wb corruption mon - world...

96
Өмнөх үг 1. Энэхүү баримт бичгийг Хөгжлийн Хорооны 206 оны 9-р сарын 18-ны ээлжит хуралд хэлэлцүүлэхээр хүргүүлсэн болно. 2. Тус хорооны уулзалтын төгсгөлд гарсан хэвлэлийн мэдээний 8-р зүйлд Хөгжлийн Хороо нь өөрийн байр сууриа илэрхийлсэн болно: Хөгжлийг бий болгох, ядуурлыг бууруулахад сайн засаглалыг хөхүүлэн дэмжсэн үйл ажиллагаа нэн чухал ба энэ чиглэлээр гишүүн орнуудад туслан дэмжих нь Дэлхийн банкны эрхэм зорилго бөгөөд, Мянганы Хөгжлийн Зорилтуудад (МХЗ) хүрэхэд нэгэн адил ач холбогдолтой юм. Авлигтай тууштай, үр дүнтэй тэмцэх нь үүний нэгэн салшгүй хэсэг юм. Банкны засаглалын талаарх үйл ажиллагааны зарчмын зорилт нь үйлчилгээг ядуучуудад хүрдэг, хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн өсөлтийг хангасан, авлигтай үр дүнтэй тэмцэх чадвартай, ил тод төрийн тогтолцоо бий болгоход туслан дэмжихэд оршиж байгаа болно. Банк нь засаглал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжидэг. Тухайн орны өөриймсөг байдал, манлайлал энэхүү тэмцлийг амжилттай хэрэгжихийн түлхүүр байх болно. Засгийн газрууд Банкны засаглал, авлигын эсрэг хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах гол түншүүд мөн боловч Банк нь өөрийн эрх мэдлийн хүрээнд тухайн орны нөхцөл байдлаас хамааран үндэсний бусад байгууллага, институцтэй хамтран ажиллахад нээлтэй байна. Мөн Банкны үйл ажиллагааны зарчим бол тодорхой, ил тод байдал, гишүүн орнуудтай тууштай, адил тэгш харьцаатай байхыг эрхэмлэх явдал юм. Орны тусламжийн стратегид засаглал, авлигын эсрэг хөтөлбөрийг чухалчилахын зэрэгцээ Олон улсын хөгжлийн ассоциаци (ОУХА)-ийн хөрөнгийг тухайн Орны гүйцэтгэл, байгууллагын үнэлгээ болон гүйцэтгэлд үндэслэсэн хуваарилалтын зарчмын дагуу цаашид хөрөнгийг үргэлжлүүлэн хуваарилах тул Банкны зүгээс дэлгэрэнгүй, хэрэгжихүйц үзүүлэлтүүдийг боловсруулан хэрэглэж байхыг хүссэн болно. Стратеги нь хэрэгжилтийн хүрээнд задрах ба туршлагаас харахад баримт бичиг нь энэ чиглэл дэх Банкны тогтвортой оролцооны хүрээг тодорхойлж байгаа бөгөөд цаашид хамтран ажиллаж буй орнууд, ОУВС, бусад хандивлагчид, олон талт байгууллагууд, иргэний нийгэм болон хувийн хэвшилтэй зөвлөлдөж саналыг нь авах болно. Энэ асуудлын ач холбогдлыг харгалзан Захирлуудын зөвлөлөөс энэхүү стратегид хяналт тавихыг чухалчилсан ба стратегийг улам боловсронгуй болгож хэрэгжүүлсний дараа Захирлуудын зөвлөл дараагийн уулзалтаар биднийг тайлагныг хүсэж байна. 3. Энэхүү удирдамжийн хүрээнд Банкны зүгээс ажлын төлөвлөгөө боловсруулж үүнд Банкны зүгээс бодлогын зарим асуудлаар үргэлжлүүлэн ажиллах, тухайн оронд ажиллаж туршлага

Upload: others

Post on 05-Jan-2020

21 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

Өмнөх үг

1. Энэхүү баримт бичгийг Хөгжлийн Хорооны 206 оны 9-р сарын 18-ны ээлжит хуралд хэлэлцүүлэхээр хүргүүлсэн болно.

2. Тус хорооны уулзалтын төгсгөлд гарсан хэвлэлийн мэдээний 8-р

зүйлд Хөгжлийн Хороо нь өөрийн байр сууриа илэрхийлсэн болно:

Хөгжлийг бий болгох, ядуурлыг бууруулахад сайн засаглалыг хөхүүлэн дэмжсэн үйл ажиллагаа нэн чухал ба энэ чиглэлээр гишүүн орнуудад туслан дэмжих нь Дэлхийн банкны эрхэм зорилго бөгөөд, Мянганы Хөгжлийн Зорилтуудад (МХЗ) хүрэхэд нэгэн адил ач холбогдолтой юм. Авлигтай тууштай, үр дүнтэй тэмцэх нь үүний нэгэн салшгүй хэсэг юм. Банкны засаглалын талаарх үйл ажиллагааны зарчмын зорилт нь үйлчилгээг ядуучуудад хүрдэг, хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн өсөлтийг хангасан, авлигтай үр дүнтэй тэмцэх чадвартай, ил тод төрийн тогтолцоо бий болгоход туслан дэмжихэд оршиж байгаа болно. Банк нь засаглал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжидэг. Тухайн орны өөриймсөг байдал, манлайлал энэхүү тэмцлийг амжилттай хэрэгжихийн түлхүүр байх болно. Засгийн газрууд Банкны засаглал, авлигын эсрэг хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах гол түншүүд мөн боловч Банк нь өөрийн эрх мэдлийн хүрээнд тухайн орны нөхцөл байдлаас хамааран үндэсний бусад байгууллага, институцтэй хамтран ажиллахад нээлтэй байна. Мөн Банкны үйл ажиллагааны зарчим бол тодорхой, ил тод байдал, гишүүн орнуудтай тууштай, адил тэгш харьцаатай байхыг эрхэмлэх явдал юм. Орны тусламжийн стратегид засаглал, авлигын эсрэг хөтөлбөрийг чухалчилахын зэрэгцээ Олон улсын хөгжлийн ассоциаци (ОУХА)-ийн хөрөнгийг тухайн Орны гүйцэтгэл, байгууллагын үнэлгээ болон гүйцэтгэлд үндэслэсэн хуваарилалтын зарчмын дагуу цаашид хөрөнгийг үргэлжлүүлэн хуваарилах тул Банкны зүгээс дэлгэрэнгүй, хэрэгжихүйц үзүүлэлтүүдийг боловсруулан хэрэглэж байхыг хүссэн болно. Стратеги нь хэрэгжилтийн хүрээнд задрах ба туршлагаас харахад баримт бичиг нь энэ чиглэл дэх Банкны тогтвортой оролцооны хүрээг тодорхойлж байгаа бөгөөд цаашид хамтран ажиллаж буй орнууд, ОУВС, бусад хандивлагчид, олон талт байгууллагууд, иргэний нийгэм болон хувийн хэвшилтэй зөвлөлдөж саналыг нь авах болно. Энэ асуудлын ач холбогдлыг харгалзан Захирлуудын зөвлөлөөс энэхүү стратегид хяналт тавихыг чухалчилсан ба стратегийг улам боловсронгуй болгож хэрэгжүүлсний дараа Захирлуудын зөвлөл дараагийн уулзалтаар биднийг тайлагныг хүсэж байна.

3. Энэхүү удирдамжийн хүрээнд Банкны зүгээс ажлын төлөвлөгөө

боловсруулж үүнд Банкны зүгээс бодлогын зарим асуудлаар үргэлжлүүлэн ажиллах, тухайн оронд ажиллаж туршлага

Page 2: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

хуримтлуулах, түнш байгууллага, талуудтай зөвлөлдөх үйл ажиллагаа зохион байгуулах зэргийг тусгасан юм.

4. Энэхүү баримт бичгийг хянан засварлаж, улам боловсронгуй болгож

Захирлуудын зөвлөлөөр 2007 оны эхний улиралд хэрэлцүүлэн батлуулах болно. Үйл ажиллагаа, бодлогын шинж чанартай аливаа өөрчлөлтийг Захирлуудын зөвлөлөөр батлуулах ёстой.

5. Хөгжлийн хорооны хүсэлтийн дагуу энэхүү ажлыг Банкны Удирдлага

болон Захирлуудын зөвлөлийн нягт хамтын ажиллагаатай хийх ба Хөгжлийн хорооны дараагийн уулзалтаар явцын талаар тайлагнах болно.

Page 3: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

Гарчиг Хураангуй

5

I. Оршил

14

II. Улс орнуудыг дэмжих стратегийг эрчимжүүлэх нь

22

III. Банкны группын үйл ажиллагаанд авлигатай тэмцэх нь

33

IV. Засаглал, авлигын эсрэг дэлхий дахины түншлэл

37

V. Дараагийн алхамууд

41

VI. Гарсан амжилтаа бататгах – Хөгжлийн хорооноос тавих асуудлууд

44

Хавсралтууд

Хавсралт А. Засаглал, авлигын эсрэг улс орны хөтөлбөрийг дэмжсэн 10 жилийн туршлага сургамж

45

Хавсралт В. Засаглал, авлигын асуудлыг Дэлхийн Банкны группын Үйл ажиллагааны стратегид тусгах нь

54

Хавсралт С. Улс орны хүчин чармайлт: засаглалын шинэчлэл ба авлиыг эсрэг шинэчлэлийн гараа

60

Хавсралт D. Дэлхийн банкны төслүүд дэх авлигын асуудлыг шийдвэрлэх нь

74

Хавсралт E. Засаглал болон авлигалын эсрэг дэлхий нийтийн түншлэл

78

Хавсралт F. Ашигласан болон холбогдох материалууд

87

Хавсралт G. Тодорхойлолтууд

93

Page 4: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

Товчлолууд ОТС Орны тусламжийн стратеги ОУВС Олон улсын валютын сан ОУСБХБ Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк ОУХА Олон улсын хөгжлийн ассоциаци ОҮИТБТС Олборлогч үйлдвэрүүдийн ил тод байдлын тухай санаачлага ЭЗХАХБ Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага ОУСК Олон улсын санхүүгийн корпораци МИГА Олон талт хөрөнгө оруулалтын баталгаа хангах агентлаг МХЗ Мянганы Хөгжлийн Зорилтууд ТСУ Төрийн санхүүгийн удирдлага ТББ Төрийн бус байгууллагууд ДХТ Дэлхийн хөгжлийн тайлан

Page 5: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

ЗАСАГЛАЛ, АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАНКНЫ ГРУППЫН

ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ

Хураангуй

1. Энэхүү баримт бичиг Хөгжлийн хорооноос ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах үйл явцын салшгүй хэсэг болох засаглал, авлигын асуудлаарх Дэлхийн Банкны группын стратегийг улам эрчимжүүлсэн бодлогын баримт бичиг боловсруулах тухай хүсэлттэй нийцэж байгаа болно. Мөн дэлхийн хэмжээнд энэ асуудалд хамааралтай талуудаас засаглал, авлигын талаар эрчимтэй ажиллах шаардлагатай нийцэж байгаа юм. 2. Засаглал ба авлига. Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ. Засаглал нь төрийн байгууллага, албан хаагчид өөрт буй эрх мэдлийн хүрээнд төрийн бодлогыг тодорхойлж, бараа үйлчилгээг хэрхэн хүргэж буй арга барил, хэв маягийн асуудал агуулдаг. Авлига нь муу засаглалын нэгэн чухал асуудал бөгөөд төрийн алба, албан тушаалыг хувийн зорилгоор ашиглах асуудал юм, авлига нь нэгэн адил хувийн хэвшилд тохиолддог үзэгдэл юм. 3. Засаглалын чиглэлийн ажлын зорилго. Засаглалын чиглэлээрх ажлын хүрээний нэг асуудал бол авлига бөгөөд, үүнийг Банкны улс орнуудын ядуурлыг бууруулахад туслах эрхэм зорилгын хүрээнд ойлгох нь зүйтэй юм. Өдөр тутмын амьдралд дэлхий дахины ядуу хүмүүс эмнэлэг, сургууль болон бусад нэн шаардлагатай нийгмийн суурь үйлчилгэээг хүртэж чадахгүй байна, учир нь тэдгээр орны төрийн тогтолцоо нь уян хатан бус, шаардлагатай үйлчилгээг үзүүлж чадахгүй байдаг эсвэл ядуу иргэд авлига төлж чадахгүй буюу төлөх боломжгүй байдаг. Авлига, муу засаглал нь ядуу хүмүүсийг ядуурлаас гаргахад хэрэгтэй эдийн засгийн өсөлтийг хангаж, боломж бүрдүүлэхэд шаардлагатай тэр хөрөнгө нөөц авлигалд идэгдсэн элитийг улам хөрөнгөжүүлж байна гэсэн үг юм. Зарим тохиолдолд нэн муу засаглал, авлига нь санхүүгийн болоод эдийн хямрал, нийгмийн эмх замбраагүй байдал, хүчирхийлэл, тэр ч бүү хэл төрийн хямралд хүргэж ядуу иргэдэд туйлын сөрөг үр дагавартай байдаг. Тиймээс засаглалыг сайжруулах, авлигыг бууруулах нь ядуу иргэдийг ядуурлаас гаргах, дэлхийн улс орнууд МХЗ-т хүрэхийг дэмжихэд нэн чухал үүрэгтэй байх болно. 4. Засаглал, авлигын эсрэг үйл ажиллагаа чухал байр суурь эзэлдэг хөгжлийн эрхэм зорилгын зэрэгцээ Банк нь Гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Банкны хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж буй

Page 6: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

гэдгийг хангах ёстой. Зээл, тусламжийн хөрөнгө муу засаглал, авлигад өртөх эрсдэлтэй тул хандивлагч болон хүлээн авагч хоёр энэхүү зээл, тусламж хамгаалттай байхыг хүснэ. Монтеррейин дээд хэмжээний уулзалтаар баталсан Зөвшилцлийн харилцан хариуцлагатай байх зарчмын хүрээнд, засаглал, авлигын эсрэг амжилттай тэмцсэн улс орнууд МХЗ-т хүрэхэд шаардлагатай тусламж авах болно. Банк болон хөгжлийн хамтын нийгэмлэг нь муу засаглал, авлигын хор уршиг, үр дагаврыг ойлгож буй ганц газар бус билээ. Хөгжиж буй орнуудын зарим манлайлагч нар авлигын эсрэг тэмцлийн тэргүүн шугаманд явж байгаа билээ. Мөн дэлхий нийтээрээ илүү хариуцлагатай, ил тод засгийн газар байхыг улам хүчтэй шаардаж байна. 5. Банкны группын засаглалын чиглэлийн үйл ажиллагааны гол зорилго нь зохистой бодлого боловсруулан хэрэгжүүлдэг, төрийн үйлчилгээг үзүүлдэг, зах зээлийг тодорхойлох дүрэм журам тогтоодог, авлигатай тэмцдэг улмаар ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулсан чадвартай, хариуцлагатай төр, институц бий болгоход туслахад оршино. Төрийн үйл ажиллагаа, хувийн хэвшил болон санхүүгийн салбар зэрэг бусад оролцогч талуудын үйл ажиллагаа нь засаглалын чанар чансааг тодорхойлж хөгжлийн үр дүнд нөлөө үзүүлнэ: Хэтэрхий их зохицуулалт хийх нь бизнес эрхлэх өртөгийг нэмэгдүүлж авлига бий болох боломж бүрдүүлдэг. Нөгөө талаас, төрийн үүрэг оролцоог боловсронгуй болгох, хүнд суртлыг бууруулах болон өрсөлдөөнийг урамшуулсан шинэчлэлийн бодлого нь илүү үр ашигтай ажилдаг аж ахуйн нэгжүүд бий болгож, олон тооны ажлын байр, илүү сайн үйлчилгээ бий болоход хүргэдэг. Дэлхийн улс орнуудын засгийн газрууд засаглалыг сайжруулж, авлигыг бууруулахын төлөө ажиллаж байгаа бөгөөд ингэхдээ дэмжлэг туслалцаа эрж, олон улсын туршлагаас иж бүрэн, далайцтай шинэчлэл явуулах талаар суралцаж, эвсэл, түншлэл байгуулж, хийж буй ажлын үр нөлөөнд мониторинг хийж байна. Хөгжлийн байгууллагууд эдгээр засгийн газарт туслах боломжтой бөгөөд тийм үүрэгтэй ба Банк энэхүү баримт бичигт тусгагдсаны дагуу өөрийн оролцоог тодорхойлсон болно. 6. Туршлага, сургамж: Банкны улам эрчимжүүлж буй засаглал, авлигын талаарх стратеги нь дэлхийн улс орнууд, хандивлагчид, иргэний нийгэм зэрэг түншүүдтэй хамтран ажилласан 10 гаруй жилийн арвин туршлагад үндэслэсэн юм. Гол сургамжууд гэвэл:

• Олон тооны судалгааны үр дүнгээс харахад сайн засаглал бүрдүүлж, авлигатай тэмцэх нь урт хугацаанд хөгжлийн үлэмж үр дүн өгдөг байна: эдийн засгийн тогтвортой өсөлт бий болж, тэгш бус байдал, хүүхдийн эндэгдэл болон бичиг үсэггүй байдал буурч, улс орны өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтын орчин сайжирч санхүүгийн салбарын тогтвортой байдал бий болно. Мөн судалгаанаас харахад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжсэн төслүүд сайн засаглал бүхий оронд илүү үр дүнд хүрдэг байна.

Page 7: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

• Институцын шинэчлэл тухайн орны удирдагчид эрхэм зоригтой ба орон нутагт шинэчлэлийг дэмжсэн тохиолдолд амжилттай хэрэгжидэг тул Банкны зүгээс засгийн газар дахь шинэчлэлийн манлайлагч нартай нягт хамтран ажиллаж бусад оролцогч талуудтай түншлэх хэрэгтэй юм.

• Засаглалын сорилтууд нь орон бүрт нэгэн адил бус байдаг

тиймээс стратеги, бодлого нь ялгавартай, тухайн орны нөхцөл байдалд нийцсэн, орон нутгийн мэдлэгт суурилж шинэлэг зүйлийг эрэлхийлсэн орон нутгийн хүмүүстэй хамтран ажилсан байх хэрэгтэй байдаг байна.

• Үндэсний хэмжээнд засаглалын шинэчлэлийг өрнүүлэх боломж

хязгаарлагдмал байсан ч орон нутгийн түвшинд хамтран ажиллах боломж байж болох юм. Зарим тохиолдолд орон нутгаас гарах санаачилга бүхий шинэчлэл буюу орон нутгийн хамтын нийгэмлэгд түшиглэсэн хөгжлийн эхлэл байж болох ба орон нутгийн засаг захиргааны чадавхи, хариуцлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой байх юм.

• Захиргааны түвшин дэх авлигатай тэмцэхэд тодорхой хэмжээний

амжилт гарч байгаа ч гүн үндэс суурьтай улс төрийн буюу тогтолцооны авлигатай – үүнд их хэмжээний мөнгө санхүү, улс төрийн хамаарал, төрийн байгууллагууд ашиг сонирхолын бүлэглэлүүд, хүчирхэг эдийн засгийн бүлэглэлүүдэд автагдсан зэрэг багтана – тэмцэхэд хүндрэлтэй юм. Энэ тохиолдолд уламжлалт төрийн захиргааны удирдлагын арга хэмжээний ил тод байдлыг хангах болон бусад холбогдох шинэчлэлийн бодлогоор дэмжиж, улс дамнасан корпораци, дотоодын хувийн хэвшил болон санхүүгийн салбарын өргөн оролцоог хангах хэрэгтэй юм.

• Зохицуулалтын бодлогын хүнд суртал, үр ашиггүй ажилдаг төрийн

өмчит аж ахуйн нэгжүүд муу засаглал, авлигатай нийцүүлж ойлгодог. Нээлттэй, цэцэглэж буй, өрсөлдөөнтэй хувийн хэвшил сайн засаглалыг бий болгох шаардлагын нэгэн эх үүсвэр байх юм.

• Хариуцлагыг эрчимжүүлэх нь - нэн ялангуяа төр засгаас иргэдийн

өмнө - гол үндэс юм, тиймээс Банк нь одоо явуулж буй үйл ажиллагааг төв засгийн газрааас гадна буй институц болох парламент, ТББ, хэвлэл, орон нутгийн нийгэмлэгүүд болон бусад хандивлачидтай хамтран засгийн газрын чадавхийг бэхжүүлэх замаар хийж буй ажлыг баяжуулах болно. Эдгээр сургамжууд нь тухайн оронд ажиллаж буй Банкны ажилтнууд засгийн газартай нягт ажиллаж, тэргүүний туршлагыг хуваалцаж засаглалын

Page 8: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

сорилтуудыг бүтээлч байдлаар шийдвэрлэх туршлага бүхий орон нутгийн бүлэг, хүмүүсийн хүрээг өргөжүүлэх хэрэгтэй юм.

Эдгээр сургамж нь Банкны зүгээс тухайн орны түвшинд оролцоог улам их нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулж байгаа ба засаглалын шинэчлэл нь тухайн орон бүрийн онцлог, ялгаатай үргэлжилсэн үйл явц гэдгий ухааруулж байгаа юм. Эргээд үр нөлөөг үнэлэх үндэс болох хамгийн чухал зүйл бол тодорхой хугацаанд тогтвортой эерэг өөрчлөлт, ахицыг харуулсан чиг хандлагыг харуулах явдал юм. 7. Банкны зүгээс гаргасан санаачилга. Өнгөрсөн хугацаанд Банкны группэс дээрх чиглэлээр орны, салбарын болон төслийн түвшинд, зарим үед тухайн орноос гаргасан шинэлэг санаачилга, арга хэмжээг туршилтын журмаар хэрэгжүүлж ирсэн юм. Зарим санаачилга нь амжилттай хэрэгжиж, зарим нь амжилтгүй болж, бүх орнуудад таарч тохирох нийтлэг арга зам, үр дүн үгүй гэдэг нь тодорхой юм. Нөгөө талаас, хандивлагчдын авч буй арга хэмжээ тууштай бус, төөрөгдөлд оруулсан байдалдтай болон эцсийн үр дүнг сулруулж байв. Дүгнээд хэлэхэд, өнгөрсөн хугацаанд зарим орнууд сайн засаглал бүрдүүлэх, авлигатай тэмцэхэд тодорхой ахиц амжилтанд хүрсэн байхад бусад орнууд төдийлэн амжилтанд хүрээгүй ба дэлхий нийтээрээ үлэмж амжилт гаргаж чадаагүй байна.

8. Асуудалд хандах хандлагыг эрчимжүүлэх шаардлага. Засаглал, авлигын асуудлыг орон бүрт шийдвэрлэсэн жигд бус эдгээр үр дүн нь засаглал, авлигын талаар улам боловсронгуй стратеги байх хэрэгтэйг тод харуулж байна. Хуримтлуулсан туршлагаас суралцан тэдгээрийг стратегийн баримт бичигт тусган хэмжихүйц, харагдахуйц амжилт гаргахын тулд дэлхийн улс бүрийн засаглалын асуудлыг системтэй, тууштай шийдэхийн төлөө тэгш хамтран ажиллах замаар Банк нь засаглал, авлигын чиглэлээрх өөрийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байгаа болно. Банкны хувьд асуудалд хандах хандлагыг эрчимжүүлэх гэдэг нь орон тоо, тэдний ур чадвар, ажилтан, удирдаж буй менежеруудыг хөтлөх урамшууллын тогтолцоог эргэн харж, газар дээр нь түнш орнуудтай засаглал, авлигын эсрэг үйл ажиллагаан дахь оролцоог нэмэгдүүлнэ гэсэн үг юм. 9. Банкны группын баримтлах стратеги. Зарим орны засгийн газар засаглал, авлигын асуудлыг чухалчилж санаачилгатай ажиллаж байхад, зарим нь эдгээр асуудалд ач холбогдол өгөхгүй байх жишээтэй. Банкны группын стратеги нь тухайн орны өмнө тулгарч буй сорилтыг харгалзан хөгжиж буй орнуудын засгийн газарт засаглалын асуудлыг сайжруулахад тэргүүлэх асуудлыг тодорхойлох; эдгээр тэргүүлэх асуудлуудыг удаан хугацаанд үр дүнтэй, тогтвортой шийдвэрлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхэд туслахад оршино. Стратеги нь далайцтай байх ба тухайн орон, бүс, үйл ажиллагааны, дэлхийн түвшинд ажиллаж засаглал, авлигын эсрэг арга хэмжээг улам боловсронгуй болгон нэгтгэж, түнш орнууд ядуурлыг бууруулахад тодорхой үр дүн гаргахад нь туслахад Банкны

Page 9: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

группын бүхий л үйл ажиллагааг дайчлах болно. Банкнаас улс орнуудад үзүүүлж буй дэмжлэг туслалцааны цөм нь тодорхой салбарт чиглэсэн байх тул стратеги нь Банкны тухайн салбарын, үүнд хувийн болон санхүүгийн салбар багтана, хөтөлбөрт засаглал, авлигын эсрэг асуудлыг тусгахыг зорино. Нэмж хэлэхэд, энэхүү стратеги нь Банкны санхүүгийн үйл ажиллагааны чанд стандартын шаардлагыг хангаж ажиллахыг эрхэмлэх ба гүйцэтгэх засаглал болох засгийн газраас гадуур буй оролцогч талууд, институцтэй, үүнд хээл хахуулийг бууруулахын төлөө хувийн хэвшилтэй нягт хамтын ажиллагааг өргөжүүлэх болно. 10. Тухайн орны түвшинд. Банкны үйл ажиллагааны гол анхаарал бусад олон болон хоёр талын хамтын ажиллагааны байгууллагуудтай хамтран илүү үр дүнтэй, хариуцлагатай төрийн институцыг бий болгоход чиглэхэд оршино. Түнш орнуудын хувьд хариуцлага, ил тод байдлыг дэмжсэн шинэчлэл нь анхаарлын төвд орж байна, тиймээс Банкны зүгээс засгийн газрын засаглал, авлигын хөтөлбөрт тууштай, тогтвортой, системтэй дэмжлэг туслалцаа үзүүлэх хэрэгцээ гарч байна. Улс орнуудад санаачилгатай ажиллахад нь туслахын тулд Банкны зүгээс шилдэг туршлага, судалгааны бодит үр дүнд үндэслэн үр өгөөжтэй арга хэмжээнүүдийг боловсруулах шаардлага гарч байгаа юм. ОУХА-ийн зээлдэгчдийн хувьд зээлийн хөрөнгийн хуваарилалтыг Банкны гүйцэтгэлд суурилсан хуваарилалтын тогтолцоонд үргэлжлүүлэн суурилах болно, ОУСБХБ (олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк)–ны зээлдэгчдийн хувьд зээлийн төлбөрийн чадвар болон гүйцэтгэл, засаглалын шалгуурууд байна. Бүх тохиолдолд улс орнуудыг тэгш авч үзэхийг зорьсон болно. 11. Тухайн орны түвшинд энэхүү стратеги нь засаглал, авлигын талаар өргөн хүрээний оролцоог санал болгож байгаа юм, үүнд:

• Орны тусламжийн стратегид засаглал, авлигын асуудлыг системтэй, цэгцтэй байдлаар тусгах ба тухайн орон дахь стратеги нь засаглал, авлигын асуудал эдийн засгийн өсөлт, ядуурлыг бууруулахад үүсгэж болох эрсдэл, сорилттой нийцсэн байна.

• Засаглал харьцангүй сайн болон сайжирч байгаа орнуудад Банкны

стратеги илүү уян хатан, орон нутгийн нөхцөл байдалд тохируулан ажиллахыг зорино.

• Өндөр боломж бүхий орон буюу төрийн удирдагчид засаглал,

авлигын эсрэг далайцтай шинэчлэл хийж буй газар Банкны үзүүлж буй санхүүгийн болон техникийн дэмжлэг, тусламжийг нэмэгдүүлж олон нийтэд гарч буй эерэг хөгжлийг таниулах болно.

• Засаглал, авлигын асуудал нь ядуурлыг бууруулахад тулгарч буй

гол хүндрэл бөгөөд тухайн орны хувьд энэ нь тэргүүлэх асуудал бол Банкны стратеги нь засаглалын асуудлыг гол сэдэв болгон авч

Page 10: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

үзэж авлигын асуудлаар ажилдаг багуудыг дайчлах, засаглалын зөвлөхүүдийг тухайн оронд илгээх, төслийн баримт бичигт авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө тусгах зэрэг байдлаар ажиллах болно. Тухайн орны хөгжил дэвшил засаглал, авлигын асуудалд гарсан амжилтаас хамаарч байгаа оронд стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцыг засаглалын байдлыг судлан оношилж дүгнэлт өгөх, мониторинг хийх, хэмжихүйц, хэрэгжихүйц үзүүлэлт боловсруулах ажлаар нэмэлт дэмжлэг үзүүлэх болно.

• Засаглал хямралд орох маш өндөр эрсдэлтэй буюу муу засаглал,

газар авсан авлига нь хөгжлийн үйл яцыг сааруулж байгаа, төрийн удирдагчид шинэчлэл хийх чин зориггүй байгаа болон Банк, засгийн газар хоёр тэргүүлэх чиглэлүүдийн талаар тохиролцож чадахгүй байгаа орнуудад Банк нь засаглалын хангалттай зохицуулалт бүхий боломжтой салбар, чиглэлд ажиллаж, чадавхийг нэмэгдүүлэх, ядуучуудын суурь хэрэгцээг хангахыг эрхэмлэн үйл ажиллагаа явуулж, өөрийн эрх мэдлийн хүрээнд төв засгийн газраас гадуурх байгууллагуудтай хамтран ажиллах болно. Мөн стратегийн баримт бичигт нэн хязгаарлагдмал зориулалт бүхий санхүүжилт олгох, зээлийн бус үйл ажиллагаанд шилжих эсвэл нэн ховор тохиолдолд санхүүгийн дэмжлэгийг цуцлах зэрэг арга хэмжээ зэргийг тусгасан байна. Энэ тохиолдолд ОУСК (олон улсын санхүүгийн корпораци) болон МИГА хоёр нийгмийн харуицлагатай хөрөнгө оруулалтын бодлогыг хөхүүлэн дэмжсэн гол түнш хэвээр байж болох юм, учир нь хувийн хэвшилтэй стратегийн түншлэл бүрэлдүүлэх нь эрсдэл ихтэй оронд өөрчлөлтийн чухал арга хэрэгсэл байж болох юм.

• Засаглалын асуудал сорилт болоод байгаа бүх орнуудад төрийн

санхүүгийн удирдлага, бараа үйлчилгээ худалдан авах, аудит, шүүх, эрх зүйн шинэчлэлийн асуудлууд анхаарлын төвд хэвээр байна, мөн засгийн газартай иргэний нийгэм, институцын, төрийн албаны болон ил тод байдлыг хангах шинэчлэлийн талаар үргэлжлүүлэн ажиллах болно. Нэмж хэлэхэд гол салбаруудад засаглалын асуудлыг шийдвэрлэх, орон нутгийн удирдлагыг бэхжүүлэх, хамтын нийгэмлэгийн оролцоог дээшлүүлэх болон шүүх, аудитын бөгөөд хяналтын бусад институцын чадавхийг нэмэгдүүлэх зэрэгт системтэй анхааран ажиллах болно.

• Банк нь тухайн оронд шинэээр урган гарч өөрчлөгдөх нөхцөл

байдлыг уян хатнаар хүлээн авч стратегийн хэрэгжилтийн явцад засаглалын гажуудал зэргийг залруулах боломж олгоно.

• ОУСК, МИГА-г оролцуулсан Банкны групп нь авлигын асуудлыг

шийдвэрлэхийн төлөө хувийн хэвшилтэй нягт хамтран ажиллах болно, мөн зохицуулалтын хүрээнд шинэчлэлийг дэмжих, хүнд

Page 11: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

суртлыг бууруулах, өрсөлдөөн бүхий хувийн хэвшлийг хөхүүлэн дэмжихэдийн засгийн бүхий л салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зэргийг дэмжих замаар хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх ажлыг үргэлжлүүлэх болно.

• Банк нь өөрийн эрх мэдлийн хүрээнд болон хоёр бөгөөд олон талт

байгуулллагуудтай хамтран оролцоо, ил тод байдлыг нэмэгдүүлэх санаачилгыг дэмжиж иргэд мэдээлэл хүртэх, бодлого боловсруулах үйл явцад оролцох боломж, хөрөнгийн зарцуулалтыг ач холбогдлоор эрэмблэх боломж олгох; орон нутгийн удирдлагыг боловсронгуй болгохын тулд нутгийн хамтын нийгэмлэгийн оролцоог дээшлүүлэх; хэвлэл мэдээллийн чадавхийг дээшлүүлэх; төрийн хөрөнгөөр авч буй бараа үйлчилгээнд тавих хяналтыг сайжруулах; орлого, хөрөнгийн мэдүүлгийг хэвшүүлэх болон засаглалтай холбоотой бусад чухал асуудлуудыг анхаарах болно. Банк нь мэдээлэл нээлттэй болгох тухай өөрийн журмыг шинэчилж өөрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх болно.

12. Төслийн түвшинд. Төслийн түвшинд Банкны стратеги нь шударга байдал, Банкны санхүүжилт бүхий төслүүдийн үр нөлөөг дараах байдлаар хангахыг зорьж байгаа болно:

• Тухайн салбарын өвөрмөц онцлог, эрсдэлийг харгалзан засаглал, авлигалтай тэмцэх тодорхой зорилтуудыг тухайн салбарын хөтөлбөрт тусгаж;

• Засгийн газартай хамтран эрсдэл бүхий үйл ажиллагааг

тодорхойлж, эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авах, өндөр эрсдэл бүхий үйл ажиллагааны нэгэн хэсэг болгон авлигын эсрэг ажлын төлөвлөгөө боловсруулж;

• Засгийн газартай хамтран Банкны хүлээгдэж буй төслүүдийг

хянахдаа санхүүгийн асуудал, санхүүгийн багцад анхаарах; хөрөнгийг шилжүүлэхэд анхаарах, нэн ялангуяа төслийг эрсдэлтэй гэж үзсэн байгаа бол;

• Төслийн загвар, зохион байгуулалтыг эргэн хянах, эрсдэлийн

түвшинг тогтоох авлигын эсрэг ажлын баг байгуулж засаглалын асуудлаарх зөвлөхүүдийн хамт засаглал, авлигын асуудлаарх хэлэлцүүлэг, зөвлөлдөөнийг хариуцна;

• Удирдан хянах арга, загварыг сайжруулж, төслийн мэдээллийг,

нэн ялангуяа авлигын эсрэг ажлын төлөвлөгөө зэргийг нээлттэй ил тод болгох замаар Банкны санхүүжилт бүхий төслүүдийн хяналт, мониторингийг боловсронгуй болгож;

Page 12: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

• Банкын санхүүжилт бүхий төслүүдийг хянан шалгах, мөрдөх үүрэг бүхий Банкны байгууллагын шударга ёсыг хангах газрыг бэхжуүүлэх, авлигын хэрэг илрүүлсэн бол нийтэд мэдээлж цээрлүүлэх арга хэмжээ авч Банкны болон засгийн газрын хариуцлагын тогтолцоог дэмжиж;

• Улс орнуудын авлигын хэргийг мөрдөн байцаах, шүүн цээрлүүлэх

хүчин чармайлтыг дэмжиж, Банкны мөрдөн байцаах баг болон тухайн орны өөрийн мөрдөн байцаах институцын хоорондын хамтын ажиллагааг сайжруулж;

• ОУСК болон МИГА-ийн хувьд хувийн хэвшилтэй шууд ажиллаж ёс

зүйн хэм хэмжээг боловсронгуй болгохыг зорино, шинэчлэлийн төлөө улсын болон хувийн хэвшлийн эвсэлд нэгдэн орохыг харилцагч байгууллагуудад хөхүүлэн дэмжих, шударгаар бизнес эрхлэхийг сайн хэм хэмжээ гэж хэвшүүлж.

13. Дэлхийн түвшинд. Эцэст нь дэлхийн түвшинд Банкны группын стратеги нь хоёр болон олон талт байгууллагуудтай байгуулах түншлэлийг дараах байдлаар бэхжүүлнэ:

• Эрсдэл өндөр газар үйл ажиллагааг зохицуулж, засаглал, авлигын эсрэг санаачилгыг буюу төрийн санхүүгийн удирдлагын тогтолцоо, бараа, үйлчилгээ худалдан авах болон шүүх засаглалтай холбоотой үйл ажиллагааг ОУВС, бүсийн банкууд болон бусад хандивлагчидтай уялдуулах;

• Олон талт хөгжлийн банкуудын хамтран хэрэгжүүлж буй хориг

арга хэмжээний шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд мөрдөн байцаах дүрэм журмыг жигдрүүлэх, мэдээллийн солилцоог сайжруулах, бие биений хориг арга хэмжээний талаар гаргасан шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрөх механием бий болгох;

• Шударга ёсны төлөө глобаль холбоо зэрэг өөрчлөлтийн төлөө

ажилдаг эвсэл, холбоод болон тодорхой салбарын санаачилга болох, тухайлбал, Олборлодог аж үйлдвэрийн салбарын ил тод байдлыг хангах санаачилга, Төлсөн зүйлийг хэвлүүлэх санаачилга зэргийг хөхүүлэн дэмжих зорилгоор хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучууд болон хэвлэл мэдээлэлтэй нягт хамтран ажиллах, мөн олон талт хөгжлийн банкны хориг арга хэмжээ болон Банкны группын сайн дураар мэдээлэл ил болгох хөтөлбөрийн хэрэгжилтээр авлигатай үйл ажиллагааны өртөгийг өндөр болгох нөхцөл бүрдүүлэх;

• Олон улсын чухал Конвенц болох ЭЗХАХБ (эдийн засгийн хамтын

ажилллагаа, хөгжлийн байгууллага - OECD) –ын Хээл хахуулийн

Page 13: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

эсрэг Конвенц, НҮБ-ын Авлигын эсрэг Конвенц болон бүсийн санаачилгуудын хэрэгжилтийг дэмжих;

• Тухайн орон авлигатай үйл ажиллагаанас олсон орлого хөрөнгийг

илрүүлэх, гүйлгээг зогсоох болон хураан авах чадварыг сайжруулах, өр барагдуулах үйл ажиллагааны техникийн тусламж үзүүлэх зэргээр туслах;

• Хөгжингүй орнууд, ЭЗХАХБ болон хувийн хэвшилтэй хамтран

мөнгө угаахын эсрэг тэмцэх, хөрөнгийг нягтлан бүртгэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх.

14. Захирлуудын зөвлөлийн үүрэг. Захирлуудын зөвлөл нь Банкны тухайн орон дахь стратегийг боловсруулах, түүний бүх орнуудад нэгэн хэвийн тууштай байдлыг хангах, олон улсын хамтын нийгэмлэгээс дэмжлэг эрэхэд цаашид ч чухал үүрэгтэй байх болно. Хэрэв тухайн орон дахь нөхцөл байдал өөрчлөгдөж Банкны байр сууринд зохицуулалт хийх шаардлагатай бол холбогдох баримт бичгийг Захирлуудын зөвлөлд танилцуулан хэлэлцүүлнэ. Мөн өөр хувилбар бүхий Орны тусламжийн стратеги, стратегийн хэрэгжилтийн тайланд шинэ нөхцөл байдал үүсвэл өөр хувилбарт шилжихийг тодорхой заасан байна. Мөн тухайн оронд өрнөх үйл явцыг Хяналтын хорооны хурлааар хэлэлцэж Банкны удирдлагын зүгээс байж болох санхүүжилтийн хэмжээний талаар Захирлуудын зөвлөлд шуурхай танилцуулах болно. Банкны удирдлагатай харилцаж мэдээлэл авсны үндсэн дээр Захирлуудын зөвлөл тухайн стратегийг боловсронгуй болгох талаар удирдамжаар хангаж, саналаа өгнө. Тодорхой төслүүдэд үнэлгээ дүгнэлт өгөх ажилд үргэлжлүүлэн оролцох ба нэн ялангуяа авлигын асуудлаас болоод удааширалтай байгаа төслүүдийг анхаарах болно. 15. Урагшаа явах нь. Энэхүү стратеги нь Банкны группын үйл ажиллагаа явуулах арга барилд өөрчлөлт оруулах бөгөөд, үүнд засаглалын асуудлаар газар дээр нь идэхтэй үйл ажиллагаа явуулахад менежер болон ажилтнуудад урамшуулал олгох; засаглалын сорилт бүхий орчинд үр өгөөжтэй ажиллахын тулд орон тоо, ур чадвар, нөөц хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх; дэлгэрэнгүй, хэрэгжихүйц үр дүнгийн үзүүлэлтэд үндэслэж үр дүнгийн цар хүрээ боловсруулах зэрэг ажил багтана. Стратегийн гол чиглэл нь тэргүүн шугам буюу тухайн орон нутгийн мэдлэгийг олж илрүүлэх, түнш орнуудтай нягт хамтран ажиллах явдал байна. Ажилтнуудыг тухайн оронд нэвтрүүлсэн шинэлэг зүйлийг тусган цаг үеийн шуурхай удирдамжаар хангах шаардлага гарна. Энэхүү санаачилга нь өөрөө далайцтай асуудал тул Банкны зүгээс тодорхой хэрэгжихүйц алхам хийх хэрэгтэй юм. Мөн орон нутгийн институц болох ТББ-ууд, их сургуулиудтай түншлэл бий болгоно, ингэхдээ Банкны ноу-хауг нэмэгдүүлж, нийтлэг арга барил, асуудалд хандах хандлага бий болгоно. Хөгжлийн хорооноос өгсөн удирдамжийн дагуу өргөн хүрээний оролцогч талуудтай зөвлөлдөх үйл явцыг үргэлжлүүлж (эхний ээлжийн зөвлөлдөх уулзалтыг хийсэн болно) үр дүнг Захирлуудын зөвлөлд

Page 14: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

танилцуулна. Цаашилбал, энэ чиглэлээр үргэлжлүүлэн суралцах хэрэгтэйг ухамсарлан Банк нь засаглал, авлигын учир шалтгаан, үр дагаврын талаар судалгааны ажлыг өсөлт, хөгжлийн асуудалтай холбон үргэлжлүүлэх болно. Энэхүү зорилго нь асуудалд шинэлэг байдлаар хандах, туршихын зэрэгцээ үр дүнгийн хянуур мониторинг, үнэлгээ хийхийг шаардана, чингэхдээ энэ бүхнийг шинэ зүйл суралцах уур амьсгалд, юу хэрэгжив, юу хэрэгжээгүй вэ, яагаад г.м гэдэг байдлаар хийх болно.

БАНКНЫ ГРУППЫН ЗАСАГЛАЛ, АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ НЬ

Олон орны хөгжлийн өмнө тулгарч буй хамгийн том аюулын нэг бол авлига болоод байна. Авлига нь нийгмийн үндэс суурийг сулруулж, зах зээлийг тогтворгүй болгож, хүмүүсийг өөрийн ур чадвар, эрч хүчийг бүтээмжит бус үйл ажиллагаанд зарцуулахыг өөхшүүлж байна. Энэ бүхний эцэст, засгийн газар болон иргэд өндөр үнэ төлнө, ингэхдээ буурсан орлого, буурсан хөрөнгө оруулалтаар үнэ төлөхөд хүрнэ.

- Ерөнхийлөгч Пол Волфовиц, Жакарта хот, 2006 оны 4-р сарын 11.

I. ОРШИЛ

1. 2006 оны Хаврын уулзалтааар Хөгжлийн Хороо нь “бүх орнуудад засаглалыг сайржуулах, хүчирхэг үнэдсний тогтолцоо бүхий төрийн байгууллагуудыг бүрэлдүүлэхэд туслах, засаглалыг сайжруулах талаарх дэлхийн нийтийн санаачилгыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, ил тод байдлыг нэмэгдүүлэх, тухайн орны түвшинд сайн засаглал бүрдүүлж үндэсний санаачилгыг хөгжүүлэх талаар санал нийлсэн” болно. Дэлхийн Банкийг 2006 оны 9-р сарын Жилийн уулзалтаар хэлэлцүүлэх засаглал, авлигын талаарх стратегийн баримт бичиг боловсруулахыг хүссэн юм1. Энэхүү баримт бичиг Хөгжлийн Хорооны дээрх хүсэлттэй нийцсэн болно. Энэ баримт бичигт тухайн орны, Банкны санхүүжилт бүхий үйл ажиллагаа болон дэлхий дахины хэмжээнд хэрхэн ажиллах хүрээг тодорхойлсон юм. 2. Нөхцөл байдал. Дэлхий дахины шинэчлэгчид болон ард иргэд илүү хариуцлагатай, илүү ил тод засгийн газар байхыг шаардаж; улсын болон хувийн хэвшил дэх авлигын эсрэг тэмцэх дэлхий нийтийн үзэгдэл бий болсон билээ. Муу засаглал, авлига нь хөгжиж буй орнуудын хувьд төдийлэн шинэ үзэгдэл биш ч гэсэн ядуурал, өсөлтөд үзүүлэх үр нөлөө нь асар их юм. Өдөр тутмын амьдралд дэлхий дахины ядуу хүмүүс эмнэлэг, сургууль болон бусад нэн шаардлагатай нийгмийн суурь үйлчилгээг хүртэж чадахгүй байна, учир нь тэдгээр орны төрийн тогтолцоо нь уян хатан бус, шаардлагатай үйлчилгээг үзүүлж ча1дахгүй байдаг эсвэл ядуу иргэд авлига төлж чадахгүй буюу төлөх боломжгүй байдаг. Авлига, муу засаглал нь ядуу хүмүүсийг ядуурлаас гаргахад хэрэгтэй эдийн засгийн өсөлтийг хангаж, 1 Хөгжлийн хорооны хэвлэлийн мэдээлэл. 2006 оны 4-р сарын 23. Дэлхийн Банк, Вашингтон

Page 15: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

боломж бүрдүүлэхэд шаардлагатай тэр хөрөнгө нөөц авлигалд идэгдсэн элитийг улам хөрөнгөжүүлж байна гэсэн үг юм. Зарим тохиолдолд нэн муу засаглал, авлига нь санхүүгийн болоод эдийн хямрал, нийгмийн эмх замбраагүй байдал, хүчирхийлэл, зарим туйлын тохиолдолд төрийн хямралд хүргэж ядуу иргэдэд туйлын сөрөг үр дагавартай байдаг. Тиймээс засаглалыг сайжруулах, авлигыг бууруулах нь ядуу иргэдийг ядуурлаас гаргах, дэлхийн улс орнууд МХЗ-т хүрэхийг дэмжихэд нэн чухал үүрэгтэй байх болно. 3. Засаглал ба ядуурлыг бууруулах нь. Ядуурлыг бууруулах хүчин чармайлтад амжилт гаргахын тулд улс орнууд зөв зохистой бодлого боловсруулж, зах зээл, хувийн хэвшлийн хөгжлийн хэрэгжихүйц зохицуулалтын орчин бүрдүүлэх, төрийн үйлчилгээг боломжийн хэмжээнд үр ашиг, үр дүнтэй хүргэх хэрэгтэй юм, энэ бүхэн төрийн өөрийн үр өгөөжтэй үйл ажиллагаанаас хамаарна. Хийсэн судалгаа, хуримтлуулсан туршлагаас харахад засаглалын чанар чансаа, авлигыг хэрхэн хянаж байгаа зэрэг нь өсөлтийг хангах, ядуурлыг бууруулахад үр нөлөөтэй байдаг байна; дунджаар авч үзэхэд сайн засаглалтай орнуудын эдийн засаг муу засаглалтай орнуудаас илүү түргэн өсдөг байна, мөн Банкны санхүүжилт бүхий төслүүдийн хэрэгжилт муу засаглал, авлига ихтэй газар тааруу байдаг байна2. Авлигыг илрүүлж зогсоохгүй бол төрийн байгууллагуудын чадамжийг сулруулж, хувийн хэвшилд сөргөөр нөлөөлж тэгш бус байдлыг нэмэгдүүлж, төрийн албаны нэр хүндийг унагах замаар тухайн орны эдийн засгийг сүйрүүлэх аюултай. Тиймээс Дэлхийн Банкны группын засаглалын чиглэлээрх ажлын гол зорилго бол чадвартай, ил тод, хариуцлагатай төр, төрийн институцыг бүрэлдүүлэхэд тусалж улмаар ядуурлыг бууруулж, өсөлтийг дэмжиж авлигыг бууруулах болно. 4. Засаглал ба авлига. Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ. Засаглал нь төрийн байгууллага, албан хаагчид өөрт буй эрх мэдлийн хүрээнд төрийн бодлогыг тодорхойлж, бараа үйлчилгээг хэрхэн хүргэж буй арга барил, хэв маягийн асуудал агуулдаг. Авлига нь муу засаглалын нэгэн чухал асуудал бөгөөд төрийн алба, албан тушаалыг хувийн зорилгоор ашиглах асуудал юм. Хувийн зорилгоор ашиглах гэдэг нь албан тушаалтан хээл хахууль авсан буюу зуучилсан ба, хувийн хэвшлийн төлөөлөгч хээл хахууль өгч буюу авч төрийн бодлого, үйл явцад нөлөөлж харьцангүй давуу тал, а2шиг хонжоо олох явдлыг хэлнэ. Мөн танил тал, хамаатан саданд тал засах, төрийн өмч хөрөнгийг хулгайлах, төрийн орлогыг завших зэрэг энэ тодорхойлолтод багтана. Авлига нь нэгэн адил хувийн хэвшилд тохиолддог үзэгдэл бөгөөд улсын хэвшилтэй нягт харилцаатай бөгөөд улсын хэвшлийн гүйцэтгэлд нөлөөлдөг: жишээлбэл,

2 Өсөлт, засаглалын асуудлаар олон тооны судалгааны материал байдаг, тухайлбал, Жонатан Ишам, Даниэль Кауфман, Лант Притчет. “Civil Liberties, Democracy and the Performance of Government projects”, World Bank Economic Review, 11-р Боть, 1997 он. Вашингтон_ Хавсралт F-ийг хараарай. 3 Хавсралт G-д засаглал, авлига болон бусад холбогдох нэр томъёоны тайлбар байгаа болно. 4 Викториа Левин, Дэвид Доллар нарын Sowing and reaping: Institutional Quality and Project Outcomes in Developing Countries, World Bank Policy Research Working Paper 3524, Вашингтон, 2005.

Page 16: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

бараа үйлчилгээ худалдан авах тендерт оролцогч тал төрийг мэхлэн залилах бодолтой оролцсон байж болно. Авлига, засаглал хоёр ухагдахуун нь харилцан хамааралтай, авлига нь муу засаглалын шинж чанар ба газар авсан авлига нь засаглалыг үндсээр нь хямралд оруулах талтай3. 5. Банкны эрхэм зорилго. Ядуурлыг бууруулах нь Банкны үйл ажиллагааны эрхэм зорилго юм. Засаглал, ядуурлыг бууруулах, авлига, засаглал, зээл, тусламжийн өгөөжийн4 хоорондын уялдаа холбооны талаар хангалттай баримтад үндэслэн засаглалыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх нь энэхүү эрхэм зорилгыг биелүүлэхийн түлхүүр үндэс юм. Сайн засаглал бүрэлдүүлэх, авлигатай тэмцэх нь Банкны Гэрээний Зүйлүүдтэй нийцэж байгаа юм (Шигтгээ 1). Олон жилийн турш хандивлагчдын хамтын нийгэмлэг энэ асуудлаар үндсэндээ дуугүй байсан бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд тодорхой өөрчлөлт гарч эхэлсэн билээ. Банкны групп өөрийн үүргээ биелүүлж ирсэн ба тухайлбал, үзүүлэлтүүдийг судлан боловсруулах, засаглал, авлигын асуудалд нөхцөл байдлын үнэлгээ өгөх, бодлогын асуудлаар санал солилцох, техникийн туслалцаа үзүүлэх, санхүүгийн үйл ажиллагаа явуулах зэргээр ажиллаж ирсэн болн5о. Банк болон бусад хандивлагчид муу засаглалтай оронд үйл ажиллагаа явуулж ирсэн хэв байдал өөрчлөгдөж эхэлсэн ба одоогоор бүх орнуудад нэгэн жигд биш болж байна. 6. Дэлхий дахин дахь чиг хандлагууд. Эдгээр асуудлуудад нэмэгдэж буй анхаарал нь дэлхийн хэмжээнд тодорхой үр дүн авчрах ёстой юм. Зарим орнуудад нааштай ахиц гарсан байхад заримд нь байдал дордсон байна, дунджаар дэлхий нийтээр засаглал, авлигыг хянах талаар үлэмж хэмжээний ахиц дэвшил гараагүй байна5. Хөгжиж буй олон тооны орон, тэдгээрийн институциуд энэ талаар манлайлж ажиллаж байхад зарим оронд засаглал, авлигын талаар тодорхой шинэчлэл, үр дүн гараагүй байх жишээтэй байна. Мөн их олон тохиолдолд шинэчлэгчид засаглалын шинэчлэлийн хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэд шаардлагатай хэмжээний дэмжлэгийг хүчтэй ашиг сонирхолын бүлэглэлүүдийн өмнө авч чадахгүй байдаг. Шигтгээ 1. Банкны группын хууль эрх зүйн хүрээ 5 Паниэль Кауфман, Аарт Крэй, Массимо Маструцци Governance matters IV, Дэлхийн Банк 2005.

Банкны группын засаглал, авлигын эсрэг аливаа стратеги нь Банкны группын байгууллага бүрийн Зүйлийн гэрээнд заасан зорилготой нийцэж байх ёстой буюу гишүүн орнуудын эдийн засгийн хөгжлийг дэмжих явдал юма. Засаглал, авлигын эсрэг ажлын хүрээнд Банкны группын байгууллагууд Зүйлийн гэрээнд тусгасан бусад талуудтай харилцах тухай, тухайн орны дотоод хэрэгт оролцохыг хязгаарласан зэрэг хязгаарлалт, болон гишүүн орны улс төрийн болоод эдийн засгийн бус шийдвэрийг харгалзах хэрэгтэй болноб. Мөн ОУСБХБ, МИГА нь тэдний олгож буй хөрөнгийг зориулалтаар зарцуулж, эдийн засгийн үр ашгийг тооцсон, улс төр болоод эдийн засгийн бус хүчин зүйл, нөлөөнд автагдахгүй байхыг хангасан зохицуулалт хийсэн байхыг шаарддагв. АОУСБХБ-ны Зүйлийн Гэрээний 1р зүйл, ОУХА-ийн Зүйлийн Гэрээний 1-р зүйл, ОУСК-ийн Зүйлийн

Гэрээний 1-р зүйл, МИГА-ийн Конвенцийн 2-р зүйл

Б ОУСБХБ-ийн Зүйлийн Гэрээний 4-р зүйл, ОУХА-ийн Зүйлийн Гэрээний 5-р зүйл, ОУСК-ийн Зүйлийн

гэрээний 3-р зүйл, МИГА-ийн Конвенцийн 34-р зүйл.

В ОУСБХБ-ийн Зүйлийн гэрээний 3-р зүйл.

Page 17: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

7. Стратегийг бэхжүүлэх нь. Дэлхий нийтээрээ асуудалд анхаарал хандуулдаг болсон, гүйцэтгэлийг дүгнэдэг, өөрчлөлтийн төлөө дотоод болон гадаадын эвсэл байгуулсан, Банк болон бусад хандивлагчдын ажлын арга барил өөрчлөгдсөн зэрэг өнгөрсөн 10 жилийн хугацаанд гарсан ахиц дэвшлээс үл хамааран Банкны зүгээс улам ихийг хийж болох юм. Ингэхдээ Банк өөрийн судалгааны үр дүн, туршлагын сургамжийг газар дээр буюу тухайн оронд системтэй, тодорхой үр дүнд чиглэсэн стратегид тусган ажиллах болно. Энэ стратеги нь харилцагч засгийн газрууд хөрөнгө оруулалт, өсөлтийг сааруулж буй муу засаглал, авлигын асуудлыг шийдэх бодлогын бөгөөд институцын шинэчлэл хийхэд дэмжлэг туслалцаа хүсэн эрж буйг ухамсарлаж байгаа юм. Мөн муу засаглал, авлига нь зээл, тусламжийн үр өгөөжийг сулруулдаг гэдгийг ухамсарлан Банкны групп зээл, тусламжийн үр өгөөжид тулгарч болох эрсдэлийг шийдвэрлэхийн зэрэгцээ улс орны өөрчлөлтийн төлөө санаачилгыг дэмжих стратегийн оролцоог тодорхойлох нь чухал юм. 8. Алсын хараа. Энэхүү стратеги нь Ерөнхийлөгч Волфовиц 2006 оны 4-р сард Жакартад болсон хуралд хэлсэн үгэндээ тодорхойлон хэлсэн санаанд тулгуурласан ба Банк болон бусад түншүүдийн сургамжуудад (Хавсралт А-д дэлгэрэнгүй бичсэн) тусгасан болно. Сургамжуудаас харахад ядуурлыг бууруулахын тулд Банкны групп нь хэрэгжүүлж буй төсөл, ажиллаж байгаа салбар, орны хөтөлбөрт засаглал, авлигын асуудлыг тууштай, үр дүнд чиглэсэн цогцтой байдлаар тусгадаг арга хандлага руу шилжих хэрэгтэйг харуулсан байна. Энэ шинэ хандлага нь Банкны группын хувьд өргөн хүрээний үр дагавартай байх болно: Орны тусламжийн стратегийг боловсруулах үйл явц, Банкны санхүүжилт бүхий үйл ажиллагааг бэлтгэх, хянах, хэрэгжүүлэх үйл явц, түнш байгууллагуудтай хамтран ажилдаг арга барил болон тухайн оронд ажиллах хүний нөөц, үйл ажиллагаанд өөрчлөлт орох болно. 9. Зорилтууд. Банкны группын засаглалын чиглэлийн үйл ажиллагааны гол зорилго нь зохистой бодлого боловсруулан хэрэгжүүлдэг, төрийн үйлчилгээг үзүүлдэг, зах зээлийг тодорхойлох дүрэм журам тогтоодог, авлигатай тэмцдэг улмаар ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулсан чадвартай, хариуцлагатай төр, институц бий болгоход туслахад оршино. Засаглал, авлигын талаарх стратегийг эрчимжүүлэхийн тулд Банкны групп хэд хэдэн зорилт дэвшүүлсэн: (а) өөрийн арга механизм, үйл ажиллагааг бүрэн дүүрэн дайчилж улс орнуудтай засаглал, авлигын асуудлаарх хамтын ажиллагааг

Page 18: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

нэмэгдүүлэх; (б) Банкны далайцтай салбар дахь үйл ажиллагаатай засаглал, авлигын талаарх гарч буй шинэлэг зүйл, санаачилгыг уялдуулах; (в) Банкны тухайн орны стратеги, үйл ажиллагаанд хэмжихүйц, үр дүнд хүрэхийн тулд бусад хандивлагч, түншүүдтэй хамтран дэлхийн орнуудад засаглал, авлигын асуудлыг системтэй, тууштай жигд шийдэхийг хөхүүлэн дэмжих; (г) Банкны группын санхүүгийн үйл ажиллагааны хамгийн хатуу стандартыг ханган ажиллах; (д) төв засгийн газраас гадуурх оролцогч талууд, институциуд болох парламент, орон нутгийн нийгэмлэгүүд, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл болон иргэний нийгмийн чадавхийг бэхжүүлэх замаар тэдэнтэй өрнүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэх болно. Түнш орнуудыг илүү үр дүнтэй дэмжихийн тулд засаглал, авлигын эсрэг хийж буй ажлаа улам гүнзгийрүүлэн өргөжүүлж, үйл ажиллагаа явуулж буй арга барилаа өөрчилж, дор дурьрдсанчлан шинэ тэргүүлэх чиглэл, санаачилгын дагуу ажиллах болно. 10. Дэлхий нийтийн туршлага. Банкны улам эрчимжүүлж буй засаглал, авлигын талаарх стратеги нь дэлхийн улс орнууд, хандивлагчид, иргэний нийгэм зэрэг түншүүдтэй хамтран ажилласан 10 гаруй жилийн арвин туршлагад үндэслэсэн юм. 1996 онд тэр үеийн Дэлхийн Банкны Группын Ерөнхийлөгч “авлигын хорт хавдартай тэмцэхээр” олон нийтэд зарласан бөгөөд 1997 оны 9-р сард Захирлуудын Зөвлөл Дэлхийн Банкны группын анхны авлигын эсрэг стратегийг баталсан юм6. Тэр үеэс хойш засаглал, авлигын асуудал хувьсан өөрчлөгдөж, сургамжтай зүйл суралцсан юм. Шигтгээ 2-д тэмдэглэснээр амжилт, ялагдал хоёр улс төр болон бизнесийн сонирхолын бүлэглэлүүд хамтран үр дүнтэй авлигын эсрэг тэмцэж чадаж байгаа эсэхээс хамаардаг байна. Бодит нөхцөл байдал улс бүрт ялгаатай байдаг билээ. Бүгдэд тохирох нэг “хэмжээтэй” шинэчлэлийн хөтөлбөр гэж үгүй. Банкны групп шинэ хандлагаар ажиллаж эхэлсэн ба тухайн орны шинэлэг зүйл, санаачилга, туршилт, түүнийг тухайн орны түвшинд нэвтрүүлэн хэрэгжүүлэхэд зээл олгож байна. 11. Суралцах үйл явц. Энэхүү шинэээр хувьсан өөрчлөгдөж буй чиглэлд суралцах ёстой гэдгийг ухамсарлан Банк нь засаглал, авлигын асуудал, тэдгээрийн өсөлт, хөгжилтэй холбооны талаарх өөрийн болон бусдын судалгааа шинжилгээний ажлыг үргэлжлүүлэн дэмжих болно. Эдгээр судалгаа нь ямар төрлийн бодлого, үйл ажиллагаа, ямар нөхцөл байдалд амжилттай (буюу амжилтгүй) байхыг ойлгоход туслах болно. Цаашид судалгааны цар хүрээг өргөжүүлэх, дэлхийн хэмжээний шилдэг авъястнуудыг дайчлах, тухайн орон, төслийн мэдээ баримтыг баяжуулах хэрэгтэй зэрэг нь энэхүү далайцтай, өөрчлөгдөж буй чиглэлд хариулт өгөөгүй, мэдэгдэхгүй олон тооны асуудал байгааг харуулж байна. (Хавсралт F-д Өсөлт, засаглалын асуудлаарх зарим судалгааны материалын жагсаалтыг хар).

Page 19: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

12. Сургамжууд. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хуримтлуулсан гол сургамжууд юу байв? Заримыг дурьдвал (Хавсралт А-д дэлгэрэнгүй авч үзсэн болно):

• Олон тооны судалгааны үр дүнгээс харахад сайн засаглал бүрдүүлж, авлигатай тэмцэх нь урт хугацаанд хөгжлийн үлэмж үр дүн өгдөг байна: эдийн засгийн тогтвортой өсөлт бий болж, тэгш бус байдал, хүүхдийн эндэгдэл болон бичиг үсэггүй байдал буурч, улс орны өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтын орчин сайжирч санхүүгийн салбарын тогтвортой байдал бий болно.

• Засаглал, авлигын асуудлаарх шинэчлэлд Засгийн газрын

манлайллын асуудал чухал ба хөгжлийн түншүүд дэмжих нэгэн адил чухал үүрэгтэй байдаг. Энэ манлайлал үгүй газар ч гэсэн бусад талуудын, тухайлбал, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, бизнесийн бүлгийн оролцоотой сайн засаглалыг бүрдүүлэхийг шаардаж болно.

• Засаглалын сорилтууд нь орон бүрт нэгэн адил бус байдаг

тиймээс стратеги, бодлого нь ялгавартай, тухайн орны нөхцөл байдалд нийцсэн, орон нутгийн мэдлэгт суурилсан шинэлэг зүйлийг эрэлхийлсэн орон нутгийн хүмүүстэй хамтран ажилсан байх хэрэгтэй байдаг байна.

Шигтгээ 2: Европ, Төв Азийн туршлага, сургамж

Дэлхийн Банкны сүүлийн тайлангийн дүнгээс харахад Европ, Төв Азийн зарим орнуудад авлигыг бууруулах талаар тодорхой ахиц дэвшил гарсан байна: компаниуд бага хэмжээнд, цөөн удаа хээл хахууль өгдөг болж, тэдний хувьд авлигын асуудал их хэмжээнд ноцтой байхаа больсон байна. Гэхдээ гарсан ахиц дэвшил нь жигд бус байна. Хүчтэй манлайлал, Европын холбоонд элсэхтэй холбоотой хөдөлгөөнөөр нэмж эрчимжсэн шинэчлэл нь маш тодорхой чиглэлтэй байсан орнуудад хамгийн бодит үр дүн гарсан байна. Шилжилтийн үед буй орнууд хялбаршуулсан татварын тогтолцоо нэвтрүүлж, орлогын бага хэмжээн татвартай, өргөн суурьтай, цөөн тооны чөлөөлөх зүйлтэй тогтолцоо нэвтрүүлж, аж ахуйн нэгжүүд татватын тогтолцооны талаарх ойлголт сайжирсан байна. Бараг орон болгон гаалийн тухай хууль тогтомжоо шинэчилж, мэдээлэл технологийн шааадлагатай хөрөнгө оруулалтыг хийж, эрсдэлд суурилсан үнэлгээний тогтолцоо руу гаалийн байгууллагууд шилжиж, аудит нэвтрүүлсэн зэрэг нь авлигыг бууруулахад хувь нэмэр оруулсан байна. Бусад салбарт үр дүн төдийлэн тод бус байна. Шүүх засаглалын шилжилтийн эхний үед анхааарал тавьдаггүй байсан бөгөөд, засгийн газрын гэрээ контракт авах, хууль боловсруулахад авлига өгөх зэрэг буураагүй байна. 2002-2005 онд Европ, Төв Азийн бүсэд авлигыг бууруулахад гарсан амжилт % 20% 15%

10%

5%

Page 20: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

• Үндэсний хэмжээнд засаглалын шинэчлэлийг өрнүүлэх боломж

хязгаарлагдмал байсан ч орон нутгийн түвшинд хамтран ажиллах боломж байж болох юм. Зарим тохиолдолд орон нутгаас гарах санаачилга бүхий шинэчлэл буюу орон нутгийн хамтын нийгэмлэгд түшиглэсэн хөгжил гараа байж болох ба орон нутгийн засаг захиргааны чадавхи, хариуцлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой байх юм.

• Захиргааны түвшин дэх авлигатай тэмцэхэд тодорхой хэмжээний

амжилт гарч байгаа ч гүн үндэс суурьтай улс төрийн буюу тогтолцооны авлигатай – үүнд их хэмжээний мөнгө санхүү, улс төрийн хамаарал, төрийн байгууллагууд ашиг сонирхолын бүлэглэлүүд, хүчирхэг эдийн засгийн бүлэглэлүүдэд автагдсан зэрэг – тэмцэхэд хүндрэлтэй юм. Энэ тохиолдолд уламжлалт төрийн захиргааны удирдлагын арга хэмжээ дангаараа дээрх сорилтуудыг шийдвэрлэх боломжгүй юм.

• Засаглалыг сайжруулах нь төв засгийн газрааас гадуур буй

институцтэй (парламент, орон нутгийн нийгэмлэгүүд, иргэний нийгэм болон хэвлэлх мэдээлэл) хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэсэн үг бөгөөд төв засгийн газрын хийж буй ажлыг нөхөж буй санаачилгыг дэмжих юм. Үүнийг өргөн хүрээнд хөгжлийн хамтын ажиллагааны ажлын хэсэг болгон хэрэгжүүлж болно – оролцооны, ил тод байдлыг хангасан санаачилгууд, тухайлбал, иргэд бодлого боловсруулах, төсвийн зарцуулалтын тэргүүлэх чиглэлүүд болон нийгмийн үйлчилгээ талаар мэдээлэл олж авах; орон нутгийн удирдлагыг сайжруулахын тулд орон нутгийн хамтын нийгэмлэгийн оролцоог хөхүүлэн дэмжих; бараа үйлчилгээ худалдан авах, хөрөнгийн мэдүүлэгт хэвлэл мэдээлэл, иргэний нийгмээс тавих хяналтыг дэмжих.

Page 21: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

• Нээлттэй, дэвжин өсч буй хувийн хэвшил нь сайн засаглалыг шаардах нэгэн том эх сурвалж байх юм. Хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, хүнд суртал, ил тод бус зохицуулалтын дүрэм журмыг үгүй болгох, монополь үйл ажиллагааг багасгах, төрийн өмчийн үйлдвэрийн газар болон банкийг өрсөлдөөнт байдлаар хувьчлах, жижиг, дунд үйлдвэрүүд зах зэээлд нэвтрэх боломж бүрдүлэх зэрэгт засгийн газарт туслах нь иргэдийн аж ахуй эрхлэх боломж олгож, нэмэгдүүлэх юм.

• Сайн засаглалыг бүрдүүлэх, авлигын эсрэг тэмцэх гол үүрэг

хариуцлага тухайн орны удирдагч болон институцид байгаа ч бусад оролцогч талууд болох – хандивлагч байгууллага, санхүүгийн болон олон талт байгууллагууд нэгэн адил чухал үүрэг гүйцэтгэж чадах юм. Хөгжиж буй орнуудад авлигын замаар олсон мөнгийг шалгахад олон тохиолдолд хөгжингүй орнуудын банк, өмч хөрөнгө, хөрөнгө оруулалттай холбоотой байдаг нь тогтоогддог.

• Хандивлагчдын санхүүжилт бүхий төслүүд үзүүлэн болох үр

дүнтэй байж болох юм, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд авлигын эсрэг зохицуулалтыг хийсэн болон төслүүд нь засаглал, тогтолцооны шинэчлэлийг дэмжиж байгаа бол шууд үр нөлөөтэй байна. Нөгөө талаас хөгжлийн түншүүд засаглал, авлигатай холбоотой асуудлыг ухамсарлан хүлээн зөвшөөрөх байдал жигд бус, зохицуулалтгүй байсан нь харилцагч орнууд, тендер, төслийн хэрэгжилтэнд оролцогч аж ахуйн нэгжүүдийг төөрөгдөлд оруулах байдалтай байв.

• Дэлхийн Банк болон хандивлагчдын хөтөлбөрийн сургамж,

туршлагаас харахад төрийн санхүүгийн удирдлага зэрэг засаглалын зарим салбарт ахиц амжилт гарсан байхад төрийн албаны шинэчлэл, авлигын эсрэг хороо зэрэг бусад салбарт хоёрдмол үр дүнд хүрсэн байна.

• Банкны Группын хүрээнд орны хөтөлбөр, салбар, гишүүн орны

институцын хүрээнд засаглал, авлигын асуудлыг нэг мөр авч үздэггүй байсан түүхтэй юм. Шинэлэг санаачилга ихэнх тохиолдолд саланги туршилт хэмээн үлдэж Банкны үйл ажиллагаанд бүрэн хэмжээнд хэвшидэггүй байв. Бүхэлд нь авч үзэхэд нэн ялангуяа тухайн орны түвшинд Банк нь засаглал, авлигын чиглэлээр үр дүнд хүрэх өөрчлөлт хийхэд шаардлагатай боловсон хүчин, ур чадвар, хөшүүргийн тогтолцоогүй байна.

Энэхүү стратегийн хэрэгжилтийг дээрх сургамжийг тусган гурван түвшин дэх үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулсан болно – тухайн орон, төсөл болон дэлхийн түвшинд. Тухайн түвшин бүрт төв засгийн газраас гадуур буй

Page 22: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

тухайлбал, хувийн хэвшил, иргэний нийгэмтэй хэрхэн ажиллахыг тусгасан байгаа.

II. УЛС ОРНУУДЫГ ДЭМЖИХ СТРАТЕГИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ

13. Энэхүү шинэ стратегийн зарчмын цөм нь улс орнуудын засаглалыг сайжруулах, авлигын эсрэг гаргаж буй хүчин чармайлт, чадварлаг, ил тод, харицлагатай институц байгуулах үйл явц, ядуурлыг бууруулахад үзүүлж буй дэмжлэгийг өргөжүүлэхэд оршино. Засгийн газар нь Банкны гол харилцагч байгууллага мөн боловч засаглалын шинэчлэлийг шаардраж, ажилдаг засгийн газрын болоод гадуурх өргөн хүрээний байгууллагуудыг дэмжихийн энэхүү стратегид тусгасан болно. А. Орны тусламжийн стратеги 14. Орны тусламжийн стратеги нь засаглал, авлигын асуудлыг шийдвэрлэхэд үзүүлэх тусламж, дэмжлэгийн зүй ёсны эхлэл байх юм, учир нь орны тусламжийн стратеги боловсруулах үйл явц нь түнш орнуудтай, иргэний нийгэмтэй өргөн хүрээний хэлэлцүүлэг хийдэг бөгөөд Банкны удирдлага, Захирлуудын зөвлөлийн хяналт тавих үндсэн арга хэрэгсэл болж тэдний ажлын үр нөлөөг үнэлж дүгнэдэг. Орны тусламжийн стратегид засаглал, авлигын асуудлыг тусгасан байдал нь тухайн оронд эдгээр асуудлын ач холбогдолтой нийцэхгүй байдаг. Тиймээс тэргүүлэх асуудал бол тухайн оронд ядуурлыг бууруулах, Банкны группын санхүүгийн болоод нэр хүндэд эрсдэл учруулж болзошгүй сорилтуудыг энэхүү стратегийн хүрээнд системтэй, цэгцтэй хандлагаар шийдвэрлэхийг зорих болно. Стратегийг байгууллагын түвшнд хянан нягтлах явцын хүрээнд эрсэдл ихтэй орнууд шаардлагатай хэмжээний Удирдлагын анхааралд байхыг хангах зарчмаар засаглалын асуудлыг хэрхэн тусгаж буйг үнэлж дүгнэх болно.

1. Засаглал, авлигын асуудалд анхаарал хандуулах нь

Page 23: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

15. Орны тусламжийн стратеги нь Банкны группын тухайн оронд хэрэгжүүлэх үйл ажиллагааны бизнесийн төлөвлөгөө юм. Энэхүү төлөвлөгөө нь тухайн орны хөгжлийн алсын хараа, зорилго зорилтуудыг тодорхойлж, Банкны зүгээс тухайн орон дахь хөгжлийн хөтөлбөрийг судлан оношилж Банкны группын зүгээс тухайн оронд тохирсон хөтөлбөрийн хэрэгцээг тогтоож чингэхдээ Банкны хөтөлбөрийн багц, байгууллагын харьцангуй давуу тал зэргийг харгалзах болно. Орны тусламжийн стратегийн зорилт нь тухайн орныг тогтвортой хөгжүүлэх, ядуурлыг буурулахад туслахад Банкны группын үзүүлэх зээл, тусламжийн чиглэлүүдийг тодорхойлоход оршино. Засаглал, авлигын асуудалд хандах хандлага, арга барилыг эрчимлжүүлж буй энэ үед судалгаа, оношилгооны ажлыг сайжруулах замаар тухайн орон дахь засаглал, авлигатай холбоотой хүндрэлүүд, улс орны хөгжил болон Банкны санхүүжилт бүхий үйл ажиллагаанд учруулж болох эрсдэл, шинэчлэл хийх засгийн газрын чин зориг, шинэчлэлийг үлгэр дууриалах манлайлагчид болон хяналтын институцын байдал зэргийг цогцоор нь авч үзэж Банкны баг Орны тусламжийн стратегийг боловсруулах хэрэгтэй болно. Ядуурлыг бурууулах үндсэн зорилгын хүрээнд Банкны баг эдгээр судалгааг тусган Орны тусламжийн стратеги, тухайн орон дахь Банкны хөтөлбөрийг боловсруулна. Эдгэээр стратеги нь мөн чанартаа тухайн оронтой хамтран ажиллах хөтөлбөр бөгөөд хөгжлийн төлөө үр дүнгийн төлөө Банкны арга хэрэгслийг иж бүрнээр дайчлан ажиллахыг толилуулсан болно. 16. Тухайн орны шинж чанар. Засгийн газрын тэргүүлэх чиглэлүүд болон гүйцэтгэл нь Орны тусламжийн стратегийн үндсэн чиглэлийг тодорхойлсоор байх болно. Улс орнуудын өвөрмөц байдал, эрсдэлийн өргөн шатлалт зэргээс хамааран улс орнуудыг эрэмблэх боломжгүй юм. Улс орнуудыг эрэмбэлсэн ямар нэгэн рейтинг ашиглаагүй болно. Гэхдээ Орны тусламжийн стратегийг боловсруулах үйл явцын туршлагаас харахад дарааах нийтлэг шинж чанар, хандлага ажиглагдаж байна:

• Засаглал харьцангүй сайн болон сайжирч байгаа, авлига нь хөгжлийн асуудалд саад учруулах хэмжээнд бус орнуудад Банкны стратеги илүү уян хатан, орон нутгийн нөхцөл байдалд тохируулан ажиллахыг зорино.

• Өндөр боломж бүхий орон буюу төрийн удирдагчид засаглал,

авлигын эсргэ далайцтай шинэчлэл хийж буй газар Банк нь үзүүлж буй санхүүгийн болон техникийн дэмжлэг, тусламжийг нэмэгдүүлж олон нийтэд гарч буй эерэг хөгжлийг таниулах болно.

• Засаглал, авлигын асуудал нь ядуурлыг бууруулахад тулгарч буй

гол хүндрэл бөгөөд тухайн орны хувьд энэ нь тэргүүлэх асуудал бол Банкны стратеги нь тухайн орны засаглалын гаргаж буй хүчин чармайлтыг дэмжин, засаглалын асуудлыг гол сэдэв болгон авч үзэж авлигын асуудлаар ажилдаг багуудыг дайчлах, засаглалын

Page 24: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

зөвлөхүүдийг тухайн оронд илгээх, төслийн баримт бичигт авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө тусгах зэрэг байдлаар ажиллах болно. Тухайн орны хөгжил дэвшил засаглал, авлигын асуудалд гарсан амжилтаас хамаарч байгаа оронд стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцыг засаглалын байдлыг судлан оношилж дүгнэлт өгөх, мониторинг хийх, хэмжихүйц, хэрэгжихүйц үзүүлэлт боловсруулах ажлаар нэмэлт дэмжлэг үзүүлэх болно.

• Засаглал хямралд орох маш өндөр эрсдэлтэй буюу муу засаглал,

газар авсан авлига нь хөгжлийн үйл яцыг сааруулж байгаа, төрийн удирдагчид шинэчлэл хийх чин зориггүй байгаа болон Банк, засгийн газар хоёр тэргүүлэх чиглэлүүдийн талаар тохиролцож чадахгүй байгаа орнуудад Банк нь засаглалын хангалттай зохицуулалт бүхий боломжтой салбар, чиглэлд ажиллаж, чадавхийг нэмэгдүүлэх, ядуучуудын суурь хэрэгцээг хангахыг эрхэмлэн үйл ажиллагаа явуулж, өөрийн эрх мэдлийн хүрээнд төв засгийн газраас гадуурх байгууллагуудтай хамтран ажиллах болно. Мөн стратегийн баримт бичигт нэн хязгаарлагдмал зориулалт бүхий санхүүжилт олгох, зээлийн бус үйл ажиллагаанд шилжих эсвэл нэн ховор тохиолдолд санхүүгийн дэмжлэгийг цуцлах зэрэг арга хэмжээ зэргийг тусгасан байна7. ОУСК болон МИГА хоёр нийгмийн харуицлагатай хөрөнгө оруулалтын бодлогыг хөхүүлэн дэмжсэн гол түнш хэвээр байж болох юм, учир нь хувийн хэвшилтэй стратегийн түншлэл бүрэлдүүлэх нь эрсдэл ихтэй оронд өөрчлөлтийн чухал арга хэрэгсэл байж болох юм. Энэ хандлага нь дайны дараа буй, тусламж яаралтай хэрэгтэй орнуудад зээл, тусламж үзүүлэх ажлыг үгүйсгэхгүй юм.

Шигтгээ 3. Засаглалын асуудалд анхаарсан Орны тусламжийн 3 стратегийн жишээ

Индонез улс (санхүүгийн жил 2003) нь стратегийн баримт бичигт засаглалын асуудлыг чухалчилж тусгасан орнуудын жишээ юм; их хэмжээнд авлигалд автагдсан засгийн газарт санхүүгийн дэмжлэг үзүүлсэн гэж Банкын группын нэр хүнд унасан тэрхүү үед засаглалын асуудалд анхаарах нь шинэлэг зүйл байсан юм. Засаглалын асуудалд өндөр хэмжээнд ач холбогдол өгсөн Орны тусламжийн стратеги бүхий орнууд бол Багладеш (2006 он), Албани улс (2006) юм. Эдгээр гурван орны стратеги нь засаглалын асуудал ядуурлыг бууруулахад тулгарч буй гол сорилт хэмээн тодорхойлж Орны тусламжийн стратеги боловсруулахад засаглалын асуудалд ач холбогдол өгөх болсон байна. Тухайн стратеги бүр нь өөрийн онцлог шинж чанартай бөгөөд засаглалын асуудалд бүгдэнд тохирох нэг хэмжээ үгүй гэдгийг нотолж байгаа болно. Энэ гурван тохиолдолд их хэмжээний зээлийн хөтөлбөр стратегийн чухал хэсэг байсан ба засгийн газар засаглал, авлигын асуудлыг шийдэх чин зоригтой байх хэрэгтэй байсан юм. Эдгээр гурван стратегид дараах үндсэн 4 чиглэлээр засаглалын хүрээнд ажиллахыг санал болгосон байна:

• Салбарын засаглал буюу салбахын хэмжээнд ил тод байдлыг сайжруулах, үйлчилгээ үзүүлж буй газар харилцагчдын өмнө хариуцлага хүлээх замаар төсвийн нөөөц хөрөнгийн зарцуулалтын хариуцлагыг сайжруулах. Бангладешийн Орны стратегийн баримт бичигт салбарын асуудлыг хурцаар тавьсан байгаа бөгөөд эрчим хүч, далайн боомтын засаглалын асуудлууд ядуурлыг бууруулахад сорилт болж байсан байна.

• Орон нутгийн засаглал – хөгжлийн асуудлаарх шийдвэр гаргах үйл явц, түүнд хяналт тавих, хэрэгжүүлэхэд орон нутгийн иргэд, бүлгүүдийн оролцоог нэмэгдүүлэх. Индонезийн Орны тусламжийн стратеги орон нутгийн удирдлага, хамтын нийгэмлэгүүдийн хамтын ажиллагааг хариуцлагын тогтолцоог сайжруулах, ядуурлыг бууруулахад чиглэсэн нийгмийн үйлчилгээг боловсронгуй болгохын үндэс гэж үзсэн байна.

• Засаглал, болон хувийн хэвшлийн хөгжил – засаглалын шинэчлэл нь төрийн бараа үйлчилгээг давуу эрхээр авах зэрэг боломжийг бууруулж, өрсөлдөөнийг эрхэмлэдэг хувийн хэвшил болон үр ашигтай ажилдаг улсын салбарыг бэхжүүлэх юм. Албанийн Орны тусламжийн стратеги нь хэрэгжилтийг хянах хэрэгсэл болгон бизнесийн орны судалгааг чухалчилсан байна.

Page 25: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

17. Муу засаглал, авлигын учруулах эрсдэл. Засаглал, авлигын асуудал гол сэдэв болж буй орнуудад Орны тусламжийн стратегийг гүнзгийрүүлсэн засаглалын судалгаа, оношилгоо боловсруулж хэрэгжүүлэхийг дэмжих болно. Хавсралт В-д энд дэвшүүлсэн үндсэн асуултуудыг нарийвчлан авч үзэх юм. Эдгээрт хариулахын тулд ажилтнууд судалгаа шинжилгээ, өөрийн мэргэжлийн дүгнэлтэд үндэслэж, байгууллагын хүрээнд баримталж буй зарчмуудыг даган мөрдөх болно.

• Тухайн оронд засаглал, авилгын сорилтууд орны эдийн засгийн өсөлтийг хангах, ядуурлыг бууруулахад ямар хэмжээний шийдвэрлэх үүрэгтэй вэ? Сул талууд ямар хэмжээнд тухайн салбар буюу институцид төвлөрсөн бэ? Банкны баг эдийн засгийн болон салбарын ажил, шаардлагатай бол судалгаа оношилгоо хийж, дээрх асуултанд хариулт ирэх болно. Хэрэв эдгээр ажлын үр дүнд засаглал, авилгын асуудал хөгжил дэвшилд саад болж байна гэж тогтоовол, Орны тусламжийн стратеги нь дээрх асуудалд төвлөрөх болно. Хэрэв сул талууд нь ядуурлыг бууруулах гол үүрэгтэй салбар буюу институцид төвлөрсөн бол Орны тусламжийн стратеги нь дээрх чиглэлд засаглалыг сайжруулахад чиглэх болно.

• Засаглалыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх чин зориг засгийн газарт

ямар хэмжээнд байна вэ? Гарч буй ахиц амжилтыг хянаж байна уу? Засгийн газар шинэчлэлийг тууштай хэрэгжүүлэх чин зоригтой байх нь муу засаглалтай, авилга тархсан оронд ч гэсэн Банкны дэмжлэгийг үргэлжлүүлэн авахын баталгаа. Хэрэв муу засаглал, авилгын өндөр хэмжээ нь хөгжилд үлэмж хэмжээний аюул учруулж болзошгүй, засгийн газар шинэчлэл хийх сонирхол багатай бол Банкны стратегид энэхүү зөрчилтэй байдлыг харгалзан, тодорхой хугацааны дараа нөхцөл байдлыг өөрчлөх талаар ажиллах хэрэгтэй юм. Магадгүй

Page 26: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

Банкны хариулт нь 12-14 хуудас бүхий Стратегийн баримт бичгийн завсрын тэмдэглэл боловсруулж тухайн орны түвшинд Банкны санал болгох үйл ажиллагаа байж болох юм.

• Дотоодын хяналтын институц болох шүүх засаглал, хууль тогтоох

байгууллага, аудитын байгууллага, хэвлэл мэдээлэл болон иргэний нийгэм хэр зэрэг үр дүнтэй ажиллаж байна вэ? Засгийн газрын хүрээнд болон гадуурх хүчин чармайлтыг Банкны судалгаа, зөвлөгөө, үйл ажиллагаагаар дэмжиж болох сайн засаглын “манлайлагч-үлгэр жишээ” хувь хүн буюу институц байна уу? Засгийн газар шинэчлэлийг тууштай явуулах нь тодорхой бус байгаа үед хариуцлагатай институц, нөлөө бүхий дэмжигчид байх нь байдлыг тэнцвэржүүлж, шинэчлэлийг тууштай явуулах боломж олгох юм. Эдгээр институц нь урт хугацаанд хөгжлийн чиг хандлагыг бий болгож, Банкны санхүүжилт бүхий үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй байх юм. Хариуцлага тооцох институц нь идэвхтэй байвал Банк өөрийн үйл ажиллагааг өргөжүүлэх, санхүүжилтийг нэмэх боломжтой юм.

• Санхүүгийн үйл ажиллагаа явуулах нь Банкны нэр хүндэд асуудал

учруулж байна уу тийм бол, үүнийг хэрхэн багасгах уу? Тухайн нэг оронд бусад хандивлагчид идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юу, тэд засаглал, авилгын асуудалд төвлөрч байна уу? Банкны хувьд тухайн оронд явуулж буй үйл ажиллагааны нэр хүндийн эрсдэл тухайн орон дахь авилгын хэмжээнээс хамаардаг: Муу засаглалтай орнуудад энэ эрсдэл хамгийн өндөр байдаг ба үлэмж хэмжээний авлигатай оронд Банкны хөтөлбөр, санхүүжилтийн хэмжээ бусад хандивлагчдын өмнө их хэмээн тооцогдвол. Эрсдэлийг бууруулах нь тухайн тохиолдол бүрээр авч үзэхийг шаардах бөгөөд ингэхдээ Орны тусламжийн стратеги эсвэл Завсрын тэмдэглэлийн хүрээнд буюу Удирдлага, Захирлуудын зөвлөлийн хяналтын ажлын шугамаар шийдэж болох юм.

• Орны тусламжийн стратеги хэрэгжих явцад засаглалын орчны эрсдэл

учруулах түвшин ямар байна вэ? Хэрэв үлэмж хэмжээнд эрсдэл учруулахаар бол Орны тусламжийн стратеги нь маш бага хэмжээний санхүүжилт бүхий үйл ажиллагааны хувилбарыг тусгасан буюу нэн ховор тохиолдолд санхүүжилтийг зогсоох болон зээлийн бус үйл ажиллагаанд шилжиж Банк нөхцөл байдлыг тодорхойлж оновчтой хувилбарыг сонгох болно. Хямралт байдал засгийн газрын хөтөлбөрт хэрхэн нөлөөлөх нь тодорхой бус байвал Банкны баг Завсрын тэмдэглэлд тусгах болно.

• Банкны санхүүжилт бүхий төслүүдэд залилан, авилгын эрсдэл ямар

хэмжээнд байна вэ? Банкны хөтөлбөрийг боловсруулах, үйл ажилаагааны багцыг хянахад салбар, байгууллага, үйл ажиллагааны хооронд эрсдэлийн үлэмж ялгаа буйг харгалзах хэрэгтэй юм. Хэрэв

Page 27: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

төслүүдэд нүүрлэх эрсдэл өндөр, тухайн оронд хэрэгжидэг Банкны хөтөлбөр далайцтай бол шинээр хэрэгжүүлэх үйл ажиллагааг хамгаалах зохицуулалтыг хийж одоо хэрэгжиж буй хөтөлбөрт тавих хяналтыг сайжруулах болно (бүх төслүүд авилгын эсрэг ажлын төлөвлөгөөтэй байх, хөтөлбөрт тогтмол хяналт тавьж байх).

2. Банкны стратегийг боловсруулан хэрэгжүүлэх нь 18. Банкны бүхий л стратегид үзүүлэх санхүүгийн тусламжийн хэмжээ, хэлбэр нь хөгжлийн үйл явцад саад болж буй, тухайлбал, муу засаглал, авлига г.м. бэрхшээлтэй холбоотой байдаг. ОУХА-ийн түнш орнуудын хувьд сайн засаглалын түвшинг дараах хоёр бүрэлдэхүүн хэсэг бүхий гүйцэтгэлд суурилсан хуваарилалтын тогтолцоогоор тодорхойлдог, үүнд: (а) засаглалын асуудалд анхаарсан Банкны Бодлого, институцын үнэлгээ (б) хөтөлбөрийн багцын үнэлгээ. Дээрх үнэлгээ болон Банкны зээлийн төлбөрийн чадварыг шинжилсэний үндсэн дээр тухайн оронд Банк нь зээлийн хөтөлбөрийг боловсруулна. Хэрэв засаглал, авилгын хэмжээ улс орны хөгжлийн үйл яцад үндсэн асуудал болж, засгийн газар шинэчлэлийн талаар хүчин чармайлт гаргахгүй буюу засаглалын орчин хямралд орох өндөр магадлалтай бол Банк нь бага хэмжээнд үйл ажиллагаа явуулах хувилбарыг сонгох болно. 19. Улс орны стратегид захирлуудын зөвлөлийн оролцохүүрэг роль. Засаглал, авилгын талаар үйл ажиллагааг эрчимжүүлэх нь стратегийн баримт бичгийн цөм тул Банкнаас гишүүн орнуудад үзүүлэх тусламж, түншлэлийн стратегийг боловсруулахд Захирлуудын зөвлөлийн идэвхтэй үүрэг роль стратегийн хэрэгжилтийн үндэс байх юм. Орны тусламжийн стратеги, Завсрын тэмдэглэл, тусламжийн стратегийн явцын тайлан зэргийг Захирлуудын зөвлөл хянаж Банкны группын стратеги нь бүх улс орнуудын хувьд жигд хэрэгжиж, олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэг авсан байхыг хангана. Хэрэв тухайн орон дахь нөхцөл байдал өөрчлөгдөж Банкны байр сууринд зохицуулалт хийх шаардлагатай бол холбогдох баримт бичгийг Захирлуудын зөвлөлд танилцуулан хэлэлцүүлнэ. Мөн өөр хувилбар бүхий Орны тусламжийн стратеги, стратегийн хэрэгжилтийн тайланд ямар нөхцөл байдал үүсвэл өөр хувилбарт шилжихийг тодорхой заасан байна. Мөн тухайн оронд өрнөх үйл явцыг Хяналтын хорооны хурлааар хэлэлцэж Банкны удирдлагын зүгээс байж болох санхүүжилтийн хэмжээний талаар Захирлуудын зөвлөлд шуурхай танилцуулах болно. Банкны удирдлагатай харилцаж мэдээлэл авсны үндсэн дээр Захирлуудын зөвлөл тухайн стратегийг боловсронгуй болгох талаар удирдамжаар хангаж, саналаа өгнө. Тодорхой төслүүдэд үнэлгээ дүгнэлт өгөх ажилд үргэлжлүүлэн оролцох ба нэн ялангуяа авлигын асуудлаа болоод удааширалтай байгаа төслүүдийг анхаарах болно. 20. Хөгжлийн бодлогын үйл ажиллагааг (ХБҮЯ) ашиглах нь. Банкны стратеги нь хөгжлийн бодлогын үйл ажиллагааг улс орны санхүүгийн

Page 28: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

хөтөлбөрийн нэгэн хэсэг болгон авч үзэж тухайн орон дахь засаглалын нөхцөл байдлаас хамаарна9. ХБҮЯ-ыг хэрэгжүүлэхээс өмнө тухайн орны санхүүгийн орчинд үнэлгээ өгч, төрийн санхүүгийн удирдлагын талаарх шинэчлэлийн арга хэмжээг харах болно. Энэхүү шинэчлэлийн үйл явцаас хамаарч нийт төсвийн хөрөнгө мөнгө эрсдэлд орох аюултай юм10. Санхүүгийн талаар холбогдох арга хэмжээг гол төлөв авсан байдаг бөгөөд зарим онцгой тохиолдолд Банкны бодлогын хүрээнд нэмэлт зохицуулалт хийсэн байдаг – зээлийн хөрөнгийг байршуулах валютын болон үндэсний мөнгөний нэгжийн тусгайлсан данс нээх г:м: ХБҮЯ-ыг засаглал сайн орнуудад түгээмэл хэрэглэдэг ч туршлагаас харахад дайн, хямралаас гарч буй орнууд, тухайлбал төрийн төв захиргааны чиг үүргийг сэргээж буй Афганистан, Зүүн Тимур г.м. орнуудад хэрэгжүүлэхэд тохиромжтой юм11. 21. Банкны группын стратегийн хамтарсан мөн чанар. Банкны группын өмнө тулгарч буй гол сорилт бол тухайн орны түвшинд өөрийн үндсэн ажлын хүрээнд аль болох үр дүнтэй ажиллах явдал юм. Банкны ажилтнууд Банкны группын хүрээнд буй бүхий л нөөц аргыг (тохиромжтой бол ОУСК, МИГА байгууллагыг оролцуулан) дайчлан ашиглах талаар хүчин чармайлт гаргах хэрэгтэй юм. Улс дамнасан корпорациудын хувьд ОУСК, МИГА нь хүнд нөхцөлтөй орнуудад нийгмийн өмнө хариуцлага хүлээсэн хөрөнгө оруулалтын бодлого хамтран боловсруулах түншүүд гэж үздэг байна. Банк нь зээл олгох хүндрэлтэй тулгарч байхад ч хувийн хэвшилтэй хамтран ажиллах нь эрсдэл өндөртэй нөхцөл байдалд өөрчлөлт хийх үндэс болох юм. Мөн олон улсын санхүүгийн б9усад байгууллага, ОУВС12, бусад хандивлагчидтай үйл ажиллагааг уялдуулж тухайн орны хөгжлийн бодлого, стратегийг дэмжих нь чухал байх болно. Хамтарсан буюу хамтран ажиллаж боловсруулсан Орны тусламжийн стратеги нь (Бангладеш, Нигери, Угандад саяхан ийм байдлаар боловсруулсан) хандивлагчдын нийгэмлэг үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах нэгэн чухал арга хэрэгсэл байж болох юм. 22. Үйл явцыг засаж залруулах. Хэрэгжилтийн явцад Банкны багууд нэмэлт мэдээлэл гарч ирэх, тухайлбал Байгууллагын шударга байдлыг хангах газраас ирсэн Банкны санхүүжилттэй хэрэгжиж буй төслүүдэд авлигын хэрэг гарсан зэрэг мэдээлэл авсны дагуу Банкны стратегид 9 Үйл ажиллагааны бодлого. 3-р зүйлд зээлийн талаарх бодлогын талаар тайлбарласан байгаа. 10 Хөгжлийн бодлогын зээл олгох тухай боломжтой эсэхийг Үйл ажиллагааны бодлогын 8.60-д заасан байгаа. 11 Засаглалын чадвартай байдлыг CPIA-ийн төрийн захиргааны удирдлагын рейтингээр хэмжсэн байгаа. 12 Банк, ОУВС-ийн туханй орны түвшинд хамтын ажиллагааны талаарх үндсэн баримт бичиг бол 2002 оны Банк, Сангийн Хамтын ажиллагааны талаарх удирдамж юм. Үүнд 2 үндсэн хэсэг байдөг: (i) тухайн орны талаарх стратеги, орны хөтөлбөрийг боловсруулах үйл явцад хоёр байгууллагын ажилтнууд хамтран ажиллана (ii) Захирлуудын зөвлөлд танилцуулах баримт бичигт байгууллага бүрийн байр суурийг ил тодоор тайлагнана.

Page 29: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

зохицуулалт хийхэд бэлэн байх хэрэгтэй юм. Муу засаглал, авлигын талаарх нэмэлт мэдээлэл нь тухайн оронд хэрэгжиж буй хөтөлбөрт үлэмж хэмжээний эрсдэл агуулж байж болох юм. Үүнд хариу авах арга хэмжээ бол Орны тусламжийн стратегид тусгасны дагуу өөр хувилбарыг сонгох явдал юм, ингэхдээ Орны тусламжийн стратегийн явцын тайланд нэмэлт өөрчлөлт оруулах буюу Завсрын тэмдэглэл/тайлбарт шилжих юм. Зарим тохиолдолд үйл ажиллагааг хумиж, эрсдэлийг бууруулах арга хэмжээг тодорхойлж болох юм. Нөгөө талаас тухайн оронд нөхцөл байдал сайжирсан бол Банкны баг Стратегийг дахин эргэн хянахад бэлэн байх хэрэгтэй юм. Эрсдэл өндөртэй орнуудад бол нөхцөл байдлыг жил тутам үнэлэх хэрэгтэй юм. Хүнд нөхцөлтэй орнуудад Банкны зүгээс хөтөлбөрийн явцын дунд амжилтаас хамааран засвар өөрчлөлт хийхэд бэлэн байх хэрэгтэй юм. Нэн ялангуяа өндөр боломжтой оронд Банкны зүгээс зээл, тусламжийг нэмэгдүүлэхэд бэлэн байх хэрэгтэй юм, тухайлбал, улс орны удирдагчид засаглал, авлигын талаарх том хэмжээний шинэчлэлийг эхлүүлж байгаа бол г.м., ийм тохиолдолд Банк нь үзүүлэх зээл, тусламжаа нэмэгдүүлж, гарч буй амжилтыг олон нийтэд мэдээлэх болно. Б. Засаглалыг бэхжүүлэх, авлигыг бууруулах талаарх улс орны хүчин чармайлтыг дэмжих нь 23. Чадвартай, ил тод, хариуцлагатай төр бүрэлдүүлэх гэсэн засаглалын шинэчлэлийн үндсэн зорилгын хүрээнд нэг чухал асуудал бол энэхүү зорилготой төрийн албан хаагчдын урамшуулал, хөшүүргийн тогтолцоог уялдуулах асуудал юм, тухайлбал, дүрэм журам, шагнал урамшууллын зохистой тэнцлийг хангах, өрсөлдөөн, ажилтнуудын дуу хоолой, түншлэл зэрэг асуудлуудын зохих ёсоор шийдэх явдал юм. Төрийн бус оролцогчид болох бизнес, ТББ-ыг урамшуулах тогтолцоог мөн дээрх зорилготой уялдуулах хэрэгтэй юм. 24. Өргөн хүрээний арга хэмжээнүүд. Явцуу хүрээний хандивлагчдын үйл ажиллагаа (тухайн нэг төрийн байгууллагын үйл явц, удирдлагыг боловсронгуй болгох г.м) засаглал, авлигын асуудал нь угжирсан нөхцөл байдалд үр өгөөж өгөх магадлал бага юм. Тиймээс засаглалыг сайжруулахын тулд иж бүрэн, гүнзгий судалгаа оношилгоо бүхий шинэчлэлийн стратеги байх хэрэгтэй бөгөөд, зорилго нь (а) гол салбар, орон нутгийн болон төрийн институцын чадавхи, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, (б) иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн оролцоо, хяналтыг сайжруулах замаар сайн засаглалыг шаардах, (в) өрсөлдөөн бүхий, хариуцлагатай, эдийн засгийн бүхий л салбарт оролцсон хувийн хэвшлийг хөхүүлэн дэмжих, (г) Банкны эрх үүргээс хальж буй ч улс төрийн хариуцлагыг сайжруулах талаар ажиллах г.м. Эдгээр стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх эрэмбийг тухайн орны нөхцөл байдал, чадавхид тохируулах болно. Цаашилбал, засгийн газар нь Банкны гол харилцагч мөн боловч дээрх стратегийн хүрээнд засаглалын шинэчлэлийн талаар ажиллаж буй засгийн газар болон гадуурх өргөн хүрээний оролцогч, байгууллагатай хамтран ажиллах юм. Засаглалын асуудал нь бүх орнуудад нийтлэг бус тул

Page 30: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

санал болгох стратеги нь өөр, тухайн орны мэдлэг, шинэлэг санаа, орон нутгийн оролцогчидод суурилсан байх ёстой билээ. Цаашид Банкны зүгээс санал болгох арга хэмжээг авч үзэх болно. 25. Чадвартай, хариуцлагатай төр. Банк нь төрийг үр дүнтэй ажиллахад туслахад бэлэн ингэснээр засгийн газар төрийн үйлчилгээг үзүүлж, шүүх нь шударга ёсыг эрхэмлэж, хууль тогтоогчид удирдлага, хяналтаар хангадаг байна. Чадвартай, хариуцлагатай төр авлигыг сөрөх хамгийн хүчтэй хамгаалалт байх юм. Засгийн газруудад туслахын тулд Банк нь (а) төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэх ажлыг үргэлжлүүлж, төрийн албаны ажлын гүйцэтгэлийг бэхжүүлэх, ингэхдээ энэхүү далайцтай шинэчлэлийн амжилт, алдаанаас суралцана, (б) салбаруудад засаглалыг сайжруулах, авлигын эсрэг тэмцэх ажлыг улам эрчимжүүлэх, жишээлбэл, дэд бүтэц, эрүүл мэнд, уул уурхай олборлох салбар болон санхүүгийн салбар, (в) орон нутгийн удирдлагатай ажиллах анхаарлаа нэмэгдүүлэх – төвлөрлийг сааруулах санаачилга нь засаглал, авлигын асуудлыг орон нутагт хүргэсэн тул, (г) засаглалыг сайжруулах чин зоригтой, гэхдээ чадавхи, зохион байгуулалтын ур чадвар сул орнуудад чадавхийг бэхжүүлэх онцгой анхаарах, Гүйцэтгэх засаглалаас гадуур Банк нь (а) шүүх эрх зүйн шинэчлэлд үзүүлэх зээл, тусламжаа нэмэгдүүлэх, (б) бусад хандивлагчидтай хамтран дотоодын хяналтын байгууллага болох хууль тогтоогчид, аудитын байгууллага зэрэг бусад институцыг дэмжиж төсвийн зарлагыг хянах чадавхийг сайжруулна. 26. Ил тод байдал. Асуудлын шүтлэлцээн дэх нэг тэргүүлэх чиглэл бол иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн илүү оролцоо, хяналтыг урамшуулах замаар төрийг ил тод болоход нь туслах явдал юм. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар илүү их мэдээлэлтэй иргэд, хэвлэл мэдээлэл нь тэдгээрийг хариуцлагатай байхыг шаардана. Төсөв, бараа үйлчилгээ худалдан авсан тухай мэдээллийг хэвлэх, төрийн мэдээлэл, баримтыг үзүүлэх, төр нь өөрөө үйл ажиллагааны талаарх мэдээллийг и-засаглал зэрэг аргаар түгээн дэлгэрүүлэх зэрэг байж болох юм. Мөн төрийн өндөр албан тушаалтнууд өөрийн орлого, хөрөнгийн мэдүүлгийг олон нийтэд зарлах нь төрийн ил тод байдлыг нэмэгдүүлж болох юм. 27. Иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, орон нутгийн нийгэмлэгүүдийн оролцоо ба хяналт. Чөлөөт хэвлэл, идэвхтэй иргэний нийгэм, оролцоотой хамтын нийгэмлэгүүд сайн засаглалын чухал бүрэлдэхүүн хэсгүүд билээ, Тэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, ажлын байр бий болгох, амьжиргааг сайжруулах талаар засгийн газрыг хариуцлагатай байлгахад өөөрийн гэсэн өвөрмөц байр суурьтай байдаг юм. Засгийн газрын ил тод байдал, оролцоо, хяналтыг урамшуулан дэмжих боловч илүү идэвхтэй оролцоотой иргэний нийгэм нь (а) оролцоог нэмэгдүүлэх, хяналт тавих боломж бүрдүүлэх, жишээлбэл, бодлого боловсруулах, төсвийн зарлагыг эрэмблэх үйл явцыг оролцооны аргаар хийх, төрийн үйлчилгээг үзүүлэхдээ нийгмийн хариуцлагыг хангах, орон нутгийн хамтын нийгэмлэгийн санаачилга бүхий

Page 31: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

хөгжлийг бий болгох, бараа үйлчилгээ худалдан авах үйл явцыг иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийнхэн хянах, орлого, хөрөнгийн мэдүүлгийн явцыг хянах болон дээрх бүлгүүдийг эрчимжүүлэх бусад санаачилгууд, (б) дээрх боломжуудыг ашиглах чадавхитай болоход иргэний нийгэмд туслах, (в) засгийн газрын үйл ажиллагаа, авлигын талаар эрэн сурвалжилж, мэдээллэх бие даасан, өрсөлдөх чадвартай хэвлэл мэдээлэл бий болгох. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Банк нь иргэний нийгэмтэй нягт ажилдаг болсон бөгөөд энэ чиглэлээрх Банкны чадавхи, боломж асар нэмэгдсэн болно. Туршлагаас харахад Банкны хуулийн эрх мэдлийн хүрээнд чадвартай, хариуцлагатай иргэний нийгмийн бүлгүүдтэй хамтран ажиллах, энэ талаар засгийн газарт мэдээлэл өгөх нь чухал гэдэг харагдаж байна. Энэ туршлагад тулгуурлан Банк нь өөрийн эрх зүйн хүрээнд засгийн газартай зөвлөлдөж, бусад олон улсын түншүүдтэй нягт хамтран, ямар газар тухайн чиглэлээр тэргүүний туршлагаас хуваалцахаас хамааран засаглалын чиглэлээрх ажлаа нэмэгдүүлэх болно. 28. Өрсөлдөөнт, хариуцлагатай хувийн хэвшил. Өрсөлдөөнт, нээлттэй, цэцэглэн хөгжиж буй хувийн хэвшил сайн засаглалыг шаардах чухал эх сурвалж бах юм. Хувийн бизнес өөрөө, хөгжингүй орны бизнес оролцон авлигатай үйл ажиллагаанд оролцсон байдаг. Өрсөлдөөнт, хариуцлагатай хувийн хэвшлийг хөгжүүлэх нь тухайн орны түвшинд олон талт үйл ажиллагааг шаардана: (а) ОУСБХБ, ОУХА, ОУСК болон МИГА нь хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, хүнд суртлыг бууруулах, ил тод бус журмыг тодорхой болгох, монополь үйл ажиллагааг багасгах, төрийн мэдлийн банк, аж ахуйн нэгжийг ил тод, өрсөлдөөнт байдлаар хувьчлах, жижиг дунд үйлдвэрийг дэмжих, авлига газар авахаас урьдчилан хамгаалах, аж ахуйн нэгжийн сайн засаглалыг хөгжүүлэх зэрэгт засгийн газарт дэмжлэг үзүүлнэ, (б) ОУСК, МИГА хувийн хэвшилтэй шууд хамтран ажиллаж бизнесийн ёс зүйг бэхжүүлэх, улсын, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны эвсэлд, тухайлбал, Олборлодог аж үйлдвэрийн салбарын ил тод байдлыг хангах санаачилга, Төлсөн зүйлийг хэвлүүлэх санаачилга зэрэгт нэгдэн орохыг дэмжих, шударгаар бизнес эрхлэх зарчмыг сурталчлах, (в) авлигатай хутгалдан үйл ажиллагаа явуулж буй бизнесийн өртөгийг олон нийтийн хориг арга хэмжээ авах замаар нэмэгдүүлэх болно. Банкны групп Бизнес эрхлэх талаарх тайланг үргэлжлүүлэн гаргах замаар хөрөнгө оруулалтын орчинг хянаж, бусад байгууллагатай хамтран дотодын бөгөөд улс дамнасан компанийн үйл ажиллагааг хянах үзүүлэлтүүд бүхий аж ахуйн нэгжийн санал асуулга явуулж хээл хахууль, зүй бусаар компанид нөлөөлж буй эсэх зэрэг үйл ажиллагааг тогтоох болно. 29. Санхүүгийн салбар дахь засаглал. Хөрөнгө нөөцийг зөв хуваарилж, улсын болон хувийн оролцогч талуудыг хариуцлагатай байлгах ил тод, зохистой санхүүгийн тогтолцоо бүрдүүлэх нь сайн засаглалыг дэмжиж, авлигатай тэмцэх хүчирхэг арга зам юм. Банкны группийн зүгээс санхүүгийн салбарын шинэчлэлийг үргэлжлүүлэн дэмжих хүрээнд санхүүгийн салбар дахь засаглал, бүрэн хамарч үйлчилж чадахгүй санхүүгийн тогтолцоо,

Page 32: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

Банкны засаглал, ил тод байдлыг үнэлж сайжруулах арга хэрэгсэл, ил тод санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, төрийн мэдлийн банк, дампуурсан хувийн банкийг ил тодоор худалдах зэрэг асуудалд онцгой анхаарах болно. Банкны групп нь мөнгө угаахтай тэмцэх, хөрөнгө, өрийг барагдуулах чадавхийг нэмэгдүүлнэ. 30. Шинэчлэлийн манлайлагч, удирдагчдыг дэмжих нь. Гишүүн орнуудын засгийн газар нь Банкны гол харилцагч боловч шинэчлэлийн хөтөлбөрийн амжилт шинэчлэлийг тухайн оронд тууштай эрх бүхий манлайлагчтай буюу дотоодын нөхцөл байдлын талаар мэдлэгтэй байж, тулгарч болох бэрхшээлийг давах зэргээс хамаарна. Ихэнх тохиолдолд эдгээр манлайлагч нь засгийн газарт ажилдаг учир засгийн газрын “өөриймсөг хандах” асуудал шинэчлэлийн үйл явцын түлхүүр болдог. Хүнд нөхцөлтэй оронд хүртэл Банк өөрийн эрх зүйн хүрээнд засаглалыг сайжруулах чин зориг, хүсэл эрмэлзэлтэй удирдагч, институцыг тодорхойлж дэмжихийг хүчин чармайх хэрэгтэй юм. Урамшууллын хувьд цалин хөлс нэмэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах зэргээс гадна засаглал, авлигын чиглэлээр зоригтой шинэчлэл өрнүүлж үр дүнд хүрч буй удирдагчдад олон ниийтийн талархал хүлээлгэж болох юм. 31. Шинэчлэлийг улс орны нөхцөл байдалтай уялдуулах нь. Шинэчлэлийн цар хүрээ, дараалал, үйл явцын хурд тухайн орны нөхцөл байдалтай уялдсан байх ёстой юм. Улс орны туршлагаас харахад хүсэл эрмэлзэл бүхий удирдагчидтай байхад богино хугацаанд үлэмж хэмжээний амжилт гаргаж болох боловч засаглалын өндөр стандартыг хангахад урт хугацаанд хүчин чармайлт гаргаж, гүйцэтгэлийг тууштай сайжруулах хэрэгтэй юм. Өөрчлөлтийн явц улс төрийн нөхцөл байдал, улс төр, институцын шинэчлэлийг тодорхойлох түүхэн үйл явцаас хамаарч орон бүрт өөр байна. Тиймээс Банк нь улс орнууд, хандивлачидтай нягт хамтран ажиллаж хөгжлийн асуудалд төвлөрч судалгаа оношилгооны ажилд үндэслэн засаглалын шинэчлэлийн хэрэгжихүйц арга барил, хандлагыг боловсруулах хэрэгтэй юм. 2006 оны Дэлхийн Мониторинг тайлан болон Банкнаас гаргадаг бусад судалгаа, шинжилгээний тайлан баримт бичгүүд эдгээр ээдрээтэй асуудлаар тодорхой хэмжээний удирдамж өгөх болно (Хавсралт F-д ашигласан материалын жагсаалтыг үз).

Page 33: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

III. БАНКНЫ ГРУППИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ НЬ

32. Банкны санхүүжилт бүхий төслүүдэд авлигыг бууруулах нь зөвхөн Банкны эрхэм зорилго болох ядуурлыг бууруулахтай холбоотой бус бөгөөд засаглал, авлигын чиглэлээр улс орныг дэмжих үйл явцын нэр хүндэд чухал юм. Банкны санхүүгийн хариуцлага болон зээл, тусламжийн талаар санаа зовох нь авлигын эсрэг хүчтэй тогтолцоотой байхыг шаардаж байгаа юм. Банкны хувьцаа эзэмшигчид, түншүүд болон бусад оролцогч талууд Банкийг өөрийн хөрөнгө болон бусад хандивлагчдын итгэлцлийн сангийн тусламжийн хөрөнгийг зориулалтаар ашиглах талаар Банк бүхий л боломжтой зүйлийг хийж шударга ёс, хариуцлагын дээд зэргийн зарчмыг баримтлана гэж хүсэн хүлээдэг билээ. Банкны байгуллагын шударга ёсыг хангах газраас төслүүд дэх авлигыг хэргийг эрэн сурвалжилсны үр дүн, сайжруулсан санхүүгийн тогтолцоотой байгаа ч цаашид хөрөнгийг зориулалтаар ашиглахыг хангах талаар улам ихийг хийх хэрэгтэй юм. 33. Бие даасан төслүүд болон тухайн орны тогтолцоо. Банкны группээс санхүүгийн элдэв асуудлыг шийдэхийн тулд төслийг өөрийн дүрэм журмаар хэрэгжүүлж болох боловч нөхцөл байдал нь бүрдсэн буюу тохиромжтой тохиолдолд тухайн орны тогтолцоо, журмыг дагаж мөрдөх нь хөгжлийн давуу талуудтай юм. Тухайн орны тогтолцоог ашиглах нь засгийн газар болон Банкны зардлыг бууруулж, чадавхийг дээшлүүлж, орны санаачилга,

Page 34: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

өөриймсөг байдлыг хангаж, уялдуулах үйл явцад хувь нэмэр оруулах болно. Зарим тохиолдолд тухайн орны тогтолцооноос гадуур төслийг хэрэгжүүлэх нь төслийг хянах орчинг сулруулж, авлига, давуу эрх эдлэх зэрэг байдал үүсгэдэг. Ийм байдлаар хэрэгжүүлэх зээл, тусламжийн хөрөнгийн төслүүд засгийн газрын бусад хөтөлбөрөөс салангид байдаг ба улс орны тогтолцоог ашиглах нь тухайн орны засаглалын тогтолцоог бэхжүүлж, зээл тусламжийн үр ашгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм (Хавсралт D). Банкны зүгээс тухайн орны тогтолцооны чадавхийг бэхжүүлэхэд анхаарал өгч байгаа яагаад гэвэл тогтолцооны чанарт ахиц дэвшил гарахад түлхэц болох юм. Ер нь Банкны зүгээс тодорхой чиглэлээр тогтолцоонд үнэлгээ өгч харицлан хүлээн зөвшөөрсөн стандартын дагуу зарим чиглэлд тухайлбал, санхүүгийн удирдлага, бараа үйлчилгээ худалдан авах дотоодын тендер зэрэгт тухайн орны тогтоцлоог ашиглаж байгаа болно. А. Төслийн түвшин дэх авлигын эсрэг арга хэмжээ 34. Санхүүгийн эрсдэлээс хамгаалан авлигаас урьдчилан сэргийлэх нь төслийг боловсруулах эхний үе шатанд авлигын эсрэг санаачилгыг нэгтгэх хэрэгтэй юм. Төслийг тодорхойлох шатанд Банкны ажилтнууд тухайн орны нөхцөл байдал, салбарын орчин, төслийн үйл ажиллагааны мөн чанар зэргийг харгалзан төслийг авлигад өртөх магадлалыг үнэлж тогтооно. Төслийг боловсруулахдаа хяналтын механизмыг тодорхой тусгаж, төслийн мэдээллийг ил болгох, гарсан гомдол асуудлыг шуурхай шийдэх, удирдах тогтолцоог тодорхой болгосон байна. Төслийн ашиг тусыг хүртэж буй талуудад боломж олгох замаар төслийг хэрэгжүүлэгч агентлаг болон үйлчилгээ үзүүлж буй газруудын хариуцлагыг нэмэгдүүлнэ. Төслийг зохистой удирдлагаар хангахын тулд төслийн нэгжүүдийн бичиг бүртгэл, баримт бичиг хөтлөлтийг сайжруулах хэрэгтэй. Мөн төслийн хэрэгжилтийн явцад авлигын хэрэг гарч болзошгүй талаар төслийн удирдлага анхаарч байх ёстой юм (Хавсралт D). 35. Олон нийттэй харилцах стратеги. Авлига, залилангийн асуудлаар үр дүнтэй хэлэлцэх шаардлагатай байдаг тул төслийн бүхий л үе шатыг хамарсан үр дүнтэй, олон нийттэй харилцах стратеги боловсруулах шаардлагатай юм. Энэхүү стратеги нь тууштай нэг мөр үзэл санааг оролцогч бүх талуудад хүргэх ёстой юм: хэрэгжүүлэгч агентлагийн төрийн албан хаагчид, гэрээлэгчид, нийлүүлэгчид, зөвлөхүүд, төслийн үйл ажиллагаанд нөлөөлөх иргэний нийгэм болон орон нутгийн хэвлэл мэдээлэл зэрэг. Төслийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах бол эерэг, сөрөг мэдээлэл цацах хэвлэл мэдээллийн үүрэг авлига, залилангийн хэргийг Банкны төслүүдэд бууруулахад нэн чухал байх юм. Үүний зорилго нь чанар, үр ашгийн болон тогтвортой байдалтай холбоотой тэмдэглүүштэй бөгөөд авлига, залилантай холбоотой ямар нэгэн мэдээллийг хүргэхэд оршино. Цаашилбал, дээр дурьдсан оролцогч талууд санал өгөх нь энэхүү харилцах стратегийн эерэг ач холбогдлыг нэмэгдүүлэх болно.

Page 35: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

Б. Эрсдэлийг бууруулах болон тусгай хэрэгслүүд 36. Эрсдэлтэй төслүүдийн төлөө хариуцлагыг Бүсийн дэд ерөнхийлөгч нар хүлээдэг учир тэд эдгээр эрсдэлийг бууруулах талаар ажиллах хамгийн оновчтой нэгж юм. Авлигын эрсдэл Банкы санхүүжилт бүхий төслүүдэд жигд бус тул эрсдэлийн удирдлагын арга барил нь нөөц хөрөнгө хамгийн шаардлагатай газарт чиглэсэн байх ёстой юм. Төслүүдийг бэлтгэн боловсруулах шатанд эрэмбэлж эрсдэл бүхий төслүүдийг тодорхойлж шийдэх арга замуудыг тогтооно. Хяналтын механизмыг чангатгаж эрсдэл ихтэй төслүүдийн хяналтыг илүү өндөр түвшинд гаргана. Ажилтнууд эрсдэлийн хэмжээг хүлээн зөвшөөрөх зэргийн талаар маш тодорхой удирдамж авах ёстой юм. 37. Багцыг хянах нь. Банк нь хүлээгдэж буй болон зээлийн хөтөлбөрийн багцыг тогтмол хянаж анхаарах ёстой асуудлыг тодорхойолх болно. Эрсдэл өндөртэй гэсэн төслүүдэд удирдлагын зүгээс илүү их хяналт тавьж ажиллана. Нийтлэг зүйл, эрсдэлтэй тухайлбал, тусламжийн хөрөнгө, мөнгөн шилжүүлэг, нөхөн олговорын төлбөр болон орон нутгийн түвшин дэх бүрэлдэхүүн хэсэг төслүүдийн багцад улам гүнзгийрүүлсэн хяналт тавих болно. Эцэст нь эрсдэлтэй төслүүд удирдлагын илүү их хэмжээний төсөвтэй байх хэрэгтэй болно. 38. Байгууллагын шударга ёсыг хангах газрын хянан шалгах ажиллагаа. Зүй бус ажиллагаанд буруутгасан төслүүдэд энэ газраас шалгалт явуулж төслийн багад хариуцлага тооцох нь Банкны гаргаж буй хүчин чармайлтын нэг хэсэг нь юм. Банкны санхүүгийн үүргийг бүрэн биелүүлж, хөгжлийн төлөө үр дүнтэй байдлыг Банкны хувьцаа эзэмшигчид болон бусдад дахин нотлоход энэ газар чухал үүрэгтэй юм. Эдгээр шалгалт, хэрэгжилтийн явцын дэлгэрэнгүй тайлан болон сайн дураар мэдээллээ тайлагнах хөтөлбөр зэргээс авсан мэдээлэл нь үйл ажиллагаа хариуцсан ажилтнуудад төсөл хаана доголдож байна, асуудлыг яаж шийдэх талаар сургамж болох юм. Энэхүү газрын үйл ажиллагааг бүрэн дүүрэн дайчлахын тулд Банкны удирдлагын зүгээс тус газрын үйл ажиллагаанд 2007 онд бие даасан нэгжээр үнэлгээ хийлгүүлэхээр болсон юм. 39. Эрсдэл өндөртэй орчинд хэрэглэх тусгай арга хэрэгслүүд. Авлига, муу засаглалын нэн өндөр эрсдэлтэй орон, салбар, төсөлд зарим оронд хэрэглээд эхэлсэн тусгай арга хэрэгсэл үр дүнтэй байх болно. Засаглалд чиглэсэн Орны тусламжийн стратегид хэрэглэхийг өргөнөөр зөвлөсөн болно13:

• Авлигын эсрэг ажлын төлөвлөгөө. Эрсдэл өндөртэй төслүүдэд ажилтнууд авлигаас урьдчилан сэргийлэх асуудлуудыг нэгтгэж төслийн баримт бичигт тусгах ёстой юм. Санхүүгийн хяналтаас

Page 36: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

гадна эдгээр тодорхой төс13лийн төлөвлөгөө нь мэдээлэл, үйл явцын ил тод байдал, төслийн ашиг тусыг хүртэгсэд буюу иргэний нийгмийн оролцоо, гомдол хүлээн авч шийдвэрлэх үйл явц, буруу үйлдлийг мөрдөн шалгах, залилан хийсэн холбогдох этгээдэд арга хэмжээ авах зэрэг асуудлыг тусгасан байх юм. Эдгээр ажлын төлөвлөгөөг засгийн газартай хамтран боловсруулж, төслийн баримт бичигт тусгаж олон нийтэд мэдээллэх болно. Төслийн удирдлага бусад асуудлыг анхаарахын зэрэгцээ энэхүү ажлын төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавих болно. Зарим тохиолдолд тухайн нөхцөл байдлаас хамаарч энэ ажлын төлөвлөгөөг байгууллага, дэд салбар буюу салбарын түвшинд боловсруулсан байна.

• Авлигын эсрэг багууд. Эрсдэлтэй нөхцөл байдалд төслийн

боловсруулалт, дээрх ажлын төлөвлөгөөг хянах, хөтөлбөрийн багцыг удирдахын тулд тухайн орны түвшинд авилгын эсрэг баг байгуулж ажиллуулж болох юм. Эрсдэл өндөртэй орнуудад ийм баг нь засаглалын асуудлаарх зөвлөх, үйл ажиллагаа хариуцсан менежер, салбар буюу төслийн удирдагч, зохицуулагч нар, санхүү, үйл ажиллагаа хариуцсан ажилтнууд (худалдан авах, санхүүгийн удирдлага, хуулийн мэргэжилтнүүд г.м). Авлигын эсрэг баг нь төсөл боловсруулсан байдал, эрсдэлийн рейтинг, авлигын эсрэг ажлын төлөвлөгөө зэргийг хянах үүрэгтэй байж болно. Мөн авлигын асуудлаар хэлэлцүүлэг явуулах ажлыг тухайн төсөл болон өргө14н хүрээнд орны хөтөлбөрийн хэмжээнд зохион байгуулж болох юм. Мөн Байгууллагын шударга ёсыг хангах газартай шалгалт хийж буй үеэр шууд харилцаж байх болно14.

• Тухайн оронд ажиллах засаглалын асуудлаарх зөвлөхүүд.

Эдгээр мэргэжилтнүүд нь орны хөтөлбөрийг дэмжих хүрээнд засаглалын асуудлаар нэгтгэсэн зөвлөгөө өгч, засгийн газар, дотоодын оролцогч талууд, хандивлагчидтай өрнүүлэх хэлэлцүүлгийг удирдах, ажлын багуудтай мэдлэг хуваалцах болон төсөл эрсдэлд орохыг урьдчилан анхааруулах зэрэг үүрэгтэй байж болно.

40. ОУСК, МИГА. ОУСК, МИГА харилцагчидтай нягт хамтран ажиллаж бизнесийн шударга ёсыг хангах стандартыг мөрдөхийн төлөө хүчин зүтгэнэ. ОУСК нь хөрөнгө оруулалтын орчин бүрдүүлэх ажлын хүрээнд аж ахуйн нэгжийн засаглалыг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын орчинд үнэлгээ өгөх,

13 Эрсдэлтэй орны туршлага ач холбогдолтой юм. Дайны дараа буй орнуудад (Афганистан, Зүүн Тимур, Судан г.м) ашиглаж байсан арга хэрэгслүүд тустай байж болох юм. Эдгээр арга хэрэгсэл нь урьдчилан оношлох, хэлэлцүүлэг хийх, энгийн дэс дараатай шинэчлэлийг санал болгодог байна. 14 Эдгээр багууд өргөн хүрээний чиг үүрэгтэй ажиллаж болох юм: Өмнөд Азийн бүсийн албанд тухайн орон, багад авлигын асуудлаар зөвлөхөөр ажилдаг байна. Салбар хооронд туршлага хуваалцах, зөвлөлдөх үйл явцыг санаачлах г.м.

Page 37: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

эрсдэлийг тооцох ажлын хүрээнд тухайн аж ахуйн нэгжид тохирсон тусгай хэрэгсэл ашиглах талаар идзвхтэй ажилдаг юм. ОУСК нь хөрөнгө оруулалтыг сонгох, гэрээ боловсруулахад голлон анхаарч авлигын эрсдэлийг бууруулахын тулд үйл ажиллагааны стратегийг боловсронгуй болгох талаар ажиллаж байна. Мөнгө угаах, терроризмын үйл ажиллагааг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх талаар авсан арга хэмжээтэй адил улс төрийн нөлөө бүхий хүний эзэмшдэг компанийн дүрэм, журам, хөрөнгө оруулалтын талаар ажилтнуудад нэмэлт удирдамж өгөхөд тэргүүлэх ач холбогдол өгч ажиллаж байна. МИГА нь өнгөрсөн жилд төслүүдэд шударга байдлыг хангах талаар аливаа нэгэн асуудлыг тодорхойлох шинэлэг, системтэй арга зам боловсруулж, тусгайлан зөвлөх томилж зарим аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийн санд орох эрхтэй болгосон байна. Мөн гүйлгээ хийхээс өмнө тухайн компани хэр шударга гэдгийг үнэлж, шаардлагатай бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч төслүүднд авлигын хэрэг гарахаас сэргийлэх болно.

IV. ЗАСАГЛАЛ, АВЛИГЫН ЭСРЭГ ДЭЛХИЙ ДАХИНЫ ТҮНШЛЭЛ 41. Засаглалыг сайжруулах, авлигыг бууруулах нь илүү их хэмжээний хамтын хүчин чармайлт, түншлэлийг шаардаж байгаа юм – хандивлагч байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгэм болон хөгжингүй орнуудтай. Энэ талаар Дэлхийн Банк нь бусад хандивлагчидтай хамтран засаглал, авлигын асуудлыг чухлаар тавьж ажиллах талаар идэвхтэй, санаачилгатай байр суурьтай ажиллаж энэ чиглэлээр өөрийн туршлагааас хувааалцаж, бусдын санал, зөвлөмжийг авах болно (Хавсралт F-г хар). 42. Хандивлагчид болон олон талт хөгжлийн банкууд. Хоёр талын хандивлагчид, олон талт хөгжлийн банкууд болон олон улсын бусад санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах нь том сорилт юм. Хэрэв тавьж буй шаардлага, дүрэм журам, хандлага нь хатуу бол хүлээн авагч орнууд засаглал, авлигын асуудалд хатуу шааардлага тавьдаггүй бусад хандивлагчдад хандах болно15. Дэлхий нийтээрээ хамтран ажиллах стратеги нь засаглал, авлигын асуудлаар тууштай нэг байрь суурьтай байхыг дэмжсэн хандивлагчдын хамтын нийгэмлэгийн зөвлөлдөөн,

Page 38: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

зохицуулалтыг урамшуулах явдал байна. Жишээлбэл, Банк нь ОУВС-тай төрийн санхүүгийн удирдлага, татвар, гаалийн шинэчлэл, ядуурлыг бууруулах, өр чөлөөлөх, мөнгө угаах, терроризмын санхүүжилтээс сэргийлэх талаарх ажлын хэсгийн удирдамжийн биелэлтийг тухайн орны түвшинд үнэлэх ажил, Стандарт, ёс зүйн хэм хэмжээг даган мөрдөх тайлангийн биелэлт17 зэрэг засаглал, ил тод байдлыг16 хангахтай холбоотой өргөн хүрээний асуудлаар үргэлжлүүлэн зохицуулалт хийж ажиллах болно. Стратегийн хүрээнд Банкны эрх зүйн чадамж нь тодорхой хязгаарлалтай гэдгийг ухамсарлан, Банкны мэдлэг, эрх зүйн чадамжаас хэтэрсэн чиглэлд (жишээлбэл, улс төрийн засаглал, сайн засаглалыг шаардсан иргэний нийгэмтэй холбоотой зари15м асуудлууд) бусад хандивлагчид санаачилгатай ажиллаж, тэд муу засаглалтай оронд мэдээлэл хуваалцаж, үйл ажиллагааны стратегийг уялдуулж, байгууллагын түвшинд хянан шалгах, хориг арга хэмжээ авах (Хавсралт E – Авлигын эсрэг олон улсын санхүүгийн байгууллагын хамтарсан ажлын хэсгээс зөвлөмж болгосны дагуу) дүрэм журмаа зохицуулах болно. Банк нь хоёр болон олон талт хандивлагч байгууллагатай ЭЗХАХБ-ын ХТХ (Хөгжлийн тусламжийн хороо - DAC)-ны Засаглалын сүлжээ хэмээх санаачилгын хүрээнд авлигын эсрэг хамтран ажиллаж, хамтарсан үнэлгээ хийж, авлигын эсрэг стратегийг уялдуулах, дэлхийн нийтийн санаачилгыг дэмжих байдлаар ажиллах болно. 43. Хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл. Дараагийн шатны зарчмын нэг том чиглэл бол Банкны групп хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл болон иргэний нийгмийн байгууллагуудтай улам нягт хамтран ажиллах явдал юм. Тодорхой компаниуд муу засаглалтай байхад ашиг тусыг хүртэж болох боловч, авлига газар авсан, хуулийг дээдлэхгүй байхад хувийн хэвшил бүхэлдээ хохирч байгаа юм. Дэлхийн Банкны групп, нэн ялангуя ОУСК, МИГА сайн засаглалыг бүрдүүлэхийн төлөө хувийн хэвшлийг холбоотон болгон нягт хамтран ажиллаж, авлигыг үл тэвчих нь бизнес эрхлэхэд эерэг нөлөөтэй гэсэн үзэл санааг сурталчилж ажиллана. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулагч болон зохицуулагчдаас улс дамнасан компаниуд нийгмийн хариуцлагатай ажиллахыг хүчтэй шаардаж эхэлсэн. Мөн Банкны санхүүжилт бүхйи төслүүд дэх авлигад автагдах үнэ өртөгийг асуудлыг байгууллагын шударга ёсыг хангах газраас хориг арга хэмжээ авч олон нийтэд мэдээлж, ОУХБанкнаас хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний шинэчлэлийг эрчимжүүлж байгаа юм, нэг жишээ бол Сайн дураар мэдээллэх бодлогын санаачилга нь Банкны төслүүдэд дэх авлигын талаар өргөн хүрээний, тодорхой баримт бүрдүүлнэ гэж хүсэн хүлээж байгаа. Банкны групп засгийн газрыг хариуцлагатай байлгах томоохон хүч болох тухайн орны болон голбаль түвшин дэх иргэний ниймгийн байгууллагууд, хэвлэл мэдээлийн хэрэгсэлтэй улам нягт хамтран ажиллах болно. Ингэхдээ

15 Энэхүү баримт бичигт ОУВС, ОТХБ болон бусад түнншүүд үнэтэй саналаа өгсөн болно. 16 1989 оноос хойш Дэлхийн Банк, ОУВС-ийн хамтын ажиллагааг Конзордат болон түүнийг дагалдах баримт бичгээр зохицуулж ирсэн юм. 17 ОУВС зохистой үйл ажиллагааны олон улсын 3 хэм хэмжээ нэвтрүүлсэн – төсвийн ил тод байдал, мэдээллийг түгээн дэлгэрүүлэх болон мөнгө, санхүүгийн бодлого.

Page 39: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

глобаль иргэний нийгмийн байгууллагатай, тухайлбал Transparency International-тэй болон үндэсний бөгөөд орон нутгийн иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэлтэй хамтран бараа үйлчилгээ худалдан авах, төрийн албан тушаалтнууд орлогоо мэдүүлэх зэрэг засаглалын санаачилгыг дэмжиж ажиллана (Шигтгээ 4). Шигтгээ 4. Зөвлөлдөх уулзалтаас гарсан санал, үзэл бодол. 44. Шинэчлэлийн төлөө дэлхий нийтийн эвсэл, санаачилгыг дэмжих нь. Банкны групп нь засгийн газар, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн төлөөлөгчдийн засаглалын шинэчлэлийн төлөө эвсэл болж дэлхий нийтийн санаачилгад нэгдэн орохыг үргэлжлүүлэн дэмжих болно. Олборлох аж үйлдвэрийн салбарын санаачилга нь (Хавсралт E-д дэлгэрэнгүй авч үзсэн болно) тухайн оронд салбарын түвшин дэх амжилттай санаачилгын жишэээ юм. Мөн Дэлхий дахины парламентчид авлигын эсрэг хэмээх байгууллага, Глобаль шударга ёсны эвсэл, залуу удирдагчдын холбоо зэрэг шинэлэг санаачилгуудтай хамтран ажиллаж Банкны групп нь хөгжиж буй орнуудад авлигын эсрэг өөрийгөө эрсдэлд оруулах хүртэл тууштай тэмцэх, авлигын аалзны сүлжээтэй тэмцэхэд хувь нэмрээ оруулах, сайн засаглал, шударга ёсыг дэмжих удирдагчдыг тодорхойлж дэмжих болно. 45. Олон улсын Конвенц. Авлига нь дэлхий нийтийн өмнө тулгарч буй асуудал ба хөгжиж буй болон хөгжингүй орнууд хамтын хүчин чармайлтыг шаардаж байна. Хөгжингүй орнууд нь улс дамнасан том корпорациудын

Энэхүү баримт бичгийг хэлэцүүлэх ажлын нэгэн хэсэг болгож Банк нь удаа дараа видео бага хурал, шууд уулзаж ярилцаж санал шүүмжлэлийг нэгтгэж, баримт бичгийн товч агуулгыг 2006 оны 7-8 саруудад Банкны вебсайтад байрлуулсан юм. Мөн 2006 оны 8-р сарын 18-28-д баримт бичгийн төслийг бүтнээр нь вебсайтад дахин байрлуулсан болно. Зөвлөлдөх үйл явцад Африк, Ази, Ойрх Дорнод, Европ, Латин Америк, Хойд Америкийн нийт 18 орны хэдэн зуун оролцогч болох иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, парламентийн гишүүд болон бусад сонирхогч талууд маш идэвхтэй оролцож саналаа өгсөн байна. Оролцогчдын дийлэнх энэхүү шинэ хандлагыг дэмжиж, хувийн хэвшилтэй нягт ажиллах санаачилгыг бүр их дэмжсэн байна. Энэхүү эхний ээлжийн зөвлөлдөх үйл явцад гарсан гол сэдвүүд гэвэл (а) Банк нь ил тод байдал, оролцоо, хариуцлагын тогтолцоог сайжрууулахад улам их ач холбогдол өгч өөрөө удирдах хэрэгтэй, (б) Банк нь зээлдэгч орнуудад хариуцлагын институцыг дэмжих, нэн ялангуяа иргэний нийгэм, чөлөөт хэвлэлийг дэмжих талаар илүү идэвхтэй, тодорхой ажил хийх хэрэгтэй, (в) Бусад хандивлагчдын хийж буй ажилд нэмэр болж Банк нь үйл ажиллагааны цар хүрээг улам өргөжүүлж, бага орлоготой орнуудад нөхцөл, болзол тавихаас зайлсхийх, (г) хөгжиж буй орнуудаас хулгайлж авсан хөрөнгийг эргүүлэн авахад Банк нь илүү идэвхтэй байр суурь, үүрэг ролио тодорхой болгох хэрэгтэй гэжээ. Хойд Америк, Европоос санал өгсөн зарим хүмүүс энэхүү стратеги, түүний хэрэгжилтийн талаар илүү тодорхой зохион байгуулалт, бүтэцтэй хэлэлцүүлэг явуулах хэрэгтэй гэсэн байна.

Page 40: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

авлигатай тэмцэх асар том хариуцлага хүлээж байна. Дэлхийн Банкны групп нь ЭЗХАХБ-ын хээл хахуулийн эсрэг олон улсын Конвенцийн хэрэгжилтийг хангах талаар өөрийн олон улсын нэр хүндийг ашиглан эрчимтэй ажиллах болно18 мөн НҮБ-18ын Авлигын эрэг Конвенцийн хэрэгжилтйиг дэмжиж хулгайн замаар гаргасан өмч хөрөнгийг эргүүлэн олж авахад туслах болно. Шигтгээ 5. Авлигын эсрэг хамтран зүтгэх нь: НҮБ-ын Конвенц 46. Өмч хөрөнгийг эргүүлэн авах нь. Авлигад автагдсан албан тушаалтнууд өмч хөрөнгийг хулгайлж татвар төлдөггүй (offshore) санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгийг хөгжиж буй орнууд мөрдөн олж авах чадвар нь зохих ёсны арга хэрэгсэл, хуулийн зохицуулалт, дүрэм журам үгүйд чөдөрлөгдөж энэ ажиллагаа нь хүнд, өртөг өндөр, цаг хүч барсан явдал болоод байгаа юм. Алдагдсан өмч хөрөнгийг хөгжиж буй орнууд сэргээн эргүүлэн авах тогтолцоог хялбар болгосноор ийм төрлийн хулгай хийх боломжийг сааруулж, сайн засаглалын төлөөх шинэчлэлийн удирдагчдын байр суурийг бэхжүүлэх болно. НҮБ-ын Авлигын эсрэг Конвенц нь энэ талаар маш тодорхой заалт агуулсан ба ийм өмч хөрөнгийг эргүүлэн авах нь “үндсэн зарчмуудын нэг” хэмээн тодорхойлж энэ чиглэлээр “улс орнууд бие биендээ аль болох бүрэн хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлэхийг” уриалсан байна (52-р зүйл). Энэ чиглэлээр Банкны харьцангуй давуу тал нь тийм сайн биш ч гэсэн энэ чиглэлээр сурталчлах, таниулах талаарх тодорхой үүрэг рольтой бөгөөд олон улсын тавцанд энэ асуудлыг томоор тавих болно. Банкны мөнгө угаахаас сэргийлэх хөтөлбөр нь дээрх 18 Энэхүү конвенцийн албан ёсны нэр нь олон улсын бизнес гүйлгээнээс олон улсын төийн албан хаагчид хээл хахууль авахтай тэмцэх тухай ЭЗХАХБ-ын конвенц юм.

Авлигын эсрэг хамтран ажиллахын чухалыг ухамсарлан ЭЗХАХБ, Европын Зөвлөл, Африкийн Холбоо болон Америкийн улсуудын байгууллага зэрэг нь авлигын эсргэ хамтран ажиллах тухай гэрээ, баримт бичиг боловсруулаад байна. Газар зүй болоод хамтын ажиллагааны хамрах хүрээгээр хамгийн иж бүрэн гэрээ нь НҮБ-ын Авлигын эсрэг конвенц юм. Энэхүү Конвенцийг соёрхон баталж буй улс орнууд төрийн албаны мерит тогтолцоог хэвшүүлж, авлигатай холбоотой гэмт хэрэгт зохих шийтгэл ногдуулдаг болох, бодлого боловсруулах үйл явцыг ил тод болгох, авлигатай холбоотой нотлох баримт цуглуулахад бусдад туслах, авлигын гэмт хэрэгт холбоотой хүнийг буцаан өгөх зэрэг үүрэг хүлээнэ. Өмч хөрөнгийг эргүүлэн, нөхөн олж авахад тусгай анхаарал өгсөн болно. Авлигатай холбоотой үйл ажиллагаанаас олсон орлогыг түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээн авч биелүүлэх, холбогдох банкны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж алдагдман өмч хөрөнгийг эргүүлэн авах боломж бүрдүүлнэ. Дэлхийн Банк нь энэхүү Конвенцийг боловсруулахад тусалсан бөгөөд хэрэгжүүлэх тухай удирдамжийг одоо бичихэд мөн тусалж байна. Банк өөрийн ажилтнуудын Конвенцийн заалтуудын талаар сургалт зохион байгуулж, Банкны харилцагчдад энэхүү Конвенцийг соёрхон батлах талаах зөвлөгөө, удирдамж өгч байна. Мөн 2006 оны 12-р сард ИОрданы Амман хотноо болох уулзалтыг дэмжих итгэлцлийн сан байгуулж байнгаа юм. Бусад Конвенциод мониторингийн зохион байгуулалтыг эхнээсээ зааж өгсөн байдаг бол энэ тохиолдолд уулзалтад оролцогч талууд өөрсдөө мониторингийн зохион байгуулалтыг шийдэх юм. Тэмдэглэл: Тус Конвенц, гарны зурсан буюу соёрхон баталсан орнуудын жагсаалтын хамт дараах вебсайтад байгаа: www. unodc.org/pdf/vrime/convention_corruption/signing/Convention-e.pdf

Page 41: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

чиглэлд, авлигатай үйл ажиллагаанаас олсон мөнгө хөрөнгийг түдгэлзүүлэх чадавхийг дээшлүүлэх талаар зөвлөгөө өгөх байдлаар хувь нэмэр оруулдаг юм. Нигери дэх сүүлийн үеийн туршлагаас харахад хулгайлсан өмч хөрөнгийг эргүүлэн авсны дараа зүй ёсоор зарцуулахад Банк нь баталгаа гаргаж чухал үүрэгтэй байсныг харуулж байна.

V. ДАРААГИЙН АЛХАМУУД

47. Засаглал, авлигын эсрэг энэхүү баримт бичигт тодорхойлсон стратегийн арга хандлагыг хэрэгжүүлэхэд тодорхой үүрэг хариуцлагын хуваарь, бодитой, дэлгэрэнгүй үр дүнгийн хүрээ, шаардагдах төсөв, боловсон хүчний тооцоо, үйл ажиллагаатай холбоотой өргөн хүрээний ажилтнуудын удирдамж болон оролцогч талуудтай цаашид зөвлөлдөх үйл явц зэргийг тодорхой болгох хэрэгтэй юм. Банкны удирдлага нь стратегийн хэрэгжилтийг хариуцаж, Захирлуудын зөвлөл нь орон бүрийн стратегийг хэлэлцэж, тухайн үйл ажиллагаа бүрийг баталж, стратегийг боловсронгуй болгох талаар Банкны удирдлагатай байнга санал солилцож, олон лусын хамтын нийгэмлэгтэй зөвлөлдөх зэрэг байдлаар ерөнхий удирдамжаар хангана. Энэхүү хариуцлагын тогтолцоог утга учиртай болгохын тулд Банкны стратегийн зорилтууд бүхий, хэмжихүйц үзүүлэлттэй үр дүнгийн цар хүрээг тодорхой хугацаатай боловсруулах нь чухал юм. Энэхүү стратегийг

Page 42: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

хэрэгжүүлэх эхний ээлжийн санхүүжилтийг одоо хэрэгжиж буй хөтөлбөр болон нөөц хөрөнгөөс байршуулах замаар гаргах боловч урт хугацаанд хөтөлбөрийг тогтвортой байлгахын тулд нэмэлт санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй болох юм. Мөн шаардлагатай боловсон хүчин, ур чадварын нэн ялангуяа газар дээр нь Банкны үйл ажиллагаа явуулж буй тохиололд зохих ёсоор шийдэх хэрэгтэй юм. Магадгүй энэхүү стратеги амжилттай хэрэгжихийн гол үндэс бол засаглал, авлигын асуудлаар, ялангуяа хүнд нөхцөлд буй улс орнуудтай идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлэхийн тулд зохих ёсны урамшууллыг менежер, ажилтнуудад олгох явдал юм. Хүчин чармайлт нь ээдрээтэй цогц асуудал тул Банкны групп нь бодитой, хэрэгжихүйц байдлаар ажиллаж явцын дунд шаардлагатай бол засаж залруулах боломжтой байна. 48. Ажилтнуудад үйл ажиллагааны талаар удирдамж өгөх нь. Энэхүү стратегийн зарим асуудал нь шууд хэрэгжиж эхлэх бол зарим тохиолдолд ажилтнуудын үйл ажиллагааны журам, зааврыг шинэчлэх, шинийг боловсруулах шаардлага гарч байгаа юм. Тухайлбал, Орны тусламжийн стратеги боловсруулахад ажилтнуудын журам зааврыг тухайн орнын хөгжил, Банкны санхүүжилт бүхий үйл ажиллагаанд муу засаглал, авлигын учруулж болох эрсдэлд дүн шинжилгээ хийх, шилдэг туршлагыг хүлээн авч Банкны стратегийг улам боловсронгуй болгож дээрх эрсдэлийг хэрхэн бууруулах талаар нарийвчилсан зөвлөгөө тусгаж шинэчлэх шаардлагатай юм. Мөн эрсдэл өндөртэй үйл ажиллагааг тодорхойлох, хөрөнгө оруулалтын төслийг авлигаас урьдчилан хамгаалж боловсруулан удирдах талаарх удирдамж, зааврыг улам боловсронгуй болгох хэрэгтэй юм. Банкны ажилтнууд зааврыг чанд мөрдөх, эрсдэлийг хүлээх талаарх тодорхой удирдамж авах нь нэн чухал юм. Бас нэг чухал асуудал бол Банкны өөрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, Банкны санхүүүжилт бүхий үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулахад Банкны мэдээллийг нээлтэй болгох талаарх бодлогыг шинэчлэх явдал юм. 49. Үр дүнгийн төлөө мониторинг хийх нь. Мониторинг нь хариуцлагын тогтолцооны үндэс юм, тиймээс Банкны группын хэмжээнд засаглал, авлигын талаар тодорхойлсон зарчмуудаа үйл ажиллагаа болгох нь чухал юм. Энэхүү үйл явцад оролцож буй орнууд нэгэн адил чадавхийг бэхжүүлэх зэрэг байдлаар ашиг тусыг нь хүртэх чухал юм. Засаглалын мониторингийн хүрээ нь хэрэгжихүйц удирдамж өгч, Банкны үйл ажиллагааг боловсруулж, хэрэгжүүлэхэд хамаатай байх ёстой юм. Энэ хүрээ нь ОУХА-аас зээлжих эрхтэй орнуудад зориулсан Гүйцэтгэлд суурилсан хуваарилалтын тогтолцоог орлох бус харин нэмэлт мэдээлэл өгч баяжуулна. Энэ нь хоёр хэсэгтэй байна:

• 2006 оны Дэлхийн Мониторингийн тайланд тусгасан зарчмын дагуу тухайн орны засаглалын чиг хандлага, хэв маягийг тодорхойлж одоо буй олон тооны засаглалын үзүүлэлтүүдийг ашиглан засаглалын

Page 43: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

өргөн хүрээний параметрийн дагуу тухайн орны засаглалын давуу, сул талыг тодорхойлно.

• Тодорхой, хэрэгжихүйц засаглалын үзүүлэлт (төрийн санхүүгийн

удирдлагын үзүүлэлт, бизнес эрхлэх, хөрөнгө оруулалтын орчны санал асуулга, засаглал, авлигын оношлох санал асуулга) боловсруулж хэрэгжүүлэхэд ач холбогдол өгч Орны тусламжийн стратегид сайжруулахаар зорьсон засаглалын тогтолцооны тодорхой хэсгүүдэд гүйцэтгэлийн үр дүнг хянах болно.

Бүх л орнуудад мониторингийн үйл явц сайжирна гэж хүлээж байгаа ч Банк нь стратегийн хэрэгжилтийн үр дүнд хөтөлбөр нь шинэлэг агуулгатай, үлэмж хэмжээний өөрчлөлт гарч буй тодорхой зарим орнуудад илүү их анхаарал өгөх болно. Мониторингийн тэргүүн шугаманд тухайн оронд ажиллаж буй багууд байх болно. Төв дэх холбогдох нэгжүүд мэдлэг, туршлагаас хуваалцаж дэмжлэг үзүүлж Орны тусламжийн стратеги нь үр дүнтэй хэрэгжихэд Банкны үйл ажиллагаанд өөрчлөлт гарч буйд хяналт тавина. 50. Зөвлөлдөх үйл явц ба тайлагнах нь. Энэхүү баримт бичгийг бэлтгэх явцад олон талт хөгжлийн банкууд, ОУВС болон бусад оролцогч талууд болох иргэний нийгэм, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага болон засгийн газартай зөвлөлдсөн юм. Зарим үед энэхүү зөвлөлдөх үйл явц нь Хөгжлийн хорооноос өгсөн богино хугацаанд зохих хэмжээнд өргөн хэмжээнд болоогүй байж болно. Эхний ээлжинд өгсөн саналыг энэхүү баримт бичигт тусгасан юм. Энэхүү стратегийн хүрээнд иргэний нийгэм, хувийн хэвшил болон бусад хандивлачтай улам нягт хамтран ажиллах хэрэгтэй тул нэмэлт уулзалт, зөвлөлдөх ажил хийх шаардлагатай юм. Энэхүү баримт бичгийн хураангуй, завсрын хувилбар болон Хөгжлийн хороонд барих баримт бичгийг олон нийтэд танилцуулсан буюу танилцуулах болно. Хөгжлийн хорооноос өгөх удирдамжийн дагуу Банкны Удирдлага өргөн хүрээний оролцогч талууд болох тухайн орон, бүс болон глобаль түвшин дэх түншүүдтэй зөвлөлдөх уулзалтуудыг санаачилж энэхүү баримт бичгийн стратегийн чиглэл бөгөөд хэрэгжүүлэх арга замын талаар ярилцах болно. Эдгээр зөвлөлдөх үйл явцын үр дүнгийн талаар Захирлуудын зөвлөлд танилцуулж олон нийтэд мэдээллэх болно. 51. Урагш явах нь. Энэ шинэ стратегийн хэрэгжилт нь олон сорилттой тулгарах бөгөөд Захирлуудын зөвлөлтэй ямагт хамтран ажиллаж холбогдох удирдамжийг авч байх хэрэгтэй юм. Асуудал нь өөрөө далайцтай болохоор Банк нь бодитой, ухаалаг байдлаар ажиллах болно. Тухайн орнуудад нэвтрүүлж буй шинэлэг санаачилгыг тодорхойлж суралцах нь хүнд нөхцөлд хүртэл ү дүнд хүрэхийн төлөө энэхүү стратегийг хэрэгжилтэд нөлөө үзүүлэх юм. Банкны зорилго нь тухайн улс орнуудтай, Банкны олон улсын болон үндэсний ажилтнуудтай улам нягт хамтран ажиллаж засгийн газартай шилдэг туршлагааас хуваалцаж засаглалын өмнө тулгарч буй олон тооны асуудлаар нэмж туслах туршлагатай талуудын хүрээг өгрөгжүүлэхэд

Page 44: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

оршино. Банк нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх тусам стратегийн хэрэгжилтийн явцад санал өгөх, явцын дунд засаж залруулах нь амжилтын үндэс байх юм. Мөн Банк нь бусад хандивлагч болон дотоодын байгууллаг болох их сургууль, судалгааны багуудтай түншлэлээ өргөжүүлж Банкны мэдлэг, ноу-хауг өргөжүүлэх болно. Стратегийг хэрэгжүүлэх болон зөвлөлдөх үйл явц нь улс орон бүр өөрийн онцлогтой гэдгийг харгалзаж шинэлэг зүйл, туршилтаас харилцан суралцахыг чухалчилж, хүрэх үр дүнд хяналт, үнэлгээг чанд тавих болно. Энэ бүхнийг суралцах гэсэн нээлттэй уур амьсгалд юу хэрэгжив, юу хэрэгжисэнгүй вэ, яагаад гэдгийг тодорхойлох болно. VI. ГАРСАН АМЖИЛТАА БАТАТГАХ – ХӨГЖЛИЙН ХОРООНООС ТАВИХ

АСУУДЛУУД 52. Энэ баримт бичгийн гол сэдэв засаглал, авлигын асуудлаар Банк нь улс орнуудтай улам нягт хамтран ажиллах явдал байлаа. Энэ нь өндөр боломжтой орнууд буюу чадавхи нь сул гэхдээ далайцтай шинэчлэл хийж тулгарч буй сорилтуудыг даван туулах чин зориг, хүсэл эрмэлзэлтэй орнуудтай хамтран ажиллана гэсэн үг юм. Сайд нар өндөр боломжтой, чин зориг, хүсэл эрмэзлзэл ихтэй оронтой хамтран ажиллах энэхүү арга барилтай санал нийлэх үү?

Page 45: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

53. Энэхүү баримт бичигт засаглал, авлигын асуудлыг улс орнуудад нэгэн жигд, системтэй авч үзэхийн тулд Орны тусламжийн стратегид суурилсан арга хандлагыг санал болгосон юм. Засаглалын асуудалд нэн хүнд нөхцөл байдал буюу бодлогын орчин хямралд орох боломжтой газар Орны тусламжийн стратеги нь бага хэмжээний оролцоот хувилбар буюу нэн хязгаарлагдмал буюу огт санхүүжилтгүй үйл ажиллагаа явуулах боломжийг тусгасан байх ёстой. Сайд нар ийм хүнд нөхцөл байдалд үргэлжлүүлэн ажиллаж, зарим онцгой тохиолдолд засаглалын нөхцөл байдлаас болж санхүүжилтийг хязгаарлах буюу зогсоохтой санал нийлэх үү? 54, Банкны стратегийн ажлын эхлэл бол үндэсний засгийн газар боловч энэхүү баримт бичигт Банкны эрх зүйн чадамжийн хүрээнд зохицуулах, хамтран ажиллах болон сонгох зарчмаар өргөн хүрээнд түншлэлийг бий болгохыг онцолсон юм, чингэхдээ тухайн оронд болоод дэлхийн хэмжээнд олон тал байгууллагууд, хоёр талын хөгжлийн агентлагууд, иргэний нийгэм, парламентчид, санхүүгийн болон хувийн салбартай ажиллах болно. Сайд нар стратегийн түвшин бүрт энэхүү санал болгосон түншлэлийг өргөжүүлэх хандлагатай санал нийлэх үү? 55. Барим бичигт төслийн түвшинд Банкны засаглалын талаарх ажлыг эрчимжүүлэх талаар тодорхой санаачилгуудыг хэрэгжүүлэх санал болгосон билээ: авлигын эсрэг баг бүрдүүлэх, засаглал, авлигын зорилтуудыг тусгасан төслийн баримт бичгийг боловсруулах, үр дүнг ашиг тусыг хүртэгсдэд хүргэх, хяналт, мониторинг, оношилгоог сайжруулах г.м. Сайд нар Банкны үйл ажиллагаанд авлигаас урьдчилан сэргийлэх энэхүү багц арга хэмжээтэй санал нийлэх үү?

Хавсралт А ЗАСАГЛАЛ, АВЛИГЫН ЭСРЭГ УЛС ОРНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ДЭМЖСЭН

10 ЖИЛИЙН ТУРШЛАГА СУРГАМЖ

1. Дэлхийн Банкны группын түүхийн ихэнх үед авлигын асуудал бараг хориотой сэдэл байсан юм – мэддэг атлаа ярьж, шийдвэрлэхийг оролдож байгаагүй байна. Ерөнхийлөгч Волфенсон 1996 онд энэ хандлагыг өөрчилж олон нийтэд Дэлхийн Банк “авлига хэмээх хорт хавдартай” тэмцэхээ

Page 46: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

зарласан юм. 1997 оны 9-р сард Захирлуудын зөвлөл Дэлхийн Банкны анхны авлигын эсрэг стратегийг баталж1, мнө оны Дэлхийн Хөгжлийн тайланд (ДХТ) үр өгөөжтэй ажилдаг төр хөгжилд чухал үүрэгтэй гэдгийг онцолсон юм. 2000 онд Захирлуудын зөвлөл Улсын салбарын засаглалын стратеги хэмээх баримт бичгийг баталж авлигыг муу ажилж буй засаглалын тогтолцооны үр дүн гэдгийг хүлээн зөвшөөрчээ2. Дарааагийн ДХТ-д энэ чиглэлийн шинэчлэлийг дэлгэрүүлж авч үзэхдээ салбар хоорондын улсын хэвшлийн институцын асуудлыг (2002), төрийн үйлчилгээ үзүүлэх (2004), хөрөнгө оруулалтын орчны (2005) асуудлыг тус тус авч үзсэн байна. Мөн хугацаанд Банк нь авлига, засаглалын чиглэлээр судалгааа шинжилгээ, өгөгдэхүүний дүн шинжилгээг өргөжүүлж бодлогын шинж чанартай туршлга, сургамж хуримтлуулсан юм. 2006 онд гарсан Дэлхийн мониторингийн тайланд Банкны хүрээнд болон гадуур засаглалын үзүүлэлтийн3 талаар хийсэн судалгааг баяжуулан нөхөж авлига зэрэг өргөн хүрээний асуудлаар монторингийн тогтолцоо боловсруулах цар хүрээг санал болгосон юм. Ерөнхийлөгч Волфович албан тушаалд ирэхдээ засаглал, авлигатай тэмцэх нь түүний хувьд гол чиглэл болно гэдгийг тодорхой хэлсэн юм. (Зураг А1 дээрх түүхийг толиуулсан болно). 1 Улс орнуудад авлигатай тэмцэхэл туслах нь: Дэлхийн Банкны үүрэг рол, Дэлхийн Банк. 1997 он Вашингтон. Энэ стратеги өнөөдөр хүртэл ач холбогдолтой дараах 4 бүрэлдэхүүн хэсэгтэй: (а) түнш орнуудад авлигыг бууруулахад туслах, (б) авлигын эсрэг үйл ажиллагааг Орны тусламжийн стратегид тусгах, (в) Банкны санхүүжилт бүхий төслүүдэд залилан, авлига гарахаас урьдчилан сэргийлэх, (г) авлигатай тэмцэх олон улсын хүчин чармайлтыг дэмжих. 2 Төрйин байгууллагуудыг шинэчилэж, засаглалыг бэхжүүлэх нь: Дэлхийн Банкны стратеги. 2000. Стратеги нь 4 тэргүүлэх чиглэлтэй: (а) оролцоо, дуу хоолойг нэмэгдүүлэх замаар төрийн захиргааны шинэчлэлийг эрчимжүүлэх, (б) шинэчлэлийн арга хэмжээг тухайн нөхцөл байдалд тохируулах, (в) Банкны зээлийг урт хугацаанд институцын чадавхийг бэхжүүлэхэд зориулах, (г) өөрийн Банкны чадавхийг бэхжүүлэх.

“авлига хэмээх хорт хавдар” Хориг арга хэмжээний Ерөнхийлөгчийн хэлсэн үг (1996) хороо байгуулсан (98) Төрийн институцыг Ерөнхийлагчийн хэлсэн

Шинэчлэх талаарх ДБ үг (4/06) Институцын тухай ДХТ стратеги (82) ДХТ (02) Шударга ёсыг хангах газар dайгуулагдсан (4/01)

Авлига, засаглалын Асуудлыг Орны стратегид - оношилгоо, мониторингийн хэрэгсэл mусгасан (99) - төрийн санхүүгийн удирдлага, худалдан авах

- төрийн захиргаа, албаны шинэчлэл ДХТ (97) - иргэний нийгмийн дуу хоолой

- шүүх, эрх зүйн шинэчлэл Хориотой байсан үе Өргөжүүлэх, үндсэн чиглэл,

бодлогод тусгах Авлигатай тэмцэхэд Салбарын стратегийн ДБ-ны үүрэг (97) хэрэгжилтийн тайлан Бизнесийн орчин Улсын хэвшлийн Бизнес эрхлэлтийн (10/05) үйлдвэрийн газрын засаглалын хэрэгжилт анхны тайлан (04) судалгаа (99) (02) Дэлхийн Мониторингийн Засаглалын үзүүлэлтүүд тайлан (06) TI албан ёсоор ОУХА-ийн гүйцэтгэлийн 1996-2005 Эхэлсэн хуваарилалтын систем (03) 96 оноос өмнө 96-98 99-00 01-02 03-04 05-06

Page 47: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

3 Хавсралт F дэх холбогдох, ашигласан материалын жагсаалтыг хар. 2. Засаглалын тогтолцоо. Зураг А2-д улсын (төрийн) хэвшлийн засаглалын тогтолцооны оролцогчдыг дараах ерөнхий 5 бүлэгт ангилсан юм: (а) төв гүйцэтгэх засгийн газар, үүнд санхүү, хүний нөөцийн удирдлагыг хариуцсан агентлагууд, зохицуулах, үйлчилгээ үзүүлдэг агентлагууд, (б) гүйцэтгэх засаглалаас гадуурх хяналт шалгалтын институциуд, үүнд шүүх засаглал, парламент, бусад бие даасан хяналтын байгууллагууд, (в) орон нутгийн засаг захиргаа, нийгэмлэгүүд (г) иргэний нийгэм болон хувийн хэвшил – хэвлэл мэдээллийн хамт хяналтын механизм бөгөөд үйлчилгээг хүртэж буйн хувьд (д) тогтолцооны ерөнхий зорилго, чиглэлийг тодорхойлох улс төрийн оролцогч талууд, институциуд. 3. Хариуцлага тооцох харилцаа. Зохистой ажиллаж буй засаглалын тогтолцоонд оролцогч талуудын хоорондын хариуцлагын харилцаа нь төрийн бодлого хөгжлийг дэмжиж, төрийн үйлчилгээг шуурхай, үр дүнтэй хүргэж, авлигыг хянахад хувь нэмэр оруулдаг. Харин муу засаглалтай нөхцөл байдалд бодлого нь явцуу, үйлчилгээг зохих ёсоор үзүүлэхгүй, зохицуулалтыг дэмждэг цөөн тооны элитэд үйлчилдэг, авлига газар авсан байдал үүсдэг. Засаглалыг сайжруулах нь чадавхи, (хайрцаг доторх) хариуцлагыг (сум) бэхжүүлэх, төрийн үүргийг үйлчилгээ үзүүлэх чадвартай

Хяналтын институц Бие даасан шүүх Хууль тогтоомжийн институц Глобаль санаачилгууд: конвенц

Иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл • Хэвлэлийн эрх

чөлөө • Мэдээллийн эрх

чөлөө • Игргэний нийгэм • Санал асуулга,

судалгаа • Оролцооны аргатай

санал асуулга Хувийн хэвшил • Зохицуулалтыг

болосронгуй болгох • х/о өрсөлдөөнт

орчин • Олборлох

салбарын санаачилга

• а/а засаглал

Улс төрийн хариуцлага • у/т өрсөлдөөн, у/т намууд • ил тод байдал, намын санхүүжилт • парламентийн саналыг ил болгох

Орон нутгийн оролцоо, хамтын нийгэмлэгийг бэхүүлэх нь

• Хариуцлагатай төвлөрлийг сааруулах

• Хамтын нийгэмлэгийн санаачилга • Эцэг эх- багш нар зэрэг бүлгийн

хяналт

• Төслүүдэд тус хүртэгсэд оролцох нь

Төрийн захиргааны удирдлага • Мерит тогтолцоо бүхий төрийн

алба, санхүү, бараа, үйлчилгээ худалдан авах

• Үйлчилгээ үзүүлэх, зохицуулах агентлагууд

• Ил тод байдлын талаарх санаачилгууд (орлогоо мэдүүлэх)

Page 48: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

уялдуулах асуудал юм. Ил тод байдал нь хариуцлагын харилцааг хэвийн ажиллахад туслах тогтолцооны шинж юм. 4. Дэлхий дахины чиг хандлага. Засаглал, авлигын талаарх дэлхий дахины чиг хандлагаас харахад төрийн чадавхи, хариуцлагын тогтолцоонд ахиц дэшил гарсан байгаа ч энэ нь нийлбэр дүнгээрээ авлигыг бууруулахад үр нөлөө үзүүлсэн талаар хангалттай баримт үгүй байна. Шинэчлэлийг тууштай хэрэгжүүлж, эдийн засгийг либеральчлах, өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжиж, төрийн чадавхи, хариуцлага дээшилснээр илүү үр өгөөжтэй үйлчилгэээ үзүүлж, зохицуулалт хийж, авлига буурсан байна. Шинэчлэлийг хэрэгжүүлснээр зарим нэг захиргааны шинж чанартай авлига болох – төрийн дунд шатны албан хаагчид, татварын байцаагч, зөвшөөрөл олгодог албан тушаалтан нарт өгдөг хээль хахуулийн тохиолдолд буурсан байна. Гэхдээ улс төрийн гүн үндэстэй авлигыг бууруулах нь хэцүү байдаг. Улс төр, бикнесийн сонирхолууд, хөгжингүй орнуудын улс дамнасан корпорациуд ашиг сонирхол нь зөрчилдөж авлигын эсрэг тэмцэлд саад болдог, эдгээр сүлжээг эвдэхэд туйлын хүнд байдаг. Тиймээс аль аль талаас үр дүнтэй малайлан удирдах нь энэхүү асуудлыг шийдэхэд ач холбогдолтой байх болно. 5. Шинэчлэл хийсэн орнуудын туршлага. Дэлхий дахинд чин зориг, хүсэл эрмэлзэл дүүрэн засгийн газартай улс орнууд засаглал, авлигыг бууруулах талаар тодорхой хэмжээний ахиц амжилт гаргасан байна. Зарим оронд хөгжлийн үйл явцад үр нөлөөтэй засаглалын шинэчлэл нь төрийн бодлого, удирдлагыг боловсронгуй болгосон байна, зарим оронд хяналтын институцыг бэхжүүлэх буюу иргэний оролцоо, хяналтыг сайжруулсан байна (Шигтгээ А1-ийг үз). Татвар, гааль, зөвшөөрөл, лиценз, төрөл бүрийн байцаагч шалгалт болох зохицуулалтын орчны шинэчлийг захиргааны шинэчлэлтэй хослон амжилтттай хэрэгжүүлэх нь авлигыг бууруулсан юм. Эдгээр шинэчлэл нь авлигыг бууруулахад хувь нэмэр оруулсны зэрэгцээ жииж дунд бизнес эрхлэгч бие даасан анги үүсч хөгжихөд нэмэрлэсэн байна. Олон оронд авлигыг бие даасан байгууллага байгуулах замаар шийдэхийг оролдсон байна. Цөөн тооны оронд имй бүтэц нь амжилттай хэрэгжиж байгаа ч сүүлийн үеийн судалгаанаас харахад Хонг Конг, Сингапурын туршлага олон оронд тохирохгүй юм. Маш олон тохиолдолд эдгээр байгууллага улс төрийн элитийн гарт байдаг тул улс төрийн авлигатай тэмцэж чадахгүй юм. Шигтгээ А1. Засаглалыг сайжруулах талаарх улс орнуудын ахиц дэвшил

Төрийн бодлого, удирдлага • Нэн их өртэй орнуудыг дэмжих санаачилгын хүрээнд төрийн санхүүгийн удирдлагын

тогтолцооны гүйцэтгэлийн чиг хандлагыг хянах талаарх хүчин чармайлт нь дор хаяж зарим орны эдгээр тогтолцоог сайжруулсан үр дүнд хүргэсэн юм. 2001-2004 оны хооронд Гана улс мониторинг хийсэн 15 чиглэлийн 7-д тодорхой, харагдахуйц амжилт гаргасан байна, мөн Сенегал, Нигер, Мали, Камерун улс тодорхой амжилт гаргасан байна.

• Бараа үйлчилгээ худалдан авах ажиллагааны шинэчлэлийн хүрээнд Шударга

байдлын тухай гэрээ (жишээлбэл Аргентинд) элекртон бараа, үйлчилгээ худалдан авах ажиллагаа нэвтрүүлсэн (Чили, Гватемала, Энэтхэг, БНСУ, Мексик зэрэгт) нь энэхүү ажиллагаанд асар их цаг хугацаа, хөрөнгө хэмнэж, улсын хөрөнгийг хэдэн тэрбум ам. долларар хэмнэх боломж олгожээ.

Page 49: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

6. Орны тусламжийн стратеги. Салбарын стратегийн хэрэгжилтийн тайланд4 тэмдэглэснээр засаглалын асуудлыг Орны тусламжийн стратегид шийдвэрлэхээр зорьсон эрсдэл өндөртэй орчинд төрийн чадавхи, хариуцлагыг нэмэгдүүлэх, санхүүгийн болон нэр хүндийн эрсдлэийг бууруулахад туслах зорилгоор засаглалын нэгдсэн стратеги боловсруулах

Page 50: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

тэмдэглүүштэй санаачилгууд юм. Нийт орны тусламжийн стратегийн 4/5 нь авлигын учир шалтгааны ямар нэгэн оношилгоо шинжилгээ агуулсан ба түүнээс олон тооны стратегид зээлийн болон дүн шинжилгээний ажилд засаглал, авлигын зарим нэг зүйлийг нэгтгэсэн байна. 2005 оны санхүүгийн жилийн Орны тусламжийн стратегийн үнэлгээнээс харахад ОТС нь засаглалын асуудалд зохих ёсоор анхаарах шаардлагыг хангасан боловч дийлэнх ОТС .нь иж бүрнэээр авч үзээгүй ба авлигын хөгжлийн болон санхүүгийн эрсдэлийг зохих ёсоор үнэлээгүй байна. 05 оны санхүүгийн жилийн ОТС нь засаглалын асуудлыг явцуу, уламжлалт төрийн удирдлагын хүрээнд авч үзс4эн байна. Хэрэгжилтийн тайланд дүгнэснээр үүнд 3 шалтгааан байна: засгийн газар засаглалын шинэчлэл хийх чин хүсэл эрмэлзэлгүй байна, Банкны багуудад авлига, муу засаглалын улс төр, институцын хөдөлгөх хүчийг гүнзгийрүүлэн судлах хөшүүрэг байхгүй, засаглалыг салбар хоорондын ээдрээтэй асуудал бус тодорхой салбар гэж авч үзэх нийтлэг хандлага давамгайлсан явдал юм. 7. Улсын хэвшлийн засаглалын үйл ажиллагаа. Энэхүү үйл ажиллагааг олон оронд эхлүүлж (Шигтгээ А2-ыг үз) төрийн удирдлагын цөмд чиглэсэн шинэчлэлд төвлөрсөн байна. 06 оны санхүүгийн жилд Банкны санхүүүжилт бүхий шинэээр эхлүүлсэн нийт үйл ажиллагааны 20%, шинэээр амалсан санхүүжилтийн 20 орчим хувь нь өргөн хүрээнд улсын хэвшлийн засаглалын асуудлыг шийдэхийг зорьж, хөгжлийн бодлоготой холбоотой үйл ажиллагааны тал орчим хувь нь засаглалын асуудалтай холбоотой байжээ. Банкны бүх үйл ажиллгаантай харьцуулахад улсын хэвшлийн засаглалын хөтөлбөрүүд нь эхлэхдээ чанарын хувьд адил түвшинд, удирдлагын хувьд арай доогуур үзүүлэлттэй бөгөөд институцийн хөгжлийн үр нөлөө, тогтвортой байдлын хувьд дундаж түвшинд байна. Улсын хэвшлийн засаглалын хөтөлбөрийн багцын гүйцэтгэл засаглалын орчинд их мэдрэмтгий байдаг байна5. Банкны хувьд олж авсан хамгийн том сургамж бол оношилгоо, үйл ажиллагааны арга хэрэгсэл нь тухайн оронд шинэчлэл хийх хүсэл эрмэлзэлтэй удирдлагатай, шинэчлэлийн төлөө эвсэл болж ажиллах, засаглалын суурь чадавхи байвал үр дүнгээ өгдөг байна. Тодорхой ямар арга хандлага нь хамгийн үр дүнтэй гэдгийг мэдэхийн тулд Банкны үйл ажиллагаанд судалгаа, шинжилгээний ажилд илүү их хэмжээний анхаарал өгөх шаардлагатай юм. Шигтгээ А2. Банкны дэмжлэгтэй хэрэгжсэн засаглалын шинэлэг хөтөлбөрүүдийн жишээ.

4 Салбарын стратегийн хэрэгжилтийн тайлан, 05 оны санхүүгийн жил. 2006 оны 3-р сар 5 Банкны бүх үйл ажиллгаантай харьцуулахад улсын хэвшлийн засаглалын хөтөлбөрүүд нь эхлэхдээ чанарын хувьд адил түвшинд, удирдлагын хувьд арай доогуур үзүүлэлттэй бөгөөд институцйн хөгжлийн үр нөлөө, тогтвортой байдлын хувьд дундаж түвшинд байна

Төрийн бодлого, удирдлагыг боловсронгуй болгох • 1999-2004 оны хооронд Банкны бодлого, зээлийн техникийн туслалцаатай Албани улс

мерит тогтолцоонд суурилсан төрийн албан хаагчдын ажилд шалгаруулж авах тогтолцоог нэвтрүүлсэн байна. Ингэснээр улс төрийн томилгооны тоо буурч (11.7%-иас 2.7% хүртэл), зарласан олон тоонд өрсөлдөж буй чадвартай хүмүүсийн тоо нэмэгдсэн (2003 оны 5.9%-иас 2004 онд 9.3% хүртэл) болон харьцангуй бие даасан гомдол шийдэх байгууллага бий болсон байна.

• Гватемалд хэрэгжсэн Шүүх эрх зүйн шинэчлэлийн төсөл нь үнэгүй зөвлөгөө өгөх үйлчилгээ бүхий, иргэний, гэр бүлийн болон хөдөлмөрийн бага хэмжээний маргаан, гомдлыг шийддэг хөдөлгөөнт шүүх ажиллуулах замаар шүүх засаглалыг иргэдэд ойртуулсан (эхний жилд хотын зах болон уугуул 6000 гаруй иргэд хамрагдсан байна).

• Перу улсад хотын өмчийн эрхийн төлсийн хүрээнд 1.1 сая өмчийн нэрийг бүртгэсэн нь эмзэг, бүрэн хамрагдаж чадахгүй 5.7 сая иргэдэд ашиг тусаа өгсөн байна. Өмч хөрөнгийн

1 б 400 й й й

Page 51: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

8. Үнэлгээ өгөх ажил. Засаглалын багцын голлох хэсэг болох төрийн санхүүгийн удирдлагын талаар тодорхой ахиц гарсан байна. Нэн их өртэй орнуудыг бууруулах хөтөлбөр, Төсвийн зарлага, санхүүгийн хариуцлагын

Page 52: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

хөтөлбөрийн хүрээнд төрийн санхүүгийн удирдлагын (ТСУ) хүрээнд гарч буй амжилтыг хэмжих үзүүлэлтүүд боловсруулж эдгээрийг дэлхийн 70 гаруй оронд хэрэгжүүлж эхлээд байна. ТСУ-ын үйл ажиллагаа нь иргэд болон бусад талуудад төрийн нөөц хөрөнгийн талаарх мэдээллийг ил тод болгох арга хэмжээ авч эхлээд байна. Засаглалын бусад үйл ажиллагааны дэргэд ТСУ орны нөхцөл байдлаас үл хамааран илүү үр дүнтэй ажилж Банкны зүгээс ТСУ-ыг бэхжүлэх тараа засгийн газруудтай удаан хугацаанл ажилсныг илтгэж байгаа байж болох юм. Төрийн захиргааны шинэчлэл нь танил талыг дэмжихэд суурилсан тогтолцоог шинэчлэхийг зорьж байгаа тул тухайн орны нөхцөд байдлаас илүү хамаардаг байна. Амжилтанд хүрээгүй зарим хөтөлбөрүүд хэт далайцтай (амбицтай) зорилго дэвшүүлж, тухай орны улс төр, институын нөхцөл байдалд нийцэж чадаагүй байна. 9. Салбарын түвшин. Засаглалын шинэчлэлийг эхлүүлэх нэг гараа бол тодорхой салбар юм6. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд салбар дахь засаглалын шинэчлэл нь бүтцийн өөрчлөлт хийх, хувийн компанид гэрээлэх, хувьчлах зэрэг байдлаар үйлчилгээ үзүүлэх арга замыг боловсронгуй болгох талаар туршиж байсан байна. Сүүлийн үед залилан, авлига зэргийг агуулсан хууль бус ажиллагаанд өртөмтгий байдлыг шийдэхэд зохих анхаарал өгч эхэлсэн юм (Шигтгээ А3). Ой мод, зам, олборлох салбар, загса, ус болон хөдөө аж ахуй зэрэг салбарт эрсдэлийг үнэлэх арга, төлөржсөн мэдээлийн сан, мониторингийн тогтолцоо зэргийг боловсруулж эхлээд байна. Олон салбарт улс дамнасан авлига, залилан хүндрэлтэй асуудал болоод байна чингэхдээ улс дамнасан корпорац, сүлжээнүүд чухал үүрэгтэй болоод байна. Төрийн байгууллагын сул байдал, хангалтгүй төсвийн зарлагын төлөвлөлт, биелэлт, бараа үйлчилгээ худалдан авах, төрийн албаны хөшүүрэг, ажлаас гарах, шинэчлэлийг үргэлжлүүлэх байдал зэрэг бүгд салбарын гүйцэтгэлд үлэмж нөлөө үзүүлж байна. Олон оронд Банк дээрх салбар хоорондын асуудлыг агуулсан шинэчлэлийг тухайн салбарын шинэчлэлтэй уялдуулахад хүндрэлтэй учирсан байна. Зээлийн хөтөлбөр нэмэгдэх орнуудад тухайн салбар дахь засаглал, авлигын байдалд онцгой анхаарах болсон тул салбарын эмзэг, өртөмтгий байдлыг тодорхойлохыг оролдож байна. Салбарын тодорхой асуудалд төвлөрөх нь богино хугацаанд үр дүн өгөх боловч авлигын асуудал нь өөрөө тогтолцооны бусад асуудал руу шилжих талтай юм. Шигтгээ А3. Салбар дахь засаглалыг бэхжүүлж, авлигыг бууруулах нь

Page 53: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

10. Хувийн хэвшлийн үүрэг роль. Дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдын ажиллах хөрөнгө оруулалтын орчинг төрөөс бүрдүүлдэг ч хувийн хэвшлийн аж ахууйн нэгжүүд нь энэхүү орчны идэвхгүй хүлээн авагчид бус юм. Улс төрийн холбоотой компаниуд нэгэн адил төрийн бодлого, зохицуулах орчин бүрдүүлэхэд чухал үүрэгтэй байдаг ба тэд бизнесийн орчин, өрсөлдөөн зэрэг тоглоомны дүрмийг тодорхойлдог. Цаашилбал улсын хөрөнгө оруулалтын төслүүдийг авч хэрэгжүүлсний төлөө шан харамж амлах нь хөрөнгө оруулалтын орчинд сөрөг нөлөө үзүүлдэг

Эмийн үйлдвэрлэлийн салбар Олон улсын хамтын ажиллагаа: 2003 онд АНУ, ДЭМБ болон орны зрх баригчидтай хамтран Меконгийн бүсэд эмийн үйлдвэрлэлд хяналт тавих хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн ба малариагийн эсрэг хуурамч эм худалдаанд гаргаж байсныг илрүүлсэн байна. Энэ хүчин чармайлт нь бүсийн мониторингий ажилтнууд болон хуурамч эм худалдаанд гарсан тухай мэдээллийг шуурхай хүргэдэг болсон байна. Шинэчлэл. Азери эмийн төв лаборатори чанарын шаардлага хангасан эмэнд хуулбарлахад хэцүү холограм шошиго наадаг болсон байна. Үүний үр дүнд хуурамч бичигтэй эмийн худалдаа эрч буурч, бүртгэлгүй эмийг хураан авч эхэлсэн байна. Цахилгаан эрчим хүч Шинэчлэл, хуулийн хэрэгжилт. Энэтхэгийн Андра Прадешд хулгай болон үр ашиггүй ажиллагаанаас орлогын 38% алдагдал хүлээж байсан нь цахилгаан эрчим хүчний хулгайн хэргийг шийдэх тусгай шүүх байгуулж, хэрэглэгчдэд хэдэн сая тоолуур тавихад хүргэсэн байна. Үүний үр дүнд 2.25 сая хууль бус хэрэглэгчдэд төлбөр ногдуулж, авлагыг 98% хэмжээнд авдаг болж олон тооны хулгайн хэргийг шүүсэн байна. Ой мод Бие даасан мониторинг тайлагналтын нэгжүүд. 1999 онд Глобаль Гэрч байгууллага нь ойн модтой холбоотой гэмт хэрэг болон Камбодийн ой модны салбарын зохицуулах 2 агентлагийн гүйцэтгэлд хяналт тавих бие даасан нэгж болсон юм. Энэ нь авлигад автагдсан ой модны холбогдох албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлж, хууль бусаар мод тайрахтай тууштай тэмцдэг болсон байна. Орон нутгийн холбогдох талуудыг оролцуулах нь. Филиппинд Банк нь тайлагнах үйлчилгээ үзүүлдэг, хууль зөрчигчдийн талаар олон нийтийн санаа бодлыг тусгадаг, хууль бусаар мод тайрахтай тэмцдэг орон нутгийн эвсэл, байгууллагыг дэмжсэн юм. Ийм эвсэл байгууллагын тоо 1994 онд 16-ас 1999 онд 400 хүртэл нэмэгдсэн байна. Банк, мөнгө угаахтай тэмцэх нь Зохицуулах механизм. Швейцарын холбооны банкны агентлаг нь Bank leumi le-Israel (Швейцар) банк нь Перу улсын тагнуулын дарга асны мөнгийг угаасан нь тогтоогдсон тул тус Банкны менежерийг ажлаас чөлөөлсөн байна. Хээл хахуулийн хэргийн мөрдөн байцаах нь. Лесото улсад Усны төслийн хүрээнд хээл хахуулийн хэрэг гарч төслийн удирдагч мөнгө угаасан зуучлагчара дамжуулан 1 сая ам.долларын хээл хахууль авсан хэргээр 15 жилийн ял эдлэх болсон байна.

Page 54: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

билээ. Дунд болон урт хугацаанд ийм явдлаас хамгаалах арга зам бол өрсөлдөөнт суурилсан хувийн хэвшил, шинийг эрэлхийлсэн иргэний нийгмийг хөгжүүлж, сайн засаглалыг бий болгох явдал юм. 11. Улс дамнасан асуудлууд. Төрийн болон хувийн хэвшлийн засаглалын асуудал нь тухайн орон дахь бизнесийн үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй билээ. ЭЗХАХБ-ын Хээл хахуулийн эсрэг Конвенци нь 5 жилийн өмнө мөрдөгөдж эхэлсэн боловч олон тооны улс дамнасан корпорациуд гадаада ил тод бус үйл ажиллагаа явуулсаар байгаа нь хөгжиж буй орнууд дахь засаглалын нэр хүндэд асуудал учруулж байна. Энэхүү Конвенцийн ачаар тодорхой хэмжээний ахиц гарч байгаа, дагаж мөрдөх ёстой ихэнх орнуудад хээл хахууль авсан этгээдийг шүүн шийтгэх талаар амжилт муутай байна. ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын улс дамнасан корпорациуд болон бусад орон дахь хээл хахуулийн талаарх практик хол зөрүүтэй байгаа нь энэхү Конвенцийн хэрэгжилтэнд чанд мониторинг хийхийг шаардаж байна. НҮБ-ын Авлигын эсрэг Конвенци нь мөн адил улс дамнасан корпоррациудын асуудлыг тусгасан ч саяхан хүчин төгөлдөр болсон байна. 12. Шинэчлэлийг улс орны нөхцөл байдалтай уялдуулах нь. Шинэчлэлийн цар хүрээ, дараалал, үйл явцын хурд тухайн орны нөхцөл байдалтай уялдсан байх ёстой юм. Улс орны туршлагаас харахад хүсэл эрмэлзэл бүхий удирдагчидтай байхад богино хугацаанд үлэмж хэмжээний амжилт гаргаж болох боловч засаглалын өндөр стандартыг хангахад урт хугацаанд хүчин чармайлт гаргаж, гүйцэтгэлийг тууштай сайжруулах хэрэгтэй юм. өөрчлөлтийн явц улс төрийн нөхцөл байдал, улс төр, институцын шинэчлэлийг тодорхойлох түүхэн үйл явцаас хамаарч орон бүрт өөр байна. Тиймээс Банк нь улс орнууд, хандивлачидтай нягт хамтран ажиллаж хөгжлийн асуудалд төвлөрч судалгаа оношилгооны ажилд үндэслэн засаглалын шинэчлэлийн хэрэгжихүйц арга барил, хандлагыг боловсруулах хэрэгтэй юм. 2006 оны Дэлхийн Мониторинг тайлан болон Банкнаас гаргадаг бусад судалгаа, шинжилгээний тайлан баримт бичгүүд эдгээр ээдрээтэй асуудлаар тодорхой хэмжээний удирдамж өгөх болно (Хавсралт F-д ашигласан материалын жагсаалтыг үз). Хавсралт В

Page 55: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

ЗАСАГЛАЛ, АВЛИГЫН АСУУДЛЫГ ДЭЛХИЙН БАНКНЫ ГРУППЫН ҮЙЛ

АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИД ТУСГАХ НЬ 1. Энэхүү хавсралтад өмнө нь Орны тусламжийн стратегийн талаар авч үзэхдээ ярилцсан зүйлийг нарийвчилж (а) өмнө нь дэвшүүлсэн 6 үндсэн асуултыг Орны тусламжийн стратегид үр ашигтайгаар шийдэж болох (б) засаглалын гүйцэтгэл, тусламжийн хэмжээний харилцан хамаарлыг судлах зэргийг авч үзэх болно. А. Орны тусламжийн стратегид засаглалын асуудлыг судлан оношлох нь 2. Орны тусламжийн стратегийг боловсруулахдаа тухай оронд ажиллаж буй багууд засаглалын асуудлыг судлан оношилох ёстой1. Гэхдээ ингэхдээ Банкны санхүүжилт бүхий төслүүдэд тулгарч болох эрсдэл, авилгыг учир шалтгааныг нарийвчлан тогтоох буюу тухайн оронд асуудлын гүнзгийрэлт, 2хамралтыг тогтоодоггүй байна. Цаашид Банкны Орны тусламжийн стратеги нь ядуурлыг бууруулах ерөнхий зорилт болон Банкны үйл ажиллагаанд тулгарч болох эрсдэлийг тогтооход авилга, муу засаглалын үр дагаврыг харгалзах ёстой юм. Хөгжлийн үйл явцад үлэмж хэмжээний хүндрэл тулгарах буюу давтагдсан эрсдэл учруулах магадлалтай нөхцөл байдалд засаглал, авилгын асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч байхыг Банкны удирдлагаас санал болгож байна. (Шигтгээ 2-т сүүлийн үеийн Орны тусламжийн 3 стратегид засаглалын асуудалд ямар ач холбогдол өгснийг авч үзсэн болно). Эдгээр асуудлыг байгууллагын түвшний хяналт шалгалтын хүрээнд өндөр эрсдэл бүхий орнуудад илүүач холбогдолөгч хяналт шалгалтыг хийх замаар үнэлж дүгнэх болно. 3. Үндсэн асуултууд. Орны тусламжийн стратегийг боловсрулах явцад багууд тухайн оронд авилга, муу засаглалын учруулж болзошгүй эрсдэлийг хянана гэж хүсэн хүлээж байгаа. Үүний үндсэн дээр тухайн орон дахь стратегийг боловсруулж, засаглалын асуудал ямар байдлаар тусгагдсан байхыг үнэлж дүгнэнэ. Дараах асуултуудын хариултыг ажилтнуудын мэргэжлийн үнэлэлт дүгнэлт, судалгаа, шинжилгээний ажил болон институцын баримтлах зарчим зэргээс хамааран өгөх болно.

• Тухайн оронд засаглал, авилгын сорилтууд орны эдийн засгийн өсөлтийг хангах, ядуурлыг бууруулахад ямар хэмжэний шийдвэрлэх үүрэгтэй вэ? Сул талууд ямар хэмжээнд тухайн салбар буюу институцид төвлөрсөн бэ?

2 Орны тусламжийн стратеги энэ асуудлаар нарийвчилсан удирдамж агуулдаггїй байна. “Орны тусламжийн стртаегийн талаарх ажилтнуудын удирдамжинд” засаглал нь Орны стратегийн хїрээдн судплан оношлох ёстой 7 асуудлын нэг гэж заасан байдаг. Мєн авилгыг Орны тусламжийн стратеги боловсруулах їйл явцын хэсэг хэмээн їздэг байна.

Page 56: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

• Засаглалыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх чин зориг засгийн газарт ямар хэмжээнд байна вэ? Гарч буй ахиц амжилтыг хянаж байна уу?

• Дотоодын хяналтын институц болох шүүх засаглал, хууль тогтоох

байгууллага, аудитын байгууллага, хэвлэл мэдээлэл болон иргэний нийгэм хэр зэрэг үр дүнтэй ажиллаж байна вэ? Засгийн газрын хүрээнд болон гадуур хүчин чармайлтыг Банкны судалгаа, зөвлөгөө, үйл ажиллагаагааг дэмжиж болох сайн засаглын “манлайлагч-үлгэр жишээ” хувь хүн буюу институц байна уу?

• Санхүүгийн үйл ажиллагаа явуулах нь Банкны нэр хүндэд асуудал

учруулах буюу тийм бол үүнийг хэрхэн багасгах уу? Тухайн нэг оронд бусад хандивлагчид идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юу бөгөөд тэд засаглал, авилгын асуудалд төвлөрж байна уу?

• Орны тусламжийн стратеги хэрэгжих явцад засгийн газрын үйл

ажиллагаа, орчны эрсдэл учруулах түвшин ямар байна вэ?

• Банкны санхүүжилт бүхий төслүүдэд залилан, авилгын эрсдэл ямар хэмжээнд байна вэ?

4. Хөгжилд тулгарах саад бэрхшээл. Улс орны хөгжил, ядуурлыг бууруулахад муу засаглал, авилга ямар хэмжээнд саад тотгор болж буйг тогтоохдоо Банкны судалгааны багууд эдийн засгийн болон салбарын ажилд үндэслэх болно. (Шигтгээ Б1-ийг үз). Хэрэв хөгжилд үлэмж хэмжээгээр саад учруулж байгаа бол засаглалын асуудлыг Орны тусламжийн стратегид иж бүрэн тусгах хэрэгтэй юм, ингэхдээ Банкны хөтөлбөрийн хэсэг болох засаглалд ямар ахиц амжилт гарч буйг нарийвчлан судлан шинжлэх хэрэгтэй ба хэрэгжихуйц, үр дүнд чиглэсэн үзүүлэлтээр хэрэгжилтийг мониторингийн тодорхой хэрэгсэл хэрэглэн хянах болно. Засаглалын асуудлыг төв болгох нь засаглалын сорилт, авилга нь хөгжилд ямар хэмжээнд саад болж буйгаас хамаарах юм. Бүхий л оронд эдгээр асуудлыг харгалзах боловч зарим оронд засаглалын асуудал нь Банкны үйл ажиллагааны цөм нь байх юм. Хэрэв аливаа хүндрэл нь тухайн салбар буюу институцид байвал Орны тусламжийн стратеги нь тухайн салбар дахь засаглалыг сайжруулахад чиглэх ба Банк нь тухайн орны хөгжлийг өөр салбарт дэмжих болно. ОУСК, МИГА зэрэг байгууллагууд нь хувийн хэвшилтэй стратегийн түншлэлийг бий болгож өндөр эрсдэл бүхий нөхцөлд өөрчлөлт шинэчлэлийг авчрах болно. 5. Засгийн газрын чин зориг, хүсэл эрмэлзэл. Шинэчлэлийг тууштай өргөжүүлэх засгийн газрын чин зоригтой байх нь муу засаглалтай, авилга тархсан оронд ч гэсэн Банкны дэмжлэгийг үргэлжлүүлэн авахын баталгаа юм (чингэхдээ үйл ажиллагаа явуулах арга хэлбэр, зохион байгуулалт нь эрсдэл багатай орнуудад ялгаатай байх болно). Хэрэв муу засаглал, авилгын өндөр хэмжээ нь хөгжилд үлэмж хэмжээний аюул учруулж

Page 57: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

болзошгүй, засгийн газар шинэчлэл хийх сонирхол багатай бол Банкны стратегид энэхүү зөрчилтэй байдлыг харгалзан, тодорхой хугацааны дараа нөхцөл байдлыг өөрчлөх талаар ажиллах хэрэгтэй юм. Магадгүй Банкны хариулт нь 12-14 хуудас бүхий Стратегийн баримт бичгийн завсрын тэмдэглэл бичиж 4 жилийн бүрэн хэмжээний Орны тусламжийн стратегийн баримт бичгээс татгалзаж болох юм2. Энэхүү Завсрын тэмдэглэл нь засаглал, авилгын асуудалд төвлөрөх эсэх нь тухайн дэвшүүлсэн асуудал нь тухайн оронд шинэчлэлийн үйл явц амжилтай өрнөх, Банкны зүгээс туханй орны онцлог байдлыг хэрхэн авч үзэж гэж зэргээс хамаарна. Хүснэгт Б1. Засаглалыг судлан оношлох нь Хэрэв засаглалын таатай орчин бүрэлдэж, идэвхтэй санхүүжилт бүхий хөтөлбөр хэрэгжих талаар засгийн газар, Банк хоёр тохиролцож чадахгүй байгаа бол Завсрын тэмдэглэлд санхүүжилтийг хумих тухай заах болно. Энэ тохиолдолд Банк нь засаглалын зохистой зохицуулалт бүхий салбар, чиглэлд ажиллахар тогтож болох бөгөөд ингэхдээ чадавхийг бэхжүүлэх,

Муу засаглал, авлига нь хєгжилд хэрхэн, ямар хэмжээнд саад болж буйг ойлгохын тулд Банкны багууд олон эх їїсвэрийг ашиглаж болно. Жишээлбэл, Тухайн орны бодлого, институцын жилийн тайлан, Дэлхийн Банкны хїрээлэнгийн засаглалын їзїїлэлтїїдийг ашиглан тухай орны нєхцєл байдлыг мэдэж болно. Орны тївшинд, Хєгжлийн бодлогыг шинжлэх, хєрєнгє оруулалтын орчны їнэлгээ зэргийг ашиглан хєгжлийг сааруулж буй бусад хїчин зїйлїїдийг тодорхойлж болох юм, нєгєє талаас, Засаглал, авилгын судалгаа, оношилгооны санал асуулга, Бизнес явуулах тухай тайлан, шилжилтийн їед буй авилгын тайлан зэрэг нь муу засаглал, авилгын тодорхой арга хэлбэрийг тогтоож, їйл ажиллагааны тодорхой тєлєвлєгєє боловсруулахад орц нь болох юм. Тєрийн санхїїгийн удирдлагын талаарх судалгааны ажил болох ТСУ-ын гїйцэтгэлийн тайлан, тєсвийн зарлагын тойм судалгаа, орны санхїїгийн хариуцлагын байдлын їнэлгээ, орны бараа їйлчилгээ худалдан авах тогтолцооны їнэлгээний тайлан болон ОУВС-ийн Стандарт, хэм хэмжээний тухай тайлан зэрэг баримт бичгїїд нь тухайн орны тєрийн санхїїгийн тогтолцооны давуу болон сул талуудыг тодорхойлох ач холбогдолтой байх юм. Байгууллагын шударга ёсыг хангах газрын мєрдєн байцаалтын їр дїн, хэрэгжилтийн тайлан зэрэг нь санхїїгийн хувьл эрсдэлтэй орон буюу салбарыг тодорхойлоход нэмэртэй байх болно. Тодорхой салбарын судалгаа оношилгооны ажил одоо хийгдэж байгаа болно. Мэдээллийн бусад эх сурвалжууд дотоодын болон олон улсын бусад байгууллагын эх сурвалжаас тухайн орны тївшинд олдоцтой байж болно, Их Британийн Олон улсын хєгжлийн яам, Єєрчлєлтийн манлайлагчид хэмээх тайлан, Transparency International хэмээх олон улсын ТББ-ын тухайн орны шударга байдлын судалгааны тайлан г.м. Орхигдуулсан асуудлыг шийдэх, Орны тусламжийн стратегийн улам нарийвчилсан судалгаа оношилгооны ажлын хийхийн тулд зарим орон дахь багууд нэгтгэаэн тайлан гарагж болох юм (Орны засаглал, авилгын байдалд єгєх їнэлгээ). Энэ бїх арга хэрэгсэл нь тухайн оронд муу засаглал, авилга ямар хэмжээнд асуудал болоод буйг тогтоох, ажлаа эхлэх гарааны асуудлууд болон шинэчлэл єрнїїлэх хувилбар зэргийг тодорхойлох болно. Эдгээр тайлангуудын заримыг хєгжлийн бусад тїншїїдтэй хамтран боловсруулж олон нийтэд ил тод болгож болно. ЭЗХАХБ-ын Засаглалын сїлжээ нь Камерун улсаас эхлэн зарим нэг оронд засаглал, авилгын асуудлаарх хамтарсан їнэлгээ хийхээр тєлєвлєж байгаа юм.

Page 58: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

суурь хэрэгцээг хангах болон төв засгийн газраас гадуурх институцтэй хамтран ажиллах болно. ОУСК, МИГА нь нийгмийн төлөө хариуцлагатай хөрөнгө оруулалтын орчин бүрдүүлэхийн төлөө үргэлжлүүлэн ажиллаж болох юм. 6. Дотоодын хяналтын институц болон шинэчлэлийн манлайлагчид. Хариуцлага тооцох нь сайн засаглалын суурь зарчим билээ. Засгийн газрын ил тод байдал, иргэний нийгмийн оролцоо, төрийн холбогдох байгууллагын хяналт (шүүх засаглал, хууль тогтоогчид, иргэний нийгмийн байгууллагууд) зэрэг нь сайн засаглалыг бүрдүүлэхийг шаардах чухал эх үүсвэрүүд юм. Үүнтэй адил засгийн газрын дотор болон гадна буй шинэчлэлийн манлайлагчид эдгээр шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй байх юм. Засгийн газар шинэчлэлийг тууштай явуулах нь тодорхой бус байгаа үед хариуцлагатай институц, нөлөө бүхий дэмжигчид байх нь байдлыг тэнцвэржүүлж, шинэчлэлийг тууштай явуулах боломж олгох юм. Эдгээр институц нь урт хугацаанд хөгжлийн чиг хандлагыг бий болгож, Банкны санхүүжилт бүхий үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй байх юм. Хариуцлага тооцох институц нь идэвхтэй байвал Банк өөрийн үйл ажиллагааг өргөжүүлэх, санхүүжилтийг нэмэх боломжтой юм. 7. Нэр хүндийн эрсдэл. Банкны хувьд тухайн оронд явуулж буй үйл ажиллагааны нэр хүндийн эрсдэл тухайн орон дахь авилгын хэмжээнээс хамаардаг: муу засаглалтай орнуудад энэ эрсдэл хамгийн өндөр байдаг ба үлэмж хэмжээний авилгатай оронд Банкны хөтөлбөр, санхүүжилтийн хэмжээ бусад хандивлагчдын өмнө их хэмээн тооцогдвол. Нэр хүндийн эрсдэл нь зарим тохилдолд авлига хөгжилд учруулж болох аюулаас их байж болно, учир нь хөгжлийн эрсдэл нь эдийн засгийн нөхцөл байдлаас хамаардаг бөгөөд илүү тогтвортой бус байдаг. Нэр хүндийн эрсдэл Банкны зээл, тусламж олон талт зээл, тусламжийн хүчин чармайлтын нэгэн хэсэг байвал бага байх талтай (жишээлбэл, Афганистан). Өндөр эрсдэлтэй орнуудад санхүүгийн үйл ажиллагаа явуулах нь шүүмжлэлд өртөж, олон улсын хамтын нийгэмлэгийн анхааралд байдаг учир нь үүнд шаардлага хангахгүй, авилгад өртөх магадлалтай засгийн газрын үйл явц, тогтолцоо, бүтцээр дамжуулан мөнгө хөрөнгийг гуйвуулдаг байна. Эдгээр эрсдэлийг бууруулах нь тухайн тохиолдол бүрээр авч үзэж шийдэх бөгөөд Орны тусламжийн стратеги буюу Завсрын тэмдэглэлийг боловсруулах үйл явц буюу Банкны удирдлага, Захирлуудын зөвлөлийн орны хөтөлбөрийн хянах ажлын хүрээнд хийх болно. 8. Засаглал хямралд орох эрсдэл. Өндөр бөгөөд бага боломжийн хувилбарыг тусган стратегийг хэрэгжүүлэхэд засаглалын орчин хямралд орж болзошгүй эрсдэлийг авч үздэг. Хэрэв засаглал хямрах өндөр эрсдэл байгаа бол Орны тусламжийн стратегид нэн хязгаарлагдмал санхүүжилт буюу зарим ховор тохиодолд санхүүгийн дэмжлэгийг зогсоож зээлийн бус хөтөлбөрт шилжих хувилбарыг тусгасан байна. Хэрэв энэхүү хямрал нь засаглалын хөтөлбөрт хэрхэн нөлөөлөх нь тодорхой бус байвал багууд

Page 59: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

энэхүү тодорхой бус байдлыг харгалзан Завсрын тэмдэглэл баримт бичиг боловсруулна. 9. Төслүүд дэх авлигын эрсдэл. Банкны санхүүжилт бүхий төслүүд дэх залилан, авлигын эрсдэл хөгжилд учруулж болох эрсдэлтэй харилцан хамааралтай бөгөөд Банкны хөтөлбөрийг боловсрулах, хөтөлбөрийг багцыг хянахад салбар, үйл ажиллагааны төрөл зэргийг харгалзах ёстой юм. Байгууллагын шударга ёсыг хангах газраас хяналт шалгалт явуулсан буюу хөтөлбөрийн нарийвчилсан шалгалт (залилан, зүй бус ажиллагаа, авлигын үзүүлэлтэд суурилсан Банкны санхүүжилт бүхий төслүүдийн хяналт юм) хийсэн эсвэл Бүсийн төвөөс Банкны санхүүжилт бүхий орны хөтөлбөрт санхүүгийн шалгалтын үр дүнгээс тодорхой баримт цуглуулах юм. Мөн Банкны санхүүжилт бүхий төслийн удирдлагаас өгсөн мэдээлэл, тухайн салбарын төрийн санхүүгийн удирдлын талаарх судалгааны ажил болон ажилтнуудын мэдээлэл дээрх ажилд тодорхой удирдамж өгч болох юм. Хэрэв төсөлд учирч болох эрсдэл өндөр, тухайн орон дахь Банкны хөтөлбөрийн цар хүрээ өргөн бол шинээр эхлэх үйл ажиллагааг хамгаалах болон одоо хэрэгжиж буй хөтөлбөрийг хянах (тухайн салбар, орон дахь бүх төслүүдэд авлигын эсрэг ажлын төлөвлөгөө тусгасан байх, эрсдэлийн тооцоог ямагт хийж байх) зохион байгуулалтыг хийх болно. Тухайн орны төрийн санхүүгийн удирдлагын гүйцэтгэл, засаглалын ерөнхий орчны талаарх мэдээлэлд үндэслэн Орны тусламжийн стратеги нь Банкны санхүүжилт бүхий хөтөлбөрийн багц дахь санхүүгийн асуудал болон эрсдэлийг задлан шинжлэх болно. Б. Үзүүлэх тусламжийн түвшин: нэмэлт харгалзах ёстой асуудал 10. Банкны стратеги нь ерөнхий тусламжийн хүрээ, хэрэглэх арга хэрэгслийн сонголтонд засаглалтай холбоотой асуудлыг тусгасан болно. Банкны үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлж, хүргэх гэсэн санааг тодорхой болгоход хөгжлийн бусад түншүүдтэй нягт хамтран ажиллах явдал чухал юм. Өндөр эрсдэлтэй, тодорхой бус орчинд Банк нь стратегийг хэрэгжилтийн явцад засч залруулах чадвар нэн чухал юм. Дараах хэсэгт энэ санааг дэлгэрүүлж авч үзсэн болно. 11. Үзүүлэх тусламжийн хэмжээг засаглалын гүйцэтгэлтэй уялдуулах нь. Бүх орнуудад Орны тусламжийн стратеги нь үзүүлэх санхүүгийн тусламжийн хэмжээ, хэлбэрийг хөгжлийн явцад тулгарч буй асуудлыг шийдэхэд гарч буй амжилттай холбосон юм. Ихэнх оронд энэ асуудал нь муу засаглал юм. ОУХА-ийн зээлжих эрхтэй орнуудын хувьд энэ холбоо нь ОУХА-ийн хөрөнгийг улс орнуудад хуваарилсан байдлаар шийдэгдсэн байна. ОУСБХБ-ны зээлжих эрхтэй орнуудын хувьд Орны тусламжийн стратеги нь Банкны төлбөрийн чадварын үнэлгээнээс урган гарсан зээлийн багцыг тодорхойлсон юм. Орны тусламжийн стратеги нь Банк тухайн орны өөрчлөгдөж буй нөхцөл байдал, бодлогын хэрэгжилттэй хэрхэн уялдаж ажиллаж, санхүүжилтийн ямар хувилбар сонгохыг тодорхойлсон байдаг.

Page 60: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

Эдгээр хувилбар нь санхүүжилтийн нийт багцын хэмжээ, гүйцэтгэлийн үзүүлэлт, хүрэх ёстой түвшин, нөлөөлөх хүчин зүйл зэргийг тогтоосон байдаг3. Хүчин зүйлс нь санхүүжилтийн хэмжээг тогтоох бодлогын дараах чиглэлүүдийг хамарсан байна: эдийн засгийн удирдлага, бодлогын орчин, багцын гүйцэтгэл, хэрэгжилт юм. Мөн хувилбаруудын тусламжтай ажиллах арга хэрэгслийг тогтоож, боломжтой бол тухайн салбар, чиглэлд Банк нь оролцох хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцлийг заасан байна. Орны тусламжийн стратегийн санхүүжилтийн хувилбар нь зээл, тусламжийг үр ашигтай зарцуулахад саад бэрхшээл болж буй олон тооны асуудлын дотор засаглалын асуудлыг оруулсан байна. 12. ОУХА-ийн хөрөнгө хуваарилах механизм. ОУХА-ийн гүйцэтгэлд суурилсан хуваарилалтын тогтолцоо нь Банкны хөрөнгийг сайн засаглалтай орон руу чиглүүлэхийг зорьдог юм. ОУХА-ийн 12 зохицуулалтын дагуу ОУХА-ийн үр ашигтай үйл ажиллагааг хангахад засаглалын асудлыг дээрх хуваарилалтын тогтолцооны нэгэн тулгуур болгосон байна. Багцын хөтөлбөрийн гүйцэтгэлд суурилсан засаглалын хүчин зүйл зэрэгт үнэлгээ хийхэд сайн засаглалтай орнууд нэг хүнд ногдох хөрөнгийн хэмжээгээр ОУХА-ийн хөрөнгийг илүү их хүртдэг байна. Жишээлбэл, засаглалын үзүүлэлтийн гүйцэтгэл нь стандар дундаж хэмжээнээс доогуур бол ОУХА-иас дундаж болон түүнээс дээш үзүүлэлттэй оронд үзүүлэх хэмжээнээс бага байна. 13. Хязгаарладмал санхүүжилт бүхий хувилбарууд. ОУХА-ийн гүйцэтгэлд суурилсан хуваарилалтын тогтолцооны үнэлгээ, ОУСБХБ-ны зээлийн төлбөрийн дүн шинжилгээнд үндэслэж Банк нь зээлийн хөтөлбөрөө тодорхойлох болно. Хэрэв тухайн оронд засаглал, авлигатай холбоотой ноцтой асуудал, засгийн газар шинэчлэл хийх сонирхол багатай бөгөөд Орны тусламжийн стратеги хэрэгжих явцад засаглалын орчин эрсдэлд орох магадлал өндөр зэрэг нь тогтоогдвол Банкны зүгээс нэн хязгаарлагдмал санхүүжилт бүхий хөтөлбөр хэрэгжүүлэх, зээлийн бус үйл ажиллагаанд шилжих буюу нэн ховор тохиолдолд санхүүгийн дэмжлэгийг зогсооход хүрнэ. Хэрэв ОУХА, ОУСБХБ-ны хөрөнгийн багцыг үр ашигтай зарцуулах магадлал бага гэдгийг Банкнаас тогтоовол дээрх хязгаарлагдмал санхүүжилттэй хөтөлбөрт шилжих юм. Хэрэв засаглалын орчин хямралд орох өндөр магадлалтай гэж Банкнаас үзвэл нэн хязгаарлагмал буюу санхүүгийн дэмжлэггүй үйл ажиллагаа явуулах хувилбарт шилжих болно. Ямар нөхцөл байдалд Банк дээрх хязгаарлагдмал санхүүжилттэй хувилбарт шилжихийг Орны тусламжийн стратеги болон Завсрын тэмдэглэлд тусгах болно. 14. Банкны группын өмнө тулгарч буй гол сорилт бол тухайн орны түвшинд өөрийн үндсэн ажлын хүрээнд аль болох үр дүнтэй ажиллах явдал юм. Банкны ажилтнууд Банкны группын хүрээнд буй бүхий л нөөц аргыг (тохиромжтой бол ОУСК, МИГА байгууллагыг оролцуулан) дайчлан ашиглах талаар хүчин чармайлт гаргах хэрэгтэй юм. Улс дамнасан корпорациудын хувьд ОУСК, МИГА нь хүнд нөхцөлтөй орнуудад нийгмийн өмнө хариуцлага

Page 61: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

хүлээсэн хөрөнгө оруулалтын бодлого хамтран боловсруулах түншүүд гэж үздэг байна. Банк нь зээл олгох хүндрэлтэй тулгарч байхад ч хувийн хэвшилтэй хамтран ажиллах нь эрсдэл өндөртэй нөхцөл байдалд өөрчлөлт хийх үндэс болох юм. Хавсралт С

УЛС ОРНЫ ХҮЧИН ЧАРМАЙЛТ: ЗАСАГЛАЛЫН ШИНЭЧЛЭЛ БА АВИЛГЫН ЭСРЭГ ШИНЭЧЛЭЛИЙН ГАРАА

1. Засаглалын шинэчлэлийн гол зорилго бол ухаалаг бодлого боловсруулж хэрэгжүүлэх, иргэдийг төрийн үйлчилгэгээр хангах, зах зээлийг удирдах дүрэм, журмыг тотоох, улсын хөрөнгийг хэрхэн ашиглаж байгаад хяналт тавих чадвартай төрийн захиргааны байгууллагуудыг байгуулах явдал бөгөөд үүгээрээ хөгжлийг дэмжих юм. Энэ хүрээнд дүрэм, журам, хязгаарлалт, урамшил, шагналыг зүй зохистой хослуулж, өрсөлдөөнийг нэмэгдүүлж бас санал бодлыг нь сонсох, хамтран ажиллах замаар төрийн албан хаагчдад олгох урамшлыг дээрх зорилготой уялдуулах нь чухал асуудал1 юм. Төрийн захиргааны бус оролцогчид, тухайлбал засаглалыг сулруулахад гол үүрэг гүйцэтгэдэг бизнесийн ба төрийн бус байгууллагынхны урамшлыг ч мөн ялгаагүй дээрх зорилготой уялдуулах шаардлагатай юм.

2. Гараа. Урамшлын тогтолцоог бэхжүүлж, засаглалыг сайжруулахтай холбоотой чухал асуудлуудыг таван үндсэн төрөлд хувааж болно.2 Нэгд, төрийн захиргааны байгууллагуудын чадавхи, ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн шинэчлэл юм. Банк нь уламжлал есоор улс орнуудын өмнө төрийн захиргааны байгууллагуудын шинэчлэлийн асуудлаар үүрэг хүлэж, харин гүйцэтгэх засаглалын гадна байгаа байгууллагуудыг төдийлөн анхаарч байгаагүй юм. Хоерт, иргэний нийгэм, хэвлэл, мэдээллийн ба орон нутгийн байгууллагуудын оролцоо, хяналтыг дээшлүүлэхэд нь туслалцаа үзүүлэх зорилготой шинэчлэл юм. Сүүлийн арваад жил тус Банк энэ чиглэлд ажилласан боловч хязгаарлагдмал, бас тууштай биш байсныг хэлэх хэрэгтэй. Гуравт, өрсөлдөөнт бөгөөд хариуцлагатай хувийн хэвшлийг бий болгоход чиглэсэн шинэчлэл юм. Банкны Бүлэг (ОУСБХБ, ОУСК, МИГА) засаглалыг бэхжүүлэх, авилгалын эсрэг чиглэлд хувийн хэвшилтэй хамтран ажиллахад илүү идэвхтэй оролцох болно. Дөрөвт манлайллын, тухайлбал засаглалын шинэчлэлийг улс орны

Page 62: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

түвшинд урагш хөтлөгч гол тоглогчдын асуудал юм. Эцэст нь буюу тавд, улс төрийн өрсөлдөөн, ил тод байдал, улс төрийн намуудын зохицуулалтыг хийх замаар улс төрийн хариуцлагыг дээшлүүлэх явдал юм. Гэхдээ энэ чиглэл нь Банкны Бүлгийн эрх мэдэл, хуулийн хүрээнээс гадна учраас шаардлагатай арга хэмжээнүүдийг хөгжлийн бусад түншүүд дэмжих юм.

3. Ялгавартай тактик. Засаглалын салбар дахь сорилтууд нь улс орны түвшинд нэг янз биш гэдгийг Банк анхаарч байгаа бөгөөд тиймээс орон нутгийн талаар мэдлэгтэй байх, газар дээр нь өөрчлөлт хийх, орон нутгийн хүн амтай нягт хамтран ажиллах зэргээр төрөл тус бүрээр ялгавартай хандах шаардлагатай байгаа билээ.

------------------------------------------------- 1. World Development Report 1977: The State in a changing World. (New York: Oxford University Press, 1977). 2. For a list of entry points and description of the governance strategy in the Middle East and North Africa Region, see the Better Governance for Development in the Middle East and North Africa: Enhancing Inclusiveness and Accountability, World Bank, Washington, D.C., 2003.

А. Чадвартай, ил тод, хариуцлагатай төрийн захиргааны байгууллагууд

4. Банк нь төрийн захиргааны байгууллагуудад үр ашигтай ажиллахад нь, тухайлбал гүйцэтгэх засаглалаас олон нийтэд бараа, үйлчилгээ үзүүлэхэд, шүүхээс хууль сахиулахад, хууль тогтоох байгууллагаас манлайллаар хангаж, хяналтаа хэрэжүүлэхэд нь туслалцаа үзүүлэнэ.

5. Төрийн Санхүүгийн Удирдлагыг боловсронгуй болгох. Газар дээр нь үр дүнд хүрэх, хандивлагчид тусламжийн хөрөнгийг нь нямбай зарцуулж байгаа гэдэгт итгэлтэй байхад төрийн санхүүгийн удирдлагыг илүү сайн болгох явдал чухал хэвээр байна.Үндсэн гол хэмжигдэхүүнүүд гэвэл: төсвийг бодлогод үндэслэн зохиох; төсвийн хамралтыг иж бүрэн шинжтэй болгох; санхүүгийн ба төсвийн мэдээллийн ил тод байдлыг хангах; төсвийн үнэн зөв, итгэл төрүүлэхүйц байдлыг хангах; өөрөөр хэлбэл төсөв бодит байх, төсвийг төлөвлөсөн есоор зарцуулах; улсын хөрөнгийг урьдчилан таамаглаж болохуйц, хяналт тавьж хариуцлагатай зарцуулах (жишээлбэл дотоод аудит, цалингийн сүлжээ, бараа, үйлчилгээ худалдан авах тогтолцоо); зөв удирдлага, хариуцлагатай байх үүднээс нягтлан бодох, тооцоо, бүртгэл, тайлан гаргахад мэдээллээр хангах; гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд гаднаас дүн шинжилгээ хийх зорилгоор (хууль тогтоох байгууллагын зүгээс, жишээлбэл) хөндлөнгийн аудит ба бусад механизмуудаар хангах зэрэг юм. ТСУ-ын энэ талыг боловсронгуй болгохын тулд хэрэгжих боломжтой үечлэлээр, ТСУ-н шинэчлэлийг тухайн орон өөрөө боловсруулан манлайлах, хөгжлийн түншүүд дэмжлэгийн хөтөлбөрөө уялдуулж тухайн орны ТСУ-н гүйцэтгэлийг үнэлэх өөр хоорондоо уялдаа бүхий хандлага баримтлах замаар шинэчлэлийг тухайн улс орны гүйцэтгэл, чадавхитай уялдуулан хэрэгжүүлнэ. Олон хандивлагч бүхий Төсвийн

Page 63: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

зарлага, санхүүгийн хариуцлагын гүйцэтгэлийг хэмжих хөтөлбөрт төрийн санхүүгийн удирдлагын тогтолцооны чанарыг хянах, үнэлгээ хийх үр ашигтай бөгөөд өөр хоорондоо холбоотой тогтолцоог бий болгохыг төлөвлөж байгаа бөгөөд дэлхийн 70 орчим улс оронд нэвтрүүлээд байна. Түүнээс гадна Банк ОУВС-тай ТСУ-ын чиглэлд хамтарч ажиллаж байгаа бөгөөд ОУВС-ийн Стандарт, хэм хэмжээний тухай тайланд нэгдэж, улсын салбарын санхүүгийн удирдлагад техникийн туслалцаа үзүүлэх болон сайн засаглал, ил тод байдлыг хөгжүүлэх зэргээр хамтран ажиллаж байна.3

6. Захиргааны чадавхийг сайжруулах. Туршлагаас харахад үр ашигтай төрийн удирдлага гэдэг бол бодлогыг зохицуулахад

---------------------------------------------------- 3. Жишээлбэл Банк болон Сан доорх зарчмуудад тулгуурлан төрийн санхүүгийн удирдлагын чиглэлд хамтран ажиллаж байна: а. Ядуурлыг бууруулах стратеги зэрэг улс орны өөрийнх нь мэдлийн аргэ хэмжээнд төсвийн зарлагын шинэчлэлийн стратегийн талаар засгийн газрын байр суурийг оруулах, б. Хөгжлийн түншүүд оношлогооны нэгдсэн, үе шаттай хөтөлбөр боловсруулах, в. Улс оронд төсвийн зарлагын шинэчлэлийн стратегийг хэрэгжүүлэхэд хөгжлийн түншүүд уялдаа холбоо сайтай техникийн ба санхүүгийн дэмжлэг үзүүлэх, г. Төсвийн зарлагын бодлого, санхүүгийн удирдлага ба бараа, үйлчилгээ худалдан авах талаар улс орнууд тогтмол тайлагнах. Bank/Fund Collaboration on Public Expenditure Issues, (SecM2003-0077), February 27, 2003-д үз. чиглэсэн үр дүнтэй механизмуудыг бий болгох, чиглэлийн яамд ба хагас бие даасан гүйцэтгэх агентлагуудын удирдлагын бүтцийг сайтар боловсруулж үүргийг давхардуулахгүй, эрх мэдлийн хувиарлалтыг тодорхой болгож, ажил, үйлчилгээг эцсийн үр дүнд чиглүүлэх, хүний нөөцийн удирдлагад гавьяа, зүтгэл, чадвараар үнэлэх буюу мерит үнэлгээг нэвтрүүлэх, цалин, урамшууллыг зохих есоор олгох, улсын салбарт ажиллагсадын цалинг тухайн орны санхүүгийн хязгаарлалтын нөхцөлд тогтвортой байлгах үүднээс хангалттай түвшинд хянахыг хэлнэ. Ивээн тэтгэх тогтолцоо гүнзгий улмажлал болсон улс орнуудад төрийн удирдлагын шинэчлэлийн туршлага холимог байсан байна. Тус Банк эдгээр туршлагыг харгалзан үзэж дээрх нөхцөл байдлыг илүү харгалзан үзсэн шинэ хандлагыг боловсруулав.(Шигтгээ В 1-д төрийн албаны шинэчлэлийн сургамжийн талаар өгүүлж байна) Шигтгээ В1.Төрийн албаны шинэчлэл: зарим сургамж

Шигтгээ В1. Төрийн албаны шинэчлэл: зарим сургамж

Дэлхийн Банкнаас тєрийн албаны шинэчлэлийг дэмжиж хорь гаруй жил ажилласны эцэст ямар дїгнэлтэнд хїрсэн бэ ? гэвэл тэс єєр єєр орчинд нэгэн хэвийн загвар хэрэгжїїлэхийг оролдох, эсвэл техникийн явцуу хандлага хэрэглэх нь сургалтанд суурилсан хандлагаас їр ашиг муутай ажээ. Їїнээс гурван їндсэн сургамж урган гарч байна: Тєрийн албаны шинэчлэлийг иж бїрнээр хийх боломжтой – гэхдээ энэхїї їйл явц удаан бєгєєд улс тєрийн шийдвэр тєгс байдал ба тууштай хїчин чармайлтын їр дїнд л хэрэгжих боломжтой. 2000-2003 онд Латвид тєрийн удирдлагын шинэчлэлийн томоохон тєлєвлєгєє гаргаж, ажиллагсадыг гавьяа, зїтгэлээр нь їнэлдэг зарчмыг хуульчилсан тєрийн албаны хууль баталсан билээ. Гэвч хуулийн хэрэгжилт сайн байгаагїй байна, арга хэмжээний явцад тєрийн албанд орж ажиллах нєхцєл байдал єєрчлєгдсєн ажээ. Харин Танзани улсад 15 жилийн туршид тєрийн байгууллага дахь ажил эрхлэлт, цалинг хянаж, яам, газар, агентлагуудын їїргийг тодорхой болгож, бїтцийг боловсронгуй болгосон ба єнєєдєр эдгээр байгууллагуудын гїйцэтгэлийг боловсронгуй болгох хєтєлбєр нь агентлагуудад зорилго, їр дїнгээ тодруулах, тєрийн албаны стандартуудын талаар олон нийтийн ємнє хариуцлага хїлээх, дутагдаж буй чадавхийг бий болгох боломж олгож байна. С й й й б й Б

Page 64: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

7. Төсвийн цалин. Ажиллагсадын цалин бага, ялангуяа Африкийн олон улс орных шиг амьдралын наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байвал тэр нь төрийн байгууллагууд авилгад идэгдэхэд нөлөөлж болно. Олон оронд хийсэн судалгаанаас харахад улсын салбарт ажиллагсадын цалингийн бүтэц нь улсын салбар дахь урамшлын дунджаас илүү ноцтой асуудал ажээ. Нэгдүгээрт төрийн захиргаанд ажиллахад өндөр ур чадвар, хариуцлага шаардагдах ч хөлс урамшил нь бүхэлдээ ямагт доогуур байдаг билээ. Хоердугаарт, Олон үзүүлэлтээр статистикийн судалгаа явуулж төрийн захиргааны байгууллагад хахууль зэрэг авилгын бусад хэлбэр байгаа эсэхийг судалж үзэхэд цалингийн дундаж хэмжээ авилгын шийдвэрлэх хүчин зүйл биш байв. Гэвч ийм судалгааг шагнал, урамшлын албан, тушаалаас хамаарах өрсөлдөөнт байдлыг хамруулан хийхэд өрсөлдөөний түвшин доогуур байх нь хахууль авахтай ихээхэн холбоотой гэдэг нь харагджээ. Төрийн албан дахь авилгыг бууруулахад хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ боловсон хүчнийг гавьяа, зүтгэл, чадвараар үнэлэх буюу мерит тогтолцоог нэвтрүүлж, шагнал, урамшлын бүтцийн хүрээнд өрсөлдөөнт байдлыг бий болгох явдал чухал гэдгийг энэ судалгаа тодорхой харуулж байна. Нэг үгээр хэлэхэд цалингийн хэмжээг авилгатай шууд холбох нь буруу болно. Цалин, урамшлын өөрчлөлт нь төрийн албан хаагчдын зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн иж бүрэн шинэчлэлийн бүрэлдэхүүн хэсэг болж байгаа тохиолдолд үр дүнтэй болно. Бусад талууд нь авилгын тодорхой илэрлүүдийг бууруулахад ач холбодолтой юм. 8. Салбарын хандлага. Төрийн захиргааны ажлын гүйцэтгэлийг

сайжруулахад чиглэсэн төрийн албаны шинэчлэл урт удаан хугацаанд өрнөх учраас түүнийг төрийн захиргааны байгууллагууд, иргэд ба компаниудын хоорондын харилцаанд шууд үйлчлэх

Page 65: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

хандлагаар нөхөх хэрэгтэй: тухайлбал боловсрол, эрүүл мэнд, тээвэр, дэд бүтцийн салбарт үйлчилгээ үзүүлэх, бизнесийн өртгийг хэт өсгөхгүй байж хүн амын амьдралын түвшинг хамгаалах зорилгоор зах зээлийн зохицуулалт хийх зэрэг юм. Тэргүүлэх чиглэл бол үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө оруулалтын орчин бүрдүүлэх, улсын хөрөнгийг хариуцлагатай зарцуулахад саад бэрхшээл учирч буй салбаруудад авилгатай тэмцэх явдал юм. Шигтгээ В2 Засаглал ба санхүүгийн салбар

Сайн ажиллагаатай, ил тод санхїїгийн зах зээл, байгууллагууд нь улсын ба хувийн хэвшлийн оролцогчдод сахилга батыг хэвшїїлдэг учраас засаглалыг боловсронгуй болгох, авилгын эсрэг тэмцэхэд хїчирхэг хэрэгсэл болдог. Санхїїгийн тогтолцоо муу ажиллавал буруу зїйлд єртємтгий болдог.Тиймээс їр ашиг муутай засаглалд тєлєх санхїїгийн тогтолцооны тєлєєс ноцтой болж болно. Индонез улс азийн санхїїгийн хямралд гїнзгий єртсєн бєгєєд хувийн банкуудын ємнє хїлээсэн їїргийнхээ дагуу тєлбєр хийсэн нь тус улсын ДНБ-ий 100 хувьтай тэнцсэн байна. Эмпирик судалгаанаас харахад сайн засаглал ба санхїїгийн зєв тогтолцоо хоерын хооронд хїчтэй хамаарал байгаа ажээ. Банкууд нь шинээр їїсэх зах зээлийн санхїїгийн гол зуучлагч юм. Сїїлийн хорин жил дэлхий даяар хувьчлалын хїчтэй давалгаа єрнєсєн ч дэлхийн хїн амын 40 хувь нь банкуудын ихэнх хувьцаа улсын мэдлийн байгууллагууд хянадаг улсад амьдарч байна. Улсын мэдлийн банкууд єрсєлдєєнийг хумих, хяналтанд саад болох, їйл ажиллагаа нь бїрхэг байх, улмаар засгийн газрын зардал хэтэрч буруу зарцуулалт нэмэгдэх зэрэг сорилтуудыг їїсгэж болно. Банкуудаа бїрэн хувьчилсан улс оронд ч хїртэл санхїїгийн зохицуулалтын їр ашиг хязгаарлагдмал байдаг. Сїїлийн їеийн судалгаанаас харахад банкны албан есны хяналт, сахилгын арга хэмжээ банкны хєгжил, їр ашгийг дээшлїїлж чадаагїй бєгєєд зээл олголтын авилгыг ч бууруулахад нєлєєлєєгїй байна. Харин хувийн хэвшлийн зїгээс банкийг хянах явдлыг хєнгєвчлєх, мэдээллийг шуурхай, нээлттэй болгох зэрэг банкны хамтын удирдлагын бодлого нь банкны їр ашгийг дээшлїїлж, зээлийн їйл ажиллагаан дахь авилгыг бууруулахад хувь нэмэр болно. Ерєнхийдєє хамгийн гол асуудал бол санхїїгийн зохицуулалтын бие даасан байдал, мєн банкны хамтын удирдлагыг бэхжїїлэхэд чиглэсэн хувийн хєрєнгє оруулагчдын эрхийг хамгаалах хууль тогтоомж бєгєєд харин їїний эсрэг нь ес суртахууны хїчин зїйл болох хадгаламжийн даатгал бол банкийг зах зээлийн зїгээс хянах хяналтыг сулруулдаг. Тєрийн бодлогын хувьд хууль эрх зїйн їр ашигтай тогтолцоог хєгжїїлэх, ил тод байдал, нээлттэй байх талаарх засгийн газрын зохицуулалт чухал юм. Санхїїгийн салбар дахь авилга хэд хэдэн хэлбэрээр илэрч байна: зээлдэгчид зээл хариуцсан банкны ажилтанд, ялангуяа татаасын зээл олгодог улсын банкны ажилтанд хээл хахууль єгєх, зээлдэгчид єєр хоорондоо холбоотой байх, улс тєрчид хєнгєлєлттэй зээл авах, тєлбєрєє тєлєхгїй байх, банкийг олон нийтийн зїгээс хянах явцад авилгад автагдах, гадаад валют, санхїїийн їнэт цаасыг хєнгєлєлттэй нєхцлєєр худалдах, мєнгє угаах зэрэг юм. Банкуудын Бїлэг дор дурьдсан санхїїгийн салбар дахь удирдлагын арга хэмжээг удаа дараа авч байв:

Page 66: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

9. Өнгөрсөн арваад жилийн сургамжид үндэслэн салбарын түвшин дэх засаглалын эмзэг өртөмтгий байдлыг тодорхойлж шийдвэрлэх ажлын нийтлэг хандлагыг боловсруулсан – жишээлбэл эм хангамж, ойн аж ахуй, зам, харилцаа, боловсрол ба гааль гэх мэт. (Шигтгээ В3) Үр дүнг сонирхогч бүх оролцогчдыг – нийгмийн үйлчилгэг хүртэгчдийг төдийгүй, хувийн хэвшлийнхэн, иргэний нийгмийн байгууллагууд, улс төрч, төрийн захиргааны байгууллагынхныг шинэчлэлийн үйл явцад татан оролцуулах явдал чухал гэдэг нь салбарын түвшинд ажиллах нэг сургамж болов. Өөр нэг сургамж бол ил тод байдал, өрсөлдөөн, хяналт, шалгалт чухал болох нь харагдав: тус Банк нь санхүүгийн салбарт жишэлбэл улсын банкуудыг нээлттэй, ил тод худалдах, дампуурсан хувийн банкийг дэмжиж, банкуудын хамтын удирдлагыг бэхжүүлэх, банкны зохицуулалт, хяналт, санхүүгийн тайлагнах үйл ажиллагааг дэмжиж ирэв. Туршлагаас харахад засаглал илүү өргөн хүрээний сорилтуудтай учрахад ч зарим салбарууд нь сайн ажиллах боломжтой ажээ.

Page 67: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

Шигтгээ В3. Салбарын түвшинд өртөмтгий байдлыг хянах

Дэлхийн Банкны Бїлгийн удахгїй хэвлэгдэх материалуудад Банкны олон салбарт авилгатай тэмцэхэд туршиж їзсэн хандлагыг гаргаж тавина: хєтєлбєрийн їе шатуудад авилга гарч болзошгїй ` замын зургийг` эхнээс нь харуулсан їзїїлэлтїїдтэй нь хамт нарийвчлан гаргана. Хоер жишээ иш татая.

• Бараа, їйлчилгээ худалдан авах явцад авилгын эрсдэл гарч болох чиглэлїїд гэвэл – бараа, їйлчилгээ худалдан авахыг тєлєвлєхєд, бїтээгдэхїїний дизайн, сурталчилгаа хийхэд, мєн тендер зарлах, тодорхойлолт гаргахын ємнє, тендерийн їнэлгээ хийх (техникийн ба санхїїгийн їнэлгээ), тодорхойлолт гаргасны дараа,гэрээ шагналын ба гэрээг хэрэгжїїлэх явцад зэрэг юм.

• Эрїїл мэндийн анхан шатны байгууллагад гол гол эм нийлїїлэх явцад авилгын эрсдлїїд нь эм їйлдвэрлэх, бїртгэх, эмийн сонголт хийх, бараа, їйлчилгээ худалдан авах, хувиарлах, зєвшєєрєл\ заавар гаргах зэрэг тохиолдолд илэрч болно. (зураг хар)

Эмийн салбарын дотоод бїтэц Авилгад эмзэг єртємтгий шийдвэр гаргах цэгїїдийг гаргаж Тавих Їйлдвэрлэх Бїртгэх Ил тод байдал Їе їе Шалгах Сонголт хийх Явц Ил тод,

нэгдсэн Бараа їйлчилгээ Хэрэглэгчийн

Page 68: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

10. Орон нутгийн түвшинд засаглалыг бэхжүүлэх. Үндэсний түвшинд засаглалын шинэчлэл хийх боломж хязгаарлагдмал байлааа ч орон нутгийн түвшинд гарааг нь эхлүүлэх цэг байж болно. Орон нутагт бодлого ихээхэн олон янз, тиймээс заримдаа орон нутгийн засаг захиргаа засаглалын шинэчлэл хийх хүсэл, сонирхол ихээхэн ялгаатай байдаг. Зарим тохиолдолд дээрээс доошоо хийх шинэчлэл нь орон нутгийн түвшин дэх ололт, ажилтыг хүлээн зөвшөөрч, дэмжиж, хүчин чармайлт тавьж болно. Бусад тохиолдолд гарааны цэг нь орон нутгийн санаачилгаар өрнөх хөгжил (ОСХ) зэрэг оролцооны шинэчлэл байж болно, ялангуяа тэр нь бас орон нутгийн засаг, захиргааны чадавхийг дээшлүүлэх, хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэгдэж байвал гараа болж чадна Зарим цөөн улс оронд засаглалын шинэчлэлийн хэтийн төлөв хязгаарлагдмал байвал ОСХ нь шинэчлэлийг эхлүүлэх цорын ганц боломжийн гараа байж болно.

11. Улсын хяналтын байгууллагууд. Хяналтын албан есны байгууллагууд нь засаглалыг сайжруулахад чухал шахалт үзүүлж чадна. Шүүх бие даасан,

Page 69: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

ур чадвартай, хариуцлагатай,нягтлан бодох, бүртгэлийн хороод, аудитын дээд байгууллагууд ба омбудсмен хангалттай түвшинд ажиллаж байвал гүйцэтгэх засаглалын байгууллагуудаас үйл ажиллагааных нь талаарх тайланг сонсож чадна. Шүүх ажиллагааны хууль эрх зүйн орчинд анхаарал хандуулах нь ялгаагүй чухал юм. Сайн боловсруулаагүй хууль нь авилга цэцэглэх орчин нөхцлийг бүрдүүлж болно. Тус Банк Латин Америк, Европ ба Төв Азид шүүхийн шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ хязгаарлагдмал үүрэг гүйцэтгэж байсан. Тус Банк бодлогын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх, чадавхийг хөгжүүлэх, тодорхой үйл ажиллагаа хэрэгжүүлж аудитын дээд байгууллага, нягтлан бодох, бүртгэлийн хороод, омбудсмены байгууллагатай хамтарч ажиллаж ирсэн боловч эдгээр салбар нь Дэлхийн Банкны Бүлгийн үйл ажиллагааны уламжлалт чиглэл биш юм. Банк цаашдаа улс орнуудын хяналтын албан есны байгууллагуудыг бэхжүүлэхэд хууль эрх зүйн хүрээнд нь бусад хандивлагчдын хамт илүү системтэй, шургуу ажиллах болно.

12. Засгийн газрын ил тод байдлыг бэхжүүлэх. Гүйцэтгэх засаглалын байгууллагууд улсын салбарт явуулж буй үйл ажиллагааныхаа талаар иргэдэд ил тод, өргөнөөр мэдээлснээр хариуцлага нь дээшилж, улсын салбарын гүйцэтгэх чадвар сайжрах боломжтой. Улсын байгууллагудын үйл ажиллагааны талаар иргэд болон хэвлэл, мэдээллийн байгууллагууд мэдээлэл авах боломжтой байвал төрийн захиргааны байгууллагуудын хариуцлагыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой. Мэдээлэл нээлттэй гэдэг нь засгийн газрын чухал шийдвэр гаргаж буй хуралдаанд суух, төсөв ба бараа, үйлчилгээ худалдан авах талаарх тонн мэдээллийг хэвлэн нийтлэх, улсын бүртгэл, тайлан нээлттэй байх, мөн төрийн захиргааны байгууллага явуулж буй үйл ажиллагаа, ажлын гүйцэтгэлийн талаарх мэдээллийг и-засаглал ба бусад хэрэгслээр идэвхтэй таниулах зэрэг юм. Ил тод байдал нь орлого, хөрөнгийн талаар олон нийтэд ил болгох замаар шийдвэр гаргагчдад итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Шигтгээ В4-д Банкны хөгжлийн бодлогын арга хэмжээнүд нь (ХБА) ил тод байдлыг нэмэгдүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлж буй зарим жишээг харуулав. Түншүүдтэйгээ хамтран ажиллахдаа тус Банк иргэдэд засгийн газрын үйл ажиллагааны талаарх мэдээллийг илүү өргөн хэмжээнд хүртээмжтэй болгох, засгийн газраас хүсэн хүлээж буй үйлчилгээнд үнэлгээ өгөх боломж олгох материалуудыг хэвлэн нийтлэх ажлыг өргөжүүлэх болно.

Б. Иргэний нийгэм, хэвлэл, мэдэллийн байгууллагууд ба орон нутгийн байгууллагуудын оролцоо ба хяналт 13. Чөлөөт хэвлэл, идэвхтэй иргэний нийгэм, хариуцлагатай орон нутгийн байгууллагууд, иргэдийн бие даасан байдал бол сайн засаглалын бүрэлдэхүүн хэсгүүд юм: тэдгээр нь төрийн захиргааны байгууллагуудыг илүү сайн үйлчилгээ үзүүлэх, ажлын орон тоо бий болгох, амьралын түвшинг дээшлүүлэх чиглэлд хариуцлагатай ажиллахыг шаарддаг учраас нийгэмд өвөрмөц байр суурь эзэлдэг. Тийм учраас эдгээр бүлгүүдийн

Page 70: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

оролцоо, хяналтыг хангах үүднээс бид төрийн захиргааны байгууллагуудаас хальж ажиллах нь чухал байна. Банкны Бүлгээс эдгээр чиглэлд засаглалыг сайжруулах талаар засгийн газартай зөвлөлдөн, хамтын ажиллагааны түншүүдтэйгээ нягт хамтран өөрийн баримталдаг хууль эрх зүйн зарчмуудыг үндэслэн4 хэлэлцэн ярилцах, улс орны байдалд үнэлгээ өгөх замаар засаглалыг тогтвортой сайжрулах хэтийн төлөвийг нээх гарааны цэгээс эхлэн энэ чиглэлд үйл ажиллагаагаа шатлан өргөжүүлэх болно.

14. Оролцоо ба хяналт. Засгийн газрын ил тод байдал нь оролцоо ба хяналтын түвшинг дээшлүүлэхээс гадна нийгмийн өөрийнх нь идэвхтэй оролцоо бас маш чухал юм. Оролцоо ба хяналтыг жишээлбэл нэмэгдүүлж болох арга замууд гэвэл бодлогод оролцох түвшинг нэмэгдүүлэх, төсвийн зарцуулалтын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох ()үйлчилээ үзүүлэхдээ нийгмийн хувьд хариуцлагатай байх, орон нутгийн санаачилгынхөгжил, олон нийтэд бараа, үйлчилгээ худалдах үйл явцыг иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хэрэгслээс хянах, орлого, хөрөнгийн мэдүүлгийг хянах зэрэг хууль есны нийгмийн бүлгүүдийн чадварыг дээшлүүлэх арга хэмжээнүүд юм. Иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг дээшлүүлж дээрх боломжуудыг үр ашигтай ашиглахад чиглэгдсэн юм. Түүнээс гадна засгийн газрын үйл ажиллагаа, түүний дотор авилгын талаар авч байгаа арга хэмжээнүүдийг судалж, мэдээлэх бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хөгжүүлэх явдал чухал юм. Шигтгээ В4-д иш татсан жишээнээс харахад Банк нь идэвхтэй иргэний нийгэм, засгийн газрын ил тод байдал нь засаглалын шаардлагыг хөгжүүлэх том хүч гэдгийг иш үндэс болгож байгаа бөгөөд энэ чиглэлийг хөгжүүлэхийн тулд олон төрлийн механизмуудыг ашигласан юм. Банк нь оролцоо, хяналтыг дээшлүүлэх зорилгоор бодлогын талаар хэлэлцэн ярилцах, дүн шинжилгээ хийх, чадавхийг хөгжүүлэх арга хэмжээ авах, бодлогын үндсэн дээр зээлийн бодлогоо хэрэгжүүлэх, орон нутгийн санаачилгатай хөгжлийг хангах зэрэг олон янзын механизмуудыг илүү системтэй ашиглах болно. 4. Банк нь засаглалын асуудлыг авч үзэхдээ (а) өөрөө тухайн орны улс төрийн хэрэгт оролцохыг хүсэхгүй ба (б) улс орны засгийн газрын улс төрийн хэлбэр, шинж чанарын нөлөөнд автагдахгүй, (в) шийдвэр гаргахдаа улс төрийн эсвэл өөр ямар нэгэн эдийн засгийн бус хүчин зүйлийг үндэс болгохгүй. ОУСБХБ Articles of Agreement, Article IV, Section 10, Article III, Section 2 –д үз.

Шигтгээ В4. Ил тод байдал, Оролцоо, Хяналтыг бэхжүүлэхийг дэмжих Банкны үйл ажиллагаа

2004-2006 онд Банкнаас хэрэгжїїлсэн Хєгжлийн бодлогын Арга хэмжээнїїдэд саяхан хийсэн тоймд тус Банкны зээлийн бодлого нь ил тод байдал, иргэдийн оролцоог хєхїїлэн дэмжиж байгаа тухай онцлон тэмдэглэжээ. Хєрєнгє оруулалтын зээл, энгийн зээл, буцалтгїй тусламж нь тєрийн албан хаагч, иргэний нийгмийн оролцогчдын їр ашигтай ажиллагаанд шаардлагатай чадавхийг бий болгох нєєєцєєр хангах тухай оруулжээ. Мэдээллийг хїртээмжтэй болгох. Бангладеш, Гана, Перу, Руанда, Уганда ба бусад улсад хэрэгжїїлсэн Хєгжлийн бодлогын Арга хэмжээнїїд нь иргэдийн мэдээллийн хїртээмжтэй байдлыг дээшлїїлэхэд тус дэм болов. Хєрєнгийн мэдїїлэг. Уганда улсад Ядуурлыг бууруулах зорилгоор олгосон зээл нь тєрийн албан хаагчдаас хєрєнгєє ил тод зарлаж нийтлїїлэх їїнийг биелїїлээгїй

Page 71: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

15. Санхүүжилт. Тус Банк нь иргэний нийгэм, хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдтэй хамтын ажиллагааны уламжлалтай хөгжлийн түншүүдтэй хамтран улс орны түвшинд энэхүү хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорино. Банкны санхүүжилтийн уламжлалт механизмууд нь гүйцэтгэх засаглалын байгууллагуудтай хамтран ажиллахад зохицолдсон учраас энэ салбарт санхүүжилтийн уламжлалт бус механизмууд нь онцгой анхаарах естой асуудал юм. Тусламжийн тодорхой арга хэмжээнүүд ашигтай гэдэг нь харагдсан билээ. Жишээлбэл Японы Нийгмийн хөгжлийн сан ( засгийн газартай тохирон) орон нутгийн байгууллагуудтай хамтран ажилладаг

Page 72: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

иргэний нийгмийн байгууллагуудад шууд тусламж олгож байна; мөн хариуцлагын шинэ механизмууд болон засгийн газрын ба иргэний нийгмийн байгууллагуудын аль алиных нь чадавхийг дээшлүүлэх арга хэмжээнүүдийг санхүүжүүлдэг итгэлцлийн сангууд, жишээлэхэд нийгмийн хариуцлагыг дэмжих Голландын Банкны хамтын ажиллагааны хөтөлбөр, Норвегийн Засаглалын Итгэлцлийн Сан, Хүрээлэн буй орчны ба Нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжих Итгэлцлийн Сан зэрэг байгууллагууд ажилладаг бөгөөд; Ил Тод байдлын төлөө Хамтын Ажиллагааг дэмжих хөгжлийн Грант хэмээх байгууллага нь иргэний нийгмийн хяналтын үүрэг гүйцэтгэж буй байгууллагуудад жижиг грант олгож мөн бусад хандивлагчдыг ийм байгууллагуудад дэмжлэг үзүүлэхийг уриалдаг.

В. Өрсөлдөөнт, хариуцлагатай хувийн хэвшил.

16. Улс оронд ажиллаж байгаа дотоодын компаниуд, гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын уур амьсгалыг тодорхойлоход улсын салбар тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа нөхцөлд ч хувийн хэвшлийн салбар хөрөнгө оруулалтыг зүгээр `хүртэгч` төдий бус юм. Улс төрийн хувьд холботой компаниуд бас `тоглоомын дүрэм` болох төрийн бодлогын гол гол асуудал, хууль тогтоомж, дүрэм журам ба тэдгээр компаниудын үйл ажиллагаагаа явуулах бизнесийн орчныг тодорхойлж өрсөлдөөнийг хумиж болно. Хувийн ба улсын салбарын удирдлага дан ганц дотоодын бизнесээс шалтгаалахгүй гэдгийг мартаж болохгүй: Таван жилийн өмнө Эдийн засгийн хамтын ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын Авилгын эсрэг Конвенц хүчин төгөлдөр болсон ч үндэстэн дамнасан корпорациуд гадаадад ажиллахдаа авилгын үйлдлүүдэд оролцсоноор эдийн засаг нь шинээр хөгжиж байгаа улс орнуудын засаглалыг сулруулж болно. Авилгын ноцтой хэргүүдийг шүүхээр шийдвэрлэхэд ахиц бага байсан бөгөөд үндэстэн дамнасан корпорациудад авилгын талаар судалгаа хийж тэдгээрийн үйл ажиллагааг ЭХХБ –ын өөр улс дахь үйл ажиллагаатай харьцуулж үзэхэд ихээхэн ялгаа зөрүүтэй байснаас харахад ЭХХБ-ын Конвенцийн хэрэгжилтэд хүчтэй хяналт тавих шаардлагатай байна. Сүүлийн жилүүдэд олон үндэстний зарим корпорац авилгын эсрэг бодлого боловсруулан баталсан нь гол гол зах зээл дээр (жишээлбэл АНУ-ын Sarbanes-Oxley хууль) илүү хатуу зохицуулалтын үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тэр нь өрсөлдөгч компаниудад тавих гэрээний шаардлагыг өндөрсгөж, хамтын удирдлага бүтэлгүй болвол хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлжээ.

17. Хөрөнгө оруулалтын таатай уур амьсгал ба өрсөлдөөнт хувийн хэвшил. Өрсөлдөөнт, хариуцлагатай хувийн хэвшлийг хөгжүүлэхийн тулд улс үндэстний түвшинд олон талын арга хэмжээ авах шаардлагатай бөгөөд тэдгээрийг Дэлхийн Банкны Бүлгийн өөр өөр гишүүд хэрэгжүүлж болно. Нэгд, ОУСБХБ, IDA, ОУСК, МИГА зэрэг нь бүгд засгийн газруудад хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сайжруулах,5 давуу эрх эдлэх, ил тод биш зохицуулалтыг халах, монополь байр суурьтай, хөрөнгийн ихээхэн орлоготой салбаруудад бараа, үйлчилгээ худалдан авах, концессийг

Page 73: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

шинэчлэх, улсын мэдлийн бизнесийн байгууллага, банкийг ил тод, өрсөлдөөнт байдлаар хувьчлах, мөнгө угаахын эсрэг арга хэмжээ авах ба жижиг, дунд бизнесийн зах зээлд ажиллахад нь хөнгөвчлөх зэргээр туслалцаа үзүүлэхэд тус бүр үүрэгтэй оролцоно. Ийм шинэчлэлүүд тоглоомын дүрэм журам тогтоох, авилга гарах нөхцөл боломжийг бууруулах, иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах, илүү сайн засаглалыг хүсэх эрмэлзлийг төрүүлнэ. Бизнсес хийхэд саад тотгор болж байгаа бэрхшээлийг даван туулахад нь хөгжиж буй улсуудын хүчин чармайлтыг Банкны зүгээс дэмжиж байгаа нь авилгын эсрэг тэмцэлд ч чухал ач тустай юм, Бизнес ба хөрөнгө оруулалтын уур амьсгалын талаарх үнэлгээний тайланд тодорхойлсноор бизнес хийхэд саад болж буй бэрхшээлийн нилээд хэсэг нь `хураалтын асуудалтай` холбоотой хууль бус хураамжийн төрөл бүрийн хэлбэр бөгөөд тэр нь төрийн албан хаагч, хувийн хэвшлийнхэний авилгад идэгдэх нэгэн хүчин зүйл юм. Шударгаар мөнгө олох боломжийг өргөжүүлж буй хувийн хэвшил нь хувь хүмүүсийг авилга ашиглах нүх сүв хайх шаардлагагүй болгоно.

18. Хариуцлагатай хувийн хэвшил. ОУСК ба МИГА нь хувийн хэвшлийнхэнтэй хамтарч компанийн үйл ажиллагаан дахь ес зүйг дээшлүүлэх, тэднийг шинэчлэлийн төлөө улсын ба хувийн хэвшлийн эвсэлд нэгдэхийг дэмжих, жишээлбэл Боловсруулах үйлдвэрлэлийн Ил тод байдлын төлөө Санаачилга (БҮИС), Татвараа Ил тод болгохын төлөө хөдөлгөөн, Ойн Хуулийг хэрэгжүүлэх ба бүс нутаг, Яамдын түвшинд засаглалыг хөгжүүлэх (БЯЗХС) зэрэг байгууллагуудтай хамтарч засгийн газарт шинэчлэл хийх талаар шахалт үзүүлэхэд тусалж чадна. ОУСК нь жишээлбэл чухал үүрэг гүйцэтгэнэ: хөрөнгө оруулалт, хууль зүйн зөвлөлгөө өгөх ажлаараа дамжуулж хувийн хэвшлийг авилгын эсрэг тэмцэлд татан оруулж холбоотноо болгон ажиллаж чадна. ОУСК нь бас хувийн компаниудтай хамтран ажиллахдаа авилгаас зайлсхийсний урамшил бий болгож авилгаас зайлсхийх нь бизнесийг амжилттай хөгжүүлэхэд ашигтай гэсэн үзэл бодлыг хөгжүүлэхэд туслаж чадна. Энэ нь ОУСК-ын хүрээлэн буй орчны ба нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хувийн хэвшлийнхнийг татан оролцуулах `бизнесийн жишээ` бий болгох чиглэлээр одоогийн баримталж буй хандлагатай нь нийцэх юм.

19. Авилгын өртгийг нэмэгдүүлэх нь. Эцэст нь байгууллагны шударга ёсыг хангах газраас олон нийтэд мэдэгдсэнээр авилгад оролцвол бизнест нь ашиггүй гэсэн үзлийг гүнзгийрүүлж, авилгад оролцсон хүмүүс түүнийгээ сайн дураараа илчилж авилгын ээдрээтэй гогцоог тайлахад тус дэм болно. Хамтарсан зөвшөөрлийн дагуу MDB-ийн хэрэгжүүлж буй шинэчлэл нь авилгын тодорхойлолтыг стандартчилах чухал үйл явцыг эхлүүлж, хянан шалгах дүрэм, журмыг жигдрүүлж, мэдээлэл солилцох ажлыг бэхжүүлж, нэг институцийн зөвшөөрлийн ба албадлагын арга хэмжээнүүдийг бусад бүх байгууллагууд нь дэмждэг

Page 74: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

5.Түүнээс гадна ОУСК –ийн стратегийн салбарт дотоодын санхүүжилт ба дэд бүтэц орох ба тэдгээр нь хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сайжруулахад чухал юм. болгов. Банкнаас саяхан эхлүүлсэн Сайн дураараа илчлэх Хөтөлбөр нь (СИХ) Банкны төслүүд дэх авилгын мөн чанар, хэлбэр, хүрээ болон оролцогчдыг илрүүлэх, хямд өртөгтэй, үр ашигтай арга байж болохоор байна. НҮБ-ын Авилгатай тэмцэх Конвенц ба Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын баталсан Хээл хахуулийн эсрэг Конвенцийн заалтын дагуу авилгад автагдсан компаниуд хуулийн шийтгэл хүлээх магадлал өндөр болсноос гадна тэднийг СИХ-д оролцогч илчлэх боломжтой болсон. Тиймээс компаниуд СИХ-д оролцох нь ялангуяа Банктай тогтоосон хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсэж байгаа бол бизнесийн хувьд ухаалаг шийдэл болно. 20. Хамтдаа ажиллах. Дэлхийн Банкны Бүлэг нь ОУСБХБ/IDA, ОУСК, МИГА ба CAS-аар дамжуулан засгийн газар ба компаниудтай илүү уялдаатай ажиллах замаар улс орнуудад өрсөлдөөнт, хариуцлагатай хувийн хэвшлийг хөгжүүлэхийн төлөө ажиллах болно. Банкны Бүлэг нь улс орнуудад улсын ба хувийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд илүү үр ашигтай хамтран ажиллаж одоо баримталж байгаа хандлагуудаа шинэ шинэ салбаруудад хэрхэн өргөжүүлэхээ судлах болно. Г. Шинэчлэлийн манлайлагчдыг дэмжих. 21. Гүйцэтгэх засаглалыг бэхжүүлэх, хэрэглэгчдийг дэмжих, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх - өөрөөр хэлбэл Дэлхийн Банкны Бүлгийн засаглалыг бэхжүүлэх, авилгыг бууруулахад нь улс орнуудад туслалцаа үзүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтууд амжилттай эсвэл бүтэлгүй болох нь хүсэл зориг, эрх мэдэлтэй, шинэчлэлийн олон саад, бэрхшээлийг даван туулахад хэрэгтэй орон нутгийн талаар өргөн мэдлэгтэй, улс орны түвшний манлайлагчид шинэчлэлийн хөтөлбөрийг хэр өргөн хэмжээнд удирдан залж чадахаас хамаарна. Шинэчлэлийн хөтөлбөрийг тухайн улс орон өөрөө мэдэж эзэн байх нь чухам ийм учраас чухал байгаа билээ. Дэлхийн олон оронд авилгын сүлжээнд орж хууль бус эрх ашгаа бодож засаглалын шинэчлэлийг улайран эсэргүүцэж байна. Тиймээс шинэчлэлийг амжилттай явуулахын тулд шинэчлэлийг манлайлагчдын үр ашигтай ажиллах эвсэл шаардлагатай болно: жишээлбэл Филиппинд засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийнхний холбоод, сүм хийдийн бүлгүүд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шинэчлэлийг боловсруулж, хэрэгжүүлэхэд чухал дэмжлэг үзүүлжээ.6 Олон улсын байгууллагууд шинэчлэлийг манлайлагчид ба улсын ба хувийн салбар, иргэний нийгмийн лидерүүдийн эвслийг дэмжиж чухал үүрэг гүйцэтгэж болох ба Дэлхийн Банкны Бүлэг тэдгээр лидерүүд ба өөрчлөлт хийж буй хүмүүсийг нийгмийн өргөн хүрээнд дэмжиж ажиллаж болно. Саяхан Оксфордын Их Сургууль дээр болсон олон оролцогчидтой бага хурал дээр тэмдэглэхдээ (Дэлхийн Банк хамтран санхүүжүүлсэн) засаглалын шинэчлэлийн гол сорилт бол `

Page 75: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

хүсэл зоригтой лидерүүд ба шинэчлэлийг манлайлагчдыг идэвхжүүлэн дэмжин нэгтгэх, чадавхийг нь дээшлүүлэх, хүлээн зөвшөөрөх ба хооронд нь холбох явдал бөгөөд салбарын ба улс орны, мөн глобал түвшинд нэгдсэн холбоод байгуулах явдал`7 гэжээ. Өөрчлөлтийг манлайлагчдыг олж тусалж, хүндлэх нь хөгжлийн үр ашгийн чухал нууц юм. Тиймээс засаглалын шинэчлэлийн иж бүрэн хэрэгслүүдийг илүү анхаарах шаардлагатай байна. 6. J. Edgardo Campos, Jose Syquia, ` Managing the Politics of Reform: Overhauling the Legal Infrastructure of Public Procurement in the Philippines,` World Bank Working Paper No.70, World Bank, 2006. 7. Oxford Conference, ` Leadership, Ethics and Integrity in Public Life`, April 2006. Бага хурлыг Дэлхийн Банк ба USAID, AUSAID, DFID санхүүжүүлж 70 улс орны 250 удирдагчид ба Транспаренси Интернейшнл зэрэг иргэний нийгмийн гол гол байгууллагын төлөөлөгчид оролцсон. Бага хурлаас Глобал Нэгдлийн Альянсыг байгуулж дэмжэхээр болов.

Page 76: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

ХАВСРАЛТ D

Дэлхийн банкны төслүүд дэх авлигын асуудлыг шийдвэрлэх нь

1. Дэлхийн банкны хэрэгжүүлж буй төслүүд дэх авлигыг бууруулах ажил нь өөрийн гишүүн улсуудын ядуурлыг бууруулах зорилтод хүрэхэд үндсэн дэмжлэг болох төдийгүй засаглал болон авлигын эсрэг тэмцэлийг дэмжих ба зөвлөх үйл ажиллагааны нэр хүндийн асуудал юм. Гадаадын зээл тусламжийн үр ашигийн асуудалд ихээхэн анхаарч буй энэ үед Банкны гишүүн улсууд нь Банкны эх үүсвэрийг үр ашиггүй зарцуулалт гаргахгүй байх талаар Банкаас бүхий л арга хэмжээг авна гэсэн хүлээлттэй байдаг. Үүний хажуугаар банк нь өөрийн нэр хүндийн асуудалд эмзэг болсон төдийгүй зээл тусламжийг үр ашигтай зарцуулах талаар анхаарлаа тавих болсон. Ихэнхи улсуудад Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй нийт төслүүдийн багахан хэмжээний хувиар төлөөлүүлэн авч үзэхэд Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүдийн зарцуулалтын үр ашгийг хянаснаар авлигын түвшинд нөлөөлөх боломжгүй хэдий ч Банк нь өөрийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй төслүүдээр сайн туршлага харуулж болох юм. 2. Санхүүгийн хяналт. Дэлхийн банк нь санхүүжилт хийж байгаа тохиолдолд зөвхөн тухайлсан зориулалтын дагуу зарцуулалт хийх талаар байнгын анхаарч, ач холбогдол өгдөг ба зөвхөн зориулалтын дагуу зарцуулна гэдэгт итгэж зээллэг хийдэг. Банкны санхүүгийн удирдлага, худалдан авах үйл ажиллагаа болон зарцуулалтын үйл ажиллагаа зэрэг Банкны Санхүүгийн хяналт нь 1977 оноос нилээд сайжирсаар ирсэн. Ихэнхи улс оронд Банкны өөрийн дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулж хэвшсэнээс гадна тухайн улсын санхүүгийн хяналтын орчинг анхааран үздэг. Энэ нь Банкны санхүүжүүлж буй үйл ажиллагаа хөтөлбөрууд (бодлогод тулгуурласан зээлийг оролцуулан) нь эргээд засаглалын шинэчлэл ба төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулахад чиглэгддэг гэсэн Банкны үйл ажиллагааны үндсэн стратегийг харуулж байна. Хамгийн сүүлд Банкны санүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд нь авилга, хээх хахуулийн эрсдэлийг багасгахын тулд хариуцлагын тогтолцоог нэвтрүүлж иргэний нийгмийн оролцоог бий болгосон. Энэ хариуцлагын тогтолцооны хүрээнд нийгмийн үнэлгээ, байгууллагын болон хэрэгжүүлэлтийн үнэлгээ ба стратегийн харилцаа холбоо зэргийг оролцуулж болох юм. Хамгийн гол нь үйл ажиллагааны туршлага нь Банкны эх үүсвэрийг хамгаалснаар тухайн улс орны дотоодын чадавхийг дэмжих боломжтой гэдгийг харуулсан. (Шигтгээ D1-ийг үзнэ үү)

Page 77: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

Шигтгээ D1. Дотоодын чадавхийг хөгжүүлэх нь Латин Америкт Банкны санхүүжилтийг хамгаалах гол түлхүүр болж өгдөг

3. Байгууллагын шударга ёсыг хангах газар. Банкны Байгууллагын шудрага ёсыг хангах газрын Хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрийн шинжилгээнээс үзвэл Банкны санхүүжилттэй хэрэгжиж байгаа үйл ажиллагаан дахь луйвар болон авлигын асуудлын талаар тавих анхаарал сүүлийн жилүүдэд огцом өссөн. 2001 онд Байгууллагын шудрага ёсыг хангах газар болон Хориг арга хэмжээ авах хороо/зөвлөл байгуулагдсанаар Банкны группын санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой луйвар, авлига, шахалт болон хуйвалдаан зэргийн талаар мэдээлэл цуглуулж, мэдээллийн эрэн сурвалжлан, луйвар болон авлигад холбогдсон, Банкны бараа үйлчилгээ худалдан авах заавар болон Зөвлөх үйлчилгээний зааврыг зөрчсөн хувь хүн болон байгууллагын эсрэг хориг арга хэмжээ авах чадавхийг бий болгосон. 1999 оноос хойш олон улс оронд Банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа

Латин Америк дахь туршлага нь оновчтой зөв худалдан авалт болон санхүүгийн удирдлагаар төрийн зарцуулалтыг сайжруулж, хөгжлийн зорилтод хүрч, улмаар тухайн улс, Банкны болон хандивлагчдын санхүүжилтийг үр дүнтэй ашиглахад хүргэдэгийг харуулсан. Тухайлбал, Мексикт сонгодог-цахим-бараа үйлчилгээ худалдан авалтыг хэрэгжүүлснээр төсвийн байгууллагын худалдан авалтын зардлыг 20%-иар багасгасны сацуу гадны өрсөлдөөнийг ихэсгэсэн юм. Гватемалд сонгодог-цахим-бараа үйлчилгээ худалдан авалттай холбосон нэгтгэсэн санхүүгийн удирдлагын системийг нэвтрүүлснээр төв болон хотын засаг захиргааны нээлттэй байдлыг сайжруулсан. Дээрх хоёр улсад Банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн тус тогтолцоо, систем нь шинэчлэлийн зарим асуудлыг дэмжиж өгсөн. Санхүүгийн эрсдэл өндөртэй, төсвийн зарлага болон санхүүгийн шинэчлэлд оролцох төрийн оролцоо хязгаарлагдмал, эсхүл байгууллагын чадавх маш доогуур түвшний улс оруудын хувьд Банкны санхүүжилттэй, өөрийн дүрэм журмаар ажилладаг төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж болмоор хувилбар байж болох юм. Тухайлбал, Гайтид Банкны санхүүжилттэй хэрэгжиж буй төслүүд нь энгийн төслийн загваруудыг ашигладаг бөгөөд Сангийн яам болон тусгай зорилгын төсөл хэрэгжүүлэх нэгжийн хүрээнд байнгын үйл ажиллагаатай байгууллагын бүтэцтэй байдаг. Банк нь авлига гарах боломжийг багасгахын тулд бараа үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг урьдчилан хянах, төслийн өөрийн гэсэн дүрэм журмын хүрээнд үйл ажиллагааг нь явуулах, Төв банкин дахь тусгай дансыг ашиглан зарлагын бичиг баримтад үндэслэн санхүүжилтийн зарцуулалтыг хянах, мөн хяналтын тогтолцоог үнэлэх, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг сайжруулах зэрэг аргуудыг хэрэглэдэг. Латин Америкийн жишээгээр дотоодын нөөц чадавхийг хөгжүүлэх болон Банкны санхүүжилттэй, өөрийн гэсэн дүрэж журмын хүрээнд үйл ажиллагаатай төсөл хөтөлбөр гэсэн хоёр аргын хувьд зөвхөн нэмэлт арга хэрэгсэл болж болох бөгөөд эдгээр хоёр нь хоюулаа онцгой арга хэрэгсэл биш юм. Эдгээр хоёр арга хэрэгсэл нь хоюулаа тухайн орон, сектор, ба хөтөлбөрийн санхүүгийн чадавхид тохируулсан хөгжлийн ерөнхий стратегийн нэгэн хэсэг байх боломжтой. Зээлдэгч орнуудад Төсвийн болон хөтөлбөрийн удирдлагыг сайжруулах гол аргын хувьд авлигатай тэмцэх, засаглалыг сайжруулах, төсөл хөтөлбөрийн түвшинд бараа үйлчилгээ худалдан авах ба санхүүгийн удирдлагын ажлуудыг шинжилгээний ажил, байгууллагын хөгжил болон хүний нөөцийн чадавхийг сайжруулах зэрэгтэй нэгтгэн дэвшилттэйгээр хийдэг болоод байна.

Page 78: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

төсөл хөтөлбөрүүдэд 2000-аас хол давсан луйвар, авлига болон буруу үйл ажиллагаа илэрсэн бөгөөд 330 гаран компани, хувь хүмүүст олон нийтийн дунд хориг арга хэмжээ авагдсан байна. Байгууллагын шудрага ёсыг хангах газрын хийсэн Хэрэгжилтийн дэлгэрэнгүй шалгалтаар (Байгууллагын шудрага ёсыг хангах газрын луйвар болон авлигын үзүүлэлтээр харьцангуй өндөр эрсдэлтэй орнуудад хэрэгжиж буй олон талын секторыг хамарсан нилээд хэдэн төсөл хөтөлбөрүүдэд хийгдсэн шалгалт) олон шинэ сургамжууд шинээр бий болж байна. Үүнээс 4 шалгалт нь хийгдэж дууссан бөгөөд одоогоор 2 шалгалт хийгдэж байгаа болно. 4. Сургамж. Байгууллагын шудрага ёсыг хангах газар болон Банкны хяналтынхан хоюул төсөл хөтөлбөрүүдийн бичиг хэрэг хөтлөлт болон тайлан бүртгэлд алдаа дутагдал байнга гардагийг илрүүлсэн. Байгууллагын шудрага ёсыг хангах газрын үзэж байгаагаар цаашид санхүүгийн болон техникийн мэргэжилтнүүдийн баг бүрдүүлж төсөл хөтөлбөрүүдийн өөрийн онцлог зорилгод тааруулан эрсэдлийг тодорхойлж хяналт шалгалт хийх хэрэгтэй юм. Байгууллагын шудрага ёсыг хангах газрын шалгалтаар засвар хийлгдсэн үйл ажиллагааны бараг тэн хагас нь дэд бүтцийн төслүүд байсан нь энэ салбарын эмзэг байдал өсөн нэмэгдэсэнийг харуулж байна. Сүүлийн үеийн туршлагуудаас үзвэл: Төсөл хөтөлбөрүүдийг бэлтгэх болон хэрэгжүүлэхэд тухайн улс орны онцлогыг тусгасан, эрсдэлд тулгуурласан санхүүгийн удирдлага нь чухал зүйл болж байна. Түүнчлэн, Банкны дотоод үйл ажиллагааг тухайн улс орны байгууллагын сул талыг тодорхойлох, үйл ажиллагааны ажилтнуудын чадавхийг бэхжүүлж сургах, мөн оролцоог хангах арга зам болон үр дүнд тулгуурласан хүчин зүйлүүд нь зайлшгүй шаардлагатай юм. 5. Урьдилан сэргийлэлт. Төсөл хөтөлбөрийг зохиох, түүнийг хэрэгжүүлэх болон хянан шалгах үед авлигын эсрэг арга хэмжээн илүү их анхаарал тависнаар хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд авлигаас сэргийлэх нь үүсэн гарна. Төслийн хэрэгцээг тодорхойлох шатанд тухайн улс орон болон секторын орчнй байдаль мөн төслийн үйл ажиллагааны хүрээг анхаарч үзэх нь төслийн авлигын мэдрэмж байх болно. Гол эх сурвалж нь Байгууллагын шудрага ёсыг хангах газрын шалгаж тогтоосон аливаа нэгэн баримт ба Хэрэгжүүлэлтийн нарийвчилсан тайлан юм. Ихэнхи орнуудад Байгууллагын шудрага ёсыг хангах газрын авлигын эсрэг зөвлөлгөө ба судалгаа шинжилгээг оролцуулан төслийг зохион бүтээх ажил нь авлигыг бууруулах зохимжтой арга хэрэгсэл болж байна. Төслийн зохион бүтээлт нь өргөжүүлсэн хяналтын механизм, төслийн мэдээллийг илчлэх, санал гомдлыг барагдуулах болон чадварлаг хяналт шалгалт зэргийг харгалзан үзэх ёстой. Түүнчлэн, төслийн нэгж агентлагууд нь шаардлага хангасан бичиг баримт болон тайлан бүртгэл хөтлөлтийг газар дээр нь хэрэгжүүлж байх хэрэгтэй юм. Энэ нь дараа дараагийн асуудлуудыг илрүүлэхэд нэн шаардлагатай болно. Хамгийн чухал нь арга хэмжээнүүд нь төслийн үр шимийг хүртгэчдэд “дуу хоолойг”(судаглаа болон иргэдийн үнэлгээ зэрэг) сонсох зэрэг арга хэрэгсэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч

Page 79: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

агентлаг болон үйлчилгээ үзүүлэгчдийн хариуцлагатай байдлыг дээшлүүлэх зорилготой байх ёстой. Авлигын эсрэг сайжруулсан арга хэмжээ нь төслийг хэрэгжүүлэхэд дотоод хяналт шалгалт, аудит болон санхүүгийн бичиг баримтын бэлэн байдал зэргийг хангана. Бусад арга хэмжээ нь ялангуяа, санхүүгийн хүрээнд техник туслалцааны бүрэлдлүүд, төслийн бараа үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа болон санхүүгийн удирдлага дахь ил тод байдал, мөн хатуу хяналт (биет болон мөнгө санхүүгийн аудит) зэргийг өөртөө багтааж болно. Төслийн амжилтад луйвар болон авлигын асуудал хурцаар тавигддаг учир төслийн бүхий л үе шатуудыг хамруулсан харилцааны стратегийг хөгжүүлэх нь чухал юм. (Хайрцаг D2 үзүүлсэнийг үзнэ үү.) Хайрцаг D2. Авлигын эсрэг элементийг төсөс зохион бүтээхтэй нэгтгэсэн нь: Парагвайн Замын төсөл. Парагвайн авто замыг өргөжүүлэх, сайжруулах, дэд бүтцийг удирдлагыг сайжруулах Замын төсөл нь одоогийн байдлаар төслийн бэлтгэл шатандаа явж байгаа бөгөөд авлигын эсрэг бүрэлдэхүүнтэй шууд нягт холбоотой юм. Төслийг зохион бүтээхдээ гурван үндсэн бүрэлдэхүүнтэй хийсэн. Үүнд: (а) гүйцэтгэл, зорилтуудыг хянаснаар аль амжилт ололт нь үр дүнд хүргэхийг тогтоох, (b) хариуцлага, хөндлөнгийн бүхий л оролцоог обьектив болон тоо хэмжээгээр төлөвлөж програмчлах (c) оролцоо балон ил тод байдал, арга механизмаар төсөл хөтөлбөрт оролцогчдыг шийдвэр гаргахад оролцуулах. Хоёр жилийн турш уг төслийг бэлдэх явцад хэрэгжүүлэгж яамыг Авто замын стратегийг бэлтгэхэд нөлөөлж яадсан байна. Төслийг зохион бүтээхэд зээлдэгчийн болон Банкны ажлийн хэсгийн үүрэг ролийг нарийн гаргаж өгсөн бөгөөд, Байгууллагын шудрага ёсыг хангах газар нь төслийн хэрэгүүлэх явцад авлигын эрсдэлийг тодорхой болгох нарийвчилсан хянах боломжтой багц хэмжүүр болох шинэ аргыг оруулж өсгөн. Төслийн эвлигын эсрэг төлөвлөгөө нь аливаа нэгэн үр дүнгүй байдал болон анхааруулах дохионд үндэслэсэн нэмэгдүүлсэн хяналтыг хоёр жил тутам гаргах Зээлдэгчийн тайлан гаргахыг санал болгосон (жишээ нь, уралдаант шалгаруулалтад оролцож буй компаниудын тоо зэрэг). Хэрэв Банк нь нэмэлт хяналт шалгалтаар магадлалтай луйвар эсхүл анхааруулга илрүүлсэн тохиолдолд ( жишээ нь гэрээлэгч талуудтай буруу харьцах) ажлын хэсэг нь Байгууллагын шудрага ёсыг хангах газарт мэдэгднэ. Хэрэв энэ анхааруулга нь улам газар авсан тохиолдолд Байгууллагын шудрага ёсыг хангах газар нь шалгалт хийнэ. Тайлбар: Парагвай – Авто замын төсөл – Төслийн баримт бичиг (R2006-0162/1), 8-р сарын 7. үз.

6. Илрүүлэлт ба хязгаарлалт. Төслийн зохиох явцад урьдчилан сэргийлэлтэд анхаарал хандуулах нь агууллаггүй болох бөгөөд эс бөгөөс зээлдэгч болон Банк нь төслийг хэрэгжүүлэх явцад болон хянах явцад гүйцэтгэх болно. Авлигыг илрүүлэх эхний шатанд авлига нь маш бага буюу огт байхгүй гэдэг бодлыг өөрчилж хариуцлагын механизм маш сул бөгөөд авлига нь харьцангуй өндөр гэж үзэх ёстой. Банкин дотор Байгууллагын шудрага ёсыг хангах газрын олж илрүүлсэн ололтууд болон туршлага, ажлын хэсгийн туршлага, мэдрэжийг дээшлүүлснээр уг бодлын өөрчлөлтийг хийж чадна. Хяналт нь ерөнхийдөө анхааруулга дээр илүү ихээр үндсэлэх ба ажлын хэсэг нь авлигын тодорхойлогч индикаторуудыг ашиглах боломжтой (Шигтгээ D3-ийн үзнэ). Авлигын эсрэг сайжруулсан арга хэмжээ

Page 80: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

нь төслийг хэрэгжүүлэхэд дотоод хяналт шалгалт, аудит болон санхүүгийн бичиг баримтын бэлэн байдал зэргийг хангана. Илүү үр дүнтэй хянахад бусад элементүүд нь бараа үйлчилгээ худалдан авалт, санхүүгийн удирдлагын болон хэрэгжүүлэлтйин нэгдсэн тайлан, гэрээний мөчлөгийн үеийн бараа үйлчилгээ худалдан авалт болон санхүүгийн хяналт шинжилгээг нэгтгэсэн нэгдсэн хяналт, сонгосон гэрээ, хэлцлийн нарийвчилсан тайлан гаргах, газар дээр нь очиж танилцах, төрийн аудит болон санхүүгийн ерөнхий шинжээчидтэй сургалтын зохицуулалт хийх, засгийн газрын үйл ажиллагаа шаардлага хангаагүй тохиолдолд төслийн зарцуулалтыг түр зогсоох, болон сайн чанарын гүйцэтгэсэн ажил ба түр зогсоосон ажил, бараа үйлчилгээ худалдан авах буруу үйл ажиллагаа зэргийг мэдээлэх зэрэг болно. Илүү гүнзгий хянан шалгах нь зарим тохиолдолд зардал илүү ихтэй, зээлийн зарцуулалт удаашралтай байх магадлалтай ба шаардлага хангаагүй бараа үйлчилгээ худалдан авалтаас үүдсэн төслийг зогсоох үйл ажиллагаа ихсэх магадлалтай юм. Ерөнхий хянан шалгах болон өндөр эрсдэлтэй үйл ажиллагааны хянах шалгах шинэчилсэн гарын авлага ерөнхийдөө бэлэн болно.

Шигтгээ D3. Байгууллагын шудрага ёсыг хангах газрын анхааруулга: Бараа үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаан дахь авлигын хэмжүүр.

Хөгжлийн төсөл дэх авлига гэдэг нь хээх хахууль ба шагнал урамшуулал, уралдаант шалгаруулалтын хуйвалдаан эсхүл бульхай, болон луйвар зэрэг байж болно.

Хээх хахуул буюу шагнал урамшуулал нь найдвартай гэрээнийн үед олгогддог. Хэрэв дараагийн нэхэмжлэхийн төлбөрийг баталгаатай болгох шаардлагатай тохиолдолд энэ нь уг төлбөрийг хөнгөвчлөх нэгэн шинж чанар болох боломжтой.

Уралдаант шалгаруулалтын хуйвалдаан нь нэг бол уралдаань шалгаруулалтад оролцогч компаниудын хооронд явагдаж болох бөгөөд, нөгөө талаар ихэнхидээ төслийн ажилтан болон уралдаань шалгаруулалтад оролцогч талуудын хооронд бий болдог. Энэ нь уралдаант шалгаруулалтад ялагдах нэг нь мөнгө авч хуйвалдааныг дэмждэг. Нэгэнт уралдаант шалгаруулалтад ялах тал гэрээг баталгаатай болгохын тулд нөгөө ялагдагч талд болон төслийн ажилтанд мөнгө өгсөн тохиолдолд ялагч тал нь үнийг хэт хөөрөгдөж зохиомол үнэ санал болгох, мөн түүнчлэн бараа үйлчилгээ худалдан авах үндсэлэлд дурьдсан тоо болон чанарыг хайхрахгүй байх магадлалтай. Уралдаант шалгаруулалтын хуйвалдаанын хэмжүүр нь олон дахин зарлагдах уралдаант сонгон шалгаруулалтад дараалсан оролцогч болон яг адил үнийн багц зэргийг санал болгох зэргээр илэрнэ. Илүү өргөн хүрээтэй авч үзвэл, төслийн ажилтан уралдаант шалгаруулалтын шаардлагыг товчоор зарлах, эсхүл бүр дэлгэрэнгүйгээр зарлах, мөн хэтэрхий хүнд шаардлага тавих, хэт богино хугацаанд зарлах, хямд үнэ санал болгосон оролцогчийг сонгохгүй байх, өндөр үнэ санал болгосон оролцогчийг сонгох, чанарын шаардлага хангаагүй оролцогчийг сонгох, уралдаань сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцож дахин зарлах, өмнө нь оролцож байсантай ижил оролцогчид оролцох, оролцогчид хоорондоо холбоотой талууд байх зэргээр уралдаань шалгаруулалтын булхайны хэмжүүр илэрч болно.

Луйвар гэдэг нь зөвлөх болон агентууд нь хэрэгцээгүй, шаардлага хангаагүй, маш муу үйлчилгээ үзүүлэх тохиолдол бөгөөд ялангуяа авлигад автагдсан улс оронд тодорхой бус шалтгаантайгаар нэг эх үүсвэрээр зөвлөх үйлчилгээ хийлгэдэг, чадваргүй эсхүл өндөр дүнтэй гэрээлэгчийг олон удаа сонгох, төслийн ажилтан тодорхой нэгэн дотоодын гэрээлэгч болон нийлүүлэгчийг сонгохыг шаардах, сонгон шалгаруулалтын дараа шалтгаангүйгээр гүйцэтгэх ажиллагаа удах, хойшлогдох, түүндтэй нь төслийн ажилтан эвлэрэх зэргээр илрэх

Page 81: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

боломжтой. Түүнчлэн шинэ бөгөөд танил бус гэрээлэгчид гарч ирэх, хэрэгжүүлэгч агентлагын бараа үйлчилгээ худалдан авах хандлагад гэнэтийн өөрчлөлт орох зэрэг байж болно. Гэрээний гүйцэтгэлийн үед муу чанартай ажил, шалгалт хяналтын үед дахин дахин давтагдан гарсан алдаа дутагдал, хяналт шалгалтыг хойшлуулах болон хяналт шалгалт хийлгэхгүй байх, хэрэглэгчдээс ирэх санал гомдол зэрэг нь луйврын хэмжүүр болж болно.

Хавсралт E

Засаглал болон авлигалын эсрэг дэлхий нийтийн түншлэл

1. Засаглал болон авилгалын эсрэг хийгдэж буй үйл ажиллагааг сайжруулах мөн улс нэг бүрийн чармайлтыг илүү үр дүнтэй дэмжих зорилгоор Дэлхийн банкны бүлэглэл нь дэлхий нийтийн авилгалын эсрэг хөтөлбөр дээр бусад хөгжлийн байгууллагууд болон олон улсын түншүүдтэйгээ өргөн хүрээтэйгээр харьцаж байна. Дэлхий нийтийн түншлэл нь зохицуулагдсан үйл ажиллагаа, нөөцийн сан, шинэ санаачлага ба туршлагаа хуваалцах үйл ажиллагаа болон байгууллага тус бүрийн шаардлага, нөөцөд тохирсон илүү үр нөлөө бүхий хөдөлмөрийн хэлтэс зэргийг дэмждэг ажээ. Банкны дэлхий нийтийн оролцоог нэмэгдүүлэх стратеги нь олон талт болон хоёр талт хандивлагчид бүхий бат бөх зохицуулалт, иргэний нийгэм, хувийн хэвшил болон хэвлэл мэдээлэл бүхий сайжирсан дэлхий нийтийн түншлэл, бэхжсэн дэлхий нийтийн улс орнуудын удирдагчдын эсвэл, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшил, салбар, улс орон болон дэлхий нийтийн хэмжээнд өөрчлөлт шинэчлэлтийг дэмжих олон улсын байгууллагууд мөн олон улсын санаачлага болон хэлэлцээрийн хэрэгжилтийг дэмжих зэрэг зүйлсээс тогтдог.

2. Төрийн бараа бүтээгдэхүүнийг сайжруулах нь. Засаглал болон авилгалын эсрэг үйл ажиллагааны хүрээнд авилгалын эсрэг дэлхий нийтийн түншлэл нь (a) туршлага болон мэдээллээ хуваалцах, (б) үндэстэн дамнасан авилгалын үзлийг зогсоох арга замуудыг хөгжүүлэх (в) сайн засаглалын эрэлт хэрэгцээг дэмжих болон (г) хандивлагчдын дунд зохицуулалтыг дэмжих зэрэг аргаар олон нийтийн сайн сайхныг нэмэгдүүлдэг байсан байна. Дээрх түншлэлүүдийн олонхид нь Банк гол шийдвэрлэх үүргийг гүйцэтгэж байсан юм.

3. Чадавхижуулах салбарууд. Илүү нарийн мөн үр бүтээлтэй түншлэлүүд шаардлагатай байгаа бөгөөд (а) муу засаглалын улс төрийн саад, шалтгааныг нь ойлгох, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэмлэгүүд, хууль тогтоох байгууллагууд болон хариуцлага тооцох бусад байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, (б) засаглал болон авилгалын эсрэг хөтөлбөр дэхь үндэстэн дамнасан корпорациудын үүргийг авч үзэх болон (г) ханьдивлагчдын арга барил ялангуяа хандивлагчдаас ирэх холимог дохионууд нь засаглалын сулруулах эрсдэл ихтэй нөхцлүүдэд зохицуулах.

4. Хандивлагч түншүүдийн уялдуулан зохицуулалт. Хоёр талт хандивлагч, үндэстэн дамнасан хөгжлийн банкнууд (ҮДХБ) болон бусад олон улсын санхүүгийн байгууллагууд (ОУСБ)-ын зохицуулалтад томоохон

Page 82: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

бэрхшээлүүд байгаа юм. Жишээ нь: арга барил, стандартад зөрөлдөөн байгаа тохиолдолд хүлээн авагч орнууд нь засаглал болон авилгалын эсрэг асуудал дээр илүү зөөлөн ханддаг хандивлагч руу хандаж болох юм. Бүр тодруулбал, хандивлагчид хоорондын ерөнхий засаглалын үйл ажиллагаа болон авилгалын эсрэг нарийн үйл ажиллагааны зохицуулалт сайжирах нь хөгжлийн үр нөлөөг бататгаж өгөх гол зүйл болох юм. Шинжилгээний ажилд хамтран ажилласнаараа хандивлагчид илүү сайн чанарын ажил, үйл явцад хүрэх, гол асуудлууд дээр дэс дараатай шийдвэрүүдийг бий болгох болон өргөн хүрээнд дэмжигдэж буй тохиролцсон дараагийн шатны хөтөлбөрийн батлалтыг дэмжих эзрэгт хүрч чадах юм. Төслийн санхүүжилт болон дараагийн хэрэгжилт дээр авч үзвэл хандивлагчдын тоо томшгүй их үйл ажиллагааг нэгэн тохиролцсон хөтөлбөрт нэгтгэснээр ажлын зардлыг багасгаж, гол асуудлуудыг тогтооход хялбар болж, хамтын тайлан гаргах боломжийг бүрдүүлэхээс гадна ерөнхийдөө засгийн газруудад хандивлагчдаас тавьдаг шаардлагыг багасгах юм. Парисын тунхаглалын гол санаа нь засаглалын талаар байгаа ба энэ нь хандивлагчид иргэний үйлчилгээний шинэчлэл, төсөв болон санхүүгийн менежментийн систем дэхь үйл ажиллагаа болон гол авилгалын болон шүүхийн байгууллагуудыг дэмжих зэрэг үйл ажиллагаанд тус тусын арга замаар хандах нь утгагүй юм гэжээ. Африкын хөгжлийн банк, Австралийн Австралийн олон улсын хөгжлийн агентлаг, Канадын Олон Улсын хөгжлийн агентлаг, Их Британий Олон улсын хөгжлийн газар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг гэх мэт бусад хандивлагчдын гаргасан засаглал болон авилгалын эсрэг шинэ болон шинээр гарч ирж буй стратегиуд нь зохицуулалтыг сайжруулах чухал боломжийг олгож байгаа юм.

5. Банкны хүчин чармайлт. Зохицуулалтын талаарх улсын хэмжээний сайн туршлагын гол хэсэг нь шинээр гарч ирэх ба үүний тушрлагыг илүү өргөн хүрээнд хамруулах эь зүйтэй юм. Олон улсын хэмжээнд тохиролцож зохицсон ханвидлагчийн арга зам нь түнш орнуудаа илүү чадварлаг, хариуцлагатай институтыг бий болгох замаар дэмжиж чадах бөгөөд их эрсдэлтэй нөхцөлд ч муу засаглал болон авилгалын асуудлуудыг илүү сайнаар шийдвэрлэн зогсоож чадна. Олон улсын хэмжээнд Банк нь дараах зорилготой. Үүнд:

• Засаглал болон авилгалын асуудлаар хамтарсан үнэлгээ хийхэд нэмэлт анхаарал хандуулах, олон улсын байгууллагууд болон хандивлагчдын дунд илүү мэргэших. Банк нь авилгалын эсрэг хандивлагчдын хамтарсан үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл бүхий ХТХ-д бодлогын тайлан бэлдэхэд Эдийн засгийн хамтын ажиллагаа болон хөгжлийн байгууллага (OECD) –ын Хөгжлийн туслалцааны хороо (ХТХ)-ны Засаглалын Сүлжээ (ЗС)-гээр дамжуулан хоёр талт болон олон талт хандивлагч нартай нягт хамтран ажиллаж байна. Энэхүү ЗС-ээр Камерун дахь хандивлагчдын нэгдсэн аргыг удирдаж байна.

Page 83: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

• Бусад байгууллагуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллах. Жишээ нь : Олон улсын санхүүгийн байгууллагын ажлын хэсгийн саяхан санкцийн шинэчлэл дэхь зорилго нь мөрдөн байцаах журам болон үйл ажиллагааны тогтвортой байдлыг дээшлүүлэх, мэдээллэл хуваалцах байдлыг сайжруулах болон харилцан бие биенийхээ санкцийн шийдвэрийг таних механизмийн бий болгоход байв. Өөр нэгэн зорилт нь онцгой эрсдэлтэй орнууд дахь холимог дохио буюу нэг хандивлагч нь бусад хандивлачдын ялгаатай стандарт болон ашиг сонирхолтой зөрөлдөх хандлагаас сэргийлэх үүднээс хандивлагчдын стратегийг зохицуулах юм. Ерөнхийдөө шинэ болон шинээр гарч ирж буй хандивлагчдыг нэгтгэх оролдлого нь чухал хэмээн дүгнэж болно. Зохицуулалтыг хэрэгжүүлэхэд Хамтарсан Улсын туслалцааны стратегийн баримт бичгүүдийн (жишээ нь Уганда) чухал хэсэг болох юм.

• Олон улсын валютын сангийн хэвлэлийн бодлого, мөнгө угаах болон терроризмийн санхүүжилттэй тэмцэх Санхүүгийн ажлын хэсгийн зөвлөмжтэй улс орнуудын биелэлтийг хэмжих зорилгоор Санхүүгийн ажлын хэсэгтэй хамтран ажиллах, Стандарт болон хэм хэмжээний мөрдлөгийн тайлангийн (СХХМТ) санаачлага зэргээр дамжуулан олон нийтийн санхүүгийн менежмент, татвар болон гаалийн шинэчлэл, Ядуурлыг бууруулах стратегийн баримт бичгүүдийг дэмжих, өрийн хөнгөлөлтийн талаарх стратегийн зохицуулалт гэх мэт Засаглал болон ил тод байдалтай холбоотой салбаруудад Олон улсын валютын сантай хамтаран үргэлжлүүлэн ажиллах, зохицуулах. (Хайрцаг Е1-ийг харна уу.) Сангийн засаглалын асуудал дахь оролцоо нь микро эдийн засгийн бодлого, дадлага туршлага мөн түүнчлэн засаглалын асуудал орж ирдэг гол хоёр салбар болох мөнгө болон санхүүгийн салбарын бодлого, туршлагуудыг шаардаж байгаа юм. Авилгалын эсрэг болон засаглалын арга хэмжээнүүд нь болзолтойгоор нэгдэн Зүйл 4-ийн зөвлөгөө болон хөтөлбөрүүдэд ханддаг ба Сангийн засаглалын асуудлаарх болзол нь сайн эдийн засгийн засаглалын асуудлуудад болон Ядуурлыг бууруулах болон өсөлтийг нэмэгдүүлэх туслалцаа болон Өр ихтэй нэн ядуу орнуудын санаачлага гэх мэт гишүүн орнуудыхаа зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэдэг.

Page 84: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

Шигтгээ Е1. Олон улсын валютын сангийн Сайн засаглалыг хөгжүүлэх, авилгалтай тэмцэх арга зам

3

6. Иргэний нийгэм болон хувийн хэвшийн байгууллагуудтай түншлэлийг бэхжүүлэв. Дэлхийн банк нь сайн засаглалыг бэхжүүлэх, авилгалын эсрэг тэмцэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэх иргэний нийгэм, хувийн 3 Банк нь олон улсын авилгалын эсрэг бага хурал, тогтмол зөвлөлгөөн зэрэг өргөн хүрээний санаачлагын хүрээнд Транспаренси Интернейшнл байгууллагатай хамтран ажилладаг. Транспаренси Интернейшнлтай 2003 онд хамтран зохион байгуулсан семинар нь Банкны авилгалын эсрэг тэмцэлд ихээхэн хувь нэмэр оруулав.

1997 онд Олон улсын валютын сан (ОУВС)-ийн Захирагч зөвлөлийн хүсэлтийн хариуд ОУВС-ийн Гүйцэтгэх дарга нарын зөвлөл Сайн засаглал: ОУВС-ийн үүрэг хэмээх зөвлөмж бичгийг гаргасан. Үүнд ОУВС нь өөрийн эрх, туршлага, арга барилтайгаар (1) олон нийтийн үйлчилгээний байгууллагуудын шинэчлэлээр дамжуулан захиргааны үйл ажиллагаа гэх мэт олон нийтийн нөөцийг нэмэгдүүлэх, (2) чадварлаг хувийн хэвшлийн үйл ажиллагаа бүхий ил тод, тогтвортой макро эдийн засгийн болон хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх түүний хөгжлийг дэмжих гэсэн хоёр гол хэсэгт бодлогын зөвлөмж болон техникийн туслалцааны замаар дамжуулан яаж сайн засаглалыг хөгжүүлж, туслах (авилгал давтсан туршлагуудыг тойрон гарах гэх мэт) вэ? хэмээн тусгасан байна. Мөн түүнчлэн тэр бичигт ОУВС нь засаглалын асуудалд зөвхөн тэд зөвхөн өөрийн эрхийн дагуух одоогийн болон ирээдүйд эдийн засгийн хүчин зүйлс буюу макро эдийн засгийн үзүүлэлтүүдэд томоохон нөлөө үзүүлж чадах үед л оролцно гэжээ. ОУВС-ийн мэргэжилтнүүд бусад олон талт байгууллагууд ялангуяа Дэлхийн банктай нягт хамтран ажиллахыг зөвлөсөн байна.

1997 оноос хойш сайн засаглалыг хөгжүүлэхэд ОУВС-ийн үүрэг хариуцлага нь олон улсын хэмжээнд танигдсан стандарт болон хэм хэмжээний сайн туршлагуудыг хөхүүлэн дэмжих замаар эдийн засгийн ил тод байдал, хариуцлага тооцох системийг дэмжихэд мөн Дэлхийн банктай хамтран ядуурлыг бууруулах олон нийтийн зардлыг тооцоох системийн бололцог хэлэлцэхэд оршиж байсан байна. ОУВС нь улс ОУВС-Дэлхийн банк СХХМТ санаачлагатай хамтран орнууад Стандарт болон хэм хэмжээний мөрдлөгийг биелүүлхэд тусладаг ажээ. Үүнд мөнгөний бодлогод ил тод байдлын хэм хэмжээний бодлогыг хэрэгжүүлэх, валютын болон санхүүгийн бодлого, тоо баримт болон бусад санхүүгийн салбарын байгууллагууд болон хууль дүрэм зэрэг ордог байна. Мөн түүнчлэн Мөнгө угаалгын эсрэг/терроризмийн санхүүжилттэй тэмжэх олон улсын хэмжээний үйл ажиллагаанд Банк болон Сангийн оролцоог эрчимжүүлэх ч багтана. Төв банкнуудын хяналт, нягтлан бодох, тайлан болон аудитын системийн хамгийн доод талын стандарт нь Сангийн нөөцийг ашиглан аюулгүй байдлын асуудал болон 2005 онд боловсруулсан Нөөцийн үр ашгийн ил тод байдлын гарын авлагад орсон байдаг бөгөөд тус гарын авлагыг мөнгөний бодлогын ил тод байдлыг тоомоохон боловсруулах үйлдвэртэй улс орнуудын туршлагыг харуулсан гол гарын авлагад нэмэлт байдлаар гаргасан байна.

Цаашилбал улс орнууд татвар болон гаалийн тогтолцоогоо шинэчлэх, төсөв болон олон нийтийн зардалын менежментээ сайжруулах гэх мэт чадавхийг бэхжүүлэх зорилгоор ОУВС-аас техникийн туслалцаа хүсдэг нь сайн засаглалд шууд нөлөөлдөг ажээ.

Page 85: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

хэвшлийнхэн хамтран ажиллахад чиглэсэн идэвхтэй үүрэг гүйцэтгэх болно. Дэлхийн нийтийн түвшинд, Банкны түншүүд эдийн засгийн шинэчлэл, засаглалын цар хүрээ зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран түншлэлээ бэхжүүлэх чиглэлээр ажиллах болно. Дэлхийн Банкны бүлэглэлд багтах байгууллагууд ялангуяа Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК) нь байгууллагын хариуцлага, ил тод байдлын чиглэлээр бизнесийн холбоодууд, хувийн фирмууд болон дэлхийн мэргэжлийн болон стандарт тогтоодог байгууллагуудтай ажилласаар ирэв. Энэхүү түншлэл нь хувийн хэвшлийнхэн болон бусад оролцогчидтой харилцаа, холбоо тогтоох, орон нутгийн түвшинд бизнесүүдийн өмнө тулгарч байгаа бэрхшээлүүдийг судлах, бизнесийн орчинг сайжруулах боломжтой бодлогын шийдвэрийг тодорхойлох, стандарт, кодуудыг боловсруулахад ихээхэн дөхөмтэй байсан бөгөөд улмаар хөгжингүй болон хөгжиж буй орнуудын зохицуулалтын механизмд нөлөөлөх юм. Илүү өргөн хүрээнд ОУСК болон Олон талт хөрөнгө оруулалтын баталгаа хангах агенлаг (ОТХОБГА) үндэстэн дамнасан байгууллагуудын түвшинд байгууллагын шудрага үйл ажиллагааг хангуулах тал дээр төвлөрч байх үед Авилгалын эсрэг түншлэл хэмээх санаачлагын дагуу Дэлхийн банкны бүлэглэл нь улс орон, дэлхийн нийтийн түвшинд хувийн хэвшлийнхэнтэй идэвхтэй ажиллахаар хамтын хүчин чармайлтаа нэгтгэх болно. Дэлхийн банкны бүлэглэль ялангуяа ОУСК болон ОТХОБГА нь сайн засаглалын төлөө хувийн хэвшлийнтэнтэй шийдвэрлэх холбоотон болж ажиллах бөгөөд дээрх байгууллагууд нь үндэстэй дамнасан корпорациуд байгууллагын нийгмийн хариуцлага хүлээх үүргээ биелүүлэх ёстой гэсэн сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулагч, зохицуулагч нараас урган гарч байгаа дарамт шахалтыг авилгалаас зайлсхийх нь бизнесийн хувьд сайн гэсэн ойлголттой уялдуулан энэ санааг цаашид өрнүүлэх юм. Дэлхийн банкны бүлэглэл нь улс орны болон олон улсын түвшинд иргэний нийгмийн байгууллагууд болон хэвлэл мэдээллийн байгууллагууд засгийн газруудыг хянах хүчирхэг механизм болж байдаг тул дээрх байгууллагуудтай түншлэлээ бэхжүүлэх болно. Тиймээс Транспаренси Интернейшнл зэрэг олон улсын иргэний нийгмийн байгууллагуудтай түншлэлээ илүү ихээр бэхжүүлэхээс гадна улсын худалдан авах үйл ажиллагаа, төрийн албан хаагчдын орлогын мэдүүлэг зэрэг улс орны түвшинд мэдээлэх засаглалын санаачлагыг дамжүүлах хэвлэл мэдээллийн хэрэгсэл, улсын болон орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудыг хамруулах болно.

7. Дэлхий нийтийн шинэчлэлийн эвслийг дэмжих нь. Банк нь засаглалтын шинэчлэлийн төлөө хүчин зүтгэж байгаа засгийн газрын төлөөлөгчид, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл болон хувийн хэвшлийнхний дунд эвслийг хөгжүүлэх зорилгоор дэлхий даяар хэд хэдэн цогц санаачлагыг дэмжих үйл ажиллагааг үргэлжлүүлэх болно. Улс орнуудад салбарын түвшинд хүчин чармайлт гаргаж байгаагийн нэг жишээ бол олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай санаачлага (Е2 хайрцагийг үзнэ үү) юм. Салбарын бас нэгэн чухал санаачлага бол Ойн хуулийг хэрэгжүүлэх ба засаглал хэмээх Сайд нарын бүсийн үйл ажиллагаа (ОХХЗ) бөгөөд энэхүү

Page 86: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

үйл ажиллагаа нь мод боловсруулагч орнудад үйлдвэрлэгч, хэрэглэгч нар хамтын хариуцлага үүрэх замаар хууль бусаар мод бэлтгэх болон бусад ойтой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэхэд тустай юм. Дэлхийн шудрага байдлын холбоо, Авилгалын эсрэг парламентчуудын дэлхийн байгууллага зэрэг шинэлэг түншлэлийн хэлбэр, мөн түүнчлэн улс дотроо шинэчлэгчдийн сүлжээ, залуу удирдагчид болон тэдгээрийн бүлгүүдтэй хамтран ажиллах замаар Дэлхийн банкны бүлэглэл нь хөгжиж буй орнуудад ихэнх тохиолдолд томоохон эрсдэл хүлээн авилгалын эсрэг хатуу байр сууриа хадгалан тэмцэж байгаа удирдагч нарыг дэмжих, хүлээн зөвшөөрөх арга замыг тодорхойлж, авилаглын ээдрээтэй сүлжээний эсрэг тэмцэхэд туслалцаа үзүүлж чадах юм. Шигтгээ Е2. Олборлогч үйлдвэрүүдийн ил тод байдлын тухай санаачлага (ОҮИТБТС)

Олборлогч үйлдвэрүүдийн ил тод байдлын тухай санаачлага (ОҮИТБТС) нь олборлогч үйлдвэрүүдээс (газрын тос, газ, уул уурхайн бүтээгдэхүүн) хамааралтай орнуудын ил тод байдал, хариуцлагыг өндөржүүлэхэд чиглэгдсэн дэлхийн нийтийн санаачлага бөгөөд ил тод байдал, хариуцлагын түвшин өндөр байгаа нөхцөлд байгалийн баялаг нь тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулдаг гэсэн нотолгоо баримт буюу “байгалийн баялгийн хараал” ойлголтын өөрчлөх зорилгоор боловсруулагдсан юм. ОҮИТБТС нь донор, компани болон иргэний нийгмийн бүлгүүд (тухайлбал Эвсэлдээ юу төлж байгаагаа хэвлэн нийтлүүл) олборлогч үйлдвэрлэлүүдийн асуудлыг шийдвэрлэх арга механизмыг эрэлхийлж эхлэх үе буюу 2002 онд анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Олон талын оролцогчид оролцсон энэхүү санаачлага нь компаниуд засгийн газруудад юу төлсөн, засгийн газрууд нь эдгээр компаниудаас юу хүлээн авсан зэрэг мэдээлэлд аудит хийх, нэгтгэх, хэвлүүлэх гэх мэт үйл ажиллагааг өрнүүлдэг юм. Нэгдсэн вант улсын Олон улсын хөгжлийн департаментад байрлах Хэрэг эрхлэх газар нь санаачлагын үйл ажиллагааг зохицуулж удирдаж ирсэн юм. Африк, Ази, Латин Америк болон хуучин Зөвлөлт Холбоот улсын бүрэлдэхүүнд байсан 21 гаруй улс ОҮИТБТС-ыг батлаж хэрэгжүүлсээр байна. Эдгээр улсуудаас 14 улс ОҮИТБТС-ын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 4 улс тайлан боловсруулаад байна. ОҮИТБТС-ыг хэрэгжүүлж байгаа хамгийн дэвшилтэд улсын нэг жишээ бол Нигер улс юм. Салбарын удирдлага нь ил тод биш, буруу үйл ажиллагаа явуулсан, авилгалыг зогсооход шинэчлэлийн үйл явц шаардлагатай хэд хэдэн бэрхшээлтэй салбарыг тодорхойлсон санхүүгийн, биет болон үйл ажиллагааны аудитыг тус улсад хийсэн юм. Азербайжан улсад компаниуд болон засгийн газрын мэдээлсэн тоо баримтууд нь зөрсөн тухай ОҮИТБТС-ын тайланд тодорхойлсон байсан бөгөөд энэ нь Азерийн иргэний нийгмийн байгууллагууд газрын тос, газны салбарын талаар илүү их нягтлан судлах, Засгийн газар болон газрын тосны компаниудын хооронд явагдаж байгаа хэлэлцүүлэгт илүү ойр оролцох болсон юм. Хэтийн ирээдүйг харахад улс орнууд ОҮИТБТС –ыг анхны чухал алхам гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэдий ч тус санаачлага нь үр дүнтэй зохицуулалт, салбарын менежемент, орлогын хувиарлалт зэрэг өргөн хүрээний асуудлыг харсан нийт салбарын засаглалын хөтөлбөрийн нэгээхэн хэсэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тус санаачлагын хэрэгжилтийг үнэлэх олон улсын үнэлгээний тогтолцоог боловсруулаад байна. ------------------------- Тэмдэглэл: www.eitransparency.org .вэб-хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

8. Засаглал, авилгалын эсрэг Конвенци, Олон улсын санаачлагын хэрэгжилтийг дэмжих нь. Үйлдвэржсэн улс орнуудад хувь хүн, компаниудыг бусад орнуудад хийсэн үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээлгэх замаар зарим олон улсын конвенци, санаачлагууд авилгалын эсрэг тогтолцоог бэхжүүлсээр байна. Ялангуяа олон улсын томоохон компани, улс төрийн хувьд нөлөө бүхий орнуудыг хамруулсан эдрээтэй

Page 87: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

авилгалын гэмт хэргийн шүүн таслах үүргээ биелүүлэх тийм ч их хүсэл эрмэлзэлгүй байдаг хөгжиж буй орны шүүх тогтолцоог дэмжиж буй тухайн улсын хил хязгаараас давсан чухал механизм юм. Авилгалын эсрэг хамгийн чухал санаачлагуудын нэг бол ЭЗХАХБ-ийн Авилгын эсрэг конвенци, Санхүүгийн арга хэмжээ авах хүчин (САХАХ) болон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Авилгалын эсрэг конвенци.

• Нэгдсэн Улсад 1977 онд хүчин төгөлдөр болсон хуулиас санаа аван ЭЗХАХБ-ийн Авилгын эсрэг конвенци нь 1997 онд хүчин төгөлдөр болсон бөгөөд тус конвенци нь авилгалын ханган нийлүүлэлтийг зогсооход чиглэгдсэн дэлхий нийтийн анхны хэрэгсэл болж өгсөн юм. Тус конвенцийг батлагдах хүртэл ихэнх ЭЗХАХБ-ын орнууд авилгыг гадаадын албан тушаалтнуудад төлөх татвараас хасагдах бизнесийн хууль ёсны зардал хэмээн үздэг байжээ. Конвенцийн хэрэгжилтийг хүчирхэн мониторингийн механизмаар зохицуулдаг.4 Хөгжиж буй орнуудын худалдаа, хөрөнгө оруулалтад ач холбогдол нь улам их өсч байгаа шинээр бий болж байгаа зах зээлүүд болон бусад орнуудтай ойр дотно хамтран ажиллах арга замууд шаардлагатай байгаа.

• Олон талт САХАХ нь 1990 онд мөнгө угаах асуудлаар 40 зөвлөмж гаргасан бөгөөд энэ нь өнөөдөр олон улсын стандарт болоод байна. Хожим нь 2003, 2004 онуудад 9 тусгай зөвлөмж нэмсэн бөгөөд тус зөвлөмж нь терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тэмцэхэд туслах арга хэмжээ юм. Мөнгө угаах зөвлөмжийн цөм нь мөнгө угаах үйл ажиллагааны эх үүсвэр болох авилгал, авилгыг оролцуулсан гэмт хэргийг тодорхойлох явдал юм. Банк болон Сан нь хөрөнгийг нь битүүмжлэх, зогсооход туслалцаа үзүүлэх зэрэг авилгалын эсрэг тэмцэх бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ АМL/CFT зэрэг системийг түнш орнууддаа суурилуулахад сургалт, тусламж үзүүлсээр ирэв. Банкны хувьд АМL/CFT системийг суурилуулахад тусламж үзүүлэхийн зэрэгцээ зээл болон зээлийн бус санхүүгийн хөтөлбөрийн хүрээнд авч болно. 5 Вьетнам, Камбож зэрэг улсад санхүүгийн салбарын зээлийн хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бодлогын үйл ажиллагааны дэмжлэгтэйгээр АМL/CFT-ийн хуулийг батласан юм.

• 2005 оны 12 дугаар сард 30 гаруй улс соёрхон баталсны дараа хүчин төгөлдөр болсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Авилгалын эсрэг конвенци нь дэлхий нийтийн авилгалын эсрэг

4 ЭЗХАХБ нь газар дээр нь хуулийн хэрэгжилтэд үнэлгээ өгсөн мониторинг хянаж нэгтгэсэн 20 гаруй тайланг удахгүй хэвлэх болно. Транспаренси Интернешнл нь судалгаа хийсэн 24-ээс 15 улсад гадаадын авилгын хэргийг мөрдөж байгаа хуулийн хэрэгжилтийн нааштай эхлэлийг илтгэсэн тайланг хэвлүүлсэн хэдий ч 9 улсад хэрэг байхгүй, мөрдөн байцаалт ч явагдахгүй байгаа тухай сэтгэл зовинож байгаа тухайгаа тэмдэглэсэн байна. 5 Хүчирхэг АМL/CFT систем нь том хэмжээний авилгалыг тогтоох, авилгал авах байдлыг бууруулах, авилгалын хэргийг мөрдөн байцаахад чухал юм. Тухайлбал, АМL/CFT ажлын хөтөлбөрийн талаарх 2005 оны 9 сарын 1-ний Сан/Банкны хамтарсан тайланг SN/05/338 үзнэ үү.

Page 88: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

хамтгийн чухал конвенци юм. Тус конвенци нь төрийн болон хувийн авилгалын асуудлыг хамардаг бөгөөд авилгалаас урьдчилан сэргийлэх, олж илрүүлэх, мөрдөн байцаах, олон улсын хамтын ажиллагаанаас урган гарсан болон бусад зүйлсийн хураан битүүмжлэх асуудлыг тодорхойлсон байдаг. Тус конвенцийн хэрэгжилт, мониторингийг хийх тал дээр Дэлхийн банк нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хар тамхи болон гэт хэргийн асуудал хариуцсан газартай ойр дотно ажилладаг (5 Хайрцагийг үзнэ үү).

• Олон талт түншлэл, олон талт улс орнуудын хамтын ажиллагааны стратегийн бүсийн цар хүрээ нь мөн адил чухал ач холбогдолтой бөгөөд тухайлбал Африкийн хөгжлийн шинэ түншлэл (АХШТ), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Африкийн эдийн засгийн комисс (НҮБАЭЗК), САХАХ-ний бүсийн байгууллагууд, Ази Номхон Далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны форум (АНДЭЗХАФ), Америкийн мужуудын байгууллага (АМБ) (ялангуяа эдгээр байгууллагуудын адил тэгш болон холбоотой авилгалын эсрэг тэмцэх, засаглалын механизм, санаачлагууд).

9. Хөрөнгийн нөхөн төлбөр. Хөгжиж буй орнууд авилгалд автсан албан тушаалтнуудын хулгайлсан хөрөнгө оф-шоор санхүүгийн байгууллагуудруу урсаж байгаа нь алдагдсан хөрөнгийг эргүүлж авахад зохих арга хэрэгсэл, хууль журам дутмаг байгаагаас улам хүндрэлтэй, өндөр зардал, цаг хугацаа шаардсаар байна. Хөгжиж буй орнуудын хувьд алдагдсан хөрөнгийг дахин олж авах үйл явцыг хялбаршуулах нь ийм төрлийн хулгайг багасгах, хөгжиж буй орнууд дахь сайн засаглалыг бэхжүүлэх хэлбэр юм. НҮБ-ийн Авилгалын эсрэг конвенци нь алдагдсан хөрөнгийг талаар хүчирхэн тогтолцоотой бөгөөд хөрөнгийг нөхөн сэргээх үйл явцыг “үндсэн зарчим” хэмээн хүлээн зөвшөөрсөн бөгөөд улс орнуудыг хамгийн өргөн хүрээнд хамтран ажиллаж, туслахыг уриалдаг (52 зүйл). Энэ салбарт Банкны давуу тал харьцангуй хэдий ч энэ чиглэлээр чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тэрээр өөрийн нөлөөг ашиглан тус асуудлыг олон улсын давцанд хэлэлцүүлэх хэрэгтэй юм.

Page 89: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

Хавсралт F

Ашигласан материал А. Эдийн засгийн өсөлт, засаглалын асуудалтай холбоотой материал

Acemoglu, D., S. Johnson, and J. Robinson. “The Colonial Origins of Comparative Development: An Empirical Investigation.” American Economic Review 91 (2001): 1369-1401. Anderson, James, Gary J. Reid, and Randi Susan Ryterman. “Understanding Public Sector Performance Transition Countries: An Empirical Contribution.” Processed. World Bank. Washington, D.C. June 30, 2003. Bardhan, Pranab. “Corruption and Development: A Review of Issues.” Journal of Economic Literature 35 (1997): 1020-1046. Belman, Dale, and John S. Heywood. “Public-Sector Wage Comparability: The Role of Earnings Dispersion.” Public Finance Review 32(6) (November 2004): 567-587. Burki, Shahid Javed, and Guillermo E. Perry. Beyond the Washington Consensus: Institutions Matter. Washington, D.C.: World Bank, Latin American and Caribbean Studies, 1998. Chong, A., and C. Calderon. “On the Causality and Feedback Between Institutional Measures and Economic Growth.” Economics and Politics 12(1) (2000): 69-81. Clague, Christopher (ed.) Institutions and Economic Development: Growth and Governance in Less Developed and Post-Socialist Countries. Baltimore, Maryland: The John Hopkins University Press, 1997. Gorodnichenko, Yuri, and Klara Sabirianova Peter. “Public Sector Pay and Corruption: Measuring Bribery from Micro Data.” IZA Discussion Paper No. 1987, Research Paper Series No. 06-05. Institute for Study of Labor IZA, Andrew Young School of Policy Studies, Georgia State University, Atlanta, Georgia, 2006. Gupta, Sanjiv, Hamid Davoodi, and Rosa Alonso-Terme. “Does Corruption Affect Income Inequality and Poverty?” In Governance, Corruption, and Economic

Page 90: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

Performance, edited by G. Abed and S. Gupta. Washington, D.C.: International Monetary Fund, 2002. Hall, R., and C. Jones. “Why Do Some Countries Produce So Much More Output Per Worker Than Others?” Quarterly Journal of Economics 114 (1999): 83-116. Hay Group. “Consulting Services for a Comprehensive Private/Public Survey in the Romanian Civil Service.” Draft Final Report. March 15, 2006. Hellman, J., G. Jones, and D. Kaufmann. “Seize the State, Seize the Day: An Empirical Analysis of State Capture and Corruption in Transition Economies.” Journal of Comparative Economics, Vol. 31, No. 4 (December 2003): pp. 751-73. http://www.worldbank.org/wbi/governance/pubs/seizestate.html Isham, Jonathan, Daniel Kaufmann, and Lant H. Pritchett. “Civil Liberties, Democracy, and the Performance of Government Projects.” World Bank Economic Review, Vol. 11, No. 2 (1997): 219-422. http://www.worldbank.org/wbi/governance/pubs/civlibs.html Johnson, S., D. Kaufmann, and P. Zoido. “Regulatory Discretion, Corruption, and the Unofficial Economy.” American Economic Review, May 1999. http://www.worldbank.org/wbi/governance/pubs/regdiscretion.html Kaufmann, Daniel. “Rethinking Governance: Empirical Lessons Challenge Orthodoxy.” In Global Competitiveness Report 2002-03, World Economic Forum. Washington, D.C. March 2003 http://www.worldbank.org/wbi/governance/pubs/rethink_gov.html Kaufmann, Daniel, and Aart Kraay. “Growth without Governance,” in Economнa, Winter 2002. http://www.worldbank.org/wbi/governance/pubs/growthgov.html Kaufmann, Daniel, Aart Kraay, and Massimo Mastruzzi. “Governance Matters III: Governance Indicators for 1996-2002.” World Bank Economic Review, Vol. 18, No. 4 (2004): pp. 253-87 ———. “Measuring Governance Using Perceptions Data.” In Handbook of Economic Corruption, edited by Susan Rose-Ackerman. Edward Elgar Publishing, forthcoming.http://www.worldbank.org/wbi/governance/pdf/MeasuringGovernancewithPerceptionsData.pdf ———. “Measuring Corruption: Myths and Realities.” Development Outreach, Washington, D.C.: World Bank Institute, forthcoming, September, 2006. http://www.worldbank.org/wbi/governance/ ———. “Governance Matters V: Governance Indicators for 1996-2005.” World Bank Policy Research Working Paper 4012. Washington, D.C., September 2006. http://www.worldbank.org/wbi/governance/

Page 91: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

Kenward, Lloyd R. “Financial Issues in Reform of the Civil Service in the Regions of Indonesia.” Report prepared for the World Bank. P.D.P. Australia Pty. Ltd., Sydney, Australia. December 2004. Knack, S., and P. Keefer. “Institutions and Economic Performance: Cross-Country Tests Using Alternative Institutional Measures.” Economics and Politics 7 (1995): 207-27. Levin, Victoria, and David Dollar. “Sowing and Reaping: Institutional Quality and Project Outcomes in Developing Countries.” World Bank Policy Research Working Paper 3524. Washington, D.C., February 2005. Levy, Brian, and Sahr Kpundeh (eds.). Building State Capacity in Africa: New Approaches, Emerging Lessons. Washington DC: World Bank Institute, 2004. Lienert, Ian. “Civil Service Reform in Africa: Mixed Results after 10 Years.” Finance and Development 35(2), 1998. Lindauer, D. L., and B. Nunberg. Pay and Employment Reform in Africa. Washington, D.C.: World Bank, 1994. Mauro, Paolo. “Corruption and Growth.” Quarterly Journal of Economics 110 (1995): 681-712. ——— . “Corruption and the Composition of Public Expenditures.” Journal of Public Economics 29 (1998): 263-279. Rauch, James E., and Peter B. Evans. “Bureaucratic Structure and Bureaucratic Performance in Less Developed Countries.” Journal of Public Economics, Vol 75(1), 2000: 49-71. Reid, Gary J., and Graham Scott. “Public Sector Human Resource Management: Experience in Latin America and the Caribbean and Strategies for Reform.” Green Cover Report No. 12839, Public Sector Management Division, Technical Department, Latin America and the Caribbean Region, World Bank, Washington, D.C., 1994. Rijckeghem, Caroline van, and Beatrice Weder. “Corruption and the Rate of Temptation: Do Low Wages in the Civil Service Cause Corruption?” IMF Working Paper WP/97/73, International Monetary Fund, Washington D.C., 1997 Rodrik, Dani, Arvind Subramanian, and Francesco Trebbi. “Institutions Rule: The Primacy of Institutions Over Geography and Integration in Economic Development.” Journal of Economic Growth Vol. 9, No. 2, June 2004.

Page 92: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

Rose-Ackerman, Susan. (1999). Corruption in Government: Causes, Consequences, and Reform. Cambridge, U.K.: Cambridge University Press, 1999. Schleifer, Andrei, and Robert W. Vishny. “Corruption.” Quarterly Journal of Economics 58:3 (1993): 599-617. Tanzi, Vito, and Hamid Davoodi. “Corruption, Public Investment, and Growth.” In Governance, Corruption, and Economic Performance, edited by G. Abed and S. Gupta. Washington, D.C.:International Monetary Fund, 2002. Thomas, Vinod, Mansoor Dailami, Ashok Dhareshwar, Daniel Kaufmann, Nalin Kishor, Ramуn Lуpez, and Yan Wang. The Quality of Growth. New York: Oxford University Press for the World Bank, 2000. Wei, Shang-Jin. “How Taxing is Corruption on International Investors?” Review of Economics and Statistics, 82 (1), 2000: 1-11. World Bank. Helping Countries Combat Corruption: The Role of the World Bank. World Bank: Washington, D.C., 1997. ———. World Development Report: The State in a Changing World. World Bank: Washington, D.C., 1997. ———. “The Anti-Corruption Handbook.” East Asia and Pacific Regional Office, World Bank, Washington, D.C., 1999. ———. Anticorruption in Transition: A Contribution to the Policy Debate. Washington, D.C.: World Bank, 2000. ———. Helping Countries Combat Corruption: Progress at the World Bank since 1997. Washington, D.C.: World Bank, 2000. ———. Anticorruption in Transition II: Corruption in Enterprise-State Interactions in Europe and Central Asia, 1999-2002. Washington, D.C.: World Bank, 2003. ———. “Better Governance for Development in the Middle East and North Africa: Enhancing Inclusiveness and Accountability.” Middle East and North Africa Region, World Bank, Washington, D.C., 2003. ———. World Development Report: Making Services Work for Poor People. Washington, D.C.: World Bank, 2004. ———. Anticorruption in Transition III: Who is Succeeding and Why. Washington, D.C.: World Bank, 2006.

Page 93: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

———. Global Monitoring Report 2006: Millennium Development Goals: Strengthening Mutual Accountability, Aid, Trade and Governance. Washington, D.C.: World Bank, 2006. B. Нэмэлт холбогдох материалууд Asian Development Bank. Effective Prosecution of Corruption. Manila, The Philippines: Asian Development Bank, 2004. ———. Anti-Corruption Policies in Asia and the Pacific: The Legal and Institutional Frameworks. Manila, The Philippines: Asian Development Bank, 2005. Council of Europe. Anti-Corruption Services: Good Practice in Europe. Strasbourg, France: Council of Europe, 2004. ———. Anti-Corruption Training Programmes in Central and Eastern Europe. Strasbourg, France: Council of Europe, 2005. ———. Group of States Against Corruption (GRECO). Strasbourg, France: Council of Europe, 2006. Department for International Development (DFID). “Making Government Work for Poor People: Building State Capability.” Target strategy paper. London, U.K., 2001. ———. “Eliminating World Poverty: Making Governance Work for the Poor.” White paper. London, U.K., 2006. European Bank for Reconstruction and Development (EBRD). “Governance in Transition.” In Transition Report Update. London, U.K.: EBRD, 1999. Freedom House. Nations in Transit 2006. Updated edition of surveys published in years 2005, 2004, 2003, 2002, 2001, 2000, 1998, 1997, and 1995. Walnut Creek, California: Rowan and Littlefield Publishing Group, 2006. www.freedomhouse.org. Inter-American Development Bank (IADB), The Politics of Policies: Economic and Social Progress in Latin America. Washington, D.C.: IADB, 2006. Norwegian Agency for Development Cooperation (NORAD). “Good Governance and Anti-Corruption Action Plan 2000-2001.” NORAD, Oslo, Norway, 2000. Organization for Economic Cooperation and Development (OECD). No Longer Business as Usual: Fighting Bribery and Corruption. Paris, France: OECD, 2000. ———. Anti-Corruption Measures in South Eastern Europe: Civil Society’s Involvement. Paris, France: OECD, 2002.

Page 94: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

———. Annual Report on the OECD Guidelines for Multinational Enterprises 2003: Enhancing the Role of Business in the Fight against Corruption. Paris, France: OECD, 2003. ———. Implementing the OECD Anti-Bribery Convention. Paris, France: OECD, 2003. ———. Fighting Corruption in Transition Economies. Paris, France: OECD, 2005. PriceWaterhouseCoopers (PWC). “Public Service Pay Policies in Sub-Saharan Africa.” Draft. 2004. Transparency International (TI). TI Source Book 2000. Confronting Corruption: The Elements of a National Integrity System. Berlin, Germany: TI, 2000. ———. Report on the Transparency International Global Corruption Barometer. Berlin, Germany: TI, 2005. ———.Global Corruption Report (2003); (2005); (2006). Berlin, Germany: TI. ———. The Anti-Corruption Handbook: National Integrity System In Practice. http://transparency.org/policy_research/ach United Nations Development Programme (UNDP). Corruption and Good Governance. New York: UNDP. 1997. United Nations Office of Drugs and Crime. The Global Programme Against Corruption: UN Anticorruption Toolkit. Third Edition. Vienna, Austria: UNODC, 2004. United States Agency for International Development (USAID). Handbook of Democracy andGovernance Program Indicators. Washington, D.C.: USAID, 1998. ———. Democracy and Governance: A Conceptual Framework. Washington, D.C.: USAID, 1998. ———. Handbook on Fighting Corruption. Washington, D.C.: USAID, 1999. ———. Money in Politics Handbook: A Guide to Increasing Transparency in Emerging Democracies. Washington, D.C.: USAID, 2003. World Economic Forum. Global Competitiveness Report 2005-2006. Geneva, Switzerland: World Economic Forum, 2005.

Page 95: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

Хавсралт G Тодорхойлолтууд

Засаглал: Засаглал нь төрийн байгууллага, албан хаагчид өөрт буй эрх мэдлийн хүрээнд төрийн бодлогыг тодорхойлж, бараа үйлчилгээг хэрхэн хүргэж буй арга барил, хэв маягийн асуудал агуулдаг. Авлига нь муу засаглалын нэгэн чухал асуудал юм. Авлига: Авлига нь муу засаглалын нэгэн чухал асуудал бөгөөд төрийн алба, албан тушаалыг хувийн зорилгоор1 ашиглах асуудал юм. Хувийн зорилгоор ашиглах гэдэг нь албан тушаалтан хээл хахууль авсан буюу зуучилсан ба, хувийн хэвшлийн төлөөлөгч хээл хахууль өгч буюу авч төрийн бодлого, үйл явцад нөлөөлж харьцангүй давуу тал, ашиг хонжоо олох явдлыг хэлнэ. Мөн танил тал, хамаатан саданд тал засах, төрийн өмч хөрөнгийг хулгайлах, төрийн орлогыг завших зэрэг энэ тодорхойлолтод багтана. Авлига нь нэгэн адил хувийн хэвшилд тохиолддог үзэгдэл бөгөөд улсын хэвшилтэй нягт харилцаатай бөгөөд улсын хэвшлийн гүйцэтгэлд нөлөөлдөг2. Авлига авах өгөх үйлдэл: нөгөө талын үйлдэлд зүй бусаар нөлөөлөх зорилгоор ямар нэгэн үнэтэй зүйл шууд болон шууд бусаар өгөх, авах, зуучлах явдал юм.

Page 96: WB corruption mon - World Banksiteresources.worldbank.org/MONGOLIAEXTN/Resources/WB...Засаглал, авлига бол ижил утгатай үгнүүд биш билээ

Залилан: үүрэг хүлээхгүй, са1нхүүгийн болон ямар нэгэн ашиг тус олж авах зорилгоор санаатайгаар болон санаандгүй төөрөгдөлд оруулах буюу оруулахыг завдах үйлдэл юм. Албадан үйлдэл хийлгүүлэх: нөгөө талын болон түүний өмч хөрөнгөнд зүй бусаар нөлөөлөх зорилгоор гэмтээх, хохирол учруулах буюу гэмтээх, хохирол учруулахыг завдахыг хэлнэ. Хамтран үйлдэх: хоёр болон түүнээс дээш тал гуравдагч талын үйлдэлд зүй бусаар нөлөөлөх зэргээр хамтран нэгэн зорилгод хүрэхийг хэлнэ. Гэмтээн саад учруулах үйлдэл: (а) мөрдөн байцаах ажиллагааны баримтыг санаатайгар устгах, хуурамчаар үйлдэх, засварлах болон нуун дарагдуулах, Банкны зүгээс авлигын, албадан болон залилангийн үйлдлийн шалгалт хийж буй мөрдөн байцаагчдад худал мэдүүлэг өгөх, бусдыг мөрдөн байцаах ажилд чухал мэдээлэл дэлгэхэд саад учруулах зорилгоор айлган сүрдүүлэх, ичээх үйлдэл (б) Банкны гэрээт ёсоор хийх аудит шалгалт болон мэдээлэл олж авахад саад учруулах.

1 Улс орнуудад авлигатай тэмцэхэд туслах: The role of the World Bank, PREM, World Bank, Washington 1997. 2 Бусад тохиолдолд хувийн хэвшил дэх авлига улсын салбарын гїйцэтгэлд нєлєє їзїїлэхгїй юм. Аж ахуйн засаглал сул бол нэг компанийн ажилтан нєгєє компаниас илїї їнээр чанар багатай бїтээгдэхїїнийг тодорхой шан харамж авах замаар худалдан авах тохиолдол гадаг. 3 Sanctions reforms; Expansion of Sanctions Regime Beyond Procurement and Sanctioning of Obstructive Practices. 2006.