"Шинэ үеийн нягтлан бодогчид 2013" онлайн тэмцээний...

9
1 “ШИНЭ ҮЕИЙН НЯГТЛАН БОДОГЧИД 2013” НББ-ИЙН ОНЛАЙН ТЭМЦЭЭН 2-р шат: Цогц бодлого “Бааз” компани нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2013.10.01-рх үйл ажиллагаатай холбоотой дараах мэдээлэл өгөгджээ. Хөрөнгө: Өр төлбөр ба эздийн өмч: Мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө 15,000,000 Дансны өр 1,300,000 Дансны авлага 3,960,000 ХХОАТ өр 180,000 Бараа ? НДШ өр 310,000 Нийт ЭХ Богино хугацаат зээл 10,000,000 ? Нийт ӨТ ? Өмч- хувийн 40,000,000 ? Хуримтлагдсан ашиг ? ? ? ? ? ? Нийт ЭБХ Нийт ЭӨ Нийт хөрөнгө Нийт ӨТ ба ЭӨ Нэмэлт мэдээлэл: 1. Тайлант хугацаа 1 сар (2013.10.01-2013.10.31) 2. Бараа материалын байнгын систем, ДӨ арга ашигладаг. 3. Үндсэн хөрөнгийн элэгдлийг ШША-р тооцдог. 4. СТОУС-д нийцүүлэн санхүүгийн тайлангаа гаргадаг. Гүйцтгэх ажил: А. Харилцагчийн мэдээлэл болон дансны эхний үлдэгдлийг оруулах(бараа, үндсэн хөрөнгө, ажилчид, харилцагчдийн кодыг заавал оруулах)

Upload: enkhtaivan-togtuun

Post on 24-Jun-2015

805 views

Category:

Education


10 download

DESCRIPTION

"Шинэ үеийн нягтлан бодогчид 2013" онлайн тэмцээний 2-р шатны цогц бодлого. Нягтлан бодогчдын ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, журам стандартын талаарх мэдлэгийг шалгах, нягтлан бодогчийн мэргэжлийн нэр хүндийг өсгөх үндсэн зорилготойгоор Монгол улсад анх удаа нягтлан бодох бүртгэлийн нээлттэй “Шинэ үеийн нягтлан бодогчид 2013” онлайн тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнийг Новасофт ХХК-ийн санаачлагаар Монгол улсын Сангийн Яам, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг хамтран зохион байгуулж, BDO Audit компани ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон байна. Онлайн тэмцээний 2-р шатны шалгаруулалт 2013 оны 11 дүгээр сарын 30-нд Татварын ерөнхий газрын 8 давхарт "Татвар төлөгчийн танхим"-д амжилттай явагдаж өндөрлөлөө. 2-р шат BAAZ Санхүү бүртгэлийн онлайн систем дээр цогц бодлого бодох хэлбэрээр явагдсан бөгөөд 1-р шатнаас шалгарч үлдсэн шилдэг 46 оролцогч өрсөлдөн мэдлэг ур чадвараа сорьлоо. 2-р шатанд өрсөлдөн эхний 10 байранд шалгарсан нийт оролцогчдод Санхүүчдийн баярт оролцох урилга гардуулсан бөгөөд шагналт байранд шалгарсан оролцогчидын шагналыг уг баярын арга хэмжээн дээр гардуулах юм.

TRANSCRIPT

Page 1: "Шинэ үеийн нягтлан бодогчид 2013" онлайн тэмцээний 2-р шатны цогц бодлого

1

“ШИНЭ ҮЕИЙН НЯГТЛАН БОДОГЧИД 2013” НББ-ИЙН ОНЛАЙН ТЭМЦЭЭН

2-р шат: Цогц бодлого

“Бааз” компани нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2013.10.01-рх үйл

ажиллагаатай холбоотой дараах мэдээлэл өгөгджээ.

Хөрөнгө: Өр төлбөр ба эздийн өмч:

Мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө

15,000,000 Дансны өр 1,300,000

Дансны авлага 3,960,000 ХХОАТ өр 180,000

Бараа ? НДШ өр 310,000

Нийт ЭХ Богино хугацаат зээл 10,000,000

? Нийт ӨТ

? Өмч- хувийн 40,000,000

? Хуримтлагдсан ашиг ?

?

?

?

?

?

Нийт ЭБХ Нийт ЭӨ

Нийт хөрөнгө Нийт ӨТ ба ЭӨ

Нэмэлт мэдээлэл:

1. Тайлант хугацаа 1 сар (2013.10.01-2013.10.31)

2. Бараа материалын байнгын систем, ДӨ арга ашигладаг.

3. Үндсэн хөрөнгийн элэгдлийг ШША-р тооцдог.

4. СТОУС-д нийцүүлэн санхүүгийн тайлангаа гаргадаг.

Гүйцтгэх ажил:

А. Харилцагчийн мэдээлэл болон дансны эхний үлдэгдлийг оруулах(бараа, үндсэн хөрөнгө,

ажилчид, харилцагчдийн кодыг заавал оруулах)

Page 2: "Шинэ үеийн нягтлан бодогчид 2013" онлайн тэмцээний 2-р шатны цогц бодлого

2

1. Мөнгөн хөрөнгийн үлдэгдэл оруулах: Касс байгаа төгрөг 5,000,000₮, Голомт банкинд байгаа

мөнгө-1101(₮) 10,000,000₮ Тус банк голомт банкны 16 2424 2212 тоот дансаар харилцахын

гүйлгээгээ хийдэг. 2013.10.01-нд гадаад валют байгаагүй.

Банкны нэр Код Дансны дугаар Үлдэгдэл

Голомт 19 16 2424 2212 10,000,000₮

2. Харилцагчид болон өр, авлагын дансны үлдэгдэл оруулах.

Харилцагчийн

нэр

Код Харилцагчийн

төрөл

Регистрийн

дугаар

Үлдэгдэл

Өргөө ХХК 11 Байгууллага,

НӨАТ төлөгч

1234 834 Өр-300,000₮

Дархан ХХК 12 Байгууллага,

НӨАТ төлөгч

1234 675 Өр- 400,000₮

Саруул ХХК 13 Байгууллага,

НӨАТ төлөгч

1234 578 Өр-600,000₮

Мишээл ХХК 14 Байгууллага,

НӨАТ төлөгч

1234 453 Авлага- 260,000₮

Атар ХХК 15 Байгууллага,

НӨАТ төлөгч

1234 567 Авлага- 2,500,000₮

Ноён ХХК 16 Байгууллага,

НӨАТ төлөгч

1234 234 Авлага- 1,200,000₮

СХД Татвар 17 Татвар ХХОАТ Өр-180,000₮

СХД Нийгмийн

даатгал

18 Нийгмийн

даатгал

НДШ өр- 310,000₮

Голомт банк 19 Байгууллага Зээл- 10,000,000₮

3. Бараа материалын үлдэгдэл оруулах: Компани 10 нэр төрлийн бараа худалдан борлуулдаг ба

үлдэгдэл нь дараах байдалтай байсан. Компани бүх бараагаа 1 агуулахад хадгалдаг.

Барааны нэр Код Тоо хэмжээ Нэгжийн үнэ Үлдэгдэл

Өмд 2101 20 ширхэг 50,000₮ ?

Цамц 2201 25 ширхэг 40,000₮ ?

Хүрэм 2301 20 ширхэг 30,000₮ ?

Малгай 2401 80 ширхэг 15,000₮ ?

Ороолт 2501 50 ширхэг 10,000₮ ?

Page 3: "Шинэ үеийн нягтлан бодогчид 2013" онлайн тэмцээний 2-р шатны цогц бодлого

3

Цүнх 2601 50 ширхэг 20,000₮ ?

Бээлий 2701 20 ширхэг 22,000₮ ?

Футболк 2801 80 ширхэг 18,000₮ ?

Оймс 2901 50 ширхэг 12,000₮ ?

Пальто 3001 20 ширхэг 200,000₮ ?

4. Үндсэн хөрөнгийн үлдэгдэл оруулах

Үндсэн хөрөнгийн нэр

Код Тоо хэмжээ Зориулалт Нэгжийн үнэ Үлдэгдэл

Барилга байгууламж

31 1 ширхэг Удирдлага 84,000,000₮ ?????₮

Хуримтлагдсан элэгдэл

4,200,000₮

Тавилга эд хогшил

32 1 ширхэг Удирдлага 12,000,000₮ 12,000,000₮

Хуримтлагдсан элэгдэл

2,400,000₮

Тоног төхөөрөмж

33 1 ширхэг Удирдлага 6,000,000₮ 6,000,000₮

Хуримтлагдсан элэгдэл

600,000₮

Тээврийн хэрэгсэл

34 1 ширхэг Борлуулалт 18,000,000₮ 18,000,000₮

Хуримтлагдсан элэгдэл

1,800,000₮

Компьютер

35 2 ширхэг Удирдлага 1,080,000₮ 2,160,000

Хуримтлагдсан элэгдэл

????

Нэмэлт мэдээлэл:

А.Барилгыг 2011.09.30-нд худалдан авсан. Элэгдлийг ШША-р тооцдог ашиглалтын хугацаа 40 жил,

үлдэх өртөггүй.

Б. Компьютерыг 2013.07.01-нд худалдан авсан. Элэгдлийг ШША-р тооцдог ашиглалтын хугацаа 3

жил, үлдэх өртөггүй.

В.Үндсэн хөрөнгийн элэгдлийг ШША-р тооцдог, бүх үндсэн хөрөнгө үлдэх өртөггүй гэж үздэг.

Тавилга, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа 10 жил.

5. Өмч-хувийн болон хуримтлагдсан ашиг дансдыг үлдэгдлийг оруулах.

Өмч-хувийн данс 40,000,000₮, Хуримтлагдсан ашиг дансны үлдэгдлийг тооцоолох

Page 4: "Шинэ үеийн нягтлан бодогчид 2013" онлайн тэмцээний 2-р шатны цогц бодлого

4

6. Ажилчдын нэр, кодыг оруулах

Ажилтны нэр Код Албан тушаал Үндсэн цалин

Батаа 41 Захирал 960,000

Бадрал 42 Нягтлан бодогч 960,000

Золбоо 43 Борлуулагч 800,000

Хандаа 44 Борлуулагч 800,000

Энх-Амгалан 45 Борлуулагч 720,000

Цэцэгээ 46 Борлуулагч 720,000

Баатар 47 Борлуулагч 640,000

Туул 48 Борлуулагч 640,000

Орхон 49 Борлуулагч 640,000

Б. Тайлант сард( 10.01-10.31 ) гарсан ажил гүйлгээг бүртгэлд тусгах

1) 10.01-нд Голомт банкнаас 96,000,000₮-ийн зээл авч харилцах дансанд байршуулсан.Уг зээл нь

2 жилийн хугацаатай,үндсэн дүнг сар бүр тэнцүү хэмжээтэйгээр хүүгийн хамт төлөх жилийн

24%-ийн хүүтэй.

2) 10.01-нд Япон улсаас суудлын автомашин худалдан авахаар машины үнэ болох 20,000,000₮-

ийг Автотрэйд ХХК-д урьдчилж шилжүүлсэн. 1801 дансад тусгасан. (НӨАТ төлөөгүй)

Харилцагчийн нэр Код Харилцагчийн төрөл Регистрийн дугаар

Автотрэйд ХХК 20 Байгууллага, НӨАТ төлөгч 1234 976

3) 10.01-нд Голомт банкнаас 2 жилийн хугацаатай, жилийн 16,8%-ийн хүүтэй, 10,000$-ийн зээл

авсан. Голомт банкинд 16 2424 2255 долларын харилцах данс нээж байршуулсан.(Гүйлгээг

ерөнхий журналаар хийх)

4) 10.01-нд “Далай” компанид бондоорх хөрөнгө оруулалт хийсэн. Уг бонд 6,000,000₮-ийн

нүүрний дүнтэй 2 жилийн хугацаатай жилийн эцэст хүү тооцож төлдөг, жилийн 24%-ийн

хүүтэй бонд худалдан авсан. Бондын зах зээлийн хүү 25%, хөнгөлөлт болон урамшууллыг үр

ашигт хүүгийн аргаар хорогдуулдаг. Бондын мөнгийг харилцах данснаас төлсөн.

(хорогдуулсан өртгөөр бүртгэх хөрөнгө оруулалт бөгөөд Урт хугацаат хөрөнгө оруулалт-2501

гэж бүртгэсэн)

Харилцагчийн нэр Код Харилцагчийн төрөл Регистрийн дугаар

Далай ХХК 21 Байгууллага, НӨАТ төлөгч 2349921

Page 5: "Шинэ үеийн нягтлан бодогчид 2013" онлайн тэмцээний 2-р шатны цогц бодлого

5

5) 10.01-с шинээр гутал (код 3101) борлуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Дархан компаниас

33,000₮-ийн үнэтэй (НӨАТ-тэй үнэ) 500 ширхэг гутал зээлээр худалдан авсан.

6) 10.02-нд өөрийн борлуулалтын үйл ажиллагаандаа ашиглах машин түрээслэн авсан. Сар

бүрийн эцэст төлөх түрээсийн төлбөр 600,000₮, Түрээсийн хугацаа 2 жил, хөрөнгийн

ашиглалтын хугацаа 3 жил, дискаунтын түвшин сарын 2%, түрээсийн хугацааны эцэст

машиныг түрээслүүлэгч талд буцаан өгнө. (Санхүүгийн түрээсээр бүртгэсэн)

a. Энгийн тогтмол мөнгөний өнөөгийн үнэ цэнийн хүчин зүйл – 18.91393

b. Нийлмэл тогтмол мөнгөний өнөөгийн үнэ цэнийн хүчин зүйл – 19.29221

Машиныг тээврийн хэрэгсэл дансанд бүртгэж, түрээсийн өрийг 3505-Түрээсийн өр гэсэн шинэ

данс нээж бүртэсэн.

Харилцагчийн нэр Код Харилцагчийн төрөл Регистрийн дугаар

Лизинг ХХК 22 Байгууллага, НӨАТ төлөгчбиш

2348986

7) 10.02-нд нийт 480 ширхэг өмдийгнэг бүрийг нь49,000₮-р (НӨАТ-гүй үнэ), 380 ширхэг хүрэмийг

нэг бүрийг нь 32,000₮-р (НӨАТ-гүй үнэ), 450 ширхэг ороолтыг нэг бүрийг нь 11,000₮-р (НӨАТ-

гүй үнэ) худалдан авч нийт төлбөрийн 10%-г бэлнээр төлж, үлдсэн төлбөрийг сарын дараа

төлөхөөр тохирсон. (Өргөө компаниас)

8) 10.03-нд нийт 75 ширхэг цамцыг нэг бүрийг нь 42,000₮-р (НӨАТ-гүй үнэ), мөн 120 ширхэг

малгайг нэг бүрийг нь 16,000₮-р (НӨАТ-гүй үнэ) худалдан авсан ба төлбөрийг харилцах

данснаас төлсөн. (Дархан компаниас)

9) 10.04-нд 450 ширхэг өмдийг нэг бүрийг нь 60,000₮-р (НӨАТ-гүй үнэ) зээлээр борлуулсан.

(Мишээл компанид)

10) 10.04-нд 40 өмдийг нэг бүрийг нь 60,000₮-р (НӨАТ-гүй үнэ), 300 ширхэг хүрэмийг нэг бүрийг

нь 50,000₮-р (НӨАТ-гүй үнэ), 150 ширхэг малгайг нэг бүрийг нь 20,000₮-р (НӨАТ-гүй үнэ)

бэлнээр борлуулсан. (Ноён компанид)

11) 10.05-нд нэг бүр нь 17,500₮-ийн үнэтэй 450 ширхэг цүнхийг АНУ-с захиалан худалдаж авсан.

Гадаад тээвэрлэлтийн хөлсөнд 281,750₮, дотоод тээвэрлэлтийн хөлсөнд 112,000₮, гаалийн

бүрдүүлэлт гэх мэт бусад зардалд 129,250₮ төлсөн ба гаалийн татвар болон НӨАТ-ийн тооцоог

хийн төлж барааг орлогод авсан. (Бүх төлбөрийг харилцахаас төлсөн.)

Page 6: "Шинэ үеийн нягтлан бодогчид 2013" онлайн тэмцээний 2-р шатны цогц бодлого

6

Харилцагчийн нэр Код Харилцагчийн төрөл Регистрийн дугаар

Гааль 29

12) 10.05-нд 90 ширхэг цамцыг нэг бүрийг нь 50,000₮-р (НӨАТ-гүй үнэ), 300 ширхэг гутлыг нэг

бүрийг нь 40,000₮-р (НӨАТ-гүй үнэ) бэлнээр борлуулсан. (Ноён компанид)

13) 10.06-нд Мишээл компаний авлагаас 10,000,000₮ харилцахаар хүлээн авсан.

14) 10.07-нд “Өгөөж” компаний гаргасан 4,000 нэгж хувьцааг нийт 4,000,000₮-өөр худалдан авч

харилцахаас төлбөрийг төлсөн. Үнэт цаасыг худалдах зорилгоор эзэмшиж байгаа. (Бодит үнэ

цэнээр хэмжих санхүүгийн хөрөнгө бөгөөд Урт хугацаат хөрөнгө оруулалт-2501 гэж бүртгэсэн)

Харилцагчийн нэр Код Харилцагчийн төрөл Регистрийн дугаар

Өгөөж ХК 23 Байгууллага, НӨАТ төлөгч 2349551

15) 10.08-нд Өргөө компанид 30,000,000₮-ийн өрөө харилцахаас төлсөн.

16) 10.09-нд Саруул ХХК-д 600,000₮-ийн өрөө харилцахаас төлсөн

17) 10.09-нд СХД-ийн нийгмийн даатгалд 310,000₮-ийн өрөө харилцахаас төлсөн.

18) 10.10-нд цалингийн урьдчилгааг кассаас олгосон.

Тухайн сарын цалингийн урьдчилгааг бүртгэсэн. Тухайн сард 2 борлуулагч нэмж ажилд авсан.

Ажилтны нэр Код Урьдчилгаа

Батаа 41 300,000

Бадрал 42 300,000

Золбоо 43 200,000

Хандаа 44 200,000

Энх-Амгалан 45 200,000

Цэцэгээ 46 200,000

Баатар 47 200,000

Туул 48 200,000

Орхон 49 0

Тамир 50 200,000

Наран 51 200,000

Тамир, Наран нарын үндсэн үндсэнц цалинг тус бүр 608,000₮-р тогтоосон

19) 10.10-нд Богино хугацаат банкны зээлийг 1,200,000₮-ийн хүүгийнзардлын хамт харилцахаас

төлсөн.

Page 7: "Шинэ үеийн нягтлан бодогчид 2013" онлайн тэмцээний 2-р шатны цогц бодлого

7

20) 10.11-нд ашиглалтын зардалд 2,340,000₮(НӨАТ-гүй үнэ) харилцахаас төлсөн.

Харилцагчийн нэр Код Харилцагчийн төрөл Регистрийн дугаар

Эрчим ХК 24 Байгууллага, НӨАТ төлөгч биш

2365773

21) 10.12-нд “Саруул тал” ХХК-с хөрөнгө оруулалтын зориулалттай барилга 20,000,000₮-р

худалдан авч төлбөрийг харилцахаас төлсөн. ( Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх

хөрөнгө 2601 гэж бүртгэсэн ба бодит үнэ цэнийн загвар ашигладаг.)

Харилцагчийн нэр Код Харилцагчийн төрөл Регистрийн дугаар

Саруул тал ХХК 25 Байгууллага, НӨАТ төлөгч биш

2345973

22) 10.13-нд “Өгөөж” компаниаснэгж хувьцаанд 10₮-ийн ногдол ашиг олгосон ба харилцах

дансанд хүлээн авсан.

23) 10.15-нд Дархан компанид 4,000,000₮-ийн өрөө харилцахаас төлсөн.

24) 10.16-нд “Аргалант” ХХК-с 3 толгой үхэр нийт 2,400,000₮-р худалдан авч төлбөрийг

харилцахаас төлсөн. (2701 биологийн хөрөнгө дансанд бүртгэсэн.)

Харилцагчийн нэр Код Харилцагчийн төрөл Регистрийн дугаар

Аргалант ХХК 26 Байгууллага, НӨАТ төлөгч биш

2345975

25) 10.16-нд ажилтан Туул 2013.10.03-2013.10.15 хүртэл өвчтэй байсан. 2013.10.16-нд эмнэлгийн

хуудсаа нягтлан бодогчид авч ирж өгсөн. Өвчлөхөөс өмнөх 3 сарын ажилласан хоног 67,

цалингийн нийлбэр 1,719,890₮, ажилласан жил 4 байсан. Ажилтан Туулын хөдөлмөрийн

чадвараа түр алдсаны тэтгэмжийн тооцоог бодож бүртгэсэн. (Ажил олгогч төлсөн зардлыг

Бусад зардал-7122 дансанд бүртгэсэн.)

26) 10.17-нд ажилтан Туулын тэтгэмж нь НДБайгууллагаас харилцахаар орж ирсэн ба кассаас

олгосон.

27) 10.17-нд “Атар” компаниас 2,000,000₮-ийн авлагаа авсан. (харилцахаар)

28) 10.18-нд Мишээл ХХК-д 400 ширхэг цүнхийг 30,000₮-р (НӨАТ-гүй үнэ) борлуулж төлбөрийг

харилцахаар хүлээн авсан.

Page 8: "Шинэ үеийн нягтлан бодогчид 2013" онлайн тэмцээний 2-р шатны цогц бодлого

8

29) 10.19-нд шатахууны зардалд 11,000,000₮ (НӨАТ-тай үнэ)кассаас төлсөн.

Харилцагчийн нэр Код Харилцагчийн төрөл Регистрийн дугаар

Бензин ХХК 27 Байгууллага, НӨАТ төлөгч 2345970

30) 10.24-нд ажилтан Орхон 2013.08.25-наас 2013.10.24 хүртэл жирэмсний амралт авч, эмнэлгийн

хуудсаа авчирч өгсөн. 1 өдрийн дундаж цалин нь 30,000 төг, сүүлийн 3 жил тус байгууллагад

ажилласан бол жирэмсний тэтгэмжийн тооцоог бодож бүртэсэн.

31) 10.26-нд ажилтан Орхоны тэтгэмж нь НДБайгууллагаас харилцахаар орж ирсэн ба кассаас

олгосон.

32) 10.30-нд тухайн сарын цалингийн зардлыг бүртгэж гарт олгох цалинг тооцож кассаас олгосон.

Ажилтны нэр Код Ажиллабал зохих цаг

Ажилласан цаг

Цагийн үнэлгээ

Батаа 41 160 160 ?

Бадрал 42 160 160

Золбоо 43 160 156

Хандаа 44 160 154

Энх-Амгалан 45 160 160

Цэцэгээ 46 160 150

Баатар 47 160 157

Туул 48 160 80

Орхон 49 160 0

Тамир 50 160 154

Наран 51 160 158

33) Ажил олгогчоос НДШ-ийг 11%-р тооцож бүртгэсэн, НДШ болон ХХОАТ-н нийт өрийг

харилцахаас төлсөн

34) 10.30-нд НӨАТ-т 400,000₮ харилцахаас төлсөн.

35) 10.30-нд доллараар авсан зээлийн хүүг долларын харилцахаас төлсөн.

36) 10.31-нд шинэ бүтээгдэхүүний технологийн патент бий болгох судалгааны зардалд 2,000,000₮

бэлнээр төлж, хөгжүүлэлтийн шатанд бэлнээр төлсөн 2,400,000₮-ийг капиталжуулж бүртгэсэн.

(Патент 2201 дансанд тусгах)

37) 10.31-нд Япон улсаас захиалсан суудлын автомашин ирсэн. Тээвэрлэлтийн хөлсөнд

2,400,000₮, онцгой татварт 3,600,000₮, гаалийн бүрдүүлэлт гэх мэт бусад зардалд 120,000₮

төлсөн ба гаалийн татварт1,308,000₮, НӨАТ-т2,754,000₮ төлсөн. Бүх төлбөрийг бэлнээр төлсөн.

Page 9: "Шинэ үеийн нягтлан бодогчид 2013" онлайн тэмцээний 2-р шатны цогц бодлого

9

38) 10.31-нд Голомт банкинд хүү болон урт хугацаат зээлийн (₮ зээл) төлбөрийг харилцахаас

төлсөн.

39) 10.31-нд үндсэн хөрөнгийн элэгдлийг тооцож бүртгэсэн.Үндсэн хөрөнгийн элэгдлийг ШША-р

тооцдог, бүх үндсэн хөрөнгө үлдэх өртөггүй гэж үздэг. Барилгын ашиглалтын хугацаа 40 жил,

Тавилга, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа 10 жил, Түрээсийн

машины ашиглалтын хугацаа 2 жил, Компьютерын ашиглалтын хугацаа 3 жил.

40) 10.31-нд түрээсийн 10 сарын төлбөрийг бэлнээр төлсөн.

41) 10.31-нд “Өгөөж” компаний хувьцааны бодит үнэ цэнэ 1,200₮ байсан.

42) 10.31-нд компаний эздэд 1,800,000₮-ийн ногдол ашиг кассаас олгосон.

43) 10.31-нд Саруул компаниар захиргаанд ашигладаг тоног төхөөрөмжийн засвар хийлгэсэн ба

280,000₮-ийн (НӨАТ-гүй үнэ) нэхэмжлэл хүлээн авсан ба төлбөрийг хараахан төлөөгүй.

44) 10.31-нд ХОЗҮХХ-ийн бодит үнэ цэнэ 22,000,000₮ байсан.

45) 10.31-нд биологийн хөрөнгийн борлуулалтын зардлыг хассан бодит үнэ цэнэ 2,300,000₮

байсан.

46) 10.31-нд барааны өртгийг тооцсон.

47) 10.31-нд бондоорх хөрөнгө оруулалттай холбоотой тохируулах бичилтийг хийсэн.(Хүүгийн

авлага 1208 данс нээх)

48) 10.31-нд ханшийн тэгшитгэл хийсэн.