tv eh hel hicheel 3

39
Хэлний нэгжүүдийн хувиргал, хэрэглээ Н. Батбаяр (79 дүгээр сургуулийн багш)

Upload: batuur

Post on 12-Jul-2015

3.598 views

Category:

Documents


15 download

TRANSCRIPT

Page 1: Tv eh hel hicheel 3

Хэлний нэгжүүдийн

хувиргал, хэрэглээ

Н. Батбаяр

(79 дүгээр сургуулийн багш)

Page 2: Tv eh hel hicheel 3

Эхийн хувиргал, найруулга

Мэдлэг, ойлголт:

Хураах

Тулгуур үгсийг олох

/ ноѐн нуруу болсон

гол үг, өгүүлбэрүүд/

Эхийн санааг товч

илэрхийлэх

/ Өгүүлбэрээр,

хэлцээр /

Чадвар:

Эхийг задалж

шинжлэх.

Зохиолын хэрэг

явдлыг ойлгох

Аливаа эхийг

өөрийнхөөрөө

товчлон тунгаах

Хуримтлуулсан

мэдлэгээ

ашиглах.

Page 3: Tv eh hel hicheel 3

Мэдлэг, ойлголт:

Дэлгэрүүлэх

Эхийг тулгуур

үг, холбоо

үг, өгүүлбэрээр

нэмэн дэлгэрүүлэх

Эхийн хэсгийг

дэлгэрүүлэн зохион

бичих / зохиомж, илтгэл, эсээ /

Чадвар:

Хэлний мэдлэгээ

бүтээлчээр

ашиглах

Өөрийн үгийн

сангийн нөөц

мэдлэгээ

илрүүлэх

хэрэглэх

Хуримтлуулсан

мэдлэгээ

ашиглах.

Page 4: Tv eh hel hicheel 3

Мэдлэг, ойлголт:

Тонгоргох

Эхийн бүтцийн

хэсгүүдийг солин

найруулах

Эхийн доторх

цогцолборуудын

байрыг солих

Чадвар:

Хувирган

өөрчлөх

Логик сэтгэхүй

Найруулан

бичих

Хуримтлуулсан

мэдлэгээ

ашиглах.

Page 5: Tv eh hel hicheel 3

Мэдлэг, ойлголт:

Салаалах Тулгуур үгийг солин

орлуулж, найруулах

Нэгжүүдийг солин найруулах

/ хэлцийг хэлц бусаар,

хэлц бусыг хэлцээр /

Эхийн найруулгын төрлийг

өөрчлөх / хүүрнэмжийг

тоочих гэх мэт/

Хэлбэрийг солин найруулах

/яруу найргийг

үргэлжилсэн үгээр /

Чадвар:

Хэлний

найруулан

бичих

Хувирган

өөрчлөх

Хуримтлуулсан

мэдлэгээ

ашиглах.

Page 6: Tv eh hel hicheel 3

Мэдлэг, ойлголт:

Хураах

Дэлгэрүүлэгч гишүүдийг

хасаж цөм өгүүлбэр болгох

Бүрэн өгүүлбэрийг бүрэн

бус болгох

Өгүүлбэрийн үг хэллэгийг

төлөөний үгээр орлуулах

Онцолбор гишүүнээр

хураах-Давтлага хэзээ хийнэ гэсэн бэ?

-Одоо

Чадвар:

Өгүүлбэрийг

задалж

шинжлэх.

Үйл явдлыг

ойлгох

Өгүүлбэрийн

цөм бүтцийг

тунгаах

Хуримтлуулсан

мэдлэгээ

ашиглах

Өгүүлбэрийн хувиргал, хэрэглээ

Page 7: Tv eh hel hicheel 3

Мэдлэг, ойлголт:

Дэлгэрүүлэх

Цөм өгүүлбэрт

дэлгэрүүлэгч гишүүд нэмэх

Бүрэн бус өгүүлбэрийг

бүрэн болгох

Төлөөний үгийг сэргээн

дэлгэрүүлэх

Нэр өгүүлэхүүнд баймж,

туслах үг нэмэх

Чадвар:

Өгүүлбэрийг

задалж

шинжлэх.

Үйл явдлыг

ойлгох

Өгүүлбэрийн

дэлгэрүүлэгч

гишүүнийг

хэрэглэх

Хуримтлуулсан

мэдлэгээ

ашиглах

Page 8: Tv eh hel hicheel 3

Мэдлэг, ойлголт:

Салаалах

Хүүрнэх

өгүүлбэрийг, асуух, анхаару

улах, захирах өгүүлбэр

болгох

Үйлийн хэв, байдлын

дагаврыг солих

Нэрийн тийн ялгалын

нөхцөлийг солин найруулах

Үйлийн тийн ялгалын

нөхцөлийг солих

НӨ-ийн холбох нөхцөлийг

солих

Чадвар:

Өгүүлбэрийг найруулан хувиргах

Нөхцөл дагаврыг нүдэлж тогтоосон мэдлэг

Солин найруулах

Хуримтлуул-сан мэдлэгээ ашиглах

Page 9: Tv eh hel hicheel 3

Мэдлэг, ойлголт:

Тонгоргох

Өгүүлбэрийн

гишүүдийн байрыг

солих

Нийлмэл өгүүлбэрийн

байрыг солих

Өгүүлбэрийн

гишүүдийг тонгоргон

эргүүлж найруулах

Чадвар:

Хэлний

мэдлэгээ

ашиглан солих

сонгох

Найруулан

бичих

Ажиглаж

эргэцүүлэх

Хуримтлуулсан

мэдлэгээ

ашиглах.

Page 10: Tv eh hel hicheel 3

Үгийн хувиргал, хэрэглээ

Мэдлэг, ойлголт:

Хураах

Нийлмэл нэрлэлтийг

үсэг, үеэр товчлох /

НҮБ, Мон Ца Мэ /

Нийлмэл үгийг аль нэг

үгээр нь нэрлэх / хөхөө

шувуу – хөхөө, шувуу/

Хүнийг нэрийг цээрлэн

хүндэтгэж хураах / Лу

багш гэх мэт/

Чадвар:

Үг товчлох аргаа

хэрэглэх

Хураагдсан

үгийг ойлгох

Ажиглах

Хуримтлуулсан

мэдлэгээ

ашиглах

Page 11: Tv eh hel hicheel 3

Мэдлэг, ойлголт:

Дэлгэрүүлэх

Нийлмэл үгээр нэг

ухагдахууныг нэрлэх

Хэлц үгээр нэг

ухагдахууныг нэрлэх

Үг давтан

дэлгэрүүлэх

Нэг зүйлийг олон

үгээр нэрлэх

Чадвар:

Үг дэлгэрүүлэх

арга хэрэглэх

Ажиглах

Хуримтлуул-

сан мэдлэгээ

ашиглах

Page 12: Tv eh hel hicheel 3

Мэдлэг, ойлголт:

Салаалах

Төрөл үг үүсгэх /

үз, үзлэг, үзвэр гэх

мэт/

Нэр, үйл үгийг хэл

зүйн хувиллаар

хувилгах

Үгийг утга салаалах

Чадвар:

Үг салаалах

арга хэрэглэх

Ажиглах

Хуримтлуул-

сан мэдлэгээ

ашиглах

Page 13: Tv eh hel hicheel 3

Мэдлэг, ойлголт:

Тонгоргох

Хоршоо үгийн байрыг

солих / идэш хоол-

хоол идэш/

Угсарсан нийлмэл

үгийн байрыг солих /

зуны халуун- халуун

зун /

Чадвар:

Үг тонгоргох

арга хэрэглэх

Ажиглах

Хуримтлуул-

сан мэдлэгээ

ашиглах

Page 14: Tv eh hel hicheel 3

Бүтээврийн хувиргал, хэрэглээ

Мэдлэг, ойлголт:

Хураах

Авиа хасагдах /гээгдэх/

Эгшиг ба гийгүүлэгч

авиа /намрын, нөхөд/

Нэрийн тийн ялгалын

нөхцөл хоосноор

илрэх

/ ном уншив/

Чадвар:

Бүтээвэр хураах

арга хэрэглэх

Хураагдсан

бүтээврийг

ойлгох

Ажиглах

Хуримтлуулсан

мэдлэгээ

ашиглах

Page 15: Tv eh hel hicheel 3

Мэдлэг, ойлголт:

Дэлгэрүүлэх Авиа нэмэгдэх

9+9=9э9 од+ж

9+7э=9э7э үз+гч

7+7=7э7 хур+л

...эг+ээ= эгГээ

/н,х,г/ тэрэг+ий

Үйлийн хэв, байдал

давхарлах

/ургуулах, явсхийчих/

Чадвар:

Бүтээвэр

дэлгэрүүлэх арга

хэрэглэх

Зөв бичих

дүрмийн мэдлэгээ

хэрэглэх

Хэв байдлын

нөхцөлийг нүдэлж

тогтоосон

Хуримтлуулсан

мэдлэгээ ашиглах

Page 16: Tv eh hel hicheel 3

Мэдлэг, ойлголт:

Салаалах Төлөөний үгийн язгуур

өөрчлөгдөх /

би, миний, надад гэх

мэт/

Үйлийн нөхцөл сэлгэх

холбох, төсгөх нөхцөл

/хүр, хүрч, хүртэл гэх

мэт /

Нэрийн холбох нөхцөл

сэлгэх

Тийн ялгал / сонин –

г, - оос үзэх гэх мэт /

Чадвар:

Бүтээвэр

салаалах арга

хэрэглэх

Зөв бичих

дүрмийг хэрэглэх

Хэв байдлын

нөхцөлийг нүдэлж

тогтоосон

Хуримтлуулсан

мэдлэгээ ашиглах

Page 17: Tv eh hel hicheel 3

Мэдлэг, ойлголт:

Тонгоргох

Бүтээврийн авиа байраа

солин ойролцоо утга

илтгэх

Гийгүүлэгч авиа / тэс

цохь – сэт цохь, гурил-

гулир, халбага –хавлага

, Дагва- Даваг

/хэлэхүйд/ гэх мэт

Эгшиг авиа Пагма-

Пагам /

Чадвар:

Бүтээвэр

тонгоргох арга

хэрэглэх

Зөв бичихүй ба

хэлэхүйг

ухаарах

Ажиглах

Хуримтлуулсан

мэдлэгээ

ашиглах

Page 18: Tv eh hel hicheel 3

Д. Батбаяр

“Цахилж яваа гөрөөс” туужийн

хэсгээс

Хичээлд ашиглаж буй эх зохиол:

Page 19: Tv eh hel hicheel 3

А хэсэг: ...Нэг удаа Дамба: -Нөгөөдүүлээ нэг эргэчхээд

ирье гэхэд нь Тогоохүү: Тэг. Тэг. Аль эртний л тэгэх байсан юм

хэмээн хэлэвч “Идээшиж дассан амьдрал уруугаа эргэж

очихоороо ирэхгүй болчих юм биш байгаа даа” гэж бас бодно.

Дамба хуучин гэртээ очихдоо агентаас хүүхдэдээ нэг кг

чихэр, шинэ гутал авч очно. Гэр доторхыг тойруулан харахад

цөм түүний хийсэн, авсан, дандаа нүдэнд ижил дасал болсон

зүйлс байна. Хатавчнаас хоймор хүртэлх эд юмсаа харж

суусан Дамбын нүдэнд авдар дээрх жаазтай зурагны өмнөх

хүрэл гөрөөс туслаа. Энэ хүрэл гөрөөс бол Дэжидийн ямагт

нандигнан хайрлаж, хямгадаж байдаг зүйлийнх нь нэг билээ.

Анх Дамбын өвөг эцэг тэр хоѐрын айл болоход “Манайхан үе

удмаараа л хадгалсан эд юм шүү. Миний хүү хадгалж

яваарай. Элэнц хуланцаас уламжлагдаж ирсэн болохоор харж

явахад аятайхан л байдаг юм” гэж хэлээд өгсөн билээ. Урд

хоѐр хөлийнхөө нэгийг бохирон, нөгөөг жийн тайвнаар хэвтэж

байгааг нь харсан хэн ч болов шохоорхом сонин амьтан

байжээ.

Page 20: Tv eh hel hicheel 3

Б хэсэг

...Дэжидийн сэтгэл улам эль хуль, ямар нэг юмаа

гээчхээд цөхрөлтгүй эрэлд хатаж явах мэт болов. Дамбыг

зөвхөн нүүлгэж буулгачхаад хүний хүн мэт давхиад явчихсанд

нь бус, ерөөс сэтгэлд нь нэг юм онгойж эзгүйрэн, тэрийг

мэдрэх тусам үгүйлж харамсах ажээ. Гэдсэн дэх хүүхэд

томрох тусам улам санаа зовох болжээ. ...Энэ үед тэрээр

нэгэн зүүд зүүдэлдэг.

Хэдийд яагаад амь орчихсоныг бүү мэд, толиных нь

урд байдаг хүрэл гөрөөс цэлгэр их талын дундуур цааш

цахилах бөгөөд Дэжид хойноос нь шилбүүр барьчихсан гүйж

явна. Дэжидийн гүйх тусам гөрөөс цаашилсаар олон

сүрэгтэйгээ нийлэн цахилан цахилсаар холдоход цөхөрч

туйлдсан. ...Гэтэл гурав дөрөв хоногоос хүү нь энэ тэрийг

сонирхдогоо ч больж, морин дээрээ үүргэлэн уначих гэж

айлгах ч юм уу, эсвэл ам цангалаа, гэдэс өлслөө гэх буюу

заримдаа “харья ээжээ, аягүй бол аав ирчхээд хүлээгээд

байгаа” гэх мэтээр зовоох болов.

Page 21: Tv eh hel hicheel 3

В хэсэг: Энэ үед Дамба ч мөн хадланд гаран хэд

хонож байсан бөгөөд бороо орсон учир хадланчид өвс

хатахыг хүлээн хэд хоногоор гэртээ харихад Дамба ч гэсэн

дасаж ээнэгшсэн хуучин гэртээ давхиад харих юм сан гэсэн

халуун хүсэл төрж суудаг.

Ингээд учир явдлаа эхлээд Тогоохүүд ярьж учраа

ололцъѐ гэж бодон очоод байж байтал тэднийхийг чиглэн

хоѐр морьтой хүн ирсэн нь хүү, эхнэр хоѐр нь байлаа. “Яах

бол доо? юу гэх бол? хэмээн Дамба, Тогоохүү хоѐрын хэн

хэн нь дотроо эмээн, чимээгүйхэн хүлээн сууцгаана. Гэтэл

Дэжид: - Нэгэнт бидний явдал ийм болсон хойно, бид нэг

нэгнийдээ орж гарч, мэндтэй устай, тустай дэмтэй явцгаах

нь дээр гэж хэлдэг.Ингээд боодолтой юмаа задлан хүрэл

гөрөөс гаргаж ирээд: - Дамбын өвөг эцгээс үе дамжин

ирсэн эд юм гэнэ билээ. Энийг би танайд байх учиртай юм

гэж зориуд авчирч өгч байгаа юм гээд авдар дээр нь тавиад

хүүгээ дагуулан гарна...

Page 22: Tv eh hel hicheel 3

Эхийн сорил

1. А хэсгийн эхлэл цогцолборт ямар хувиргал хийсэн байна бэ?

...Нэг удаа Дамба: -Нөгөөдүүлээ нэг эргэчхээд ирье гэхэд нь Тогоохүү “Идээшиж дассан амьдрал уруугаа эргэж очихоороо ирэхгүй болчих юм биш байгаа даа” гэж бас бодсоноо, тэг тэг, аль эртний л тэгэх байсан юм хэмээн хэлнэ.

a. Салаалах

b. Тонгоргох

c. Хураах

d. Дэлгэрүүлэх

e. Хувиргаагүй

Page 23: Tv eh hel hicheel 3

2. Б хэсгийн “...Дэжидийн сэтгэл улам эль хуль, ямар нэг юмаа гээчхээд цөхрөлтгүй эрэлд хатаж явах мэт болов. Дамбыг зөвхөн нүүлгэж буулгачхаад хүний хүн мэт давхиад явчихсанд нь бус, ерөөс сэтгэлд нь нэг юм онгойж эзгүйрэн, тэрийг мэдрэх тусам үгүйлж харамсах ажээ. Гэдсэн дэх хүүхэд томрох тусам улам санаа зовох болжээ...” гэсэн цогцолборыг хэлцээр хураавал аль нь тохирох вэ?

a. Тэмээн дээр ямааны гарз

b. Тэнэгийн дотор уужуу

c. Муу эмд уйлах чөлөө олдохгүй

d. Нэрмээс дээр нэмэр болох

e. Аз хүү байвал ѐоз хүүгээр хожно

Page 24: Tv eh hel hicheel 3

3. В хэсгийн “Энэ үед Дамба ч мөн хадланд

гаран хэд хонож байсан бөгөөд бороо орсон

учир хадланчид өвс хатахыг хүлээн хэд

хоногоор гэртээ харихад Дамба ч гэсэн дасаж

ээнэгшсэн хуучин гэртээ давхиад харих юм

сан гэсэн халуун хүсэл төрж суудаг..

цогцолборын тулгуур үгийг зөв бүлэглэсэн

хэсгийн олоорой.

a. Дамба, хадлан, бороо, гэр, халуун хүсэл

b. Дамба, бороо, өвс, халуун хүсэл, суудаг

c. Дамба, хэд хоног, хатахыг хүлээх, хүсэл

d. Дамба, энэ үе, ээнэгшсэн гэр, халуун хүсэл

e. Дамба, хадлан, бороо, хуучин гэр, хүсэл төрөх

Page 25: Tv eh hel hicheel 3

4. Дэжидийн нандигнан хайрладаг байсан

хүрэл гөрөөсийг

“Урд хөлөө бохирч

Урагш харсан нь амгалан

Удам дамжсан түүхийн гэрч

Улс олны хараа булаам” гэж шүлэглэвэл

яаж хувиргасан байна вэ?

a. Тонгоргож

b. Хувиргаагүй

c. Хурааж

d. Дэлгэрүүлж

e. Салаалж

Page 26: Tv eh hel hicheel 3

Өгүүлбэрийн сорил

5. “...Гэтэл гурав дөрөв хоногоос хүү нь энэ

тэрийг сонирхохоо болиод, морин дээрээ

үүргэлж уначих гэж айлгах” гэсэн өгүүлбэрийг

ажиглаад яаж хувиргасныг олоорой.

a. Дэлгэрүүлж

b. Салаалж

c. Хурааж

d. Тонгоргож

e. Хувиргаагүй

Page 27: Tv eh hel hicheel 3

6. В хэсэгт эхний үйл явдлыг

дараагийн цогцолбортой холбож

байгаа гадаад холбоосыг солин

найруулбал аль нь тохирох вэ? A. Гэтэл

B. Гэвч

C. Тэгээд

D. Ингэх нь

E. Иймийн тул

Page 28: Tv eh hel hicheel 3

7. “Ингээд боодолтой юмаа задлан

хүрэл гөрөөс гаргаж авдар дээр

хүндэтгэлтэйгээр тавив” гэсэн

өгүүлбэрт ямар хувиргал хийсэн

байна вэ?

a. Салаалах

b. Тонгоргох

c. Хураах

d. Дэлгэрүүлэх

e. Хувиргаагүй

Page 29: Tv eh hel hicheel 3

8. Тонгоргох хувиргал хийсэн өгүүлбэрийг

олоорой.a. Дамба хуучин гэртээ очихдоо агентаас

хүүхдэдээ нэг кг чихэр, шинэ гутал авч очно.

b. Эд юмсаа харж суусан Дамбад хүрэл гөрөөс

туслаа.

c. Энэ хүрэл гөрөөс бол Дэжидийн ямагт

нандигнаж хайрлаад, хямгадаж байсан зүйлийнх нь

нэг билээ.

d. Миний хүү, үе уламжлан хадгалж

дамжуулаарай.

e. Урд хоѐр хөлийнхөө нөгөөг жийн, нэгийг

бохирон тайвнаар хэвтэж...

Page 30: Tv eh hel hicheel 3

9. “Идээшиж дассан амьдрал уруугаа

эргэж очихоороо ирэхгүй болчих юм

биш үү?” гэж хувиргавал ямар хувиргал

болох вэ?

a. Салаалах

b. Тонгоргох

c. Хураах

d. Дэлгэрүүлэх

e. Хувиргаагүй

Page 31: Tv eh hel hicheel 3

Үг ба бүтээврийн сорил

10. “Ингээд учир явдлаа эхлээд Тогоохүүд

ярьж учраа ололцъѐ гэж бодон...” гэсэн

өгүүлбэрийн онцолсон үгийг зөв бичих

дүрэмтэй холбон ямар хувиргалд байгааг

олоорой.

a. Хураах

b. Тонгоргох

c. Салаалах

d. Дэлгэрүүлэх

e. Хувиргаагүй

Page 32: Tv eh hel hicheel 3

11. “Тогоохүүд ярьж учраа ололцъѐ...”

гэсэн өгүүлбэрийн онцолсон үгийг

хэлцээр дэлгэрүүлбэл аль нь тохирох

вэ?

a. Үзэж тарж үсэрч наалдах

b. Хэл амаа долоох

c. Хэл амаа билүүдэх

d. Нэг тийшээ болох

e. Эрүүний шөл уух

Page 33: Tv eh hel hicheel 3

12. “...Нэг удаа Дамба: -Нөгөөдүүлээ

нэг эргэчхээд ирье...” өгүүлбэрт

байгаа төлөөлөн хурааж

илэрхийлсэн үг нь аль вэ?

а. нэг удаа

b. нөгөөдүүлээ

c. эргэчхээд

d. ирье

e. Дамба

Page 34: Tv eh hel hicheel 3

13. “хад” гэсэн язгуураас –лан, – уур

гэх мэт дагавар залгаж үг бүтээвэл

ямар хувиргал гэх вэ?

a. Хураах

b. Тонгоргох

c. Салаалах

d. Дэлгэрүүлэх

e. Хувиргаагүй

Page 35: Tv eh hel hicheel 3

14. “Боодолтой юмаа задлан...”

гэсэн өгүүлбэрийн онцолсон үгийг

бүтээврээр задалж ямар ямар

хувиргалд байгааг олоорой.

a. хураах - хураах

b. дэлгэрүүлэх- хураах

c. салаалах -дэлгэрүүлэх

d. хураах- дэлгэрүүлэх

e. хураах- салаалах

Page 36: Tv eh hel hicheel 3

15. “... Дамба, Тогоохүү хоѐрын хэн хэн

нь дотроо эмээн, чимээгүйхэн хүлээн

сууцгаана” гэсэн өгүүлбэрийн

онцолсон үгийг солин найруулбал

хамгийн оновчтойг сонгоорой.

a. тунгаан

b. инээн

c. айн

d. бясалган

e. бодон

Page 37: Tv eh hel hicheel 3

Дүгнэлт

Эх (цогцолбор), өгүүлбэр, үг, бүтээврийн

хувиргал нь хэрэглээний өвөрмөц сэтгэхүйг

шаарддаг нэн чухал ай юм.

Аль нэгийг нь нөгөөгөөс салган ойлгож огт

болохгүй.

Page 38: Tv eh hel hicheel 3

Бие дааж ажиллаарай.

Монгол хэлний сурах бичгүүд болон гарын авлагуудаас мэдлэг, ойлголтоо бататгаж, эргэлзээтэй зүйлээ хичээл заадаг багшаасаа лавлан асуугаарай.

Монгол хэл, бичиг, уранзохиолын хичээлийн холбогдолтой сорилго, номуудыг дахин дахин ажиллаарай.

Дараагийн хичээлийн сэдэв: “Монгол хэл, бичиг, уранзохиолын хичээлийн уялдаа, хэрэглээ”

Page 39: Tv eh hel hicheel 3

“Хэдий чинээ сайн

хувиргана, төдий чинээ уян

сэтгэлгээтэй болно”

М.Базаррагчаа

Хичээл сонсож ухаарсан эрхэм

танд баярлалаа.