visualization(Хийсвэр сэтгэлгээ · хөгжмийн эгшгийг мэдрэх...

27
Visualization(Хийсвэр сэтгэлгээ) Лекц 16 МУИС ХШУИС МКУТийн багш П.Гантуяа

Upload: others

Post on 06-Sep-2019

40 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Visualization(Хийсвэр сэтгэлгээ · хөгжмийн эгшгийг мэдрэх чадваруудыг агуулна. Хөгжимчид, хөгжмийн багш

Visualization(Хийсвэр сэтгэлгээ)

Лекц 16

МУИС ХШУИС МКУТийн багш П.Гантуяа

Page 2: Visualization(Хийсвэр сэтгэлгээ · хөгжмийн эгшгийг мэдрэх чадваруудыг агуулна. Хөгжимчид, хөгжмийн багш

• Visualization энэ ухагдахуунд маш олон үйл ажиллагаа багтна. Зураг, диаграм, анимешн гэх мэт.

Дүрслэлээр дамжуулан үйл явцыг бий болгох гэж хэлж болно. Дүрслэл төсөөлөлийг хөгжүүлэх энэ нь амжилтын гол үндэс болдог. Хаа нэгтээ тухайн цаг үед очсон мэт төсөөлөж чадах нь гол юм. Төсөөлөл нь маш хязгааргүй зүйл юм. Хүний төсөөлөлөөс үндэслэсэн зүйлийг бүтээгчид, зураач зэрэг хүмүүсийг мөн Visualization гэж нэрлэнэ. Уран бүтээлч хүн өөрийн төсөөлөлийг хөгжүүлж чадсанаар илүү сайхан зүйлийг бүтээх боломжтой.

Page 3: Visualization(Хийсвэр сэтгэлгээ · хөгжмийн эгшгийг мэдрэх чадваруудыг агуулна. Хөгжимчид, хөгжмийн багш

• Төсөөлөл дүрслэлийн таван үе шат байдаг. • 1. Санаандаа харах буюу харсан мэт төсөөлж чадах • 2. Таван мэдрэхүйгээр буюу аль болох олон зүйлээр

мэдрэх • 3. Оюун ухааны 8 чадамж ашиглах

• -1. Вербал – хэл зүйн оюун ухаан Энэ хэв шинж нь хэлний чадвар болон унших, бичихтэй холбоотой бүх чадварыг агуулдаг. Янз бүрийн түүх ярих, оновчтой үг хэллэг, ижил хувилбар хэрэглэх, хийсвэр сэтгэлгээ, хошин шогийн мэдрэмж, билиг тэмдгийн сэтгэлгээ гэх мэтийг энэ чадварт хамааруулдаг. Зохиолч, яруу, найрагч, уран илтгэгч, жүжигчдэд энэ интеллект түлхүү илэрдэг.

Page 4: Visualization(Хийсвэр сэтгэлгээ · хөгжмийн эгшгийг мэдрэх чадваруудыг агуулна. Хөгжимчид, хөгжмийн багш

• Вербал - хэл шинжлэлийн чадварууд нь оюун ухааныг үнэлэх нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн шалгуур болдог бөгөөд IQ тестийн зонхилох хэсгийг бүрдүүлдэг. Чухам ийм учраас тестийг зохиосон хэлнээс өөр хэлээр ярьдаг хүмүүст бага зэрэг хүндрэл учруулдаг. Ийм тестийн шалгалт нь хэлийг болон үгийн санг чөлөөтэй эзэмшсэн байхыг шаарддаг учраас вербаль-хэл шинжлэлийн интеллект нь генетикийн хүчин зүйлүүдээс үл хамааран сургалтын систем, уншсан зүйлийн хэмжээнээс хүчтэй хамаардаг.

Page 5: Visualization(Хийсвэр сэтгэлгээ · хөгжмийн эгшгийг мэдрэх чадваруудыг агуулна. Хөгжимчид, хөгжмийн багш

• 2. Логик-математикийн оюун ухаан Энэ нь индуктив буюу “шинжлэх ухааны” сэтгэлгээтэй хамт ойлгогдож, тоо болон бусад тэмдэгтүүдтэй ажиллах, мэдээллийн саланги тусгаар элементүүдийн хоорондын холбоог тогтоох чадварыг өөртөө агуулдаг. Энэ төрлийн интеллект нь эрдэмтэн, нягтлан бодогч, программ зохиогч, банкны эзэн, хуульч, математикчдад түлхүү илэрдэг. Логик-математикийн интеллект нь IQ-г хэмжих стандарт тестийн бас нэгэн чухал бүрэлдхүүн хэсэг юм. Энэ нь вербаль-хэл шинжлэлийн интеллектийн хамтаар барууны боловсролын системийн болон ихэнх академик параметр үзүүлэлтийн үндсийг бүрдүүлдэг.

Page 6: Visualization(Хийсвэр сэтгэлгээ · хөгжмийн эгшгийг мэдрэх чадваруудыг агуулна. Хөгжимчид, хөгжмийн багш

• 3. Визуал-хараа орон зайн оюун ухаан Энэ төрөл нь зураг, уран зураг, уран баримал зэрэг урлагийн төрлүүд болон навигаци чиглүүлэлт, газрын зураг зохиолт, уран барилга зэрэг орон зайн харьцааг мэдрэх чадварыг шаардсан шинжлэх ухаантай холбоотой юм. Интеллектийн энэ төрөл нь хийсвэр дүр төрхийг сэтгэлдээ ургуулан бодох, объектыг төсөөлөх чадварыг агуулдаг. Энэ интеллект нь зөв бичих зүйгээс эхлэн дотоод төсөөлөл бий болгох асуудлыг бүтээлчээр шийдэх зэрэг оюун ухааны олон үйлдэл болон шинжүүдэд нөлөөлдөг.

Page 7: Visualization(Хийсвэр сэтгэлгээ · хөгжмийн эгшгийг мэдрэх чадваруудыг агуулна. Хөгжимчид, хөгжмийн багш

• 4. Бие бялдар-хөдөлгөөний оюун ухаан Энэ интеллект нь бүжиг, спорт, бие бялдрын тоглоом зэргээр сэтгэл санаагаа илэрхийлэх, бусадтай харьцах үедээ “биеийн хэлийг” ашиглах чадварыг төлөвшүүлдэг. Мөн “булчингийн санах ой” дээр үндэслэсэн унадаг дугуйгаар явах, усанд сэлэх, автомашин жолоодох зэрэг чадваруудыг өөртөө агуулдаг. Энэ нь бараг автомат мэт болдог учраас “ухамсарт “ сэтгэлгээнээс хамаарахгүйгээр бие бялдрын овсгоо, самбаагаар илэрдэг. Энэ нь жүжигчин, тамирчин, бүжигчин, зохион бүтээгчдэд илэрдгийг бид хардаг. Хувь хүн хэр зэрэг сургагдаж, бэлтгэгдсэнээс үл хамааран энэ интеллект нь өвөрмөц авъяас чадвараас хамааралтай юм.

Page 8: Visualization(Хийсвэр сэтгэлгээ · хөгжмийн эгшгийг мэдрэх чадваруудыг агуулна. Хөгжимчид, хөгжмийн багш

• 5. Хөгжим-хэмнэлийн оюун ухаан Энэ төрлийн интеллект нь аливаа хэмнэл, авианы өнгийг таних, орчны авиа, ялангуяа хүний дуу, хөгжмийн эгшгийг мэдрэх чадваруудыг агуулна. Хөгжимчид, хөгжмийн багш нарт, түүнчлэн ажлаа явуулахдаа дуу хоолой, авиаг голлон үндэслэдэг худалдааны болон рекламын чадварлаг ажилтнуудад голдуу илэрдэг. Сонсголын энэ мэдрэмж нь сэтгэлгээ болон сэтгэл хөдлөлд үлэмж нөлөөлж, аливаа аялгуу, хэмнэл нь ой ухааныг сэргээж, биеийн яс, булчин бүрт мэдрэгдэх шиг болдог. Хүний дуу хоолойг сайтар мэдэрч чадах нь хувь хүмүүсийн хоорондын харилцааны чухал хэсэг болж чаддаг.

Page 9: Visualization(Хийсвэр сэтгэлгээ · хөгжмийн эгшгийг мэдрэх чадваруудыг агуулна. Хөгжимчид, хөгжмийн багш

• 6. Бие хүний дотоод оюун ухаан Интеллектийн энэ хэлбэр нь хувь хүнд өөрт нь чиглэгдэж, өөрийгөө танин мэдэх чадвар хэмээн бидний нэрлэдэг зүйлийг тодорхойлж өгдөг. Тэр нь рефлекс, өөрийн ухамсар, сэтгэлийн хөдөлгөөнөө хянах, зөн совин, оюунлаг шинжтэй холбогдон ойлгогддог. Энэ интеллект нь өөрийн ухамсар, өөрийн идентификаци өөрийгөө танин мэдэхүй болон сэтгэлгээний үйл явцын тухай эрэгцүүллийг тодорхойлдог. Тэр нь зорилго дэвшүүлэх, шаардлагатай үед зогсож нөхцөл байдлыг шинээр харах, хэлний хэлбэрүүдээс субъектив санаа, мэдрэмжүүдийг олж илэрхийлэх чадварыг хөнддөг. Тэр нь юу тохиолдож болохыг өөртөө төсөөлөх боломжийг бидэнд олгодог, “дээд ухамсар” гэж голдуу нэрлэгддэг тэр салбарт тархаж болох юм.

Page 10: Visualization(Хийсвэр сэтгэлгээ · хөгжмийн эгшгийг мэдрэх чадваруудыг агуулна. Хөгжимчид, хөгжмийн багш

• Түүнээс гадна чухам энд л амьдралын утга учрын тухай глобаль асуулт гарч ирдэг. Хэдийгээр интеллектийн энэ төрөл нь тодорхой мэргэжилтэй холбоогүй боловч философич, сэтгэл судлаач, суртал номлогч нарт түлхүү илэрч байдаг.

• 7. Бие хүний хоорондын оюун ухаан Энэ нь бусад хүмүүстэй хамтран ажиллах хэлний болон хэлний бус коммуникаци харьцааны чадварыг тодорхойлдог.Энэ хэлбэрийн хөгжсөн интеллекттэй хүн эргэн тойрны хүмүүсийн сэтгэл санааны байдал, темперамент, сэдэл, зорилгыг илүү мэдэрч чаддаг. Заримдаа энэ шинж чанарыг эмпатия буюу бусад хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөнийг хуваалцах чадвар гэж нэрлэдэг.

Page 11: Visualization(Хийсвэр сэтгэлгээ · хөгжмийн эгшгийг мэдрэх чадваруудыг агуулна. Хөгжимчид, хөгжмийн багш

• Энэ нь бусдын айдас, итгэл найдвар, итгэл үнэмшлийг ойлгоно гэсэн үг юм. Бусад хүмүүсийг “унших” чадвар гэдэг нь “нийгмийн интеллект”-ийн чухал хэсэг бөгөөд консультант зөвлөх, багш, сэтгэл засалч, улс төрч, шашны удирдагч, чадварлаг менежерүүдэд түлхүү илэрдэг. 8. Байгалтай харьцах оюун ухаан Байгаль ертөнцтэй харьцах, хайрлах, байгалийн сайхныг мэдрэх гэх мэт чадварууд.

Page 12: Visualization(Хийсвэр сэтгэлгээ · хөгжмийн эгшгийг мэдрэх чадваруудыг агуулна. Хөгжимчид, хөгжмийн багш

4. Цаг хугацаа гарвал тухайн ямар нэгэн зүйлээ төсөөлж байдаг.

5. Янз бүрийн нөхцөлд оруулан төсөөлнө.

Цаг ямагт эдгээрийг санан хэрэгжүүлж чадвал төсөөлөх чадвар тань нэмэгдэнэ.

Page 13: Visualization(Хийсвэр сэтгэлгээ · хөгжмийн эгшгийг мэдрэх чадваруудыг агуулна. Хөгжимчид, хөгжмийн багш

• Оюун ухааны тодорхойлолт 1920-оод оны эхнээс АНУ-ын эрдэмтэд оюун ухааныг тодорхойлоход ашиглагддаг ойлголт, ухагдахуун, нэрсийг төрөл бүрийн байдлаар томъёолон гаргаж байсан. Анх 1921 онд 13 эрдэмтэд цуглаж оюун ухаан гэж юу болохыг өөр өөрсдийнхөөрөө тодорхойлж, мөн санал нэгдэж байгаа хэд хэдэн нэр томъёо, ойлголтуудыг гаргасан байна. Эдгээр санал нэгдсэн нэрс, ойлголтуудыг жагсаан бичвэл:

Page 14: Visualization(Хийсвэр сэтгэлгээ · хөгжмийн эгшгийг мэдрэх чадваруудыг агуулна. Хөгжимчид, хөгжмийн багш

• 1. Хийсвэр сэтгэлгээ, эрэгцүүлэн бодох, дахин авч үзэх, асуудлыг шийдэх, шийдвэр гаргах 2. Орчинтойгоо хамгийн үр ашигтай хэлбэрээр зохицох/оршин байх 3. Суралцах ур дүй 4. Психологын механизм 5. Ухамсар, мэдрэмж, анхаарал гэх мэтийн энгийн ойлгоцууд 6. Илэрхий, илт байдлыг мэдэрч зөв хариу үйлдэл үзүүлэх 7. Оюуны хурд 8. g-хүчин зүйл (оюун ухааны гол хүчин зүйл)

Page 15: Visualization(Хийсвэр сэтгэлгээ · хөгжмийн эгшгийг мэдрэх чадваруудыг агуулна. Хөгжимчид, хөгжмийн багш

• 9. Академик ур чадвар 10. Танин мэдэхүйн талаарх мэдлэг 11. Даалгавар гүйцэтгэх, биелүүлэх 12. Процесуудын хоорондох интеграцчилал 13. Мэдлэг 14. Дискрет чадварууд. Жишээ нь: вербал, баримжаалах г.м 15. Соёлын үнэлэмж Дээрх ойлголт, нэр томъёонууд нь тухайн үеийн, тухайн салбарын нэртэй эрдэмтдийн томъёолол бөгөөд эдгээр нь 1986 он хүртэл үндсэндээ өөрчлөгдөөгүй. Зарим талаараа илүү баяжиж, судлагдан, батлагдаж байсан.

Page 16: Visualization(Хийсвэр сэтгэлгээ · хөгжмийн эгшгийг мэдрэх чадваруудыг агуулна. Хөгжимчид, хөгжмийн багш

Оюун ухааныг тодорхойлоход хамгийн чухалд тооцогдох элементүүд.

• 1987 онд АНУ-ын психологи, социологи, боловсрол, генетикийн салбарын 1020 эрдэмтэн, мэргэлжилтнүүдээс оюун ухааныг тодорхойлоход хамгийн чухалд тооцогдох 13 элементийг нэрлэж, тэдгээрийг ач холбогдолынх нь хувьд эрэмбэлнэ үү хэмээн асуудал дэвшүүлсэн (Snyderman & Rothman 1987) байна. Эрдэмтэдийн хариултууд, эрэмбэлсэн байдал зэргийг тооцон жагсаан бичвэл:

Page 17: Visualization(Хийсвэр сэтгэлгээ · хөгжмийн эгшгийг мэдрэх чадваруудыг агуулна. Хөгжимчид, хөгжмийн багш

• 1. Хийсвэр сэтгэлгээ буюу шүүн тунгаах, эргэцүүлэх (99.3 %) 2. Асуудлыг шийдэх дадал, ур дүй (97.7%) 3. Эзэмшсэн мэдлэгийн ерөнхий цараа (96%) 4. Ой тогтоолт (80.5%) 5. Оюуны авхаалж, хурд (77.7%) 6. Тодорхой нөхцөл байдалд дасан зохицох (77.2%) 7. Хэл зүйн чадвар (71%) 8. Математикийн чадвар (67.9%) 9. Ерөнхий мэдлэг (62.4%) 10. Бүтээлч байдал (59.6%) 11. Хурц мэдрэмж (24.4%) 12. Зорилгодоо зүтгэх (24.0%) 13. Дайчин, бүтээх эрмэлзэл (18.9%)

Page 18: Visualization(Хийсвэр сэтгэлгээ · хөгжмийн эгшгийг мэдрэх чадваруудыг агуулна. Хөгжимчид, хөгжмийн багш

• Ерөнхийдөө 1990-ээд оны америкийн психологи, социологи, боловсрол, генетикийн салбарын эрдэмтэд оюун ухааны хамгийн чухал элементүүдийг бараг тодруулчихлаа гэж хэлж болно.

Page 19: Visualization(Хийсвэр сэтгэлгээ · хөгжмийн эгшгийг мэдрэх чадваруудыг агуулна. Хөгжимчид, хөгжмийн багш

Оюун ухаанд өгсөн тодорхойлолтууд.

• Хувь хүний туршлагын тусламжтайгаар олж авснаараа бусад чадвараас ялгаатай төрөлхийн болон удамшсан шинж чанар нь оюун ухаан юм. Британийн нэвтэрхий толь • Сургалтын явцад олж авдаг чадваруудаас ялгаатай төрөлх чанарыг оюун ухаан гэнэ. Г. Спенсер • …Танин мэдэхүйн төрөлхийн нийтлэг чадварууд юм. С. Бёрт • …Тодорхой зорилгын дагуу ажиллах, оновчтой сэтгэж бодох, үр дүнтэй ажиллах чадвар юм. Д. Векслер • Оюун ухаан бол асуудлыг програмын дагуу биш бүтээлчээр шийдвэрлэх чадвар мөн. Стивен Ж. Гулд • … Хийсвэрлэн сэтгэх чадвар. Л. М. Терман

Page 20: Visualization(Хийсвэр сэтгэлгээ · хөгжмийн эгшгийг мэдрэх чадваруудыг агуулна. Хөгжимчид, хөгжмийн багш

• Оюун ухааныг дээд зэргээр хөгжүүлсний баталгаа бол өөрийн ухамсартаа эсрэг, тэсрэг хоёр санааг нэгэн зэрэг агуулж ийм үедээ ч оновчтой ажиллах чадвараа хэвээр хадгалах явдал юм. Ф. Скотт Фицжеральд • …Хүрээлэн байгаа орчиндоо үүссэн нөхцөл байдлыг зөв тусган хүлээж авах адекват тэнцүү аргыг олох чадвар. Р. Франклин • Оюун ухаан бол шинэ асуудлуудыг шийдэхийн тулд зайлшгүй хэрэгтэй мэдлэгийг олж авах чадвар юм. Хэмжээ нь асуудлыг шийдэж байгаа хурдаар хэмжигддэг. Д. Штернер

Page 21: Visualization(Хийсвэр сэтгэлгээ · хөгжмийн эгшгийг мэдрэх чадваруудыг агуулна. Хөгжимчид, хөгжмийн багш

• Танд бусдаас давуу ямар нэг тал, оюунлаг байдал байна уу? Байвал түүнийг оюун ухаан гэнэ. Жишээ нь, 2 хүн ярилцъя. Нэг нь арай илүү байдаг. Санаа нь, үгний найруулга нь . . . . гэх мэт. Тэгэхлээр ОЮУН УХААН хүн бүрт бий, гагцхүү хэмжээ нь янз бүр. Интеллект буюу ОЮУН УХААН гэхээр заримдаа хүний оюуны шинжийг хэлээд байгаа, заримдаа тэр хүнийг ч хэлээд байгаа, аль нь ч зөв юм. Хүнийг биеэс нь ангид ойлгож болно, бас биетэй нь хамт ойлгоно. Ц. Дэмбэрэл

Page 22: Visualization(Хийсвэр сэтгэлгээ · хөгжмийн эгшгийг мэдрэх чадваруудыг агуулна. Хөгжимчид, хөгжмийн багш

• Хүний оюун ухаан 5 язгуур үндэстэй. - Таньж мэдэхүйн ухаан - Бүтээж туурвихын ухаан - Харьцахуйн ухаан - Хайрлаж дурлахуйн ухаан - Урлахуйн ухаан