yНЭ: 600₮ ОНЦЛОХ “Эрдэнэт”-ийг төрд булаасан нь буруу...

12
ОНЦЛОХ Бүх эрх хуулиар хамгаалагдана © 2017.07.05, ЛХАГВА ~ №127 (673) 00673 Засгийн газрын харьяа агентлагууд хууль зөрчин, “Эрдэнэт”үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг төрд шилжүүлсэн гэж Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дүгнэлээ. 3 Хотын дарга сайдын статустай болно Хууль баталснаар Улаанбаатар хот бонд гаргах боломж бүрдэнэ. > 2 Унадаг дугуйны зах зээл улам тэлж байна Бөмбөрцгийг “эзэлсэн” бяцхан зажлуур Валютын ханшийн зөрүүнээс шалтгаалж унадаг дугуйны үнэ 10 хувиар нэмэгджээ. > 11 Бохины зах зээл 2019 он гэхэд нийт үнэлгээ нь 32 тэрбум ам.долларт хүрэхээр байна. > 12 ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 8 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ. ЦАГ АГААР УЛААНБААТАР 2017.07.05 ҮҮЛШИНЭ 24° 12° YНЭ: 600₮ ubinfo.mn БҮРЭЛДЭХҮҮН КОМПАНИ ~ THE OFFICIAL GAZETTE ~ ЗГМ АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ 2358.99 346.99 39.86 ЗЭС 5-ЧИНГИС БОНД 99.980 0.03% 93.940 0.3% АЛТ MSE ALL 10-ЧИНГИС БОНД 1224.70 0.41% УЛС ТӨР Ерөнхийлөгчийн эдийн засгийг дэмжих чиглэлд хийсэн ажилд 8.8 оноо өгчээ. УИХ-ын 2018 оны төсвийн төслийг нийт дүнгээр 28 тэрбум төгрөг байхаар тооцжээ. Хүүхдийн мөнгийг нөхөж олгох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Долдугаар сарын 10-ны даваа гарагийн амралтын өдөр болгохоор ЗГ шийдвэрлэв. Сайд Ц.Мөнх-Оргил Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Сушма Сваражтай утсаар ярив. ЭДИЙН ЗАСАГ Гадаадын шууд хөрөнгө оруулалт сарын хугацаанд 35 хувиар нэмэгдэв. Монголын банкуудын сөрөг байсан үнэлгээг тогтвортой болгон сайжрууллаа. "Сүү бонд"-ын хоёрдогч зах зээлийн арилжааг өчигдөр нээлээ. Япон руу бүтээгдэхүүн экспортлохоор 45 аж ахуйн нэгж гарал үүслийн гэрчилгээ авчээ. "Эрдэнэс Тавантолгой" төсөвт 149.2 тэрбум төгрөг төвлөрүүлэв. НИЙГЭМ Налайх дүүргийн айлуудын хашаанд газар цөмөрч, нуранги үүссэн тул нүүлгэхээр болжээ. Ямааны махыг боловсруулж, зорилтот зах зээлд нийлүүлэхээр үйлдвэрлэлээ эхэллээ. Нийтийн тээврийн газар Гачууртын замд автобусны зур- гаан шинэ зогсоол байгуулав. Монголд ирсэн жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар өсчээ. Наадмаар хилийн боомтууд амарч, олон улсын галт тэрэг, онгоц хуваарийн дагуу үйлчилнэ. ДЭЛХИЙ Сирийн ардчилсан хүчний дайчид Ракка хотод исламис- туудын бэхлэлтийг нэвтэллээ. Хойд Солонгос дэлхийн аль ч цэгт цөмийн цохилт өгч чадна хэмээн мэдэгдэв. НАСА-гийн сансрын зургаас Сибирьт зуу гаруй түймрийн голомт байгааг илрүүлжээ. Элтон Жоны концерт дээр бөмбөг дэлбэлэхийг завдсан за- лууд насаар нь хорих ял оноов. Теsla компант Model 3 цахилгаан машинаа энэ долоо хоногт худалдаанд гаргана. Б.Ганбаяр / ЗГМ© 5928 0.15% 849.02 1.34% “Эрдэнэт”-ийг төрд булаасан нь буруу гэдгийг шүүх батлав Катар тулган шаардлагын хариуг өглөө Саймон Керр, Катрина Мансон Саудын Араб болон түүний холбоотон дөрвөн улс Катарыг терроризмыг санхүүжүүлсэнд буруутган хориг арга хэмжээ авч, хэрээс хэтэрсэн гэмээр шаардлага тавьсан билээ. Катарын Гадаад хэргийн сайд шейх Мохаммад АльТани Засгийн газрынхаа байр суурийг уг сөргөлдөөнд зуучилж буй Кувейтийн төлөөлөгчдөд даваа гарагт гардууллаа. Персийн булангийн орнуудын хооронд үүссэн улс төрийн хямралыг зохицуулах дипломат хүчин чармайлт эрчимжих явцад Дохагийн өгсөн хариултын 9 нарийн ширийн зүйлийг нийтэд мэдээлээгүй байна. Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Бахрейн, Египет улс Катартай хэлхээ холбоогоо тасалж, тээврийн харилцаагаа зогсоосноос хойш сарын хугацаа өнгөрлөө. Дөрвөн улс 13 зүйлтэй шаардлагыг бичгээр хүргүүлж, 10 хоногийн дотор биелүүлэхийг шаардсаны дотор нөхөн төлбөр төлөх, тэнд байрладаг Туркийн цэргийн баазыг хаах, Катарын Аль Жазира телевизийн сувгийг татан буулгах заалтууд оржээ. ЗГМ: СУРВАЛЖИЛГА Төлөвшлөө олоогүй цагийн ажил Үйлчилгээний салбарын буянаар монголчууд цагийн ажилтай танилцаж, оюутан залуучууд бага ч атугай орлого олж, хөдөлмөрийн харилцаанд ордог гэхэд хилсдэхгүй. Гэвч ярих тусам үнэ цэнэ нь унаж байна уу гэсэн шиг дөнгөж бүрэлдэн буй цагийн З.Цэлмэг @tselmegZGM 5 ажлын олдоц энэ зун тун тааруу байна. Уг нь оюутан, сурагчдын хичээл амарч, хөдөлмөрийн зах зээл дээр хямд үнэтэй боловсон хүчин гарч ирж буй таатай үеийг ажил олгогчид алдалгүй шүүрч авмаар. Гэтэл хаа хаанаа нам гүм. Оюутан, залуучууд хөдөлмө- рийн зах зээлийн өрсөлдөөнд оролцох бэлтгэлээ хангах нэг боломж нь зун цаг байх болов уу гэсэн үүднээс бид энэ сэдвийг сурвалжиллаа. Нэн түрүүнд МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржийг зорив. Харамсалтай нь, зуны амралтаараа ажил хийж, сургалтын төлбөртөө хэдэн төгрөг нэмэрлэх гэсэн залуусын зорилгыг тус газрын цоожтой хаалга замхруулах нь тэр. 10 ажлын байр тутмын нэг нь цагийн ажил бол эрэлт нь үүнээс 2-3 дахин их Манай орны агаарын тээврийн салбар бол стратегийн чухал ач холбогдолтой салбарын тоонд зүй ёсоор багтдаг билээ. Агаарын замаар дамжин эдийн засгийн өсөлт нэмэгдэх нөхцөл бүрдэж , олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон хүчин зүйл болсоор ирсэн байдаг. Энэ ч утгаараа Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчийн корпорацитай хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ. Санамж бичиг үзэглэх ёслолын ажиллагаанд “МИАТ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тамир тэргүүтэй холбогдох албаны хүмүүс болон БНСУ-ын Аялал жуулчлалын холбооны ОУ-ын аялал жуулчлалын бодлого төлөвлөлт хариуцсан орлогч захирал Мин мин Хун тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцсон байна. Энэ үеэр “МИАТ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тамир хэлсэн үгэндээ: “Агаарын тээврээр дамжуулан хоёр улсын худалдаа, эдийн засаг ,аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлхэд “МИАТ” компаний оруулж байгаа хувь нэмэр өндөр гэдгийг онцлоод , манай хамт олон 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Пусаны шинэ чиглэлийн нээлтээ хийж анхны нислэгээ үйлдсэн нь зөвхөн Пусан хот гэлтгүй 2 орны хооронд аялал жуулчлалыг хөгжүүлхэд ихээхэн хувь нэмэр оруулах болно. Эхнээсээ ч үр дүн харагдаж байна. 2017 оны хагас жилийн байдлаар Монгол Солонгос хоёр улсын хооронд 64253 зорчигч тээвэрлэсэн байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад зорчигч урсгал 5 % хувиар өссөн үзүүлэлт юм” гэлээ. “МИАТ” компаний тухайд анх 1994 онд Сөүл чиглэлд захиалгат нислэг үйлдэж байгаад 1998 оноос тогтмол нислэг үйлддэг болсон байна. 2016 оны байдлаар УБ-Сөүл –УБ чиглэлд 140100 гаруй зорчигч тээвэрлэжээ. Зуны улиралд Монгол орон дэлхийн аль ч орны жуулчдыг татдаг. Энэ ч утгаараа зорчигч урсгал ихэсдэг тул зуны улиралд “МИАТ” компани тогтмол нислэгийн тоогоо нэмэгдүүлж ажилладаг байна. Өнөөдрийн байдлаар зуны цагийн хуваарийн дагуу нислэг үйлдэж байгаа бөгөөд зөвхөн УБ-Сөүл чиглэлийг жишээ татахад 7 хоногт 11-12 удаагийн нислэг үйлдэж байна. Харин Пусан руу 7 хоногт 2 удаагийн нислэг үйлдэж байна. Өөрөөр хэлбэл Монгол Солонгос 2 улсын хооронд 7 хоногт дунджаар 14 удаагийн нислэг үйлдэгдэж байна. Энэ жил “МИАТ” компаний үүсгэн байгуулагдсны түүхт 61 жилийн ой тохиож байгаа бөгөөд анх 1956 оны 7 дугаар сарын 7-ны өдөр тухайн үед Ардын хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан 1000 морины хүчтэй АН2 онгоцоор Ховд, Дорнод, Хөвсгөлийн чиглэлийн анхны нислэг үйлдэж байсан нь МИАТ компаний түүхийн хуудсыг эхлүүлжээ. БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчийн корпорацитай “МИАТ” хамтран ажиллана

Upload: others

Post on 25-Sep-2019

11 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: YНЭ: 600₮ ОНЦЛОХ “Эрдэнэт”-ийг төрд булаасан нь буруу ... · хичээл амарч, хөдөлмөрийн зах зээл дээр хямд

ОНЦЛОХ

Бүх эрх хуулиар хамгаалагдана ©

2017.07.05, ЛХАГВА ~ №127 (673)

0 0 6 7 3

Засгийн газрын харьяа агентлагууд хууль зөрчин, “Эрдэнэт”үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг төрд шилжүүлсэн гэж Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дүгнэлээ. 3

Хотын дарга сайдын статустай болноХууль баталснаар Улаанбаатар хот бонд гаргах боломж бүрдэнэ. > 2

Унадаг дугуйны зах зээл улам тэлж байна

Бөмбөрцгийг “эзэлсэн” бяцхан зажлуур

Валютын ханшийн зөрүүнээс шалтгаалж унадаг дугуйны үнэ 10 хувиар нэмэгджээ. > 11

Бохины зах зээл 2019 он гэхэд нийт үнэлгээ нь 32 тэр бум ам.дол ларт хүрэхээр байна. > 12

ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 8 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ.

ЦАГ АГААР

УЛААНБААТАР2017.07.05

ҮҮЛШИНЭ

24° 12°

YНЭ: 600₮

ubinfo.mnБҮРЭЛДЭХҮҮНКОМПАНИ

~ T H E O F F I C I A L G A Z E T T E ~

ЗГМ

АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ

2358.99 346.99 39.86

ЗЭС 5-ЧИНГИС БОНД

99.9800.03%93.940

0.3%

АЛТMSE ALL 10-ЧИНГИС БОНД

1224.700.41%

УЛС ТӨРЕрөнхийлөгчийн эдийн засгийг дэмжих чиглэлд хийсэн ажилд 8.8 оноо өгчээ.УИХ-ын 2018 оны төсвийн төслийг нийт дүнгээр 28 тэрбум төгрөг байхаар тооцжээ. Хүүхдийн мөнгийг нөхөжолгох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Долдугаар сарын 10-ны даваа гарагийн амралтын өдөр болгохоор ЗГ шийдвэрлэв. Сайд Ц.Мөнх-Оргил Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Сушма Сваражтай утсаар ярив.

ЭДИЙН ЗАСАГГадаадын шууд хөрөнгө оруулалт сарын хугацаанд 35 хувиар нэмэгдэв. Монголын банкуудын сөрөг байсан үнэлгээг тогтвортой болгон сайжрууллаа. "Сүү бонд"-ын хоёрдогч зах зээлийн арилжааг өчигдөр нээлээ. Япон руу бүтээгдэхүүн экспортлохоор 45 аж ахуйн нэгж гарал үүслийн гэрчилгээ авчээ. "Эрдэнэс Тавантолгой" төсөвт 149.2 тэрбум төгрөг төвлөрүүлэв.

НИЙГЭМНалайх дүүргийн айлуудын хашаанд газар цөмөрч, нуранги үүссэн тул нүүлгэхээр болжээ. Ямааны махыг боловсруулж, зорилтот зах зээлд нийлүүлэхээр үйлдвэрлэлээ эхэллээ. Нийтийн тээврийн газар Гачуур тын замд автобусны зур­гаан шинэ зогсоол байгуулав. Монголд ирсэн жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар өсчээ. Наадмаар хилийн боомтууд амарч, олон улсын галт тэрэг, онгоц хуваарийн дагуу үйлчилнэ.

ДЭЛХИЙСирийн ардчилсан хүчний дайчид Ракка хотод исламис­туудын бэхлэлтийг нэвтэллээ. Хойд Солонгос дэлхийн аль ч цэгт цөмийн цохилт өгч чадна хэмээн мэдэгдэв. НАСА-гийн сансрын зургаас Сибирьт зуу гаруй түймрийн голомт байгааг илрүүлжээ.Элтон Жоны концерт дээр бөмбөг дэлбэлэхийг завдсан за­лууд насаар нь хорих ял оноов.Теsla компант Model 3 цахилгаан машинаа энэ долоо хоногт худалдаанд гаргана.

Б.Ганбаяр / ЗГМ©

59280.15%849.02

1.34%

“Эрдэнэт”-ийг төрд булаасан нь буруу гэдгийг шүүх батлав

Катар тулган шаардлагын хариуг өглөө

Саймон Керр, Катрина МансонСаудын Араб болон түүний

холбоотон дөрвөн улс Катарыг терроризмыг санхүүжүүлсэнд буруутган хориг арга хэмжээ авч, хэрээс хэтэрсэн гэмээр шаардлага тавьсан билээ. Катарын Гадаад хэргийн сайд шейх Мохаммад АльТани Засгийн газрынхаа байр суурийг уг сөргөлдөөнд зуучилж буй Кувейтийн төлөөлөгчдөд даваа гарагт гардууллаа. Персийн булангийн орнуудын хооронд үүссэн улс төрийн хямралыг зохи цуулах дипломат хүчин чармайлт эрчимжих явцад Дохагийн өгсөн хариултын 9

нарийн ширийн зүй лийг нийтэд мэдээлээгүй байна.

Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Бахрейн, Египет улс Катартай хэлхээ холбоогоо тасалж, тээврийн харилцаагаа зогсоосноос хойш сарын хугацаа өнгөрлөө. Дөрвөн улс 13 зүйлтэй шаардлагыг бичгээр хүргүүлж, 10 хоногийн дотор биелүүлэхийг шаардсаны дотор нөхөн төлбөр төлөх, тэнд байрладаг Туркийн цэргийн баазыг хаах, Катарын Аль Жазира телевизийн сувгийг татан буулгах заалтууд оржээ.

ЗГМ: СУРВАЛЖИЛГА

Төлөвшлөө олоогүй цагийн ажил

Үйлчилгээний салбарын буянаар монголчууд цагийн ажилтай танилцаж, оюутан залуучууд бага ч атугай орлого олж, хөдөлмөрийн харилцаанд ордог гэхэд хилсдэхгүй.

Гэвч ярих тусам үнэ цэнэ нь унаж байна уу гэсэн шиг дөнгөж бүрэлдэн буй цагийн

З.Цэлмэг@tselmegZGM

5

ажлын олдоц энэ зун тун тааруу байна. Уг нь оюутан, сурагчдын хичээл амарч, хөдөлмөрийн зах зээл дээр хямд үнэтэй боловсон хүчин гарч ирж буй таатай үеийг ажил олгогчид алдалгүй шүүрч авмаар. Гэтэл хаа хаанаа нам гүм.

Оюутан, залуучууд хөдөлмө­рийн зах зээлийн өрсөлдөөнд оролцох бэлтгэлээ хангах нэг боломж нь зун цаг байх болов уу гэсэн үүднээс бид энэ сэдвийг сурвалжиллаа. Нэн түрүүнд МЗХ­ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржийг зорив. Харамсалтай нь, зуны амралтаараа ажил хийж, сургалтын төлбөртөө хэдэн төгрөг нэмэрлэх гэсэн залуусын зорилгыг тус газрын цоожтой хаалга замхруулах нь тэр.

10 ажлын байр тутмын нэг нь цагийн ажил бол эрэлт нь үүнээс 2-3 дахин их

Манай орны агаарын тээврийн салбар бол стратегийн чухал ач холбогдолтой салбарын тоонд зүй ёсоор багтдаг билээ. Агаарын замаар дамжин эдийн засгийн өсөлт нэмэгдэх нөхцөл бүрдэж , олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон хүчин зүйл болсоор ирсэн байдаг. Энэ ч утгаараа Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани БНСУ­ын Аялал жуулчлалын төрийн өмчийн корпорацитай хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ.

Санамж бичиг үзэглэх ёслолын ажиллагаанд “МИАТ” ХК­ийн Гүйцэтгэх захирал Т.Тамир тэргүүтэй холбогдох албаны хүмүүс болон БНСУ­ын Аялал жуулчлалын холбооны ОУ­ын аялал жуулчлалын бодлого төлөвлөлт хариуцсан орлогч захирал Мин мин Хун тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцсон байна.

Энэ үеэр “МИАТ” ХК­ийн Гүйцэтгэх захирал Т.Тамир хэлсэн үгэндээ: “Агаарын тээврээр дамжуулан хоёр улсын худалдаа, эдийн засаг ,аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлхэд “МИАТ” компаний оруулж байгаа хувь нэмэр өндөр гэдгийг онцлоод , манай хамт олон 2017 оны 6 дугаар сарын 22­ны өдөр Пусаны шинэ чиглэлийн нээлтээ хийж анхны нислэгээ үйлдсэн нь зөвхөн Пусан хот гэлтгүй 2 орны хооронд аялал жуулчлалыг хөгжүүлхэд ихээхэн хувь нэмэр оруулах болно. Эхнээсээ ч үр дүн

харагдаж байна. 2017 оны хагас жилийн байдлаар Монгол Солонгос хоёр улсын хооронд 64253 зорчигч тээвэрлэсэн байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад зорчигч урсгал 5 % хувиар өссөн үзүүлэлт юм” гэлээ.

“МИАТ” компаний тухайд анх 1994 онд Сөүл чиглэлд захиалгат нислэг үйлдэж байгаад 1998 оноос тогтмол нислэг үйлддэг болсон байна. 2016 оны байдлаар УБ­Сөүл –УБ чиглэлд 140100 гаруй зорчигч тээвэрлэжээ. Зуны улиралд Монгол орон дэлхийн аль ч орны жуулчдыг татдаг. Энэ ч утгаараа зорчигч урсгал ихэсдэг тул зуны улиралд “МИАТ” компани тогтмол нислэгийн тоогоо нэмэгдүүлж ажилладаг байна. Өнөөдрийн байдлаар зуны цагийн хуваарийн дагуу нислэг үйлдэж байгаа бөгөөд зөвхөн УБ­Сөүл чиглэлийг жишээ татахад 7 хоногт 11­12 удаагийн нислэг үйлдэж байна. Харин Пусан руу 7 хоногт 2 удаагийн нислэг үйлдэж байна. Өөрөөр хэлбэл Монгол Солонгос 2 улсын хооронд 7 хоногт дунджаар 14 удаагийн нислэг үйлдэгдэж байна.

Энэ жил “МИАТ” компаний үүсгэн байгуулагдсны түүхт 61 жилийн ой тохиож байгаа бөгөөд анх 1956 оны 7 дугаар сарын 7­ны өдөр тухайн үед Ардын хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан 1000 морины хүчтэй АН2 онгоцоор Ховд, Дорнод, Хөвсгөлийн чиглэлийн анхны нислэг үйлдэж байсан нь МИАТ компаний түүхийн хуудсыг эхлүүлжээ.

БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчийн корпорацитай “МИАТ” хамтран ажиллана

Page 2: YНЭ: 600₮ ОНЦЛОХ “Эрдэнэт”-ийг төрд булаасан нь буруу ... · хичээл амарч, хөдөлмөрийн зах зээл дээр хямд

Улс төр

2 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.07.05, ЛХАГВА ~ №127 (673)

ТОДРУУЛГА & ЗАЛРУУЛГА

Уншигч та манай сонины мэдээ, нийтлэл, сурвалжлагатай холбоотой тодруулж, залруулах шаардлагатай санал, хүсэлт

байвал

[email protected]

Утас: 99901526 хаягаар бидэнтэй холбогдоно уу.

Хууль баталснаар Улаанбаатар хот бонд гаргах боломж бүрдэнэ

ТӨСӨЛ

Б.Даваатогтох@datoZGM

Б.Ганбаяр / ЗГМ©

ЗГМ ТОВЧХОН» ЕРӨНХИЙЛӨГЧ Ерөнхийлөгчийнзамнал.мон цахим хуудсын нээлт болон “Ардын үг” аяны хаалтын үйл ажиллагаа боллоо. Уг цахим хуудаст ардын экспертүүдийн захиас, даалгавар, санал бодол, байр суурийн багцлан багтаажээ. » СОНГОЛТ-2017Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны санал хураалтын хүрээнд гадаадад байгаа монгол иргэдийн саналыг авах ажил өнөөдөр дуусна. Санал хураалтыг 33 улс дахь 45 салбар комисс зохион байгуулж байна. Хилийн чанадад суугаа нийт 130 гаруй мянган монгол иргэдээс 7209 нь санал өгөхөөр бүртгүүлээд буй.

» ЖУРАМ Засгийн газрын хуралдаанаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд холбоотой хэд хэдэн журамд өөрчлөлт оруулав. Ингэснээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэлээр орон нутгийн харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчихоор боллоо. » ШИЙДВЭР Хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагын тоо, ой, хээрийн болон объектын түймэр гарах эрсдэл өндөртэй Орхон аймгийн Баян­Өндөр, Хөвсгөл аймгийн Алаг­Эрдэнэ сумын Хатгал тосгон, Ховд аймгийн Зэрэг суманд гал түймэр унтраах аврах анги, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд эрэн хайх, аврах салбар шинээр байгуулахаар болов. » ТОО

50Хувь. Засгийн газраас Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг шинэчлэн баталлаа. Ингэснээр нийслэлийн гэр хорооллын өрх шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувь, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрх 50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо. Хөнгөлөлтөд нийтдээ 140 орчим мянган айл өрх хамрагдана гэж тооцоолсон байна. » ГЭРЭЭБНСУ­ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр “Улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл” хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд авсан эхний ээлжийн 43 автобус, хоёр дахь шатанд ирэх автобусны дамжуулан зээлдүүлэх зээлийн хүүг жилийн 2.25 хувь, хугацааг 12 жил, валютыг төгрөгөөр тооцож гэрээ байгуулна.

» ШААРДЛАГА МҮЭ­ийн холбоо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин оролцож буй улс төрийн намууд сонгогчдын саналыг авахын тулд улс орны эдийн засагт хүндрэл учруулах хэмжээний амлалтууд өгч байгаад шүүмжлэлтэй хандав. Тэд энэхүү амлалтаа нэн даруй зогсоохыг намуудаас хүсэж, шаардлага хүргүүллээ.

Нийслэлийн дүүргүүд 150­330 мянга орчим хүн амтай байхад аймгууд дунджаар 70­80 мянган хүн амтай байдаг.

Улаанбаатар хот нь 1.5 сая орчим хүн амтай дэлхийн 400 гаруй хотын нэг болсон тул цаашид хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлохын тулд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ­д өргөн мэдүүлсэн. Эрүүл, аюулгүй, амьдралын таатай орчин бүрдүүлсэн, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, олон улсад өрсөлдөх чадвартай, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан төв болгохын тулд ийнхүү шинэчлэн найруулжээ.

Тэгвэл энэхүү шинэчилсэн найруулгад Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээг өргөтгөж, эрх мэдлийг нэмэгдүүлж, Засгийн газрын гишүүний статустай болгохоор тусгажээ. Анх 2010 онд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дээрх

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН

АНХААРАЛДХудалдаа, хөгжлийн банкны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2017 оны 7-р сарын 20-ны өдрийн 15:00 цагт Монгол Улс, Улаанбаатар хот 14210, Сүхбаатар дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт орших Худалдаа, хөгжлийн банкны хурлын танхимд хуралдана.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудал:

1. Банкны Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай;

2. Бусад.

Утас: 1900-1977 | Факс: 70161988

И-мэйл: [email protected] | Вэб хаяг: www.tdbm.mn

­Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулалтын сайн байгааг олон улсын ажиг­лагчид үнэлсэн. Олон оронд жишээ болохуйцаар автомат санал тоолох

маши ныг хэрэглэж чаддаг болсон. Харддаг ч саналын дүнд

нөлөөлсөн, хакердсан гэх зүйл одоогоор илэрсэн, тогтоогдсон зүйл алга. Ашиглаж байна. Харин намууд сонгуулийн сурталчилгааны үед явуулж буй пиар ёс зүйн хувьд асуудал байгааг онцгойлж сануулсныг цаашид бодох хэрэгтэй болов уу.

Хоёр том намын шинэчлэл, үйл ажиллагааны өөрчлөлтөөс Монголын улс төрийн орчин цаашид ямар байх нь хамаарна. Хоёулаа л нэр хүндээ алдаж, үнэлэмжээ унагаж байгаа даа дүгнэлт хийх хэрэгтэй. Намуудын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун биш байгаа хүмүүс гуравдагч орон зайг хайж С.Ганбаатарт санал өгсөн гэж бодож байна. Түүнээс С.Ганбаатар сайн лидер, МАХН зөв бодлоготой нам болохоор 400 мянга гаруй сонгогч саналаа өгсөн гэж бодохгүй байна. Сонгуулийн дараа улс төрийн орчноо ёс зүйтэй болгохын тулд намууд хэлэлцээрийн ширээний ард сууж, шинэчлэлээ жигд эхлүүлэх шаардлагатайг сая ойлгоцгоосон байх.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа

Хотын дарга сайдын статустай болно

саналыг тусгасан ч тухайн үед УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, бүдэрсэн удаатай. Тэгвэл дээрх саналыг дахин дэвшүүлэх болсон шалтгаанаа нийслэлд тулгамдаж буй асуудлыг шийдэхэд эрх мэдэл нь хүрэлцэхгүй байгаатай холбон тайлбарлажээ. Хэрэв дээрх санал дэмжлэг хүлээж, батлагдвал эрхлэх асуудлын хүрээнд төрийн бодлого боловсруулж, УИХ­аас гаргасан хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг биелүүлж, ажлынхаа үр дүнг Ерөнхий сайд, УИХ­ын өмнө дангаар болон Засгийн газрын үйл ажиллагаанд хамтын хариуцлага хүлээх юм. Товчхондоо, хотын дарга Ерөнхий сайдын шууд удирдлага дор очно гэсэн үг. Өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар бол хотын дарга НИТХ­аар мөрийн хөтөлбөрөө батлуулж, хэрэгжүүлдэг. Мөн нийслэлийн бодлогыг тодорхойлох хууль, тогтоомж боловсруулсан бол Засгийн газраар дамжуулж, УИХ­д өргөн мэдүүлдэг юм. Хэрэв хотын дарга Засгийн газрын гишүүний статустай болбол холбогдох хууль тогтоомжийн төслийг шууд УИХ­д өргөн мэдүүлэх боломжтой болно.

Энэхүү хуулийг баталснаар Улаанбаатар хот анх удаа бонд гаргах эрх зүйн орчин бүрдэх юм. Энэ нь хотын

төсөв санхүүгийн бие даасан байдлыг дээшлүүлэх, хөрөнгө орлогыг нэмэгдүүлэх зорилгод чиглэсэн гэдгийг нийслэлийн Засаг дарга С.Батболд онцолсон. Өнгөрсөн 2013 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар Дэлхийн банктай хамтран анх удаа өөрийн бонд гаргах ажлыг эхлүүлсэн байдаг. Жил гаруйн хугацаанд тооцоо судалгаа хийж, 2014 онд НИТХ­ын Тэргү үлэгчдийн ээлжит хуралдаанаар бонд гаргах журмыг баталсан. Бонд нь хүү өндөртэй, төлөх хугацаа богино байдаг учраас бондын хөрөнгийг Налайхын аж үйлдвэрийн парк, Ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах, хуучин орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах гэх мэт хурдан хугацаанд эргэн төлөгдөх боломжтой төсөлд зарцуулахаар журамд тусгаж байсан юм. Тухайн үед Дэлхийн банкнаас 347 тэрбум төгрөгийн бонд гаргах боломжтой гэсэн тооцоо гаргасан ч бодит ажил хэрэг болоогүй юм.

Үүнээс гадна шинэчилсэн найруулгад нийслэлийн төвд байршиж байгаа төр, захир­гааны байгууллагуудыг үе шаттайгаар дагуул хот, дэд төвүүд рүү шилжүүлэхээр тусгасан байна. Хуулийн төс­лийн талаар нийслэлийн Засаг дарга С.Батболд “Нийслэлийн удирдлагууд шийдвэр гаргах­даа иргэдийнхээ санал дээр тулгуурлаж гаргана гэсэн

зохицуулалтыг тусгаж өгсөн байгаа. Дүүргүүдийн гүйцэтгэж байгаа үүргийг аймагтай харь­цуулах маягаар авч явах нь зүйтэй гэсэн тодорхойлолтыг хуулийн төсөлд тусгаж өгсөн.

Тухайлбал, нийслэлийн дүүр­гүүд 150­330 мянга орчим хүн амтай байхад аймгууд дунджаар 70­80 мянган хүн амтай байдаг. Дүүргийн хүргэж байгаа төрийн болон бусад үйлчилгээ 4­5 аймгийнхтай дүйцэхүйц байгаа учраас дүүргийн аймагтай харьцуулах маягаар бусад бүх асуудал дээр авч явах нь зүйтэй гэж тусгасан. Төсөлд тусгасан бас нэг гол зүйл бол нийслэлийн агаарын чанарыг сайжруулж, бохирдлыг бууруулах хүрээнд тодорхой эрх үүргийг нийслэлийн Засаг даргад өгсөн байгаа. Жишээлбэл, хязгаарлалтын бүс тогтоох, тээврийн хэрэгслийн хязгаарлалтын бүсчлэлийг зарладаг байх юм. Хэрвээ агаарын бохирдлын хэмжээ аюултай түвшинд хүрвэл зарладаг, түүнтэй холбогдуулж иргэд аж ахуйн нэгжид тодорхой хязгаарлалт тогтоодог, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах зэрэг эрхийг өгсөн” гэв.

Түүнчлэн газрыг зөвхөн газрын биржээр дамжуулан худалдахаар хуулийн төсөлд тусгажээ. Гэхдээ нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон тухай жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд үнэ төлбөргүй, эсхүл давуу эрхээр, түүнчлэн төсөл шалгаруулах зарчмаар эзэмшүүлэхээр заасан бол газрын биржээр дамжихгүй юм.

ЭШЛЭЛ

­СЕХ­ноос хоёр дахь санал хураалтын бэлтгэлийг хангах шуурхай ажлын төлөвлөгөө гарган ажил­лаж байна. Хоёр дахь санал хураалтын бэлтгэлийг

санал хураал таас өмнө бүрэн хангана. Сонгуулийн ирц 50

хувьд хүрээгүй хэсэгт нэмэлт санал хураалтыг явуулна. Санал хураалтад оролцоогүй сонгогчид л нэмэлт санал хураалтад оролцоно. Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн хэсэг дэх санал хураалтын дүнг гаргана.

Онцлоход, Үндсэн хуульд иргэний сонгох эрхийг хуульчилсан. Сонгуулийн тухай хуульд сонгогч сонгуульд оролцох, эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж саад учруулахыг хориглоно гэж заасан. Тиймээс иргэдийг сонгуульд оролцуулахгүй, санал өгөхгүй байхыг уриалах нь хууль бус үйлдэл. Манай иргэд сонгогчид ийм хууль бус уриалга, нөлөөнд автаад байдаггүй шүү дээ. Тэд хуулиа дээдлэн сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгсөөр ирсэн. Энэ нь сүүлийн хоёр удаагийн сонгуулиас иргэдийн оролцоо сайжирч, ирц нэмэгдэж байгаагаас харагдаж байна.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн

» Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээг өргөтгөж, эрх мэдлийг нэмэгдүүлж, Засгийн газрын гишүүний статустай болгохоор тусгажээ. » Хэрэв хотын дарга Засгийн газрын гишүүний статустай болбол холбогдох хууль тогтоомжийн төслийг шууд УИХ­д өргөн мэдүүлэх боломжтой болно. » 2013 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар Дэлхийн банктай хамтран анх удаа өөрийн бонд гаргах ажлыг эхлүүлсэн байдаг. » Дэлхийн банкнаас 347 тэрбум төгрөгийн бонд гаргах боломжтой гэсэн тооцоо гаргасан ч бодит ажил хэрэг болоогүй юм.

Page 3: YНЭ: 600₮ ОНЦЛОХ “Эрдэнэт”-ийг төрд булаасан нь буруу ... · хичээл амарч, хөдөлмөрийн зах зээл дээр хямд

3

Нийтлэлчийн булан

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ2017.07.05, ЛХАГВА ~ №127 (673)

REGIONAL IMPROVEMENT OF BORDER SERVICES PROJECT

VACANCY ANNOUNCEMENT The Government of Mongolia with support from the Asian Development Bank (ADB)

has developed “Regional Improvement of Border Services Project” (RIBS Project). The RIBS Project objective is to increase trade and competitiveness through reduced cost and time of compliance with trade procedures. The Executing agency is the Ministry of Finance and the Implementing agency is the Customs General Administration. Under the project, the Ministry of Finance is seeking to recruit a qualified Project Performance Monitoring and Specialist for the Project Implementing Unit (PIU) who will be engaged on an intermittent 12 months.

Objective of the assignment is to monitor and recommend measure on timely imple­

mentation of project activities. He/she will ensure adherence to Asian Development Bank and Government of Mongolia’s applicable procedures and guidelines.

Tasks and responsibilities will include:• PreparingandupdatingtheProjectperformancemanagementsystem(PPMS)

consistent with Design and Monitoring Framework;• Monitoringtheprojectimplementation;• Preparingoverallprojectmonthly,quarterlyandannualprogressreports;• Identifyimplementationissues,asearlyaspossible,andprovidingrecommen­

dations and coordinating with concerned parties to find solutions;• Assistinginworkandbudgetplanning;• CoordinatingwithPIUstafftoaccountforup-to-datephysicalandfinancial

accomplishments; • Collectingbaselinedataandmonitoringtheprogresstowardsachievingtargets

and indicators as specified in the Project Design and Monitoring Framework;• UndertakingotherpertinenttasksthatmaybeassignedbythePIUProject

Manager. Qualifications and Experience:• Suitabilitytoundertaketheresponsibilitiesmentionedabove;• Master’sdegreeonprojectmanagement,administrationorrelatedfield;• Preferablywith10yearsofrelevantprofessionalexperience,withthreeyears’

experience in monitoring and implementing ADB project; • FamiliaritywithADBPPMSisanadvantage;• Abilitytoworkindependentlyandwithintightschedule;• Highstandardsofprofessionalandworkethics;• Goodteamplayer;• FluencyinMongolianandEnglishlanguages.

The Consultant will be selected in accordance with the relevant regulations of the

Government of Mongolia and the Asian Development Bank. If you possess the above qualifications, please submit a cover letter indicating why

she/he considers her/himself suitable for the position, detailed CV highlighting skills/experience, copy of diplomas or certificates and two reference letters from last two employers no later than 12:00 PM, 28 July 2017. Only those successful candidates will be contacted. The application documents shall be submitted in person to the below address. The submitted documents will not be returned to the applicants. Incomplete applications would not be considered. If you need any further details, please feel free to contact us.

Contact address: Room 405, Government Building No.2, S.Danzan Street 5/1,

Ulaanbaatar, Mongolia. Tel: +(976)51 264694.

“Эрдэнэт үйлдвэр”­ийн 49 хувийг төрд булаан авах шийд­вэрийг өнгөрсөн өвөл УИХ гаргасан. Ингэхдээ ард түмнээс 49 хувийг хулгайлсан хэмээн хувийн хэвшлийг буруутгаж, УИХ дахь 65 гишүүнтэй бүлгийн олонхоороо хүч түрэмгийлж, энэ харалган шийдвэрийг гаргасан юм. Эрх баригчид УИХ­ын тогтоол гаргасан даруйдаа XX зууны шилдэг бүтээн байгуулалт болох уулын баяжуулах “Эр­дэнэт үйлдвэр”­ийг 100 хувь ард түмний мэдэлд шилжүүлсэн хэмээн шоудаж, сонгуулийн сурталчилгааны бооцоо болгон сонгогчдын өмнө тавьсан цаг саяхан. Бас Ардчилсан намаас нэр дэвшигчийг тус аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө танилцуулах үеэр жагсаал зохион байгуулж, хувийн хэвшил худалдан авсныг буруутгаж, хоосон улс төр хийж билээ.

Гэвч өнгөрсөн зургадугаар сарын 26­нд болсон Ерөнхий­

лөгчийн сонгуулийн санал хураалтаар эрх баригч хүчин болох МАН эрдэнэтчүүдийн итгэлийг огт хүлээж чадсангүй. Бүүр сүүл мушгив. Орхон аймгийн 43 хэсгийн хороодод саналаа өгсөн 42885 иргэнээс ердөө есхөн мянгаад сонгогчийн санал авч хувийн хэвшлийн өмч рүү халдаж, мунхаг шийдвэрийнхээ хариуг амссан Өөрөөр хэлбэл, ард түмний нэр барьж хувийн хэвшлийн өмчийг хүчээр булааж авсанд ийнхүү эрдэнэтчүүд үнэлэлт дүгнэлт өгсөн нь энэ. Хэдийгээр эрх баригчид наанаа "Ард түмний өмч болно" гэж байгаа ч үнэн хэрэгтээ өнөөх шахааны бизнесээ цэцэглүүлж, төрөөс төрсөн тэрбумтны тоогоо нэмэхийг санаархсан гэдгийг эрдэнэтчүүд баталлаа. Эрдэнэтийн 49 хувийг улс төрийн тоглоом, сонгуулийн шоу болгож, ард түмэнд таалагдах гэсэн эрх баригчдын арга заль ийнхүү бүтэлгүйтэв. Угтаа бол эрх баригчдын гаргасан шийдвэр ард түмний хүсэлд нийцсэн бол саяны сонгуулийн санал хураалтаар ийм дүн авч, сүүл мушгихгүй байсан юм. Товчхондоо, хувийн хэвшлийн өмчид хү чээр, бүдүүлгээр халдсан

эрх баригчдын шийдвэрийг ард түмэн буруу хэмээн товч бөгөөд тодорхой дүгнэлт өгчихлөө.

“Эрдэнэт үйлдвэр”­ийн 49 хувийг хувийн хэвшилд өгч, бизнесийн шударга зарчмаар ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгсөнд бизнесийнхэн болон иргэд талархан хүлээж авсан билээ. Гагцхүү төрийн эрхийг залгамжилж авсан өнөөгийн эрх баригчид өмнөх Засгийн газрын шийдвэрийг санаатай­гаар үгүйсгэж, хувийн хэвш лийн өмчийг улстөржүүлж, хүч хэрэглэн булаасан. Үүнийгээ ч сонгуулийн бооцоо болгож, эерэг сөрөг пиарт ашигласандаа эрх баригчид харамсаж суугаа байх. Тиймээс цаашид “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой сэдвийг ухаж төнхөх нь улс төрийн хувьд ашиггүй болсон гэдгийг эрх баригчид ухаарах цаг хэдийнэ болжээ. Хоёр дахь шатны санал хураалтад ард иргэдээс ямар үнэлгээ авах нь эрх баригчдын шийдвэрээс хамаар­на. Өөрөөр хэлбэл, үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй МАН олон нийтийн санаа бодлыг хэр сайн мэдэрч чадахаас л сонгуулийн дүн хамаарах юм.

ҮЗЭЛ БОДОЛ

Эрх баригчдад муу дүн өгсөн эрдэнэтчүүдийн цаад шалтгаанБ.ТогтохЗГМ

Засгийн газар өвдөг шороодлоо. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх Монгол Улсын Засгийн газрыг хувийн өмч рүү хууль бусаар халдсан гэж дүгнэлээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газрын харьяа агентлагууд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмч болгон, бүртгэсэн. Тэгвэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүрт­гэлийн ерөнхий газрын энэ алхам нь хууль зөрчсөн үйлдэл төдийгүй “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хууль ёсны эзэмшигч “Монголын зэс” корпорацийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг уландаа гишгэж, холбогдох хуулиудыг зөрчсөн гэж дүгнэжээ.

Улмаар 2017 оны хоёрдугаар сарын 10­нд “Эрдэнэт” үйлд­вэрийн талаар гаргасан УИХ­ын тог тоо лыг Засгийн газрын агент ла гууд хэрэгжүүлэхдээ илт хууль зөрчжээ. Тодруулбал, УИХ­ын 23 дугаар тогтоолын гуравт зааснаар хувийн өмчийг төрд шилжүүлэхдээ “Эрдэнэт” үйлд вэр, “Монголросцветмет” нэгдлийн 49 хувийг эзэмшигч “Монголын зэс” корпорацитай хэлцэл хийх замаар авахыг даалгасан байна. Гэтэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд “Монголын зэс” корпорацитай ямар нэгэн хэлцэл хийлгүй хувийн хэвшлээс хүчээр булаан авсан нь нотлогджээ. Үүгээр үл барам “Монголын зэс”­ийн санал, хүсэлт, тайлбарыг үл ойшоож, захиргааны акт мэдэгдлийг хугацаанд нь өгөөгүй байна. Нийслэлийн За­хир гааны хэргийн анхан шатны шүүх холбогдох маргааны та­лаарх нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчдийн тайлбаруудыг үндэслэн ийн шийдвэрлэжээ.

Засгийн газар хувийн өмчид дэндүү дээрэнгүй хандсаныг шүүхийн шийдвэр баталж байна. Тухайлбал, “Эрдэнэт”­ийн талаар Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоол гаргаагүй. Бүр

“Эрдэнэт”-ийг төрд булаасан нь буруу гэдгийг шүүх батлав

шуурхай асуудлаарх Ерөнхий сайдын захирамж ч үйлдээгүй байна. Зөвхөн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр хувийн өмч рүү халджээ. Ингэхдээ За­хиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1, 40.2.3, 40.3­ын захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй гэж Нийслэлийн Захиргааны хэр гийн анхан шатны шүүхээс дүгнэлээ. Засгийн газрын харьяа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагууд төрөөр далайлган хувийн өмчид онц ноцтойгоор халдсаныг ийнхүү Монгол Улсын шүүх буруутгав.

Шүүхийн шийдвэрээс өмнө төрийн байгууллагуудын энэ үйлдлийг хууль зөрчсөн болохыг хувийн хэвшлийн төлөөлөл, бизнесийнхэн илэрхийлж байсан. Хувийн өмчийг хүчээр булаан авсан энэ үйлдэл нь тэртээ 20 гаруй жилийн өмнө Монгол Улсын Үндсэн хуульд шигтгэсэн хүний өмчлөх эрхийг зөрчсөн явдал болохыг онцолж байсан юм. Цаашлаад Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж, шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш төр хувийн өмч рүү халдсан анхны тохиолдол болсныг тодотгож байв. Тамга, тогтоолоор далайлгасан төрийн албан хаагчдын энэ түрэмгийлэл хувийн хэвшлийг айдаст автуулж, өмч эзэмших эрх, хувийн хэвшлийнхний өөдөөс нулимсан үйлдэл байсныг хөндлөнгийн шинжээчид хатуу шүүмжилж байв.

Тэгвэл Монголын шүүх үнэний талд зогслоо. Үнэн, худлын эцсийн

дэнс болсон шүүхийн байгууллага хувийн хэвшлийн өмч, бизнесийн эрх зүйн орчныг хуулийн дагуу хэлэлцэж, Монголын шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргалаа. Шүүхийн байгууллага ийнхүү төрийн түрэмгийлэлд авталгүй, хуулийн дагуу хараат бусаар шийдвэр гаргасан нь хувийн хэвшилд итгэл, найдвар нэмж, Монгол Улсад хууль ёс хэрэгжиж байгааг нотолсон болохыг бизнес эрхлэгчдийн зүгээс илэрхийлж байна.

Гэхдээ шүүх засаглал ийн хуулийн дагуу шийдвэр гаргаад байхад иргэдээр түрээ барьсан хэсэг нөхөд шүүхийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлө­хөөр оролдож буй. Өөрөөр хэлбэл, хэдэн халтар төгрөгт худалдагдсан, гудамжны жагсагчид шүүхийн бие даасан байдалд нөлөөлөхөөр хэд хэдэн удаа оролдсон юм. Бас болоогүй тэтгэврийн хэдэн хөгшдийг хөлдөө чирч, Монголын хууль ёсны эсрэг захиалгаар орилж буй. Тиймээс мөнгөний төлөө сүнсээ ч худалдахаас сийхгүй ийм хямдхан нөхдийн сүржигнэл, увайгүй тэмцэлд автахгүй байхыг хуулийн байгууллагаас сануулж байна. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гараад байгаа ч энэ

хэргийн нэхэмжлэгч, хариуцагч талууд, Засгийн газар болон компаниуд 14 хоногийн дотор танилцаж, санал нийлэхгүй бол 30 хоногийн дотор давж заалдах эрхтэй ажээ.

Ер нь “Эрдэнэт”­ийг 100 хувь төрийн өмч болгох ажиллагаа эхнээсээ хууль зөрчсөн. УИХ­аас гаргасан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах тогтоол нь Үндсэн хуулийн цэцэд маргаантай байх үед эрх баригчид хуулийг уландаа гишгиж, хувийн өмчид халдаж байсан. Улмаар төрийн төлөөллөөс бүрдсэн хууль бус ТУЗ нь шийдвэр гаргаж, “Эрдэнэт” үйлдвэрт хэд хэдэн томилгоо хийсэн юм.

Монголчуудыг 40­өөд жил тэжээж, тэтгэж буй “Эрдэнэт” үйлдвэрт төрийн албан хаагчид

хэрхэн дураараа дургиж, энэ үйлдвэрийн шим шүүсийг сорсоор ирснийг иргэд сайн мэднэ. “Эрдэнэт” тойрсон шахаа эрээ цээрээ алдсан. Оросын талын хийсэн тусгай аудитаар сүүлийн 10 гаруйхан жилийн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрт өндөр үнээр худалдаж авсан, үр ашиггүй шахааны зарцуулалтын дүн 6.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Хувийн хэвшлийн хяналтгүй хэдэн арван жилийг элээсний балаг энэ. Харин хувийн хэвшлийн хяналт бий болсон хэдхэн сарын хугацаанд энэ үйлдвэрийн тайлан шилэн болж, санхүү, тооцоо ч нь хуулийн дагуу, эрүүл болсон юм. Гэвч эрүүлжиж байсан “Эрдэнэт” үйлдвэрийг төр ша­хаагаа эхлүүлэхийн тулд хүчээр булааж авсан юм.

Дашрамд дурдахад, Засгийн газрын хэрэгжүүлэгч агент­лагуудын хувийн хэвшлийн эрх ашгийг уландаа гишгэж, хууль зөрчсөн үйлдлүүд ганц “Эрдэнэт” биш. Монгол төрийн үе үеийн мунхаг шийдвэрүүд өнөөг хүртэл биднийг дэлхийн шившиг болгож байгаа нь үнэн. Хувийн өмч рүү хууль бусаар халдаад хөгөө тарьсан түүх цөөнгүй бий. Канадын “Khan Resources” ком­панитай холбогдсон бараан түүх Монголыг хувийн хэвшилд халтай улс болгон хангалттай харуулсан.

Монгол Улсын Засгийн газар 2009 онд “Khan Resources”­ийн Дорнодод эзэмшиж байсан ураны тусгай зөвшөөрлийг цуцалсан. Засгийн газрын энэ шийдвэрийг олон улсын Арбитрийн шүүхээс хууль зөрчиж, хувийн хэвшлийн эрх ашгийг уландаа гишгэсэн гэж үзсэн юм. Монгол Улсын Засгийн газрын энэ шийдвэрийн улмаас манайд хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа явуулж байсан Канадын компани 80 сая ам.долларын алдагдал хүлээсэн нь ч нотлогдсон билээ. Төрийн албан хаагчдын энэ харалган шийд вэрийн улмаас Монгол Улс 100 гаруй сая ам.долларын өрөнд унаж байв. Ингээд зогсохгүй өрөө хөнгөлөхийг гуйж, олон улсад шившгээ тарьж байсан түүх бий. Гэвч энэ түүхээсээ сургамж авалгүй төрийн нүүрээр түрээ барьсан увайгүй албатын уршгаар Монголын төр дахиад л өвдөг шороодчихлоо. Цаашид хувийн өмч рүү халдсан төрийн увайгүй албан хаагчдын үйлдэл үүгээр дуусна гэж найдъя.

Үнэн, худлын дэнс “Монголын зэс”-ийн талд шийдвэрлэв

Г.Байгал @baigalZGM

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Эрдэнэт” үйлдвэрийн гаргасан УИХ­ын тогтоолыг Засгийн газрын агентлагууд хэрэгжүүлэхдээ хууль зөрчжээ.

Б.Ганбаяр / ЗГМ©

Хувийн өмч рүү халд-сан тө рийн увай гүй

үйл дэл үүгээр дуус на гэж найдъя

Page 4: YНЭ: 600₮ ОНЦЛОХ “Эрдэнэт”-ийг төрд булаасан нь буруу ... · хичээл амарч, хөдөлмөрийн зах зээл дээр хямд

Нийгэм

4 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.07.05, ЛХАГВА ~ №127 (673)

0 0 6 7 3

ТУЗ-ийн даргаЭрдэнэбаатарын ДОЛГИОН

Орлогч эрхлэгчЛхагважавын СУГАРМАА

Утас. 99903584

Улс төр, нийгмийн мэдээллийн албаЭдитор Б.Гандолгор

Утас. 99901483

Эдийн засаг, бизнес мэдээллийн албаЭдитор Б.Баяртогтох

Утас. 99901532

Гадаад контент, соёл энтертайнментын албаЭдитор Р.Оюунцэцэг

Утас. 99901621

Э.ЭнхбаатарУтас. 99903578

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

“Блю Скай тауэр” 407 тоотУлсын бүртгэлийн дугаар. 1024

Утас. 70103131, Факс. 70106065

ubinfo.mn

Дугаарын удирдагчБ.Гандолгор

“Засгийн газрын мэдээ” сонин нь ардчилсан, шударга ёс, хүний эрхийг

дээдэлж, чөлөөт сэтгүүл зүйн хэм хэмжээг бүрнээ сахин, олон ургальч

үзлийг илэрхийлэх мэдээллийн индэр байж, нийт Монгол үндэстний

ойлголцол, эв нэгдлийг бэхжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно.

РЕДАКЦИ

ЗАР СУРТАЛЧИЛГАА

ХАЯГ

ЦАХИМ ХУВИЛБАР

“Газрын тосны салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт уулзалт ярилцлага Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо 2017 оны зургадугаар сарын 30-ны өдөр болсон. Уулзалтын талаар ажлын хэсийн дарга Б.Дашпүрэвтэй ярилцлаа

-Энэ удаагийн Өвөрхангай аймагт зохион байгуулагдсан уулзалтын талаар тодруулж ярилцах гэсэн юм. Агентлагийн зүгээс зохион байгуулсан энэ ажлыг орон нутийнхан хэрхэн хүлээж авав.

­Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх ажил, үүрэгтэй холбогдуулан газрын тосны хайгуулын Онги V талбайнууд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хийх орон нутгийн уулзалтыг орон нутгийн удирдлагын байгууллагууд болон гэрээлэгч компанитай хамтран Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод 2017 оны 6 дугаар сарын 30­ны өдөр зохион байгууллаа.

Уулзалтаар АМГТГ­аас “Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хэтийн төлөв”, Капкорп Монголиа ХХК­иас 8 жилийн хугацаанд хайгуул болон байгаль орчны талаар хийсэн ажлууд мөн орон нутагт хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж, орон

нутгаас оролцогчдоос БХГ­ний талаар тавьсан асуултуудад тайлбар өгч, зарим саналын талаар хэлэлцлээ. Уулзалтыг зохион байгуулснаар гэрээлэгч компани, орон нутгийн уялдаа, холбоо сайжирч, хайгуулын ажил үр дүнтэй явагддаг.

Уулзалтанд УУХҮЯ, АМГТГ, МХЕГ, Өвөрхангай аймгийн удирдлагууд, Төгрөг, Гучин –Ус сумдын удирдлагууд, холбогдох мэргэжлийн байгууллагууд оролцлоо.

-Газрын тосны хайгуулын Онги V талбай нь тухай танилцуулна уу. Капкорп Монголиа ХХК-ны хайгуулын ажлын хөрөнгө оруулалтын хэмжээ болон энэ онд хийгдэхээр төлөвлөсөн ажлын талаар мэдээлэл өгнө үү.

­Онги­V талбай нь засаг захиргааны нэгжийн хувьд Өвөрхангай аймгийн Баруунбаян­Улаан, Гучин­ус, Богд, Баянгол, Төгрөг, Нарийнтээл, Хайрхандулаан сумдын нутаг дэвсгэр хамрагддаг. /Онги­V талбай орших нутаг дэвсгэрийн засаг захиргааны нэгжийг Зураг 2­д үзүүлэв./

“Капкорп Монголиа” ХХК нь “Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед” компанийн охин компани бөгөөд эх компанийн өмнөөс Монгол дахь үйл ажиллагааг хариуцан ажилладаг гүйцэтгэгч компани юм.“Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед” компани нь 2009 оны 7 дугаар сард Монгол Улсын Засгийн газартай газрын тосны хайгуулын Онги V талбайд “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” /БХГ/ байгуулсан.

Газрын тосны хайгуулын БХГ­т Онги­V талбай нь Монгол орны баруун урд хэсэгт, Улаанбаатар хотоос баруун урагш 450 орчим километрт орших бөгөөд нийт талбайн хэмжээ 32030 км2 байснаас БХГ­ний 7.1 –ийн а/ заалт болон “Газрын тосны тухай хууль”­ийг(хуучнаар) хэрэгжүүлэх журмын 14.1 заалтуудыг үндэслэн 2011 оны 10 дугаар сарын 31­ны өдөр хайгуулын үйл

Газрын тосны хайгуулын 25 талбайд 21 гэрээлэгч компани БХГ-ний дагуу хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна

Бүтээгдэхүүн хуваах гэрээт Онги-V талбайн зураг

ажиллагаа явуулахгүй талбайн хэсгийг буцааж өгснөөр нийт хайгуулын талбай 21100 км2 болсон байна.

Хөрөнгө оруулалт: БХГ­ний дагуу 8 жилд хайгуулын ажилд доод хэмжээ нь 19,5 сая ам.долларын хөрөнгө зарцуулахаас 2016 оны эцсийн байдлаар нийт 12,2 сая ам.доллар зарцуулж, үүнээс санхүүгийн шалтгалтаар 7,6 сая ам.доллар баталгаажсан.

2017 онд тус талбайд буюу Өвөрхангай аймгийн Гучин­Ус, Төгрөг сумдын нутагт хайгуулын цооног өрөмдөх, 3 хэмжээс чичирхийллийн судалгаа хийх зэрэг ажлыг төлөвлөөд байна.

-Ер нь манай орны хувьд газрын тосны хайгуулын хэдэн талбайд хэдэн гэрээлэгч компани үйл ажиллагаа явуулж байна вэ.

Манай улс газрын тосны хайгуулын 33 талбай ялгаж, 27 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ /БХГ/ байгуулснаас 2 талбайн гэрээ дуусгавар болж, 2017 оны эхний хагас жилийн байдлаар 25 талбайд 21 гэрээлэгч компани БХГ­ний дагуу газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна. Шинээр хайгуулын 3 талбайд БХГ байгуулах

шатанд, хайгуулын 1 талбай нээлттэй, 2 талбайд сонгон шалгаруулалт зарлаад байна. Мөн АМГТГ­аас газрын тос, уламжлалт бус газрын тосны чиглэлээр эрлийн ажлыг хувийн хөрөнгөд тулгуурлан гүйцэтгүүлж байна. 2017 оны эхний улирлын байдлаар, эрлийн 18 /үүнд: газрын тосны 10, нүүрсний давхаргын метан хийн 5, шатдаг занарын 3/ гэрээ хэрэгжиж байна.

-Энэ онд хийгдэх газрын тосны хайгуулын ажлын хөрөнгө оруулалтын хэмжээг хэлнэ үү.

2017 онд газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд 50 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх төлөвлөгөөтэй байна.

-Энэ онд хэдий хэмжээний газрын тос олборлож, экспортлох вэ, улсын төсөвт хэдэн төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна.

Одоогоор Тосон­уул XIX, Тамсаг XXI, 1997БХГ­т талбайд газрын тосны олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна 1.1 сая тонн тос олборлож экспортлон улсын төсөвт 233.5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна.

» ТОО

68 Мянга. Монголд өрх толгойлсон 83 мянган эцэг, эх бий. Үүнээс өрх толгойлсон эх 68 мянга, эцэг 15 мянга байгаагаас гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх 16.5 мянга байгаа аж. » АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛМанай улс өнгөрсөн онд аялал жуулчлалын салбараас 312 сая ам.доллар олсон. Тэгвэл энэ онд 470­480 мянган жуулчин хүлээж авахаар төлөвлөжээ. Нийслэлийн аялал жуулчлалын газрын мэдээллээр ихэнх жуулчин наадмын үеэр ирэх аж. » ХАМТЫН АЖИЛЛАГААХХААХҮЯ­ны ГТБХЗГ­ын дарга Ц.Болорчулуун, ОХУ­ын ”ТК Казаньсельмаш” ХХК­ийн ерөнхий захирал Мифтахов нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, ОХУ­д 2017 оноос хойш үйлдвэрлэсэн газар тариалангийн хор цацагч техник төхөөрөмж манай улсад нийлүүлэхээр боллоо.

» СЭРЭМЖЛҮҮЛЭГСэлэнгэ аймагт долдугаар сар гарснаас хойш гол, нуурын усанд нийт зургаан хүн амиа алджээ. Голын усанд амиа алдсан иргэдийн дийлэнх хувь нь Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдаас амарч зугаалж явсан хүмүүс байсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

» УЛААНБААТАРНалайх дүүргийн хоёрдугаар хорооны 15 айлын хашаанд газрын цөмрөлт үүсчээ.Үүнээс есөн өрх нь газрын зөвшөөрөлтэй бусад нь зөвшөөрөлгүй байгаа аж. Тиймээс тус айлуудыг нүүлгэн шилжүүлэхээр болов.

ЗГМ:СУРВАЛЖИЛГА

Хүүхдийн төлөө ухаалаг шийдэлТоглоомын талбай, ногоон байгууламжийг цогцоор нь шийджээ

Г.Оюунтөгс@oyuntugsZGM

Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд хүүхэд хамгаалал болон тэдний боловсрол, ажил хөдөлмөрт нь тусалж, нийгмийн оролцоог дэмжих “Ид шидийн орон” сүндэрлэж эхэлжээ. Тус газрыг “Лантуун дохио” төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Ганжавхлан санаачилгаараа гадаадад байгаа монголчуудын хандиваар барьж байгаа юм. Мөн өнөөдрийг хүртэл “Ид шидийн орон” хандивын аян нийслэл хотод өрнөсөөр байгаа билээ. Иймээс манай сонин энэ удаагийн дугаартаа хүүхдэд ээлтэй тус газрыг зорьж сурвалжиллаа.

Баянхошууны хоёрдугаар буудал өнгөрөөд төв замаас салсан шороон замаар дээшээ явж байхад үлгэрийн ордон шиг байшингийнхаа дээд хэсгийг хийсэн нь тун содон харагдлаа. Шороон замаар дээш өгсөх тусам байшинд улам ойртсоор, бараг 400 орчим метр яваад зорьсон газраа ирсэн юм. Хашааны баруун талд сагсан бөмбөгийн талбай, Хүүхэд хамгааллын төв. Харин зүүн талд нь автомашины граж, хүүхдийн тоглоомын талбай болон Хүүхэд хөгжлийн төвийн барилга байрлана. Урт хугацааны судалгааны үндсэн дээр нийслэлийн хамгийн их бохирдолтой, ядуурлын түвшин өндөр, хүүхдийн хөгжлийн төвийн хүрэлцээ дутмаг, сургуульд хамрагдаж чаддаггүй газруудыг сонгож “Ид шидийн орон”­ыг сүндэрлүүлсэн нь энэ. Тус газрын хүүхэд хөгжил болон хамгааллын төвд тухайн газрын сургууль, цэцэрлэгт явдаггүй болон хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамруулах аж. Түүнчлэн эдгээр хүүхдэд орчин

хамгийн сайн эм болдог учраас хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжийг цогцоор нь шийдсэн нь тун ухаалаг.

АНУ­д өдөрт нэг ам.долларыг

таван жилийн хугацаатай сард есөн сая төгрөгийн санхүүжилт ирэхээр “Ид шидтэй ах эгч” нэртэй хөтөлбөр хэрэгжүүлж, хөрөнгө босгосон байна. Эх орондоо болон гадаадад амьдарч байгаа сайн санаат монгол хүмүүсийн хандиваар байгуулж буй ид шидийн орны халаалт, цахилгаан болон бохирыг тун ухаалгаар шийджээ. Эргэн тойрон

нь гэр хорооллоор хүрээлэгдсэн тус газар нийслэлийн агаар, хөрсний хамгийн бохирдолтой хэсэгт байрладаг учир аль болох байгальд ээлтэй технологийн шийдлийг сонгосон нь эерэг сэтгэгдэл төрүүлэв.

Тухайлбал, ундны болон ахуйн хэрэглээнд зориулан гүний усны худгийг гаргаснаас гадна халаалт болон цахилгааныг өвлөөс бусад улиралд нарны зайн тусламжтайгаар ажиллуулахаар холбожээ. Мөн бохирыг 2­3 үе шатаар 98 хувь хүртэл цэвэрлэж хөрсөнд шингээх экологид ээлтэй технологийн шийдлийг ашигласан байна. Ид шидийн оронд байрлах барилга нь өөр өөр үйл ажиллагааны чиглэлтэй. Нэгдүгээр хэсэг буюу Хүүхэд хамгааллын төвд 30­36 хүний ортой, хүүхэд эмэгтэйчүүдийн байрлах газар. Харин хөгжлийн төвд сургалт явуулж, номын сан байгуулахаар төлөвлөжээ.

Олон хүмүүс тусламжийн гараа сунгаснаас тоглоомын талбайг “Оюу толгой” компани

бүрэн тохижуулах бол ногоон байгууламжийг мод үржүүлгийн газрын болон экологийн мэргэжилтнүүд хийхээр болсон гэж “Лантуун дохио” төрийн бус байгууллагын гишүүн хэллээ.

Ө нө өд ри й н ба й д ла ар барилгын ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд одоогийн байдлаар нийт 550 орчим сая төгрөг зарцуулжээ. Энэ талаар “Лантуун дохио” төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Ганжавхлан “Олон хүний хүч хөдөлмөр шингэсэн энэ ажил зуун хувь хандив, тусламжаар босож байна. АНУ­аас ирэх санхүүжилтийг хүүхэд хөгжлийн төвийн багш, ажилчид болон бусад зардалд зарцуулна. Хүүхдийн сайн сайхны төлөө хийж байгаа ажил учраас хувьдаа ашиглах зүйл огт байхгүй. Бидний хөрөнгө мөнгөний төсвийг хянадаг, зохицуулдаг болон дотоод үйл ажиллагааг хянадаг аудитын газар бий. Бидний хийж байгаа ажил нь ганцхан хүүхэд биш

мөн эцэг, эхчүүд рүү чиглэж буйгаараа ялгаатай. Учир нь хүүхдийг хэчнээн сайн сайхан болгохын төлөө бид хичээсэн ч эргээд гэртээ очиход нь архидан согтуурал, хүчирхийлэл угтвал хийж, хэрэгжүүлж буй ажил талаар болно. Тиймээс эцэг, эхчүүдийг хамтад нь хамруулах шаардлагатай. Бүх хүний сэтгэл шингэсэн уг ажил зөвхөн нээлт хийгээд дуусахгүй. Харин нээлт хийсний дараа жинхэнэ ажил эхэлнэ. Одоохондоо зөвхөн бэлтгэл ажил л явагдаж байна” гэв. Мөн хүүхэд хөгжлийн төвд одоогийн байдлаар нийт 18 хүн ажиллуулахаар төлөвлөжээ.

Хүүхдэд чиглэсэн улсын байгууллага нь хүрэлцэхгүй, дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа үед сайн санаат хүмүүсийн хандиваар босож байгаа “Ид шидийн орон”­д илүү олон хүн гараа сунгавал есөн сар гэхэд нэг ч гэсэн хүүхэд эрүүл, аюулгүй орчинд сурч, хөгжих боломж бүрдэх нь.

Бохирыг 98 хувь хүртэл цэвэрлэдэг

эко технологийн шийдлийг

ашиглажээ

ЗГМ ТОВЧХОН

Хүүхэд хөгжлийн төвд 30­36 хүүхэд хүлээж авах боломжтойгоос гадна эцэг, эхчүүдэд зориулсан сургалт явуулахаар төлөвлөсөн.

Б.Ганбаяр / ЗГМ©

Page 5: YНЭ: 600₮ ОНЦЛОХ “Эрдэнэт”-ийг төрд булаасан нь буруу ... · хичээл амарч, хөдөлмөрийн зах зээл дээр хямд

5

ЗГМ: Сурвалжилга

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ2017.07.05, ЛХАГВА ~ №127 (673)

1Хэн нэгэн ирэх болов уу гэж

10 орчим минут хүлээх зуур нэг охин орж ирэв. “Этүгэн” их сургуулийн нэгдүгээр курсийг дөнгөж төгссөн тэрбээр “Зөөгч, бэлтгэгч гээд биед амар цагийн ажил хайж байна. Өмнө нь зөөгч хийж байсан. Өдрийн 10 мянгаар цалинжсан” хэмээн ярив. Гагц амралтаараа бус хичээлийн ачаалал багатай үедээ цагийн ажил хийх хүсэлтэй боловч тэр бүр олддоггүй талаар Ш.Бямбадулам ярилаа.

Тэрбээр мөн “Цагийн ажилтан авна гэсэн зарын дагуу холбогддог ч утасны дугаар авч үлдээд эргэж холбогддоггүй. Харин төв биржид бүртгүүлчихвэл ажил олдох магадлал өндөр” гэв. Ажилтай болсон найзууд нь ч гэсэн энэ биржид анхлан ханджээ. Түүнээс найз нөхөд, хамт сурдаг оюутнууд нь цагийн ажил хэр зэрэг идэвхтэй хайдаг талаар асуухад “Хийх хүсэлтэй ч тэр бүр олддоггүй. Тиймээс удаан хайдаггүй, ихэнх нь шантраад хөдөө гэртээ харьдаг” гэж ярив.

МЗХ­ны жижүүрийн хэлснээр Залуучуудын хөдөлмөрийн төв бирж энэ сарын 15­ныг дуустал амрахаар явсан тул тус газрыг зорьсон хэрэг маань Ш.Бямбадуламтай уулзсан яриагаар өндөрлөв.

Үүний дараа бид нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрыг зорилоо. Өнгөрсөн сарын 18, 19­нд ХНХЯ­тай хамтран нийслэлийн төв талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, олон зуун ажлын байр танилцуулсан энэ газарт цагийн ажлын ганцхан зар байгаа нь туслах мужаан. Баянхошуу дахь нэгэн тавилгын үйлдвэрт өдрийн 25 мянган төгрөгөөр 2­3 хоног ажиллах аж. Харин эмэгтэйчүүдэд зориулсан цагийн ажлын зар байхгүй, ойрд ирээгүй талаар нэг цэгийн үйлчилгээний ажилтан хэлсэн юм.

Уг нь жирийн өдрүүдэд нийс­лэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраар үйлчлүүлэх иргэдийн хөл тасардаггүй, ажлын байрны захиалгын эрч саардаггүй аж. Гэтэл энэ жил ажил олгогчид ч хөдөлгөөн багатай. Бас ажил хайгчдын ихэнх нь сонгуулийн ажилд явсантай ч холбоотой байж мэдэх юм гэдгийг албаны эх сурвалж хэлж байлаа. Бид үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн томоохон компанитай холбогдож цагийн ажил лавласан ч жуулчид тосохоос

Төлөвшлөө олоогүй цагийн ажил

өөр ажил олдсонгүй. Харин нэгэн үндэсний үйлдвэрлэгч “Энэ сарын 20­ноос есдүгээр сар хүртэл жимс хураах цагийн ажил бий. Цалин хийснээрээ” гэх хариу өгөв.

Манайд цагийн ажлын за рын дийлэнхийг шинэ бүтээг­дэхүүний амталгаат худалдаа, барааны идэвхжүүлэлт, су­дал гааны ажлууд эзэлдэг байна. 2012­2013 онд 1210 оюут ныг хамруулсан цагийн ажлын эрэлтийн судалгаагаар үйлчилгээний салбарт энэ төрлийн ажлын байр ахиу байдаг аж. Үйлчилгээний сал бар нийт цагийн ажлын захиалгын 32.4 хувийг эзэлдэг бол үйлдвэрлэлийнх 29.8 хувиар удаалжээ. Үүний дараа барилгын салбар 18.4 хувь бол үүнээс аялал жуулчлалын салбарынх 3.8 хувиар бага үзүүлэлттэй. Үндсэндээ энэ дөрвөн салбар л цагийн ажлын байрны зах зээлийг бүрдүүлэгч болоод буй.

Тэгсэн атал хөдөлмөрийн зах зээлд цагийн ажлын эзлэх байр суурь тун бага. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газарт

ирж буй 10 ажлын байр тутмын нэг нь цагийн ажил байдаг талаар тус газрын дарга Г.Ганзориг ярилаа. Харин 10 эрэлт тутмын 2­3 нь цагийн ажил байдаг байна.

Оюутнууд цагийн ажил хийх сонирхол их. Эрэлтийн судалгаагаар 1210 оюутны 87 хувь нь эцэг, эхээсээ хэрэгцээтэй мөнгөө авдаг бол долоон хувь нь өөрөө олдог гэж хариулсан байх юм. Харин цагийн ажлыг амралтын өдрүүд, оройн цагаар хийх боломжтой хэмээн 54­56 хувь нь илэрхийлжээ.

Өргөн утгаараа нийгмийн аль ч давхаргын хүн нэмэлт орлого олох нэг боломж нь цагийн ажил. Харин оюутнуудын хувьд цагийн ажил өөр үүрэг гүйцэтгэдэг аж. Хөдөлмөрт бэлтгэгдэж, дадлага туршлага хуримтлуулах боломж оюутан залуучуудад олгох нь цагийн ажлын ач холбогдол байх учиртайг энэ салбарт 10­аад жил ажилласан Г.Ганзориг учирлалаа. Гэтэл оюутнууд цагийн ажлыг зөвхөн мөнгө олох хэрэгсэл гэж харж байгааг дээрх судалгааны дүн илтгэж буйг тэрбээр онцолсон юм.

Оюутнууд цагийн ажлыг зөвхөн мөнгө олох хэрэгсэл гэж харж байгааг судалгааны дүн илтгэж байна.

Огноо: 2017-07-05

Тендер шалгаруулалтын нэр: Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн авто замд нүүрс тээвэрлэгч тээврийн хэрэгслүүдийн зогсоол барих ажил. Тендер шалгаруулалтын дугаар: ЭМГЛ-НТШ/2017 “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК эрх бүхий тендерт оролцогчдоос

авто замын зогсоол барих гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 300’000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд: “Таван толгой­Гашуун сухайт чиглэлийн авто замд нүүрс

тээвэрлэгч тээврийн хэрэгслүүдийн зогсоол барих ажил” Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн борлуулалтын

орлогын дундаж нь төсөвт өртгийн 80 хувиас багагүй байх.Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах судлагдсан

зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 3

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 3.0 тэр бум

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: тийм

Тендерт оролцогч нь санал болгож байгаа тендерийн үнийнхээ 1.5 хувиар тооцож баталгааг ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 08 дугаар сарын 04­ний өдөр 10 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 08 дугаар сарын 04­ний өдөр 10 цаг 10 мин­аас нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.Дотоодны давуу эрх тооцохгүй.Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад

мэдээллийг доорх хаягаар авч болно. Монгол Улс, Улаанбаатар хот 14240, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-15, Моннис Таур, 14

давхар, Эрдэнэс Монгол ХХК, Утас: 75553399

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Засгийн Газрын Мэдээ сонины2017 оны III улирлын нэмэлт захиалга эхэллээ.

Шилдгүүдийг нэг дороос...

Блю Скай тауэр, 4 Давхар, № 407, Энхтайваны өргөн чөлөө 17, 1­р хорооСүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс, И­мэйл: [email protected]

Утас: +976 70103131, Факс: +976 70106065, Вэб: ubinfo.mn

Улиралд

44 дугаар

Захиалгын үнэ: 21,000₮

туршлагагүй, хариуцлага хүлээх чадваргүй, ажил хийж сураагүй тул өрсөлдөх чадвар муу гээд ажил олгогчид оюутнуудаас татгалзах шалтгаан олон байд гийг мэргэжилтнүүд анхаа­руулав.

Аль эрт 2009 оноос нухацтай ярьж эхэлсэн цагийн ажлын байр манайд хөгжихгүй байгаа шалтгааныг цагийн ажлын хөлсийг хуульчилж өгөөгүйтэй холбоотойг нийслэлийн Хөдөл­мөр эрхлэлтийн газрын дарга хэлж байна. Англи, Герман зэрэг улсад санхүүгийн жил эхлэх бүрт цагийн ажлын хөлсний доод хэмжээг нийтэд зарладаг. Харин манайд тухайн ажлыг хийж байгаа үндсэн ажилтны үнэлгээтэй адилхан байхаар тусгасан аж.

Энэ нь ажил олгогчид цагийн ажилтан тэр дундаа оюутнуудыг ажиллуулах нь найдвартай, эсэхэд эргэлзэх шалтгаан болдог байна. Уг нь ажил олгогчийн хувьд цалингийн зардлаа хэмнэж, ашгаа нэмэгдүүлэх нь гол зорилго. Гэтэл байнгын биш учраас бүтээмж муутайд

Б.Ганбаяр / ЗГМ©

тооцогддог цагийн ажилтныг үндсэн ажилтны дайтай үнэлэх нь бодит байдалд нийцэхгүй гэдгийг нэгэн рестораны нягтлан бодогч Ц.Ж учирласан юм. Түүнчлэн цагийн ажилтан, ажил олгогч нар хоорондоо ойлголцоход саад болдог бас нэг шалтгаан нь нийгмийн даатгалын шимтгэл гэдгийг тэрбээр нэмж хэлэв.

Тэрбээр “Хурим найр, хүлээн авалтын захиалга ихтэй байдаг тул цагийн ажилтны хэрэгцээ их. Үнэ хөлсөө хоорондоо тохироод ажиллахад хэн хэндээ амар байдаг. Гэтэл хууль журмын дагуу тэднээс орлогын албан татвар авч, нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Энэ шимтгэлд ажилгүйдлийн тэтгэмж, эрүүл мэндийн даатгалынх ч хамаардаг. Тэгсэн мөртлөө оюутнуудын эрүүл мэндийн даатгалыг улсаас төлдөг шүү дээ. Мөн гэнэт ажилгүй болно гэдэг цагийн ажилтанд бараг л тулгараад байхгүй. Цагийн ажилтан ийм олон давхардсан суутгал төлөх сонирхолгүй, хөлсөө бүтнээр нь авахыг хүсдэг” гэсэн юм.

МУИС­ийн оюутны дотуур байрны жижүүр эмэгтэйн яриагаар ч ийм хандлага түгээмэл аж. 50 гаруй настай тэрбээр “Энэ байранд 300 оюутан амьдардаг. Ажил хийдэг 5­6 оюутан л бий. Гэхдээ мөнгө хэрэг болохоор бүгд л ажил хайгаад явна. Харин мөнгө нь олдоод ирэхээрээ эгнүүлээд тавьчихсан ажлын зарыг нэг нүдээрээ ч харахаа болино” хэмээн доогтой нь аргагүй хүүрнэв. Тиймээс ажлын

» Үйлчилгээний салбар нийт цагийн ажлын захиалгын 32.4 хувийг эзлэдэг.

» Нийслэлийн Хөдөлмөр эрхлэл тийг дэмжих газарт цагийн ажлын ганцхан зар байгаа нь туслах мужаан.

» Манайд цагийн ажлын үнэлгээ тодорхойгүй байна.

Page 6: YНЭ: 600₮ ОНЦЛОХ “Эрдэнэт”-ийг төрд булаасан нь буруу ... · хичээл амарч, хөдөлмөрийн зах зээл дээр хямд

Эрүүл мэнд

6 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.07.05, ЛХАГВА ~ №127 (673)

Сармис, цагаан гаа зэрэг нь байгалийн антибиотик юм

Ө.Дэнсмаа ЗГМ

ЦАХИЛГААН БАРАА ГАР УТАС

1. SONATA­6 маш хямд зарна 2­3 хоногийн өмнө орж ирсэн.Утас:964811252. Ачааны зориулалттай автомашин маш хямд зарна.Утас: 96481125, 990879923. Mersedes Benz E­200 дизель авто машин зарна. 2004 оны 2011 онд орж ирсэн дизель 2000сс автомат. Хот дотор 10 иднэ. Германаас орж ирсэн. Тогтмол дулаан гражжид байдаг. Хар өнгөтэй Е 200. Утас: 992897684. 225/60/R16 Kumho Solus дугуй зарна.Утас: 991357915. Nissan Teana зарна.Утас: 997961596. 2001 оны 2012 орж ирсэн. ямар ч асуудалгүй Prius 11 зарна.Утас: 998929767. Ачааны зориулалттай автомашин маш хямд зарна Утас: 96481125, 99087992

ҮЛ ХӨДЛӨХ НОМ, ХЭВЛЭЛ

1. "МАНАН БУДАН"Цоо шинэ зарна. Утас: 858283842. Бүх төрлийн ном хэвлэл худалдаалж байна.Утас: 991441543. Хуучин номнууд зарна.Утас: 94640105 4. Бизнес удирдлагын магистерийн ангид хэрэглэгдэх 2003­2008 оны Pearsons interna­tional edition номнуудыг тус бүр 30.000 төгрөгөөр зарна. Утас 991536375. Ээж ба хүүхэд ном зарна. Утас: 990894016. Түүхийн хэдэн зуун үйл явдлыг Чингисийн үеийн их бага тулалдаанаас авахуулаад Хадгаламж зээлийн хоршооны хэрэг хүртэл бүртгэн багтаасан. Чингисийн үеийн хэдэн алдартныг эс тооцвол То ван, Мянгат гэсэн хоёрхон монгол хүн багтсан байдаг бол энэхүү Britannica 8 боть ширээний нэвтэрхий толь зарна.Утас: 88170048

1. 40 тонн контейнер маш хямд зарна. Утас: 90666913 964811252. Ар хустайн зусланд цэвэр агаарт хаус зарна. Утас: 992897683. Ар хустайн зусланд цэвэр агаарт хаус зарна.Утас: 992897684. 2 өрөө үйлчилгээ явуулах боломжтой байр зарна БЗД 8­р хороо Баянзүрх хотхон 108­р байрны 1­р давхарт дэлгүүр, сургалт, цэцэрлэг, үйлчилгээ явуулах боломжтой 43 мкв 2 өрөө байр хямд зарна. Хаяг: Офицерийн тойргоос уруудаад Баянзүрх хотхон 108­р байр Утас: 806120655. Апартмент­88 орон сууц ХЯМД зарна УТАС: 99289768Сансарын тунелд 1 давхарын 3 өрөө байр зарна.Утас: 99760217, 991012716. Хотын төвд бүрэн тавилгатай пентхаус гал тогоо тусдаа 5 өрөө байр хөлслүүлнэ.Утас: 99760217, 99101271

1. Skynet­ийн modem зарна.Утас: 80286525, 862032222. 3 дугаар үеийн i5 процессор, 2 GB рам, 583 GB хард диск, 15.6" дэлгэц бүхий Toshiba Satellite C850 модель нөүтбүүкийг утасгүй маус, цүнхний хамт зарна.Утас: 955300993. Оргинал Wifi хүлээн авагч хямд зарна.150 метр хүлээн авна.Утас: 91228822, 952288224. Notebook үнэ тохирч худалдаж авна. Ломбарднаас чөлөөлж авна.Утас: 91228822 952288225. Пролонон хамгаалалттай, 5.5 см диаметртэй. Хүмүүсийн сонирхлыг татахуйц дизайнтай, гар утас, компьютер, нөүтбүүк, бусад төхөөрөмжинд залгаж болно. LED гэрэлтэй, дотроо батарейтай. 3.5mm аудио, USB цэнэглэгч кабель дагалдана. Өнгөний сонголттой. Утас: 96012938, 88512938

КОМПЬЮТЕР БА ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

UBshop.mnЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ПЛАТФОРМ

Юу авмаар байна? Юу зармаар байна?АВТОМАШИН

1. USB гагнуурын алх. Агшин зуур хална, хөрнө. 480 C градус хүртэл хална.Утас: 96012938

1. Америкийн BLU брэндийн STUDIO X8 HD гар утас ­2 СИМ­тэй.Утас: 96012938, 8851293

ubshop.mn сайтад та зараа байрлуулбал манай сонины зарын энэ хэсэгт шууд орох юм. Зөвхөн кирил үсгээр бичсэн, холбоо барих утас, зарах үнэ нь тодорхой зарууд энэ хэсэгт орохыг анхаарна уу.

UBSHOP.MN

99171956

99084814

Хуучин сонин бөөндөж зарна.

Баянзүрх дүүргийн Цайз явах замд буюу Мянган оюутны байрны замын эсрэг талд зам дагуу байрлалтай 363мкв газартай, 91мкв обьекттэй урд нь 8-н нэрийн дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байсан обьект зарна.

Баянзүрх дүүргийн Цайз явах замд буюу Мянган оюутны байрны замын эсрэг талд хотхон, барилгын ажил явуулах боломжтой 6863мкв газар зарна.

Бэлхэд гурван тал блок болон модон хашаатай газар зарна.Хажуудаа булагтай. Утас: 86089656

ХУДАЛДАНА

Хуучин сонин бөөнөөр худалдана.

Утас: 99171956

АШУҮИС­ийн Эм зүй, био анагаахын сургуулийн Эм судлалын тэнхмийн ахлах багш, доктор Н.Халиунтай анти­биотикийн зохистой хэрэглээний талаар ярилцлаа.

-Монголчууд антибиотикийн бүлгийн эмний хор холбогдол, сөрөг нөлөөний тухай мэдлэг-гүй байж, дур мэдэн хэрэглэдэг. Та антибиотикийн талаар

Нар нь арьсны хавдар үүс ­гэгч хоёр төрлийн хорт туяа ялгаруулдаг. Эдгээр нарны хэт ягаан туяа альфа (UVA) болон бета (UVB) гэж тэмдэглэдэг. Хэт ягаан туяа нь нарны идэвхжил, агаар мандлын бүтэц, цаг агаарын өөрчлөлт зэргээс шалтгаалан хүнд нөлөөлөх сөрөг нөлөөлөл нь ихсэж, арьсны хавдраар өвчлөгсдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.

UVA (урт туяа) нь цаг агаар, улирлаас үл хамааран нарнаас байнга ялгарч байдаг. Энэ туяа нь шилний цаанаас нэвтлэж, хор учруулах чадвартай. Эдгээр туяа нь арьсанд гүн нэвтэрч нарийн үрчлээ үүсэх, аажим аажмаар

арьсны хөгшрөлт явагдахад нөлөөлдөг байна. Түүнчлэн арьсанд сэвх, толбо үүсэх гол шалтгаан болдог юм.

Хүүхдийн арьс нарны шууд тусгалаас болж хурдан гэмтдэг. Тийм учраас нарнаас хамгаалах тос насанд хүрэгчдээс илүү хүүхдэд шаардлагатай.

UVB (богино туяа) нь зуны улиралд идэвхтэй байдаг. Эдгээр туяанд түлэгдсэн арьсны шинж тэмдэг хоёр өдрийн дараа илэрдэг бөгөөд удаан хугацааны турш арилдаггүй. Мөн арьсыг харлуулж, улайлгаж хорсгоно. Арьсны уян хатан чанарыг алдагдуулж, өнгөн давхар гыг хордуулж, хар сэвх, толбо

ТАНИН МЭДЭХҮЙ

Эмийн буруу хэрэглээ хүний биологийн тэнцвэрийг алдагдуулдагтайлбарлаж өгнө үү?

­Антибиотик гэдэг нь Анти­биоз буюу амьдралын эсрэг гэсэн үг. Бактерийн өсөлт үржилтийг саатуулах, үхүүлэх үйлдэлтэй бэлдмэл юм. Халдварийн гарал­тай өвчний үед ямар бактериар үүссэн болохыг нь тодор хой­луулсны дараа антибиотикийг сонгож хэрэглэнэ. Зөвхөн эмчийн заавраар хэрэглэх ёстой.

-Эмийг аль болох их хэм-жээгээр хэрэглэвэл хурдан эдгэрнэ гэж хүмүүс боддог. Эмийн гаж нөлөө бий юу?

­Антибиотик эмчилгээний үндсэн зарчим бол дэлхий нийтээрээ эмчийн зааврын дагуу хэрэглэхийг зөвлөдөг. Эмийн тун тохирвол эмчилгээ, тун нь хэтэрвэл хор болдог. Тэгэхээр хамаагүй эм хэрэглэх нь тус болохоос илүү хор болох талтай. Хүний биед ашигтай ба ашиггүй бактери гэж байдаг. Антибиотик нь дээрх хоёр зүйлийн бактерийг хамт устгадаг тул бие махбодийн биологийн тэнцвэр алдагдах, мөөгөнцрөөр өвчлөх зэрэг гаж нөлөө үзүүлдэг.

-Хүмүүсийн өргөн хэрэглэдэг антибиотикууд гаж нөлөө ихтэй гэсэн үг үү?

­Манай иргэдийн гэрээр ихэвч лэн ууж хэрэглэдэг амок сациллин, ампициллин, эритромицин, пенициллиний бүлгийн антибиотикийг хоолой өвдөх, амьсгалын ба бөөр, шээсний замын халдварын үед өргөн хэрэглэж байна. Мөн ямар шалтгаанаар хүүхэд халуурч байгааг мэдэхгүйгээр антибиотик

хэрэглэж буй нь зохисгүй хэрэглээний бас нэг үндэс болдог. Антибиотикийн гаж нөлөө нь мөөгөнцөртөх түүнчлэн арьсаар тууралт гарах, загатнах, бие сульдах шинж тэмдэг илэрнэ. Энэ бол эмийн гаж нөлөө гэсэн үг. Жишээлбэл, аминогликозидууд буюу гентамицин сонсголын мэдрэлийг гэмтээн дүлий болгодог. Тетрациклины бүлэг элэг хордуулан, ясжилт өөрчил­дөг, хлорамфеникол буюу левомицитин цус төлжилт, ясны чөмөгний үйл ажиллагааг дарангуйлдаг, цефалоспоринууд буюу цефазолин бөөр хордуулах нөлөөтэй тул хүмүүс эм сонгон хэрэглэхдээ анхаарах хэрэгтэй.

-Хэт их хэрэглэвэл хүний биед дасал болдог учраас өвчинд үйлчлэхгүй болдог гэл үү?

­Антибиотикийн зохисгүй хэрэглээ нь дасал болдог сөрөг нөлөөтэй. Энэ нь хүний бие махбод антибиотикт дасах биш харин бактери нь антибио­тикт тэсвэртэй болсон гэж ойлгох нь зөв. Өөрөөр хэлбэл, антибиотикийг зохисгүй

хэрэг лэвэл бактериуд нь уг антибиотикт устахаа больж эмчилгээ үр нөлөөгүй болно гэсэн үг.

-Ийм үед ямар арга хэмжээ авах ёстой вэ?

­Эхлээд антибиотик мэдрэг чадварын сорил хийлгэх ёстой. Ингээд тухайн антибиотикийн дасал болсон нь сорилоор гарвал дараагийн шатны эмчилгээ буюу өөр төрлийн антибиотикийг хэрэглэх шаардлагатай болно. Нэг антибиотикийн гаж нөлөөг дарахын тулд илүү хүчтэй төрлийг нь уух хэрэгтэй болдог гэсэн үг. Гэвч тэр хүчтэй

антибиотикийг гаргаж авахын тулд ойролцоогоор 10 орчим жил шаардлагатай байдаг. Хэрэв нэг төрлийн антибиотикт дасал болсон бол илүү хүчтэй антибиотик үйлдвэрлэхийг хүлээнэ гэсэн үг. Түүнчлэн антибиотикийн гаж нөлөөг дарахын тулд мөөгөнцөрийн эсрэг эм заавал уух шаардлагатай. Ингэж явсаар хүн өөрийгөө эмийн хамааралтай болгож байгаа юм. Тиймээс өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх нь хамгийн зөв арга.

-Малчид сүүлийн үед мал даа антибиотик хэрэглэдэг бол-

сон. Энэ нь малын мах, сүүн бүтээгдэхүүнээр дамжин хүний биед ямар нэг муу нөлөө үзүүлэх магадлалтай юу?

­Тийм. Мал аж ахуйтай ор нууд мал, тахиа, гахайндаа антибиотик хэрэглэх тохиолдол их байдаг. Энэ нь тэдгээрийн мах, сүү зэрэг хүнсний бүтээгдэхүүнээр биед орж антибиотикийн тэс­вэржилт үүсэх шалтгаан болдог. Бусад хөгжилтэй орнуудтай харцуулахад манай орон анти­биотикийг мал аж ахуй, практикт хэрэглэх нь бага байна.

-Антибиотикийн үйлчлэлд дөхөж очих бидний мэдэх хүнс-

ний бүтээгдэхүүн байдаг уу?­Өвчнийг халдварын гарал­

тай ба халдварт бус гэж хоёр ангилдаг. Антибиотикийг халдварын гаралтай өвчний үед бактери устгах зорилгоор хэрэглэдэг тул түүнийг орлох хүнсний бүтээгдэхүүн байхгүй. Харин аливаа халдвар нь дархлаа суларсан үед үүсдэг тул түүнээс сэргийлэхийн тулд дархлаагаа дэмжих хэрэгтэй. Дархлаа дэмжих хүнсний бүтээг дэхүүн байдаг тул хүнсэндээ хэрэглэх замаар халдвараас сэргийлж анти биотикийн хэрэглээг багасгаж болно. Тухайлбал, сармис, цагаан гаа зэрэг нь байгалийн антибиотик шүү дээ.

-Та хүмүүст антибиотикийн зохистой хэрэглээний талаар зөвлөгөө өгнө үү?

­Хамгийн гол нь эмчид хандаж өвчний оношийг зөв

тодорхойлсны үндсэн дээр эм хэрэглэх хэрэгтэй. Жишээлбэл, энгийн ханиад томуугийн үед вирусийн гаралтай байна уу, эсвэл бактерийн гаралтай юу гэдгийг нь оношлуулах хэрэгтэй. Хэрэв вирусийн гаралтай бол вирусийн эсрэг эм хэрэглэнэ. Харин бактерийн гаралтай бол үүсгэгч нь бактери гэдгийг тодорхойлуулсны дараа антибиотикийг хэрэглэнэ. Эмийг зөвхөн эм чийн жороор, эмийн сангаас авч зааврыг ягштал баримтлан хэрэглэж хэвших хэрэгтэй. Хэзээ ч дур мэдэн хэрэглэж болохгүй.

Хүүхдэд нарнаас хамгаалах тос хамгийн хэрэгтэй

SPF нарнаас хамгаалах хугацаа

SPF15­ 3­4 цагSPF25­ 4­6 цагSPF30­ 6­8 цагSPF50­ 9­11 цаг

Түүнчлэн,SPF15 нь UVB туяанаас 93 хувь,SPF20 болон SPF30 нарны туяанаас 97 хувь,SPF50 нь 99 хувь хамгаална.

үүсгэдэг байна. Түүнчлэн арьсны хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Иймээс арьсаа нарнаас хам­гаалах хамгийн зөв арга бол зориулалтын тос хэрэглэх юм. Одоогийн байдлаар нарны

хэт ягаан туяанаас 100 хувь хамгаалдаг тосыг хараахан бүтээгээгүй байна.

Нарнаас хамгаалах бүтээг­дэхүүнийг нэгээс илүү улирал хадгалж болохгүй гэдгийг санаарай.

Антибиотикийн гаж нөлөөг илүү хүчтэй төрлөөр

нь дарах хэрэгтэй болдог

Б.Ганбаяр / ЗГМ©

Page 7: YНЭ: 600₮ ОНЦЛОХ “Эрдэнэт”-ийг төрд булаасан нь буруу ... · хичээл амарч, хөдөлмөрийн зах зээл дээр хямд

7

Амьдралын хэв маяг

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ2017.07.05, ЛХАГВА ~ №127 (673)

Таван хормын үнэ цэнэГар утсаараа текст бичих нь осолд өртөх эрс-дэлийг 23 хувиар нэмдэг

Б.Баярмаа@bayarmaaZGM

торгодог бол манай улсад 9600 төгрөг.

Авто машин жолоодохдоо таван секунд л анхаарлаа сарниу­лахад осол гарах нөхцөл үүсдэг юм байна. Хэрэв 50 км/цагийн хурдтай явж байхдаа гар утсаа таван хором ширтэх юм бол хөлбөмбөгийн талбайн дайтай замыг нүдээ боогоод туулж буйтай адил байдаг аж.

АНУ­ын Хьюстоны их сур­гуулийн профессор Иоаннис Павлидис Scientific reports сэтгүүлд нийтэлсэн судалгааны өгүүлэлдээ жолоочийн зургаа дахь мэдрэхүйн талаар дурджээ. Судалгаанд 56 хүн оролцсон бөгөөд замын дуу чимээ бүхий, машин барих чадварыг шалгах видео тоглоом тогложээ. Иоаннис Павлидис тэднээс математикийн бодлого асуухад бүгд сайн жолоодож

байв. Харин уурлаж, дургүйцмээр асуулт асуухад анхаарал нь бага зэрэг сарниж байсан ч замаасаа хазайгаагүй. Тэгвэл нэг гараараа жолоогоо барьж, гар утсаараа текст бичиж байсан хэсэг нь хэд хэдэн удаа цагаан шугамыг давсан байна. Үүнээс үзэхэд гар утсаа “маажих” нь бусдаас илүү эрсдэл дагуулж байна. Яагаад?

Учир нь уурлаж бухимдах, эсвэл юм идэх зэргээр жолооч өөр зүйл хийж байсан ч тэдний нүд замаа

ширтэж байдаг. Замаа анхааралгүй, өөр зүйл бодож байсан ч харагдах орчин нүдэнд өртөж байвал тархи руу дохио ирж байдаг аж. Тархины бор давхарга үүнийг хүлээн авч, ямар нэг зүйл болохгүй байгаа, аюул ирж буйг мэдэрч, хариу үйлдэл үзүүлдэг. Үүнийг жолоочийн зургаа дахь мэдрэхүй хэмээн нэрлэжээ. Харин нүд гар утсанд төвлөрч буй тохиолдолд энэ мэдрэхүй ажилладаггүй. Тархины бор давхаргад аюулын дохио өгдөггүй аж. Тиймээс л гар утас нь согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэснээс зургаа дахин аюултайд тооцогдож байна. Согтуу үедээ жолоочийн зургаа дахь мэдрэхүй ямар нэг хэмжээгээр ажиллаж, өөрийгөө ослоос хамгаалах үйлдэл хийдэг.

Түүнчлэн нэг гараараа жолоо барих нь машин хоорондын

зайгаа барихад хүндрэл үүсгэдэг. Манай улсад гэхэд зайгаа тохируулаагүйгээс үүдсэн осол 2013 онд жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан ослын 27.4 хувийг эзэлсэн байна.

Ийнхүү гар утаснаас болж осолдож буй жолооч нарын ихэнх нь 20­оос доош насныхан. Тэд ихэвчлэн фэйсбүүк, твит тер, инстаграмынхаа мэдээл лийг шалгах, чат бичиж бай гаад осолд сон байдаг аж. Уг нь за мын хөдөлгөөнд оролцож байх даа чихэвч ашиглан ярихыг зөв шөөрдөг. Гэвч залуус дэлгэц­ний цаанаас текст бичиж, харил цахыг илүүд үздэг болоод буй. Жолооч нарын 49 хувь нь замын хөдөлгөөнд орол цохдоо гар утсаараа чат эсвэл мессеж бичдэг гэсэн судалгаа байдаг.

Түүнчлэн гар утас ашиглах

нь зөвхөн ослын эрсдэл дагуул­даггүй, замын түгжрэлд ч багагүй нөлөөлдөг байна. Чихэвчээр ярьж байгаа ч гэсэн тухайн хүний үйлдэл ямар нэг хэмжээгээр удааширдаг болохыг судлаачид хэлж байна. Утсаар ярьж буй хүн тухайн замыг туулахдаа зарцуулах хугацаа нь 5­10 хувиар уртасдаг. Ингэж тооцвол жилд 20 цагийг ашиггүй үрнэ гэсэн үг. Утсаар ярьж буй жолооч нар бусдыг бодвол цөөн удаа эгнээгээ сольж, цаг хэмнэх арга хэмжээ авдаггүй байна.

Гар утас бол бидний амьдралын салшгүй хэрэгцээ. Зарим хүн маш их завгүй, яарсан үедээ л гар утсаар ярьж, эсвэл ашигладаг хэмээн өөрсдийгөө зөвтгөдөг. Гэвч таны хэдхэн минут хэмнэх гэсэн хүсэл хэн нэгний, магадгүй таны амьдралыг сүйрүүлж мэдэх юм.

Замын хөдөлгөөнд орол-цох доо гар утсанд анхаарлаа сар ниу лахаас сэргийлсэн аппли-кэйш нуудыг танилцуулъя.

“FOREST”Аpple компанийн шилдэг

аппликэйшнийн нэг Forest хүмүүсийг тоглоомын аргаар ослоос сэргийлдэг. Хэрэв гар утсаа оролдохгүй байж чадвал аппликэйшн мод ургуулдаг бөгөөд 30 минут бололгүй фэйсбүүк орох юм уу тоглоом

тоглоход ургаж буй мод тэр дороо үхнэ. Өөрөөр хэлбэл гар утсандаа хүрээгүй хагас цаг тутамдаа та нэг ширхэг мод ургуулах юм. Өтгөн ой ургуулах тусам шинэ төрлийн мод тарих боломжтой болдог нь сонирхолтой.

“FOCUS”Машин асаж, замын хөдөл­

гөөнд оролцож эхлэх үед Focus автоматаар ажиллаж эхэлнэ. Гар утсаа авч дэлгэцийг нь ширтэх

үед энэ аппликэйшн жолоочид гар утсаа доош тавиад урдах замаа харахыг сануулдаг. Ингэхдээ мессеж ирэх, залгах дууг блоклохгүй, “эелдгээр” сануулах юм. Харин жолоо бариагүй, зүгээр зорчигчийн хувиар машинд явах үед ийм сануулга өгөөд байвал гар утсаа нэг сайн сэгсрээд Passenger mode­ийг идэвхжүүлж болно.

“SNOW BALL”Гар утас онлайн байх үед

төрөл бүрийн цахим хаяг, сошиал сувгаас зар суртал­чилгаа, хэрэггүй мэдээллүүд олноороо ирдэг. Энэ бүгдэд цаг зарцуулахгүй байхыг хүс­вэл ямар мэдээллээ хүлээж авахаа сонгох боломжтой “Snow ball” аппликэйшнийг хэрэглээ­рэй. “Твиттерт шинэ найзтай бол лоо” гэсэн чухал биш са­нуул гын оронд зөвхөн гэр бүл, аж лынхнаасаа ирсэн мэдээл лийг авдаг тохиргоог хийж болно гэсэн үг.

Эцэс төгсгөл нь харагдахгүй замын түгжрэл дунд хамгийн сайн “найз” гар утас болдог. Ийм үед интернэтээр хэсүүчилж, эсвэл цахим шуудангаа шалгах зэргээр ажлаа амжуулах нь бий. Харин энэ зуршлаа машин жолоодох үедээ таягдан хаяхгүй бол амьдралыг тань хэдхэн хормын дотор орвонгоор нь эргүүлж мэднэ. Дэлхийн олон оронд ма­шин жолоодох үедээ гар утас ашиглахыг хориглодог. Манай улсад ч ийм хуультай. Гэвч бид цагдаагийн нүдийг хариулж бай­гаад л утсаа “мааждаг” жолооч нартай өдөр тутам таарч байна.

Жолоо барихдаа гар утсаар ярих нь авто осолд өртөх эрсдэлийг дө­рөв дахин, текст бичих нь 23 да хин нэмдэг гэсэн судалгаа бий. Бид ний амьдралын хэв маяг гар утсыг өдөр тутам хэрэглэхийг “шаар даж” буй ч хэзээ, хаана гэд гээ эргэцүүлэн бодох хэрэгтэй болж байна.

Гар утаснаас үүдсэн ослоор дээгүүрт бичигддэг АНУ­д дөрвөн авто осол тутмын нэгийг ийм шалтгаан эзэлдэг. Тус улсад жилд дунджаар 400 орчим мянган хүн гар утсаа оролдож яваад осолд өртдөг бөгөөд 3000 гаруй нь амиа алддаг байна. Энэ хэмжээ сүүлийн таван жилд бага багаар өссөөр байгаа аж. Харин манай улсын хувьд 2013 оны байдлаар жолоочийн анхаарал болгоомжгүй байдал нийт ослын 12.9 хувийг эзэлж, ослын шалтгааны дөрөвдүгээрт бичигджээ. Энэ нь жилийн өмнө хөөс 4.7 хувиар өссөн үзүүлэлт. Үүнд гар утсаар ярьж, текст бичих зэрэг нь багагүй хувийг эзэлдэг. АНУ­д замын хөдөлгөөнд оролцохдоо гар утсаа оролдвол 75­400 ам.доллараар

ТЕХНОЛОГИ

Apple компани удахгүй хэрэг­лээнд нэвтрүүлэх гэж буй гар утасны iOS 11 системдээ жолооч нарын аюулгүй байдлыг хангах шинэ цэс нэмжээ. “Жолоо барьж байхад бүү саад бол” гэсэн цэс нь гар утсаа машиныхаа bluetooth болон бусад сүлжээтэй холбосон тохиолдолд ажиллана. Машин хөдлөх үед гар утас мессеж болон шинэ мэдээлэл ирсэн сануул­га (noftification)­ыг автомаар хаах юм. Мөн мессеж бичсэн хэрэглэгчид “Жолоо барьж буй

тул дараа хариу бичье” гэсэн мессеж явуулах бөгөөд залгасан хүнд “Яаралтай бол мессеж бичиж үлдээнэ үү” гэсэн хариу явуулах юм байна.

Харин жолооч биш зорчигч бол тус цэсний “жолоо бариагүй” гэсэн товчийг сонгох хэрэгтэй. Хэрэв үгүй бол автоматаар таны утсанд ирэх мэдээллийг түр саа­туулах болно. Ийм шинэ цэстэй iOS 11 үйлдлийн системийг App le ирэх намар хэрэглээнд нэвт рүү­лэхээр төлөвлөж байна.

Жолооч нарт зориулсан аппликэйшн“iPhone” ослоос сэргийлдэг болно

Таван секунд утсаа ширтэхэд л

осол гарах нөхцөл үүсдэг

Б.Ганбаяр / ЗГМ©

Page 8: YНЭ: 600₮ ОНЦЛОХ “Эрдэнэт”-ийг төрд булаасан нь буруу ... · хичээл амарч, хөдөлмөрийн зах зээл дээр хямд

Лавлах

8 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.07.05, ЛХАГВА ~ №127 (673)

ОНЦЛОХ ҮЗВЭР

08.00

12.00

14.00

18.00

20.00

22.00

09.00 “Хөхөө гэрлэх дөхлөө” МУСК

11.20 “Нисдэг байшин” хүүхэлдэйн кино 70, 71 дүгээр анги

13.20 “Монголын нэг өдөр” амралтын хөтөлбөр

16.35 “Гэгээн үдэш” нэвтрүүлэг

19.25 “Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал

22.35 “Улаанбаатарт байгаа миний аавд” МУСК

07.30 "Сайн уу дэлхий" нэвтрүүлэг

11.30 "Ажил хэрэгч өглөө" нэвтрүүлэг

14.00 "Эзэнт гүрнийг босгосон нь" нэвтрүүлэг

17.00 "Bloomberg Surveillance"

21.00 "Мөнгөний урсгал" хөтөлбөр

22.30 "Алсын хараа" нэвтрүүлэг

07.05 "Монголчууд XX зууны эхэнд" нэвтрүүлэг

10.05 "Хөөрхөн Гун Шим" ОАК

14.10 "Зөв үнийг таа" шоу нэвтрүүлэг

18.05 "Бяцхан оцон шувуу Пороро" хүүхэлдэйн кино 3.19-24 дүгээр анги

20.50 "80 саяын уналт" шоу нэвтрүүлэг

23.10 "Мердокийн тайлагдашгүй нууцууд" ОАК 3.10 дугаар анги

10.30 "Миний найзууд" СОАК долдугаар анги

13.00 “Тэр” хөрөг нэвтрүүлэг

17.30 Спортын шинжлэх ухаан 13 дугаар хэсэг

19.30 "Ороод гараач" нэвтрүүлэг

22.30 "Тэрслүү хөвгүүд" ОАК /season-2/ 13 дугаар анги

MNB Bloomberg Боловсрол Монгол ТВ09.30 "Тог тог тог" /season-4/ 56 дугаар хэсэг

ТВ ХӨТӨЛБӨР

Дэлхийд алдартай хамтлаг дуучдыг тогтмол урьж, эх орондоо аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон түлхэц болж буй “Play time” амьд хөгжмийн олон улсын наадам энэ сарын 14-16-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно. 2014 оноос "Play time" наадам нь нийслэлийн Засаг даргын ивээл дор “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж, олон улсын амьд хөгжмийн наадам болж цар хүрээгээ тэлсэн байна. Энэ жилийн наадмын онцлог нь дан ганц рок биш, рок поп, хип хоп, електро гээд олон төрлийн уран бүтээлчид оролцож буйгаараа онцлог. Зуны мартагдахааргүй нэгэн дурсамжийг бүтээхийг хүсвэл тус наадмыг зориорой. Тасалбарын үнэ 50, 40, 30 мянган төгрөг байна.

Гар утасны худалдааг цуцлав

ХӨТӨЧ

Гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хурааж, улсын орлого болгосон гар утаснуудыг борлуулах үзэсгэлэнг цуцалжээ. Тодруулбал, улсад хураагдсан утаснуудын эзэн нь шүүхэд гомдол гаргаж утсаа буцааж авах хүсэлт гаргасан учир тус үзэсгэлэн худалдааг цуцалсан гэж ГЕГ мэдэгдлээ.

ЦАГ АГААР

УЛААНБААТАРVII.5 24o

12o

VII.6 21o

12o

VII.7 24o

13o

VII.8 25o

14o

VII.9 23o

14o 9 м/с

6 м/с

10 м/с

6 м/с

10 м/с

7 м/с

8 м/с

7 м/с

10 м/с

10 м/с

ҮүлшинэҮүлшинэ Бага зэргийн бороотой Үүлшинэ Бага зэргийн бороотой

УВС29o

13o

ХОВД 29o

11o

ЗАВХАН21o

7o

БАЯНХОНГОР26o

10o

ГОВЬ-АЛТАЙ22o

7o

ӨВӨРХАНГАЙ 24o

10o

АРХАНГАЙ 21o 9o

ХӨВСГӨЛ 26o

8o

БУЛГАН 22o

7o

ТӨВ 22o

10o

ДУНДГОВЬ 25o 13o

ӨМНӨГОВЬ25o

17o

ГОВЬ-СҮМБЭР 28o

13o

ДОРНОГОВЬ 35o

19o

СҮХБААТАР 33o

19o

ХЭНТИЙ 31o

13o

СЭЛЭНГЭ 28o

11o

ОРХОН22o

8o

ДАРХАН-УУЛ28o

11o

ДОРНОД 33o

18o

БАЯН-ӨЛГИЙ27o

12o

“Play time” 2017

ЗУРХАЙ

Билгийн тооллын 12Зуны дунд улаан морь сарын таван шар мэнгэтэй харагчин могой өдөр.Үс засуулбал. Өвчин эмгэг ирнэ.Наран ургах, шингэх. 05.03-20.47 Барилдлага. ИдэрШүтэн барилдлага. Нэр өнгөСуудал. Уул

Аргын тооллын долдугаар сарын 5. Буд гараг. Билгийн тоол-лын 12. Онгоц одтой, харагчин могой өдөр.

Өдрийн наран 05.03 цагт мандан, 20.47 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ҮЗВЭР

ЗГМ. СҮДОКҮ

(Өмнөх дугаарын хариу)

712584639

295836417

958673124

467192853

643219578

381745296

136427985

874951362

529368741

ЗГМ. ҮГИЙН СҮЛЖЭЭ

БОСООГООР. 2. Самбаа3. Америкийн хөдөө талын үхэрчин эрс5. Ширээний дэргэд

байх эдлэл6. Оготно, туулай зэрэг амьтдын ерөнхий нэр8. Монгол гутлын хоншоорын хэлбэр

12. Амьд ертөнцийн хувьсал хөгжлийн тухай онолыг анхлан үндэслэгч, Английн нэрт эрдэмтэн

НИСЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬ

УБ-Ханбумбат 07.30 08.40 УБ-Токио 07.55 13.40УБ-Москва 09.15 10.55 Ханбумбат-УБ 09.30 10.35 Бээжин-УБ 09.30 12.00 Сөүл-УБ 14.20 16.50 Токио-УБ 14.40 19.10 Москва-УБ 19.25 06.35+1УБ-Бээжин 22.45 01:00+1

ГАЛТ ТЭРЭГНИЙ ЦАГИЙН ХУВААРЬ

Бээжин-Москва 07.45 14.28 Москва-Бээжин 21.35 14.31 УБ-Москва 13.50 14.28 Москва-УБ 21.35 07.30Эрээн-УБ 18.00 11.15 УБ-Эрээн 20.00 10.25УБ-Бээжин 07.15 14.04УБ-Хөх хот 20.00 20.49 Хөх хот-УБ 22.50 11.15 УБ-Эрхүү 21.10 02.40 Эрхүү-УБ 15.35 06.20

Ө.ДэнсмааЗГМ

263

5

3

4

7

5

6

2 5

1

83

9

8

2

14

4

1

7

ЗГМ. КОМИКС

Өмнөх дугаарын хариу / 07.04

Нийтийн тээврийн газраас Гачууртын замд “15­ын зогсоол”, “Пост”, “120 дугаар сургууль” автобусны зогсоолыг шинээр байгууллаа. Эл шийдвэр нь Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах зорилготой юм. Тус чиглэлд Ч:11 “Хужирбулан­Офицеруудын ордон”, Ч:31 “Ул иас та й­Ба я нбү рд­За м гүүрийн авто бааз”, Ч:32 “ Ул и а с т а й ­ Б а я н ­ Мон г о л хороолол­ТЭЦ3”, Ч:36 “Гачуурт­Офицеруудын ордон­Зайсан” чиглэлийн автобус үйлчилгээ үзүүлэх бөгөөд өчигдрөөс үйлчилгээнд явж эхэлжээ.

Дээрч чиглэлийн нийтийн тээврийн ү й лчи лгээтэй холбоотой иргэдийн санал хүсэлтийг 11323176, 11326352 дугаарын утсаар хүлээн авч байна.

Шинэ зогсоолтой боллоо

Их, дээд сургуульд шинээр элсэгчдэд зориулан дотоодын тэтгэ лгүүдийн талаарх мэдээл­лийг хүргэж байна. МУИС дараах элсэгчдийн нэг жилийн сур галтын төлбөрийн 50 хувийг хөнгөлнө. Үүнд: Улсын олимпиадад шагналт байранд орсон бол, байгалийн ухааны чиглэлийн хичээлүүд дээр 650 болон түүнээс дээш оноо авсан, "Байгаль эх" лицей ахлах сургуулийн төгсөгч ШУС­БУС, эсвэл ХШУИС­д элссэн бол тэтгэлэг олгох аж. АШУҮИС­ийн хувьд Улсын болон Олон улсын олимпиадад шагналт байрт шалгарсан шинэ элсэгчийг сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлнө. Мөн эрэлт ихтэй мэргэжлийн элсэлтийн ерөнхий шалгалтад 720­иос дээш оноо авсан тохиолдолд сургалтын төлбөрийн 50 хувийг хөнгөлнө. Харин МУБИС дараах шаардлагыг хангасан элсэгчдийн эхний жилийн сургалтын төлбөрийн 50, 70, 100 хувийг хөнгөлнө. Үүнд: Багш, математик, байгалийн ухааны хөтөлбөрөөр 600­аас дээш оноо авсан тохиолдолд 50 хувь, бага анги болон сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлийг сонгосон, 550 түүнээс дээш оноотой бол 50 хувь хөнгөлнө. Мөн 650­иас дээс оноо авсан бол 70 хувь, 750 болон түүнээс дээш оноо авсан элсэгчийг сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлөх ажээ.

Дотоодын тэтгэлгүүд зарлагдлаа

БОЛОВСРОЛ

ТОЛ

ХНИ

УЛ А

М

У

А

ЯА

ЙХА

РАВ

ГА

ДАА

УНА

ИДЭ

ГОИ

ЗОО

УХАА

Т

УАСА Н

ДБ

Ч

Б А

Г

СБ

РР

С

ЕП

МО АГ

ЭБЭ

РАМ

ЛГА

ПАП

13. 2018 оны өвлийн олимпийн наадам явагдах хот 15. Узбек16. Нисдэг харх гэгдсэн шувуу

ХӨНДЛӨНГӨӨР:1. Дундаж наслалтаараа дэлхийд тэргүүлдэг улс4. Асаргаа, халамж7. Нурууны дээд хэсэг9. "Тунгалаг тамир" романы дүр10. Хүзүү

хамгаалах хувцас11. Дэлхийн гадарга дээгүүр хойд, урд туйлыг холбосон шулуун шугам14. 12 дагуултай нарны аймгийн зургаа дахь гариг16. Өвөрхангай

аймгийн нутагт орших Өндөр гэгээний байгуулсан бясалгал хийдэг асан хийд17. Хаадын ордны албат18. Үхэр малын зүс

МОНГОЛ ШИЛТГЭЭН Дэлхийн олон оронд зохион байгуулдаг “Summer Festival” Монголд анх удаа болох гэж байна. Шоу тоглолт энэ сарын 28-ны 13.00 цагт эхлэх бөгөөд 15 цаг үргэлжлэх аж.

УДБЭТ Хайр сэтгэл, хүмүүсийн зан чанар, тухайн үеийн нийгмийн тусгал болсон “Учиртай гурван толгой” дуурь тайзнаа амилаад 82 жил болж байгаа юм. Гурван бүлэг, таван үзэгдэл бүхий тус дуурийг энэ сарын 9-нд 17.00 цагт толилуулна.

Морин хуурын чуулга Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан "Монголын сайхан орон" концертоо үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Тоглолт энэ сарын 11-ний 19.00 цагт болно. Урын сангийн шилмэл бүтээлүүд болон зүрхэнд хоногшсон гайхамшигт ая эгшгүүдийг тус тоглолтоор толилуулна.

THE CORPORATE HOTEL & CONVENTION CENTRE

Монгол Улс Испани улстай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Испанийн L'Home Dibuixat театрын "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжгийг энэ сарын 18-нд 15.00 цагт тоглоно.

ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙ Монгол үндэстний соёл уламжлал, өнгөрсөн ба одоо цагийг нэгэн зэрэг мэдрүүлэх гайхалтай үдэш “Tоргоны Зам-2017” загварын шоу өнөөдөр 20.30 цагт болно.

SKY RESORT“Нүүдэлчдийн давалгаа” буюу монголын язгуур урлаг, хөгжмийн зэмсгийн дуугаралтыг электроник хэмнэлтэй хослуулан, тайз болон тайзны бусад хэсэгт уламжлалт ахуй, ёс заншил, соёлыг сурталчилсан энтертайнмент контентууд бүхий наадмыг энэ сарын 11-ний 14.00 цагаас зохион байгуулна.

УЛААНБААТАР

1 2 3 4 5 6

7 8

9

10

11 12

14 15

13

16

17

18

Mr. Баагийгийн ПАЯН....Агааржуулагч

хэрэгтэй байна.

Цэвэр агаар ээ тэнгэр

минь ...

Туслаарай энд хүмүүс

ухаан алдаад уначихлаа ...

Би тэсэхгүй

нь !!!

Хүний үнэртэй хүмүүс хол бай гэмээр өдөр байлаа. Лифтэнд арай л явчихсангүй.

Page 9: YНЭ: 600₮ ОНЦЛОХ “Эрдэнэт”-ийг төрд булаасан нь буруу ... · хичээл амарч, хөдөлмөрийн зах зээл дээр хямд

Азийн санхүүгийн хямралыг ялагч Хоёр улсын харилцааг хурцатгаж буй Трамп руу утасдлаа

Сингапурын ерөнхий сайд дүү нараа шүүмжлэв

Азийн санхүүгийн догшин шуурганаас хамгийн сайн сургамж авсан улс бол БНХАУ. > 10

“Хоёр улсын харилцаанд зарим зүйл сөрөг нөлөөлж байгаа”­г ноён Ши анхааруулж байна. > 10

Ерөнхий сайдын тайлбар нь үг хэлэх эрх чөлөөг боомилдог уламжлалаас хөндийрч буйн илрэл. > 10

1 Даваа гарагт Дохад шаард ­

лагыг биелүүлэх 48 цагийн хугацаа нэмж өгсөн байна. Гэвч Катарын тал терро­ризмыг санхүүжүүлдэг гэх нотолгоог няцаагаад бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн боловч өөрийн тусгаар тогтнолыг хязгаарлахыг зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн. Шейх Мохаммад шаардлагуудыг “няцаагдахад зориулж зохиосон” хэмээн тайлбарлав.

Шингэрүүлсэн хийн экспор­тоор дэлхийд тэргүүлдэг бөгөөд нэг хүнд ногдох ДНБ­ий хэмжээгээр хамгийн баян орнуудын тоонд багтдаг Катар улс хоригийг давж чада хаа зарлаж, Иран, Турк улсуудаас дэмжлэг авч буйгаа мэдэгдлээ. Шейх Мохам мад саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай тал айгаад байх зүйл байхгүй. Бид үр дагаврыг амсахад бэлэн байна. Олон улсын хууль журам гэж хүндэтгэхийн тулд байдаг болохоос зөрчөөд байж таарахгүй” гэжээ. Энэхүү хямрал АНУ­ын чухал холбоотнуудыг хагаралдуулсан ба Ерөнхийлөгч Дональд Трамп эхэндээ Саудын Арабыг дэмжиж байсан боловч ням гарагт хэлсэн үгэндээ терроризмыг бут цохихын тулд бүс нутагт эв нэгдэл хэрэгтэйг онцолсон байна.

Ноён Трамп Саудын Араб, Эмират болон Катарын удир­дагчидтай утсаар ярьсныг Цагаан ордны төлөөлөгч мэдээл жээ. Энд дурдсанаар

“Ерөнхийлөгч терроризмын санхүүжилтийг зогсоож, хэт үзлийн үзэл суртлыг буруушаахын чухлыг дахин тэмдэглэлээ. Бүс нутагт эв нэгдлийг хангах нь Риядын дээд хэмжээний уулзалтын зорилго болох терроризмыг бут цохин, бүс нутагт тогтвортой байдлыг дэмжинэ” гэж ярьсан байна. Тавдугаар сард ноён Трамп анхны гадаад айлчлалаараа Катар зэрэг Булангийн орнуудын төр засгийн тэргүүдтэй уулзаж, Ираны эсрэг холбоо байгуулахыг зорьсон юм. Катарын Аль Удейд баазад Америкийн 11000 цэрэг байрладаг агаад бүс нутаг дахь АНУ­ын хүчний хамгийн чухал цэг юм. Гэвч иймэрхүү маргааны улмаас ISIS­ийн эсрэг тэмцэл суларч болзошгүйг шинжээчид анхааруулав.

Даваа гарагт ноён Трамп твиттертээ “Өчигдөр Саудын хаантай Ойрх Дорнодын энхийн талаар ярилцлаа. Сонин зүйлүүд болж байна” гэж бичсэн байв. Катарын Засгийн газарт ойр эх сурвалжийн мэдээгээр Доха шаардлагуудыг ялган салгаж, үндэслэлгүй буруутгалыг хасахын хамт нээлттэй хэлэлцэж болох асуудлыг тодруулах хүсэлтэй байгаа аж. Тэрбээр “Тэд Катарын улмаас булангийн орнуудад нөлөөлж буй улс төрийн болон аюулгүй байдлын асуудал байгааг нотолж чадвал бид нээлттэй хэлэлцэхэд бэлэн байна. Гэвч тэд хүрч ирээд тулган шаардлага гардуулж, хүсэл зоригоо хүлээлгэж болохгүй” хэмээн өгүүлсэн юм.

Хямралыг анхааралтай

Катар тулган шаардлагын хариуг өглөө

Тим БрэдшоуТех нологийн хөрөнгө

оруулалтын нэртэй компанийн нэг захирал эмэгтэйчүүдтэй буруу харьцсан гэдэг үндэслэлээр огцорсны дараахан Цахиурын хөндийд бэлгийн дарамтын тухай дахиад нэг шуугиан дэгдэв. Технологийн салбарт ажилладаг эмэгтэй бизнес эрхлэгчид сүүлийн ганц сард ялгаварлан гадуурхал, хөрөнгө оруулагчдын зүгээс хүсээгүй сексийн дайралт ирдгийг хэд хэдэн удаа илчиллээ. Эхлээд Uber компанийн бэлгийн дарамт шахалтын тухай мэдээлэл олны сонорт хүрэхэд дээд тушаалын хэдэн захирал, тэдний дотор үүсгэн байгуулагчдын нэг Травис Каланик зэрэг хүмүүс огцорсон билээ.

Цахиурын хөндийд нэр бүхий хүмүүсийн эсрэг гаргасан гомдлуудаас үзэхэд уг асуудал ганц компаниар тогтохгүй бөгөөд эрчүүд зонхилдог хайтекийн салбарт

нэлээд халдварласан үзэгдэл бололтой. Баасан гарагт 500 Startups хэмээх технологийн хөрөнгө оруулалтын компани мэдэгдэл гаргаж, үндэслэгчдийн нэг Дэйв МкКлур огцорч байгаа тухай мэдээлэв. Энд дурдсанаар технологийн хамт олны дунд эмэгтэйчүүдтэй зүй бус харилц сан нь илэрсэн тул үүрэг хариуцлагыг үргэлжлүүлэх боломж гүй болсон аж. Ноён МкКлур өөрөө ивээн тэтгэгчийн ерөнхий үүрэг хүлээнэ гэдгээ ярьсан юм. Гэвч даваа гарагт тэрбээр компаниа бүрэн орхи­хоор болжээ.

500 Startups­ын нэг үүсгэн байгуулагч хатагтай Кристин Цай хөрөнгө оруулагчдад илгээсэн мэйлдээ компанийн менежментийн баг ноён МкКлур бэлгийн дарамтын өөр нэг хэрэгт орооцолдсоныг олж мэдсэн учир түүнийгажлаа орхихыг санал болгосон хэмээн тайлбарлажээ. Ноён МкКлур даваа гарагт өөрийн твиттер хуудсанд “500

Startups­ын эрх ашгийн төлөө, хамтран үүсгэн байгуулагч хатагтай Цайгийн саналыг хар­галзан нэн даруй огцрох бол лоо” гэж бичсэн байна. Цай блогтоо “Түүний хийсэн үйлдэл хүлээн зөвшөөрч болшгүй зүйл” гэжээ.

Хатагтай Цай гүйцэтгэх захирлын үүргийг хүлээн авч, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулахаа мэдэгдэв. Үүлэн харилцааны Twilio, унаа дуудлагын Grab, 3D принтерийн анхдагч Mak­erBot зэрэг компанид оруулсан хөрөнгийг удирдах ажил түүний хариуцлагад ирж байна. “Ноён МкКлур ирээдүйнхээ чиглэлийг өөрчилж, өмнөх байж болшгүй үйлдлээ засахын тулд зөвлөгөө авч байгаа” гэж хатагтай Цай ярьжээ. МкКлур өөрийн блогт бичихдээ “Ажилтай холбоотой нөхцөл байдалд хэд хэдэн эмэгтэйд халдахыг завдаж байсан нь мэдээж буруу зүйл” хэмээн дурдаад ухамсаргүй, хувиа хичээсэн,

ажиглаж буй дипломатчид Катар эдийн засгийн хоригийг

шийдэх гарцыг хайж байгаа тул талууд тохиролцоонд

хүрэхэд ойртож байгааг онцлов. Нэг нь Арабын дөрвөн орон

хөршдөө түрэмгий хандсанаар өрнөдийнхний дургүйцлийг хүргэж болзошгүйг ойлгож байгаа хэмээв. Тэд цааш нь “Түргэн шийдэл олоход бэрх. Гэхдээ хэлэлцээг эхлүүлж, хурцадмал байдлыг намжаах урт үйл явцын эхлэл тавигдаж байгаа бололтой” хэмээн дүгнэсэн байна. Ямар ч хэлэлцээ өрнөлөө гэсэн Аль Жазирагийн араб хэлний нэвтрүүлгийн хурц шүүмжлэлийг намдаах, исламистуудыг зайлуулах, исламын бүлэглэлийн санхүү­жилтийн талаар мэдээлэл хуваал цах тухай асуудал багтах ёстой.

Гэвч талуудын аль нь ч одоохондоо буулт хийх шинж тэмдэг алга. Хориг тавьсан дөрвөн орны нэгийнх нь төлөөлөгч “Бид маш ноцтой хандаж байгаа. Тэд хүлээн авна уу, байна уу хамаагүй. Энэ бол бидний аюулгүй, тогтвортой байдалд хамаатай асуудал. Удаан хугацаанд хуримтлагдсан зүйл” хэмээн өгүүлэв. АНУ хоёр долоо хоногийн өмнөөс Вашингтонд зөвлөлдөж эхэлс­нээс хойш Кувейттэй нягт хамтран ажиллаж байна. Вашингтон маргааныг төгсгөхөд зуучлахын зэрэгцээ бүх талаас терроризмын эсрэг тэмцэлд амлалт авахыг эрмэлзэж байгаа юм.

Саудлын Араб болон түүний холбоотнуудын хамгийн гол шүүмжлэл нь Доха алан хядагчдыг санхүүжүүлж бай­гаатай холбоотой агаад энэ нь Ойрх Дорнодод, ялангуяа Сири, Ливид эмх замбараагүй байдлыг хөөрөгдөж байна гэж үздэг. Тэд Аль Жазира телевизийн араб хэлний нэвтрүүлгийг исламистуудын ухуулгын индэр болгож банйа хэмээн Катарыг эртнээс шүүм жилж ирсэн билээ.

Цахиурын хөндий дэх бэлгийн дарамтын дуулианөөрийгөө хамгаалж, уучлал эрэх сонирхолгүй байснаа өршөө­хийг хүссэн байна. Тэрбээр “Доромжилж хүнд байдалд оруул сан, ялангуяа шууд хал­даж, хохироосон хүмүүст маш их харамсаж байна гэж хэлмээр байна” хэмээн бичсэн юм.

Анх New York Times сонинд арав гаруй эмэгтэй хөрөнгө оруулагчдын буруу харьцаанд өртсөнөө мэдүүлсэн өгүүлэл гарсны дараа компани хөдөл­гөөнд орсон билээ. Энэ талаар Цай “Старт­апын хөрөнгө оруулалтын орчинд гарал үүсэл, хүйс харгалзахгүй хүн бүр аюулгүй, найрсаг хүрээлэлд байгаасай гэж хүсэж байна. Ялгаварлал, бэлгийн дарамт агуу авьяастныг асар их амжилтад хүрэхээс хойш татах ёсгүй” гэв.

Иймэрхүү утга агуулгатай гомдлын тоо нэмэгдэх тусам олон хөрөнгө оруулагч өмнөх үйлдлийнхээ төлөө уучлал хүсэж эхлэв. Twitter, Instagram, Uber зэрэг компанийг гарааны бизнес байхад хөрөнгө оруулалт хийж, нэрд гарсан Крис Сакка “Улам олон зоригт эмэгтэй технологийн ертөнцийн дайсагнасан орчинд үзэж туулснаа илчилж эхэлсэн үед энэ бол тус салбарын гүнд байгаа том асуудал гэдэг нь харагдаж байна. Би заримдаа үүнд оролцож байснаа хүлээн зөвшөөрч байна. Намайг уучлаа­рай” хэмээн өөрийн блогт пос толжээ.

Ноён Сакка New York Times­ийн өгүүлэл нийтлэгдэхээс өмнөхөн энэ тухай бичсэн агаад тэрбээр эмэгтэй бизнес эрхлэгчид болон нийгмийн

бусад бүлгийн тоглоомын талбайг тэгшитгэхэд илүү цаг, мөнгөө зарцуулахаа амлсан юм. Тэрбээр цагаан арьст эрчүүд ноёлдог технологийн салбарт төлөөлөл цөөнтэй бүлгүүдийн төлөө ажиллахаа илэрхийлсэн байна. Ноён Сакка цаааш нь “Цахиурын хөндий дэх миний анхны жилүүдийн туршлагаас үзэхэд би эмэгтэйчүүдэд эвгүй, найрсаг бус, урам хугалах үг хэлж, үйлдэл хийдэг байсан нь эргэлзээгүй. Амжил тад хүрсэн цагаан арьст залуус аз жаргалдаа ташуу рах нь элбэг байсан... Улмаар тусгаарлагдаж эхэлсэн нь хүйс, арьс өнгө, хөгж­лийн бэрхшээлийн ялгаварлал зэрэг олон гүнзгий асуудал тус салбарыг нөмрөх шалтгаан болсон байх” хэмээн өгүүлсэн байна.

Цахиурын хөндийд ажилладаг эмэгтэйчүүд, компани үүсгэн байгуулагч буюу дээд тушаалын ажилтан байлаа ч ялгаагүй салбар дахь сексизмийг удтал шүүмжилсээр ирсэн. Зарим нь саяхнаас үг хэлэхийг зориглож, UBER дэх өөрийн гашуун туршлагыг ярьсны дараа мөрдөн байцаалт явагадаж, 20 орчим дээд тушаалтныг халсны дээр 200 орчим бэлгийн дарамтын тухай гомдол хүлээн авчээ. UBER­ийн инженер асан Сюзан Фаулер нэгдүгээр сард блогтоо бичсэн зүйлээс мөрдөн байцаалт эхэлсэн бөгөөд тэрбээр баасан гарагт твиттертээ “Цахиу рын хөндийд ирээдүйд ийм зүйл байх ёсгүй. Бид хан­галттай амссан” хэмээн бичжээ.

Хатагтай Цай гүйцэтгэх захирлын үүргийг хүлээн авч, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулахаа мэдэгдэв.

2022 онд Катарт болох хөлбөмбөгийн ДАШТ­д зориулсан цэнгэлдэх хүрээлэн­гүүдийн барилгын ажил Саудын Араб тэргүүтэй орнуудын хоригийн улмаас саатаж магадгүй байгааг шинжээчид анхааруулав.(Зураг дээр: Катар 2022­ын гол цэнгэлдэх хүрээлэн болох "Халифа" стадионы төслийн макет)

Page 10: YНЭ: 600₮ ОНЦЛОХ “Эрдэнэт”-ийг төрд булаасан нь буруу ... · хичээл амарч, хөдөлмөрийн зах зээл дээр хямд

Живан ВасагирЭцгийн өвтэй холбоотой

асуудлаар эрх мэдлээ хэтрүүлэн ашигладаг гэсэн дүү нарынхаа шүүмжийн хариуд заргалдах бодолгүй байгаагаа Сингапурын ерөнхий сайд тайлбарлав. Уг тайлбар нь гүтгэлэг гэсэн шалтгаар үг хэлэх эрх чөлөөг боомилж ирсэн эрх баригч элитийн уламжлалаас ерөнхий сайд хөндийрч буйн илрэл боллоо.

Энгийн тохиолдолд шүүхээр заргалдах ёстой хэдий ч ийм зарга нь “эцэг, эхийн нэр хүндэд сэв суулгах” аюултай талаар Ли Шянь Лун даваа гарагт мэдэгдэв. Өөрийнх нь эсрэг мэдэгдлийг “ул үндэсгүй” хэмээн тодорхойлсон ерөнхий сайд Сингапурын нэр хүндийг гутаалаа хэмээн дүү нараа шүүмжиллээ. Мөн шүүмжлэгч нь өөр хүн байсан бол шүүхээс зайлсхийх аргагүйг анхааруулав. “Энэ бол ноцтой хэрэг. Ердийн тохиолдолд, байж болох өөр ямар ч нөхцөлд, би шууд шүүхээр заргалдах байсан” хэмээн ноён Ли тайлбарлав.

Сингапурын удирдагч нар үг хэлэх эрх чөлөөг нухчин дарах, сөрөг байр суурьтай улс төрчдийн амыг таглахын тулд гүтгэлэг гэсэн нэрийн дор хуулийг гуйвуулж ирснийг хүний эрхийн байгууллагууд шүүмжилдэг.

Хатуу хяналттай Сингапур улсын элит хэсэгт тохиолдож буй ах дүүсийн маргааныг нэг мөр болгох үүднээс ерөнхий сайд даваа

гарагт парламентад үг хэлсэн юм. Сингапурыг үндэслэгч Ли Куан Ю­гийн хүүхдүүдийн хоорондох нийтэд ил тэмцэл хот­улсын эрх мэдлийг атгагчийн зүг олны анхаарлыг эргүүллээ.

Ли Куан Ю­гийн гэр бүлийн гишүүд Сингапурын улс төр болоод компанийн дээд албан тушаалын заримыг хашдаг. “Та бүгдийн ерөнхий сайдын хувьд миний бие болсон явдалд гүн харамсал илэрхийлж, синга пур­чуудаас уучлал гуйя. Эцэг, эх маань амьд сэрүүн байсансан бол энэ хэрүүл ямар муухай санагдах байсныг бодохоос сэтгэл шаналж байна” хэмээн ноён Ли парламентад мэдэгдлээ.

Ли Куан Ю нь 1959­1990 онд Сингапурын ерөнхий сайд байсан юм. Тэрбээр Британийн эзэнт гүрний худалдааны жижиг суурин Сингапурыг Азийн санхүүгийн гол төвийн нэг болгосон гавьяатай хүн. Түүний удирдлагаар Сингапур улс зүүн өмнөд Азийн хамгийн цэцэглэн хөгжсөн үндэстэн болжээ. Нөгөө талаар үг хэлэх эрх чөлөө, улс төрийн үзэл бодлын өрсөлдөөн хаалттай болж хувирсан.

Ли Куан Ю үндэслэсэн Ардын үйлс нам Сингапурын засгийн эрхийг тасралтгүй 50 жил барьсан ч цагаачлалын бодлого, орон сууцны өндөр үнэ, нийтийн тээврийн хэрэгслийн хүрэлцээнд сингапурчууд дургүйцэх нь ихэссээр. Азийн талаар баримтлах

АНУ­ын стратеги бүрхэг болж, хүчирхэгжсээр байгаа Хятад улсын зүгээс дарамт учруулах нь ихэссэн нөхцөлд Ли овогтын хүүхдүүд хоорондоо зөрчилдлөө.

Сингапурын гадаад бодлогыг тодорхойлдог элит хэсэг шинэ нөхцөлд хэрхэн ажиллах талаар маргаан болж байна. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий тулхтай удирдагч нь байхгүй болсон хот­улс одооноос эхлэн даруу ажиллах хэрэг гарч буйг Сингапурын дипломат байсан Кишоре Мабубани өнгөрсөн долоо хоногт тайлбарлав. “Бид Ли Куан Ю­гийн дараах цаг үед шилжлээ” хэмээн ноён Мабубани Straits Times сонинд бичжээ.

Сингапурыг үндэслэгч ерөн­хий сайдын амьдарч байсан, Orchard Road дүүрэг дэх байшин хүүхдүүдийн хооронд хэрүүл дэгдэх шалтаг болжээ. Байшингаа нураагаарай хэмээн эцэг нь гэрээсэлсэн ажээ. Эцгийн хүсэл зоригоос зөрж, гэрээсийг нь биелүүлээгүй хэмээн дүү Ли Шянь Ян, охин дүү Ли Вэй Лин хоёр нь ахыгаа буруутгав.

“Ли Шянь Луны улс төрийн эрх мэдэл нь Ли Куан Ю­гийн хүү болдогтой холбоотой. Ийм ч учраас ах эрх мэдлийнхээ бэлгэдэл болгон Ли Куан Ю­гийн байшинг үлдээх гээд байгаа юм” хэмээн хоёр дүү нь өнгөрсөн сард Face­book­д бичиж байв.

бүтээгдэхүүний хэмжээ жилийн дотор 13.1 хувиар буурч, үндэсний мөнгөн тэмдэгт рупигийн ам.доллартай харьцах ханш 83 хувиар унав. Тус улсын хүчирхэг эр, Ерөнхийлөгч Сухарто 1998 оны тавдугаар сард огцорлоо. Явууллагын олон тэрбум ам.доллар шахаастай нээлттэй зах зээлийн онол эсэргүүцэн сөрөх аргагүй шийтгэгч хүч болж хувирсан мэт санагдаж байв.

Гэхдээ интервенцийн он жил, сэтгэл зүйн гүн шарх өөрийн хүчээр эргэн сэргэх урьдчилсан нөхцөл болж өглөө. Хямралын дараа Ази тив илүү ухаалаг, хэрсүү болж сэргэв. Соросын

чөлөөт зах зээлийн сургаал­тай сөргөлдөж буй, хөрөнгө оруулалтын урсгалд хяналт тогтоох ноён Махатирын номлол нь өсөн нэмэгдэж буй Хятадын нөлөөтэй уялдан эдүгээ дахин сургамж болж чадна.

“Хөрөнгийн тогтворгүй урс­галд өртөж сүйрэхгүй гэвэл өөрийн хүчиндээ тулгуурлах ёс той гэсэн сургамжийг 1980, 1990­ээд оны хямралаас хөгжиж буй орнууд нарийндаа хожоотой гарсан” хэмээн CITI­гийн хөгжиж буй зах зээлийн судалгааны тэргүүн Дэвид Любин тайлбарлав.

Өөртөө найдах болсон зүүн өмнөд Азийн орнууд санхүүгийн

зах зээл дээрх явууллагын шинж­тэй дайралтад тэсч гарахын тулд гадаад валютын бат бэх авдартай болцгоосон. Дотоодын мөнгөний ам.доллартай харьцах ханшийг унагах шалтгаан болдог гадаадаас зээл авах зуршлаа дарж, байгаа бололмжоо ашигладаг боллоо.

Шуургат цаг үед бэлтгэлтэй байсан нь 2008­2009 оны сан­хүүгийн хямралын үеэр хэрэг нь гарав. “Үндсэндээ бэлтгэлтэй байсны ачаар бүс нутаг сумнаас бултаж чадсан юм шүү” хэмээн зээлийн үнэлгээний Moody’s агентлагын Майкл Тэйлор өгүүлэв.

Азийн санхүүгийн догшин

шуурганаас хамгийн сайн сургамж авсан улс бол хям ралд шууд өртөгчдийн нэг биш. Бүс нутгийн валютууд хуйгаараа сүйрч буйг сэтгэл түгшин ажиглаж байсан Хятад улс ам.доллартай харьцах юаний ханшийг ургаа хад мэт тогтвортой хадгалсан юм. Санхүүгийн зах зээлд халдвар тархахаас сэргийлэхэд тус болсон Хятад улсыг Вашингтон хожим нь магтаж байлаа.

Хямралаас өмнөхөн Бээжин юанийг бүрэн хөрвөдөг бол­гож, Хятад улсыг олон улсын хөрөнгийн урсгалд чөлөөтэй нээж өгөх асуудлыг эргэцүүлж байсан. Гэвч Азийн хямрал нь

Жэймс Кинг За тэгээд хэн ялав, Махатир

Мохамад уу, Жорж Сорос уу? Азид санхүүгийн хямрал нүүр лэсэн 20 жилийн тэртээ Малайзийн тэргүүн, АНУ­ын сангийн менежер хоёрын хорон маргаан тухайн цаг үеийнхээ уур хилэнгийн илрэл болж байлаа. Уг маргаан нь нээлттэй зах зээл бүхий улс орнууд яахлаараа дэлхийн явууллагатай хөрөнгийн зах зээлтэй хутгалдах учиртай юм гэсэн мөнхийн сэдэвтэй.

Ноён Махатир дайралтыг эхлүүлж Жорж Соросыг “Бөөн мөнгөтэй солиотой амьтан” хэмээн нэрлэсэн төдийгүй, Малайзийн рингитийг “Ямар ч хэрэггүй, ханш байхгүй хог” болгох зорилгоор хөрөнгийн зах зээлд явууллага үйлдэж байна хэмээн буруутгасан. Мөн “Мусульман ертөнцийн хөгжил дэвшилд дургүй нь хүрсэн” жүүдийн хорон санааны талаар ч битүү дурдаад авсан юм.

Еврей гаралтай ноён Сорос хариуд нь ноён Махатирыг алдаагаа засах чадваргүй, “Эх орондоо гай тарьсан” хүн хэмээн шүүмжилж байлаа.

Хэрүүлийг нь хойш тавиад хэнийх нь зөв байсныг тунгаац­гаая. Дэлхийд хамгийн амжилттай ажилладаг хөрөнгө оруулалтын сангийн удирдагчийн нэг ноён Сорос Азийн валют хямрах бооцоо тавьсан нь зөвдөж богино хугацаанд мундаг ашиг олсон.

Нөгөө талд нь тус бүс нутгийг бүхэлд нь доргиосон аварга хям­рал үүслээ. Малайз, Тайланд, Индонез, Өмнөд Солонгосын валют сүйрч, компаниуд га даад өрөө цувруулан төлсөөр төл­бөрийн чадваргүй болж, сая сая хүн ажилгүй болж, олон мянган хүн амиа хорлож, Засгийн газрууд нурлаа.

Хямрал хамгийн хүнд туссан Индонезид дотоодын нийт

тус улсыг өрнөдийн капиталын хөнөөлт хүчин чадлаас зай барихад хүргэв.

Хорин жилийн дараа ч Бээжин хөрөнгийн урсгалд тогтоосон чанд хяналтаа хэвээр хадгалж, Investec Asset Management­ийн Майкл Пауэрын өгүүлсэнчлэн “Шат дараатай тайчих бүжиг” үзүүлэх замаар хэсэгчлэн либералчлах бодлого баримтлаж байна. Ийм бодлогын нэг зорилго нь гаднын капиталыг дотоодын санхүүгийн зах зээлд бага байр суурьтай байлгах явдал.

Хорвоо дэлхийн бусад хэсэгт ч энэ бодлого утга учиртай. Ийм бодлого нь дэлхийн хөрөнгийн хоёр дахь гол зах зээл (stock mar­ket), үнэт цаасны гурав дахь чухал зах зээлийг дэлхийн хөрөнгийн урсгалаас үлэмжхэн тусгаарлаж чадаад байгаа. Өнгөрсөн сард MSCI Хятадын зарим хувьцааг гол индексдээ оруулах чухал шийдвэр гаргасны дараа ч тухайн хувьцаанууд хөгжиж буй зах

Азийн санхүүгийн хямралыг ялагчВВМ©

зээлийн индексийн далайд дусал төдий үүрэгтэй байлаа.

Ийм маягаар Хятад улс олон улсын хөрөнгийн урсгалыг өөрийн нөхцөлөөр чанд хя наж, хожмын өдөр тодрох Соросуу­дын чадлыг сааруулж байгаа. Энэ нь хөрөнгө гээч зүйл хүлэгтэй байдаг, хөдөлгөж буй алгоритмыг нь зөрчигсдийг шийтгэх чадвар­гүй капитализмтай харьцах арга юм. Ноён Махатир бусдын хүчээр дам ялалт байгуулж буй хэрэг ч байж болох. Юутай ч Ази тив түүний тайлбарыг зөв тусгаж байгаа бололтой.

Люси ХорнбиӨмнөд Хятадын тэнгис дэх

маргаантай арлын орчимд далайн цэргийн хөлөг онгоц илгээсэн Вашингтоныг Бээжин “зад загнасан”­аас хэдхэн ца гийн дараа БНХАУ­ын дарга хоёр талын харилцаанд “сөрөг нөлөө­тэй” үйлдлийнх нь төлөө АНУ­ын Ерөнхийлөгч руу утас залгав.

Цагаан ордноос Бээжингийн уурыг хүргэсэн цуврал арга хэмжээ болгон Тайваньд 1.4 тэрбум ам.долларын зэвсэг худал­дахаар болж, Умард Солонгостой харьцдаг Хятадын банкинд хориг тавьсаны дараа, даваа гарагийн өглөө БНХАУ­ын дарга АНУ­ын Ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ.

Цагаан ордны үйлдэл нь хоёр удирдагч дөрөвдүгээр сард ноён Трампын Мар­а­Лаго резортод элэгсэг дотно уулзалдсанаас хой­ших “бал сар”­ыг эцэс болго лоо хэмээн Хятадын талаар мэр гэш сэн шинжээч нар дүгнэж байна.

Бээжин, Вашингтоны харилцаа хурцдаж буй үед хоёр удирдагч энэ долоо хоногт Хамбүргэд G20­ийн уулзалтын үеэр нүүр тулан учирцгаана. Ноён Ши ОХУ­ын удирдагч Владимир Путинтэй Москва хотноо даваа гарагийн орой уулзсан.

Уулзалтын өмнөх бэлтгэл болгож ноён Трамп даваа гарагт Франц, Герман, Италийн зиндаа нэгт удирдагчидтай утсаар ярилцсан нь АНУ­ын Ерөнхийлөгчийн хувьд гадаад бодлогын томоохон сорилт болов. Уламжлалт өрсөлдөгч нар нь дэлхийн тавцанд эрэмшүү болж буй цаг үед АНУ­ын Ерөнхийлөгч холбоотнууддаа ухаалаг хандах хэрэг гарлаа.

Хятад улс мэдэлдээ байлгаж буй Параселийн бүлэг арлуудад хамаарах жижиг арлын зүг Пентагон Stethem байлдааны хөлөг илгээхээр шийдвэрлэсэн явдлыг Хятадын гадаад хэргийн яам ням гарагт шүүмжилсэн нь Трампын засаг захиргааг Бээжин сорьж буйн илрэл болов. БНХАУ­ын гадаад хэргийн яам

Пентагоны шийдвэрийг “Хятадын аюулгүй байдал, бүрэн эрхийг зөрчсөн, улс төр, цэргийн ноцтой өдөөн хатгалга” хэмээн дүгнэсэн юм. Мөн АНУ­аас Тайваньд зэр зэвсэг худалдахаар болсон явд лыг эсэргүүцэж байгаагаа Бээ жин баасан гарагт албан ёсоор мэдэгдсэн.

АНУ­ын Ерөнхийлөгч ноён Путинтэй уулзах төлөвлөгөөт уулзалт ч төвөгтэй. Сонгуулийн кампанид нь Кремлийн оролцоо бий гэсэн шуугиан дунд Ерөн хий­лөгч болсноосоо хойш ноён Трамп анх удаа ОХУ­ын удир дагчтай уулзах гэж байна.

Ноён Трамп АНУ­ын урьд өмнөх Ерөнхийлөгч нарын ади­лаар Умард Солонгосыг цөмийн зэвсгийн хөтөлбөрөөс нь татгал­зуулах үйлсэд Хятадын үүргийг ихэс гэхээр чармайдаг. Гэвч Ерөн­хийлөгч Хятадын талаарх өөдрөг бодол нь талаар болсныг өнгөрсөн долоо хоногт хүлээн зөвшөөрөв.

Ноён Ши “өдөөн хатгасан үйлдэл” хийх хүн биш ч, Тай­ванийг оролцуулаад Хятадын эрх ашигтай холбоотой асуу далд гуйвшгүй байр суурь ба римт­лагч болохыг Бээжингийн их сургуулийн олон улсын харил­цааны профессор Ши Инь­Хун тайлбарлав. “Тэвчээр, бат бэх байр суурь, Трампаас урьтаж үл хөдлөх гэсэн стратеги нь үр дүнтэй болохоо харуулсан учраас цаашид ч үргэлжилнэ” хэмээн ноён Ши өгүүллээ.

Мар­а­Лагод уулзалдсанаас хойш “чухал үр дүн” гарсан ч “Хятад­Америкийн харил цаанд зарим зүйл сөргөөр нө лөөлж байгаа”­г ноён Ши утсаар ярил цахдаа ноён Трампад анхаа­руул сан талаар Хятадын төрийн мэдээл лийн “Шиньхуа” агентлаг уламжлав. Анхааруулгатай холбоотой тодорхой зүйлсийг тус агентлаг тайлбарласангүй. Гэхдээ утсаар харилцсан ярианы үеэр “Хятадын тал байр сууриа АНУ­д хэдийн ойлгуулсан” талаар дурджээ.

Вашингтон, Бээжингийн аль

аль нь хоёр удирдагчийн ярианы талаар нарийн тодорхой мэдээ­лэл хийсэнгүй. Утсаар ярилцсан ярианы сэдэв нь Умард Солонгос, гадаад худалдаа, G20­ийн уулзалт багтсан талаар Цагаан ордон, Хятадын CCTV мэдээллээ.

Умард Солонгосын удирдагчид шахалт үзүүлэхээс татгалзаж буйгаа Бээжин мэдэгдээд Вашинг­тоныг Пхеньянтай шууд яриа хэлэлцээ өрнүүлэхийг зөвлөжээ. Хятад нь Умард Солонгосын албан ёсны цор ганц холбоотон байж ирсэн нь заавал биелүүлэх үүрэг байх албагүй гэсэн бодол сүүлийн хэдэн сард Бээжингийн элитүүдээс цухалзах болсон. Гэхдээ Хятадын эрх баригчид Умард Солонгосыг төрт улсынх нь хувьд нураах, хил залгаа бүс нутгаар олон сая дүрвэгч цутгах аюул үүсгэж болзошгүй аливаа ажиллагаанаас цэрвэдэг хэвээр.

Хятадын худалдааны статис­тикийг үзвэл, Умард Солонгост шатахуун нийлүүлэх хэмжээ гуравдугаар сард оргилдоо тулж, тавдугаар сард 6400 тонн болж буурчээ. Хятадын эрх ба риг чид түүхий газрын тосны ний лүү­лэлтээ багасгахаар тав дугаар сард сүрдүүлж, Умард Солон­госоос авдаг нүүрсний им портыг хязгаарласан нь Пхеньяны валю­тын эх үүсвэрийг сулруулсан юм.

АНУ­ыг Умард Солонгостой шууд тохиролцох шахалт үзүүлэх нь Бээжингийн бодлого хэвээр байгааг Карнеги­Чинхуа төвийн Хятад­Солонгосын харилцааны шинжээч Жао Тун тайлбарлав. “Хятадаас нийлүүлдэг газрын тосны хэмжээг бууруулсан нь Умард Солонгосын эдийн засагт ноцтой нөлөөлсөн. Тэгэхлээр цаашид авах ганц арга хэмжээ бол Хятад улс хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэхээ зогсоох. Гэтэл ийм арга хэмжээ Умард Солонгосыг нийгмийг доргиосон тогтворгүй байдал үүсгэнэ. Хятад улс ийм алхам хийхээсээ өмнө сайтар эргэцүүлэх хэрэг гарна” хэмээн ноён Жао өгүүлж байна.

Хоёр улсын харилцааг хурцатгаж буй Трамп руу утасдлаа

Сингапурын Ерөнхий сайд дүү нараа шүүмжлэв

ВВМ©

Page 11: YНЭ: 600₮ ОНЦЛОХ “Эрдэнэт”-ийг төрд булаасан нь буруу ... · хичээл амарч, хөдөлмөрийн зах зээл дээр хямд

11

Эдийн засаг

2017.07.05, ЛХАГВА ~ №127 (673) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

ЗГМ ТОВЧХОН

АНУ доллар 2358.99

Евро 2680.28

Япон иен 20.85

ОХУ рубль 39.86

БНХАУ юань 346.99

БНСУ вон 2.05

ВАЛЮТЫН ХАНШ

» МОНГОЛБАНК

125.2 Тэрбум төгрөг. Монголбанкны үйл ажиллагаа 125.2 тэрбум төгрөгийн ашигтай гарч, алдагдлын хэмжээ буурлаа.

» СТАТИСТИК

7 Хувь. Монгол Улсын нийт хүн амын долоон хувь нь Зүүн бүсийн Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллаж, амьдарч байна.

» УУЛ УУРХАЙ

17 Хувь. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 17 орчим хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас онцоллоо.

» БАНК, САНХҮҮ

15 Хувь. Банкны системийн нийт зээлийн 15 хувийг үл хөдлөх хөрөнгийн салбарт олгосон зээл эзэлж байгаа гэв.

» ХӨДӨӨ АЖ АХУЙМонгол Улсын Засгийн газрын "Мах, сүүний анхдугаар аян"­ы хүрээнд "Мах маркет" компани хонь, ямааны мах боловсруулж, зорилтот зах зээлд нийлүүлж эхэллээ.

» ДЭД БҮТЭЦ

90 Хувь. Монгол Улсын экспорт, импортын нийт ачаа эргэлтийн 90 хувь нь Тяньжин боомтоор дамжиж өнгөрч байна.

» ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

59 Хувь. Монголын хөрөнгийн биржийн нийт арилжааны 59 хувийг Засгийн газрын үнэт цаасны арилжаа эзэлж байна.

» ТЭЗҮ

670 Мянган тонн. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор жилд 507 мянган тонн бензин, 670 мянган тонн дизель түлш, 300 мянган тонн онгоцны шатахуун үйлдвэрлэнэ.

» ИМПОРТ

50 Сая ам.доллар. Монгол Улс шатахууны хэрэглээндээ сар бүр ойролцоогоор 40­50 сая ам.доллар зарцуулдаг болохыг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ.

» Өмнө нь эцэг, эхчүүд зөвхөн хүүхдэдээ унадаг дугуй авч өгдөг байсан бол одоо өөрсдөө худалдан авдаг болсон байна.

» Тэрчлэн түргэн хоол болон шуудангийн үйлчилгээг унадаг дугуйгаар түгээх нь нэмэгдэж байна.

» Аялал жуулчлалын улирал эхэлсэн тул уулын зориулалтын унадаг дугуйны борлуулалт нэмэгджээ.

Унадаг дугуйны борлуулалт урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор нэмэгджээ. Ялангуяа сүүлийн жилүүдэд унадаг дугуй сонирхох иргэдийн тоо эрс өссөн гэж Д.Дөлгөөн хэллээ. 2011 оноос хойш унадаг дугуйны бизнес эрхэлж буй тэрбээр уг зах зээлд хэдийнэ байр сууриа олжээ. Түүний хувьд “E mart” сүлжээ дэлгүүрийн гаднах ил задгай талбайд шинэ загварын унадаг дугуйнуудаа эгнүүлэн тавьсан байлаа. Өмнө нь эцэг, эхчүүд зөвхөн хүүхдэдээ унадаг дугуй авч өгдөг байсан бол одоо өөрсдөө авдаг болсон байна. Гэр бүлээрээ ирж унадаг дугуй сонирхох, улмаар худалдаж авах нь эрс нэмэгджээ. Тэр дундаа залуучууд унадаг дугуй ихээхэн сонирхох болсныг Д.Дөлгөөн ярилаа.

Монголыг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт оны эхний таван сард 241 сая ам.доллар болсон талаар Мон­голбанк төлбөрийн тэнцлийн урьдчилсан тайландаа танил­цууллаа. Өнгөрсөн оны мөн үед энэхүү үзүүлэлт 3.5 тэрбум ам.доллар байсантай харьцуу­лахад энэ нь бага үзүүлэлт болжээ.

Харин дөрөвдүгээр сард

гадаадын шууд хөрөнгө оруулалт 178.1 сая ам.доллар байсантай харьцуулахад нэг сарын дотор 35 хувиар нэмэгдсэн байна. ОУВС­гийн Захирлуудын зөвлөл Монгол Улсыг “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”­т хамруулах шийдвэрийг тавдугаар сарын 26­нд гаргасан юм. Гэхдээ үүнээс өмнө буюу өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн дээрх хөтөлбөрт хамрагдах

урьдчилсан нөхцөлүүдийг бүгдийг нь бүрдүүлээд байв. Энэ нь бондын зах зээлд эергээр нөлөөлсөн гэдгийг Засгийн газрын гаргасан “Хуралдай” бондын арилжаанаас харж болохоор байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт бол Монголыг сонирхох хөрөнгө оруулагчдын дунд улсын нэр хүнд ямар байгааг харуулах хэмжүүр болдог.

Олон улсын үнэлгээний “Moody's” агентлаг Монголын банкуудын төлөвийг шинэчлэн тогтоосон байна. Хөрөнгө оруулагчид Монгол руу анхаарал хандуулах, эсэхэд рейтинг тогтоогч агентлагуудын үнэлгээ чухал нөлөөтэй байдаг. Сар хүрэхгүй хугацааны өмнө “Монгол Улс өндөр эрсдэлтэй хэвээр байна” гэж тодорхойлж байсан “Moody'”s агентлаг энэ удаад Монголын банкуудын төлөвийг ийнхүү сайжрууллаа. Тухайлбал, “Moody's” агентлаг Монголын банкны системийн хэтийн төлөвийг "сөрөг" гэж тодорхойлж байсныгаа "тогтвортой" буюу "САА1" гэж үнэлэн сайжруулсан байна. Өөрөөр хэлбэл, энэ нь ойрын 12­18 сарын хугацаанд банкуудын зээлээ төлөх чадварыг илтгэн харуулж байгаа үзүүлэлт боллоо.

Монгол Улс ОУВС­гийн хөтөлбөрт хамрагдаж байгаатай холбогдуулан "Монголын банкуудын хувьд хэцүү хүнд сорилт багатай орчин бүрдэж байна" гэдгийг “Moody's”

онцолжээ. Түүнчлэн ОУВС­гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” нь “Оюу Толгой”­н хоёр дахь шатны төслийн хөрөнгө оруулалтын үетэй давхцаж байгаа юм. Мөн түүхий эдийн ханш 2016 оныхоос сайжирсан зэрэг нь Монгол Улсын эдийн засаг тогтворжиж, 2018 он гэхэд тэлэх нөхцөлийг бүрдүүлж байна гэж “Moody's” дүгнэлээ.

Тус агентлагийн таамаглаж байгаагаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт 2017 онд нэмэгдэх биш, харин ч 0.2 хувиар буурна. Гэхдээ 2018 оноос сэргэж 1.8 хувиар тэлэх төлөвтэй гэж үзэж байна. Үүнээс гадна Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хүрээнд банкуудад активын чанарын шалгалт хийхээр болсон. Энэ нь банкуудын санхүүжилт, бэлэн мөнгөний нөхцөл байдлаа сайжруулахад эергээр нөлөөлнө гэж үзэж байна. “Moody's”­ийн хувьд Монгол Улсын арилжааны 14 банкны долоо болон Төрийн банкны төлөвийг тодорхойлжээ. Эдгээр банкууд нь 2016 оны эцсийн байдлаар нийт банкны систем дэх зээлийн 90.1 хувь, хадгаламжийн 91.1 хувийг дангаараа бүрдүүлж байсан юм.

ХЭРЭГЛЭЭ

Унадаг дугуйны зах зээл улам тэлж байна

Валютын ханшийн зөрүүнээс шалтгаалж унадаг дугуйны үнэ 10 хувиар нэмэгджээ

Ц.МандхайЗГМ

Т. ЭлисаШинжээч

Б.Ганбаяр / ЗГМ©

Унадаг дугуйны хэрэглээг дагасан засвар үйлчилгээ хөгжиж байгааг тэрбээр тодотгосон юм. Түүний хувьд өдөрт 5­6 дугуй борлуулдаг аж. Унадаг дугуй бүр үнийн хувьд харилцан адилгүй байна. Эзнээ хүлээж буй 20 гаруй унадаг дугуй сойсон Д.Дөлгөөн “Худалдан авагчдын ихэнх нь 6­15 насныхан байдаг” гэв. Энэ үеэр долоон настай охиндоо дугуй сонирхсон ээжтэй уулзсан юм. Тэрбээр “Охин маань том болтлоо унаж болох чанартай дугуй хайж байна. Би ч гэсэн зарим үед унаж болох дугуй авъя гэж ирлээ” гэв. Түүний сонирхсон дугуй 350 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд БНСУ­д үйлдвэрлэжээ.

Манай улсад борлуулж буй унадаг дугуйны дийлэнх нь БНХАУ болон БНСУ­ынх байна. Төгрөгтэй харьцах ам.доллар болон юанийн ханш чангарсан тул унадаг дугуйны үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад ялимгүй өсчээ. Тухайлбал, таван жилийн өмнө 50 мянган төгрөгийн үнэтэй байсан хүүхдийн дугуй өдгөө 80 мянган төгрөг болж өссөн байна. Унадаг дугуйны үнэ валютын ханшийн зөрүүнээс шалтгаалж 10­15 хувиар нэмэгджээ. Хүүхдийн унадаг дугуй 80­160 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж

байгаа бол БНСУ­д үйлдвэрлэсэн унадаг дугуйнд зургаан сарын баталгаа өгдөг аж. Зургаан сарын баталгаа олгож буй унадаг дугуй 300­800 мянган төгрөгийн ханштай байна. Д.Дөлгөөн “Дугуй хөнгөрөх тусмаа үнэ нь нэмэгдэж байдаг. Үүнийг иргэд тэр болгон сайн мэддэггүй” гэлээ.

Хотын түгжрэл дунд ажлаа хурдан шуурхай амжуулах хүсэлтэй иргэд, тэр дундаа залуус унадаг дугуйг сонгох болсон. Тэрчлэн түргэн хоол болон шуудангийн үйлчилгээг унадаг дугуйгаар түгээх нь нэмэгдэж байна. Энэ нь унадаг дугуйны борлуулалтад нөлөөлж байгаа аж. Иргэдийн хувьд “Нарантуул” захаас унадаг дугуй сонгох нь их. Тус захын хойд хэсэгт унадаг дугуйны бичил зах бий болжээ. Ойролцоогоор 300 гаруй том, жижиг унадаг дугуйг энд байрлуулсан харагдав.

“Унадаг дугуй зуны улиралд хамгийн их эрэлттэй байдаг. Гэхдээ өнгөрсөн жилтэй харь­цуулахад борлуулалт тааруухан байна” хэмээн Г.Батзориг ярилаа. Түүний хувьд 40 гаруй дугуй борлуулахаар эгнүүлэн тавьжээ. Сурагчдын амралт эхэлсэн ч унадаг дугуйны борлуулалт төдийлэн сайн биш байгаа аж. Үүний шалтгааныг эдийн засгийн хүндрэлтэй холбоотой

гэж хэлж байлаа. Хамгийн үнэтэй дугуй 1.2 сая төгрөгийн үнэтэй байсан юм. Хэрэв худалдаж авах бол 150 мянган төгрөгөөр хямдруулна гэнэ.

Монголд унадаг дугуйны зах зээл цар хүрээгээ ийн тэлжээ. Хэрэглээг дагаад иргэдийн худалдан авах чадварт нийцсэн дугуйтай болох санхүүгийн ү й л ч и л г ээг ком пан и уд үзүүлж эхэллээ. Үүний нэг жишээ нь “Дугуйтай Монгол” төсөл. Энэхүү төслийн зүгээс урьдчилгаагүй, хүүгүй лизин­гээр брэндийн дугуйтай болох боломжийг иргэдэд санал болгож 8000 дугуйчнаар бүл нэмэхээр зорьж байгаа аж.

Хүүгүй лизингийн хугацаа нь 6­8 сар бөгөөд сард 100 мянган төгрөг төлөөд дугуйтай болох боломжтой. Санаачлагч “Тайвань Байк” компанийн марке тин гийн менежер Б.Баярхангай “Дагалдах хэрэгслүүдийг сольж болдог учир дугуйны чанар арал буюу их биений чанар нь дугуйны чанарыг тодорхойлдог. Иргэд унадаг дугуй авахдаа үүнд анхаарах хэрэгтэй” гэв.

Тэдний хувьд иргэдэд илүү боломж олгох үүднээс дээрх санхүүгийн үйлчилгээг сонгожээ. Гэвч санаачилсан төсөл нь валютын ханшны зөрүүнээс үүдэж алдагдал хүлээж байгаа гэв. Онгоцны материал, кар бо ноор хийсэн дугуйг төсөл хэрэгжүүлэгчид 14 сая төг рөгөөр борлуулж байна. Энэ нь хамгийн үнэтэй дугуйгаар тооцогдож байгаа юм. “Дугуйтай Монгол” төсөл энэ оныг дуустал үргэлжлэх аж. Унадаг дугуйны хэрэглээ нэмэгдэх болсноор засвар үйлчилгээ хөгжих болсыг эхэнд дурдсан. Унадаг дугуйны борлуулалтын оргил үе нь өдийд аж. Аялал жуулчлалын улирал эхэлсэн тул уулын зориулалтын унадаг дугуй эрэлттэй байна. Ийм төрлийн дугуй 400­850 мянган төгрөгийн үнэтэй байсан юм.

Манай улсад борлуулж буй унадаг дугуйны дийлэнх нь БНХАУ болон БНСУ­аас орж ирж байна. Төгрөгтэй харьцах ам.доллар болон юанийн ханш чангарсан тул унадаг дугуйны үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад ялимгүй өсчээ.

БАНК САНХҮҮ

Банкуудын хэтийн төлөвийг "тогтвортой" гэж үнэллээ

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 35 хувиар нэмэгдэв

“Autodata” корпорациас мэдээлснээр АНУ­ын авто салбарын борлуулалт зурга­дугаар сард гурван хувиар буурч, 16.5 сая ширхэгт хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 300 мянгаар буурсан үзүүлэлт боллоо. Харин “Toy­ota Motor”­ийн борлуулалт

зургаадугаар сард 2.1 хувиар, “Honda Motor”­ийн борлуулалт 0.8 хувиар өсөж шинжээчдийн таамгийг давсан байна. “Nissan”­ийн борлуулалт их хэмжээгээр буурна гэж таамаглаж байсан боловч хоёр хувиар өссөн дүнтэй гарчээ. “Ford”­ийн борлуулалт таван хувиар, “General Motors”­ийн борлуулалт 4.7 хувиар тус тус буурсан байна. Үүнээс гадна АНУ­ын тансаг зэрэглэлийн

автомашины борлуулалтыг “Daimler AG”­ийн “Mercedes Benz” тэргүүлжээ. Тухайлбал, өнгөрсөн сард 28 мянга 994 ширхэг автомашин борлуулсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин “BMW Mercedes”­ээс 32­оор цөөн автомашин борлуулж удаалжээ. “BM­W”­ийн хувьд сүүлийн зургаан сарын тавд нь энэ ангилалд тэргүүлээд байгаа аж.

БИЗНЕС

АНУ-ын авто салбарын борлуулалт буурсан дүнтэй гарлаа Б.АриунболдШинжээч

Page 12: YНЭ: 600₮ ОНЦЛОХ “Эрдэнэт”-ийг төрд булаасан нь буруу ... · хичээл амарч, хөдөлмөрийн зах зээл дээр хямд

Нийслэлийн Аялал жуулч-лалын газрын Мэдээлэл, сур тал чил гааны хэлтсийн дарга Д.Жавх лангаас аялал жуулчлалын салбарт хэрэг-жүүлэхээр тө лөвлөж буй ажлын талаар тодрууллаа.

-Аялал жуулчлалын ули-рал эхэллээ. Энэ жил хэчнээн жуулчин Монголд ирнэ гэж тооцоолж байгаа вэ?

­Өнгөрсөн жил 404 мянган жуулчин ирсэн. Ойрын жилүү­дэд ирэх жуулчдын тоо жилд дунджаар 10 хувиар өсөж байгаа. Энэ жил 440 орчим мян ган жуулчин ирэх байх гэж урьдчилсан байдлаар тооцоолж байна. Жил бүрийн зун хамгийн их жуулчин ирдэг. Улаанбаатар хот нэг дор 10 мянган жуулчин хүлээн авах хүчин чадалтай. Үүнээс илүү гарвал зочид буудал, жуулчны бааз, агаарын тээврийн хүчин чадал хүрэхгүй.

-Жуулчдын тоог өсгөх бо-ломжтой юу?

­Одоо ирж буй жуулчдын тоог хоёр дахин өсгөж, нэг саяд хүргэх боломж бий. Ту хайл­бал, өвлийн аялал жуулч лалыг өндөр түвшинд хөг жүүлэх шаардлагатай болж байна. Үүнээс гадна олон улсын ху рал, зөвлөгөөнийг намар болон хавар зохион байгуулах нь бизнес аялал жуулчлал хөг ­жи хөд бодит хөшүүрэг болох юм. Ингэснээр зочид буу дал, жуулчны бааз, нисэх буу дал жилийн турш тогт мол орлого­той болно гэсэн үг.

-Нийслэлээс жуулчдад зо-

риул сан ямар арга хэмжээ зо хион байгуулахаар төлөв-лөж байгаа вэ?

­Төлөвлөсөн олон ажил бий. Бодлогын хэмжээнд Улаан­баатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлалын төв болгох зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд MICE буюу бизнес аялал жуулчлал хөгжүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн онд Улаанбаатарт АСЕМ, саяхан JCI зэрэг олон улсын хурал зохион байгуулж ийм төрлийн үйл ажиллагаа явуулах нөөц боломжтойг нотолсон. Бизнес аялал жуулчлалаар ирсэн хүн ердийн жуулчнаас гурав дахин их худалдан авалт хийдэг. Ирэх онд Ганданд шашны хэв маяг тай жуулчны гудамж бий бол гохоор төлөвлөсөн. Энэ нь жуулчдад зориулсан арга хэм жээний нэг юм. Үүнээс гадна “Монгол Олле” төслийн хүрээнд Богд уул, Тэрэлжийн бай галийн цогцолборт газарт явган аялагчдад зориулсан тэм дэг, тэмдэглэгээ хийсэн. Мөн жуулчдад зориулсан Улаан баатар хотын аялал жуулчлалын газрын зургийг шинэчлэн гар гаж, аяллын хөтөч, гарын авлага шинээр хийж байна.

-Үндэсний их баяр наадам болох гэж байна. “Дээлтэй Монгол” наадам ямар онц-логтой болох вэ?

­“Дээлтэй Монгол” наадмыг 11 дэх жилдээ зохион бай­гуулна. Энэ жилийн онцлог бол “Хүннү” загварын авар га дээлийг Чингис хааны хө шөө­ний өмнө дэлгэн үзүүл нэ. Үн дэстэн ястнуудын онцло­гийг харуул сан гэрүүдийг Сүх баатарын талбайд энэ үеэр барьж, гар урлаачдын бүтээлийн үзэсгэлэн гаргана. Хүй долоон худаг, төв цэнгэлдэх болон Сүх баатарын талбайд жуулчдад зо риулсан мэдээллийн явуулын цэг байрлуулна. Энэ нь жуул­чид болон иргэд наадамтай холбоотой үзвэр, үйлчилгээний мэдээлэл авахад илүү хялбар нөхцөлийг бүрдүүлэх юм.

Бизнес аялал жуулч-лалаар ирсэн хүн ер дийн жуулчнаас гу рав дахин их худал-дан авалт хийдэг

ЗГМ: ТОДРУУЛГА

Жуулчдын тоо жилд дунджаар 10 хувиар өсөж байгаа

Ө.Отгонтөгс ЗГМ

Эдийн засаг

12 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.07.05, ЛХАГВА ~ №127 (673)

Хөрөнгийн зах зээлд өсөлт давамгайллааМонголын хөрөнгийн бирж

мягмар гарагийн үнэт цаасны арилжаагаар нэг, хоёр болон гуравдугаар ангилалд бүртгэлтэй 15 хувьцаат компанийн нийт 33,648 ширхэг хувьцаа арилжжээ. Ханшийн өөрчлөлтийн хувьд 14 компанийн хувьцааны ханшид өөрчлөлт орж, энэ өдөр өсөлт давамгайллаа. Үүнээс “Мерекс” компанийн хувьцаа хамгийн

өндөр буюу 2.71 хувиар өссөн бол “Монголын цахилгаан холбоо”­ны хувьцаа 0.07 хувиар буурлаа. Энэ өдөр Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар нийт 3,540 ширхэг үнэт цаас арилжжээ. Харин хөрөнгө оруулагчдын хооронд 46 удаагийн хэлцэл хийгдсэн байна. Арилжаанд эзлэх уул уурхайн салбарын хувьцаа үнийн дүнгийн 83.47 хувийг бүрдүүллээ.

ТҮҮХИЙ ЭД

НЭР СИМБОЛ НЭГЖ ХАНШ ($) ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

АЛТНЫ СПОТ XAU унци 1224.16 0.32% 7/4/2017

ЦАГААН АЛТ PLA унци 913.3 0.79% 7/4/2017

МӨНГӨ SIA унци 16.09 -0.01% 7/4/2017

ЗЭС (COMEX) HGA фунт 267.65 -0.61% 7/4/2017

ТӨМРИЙН ХҮДЭР TIOA тонн 62.5 -3.85% 7/4/2017

WTI ТОС CLA баррель 46.91 -0.34% 7/4/2017

БРЕНТ COA баррель 49.48 -0.40% 7/4/2017

БЕНЗИН XBA 152.85 -0.41% 7/4/2017

БАЙГАЛИЙН ХИЙ NGA Mmbtu 2.965 0.47% 7/4/2017

НҮҮРС (NYMEX) QZA тонн 336.55 0.21% 7/4/2017

НҮҮРС (NEW CASTLE) XWA тонн 75.9 2.22% 7/4/2017

ЭЛСЭН ЧИХЭР SBA фунт 13.92 0.80% 7/4/2017

БУДАА RRA центнер 11.815 -0.04% 7/4/2017

БУУДАЙ WA бушель 555 5.51% 7/4/2017

КАКАО CCA тонн 1958 0.93% 7/4/2017

КОФЕ KCA фунт 127.7 1.59% 7/4/2017Энэхүү ханшийн мэдээлэл нь хүснэгтэд заасан өдрийн 15 цагийн байдлаарх дүн тул үүнээс хойш өөрчлөгдсөн байх боломжтой.

МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ГАДААД КОМПАНИУД

64.1 0.79% 7/4/2017

0.021 -12.50% 7/4/2017

8.375 -2.90% 7/4/2017

0.019 5.56% 7/4/2017

0.013 -7.69% 7/4/2017

3.13 -0.32% 7/4/2017

3.45 1.77% 7/4/2017

0.33 13.79% 7/4/2017

0.195 8.33% 7/4/2017

0.485 2.11% 7/4/2017

RIO TINTO RIO ASX AUD

WOLF PETROLEUM WOF ASX AUD

PETRO MATAD MATD LON GBX

ASPIRE MINING AKM ASX AUD

GUILDFORD COAL GUF ASX AUD

PROPHECY DEVELOPMENT PCY TSX CAD

TURQUOISE HILL RESOURCES TRQ TSX CAD

SOUTHGOBI RESOURCES SGQ TSX CAD

XANADU MINES XAM ASX AUD

ENTREE GOLD ETG TSX CAD

НЭР СИМБОЛ БИРЖ ВАЛЮТ ХАНШ ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

НЭР СИМБОЛ ХАНШ (нэгж) ӨӨРЧЛӨЛТ ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

NASDAQ COMPOSITE CCMP 6110.059 -30.36 -0.49% 7/4/2017DAX INDEX DAX 12441.03 -34.28 -0.27% 7/4/2017TORONTO STOCK EXCHANGE SPTSX 15182.19 -31.23 -0.21% 7/4/2017S&P/ASX 200 AS51 5783.818 +99.33 +1.75% 7/4/2017S&P 500 INX 2429.01 +5.6 +0.23% 7/4/2017SHANGHAI COMPOSITE SHCOMP 3182.804 -13.11 -0.41% 7/4/2017TOP 20 MSETOP 12829.13 +128.2 +1.01% 7/4/2017FTSE 100 UKX 7364.05 -13.04 -0.18% 7/4/2017HANG SENG HSI 25389.01 -395.16 -1.53% 7/4/2017NIKKEI 225 NKY 20032.35 -23.45 -0.12% 7/4/2017

▼ ▲

▼ ▼

ДЭЛХИЙН ГОЛЛОХ ИНДЕКСҮҮД

Тухайн өдөр арилжаалагдсан хувьцаа

НЭР СИМБОЛ ХАНШ (нэгж) ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

АПУ ХК APU 303.31 2.82% 7/4/2017ГОВЬ ХК GOV 13400 0.22% 7/4/2017МИК ХОЛДИНГ ХК MIK 11000 -9.76% 7/4/2017МАХ ИМПЕКС ХК MMX 2400 2.13% 7/4/2017ДАРХАН НЭХИЙ ХК NEH 20600 0.49% 7/4/2017ТАЛХ ЧИХЭР ХК TCK 21700 0% 7/4/2017АДУУН ЧУЛУУН ХК ADL 2100 0% 7/4/2017БАГАНУУР ХК BAN 1772 4.17% 7/4/2017БИ ДИ СЕК ХК BDS 1161 0% 7/4/2017БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛ ХК BNG 37000 2.61% 7/4/2017АРИГ ГАЛ ХК EER 2507 2.28% 7/4/2017ЖЕНКО ТУР БЮРА ХК JTB 63 3.45% 7/4/2017МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК MCH 500 -0.07% 7/4/2017МОНГОЛ ШУУДАН ХК MNP 390 0.52% 7/4/2017МЕРЕКС ХК MRX 54.48 1.74% 7/4/2017ТАВАНТОЛГОЙ ХК TTL 4820 0.75% 7/4/2017УИД ХК UID 496.01 5.09% 7/4/2017

▲▲▼▲▲

◄►◄►▲

◄►▲▲▲▼▲▲▲▲

MSE all индекс

1,000

800

6002015 2016

Бохины зах зээл 2019 он гэхэд нийт үнэлгээ нь 32 тэр-бум ам.дол ларт хүрэхээр байна

Г.Байгал@baigalZGM

ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ

24.722014

0

5.0

10.0

15.0

20.0

25.0

30.0

35.0

2015 2016 2017 2018 2019

25.83 27.15 28.68 30.46 32.63

Дэлхийн бохины зах зээлийн орлого(тэрбум ам.доллараар)

Бөмбөрцгийг “эзэлсэн” бяцхан зажлуур

Амны хөндийгөө цэвэрлэх зорилгоор бохь зажлах дургүй хүн тун цөөн биз. Энэ зажлуур 170 орчим жилийн настай бөгөөд тэртээ XIX зууны үед АНУ­д “мэндэлж” байжээ. Гэвч МЭӨ VII­II зуунд ам цэвэрлэх зориулалттай зажилдаг зүйл хэрэглэдэг байсан баримт байдаг. Хэдийгээр бохь хэмжээгээрээ хумсын чинээ ч хүн төрөлхтний хэрэглээ болоод удаж байна.

Бохины зах зээлийн 85 хувийг зажилдаг, 15 хувийг нь үлээдэг бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Дэл­хийн үлээдэг бохины үйлдвэр лэл 27­28 тэрбум ам.доллараар хэм жиг дэж байна. Бохины үнэ дэлхий даяар өндөр биш ч бо­хины зах зээл тогтвортой өссөөр иржээ. Дэлхийн хэрэглээ болсон бохины зах зээл үнэн дээ хэдхэн компанийн ат ганд багт даг. Бидний сайн мэдэх “Orbit”, “Hubba Bub­ba”­ийг үйлд вэрлэгч АНУ­ын “Wrigley” компани зах зээлийн 35 хувийг дангаараа эзэлдэг байна. Харин Их Британийн “Cadbury Trebor Bassett” компани 26, Япон, БНСУ­ын хамтарсан “Lotte” 14 хувийг тус тус эзэлдэг байж.

Азичууд хамгийн их бохь за жил даг. Сүүлийн жилүүдэд бүс нутгийн бохины хэрэглээ эрчтэй өссөн бөгөөд европчуудыг гүйц сэн байна. Улмаар Ази тив дэлхийн бохины хэрэглээний 30 хувийг дангаар зажилдаг байна.

Мөн Латин Америкийн орнуудын хэрэглээ алгуур боловч өсөж байна. Харин барууны орнуудын бохины хэрэглээ тогтмол буурч байгаа ажээ. Бусад бүс нутгийн тухайд яльгүй буурсан болон тогтвортой буй. Бохь анх үүссэн нутаг болох АНУ­ын иргэд жилд дунджаар 100 мян­ган тонн бохь зажилдаг. Гэхдээ тус улсад бохины борлуулалт буурч байгаа. Чухам яагаад буурсан тухай олон таамаг бий. Эндээс хам гийн сонирхолтой нь, Euromonitor International бай ­гуул лагын судалгаагаар iPhone гар утасны анхны загвар ху дал­даанд гарсан үе буюу 2007 оноос эхлэн бохины борлуулалт буурсан байна. Бүр сүүлийн 10 жилд 15 хувь буураад бай гаа аж. Тиймээс “Apple”­ийн хам­гийн шилдэг цуврал iPhone утас бохины зах зээлд нөлөөлсөн байх талтай гэсэн дүгнэлтэд хүрчээ. Шинээчдийн тооцоогоор бохины

зах зээлд жилд дунджаар 4­7 хувийн хурдтай тэлэх төлөвтэй. Ингэснээр 2019 он гэхэд нийт үнэлгээ нь 32 тэрбум ам.дол­ларт хүрэхээр байна. Дашрамд дурдахад, бохинд ордог үндсэн түүхий эд нь латекс буюу ургам­

лын шүүс. Энэ бодисыг хүний биед гаж нөлөөгүй гэж үздэг боловч зарим эргэлзээ дагуулж байгаа. Гэхдээ бохь зажлах нь амны хөндий цэвэрлэхээс гадна стресс тайлж, ой тогтоолтыг сайж­руулдаг байна.

ВВМ©