа бөх барилдаж, бөх ярьж явсаар хотод ирээд Спортын төв ордонд Самбо бөхийн секцэд, Одоогийн Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Баатаржав, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох нарын секцэд, одоогийн Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Дамдин, Улсын харцага Г.Намсрайжав, спортын мастер н.Батбаатар, Д.Жанчивдорж нартайгаа хамт бэлтгэлээ хийж байсан түүхтэй. Ингэж спортын алдартнуудтай бэлтгэл хийсний хүчинд Самбо бөхийн спортын мастер, олон улсын хэмжээний мастер, жүдо бөхийн улсын шүүгч болж хот, Улс, Олон улсын тэмцээний, нэрэмжит тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль 30 гаруйг хүртэж үүнээс Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль-3, хүрэл медаль-4, олон улсын тэмцээнээс хүрэл медаль-5, VIII спартакиадаас хүрэл медаль тус тус хүртэж байсан.- Та 1986 онд Анагаах ухааны дээд сургуульд элсэн орсон. Оюутан

үеийн дурсамжаа хуваалцана уу?- Би 1986 оны хавар Анагаах ухааны дээд сургуульд элсэхийн тулд конкурс гэдэг томоохон давааг давах болсон. Өмнө нь 2 удаа өгөөд тэнцээгүй, одоо өгөөд тэнцэхгүй бол их эмч болох гэсэн хүсэл маань хий хоосон мөрөөдөл болж хувирах байлаа. Чамгүй сайн бэлдэж шалгалтад орсон. Шалгалтын өмнөх орой багын найз Д.Загдсүрэнгээ дуудаад .. За чи надад юу мэддэгээ сайн яриад өг, би зөндөө уншлаа гэж хүссэн юм. Тэр үед Загдаа маань анагаах ухааны дээд сургуулийн 3 курсын оюутан байлаа. Надад 2 сэдэв сайн ярьж өглөө. Тэдний нэг нь “Бутлерийн бүтцийн онол” байлаа. Шалгалт өгөхөд 3 асуултын нэг нь яалтчгүй таарч би 12 балл авч,бусад шалгалтаа амжилттай сайн өгснөөр Анагаах ухааны дээд сургуульд оюутан болох эрхийг авсан.Намар 8 сард ирээд хаана , ямар ангид хуваарилагдсан бас сургууль дээр ирж оюутны анги, потокийн хуваарийг сонирхож эхлэхэд: Эмчилгээний 106 дугаар хэсэгт нэр хуваарилагдсан байлаа. Гэтэл бас 1 потокийн дарга, 1 курсын даргаар П.Бат-Очирыг томилов гэсэн Анагаах ухааны дээд сургуулийн захирал Д.Балдандорж захирлын тушаал гарсан байлаа. Ингээд л оюутны амьдрал минь өрнөсөн дөө.Тэр үед эмчилгээний 1 потокийн декан Г.Батмөнх багш, Анагаах ухааны доктор, профессор, орлогч декан Анатолий, Б.Дамдинбазар, Анагаах ухааны доктор, профессор,зохиолч, яруу найрагч, деканы нарийн бичгийн дарга н.Дэлгэр гуай нар ажиллаж байсан.Тэд их сайхан зантай хүмүүс байсан.Надад Эмчилгээний 1 курсын дарга, 1 потокийн даргын ажлыг хэрхэн хийж гүйцэтгэх талаар заавар, зөвлөгөөг харамгүй өгч билээ.2 потокийн даргаар Эрдэнэбилэг гэдэг улаан хацартай залуу Говь-Алтайн Анагаах ухааны дунд сургууль төгсөөд орж ирсэн оюутан томилогдсон. 105-106 группынхан нэгдэн нэг анги болж билээ. 105 группын даргаар н.Энхтуяа, 106 группын даргаар Дарханы Анагаах ухааны дунд сургуулийг онц төгсөөд ирсэн Д.Отгонбаяр нар томилогдов. Миний 106 группт Л.Болормаа, М.Бурмаа, А.Лариса, С.Сэлэнгэ, С.Гэрэлмаа, Г.Пүрэвдорж, О.Цолмон, Б.Эрдэнэцэцэг, Д.Гантуяа, Б.Эрдэнэчимэг, Д.Эрдэнэтуяа нар харин 105 группт н.Ганзориг, н.Дашдондог, С.Бүрэнжаргал, Н.Даваажаргал, н.Аюушжав нар хувиарлагдсан. Ер нь манай курсынхан сурлага болон олон нийтийг хамарсан арга хэмжээнд манлайлан оролцдог лидер оюутнууд байлаа. Өнөөдөрч гэсэн манай курсийнхнээс Анагаах ухааны доктор Ph, профессор,тэргүүлэх зэргийн эмч нар төрөн гарч, Анагаах ухааны сургуулийн удирдлагууд, Г.Батбаатар, С.Мөнхбаярлах, П.Цэдэн, Д.Даваадорж, С.Бадамжав, Р.Оюунханд нар олон түмэндээ үнэлэгдэн хүндлэгдсэн хариуцлагатай албыг хашсаар байна. 2017 он манай курсийнхэнд үр өгөөжөө өгсөн онцгой жил байлаа. 2017 онд Анагаах

ухааны доктор Ph профессор С.Бадамжав Монгол Улсын хүний гавьяат эмч цолоор, Анагаах ухааны доктор Ph, профессор Г.Батбаатар Монгол Улсын гавьяат багш цолоор, Анагаах ухааны магистр, дэд профессор П.Бат-Очир Монгол Улсын хүний гавьяат эмч цолоор тус тус шагнагдсан.- Та оюутан байхдаа сургуулийнхаа оюутнуудад багш-дасгалжуулагч хийсэн талаарх дурсамжаа хуваалцана уу ?- Тийм ээ би дээд сургуульд орохоосоо өмнө бөхийн спортоор хичээллэн спортын тэмцээн уралдаанд чамгүй амжилттай оролцож байлаа. Оюутан байхдаа зүгээр байж чадахгүй сургуулийн ректор, доктор, профессор Д.Балдандорж захиралд спортод дур сонирхолтой оюутнуудыг бөхийн секц дугуйланд хамруулан, тэднийг дасгалжуулах сонирхолтой байгаагаа танилцуулахад: ...Тэгэлгүй яахав хүү минь чи шигшээ багт хичээллэн спортын мастер болсон хүн бөхийн секц дугуйланг хариуцан хичээллүүлэх хэрэгтэй гэж дэмжин, зөвшөөрөв.... Ингээд 1986 оны намар сургуулийн спорт зааланд зарлал тавьснаар Бөхийн самбо, жүдо, чөлөөт, үндэсний бөхөөр хичээллэх дур сонирхолтой оюутнуудыг цуглуулан, хичээллэж эхэлсэн. Эхэндээ дэвжээ, татами, хувцас хэрэглэл байхгүй амаргүй үед оюутан бид цуцалтгүй бэлтгэл сургуулилтыг хийснээр хүнд бүхнийг манай анагаахын оюутнууд даван туулсан. Тэр үед Биеийн тамирын тэнхимийн эрхлэгчээр сагсан бөмбөгийн спортын мастер Г.Доёддорж багш ажиллаж байлаа. Бэлтгэл сургуулилтыг тогтмол хийж, өөр спорт хороо, их дээд сургуулийн зааланд дэвжээтэй газрыг бараадан бэлтгэлээ хийсээр хэдийнэ 3 жилийн ард гарч билээ. Манай оюутнууд хотын аварга, улсын аварга, оюутны спартакиадаас чамлахааргүй олон медаль авч, их дээд сургуулийн хэмжээнд II-III байранд тогтмол шалгарах болсон. Энэ үед миний багш Анагаах ухааны доктор Ph, профессор, Монгол Улсын арслан П.Дагвасүрэн Анагаах ухааны их сургуулийн Физиологийн тэнхимд томилогдон ирсэн нь бидний амжилтад эрс нөлөөлсөн. Бид сургууль дээр хивстэй, дэвжээтэй болж, аварга шалгаруулах тэмцээнийг өөрийн сургууль дээр

хийдэг болсон. Тухайн үед бэлтгэл сургуулилтыг тогтмол хийж, амжилт гаргадаг байсан оюутнуудыг дурдвал: Улсын заан Р.Гансүх, Чөлөөт бөхийн Олон улсын хэмжээний мастер, эмчилгээний ангийн Д.Мөнхбаяр, Чөлөөт бөхийн дэд мастер н.Өлзийбаатар, н.Эрдэнэбилэг, одоогийн Гэмтэл согог судлалын төвийн тэргүүлэх зэргийн эмч нар н.Болдбат, Ц.Дамдинсүрэн, Нэгдсэн III эмнэлгийн тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч Х.Бат-Орших, төрийн тусгай хамгаалалтын эмнэлгийн тэргүүлэх зэргийн эмч Д.Өлзийсүрэн, н.Мягмардорж нарыг дурдаж болно. Өнөөдөр ч бид чөлөөт цагаараа хөлсөө гаргаж, бэлтгэл сургуулилтыг хийсээр л нөхөрлөсөөр явна. Оюутан бөхчүүдийн бэлтгэл дасгал сургуулилтыг хийх бүхий л нөхцөлөөр ханган, дэмжиж тусалдаг байсан багш нараа бид өнөөдөр хүртэл бахархан ярьж, дурсдаг. Биологийн тэхимийн багш А.Гүрбадам Монгол улсын гавьяат багш, физикийн тэнхмийн багш, Физикийн ухааны доктор Ph Ц.Сүхбаатар, Цэргийн тэнхмийн багш Баатархүү нар оюутнуудыг спортоор хичээллүүлэх, эрүүлжүүлэхэд анхаарал хандуулдаг байсныг дурсан санахад сайхан байна.- Та хамт олныхоо талаар яриач?... Өө тэгэлгүй яахав. Бид чинь нэг гэр бүлийн хүмүүс шүү дээ. Хамт ажилдаг хамт олон гэдэг нэг нэгнийгээ хүндэтгэх, хайрлах, хамгаалах, нэг нэгэндээ туслах, дэмжих,ойлголцож явдаг юм. Тиймээс одоо бидний ажиллаж байгаа спортын анагаах ухаан-эрдэм шинжилгээний алба маань Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газарт харьяалагддаг. Манай хамт олон Үндэсний шигшээ багийн тамирчдын эрүүл мэнд, бэлтгэлжилтийн түвшинг тодорхойлох, тодорхой хугацаанд барьж байх, гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлэх, эм витаминжуулалтыг зөв зохистой хэрэглүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, судалгаа шинжилгээний ажлуудыг хамтатган хийдэг. Тамирчдыг бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу эмнэлгийн үзлэг оношлогоо, шинжилгээ, сорилт үзлэгт хамруулах, өвчилсөн тамирчдыг эмчлэх, бэлтгэлийг

Page 4: АНАГААХЫН Пүрвээгийн БАТ-ОЧИР · 2018-11-23 · 1 потокийн дарга, 1 курсын даргаар П.Бат-Очирыг томилов гэсэн

4Дугаар 3 /153/

тохируулах бүх л үйл ажиллагаанд оролцох, нөхөн сэргээх, бариа засал физик эмчилгээ хийх гээд сүүлийн үеийн тоног төхөөрөмж, аппаратыг ашиглаж байна.Манай Спортын анагаах ухаан-Эрдэм шинжилгээний албандөнөөдрийн байдлаар 4 их эмч, бага эмч, массажист, эрдэм шинжилгээний ажилтан гээд 10 гаруй хүн ажиллаж байна.Манай Спортын анагаах ухаан-Эрдэм шинжилгээний албаны эмч ажилчид маань жилийн 4 улирлын турш Үндэсний шигшээ багийн тамирчдыг улсын аварга, олон улс, тив, дэлхийн аварга, Олимпийн наадмын циклийн үед бэлтгэл болон уралдаан тэмцээн, тэмцээний өмнөх бэлтгэл цугларалтад эмнэлгийн хяналт, үзлэг шинжилгээ, сорилт хийж явуулдаг.Сүүлийн үед Дэлхийн олон улсад Спортын анагаах ухаан маш хурдацтай хөгжиж байгааг хүн бүхэн мэдэж, харж байна. Иймд бид цаг үеэсээ хоцролгүй дэлхийн түвшинд хүрч ажилласны үр дүнд тамирчид маань Олимпийн төрлүүд, Дэлхийн аваргын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медалийг тогтмол хүртэж байгаа нь арын албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа Спортын анагаах ухаан-Эрдэм шинжилгээний албаны их эмч, эмнэлгийн ажилтнуудын сэтгэл зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр дүн юм. Манай хамт олны УРИА бол “ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТ” юм.Манай спортын салбарынхан бидний нөр их хөдөлмөрийг өндрөөр үнэлэн Монгол Улсын Хүний гавьяат эмч-2, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан-1, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан -5, Биеийн тамирын тэргүүний ажилтан болон төрийн дээд одон медальд тодорхойлон, төр засгаар хөдөлмөр зүтгэлийг маань үнэлүүлж өгсөн нь бидний хамтын хүч бодит биеллээ олсны илрэл мөн.- Амжилтын зэрэгцээ өөрийн мэргэжлийг бусдад заан сургасан талаараа ярина уу ?- Би 1992 онд Анагаах ухааны дээд сургууль төгссөний дараа Спортын анагаах ухаан-Эрдэм шинжилгээний үндэсний төвд их эмчээр ажиллахын зэрэгцээ Анагаах ухааны их сургууль, Үндэсний

Ярилцсан С.Бадамжав

биеийн тамирын дээд сургууль, Их шавь дээд сургуулиудад Спортын анагаах ухаан, спортын физиологи, эмчилгээний биеийн тамирын хичээлийг оюутнуудад заасан. Миний шавь нараас Боловсролын доктор Ph-1, Боловсролын магистр-12, олон улсын шүүгч-6, Улсын цолтон 10 гаруй төрөн гарсан. Эдгээр хүмүүсийн зарим нь одоо Улсын шигшээ багт дасгалжуулагч багшаар бусад нь мэргэжлээрээ ажиллаж байна.- Гадаадын хэдэн орноор тамирчидтайгаа явсан мөн ямар амжилт үзүүлсэн талаар ярина уу?- Спортын анагаах ухааны албаны эмч нар Үндэсний шигшээ багуудад хуваарилагдан, календарьчилсан төлөвлөгөөний дагуу эмнэлгийн үзлэг, шинжилгээ-сорилт үзлэг, эм витаминжуулалт хийхээс гадна баг хариуцсан эмч нар тив, дэлхий, Азийн наадам, Олимпийн их наадамд Монгол Улсын багийг хариуцан ажилладаг. Би Зуны олимпийн их наадамд 5 удаа оролцсон. Үүнд:• 1996 онд АНУ-ын Атланта зуны

XXVI олимпийн наадам• 2000 онд Австрали улсын Сидней

хотод зуны XXVII олимпийн наадам

• 2008 онд Хятад Улсын Бээжин хотод зуны XXIX олимпийн наадам

• 2012 онд Англи Улсын Лондон хотод зуны XXX олимпийн наадам

• 2016 онд Бразил улсын РИО-Де-Жанеро хотод зуны XXXI олимпийн наадамд Монгол Улсын багийн эмчээр ажилласан.

• 1997 онд Солонгос Улсын Бусан хотод Зүүн Азийн II наадамд

• 2010 онд Хятад Улсын Гуан-жу хотод зуны Азийн наадамд

• 2013 онд Хятад Улсын Нажин хотод Хүүхдийн зуны Азийн анхдугаар наадамд

• 2018 онд Индонезийн Жакарта хотод Зүүн Азийн наадамд тус тус оролцсон.

Жүдо бөх, Самбо бөх, Чөлөөт бөх, Боксын төрлүүдийн тивийн аварга, дэлхийн аварга, дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнүүдэд 60 гаруй удаа оролцож, Монгол Улсын багийн эмчээр ажиллаж байсан.Эдгээр тэмцээнүүдэд ажиллах үед Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг тамирчид төрөн гарсан нь

баг хамт олны маань хөдөлмөрийн үр дүн юм.Үүнд:Олимпийн хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандах, Олимпийн анхны аварга алтан медальт Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, Олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба, О.Гүндэгмаа, Н.Төгсцогт, Олимпийн хүрэл медальт С.Ням-Очир, С.Батцэцэг, Д.Отгондалай, Дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар, Дэлхийн мөнгөн медальт Д.Амартүвшин, Мөнхзаяа, Г.Одбаяр, Б.Мөнгөнчимэг, Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр нараар Монголын ард түмэн бахархаж байдагт бид баярлаж явдаг.- Тэмцээн уралдаанд явж байхад хөгтэй ч юм уу, сонин хачин, эсвэл санаандгүй учрал хир тохиолддог байв?- Тэмцээн уралдаан, бэлтгэл цугларалтад ажиллах явцад тамирчдад байнга анхаарал тавьж, харж хандах үүрэгтэй. Тамирчид жин хасах, ядрах, гэмтэл бэртэл авсан тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх, байнга хяналт тавьж ажилладаг.1996 онд Атланта зуны XXVI их наадамд Монгол Улсын жүдо бөхийн 60 кг жинд Д.Нармандах Олимпийн наадмын хүрэл медаль аваад шагналын тавцан дээр гараад ирсэн чинь пүүз нь байхгүй болсон байлаа. Бид зөндөө хайгаад олоогүй тул би өөрийнхөө пүүзийг өмсүүлээд харин өөрөө хөл нүцгэн байр луугаа явж билээ. Харин Монголдоо ирсний дараа Таван цагираг сонинд “Хөл нүцгэн эмч” нэртэй нийтлэлд гарч билээ.Бас Д.Нармандах Олимпийн хүрэл медалийн болзол хангасан тэр агшны зурганд эмчийн зураг хамт багтсан байдаг ба тэр зураг нь 1996 оны Атланта олимпийн шилдэг зургаар шалгарч байсан удаатай.Лондонгийн зуны XXX Олимпийн наадмын Боксын 64 кг жинд тоглосон Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ хагас финалд хүрэл медалийн төлөө тоглож, Английн найдвар болсон тамирчныг нутагт нь Зритель болон шүүгчтэй нь хамт хожин хүрэл медаль авсан тэр үед Английн хөгжөөн дэмжигчид фанатууд маш их уурлаж, догшин ширүүн авирлах тэр агшинд тэдний цагдаагийн хамгаалалтын албаныхан тамирчин У.Мөнх-Эрдэнэ бид хоёрыг бүх үзэгчид, хүмүүс явж өнгөрсний дараа шөнийн 01 цагт тусгай автобусаар олимпийн тосгонд хүргэн өгч байлаа.Бас финалд 52 кг жинд тоглосон мөнгөн медалийн болзол хангасан Н.Төгсцогтод аваргын тоглолтын өмнө тамирчны анхаарлыг төвлөрүүлэх, тайвшруулах, бариа хийж байх үеийн зургийг авсан нь тухайн олимпийн үеийн шилдэг зургаар шалгарч Щвецарийн Лозана хотод байдаг Олимпийн музейн санд багтсанаас гадна ЛОНДОН-2012 номонд тавигдсан байдаг.2010 оны Хятадын Гуан-жу хотод

болсон зуны Азийн наадамд Сагсан бөмбөгийн тэмцээний дараа Монгол Улсын гавьяат тамирчин /одоогийн Биеийн тамир, спортын газрын дарга/ Ц.Шаравжамцын зүрхээр шөнө гэнэт хүчтэй хатгаж, хэм алдан-яаралтай тусламж үзүүлэн, улмаар сэхээний тасагт нэг шөнө сахиж хонож байлаа. Гэх мэтчилэн дурсамжтай, анхаарууштай, сургамжтай, санаандгүй олон үйл явдлыг өгүүлэхэд ийм байна.- Таны цаашдын зорилт юу вэ?- Нэн тэргүүнд Олимпийн гараа дөхлөө. Маш их анхаарах хэрэгтэй байна.1-рт: Тамирчдын эрүүл мэндэд анхаарах, Өвчлөл, гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлэх, өвчилсөн гэмтсэн тамирчдыг яаралтай эмчлэх, эрүүл болгож бэлтгэл уралдаан тэмцээнд тогтмол оролцуулах, Эмнэлгийн хяналт, үзлэг шинжилгээ, сорилт хийх, эм витаминжуулалтыг тогтмол хийх, хангах асуудал чухал.2-рт: 2019 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд тамирчдыг сайн бэлтгэн оролцуулах явдал.3-рт: 2020 оны Япон Улсын Токио хотод болох зуны Олимпийн XXXII наадмаас манай шилдэг тамирчид алт, мөнгө, хүрэл медаль арвин ихийг хүртэх болтугай гэж хүсээд эмчийн үүрэгт ажилдаа хоёргүй сэтгэлээр зүтгэх болно.

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Э.Энхбаярын хамт

Миний багш Анагаах ухааны доктор Ph, профессор, Монгол Улсын арслан П.Дагвасүрэн.

2016 оны Бразил улсын Рио-Де-Жанеро XXXI наадам

Page 5: АНАГААХЫН Пүрвээгийн БАТ-ОЧИР · 2018-11-23 · 1 потокийн дарга, 1 курсын даргаар П.Бат-Очирыг томилов гэсэн

5УРАН ЗОХИОЛ

Хаврын салхи салхилсан намуухан орой

Ээжийнхээ гараас атган Хонгор үсээ намируулан алхах Эгэл танхи бяцхан охиныг сананаТэртээ жилүүдэд дурсамжаа дайн Энэ л цаг мөчид бүхнийг даатган Тэнгэр ширтэн түрүүлж алхсан ч Өнгөрсөнд цоожлогдсон бяцхан

охиныг сананаУйлагнан гуйсан бүхнээ тэврэн Аавынхаа ардаас инээмсэглэн

зогсох Улаахан хацартай тэр нэгэн

охиныг Асгарах борооны дусал бүрээр

санана

Балчир насааа тоолгүй хаясан Тэдгээр өдрүүдийг буцаахыг хүснэ Эргэж ирэхгүй гэж шивнэн хэлсэн ч Улам томрох хүслийг яалтай

Доголон нулимс гялтагнуулан инээх

Гэнэн томоогүй тэр л охин Дурсамжинд үнгэгдэн алга болсон ч Дахин сэдэрч түүнийг санана

Мэдээгүй бүхнээ мэдэхийг хүснэ Тэртээ он цагуудад буцахыг хүснэ Мөрөөдлөөс өөр юу ч үгүй хоосон Тэдгээр өдрүүдийн үнэ цэнийг

яалтай Яагаад одоо л чамайг санана вэ?Хамгийн нандин тэр л цаг мөч Эргээд ирэхгүй тэр л охин Дуурсаад ч буцахгүй тэр л охин

Найз нөхөд биш эцэг эх Нүүрний будаг биш хайртай

тоглоом Бат бөх гэгч нь бяцхан хөлөөрөө

алхах Дэрвэгэх даашинзтай тэр л

охиныг санана

АШУҮИС-А137 Б.Болоржин

Гадаа нартай дулаахан байвч Гарыг минь атгах тэр минь Гарцаагүй хол байгаа болохоор Гал шиг сэтгэл хөрч би даарч

байна Сэтгэл минь баясгалантай байвч Санаа бодлоо хуваалцах тэр минь Сар шиг хол байгаа болохоор Цохилох зүрх минь шаналж би

даарч байна Зүрх минь эзэнтэй байвч Зүүдлээд сэрэхэд тэр минь Зүс нь харагдахгүй хол болохоор Зовлонгийн шуурганд автан би

даарч байна Харц минь цовоо байвч Хайрлан энхрийлэх тэр минь Холын холд байгаа болохоор Хархан нүднээс асгарах нулимс

минь хүйтэн байна Бодол минь гэгээхэн байвч Булгилах хайрын минь эзэн тэр

минь Буцалтгүй холд байгаа болохоор Бие минь жиндэж би даарч байна

Эм зүй-М.Сэржмядаг

Найзууд олон янз байна аа Наргиж цэнгэх нэгэн ч байна Намбалаг даруу нэгэн ч байна Аль эсвэл ашигч найз ч байна Амьдралын түшиг болох найз ч

байна Энэ олон найз дунд Эргүүтэх үе ч байна Эвлэрэх үе ч байна Эцэст нь харин би бодохдоо Намайг гэж гүйн ирэх Үгийг өртөл болгохгүй Үгэлсэн ч дэргэд минь байх Үнэнч найзыг Өөрөө хайх биш Өөрөө байх нь гол юм.

АШУҮИС А-124 П.Норовням

Амьдрал гэж чи Алдаж эндэхийн зам юм уу Амьдрал гэж чи Алтан дэлхийг цогцлоох суурь юм ууАмьдрал гэж чи Нүгэл буяны өлгий юм ууАмьдрал гэж чи Үхэл хагацлын жам юм уу Амьдралд алдаа л гэнэ Аавын хүү ээжийн охин алзах ёсгүй Үхлээ хагацлаа л гэнэ Үнэн худлын орчлонд Үүрд амьд явах биш дээ Хүний хорвоод мэндэлсэн учраас Хэзээд ч явах жамтай Хүний ертөнцөд төрсөн болохоор Хүний зэрэгтэй амьдрах ёстой

АШУҮИС Сувилахуй СБ1-2 П.Амаржаргал

Зэл эзгүйрсэн тэр л намрын унага тавьсан өдөр

Зэллээд буцсан шувууд сөл дагуулжил гарсан сан

Зэргэлдээ нуур минь сэнжээ тасартал мэлтрэх нутгийн минь

цэнхэр нуур Зээртэй говийн цангаа тайлах гэж

зулайдаа шургасан Би... Надад тэмүүлэх нутагтай

болохоор Нутагтаа л ургах үндэстэй хүн Би... Наранд залбирдаг ижий

аавтай болохоор Насаараа шүтэх бурхантай хүн Омог хөх монголын хойморь олж

төрсөн Орчлон шиг цагаан гэрийн бүслүүр

дамнаж дэлхийн тэг тойрсон Одтой харвадаг харцаараа охин

чиний Нулимстай хамт эмтэрдэг уян эр хүн Тэнгэрийн тамгатай хонгондоо

ааваасаа сур аваагүй ч Тэнэглэл,эрхлэл хоёроосоо ижий

алганы амттай Тэргэний таталганд

тоотой,тулгатайгаа даруулсан Тиймээ би нүүдэлчин гэрийн эзэн хүн Би...Надад тэмүүлэх нутагаа

бодохоор Нутагтаа л ургах үндэстэй хүн Би... Наранд залбирдаг ижий

аавтай болохоор Насаараа шүтэх бурхантай хүн

АШУҮИС НАСС-НАТ Д.Бат-Очир

Алаг хорвоод Анд нөхдийн хайр Андгай тангарагаар холбогдох Асах сэтгэлийн хайр билээ Буугих хорвоод Бурханлиг багшийн хайр Булгих сэтгэлээр холбогдох Бадрах сэтгэлийн хайр билээ Ээлжлэх хорвоод Эцэг эхийн хайр Энэрэл нигүүсэлээр холбогдох Эгэлгүй сэтгэлийн хайр билээАлдах хорвоод Амраг хосын хайр Асран амирлахуйгаар Ариун сэтгэлийн хайр билээЭргэх хорвоод Эх орноо гэх хайр Ээнэгшин дасахуйгаар холбогдох Эцэсгүй сэтгэлийн хайр билээ Харагдах,үзэгдэх бүхнээ би Хайрлах нүдээр хардаг учир Халуун дулаан бүхнийг би хайрлах сэтгэлээр мэдэрдэг учраас Хорвоод орших хайр бүгдийг харамгүй сэтгэлээр хайрладаг юм

Нансалмаа

Ариухан хэвлийдээАрван сар тээж Амирлангуй ертөнцөд Алтан заадас салганАмаржихдаа та минь Алаг үр минь гэж намайг харан

мишээсэн Аугаа их ачтан атлаа Өртэй юм шиг бүртэлзэж Өвчтэй юм шиг салганах хэрэггүй

дээ Эжий минь та Гарыг минь атгаж Хөлийг минь хучих хэрэггүй Ганцхан та миний л Дэргэд ургасан сарнай Дэлхийд мандсан наран учраас Тээгээд л төрүүлчихсэн юм чинь

болоо Тэврээд л бүүвэйлсэн юм чинь

хангалттай буян Эжий минь Тэр битгий л та миньТээглэж унаад шалбарсан шархыг

минь Шүлсээрээ анагаадаг шидтэн Заяаг минь түшиж Замыг минь тэгшилдэг ламтан Бүлээн сүүгээрээ өсгөсөн ачтан Бүүвэйн дуутай дуучин Өлгийтэйгөөс минь өдийг хүртэл

явсан тань Таньд гавъяат болохуйц хөдөлмөр Атлаа та минь Амс хийх завгүй арга ядан үрээ тойлох юмдаа эжий минь...

Этүгэн ИС 4-р курс О.Бямбадолгор

Үе тэнгийн залуу чи анх надтай учрахдаа

Үе үехэн болзоонд урьж,үгсийн сайхныг хэлдэг байлаа

Үлгэрийн гэмээр тэр хайранд чинь би Үнсгэлжин мэт л жаргадаг байлаа Хайртай гэж хэлэхдээ эхнэрээ

бодсон уу? Чи Амьдрана гэж амлахдаа үрээ

бодсон уу? Чи Хамт хоночихоод харихдаа

тэдэндээ юу гэж хэлсэн бэ?Ажил гэдэг үгээр л амыг нь

тагласан уу? Чи Энд намайг хуурч гоонь эр

царайлаад Тэнд эхнэрээ хуурч халамжит

ханьд жүжиглээд Эхнэртээ эрхлэх үрдээ аварлын

бурханд хувираад Тиймээ чи чадсан,тэрүүхэндээ бас

сэтгэсэн Гэхдээ чи илэрсэн,гэмгүй гөлөг

шиг гэлбэлзсэн Усаар уйлсан ч би чамтай дахин

эхлэхгүй ээ Гэргийг чинь,гэрт чинь бүлтийх

үрийг чинь Усан биш цусан нулимсаар

уйлуулмааргүй байна Ижил заяатай төрсөн эмэгтэй

хүнийхээ хувьд Чамайг биш,эхнэр хүүхдийг чинь

бодоод Итгэл хүлээлгэсэн ханийн чинь сэтгэлд сэв суулгахгүйгээр орхиод Чив чимээгүйхэн дотроо уйлаад би

явлаа Элдэв бодлоо дотроо нуугаад Энгэсэг юугаар гунигаа далдлаад Чамтай огт учраагүй мэт Чанх урагшаа л алхаж амьдарна аа.

Э.Отгончимэг

Д.Нацагдоржийн шагналт, Монголын Зохиолчдын Эвлэлийн болон Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт яруу найрагч, 1992 оны Болор цомын эзэн, хүний их эмч

Тоомойн Очирхүү агсаны нэрэмжит «Урам хайрла» яруу найргийн

наадамд оролцсон оюутнуудын шүлгийн дээжис

ДУУРСАХ БАГА НАС

БИ ДААРЧ БАЙНА

НАЙЗ

АМЬДРАЛ

БИ

ХАЙР

ЭЖИЙ МИНЬ ДЭЭ ТА УСАН НУЛИМС

Дугаар 3 /153/

АНАГААХЫН УТГА ЗОХИОЛЫН ДУГУЙЛАН

Page 6: АНАГААХЫН Пүрвээгийн БАТ-ОЧИР · 2018-11-23 · 1 потокийн дарга, 1 курсын даргаар П.Бат-Очирыг томилов гэсэн

6Дугаар 3 /153/

АЛДАРТАН

НОБЕЛИЙН ШАГНАЛТ (1979)

Гэтэл сургалтын хөтөлбөрт нь өөрчлөлт орж, уг ангийн гол үзэх хичээл нь математик, физик болов. Улмаар хоёр жилийн дараа Корман техникийг бүрмөсөн хаяж физикийг тууштай үзэхээр сонгожээ.

Магистрын зэргийгтэр Кембрижийн Сэнт-Жоны коллежид хамгаалж оюутан судлаачаар ажиллаж байв. Үүний дараа профессор Отто Фришийн удирддаг Кавэндишийн лабораторид ажиллав. Туүний гели-6 хэмээх судалгааны ажил тийм ч удаан үргэлжилсэнгүй. Шалтгаан нь Хойд Америкаас гаралтай Барбара Сивэй гэгч бүсгүй. Жил хагас хэртэй үерхэсний дараа тэд гэр бул болохоор шийдсэн боловч мөнгө байсангүй. Яг тэр үед Кэйптауны их сургуулийн физикийн тэнхимд багшлаач гэсэн урилга ирсэн тул тэрбээр сүйт бүсгүйгээ дагуулан Өмнөд Африкийг зорьжээ.

Ирээд цөмийн физикийн туршлагаа ургэлжлүүлэн хийв. Гэвч тун удалгүй эхнэр нь Америк руу явах хүсэлтэй байсан тул тийш эргэж очив. Мөн Кормакийн хувьд ч Америкт судалгаа, шинжилгээ хийх нь арай илүу үр дүнгээ өгнө гэдэг тодорхой байсан юм. Боломж нь арай илүү гэсэн үг. Тэрбээр эхлээд Харвард, дараа нь Тафтсын их сургуульд ажиллахдаа эгэл хэсгийн хурдасгуурын талаархи туршилтуудаа хийсээр байв.

Хожим Кормак бараг суудлын амьдрал туулсан нэгэн. Их ч уншив. Амыны ертөнц хүнийг их зүйлд сургана гэж үзэх учир тэр талыг маш их сонирхдог байсан билээ.

Иоханнэсбург хотод шилжин ирж, улмаар гурван хүүхэд төрсний хамгийн бага нь Аллан юм. Тэрбээр энэ хотод удаан амьдраагүй бөгөөд байнга ийш тийш явдаг байв. Харин 1936 онд аавыгаа нас барсны дараа Кэйптаунд амьдрах болжээ.

Аллан ахлах сургуульд байхдаа теннис тоглож, сонирхогчдын театрт сайн дурын уран сайханд явдаг байв. Шинжлэх ухаанаас одон оронг ихээхэн сонирхдог байсан учир энэ төрлийн бараг бүх ном зохиолыг уншиж дуусгасан аж. Гэвч одон оронч болохын тулд математик, физикийг эхлээд тун гүнзгий судлах хэрэгтэйг маш сайн ойлгожээ. Удалгүй одон оронч болох хүслээ орхив. Ирээдуйгүй гэж үзжээ. Ингээд эцгийнхээ мэргэжлийг өвлөхөөр Кэйптауны их сургуулийн цахилгааны инженерийн ангид орсон байна.

Орчин уеийн анагаах ухааныг компьютерийн томографгуйгээр төсөөлөхийн аргагуй. Мөн уүнийг хэн хэндээ огт хамааралгуйгээр судалгаа хийж байсан хоёр эрдэмтэн бараг зэрэг шахам нээсэн юм. Тэдний нэг, цөмийн физикч Аллан Кормак /1924-1998/ 1979 онд Нобелийн шагнал хуртэв. Кормакийн гэр бүлийнхэн Дэлхийн I дайн эхлэхээс өмнө Хойд Шотландаас Өмнөд Африкийн

Хамгийн түрүүнд хүүхэд өвдсөн байж болно. Хөхүүлэх арга нь буруу байж болно.

Шалтгааныг олохын тулд доорх асуултыг өөрөөсөө асуугаарай.

• Анх оройтуулж амлуулсан эсэх• Удаан хугацаагаар хүүхдээ

орхидог байсан эсэх

АЛЛАН КОРМАК

• Хэзээ нэгэн цагт угжны хөхөлтөөр шингэн юм, сүү өгч байсан эсэх

• Ээж нь хүүхдэдээ элэгсэг дотно хандаж, хөхүүлж чадаж байсан эсэх

• Хөхөө зөв амлаж чадсан эсэх. Зөвхөн толгойг үмхсэн үед сүү гарахгүй уйлдаг.

• Ээжийн хөхний сүү садарч ихээр гарч байгаа эсэх. Хэрэв ингэж гарвал хүүхэд цацаж хөхөхөөс айдаг болно.

ХӨХӨНДӨӨ ДУРГҮЙ БАЙГАА ХҮҮХДИЙГ ЯАХ ВЭ?

• Ээж хүүхэдтэйгээ үргэлж хамт байж, хамт унтаж, ээж нь асарч энхрийл.

• Хүүхдийг хөхөө хайх бүрд нь хөхүүл. Хүүхэд өлсөж байна, хөхөх дуртай байна гэж бодогдох бүрдээ хөхүүл, хөх ивэлбэл хөхүүл, хөхүүлэхийн өмнө аманд нь сүү саа.

• Хүүхдээ хөхүүлэх байрлал зөв байгаа эсэхийг ажигла.

• Хүүхдээ хөхүүлж байхдаа зөв амласан эсэхийг шалга.

• Саасан сүү өгөх тохиолдолд угж хэрэглэж болохгүй.

• Сүү их садарч байгаа бол эхлээд жаахан сүү сааж авсны дараа хөхүүлнэ.

• Хүүхдийн хамар битүүрсэн бол

ХҮҮХЭД ХӨХӨНДӨӨ ДУРГҮЙБОЛОХ ШАЛТГААН хөвөн зулаад хамарт нь хийж

эргүүлж авч цэвэрлэсний дараа хөхүүлнэ.

ХҮҮХЭД УДААН ХӨХӨХГҮЙ БАЙВАЛ

Зарим хүүхэд хэдэн минут хөхчихөөд унтчихдаг. Энэ нь голчлон зузаан өлгийдөж хувцасласан үед тохиолддог. Хэсэг хугацааны дараа хүүхэд сэрж уйлна. Тэгэхээр ээж миний хөх сүүгүй юм болов уу гэж бодно.

Юу хийх вэ?

• Хүүхдийг 5-10 минут хөхүүл.• Хүүхэд түүнээс удаан

хугацаагаар хөхмөөр байвал хөхөх боломж өг.

• Унтах гээд байвал ээж нь хацрыг нь ил.

• Хувцсыг нь нимгэл

Эх сурвалж: Эхчүүдийн хүүхдээ хөхүүлэхийг дэмжихийн учир

Page 7: АНАГААХЫН Пүрвээгийн БАТ-ОЧИР · 2018-11-23 · 1 потокийн дарга, 1 курсын даргаар П.Бат-Очирыг томилов гэсэн

7ТАНЫ МЭДЛЭГИЙН САНД Ази тив

ЯПОННутаг дэвсгэр 378 мян.ам.дөр.км

Нийслэл Токио (13,2 мян.хүн)

Хүн ам 127 сая (2014)

Төрийн далбай

Төрийн сүлд

Япон нь Номхон далайн баруун хэсгийн бүлэг арлуудаас тогтох дорнод Азийн орон юм.

Япон нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа зохиосон Японы Үндсэн Хуульд үндэслэн шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг Үндсэн хуульт хаант засагт улс бөгөөд Үндсэн хуульд нь Төрийн тэргүүн гэж хэн болохыг заагаагүй боловч Япон Улсын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болох эзэн хаан нь төрийн тэргүүн гэж хэлж болох юм.

Япон нь эдийн засгийн чадавхаараа дэлхийд АНУ, Хятадын дараа 3-т ордог, Их Наймын нэг гишүүн улс юм. Азийн цор ганц өндөр хөгжилтэй орон хэдий ч түүхий эд, хүнс,

Солонгос Улсын газарзүйн байрлал (Ази тив)

эрчим хүчний 80-аас илүү хувийг импортлодог, гадаад худалдаанаас хамааралтай улс болно.

Японы хүн ам нь Хоншүү арлаар төвлөрөн суудаг япон, Окинава аралд оршин суух Рюүкюү болон Хоккайдо, Сахалинаас гаралтай Айнү, Орок, Нивхи зэрэг жижиг үндэстнүүдээс бүрдэнэ. Албан ёсны хэл нь япон хэл бөгөөд Рюүкюү хэл, Айнү хэл зэрэг цөөн ярилцагч бүхий хэлнүүд оршдог.

Газарзүйн байрлалын хувьд газраар хиллэдэг орон байхгүй бөгөөд Япон тэнгисээр Солонгосын хойг (БНСУ, БНАСАУ), ОХУ-тай (ОХУ нь Япон тэнгисээс гадна Агнуурын тэнгисээр хиллэнэ), Дорнод Хятадын тэнгисээр БНХАУ, Бүгд Найрамдах Хятад Улс зэрэг улсуудтай хиллэнэ. Түүнчлэн өмнө этгээдэд байх Огасавара олтригоор Микронез (Умард Марианы арлууд) улстай хиллэдэг.

НЭР

Япон хэлэнд (албан ёсоор, аман ярианд гэж дуудагдана, «Наран үндэст/язгуурт/гарвалт» гэх утгатай) гэж нэрлэгддэг.. Энэхүү нэрийг анх 645 оны 7-р сард Солонгосын хойгт оршин байсан Гүгурёо болон Вэкжэ улсын элчид хандсан бичигт «Бурханы сурвалжит Наран үндэст улсын эзэн хаан» хэмээн хэрэглэгдсэн гэж үздэг. Европод түгсэн нэр нь Хятад хэлний У аялгуун дахь Жепен гэдгээс уламжлагдсан өвөг Малай хэлний Жипенкүо гэдгээс үүссэн байдаг Энэ үгийг 16-р зууны Малаккад очсон Португалийн далайчид Европт авчирч Англи хэлний сурвалжид 1565 онд Giapan (Жиапан) гэж бичигджээ[6]. Түүнээс дамжсан Герман хэлний Japan (Япан) гэдгээс Орос хэлэнд Япон гэж зээлдэгдэж өдгөө Монгол хэлэнд Япон гэж нэрлэгдэх болсон

юм. Мөн Монголчууд албан бусаар уугуул нэрийг үндэслэн Наран Улс, Мандах нарны орон гэж нэрлэх нь түгээмэл юм.

БАЙРЛАЛ

Япон хойд өргөргийн 24° — 46°, зүүн уртрагийн 122° — 146° дотор багтах ба НҮБ-ийн ангиллаар Дорно Азид хамаарна. Хуурай газрын хилгүй арлын орон. Дорноос Номхон далай, өмнөөс Филиппиний тэнгис, өрнө өмнөдөөс Дорнод Хятадын тэнгис, өрнөдөөс Солонгосын хоолой, Япон тэнгис, умар дорнодоос Агнуурын тэнгисээр хүрээлэгдэнэ. Орос, өмнө умар Солонгос, Хятад, Тайваньтай ойр.

ХҮН АМ

Японы цөөн тоот ястан Айнү (XIX зуун) Мэйжи сүмд болж буй япон маягийн хурим. Япон улсад 2012 оны гуравдугаар сарын байдлаар 127.3 сая хүн амьдарч байна.[22] Энэ нь дэлхийн улс орнуудаас хүн амын тоогоор 10-р олон болохыг илтгэнэ. Хэл соёлоороо бараг нэгэн төрлийн ард түмэн.[23] Тоолвол 98.5% нь Япон үндэстэн,[24] үлдсэн хувийг Солонгос,[25] Хятад,[26] Филиппин, Бразил, Перу[27] гэх мэт орноос ирээд буцаагүй улс, тэдний үр хойч дүүргэж байдаг.[23] Яг Япон (Ямато)-оос гадна маш цөөн тоот Айнү ястан,[28] Рюкюү ард түмэн Япон үндэстэнд багтана.[29] Нэг км2-т 336 хүн ноогдож байгаагаар дэлхийд хүн амын 24-р шигүү суурьшилт улс гэгдэнэ. Хүн амын 80% нь Хоншүү аралд нутагтай, 89.7% нь хот газрын суугуул.[30] Түүнчлэн Саппоро, Сэндай, Токио, Сайтама, Чиба, Кавасаки, Ёкохама, Нагояа, Киото, Оосака, Кообэ, Хирошима, Китакюүшюү, Фүкүока зэрэг саяас дээш хүн ам бүхий хотуудад хүн амын төвлөрөлт явагдаж байна. Газар нутгийн нь 10 хувьд нь хүн амын 90 хувь нь амьдардаг гэсэн тоо баримт байдаг юм байна. Үүний нөгөө талд хөдөө орон нутагт хүн ам сийрэгшиж, хөгшид л үлдэж хоцорч байна. 1940 онд 73 сая хүнтэй байсан Япон 1960 онд 94 сая, 1980 онд 117 сая, 2000 онд 127 сая болж өссөний эцэст тогтворжиж 2010 онд 128 сая хүнтэй л байна.[31] Японд хүн

хамгийн өндөр насалж (82.7 нас) байгаа,[32] хүн амын 21.2% нь 65 гарсан настан болсон,[33] хүүхэд төрөх нь урьдынхаас цөөрсөн зэргээс шалтгаалаад Японы хүн ам цаашид буурах нээ. Эрүүл мэндийн сайд нь 2060 он болоход 87 сая хүнтэй байх нь гэж халаглажээ.

ТӨР ЗАСАГ

Акихито хаан Мичико хатны хамт

Өнөөгийн Японы төрийн бүтэц, эрх хувиарилалт 1947 оны үндсэн хуулиар тогтжээ. Эзэн хааны эрх мэдэл хумигдмал тул Японыг үндсэн хуульт хаант засагт улс гэж ойлгоно. Японы үндсэн хуулинд эзэн хааныгаа “ард түмний эв нэгдэл, төр улсын билэг тэмдэг” гэж тодорхойлж, ёс ямбаны тэргүүнд өргөж, их л хүндэтгэж байдаг. Одоогийн хаан нь Акихито буюу Эзэн хаан Хэйсэй юм. Хунтайж Нарүхито хаан өвийг нь залгах ёстой.

Япон улсын хурал (парламент) хууль цааз тогтоох үндсэн үүрэгтэй. Япон улсын хурлыг Улсын Хурал (УХ, японоор коккай) гэнэ. Японд хүн 20 нас хүрч байж сонгуульд санал өгөх эрх нээгддэг. Японы парламентад 1955 оноос хойш ихэнхдээ Японы Либерал Ардчилсан Нам олонх болж засгийн газраа бүрдүүлж байсан бөгөөд 2009 онд болсон бүх нийтийн сонгуулиар Ардчилсан Нам илт давуу ялалт байгуулан засгийн эрхийг авч, Либерал Ардчилсан Нам 2 дахь удаагаа сөрөг хүчин болсон. Гэсэн ч 2012 оны 12 сард болсон сонгуулиар Либерал Ардчилсан Нам дахин засгийн эрхэнд гарчээ. 1947 оноос ерөнхий сайдад улсын гол хариуцлага оногдох болсон.[39] УХ-аас ерөнхий сайдад нэр дэвшүүлж, эзэн хаан баталснаар үүрэгтэй ажилдаа ордог. Ерөнхий сайд нь сайд нарын багаа бүрдүүлж, болохгүй бол халж сольдог. 2001-2006 оны хооорондох Койзүми Жүничирогоос хойш жил бүр ерөнхий сайд солигдсоны эцэст 2012 оны 12 сараас Абэ Шинзоо 2 дахь удаагаа ерөнхий сайд болоод ажиллаж байна. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэлтнээс гадна шүүх тогтолцоо байна. Гэхдээ шүүхийн салбар сул, гүйцэтгэх нь хүчтэй байдгаараа Германтай төстэй.

Дугаар 3 /153/

Page 8: АНАГААХЫН Пүрвээгийн БАТ-ОЧИР · 2018-11-23 · 1 потокийн дарга, 1 курсын даргаар П.Бат-Очирыг томилов гэсэн

Хаяг: Улаанбаатар, Төв шуудан, Ш/Х-453 Индекс-101058И-мэйл: [email protected]

Эрхлэгч: С.Бадамжав 9911-0120Дизайнер: М.Мөнхтүшиг 9968-9900И-мэйл: [email protected]Менежер: Д.Нансалмаа

СОНИНЫ ЗӨВЛӨЛ:Нийтлэлийн хариуцлагыг зохиогч

хариуцна. Сонины газрын зөвшөөрөлгүйгээр нийтлэх хуулбарлахыг хориглоно

“Соёмбо принтинг” ХХК-ний хэвлэх үйлдвэрт хэвлэв

Р.Бямбаа 9911-4808Г.Пүрэвдорж 9913-5693А.Моломжамц 9816-9291Д.Батболд 9973-2136Улсын бүртгэлийн дугаар-1058

8

15 ДАХЬ ЖИЛДЭЭ, САР ТУТАМ ГАРНА ЭРҮҮЛ МЭНД, ГОО САЙХАН, ЭРҮҮЛ АХУЙН ГЭР БҮЛИЙН СОНИН

ХООЛ ИДСЭНИЙ ДАРАА ХОРИГЛОДОГ

ЗҮЙЛС

Дугаар 3 /153/

-Тамхи бүү тат-

Мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар хоол идсэнийхээ дараа тамхи татах нь эрүүл мэндэд маш хортой бөгөөд нэг дор 10 ширхэг тамхи татсантай ижил үйлчилгээ үзүүлдэг гэнэ. Энэ нь хорт хавдар үүсэх магадлалыг маш өндөр болгодог.

-Жимс бүү ид-

Хоол идсэнийхээ дараа шууд жимс идэж болохгүй. Жимс идсэнээр таны ходоодон дахь агаарын хэмжээ ихсэж өвчин үүсгэх боломжийг өндөр болгодог аж. Хооллосныхоо дараа 1-2 цагийн дараа жимс идэж байгаарай.

-Цай ууж болохгүй-

Цайны найрлагад байх хүчилийн хэмжээ маш их байдаг бөгөөд хоол идсэний дараа цай хэрэглэх нь хоолны боловсрох үйл ажиллагааг удаашруулдаг

-Тэлээгээ сулруулж болохгүй-

Хоол идсэний дараа тэлээгээ

суллах нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд өөрчлөлт оруулж, гэдэс орооцолдох, бөглөрөх аюулыг дагуулдаг.

-Усанд орж болохгүй-

Усанд ороход биеийн цус гар хөл зэрэгт ихээр төвлөрдөг бөгөөд гэдэсний цусан хангамж буурсанаар хоол боловсруулах үйл ажиллагаа сулардаг гэнэ.

-Алхаж болохгүй-

Хүмүүс хоол идсэнийхээ дараа алхах нь таны насыг 99 хүртэл нэмэгдүүлнэ гэдэгт итгэдэг. Тэгвэл энэ нь худлаа мэдээлэл бөгөөд хоолныхоо дараа алхах нь хоол боловсруулах үед гаргадаг энергийг бууруулдаг гэж үздэг аж.

-Унтаж болохгүй-

Хоол идсэнийхээ дараа шууд унтах нь ходоод гэдэсний халдварлаж бохирдох үндэс болдог.

Фромилид

H.pylori нянгийн эрадикацид хэрэглэх эмчилгээний хувилбарууд

НОЛЬПАЗА®

1. Гурван эмийн эмчилгээ (ПШС* суурилсан кларитромицин болон амоксициллин эсвэл метронидазолтой хослуулан хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 7-14 хоног)

2. Шаталсан эмчилгээ (ПШС* болон амоксициллин 5 хоног, үргэлжлүүлээд ПШС*, ларитромицин болон метронидазол 5 хоног хэрэглэнэ)

7-9өдөр

5өдөр

1 шат

4өдөр

2 шат