yНЭ: 600₮ Ардын сэтгэлд нийцүүлсэн тодотгол · лын...

12
ОНЦЛОХ ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 7 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ. Бүх эрх хуулиар хамгаалагдана © УЛС ТӨР Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг баталлаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл дэмжлэг хүлээв. Тэтгэмжийн хэмжээг 36 хүртэлх сар болгох үүргийг Засгийн газарт өгөв. УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг эцэслэв. ЭДИЙН ЗАСАГ Австралийн коксжих нүүрсний үнэ наймдугаар сард 40 хувиар өссөн байна. Орон сууцны үнийн индекс наймдугаар сард 1.5 хувьтай гарлаа Даатгалын компаниудын нийт хөрөнгө 18 хувиар өсөж, 201.4 тэрбум төгрөг боллоо. Газрын тосны хайгуул, ашиглалтын салбарт татсан хөрөнгө оруулалт 2.9 тэрбум ам.долларт хүрсэн байна. НИЙГЭМ Монгол Улсад 2016 оны эх- ний долоон сарын байдлаар 37 хүн амиа егүүтгээд байна. Баянхонгор аймгийн Жарга- лант суманд нөхөн сэргээлт хийх нэрээр олборлолт явуулж байжээ. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумаас 70 км-ын зайд дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөв. Улс төрийн хилс хэрэгт хэл- мэгдэгсдийн нөхөх олговорт 16.3 тэрбум төгрөг олгожээ. Хүүхдийн хүнсэнд транс тос хэрэглэхгүй байхыг МХЕГ-аас анхааруулав. "Рио-2016" паралимпийн наадмаас жүдоч Б.Ууганхүү хүрэл медаль хүртлээ. ДЭЛХИЙ АНУ, Япон, Өмнөд Солонгос улс Умард Солонгосын эсрэг хоригоо чангатгаж болзошгүй. Кирсан Илюмжинов АНУ-ын иргэншил хүссэн захидлыг Барак Обамад илгээлээ. Саркози Францад терро- ризмын хэрэг эрхэлсэн шүүх байгуулах санал дэвшүүлэв. Бухтай зэрлэг харьцахыг эсэргүүцсэн жагсаал Мадрид хотноо боллоо. Компьютер тоглоом санах ой хөгжүүлдэг болохыг АНУ- ын эрдэмтэд баталлаа. ЦАГ АГААР УЛААНБААТАР 2016.09.12 ТҮР ЗУУРЫН БОРООТОЙ YНЭ: 600₮ ZASAG.CO 2016.09.12, ДАВАА ~ №195 (473) БҮРЭЛДЭХҮҮН КОМПАНИ ~ THE OFFICIAL GAZETTE ~ АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ 6633 0.6% 96.450 0.01% 2212.61 331.26 34.15 ЗЭС 5-ЧИНГИС БОНД 1327.80 0.8% 829.96 0.04% 87.500 0.07% АЛТ MSE ALL 10-ЧИНГИС БОНД 00473 °9 Ээлжит бус чуулганаар 4.4 их наядаар хэмжигдэж байсан төсвийн алдагдлыг 51 тэрбум төгрөгөөр бууруулав. 2 Б.Ганбаяр / ЗГМ© °20 Далайн зовлон бидэнд ч хамаатай Далайн ус халснаар Монгол орны өвөл тунадас ихтэй болно. > 4 Т.Наран: Нүүрсний салбарт маш том боломж бүрдлээ Нүүрсний үнэ өсөлттэй хэвээрээ ирэх оны хоёрдугаар хагастай золгоно. > 12 Хөнжил доторх нууц Та хүүхэдтэйгээ нөхөн үржихүйн талаар ярилцвал аюулаас хамгаалж болно. > 6 Нууц данс нээсэн Wells-д их хэмжээний торгууль оноов Brexit-ийн хямралаас банкуудыг хамгаалах нь "БАЛДОРЖ" ШАГНАЛ-2016 НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН ЭДИЙН ЗАСАГ Бид чадлаа Бөөр "идэгч" Газрын тосны 35.5 сая ам.долларын гэрээ байгууллаа “Ашиг хонжоо хайлгүй алс ирээдүйгээ бодож, байгаль орчноо хайрлая” хэмээн нэрт сэтгүүлч Цэрэндоржийн Бал дорж, бидний хүндэтгэн авгайлдгаар Бал эрхлэгчийн маань гэрээслэн хэлсэн үг бий. Асар ихийг ухааруулан “Бөөр зарна”, “Донор болно” гэсэн зар цахим ертөнцөөр цөөн- гүй үзэгдэх боллоо. Энэхүү зарын цаана бөөр хэмээх эрхтэний эрэлт ямар байгаа нь харагдах биз. Манай улсад хамгийн өргөн тархалттай таван өвчний гуравдугаарт бөөрний эмгэг 3 5 Р.Оюунцэцэг @oyuntsetsegZGM Б.Гандолгор @gandolgorZGM Ардын сэтгэлд нийцүүлсэн тодотгол ойлгуулдаг энэ захиас өдгөө түүний цогцлоосон сэтгүүл зүйн школын гол тунхаг болж, сэтгүүлчдийнх нь зүрхэнд мөнхөд тамгалагджээ. Түүний энэхүү захиасыг өнөөг хүртэл үйл хэрэг болгон нэр төртэй үргэлжлүүлж яваа, Бал эрхлэг- чийн хайртай шавь нарынх нь нэг бол Ц.Цэвээнхэрлэн. бичигдэж байна. Бөөрний эмгэг нь хүндрэхээр шууд дутагдалд оруулдаг хэцүү өвчин. Судал- гаанаас харахад жилд 150 хүн бөөрний дутагдалд орж, гемо- диализын эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог байна. Ялангуяа хөдөөгийн залуусын дунд бөөрний эмгэг өндөр тархалттай байгааг тогтоожээ. ЗГМ: ИНФОГРАФИК Мэдээллийн аюулгүй байдал = Гурван ажилтнаас хоёр нь албаны компьютерээр аюултай сайт руу ханддаг байна. LETA компанийн судалгаанаас үзэхэд оффисын ажилтнуудын олонх нь компьютер дэх мэдээллээ хэрхэн хамгаалж нууцлах талаар мэдлэггүй аж. Энэ нь тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн мэдээлэл алдагдаж, санхүүгийн болон бусад хохирол хүлээхэд хүргэдэг байна. LETA© Дөрвөн ажилтан бүрийн нэг нь гаднын халдлага нэвтрэх боломж үүсгэдэг. Гурван хүн тутмын нэг нь түлхүүр үгээ ил буюу олоход хялбар байрлуулдаг. Хоёр хүний нэг нь мэдээллийн аюулгүй байдлын дүрэм журамтай танилцаагүй. Газрын тосны ханш ёроолын цэгтээ дэнжигнэж буй ч Монго- лын “шингэн алт”-ыг чиглэх мөнгөний урсгал тасрахгүй байна. БНХАУ-ын “Smart Oil Investment” компани Дорноговь аймгийн “Эргэл XII” талбайд 35.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт 11 Г.Байгал @baigalZGM бүхий Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгууллаа. Гэрээний дагуу тус компани “Эргэл XII” талбайд найман жилийн хугацаанд хайгуул хийнэ. Хайгуулын ажил амжилт- тай болбол газрын тосны гарцын 60 хувийг “Smart Oil investment”, үлдсэнийг Монгол Улсын Засгийн газар эзэмшихээр Бүтээгдэхүүн хуваах гэрээнд тусгажээ.

Upload: others

Post on 29-Aug-2019

18 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: YНЭ: 600₮ Ардын сэтгэлд нийцүүлсэн тодотгол · лын “шингэн алт”ыг чиглэх мөн гөний урсгал тасрахгүй

ОНЦЛОХ

ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 7 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ.

Бүх эрх хуулиар хамгаалагдана ©

УЛС ТӨРЗасгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг баталлаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл дэмжлэг хүлээв. Тэтгэмжийн хэмжээг 36 хүртэлх сар болгох үүргийг Засгийн газарт өгөв. УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг эцэслэв.

ЭДИЙН ЗАСАГАвстралийн коксжих нүүрсний үнэ наймдугаар сард 40 хувиар өссөн байна.Орон сууцны үнийн индекс наймдугаар сард 1.5 хувьтай гарлааДаатгалын компаниудын нийт хөрөнгө 18 хувиар өсөж, 201.4 тэрбум төгрөг боллоо.Газрын тосны хайгуул, ашиглалтын салбарт татсан хө рөнгө оруулалт 2.9 тэр бум ам.долларт хүрсэн байна.

НИЙГЭММонгол Улсад 2016 оны эх-ний долоон сарын байд лаар 37 хүн амиа егүүтгээд байна. Баянхонгор аймгийн Жарга-лант суманд нөхөн сэргээлт хийх нэрээр олборлолт явуулж байжээ. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумаас 70 км-ын зайд дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөв. Улс төрийн хилс хэрэгт хэл-мэг дэгсдийн нөхөх олговорт 16.3 тэрбум төгрөг олгожээ.Хүүхдийн хүнсэнд транс тос хэрэглэхгүй байхыг МХЕГ-аас анхааруулав."Рио-2016" паралимпийн наадмаас жүдоч Б.Ууганхүү хүрэл медаль хүртлээ.

ДЭЛХИЙАНУ, Япон, Өмнөд Солонгос улс Умард Солон го сын эсрэг хоригоо чангат гаж болзошгүй.Кирсан Илюмжинов АНУ-ын иргэншил хүссэн захидлыг Барак Обамад илгээлээ.Саркози Францад терро-ризмын хэрэг эрхэлсэн шүүх байгуулах санал дэвшүүлэв. Бухтай зэрлэг харьцахыг эсэргүүцсэн жагсаал Мадрид хотноо боллоо.Компьютер тоглоом санах ой хөгжүүлдэг болохыг АНУ-ын эрдэмтэд баталлаа.

ЦАГ АГААР

УЛААНБААТАР2016.09.12

ТҮР ЗУУРЫН БОРООТОЙ

YНЭ: 600₮

ZASAG.CO

2016.09.12, ДАВАА ~ №195 (473)

БҮРЭЛДЭХҮҮНКОМПАНИ

~ T H E O F F I C I A L G A Z E T T E ~

АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ

66330.6% 96.450

0.01%2212.61 331.26 34.15

ЗЭС 5-ЧИНГИС БОНД

1327.800.8%

829.960.04%

87.5000.07%

АЛТMSE ALL 10-ЧИНГИС БОНД

0 0 4 7 3

°9

Ээлжит бус чуулганаар 4.4 их наядаар хэмжигдэж байсан төсвийн алдагдлыг 51 тэрбум төгрөгөөр бууруулав. 2 Б.Ганбаяр / ЗГМ©

°20

Далайн зовлон бидэнд ч хамаатайДалайн ус халснаар Монгол орны өвөл туна дас ихтэй болно. > 4

Т.Наран: Нүүрсний салбарт маш том боломж бүрдлээНүүрсний үнэ өсөлттэй хэвээрээ ирэх оны хоёрдугаар хагастай золгоно. > 12

Хөнжил доторх нууц

Та хүүхэдтэйгээ нөхөн үржихүйн талаар ярилцвал аюулаас хамгаалж болно. > 6

Нууц данс нээсэн Wells-д их хэмжээний торгууль оноов

Brexit-ийн хямралаас банкуудыг хамгаалах нь

"БАЛДОРЖ" ШАГНАЛ-2016

НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН

ЭДИЙН ЗАСАГ

Бид чадлаа

Бөөр "идэгч"

Газрын тосны 35.5 сая ам.долларын гэрээ байгууллаа

“Ашиг хонжоо хайлгүй алс ирээдүйгээ бодож, байгаль орчноо хайрлая” хэмээн нэрт сэтгү үлч Цэрэндоржийн Бал дорж, бидний хүндэтгэн ав гайлд гаар Бал эрхлэгчийн маань гэ рээс лэн хэлсэн үг бий. Асар ихийг ухааруулан

“Бөөр зарна”, “Донор болно” гэсэн зар цахим ертөнцөөр цөөн­гүй үзэгдэх боллоо. Энэ хүү зарын цаана бөөр хэмээх эрх тэний эрэлт ямар байгаа нь харагдах биз.

Манай улсад хамгийн өргөн тар халттай таван өвчний гурав дугаарт бөөрний эмгэг

3

5

Р.Оюунцэцэг@oyuntsetsegZGM

Б.Гандолгор @gandolgorZGM

Ардын сэтгэлд нийцүүлсэн тодотгол

ойл гуул даг энэ захиас өдгөө түүний цогцлоосон сэтгүүл зүйн школын гол тунхаг болж, сэтгүүлчдийнх нь зүр хэнд мөнхөд тамгалагджээ. Түү ний энэхүү захиасыг өнөөг хүртэл үйл хэрэг болгон нэр төр тэй үргэлжлүүлж яваа, Бал эрх лэг­чийн хайртай шавь нарынх нь нэг бол Ц.Цэвээнхэрлэн.

бичиг дэж байна. Бөөрний эмгэг нь хүндрэхээр шууд дутагдалд оруул даг хэцүү өвчин. Судал­гаанаас харахад жилд 150 хүн бөөрний дутагдалд орж, ге мо­диализын эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог байна. Ялангуяа хөдөөгийн залуусын дунд бөөрний эмгэг өндөр тархалттай байгааг тогтоожээ.

ЗГМ: ИНФОГРАФИК

Мэдээллийн аюулгүй байдал

=

Гурван ажилтнаас хоёр нь албаны компьютерээр аюултай

сайт руу ханддаг байна.

LETA компанийн судалгаанаас үзэхэд оффисын ажилтнуудын олонх нь компьютер дэх мэдээллээ хэрхэн хамгаалж нууцлах талаар мэдлэггүй аж.

Энэ нь тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн мэдээлэл алдагдаж, санхүүгийн болон бусад хохирол хүлээхэд хүргэдэг байна.

LETA©

Дөрвөн ажилтан бүрийн нэг нь гаднын халдлага нэвтрэх боломж үүсгэдэг.

Гурван хүн тутмын нэг нь түлхүүр үгээ ил буюу олоход

хялбар байрлуулдаг.

Хоёр хүний нэг нь мэдээллийн аюулгүй байдлын дүрэм журамтай танилцаагүй.

Газрын тосны ханш ёроолын цэгтээ дэнжигнэж буй ч Монго­лын “шингэн алт”­ыг чиглэх мөн гөний урсгал тасрахгүй байна. БНХАУ­ын “Smart Oil Invest ment” компани Дорноговь айм гийн “Эргэл XII” талбайд 35.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт 11

Г.Байгал@baigalZGM

бүхий Бүтээг дэхүүн хуваах гэрээ байгууллаа. Гэрээ ний дагуу тус компани “Эргэл XII” талбайд найман жилийн хугацаанд хайгуул хий нэ. Хайгуулын ажил амжилт­тай болбол газрын тосны гарцын 60 хувийг “Smart Oil in vestment”, үлд сэ нийг Монгол Улсын Зас гийн газар эзэмшихээр Бү тээг дэхүүн хуваах гэрээнд тусгажээ.

Page 2: YНЭ: 600₮ Ардын сэтгэлд нийцүүлсэн тодотгол · лын “шингэн алт”ыг чиглэх мөн гөний урсгал тасрахгүй

Улс төр

2 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.09.12, ДАВАА ~ №195 (473)

Б.Даваатогтох@datoZGM

4.4 их наядаар хэмжигдсэн төс­вийн алдагд лыг 51 тэрбум төгрөгөөр бууруулав

УЛСЫН ИХ ХУРАЛ

ТОДРУУЛГА & ЗАЛРУУЛГА

Уншигч та манай сонины мэдээ, нийтлэл, сурвалжлагатай холбоотой тодруулж, залруулах шаардлагатай санал, хүсэлт

байвал

[email protected]

Утас: 99901526 хаягаар бидэнтэй холбогдоно уу.

Б.Ганбаяр / ЗГМ©

Б.Ганбаяр / ЗГМ©

Улс орны нийгэм, эдийн засгийн төлөв, төсөв санхүүгийн нөхцөл байдалд дүн тавихаар хуралдсан УИХ­ын ээлжит бус чуулган өнгөрсөн баасан гарагт хаалтаа хийлээ. Төсвийн алдагдал хяналтаас гарч, төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэж, хүн амын худалдан авах чадвар, гадаадын хөрөнгө оруулалт буурсан зэрэг эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулах бодлого шийдвэрүүдийг ээлжит бус чуулганаар батлав.

Тухайлбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2016 оны төсвийн тодотголд орлогыг 3.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Харин хөрөнгө оруулалтын зардлыг 65 тэрбум төгрөгөөр бууруулав. Төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтны цалинг танахгүй. Мөн бүх шатны шүүхийн шүүгчийн цалинг хасахгүй гээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх саналууд УИХ дахь МАН­ын бүлэг дээр бүдэрсэн юм.

УИХ-ын гишүүн А.Ундраатай эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. Тэрбээр “Олон улсын санхүүгийн байгууллагуудын төсөөллөөс харахад суурь металлын үнэ ирэх хоёр жилд өсөх хандлагатай байна. Ингэснээр татвараас олох орлого энэ жилтэй харьцуулахад сайжирна” гэсэн байр суурийг илэрхийлэв.

-Эдийн засгийн хямралаас гарах гарцыг эдийн засагчид олон янзаар тодорхойлж байна. Таны хувьд хямралаас гарах гарцыг хэрхэн тодорхойлж байгаа вэ?

­Эдийн засгийг идэвхжүүлэх олон арга бий. Гэхдээ эдийн зас гийн өнөөгийн нөхцөл байдал тай үед татварын баазыг өргөт гөх бодлого баримтлах ёстой.

-Татварын бааз суурийг яаж нэмэгдүүлэх вэ?

­Үүнийг олон жишээгээр тайлбарлаж болно. Тухайлбал, МАН­ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжийн татварыг нэг хувь болгохоор тусгасан. Ингэхдээ у рамш у ула л хэлбэрээр татварыг буулгана. Жишээл нь, ажлын байрыг нэмэгдүүлсэн тохиолдолд татварын хэмжээг бууруулж болно. Ажлын байр нэмэгдсэнээр татвар төлөгчдийн тоо буюу бааз өргөжнө гэсэн үг. Үүний дүнд ажлын байрны

Ардын сэтгэлд нийцүүлсэн тодотгол

Товчхондоо, орон нутгийн сонгуулийн өмнө улс төрийн хэт мэдрэмжгүй загнаж, стратегийн алдаа гаргалаа хэмээн шүүмж­лүүлсэн Засгийн газар төсвийн тодотголд суулгаад байсан дээрх саналуудаа эргүүлэн татсан юм.

Үүнээс гадна арьс, ширний у рамшу ула л, Үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийг 2016 онд үргэлжлүүлэх болсон­той холбоотойгоор урсгал зардлыг 61.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ. Энэ мэтчилэн Засгийн газраас өргөн мэ­дүүлсэн төсвийн тодотголд УИХ дахь МАН­ын бүлэг бүрэн “засвар” хийж, тооцоог нь алдагдуулсан. 4.4 их наяд

төгрөгөөр хэмжигдэх төсвийн алдагдлыг нөхөхийн тулд Засгийн газар найман төр лийн татвар нэмэх саналыг оруулсан. Гэвч сул гишүү дийн эсэргүү­цэлтэй тулгарч, парла ментын босго давж чадсангүй.

Ингэснээр 4.4 их наядаар хэмжигдэж байсан төсвийн алдагдлыг 51 тэрбум төгрөгөөр бууруулав. Түүнчлэн нийгмийн даатгалын сангийн орлогыг 530.4 сая, зарла гыг нь 28.2 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн. Сангаас санхүүжих хөрөнгө оруулалтын зардлыг 22.7 тэрбум төгрөгөөр бууруулсан гэдгийг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар онцоллоо.

Эдийн засаг хүндхэн байгаа

хэдий ч цалин, тэтгэвэр, тэтгэмжийг өнөөгийн түвшинд хадгалан, цаашид үе шаттай нэмэгдүүлэх шийдвэр гаргасныг УИХ­ын дарга М.Энхболд ээлжит бус чуулганы хаалтын үгэндээ онцолсон. Тэрбээр “Ээл жит бус чуулганаар төсөв, эдийн засгийн боломж чадавхид нийцүүлэн 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталлаа. Төсвийн орлого буурсны улмаас санхүүжүүлэх боломжгүй, тэвчиж болох урсгал зардлыг бууруулах, төсвийн хариуцлагыг бий болгох, хэмнэлтийн горимоор ажиллахад чиглэсэн Засгийн газрын санал дэмжигдсэн. Харин иргэдийн амьдралд шууд

нөлөө үзүүлэх цалин бууруулах зэрэг арга хэмжээг хүлээн авах боломжгүй гэж үзсэн” гэлээ.

Ээлжит бус чуулганаар эцэс ­лэсэн өөр нэг асуудал нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүгийн хүндрэл үүснэ. Иймд улс орны эдийн засгийн макро орчныг тогт­воржуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад онцгой анхаарах шаардлага тулгарч байна. Иймээс хөтөл бөрийг хэрэгжүүлэх дэлгэрэнгүй төлөвлөгөө боловсруулан, ойрын үед Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шуур­

хай ажиллана” гэв. Мөрийн хөтөл бөрт улс

орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээхийн зэрэгцээ нийгмийн са лба ру удыг дэмжиж, иргэ дийн хээ аж амьдралыг эрс сайж руулахаар тусгасан. Товчхон доо, Монгол Улсад бий болсон эдийн засаг, санхүүгийн хүнд нөхцөл байдлаас гарах арга замыг эрэлхийлсэн байна. Мөн төрийн албыг чадавхжуулах, үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй бөгөөд ил тод, нээлттэй үзүүлэхийн сацуу улс үндэстний аюулгүй байдлыг баталгаажуулахад чиглэсэн тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн юм.

УЛСТӨРЧ ЯРЬЖ БАЙНА

А.Ундраа: Засгийн газар байр сууриа яаралтай илэрхийлэх ёстой

Б.ДавааЗГМ

Төсвийн хариуцлагагүй байдлаас үүдэн хямрал нүүрлээд байна

хомсдолын асуудалд ч тодорхой ахиц гарна. Энэ онд их, дээд сургууль төгссөн төгсөгчдийн 60 орчим хувь ажилгүй байна. Иргэд ажилтай, орлоготой болох нь цаашлаад төсвийн орлого бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.

Өөр нэг арга нь томоохон дэд бүтцийн төслүүдийг хөдөлгөх явдал. Үүн дээр Засгийн газар болон УИХ нэгдмэл нэг байр суурьтай байгаа. Одоохондоо хэцүү юм шиг санагдаж болох ч аливаа төслийг стратеги, төлөвлөгөөний дагуу зоригтой хөдөлгөж чадвал хурдан үр нөлөөгөө өгдөг. Сайн тал нь эдийн засгийн өсөлтийн гол хүчин зүйл болох алт, зэс, нүүрсний үнэ өсөх хандлагатай байна. Энэ цаг үед мега төс­лүүдээ хөдөлгөж чадвал хямралаас гарахын зэрэгцээ олон салбарт эерэг үр нөлөө үзүүлнэ. Ойрын хугацаанд төслийг эхлүүлж чадахгүй яриад байвал дахин нэг, хоёр жилийг дэмий алдана.

-Эдийн засаг хүнд, аж ахуйн нэгж, иргэдийн орлого тааруу байгаа үед татварын бааз суурийг нэмэгдүүлэх оновчтой арга байж чадах уу?

­Дэлхийн эдийн засаг 2008, 2009 оных шиг хүндрэлтэй нөхцөл байдалд ороогүй байна. Харин өнгөрсөн дөрвөн жилийн хугацаан дахь төсвийн хариуцлагагүй байдлаас үүдэн Монгол Улсад эдийн засгийн хямрал нүүрлээд байна.

Нөгөөтэйгүүр, 2012 онд манай улсын зээлжих зэрэглэл өндөр байх үед олон улсын зах зээл дээрээс “Чингис”, “Самурай” бондыг босгосон. Санхүүжилтээ босгосон ч ямар төсөл, хөтөлбөрт зарцуулах нь тодорхой бус байсан. Ингээд зарцуулалтаасаа эхлээд хугацаа алдсан. Тухайн үед тодорхой төслүүдэд хөрөнгө оруулалт хийсэн бол өнөөдөр үр дүнг нь мэдэрч эхлэх байлаа. Товчхондоо, “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг

зориулалтын дагуу зарцуулсан бол үр дүнгээ өгч эхлэх хугацаа өнгөрөөд байна. Харин манай улсын зээлжих зэрэглэл буурсан энэ үед арилжааны зээл авах нь дарамт болно.

-УИХ 2016 оны төсвийн тодотголыг баталлаа. Ингэс-нээр Засгийн газарт 2017 оны төсвийн төслийг боловсруулах ажил үлдээд байна. 2017 оны төсвийн орлогыг бүрдүүлэх ямар арга зам байгаа вэ?

­Миний бодлоор хамгийн эхний харах ёстой салбар нь уул уурхай. Уул уурхайн салбарын тодорхой гэрээ, хэлцлүүдийг эргэж харах хэрэгтэй. Засгийн газар нэн тэргүүнд “Оюутолгой” болон “Тавантолгойн” төсөлд анхаарал хандуулахаар ярилцаж байгаа гэсэн. Мөн говийн бүс дэх цахилгаан эрчим хүчний эх үүсвэр нэмэгдүүлэх асуудлыг судлахаар шийдвэрлэсэн.

Үүнээс гадна дэд бүтэц болон төмөр замын томоохон төслүүдийг зоригтой хөдөл­гөж эхлэх асуудал бий. Эдгээр төслийн хүрээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлэлцээр идэвхтэй өрнүүлснээр ирэх онд эдийн засгийн эргэлтэд орох боломжтой хэмээн харж байна. Зэсийн үнэ Лондоны хөрөнгийн бирж дээр 4700 орчим ам.доллар байгаа. Энэхүү үзүүлэлт нь огцом биш ч алгуурхнаар өсөхөөр байна. Олон улсын санхүүгийн байгууллагуудын төсөөллөөс харахад суурь металлын үнэ ирэх хоёр жилд өсөх хандлагатай байна. Алтны үнэ ч өсөх таамаг бий. Ингэснээр татвараас олох

орлого энэ жилтэй харьцуулахад сайжирна гэж бодож байна.

-Засгийн газар эдийн зас гийг тогтворжуулах хөтөл-бөрийг боловсруулж байгаа. Уг хөтөлбөрийн өнгө төрхийг хэрхэн харж байна вэ?

­Эдийн засаг болон хөгжлийн бодлого талаас нь дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын ойрын, дунд болон хэтийн хөгжлийн бодлого хоорондоо хэрхэн уялдаж буйд дүн шинжилгээ хийж байгаа гэсэн үг. Сүүлийн жилүүдэд эдийн засгийг солонгоруулах талаар багагүй ярилаа. Энэ хүрээнд жижиг, дунд болон хөн гөн ү й л д вэрлэл и й г хөгжүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүнийг эх орондоо бүрэн боловсруулах зэрэг асуудлыг хөндөж байна. Ганцхан жишээ татахад, аялал жуулчлалын салбараас төсөөлснөөс бага орлого авсан. Энэ жил олон улсын томоохон арга хэмжээ зохион байгуулсан нь аялал жуулчлалын компа­ниуд өмнөх жилүүд шиг ажиллах боломжгүйд хүрсэн байх. Харин ирэх жилүүдэд аялал жуулчлал болон үйл­чилгээний салбарууд илүү сайн ажиллах төлөвтэй. Магадгүй “Чингис”, “Самурай” бондоос санхүүжилт авсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа ирэх онд жигдрэх байх.

-Монгол Улсын эдийн засаг 2018 оноос сэргэх төлөв-тэй хэмээн эдийн засагчид үзэж буй. Учир нь өнөөгийн эдийн засгийн хямралыг богино хугацааны хэмээн тодорхойлсон. Тиймээс эдийн засгийн хямралаас богино хугацаанд гарахын тулд Монгол Улс ямар бодлого баримтлах ёстой вэ?

­УИХ­ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталлаа. Тиймээс нэн тэргүүнд Засгийн газар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад зөв мэдээлэл өгөх ёстой. Товчхондоо, Монгол

Улсын Засгийн газрын байр суурийг тодорхой болгож, олон нийтэд зарлах хэрэгтэй. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид манай улсыг эдийн засгийн болон татварын тогтвортой бодлоготой байхыг хүсэж байна. Уг тогтвортой байдлыг Засгийн газрын зүгээс харилцааны стратегитэй байдлаар харуулах нь маш чухал. Саяхан алтны роялти татварыг нэмэгдүүлэх талаар яриа гарахад уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын санааг багагүй зовоолоо.

Мөн Засгийн газраас томоохон төсөл хөтөлбөрүүд дээр баримтлах байр сууриа аль болох хурдан тодорхой болгох ёстой. Миний бодож байгаагаар 2017 оны эхэнд байр сууриа тодорхой болгоод олон нийтэд ил тодоор зарлах хэрэгтэй. 2018 оныг хүлээх нь дэндүү их хугацаа алдсан хэрэг болно.

УИХ, Засгийн газар шинээр байгуулагдсан энэ үед гадаадын хөрөнгө оруулалт өсөх байх гэсэн эерэг хүлээлтийг ашиглах нь чухал. Эерэг хүлээлт урт хугацаанд тогтмол байдаггүй, хормын төдийд л итгэл алдарч болно.

Засгийн газар татварын баазыг өргөт гөх бодлого баримтлах ёстой

Засгийн газраас өргөн мэ дүүлсэн төсвийн тодотголд УИХ дахь МАН-ын бүлэг бүрэн “засвар” хийж, тооцоог нь алдагдуулсан.

Page 3: YНЭ: 600₮ Ардын сэтгэлд нийцүүлсэн тодотгол · лын “шингэн алт”ыг чиглэх мөн гөний урсгал тасрахгүй

1 Байгаль орчны Цэвээнээ

гэдгээр нь хэвлэл мэдээллийн салбарынхан төдийгүй уншиг­чид ч түүнийг андахгүй. Тэгвэл энэ жил найм дахь удаагаа “Балдорж” сангаас зохион байгуулсан, Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгох “Балдорж” шагнал гардуулах ёслолын үеэр манай “Засгийн газрын мэдээ” сонины Нэгдүгээр орлогч эрхлэгч Ц.Цэвээнхэрлэн 2016 оны Балдорж шагналтнаар тодорлоо. Өөрийнх нь үйл хэргийг ийнхүү үнэнчээр залгамжилж чадна гэдгийг нь хэдийнэ олж харсан Бал эрхлэгч байгаль орчны салбарыг түүнд хариуцуулж байсныг Балдорж шагна лаа Ерөнхий лөг ч Ц.Элбэгдоржоос гардан авах үеэрээ Ц.Цэвээнхэрлэн дурсаад “Эрхлэгчээсээ би байгаль орчны сэдвийг өвлөж авсан. Байгалиа хамгаална гэдэг сэтгэл шаардсан ажил. "Өнөөдөр"­ийнхөө 20 жилийн ойгоор энэ шагналыг авч байгаадаа туйлын их бэлгэшээж байна. Ашиг хонжоо хайлгүй алс ирээдүйгээ бодож байгаль орчноо хамгаалъя гэдэг эрхлэгчийнхээ үгийг л хэлмээр байна” хэмээн баярын нулимстай өгүүлсэн юм.

“Улаанбаатар” зочид буудлын Гол танхимд хуран цугласан олон, тэр дундаа “Өнөөдөр”­өөр овоглож, “Өнөөдөр”­өөс төрөн гарсан бүх сэтгүүлч энэ мөчид огшиж, манай Ц.Цэвээнхэрлэн эрхлэгчээр бахархаж суусныг нуух юун. Түүний бичсэн “Чонон сүргийн сүүлийн өчил”, “Ченж төлөвлөгөөний золиос”, Нүглээ ханцуйндаа наманчил” нийтлэлүүд 2016 оны сэтгүүл зүйн шилдгийн шилдэг бүтээлээр шалгарсан юм.

“Засгийн газрын мэдээ” сонины хамт олон бас нэгэн шинэ Балдорж шагналтнаа угтан авсан нь Улс төр, нийгмийн мэдээллийн албаны эдитор, сэтгүүлч Б.Гандолгор байлаа. “Үхэл дагуулсан хөх савнууд” хэмээх долоон цуврал нийтлэл, “Гэрт тань нуугдсан хор” бүтээл нь энэ удаагийн “Балдорж” шагналын шилдэг арван бүтээлийн нэгд ийнхүү шалгарлаа. “Засгийн газрын мэдээ” сонины “ЗГМ: Цуврал” эдгээр нийтлэл нь нийтлэгдсэн даруйдаа олон түмний хийгээд шийдвэр гаргагчдын анхаарлыг татаж, тодорхой үр дүнд хүрсэн билээ. Ялангуяа, “Үхэл дагуулсан хөх савнууд” нийтлэлийн мөрөөр УИХ­ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан дээр мэргэжилтэн, судлаачдыг хамруулсан томоо­хон хэлэлцүүлэг өрнүүлж, химийн хортой хөх савыг ахуйн хэрэглээнээс бүрэн гаргах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх санаачилга хүртэл гарсан нь манай сэтгүүлчийн бүтээлийн маш тодорхой үр дүн байв.

“Улаанбаатар” зочид буудлын хүлээлгийн танхимаас нэгдүгээр давхрын Гол танхим хүртэл зэхсэн хүндэтгэлийн улаан хивс, тансаг үнэрт өнгийн цэцэгс, улаан дарс, намуухан аялгуу танил дотно. Жил бүрийн есдүгээр сарын эхээр зохион байгуулдаг “Балдорж” шагнал гардуулах ёслолын ажиллагаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарынхны хувьд албан ёсны тэмдэглэлт өдөр мэт заншиж, энэ л өдрийг сэтгэл догдлон хүлээх болжээ. Энэ удаагийн “Балдорж” шагналд ирүүлсэн хийгээд

3

"Балдорж" шагнал-2016

2016.09.12, ДАВАА ~ №195 (473) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

“Засгийн газрын мэдээ” сонины “ЗГМ: Цуврал”

нийтлэл нийгэмд үр дүнгээ өгснийг илтгэв

шалгарсан бүтээлүүдээс харахад цуврал нийтлэл хэмээх шинэ үзэгдэл сэтгүүл зүйд хүчтэй орж ирж буй нь анзаарагдсаныг “Балдорж” шилдэг бүтээл шалга руулах шүүгчдийн багийн гишүүн, соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч, яруу найрагч Г.Аюурзана онцолсон.

Сэтгүүлчид сэжүүрээс нь атгасан сэдвээ эцэслэж, мухард­тал нь явж бичиж байгаа нь сайн хэрэг хэмээн тэрбээр хэлсэн бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч

Цуврал нийтлэл хэмээх шинэ үзэгдэл сэтгүүл зүйд хүчтэй орж ирж буйг онцлов

Бид чадлаа

энэ шинэ үзэгдлийг онцолсон юм. “Цуврал нийтлэл гэснээс харж байхад манай сэтгүүлчид үнэхээр мэргэшиж байгаа юм байна. Цуврал нийтлэл бичээд нэг сэдвээр дагнаад ирэхээр л чи сэтгүүлч болж байгаа юм. Тэгээд хоёроороо баг болж бичдэг. Манай сэтгүүл зүй үнэхээр хөл дээрээ зогсож чадаж байгаагийн нэг гайхамшиг” хэмээн тэрбээр тэмдэглэсэн.

Нэрт сэтгүүлч Цэрэндоржийн Балдорж агсны үүсгэн бай гуул­

сан, Монголын анхны өдөр тутмын чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонин, “25 дугаар суваг” телевизийн 20 жилийн ой энэ өдөр давхцсан юм. Мон го лын сэтгүүл зүйн салбарт Бал эрхлэгчийн зурсан мөрөөр өнөөгийн олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл өсөж, өндийж, хөгжиж буйтай санал зөрөх хүн үгүй биз ээ. Түүний алдрыг мөнхлөхөөр үүсгэн байгуулсан “Балдорж” сангийн нэрэмжит энэхүү хүндтэй шагнал нь сэтгүүлчдийн хувьд нэр

"БАЛДОРЖ" ШАГНАЛЫН ШИЛДЭГ 10 БҮТЭЭЛ

1. Ц.Болормаа, Л.Ганчимэг ­ “Өнөөдөр” сонин “Ногоон хотын эрэлд” цуврал сурвалжлага.

2. Б.Энхмарт ­ “Үндэсний шуудан” сонин ­ “Орхон гол уйлж, алтны компанийнхан туйлж байна” нийтлэл.

3. Г.Одгарав ­ “gogo.mn” сайт ­ “Цэвэрлэх байгууламж”, “Туул гол” цуврал сурвалжлага.

4. Б.Энхзаяа “Зууны мэдээ” сонин ­ “Увсыг газрын тосны лицензээр эзэлсэн Гладвиллын түүх” нийтлэл.

5. Э.Энхцолмон ­ чөлөөт уран бүтээлч ­ “Салхины дуу”, “Уулсын дундах дуут суурин” цуврал нийтлэл.

6. О.Бат­Ундрах ­ “Өнөөдөр” сонин ­ “Чагнууртай шимэгч”, “Хүүхдээ шоронд хооллоё” нийтлэл.

7. Б.Гандолгор ­ “Засгийн газрын мэдээ” сонин ­ “Үхэл дагуулсан хөх савнууд”, “Гэрт тань нуугдсан хор” нийтлэл.

8. Б.Рэнцэндорж ­ “Гамма” агентлаг ­ “Нарантуул” гэрэл зургийн цуврал сурвалжлага.

9. Б.Ариунцэцэг, Н.Одбаяр ­ МҮОНРТ ­ “Хосолсон хөдөлгүүрт авто машины зай хураагуурын байгаль орчинд нөлөөлөх хор хөнөөл” нэвтрүүлэг.

10. Л.Мөнхтөр ­ Монголын үндэсний радио ­ “Эх орноо өөрсдөөсөө хамгаалья” 42 цуврал нийтлэл.

Б.Ганбаяр / ЗГМ©

төрийн хэрэг. “Сэтгүүлчийн ажил арил жаа наймаанаас илүү үнэтэй, улс төрөөс илүү хүчтэй, бусдыг уриалан дуудах агуу урлаг билээ” хэмээн тодорхойлсон энэ үг өдгөө залуу сэтгүүлчдийг хурцалж, зөв замд нь хөтөлж, гэрэлтүүлсээр байна.

Цаашид ч олон “Балдорж” шаг налтан төрөн гарах нь дам­жиггүй. “Засгийн газрын мэдээ” сонины хамт олон ч улам илүү амжилт гаргана гэдэгт ит гэл тэй байна. Сэтгүүлч Ц.Цэвээн­хэрлэн, Б.Гандолгор бол бид ний бахархал. Бид чадлаа...

"Засгийн газрын мэдээ" сонины Нэгдүгээр орлогч эрхлэгч Ц.Цэвээнхэрлэн 2016 оны "Балдорж" шагналын эзэн болсон бол сэтгүүлч Б.Гандолгорын цуврал нийтлэл шилдэг 10 бүтээлийн нэгээр шалгарлаа.

Засгийн Газрын Мэдээ сонины IV улирлын захиалга үргэлжилж Байна.

Захиалгын үнэ: 30,000 ^

Тэнцвэртэй мэдээллийг Танд

Блю Скай тауэр, 4 Давхар, № 407, Энхтайваны өргөн чөлөө 17, 1-р хорооСүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс, И-мэйл: Zasag.Co

Утас: +976 70103131, Факс: +976 70106065, Вэб: ubinfo.mn

Улиралд

64 дугаар

Page 4: YНЭ: 600₮ Ардын сэтгэлд нийцүүлсэн тодотгол · лын “шингэн алт”ыг чиглэх мөн гөний урсгал тасрахгүй

давхар ислийн 93 хувийг далай шингээдэг аж. Хэрэв цэнхэр гараг маань далайгүй байсан бол дэлхийн агаарын температур аль хэдийнэ цельсийн 36 градусаар нэмэгдсэн байх тооцоог Байгаль хамгаалах олон улсын холбооны Далай ба туйлын хөтөлбөрийн мэргэжилтэн Дан Лаффолей танилцуулжээ.

Дэлхийн 12 орны 80 орчим эрдэмтний далайн бүсэд явуулсан хамгийн далайцтай судалгаагаар далайн усны температур үргэлж­лэн нэмэгдэж, 2100 он гэхэд цельсийн 1­4 градусаар нэмэгдэх аж. Гэхдээ экологийн цагаар 2100 он бидний хаяанд ирсэн байгааг тус байгууллагын захирал И.Андерсон хэлэв.

Өмнө нь явуулж байснаас хам­гийн өргөн хүрээтэй, эмх цэгцтэй болсон гэх уг судалгаагаар хойд туйлаас өмнөд хүртэлх, далайн нэг эст бичил биетнээс аварга халим гээд бүхий л төрөл зүйл, далайн гүн дэх голлох экосистемүүдийг хамруулжээ. Далайн хөвөгчид, мөгөөрс, яст мэлхий, усны шувууд хоёр туйл руу дэлхийн бөмбөрцгийн өргөргийн 10 хэмээр буюу

илүү хүйтэн ус руу нүүдэллэж эхэлжээ. Харьцуулан үзвэл, энэ нь хойд туйлыг зорьж буй эх газрын амьтдын хөдөлгөөнөөс тав дахин хурдтай нүүдэллэж буй хэрэг юм. Нөгөөтэйгүүр, агаарын найрлага дахь хорт хий нэмэгдэж, усны температур нь ихсэх тусам далайн орчны хүчиллэг багасаж, шүлтлэг нь нэмэгдсэнээр биологийн төрөл зүйлүүд дайжихад хүрдэг гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлав.

Агаар мандалд тархсан хүлэмжийн хийн улмаас дэлхийн соронзон долгион сансарт гарч чадахгүйгээс үүссэн хэт халалт нь байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамжийг нэмэгдүүлдгийг Ус цаг уур, орчны судалгаа мэ дээл лийн хүрээлэнгийн нэ­гэн мэргэжилтэн хэлж байна.

Экологи

4 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.09.12, ДАВАА ~ №195 (473)

З.Цэлмэг @tselmegZGM

Далайн ус халснаар Монгол орны өвөл туна-дас ихтэй болно

Далай үгүй бол агаарын тем пе­ратур цель сийн 36 гра дусаар нэмэгдэх байсан

Далай туйлдаж байна. Шүрэн арлууд нь устаж, загасны нөөц огцом багасаж байгаа нь дэлхийн гадаргын 71 хувийг эзэлдэг далайн тэнхээ туйлдаа хүрсний илрэл болж буйг байгаль хамгаалагчид онцлов.

Далай. Энэ үг Төв Азийн өндөрлөгт орших Монголын бидэнд дэндүү хол сонсогддог ч ивээлд нь бид багтдаг. “Далайн экосистем бол эх газар, агаар мандлыг бодвол харьцангуй тогтвортой. Тиймээс ч манай гарагийн уур амьсгалыг тэнцвэржүүлэгч хамгийн гол орчин” хэмээн Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Уур амьсгалын секторын эрхлэгч, доктор П.Гомболүүдэв тайлбарлав. Тиймээс далай Монгол орны уур амьсгалд дам нөлөөлдөг. Агаар мандалд ууршсан далайн чийг агаарын урсгалаар дамжин хойд туйл руу зөөгдөж, тэндээсээ эх газрыг хураар тэтгэдэг байна. Доктор П.Гомболүүдэвийн хэлж буйгаар манай орны хувьд дэлхийн дулаарлын далайд үзүүлж буй нөлөөгөөр өвөлдөө унах хур тунадасны хэмжээ одоогийнхоос хоёр дахин их болох аж. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтийн улмаас манай орны өвөл ирэх жилүүдэд бага зэрэг дулаарч, хахир нөхцөл нь зөөлрөх төлөвтэй юм байна.

1970­аад оноос хойш дэлхийн дулаарлыг сөрөн зогсож байсан цорын ганц хүч нь далай гэдгийг Байгаль хамгаалах олон улсын холбооноос гаргасан тайланд дурджээ. Хүний үйл ажиллагааны улмаас ялгарсан нүүрсхүчлийн

Далайн зовлон бидэнд ч хамаатай

Манай орны хувьд ч зун нь хэт халуун болон гантай үргэлжлэх 10 жил ойртож буй аж. Өөрөөр хэлбэл, зуны тунадасны хэмжээ одоогийнхоос өөрчлөгдөхгүй боловч агаарын температур нь нэмэгдэх юм. Ингэснээр удаан хугацаанд ойрхон давтамжтай орох байсан тунадас нэг удаа, их хэмжээгээр орж, эргээд асар хурдан уурших юм. Үүний уршгаар их хэмжээний хуу рай шилт үүсэх төлөвтэй байгааг манай мэргэжлийн бай­гууллагынхан тооцоолжээ.

Харин эрэг дагуу оршдог хотууд 50­100 жилийн дараа далай дор бүрэн орно гэсэн судалгаа бий. Үүнээс гадна, эко орчин нь туйлдаж, загас болон бусад төрөл зүйл нь дайжиж байгаагаас далайг түшин аж төрдөг олон сая иргэдийн

амьдрал ангалын ирмэгт ирээд байна. Тухайлбал, Зүүн Өмнөд Азийн загас агнуурын олборлолт 2050 он гэхэд 30 хувь болж буурах төлөвтэй байгаа аж. Мөн Зүүн Африк болон Энэтхэгийн далайн зарим хэсгийн загасны аж ахуй эрхлэгчдийн амьжиргаа загасны төрөл зүйлүүд мөхөж, тоо толгой нь цөөрч буйгаас эрс дорджээ. Эко аялал жуулчлалын гол түшиц нь болсон шүрэн арлуудын тэн хагас нь мөхсөнийг Байгаль хамгаалах олон улсын холбооны тайланд дурдав. Далайн усны температур энэ хэвээрээ үргэлжлэн нэмэгдэх аваас 2050 он гэхэд дэлхий дээр нэг ч шүрэн арал үлдэхгүй. Харамсалтай нь далайн өөрчлөлт энерци ихтэй тул нэгэнт дулаарал явагдсан л бол зогсоох аргагүй гэдгийг доктор П.Гомболүүдэв

учирласан юм.Цэнхэр гарагийн бүх л

амьтан, ургамал, хүн зоныг нар адил ялгалгүй ивээдэг далай биднийг уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалж хүчрэхгүй болсон гэдэгтэй эвлэрэх цаг иржээ. Өнгөрсөн 20 жилийн ху гацаанд далайн шуурга, хар салхи болон Эл­нино зэрэг гам­шигт үзэгдлүүдийн давтамж 30 хувиар нэмэгдсэн байна. Нэгэнт агаар мандалд тархсан CО2, азот, угаарын болон хорт хий 50­100 жил үл арилдаг аж. Тиймээс ногоон дэлхийгээ аварч, туйлдсан далайгаа сэргээхэд хүлэмжийн хийгээ бууруулж, ой модоо сэргээж, далайн бо­лон эх газрын нөөц газруудыг хамгаалах шаардлагатай гэдэгт мэргэжилтнүүд санал нэгдэж байна.

Өвсөн тэжээлтэй ихэнх амьтан эвшээдэггүй. Харин адуу бол эвшээдэг хуруу дарам цөөхөн өвсөн тэжээлтний нэг.

Адуу ойр ойрхон эвшээдэг. Гэхдээ яагаад эвшээдэг нь өнөө хэр биологичид, эрдэмтдийн сонирхлыг татсаар. Шалтгааныг нь олохоор Британийн био­логичдийн баг гаршуулсан адуу болон тахийг ажиглажээ. Хүмүүс адууг гаршуулсан нь энэ амьтны эвшээх рефлексийг илүү олон давтамжтай болоход нөлөөлсөн

гэх таамгаар судлаачид ийн зэрлэг болон гэрийн адууг харьцуулжээ.

Харин ажиглалтын үр дүнд аль аль нь цаг тутамд эвшээж байв. Тэр тусмаа нас бие гүйцсэн эр нь эм болон нас бие гүйцээгүй адуунаасаа илүү ойр ойрхон буюу заримдаа цагт хоёр ч удаа эвшээж байжээ. Тиймээс тестостерон буюу эр бэлгийн дааврын нөлөөгөөр эвшээдэг байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлсэн аж.

Бидний амьдарч буй дэлхий 3.7 тэрбум жилийн настай гэдгийг батлах эртний бичил биетийн чулуужсан үлдэгдэл Гренландаас олджээ.

Строматолит хэмээх амьд биет нь карбонаттай барьцалдан чулуужсан байсан бөгөөд усанд амьдардаг нэг төрлийн бичил биет юм. Үүнээс өмнө 3.48 тэрбум жилийн настай строматолитийг Баруун Австралиас олж байжээ. “Дэлхий дээрх амьдрал үүсэн цаг хугацааг 220 сая жилээр урагшлуулсан энэхүү олдвор нь

Улаан нүдэн гарагийн эртний хад, тогтоцуудад ч амьдралын ул мөр илрүүлэх судалгааг урагш­луулахыг дэмжиж өглөө” хэмээн Австралийн астро биологийн төвийн захирал Ван Кранендонк хэлсэн байна.

Сонирхуулахад, строма­толитийг дэлхийн дулаарлын улмаас хайлсан мөсний дороос олжээ. Үүнтэй холбоотойгоор дулаарал дэлхийн эртний нууцуудыг тайлж өгч мэдэх юм хэмээх шог яриа судлаачдын дунд тархаад байна.

СОНИН ХАЧИН

ТАНИН МЭДЭХҮЙ

Адуу яагаад эвшээдэг вэ

Дэлхийн нас 220 сая жилээр уртаслаа

The New York Times©

Далайн усны температур 10 мянган жилийн дунджаас хурдан нэмэг-дэж байна.

ТУЗ-ийн даргаЭрдэнэбаатарын ДОЛГИОН

Ерөнхий эрхлэгчЦэвлээгийн МӨНХЖИННэгдүгээр орлогч эрхлэгч

Цэвээндолгорын ЦЭВЭЭНХЭРЛЭНУтас: 99901526

Улс төр, нийгмийн мэдээллийн албаЭдитор Б.Гандолгор

Утас: 99901483

Эдийн засаг, бизнес мэдээлэл,дизайн, гэрэл зургийн алба

Эдитор Р.ОюунцэцэгУтас: 99901621

Соёл энтертайнмент, гадаад контентын албаЭдитор Б.Энхжаргал

Утас: 99901682

Маркетинг, борлуулалтын хэлтэсЛ.Сугармаа

Утас: 99903584Г.ЛхагвасүрэнУтас: 99903581

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

“Блю Скай тауэр” 407 тоотУлсын бүртгэлийн дугаар: 1024

Утас: 70103131, Факс: 70106065

Zasag.Co“Чөлөөт хэвлэл”

сангийн хэвлэх үйлдвэрт хэвлэв

Дугаарын удирдагчГ.Баярсайхан

“Засгийн газрын мэдээ” сонин нь ардчилсан, шударга ёс, хүний эрхийг

дээдэлж, чөлөөт сэтгүүл зүйн хэм хэмжээг бүрнээ сахин, олон ургальч үзлийг

илэрхийлэх мэдээллийн индэр байж, нийт Монгол үндэстний ойлголцол, эв нэгдлийг

бэхжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно.

0 0 4 7 3

РЕДАКЦИ

ЗАР СУРТАЛЧИЛГАА

ХАЯГ

ЦАХИМ ХУВИЛБАР

Page 5: YНЭ: 600₮ Ардын сэтгэлд нийцүүлсэн тодотгол · лын “шингэн алт”ыг чиглэх мөн гөний урсгал тасрахгүй

5

Нийтлэлчийн булан

2016.09.12, ДАВАА ~ №195 (473) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Судалгаанаас харахад жилд

150 хүн бөөрний дутагдалд орж, ге мо диализын

эмчилгээ хийлгэх

шаардлагатай болдог байна.

1Тэрчлэн эмнэлэгт хэвтэн

эмчлүүлэгсдийн 64 хувь нь бөөрний сувганцрын үрэвсэлтэй гэсэн оноштой байдгийг статистикаас харж болно. Монголд бөөрний эмгэг ийн хавгайрч, дутагдалд орж буй шалтгаан юу вэ?. Японы эмч нар үүнийг судлаад амны хөндийн өвчлөлөөс үүдэлтэй хэмээн үзсэн байна. Тодорхой хэлбэл, хорхойтой араа бол бөөр идэгч хамгийн том дайсан юм. Багадаа шүд нь өвддөг байсан, хоолойны ангинатай хүмүүс бөөрний дутагдалд орох магадлал 90 хувьтай байдгийг дэлхий дахинд нотолчихоод байна. Монгол Улсын насанд хүрсэн иргэний 90 орчим хувь нь шүд цоорох эмгэгтэй гэсэн судалгаа ч гарчээ.

Манайхан нэгэн үе шүдний эмч хэрэггүй гэж үзэж байв. Сумын эмнэлгийг шүдний эмчийн орон тоогүй болгож байсны уршгаар амны хөндийн өвчлөл хяналтаас гарсан хэрэг. Одоо ч сумын эмнэлэгт шүдний эмчийн орон тоо байдаггүй. Шүд нь өвдөж арга ядсан хүмүүс багадаа зуун километр явж, аймгийн төвийн эмнэлэгт үзүүлнэ.

Харин нийслэлд үйл ажиллагаа явуулдаг шүдний эмнэлэг олон. Тодруулбал, өнөөдөр Улаанбаатарт шүдний 250 эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр эмнэлэг өдөр бүр цаг тутам өвчтөнөөр тасардаггүй аж. Шүд эрүү

Японы эмч нар бөөрний дутагдлын шалтгааныг шүдний хорхойноос болсон гэж үзжээ

Бөөр “идэгч”нүүрний төв эмнэлэг л гэхэд өдөрт 400­500 хүнд үйлчилдэг гэсэн статистик бий. Хувийн эмнэлгүүд ч ачаалалтай байна. “Богд ар” хороололд байрлах нэгэн хувийн эмнэлэг цаг авч үйлчлүүлэхийг санууллаа. Урьдчилж цаг захиалахгүй бол эмч байнга үйлчлүүлэгчтэй байдаг хэмээн тайлбарласан. Тэгэхээр шүд, амны хөндийн өвчлөл манайд хэрхэн газар авсныг дээрх жишээ илтгэнэ. Иймд хүүхдүүдийг багаас нь шүд цоорох өвчнөөс хамгаалах шаардлага тулгарч байгаа биз.

ШҮДНЭЭС БОЛЖ АМИА АЛДДАГ ТОХИОЛДОЛ

ЗӨВХӨН МОНГОЛД БҮРТГЭГДДЭГ

Шүд эрүү нүүрний төвийн захирал Л.Хэнтийн хэлж буйгаар шүдний эмгэгээс болж жилд найман хүн амиа алддаг аж. Шүдний идээт үрэвслээс болж хүн нас бардаг тохиолдол ганцхан Монгол Улсад л бүрт­гэгддэг гээд бод доо.

Гэтэл манай улсын урдаа барьдаг ганц эмнэлэг, сургалт судалгааны бааз, Шүд эрүү нүүрний төв сүүлийн дөрвөн жил түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж ирлээ. Зай талбай багатайгаас болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийг хүлээж авахад хүндрэлтэй байдаг талаар Л.Хэнтий эмч учирласан. 21 аймгийн иргэдийг хүлээн авч,

эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг ганц эмнэлгийг өөрийн гэсэн байртай болгоход үе үеийн хотын удирдлагуудын сэтгэл дутжээ.

Хотын удирдлагуудад хэмээн тодотгосны учир нь тус төвийн байрлаж байсан хоёр давхар байр нийслэлийн өмчийнх байв. Тиймээс Улаанбаатар хотын удирдлагууд манай өмч хэмээн түрэмгийлж, газрыг нь дуудлага худалдаагаар оруулчихаж. Бүр дөрвөн тэрбум гаруй төгрөгөөр зарчихсан байх юм. Ингээд Шүд эрүү нүүрний төвийнхөн гудамжинд хаягдаж, бусдын гэрт

толгой хоргодох болсон нь энэ. Хүний юм хүчгүй гэдгийг энэ эмнэлгийн эмч нар яс махандаа шингэтэл ухаарч явна. Сард 22 сая төгрөгийн түрээс төлөхөөс эхлээд дэлхий дахинд ашиглаж буй оношилгоо, эмчилгээний дэвшлийг нэвтрүүлэх болол­цоогүй болжээ.

Уг нь тус эмнэлэг 21 аймгийн иргэдэд үйлчилдэг гэдэг утгаараа Эрүүл мэндийн яаманд хамаарах учиртай. Гэвч газрын асуудлаас болоод Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэдэлд оччихож. Харин хариуцах ёстой газар нь байртай болгоно гэж

амлаад дөрвөн жилийг үджээ. Хэрэв газартай байсан бол өнгөрсөн дөрвөн жил түрээсийн төлбөрт өгсөн тэрбум гаруй төгрөгөөр байр барьчих байлаа гэж тус эмнэлгийн захирал хэлж байв.

ЦААСАН ДЭЭР ҮЛДСЭН ҮР ДҮНГҮЙ ХӨТӨЛБӨР

Хүн амыг шүдний өвчнөөс сэргийлэх “Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг 2006 онд хэрэгжүүлэхээр баталсан. Харамсалтай нь, үр дүн нь үнэлж цэгнэхээр барьцтай ажил алга. Зөвхөн цаасан дээр

л үлдэв. Хөтөлбөрийн хүрээнд сургуулийн насныханд үзлэг хийсэн төдийхөн болоод л өнгөрчээ. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн аудитын дүнгээс харахад хангалтгүй гэсэн үнэлгээ тавьсан байна. Эл үнэлгээ ч бараг гоёдохоор аж. Хөтөлбөрийн хүрээнд шүдний цооролтой хүүхдүүдэд эмчилгээ хийсэн талаар тайлан бичсэн ч хоёр гурав хоноод ломбо нь унасан, хэдэн эмч ямар байдлаар ажилласан нь тодорхойгүй, зарцуулсан мөнгөнийх нь дүн зөрүүтэй гээд олон зөрчил илэрчээ. Уг нь 2020 он хүртэл хэрэгжих учиртай хөтөлбөр сүүлийн үед бүр дурдагдахаа ч болив.

Манайхаас бусад улс амны хөндийн эрүүл мэндэд хамгийн их ач холбогдол өгдөг юм байна. БНСУ л гэхэд шүдний өвчнийг бүрэн арилгасан улсын тоонд багтжээ. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хүүхдийн шүдний эмчилгээнд олон шинэ технологи нэвтрүүлээд байна. Монголын эмнэлгүүд шиг хүүхдийг уйлуулж эмчилгээ хийдэг газар байхаа больжээ.

Хүүхдийг сандал дээр суулгаж, хүүхэлдэйн кино үзүүлж, унтуулж байгаад шүдний эмчилгээ хийдэг болсон талаар эмч нар ярилаа. Харин манайд эмчилгээний шинэ дэвшил үргэлж хожимдож нэвтэрдэг буурай орны жишиг үйлчилсэн хэвээрээ.

Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг үг бий. Ирээдүй хойчийнхоо эрүүл мэндийг хамгаалахыг хүсвэл шүдний эмгэгтэй тууш­тай тэмцэх хэрэгтэй байна. Хөтөл бөр баталсан төдий болоод орхиж болно гэж үү. Улс даяар томоохон кампанит ажил, эсвэл аян өрнүүлж байж л шүдний эмгэгийг бага ч атугай бууруулж, олон хүнийг бөөрний дутагдалд орохоос сэргийлж чадна.

Аюулын харанга болсон шүдний өвчлөлийг бууруулахад Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг таныг анхаарал хандуулна гэдэгт найдъя.

Б.Ганбаяр / ЗГМ©

Шүд эрүү нүүрний төв эмнэлэг л гэхэд өдөрт 400-500 хүнд

үйлчилдэг гэсэн статистик бий

БНХАУ-ын Эрээн хотноо 2016.09.03-нд Хятад, Монгол, Орос гурван улсын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны форум амжилттай зохион байгуулагдлаа.

Голомт банк нь монголын банк санхүүгийн салбарыг төлөөлж Хятад, Монголын банк санхүүгийн инновацийн хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцож, хоёр улсын банк санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхижүүлэх зорилго бүхий Хятад, Монголын банкны холбоог байгууллаа. Энэ нь хоёр улсын банк санхүүгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх томоохон алхам болсон юм.

Энэ үеэр Голомт банк БНХАУ-ын Bank of Inner Mon-golia-тай хоёр улсын гадаад

худалдааг нэмэгдүүлэх, экспорт импортлогчдыг дэмжих зорилготой 15 сая ам.долларын Худалдааны санхүүжилтийн зээлийн гэрээг үзэглэсэн нь энэхүү арга хэмжээний гол хэсэг болсон юм.

Уг гэрээний хүрээнд гадаад худалдаа эрхлэгч Монголын ААН-үүд импортын худалдан авалтандаа хөнгөлөлттэй нөхцөл бүхий санхүүжилт авах боломжтой боллоо. Голомт банк нь дэлхийн бүх улстай хийгдэж буй эскпорт импортийн худалдан авалтыг хөнгөлөлттэй нөхцөлөөр санхүүжүүлэхээс гадна эрсдэлийг бууруулах зорилготой гадаад худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүнийг харилцагчиддаа санал болгож байна.

Голомт банк Хятадын Bank Of Inner Mongolia-тай Худалдааны санхүүжилтийн зээлийн гэрээ байгууллаа

Page 6: YНЭ: 600₮ Ардын сэтгэлд нийцүүлсэн тодотгол · лын “шингэн алт”ыг чиглэх мөн гөний урсгал тасрахгүй

ЗГМ: Сэдэв

6 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.09.12, ДАВАА ~ №195 (473)

Өсвөр үеийнхний бэлгийн бойжилт, нөхөн үржихүйн талаар БГЭМТ-ийн Хүүхэд, өсвөр үеийнхний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Үнэгэнцагаантай ярилцлаа.

-Өсвөр насныхны нөхөн үр жихүй хэдэн наснаас эхэлж байна вэ. Өөрчлөлт ажиг-лагдаж байгаа юу?

­Өмнө нь бэлгийн бойжилт эхлэх нийтлэг нас 12 байсан. Одоо бол дэлхий нийтээр хандлага өөрчлөгдөж, энэ нь манайд ч мөн ажиглагдаж байгаа. Сүүлийн үед хүүхдүүдийн нөхөн үржихүй дунджаар есөн наснаас эхлэх болсон. Энэ нь хүүхдийн өсөлт бойжилт үсрэнгүй явагдах болсонтой холбоотой.

-Бэлгийн бойжилт эхлэхэд хүүхдэд ямар өөрчлөлт гарах вэ. Эцэг, эх хэрхэн туслах ёстой вэ?

­Хүүхэд бэлгийн амьдралын талаар, өөрт нь гарч буй өөрч­лөлтийг төдийлөн мэддэггүй. Үүнээсээ болж зарим нь бие давхар болох, бэлгийн замын халдварт өвчин авах тохиолдол гардаг. Тиймээс эцэг, эхчүүд энэ үед хүүхэдтэйгээ нээлт­тэй ярилцах, мэдлэг олгох шаардлагатай. Охидын хөх нь ургаж, сарын тэмдэг ирдэг, хөвгүүд нойтон зүүд зүүдэлдэг. Энэ бүхэн хэвийн үзэгдэл, ичих зүйл биш. Сэрэл мэдрэмж төрсөн ч үүнийг хэрхэн зохицуулах, заавал бэлгийн амьдралд орох шаардлагагүй гэдгийг ойлгуулах нь зүйтэй.

-Эцэг, эхчүүд энэ талын мэд-лэг хэр хангалттай байна вэ?

­Хангалтгүй гэж хэлж болно. 40 наснаас дээш үеийн эцэг, эхчүүд энэ талаар хүүхэдтэйгээ ярилцах ур чадвар хомс. Зөвхөн болохгүй, тэгэхгүй, үгүй гэх мэтээр загнах, зандрах хандлагатай байдаг. Ер нь эцэг, эх гэлтгүй бүх багш, сурган хүмүүжүүлэгч нар ч мэдлэг олгож, ярилцах ур чадвартай байх хэрэгтэй. Монгол Улсад өсвөр үеийнхнийг чиглэсэн ээлтэй тусламж үйлчилгээний хүртээмж муу байна.

-Нөхөн үржихүйн насны хүүхэд порно кино үзэх нь зөв үү. Бэлгийн харилцаанд орсноос гар хангалга хийсэн нь дээр гэж үзэх хүмүүс ч байх юм?

­Энэ бол маш буруу. Хүүхдийг багаас нь чиг хандлагыг нь өөрчилж байгаа хэрэг. Нас бие гүйцсэн хүмүүс бодит амьдралтай адилгүй бэлгийн зан үйл хийж байгааг хүүхэд харж, түүнээсээ буруу төсөөлөл авч байна гэсэн үг. Болдог бол хориглох нь зүйтэй гэж хэлмээр байна.

Өсвөр үеийнхний сэтгэл зүйд порнографик хэрхэн нөлөөлдөг тухай Сэтгэл судлалын үн-дэсний төвийн Сэтгэл судлаач Д.Лхамсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Порно кино өсвөр үеийнх-ний сэтгэл зүйд ямар нөлөө үзүүлдэг вэ?

­Порнографикийн хамгийн гол чанар нь үйл явдал. Бэлгийн зан үйл, таашаал авах хэлбэр нь өөрчлөгддөг. Порно кинонд анхны үнсэлт, үерхэл, нандин зүйлийг харуулдаггүй. Үйл явдал шууд л өрнөдөг. Тиймээс хэн нэгэнтэй чухал харилцаанд орохын өмнө маш сайн таньж мэдэх, хайрлах, дотносох хэрэг­тэй гэсэн ойлголт нь эвдэрдэг.

Монголын ерөнхий боловс­ролын сургуулийн сурагчдын дунд сэтгэл судлаачид судалгаа хийсэн. Тэгэхэд хүүхэд зүгээр байж байгаад порно кино үзэх сэдэл төрдөггүй. Тэд ямар нэг сошиал сүлжээ, тоглоом болон бусад зүйлээр дамжиж порног олдог болжээ. “Үүний цаана яг юу байгаа бол” гэсэн хүүхдийн сониуч зантай ч энэ нь холбоотой.

-Хүүхдүүд яагаад порно үздэг вэ?

­Нэгдүгээрт, хүүхэд завтай бас ганцаараа байна. Хоёрдугаарт, хүүхэд хууль, эцэг, эхийн хяналтаас гадуур үзэх боломжийг сүүлийн үеийн технологи олгож байна. Гуравдугаарт, интернэтийн хязгааргүй хэрэглээ нэмэгдсээр байна. Үүрэн холбооны операторууд хүүхэд, залуучуудад “Шөнийн хязгааргүй хэрэглээ” тав, арван гигабайтын дата хэрэглээ олгож байгаа нь бас нэг шалтгаан. Энэ гурав нийлэхээрээ нөхцөл нь бүрдэж, хүүхэд порно үзэж байгаа юм. Нөхцөл байгаа цагт порно үзэх хүүхдүүдийн тоо улам

л нэмэгдэнэ. Хэрэв уг үндсээр нь арилгая гэвэл нөхцөлөөс нь эхлэх хэрэгтэй.

Сэтгэл зүйн онолд зан үйлийг өөрчлөхийн тулд нөхцөлийг өөрчил гэдэг. Тухайлбал, нөхөн үржихүйн насанд нь хүүхдээ онцгой анхаарах, гэрийн даалгавраа хийхээс бусад үед нь аль болох гэр бүлээрээ хамт цаг өнгөрөөж, ярилцаж, тогло. Өдрийн цагаар дуртай дугуйланд нь явуулж, сонирхлыг нь хөхүүлэн дэмжих нь чухал. Шөнийн цагаар интернэт, wi-fi-аа унтраах зэрэг арга хэмжээ авч болно шүү дээ.

-Гэхдээ порног хүүхэд бүр өөр өөрөөр хүлээж авдаг байх?

­Хүүхэд донтож үздэг үү, сонирхож үздэг үү гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Сонирх­дог хүүхдүүд нэг юм уу, хоёр удаа үзээд л больдог. Тэдэнд үүнээс илүү чухал, үнэ цэнэтэй, сонирхолтой хийх зүйлс байдаг учраас тэр бүр үзээд байдаггүй. Өсвөр насанд дааврын нийлэг­жилт болж байдаг учир зарим нь порно киноноос таашаал авдаг. Энэ нь яваандаа дон болох магадлалтай.

-Хүүхэд эцэг, эхтэйгээ ийм зүй лийн талаар ярьж чадах болов уу?

­Эцэг, эхчүүд алдаа гаргасан хэн нэгэн хүүхдийн талаар сонсоод шууд муулж эхэлдэг. Ийм үед хүүхэд шууд л гэмшиж, тийм алдаа гаргавал эцэг, эхээсээ нуух ёстой юм байна, ээж, аав намайг хэзээ ч ойлгохгүй байх гэж боддог. Тиймээс бусад хүүхдийг хүүхдийнхээ дэргэд муу хэлэхдээ ч бодолтой байх хэрэгтэй болж байна. Эцэг, эхчүүд эрсдэл байгаа юм байна, надад ийм зүйл тохиолдвол би ямар алхам хийх вэ гэдгээ бодох нь зүйтэй.

Зан үйлийг өөрчлөхийн

тулд нөхцөлийг өөрчил

Өсвөр үеийнхнийг чиглэсэн ээлтэй

тусламжийг өргөжүүлэх

шаардлагатай

Технологийн хөгжил бидэнд олон сайхан боломж өвөртөлж ирсэн ч нөмөр сүүдэртээ олон аюул нуужээ. Тэдний дундаас өнөөдөр бид газар сайгүй байх порнографикийг онцоллоо. Кино, дуу, тоглоом, хэрэглээний программ татдаг сайт, олон нийтийн сүлжээ, и­мэйл гээд хаа

газар пор нографик утга агуулга бүхий дүрс, зар сурталчилгаа, тог лоом, нэвтрүүлэг, дууны клип нуугддаг. Гэхдээ өнөөдөр насанд хүрэгчдийн бэлгийн хүсэл сонирхол, эрх чөлөөг хөндөх гэсэнгүй. Зөвхөн хүүх дүүдийн талаар ярилцана.

Аав, ээж нь 12 настай хүүгээ "Сайхан амраарай" гэж зулайг нь үнэрлээд явуулна. Гэтэл хүү нь хананы цаана, хөнжил дотроо алгын чинээ гар утас, таблетандаа чихэвч зүүчихээд л хэдэн цагаар ч хамаагүй порно кино үзнэ. Эцэг, эхчүүд үүнийг даанч мэдэхгүй. Мэдсэн ч зарим нэг нь нөхөн үржихүйн нас нь юм даа гээд яахаа ч мэдэхгүй өнгөрдөг.

Гэтэл өсвөр насныхан порно кино үзэж байгаа нь эргээд маш муу үр дагаварт тэднийг хүргэж байна.

Улаанбаатарын ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, 15 нас тай И “Манай анги 20 гаруй хөвгүүнтэй. Тэдний талаас илүү нь порно кино үздэг. Миний мэдэхийн анх наймдугаар ангиас л тиймэрхүү зүйл сонирхож эхэлсэн. Зурагт, компьютер гэсэн том зүйлээр үздэггүй гэсэн. Ихэвчлэн гар утас, таблет л хэрэглэж байгаа” гэсэн юм.

Интернэтээр порно үзээд бие, сэтгэлээрээ хохирсон саяхны нэгэн жишээ татъя. Их Британийн Ланкаширд

Хөнжил доторх нууцамьдардаг 13 настай хүү виагра эмэнд донтсон хамгийн залуухан өвчтөн. Тэрбээр хамгийн ихдээ нэг шөнийн дотор зургаан ширхэг виагра уусан удаатай. Нэрээ нууцалсан тэр хүү үеийн хөвгүүдийнх нь хүүхэд нас хар дарсан зүүд болох вий гэсэндээ өөрийн түүхээ хуваалцахаар шийджээ.

Тэрбээр 12 настайгаасаа ухаалаг гар утсаар порно кино үзэж эхэлсэн. Энэ нь даамжирсаар бэлгийн сулралтай болж, виагра уухад хүрсэн байна. Улмаар эм авч, донтолтоо дарахын тулд гэрээсээ мөнгө хулгайлах болов. Эцэг, эх нь хүүгээ ком­пьютер тоглохоор найзындаа хонож байгаа гэж боддог байв. Үнэн хэрэгтээ тэрбээр өсвөр насныхны үдэшлэгт очиж, нэг шөнийн дотор зургаан виагра ууж, бэлгийн харилцаанд ордог байлаа. Эм уухаас нааш бэлэг эрхтэн нь хөвчрөхөө болих үед л донтсон гэдгээ хүү мэдсэн байна. Тэр одоо сэтгэл заслын эмчилгээнд явж байгаа. 15 нас хүрээд удаагүй тэрбээр “Хүүхэд нас минь бүхэлдээ сүйрсэн. Виаграг өндөр настай эрэгтэйчүүд л уудаг гэж хүмүүс боддог. Үнэндээ дунд, ахлах сургуулийн сурагчдын эргэн тойронд байж л байдаг. Эцэг, эхчүүд харин үүнийг мэддэггүй” гэжээ.

“Blackpool” эмнэлэгт сексийн бусад гаж донтны хамт хүүг эмчилж буй сэтгэцийн эмч Стив Поп “Сурагчид виагра хэрэглэж, порно үзэж, насанд хүрээгүйчүүдийн сексээс хамааралтай болох явдал улам их гарсаар байна. Миний өвчтөн тэдний ердөө нэг нь” хэмээв.

Виагранд донтсон хүү “Хүүх­дүүд багаасаа порно кино үзэх болсон. Бид сексийг жин хэнэ амьдрал дээр ч тийм байдаг гэсэн төсөөлөл авдаг юм. Манай сургуулийн хөвгүүдийн гуравны нэг нь виагра уудаг” гэжээ.

Англи хүүгийн түүхийг сонсоод та ‘Манай хүүхэд ингэхгүй’ гэж бодож мэдэх юм. Болж бүтэхгүй хүүхдүүдийн талаар сонсоод бүх л ээж, аав ингэж бодох байх. Гэм биш зан юм хойно доо. Гэхдээ та эхлээд өөрөөсөө “Би хүүхэдтэйгээ нөхөн үржихүйн талаар ярилцдаг бил үү. Хүү минь энэ талаар мэддэг болов уу. Секс хийж үзээгүйдээ үеийнхнээсээ ичиж явдаг юм биш биз дээ?” хэмээн нэг асууж үзээ рэй Одоо үед өсвөр насныхан нэг нийгээ секс хийж үзээгүй бол ич гэвэртэй гэж тоглоом хийдэг нь шоглоом болсон удаа цөөнгүй аж.

Гэгээн цагаан өдөр хүүхдэд хаанаас ч юм насанд хүрсэн хүмүүс бэлгийн харилцаа хийж байгааг үзэе гэсэн сэдэл төрөхгүй. Порно кино болон тоглоом гэж байдаг, түүнийг гаргадаг сайт хэдэн саяараа тоологддог. Тэдний дундаас үнэгүйг нь олж үзнэ гэдэг учраа мэдэхгүй хүүхдийн хийх зүйл биш. Магадгүй та хүүхдийнхээ үе тэнгийнхнээс урьтан нөхөн үржихүйн талаар ярилцвал өсвөр насны хүүхдээ аюулаас хамгаалж болно.

ЗГМ: ТОДРУУЛГА

Сэрэл, мэдрэмжээ зохицуулахад нь тусла

Порноноос авдаг таашаал нь яваандаа дон болж мэднэ

Г.СайнааЗГМ

Г.Сайнзаяа@sainzayaZGM

Хүүхдүүдийн шинэ зуршил аюулд хөтөлж байна

ВВМ©

Page 7: YНЭ: 600₮ Ардын сэтгэлд нийцүүлсэн тодотгол · лын “шингэн алт”ыг чиглэх мөн гөний урсгал тасрахгүй

7

Лавлах

2016.09.12, ДАВАА ~ №195 (473) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

MNB Bloomberg Боловсрол Монгол ТВ08.00

12.00

14.00

18.00

20.00

22.00

08.30 Жайка-NHK үзүүлж байна: “Орон зай”

11.20 “Баасан гараг” цэнгээнт нэвтрүүлэг

14.20 Та хариулахгүй ч байж болно: ”МУСГЗ П.Байгалжав”

17.10 Зохиогчийн хөтөлбөр: “Хүүхэд ХҮЛЭЭЛТ хоёр”

21.05 ”Жаргал бэлэглэсэн жаран”

21.55 “Байгал Баатар хоёр”

09.00 Бизнесийн Хэмнэл

11.00 Made in Mongolia: Эко Пак ХХК

14.00 Эзэнт гүрнийг босгосон нь

17.00 The Pulse шууд орчуулгын хөтөлбөр

20.00 Блумбергийн ярилцах цаг

22.00 Технологийн шийдэл

08.00 "Туршилтын туулайнууд" ОАК 3, 4 дүгээр анги

11.15 "Гал тогоо" ОАК 6-р бүлэг 9, 10 дугаар анги

14.05 "Аяыг таа" шоу нэвтрүүлэг

17.50 Дэлхийн атлас нэвтрүүлэг

20.35 "Аугаа уран зургууд" нэвтрүүлэг

23.10 "Найзууд" ОАК 125, 126 дугаар анги

09.30 Тог тог тог 221 дүгээр хэсэг

10:30 Бидний таван хүүхэд ОАК 5 дугаар анги

15.00 Өөрчлөлт (season-3) 15 дугаар хэсэг

17.00 “Жимсхэн охид” хүүхэлдэйн кино 15 дугаар анги

20.00 Оргил цаг мэдээллийн хөтөлбөр

22:20 Миний Монголын соёл

ТВ ХӨТӨЛБӨР ОНЦЛОХ ҮЗВЭР

ЗГМ: СҮДОКҮ

Рэкет

Соко, Халиунаа, Хулан, Тамираа, Анар нар 23-24 насны охид. Тэд огт санаандгүй байдлаар харанхуй подвальд сэрэх болно. Хаана байгаагаа ч үл мэднэ. Гэнэн цайлган таван охины санаанд оромгүй, авралд хүрэх гэсэн хөгжилтэй аргууд нь аюул дагуулж байгааг хэн нь ч ухаарсангүй. Гэвч тэд бэрхшээлтэй асуудлынхаа өмнө хэрхэн сөрөн зогсох тухай өгүүлэх “Рэкет” инээдмийн уран сайхны кино удахгүй нээлтээ хийх гэж байна. Киноны гол дүрд жүжигчин Ц.Аззаяа, О.Цэнгэл, Т.Бадамжав, Б.Мишээл, Э.Урангоо нар тогложээ.Өнгөрсөн оноос эхлэн “Bondooloi film” студи, “Orange Entertainment”-тай хамтран бүтээсэн "Рэкет" инээдмийн уран сайхны киноны шинэхэн постер ийн дэлгэгдсэн байна.

НИСЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬ

УБ-Бээжин 07.10 08.25Бээжин-УБ 09.30 13.00УБ-Токио 08.55 13.40Токио-УБ 14.40 20.10УБ-Сөүл 09.45 12.50 Сөүл-УБ 14.20 17.50УБ-Хонконг 14.00 17.30Хонконг-УБ 18.30 00.10

УБ-Эрхүү 21:10 02:40Эрхүү-УБ 15:35 06:20Эрээн-УБ 18:00 11:15УБ-Хөх хот 20:00 20:49Хөх хот-УБ 22:50 11:15УБ-Сүхбаатар 21:15 05:12Сүхбаатар-УБ 20:55 05:03УБ-Эрдэнэт 20:30 07:45Эрдэнэт-УБ 19:10 05:48УБ-Замын-Үүд 17:20 07:05Замын-Үүд-УБ 17:35 08:55УБ-Зүүнхараа 17:30 21:45Зүүнхараа-УБ 04:25 08:40УБ-Сайншанд 09:15 19:15Сайншанд-УБ 20:25 07:01

ГАЛТ ТЭРЭГНИЙ ЦАГИЙН ХУВААРЬ

Х.АнандЗГМ

ЗГМ: КОМИКС

ҮЗВЭР

ҮГИЙН СҮЛЖЭЭ

АНУ­ын ЭСЯ­наас санаачлан "Америкийн кино өдөрлөг 2016"­Дархан­Уул аймагт энэ сарын 13­14­нд зохион байгуулна.Өдөрлөгийн хүрээнд олон улсын дөрвөн кино наадмын шагнал хүртсэн “Цаглашгүй үр” киноны найруулагч Сайнди Мклеод тус аймагт айлчилж, бүтээлийнхээ тухай ярилцлага хийх юм. Тэрбээр Америкийн кино академийн шагналд нэр дэвшигч, бие даасан кино уран бүтээлч юм. Эл бүтээл нь түүний анхны бүрэн хэмжээний баримтат кино аж.

Тус кинонд хүмүүс бидний хоол хүнсний ирээдүйг хамгаа­лахын төлөө цаг хугацааг сөрөн уралдаж байгаа Кайри Фаулер гэх газар тариалан эрхлэгч нэгэн хүний түүхийг өгүүлнэ. Дэлхий даяарх үрийн банкууд сүйрч, үр тариа хомсдсоноос өлсгөлөн газар авч, уур амьсгалын өөрч­лөлтийн эрчимтэй нөлөө газар тариалан эрхлэгчдийг хаа сайгүй нэрвэж байгаа үед энэхүү кино нь дэлхий дахинд тулгарч буй асуудлын талаар олон нийтийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлж, хамтын арга хэмжээ авахыг уриалан дуудаж байгаа юм.

ӨДӨРЛӨГ

“Цаглашгүй үр” кино дарханчуудад хүрнэ

ЦАГ АГААР

УЛААНБААТАР IX.12 20o

9o

IX.13 20o

7o

IX.14 20o

8o

IX.15 18o

7o

IX.16 15o

5o7м/с

6м/с

6м/с

5м/с

8м/с

6м/с

8м/с

6м/с

8м/с

7м/с

ҮүлшинэТүр зуурын бороо орно Үүлшинэ Үүлшинэ Бага зэргийн бороо орно

УВС26o

8o

ХОВД 27o

10o

ЗАВХАН 23o

5o

БАЯНХОНГОР22o

7o

ГОВЬ-АЛТАЙ22o

6o

ӨВӨРХАНГАЙ20o

8o

АРХАНГАЙ20o 5o

ХӨВСГӨЛ 22o

6o

БУЛГАН 21o

4o

ТӨВ 19o

8o

ДУНДГОВЬ 22o 9o

ӨМНӨГОВЬ 24o

11o

ГОВЬ-СҮМБЭР 21o

10o

ДОРНОГОВЬ 24o

11o

СҮХБААТАР 21o

9o

ХЭНТИЙ 21o

8o

СЭЛЭНГЭ 20o

10o

ОРХОН 20o

7o

ДАРХАН-УУЛ 21o

10o

ДОРНОД22o

9o

БАЯН-ӨЛГИЙ 24o

8o

Өмнөх дугаарын хариу / 09.09

БОСООГООР:

1. Ивээл2. Байрлал заасан үг3. Дулаан хувцас4. Даалуугаар тоглодог тоглоом5. Хөвсгөл аймгийн сум

6. Химийн элемент, өмхий үнэрт хий8. Гарны хүндэтгэлйин нэр9. Анх удаа шүхэр зохион бүтээж туршсан монгол хүн10. Уран зохиолын нэгэн төрөл13. Хувийн хэвшлийн зарим (Өмнөх дугаарын хариу)

8

6 1 5

7 5 9

9 4

3 1 8

7 5

2 7 4

8

3 6 1

1 5 7 4 9 6 3 2 8

6 3 8 7 1 2 5 4 9

2 4 9 5 3 8 6 1 7

8 1 6 3 5 7 4 9 2

5 2 4 1 8 9 7 3 6

7 9 3 2 6 4 8 5 1

4 6 5 9 7 1 2 8 5

3 8 1 6 2 5 9 7 4

9 7 2 8 4 3 1 6 5

ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙ"Шөнийн сүм музейд Морин хуурын чуулга" үдшийн цэнгүүн энэ сарын 14-нд 19.00 цагт болно.

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРУ.Шекспирийн “Ромео,

Жульетта” жүжгийг энэ сарын 23,24,25-нд 19.00 цагаас тоглоно.Мөн ирэх сард “Тамгагүй төр”, “Тэмүүжин”, “Оролмаа эх”, “Ану хатан”, “Саран хөхөө” зэрэг жүжгийг тоглохоор бэлтгэж байна.

УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТРУлсын Филармонийн Морин

хуурын чуулгын уран бүтээлчид Гуанжоу хотын соёл урлагийн төвийн уран бүтээлчидтэй хамтарсан концертоо энэ сарын 22-нд тоглох гэж байна.

SS CLUBОлон улсын чанартай анхны төрөлжсөн металл хөгжмийн наадам “Noise metal fest 2016” арга хэмжээ энэ сарын 23-24-нд болно. “Noise metal fest 2016” наадмын хүрээнд дэлхийд танигдсан Японы Sete star sept болон Desecravity, ОХУ-ын Inner Missing, АНУ-ын Hitobashira зэрэг амьд хөгжмийн хамтлаг оролцоно.

КИНО“Хас урлан” фильм, “Шүүдэр” продакшны хамтын бүтээл "Галзуу зугаалга” уран сайхны кино энэ сарын 23-нд үзэгчдэд хүрнэ.

СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ" Макс" продакшны "Эх орон инээмсэглэж байна" шоу тоглолт өдөр бүр 19.00 цагаас болж байна. Тасалбарын үнэ 12000 төгрөг.

“Хог хаягдлаа багасгая, ангилан ялгая, дахин боловс­руулъя” сэдэвт зургийн урал­дааныг НҮБ­ын Аж үйлдвэрийн газраас хүүхэд багачуудын дунд зарлалаа. Уралдаанд 10­14 насны хүүх дүүд зурагт хуудасны төрөлд оролцох бөгөөд сэдвийн хүрээнд зөвхөн ганц бүтээлээр өрсөл дөх боломжтой. Мөн гэрэл зураг сонирхогч 15­20 насны залуус сэдвийн хүрээнд өөрс­дийн авсан гэрэл зургаар орол­цоно. Нэгдүгээр байр эзэлсэн хүүхдэд өргөмжлөл, 500 мянга, хоёрдугаар байр өргөмж­лөл, 300 мянга, гурав дугаар байр өргөмжлөл, 200 мянга, дөрөв дүгээр байр өргөмж­лөл, 70 мянган төгрөгөөр шаг­наж урамшуулна. Түүнчлэн тэргүүн байр эзэлсэн хүүхэд бүсийн шалгаруулалтад оролцох бөгөөд бүсээс шалгарсан нэг хүүхэд Австрийн Вена хотод болох “Шилдэг зурагт хуудас” өргөмжлөлийг гардан авах ёслолд оролцох эрхээр шагнуу­лах аж. Хүүхэд, залуу сын ирүүл сэн бүтээлээр үзэс гэлэн гаргаж, телевиз, хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр сурталч лан олон нийтэд танил цуулах юм. Урал даанд оролцох бүтээ лийг энэ сарын 25­ныг дуустал хүлээн авна.

ТЭМЦЭЭН

Зургийн уралдааны ялагч Австрид аялна

Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Городо­кийн суурьшлын бүс хүртэл 1.02 км авто зам ашиглалтад орсонтой холбогдуулан энэ сарын 10–ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлд өөрчлөлт орлоо.

Тодруулбал, Х0:3 "Городок ­ Дүнжингарав худалдааны төв" чиглэлийн замналын зураг­лалд “Городок­1” завсрын зог­соол нэмэгдээд байна. Мөн хот орчмын Х0:3 "Городок ­ Дүнжин гарав худалдааны төв" чиглэл болон ХО:4 "Тэрэлж ­ Мэлхий хад­Налайх ­ Баруун 4 зам" чиглэлийн замналын зураг­лалд Налайх дундын нэг, хоёр автобусны зогсоол нэмэгдэв.

АНХААРУУЛГА

Налайхын автобусны чиглэл өөрчлөгдөв

Билгийн тооллын 11Намрын дунд улаагчин тахиа сарын дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин тахиа өдөрҮс засуулбал: Эрхтэн хурц болноНаран ургах, шингэх: 06.30-19.13Барилдлага: ИдэрШүтэн барилдлага: Сэрэхүй

Аргын тооллын есдүгээр сарын 12, Сумъяа гараг. Билгийн тооллын 11, Элдэвтэнгэртэн одтой, цлаагчин тахиа өдөр.

Өдрийн наран 6 цаг 30 минутад мандан, 19 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

ЗУРХАЙ

1

8 9

12 13 14 15

18

16 17

10

2 3

7

4

5 6

11

байгууллагын товчилсон нэр14. Лэлхийн хүн амын 60 хувь амьдардаг тив15. Эмчилгээний шингэн бэлдмэл17. Төв аймгийн сум

ХӨНДЛӨНГӨӨР:1. Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч

5. Гурилан бүтээгдэхүүн7.... цэгц9. Нарийн хоол11. УГЗ Эрдэнэ-Очирын гол дүрд нь тоглосон кино12. Шингэний хэмжүүр14. Дуурийн дууны нэгэн төрөл16. Мал амьтны зүс18. Спортын нэгэн төрөл

Mr. Баагийгийн ПАЯН.....

Н.Эрдэнэбаяр, Э.Тамир©

Эмчээ ойрд миний үс унаад байдаг

боллоо..?

Та сэтгэлийн гүн хямралд орсон

байнаҮс унаад байхад чинь

сэтгэлээр уналгүй яахав дээ...

Баагий эмчид үзүүлж байв

П

Ш

Л

С

Ц

О

А

Ь

А

Т

Е

А

А

Г

Д

У

Н

А

Н

Н

В

Р

О

Ж

И

Т

Ж

А

БО

И

Г

А

Р

М

Н

И

У

Д

Ж

А

Б

А

Ш

ВД Л

У

А

Р

А

А

А

Г

Й

О

ИГ

Page 8: YНЭ: 600₮ Ардын сэтгэлд нийцүүлсэн тодотгол · лын “шингэн алт”ыг чиглэх мөн гөний урсгал тасрахгүй

Байршил

8 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.09.12, ДАВАА ~ №195 (473)

ОДДЫН ХОТХОНХэмжээ: 119 м2Өрөө: 4 Граж: 2 /20 м2/Үнэ: 2,500,000 м2 /түрээс/Хаяг: ХУД

BUDDHA VISTAХэмжээ: Өрөө: 4 /5 давхарт/Граж:Үнэ: 2300 $ /түрээслүүлнэ/Хаяг: ХУД, Зайсан

ПАРКСАЙД РЕЗИДЕНСХэмжээ: 52.58- 178.47 м2Өрөө: 2-5Граж: Үнэ: 2,600,000-3,000,000 Хаяг: БЗД

НҮХТХэмжээ: 900 м2 /газар/Хэмжээ: 250 м2 / зуслангийн байшин/Граж: 3 машины зогсоолҮнэ: 500,000,000

RESIDENCE 60Хэмжээ: Өрөө: 1-5 Граж: дулаан зогсоолҮнэ: 1750-2650 $Хаяг: БЗД, 4-р хороо

ОФФИСХэмжээ: 75м2оффис үйлчилгээний зориулалттай талбайг зах зээлийн үнээс хямдаар түрээслүүлнэ.Үнэ: 30,000 /м2/ Хаяг: СБД , Хотын төвд

SEOUL PLAZAА зэрэглэлд байршилтай, нийт 11 давхар, 8800 м2 талбайтай, 1-4 давхарт: Өндөр зэрэглэлийн худалдаа, үйлчилгээний төв 5-9 давхарт: Оффис 10-11 давхарт: Ресторан, лоунж 2016 оны зургадугаар сард бүрэн ашиглалтанд орно.Хаяг: БГД, “Сөүл плаза” бизнес төв

GALAXY TOWERХэмжээ: 737 м2 Өрөө: Граж: 40 машины зогсоолҮнэ: 2550$ /худалдана/Хаяг: ХУД

ИХ МОНГОЛ РЕЗИДЕНСХэмжээ: 195 айлынӨрөө: 3-4 /сонголт/Граж: Газар доорх байгууламж бүхий 165 гражХаяг: БЗД

RIVER GARDENХэмжээ: 179,8 м2Өрөө: /4 унтлагын өрөө/ Граж: 2 машины зогсоолҮнэ: 3,900,000 /худалдана/Хаяг: ХУД, Маршалын гүүр

BLUE SKYХэмжээ: 118 м2Өрөө: 3Граж: Үнэ: 1,500,000 /түрээслүүлнэ/Хаяг: ХУД, Зайсан

MD CENTERХэмжээ: 2380 м2Өрөө: 3 давхар, 2 жигүүрГраж: 30-40 машины ил зогсоол 20 машины дулаан гражҮнэ: 2,500,000 /худалдана/Хаяг: ХУД, 15 -р хороо

BLUE GEM-4Хэмжээ: 15 давхарӨрөө: СонголттойГраж: байгааҮнэ: 2,800,000- 3,200,000 Хаяг: БГД, UB Place-ын хажууд

ЦЭЛМЭГ ТӨВХэмжээ: 9 давхар оффисӨрөө: тус бүр 624 м2Граж: ил зогсоолҮнэ: 60,000-70,000 /түрээслэнэ/2200-2900 $/худалдана/Хаяг: CБД, 1-р хороо

ЗАЙСАН ГОЛДЕН ВИЛЛХэмжээ: 100 айлын орон сууцӨрөө: 3-5 /сонголттой/Граж: 150 автомашины зогсоолҮнэ: 3,500,000-3,800,000 Хаяг: ХУД, 11-р хороо

BRAUHAUSХэмжээ: 100 м2Өрөө: /2 унтлагын өрөө/ Граж: Үнэ: 200,000 $ /худалдана/Хаяг: Сөүлийн гудамж

9 ЭРДЭНЭХэмжээ: 642 айлын орон сууцӨрөө: 2-3Граж: Үнэ: Хаяг: БГД 3-р хороо

NARAN PLACEХэмжээ: 120 айлын тохилог сууцӨрөө: 2-5 /сонголттой/Граж: давхар зогсоол /төлөвлөсөн/Үнэ: Хаяг: БЗД, 6-р хороо

REGENCY RESIDENCEХэмжээ: 165 м2Өрөө: /3 унтлагын өрөө/ Граж: машины зогсоолтойҮнэ: 335,000 $ /худалдана/Хаяг: БЗД, 13 дугаар хороо

Mongolian Property Management GroupReal Estate Service · Real Estate Appraiser · Real Estate Developer

Address: Sukhbaatar district, Narny zam 56, Zamiin tsagdaa, Tsoma Office, 601, Ulaanbaatar, MongoliaPhone: +976 8806 8207, +976 8800 3620

www.mpmgroup.mn

RE//MAX MongoliaТанд зориулсан үл хөдлөх хөрөнгийг эндээс...

Хаяг: Баянзүрх дүүрэг, 26 хороо Их хүрээ гудамж, Парк сайд төвийн 3 давхарт

Утас: 77073399, 94093390, 94043390http://www.remax.mn

BELLA VISTAХэмжээ: 160 м2Өрөө: 3 /1 давхарт/Граж: 2 машины зогсоолтойҮнэ: 2200 $ /түрээслүүлнэ/Хаяг: ХУД, Зайсан

ROMANA RESIDENCE Хэмжээ: Цоо шинэ 66мкв талбайтай Өрөө: 2 өрөө байр түрээслүүлнэҮнэ: 1000$Хаяг: ХУД

ЗАЙСАНГИЙН ОРГИЛ Хэмжээ: 136,06 м2Өрөө: 5 өрөө байрыг гадаадын иргэнд яаралтай түрээслүүлнэ.Үнэ: 2000$Хаяг: ХУД

JAPAN TOWN, C4 APARTMENTХэмжээ: 138.52 мкв талбайтай Граж: 1 машины зогсоолтой Өрөө: 3 өрөө байр түрээслэнэҮнэ: 2400$Хаяг: ХУД

EASTERN PLAZAХэмжээ: 150-300 м2Зориулалт: Оффис үйлчилгээГраж: Машины зогсоолтойҮнэ: Зах зээлийн үнээр түрээслүүлэх болон худалданаХаяг: Хотын А зэрэглэлийн бүс болох СБД, Сөүлийн гудамж, NARAN Mall их дэлгүүрийн чанх хойно.Утас: 98995225, 90112555

Page 9: YНЭ: 600₮ Ардын сэтгэлд нийцүүлсэн тодотгол · лын “шингэн алт”ыг чиглэх мөн гөний урсгал тасрахгүй

Ахмад настнууд жолоо барих нь аюул багатай

Агаарын бохирдлын өртөгСноуден орос ивээгчдээ шүүмжлэв

17-21 насныхан 70-аас дээш насны хүмүүсээс тав дахин илүү осол гаргадаг. > 10

Агаарын бохирдол дэлхийн эдийн засагт жилдээ 5.1 их наяд ам.долларын хохирол учруулдаг. > 10

Орост орогногч АНУ-ын иргэн Эдвард Сноуден эх орондоо үнэнч хэвээр буйгаа илэрхийлжээ. > 10

BBM©

BBM©

Brexit-ийн хямралаас банкуудыг хамгаалах ньЖорж Паркер, Мартин Арнольд

Их Британи Европын холбооноос гарсны дараа банкийн эздэд суурьших газраа чөлөөтэй сонгох эрхийг нь хангаж өгөхөөр Сангийн сайд Филип Хэммонд амлав. Brexit бүрэн дуустал Лондоны Сити дэх ( Их Британийн санхүүгийн төв) санхүүгийн үйлчилгээний салбарыг хамгаалалтад байл­гахын тулд сайд дээрх амлалтыг өгч байна. Японы төв банк зэрэг тэргүүлэх банкуудын шахалтад байгаа Сангийн сайд Их Британид байрладаг санхүү гийн үйлчилгээний компа ниу дад ажилладаг Евро­пын харьяатуудын шилжих эрх чөлөөтэй хэмээн мэдэгдсэн.

Гэхдээ Европын холбооны бодлого тодорхойлогчид Bre­xit­ийг ашиглан тус тивийн санхүүгийн төв болж ирсэн Лондоны байр суурийг багасга­хаар оролдох нь эргээд өөрсдөд нь хөнөөлтэйг ноён Хэммонд анхаарууллаа. Brexit­ээс хойш ч Европын холбооны улсууд Их Британитай нягт хамтран ажиллах тул Токио дахь санхүү­гийн байгууллагуудад түгших учир байхгүй хэмээн тэрбээр

тайвшруулав. Ажилтнуудын нүүн шилжих эрхэд тавих хяналттай холбогдуулан Сангийн сайд Лордуудын танхимд (Их Британийн парламентын дээд танхим) хэлсэн үгэндээ “Өндөр ур чадвартай хүмүүсийг санхүү­гийн байгууллагуудын хооронд шилжих эрхийг хангахдаа хянуур хандах ёстой”­г онцлон дурдсан юм.

Brexit­ээс үүдэн учирч болзошгүй санхүү арилжааны хохирлыг бууруулах үүднээс Европын холбооноос гарах

процесс “Аажим жигд” өрнөх ёстойг Ерөнхий сайд Тереза Мэй пүрэв гарагт Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Тускэд анхааруулсан. Ноён Туск өөрийн Тwitter­тээ “Их Британи гарах процесс удахгүй эхэлнэ” хэмээн бичсэний дараахан тус улс Европын холбооноос гарахад бэлтгэл хугацаа гаргаж өгөх шаардлагатай хэмээн Даунинг Стрийт тайлбарласан.

Албан ёсоор гарах явц хоёр жил орчим үргэлжилнэ. Үүн дээр худалдааны гэрээ, хэлэлцээ­рүүдийг хянан үзэж, шинэчлэн засварлахад таван жилээс илүү хугацаа шаардагдана. Тиймээс Brexit­ээс үүдэлтэй бизнесийн эрсдэлийг бууруулах нь чухал. Их Британи Европын холбооноос гармагц еврогийн төлбөр тооцоо хийх эрхгүй болно. Үүнтэй холбогдуулан ноён Хэммэнд тус улсын төв банкны орлогч захирал байсан Чарли Бинтэй уулзаж ярилцлаа. Своп хэлцлийн төлбөр тооцоо нь Ситигийн үйл ажиллагааны суурь. Их Британи нь еврогийн своп хэлцлийн арилжаа буюу бодлогын хүүгээс ашиг олдог гурван их наяд ам.долларын зах зээлийн гуравны

нэгийг гартаа атгадаг. Энэ нь Лондоны хувьд “Аварга зах зээлээс олдог асар их ашиг” хэмээн ноён Хэммонд тайлбарлав.

Европын холбооны своп төлбөр тооцоог хэсэгчлэн хуваах нь тус эдийн засгийн эвсэлд ашиггүй хэ мээн тэрбээр анхаа руулж

байна. Brexit нь London Stock Exchange Group­ийн хяналтад байдаг Лондоны төлбөр тооцооны танхимын (London Clearing House) SwapClear компанид хамгийн хохиролтой хэмээн Брюссельд ойр албаны хүмүүс тайлбарладаг. Үүний зэрэгцээ ноён Хэммонд арваннэгдүгээр сарын 23­нд танилцуулах намрын ээлжит тайландаа дэд бүтэц, орон сууцны салбарт өсөлт үүсгэх зорилгоор авсан багц арга хэмжээний дүнг нийтлэхээр төлөвлөжээ.

Жэк ФарчиКазахстан, Армен Ерөнхий

сайдаа сольж, Узбекистан Ерөнхий лөг чийн үүрэг гүйцэт­гэгч тэй болсон нь төв Азийн хуучин зөвлөлт улсуудад улс төр доргиж буйн илрэл боллоо.

Хүн амынхаа тоогоор төв Азидаа тэргүүлдэг Узбекистаныг бүр ЗХУ­ын бүрэлдэхүүнд байх үеэс удирдаж ирсэн Ислам Каримов өнгөрсөн долоо хоногт нас барсан. Узбекис­таны парламентын дээд, доод

танхимын хамтарсан хуралдаа­наар тус улсын Ерөнхий сайдын албыг 2003 оноос хойш хашиж буй Шавкат Мирзиёевийг Ерөнхийлөг чийн үүрэг гүйцэт­гэг чээр томилов.

Үүнтэй зэрэгцэн мөн л ЗХУ­ын үеэс Казахстаныг удирдаж буй Нурсултан Назарбаев Засгийн газартаа сүүлийн хоёр жил хийж байгаагүй халаа сэлгээ хийлээ. Тэрбээр Ерөнхий сайд Карим Массимовыг халж, аюулгүйн албаны тэргүүнээр томилов. Төр

засагт дургүйцэх явдал нийтийг хамарсантай уялдан Арменд ч Ерөнхий сайд Ховик Абрахамян суудлаа тавьж өгөхөөс аргагүйд хүрсэн. Энэ бүхнийг “Бүс нут­гийн улс төрийн нөхцөлийг харуул сан цуврал үйл явдал болж өнгөрлөө” хэмээн Глазго­гийн их сургуулийн Төв Ази судлаач Лука Ансесчи тайлбар­лаж байна.

Төв Азийн эдийн засаг сүүлийн 20 жилд тохиолдож байгаагүй муудсан нь удирдлагын халаа

сэлгээ хийх үндэс боллоо. Тус бүсийн эдийн засаг 2000­2014 онд 8.3 хувийн дундаж өсөлттэй байсан юм. Таваарын үнэ унаж, ОХУ­д хямрал нүүрлэсэнтэй уялдан энэ онд Төв Азийн эдийн засаг дөнгөж 1.2 хувиар өсөх тооцоог Олон улсын валютын сан гаргаад байна.

Ноён Мирзиёев үүрэг гүйцэт гэгчээр томилогдсон нь Узбекистаны элитүүд ирэх оны сонгуулиар түүнийг Каримовын залгамжлагчаар сонгох гэж буйн

Самуунтай төв Азийн удирдлага дахь халаа сэлгээ

Алистэйр ГрэйWells Fargo банк борлуулал таа

өсгөх зорилгоор үйлчлүүлэг­чиддээ мэдэгдэлгүй хоёр сая данс нууцаар нээсэн байв. Үүнийг АНУ­ын Санхүүгийн салбарт хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хороо (CF­PB) илрүүллээ. Мянга мянган ажилтнууд нь улс даяар хадга­ламж, зээлийн картын данс зөвшөөрөлгүй нээсэнтэй уялдан АНУ­ын гол банк Wells Fargo 185 сая ам.долларын торгууль дээр нэмж нөхөн олговор өгөхөөр болов.

Бодлогын хүү ёроолдоо тулж, АНУ­ын Ерөнхийлөгчийн сонгууль тулсан үед дэгдсэн энэ хэрэг банкны салбарыг бүхэлд нь доргиож болзошгүй. Wells Fargo­д оноосон торгууль нь “Нийт банкны салбарт өгч буй анхааруулга” хэмээн тус хорооны захирал Ричард Кордрэй тайлбарлав. Арилжааны банкаар үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалахын тулд

2008 оны санхүүгийн хямралын дараа байгуулсан уг хороо их хэмжээний торгууль оноохоос зайлсхийсээр өдий хүрсэн. Уг арга хэмжээ нь Уолл­Стритийн өрсөлдөгчдөөсөө харьцангуй нэр цэвэр, үндсэндээ арилжааны банкны үйл ажиллагаа эрхэлдэг Wells Fargo­д ноцтой цохилт болов.

Өрсөлдөгч арилжааны бан кууд нь санхүүгийн дарам­таас ангижрах үүднээс данс эзэмшигчиддээ даатгалын болон тэтгэврийн хөрөнгө оруулалт санал болгох замаар бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ нэр төрлийг идэвхтэй өргөжүү­лэх арга хэмжээ авдаг. Ийм стратеги нь зах зээлийн үнэлгээ­гээр дэлхийд тэргүүлдэг Wells Fargo­гийн бизнес загварт ч чухал үүрэгтэй. Данс эзэмшигч айл бүрт дунджаар 6.27 төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ арил жиж ирсэн тус банк уг стратегийн ачаар хөрөнгөө 250 тэрбум ам.доллар болтол өсгөж

чадсан.Гэвч пүрэв гарагт нийтэд

ил болсон дээрх хэрэг нь Well Fargo хэрхэн өргөжиж ирсэн далд түүхийг ил болголоо. Зохицуулах байгууллагаас “Хууль бус үйлдэл” хэмээн тодорхойлж буй үйл ажил­лагаанд тус банкны олон мянган ажилтан 2011 оноос хойш оролцож ирснийг хэрэг лэгч дийн эрх ашгийг хамгаалах хороо тайлбарлаж байна. Тус банкны ажилтнууд үйлчлүүлэгчдийнхээ мөнгийг зөвшөөрөлгүй гуйвуулах замаар хууль бус данс санхүүжүүлж байжээ. Уг ажиллагааны дүнд олон үйлчлүүлэгч жил тутмын төлбөр, зээлийн шимтгэл гэх мэт янз бүр хэлбэрээр нэмэлт зардал төлж байсныг давхар нотлов.

Wells Fargo­гийн ажилт нууд үйлчлүүлэгчиддээ мэдэгдэл­гүйгээр зээлийн карт төдийгүй PIN дугаар үүсгэдэг байжээ. Харин одоо тэдний нөхөн төлбөр болгож таван сая ам.доллар

олгохоор боллоо. “Өөрсдийнх нь хүсээгүй бүтээгдэхүүн, үйлчилгээнд мөнгө төлж ирсэн үйлчлүүлэгчдийнхээ бүх хохирлыг бүрэн хариуцаж, болсон хэрэгт уучлал хүсэж байна” хэмээн тус банк мэдэгдсэн.

Зүүний үзэлт Берни Сандерс Ардчилсан намаас нэрд дэвшигч Хиллари Клинтонтой Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө банкуудын асууд­лыг хөндсөн. Тэрбээр АНУ­ын банкуудын үйл ажиллагааг ширүүн шүүмжилсэн нь энэ оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн гол сэдвийн нэг болж хувираад байгаа юм. Wells Fargo банк Санхүүгийн салбарт хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хороонд 100 сая, Мөнгөний эргэлтэд хяналт тавих хороонд (OCC) 35 сая, Лос Анжелес хот болон тойрогт 50 сая ам.долларын торгууль тус тус төлнө.

Нууц данс нээсэн Wells-д их хэмжээний торгууль оноов

дохио хэмээн иргэд үзэж байна. Узбекистаны үндсэн хуулиар Ерөнхийлөгч нас барах, ажлын чадваргүй болох тохиолдолд парламентын тэргүүн үүрэгт ажлыг нь залган гүйцэтгэдэг. Гэтэл уг албыг хашдаг Нигма­тулла Юлдашев хэмээх олонд танил бус нэгэн “Засгийн га­зарт олон жил ажиллаж, ард түмний дунд нэр хүндтэй болсон” хэмээх тайлбартайгаар ноён Мирзиёевыг нэр цохсон талаар Узбекистаны парламент мэдэгдэв.

Казахстаны Засгийн газарт орсон өөрчлөлт нь тус улсад төрийн эрхийг шилжүүлэхэд бэлт гэж буйн илрэл. Эдүгээ 76­тай ноён Назарбаев залгамж­лагчаа томилох бодолгүй хэмээн мэдэгдсэн. Гэсэн ч Казахстаны эли түүд энэ талаар хэдийн эргэ цүүлж эхэлсэн хэмээн шинжээ чид таамаглаж байна. Ноён Массимовыг огцруулсан нь Ерөнхийлөгчийн охин, Ерөнхий сайдын орлогч Дарига Назар баевад албан тушаалыг нь бэлдэж буй хэрэг хэмээн эрсдэ лийн үнэлгээний GPW

компанийн шинжээч Ливиа Пагги тайлбарлав. “Массимовыг халсан нь Дарига болзошгүй залгамжлагч хэвээр буйн илрэл” хэмээн тэрбээр үзжээ.

Казахстанд ховор болдог эсэр­гүүц лийн хөдөлгөөн энэ жил өрнөс ний дараахан ноён Масси­мов огцорлоо. Умар дын Актобе хотноо зэвсэглэсэн этгээдүүтэй цагдаа нар мөргөлдсөнтэй уялдан терроризмын аюул ч тус улсад тулга раад байгаа. Чадварлаг ажил тан хэмээн үнэлэгддэг ноён Массимовт аюулгүйн албыг хариу цуулсан нь засгийн эрх шилжих явцад үүсэж болзошгүй самуунаас сэргийлсэн хэрэг хэмээн шинжээчид тайлбарлав.

Ирэх онд парламентын сон­гууль болох Армены хувьд ноён Абрахамяныг огцруулсан нь зүй ёсны хэрэг хэмээн олон нийт үзэж байна. Эдийн засаг удааширч, Уулын Карабахаас болоод Азербайжантай зөрчилдөж буй Засгийн газартаа бухимдах болсон тус улсын иргэд энэ зун эсэргүүцлийн ажил­лагаа олонтоо зохион байгуулсан билээ.

Wells Fargo-гийн үйлчлүүлэгчид жил тутмын төлбөр, зээлийн шимтгэл гэх мэт хэлбэрээр нэмэлт зардал төлж байжээ.

Казахстаны Засгийн газарт

орсон өөрчлөлт нь тус улсад

төрийн эрхийг шилжүүлэхэд бэлт гэж буйн

илрэл.

Page 10: YНЭ: 600₮ Ардын сэтгэлд нийцүүлсэн тодотгол · лын “шингэн алт”ыг чиглэх мөн гөний урсгал тасрахгүй

Жеофф ДайерТагнуулын мэдээлэл задалсны

улмаас Орост орогногч АНУ­ын иргэн Эдвард Сноуден эх орондоо үнэнч хэвээр буйгаа илэрхийлээд, хүний эрх болон хакерын асуудлаар үг хэлжээ. Москвад амьдарч буй “шүгэл үлээгч” Кремлийн хүний эрхийн бодлогыг шүүмжилсэн юм. Энэ нь АНУ­ын засаг захиргааны сүлжээнд халдсан хакерын дайралтад Оросыг буруутгасан хэрэг боллоо. Үндэсний аюулгүй байдлын агентлаг /ҮАБА/­ийн өгөгдлийг задруулсных нь төлөө олонх америкчууд урвагч хэмээн тооцдог. Тэгвэл Сноуден АНУ­д үнэнч хэвээр хэмээн мэдэгдсэний дээр, Оросын албаныхантай бараг харилцдаггүй гэжээ.

ҮАБА­ийн гэрээт ажилтан асан тэрбээр Москвад Financial Times сонины сурвалжлагч Алан Расбрижерт ярилцлага өгсөн байна. Расбрижер Сноудены илчилсэн материалыг анх нийтэлсэн The Guardian сонинд ажиллаж байсан юм. “Шүгэл үлээгч” маань өнгөрсөн сард УАБА­ийн маш нууц тагнуулын хэрэгслийг илчилсэн явдал нь

АНУ­ын засаг захиргаанд “илт аюултай” гэжээ. Уг хэрэгт Оро­сын талыг сэжиглэж байгаа аж.

“Shadow Brokers хэмээх хакерын бүлэг гадаадын сүл­жээнд нэвтрэхэд ашигладаг ҮАБА­ийн компьютерын кодыг дуудлагаар худалдахыг оролдсон нь Вашингтоны эмзэг байдлыг харуулах гэсэн явдал юм” гэж Сноуден дүгнэв. Тэрбээр “Энэ тохиолдол шинэ мэдээ лэл гэхээс илүү сүрдүүлэг мэт санагдсан. Хар ухаанаар бодо ход цаана нь оросууд л байгаа” гэжээ.

ҮАБА­ийн компьютерын кодыг хулгайлсан болон Ардчилсан намын үндэсний хорооны и­мэйлийг илчилсэн хэрэг нь нууц байх ёстой мэдээл­лийг задруулсан талаар АНУ­д үүсээд буй Орост хамаатай гэгдэх томоохон дуулианы нэг хэсэг гэж аюулгүй байдлын шинжээчид үзэж байгаа. Ардчилсан намын и­мэйлийг задалсан хэрэгт Москваг буруутгавал оросууд хариулж чадна гэдгээ ҮАБА­ийг хакердсанаар харуулж байгаа юм гэж шинжээчид үзэж буй. Үүнийг ч Сноуден мөн дэмжиж

байгаа аж. Тэрбээр “Энэ нь та нар, бид хэнийг хакердсаныг харуулах гэж байгаа бол бид ч бас та нар хэнийг хакерддагийг илчилж чадна гэж хэлээд байгаа мэт санагдсан” хэмээв.

Сноуден цааш нь Засгийн газрууд тагнуулын албаддаа иргэдийг онлайнаар хянах бүрэн эрх өгч байгааг шүүмжилжээ. Тэгэхдээ тэрбээр Британийн Ерөнхий сайд Тереза Мэйгээр жишээ татсан байна. Мөн түүнийг хувь хүний эрхийг үл тоомсорлох хандлага гаргадгийг буруушаав. Ноён Сноуден Москвагийн талаар ярихдаа

“Ямар ч шаардлагагүй хатуу арга хэмжээ авч, хувийн болон хамт олны эрх, эрх чөлөөнд халтай бөгөөд хортой алхам хийлээ” хэмээн сануулжээ.

Түүний хэлснээр Оросын алба ны хантай зөвхөн өмгөө­лөгчөөрөө дамжуулан харилцдаг аж. “Би Оростой тийм ч их хэлхээ холбоотой биш. Хачин сонсогдож магадгүй ч би эндээс явах бодолтой хэвээр байгаа тул гүнзгий харилцаа тогтоодоггүй” гэснээр Америкийн хамгийн алдартай оргодол яриагаа өндөрлөсөн байна.

BBM©

Клайв Куксон“Ахимаг насны жолоочид

машин барьдаг бусад хүмүүсээс илүү эрсдэлтэй бус. Харин ч залуусаас хавьгүй аюулгүй” хэмээн Свансид болсон Британийн шинжлэх ухааны хурал дээр танилцуулжээ. Свансийн их сургуулийн судлаач Чар льз Мусселвайт ярихдаа нарийн туршилт нэрийн дор настай чуудыг замаас холдуулж, машин жолоодохыг хориглохыг оролдогсод замын аюулгүй байдлыг сайжруулахгүй мөртлөө тэднийг сэтгэлийн хямралд хүргэдэг хэмээн онцолжээ. Тэрбээр “Миний судалгаанаас үзэхэд хүмүүс хөгшчүүдийг зам дээр аюултай гэж боддог ч, үнэндээ тийм биш” гэв.

41 настай профессор Мус­селвайт болон Свансийн нас жилтын төвийн ажилтнууд настайчууд хэрхэн машин жолооддог ба авто ослын шалт­гаан болдог талаар дэлхийн хэмжээний өгөгдлийг судалсан юм. Тэд ахимаг насны жолоочид залуусаас илүү аюултай гэх нотолгоо үндэслэлгүй болохыг тогтоов. Жишээ нь, статистикаас үзэхэд нэг сая хүн тутамд ногдох автын ослоор үрэгдсэн 75 настай хүмүүсийн тоо 45 настныхаас хоёр дахин олон байдаг аж. Мөн ноцтой гэмтлийн тоо 1.5 дахин их байгаа юм. Гэвч энэ нь настайчууд илүү эмзэг тул ослын улмаас нас барах буюу хүнд гэмтэх тохиолдол олон

гардагтай холбоотой.Гэтэл Мусселвайтын тооцоо­

гоор 17­21 насныхан 70­аас дээш насны хүмүүсээс тав дахин илүү осол гаргадаг байна. Мөргөлдсөн ослын тухай цагдаа­гийн мэдээлэлд дурдсанаар настайчууд хажуугаас ирэх машиныг харахгүй буюу хурдаа тохируулаагүйгээс эргэлт болон зам огтлох үед осол гаргах нь олонтаа байдаг гэнэ. Профессор Мусселвайт дээрх нотолгоог няцаагаад “Ахмадууд бусад жолоочоос шахалт ирээгүй үед тийм алдаа гаргадаггүй” хэмээсэн юм.

70­аас дээш насны жолооч нар гурван жил тутамд машин барихад хангалттай эрүүл байгаагаа нотлон үнэмлэхээ сунгах ёстой. Гэвч үүнд эрүүл мэндийн болон жолооны тест шаардлагагүй. Гадаадын зарим хуульд ахимаг жолоочоос эрүүл мэнд, жолоодлогын шалгалт авдаг. Гэхдээ энэ нь ослын түв шинг бууруулахад нэмэр болдоггүй аж.

Профессор Мусселвайт харааны болон оюуны асуу­далтай хүмүүсийн жолоодох эрхийг хасах шаардлагатай боловч тодорхой наснаас дээш хүмүүсээс ерөнхий тест авах арга үр дүнд хүрдэггүй гэсэн юм. Тээврийн яамны мэдээгээр Их Британид 70 ба түү нээс дээш насны 4.5 сая хүн жолооны үнэмлэхтэй аж. Тэднээс 200 гаруй нь 100­аас дээш настай юм байна.

Ахмад настнууд жолоо барих нь аюул багатай

Сноуден орос ивээгчдээ шүүмжлэв

Шон ДоннанАгаарын бохирдлын улмаас

цаг бусаар нас барагсдын тоо сүүлийн үед эрс нэмэгдэж байгаа. Энэ нь дэлхийн эдийн засагт жилдээ 5.1 их наяд ам.доллар буюу бараг Их Британийн ДНБ­тэй тэнцэх хэмжээний хохирол учруулж байгаа юм. Үүний талаас илүү хувь нь Хятад болон Азийн хөгжиж буй орнуудад ногдож байгааг сүүлийн судалгаанд дурджээ. Баасан гарагт Дэлхийн банкнаас нийтлүүлсэн тайланд доторх болон гаднах агаарын бохирдлын өртгийг анх удаа тооцон гаргасан юм. Аж үйлд­вэржилт нь хурдацтай нэмэгдэж буй хөгжиж буй орнуудын бохирдол сүүлийн 20 гаруй жилд хэрхэн өссөнийг энд тусгажээ.

Урхаг агаарын бохирдолтой тэмцэхийг эрмэлзэж буй эдгээр орнуудын өмнө тулгардаг бэрхшээлийг мөн дурдсан байна. 2013 он буюу мэдээлэл гарсан сүүлийн жилийн байдлаар үзэхэд агаарын бохирдолтой холбоотой өвчлөлөөр дэлхийд 5.5 сая хүн цаг бусаар амиа алджээ. Үүний 90 гаруй хувь нь хөгжиж байгаа орнуудад хамаатай агаад ялангуяа бага насны хүүхэд хамгийн их өртдөг аж. Бохирдсон агаараар амьсгалах нь уушгины хавдар, бронхит, зүрхний шигдээс болон бусад өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлнэ.

Эдгээр өвчнөөр өвчлөх буюу нас барах нь эдийн засагт ихээхэн хохиролтойг Дэлхийн банк болон Сиэтл дэх Эрүүл мэндийн хэмжилт ба үнэлгээний хүрээлэнгийн

Volkswagen-ий инженерүүд хариуцлага хүлээж болзошгүйКампбелл, Дэвид Линч

Volkswagen­ий ахмад инженер хорт утаа ялгарлын луйврын хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээх анхны хувь хүн боллоо. Энэ явдал дараа дараагийн хүмүүст ял сонсгох үүд хаалгыг нээж болзошгүй юм. Тус ком­панид 25 жил ажилласан Жеймс Лиангийг АНУ­ын хэрэг лэгчид, зохицуулагчдыг санаатайгаар хуурсан хэрэгт буруутай хэмээн тогтоосон байна. Тэрбээр холбооны про курортай хамтран ажиллаж, машин үйлдвэрлэгчийн үйл ажиллагааг мөрдөн байцаахад туслахыг зөвшөөрөв.

Германы Волфсбург хот дахь Volkswagen­ий байгуламжид

ажилладаг энэ инженер маши­ныг турших үед утаа ялгарлыг багасгадаг луйврын программ зохиоход оролцсоноо хүлээсэн аж. Өнгөрсөн оны есдүгээр сард Volkswagen компани 11 сая машиндаа утаа ялгарлын хяналтыг хуурах программ суул­гаснаа хүлээсэн. Үүний дараа шүүх, мөрдөн байцаах ажиллагаа эхэлж машин үйлдвэрлэгчид олон тэр бум ам.доллараас гадна нэр хүн дийн хохирол амссан билээ.

Тус компанийн эсрэг мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа боловч эрүүгийн хэрэг үүс гээгүй юм. Компанийн төлөө лөгч хэлэхдээ “АНУ­ын

Шүүх яамтай уг хэргийн талаар хамтран ажиллаж байгаа. Гэхдээ инженерт ял тулгасан талаар тайлбар өгөх боломжгүй” гэсэн байна. Жилийн өмнөөс эхэлсэн энэ дуулианы үеэр удирдах ажилтнууд луйврын талаар мэдэж байсан эсэх нь тодорхойгүй үлдсэн. Харин саяын шүүх ажиллагааны явцад гаргасан тайлбарт “Volk­swagen машинуудаа цэвэр түлштэй гэж нотолж байсан боловч Лианг болон компанийн бусад ажилтнууд АНУ­ын хэрэглэгчдийн дунд явуулсан сурталчилгаа хуурамч гэдгийг мэдэж байсан” хэмээн дурдсан байна.

Ноён Лианг хэргээ хүлээсэн мэдүүлэгтээ АНУ­д борлогдсон 500 мянга орчим дизелийн машин утаа ялгаруулалтын талаар зохицуулалтыг луйвардах хэрэгт биечлэн оролцсоноо хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр EA 189 хөдөлгүүрийг зохион бүтээхэд оролцсон бөгөөд Кали форнийн зохицуулагчид ялгаруулалтын талаар асуулга явуулахад байлцсан аж. “Лианг буруу газар хоёр удаа байсан” гэж түүнийг мэддэг хүн ярьсан байна. Volkswagen компани уг шуугианыг намдаахын тулд хэдийнэ 18 тэрбум евро зарцуулаад байгаа билээ.

Агаарын бохирдлын өртөг

хамтарсан судалгааны тайланд дурдсан байна. 1990 онд дэлхийн хэмжээнд агаарын бохирдлын улмаас нийгмийн халамжийн хувьд 2.6 их наяд ам.долларын /худалдан авах чадварын тэнцүүлэгчид тохируулсан 2011 оны ханшаар/ алдагдал хүлээж байжээ. Тэр үеэс хойш Хятадын өсөлт Зүүн Азийн

агаарын бохирдол асар их нөлөө үзүүлсэн. Энэ нь бүс нутгийн зардлыг дөрөв дахин өсгөж, 2013 онд 2.3 их наяд ам.долларт хүргэжээ.

Нийгмийн халамжаас хасагд­сан энэ алдагдал эдийн засагт нөлөөлсөн нь мэдээж. Зүүн болон Өмнөд Азийн аль алинд агаарын бохирдлоос үүдсэн цаг

бус үхлийн хэмжээ 2013 оны байдлаар бүс нутгийн нийт үйлдвэрлэлийн хэмжээнд долоон хувийг эзэлсэн байна. Тайланг гаргахад Дэлхийн банкны багийг тэргүүлэн ажилласан Урваши Нараин “Орон гэрийн агаарын бохирдлыг бууруулахад дэлхийн хэмжээнд жаахан ахиц гарсан боловч гаднах агаарын

бохирдлын асуудал нэмэгдсээр байна” гэжээ.

Тэрбээр “Хятад улс агаарын бохирдолтой дайн зарласан. Энэтхэг улс бас хүчин чармайлт гаргаж байгаа. Гэвч үүний зэрэгцээ сэтгэл түгшээсээр буй хотуудын дунд Лондон, Парис хоёр орж буй. Энэ нь агаарын бохирдол маш өргөн хүрээтэй

асуудал болохыг харуулна” хэмээн өгүүлэв. Доогуур болон дунд орлоготой орнуудад бохирдлоос үүдсэн нийгмийн халамж нийт алдагдлын 59 хувийг эзэлж байгаа аж. Зүүн болон Өмнөд Ази 2013 оны 5.1 их наяд алдагд лын талаас илүүг хүлээсэн гэж дээрх тайланд дурджээ.

Агаарын бохирдол дэлхийн эдийн засагт жилдээ 5.1 их наяд ам.долларын хохирол учруулдаг.

BBM©

Page 11: YНЭ: 600₮ Ардын сэтгэлд нийцүүлсэн тодотгол · лын “шингэн алт”ыг чиглэх мөн гөний урсгал тасрахгүй

11

Эдийн засаг

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

ТҮҮХИЙ ЭД

АНУ, доллар 2232.86

Евро 2516.86

Япон, иен 21.84

ОХУ, рубль 34.76

БНХАУ юань 334.31

БНСУ вон 2.03

ВАЛЮТЫН ХАНШ

» ТӨСӨЛУул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, бэхжүүлэх дөрвөн төрлийн төсөл хэрэгжиж байна.

АРИЛЖАА

0.40 хувьМонголын хөрөнгийн бирж баасан гарагийн үнэт цаасны арилжаагаар нэг болон хоёрдугаар ангилалд бүртгэлтэй 11 хувьцаат компанийн нийт 10,500 ширхэг хувьцааг арилжаалжээ. Энэ өдөр биржийн индекс 829.96 нэгж болж 0.40 хувиар буурав.

УУЛ УУРХАЙ

40 хувьАвстралийн коксжих нүүрсний үнэ наймдугаар сард 40 хувиар өссөн байна.

ДЭД БҮТЭЦ

12700 кмАвто замын сүлжээ Улсын чанартай 12700 орчим км, аймаг орон нутаг болон хотын 36000 км, уул уурхайн 600 орчим км замаас бүрдэж байгааг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

СУДАЛГАА

1.5 хувьМонголбанк болон үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компанийн танилцуулсан орон сууцны үнийн индекс наймдугаар сард 1.5 хувьтай гарсан байна.

ДААТГАЛ

201.4 тэрбум төгрөг Даатгалын компаниудын нийт хөрөнгө энэ оны хоёрдугаар улиралд өнгөрсөн оны мөн үеэс 18 хувиар өсөж, 201.4 тэрбум төгрөгт хүрчээ.

БНХАУ

60 хувьӨмнөд хөрш ирэх таван жилийн хугацаанд шинжлэх ухаан техникийн дэвшлийн эдийн засгийн нэмэгдэлд үзүүлэх хэмжээг 60 хувьд хүргэхээр төлөвлөв.

КОМПАНИ

650 сая төгрөг “Багануур” компани 2015 онд 1.9 тэрбум, “Шивээ-Овоо” 650 сая төгрөгийн ашигтай ажилласан байна. Энэ нь төрийн өмчит компаниудын засаглал сайжирч буйн илрэл гэдгийг Монголын уул уурхайн үндэсний ассоциаци онцоллоо.

САНХҮҮГИЙН ТОЛЬХудалдааны тэнцэл (Balance of trade) Төлбөрийн тэнцлийн нэг хэсэг нь бөгөөд бүтээгдэхүүн, үйлчилгээний экспорт, импортыг бүртгэнэ. Худалдааны тэнцлийг дотор нь бүтээгдэхүүний болон үйлчилгээний тэнцэл гэж хоёр хуваана.

ЗГМ ТОВЧХОН

С.Батсайхан / ЗГМ©

2016.09.12, ДАВАА ~ №195 (473)

“Монгол шуудан” хувь цаат компанийн хувьцаа эзэм шигч­дийн ээлжит бус хурал баасан гарагт боллоо. 96.72 хувийн ирцтэйгээр эхэлсэн хурлаар “Монгол шуудан” хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн Л.Ундаргыг чөлөөлж, “Азума шиппинг Монголиа” компанийн захирал Ч.Чинзоригийг томил­лоо. Хараат бус гишүүний сонгон шалга руулалтад Д.Анар болон Ч.Чин зориг нар өрсөлдсөн юм.

Үүнээс гадна хоёр асууд лыг хэлэлцсэн бөгөөд компанийн дүрмийн өөрчлөлтийг Компа­нийн тухай хуулийн дагуу шинэчлэн батлахаар болов. Мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн энэ оны дөрөвдүгээр сарын 8­нд “Төрийн мэдлийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах” гэсэн шийдвэр, тог тоолыг үргэлжлүүлэн хэлэл цэхээр төр болон хувьцаа эзэмшигчид тохирлоо.

Компанийн засаглалын үн дэс ний зөвлөлийн дарга, Сан­хүү гийн зохицуулах хорооны гишүүн Д.Ганбаяр “Хувьцаа эзэмшигч дийн энэ удаа гийн ээлжит бус хурлын үр дүнд талууд нааштай алхам хийж, хувь цаа эзэмшигчдийн эрх

Хөдөө аж ахуйн бирж баасан гарагт 1.3 тэрбум төгрөгийн түүхий эд арилжааллаа. Ойрын өдрүүдэд багасаад байгаа ямааны ноолуурын арилжаа 1.16 тэрбум төгрөгт хүрсэн байна. Ялангуяа, боловсруулаагүй цагаан ноолуурыг нэг кг тутмыг нь 61.8 мянга, цайвар ноолуурыг 51.1 мянга, бараан ноолуурыг 49.9 мянган төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

“Монгол шуудан” компанийн хараат бус гишүүнээр Ч.Чинзоригийг томиллооБ.ТулгатЗГМ

ашгийг хүндэтгэсэн тохирол­цоонд хүрч байна. “Монгол шуудан” компанийн засаглалд томоохон ахиц дэвшил гарна гэж харж байгаа. Ямар ч тохиолдолд төр хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг орхигдуулж болохгүй” хэмээн тодотгов. Тус ээлжит бус хурлыг “Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг даргалсан юм. Тэрбээр хурлын талаар “Ахиц дэвшил гарсан гэж дүгнэж байна” хэмээн өгүүллээ.

Жижиг хувьцаа эзэмшигч­дийн оролцоог хангах хүрээнд ху вь цаа эзэмшиг ч дийн хурлын ирцийн босгоо 75, шийд вэр гаргах босгоо 75 хувиар тогтоохоор Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд энэ оны дөрөвдүгээр сард санал нэгтэйгээр дэмжсэн аж. Гэвч өмнөх хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар Сангийн сай дын удирдамжийн дагуу дээрх хоёр саналыг унагасан нь зарч мын зөрүүтэй байдал үүсгэхэд хүргэжээ. Сангийн сайдын удирдамжаар Засгийн газар 66 хувиараа 51 хувийн ирцээ ч бүрдүүлж, 51 хувиар шийдвэрээ ч гаргаж ажиллана гэж тунхагласан нь “Монгол шуудан”­гийн 34 хувийг эзэм­шигчдийг эрх ашгийг хөндсөн байна. Энэ нь ээлжит бус хурал хуралдах шалтгаан болсныг тус компанийн хувьцаа эзэмшигч Ж.Оюунгэрэл хэллээ.

БНХАУ-ын хэрэглээний үнийн индекс буурах хандлагатай байнаЭ.ЭрдэнэтуяаШинжээч

БНХАУ­ын хэрэглээний үнийн индекс наймдугаар сард жилийн дүнгээр 1.3 хувиар өсөж, өмнөх сарын үзүүлэлтээс 0.4 нэгжээр буурлаа. Ингэснээр тус улсын инфляци дөрөв дэх сардаа доош чиглэсэн хөдөлгөөнийг харуулж байна. БНХАУ­ын Статистикийн хорооноос мэдээлснээр хүнсний үнийн өсөлт тааруу байсан нь үндсэн үзүүлэлтээс хойш татжээ. БНХАУ­ын Засгийн газар энэ онд инфляцийг гурван хувьд

хүргэх зорилт тавиад байгаа. Гэвч хэрэглээний үнийн

индексийн буурах хандлага дефляци үүсгэж магадгүй гэсэн эрсдэлийг улам нэмсээр байгаа юм. Үүнээс гадна БНХАУ­ын үйлдвэрлэлийн үнийн индекс дефляцид ороод дөрвөн жил хагасын хугацаа өнгөрөөд байна. Хэдий тийм боловч наймдугаар сард үйлдвэрлэлийн үнэ таамаглаж байснаас бага дүнгээр буюу 0.8 хувиар агшжээ.

Энэ нь дэлхийн хоёрдогч том эдийн засагт нүүрлээд байсан үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний илүүдэл буурч байгаагийн илэрхийлэл боллоо гэж шинжээчид үзэж байна.

Хөдөө аж ахуйн бирж 1.3 тэрбум төгрөгийн түүхий эдийн арилжаа хийлээТ.ЭлисаШинжээч

Үүнээс гадна 32 тонн тэмээний ноосыг нэг кг тутмыг нь 4400­5400 төгрөгийн дундаж ханшаар арилжаалжээ.

Хэдийгээр ХАА­н биржид арилжаалж байгаа ноолуур болон тэмээний ноосны ханшийн зөрүү их боловч экспортод гаргах тохиолдолд тэмээний ноос, тэр тусмаа торомны зөөлөн ноосны ханшийг ямааны ноолуурынхтай ойролцоо ханшаар үнэлэхээр зорьж байгаа гэдгийг “Ногоон алт” төслийн нэгжээс мэдээллээ.

ХАА­н биржид энэ долоо хоногт дөрвөн өдөр арилжаа

хийгджээ. Лхагва гарагт сар­лагийн хөөвөр 28 тонныг, нэг кг тутмыг нь 500­2000 төгрөгийн ханшаар арилжаалсан байна. Харин даваа гарагт долоо хоногийн хамгийн өндөр үнийн дүн бүхий арилжааг хийжээ. Үүнээс боловсруулаагүй цагаан, цайвар, бараан ноолуурыг 51.4­64 мянган төгрөгийн дундаж ханшаар нийт 228.7 тонныг арилжаалсан байна.

Энэ өдрийн арилжааны нийт дүн нь 12 тэрбум төгрөг болсон талаар тус биржээс мэдээллээ.

1“Эргэлт XII” талбайд геологи,

хүндийн хүч, соронзон хайгуул хийнэ. Мөн 100 ам километр гурван хэмжээст чичирхийллийн судалгаа хийж, үнэлгээний найман цооног өрөмдөх аж. Талбайн байгаль орчны судалгаа, нөхөн сэргээлтэд нэг сая ам.доллар зарцуулахаар төлөв лөснөө “Smart Oil invest­ment” компаниас мэдээлэв.

Монгол Улсын Засгийн газар 2014 онд 11630 ам километр талбай бүхий “Эргэл XII”­д нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Энэ үеэр хайгуул, олборлолтын туршлагатай, БНХАУ­ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Smart Oil invest­ment” компани шалгарсан байна.

Манай улсын газрын тосны хайгуул, ашиглалтын салбарт татсан хөрөнгө оруулалт нийт 2.9 тэрбум ам.долларт хүрээд байгаа. Одоогоор гурван талбайд олборлолт хийж байна.

ШАТАХУУНЫ ЖИЖИГЛЭНГИЙН ҮНИЙГ ТОГТВОРТОЙ БАРИХААР

АЖИЛЛАЖ БАЙНААшигт малтмал, газрын

тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баатар-цогтоос зарим зүйлийг тод руулав.

-Өмнөх Засгийн газар тат-вараар дамжуулан шатахууны үнийг тогтвортой барих чиглэл баримталсан. Энэ бодлого үргэлжлэх үү?

­Шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой барихаар ажиллаж байгаа. Шатахууны үнэ нь татварын бодлоготой холбоотойгоор Сангийн яамны

Газрын тосны 35.5 сая ам.долларын гэрээ байгууллаа“Эргэл XII” талбайн байгаль орчны судалгаа, нөхөн сэргээлтэд нэг сая ам.доллар зарцуулна

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ ХӨРШ

эрхлэх ажлын хүрээнд багтдаг. Шатахууны үнийн бодлогын зөвлөл гэж бий. Энэ зөвлөл үнэ тог тоодог. Газрын тосны дэлхийн зах зээлийн ханш, мөн

хойд хөршөөс нийлүүлж буй үнэ, зардал зэргийг судалж, нарийн тооцохоор холбогдох албаныхан ажиллаж байна.

-Газрын тосны зах зээл сайн-гүй байна. Манай энэ сал барыг чиглэх хөрөн гө оруулагч дын хандлага хэр байна вэ?

­Мэдээж амаргүй байгаа. Газрын тосны хайгуул нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг атлаа эрсдэлтэй. Гэхдээ Монгол Улсын газрын тосны хууль тогтоомж, өрсөлдөх чадвар муугүй учраас хөрөнгө оруулагчид, ялангуяа өмнөд хөршийн компаниуд сонирхож байна. Засгийн газрын хэрэг­жүүлэгч агентлагийн зүгээс өрсөлдөх чадвараа улам ахиулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан компаниудтайгаа дэд бүтцээ сайжруулах, зардлаа танах чиглэлд хамтран ажиллана. Тухайлбал, Дорнод аймгийн XIX, XXI талбай орчимд хатуу

хучилттай зам тавих зэрэг асуудлыг судалж байна.

Одоогоор “Эргэл XII”­аас өөр талбайд сонгон шалгаруулалт зарлаагүй байна. Тиймээс хай гуулын судалгаануудаа үндэслэн Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах боломжтой талбайг судалж байна.

-Газрын тос төсвийн орлогод багагүй жин дардаг. Гэтэл үнэ нь сул хэвээр байна. Цаашид үнийн уналтыг нөхөж, төсвийн орлогод дэмжлэг үзүүлэхийн тулд ямар чиглэл баримтлах бол?

­Манай улсын газрын тосны олборлолт жилээс жилд тэлж байгаа. Энэ онд 1.3 сая тонн газ­

рын тос олборлож, экспортлох зорилт тавьсан. Гэхдээ гүйцэт­гэл нь хоцорч байна. Үүнд дэл хийн зах зээлийн үнэ нөлөөл сөн. Мөн Бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд ажиллах гадаадын ажиллах хүчний асуудал оройтсоноос олборлолт удааширсан. Үүнд газрын тосны гарцыг өсгөхөд шаардлагатай тоног төхөөрөмж ч багтана. Энэ асуудал дөнгөж өнгөрсөн сарын 24, 25­нд эцэслэн шийдэгдсэн. Гэх дээ үлдэж буй хугацаанд хоц­рогд лоо нөхөж ажиллахаар байна.

Үүнээс гадна Монгол Улс төмөр замын дамжин өнгөрөх тээврээр газрын тос тээж байгаа. Транзит тээврийн ачаа эргэлтийг нэмэхийн тулд шилжүүлэн ачих дэд бүтцийн хүчин чадлыг нэмсэн. Тэрчлэн шатахуун хадгалах агуулахын хэмжээ, хүчин чадлыг нэмэхээр ажиллаж буй.

Гэхдээ хөрөнгө оруулалт, сан­хүүжилт хүлээгдэж байна.

БНХАУ-ын “Smart Oil Investment” компани “Эргэл XII” талбайд найман жил хайгуул хийнэ.

Улсын хэмжээнд гурван талбайд

газрын тос олборлож байна

ЗАХ ЗЭЭЛ

» Дорноговь аймгийн “Эргэл XII” талбайд 35.5 сая ам.долларын Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгууллаа.

» Хайгуулын ажил амжилттай болбол газрын тосны гарцын 60 хувийг “Smart Oil invest-ment” эзэмшинэ.

» Манай улсын газрын тосны хайгуул, ашиглалтын салбарт татсан хөрөнгө оруулалт нийт 2.9 тэрбум ам.долларт хүрээд байна.

Page 12: YНЭ: 600₮ Ардын сэтгэлд нийцүүлсэн тодотгол · лын “шингэн алт”ыг чиглэх мөн гөний урсгал тасрахгүй

эрх ашигт л захирагдах учиртай. Экспортын бүтээгдэхүүний үндсэн орлогыг олдог эрдэс баялгийн бүтээгдэхүүний нэг нь нүүрс. Тэр дундаа коксжих нүүрсний зах зээлд Монгол Улс нэг бодлоготойгоор орол­цох хэрэгтэй. Төр, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөөд байж болохгүй. Үүнээс болж нийтлэг эрх ашиг хохирч байна.

-БНХАУ томоохон коксжих нүүрсний импортлогч төдий-гүй олборлогч орон. Үнийн өсөл төд урд хөршийн эдийн засгийн бүтцийн өөрчлөлт нөлөөлсөн үү?

­Нүүрсний үнэ өмнөд хөршийн зах зээлийн нөхцөл байдал болон бодлогоос шууд шалтгаалж байгаа. Агаарын бохирдол болон бусад шалтгааны улмаас хүнд үйлдвэрлэлийн эрчимтэй хөгжлөө сааруулах болсон. Тэр дундаа хүнд нөхцөлд ашиггүй ажиллаж байгаа нүүрсний уурхайгаа олноор хаах Засгийн газрынх нь бодлого нөлөөлсөн. Үүнээс болоод өмнөд хөршийн дотоодын коксжих нүүрсний олборлолт, нийлүүлэлт багассан. Энэ нь ган төмөрлөгийн үйлдвэрлэлийн эрэлтээс хоцорч байна. Гадаад зах зээл дээрх ган төмөрлөгийн эрэлт хэрэгцээ байсаар байгаа. Тиймээс урд хөршийн ган үйлдвэрлэгчид ашиг олох, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд эрчимтэй ажиллаж байна. Тэдний хувьд

ачсан авто машины түгжрэл долоо хоногоор үүссэн гэсэн.

-Бидний хувьд энэ таатай боломжийг бусдад алдалгүй ашиг лах хэрэгтэй. Гэхдээ яаж гэдэг нь тодорхой бус байх шиг. Бид юун дээр алдаж байна вэ?

­Коксжих болон эрчим хүчний нүүрсний үнэ сүүлийн саруу дад ихээхэн өсөлттэй байгаа. Цаашдаа ч өсөлт үргэлжлэх тө лөвтэй. Тэгэхээр зах зээл бол эерэг байна. Дэлхийн зах зээ лийн үнийн өсөлтөөс үүдэн манай нүүрсний экспортын ханш өсөх учиртай. Гэтэл өсөлт ажиглагдсангүй. Нүүрсний худалдааны гэрээг улирлаар, эсвэл түүнээс дээш хугацаагаар хийсэнтэй ч энэ нь холбоотой. Манай ул сын хувьд “нэг цонх”­ны бод логоор нүүрсээ экспортлох шаард­лагатай байгаа. Дотоодын нүүрс ний салбарт нэгдмэл бай дал үгүйлэгдэх болсон. Нүүрс ний худалдааны нэг сувагтай болохгүй бол дотоодын уурхайнуудын өрсөлдөөнөөс үүдэн үнэлгээгээ өсгөх боломж хязгаарлагдаж байгаа. Хятадын нүүрс ний ченжүүд Монголд орох орлогоос илүү ашиг олж байна.

-Дотоодын өрсөлдөөн ком-паниудын өрсөлдөх чадварт ч сөргөөр нөлөөлж байгааг та хөндлөө. Төрөөс энэ тал дээр ямар бодлого баримталбал зохистой вэ?

­Гадаад зах зээлд экспортолж буй уул уурхайн бүтээгдэхүүний үнийн бодлого, Монгол Улсын өрсөлдөх бодлого нэг байх ёстой. Ийм бодлого байхгүй биш байдаг ч хэрэгжүүлдэггүй. Монгол Улсын эрх ашиг гэж бий. Үүнийг ганцхан ком­панийн эрх ашгаас болж үгүйсгэж болохгүй. Нийтлэг

чанарын нүүрс нийлүүлэгчдэд маш том боломж гарч ирээд байна. Компаниуд ч өндөр үр ашиг олоод эхэлсэн. Тэр дотор, хамгийн ойрын жишээ гэвэл “Эрдэнэс Тавантолгой” ком панийн нүүрсийг худалдан авч байгаа дундын дамжуулан зуучлагч компаниуд эрчимтэй ажиллаж, ашигт ажил ла гаагаа нэмэгдүүлж байна. Гашуун­сухайтын боомт дээр нүүрс

мэдрэмжтэй хандах нь чухал. -Зах зээл дээр гарч байгаа

үнийн эерэг үзэгдэл дунд болон урт хугацаанд тогтвортой хадгалагдаж чадах болов уу?

­Нүүрсний үнэ өсөлттэй хэвээрээ ирэх оны хоёр­дугаар хагастай золгоно. Үнэ буурахгүй, тухайн хүрсэн түвшин дээ тогтворжино гэж харж байгаа. Зах зээлийн төлөв эерэг байгаа учраас сайн

Эдийн засаг

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ12

Т.Наран: Нүүрсний салбарт маш том боломж бүрдлээ

“Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Нарантай коксжих нүүрсний зах зээл тойрсон асуудлаар цөөн хором ярилцлаа. Ган үйлдвэрлэлийн гол түүхий эд болох коксжих нүүрсний үнэ олон улсын зах зээл дээр нэг тонн нь 140 ам.долларт хүрч өсөөд байгаа билээ.

-Коксжих нүүрсний үнэ энэ оны хоёрдугаар сараас хойш 80 хувиар өсөөд байна. Энэ нь нүүрс экспортлогч компаниудад томоохон боломж гэдгийг зарим шинжээч онцлох болсон. Манай дотоодын компаниуд дээрх өсөлтийн үр шимийг хүртэж эхэлсэн үү?

­Бид өнгөрсөн хугацаанд нүүрсний үнэ хэзээ өсөх талаар их ярьцгаасан. Өсөлтийн тухай хангалттай хэлэлцсэн ч үнэ өсөхөд үүнд бэлтгэлтэй байж чадсангүй. Нүүрсний үнэ сэргэх сэргэхдээ огцом өсөж байна. Энэ үнийн өсөлтөөс дотоодын компаниудын аль нь ч одоогоор ашиг олоогүй байгаа. Олон улсын зах зээлд үнэ сэргэхэд бэлтгэлтэй байх хэрэгтэйг уг нь ярьж, сануулж байсан. Харамсалтай нь нөхцөл байдал үргэлж урьдынх шиг байх мэтээр хандсан нь өнөөдөр амаа барихад хүргэж байна. Эрдэс түүхий эдийн үнэ өсөж, буурдаг зүй тогтолтой. Үүнд

гол түүхий эд нь коксжих нүүрс. Хэдий бодлогоор гангийн үйлд вэрлэлийг сааруулах гэж оролдож байгаа ч зах зээлийн эрэлт, хэрэгцээ байгаа учраас огцом буурахгүй.

Зах зээл дээрх үнийн өсөл­тийг Австрали улс амжилттай ашиглаж, богино хугацаанд өндөр ашиг олж байна. Мөн нүүрсний үнэ өсөхөд уурхайнуудын жилийн ажиллах хоногийг 330 өдөр байсныг 276 болгож цөөрүүлсэн нь голлох нөлөө үзүүллээ. Манай улсын хувьд нүүрсний худалдааны гэрээгээ уян хатан, илүү ашиг тустай байхаар хийх шаардлага эндээс харагдаж байгаа. Манай­хан гэрээний хатуу нөхцөлөөсөө гарч чадахгүй байна.

-Нүүрсний салбарт тулгам-даж буй ямар сорилт байна вэ?

­Манайх нүүрсээ их хэмжээ­гээр гаргаж чадахгүй байна. Мөн үнээр өрсөлдөж чадахгүй байгаа. Төмөр замаар бус, зөвхөн авто машинаар нүүрсээ зөөдөг учраас өртөг өндөр. Хэдий сайн чанарын нүүрс гаргадаг ч тээврийн зардлаас болоод олборлолтын хэмжээгээ өсгөж чаддаггүй. Энэ болгон нүүрсний салбарын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна. Бид экспорт болон үнээ нэмэгдүүлэхийн тулд нүүрсээ баяжуулах шаардлага тулгарч байгаа. Сорилт гэвэл дотоодын экспортлогч компаниудын өрсөлдөөн ширүүсэж байгаатай холбоотойгоор гадаад зах зээлд үнээ өсгөх боломжгүй байна. Компани хоорондын өрсөлдөөнөөс болж нүүрсний салбар бүхэлдээ алдагдал хүлээж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улс өөрсдийн дотоод явцуу хүрээний ашиг сонирхлоос нүүрсний зах зээл дээр ялагдал хүлээж байна.

АНУ-ын хувьцаануудын ханш буурлаа

99903584, 99903581

"Dow Jones" индекс сүүлийн нэг сард (нэгжээр)

Дэлхийн тэргүүлэх эдийн засаг АНУ­ын хөрөнгийн зах зээ­лийн жишиг индексүүд баасан га рагт уруудлаа. Тус улсын Төв банк энэ сард бодлогын хүүгээ хөн дөх магадлал буурсан. Мөн арван нэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сон гуулийн урьдчилсан шатны санал асуулгын дүн хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлжээ. БНАСАУ цөмийн зэвс гийн туршилт хийсэн Америкийн хувьцаануудын ханш буурах бас нэгэн хүчин зүйл болжээ.

Тухайлбал, тус улсын жишиг S&P 500 индекс 2.45 хувиар буурсан. Энэ нь зургадугаар сараас хойших нэг өдрийн хамгийн огцом уналт болов.

Мөн “Dow Jones” индекс 2.13 хувиар буурч, 394.46 нэгжид хүрсэн бол “Nasdaq” 2.5 хувиар буурч 5125.91 нэгжтэй тэнцлээ. Хол бооны нөөцийн банкны бод ло гын зөвлөлийн хурал энэ сарын 20­21­нд болно. Хурлаар бод логын хүүг хөндөх магадлал 24 хувьд хүрч, буураад байгаа юм.

Компани хоорондын өрсөлдөөнөөс болж нүүрсний салбар алдагдал хүлээж байна

18000VIII.11 VIII.18 VIII.25 IX.1 IX.9

18100

18200

18300

18400

18500

18600

18700

2016.09.12, ДАВАА ~ №195 (473)

Явцуу хүрээний ашиг сонирхлоос ялагдал хүлээж

байна

Б.Баяртогтох@bayartogtokhZGM

С.Батсайхан / ЗГМ©

МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ГАДААД КОМПАНИУД

ТҮҮХИЙ ЭД

НЭР СИМБОЛ НЭГЖ ХАНШ ($) ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

АЛТНЫ СПОТ XAU унци 1327.83 -0.33% 9/10/2016

ЦАГААН АЛТ PLA унци 1064.6 -1.85% 9/10/2016

МӨНГӨ SIA унци 19.368 -2.78% 9/10/2016

ЗЭС (COMEX) HGA фунт 209.25 -0.5% 9/10/2016

ТӨМРИЙН ХҮДЭР TIOA тонн 57.87 +0.35% 9/10/2016

WTI ТОС CLA баррель 45.88 -4.01% 9/10/2016

БРЕНТ COA баррель 48.01 +0.82% 9/10/2016

БЕНЗИН XBA 136.11 +76.54% 9/10/2016

БАЙГАЛИЙН ХИЙ NGA Mmbtu 2.797 -0.32% 9/10/2016

НҮҮРС (NYMEX) QZA тонн 40 -1.23% 9/9/2016

НҮҮРС (NEW CASTLE) XWA тонн 69.7 +5312.16% 9/10/2016

ЭЛСЭН ЧИХЭР SBA фунт 0.199 +18959.1% 9/10/2016

БУДАА RRA центнер 9.515 -0.26% 9/10/2016

БУУДАЙ WA бушель 403.5 -0.62% 9/10/2016

КАКАО CCA тонн 2762 -4.26% 9/10/2016

КОФЕ KCA фунт 1.511 +15.15% 9/10/2016

Энэхүү ханшийн мэдээлэл нь хүснэгтэд заасан өдрийн 15 цагийн байдлаарх дүн тул үүнээс хойш өөрчлөгдсөн байх боломжтой.

НЭР СИМБОЛ ХАНШ (нэгж) ӨӨРЧЛӨЛТ ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

NASDAQ COMPOSITE CCMP 5125.908 -133.57 -2.54% 9/10/2016DAX INDEX DAX 10573.44 -101.85 -0.95% 9/10/2016TORONTO STOCK EXCHANGE SPTSX 14540 -263.26 -1.78% 9/10/2016S&P/ASX 200 AS51 5339.182 -46.57 -0.86% 9/9/2016S&P 500 INX 2127.81 -53.49 -2.45% 9/10/2016SHANGHAI COMPOSITE SHCOMP 3078.855 -17.1 -0.55% 9/9/2016DOW JONES INDUSTRIAL AVERAGE INDU 18085.45 -394.46 -2.13% 9/10/2016TOP 20 MSETOP 11607.78 -81.44 -0.7% 9/9/2016FTSE 100 UKX 6776.95 -81.75 -1.19% 9/10/2016HANG SENG HSI 24099.7 +180.36 +0.75% 9/9/2016NIKKEI 225 NKY 16965.76 +6.99 +0.04% 9/9/2016

▼ ▼▼

▼▼▼ ▼▲▲

RIO TINTO RIO ASX AUD

WOLF PETROLEUM WOF ASX AUD

PETRO MATAD MATD LON GBX

ASPIRE MINING AKM ASX AUD

GUILDFORD COAL GUF ASX AUD

PROPHECY DEVELOPMENT PCY TSX CAD

TURQUOISE HILL RESOURCES TRQ TSX CAD

SOUTHGOBI RESOURCES SGQ TSX CAD

XANADU MINES XAM ASX AUD

ENTREE GOLD ETG TSX CAD

ДЭЛХИЙН ГОЛЛОХ ИНДЕКСҮҮД

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Тухайн өдөр арилжаалагдсан хувьцаа

НЭР СИМБОЛ ХАНШ (нэгж) ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

АПУ ХК APU 395.98 0.32 % 9/9/2016

МАХИМПЕКС ХК MMX 2700 0.04 % 9/9/2016

СҮҮ ХК SUU 131.18 0.13 % 9/9/2016

ТАЛХ ЧИХЭР ХК TCK 19500 0.00 % 9/9/2016

АТАР-ӨРГӨӨ ХК ATR 70000 7.69 % 9/9/2016

БАГАНУУР ХК BAN 1960 -14.78 % 9/9/2016

Э-ТРАНС ЛОЖИСТИКС XК ETR 84 0.00 % 9/9/2016

ХӨХ ГАН ХК HGN 55 0.00 % 9/9/2016

ЖЕНКО ТУР БЮРО ХК JTB 68 -2.86 % 9/9/2016

МОНГОЛ ШИЛТГЭЭН ХК MSH 640 -1.54 % 9/9/2016

ТАВАН ТОЛГОЙ ХК TTL 1320 0.00 % 9/9/2016

▲▲▲

◄►▲▼

◄►◄►▼▼

◄►

НЭР СИМБОЛ БИРЖ ВАЛЮТ ХАНШ ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

48.6 +1.21% 9/9/2016

0.015 +15.38% 9/9/2016

2.725 -2.68% 9/9/2016

0.028 +16.67% 9/9/2016

0.013 -7.69% 9/9/2016

4.2 +1.2% 9/10/2016

3.96 +0.51% 9/10/2016

0.27 +22.73% 9/9/2016

0.17 +3.03% 9/9/2016

0.385 +1.32% 9/10/2016