ИЙН СУДАЛГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ЦОГЦ … shinjilgee/research...

21
1 | МУИС-Бизнесийн Сургууль “МУИС-ИЙН СУДАЛГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ЦОГЦ ҮНЭЛГЭЭ ХИЙХ, СУДАЛГААНЫ ЧАДАВХИ, ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ АРГА ЗАМЫГ ТОДОРХОЙЛОХ” ТӨСЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН Төслийн баг: ахлагч: Ч. Энхбаяр – Бизнесийн сургууль гишүүд: Д. Баярсайхан – Хуулийн сургууль Н. Сонинхишиг – ШУ-ны сургууль Ж. Цолмон – Бизнесийн сургууль Ж. Даваадулам – ШУ-ны сургууль

Upload: hoangkhuong

Post on 07-May-2019

241 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ИЙН СУДАЛГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ЦОГЦ … shinjilgee/research 2014.06.25.pdf · Төслийн судалгааны арга зүй, ... эрдэм

1|МУИС-Бизнесийн Сургууль

“МУИС-ИЙН СУДАЛГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ЦОГЦ ҮНЭЛГЭЭ ХИЙХ,

СУДАЛГААНЫ ЧАДАВХИ, ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ АРГА ЗАМЫГ

ТОДОРХОЙЛОХ”

ТӨСЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН

Төслийн баг: ахлагч: Ч. Энхбаяр – Бизнесийн сургууль

гишүүд: Д. Баярсайхан – Хуулийн сургууль

Н. Сонинхишиг – ШУ-ны сургууль

Ж. Цолмон – Бизнесийн сургууль

Ж. Даваадулам – ШУ-ны сургууль

Page 2: ИЙН СУДАЛГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ЦОГЦ … shinjilgee/research 2014.06.25.pdf · Төслийн судалгааны арга зүй, ... эрдэм

2|МУИС-Бизнесийн Сургууль

Агуулга

1 Оршил

2 Судалгааны ажлын өнөөгийн байдлын үнэлгээ

3Судалгааны ажлын болон түүнийг гүйцэтгэх

зохион байгуулалтын бүтцийн үнэлгээ

4Судалгааны чадавхийг сайжруулах чиглэлд

өгөх санал, зөвлөмж

Page 3: ИЙН СУДАЛГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ЦОГЦ … shinjilgee/research 2014.06.25.pdf · Төслийн судалгааны арга зүй, ... эрдэм

3|МУИС-Бизнесийн Сургууль

Төслийн зорилго, зорилт

Зорилго: Зорилт:

МУИС дахь судалгааны

ажлын өнөөгийн

түвшин, нөхцөл байдалд

үнэлгээ өгч, цаашид авах

арга хэмжээний талаар

санал, зөвлөмж

боловсруулах

Судалгааны ажлын болон түүнийг гүйцэтгэх зохион байгуулалтын

бүтцийг үнэлэх;

Судалгааны чадавхийг сайжруулах чиглэлд санал, зөвлөмж боловсруулах;

Судалгааны ажлын өнөөгийн байдлыг үнэлэх

Page 4: ИЙН СУДАЛГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ЦОГЦ … shinjilgee/research 2014.06.25.pdf · Төслийн судалгааны арга зүй, ... эрдэм

4|МУИС-Бизнесийн Сургууль

Төслийн судалгааны арга зүй

Төслийн судалгааны

зарчим

Санал асуулга

Фокус ярилцлага

Норматив судалгааны арга

Харьцуулалтын арга

Задлан шинжилж нэгтгэн

дүгнэх арга

санал хүсэлтийг харгалзах

буюу бодитой байх;

хараат бус байх;

иж бүрэн хандах;

практик амьдралтай холбох

Төслийн судалгааны арга зүй, зарчим

Page 5: ИЙН СУДАЛГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ЦОГЦ … shinjilgee/research 2014.06.25.pdf · Төслийн судалгааны арга зүй, ... эрдэм

5|МУИС-Бизнесийн Сургууль

Судлагдсан байдал

• Ч.Ганзориг, Б.Болдгив, бусад “МУИС-ийн эрдэм

шинжилгээний гүйцэтгэлийн цөм үзүүлэлт (KPI) сонгох

ажлын тайлан”, 2013

• А. Галтбаяр, Ч. Ганзориг, Д. Дамдинбаяр, Л. Энхтайван

“МУИС-ийн судалгааны талаар баримтлах

бодлого”, 2013

• С. Баттулга “Судалгааны их сургуулийн профессорын шинэ

тогтолцоог бий болгох асуудалд” (2013)

• Ж. Батхүү “МУИС-ийн судалгааны талаар баримтлах

бодлого, ТДС-ийн бүтэц, зохион байгуулалт”, 2014

• ЭШИХ, “МУИС-ийн судалгааны бүтцийн

тогтолцоо”, 2014

Page 6: ИЙН СУДАЛГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ЦОГЦ … shinjilgee/research 2014.06.25.pdf · Төслийн судалгааны арга зүй, ... эрдэм

6|МУИС-Бизнесийн Сургууль

Агуулга

1 Оршил

2 Судалгааны ажлын өнөөгийн байдлын үнэлгээ

3Судалгааны ажлын болон түүнийг гүйцэтгэх

зохион байгуулалтын бүтцийн үнэлгээ

4Судалгааны чадавхийг сайжруулах чиглэлд

өгөх санал, зөвлөмж

Page 7: ИЙН СУДАЛГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ЦОГЦ … shinjilgee/research 2014.06.25.pdf · Төслийн судалгааны арга зүй, ... эрдэм

7|МУИС-Бизнесийн Сургууль

МУИС Томсон Ройтерсийн индекстэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх байдлаар

тэргүүлэх эгнээнд явж байна...

Гол дүгнэлт

.

Монголын судлаачдын Томсон-Ройтерсын

индекстэй сэтгүүлүүдэд хэвлүүлсэн нийт өгүүллийн

66 хувийг ШУА, МУИС, ШУТИС, ЭМШУИС-ийн

судлаачид хэвлүүлсэн байна.

МУИС-ийн судлаачдын өгүүллийн тоо 2010 онд

буурсан боловч эргээд өсөх хандлагатай болж

байгаа ба 2014 оны эхний 5 сарын байдлаар

тэргүүлж буй бусад байгууллагуудаас давамгайлах

шинжтэй явж байна.

Хамгийн сүүлийн судалгаагаар буюу 2014 оны 06

сарын 09-ний байдлаар ТР-ын индекстэй

сэтгүүлүүдэд МУИС-ийн судлаачдын 19 өгүүлэл

хэвлэгдсэнээс математик-6, хүрээлэн буй орчин

экологи-5, физик-5, биологи-3, санхүү -1 өгүүлэл

хэвлүүлжээ.

Мэргэжлийн чиглэлийн хувьд

инженер, физик, эколог, геологи, хими гэх мэт

байгалийн ухаан, инженерчлэлийн чиглэлээр

түлхүү хэвлэгдэж байна.

МУИС-ийн хувьд хэвлэгдэж буй өгүүллийн дийлэнх

нь физик, математик, биологи, химийн салбарынх

байгаа ба физикийн ухааны чиглэлээр хэвлэгдэж

буй өгүүллийн зонхилох хэсэг нь цөмийн

шинжилгээний чиглэлээр хэвлэгдэж байгаа

346

281

179

116

52

50

11

8353

ШУА

МУИС

ШУТИС

ЭМШУИС

УБ ИС

ХААИС

МУБИС

Бусад

ТР индекстэй сэтгүүлүүдэд хэвлүүлсэн

нийт өгүүллийн тоо (байгууллагаар)

0

10

20

30

40

50

60

70

2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014

МУИС

ШУА

ШУТИС

Өгүүллийн тоогоор тэргүүлж буй

байгууллагын харьцуулалт

Page 8: ИЙН СУДАЛГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ЦОГЦ … shinjilgee/research 2014.06.25.pdf · Төслийн судалгааны арга зүй, ... эрдэм

8|МУИС-Бизнесийн Сургууль

МУИС Томсон Ройтерсийн индекстэй сэтгүүлд хэвлүүлсэн эшлэлийн

тоогоор мөн тэргүүлэх эгнээнд явж байна...

2094

820

353265

563

315

31

24

1255

ШУА

МУИС

ШУТИС

ЭМШУИС

УБ ИС

ХААИС

МУБИС

Бусад

Эшлэлийн тоо(байгууллагаар)

Байгууллага Хиршийн

индекс

ШУА 21

МУИС 13

ШУТИС 9

ЭМШУИС 9

ХААИС 9

МУБИС 3

Хиршийн индекс/байгууллагаар/

Гол дүгнэлт

МУИС-ийн судлаачдын хувьд ТР индекстэй

сэтгүүлүүдэд хэвлүүлсэн өгүүллийн эшлэлийн тоо 820

байгаа бөгөөд үүнээс өөрийн эшлэлийг хасвал 708

байна. Нийт эшлэгдсэн өгүүллийн тоо 160 бөгөөд

эдгээрээс 137 нь буюу 85.6% нь 1-9 эшлэлтэй, үлдсэн

14.4% нь буюу 23 өгүүлэл 10-аас дээш эшлэлтэй

байгаа юм. Хамгийн олон эшлэлтэй өгүүллийн

эшлэлийн тоо 22 байна.

МУИС-ийн Хиршийн индекс 13 байгаа. Энэ нь манай

судлаачдын дор хаяж 13 удаа эшлэгдсэн 13 өгүүлэл

байна гэсэн үг юм.

ШУА, МУИС-ын хувьд өгүүллийн тоо нь хол

зөрөөгүй, монголын судлаачдын ТР индекстэй

сэтгүүлүүдэд хэвлүүлсэн нийт өгүүллийн тоонд

МУИС-ийн судлаачдын өгүүллийн тооны эзлэх хувийн

жин тогтмол өсч байгаа зэргийг харгалзан үзвэл

манай сургууль ТР индекстэй сэтгүүлд хэвлүүлсэн

өгүүллийн тоогоороо тэргүүлэх бүрэн боломжтой юм.

МУИС-ийн судлаачид 1993 оноос хойш ТР индекстэй

сэтгүүлүүдэд өгүүллээ хэвлүүлэн чамгүй үр дүнд хүрч

байна. Гэвч зөвхөн ОХУ-ын Эрхүү мужийн

судлаачдын ТР индекстэй сэтгүүлүүдэд хэвлүүлсэн

өгүүллийн тоо 4992 буюу монголын судлаачдын

хэвлүүлсэн өгүүллийн тооноос даруй гурав дахин

их, эшлэлийн тоо 14301 буюу мөн МУИС-ийн

эшлэлийн тооноос бараг гурав дахин их байгаа нь

нэгийг бодуулах биз ээ.

Page 9: ИЙН СУДАЛГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ЦОГЦ … shinjilgee/research 2014.06.25.pdf · Төслийн судалгааны арга зүй, ... эрдэм

9|МУИС-Бизнесийн Сургууль

Дотоодод хийгдэж буй судалгаа, түүний санхүүжилтийн түвшин өсөх

хандлагатай байна...

Гол дүгнэлт

МУИС-ийн багш нар 5 жилийн хугацаанд 285 нэг

сэдэвт бүтээл, 252 сурах бичиг, 32 толь бичиг зэрэг

бусад бүтээлийг хэвлүүлсэн байна. Сүүлийн жилүүдэд

багш нар олон улсын хуралд илтгэл

хэлэлцүүлэх, эрдэм шинжилгээний хурлыг бүх

түвшинд зохион байгуулах ажиллагаа идэвхжсэн нь

сайн үзүүлэлт юм.

2012-2013 оын хичээлийн жилд гүйцэтгэсэн

судалгааны ажил нь тооны хувьд 2010-2011 оны

хичээлийн жилтэй харьцуулахад 36%-иар, 2011-2012

оны хичээлийн жилтэй харьцуулахад 9,7%-иар өссөн

байна. Үүнд МУИС-ийн дотоод санхүүжилттэй төслийн

тоо ихээхэн өссөн нь голлох нөлөөг үзүүлжээ.

МУИС-ын Улсын захиалгаар гүйцэтгэж буй

ЭШ, туршилт, зохион бүтээх ажлын зардлын

санхүүжилтийн нийт ШУ-ны салбарт болон тухайн

салбартаа эзлэх хувийн жин 2011 оныг хүртэл буурах

хандлагатай байснаа 2012 оноос нийгмийн шинжлэх

ухааны салбарыг эс тооцвол эргээд өссөн байна. 2011

онд БШУ-ны салбарын зардлын санхүүжилтийн

хувийн жин эрс буурахад ЭШ-ны ажлын тоо 2010 онд

42 байснаа 2011 онд 17 болж буурсан нь нөлөөлжээ.

МУИС-ийн Эрдэм шинжилгээний ажлын 2013 оны

тайлангаар бүрэлдэхүүний сургуулиудад хэрэгжүүлсэн

12 төслөөс нийт 24,6 сая төгрөгийн хуримтлалыг бий

болгосон байгаа нь цаашид судалгааны ажлыг дэмжих

сан бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмэр болох эхлэл

тавигдсан гэж үзэж болох юм.

29.4

5.9

23.3

35.8

5.6

36.7

20.0

23.9

13.1

6.3

44.3

3.0

29.0

16.7

7.0

ШУТ Сангийн санхүүжилттэй сэдэвт ажил

ШУТ сангийн санхүүжилттэй төсөл

Гадаад байгууллагын санхүүжилттэй төсөл, гэрээт …

Дотоод байгууллагын санхүүжилттэй төсөл, гэрээт …

МУИС-ийн санхүүжилттэй төсөл

2012-2013 2011-2012 2010-2011

МУИС-ын Улсын захиалгаар гүйцэтгэж буй

ЭШ, туршилт, зохион бүтээх ажлын зардлын

санхүүжилт

МУИС-ын судалгааны ажлын

санхүүжилтийн бүтэц

5.5 5.4

2.9

4.9

14

11.4

7.2

12.8

3.8

2.13.6

2.7

0

2

4

6

8

10

12

14

16

2009 2010 2011 2012

ШУ-ны салбарт

БШУ-ны салбарт

НШУ-ны салбарт

Эх сурвалж: БШУЯ-ны статистик мэдээ

Page 10: ИЙН СУДАЛГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ЦОГЦ … shinjilgee/research 2014.06.25.pdf · Төслийн судалгааны арга зүй, ... эрдэм

10|МУИС-Бизнесийн Сургууль

Судалгааны ажил хийх цаг хангалттай бус байна...

Гол дүгнэлт

Бүрэлдэхүүн сургуулиар авч үзвэл ОНХНУС(50%), БС

(30.9%), ХШУИС(28%) зэрэг сургуулийн багш нар хамгийн

идэвхитэй оролцсон. ШУС-аас хэдийгээр хамгийн олон

буюу 75 профессор багш оролцсон хэдий ч нийт багш

нарын 19,2% болж байна.

Судалгаанд хамрагдсан багш нарын МУИС-д ажилласан

дунджаж хугацаа 12,8 жил ба хамгийн удаан нь 39 жил

ажилласан байна.

МУИС-д тэргүүлэх чиглэл байх нь зүйтэй гэж 62% нь үзсэн.

Гэхдээ нэг удаа тэргүүлэх чиглэл тодорхойлоод орхих

биш, тодорхой хугацаанд дахин боловсруулж шинэчилж

өөрчилж байх санал дэвшүүлсэн.

Хэдийгээр судалгаа хийх нөхцөл сайн биш гэж нилээд

хэсэг нь үзсэн боловч багш нарын дийлэнх нь буюу 74% нь

Томсон Ройтерсийн индекстэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх

бүрэн боломжтой, 63% судалгааны ажлаа санасан

хэмжээндээ хийх боломжтой гэж үзсэн нь манай багш нар

бэрхшээлээс шантардаггүйг харуулж байна.

Судалгааны ажил хийхэд цаг хүрэлцдэггүй, А цагийн

ачаалал их байдаг гэж дийлэнх нь үзсэн.

Фокус ярилцлагын явцад багш нар багшийн ажлыг

судалгааны ажилтай хослуулахад дараах

хүндрэл, бэрхшээлүүд учирч байна гэж үзэж байна. Үүнд:

- Хичээлийн цагийн ачаалал их

- Судалгааны ажил хийх бодит дэмжлэг байхгүй

- Санхүүжилт бага

- Судалгааны орчин, багаж тоног төхөөрөмж дутагдалтай

МУИС-д судалгааны тэргүүлэх чиглэл байх эсэх

талаар өгсөн саналын бүлэглэл

Хариултын төрөл Тоо Эзлэх

хувь

Тэргүүлэх чиглэл байх

шаардлагатай

18 22,78

Тэргүүлэх чиглэл байх хэрэгтэй

нэмэлт тайлбартай

31 39,24

Тэргүүлэх чиглэл байх хэрэгтэй

тодорхой чиглэл дурдсан

13 16,46

Тэргүүлэх чиглэл байх хэрэггүй

нэмэлт тайлбартай

9 11,39

Тэргүүлэх чиглэл байх хэрэггүй 7 8,86

Мэдэхгүй 1 1,27

Нийт 79 100

Профессор

19%

Дэд

профессор

29%

Ахлах

багш

20%

Багш

24%

Дадлагажи

гч багш

8%

Судалгаанд хамрагдсан байдал

Page 11: ИЙН СУДАЛГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ЦОГЦ … shinjilgee/research 2014.06.25.pdf · Төслийн судалгааны арга зүй, ... эрдэм

11|МУИС-Бизнесийн Сургууль

Судалгааны ажлын өнөөгийн байдалд хийсэн SWOT шинжилгээД

ав

уу т

ал

Монгол улсын ууган их сургуулийн хувьд нэр

хүнд, имиж хүлээн зөвшөөрөгдсөн;

Их сургуулийн судалгааны хүний нөөц, потенциал

өндөр (53,7 % эрдмийн зэрэг цолтой багш);

ТР-ын үнэлгээгээр үндэсний хэмжээнд хоѐрдугаар

байр эзэлж байгаа;

Судалгааны талаар баримтлах бодлогын төслийг

боловсруулсан (2013);

Магистрантур, докторантурт суралцагчдын тоогоор

улсдаа тэргүүлдэг;

Профессорын багийн тогтолцоонд шилжиж байна;

Төслийн менежментийн мэдээллийн систем

боловсруулах ажлын урьдчилсан судалгаа хийгдсэн

г.м.

Хөгжлийн стратегийн загварчлал тодорхойгүй

(стратеги төлөвлөгөө нь европын стандартыг

баримтлана гэсэн боловч үйл ажиллагаа нь

холимог);

Судалгааны бүх талын санхүүжилт хангалтгүй;

Төслийн менежментийн цахим систем,

судалгааны мэдээллийн нэгдсэн цахим сан

байхгүй;

Судалгааны ажил явуулах материаллаг бааз

дутмаг;

Шинэ бүтэц үүсгэх орон зайн боломж

хангалтгүй;

Залуу судлаачийг дэмжих бодлого, зохион

байгуулалт сул;

МУИС-ийн дансаар бүх төсөл дамждаггүй;

Багш нарын А цагийн ачаалал өндөр, Б цагийн

үнэлгээний шалгуур оновчтой бус г.м.

Сул

тал

Бо

ло

мж

Салбар хоорондын хамтарсан судалгааг хөгжүүлэх;

Олон эх үүсвэрээс судалгааны санхүүжилт авах;

Ассистантшипийн журам баталснаар магистрант,

докторант нарыг судалгаанд хамруулах;

Төсвийн гадуурх хуримтлалаас шууд бус зардлаар

ЭШ-ний нэмэлт сан бүрдүүлэх;

Аж үйлдвэртэй хамтын ажиллагааг сайжруулах;

KPI–ийн төлөө академик ажиллагсдын зохион

байгуулалтыг төвлөрүүлэх г.м.

Бүтэц, зохион байгуулалтыг оновчтой зөв

хийхгүй бол байр сууриа алдах.

Их сургуулийн статус бүрэн хуульчлагдаж

чадаагүй тул тэргүүлэгч их сургуулийн эрх

зүйн орчин бүрдэж төлөвшихгүй байх;

Мэдлэгт тулгуурласан судалгааны цогц үйл

ажиллагаа төлөвшихгүй удах;

Судалгааны нөөцийн (хүний, санхүүгийн,

материаллаг) удирдлага зохион байгуулалт

тарамдах.

Аю

ул

Page 12: ИЙН СУДАЛГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ЦОГЦ … shinjilgee/research 2014.06.25.pdf · Төслийн судалгааны арга зүй, ... эрдэм

12|МУИС-Бизнесийн Сургууль

Агуулга

1 Оршил

2 Судалгааны ажлын өнөөгийн байдлын үнэлгээ

3Судалгааны ажлын болон түүнийг гүйцэтгэх

зохион байгуулалтын бүтцийн үнэлгээ

4Судалгааны чадавхийг сайжруулах чиглэлд

өгөх санал, зөвлөмж

Page 13: ИЙН СУДАЛГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ЦОГЦ … shinjilgee/research 2014.06.25.pdf · Төслийн судалгааны арга зүй, ... эрдэм

13|МУИС-Бизнесийн Сургууль

МУИС судалгааны их сургууль болох нөхцөл боломж тодорхой

түвшинд бүрдэж байна...

Гол дүгнэлт

МУИС дээр судалгааны ажил гүйцэтгэж ирсэн бүтцийг

хатуу, зөөлөн, хүний нөөц гэж ангилан, хатуу бүтцэд

судалгааны төв, хүрээлэн, лаборатори, профессорын

баг, технологи дамжуулах төвийг, зөөлөн бүтцэд эрдэм

шинжилгээний сэтгүүл, хайлтын систем, программ

хангамжийг авч үзсэн.

МУИС дээр судалгааны 74 лаборатори, 22 төв , 14

профессорын баг үйл ажиллагаа явуулж байна.

Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан

Математикийн хүрээлэн, Цөмийн судалгааны

төв, Эдийн засгийн хүрээлэн МУИС-ийн харъяанд үйл

ажиллагаа явуулдаг.

Судалгааны ажлын хүний нөөцөд багшлах

бүрэлдэхүүн болон магистр, докторын түвшний

суралцагчдыг хамруулж үзсэн. МУИС нь нийт үндсэн

багш нарын 42.6% нь эрдмийн зэрэг, цолтой байна.

МУИС-д өнөөгийн байдлаар 3527 магистрант, 1330

докторант суралцаж байна. Эдийн засаг, бизнесийн

удирдлага, хууль зүй, нийгмийн ухаан, олон улсын

харилцааны чиглэлээр суралцаж буй магистрантууд

нийт магистрантуудын 55.8 хувийг эзэлж байна.

Сүүлийн жилүүдэд гадаадын томоохон их сургуульд

эрдмийн зэрэг хамгаалсан багш нарын тоо эрс

нэмэгдэж судалгааны хүний нөөцийн чадавх дээшилж

байна.

0

20

40

60

80

100

Лаборатори

Судалгааны төв

Хүрээлэн

70 6940 43 42

7 18 9

7154

54 5033

44 26

50

20

40

60

80

100

120

140

160

Эрдмийн зэрэггүй багшийн тоо

Эрдмийн зэрэгтэй багшийн тоо

Судалгааны төв, лаборатори, хүрээлэнгийн тоо

Багш нарын тоо (бүрэлдэхүүн сургуулиар)

Page 14: ИЙН СУДАЛГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ЦОГЦ … shinjilgee/research 2014.06.25.pdf · Төслийн судалгааны арга зүй, ... эрдэм

14|МУИС-Бизнесийн Сургууль

Гадны Их сургуулиудад судалгааны ажлын гол чиг үүрэг профессор

дээр төвлөрч байна...

•Гадаадын ИС-д судалгааны чиглэл давамгайлсан байхад

ихээхэн ач холбогдол өгдөг бөгөөд профессорын

баг, төслийн багийн бүтэц нь судалгааны голлох чиг

үүргийг нь хэрэгжүүлдэг;

Их сургуулийн багш нарын ачааллын нормативт

сургалтын ажил зонхилдог ч эрдэм шинжилгээний ажлыг

харьцангуй түвшинд харилцан адилгүй байдлаар

хуваарилсан байдаг;

Зарим онцлог, бүтцийн хувьд:

Швед, Финлянд, Норвегийн их сургуулиуд судалгааны

чиглэл давамгайлсан бүтэцтэй;

Австрали дахь Шинэ Английн их сургуульд судалгааны

хороо, хуулийн сургуульд нь судалгааны дэд хороо

ажилладаг;

ХБНГУ-ын Мюнхен дэх Бавар мужийн их сургууль нь

тэнхим, профессорын баг хосолсон зохион

байгуулалттай;

Швед, Өмнөд Солонгос, Австрийн их сургуулийн

бүрэлдэхүүн сургуулиудын ихэнх нь профессорын багийн

зохион байгуулалттай. Өмнөд Солонгосын Коокминий Их

сургуульд эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн нэгдсэн

баг, төслийн удирдлагын хороо ажилладаг;

Австрали дахь Шинэ Английн Их сургуульд багш нарын

зохих хэсэг нь (40 хувь нь) зөвхөн багшлах ажлын

норматив хүлээсэн байхад харьцангуй дийлэнх хэсэг нь

багшлах ажлын зэрэгцээ эрдэм шинжилгээний ажлын

үүрэг хүлээсэн байдаг г.м.

Гол дүгнэлт

0.00

10.00

20.00

30.00

40.00

50.00

60.00

70.00

80.00

90.00

100.00 83.33

33.33

100 100

16.6716.67

Гадаадын зарим ИС-ын судалгааны ажил

гүйцэтгэж буй бүтэц

Page 15: ИЙН СУДАЛГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ЦОГЦ … shinjilgee/research 2014.06.25.pdf · Төслийн судалгааны арга зүй, ... эрдэм

15|МУИС-Бизнесийн Сургууль

Агуулга

1 Оршил

2 Судалгааны ажлын өнөөгийн байдлын үнэлгээ

3Судалгааны ажлын болон түүнийг гүйцэтгэх

зохион байгуулалтын бүтцийн үнэлгээ

4Судалгааны чадавхийг сайжруулах чиглэлд

өгөх санал, зөвлөмж

Page 16: ИЙН СУДАЛГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ЦОГЦ … shinjilgee/research 2014.06.25.pdf · Төслийн судалгааны арга зүй, ... эрдэм

16|МУИС-Бизнесийн Сургууль

Судалгааны ажлын чадавхийг дээшлүүлэх шаардлагатай...

1. Багшийг судалгааны ажил хийх

нөхцөлөөр хангах боломжийн талаар

МУИС-ийн профессороос бусад дэд

профессор, багш нарын хувьд эрдэм шинжилгээний

ажлын нормативыг хязгаарлагдмал байдлаар

хуваарилах буюу салбар бүрт Б цагийн үнэлгээг

ялгавартай тооцох асуудлыг тусад нь

судалж, тодорхойлох шаардлагатай байна.

Монгол орны өнөөгийн систем Англи,

Австралиазийн урт хугацааны гэрээт системтэй

ойролцоо боловч гол ялгаа нь их сургуулийн ажлын

байр бүгд орон тооны байгаа нь өрсөлдөөнийг үгүй

болгож байна. Нөгөө талаас антерпренѐр их

сургуулиудын тухайд Англи, Австралиазийн систем

тохиромтой хувилбар болон хөгжиж ирсэн байна.

Иймд одоо байгаа системээ боловсронгуй болгох

талаар анхаарах нь зүйтэй юм. Тухайлбал:

- Профессор дэд профессорын цалингийн ялгааг

нэмэгдүүлэх талаар багш нараас санал гарч байгааг

харгалзаж үзэх

- Монгол орны хувьд их сургуулиудын онцлог юу вэ?

Ямар систем тохирох вэ? гэдгийг олон талаас

хэлэлцэн тодорхойлж хамгийн зохистой хувилбарыг

сонгох нь зүйтэй юм.

2. Судалгааны ажлын

санхүүжилтийн талаар

МУИС нь судалгааны их сургууль болох зорилтоо

амжилттай хэрэгжүүлэхийн тулд, Монголын тэргүүлэх

их сургууль болохынхоо хувьд, судалгааны чадавхийг

сайжруулах ажлыг манлайлан:

• Багшийн мэдлэг чадварыг дээшлүүлэх;

• Судалгааны дэд бүтцийг боловсронгуй болгож

сайжруулах;

• Судалгааны ажлын үнэлэмжийг дээшлүүлэх

чиглэлээр даацтай саналуудыг боловсруулж, Засгийн

газар, холбогдох байгууллагуудад хүргүүлэн

шийдвэрлүүлэх ажлыг яаралтай хийх шаардлагатай

• судалгааны ажлын санхүүжилтийн дотоод санг

бүрдүүлэх ялангуяа олон түвшинд “зорилтот сан” гэж

нэрлэгддэг эндаумент санг бий болгож хөгжүүлэх эрх

зүйн орчинг бүрдүүлэхэд анхаарах шаардлагатай

• Магистр, докторын түвшний суралцагчийн

судалгааны ажлын кредитийн төлбөр нь судалгааны

ажлын санхүүжилтийн нэг эх үүсвэр байж болох юм.

Page 17: ИЙН СУДАЛГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ЦОГЦ … shinjilgee/research 2014.06.25.pdf · Төслийн судалгааны арга зүй, ... эрдэм

17|МУИС-Бизнесийн Сургууль

Судалгааны ажил хийх бүтцийг тодорхой болгох шаардлагатай...

3. Судалгааны ажлын бүтцийн талаар

Судалгааны ажил гүйцэтгэх бүтэц: Хувилбар -1

Профессор

Профессорын баг

Лаборатори

Үндэсний статустай ЭШХ

судалгааны баг 1

судалгааны баг 3 г.м.

судалгааны баг 2

Салбар дундын судалгааны төв

судалгааны баг 1

Судалгааг хөгжүүлэх үндсэн субъект нь профессор байх бөгөөд тэрээр профессорын багт эсвэл лабораторид

түшиглэн судалгааг явуулна. Үндэсний статустай хүрээлэн, төв нь судалгааны багуудад тулгуурлан судалгаа

хийнэ. Нөхцөл бүрдсэн тохиолдолд салбар дундын судалгааны төвийг тодорхой шалгуур хангавал нээж

болно.

Page 18: ИЙН СУДАЛГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ЦОГЦ … shinjilgee/research 2014.06.25.pdf · Төслийн судалгааны арга зүй, ... эрдэм

18|МУИС-Бизнесийн Сургууль

3. Судалгааны ажлын бүтцийн талаар

Судалгааны ажил гүйцэтгэх бүтэц: Хувилбар - 2

Энэ хувилбарын өмнөхөөс ялгаатай нь профессорыг судалгаа давамгайлсан, сургалт давамгайлсан

гэж 2 ангилсанд байгаа бөгөөд профессор тухайн хичээлийн жилд аль чиглэлийг давамгайлж

ажиллахаа хөдөлмөрийн гэрээндээ тусгаж болно.

Профессор

сургалт давамгайлсан

судалгаа давамгайлсан

Үндэсний статустай ЭШХ

судалгааны баг 1

судалгааны баг 3 г.м.

судалгааны баг 2

Салбар дундын судалгааны төв

судалгааны баг 1

Судалгааны ажил хийх бүтцийг тодорхой болгох шаардлагатай...

Page 19: ИЙН СУДАЛГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ЦОГЦ … shinjilgee/research 2014.06.25.pdf · Төслийн судалгааны арга зүй, ... эрдэм

19|МУИС-Бизнесийн Сургууль

Судалгааны ажлын удирдлага зохион байгуулалт зохистой байх

шаардлагатай...

4. Судалгааны ажлын

удирдлага, зохион байгуулалтын

талаар

ЭШ инноваци эрхэлсэн дэд захирал

ЭШИХ

Төсөл, тэтгэлэг, уралдаант шалгаруулалтын нэгж

Төлөвлгөө, хяналт, тайлагналын нэгж

Төгсөлтийн дараах сургууль

ТДТ

Стандарт, хэмжил зүйн нэгжПатент, лицензийн нэгж

Санал болгож бүтцээр аль нэгж нь ямар ажлыг хариуцаж хийх нь тодорхой болох ба

ингэснээр наад зах нь судалгааны статистик мэдээлэл цуглуулах, болосвруулах; үр дүнг

нэгтгэх; аливаа судалгааны төсөл, тэтгэлэг уралдаант шалгаруулалт олон улсын жишгээр

явагдах боломж бүрдэх юм.

Page 20: ИЙН СУДАЛГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ЦОГЦ … shinjilgee/research 2014.06.25.pdf · Төслийн судалгааны арга зүй, ... эрдэм

20|МУИС-Бизнесийн Сургууль

Судалгааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай...

4. Эрх зүйн орчныг боловсронгуй

болгох талаар

МУИС-ийн эрдэм шинжилгээ-судалгааны ажлын цогц бодлогыг тодорхойлохтой холбогдсон “ МУИС-

ийн Судалгааны ажлын кодекс”-ыг боловсруулж мөрдүүлэх шаардлагатай гэж үзлээ.

Үүний тулд юуны өмнө:

• МУИС-ийн эрдэм шинжилгээний ажлын талаар баримтлах бодлогыг МУИС-ийн захирлын

тушаалаар батлан гаргах;

• МУИС-ийн эрдэм шинжилгээ-судалгааны тэргүүлэх чиглэлийг МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн

хурлаар батлах хэрэгтэй байна.

Судалгааны ажлын кодекс нь:

- Судалгааны ажлын ёс зүйн дүрэм;

- МУИС-ийн багшийн эрдэм шинжилгээ-судалгааны ажлын аргачилсан дүрэм;

- МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудад эрдэм шинжилгээний хүрээлэн, төв байгуулах болон

тэдгээрийн үйл ажиллагааны нийтлэг журам;

- Магистр, докторын сургалтын журам;

- Ассистантшип ажиллуулах журам;

- Судалгааны ажлын статистик мэдээллийг боловсруулах журам гэх зэрэг судалгааны ажилтай

холбоотой харилцааг зохицуулах бүхий л шаардлагатай дүрэм журмыг иж бүрэн багтаасан эрх зүйн

цогц баримт бичиг болох учиртай юм.

Page 21: ИЙН СУДАЛГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ЦОГЦ … shinjilgee/research 2014.06.25.pdf · Төслийн судалгааны арга зүй, ... эрдэм

21|МУИС-Бизнесийн Сургууль

Анхаарлаа

хандуулсанд

баярлалаа