· web viewАжиллах хүчний түүвэр судалгаагаар 2016 оны...

22
Гарчиг 1. Оршил 2. Хөдөлмөрийн насны хүн ам, Ажиллах хүч 3. Ажиллах хүчний үндсэн үзүүлэлтүүд 4. Ажиллагсад 5. Ажилгүй иргэд 6. Ажилгүйдлийн түвшин 7. Эдийн засгийн идэвхигүй хүн ам 8. Хүн ам зүйн ачаалал 9. Бүртгэлтэй ажилгүйчүүд болон ажлын байрны зуучлал 10. Албан бус секторт ажиллагсад 11. Хавсралт хүснэгтүүд 12. Дүгнэлт 13. Ашигласан материал

Upload: others

Post on 02-Jan-2020

5 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1:  · Web viewАжиллах хүчний түүвэр судалгаагаар 2016 оны жилийн эцэст 15 ба түүнээс дээш насны ажилгүй иргэдийн

Гарчиг

1. Оршил

2. Хөдөлмөрийн насны хүн ам, Ажиллах хүч

3. Ажиллах хүчний үндсэн үзүүлэлтүүд

4. Ажиллагсад

5. Ажилгүй иргэд

6. Ажилгүйдлийн түвшин

7. Эдийн засгийн идэвхигүй хүн ам

8. Хүн ам зүйн ачаалал

9. Бүртгэлтэй ажилгүйчүүд болон ажлын байрны зуучлал

10.Албан бус секторт ажиллагсад

11.Хавсралт хүснэгтүүд

12.Дүгнэлт

13.Ашигласан материал

Page 2:  · Web viewАжиллах хүчний түүвэр судалгаагаар 2016 оны жилийн эцэст 15 ба түүнээс дээш насны ажилгүй иргэдийн

ОРШИЛ

Хөдөлмөр эрхлэлт бол тухайн улс орны хамгийн

чухал асуудлын нэг бөгөөд хүн амын насны бүтэц

боловсролын байдал, хүн амын байршил зэргээс шууд

хамаардаг үзүүлэлт юм. Ажил эрхлэлт, ажилгүйдлийн

түвшин нь тухайн орон нутгийн ядуурлын түвшин, эдийн

засгийн үзүүлэлтийг тодорхойлох гол үзүүлэлт болдог.

Энэхүү танилцуулгаар 2016 оны байдлаар Дундговь

аймгийн нийт хүн амын хэдэн хувь хөдөлмөрийн

насныхан, тэдгээрийн хэд нь ажил хөдөлмөр эрхлэж

байгаа, ажилгүйдлийн түвшин ямар хэмжээнд байгаа

эсэх, эдийн засгийн идэвхгүй хүн амын тоо хэрхэн

өөрчлөгдөж байгаа, хүн ам зүйн ачаалал, нийт хүн амын

өсөлтөөс ажиллах хүчний өсөлт хэрхэн хамааралтай

байгаа эсэх, аймагт аль салбарт шинээр ажлын байр

голлон бий болж байгаа, албан бус секторт ажиллагсадын

бүтэц зэрэг асуудлыг харуулахыг гол зорилгоо болголоо.

Энэхүү танилцуулгын тоон мэдээллийг улсын хэмжээнд

улирал бүр явагддаг ажиллах хүчний түүвэр судалгааны

тайлан, аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн сар бүрийн

мэдээ, 2016 оны жилийн эцсийн хүн амын мэдээнээс

авсан болно.

1.Хөдөлмөрийн насны хүн ам, Ажиллах хүч

Дундговь аймгийн хувьд 2016 оны жилийн эцсийн

байдлаар нийт хүн ам 45515 болж өмнөх оноос 1.3 хувиар

буюу 589 хүнээр өссөн. Нийт хүн амыг насны бүтцээр авч

үзвэл 66.1 хувь буюу 30086 хүн хөдөлмөрийн насны хүн

ам , 5.1 хувь буюу 2313 нь 65-аас дээш нас, 13116 нь

буюу 28.8 хувь нь 15 хүртлэх насны хүүхэд байна.

Нийт хүн амын тоо өссөнтэй уялдан хөдөлмөрийн

насны хүн ам 253 хүнээр буюу 0.8 хувиар өссөн байна.

Хөдөлмөрийн насны нийт хүн амын 49.6 хувь буюу 14913

нь эмэгтэйчүүд эзэлж байгаа нь өнгөрсөн оноос 0,1

пунктээр өссөн харагдаж байна. Сумдаар авч үзвэл бүх

сумын хөдөлмөрийн насны хүн амд эмэгтэйчүүдийн эзлэх

хувь 50-с доош хувь байгаа бол Сайнцагаан суманд 52,6

Page 3:  · Web viewАжиллах хүчний түүвэр судалгаагаар 2016 оны жилийн эцэст 15 ба түүнээс дээш насны ажилгүй иргэдийн

хувь нь эмэгтэйчүүд байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт

байна.

Дараах графикт хөдөлмөрийн насны хүн амын

өсөлтийг сумдаар харууллаа. Тухайн графикаас харахад

Адаацаг, Баяжаргалан Гурвансайхан, Луус, Сайхан-овоо,

Цагаандэлгэр, Эрдэнэдалай сумдын Хөдөлмөрийн насны

хүн ам 7-26 хүнээр өссөн үзүүлэлтэй байна.

Эдийн засгийн идэвхитэй хүн ам буюу ажиллах хүч

нь ажиллагчид болон ажилгүй иргэдийн дүнгээр

тодорхойлогдоно. 2016 оны эцсээр ажиллах хүч

22243 болж өмнөх оноос 4.7 хувиар өссөн нь нийт хүн

амын 48.9 хувь байна. Хөдөлмөрийн насны хүн ам өсч

байхад эдийн засгийн идэвхитэй хүн ам өссөн байгаа нь

ажиллагчдын тоо буурч ажилгүйчүүдийн тоо өссөн

зэрэгтэй холбоотой юм. Эдийн засгийн идэвхитэй хүн

амын 49.3 хувь буюу 10967 нь эмэгтэйчүүд байна.

Аймгийн хэмжээнд ажиллагчдын тоо 21110 болж 2015

оны жилийн эцсээс 4.9 хувиар өссөн байна. Ажиллагчдын

тоо 21110 болсоноор нийт хүн амын 46.3 хувь,

Хөдөлмөрийн насны хүн амын 73.2 хувь, ажиллах хүчний

94.9 хувь байна.

Page 4:  · Web viewАжиллах хүчний түүвэр судалгаагаар 2016 оны жилийн эцэст 15 ба түүнээс дээш насны ажилгүй иргэдийн

2. Ажил эрхлэлтийн үндсэн үзүүлэлтүүд

2016 оны жилийн эцэст Ажиллах хүчний түүвэр

судалгаагаар гаргасан үзүүлэлтүүдээр ажил эрхлэлтийн

үзүүлэлтүүдийг тооцож харвал

Ажиллах хүчний оролцооны түвшин 74 болж өмнөх

оноос 1.2 хувиар өссөн байна. Энэ нь хөдөлмөрийн насны

100 хүн тутмын 74 нь эдийн засгийн идэвхтэй хүн ам

байна гэсэн үг юм.

Ажиллах хүчний идэвхийн ерөнхий коэффицент

49.0 болж өмнөх оноос 1.8 пунктээр өссөн нь нийт хүн

амд эзлэх ажиллах хүчний тоо өсч 100 хүн тутмын 49

эдийн засгийн идэвхтэй хүн ам байгааг харуулж байна.

Эдийн засгийн ачаалал 36.0 болж 0.8 пунктээр

буурсан үзүүлэлтэй байна. Энэ нь эдийн засгийн

идэвхитэй 100 хүн тутмын 36.0 нь эдийн засгийн

идэвхигүй буюу ажил идэвхитэй хайх сонирхолгүй иргэд

болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна гэсэн үг юм.

Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 95.0 болж өссөн нь

эдийн засгийн идэвхтэй 100 хүн тутмын 95 нь ажиллагчид

байгааг харууллаа. Энэхүү үзүүлэлт сүүлийн 5 жил

тогтмол өсч байгаа нь дараах графикаас харагдаж байна.

Хүн амын ажил эрхлэлтийн гол гол үзүүлэлтүүдийг

сүүлийн 5 жилээр гаргаж дараах графикт үзүүллээ.

Хүн амын ажил эрхлэлтийн үндсэн үзүүлэлтүүд

2010-2016 онуудад

3. Ажиллагчид

Аймгийн хэмжээнд ажиллагчид 21110 болж өмнөх

оноос 4.9 хувиар өссөн байна. Нийт ажиллагчдын 50.2

хувь бую 10589 нь эмэгтэйчүүд, 49.8 хувь нь буюу 10521

нь эрэгтэйчүүд байна. Сүүлийн 5 жилийн ажиллагчдын

тоог харьцуулвал 2011 онд 22,3 мянган ажиллагчидтай

байсан нь хамгийн өндөр үзүүлэлт байсан бол 2015 онд

20,1 мянга байгаа нь хамгийн бага үзүүлэлт байна.

Page 5:  · Web viewАжиллах хүчний түүвэр судалгаагаар 2016 оны жилийн эцэст 15 ба түүнээс дээш насны ажилгүй иргэдийн

Ажиллагчдыг салбараар нь ангилан үзвэл нийт

ажиллагчдын 53.7 хувь буюу 11327 нь хөдөө аж ахуйн

салбарт ажиллагчид тэдгээрийн 45.2 хувь нь буюу 5123

нь эмэгтэйчүүд, 11.1 хувь нь буюу 2336 нь бөөний болон

жижиглэн худалдаа, 15.3 хувь нь төрийн удирдлага

боловсролын салбар, 2.9 хувь нь эрүүл мэнд нийгмийн

халамжийн салбар, 5.2 хувийг боловсруулах салбар тус

тус эзэлж байна.

Ажиллагчдыг ажил мэргэжлээр нь ангилан дараах

хүснэгтэд харууллаа. Нийт ажиллагчдын 3.15 хувь буюу

664 нь менежер үүний 43.0 хувь нь эмэгтэйчүүд, 8.9 хувь

буюу 1893 нь мэргэжилтэн үүний 77.2 хувь нь

эмэгтэйчүүд, Үйлдвэрлэл барилга гар урлалын 1907 хүн

үүний 33.1 хувь нь эмэгтэйчүүд, машин механизм тоног

төхөөрөмжийн угсрагч нийт ажиллагчдын 3.6 хувь буюу

753 хүн үүний 4.0 хувь эмэгтэйчүүд, энгийн ажил

мэргэжлийн ажилтан нийт ажиллагчдын 7.6 хувь буюу

1593 хүн үүний 47.7 хувь нь эмэгтэйчүүд байна.

Ажиллагчид салбарын ангилал

Ажил мэргэжил Бүгд эрэгтэй эмэгтэй

Дүнд эзлэх хувь

Менежер 664 377 286 3.15Мэргэжилтэн 1893 430 1462 8.97Техникч болон туслах/ дэд мэргэжилтэн 346 114 232 1.64

Контор, үйлчилгээний ажилтан 360 61 299 1.71Худалдаа, үйлчилгээний ажилтан 2331 476 1855 11

Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтан 11237 6204 5033 53.2

Үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажил

1907 1276 631 9.03

Машин механизм, төхөөрөмжийн операторч, угсрагч

753 723 30 3.57

Энгийн ажил, мэргэжил 1593 833 760 7.55Зэвсэгт хүчний ажил, мэргэжил 27 27 0 0.13

Бүгд 21110 10521 10588 100

Page 6:  · Web viewАжиллах хүчний түүвэр судалгаагаар 2016 оны жилийн эцэст 15 ба түүнээс дээш насны ажилгүй иргэдийн

Ажиллагчдыг сууршилаар нь авч үзвэл 76.8 хувь

буюу 16214 нь хөдөө сумдад, 23.2 хувь нь буюу 4896 нь

аймгийн төвд ажиллаж байна.

Нийт ажиллагчдын 30.0 хувь буюу 6340 нь 30-39

насныхан, 26.8 хувь буюу 5668 нь 40-49 насныхан, 18.2

хувь буюу 3837 нь 50-59 насныхан, 14.6 хувь буюу 3076

нь 20-29 насныхан, 3.2 хувь 685 нь 15-19 насныхан байгаа

бол нийт ажиллагчдын 7.1 хувь нь 60 дээш насны буюу

1502 хүн хөдөлмөр эрхэлж байна. 60 болон түүнээс дээш

насны ажиллагчдын 752 нь буюу 50.0 хувь нь эмэгтэйчүүд

байна.

Нийт ажиллагчдыг боловсролын түвшинээр авч

үзвэл 26 хувь буюу 5583 техник мэргэжлийн дунд , 24.0

хувь буюу 4978 нь суурь боловсролтой, 14 хувь буюу 3032

нь дипломын болон түүнээс дээш боловсролтой, 14.0

хувь буюу 2854 нь бага, 11.0 хувь буюу 2262 хүн бүрэн

дунд, 5.0 хувь буюу 991 нь тусгай дунд , 6,0 хувь буюу

1354 нь боловсролгүй иргэд эзэлж байна.

Ажиллагчдыг хөдөлмөр эрхлэлтийн статусаар авч

үзвэл 2016 оны эцсийн байдлаар нийт ажиллагчдын 53.2

хувь нь мал аж ахуй салбарт ажиллагч, 28.8 хувь нь

цалин хөлстэй ажиллагч, 16.5 хувь нь хувиараа хөдөлмөр

эрхлэгч байгаа бол ажил олгогч 0.3 хувь, нөхөрлөл

хоршооны гишүүн 0.1 хувийг эзэлж байна. Нийт мал аж

ахуй эрхлэгчдийн 44.7 хувь, Цалин хөлстэй ажиллагсадын

61.6 хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 47.3 хувь,

ажил олгогчийн 50.0 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлэн

ажиллаж байна.

Page 7:  · Web viewАжиллах хүчний түүвэр судалгаагаар 2016 оны жилийн эцэст 15 ба түүнээс дээш насны ажилгүй иргэдийн

Ажиллагчдын хөдөлмөр эрхлэлт

Ажил эрхлэлтийн төрөл Бүгд Эрэгтэй Эмэгтэй1 Цалин хөлстэй ажиллагч 6075 2334 3741

2 Ажил олгогч 55 28 273 Хувиараа хөдөлмөр эрхлэгч 3490 1837 1652

4 Нөхөрлөл, хоршооны гишүүн 31 31 0

5 Мал аж ахуй эрхлэгч 11233 6204 50296 Өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээнд цалин хөлсгүй оролцогч

227 88 140

Бүгд 21110 10522 10589

4. Ажилгүй иргэд

Ажиллах хүчний түүвэр судалгаагаар 2016 оны

жилийн эцэст 15 ба түүнээс дээш насны ажилгүй иргэдийн

тоо 1133 болж өмнөх оноос 29 хүнээр буюу 2.5 хувиар

буурсан байна. Энэ нь нийт хүн амын 2.5 хувийг эзэлж

байна. Ажилгүй иргэдийн 33.4 хувь буюу 378 нь

эмэгтэйчүүд, 66.6 хувь буюу 756 нь эрэгтэйчүүд байна.

Ажилгүй иргэдийн 491 буюу 43.3 хувь нь аймгийн

төвд, 642 буюу 56.7 хувь нь хөдөөд амьдарч байна.

Тэдгээрийн 33 хувь буюу 378 нь 20-29 насныхан, 23

хувь буюу 260 нь 30-39 насныхан, 28 хувь буюу 314 нь 40-

49 насныхан, 8.0 хувь нь 50-54 насныхан, 8.0 хувь нь 15-

19 насныхан байна.

Page 8:  · Web viewАжиллах хүчний түүвэр судалгаагаар 2016 оны жилийн эцэст 15 ба түүнээс дээш насны ажилгүй иргэдийн

Нийт ажилгүй иргэдийн 41.0 хувь буюу 465 хүн

техникийн болон мэргэжлийн боловсролтой, 20.8 хувь

буюу 235 хүн суурь боловсролтой, 12.9 хувь буюу 146 хүн

боловсролгүй, 10.3 хувь буюу 117 хүн дипломын дээд

болон бакалавр, 7.8 хувь буюу 89 хүн бүрэн дунд, 7.2 хувь

буюу 81 хүн бага боловсролтой иргэд байна.

Дээд боловсролтой ажилгүйчүүд өнгөрсөн оны мөн үеэс 129 хүнээр өссөн нь улс орны эдийн засгийн хямрал нэмэгдэж шинээр төгсөгчдөд ажлын байр олдохгүй, тохирох ажил байхгүй байгаа зэргээс шалгаалж байна. Дээд боловсролтой ажилгүйчүүдийн 68,6 хувь нь эрэгтэйчүүд байна. Нийт ажилгүй иргэдийг боловсрол болон хүйсээр дараах хүснэгт графикт харуулж байна.

Боловсрол БүгдХүйс

Эрэгтэй ЭмэгтэйБүгд 1133 756 378Боловсролгүй 146 60 86Бага 81 54 27Суурь 235 175 60Бүрэн дунд 89 61 27Техникийн болон мэргэжлийн 465 319 146

Дипломын дээд болон бакалавр 117 86 31

Ажилгүй иргэдийг шалтгаанаар авч үзвэл 28.9

хувьд нь ажил хайгаад олдохгүй байгаа, 27.5 хувьд нь

мэргэжил туршлага байхгүй, 15.8 хувьд нь мэргэжилд

Page 9:  · Web viewАжиллах хүчний түүвэр судалгаагаар 2016 оны жилийн эцэст 15 ба түүнээс дээш насны ажилгүй иргэдийн

тохирох ажил олдохгүй, 2.5 хувь нь тухайн жилд сургууль

төгссөн болон цэргээс халагдсан, 2.6 хувь нь улирлын

чанартай ажил эрхэлдэг бол үлдсэн хувь нь, хүүхэд

болон өвчтөн асарсан, жирэмсэн байсан ган зуд

байгалийн гамшигт өртсөн, хүүхдээ сургуульд сургасан,

байгууллага татан буугдсан гэх мэт шалтгаантай байна

Ажилгүй байгаа шалтгааныг нас хүйсээр ангилан

харвал тухайн жилд гадаад улсад амьдарч байгаад ирсэн

27 эрэгтэй 20-24 насныхан, сургууль төгссөн 28 иргэн

байгаа бөгөөд бүгд эрэгтэй 15-19 насныхан, гэр бүл үр

хүүхдээ дагаад 29 эрэгтэй 35-39 насныхан, засан

хүмүүжүүлэх газраас суллагдсан 28 эрэгтэй 45-49

насныхан, байгалийн гамшигт өртөж малгүй болсон 56

хүн бүгд эрэгтэй 35-44 насныхан байна. Бусад

шалтгаанууд нас хүйсийн хувьд харилцан адилгүй байна.

5. Ажилгүйдлийн түвшин

Хүн амын ажил эрхлэлтийг хамгийн гол үзүүлэлт

бол ажилгүйдлийн түвшин байдаг. 2016 оны ажиллах

хүчний түүвэр судалгаагаар тооцож гаргасанаар өнгөрсөн

оны байдлаар манай аймгийн ажилгүйдлийн түвшин 2.7

хувьд хүрч өмнөх оны мөн үеэс 5,3 пунктээр буурсан

байна. Энэ нь улсын дундаж үзүүлэлтэй харьцуулахад 5.9

пунктээр, төвийн бүсийн дундажаас 5.3 пунктээр

тус тус бага байна.

Манай аймгийн ажилгүйдлийн түвшин 2.0 хувь байгаа нь

хамгийн бага, говьсүмбэр аймаг 25.4 хувь байгаа нь хамгийн их

байна.

Ажил эрхлэлтийн түүвэр судалгаагаар тооцож гаргасан ажилгүйдлийн түвшин / бүсийн аймгуудтай харьцуулсан

байдлаар 2015-2016 он

Аймаг 2015 IV 2016 IVТөвийн бүс 9.5 8  Дорноговь 14.8 4.4  Дундговь 8 2.7  Өмнөговь 14.8 17.3  Сэлэнгэ 2.7 7.9  Төв 3.4 2  Дархан-Уул 16.1 13.1  Говьсүмбэр 12.1 25.4

Ажил эрхлэлтийн судалгаагаар гаргасан

ажилгүйдлийн түвшингээс харахад төвийн бүсийн

аймгуудын хувьд хамгийн өндөр нь Говьсүмбэр аймаг

Page 10:  · Web viewАжиллах хүчний түүвэр судалгаагаар 2016 оны жилийн эцэст 15 ба түүнээс дээш насны ажилгүй иргэдийн

бөгөөд ажилгүйдлийн түвшин 25.4 болж улсын

дундажаас 16.8 пунктээр, төвийн бүсээс 16.1 пунктээр

өндөр байна. Бүсүүдийн хувьд ажилгүйдлийн түвшинээр

зүүн бүс хамгийн өндөр буюу 12.7 хувьтай байгаа бол,

Баруун, Төвийн бүс 8.0 хувьтай хамгийн бага гарсан

байна. Төвийн бүсийн аймгуудын ажилгүйдлийн түвшинг

өнгөрсөн онтой харьцуулан үзэхэд өмнөговь, Говьсүмбэр,

Сэлэнгэ аймгаас бусад бүх аймгуудын ажилгүйдлийн

түвшин өссөн байна.

Улсын хэмжээнд явагдсан ажилллах хүчний түүвэр

судалгааны үр дүнгээр гарсан ажилгүйдлийн түвшинг

улс, бүсийн түвшинтэй 4 улирлаар харьцуулан харуулж

байна..

6. Эдийн засгийн идэвхигүй хүн ам

Эдийн засгийн идэвхигүй хүн ам 2016 оны эцсийн

байдлаар 8043 болж өмнөх оноос 237 хүнээр буюу 2.9

хувиар өссөн байна. Эдийн засгийн идэвхигүй хүн амын

тоо өссөн нь иргэдийн ажил хийх идэвхи буурч байгааг

харуулж байна. Эдийн засгийн идэвхигүй нийт хүн амын

61.0 хувийг эмэгтэйчүүд, 39.0 хувийг эрэгтэйчүүд эзэлж

байна. Сууршилаар харахад 48.3 хувь буюу 3882 нь

аймгийн төвд, 51.7 хувь буюу 4161 нь сумын төв болон

хөдөөд амьдарч байна.

15 ба түүнээс дээш насны эдийн засгийн идэвхигүй

хүн амыг насны бүтцээр авч үзвэл 27.0 хувь нь 15-19

насныхан, 9.3 хувь нь 20-29 насныхан, 9.3 хувь нь 30-39

насныхан, 8.7 хувь нь 40-49 насныхан, 15.8 хувь нь 50-59

насныхан, 29.9 хувь нь 60 болон түүнээс дээш насныхан

бүрдүүлж байна.

Page 11:  · Web viewАжиллах хүчний түүвэр судалгаагаар 2016 оны жилийн эцэст 15 ба түүнээс дээш насны ажилгүй иргэдийн

Нийт эдийн засгийн идэвхигүй хүн амын 37.4 хувь

нь тэтгэвэрт, 24.9 хувь нь суралцагсад, 10.7 хувь нь

хүүхдээ асарсан, 8.4 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй, 3.9

хувь нь өвчтэй байсан, 1.8 хувь нь гэрийн ажилтай, 4.4

хувь нь өндөр настан, 8.5 хувь нь бусад шалтгаантай

байна. Дараах графикт шалтгааныг дүнд эзлэх хувь

болон хүйсээр ангилан харуулж байна

Эдийн засгийн идэвхигүй хүн амтай холбоотойгоор эдийн

засгийн идэвхигүй байдлын түвшин гэх үзүүлэлтийг тооцдог бөгөөд

энэ нь хөдөлмөрийн насны хүн амд эзлэх эдийн засгийн идэвхигүй

хүн амаар тодорхойлогдоно. Энэхүү үзүүлэлт 2016 оны байдлаар 27.9

болж өнгөрсөн оны мөн үеэс 1.7 пунктээр өссөн байна. Өөрөөр

хэлбэл хөдөлмөрийн насны 100 хүнд 27 эдийн засгийн идэвхгүй хүн

ам ногдож байна гэсэн үг юм. Эдийн засгийн идэвхигүй байдлын

түвшинг сүүлийн 6 жилээр дараах графикт харууллаа

7. Хүн ам зүйн ачаалал

Хүн ам зүйн гол асуудлын нэг нь хүн ам зүйн

ачаалал юм. Хүн ам зүйн ачаалал буюу хөдөлмөрийн

насны 1 хүнд ногдох тэжээлгэгч хүний тоо сүүлийн 7

жилд тогтмол буурч 2012-2014 онд 0,49 болж байсан

бол 2015, 2016 оны эцэст 0.5 болсон байна. Хүн ам зүйн

ачаалал өндөр байх нь үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүн

амын амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд сөрөг

нөлөөтэй байдаг. Энэхүү үзүүлэлт тогтмол байгаа нь

нийт хүн амын дунд хөдөлмөрийн насны хүн амын эзлэх

хувь буураагүй байгаатай шууд холбоотой байна.

Аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны 100 хүнд

ноогдох тэжээлгэгч 51 хүн байна. Сумдаар авч үзвэл

Сайнцагаан, Баянжаргалан, Дэлгэрхангай, Дэлгэрцогт,

Дэрэн, Элдэнэдалай сумд аймгийн дунджаас өндөр

байгаа бол бусад сумд дунджаас бага байна.

Page 12:  · Web viewАжиллах хүчний түүвэр судалгаагаар 2016 оны жилийн эцэст 15 ба түүнээс дээш насны ажилгүй иргэдийн

8.Бүртгэлтэй ажилгүйчүүд болон ажлын байр зуучлал

Нийт ажилгүй иргэдээс хөдөлмөрийн хэлтэст

бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа иргэдийг

бүртгэлтэй ажилгүйчүүд гэж нэрлэдэг. 2016 оны жилийн

эцсийн байдлаар аймгийн хөдөлмөрийн хэлтэст

бүртгэлтэй, ажил идэвхитэй хайж байгаа 916 хүн

бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 167 хүнээр өссөн

байна. Нийт ажилгүйчүүдийн 55.5 хувь буюу 508 хүн нь

эмэгтэйчүүд байна

.

Аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны 10000 хүнд 307

ажилгүйчүүд ногдож байхад Дэлгэрхангай /716/, Дэрэн /451/,

Сайнцагаан /490/, Хулд /490/, Сайхан-овоо /407/ Луус /375/,

Өндөршил /339/, байгаа нь аймгийн дунджаас дээгүүр байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 16.8 хувь нь дипломын

болон баклаврын дээд, 4.7 хувь нь тусгай мэргэжлийн дунд,

11.8 хувь нь техникийн болон мэргэжлийн, 35.2 хувь нь бүрэн

дунд, 20.0 хувь нь суурь, 8.7 хувь нь бага, 2.8 хувь нь

боловсролгүй иргэд байна

.

Ажилгүй иргэд Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлэн ажил хайх нь тухайн хэлтсээр зуучлагдан түр болон байнгын ажлын байраар хангагдах төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах зэрэг давуу талтай юм.

2016 оны жилийн эцсийн мэдээгээр нийт 291 хүн ажлын байранд зуучлагдан орсон нь өмнөх оны мөн үеэс 245 хүнээр өссөн байна.

Page 13:  · Web viewАжиллах хүчний түүвэр судалгаагаар 2016 оны жилийн эцэст 15 ба түүнээс дээш насны ажилгүй иргэдийн

Ажлын байранд зуучлагдан ажилд орсон

ажиллагчдыг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар

авч үзэхэд 17.5 хувь нь үйлчилгээний бусад үйл

ажиллагаа 10.3 хувь нь төрийн удирдлага ба батлан

хамгаалах үйл ажиллагаа, 10.0 хувь нь боловсруулах аж

үйлдвэр, 9.3 хувь нь бусад салбар, 8.9 хувь нь барилга,

8.6 хувь нь тээвэр, 7.6 хувь нь боловсролын салбар, 6.5

хувь нь уул уурхай олборлох үйлдвэр, 6.2 хувь нь ХАА, ан

агнуур, ойн аж ахуй, 5.2 хувь нь бөөний болон

жижиглэнгийн худалдааны салбар, 4.1 хувь нь хүний

эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны

салбар, 4.1 хувь нь мэргэжлийн шинжлэх ухаан болон

техникийн үйл ажиллагаа, 1.7 хувь нь мэдээлэл холбооны

салбарт ногдож байна.

9.Албан бус секторт ажиллагчид

Аймгийн хэмжээнд 2016 оны эцсийн байдлаар

албан бус секторт ажиллагчид 3304 болж өмнөх оноос 31

хүнээр буюу 0.9 хувиар өссөн байна. Нийт албан бус

секторт ажиллагчдын 1748 нь буюу 52.9 хувь нь

эрэгтэйчүүд байгаа нь өмнөх оноос 10.9 хувиар буурсан,

1556 нь буюу 47.1 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх

оноос 18.6 хувиар өссөн байна.

Ажиллагчдын 55.5 хувь 30-49 насныхан, 6.1 хувь нь 15-29

насныхан, 38.5 хувь нь 50 дээш насныхан байна. Нийт ажиллагчдын

15.6 хувь нь албан бус секторт ажиллаж байна. Албан бус секторт

ажиллагчдын 1549 нь буюу 46.9 нь аймгийн төвд, 1756 нь буюу 53.1

хувь нь хөдөө ажиллагчид байна.

Албан бус секторт ажиллагчид насны бүлгээр

Насны бүлэг Бүгд эрэгтэй Эмэгтэй15 - 19 30 0 3020 - 24 31 31 025 - 29 140 86 5430 - 34 203 115 8835 - 39 655 349 30540 - 44 267 148 11945 - 49 708 300 40850 - 54 484 311 17355 - 59 409 233 17560 - 64 258 85 173

65 + 120 90 30Бүгд 3304 1748 1556

Албан бус секторт ажиллагчдын 41.8 хувь нь бөөний болон жижиглэн

худалдааны салбарт, 27.2 хувь нь боловсруулах

үйлдвэрт, тээвэр агуулахын салбарт 13.0 хувь нь, Зочид

Page 14:  · Web viewАжиллах хүчний түүвэр судалгаагаар 2016 оны жилийн эцэст 15 ба түүнээс дээш насны ажилгүй иргэдийн

буудал зоогийн газарт 9.2 хувь, үйлчилгээний бусад

салбарт 8.7 хувь буюу 288 хүн ажиллаж байна.

Албан бус секторт ажиллагчид салбараар

Үндсэн ажлынхаа хажуугаар давхар ажлаар албан

бус секторт ажиллагчид 2016 оны байдлаар 95 хүн

байгаагийн 67.4 хувь нь эрэгтэйчүүд, 32.6 хувь нь

эмэгтэйчүүд байна. Давхар ажлаараа албан бус секторт

ажиллагчдын 65.2 хувть нь бөөний болон жижиглэн

худалдааны салбарт Зочид буудал, байр сууц болон

нийтийн хоолны үйлчилгээний салбарт 34.8 хувь нь

ажиллаж байна.

 Салбар1

Ýðýãòýé 2 Ýìýãòýé бүгдÁîëîâñðóóëàõ ¿éëäâýðëýë 643 257 900Áººíèé áîëîí æèæèãëýí õóäàëäàà, ìàøèí ìîòîöèêëèéí çàñâàð ¿éë÷èëã

496 886 1382

Týýâýð áà àãóóëàõûí ¿éë àæèëëàãàà

400 30 430

Çî÷èä áóóäàë, áàéð ñóóö áîëîí íèéòèéí õîîëíû ¿éë÷èëãýý 63 242 305

¯éë÷èëãýýíèé áóñàä ¿éë àæèëëàãàà 147 141 288

  1748 1556 3304

4.1 Хөдөлмөрийн насны 1000 хүнд ногдох ажилгүйчүүд, ЭЗИХА сумдаар

СумдуудХөдөлмө

рийн насны хүн ам

ХХҮХ-т бүртгэлтэй ажилгүйчү

үд

Үүнээс

эмэгтэй

Хөдөлмөрийн

чадваргүй хүн ам

ХН-ны 1000 хүнд ногдох

Ажилгүйчүүд

Хөдөлмөрийн чадваргүй хүн ам

Ñàéíöàãààí 9882 474 271 628 48.0 63.5Àäààöàã 1902 19 14 104 10.0 54.7Áàÿíæàðãàëàí 742 6 1 19 8.1 25.6Ãîâü-Óãòààë 1072 8 4 95 7.5 88.6Ãóðâàíñàéõàí 1417 6 2 87 4.2 61.4

Äýëãýðõàíãàé 1456 103 53 78 70.7 53.6Äýëãýðöîãò 1071 3 1 61 2.8 57.0Äýðýí 1344 60 35 71 44.6 52.8Ëóóñ 1216 46 17 103 37.8 84.7ªëçèéò 1640 18 12 68 11.0 41.5ªíäºðøèë 989 33 25 47 33.4 47.5Ñàéõàí îâîî 1428 59 28 68 41.3 47.6Õóëä 1583 76 17 82 48.0 51.8Öàãààíäýëãýð 671 2 1 17 3.0 25.3Ýðäýíýäàëàé 3673 3 1 219 0.8 59.6Аймгийн дүн 30086 916 482 1747 30.4 58.1

Page 15:  · Web viewАжиллах хүчний түүвэр судалгаагаар 2016 оны жилийн эцэст 15 ба түүнээс дээш насны ажилгүй иргэдийн

4.2 Ажил эрхлэлтийн үзүүлэлтүүд

Он

Нийт хүн

амын тоо

Хөдөлмөрийн насны хүн ам

Ажиллах хүч

Ажиллагчдын тоо

Эдийн засгийн идэвхгүй хүн ам

Бүртгэлтэй ажилгүйчүүд

2010 он 45.9 28.5 24.2 21.8 9224 8482011 он 45.0 29.1 24.4 22.3 7455 6382012 он 44.6 29.7 23.4 21.4 7514 8282013он 44.4 29.7 21.6 20.2 9272 8292014 он 44.2 29.5 22.1 20.9 7859 5122015 он 44.9 29.8 21.2 20.1 7806 7492016 он 45.5 30.0 22.2 21.1 8043 916

4.2 Ажил эрхлэлтийн үзүүлэлтүүд, оноор /үргэлжлэл/

Он АХОТ АХИЕК ЭЗА ХЭТ Ат

2010 он 84.9 52.7 38.1 90.1 10.1

2011 он 83.8 54.2 30.6 91.4 8.82012 он 78.8 52.5 32.1 91.5 8.52013 он 72.7 48.6 42.9 93.5 6.32014 он 74.9 50.0 35.5 94.6 5.3

2015 он 73.1 47.2 36.8 94.8 5.5

2016 он 74.0 49.0 36 95.0 5.5

АХОТ-Ажиллах хүчний оролцооны түвшинАХИЕК-Ажиллах хүчний идэвхийн ерөнхий коэффицентЭЗА-Эдийн засгийн ачаалалХЭТ-Хөдөлмөр эрхлэлтийн түвшинАТ-Ажилгүйдлийн түвшин

4.3 Хөдөлмөрийн насны 1000 хүнд ногдох ажиллах хүч, ажиллагсадын тоо

Он

Хөдөлмөрийн

насны хүн ам

Ажиллах хүч

Ажиллагчдын тоо

ХН-ны 1000 хүнд ногдох

Ажиллах хүч

Ажиллагчдын тоо

2010 он 28.5 24.2 21.8 849.1 764.9

2011 он 29.1 24.4 22.3 838.5 766.32012 он 29.7 23.4 21.4 787.9 720.52013 он 29.7 21.6 20.2 727.3 680.12014 он 29.5 22.1 20.9 749.2 708.52015 он 29.8 21.2 20.1 711.4 674.52016 он 30.0 22.2 21.1 740.0 703.3

4.4 Нийт хүн амд хөдөлмөрийн насны хүн ам, эмэгтэйчүүдийн эзлэх хувь

Сумд

Суурин хүн ам Хөдөлмөрийн насны хүн ам

ХН-хүний суурин хүн амд эзлэх

хувьБүгд

  Эмэгтэйн эзлэх

хувьБүгд

  Эмэгтэйн эзлэх

хувьЭмэгтэ

йЭмэгтэй

Бүгд

Эмэгтэй

Ñàéíöàãààí 15120 7841 51.9 9882 5221 52.8 65.

4 66.6

Àäààöàã 2826 1365 48.3 1902 925 48.6 67.3 67.8

Áàÿíæàðãàëàí 1168 541 46.3 742 334 45.0 63.

5 61.7Ãîâü-Óãòààë 1586 777 49.0 1072 531 49.5 67.

6 68.3

Ãóðâàíñàéõàí 2088 1019 48.8 1417 677 47.8 67.9 66.4

Äýëãýðõàíãàé 2209 1078 48.8 1456 723 49.7 65.

9 67.1

Äýëãýðöîãò 1616 779 48.2 1071 529 49.4 66.3 67.9

Äýðýí 2065 1006 48.7 1344 649 48.3 65.1 64.5

Ëóóñ 1776 841 47.4 1216 558 45.9 68. 66.3

Page 16:  · Web viewАжиллах хүчний түүвэр судалгаагаар 2016 оны жилийн эцэст 15 ба түүнээс дээш насны ажилгүй иргэдийн

5ªëçèéò 2386 1097 46.0 1640 734 44.8 68.

7 66.9

ªíäºðøèë 1446 741 51.2 989 489 49.4 68.4 66.0

Ñàéõàí îâîî 2144 1018 47.5 1428 659 46.1 66.6 64.7

Õóëä 2379 1183 49.7 1583 747 47.2 66.5 63.1

Öàãààíäýëãýð 1005 472 47.0 671 310 46.2 66.

8 65.7

Ýðäýíýäàëàé 5701 2860 50.2 3673 1827 49.7 64.4 63.9

Ä¯Í 45515 22618 49.7 3008 14913 49.6 66.1 65.9

4.5 Хөдөлмөрийн насны 1000 хүнд ногдох тэжээвэр хүний тоо

СумдХөдөлмөрийн насны хүн

ам

Тэжээвэр хүний тоо ХН-ны 1000 хүнд ногдох

Хүүхэд

Өндөр

настан

Бүгд Хүүхэд

Өндөр

настан

Бүгд

Ñàéíöàãààí 9882 4464 774 5238 451.7 173.4 530.

1

Àäààöàã 1902 800 124 924 420.6 155.0 485.8

Áàÿíæàðãàëà 742 349 77 426 470.4 220.6 574.

í 1Ãîâü-Óãòààë 1072 437 77 514 407.6 176.2 479.

5Ãóðâàíñàéõàí 1417 556 115 671 392.4 206.8 473.

5Äýëãýðõàíãàé 1456 628 125 753 431.3 199.0 517.

2Äýëãýðöîãò 1071 440 105 545 410.8 238.6 508.

9Äýðýí 1344 595 126 721 442.7 211.8 536.

5Ëóóñ 1216 488 72 560 401.3 147.5 460.

5ªëçèéò 1640 648 98 746 395.1 151.2 454.

9ªíäºðøèë 989 387 70 457 391.3 180.9 462.

1Ñàéõàí îâîî 1428 616 100 716 431.4 162.3 501.

4Õóëä 1583 705 91 796 445.4 129.1 502.

8Öàãààíäýëãýð 671 281 53 334 418.8 188.6 497.

8

Ýðäýíýäàëàé 3673 1722 306 2028 468.8 177.7 552.

1

Ä¯Í 30086 13116 2313 15429 436.0 176.3 512.

8

ДҮГНЭЛТ

Энэхүү танилцуулгын мэдээллийг улирал бүр

явагддаг ажиллах хүчний түүвэр судалгааны мэдээлэлд

Page 17:  · Web viewАжиллах хүчний түүвэр судалгаагаар 2016 оны жилийн эцэст 15 ба түүнээс дээш насны ажилгүй иргэдийн

голчлон мөн аймгийн хөдөлмөрийн хэлтсийн сар бүрийн

ажилгүйчүүдийн мэдээ, 2016 оны жилийн эцсийн хүн

амын мэдээ зэргийг үндэслэн гаргалаа.

Өнгөрсөн 2016 онд тус аймгийн хувьд хүн амын тоо

өмнөх оноос 1.3 хувиар өссөн эерэг үзүүлэлтэй байна.

Хүн амын ажил эрхлэлтийг хамгийн гол үзүүлэлт бол

ажилгүйдлийн түвшин байдаг.

2016 оны ажиллах хүчний түүвэр судалгаагаар

тооцож гаргасанаар өнгөрсөн оны байдлаар манай

аймгийн ажилгүйдлийн түвшин 2.7 хувьд хүрч өмнөх оны

мөн үеэс 5,3 пунктээр буурсан байна. Энэ нь улсын

дундаж үзүүлэлтэй харьцуулахад 5.9 пунктээр, төвийн

бүсийн дундажаас 5.3 пунктээр тус тус бага байна.

Ашигласан материалууд

1. Хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний үзүүлэлтийг тооцох аргачлал, түүнийг ашиглах гарын авлага 2016 он

2. Ажиллах хүчний судалгааны үндсэн тайлан 2015-2016он

3. Ажиллах хүчний түүвэр судалгааны тайлан

4. Статистикийн эмхтгэл 2011-2016 он

5. Дундговь аймгийн хөдөлмөрийн хэлтсийн сар бүрийн мэдээ

6. www.1212.mn

Page 18:  · Web viewАжиллах хүчний түүвэр судалгаагаар 2016 оны жилийн эцэст 15 ба түүнээс дээш насны ажилгүй иргэдийн

Танилцуулга бэлтгэсэн:

Мэргэжилтэн: Н.Түвшинжаргал

Хянасан:

Хэлтсийн дарга: Б.Энхтуяа

Утас: 70593714

Факс 70593715