ulaabaatar presentation zassan

49
НИЙСЛЭЛИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ЗОРИЛТ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ МАХН-ын Улаанбаатар бүсийн зөвлөлгөөнд хэлэлцүүлэх сэдэв Л.Шагдаррагчаа Намын бага чуулганы гишүүн, НИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлгийн гишүүн, Доктор (Ph.D),ШУТИС-ын профессор

Upload: evsel-nith

Post on 16-Apr-2017

414 views

Category:

Law


1 download

TRANSCRIPT

Page 1: Ulaabaatar presentation zassan

НИЙСЛЭЛИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ЗОРИЛТ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

МАХН-ын Улаанбаатар бүсийн зөвлөлгөөнд хэлэлцүүлэх сэдэв

Л.Шагдаррагчаа Намын бага чуулганы гишүүн, НИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс”

бүлгийн гишүүн, Доктор (Ph.D),ШУТИС-ын профессор

Page 2: Ulaabaatar presentation zassan

СЭДВИЙН АГУУЛГА:Нийслэл болон хотын тухай ойлголтНийслэл Улаанбаатар хотын нийгэм эдийн

засагт гүйцэтгэх үүрэг,ач холбогдолУлаанбаатар хотын удирдлага, эрх зүйн үндэсНийслэлийн удирдлага дахь улс төрийн намын

үүрэг оролцооны тухайНийслэл хотын хөгжил, томоохон зорилтуудУлаанбаатар хотын хөгжлийн зорилт, бэрхшээл, шийдвэрлэх арга замДүгнэлт

Page 3: Ulaabaatar presentation zassan

ХОТЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ

Хот тосгоны тухай хуулинд: Хот нь 15000-аас доошгүй оршин суучтай, тэдгээрийн дийлэнх нь

голлон үйлдвэр үйлчилгээний салбарт ажилладаг, хот бүрдүүлэгч дэд бүтэц хөгжсөн,өөрийн удирдлага бүхий төвлөрсөн суурин газар мөн.

Тосгон нь 500-15000 оршин суугчтай, ХАА,үйлдвэрлэл аялал жуулчлал, амралт сувилал тээвэр худалдаа зэрэг салбарын аль нэг нь хөгжсөн,өөрийн удирдлага бүхий суурин газар мөн.

Ач холбогдлоор нь Улсын болон аймгийн зэрэглэлтэй хот байна. (50000-аас дээш оршин суугчтай бол)

Өөрийн удирдлагатай, эдэлбэр газартай,оршин байгаааймаг нийслэлийн сум дүүрэг харьяалагдана.

Аж ахуй нь оршин суугчдын хэрэгцээг хангахтай холбогдсон үйлдвэр,үйлчилгээ,орон сууц,зэм ,тээвэр холбоо,дулаан усан хангамж,цэвэрлэх байгууламж болон хот нийтийн аж ахуй зэргээс бүрдэнэ.

Page 4: Ulaabaatar presentation zassan

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулинд:

Монгол улсын төрийн дээд болон төв байгууллага, Монгол улсад байгаа гадаад орны дипломат төлөөлөгчийн газар байнга төвлөн оршино. Нутаг дэвсгэртээ төрийн дээд , төв бусад байгууллагын ажиллах хэвийн нөхцлийг хангах үүрэг хүлээнэ.Улсын баяр наадам,төрийн ёслолын арга хэмжээ явагдана.

Нийслэл нь хуулиар онцгойлон олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг нийгмийн цогцолбор бөгөөд тусгай статус бүхий хот мөн.

Хилийн цэстэй, нутаг дэвсгэртэй, эдэлбэр газартай, дагуул болон хаяа хотуудтай, сүлд тэмдэг, тугтай байна.

Нийслэл болон хотын тухай ойлголт

Page 5: Ulaabaatar presentation zassan

Нийслэл Улаанбаатар хотын нийгэм эдийн засагт гүйцэтгэх үүрэг,ач холбогдол

Газар нутаг

Хүн ам

Эдийн засаг

Нэг хүнд ноогдох ДНБ

Засаг Захиргаа

ДHБ-ний 48.6%,АҮ-ийн 60%, эрчим хүчний 90%, аж ахуйн нэгжийн 70% нь нийслэлд байна. Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 50.1% буюу 26851 нэгж байнга ажиллаж, :5225,9 т.б төгрөгийн ДНБ үйлдвэрлэсэн нь улсын хэмжээний ДНБ-ний 62.1% болж байна. 64,9% нь үйлчилгээний, 34.6% нь аж үйлдвэр барилгынх,0,5% нь ХАА-нх байна. Их дээд сургуулиудын 88,5% байрлаж,Хүн амын 44%,компануудын 66 % төвлөрсөн. ҮНБ-ний ……..%-ийг бүрдүүлж байна.

Нийслэл өнөөдөр 1314,0 мянган хүн амтай, Улаанбаатрын нутаг дэвсгэрт 1154.3 нь6 ба түүнээс дээш сарын амьдрах эрхтэй гадаадын 85758, Монгол улсын харьяат 1144,9, Гадаадын 9254, Харьяалалгүй 82 хүн байна. Хүн амын 48 % нь эр, 51.8% эмэгтэй, Сүүлийн 11 жилд хүн ам нь 479.9 мянгаар өссөн. Сүүлийн 5 жилд хөдөөгөөс 185,0 мянган хүн шилжиж ирсэн байдаг. 90.5, нь халх,3.5% дөрвөд, буриад, Баяд, 0.9% нь казах, нийт 302,3 мянган өрхөд амьдарч байна. 391,5 мянган хүн ажил эрхэлж байна. 60.7 мянган хүн ажилгүй байна.

Нэг хүнд ноогдох ДНБ 5523300,0 төг, 1967153 500,000 төгрөгийн хадгаламжтай Дундаж цалин 652 ,3 мянга. Хүн амын 87.500 буюу 29% нь гэрт, 210600 буюу 69.6% нь байшинд, 4100 хүн зориулалтын бус сууцанд тохилог сууцанд 36.5%, амины тусдаа байшинд 30%, Нийтийн байранд 3.1% нь амьдардарч Байна.

Төр захиргааны нэгдсэн удирдлагатай, НИТХ болон засаг даргын тамгын газар, 9 дүүрэгийн төр захиргаа, 132 хороодын захиргаадаас бүрдэнэ.

Улаанбаатар нь МУ-ын нутаг дэвсгэрийн 0,3%-д (4500 км2) хүн амын 41% оршин ,хот суурингийн хүн амын 65% суудаг. Дундаж наслалт 66,8 болж,хүн амын 29% нь 0-15,65% нь 35 хүртэлх залуус байна. үндсэн 6, дагуул 3, бүгд 9 дүүрэгтэй, 4,704.4 км² /470.5 мянган га/газартай. 2014 оны сүүлээр тооцоолсноор Нийслэлд 1.314.000 хүн оршин сууж байна.

Page 6: Ulaabaatar presentation zassan

Улаанбаатар хотын удирдлага, эрх зүйн үндэсНутгийн удирдлагыг төрийн удирдлагатай хослуулсан бие даасан

удирдлагын тогтолцоотой

НУТГИЙН ӨӨРИЙН УДИРДЛАГА ( ИНХ,НИТХ)

ТӨРИЙН УДИРДЛАГА (ЗД,ЗДТГ)

Хороонд Иргэдийн нийтийн хурал

Дүүрэгт ИТХ ………төлөөлөгч

Нийслэлд ИТХ 45 төлөөлөгчтэй

Хорооны засаг дарга Дүүргийн ЗД,түүний тамгын

газар Нийслэлд НЗДбөгөөд УБ

хотын захирагч ЗДТГ,Захирагчийн ажлын алба (ерөнхий менежер)

Хорооны хэсгүүд, хот дүүргийн төр, засгийн байгууллагууд (эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, шугам сүлжээ, цагдаа, хуулийн болон бусад байгууллагууд) ,ЗДТГ,ЗАА, 32 агентлаг, 24 харьяа газар,9

дүүрэг,152 хорооноос бүрдэнэ.

Page 7: Ulaabaatar presentation zassan

Нийслэлийн удирдлага дахь улс төрийн намын үүрэг оролцооны тухай

Нийслэлийн улс төрийн тогтолцоо нь:

Нийслэлийн сонгуулийн тойргоос сонгогдох 30 (АН-20, МАН-10,) төлөөлөгч, Намын нэрийн жагсаалтаар сонгогдсон 15 (АН-6 МАН-4 ШЁЭ-4, ИЗНН-1) төлөөлөгч бүгд 45 иргэдийн төлөөлөгч бүхий НИТХ,

НИТХ-аас нэр дэвшүүлж, МУ-ын ерөнхий сайд батламжилснаар бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгддөг Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч түүний тамгын газар, ажлын алба ордог.

Page 8: Ulaabaatar presentation zassan

НИТХ дахь нам улс төрийн төлөөлөл 45 хүнтэй

Ардчилсан бүлэг -26 төлөөлөгчтэй, бүлгийн ажлын алба 7 ажилтантай

Монгол ардын намын бүлэг -14 төлөөлөгчтэй, бүлгийн ажлын алба 5 ажилтантай

МАХН-МҮАН-ын “Шударга ёс бүлэг”-4 төлөөлөгчтэй, бүлгийн ажлын алба 3 ажилтантай, Иргэний зориг ногоон намын төлөөлөл 1 төлөөлөгчтэй ажиллаж байна.

НИТХ-ын 7 ажлын хороотой, 9 дэд хороотой, “Шударга ёс эвсэл” 1 хороо, 1 дэд хорооны даргыг хэрэгжүүлж байна. МАН нь 2 хороо, 3 дэд хорооны даргыг хэрэгжүүлж байна. Бусад хороод дэд хороодын даргыг АН-ын төлөөлөл даргалж байна. Жил жилээр сэлгээ (ротаци) хийгддэг 11 тэргүүлэгчтэй, МАН-аас 3, шударга ёс эвслээс 1 , АН-аас 7 хүн байдаг.

Page 9: Ulaabaatar presentation zassan

НИТХ-ын төлөөлөгчдийн давхар ажил эрхлэлт

Нийслэлийн ИТХ-ын удирдлага, Засаг дарга болон түүний 6 орлогч, тамгын газар, захирагчийн ажлын алба, харьяа агентлагуудад МАН болон манай эвслийн төлөөлөл цөөн байна.

НИТХ-ын 45 төлөөлөгчийн 21 нь буюу 46 хувь нь давхар дээлтэй байгаас:• Нийслэлийн Засаг дарга 1• Нийслэлийн Засаг даргын орлогч 5• Засаг даргын зөвлөх 1• ОНӨҮГ-ын даргаар 7• Дэд сайдаар 1• Төрийн өмчит үйлдвэрийн газрын даргаар 1• Төслийн зохицуулагчаар 1• Төсөвт байгууллагад 1 • Дүүргийн засаг даргаар 3 хүн ажиллаж байна.

• Үүнээс АН- 16, МАН-2, МАХН-2 байна.

Page 10: Ulaabaatar presentation zassan

НИТХ-д намуудын эзлэх жин

Ардчилсан нам 26 Ардын нам 14 МАХН 3 МҮАН 1 Иргэний зориг нам 10

5

10

15

20

25

30

26

14

31 1

Sales

Page 11: Ulaabaatar presentation zassan

Шударга ёс эвслийн бүлгийн гишүүд

Page 12: Ulaabaatar presentation zassan

НИТХ-д Нам эвслүүдийн сонгогдсон байдал

Д/Д Намуудын нэрс Авсан саналын тоо

Авсан саналын хувь

Авсан суудлын тоо

Нэг төлөөлөгчид

ноогдох сонгогчдын тоо

1 Ардчилсан нам 157072 35.59% 26 6041.23

2 МАН 115869 26.09% 14 8276.35

3 МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл 101239 22.80% 4 25309.75

4 Иргэний зориг нам 35735 8.05% 1 35735

5 Гурав дахь хүчин эвсэл 2.58%

6 Монголын ногоон нам 1.94%

7 Иргэний хөдөлгөөний нам 0.91%

8 МУНН 0.85%

9 Эх орон нам 0.52%

10 Эх орончдын нэгдсэн нам 0.47%

11 МСДН 0.21%

Page 13: Ulaabaatar presentation zassan

Сонгуулийн тогтолцооны алдаа ба ШЁЭ-ийн мандатын гарз

Нам,эвсэлийн нэр

Авсан саналын тоо

Сонгуулийн нийт саналд эзлэх хувь

Авсан суудлын тоо

Авсан суудлын нийт саналд эзлэх хувь

Авсан нэг суудалд ногдох саналын тоо

Авсан саналын нэг суудалд ноогдох саналын мандатаар бол

Хууль болон шударга ёсны зарчим зөрчиж авсан суудлын болон саналын тоо

(1 мандатад ногдох саналын тоог 9869 байна.)

АН 157072 35,59%

26 57% 6048 17 9 мандат,34389 санал илүү

МАН 115869 26,09% 14 31% 8276 13 1 мандат, 1593 саналилүү авсан

ШЁЭ Бүлэг

101239 22.80% 4 8.8% 25309 12 8 мандат,61763 саналаа луйвардуулсан байна

ИЗНН 35735 8.05% 1 8% 35735 3 2 мандат,25866 саналаа луйвардуулсан

Page 14: Ulaabaatar presentation zassan

САНАЛ, ДҮГНЭЛТҮҮД:

1. Сонгуулийн холимог тогтолцооноос үүдэлтэйгээр мандат буруу хуваарилагдсан

2. Сонгогчдын саналын төлөөлөл тэгш шударга хуваарилагдаагүй, цөөн санал авсанч гэсэн мандат завшиж байгаа дутагдал байна. Иргэдийн өгсөн саналын төлөөлөл хэрэгжихгүй байна

3. НИТХ болон ЗДТГ-ын томилгоог АН дангаараа хийх ёсгүй байсан

4. Сонгуулийн ерөнхий хуулинд энэ алдааг засах, төлөөллийн шударга тэгш байх зарчмыг хангах

5. Нам ,эвслийг төрөөс санхүүжүүлэх тохиолдолд авсан саналын тоонд харьцуулан 1 саналд ногдох төгрөгөөр тооцоолох

Page 15: Ulaabaatar presentation zassan

Бүлгийн ажлын албаны байдал

47%

33%

20%

Ардчилсан намын ажлын алба 7

Монгол Ардын Намын ажлын алба 5

МАХН-МҮАН-ын ажлын алба 3

Ажлын албаны дарга П.ГансүхАжилтан С.БудрагчааЦ.Ганчимэг

Page 16: Ulaabaatar presentation zassan

НИТХ-ын сонгуульд төлөөлөгчдийн авсан саналын хэмжээ /дүүрэг тус бүрээр/

Дүүргүүд Шударга ёс эвсэл

Хувь Ардчилсан нам

Хувь Монгол ардын нам

Хувь Нийт санал өгсөн хүний тоо

ХУД 7202 17.52 19262 46.86 14637 35.61 41101

СБД 6558 15.4718187 42.94 17603 41.56

42348

СХД 19012 23.70 30855 38.46 30339 37.82 80206

БГД 12521 20.56 27486 45.14 20871 34.28 60878

БЗД 14394 17.30 35182 42.30 33579 40.38 83155

ЧД 8040 17.64 19141 42.01 18378 40.33 45559

Налайх1,448 11.96% 2,116 17.48% 6,780 56.01%

10344

Багануур

1,884 15.78% 4,087 34.24% 5,381 45.07% 11352Багахангай

Page 17: Ulaabaatar presentation zassan

НИТХ-ын сонгуульд нам, эвслийн авсан саналын нэгдсэн дүн

Намын нэрс Санал авсан сонгогчийн тоо Нийт саналын дүнд эзлэх хувьАрдчилсан Нам (АН) 158,072 35.59%

Монгол Ардын Нам (МАН) 115,869 26.09%

МАХН-МҮАН-ын Шударга ёсэвсэл 101,239 22.80%

Иргэний Зориг Ногоон Нам (ИЗНН) 35,735 8.05%

Гурав Дахь Хүчин эвсэл (Гурав Дахь Хүчин эвсэл) 11,469 2.58%

Монголын Ногоон Нам (МНН) 8,637 1.94%

Иргэний Хөдөлгөөний Нам (ИХН) 4,030 0.91%

Монголын Уламжлалын Нэгдсэн Нам (МУНН) 3,782 0.85%

Эх Орон Нам (ЭОН) 2,289 0.52%

Эх Орончдын Нэгдсэн Нам (ЭОНН) 2,067 0.47%

Монголын Социал Демократ Нам (МСДН) 916 0.21%

Нийт 444,105 100.00%

Page 18: Ulaabaatar presentation zassan

НАМ ЭВСЛИЙН АВСАН САНАЛЫГ ДИАГРАММААР ҮЗҮҮЛЭВ

Хан-У

ул

Чингэ

лтэй

Баян

зүрх

Баянг

ол

Сонги

ноха

йрхан

Сүхба

атар

Налай

х

Баган

уур,

Багах

ангай

0

5000

10000

15000

20000

25000

30000

35000

40000

Ш/ЁМАНАН

Page 19: Ulaabaatar presentation zassan

Хууль дээдлэх, нэгэнт гарсан журам дүрмийг мөрдүүлэхШударга ёсыг баримтлан, нийслэлийн иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавихНамын сонгуулийн хөтөлбөр, зорилтыг шийдвэрт тусгуулахЗарчмын бус аж ахуйн шинжтэй, техникийн асуудлаар улс төрийн байр суурьнаас хандахгүй байхАсуудалд бодитой, судалгаатай хандаж, намын үзэл баримтлалд нийцсэн асуудлаар бусад бүлэгүүдтэй хамтрах

“Шударга Ёс” бүлгээс баримталж байгаа үндсэн зарчим

Page 20: Ulaabaatar presentation zassan

“Шударга ёс” бүлгийн зүгээс хэрэгжүүлсэн ажлууд Улаанбаатар хотын “газар барилгажилтын шинэ журмын төсөл” боловсруулан

НИТХ-д өргөн барьснаар уг төслийн 85 орчим хувийг тусгасан шинэ журмыг 2013 онд батлуулж мөрдүүлж байна.

НИТХ-ын дэгийн төслийг боловсруулан шинэ дэг батлуулж зарчмын гэж тооцогдох 5 заалтыг өөрчлөн, шинээр батлуулсан.

Нийслэл болон Дүүргүүдийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийн уулзалт зөвлөлгөөнийг 3 удаа хийж зорилго чиглэлээ нэгтгэж ажилласны зэрэгцээ МАХН-ын УЗ болон ГТ-нд бүлгийн ажлын талаар 2 удаа мэдээлэл хийж, үүрэг чиглэл авсны зэрэгцээ МАХН-ын ЕНБД-тай ёс зүйн гэрээтэй ажиллаж, намын санхүүжилтэнд суудлын мөнгө болон хандивийг өгч ажиллав.

Баянзүрх, Говьсүмбэр нөхөн сонгууль, Налайх хотын даргын сонгуульд ШЁЭ бүлгээс өөрийн төлөөлөгчдийн туслалцуулж, бүлгээс мөнгө санхүүгийн зохих туслалцаа үзүүлсэн.

Нийслэлийн болон төвийн өдөр тутмын хэвлэл, мэдээлэлд бүлгийн гишүүдээс баримталж буй байр суурь, үзэл бодлыг хэвлэн нийтлүүлж, НИТХ, ЗД, түүний харьяа газруудад .....удаа албан ёсоор асуудал тавьж шийдвэрлүүлсэн.

МАХН-ын төв аппаратаас зохион байгуулсан намын удирдах ажилтны зөвлөлгөөнд намын дотоод амьдралын асуудлаар бүлгийн саналыг хүргүүлж, намын шуурхай зөвлөлгөөн болон цаг үеийн арга хэмжээнд тогтмол оролцож байсан.

Page 21: Ulaabaatar presentation zassan

Шийдвэрийн төсөл боловсруулах замаар санаачлага гаргахБүлгийн нэгдсэн санал дүгнэлт хүргүүлж, хамгаалахБусад бүлгийн гишүүдтэй санал солилцох замаар үзэл бодлоо нэгтгэх, тэдний дэмжлэгийг авах, лобби хийхШийдвэрийн болон боловсруулалт хийх баримт бичгийн ажлын хэсэгт орж бүлгийн саналыг тусгуулах хүчин чармайлт гаргахСонирхлын бүлэг болон иргэдийн төлөөлөлтэй уулзалт ,ярилцлага хийх, тэднийг Нийслэлийн удирдлагуудтай уулзуулахАжлын хороо, хэсгийн хуралд орж өөрсдийн санаа бодлыг тусгуулахХурал хаях, завсарлага авах, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг, комисс томилуулах

НИТХ-ын үйл ажиллагаанд нөлөөлж “Шударга ёс”бүлгээс зорилгоо хэрэгжүүлж байгаа арга

хэрэгсэлүүд

Page 22: Ulaabaatar presentation zassan

2016 оны сонгуульд МАХН-аас баримтлах стратеги, тактикийн санал

Сонгуулийн хуулинд нам улс төрийн хүчнүүдийн нийт авсан саналын дүнд үндэслэн мандат хуваарилах асуудал чухал тул хуулинд тусгуулах

2012 онд Нийслэлийн сонгуулийн тойргуудад дүүргийн намын байгууллагууд нэр дэвшүүлэх, сурталчилгаа зохион байгуулалтыг сул хийснээс саналын хувиараа авах 11 суудлаас 7 суудал алдсан, АН-аас 12, МАН-аас 7 суудал авах боломжоо алдсан. Иймд НИТХ-д нэр нөлөө бүхий, чадварлаг сэхээтнүүдийг дэвшүүлэх, дүүрэг хороодын намын дарга, сонгуулийн менежерүүдийг бодлогоор бэлтгэх ( АН-16, МАН-12, ШЁЭ-11, ГХЭ-2,НН-1)

2012 оны УИХ, нийслэлийн сонгуулийн дүнд задлан шинжилгээ хийж, дүүрэг хороо, сонгуулийн хэсэг хороо болгонд судалгаа хийж, арга тактикаа оновчтой сонгох

Нийслэлийн МАХН-ын хороог 2016 оны 1 сард багтаан байгуулж, бүтэц зохион байгуулалтыг жигдрүүлэх

МАХН-ын удирдлага, бага чуулган, гүйцэтгэх товчооны гишүүн бүрт сонгуулийн хэсэг хороодыг хуваарилан хариуцуулж, зардал санхүүжилтийг хариуцуулах

Сонгуулийн үр дүнгээр ажил албанд томилогдсон хүмүүс, нэр дэвшигчдээс болон хандивлагчдаас санхүүжилтын эх үүсвэр бүрдүүлэх арга хэмжээ авах

Page 23: Ulaabaatar presentation zassan

Нийслэлийн намын бүтэц зохион байгуулалтын талаарх саналМАХН-ын НБД бөгөөд Нийслэлийн намын

хорооны дарга

Намын хорооны товчоо 9 хүн

Дэд дарга бөгөөд зохион байгуулалтын

хэлтсийн дарга

Намын санхүү,аж ахуй-2 хүн

Хяналт,ёс зүйн

хороо -3 хүн

Дүүргүүдийн намын зуут, мянгатууд

Page 24: Ulaabaatar presentation zassan

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН 2012-2016 ОНЫ ЗОРИЛТЫН БИЕЛЭЛТ

№ АгуулгаНийт

зорилтын тоо

Заалтын тоо

Хэрэгжилтийн хувь (ЗДТГ)

Хэрэгжилтийн хувь (бодит)

1 Агаар цэвэр Улаанбаатар

4 59 84.7%

62%

2 Амины орон сууцтай Улаанбаатар

5 68 84.8%

47%

3 Ажилтай орлоготой Улаанбаатар

10 82 88.6%

61%

4 Аюулгүй,амгалан улаанбаатар

4 88 85.9%

49%

5 Авилгагүй Улаанбаатар

1 47 87.4%

36%

БҮГД 24 344 86.3%

51%

Page 25: Ulaabaatar presentation zassan

НИЙСЛЭЛД ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ТЭДГЭЭРИЙГ ШИЙДЭХ АРГА ЗАМ

Утаа, агаарын бохирдол түүнийг шийдвэрлэх арга зам Агаарын бохирдлын байдал: Улаанбаатар хот агаарын бохирдлынхоо хэмжээгээр дэлхийд 2-т ордог.

Монголын Улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь төвлөрсөн хот нь ийм хэмжээний бохирдолтой байгаа нь үнэхээрийн тулгамдсан асуудал яах аргагүй мөн.

2014 оны 1 дүгээр сарын 15-25-нд /идэр есийн хүйтэнд/ агаарын чанарт шинжилгээ хийж үзэхэд:

Азотын давхар исэл (NO2)0.073 мг/м3 буюу хүлцэх хэмжээнээс 1,8 дахин их, Хүхрийн давхар исэл (SO2) 0.23 мг/м3 буюу хүлцэх хэмжээнээс 11,5 дахин

их, Том ширхэгт тоосонцор(PM10)474.03 мкг/м3 буюу хүлцэх хэмжээнээс 4,7

дахин их,  Нарийн ширхэгт тоосонцор(PM2.5)411.68мкг/м3 буюу хүлцэх хэмжээнээс 8.2

дахин их байна.

Page 26: Ulaabaatar presentation zassan

Агаарын бохирдлыг үүсгэгч эх үүсвэрүүд:

Гэр хорооллын 230,0 мянган айл өрхийн хэрэглэж буй гэрийн зуух ( 60 хувь),

Нийслэлийн дулааны цахилгаан станцууд (6 хувь),385948 авто тээврийн хэрэгсэл /20 хувь),210 бага болон дунд оврын нам даралтын уурын

зуух (10 хувь)Бусад эх үүсвэр буюу шороон зам, баригдаж буй

барилга байгууламж, тоосгоны үйлдвэр, хуурай хог хаягдал( 4хувь) юм.

Page 27: Ulaabaatar presentation zassan

Агаарын бохирдлыг бууруулахаар хийж хэрэгжүүлсэн ажлууд:

2012 оноос хойш МАК /Монгол Алт ХХК/, Үртсэн түлш ОНӨҮГ болон бусад 4 үртсэн түлшний үйлдвэр БГД-ийн 9 хороонд 31 цэгт үртсэн түлшээ нийлүүлж байна. Гэвч дээрх үйлдвэрүүд хамгийн дээд хүчин чадлаараа ажиллаж байгаа хэрнээ л Улаанбаатар хотын нийт түлшний ердөө 3 хувийг хангаж байна. Энэ ажилд 20 орчим тэрбумыг зарцуулсан.

Улаанбаатар хотын хэмжээнд 2012 оноос эхлэн эрчим хүчний хэмнэлттэй дөл, хас, өлзий зэрэг нийтдээ 8 төрлийн утаа бага ялгаруулдаг зуухнаас180000 ширхэгийг айл өрхүүдэд зарж борлуулсан. Уг ажлын үр дүнг тооцож үзэхэд 2012 оны утааны найрлаганд агуулагдаж байсан

Азотын давхар исэл (NO2), Хүхрийн давхар исэл (SO2), Том ширхэгт тоосонцор (PM10), Нарийн ширхэгт тоосонцор (PM2.5) зэрэг онц хорт бодисын хэмжээ 2015 он гэхэд тус бүртээ 18-25 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Нэг зүйлийг анхааруулж хэлэхэд утааны найрлаган дахь хорт бодисын агууламж буурснаас биш утаа буурсан зүйл байхгүй. Уг ажлыг хийхэд нийтдээ 74 тэрбум төгрөгийг зарцуулсан.

Гандангийн дэнжийн айлуудад 1.2 тэрбум төгрөгийн өртөгтэй яндангийн шүүлтүүрийг байрлуулж туршсан. Харамсалтай нь уг шүүлтүүрийг айл өрхүүд нь ойр ойрхон цэвэрлэж байгаагүйгээс үүдэн бөглөрч, утааны бохирдлыг бууруулсан ямарч үр дүн гараагүй.

Цахилгаанаар халаалтаа бүрэн шийдвэрлэсэн айлуудын цахилгааны төлбөрийг шөнийн цагт 2 дахин бууруулж бодож байсан. Гэвч цахилгааны үнэ нэмэгдсэн, цахилгаан түгээх сүлжээ компани алдагдалтай ажиллаж байгаа зэргээс шалтгаалан хөнгөлөлтийг байхгүй болгосон. Уг ажлын хүрээнд 18000 айл өрх цахилгаанаар халаалтаа бүрэн шийдвэрлэдэг болсон бөгөөд уг ажилд 2.5 тэрбумыг зарцуулсан.

Page 28: Ulaabaatar presentation zassan

Шийдвэрлэх арга зам: Орон сууцны дулаалга, айл өрхүүдийг дулаалга гэх мэт утаатай

тэмцэх маш олон ажилд хөрөнгө зарцуулсан боловч ахиц гарц харагдахгүй байна. Харин утаа угаарыг бууруулах цорын ганц бөгөөд үр дүнтэй ажил бол орон гэр хорооллыг байхгүй болгох буюу бүх айлыг орон сууцжуулах ажил болоод байна.

2012 онд Улаанбаатар хотод 126100 орон сууцанд 410000 хүн амьдардаг байсан бол 2014 онд 147500 сууцанд 550000 өрх болж өссөн. Энэ онд Улаанбаатар шинээр 30 орчим мянган айлын орон сууц ашиглалтанд орохоор байгаа. Энэ эрчээрээ явбал 2020 он гэхэд Улаанбаатар хотын бүх айл өрхийг төвийн болон хэсэгчилсэн дулааны шугамд бүрэн холбох боломж байна. Ингэсэн тохиолдолд агаарын бохирдол 60 хувиар буурна.

Page 29: Ulaabaatar presentation zassan

Сургууль цэцэрлэгт хамрагдалт өмнө ба одоо: 2012 он: Улаанбаатар хотод 2012 оны байдлаар ерөнхий боловсролын 207 сургуульд 186822 хүүхэд хамрагджээ. Үүнээс төрийн өмчийн 111, хувийн 96 сургуульд хүүхдүүд хамрагдсан байна.Тус онд 351 цэцэрлэгт 67433 хүүхэд хамрагдсан бөгөөд үүний 56201 хүүхэд нь төрийн өмчийн 185 цэцэрлэгт, 11232 хүүхэд нь хувийн 166 цэцэрлэгт хамрагдаж байв. Цэцэрлэгт хамрагдах ёстой нийт хүүхдүүдийн ердөө 65,3 хувь нь л сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг байжээ. 2015 он: Улаанбаатар хотод 2015 оны байдлаар Ерөнхий боловсролын 215 сургуульд 202510 хүүхэд суралцаж байна. Үүнээс төрийн өмчийн 119 сургууль 180335, хувийн хэвшлийн 94 сургуульд 22175 хүүхэд суралцаж байна. Энэ онд 494 цэцэрлэгт 81483 хүүхэд хамрагдаж байна. Үүний 61452 нь төрийн өмчийн 180 цэцэрлэгт хамрагдаж байгаа бол 20031 хүүхэд нь хувийн хэвшлийн 314 цэцэрлэгт хамрагдаж байна. Цэцэрлэгт хамрагдах ёстой нийт хүүхдийн 75.3 хувь цэцэрлэгт хамрагдаж 3 жилийн өмнөх байдалтай харьцуулж үзвэл даруй 10 хувиар өсчээ.

Сургууль цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал, түүнийгшийдвэрлэх арга зам

Page 30: Ulaabaatar presentation zassan

Сургууль цэцэрлэгийг шинээр байгуулахад тулгамддаг асуудлууд:

2012 онд улсын болон нийслэлийн төсвөөр 107 бага сургууль, 30 цэцэрлэг шинээр барьж байгуулах төсвийг баталж байв. Харамсалтай нь уг сургуулийн цэцэрлэгийн 70 орчим хувь нь газрын асуудал шийдэгдээгүй гэдэг шалтгаанаар 2013 онд баригдалгүй баталсан хөрөнгө нь буцаагдсан байдаг.Хамгийн гол бэрхшээл нь 2012 он хүртэлх хугацаанд баригдаж ашиглалтад орсон орон сууцны хорооллуудын дунд сургууль цэцэрлэгийг барьж байгуулах газрыг огт тусгаж байгаагүйгээс үүдэн шинээр боссон хорооллын ойролцоо сургууль цэцэрлэг барих боломж байхгүй байна. Жишээлбэл: Баянмонгол хороолол, их монгол хорооллын орчимд цэцэрлэг сургууль шинээр барих газар огт байхгүй байгаа юм.

Сургууль цэцэрлэгийн хүрэлцээг хэзээ бүрэн хангах вэ?Нийслэлд 362 сургууль цэцэрлэг, дотуур байр, спорт заал шинээр барьсан тохиолдолд сургууль цэцэрлэгийн хүрэлцээ бүрэн хангагдана гэсэн судалгаа байгаа. Хэрвээ улс орны эдийн засгийн байдал тогтвортой байж, шаардагдах хөрөнгө төсвийг жил бүр суулгаж байвал 2018 он гэхэд бүх хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт бүрэн хамруулах боломжтой болно.

Page 31: Ulaabaatar presentation zassan

Улаанбаатар хотын замын түгжрэл, түүнийг бууруулах арга зам

Анх Улаанбаатар хотыг төлөвлөхдөө хамгийн дээд тал нь 650 мянган хүнтэй байхаар тооцоолж байгуулжээ. Гэвч одоо Улаанбаатар хот 13000000 хүн амтай, метро хот болон өргөжөөд байна. Анх төлөвлөснөөс даруй 2 дахин их хүн амтай болсонтой зэрэгцэн боссон нэг асуудал бол түгжрэлийн асуудал болоод байна.

Түгжрэлийг бууруулахаар хэрэгжүүлсэн арга хэмжээ:Авто замын түгжрэлийн асуудал нь 2009 оноос эхлэн яригдах болсон бөгөөд 2012 он

гэхэд түгжрэлийн байдал туйлдаа хүрсэн гэхэд болно. НИТХ-ын 2012.08.22-ны өдрийн 02/08 тогтоолоор Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц хөтөлбөрийг баталж, дугаарын хязгаарлалтыг хийсэн нь эхэндээ үр дүнгээ өгч байсан боловч улмаар автомашины тоог тухайн үеийн нөхцөл байдлаас даруй 3 жилийн 1.7 дахин өсгөхөд хүргэсэн байна.Энэ тоо цаашид эрчимтэй өснө.

Шалтгаан нөхцөл: Түгжрэл үүсгээд байгаа шалтгаан нөхцлүүд: Жолооч нарын соёлгүй, тэвчээргүй, бүдүүлэг байдалНарийхан зам харгуй, гэрэл дохионы зохицуулалт бурууЖижигхэн хотод хэт ахадсан олон машинЖолооч нартай хариуцлага тооцдог механизм сулШийдвэрлэж буй арга зам:Улаанбаатар хотод 2012 оноос хойш 80,1 км замыг шинээр тавьж, 144.7 км замыг

өргөтгөн шинэчилжээ. Түүнчлэн бондын хөрөнгөөр хамгийн өндөр ачаалал авдаг 33 уулзварыг өргөтгөн шинэчлэх ажил явагдсан нь авто замын нэвтрүүлэх чадамжийг 2 дахин сайжруулсан. Түүнчлэн нүхэн болон гүүрэн гарцыг хүн ихээр зорчдог бүсүүдэд байршуулж ажиллаж байна.

Page 32: Ulaabaatar presentation zassan

Улаанбаатар хотод бүртгэлтэй авто машинуудын өсөлтийн график

2005 2008 2012 20150

50000

100000

150000

200000

250000

300000

350000

400000

450000

Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо

Д/Д Улаанбаатар хотод бүртгэлтэй авто машинуудын тоо

Он

1 73470 2005

2 106848 2008

3 224587 2012

4 385988 2015

Page 33: Ulaabaatar presentation zassan

Түгжрэлийг байхгүй болгох арга зам: Замын хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Уг хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн авто тээврийн осол 2 дахин, согтуугаар жолоо баригчдын тоо 3 дахин буурчээ. Түүнчлэн түгжрэл бөглөрөл өмнөх жилүүдтэй харьцуулахад 20 хувиар багассан байна. Цаашид энэ тоо бүрч эрчимтэй буурна.Түүнчлэн Чингисийн талбайг тойрсон их төвлөрлийг 2020 гэхэд байхгүй болгохоор зорьж ажиллаж байгаа бөгөөд хотын 8 дэд төв ашиглалтад орж, НЗДТГ-ыг нүүлгэн шилжүүлэх, барилгын болон авто машины захуудыг хотоос гаргах ажил эрчимтэй хийгдэж байна.

Page 34: Ulaabaatar presentation zassan

Төвлөрөл сааруулах асуудалУлаанбаатар хотыг чиглэсэн их нүүдэл, түүнээс үүдэлтэй

зохисгүй төвлөрөл нь хотын байгаль, экологийн нөхцөлийг гамшгийн хэмжээнд хүргэн, инженерийн болон нийгмийн дэд бүтцэд томоохон хөрөнгө оруулалтыг шаардаж, мөн түүнчлэн бусад бүсүүдийн хөгжлийг зогсонги байдалд хүргэж, улмаар Нийслэл Улаанбаатар хот цаашид тогтвортой, тэнцвэртэй хөгжих,  хамгийн гол нь хүний хөгжил, аюулгүй байдлыг бүрдүүлэх чадамжгүй болгож байна. 

Нийслэл улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлийг сааруулах талаар 2012 оноос хэдэн хэдэн үйл ажиллагаа, хөтөлбөр батлагдлаа.

2015 оны 7 дугаар сарын 10 нд батлагдсан бага тойруугийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь одоо амьдарч байгаа 58 мянган иргэдийг 20 хүртэл бууруулах зорилготой төлөвлөлт юм.

Мөн Багануур, Налайх дүүргүүд дагуул хотууд болсоноор Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөлт буурах юм.

Page 35: Ulaabaatar presentation zassan

Улаанбаатарын хүн амын хэтийн төлөв:  Улаанбаатарын хаяа, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд

Улаанбаатарын бүсийн хүн амын хэтийн төлөвийг тодорхойлсон.

2030 онд Улаанбаатарын бүсийн хүн ам Монгол улсын нийт хүн амын 50.3%-аас хэтрэхгүй байхаар тооцов. Улаанбаатарын бүсийн нийт хүн амд хаяа, дагуул хот тосгодын хүн амын эзлэх хувь 2010 онд 8.9% байсанбол 2030 онд 20.6 хувь болж 3.5 дахин нэмэгдэнэ. Харин бүс дотроо Улаанбаатарын хүн амын эзлэх хувь 2010 онд 91% байсан бол 2030 онд 79.4 хувь болж буурах хандлагатай байна.

Page 36: Ulaabaatar presentation zassan

Нэг төвт хотоос олон төвт, орчин үеийн хот болгон хөгжүүлнэ:Өнөөгийн Улаанбаатар хот нь нэг төвт хот юм. Улаанбаатарыг бага, их тойргоор төлөвлөн байгуулж, төрийн эрх барих дээд байгууллага, яамд, гадаадын элчин сайдын яамд, санхүү бизнес, худалдаа үйлчилгээ, соёл шинжлэх ухааны болон боловрсолын байгууллагууд зэрэг олон улс, нийслэлийн чанартай, төр захиргааны бүхий л байгууллага их, бага тойрогт байрлаж, үйл ажиллагаагаа явуулж ирлээ. Нийслэл хот жил ирэх тусам өргөжин тэлж, энэхүү өсөлт хөгжлийг даган бий болж буй хэрэгцээ шаардлагыг нэг төвт хот хангаж чадахгүй болсон тул Улаанбаатар хотыг олон төвт, орчин үеийн хот болгон хөгжүүлэх зорилтыг энэхүү Ерөнхий төлөвлөгөөгөөр дэвшүүллээ. Ингэснээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг төлөвлөлтийн найман бүс болгон хөгжүүлнэ. Төлөвлөлтийн эдгээр найман бүс нь тус бүрдээ засаг захиргаа, худалдаа, үйлчилгээ, нийгмийн дэд бүтцийн үйлчилгээ бүхий иж бүрэн цогцолбор төвтэй байх юм.

Page 37: Ulaabaatar presentation zassan

Нийгмийн дэд бүтцийн үйлчилгээ бүхий иж бүрэн цогцолбор төвтэй байх юм

Page 38: Ulaabaatar presentation zassan
Page 39: Ulaabaatar presentation zassan

Гэр хорооллын дахин төлөвлөх ажлын явц

Page 40: Ulaabaatar presentation zassan

УИХ-аар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Нийслэлийн ИТХ-ын 2013 оны тогтоолоор  24 байршилд 77 блок, 16109 нэгж талбарын 1547,8 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байна . 2014 оны 10 сард эхний ээлжийн орон сууцыг ашиглалтад оруулсан бөгөөд 2015 оны 7 сарын байдлаар дараагий ээлжийн барилгуудыг хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Уг төслийг 34 аж ахуйн нэгж хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явц 36%-тай явж байна.

Page 41: Ulaabaatar presentation zassan

Хүрэх үр дүн:

Дахин төлөвлөлтийн ажил ердөө 12 600 га, талбайг хамарч байгаа ч 180 000 айлын орон сууц шинээр бий болох юм. Хамгийн сүүлийн судалгаагаар Улаанбаатар хотод 260 мянган гэр хорооллын өрх байгаа судалгаа бий. Дахин төлөвлөлтийн байршлуудад гэр хорооллын айлуудыг оруулах зорилгоор нийслэлийн төсөвт 15 тэрбум төгрөгийг суулгаж, орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хувийг буцалтгүй тусламжаар олгох ажил хийгдэж байгаа юм. Дахин төлөвлөлтийн ажил бүрэн хэрэгжсэн тохиолдолд Улаанбаатар хот олон жил бугшсан гэр хорооллоос бүрэн салах боломж бололцоо бүрдэнэ.

Page 42: Ulaabaatar presentation zassan

Дахин төлөвлөлтийн сайн үр нөлөө:

Гэр хорооллын дахин төлөвлөлт Гэрхороололд 2 дэд болон 24 бичил төвүүдийг барьж байгуулна. Гэр хорооллын:

• 2501.3 га буюу 25 хувийг дахин төлөвлөж, өндөр болон дунд давхрын барилгаар барилгажуулна.

• 2720га буюу 28 хувийг хувийг нам болон дунд давхрын барилгажилтаар дахин төлөвлөж, хэсэгчилсэн инженерийн шугам сүлжээнд холбоно.

• 4402.5га буюу 46 хувийн гэр хорооллын хэсэгт үе шаттайгаар бие даасан шугам сүлжээтэйгээр газрыг шинэчлэн зохион байгуулна.

Page 43: Ulaabaatar presentation zassan

Нийслэлийн 2015 оны төсөв

НИТХ-ын 2014.12.24-ны өдрийн 21/32 тоот тогтоолоор нийслэлийн төсвийг баталсан. Уг тогтоолд: Нийслэлийн төсвийн нийт орлого нь 424 тэрбум байна. Үүнээс татварын орлого 386 тэрбум, татварын бус орлого 38 тэрбум, тусламжийн орлого 21 тэрбум байна хэмээн төсөвлөсөн.

Алдагдалтай төлөвлөсөн 21 тэрбум,

Page 44: Ulaabaatar presentation zassan

Төсөвт учирсан хүндрэл бэрхшээлүүд:

2015 оны эхний 7 сарын байдлаар төсвийн алдагдал 63.4 тэрбум төгрөгөөр тасраад байна.

Үүнээс татвараас олох орлого -43.3 тэрбум төгрөгөөр, татварын бус орлого -20.3 тэрбум төгрөгөөр тусламжийн орлого -3.3 тэрбум төгрөгөөр тус тус тасраад байна.

Тасалдлын гол хэсэг нь: Газрын төлбөрийн орлого, өмч хувьчлал, дуудлага худалдаа 90 шахам хувийг эзлэж байна.

Page 45: Ulaabaatar presentation zassan

Шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаар

УИХ-ын 2015 оны хаврын чуулганаар Захиргааны ерөнхий хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Хууль тогтоомжийн тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зэрэг нийслэлийн байгууллагуудын болон нийслэлийн оршин суугч иргэдийн амьдрал, үйл ажиллагаатай олон хууль батлагдсан. Үүнээс нийслэл хот, түүнтэй шууд холбоотой 2 чухал хуулийг товч танилцуулъя.

Page 46: Ulaabaatar presentation zassan

Нийслэл хотын албан татварын тухай хууль:

Монгол Улсын Их Хурал 2015  оны  06 дугаар сарын  19-ний  өдөр баталсан бөгөөд энэ хуулийг 2015 оны 10 дугаарсарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Энэ хуулиар дараах бараа, үйлчилгээнд нийслэл хотын албан татвар ногдуулах, уг татварыг төсөвт төвлөрүүлэх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулна. Үүнд:

Жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи

Зочид буудлын үйлчилгээ; Амралтын газрын үйлчилгээ; Рестораны үйлчилгээ; Баарны үйлчилгээ.

Page 47: Ulaabaatar presentation zassan

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль:

Монгол Улсын Их Хурал 2015  оны  06 дугаар сарын 26-ны өдөр баталсан.

Энэ хууль нь иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хот, суурин газрын барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр  барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах юм.

Page 48: Ulaabaatar presentation zassan

Дүгнэлт Нийслэлийн МАХН-ын хороог бүтэц зохион байгуулалтанд

оруулах шаардлагатай Сонгуулийн тойрог,хэсгүүдийн хэмжээнд нарийвчилсан

судалгаа хийх замаар сонгуулийн үеийн арга хэмжээг тодорхойлох

Сонгуулийн хуулинд нам эвслийн авсан саналын тоогоор мандат хуваарилах асуудлыг тусгуулах

Нийслэлийн төвлөрлийг хот байгуулалтын онол, орчин үеийн туршлагаар хийхгүй байгаа нь Одоогийн НИТХ,ЗДТГ-ын бодлогын алдаатай, төвлөрлийг улам нэмэгдүүлэх муу талтай

Төвлөрлийг сааруулах төлөвлөлтийн арга хэрэгслийн зэрэгцээ хот руу шилжих хөдөлгөөнийг сааруулах хууль эрх зүйн механизм бий болгох

Нийслэлийн төвлөрөл болон одоо тохиолдож байгаа НЭЗ-ийн асуудлыг нэг мөр тууштай арга нь “Улаанбаатар бүсийн хөгжлийн” концепци мөн.

Page 49: Ulaabaatar presentation zassan

2015 оны 9 сарын 9

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА