soyoliin gaviyat zutgelten 1967 2007

103
Соѐлын сургууль Номын сан

Upload: euuganaa

Post on 19-Jul-2015

410 views

Category:

Documents


3 download

TRANSCRIPT

Page 1: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Соѐлын сургууль

Номын сан

Page 2: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Готовын АКИМ /1942/. Дорнод аймгийн Матад сум. Үндэсний номынсангийн захирал байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2005-11-24.№104/. 1966 онд УБДС-ийн орос хэл, утга зохиолын ангийг төгсчээ. 1966-1969 онд УБДС-д утга зохиол, орчуулгын багшаар ажиллаж байгаадхэвлэл мэдээллийн байгууллагад шилжиж 1969-1999 онд ―Энх тайван,социализмын асуудал‖ сэтгүүл, МРТУХ-ны хэвлэлийн нэгдсэн редакци,―Ил товчоо‖ сонинд орчуулагч, ахлах редактор, ерөнхий эрхлэгч,эрхлэгчээр ажиллажээ. 2000-2005 онд ―Соѐл эрдэм‖ дээд сургуульдгүйцэтгэх захирал, тэнхмийн эрхлэгчийн, 2005 оноос эхлэн Үндэснийномын сангийн захирлаар ажиллаж байжээ. Зохиолч, орчуулагч тэрбээрЛ.Гумилевын ―Хар доморг‖, Ч.Айтматовын ―Цаазын тавцан‖ зэрэг 16 ном,бүтээлийг орос, англи хэлнээс орчуулжээ. Эрдэмтэн зохиолч, нэрторчуулагч Б.Ринчен судлалын үндсийг Монголд анх тавьж ―Билгүүн номчБямбын Ренчин‖ зэрэг 4 номыг эмхэтгэж хэвлүүлсэн байна. Мөн ―Цэцэнбилгийн сувд эрхи‖ /Англи-Монгол хэл, Монгол-Англи цэцэн үгийн толь/,―Тэнгэрийн нохой‖, ―Чингисийн оюун билгийн соѐрхол‖ зэрэг 14 номтуурвисан байна. Хоѐр ном ариутган шүүсэн ба нэлээд ном, өгүүлэл ньгадаадад хэвлэгджээ. ―Ил товчоо‖ сониныг анх санаачлан гаргаж Монголдчөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулжээ. Үндэсний номынсангийн бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, материаллагбаазыг бэхжүүлэх, үнэт ховор ном судрын хадгалалт хамгаалалтыгсайжруулах, үндэсний бичиг үсгийг хайрлан хамгаалах, түгээндэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй ажээ. 1996 онд Хөдөлмөрийнгавьяаны улаан тугийн одонгоор, 1988 онд Алтангадас одонгооршагнагджээ.

Page 3: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Гүрбазарын АМАР /1933/. Дорнод аймгийн Баяндун сум.

Ахмад орчуулагч. СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН

/2005-12-29. №134/. 1958 онд МУИС-ийг түүхч мэргэжлээр

дүүргэжээ. 1958-1959 онд Соѐлын яамны протокол ангид

гүйцэтгэгчээр, 1959-1990 онд хэвлэлийн байгууллагуудад

редактораар, 1990-1991 онд Москвагийн ―Радуга‖

хэвлэлийн газарт редактораар ажиллаж байжээ. Номын

орчуулгыг редакторлах үндсэн ажлын хажуугаар ном

орчуулах ажлыг өнөөг хүртэл хийсээр буй ажээ. Дэлхийн

олон орны уран зохиолын ба нийгэм улс төр, спорт,

хүүхдийн зохиол янз бүрийн сэдэв бүхийн 50 гаруй ном

орчуулж, 120 гаруй номын орчуулгыг ариутган шүүж,

монголын уншигч түмний оюуны санд чухал хувь нэмэр

оруулсан байна. Мөн өнөөдөр бидний дунд байхгүй болсон

олон ахмад орчуулагчийн тухай ―Эгэл эрхмүүд‖ 20

хэвлэлийн хуудас ном бичиж 2000 онд хэвлүүлсэн, 2005

онд Г.Х.Андерсений мэндэлсний 200 жилийн ойгоор

―Хааны шинэ хувцас‖ номыг үндэсний монгол бичгээр

эмхэтгэн хэвлүүлжээ. 1986 онд МЗЭ-ийн шагнал хүртэж,

1991 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор,

Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.

Page 4: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Дүгэрийн АМБАСЭЛМАА /1931/. Төв аймгийн Баянцагаан сум.

Монголын радио, телевизийн сэтгүүлч байхдаа СОЁЛЫН

ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1999-09-03. №151/. Эмэгтэй. 1945 од бага

сургууль төгсөөд шинэ үсгийн бүлгэмийн багшаар томилогдож

хөдөлмөрийн гараагаа эхэлж төрөлх сумандаа 5 жил ажиллаад Төв

аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаа сонгогдон дэвшжээ.

1951 онд Намын дээд сургуульд элсэн суралцаж төгсөөд 1956 оноос

Төв аймгийн намын хороонд лектор, 1965 оноос Монголы нрадиод

сурвалжлалгч, редактор, Монгол телевизэд сурвалжлагчаар ажиллаж

иржээ. Энэ хооронд 1960-1965 он ЗХУ /хуучин нэрээр/-д

М.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн сэтгүүлчийн

ангид суралцаж дүүргэсэн байна. ―Хүн урсгал‖, ―Заг ногоорох цаг‖,

―Заг онгох цаг‖, ―Таван эрдэнэ‖ цуврал нэвтрүүлгүүд нь Монголын

радиогийн алтан санд хадгалгджээ. ―Хүлгийн тоос‖ найрууллын ном

хэвлүүлсэн байна. Идэр залуу цагаасаа эхлэн нас өндөр болсон одоо

ч эх орны өнцөг булан бүрт хүрч хөдөөгийн ард түмний ажил

амьдрал, хүсэл эрмэлзлийн нарийн ширийнийг гярхай олж харж

сэтгэл бодлыг нээж тусгасан нийтлэл, нэвтрүүлгүүд туурвин

уншигч, сонсогч, үзэгчдийн талархлыг татсан, тэдний хүсэн

хүлээдэг сэтгүүлч болсон байна.

Page 5: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Бөхийн БААСТ /1921/. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумн. Ахмад зохиолч.

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1999-01-07. №02/. Ардын хувьсгалтай нас

чацуу энэ зохиолч бага наснаасаа сургууль, соѐлын мөр хөөж МУИС-ийн мал

эмнэлэгийн ангид суралцаж, Москвад М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд

сургуулийн дэргэдэх хоѐр жилийн дамжааг дүүргэжээ. МХЗЭ-ийн Төв хорооны

хэвлэлд утга зохиолын ажилтан, МЗЭ-ийн хороонд янз бүрийн ажил хийж байжээ.

Орос, Казак хэлийг сайн сурсан нь уран чадвараа нэмэгдүүлэхэд тус болсон байна.

1936 оноос уран бүтээлээ эхэлж, 1940-өөд онд ―Чамайг үдье‖, ―Хургачин‖ зэрэг

нийтэд түгсэн дууны шүлэг мэтчилэн яруу найргийн олон бүтээл, ―Ийм нэгэн хаан

байжээ‖, ―Мандухай цэцэн хатан‖, ―Цогийн идэр нас‖, ―Арвижихын гэр бүл‖,

―Хань нөхөд, зэрэг жүжгийн зохиолыг Ц.Цэдэнжавтай хамтран зохиож улсын төв

театрын тайзнаа тоглуулж, 1950-иад оноос үргэлжилсэн үгээр зонхилон туурвиж

хүүхдэд зориулсан ―Гурван ишиг‖, ―Халзан бухандай‖, ―Бороо‖, ―Утаа‖, шүлэг

найраглалын ―Толбо нуур‖, туужийн ―Цогт‖ зэрэг олон ном хэвлүүлсэн байан.

―Гэнэн хонгор цаг‖, ―Хүрлээ‖, ―Дарьсүрэн‖ туужаараа энэ төрөлд гаршиж

байгаагаа харуулж, байгаль хамгаалах сэдвээр бичсэн ―Хангайн бор‖, ―Бэлтрэг

Дорж‖, ―Хөвчийн бор‖, ―Элдэв учрал‖ тууж нь Монголын уран зохиолын 1970-аад

оны туужийн төрөл зүйлд шинэлэг өнгө аясыг оруулж ирсэн байна. Дээр

дурьдсанаас гадна ―Чоно‖, ―Алтайн жимээр‖, ―Хөөрхөн Байдий‖, ―Алтайн цэцэг‖,

―Хяруу унасан цагаар‖, ―Бушуу туулай‖, ―Хүний сайхан сэтгэл‖, ―Одтой тэнгэрийн

дор‖, ―Алтайн хоѐр өнгө‖, ―Алтан хурга‖, ―Хунгийн дууль‖, ―Алтайн хөх дөнөн‖,

―Намрын уянга‖ зэрэг 50-иад ном хэвлүүлсэн байна. Монгол улсын казак

зохиолчдын бүтээлийг монгол хэлнээ орчулахад үлэмжхэн цагаа зориулсан уран

бүтээлч ажээ. Мөн захидал бичгийн төрөл зүйлд анхаарал хандуулж, МЗЭ-ээс

эхлэн хэвлүүлсэн ―Монголын уран зохиолын дээжис‖ 108 ботид ―Цаасан шувуу‖

хэмээх захидлын хоѐр ботийг цэгцлэн хэвлүүлсэн байна. Шилдэг бүтээлүүдээрээ

Д.Нацадоржийн нэрэмжит болон МХЗЭ-ийн нэрэмжит шагнал хүртжээ.

Page 6: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Цэрэннадмидын БАДАМСЭРЭЭЖИД /1925/. Хөвсгөл аймгийн Цагаан-

Үүр сум. Үндэсний бөхийн тайлбарлагч. СОЁЛЫН ГАВЬЯАТ

ЗҮТГЭЛТЭН /1997-06-10. №115/. 20 нас хүртлээ орон нутагтаа мал

маллаж байгаад 1950 онд цэргийн албандл нас бие тэнцэн хилийн цэрэгт

33 жил ажиллаад 1988 онд насны тэтгэвэрт гарчээ. 1956 оны улсын их

баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг тайларласнаас хойш бөхийн

тайлбарлагчаар 35 жил ажиллахдаа хүчит бөхчүүдийн барилдааныг

нүдэнд харагдаж, сэтгэлд дүрслэгдтэл уран яруу тайлбарлаж бөхийн

спортыг сурталлах, хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулж олны талархал

хүлээсэн байна. Өөрөө 1947 оноос эхлэн барилдаж 1957 онд улсын их

баяр наадамд долоо давж начныг алгасч улсын заан цол авсан, улсын их

баяр наадамд хоѐр удаа үзүүрлэж, 9 удаа их шөвөгт үлдсэн, солгой

өрөлттэй, солгой давачилж гуядах, хутгах, тонгорох, сээрэн дунгуй хийх

зэргээр уран мэхийг угсруулан хийдэг улсны хурц арслан цолтой алдарт

бөх, хөнгөн, хүнд атлетик, хөл бөмбөг, гар бөмбөгөөр хичээллэдэг тал

бүрийн авъяастай тамирчин ажээ. 1955 оноос ЗХУ, Германд болсон

цэргийн 3 төрөлтийн тэмцээнд оролцож, Чехословак улсад улсын начин

Ж.Авхиа /гавьяат хуульч/-тай хамт үндэсний бөхийн спортыг

сурталчилсан үзүүлэх барилдаан хийж, ӨМӨЗО-ны 10 жилийн ойгоор

улсын арслан, ―Дэрэн бор‖ хэмээн алдаршсан Самданжигмэдтэй хамт

очиж барилдаж тэргүүн байр эзэлж байжээ. Цэргийн гавьяаны улаан

тугийн одон, Цэргийн гавьяаны одон, медалиудаар шагнагджээ.

Page 7: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Пунцагийн БАДАРЧ /1939/. Төв аймгийн Баянжаргалан сум.

Зохиолч, яруу найрагч Ардын уран зохиолч /2005-05-05. №68/,

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1998-12-22. №217/. 1959 онд

Худалдааны техникум, 1998 онд 59 настайдаа Утга зохиолын дээд

сургууль дүүргэж, багш, сэтгүүлч мэргэжилтэй болжээ. 19660

оноос Реклам чимэглэлийн газар, ―Утга зохиол‖ сонин, Хилийн

цэрэг, БЦДБ-ийн чуулга зэрэг газарт зураач, утга зохиолын

эрхлэгч, уран сайхны зөвлөлийн нарийн бичгийн дарга зрээг ажил

эрхэлж байгаад 1994-1998 онд МЭЗ-д уран бүтээл эрхэлсэн зөвлөх,

орлогчоор ажиллаж, 1998 оноос тэтгэвэрт гарч чөлөөт уран

бүтээлч болжээ. 1961 оноос уран зохиол сонирхон туурвиж ―Есөн

эрдэнийн орон‖, ―Нутгийн дуу‖, ―Зургаан мөнгөн мичид‖,

―Хэрлэнгийн цэцэг‖ зэрэг шүлгийн түүвэр ном 11, ―Монгол

бүсгүй‖, ―Цэцэгчний хүслэн‖, ―Монгол бөхийн дуулал‖ зэрэг 24

нийтийн дууны яруу найраг, ―Морьд‖, ―Хэрлэн‖ зэрэг 7 найраглал,

―Чингис‖, ―Нүүдлийн замд‖ зэрэг гурван цомнол туурвисан нэрт

яруу найрагч ажээ. Цэрэг-эх орны сэдэвтэй, гүн ухааны болон

сэтгэл зүйн яруу найргийн шилдэг бүтээлүүд туурвиж, ухшичдын

оюуны санг баяжуулах, ард түмнээ соѐн гэгээрүүлэхэд жинтэй хувь

нэмэр оруулж байгаа, яруу найргийн ―Болор цом‖-ын эзэн тэрбээр

1989 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртжээ.

Page 8: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Жамцын БАДРАА /1926-1993/. Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сум. Монголын урлагийн

ажилтны холбооны зөвлөлийн эрхлэгч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1990-

11-01. №18/. Улаанбаатарт Багшийн сургууль, 1950 онд МУИС төгсч, Энэтхэг улсад

хэлний мэргэжил дээшлүүлжээ. 1950 оноос Хөсвгөл аймгийн төвийн дунд сургуульд

багш, хэвлэл мэдээлэл, урлаг соѐлын газруудад ажиллаж, Урлагийн ажилтны холбооны

хорооны зөвлөлинй эрхлэгчээр ажиллаж байжээ. 1959 оноос уран бүтээлээ эхэлж дууны

яруу найраг, уран зохиолын орчуулгаар бусдаас ялгаран тодорсон байна. 1960-1970 –аад

оны уянгын болон эх орны дуу гэхэд түүний нэр хагмийн түрүүнд дурдагдаж, Энэтхэгийн

суут зохиолч Галидасын ―Шагундала‖, Рабиндранаат Таагүүрийн Нобелийн шагнал

хүртсэн ―Өргөлийн дуулал‖, Оросын их зохиолч А.С.Пушкины ―Евгений Онегин‖

дуурийн цомнол гэхэд мөн л хэнээс ч өмнө түүний нэр ялгарч, ―Ингэн эгшиг‖, ―Хөөмий‖,

―Дэмбээ‖ гэх мэт ардын язгуур урлагийн шилдэг бүтээлийг олны хүртээл болгосон

хүмүүсийн эхэнд мөн л түүний нэр дурайж байдаг байжээ. 400 орчим дууны шүлэг

зохиож, ―Уяхан хорвоон хань‖, ―Чандмань эрдэнэ‖ яруу найргийн ном хэвлүүлж,

―Сүнжидмаа‖, ―Цагаан сар ба хар нулимс‖ зэрэг дуурийн цомнол зохиож тоглуулжээ.

―Халуун элгэн нутаг‖ /аяыг ардын жүжигчин Ц.Намсрайжав хийсэн./ дуу нь бүх л монгол

угсаатнууд уулзахдаа нэг дуулдаг, мордоод алс явахдаа уярч бас нэгд дуулдаг халуун

сэтгэлийн уянга болж, эх орны нийслэлийн төвд хөшөө болоод байна. Манай анхны ууган

симфони Л.Мөрдоржийн ―Монголын сайхан эх орон‖-д судалгаа хийж симфони

хөгжмийн төвшин, монгол ардын хөгжмийн төрөл зүйл, хэлбэр бүтцийн судалгаа хийж,

уртын дуу, хөөмий зэргийг сонгодог төрөл гэдгийг онолын үүднээс нотолж, ―Монгол

ардын хөгжим судалгааны ном‖ туурвин хэвлүүлсний дээр ―Хуурын магнай‖, ―Эртний

сайхан‖ чуулгыг санаачлан байгуулсан байна. Монголын шинэхэн үеийн уран зохиолын

дууны яруу найргийн нэрт төлөөлөгч, яруу найрагч, уран зохиолын орчуулагч, ардын

урлаг судлаач, соѐн гэгээрүүлэгч байжээ. 1951 онд Ардын их хурлын депутатаар

сонгогджээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиар

шагнагджээ.

Page 9: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Лхагвадоржийн БАЛХЖАВ /1959/. Улаанбаатар хот. ―Улаанбаатар‖

телевизийн ерөнхий захирал. СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /204-11-04.

№160/. Монгол телевизэд найруулагч, Улаанбаатар телевизийн ерөнхий

захирал зэрэг алба ажлыг хашиж байна. Нийслэлийн телевизийг үүсгэн

байгуулалцаж нийтлэл, нэвтрүүлгийн бодлого чиглэлийг гардан боловсруулж,

боловсон хүчин, техник, технологийн шинэчлэлийг хийснээр орчин үеийн,

мэргэжлийн олон талт телевизийг бий болголоо. UBS телевиз бие даан

дамжуулах сувагтай болж, эфирийн цагийг нэмэгдүүлэн өдөрт 18 цаг, жилд

6120 цагийн нэвтрүүлэг явуулдаг болжээ. ―Уянгын дурсамж‖, ―Жаахан шарга‖

зэрэг хэд хэдэн кино концерт, ―Шувууд буцах намар‖ уран сайхны видео кино

бүтээсэн байна. Монгол телевизэд байхдаа цуврал олон ангит киног анх бий

болгож ―Эзэнгүй айл‖ хэмээх уран сайхны 15 ангит киног бүтээсэн, ―Баярын

мишээл‖, ―Дэнж хотойсон өдрүүд‖ зэрэг нэлээд хэдэн нийтлэл нэвтрүүлгийг

санаачлан бэлтгэж явуулсан нь үзэгчдэд өндөр үнэлэгдсэн байна. Аян замын

теле тэмдэглэл, баримтат кинонууд бүтээсний дотроос ―Хожмын дурсамж‖

кино нь 1992 онд Японд болсон кино наадмын тэргүүн шагнал хүртжээ. Мөн

―Бат хаан‖ түүхэн баримтат кино, ―Шувууд буцах намар‖ уран сайхны кино нь

олон улсын кино наадмын шагнал хүртсэн байна. ―Би аавтай хүн‖, ―Зүүдэнд

ирсэн хонгорхон ижий‖, ―Нарны хаан хүүхдүүд‖, ―Салхин хээ‖, ―Эрх саран‖,

―Талын монгол айл‖ зэрэг нийтэд түгсэн олон дуу зохиосон хөгжмийн

авьяаслаг зохиолч ажээ. Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медалиар

шагнагджээ.

Page 10: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Содномын БАТЦЭРЭН /1943/. Өмнөговь аймгийн Мандал-Овоо

сум. Монголын радиогийн нэвтрүүлэгч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ

ЗҮТГЭЛТЭН /1981-07-25. №263/. Эмэгтэй.

Төмөр замын техникум төгсчээ. Радио техникч, нэвтрүүлэгч

мэргэжилтэй. Хөдөлмөрийн гараагаа 1963 онд Улаанбаатар хотын

холбооны газарт техникчээр эхэлж нэг жил, 1964-1995 онд Монголын

радиод нэвтрүүлэгчээр 31 жил ажиллаад насны тэтгэвэрт гарчээ. Энэ

хооронд 1967-1971, 1984-1988 онд Москвагийн радиод ажиллаж

тэндээс явуулдаг монгол хэлний нэвтрүүлгийг уншсан байна. Радио

нэвтрүүлэгийнхээ хажуугаар ―Монгол кино‖ үйлдвэр, Оросын

баримтат киноны студи, телекино үйлдвэрт 500-гаад киноны

тайлбарыг уншжээ. Түүний уншсан дотоод, гадаадын уран зохиол,

хөгжмийн тайлбар концерт, гайхамшигт хүмүүсийнн намтар хөрөг

найрууллууд Монголын радиогийн алтан санд орсон байна.

Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт

медалиуд, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ.

Page 11: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Сосорбарамын БҮРГЭД /1939/. Улаанбаатар хот.

Монголын радиогийн найруулагч байхдаа СОЁЛЫН

ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1993-12-18. №122/. Өвөрхангай

аймгийн Өлзийт сумын уугуул төр, намын зүтгэлтэн

сэхээтний гэр бүлд төрж өссөн энэ эр 1958-1962 онд

БНХАУ-д Шанхай хотын хөгжмийн сургуульд суралцаж

төгсчээ. 1962-1966 онд ―Монгол кино‖ үйлдвэр дууны

оператор, 1966 оноос Мэдээлэл, радио, телевизийн улсын

хороонд найруулагч, уран сайхны удирдагч, албаны

даргаар ажиллаж ирсэн байна. Алтан гадас одон,

медалиудаар шагнагджээ.

Page 12: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Доржпаламын ЧОЙЖИЛ /1926/. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн

сум. ―Энх тайван, социализмын асуудал‖ сэтгүүлийн утга зохиолын

ажилтан байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1973-10-19.

№261/. Улаанбаатарт багшийн сургуульд суралцаж 1944 онд

төгсчээ. 1946 онд хүнд өвчний улмаас сонсоголгүй болсон ч номтой

нөхөрлөж орос хэлийг бие дааж эзэмшсэн байна. 1944-1946 онд

багш, 1947-1955 онд Гэгээрлийн яаманд бичээч, 1955-1958 онд

Үнэн сонинд, 1958-1959 онд МОНЦАМЭ агентлагт, 1960-1967,

1971-1984 онд Энх тайван, социализмын асуудал сэтгүүлд, 1967-

1971 онд Москвагийн радиогийн монгол хэлний нэвтрүүлгийн

редакцид, 1985-1988 онд Москвад ―Прогресс‖ хэвлэлийн газарт,

1988-1991 онд Нийгмийн ухааны институтид орчуулагчаар

ажиллажээ. Маркс, Энгельсийн зохиолуудаас эхлээд улс төр, уран

зохиолын 100 гаруй ном орчуулж Монгол уншигчиддаа хүргэжээ.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон,

Хөдөлмөрийн хүндэт медаль, бусад медалиудаар шагнагджээ.

Page 13: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Авирын ЧОЙЖИЛЖАВ /1927-1994/. Завхан аймгийн Алдархаан

сум. ―Үнэн‖ сонины намын байгуулалтын хэлтсийн эрхлэгч байхдаа

СОЁЛЫН ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН /1970-11-9. №185/. 1942-1944 онд

Улаанбаатар хотод Худалдааны техникумд, 1950-1952 онд Москвад

Намын дээд сургуульд, 1957-1961 онд Москвагийн М.В.Ломоносовын

нэрэмжит улсын их сургуульд суралцаж төгсчээ. Барааны

мэргэжилтэн, сэтгүүлч мэргэжилтэй. 1946 оноос хөдөлмөрийн

гараагаа эхэлж Хүнсний үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 1948 оноос

―Пионерийн үнэн‖, ―Залуучуудын үнэн‖ сонин, ―Пионер‖ сэтгүүлд

сурвалжлагч, хэлтсийн эрхлэгч, нарийн бичгйин дарга, 1961 оноос

―Үнэн сонины газарт утга зохиолын ажилтан, хэлтсийн эрхлэгчээр 26

жил ажиллаад насны тэтгэвэрт гарсан байна. ―Гэрлэсэн сардаа‖,

―Ачтны ачтан‖, ―Хүний хүүгийн тоос‖, ―Үүрийн туяа‖, Түүхчин

хэвээр‖ зэрэг найруулал, нийтлэл, өгүүллэгийн ном хэвлүүлж,

Оросын их зохиолч В.Г.Короленкогийн ―Сохор хөгжимчин‖,

Зөвлөлтийн алдарт зохиолч Б.Полевойн ―Зэлүүд эрэг‖, Узбекийн нэрт

зохиолч Рахман Файзын ―Нандин чанар‖ романуудыг монгол хэлнээ

орчуулж уншигчдад хүргэсэн байна. ―Алтан гадас‖ одон, Ардын

хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.

Page 14: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Гончигжавын ЧУЛУУНБАТ /1942/. Улаанбаатар хот. Монгол

телевизийн нэвтрүүлэгч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ

ЗҮТГЭЛТЭН /1981-07-25. №263/.

Улаанбаатар Төмөр замын техникум, Москвад Намын

дээд сургууль төгсчээ. Радио техникч, сэтгүүлч, нэвтрүүлэгч

мэргэжилтэй. Техникумд суралцаж байхдаа сургуулийнхаа

радио узелээр явуулдаг нэвтрүүгийг хөтөлж, улмаар 1961

оноос ―Монгол кино‖ үйлдвэрт баримтат киноны тайлар

уншиж нэвтрүүлэг болох дасгал хийсээр 1963 оноос

Монголын радио, телевизд нэвтрүүлэгч болсноос хойш

тасралтгүй ажиллаж иржээ. 1967-1972, 1987-1993 онд

Москвагийн радиод ажиллаж, тэдний монгол хэлний

нэвтрүүлгийг хөтөлсөн байна. 1996 онд шилдэг бүтээлээрээ

―Гоо марал‖ шагнал хүртэж, ―Дуун жигүүр‖ кино зохиол

бичжээ. ЗХУ-ын ―Хүндэтгэлийн одон‖-оор шагнагджээ.

Page 15: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Чойсүрэнгийн ДАГВАДОРЖ /1942/. Хөвсгөл аймгийн Мөрөн

сум. МУИС-ийн багш байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН

/1999-01-074. №03/. МУИС төгссөн. Монгол хэл, уран зохиолын

багш мэргэжилтэй. ―Монголын орчин үеийн уран зохиол дахь

ажилчин ангийн дүрийн хөгжил‖ сэдвээр хэл бичгийн ухааны дэд

докторын зэргийг 1981 онд хамгаалжээ. МУИС-ийн Монгол хэл

судлал сургуулийн нүүдлийн соѐл иргэншлийн судлалын төвийн

орлогч эрхлэгч, профессор цолтой. Уран бүтээлээ 1966 оноос утга

зохиолын шүүмж судлалаар эхэлж ―Монголын орчин үеийн уран

зохиол дахь ажилчин ангийн дүрийн хөгжил‖, ―Цэргийн албаны

гоо зүй‖, ―Утга зохиолын шүүмжлэлийн тухай‖ зэрэг ганц сэдэвт

зохиол, ―Номоос төрсөн бодол‖, ―Зохиолч, цаг үе, уран бүтээл‖

шүүмжийн түүврүүд хэвлүүлж, Монголын анхны үндэсний

нэвтэрхий толь, ―Дэлхийн уран зохиолын бага хураангуй толь‖

зохиох ажилд оролцжээ. 1988 оноос яруу найрга бичиж ―Далхийн

цэцэг‖, ―Далайн цэнхэр салхи‖, ―Ээж минь дээ‖, ―Атга шороо‖,

―Сэтгэлийн амраг‖, ―Нугас алаг нүд‖, ―Сэтгэлийн эгшиглэн‖,

―Хотгойд аялгуу‖, ―Богд нь уулын сүндэл‖ номууд хэвлүүлсэн

байна. Монголын зохиолчдоос анх түрүүн Америк орны сэдвээр

―Хойд Америкийн намар‖ хэмээх яруу найраг, нийтлэл,

тэмдэглэлийн бие даасан ном хэвлүүлжээ. Утга зохиолын

шүүмжлэгчдийн олон улсын холбооны гишүүн.

Page 16: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Пагамын ДАГВАЖАМЦ /1933/. Улаанбаатар хот. Улаанбаатар хотын багшийн

сургулуийн багш байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1979-12-27.

№391/.

УАДБЧ-д хөгжимчин, хөгжмийн ерөнхий удирдаач, Багшийн

сургуульд багш, Соѐл гэгээрлийн дунд сургуульд хөгжмийн салбарын

эрхлэгчээр тасралтгүй 50 гаруй жил ажиллаад насны тэтгэвэрт гарсны дараа

үндэнсий дуу, бүжгийн ―Түмэн эх‖ чуулгыг байгуулалцаж, МҮЭ-ийн соѐлын

төв ордны ―Хөгжмийн эгшиглэн‖ хамтлагийн ахлагч, уран сайхны удирдагч,

Бүх цэргийн дуу бүжгийн чуулыгн хөгжмийн багшаар нэлээд хэдэн жил

ажиллажээ. УАДБЧ-д удирдаач байхда ахолимог найрал хөгжмийг нь их бүрээ,

бишгүүр, эвэр бүрээ, дуударам зэрэгхөгжмийн зэмсгүүдээр баяжуулан

үндэсний найрал хөгжим болгож өргөтгөсөн байна. Энэ үеэсээ эхлэн ДЗО-ны 5,

6, 7, 8, 9-р их наадамд оролцож, Африкийн орнуудад Бизегийн ―Кармен‖

дуурийн оршлоос эхлээд дан хөгжмийн чуулга, ардын дууны найруулга, шанз,

ѐочингийн хоршил, бишгүүр, дуударамын гоцлолыг удирдан тоглуулж, монгол

үндэсний хөгжмийн урлагийг сурталчилсан байна. ―Говийн дуу‖, ―Хангайн

дуу‖, ―Алтайн дуу‖ сэдэвчилсэн концертын хөгжмийг удирдаж, нэгдэлжсэний

20 жил, МБАТ-ий уралийн таван удаагийн их наадмын концерт, оюутан

сурагчдын болон Монголын пионерийн байгууллагын 40, 50, 60 жилийн ойн

концертыг найруулжээ. ―Хувьсгалын тухай удиртгал‖, ―Соѐлын туяа‖,

―Багшийн магтуу‖ зэрэг дан хөгжмийн зохиол, ―Залуу нөхөд минь сонсоорой‖,

―Дассан сэтгэл‖ гэх мэт уянгын 60 гаруй дуу зохиосон байна. МХЗЭ-ийн

нэрэмжит шагнал, ДЗО—ны их наадмуудын алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ.

Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.

Page 17: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Даржаагийн ДАМДИНСҮРЭН /1918/. Говь-Алтай аймгийн Тонхил сум.

Кино үзвэрийн хэрэг эрхлэх газрын кино техникч байхдаа СОЁЛЫН

ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1977-11-16. №213/.

1939 онд Улаанбаатар хотод ―Ард‖ кинотеатрт суудал олгогч,

билет шалгагч, зарлал наагчаар орж хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Энэ

ажлынхаа зав чөлөөгөөр кино механикч Л.Жамц /СГЗ/-ыг дагалдаж кино

механикчийн хоѐрдугаар зэрэгтэй болсон цгааас хойш энэ ажлыг

дагнажээ. 1940 оноос Намын төв хорооны суртал ухуулгын бригадад 30-

аад удаа оролцож хөдөө орон нутгаар аялан зкино гаргаж ухуулга таниулга

хийж явсан байна. ЗХУ-аас 1950-иад оны эхээр ЗХУ-тай соѐлоор харилцах

Монголын нийгэмлэг /МОКС/-т кино гаргах иж бүрэн хэрэгсэлтэй автобус

бэлэглэсний анхны механикчаар ажиллажээ. 1940-1950 онд төлөвлөгөөгөө

тогтмол давуулан биелүүлж Улсын ударник болжээ. 5-р таван жилийн

төлөвлөгөөг нэг жил нэг сард, 6-р таван жилийн төлөвлөгөөг 3-жил 6 сард

биелүүлжээ. ―Ард‖ кинотеатр 1940 онд шинээр тавьсан ―КЗС-22‖ гэдэг хос

суурин аппаратыг 22 жил ашиглаад 1962 лгп ―КНТ-1‖, ―КНТ-2‖, ―КНТ-3‖

аппаратаар сольж угсрах ажлыг гарган нийлцжээ. Нүүдлийн дэлгэц

санаачлан дэлгэрүүлсний гадна киноы актлагдсан 14 мотор, 18 аппаратыг

засварлаж ашигласнаар улсад ихээхэн хэмнэлт оруулсан байна. Ажил

мэргэжилдээ 50 гаруй хүнийг дагалдуулан сургажээ. ―Алтан гадас одон,

Хөдөлмөрийн хүндэт медалиар тус бүр хоѐр удаа шагнагджээ.

Page 18: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Цэндийн ДАМДИНСҮРЭН /1911-1992/. Цэцэн хан аймгийн

Дархантунгалаг бэйлийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Мөнгөнморьт сум.

Ахмад уран бүтээлч. СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1991-07-05.

№161/. 1924-1928 онд Хан хэнтий уулын аймгийн төвийн тэнхим, 1928-1929

онд Улаанбаатарт багшийн сургууль суралцаж төгсчээ. 1929 оноос эхлэн

багш,овь аймгийн ХЗЭ-ийн хорооны дарга, аймгийн намын хорооны нарийн

бичгийн дарга, Намын Төв Хороонд боловсон хүнчний хэлтсийн эрхлэгч,

―Үнэн‖ сонины эрхлэгч, Мал, тариалангийн яамны орлогч сайд, 1945 оноос

хойш Улсын хэвлэх үйлдвэрт редактро, ―Үнэн‖, ―Хөдөлмөр‖, ―Урлаг, утга

зохиол‖ сонин, ―Цог‖ сэтгүүлд утга зохиолын ажилтан, нарийн бичгийн

дарга, МЗЭ-ийн хороонд мэргэжлийн зохиолч зэрэг алба ажлыг хийсээр

өндөр настай болжээ. Мал тариалангийн яамны орлогч сайд байхдаа 1939

онд улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж хилс ял рзаагдаж шоронгийн хүнд

хүчир ажилд нухлагдаж 1945 онд суллагдан, 1957 онд цагааджээ. Ард олноо

соѐн гэгээрүүлэх үйлст оюун билэг, авьяас чадвараа зориулсан ахмад

сэхээтэн энэ хүн 1931 оноос уран бүтээлээ эхэлж олон арван нийтлэл,

өгүүллэг, тэмдэглэл, найруулал, дурсамж бичиж, ―Мандах нартай зүйрлэе‖,

―Газар тэнгэрийн зааг‖, ―Дуртгал, дурсамж‖ зэрэг номууд хэвлүүлсэн байна.

Үйл явдал, баримт сэлтийг нүдээр үзсэн, биеэр оролцсон мэт тов тодорхой

зураглаж, урнаар найруулахын боломжийг дээд зэргээр эзэмшсан онцгой

чадварлаг бичгийн хүн учир бусад олон зохиолч бүтээлээ уншуулж,

ариутган шүүлгэж ―Өвгөөдэй‖ хэмээн хүндэтгэн авгайлж байсан нь явсаар

утга зохиолын нэр болж үлджээ.

Page 19: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Санжмятавын ДАШДЭНДЭВ /1912-1997/. Дорнод аймгийн Дашбалбар

сум. МЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга байхдаа СОЁЛЫН ГАВЪЯАТ

ЗҮТГЭЛТЭН /1972-7-9. №149/. 1944-1947 онд Намын шинэ хүчний дээд

сургуульд суралцаж төгсчээ. 1929 оноос Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Завхан

аймагт ХЗЭ, намын ажил хийж, 1939-1944 онд ―Үнэн‖ сонины эрхлэгч,

хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1947-1950 онд намын төв хороонд

лектор, тасгийн эрхлэгч, 1950 оноос ―Туяа‖ сэтгүүлийн эрхлэгч, 1953 оноос

МЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, утга зохиолын фондын эрхлэгчээр

тасралтгүй ажиллаад 1973 онд насны тэтгэвэрт гарсан байна. Уран

бүтээлийн ажлаа 1933 оноос эхэлж уран зохиолын бараг бүхий л төрлөөр

туурвиж, олон арван найруулал, өгүүлэг, тууж, роман, найраглал, тэмдэглэл,

дурсамж бичсэн бөгөөд тэдгээр нь ―Улаан наран‖, ―Үүрийн туяа‖, ―Залуу

нас‖ роман, ―Гурван айл‖ найраглал, түүвэр зохиол‖ ―Өгүүллэг найруулал

тэмдэглэл‖ зэрэг ном болон хэвлэгджээ. ―Гурван айл‖, ―Улаан наран‖ зохиол

нь дунд сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт, их, дээд

сургуулийн Монголын шинэхэн үеийн уран зохиолын сурах бичигт оржээ.

Орь залуу наснаасаа хувьсгалт шинэ соѐлыг түгээн дэлгэрүүлж ард олныг

соѐлжуулан гэгээрүүлэх, утга зохиол, хэвлэл мэдээллийг хөгжүүлэх, залуу

боловсон хүчнийг ажил мэргэжилд нь төлөвшүүлэн хүмүүжүүлэхэд өвгөн

буурал болтлоо сэтгэл зүтгэл, хүч хөдөлмөр, бүтээл туурвилаа зориулсан

ахмад сэхээтэн соѐлын зүтгэлтэн байжээ. Ардын их хурлын депутатаар

сонгогдож, МАХН-ын 10, 13, 18-р их хуралд төлөөлөгчөөр оролцож,

Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоѐр удаа,

Алтангадас одонгоор гурван удаа шагнагдсаны дээр шилдэг бүтээлүүдээрээ

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг хүртжээ.

Page 20: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Жамбын ДАШДОНДОГ /1941/. Булган аймгийн Бүрэгхангай сум.

Чөлөөт уран бүтээлч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН

/2005-05-18. №91/. 1963 онд МУИСцийг монгол хэл, уран зохиолын

багш мэргэжлээр, 1975 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ Намын дээд

сургууль төгсчээ. Хэвлэл, мэдээллийн байгууллагад нарийн бичгийн

дарга, ерөнхий эрхлэгч, редактор, тэргүүнээр 40 гаруй жил

ажиллажээ. МЗЭ-ийн шагналт, хүүхдийн нэрт зохиолч тэрбээр

хүүхдийн зохиолын бүхий л төрөл (хүүхдийн дуу, дуурь, кино, жүжиг,

шүлэг, орчуулга, үргэлжилсэн үгийн зохиол)-оор мөн 40 гаруй жил

уран бүтээл туурвиж буй ажээ. ―Тэмүүжин‖, ―Дэлхийн ээжийн төрсөн

өдөр‖ дуурь, ―Модон могой‖, хүүхдийн уран сайхны кино, ―Арав гэж

юу вэ, ―Аранзал зээрд‖ дуу зэрэг бүтээлүүдээрээ 50 гаруй ном

хэвлүүлжээ. Үүнээс 14 нь гадаадад 2.7 сая гаруй хувиар хэвлэгдсэн

байна. 1978 онд ―Таван зүс‖ дууны шүлэг нь үгийн төрөлд дэлхийн

хүүхдийн дууны уралдаанд тэргүүн шагнал хүртэж байжээ. Бас

орчуулагч бөгөөд хүүхдийн уран зохиолын 36 ном орчуулж бяцхан

уншигчдын хүртээл болгожээ. Сүүлийн үед Хүүхдийн соѐлын сан

байгуулан жижиг автобусаар 50 гаруй км аялан хөдөөгийн 60 мянга

гаруй хүүхдэд үйлчилсэн байна. 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны

улаан тугийн одон, 1988 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар, мөн ойн

хүндэт медалиар шагнагджээ.

Page 21: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Цэрэндоржийн ДАШДОНДОВ /1936/. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум.

Сэтгүүлч. СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /203-09-03. №164/.

Улаанбаатарт хүн эмнэлгийн техникум. Намын дээд сургуулийн сэтгүүлчийн

анги төгсчээ. Хүний бага эмч, сэтгүүлч мэргэжилтэй. Эрүүл мэндийн

байгууллага, 1972 оноос ―Үнэн‖ сонины газарт утга зохиолын ажилтан,

―Пионерийн үнэн‖ сонины эрхлэгч, хүүхдийн сонин, сэтгүүлийн нэгдсэн

редакцийн хариуцлагатай эрхлэгч, МСХ-ны хороонд ажилтан, Монголын

чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч зэрэг алба ажлын

хашиж байжээ. ―Баярын тухай гунигтай бодол‖, ―Дээд комиссын доод ажил‖,

―Чөлөөт хэвлэл хэдийчинээ хөгжинө, нийгэм төдийчинээ эрүүл байна‖,

―Сэтгүүлчийн толгой эргэвэл сонгогчийн толгой бас эргэнэ‖ гэх мэт нийгмийн

эмзэг, тулгамдсан асуудлыг хөндсөн олон тооны өгүүлэл, эргэцүүлэл,

тэмдэглэл, нийтлэл бичиж, ―Үзгэн шилбүүр барьж, үгийн сүрэг гилж, Утгын

таяг тулж туулсан он жилүүдийн ойллого‖ хэмээх ном хэвлүүлсний дээр

нийгэм, улс төр, зан үйл, сэтгүүл зүйн чиглэлээр хэд хэдэн ном туурвин

нийтийн хүртээл болгосон байна. Ардчилал, шинэчлэл, нийгмийн шударга ѐс,

хүний эрх, эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөний төлөө санаа тавьж тууштай

бүтээж, туурвиж, Монгол улсад чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөг

хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан зүтгэлтэн. Мөн орос, англи зэрэг

хэлийг шаргуу сурч, эзэмшиж, тэр сурснаа бусдад сургахаар хичээнгүйлж

орос, англи, монгол, латин хэлний олон толь бичиг зохиож хэвлүүлсэн толь

зүйч ажээ. ШУА-ийн хэл, зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор цол хүртэж,

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн холбооны хүндэт ерөнхийлөгчөөр

сонгогджээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, хошой Алтан гадас

одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.

Page 22: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Пүрэвийн ДАВААСАМБУУ /1929-2001/. Говь-Алтай аймгийн Жаргалан сум.

Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн байхдаа СОЁЛЫН

ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2001-02-19. №35/. 1958 онд Улаанбаатарт Намын

дээд сургууль, 1965 онд ЗХУ-д /хуучин нэрээр/Москвагийн Соѐлын дээд

сургууль дүүргэж, 1973 онд ―БНМАУ-ын соѐл, боловсролыг хөгжүүлэхэд

МАХН-ын удирдах роль‖ сэдвээр философийн ухааны дэд докторын зэрэг

хамгаалжээ. 1948-1951 онд ардын цэргийн албыг хааж, 1952 оноос Завхан

аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанд зааварлагч, 1958-1961 онд Соѐлын

яаманд орлогч сайд, 1979-1982 онд Холбооны яамны авто баазын дарга, 1982-

1991 онд Музейн удирдах газрын дарга, Улсын төв музейн захирлаар

ажиллажээ. 1970 оноос Монголын бөхийн холбооны даргаар 8 жил, орлогч

даргаар 19 жил ажилласан байна. Соѐлын байгууллагын материаллаг баазыг

бэхжүүлэх, боловсон хүчнээр хангах, авьяасыг тодруулах, Соѐлын гавьяат

зүтгэлтэн цол бий болгох, ард иргэдийн соѐлжилтыг дээшлүүлэхэд зүтгэл

чармайлттай ажилласны дээр биеийн тамир спортын хөгжилд бодитой хувь

нэмэр оруулж, бөх судлах, шинжих, үндэсний бөх, чөлөөт бөхийн залгамж

халааг олж тодруулах, өсвөр, залу бөхчүүдийг бөхийн замд хөтлөн оруулахад

30 гаруй жил идэвх санаачилга гарга зүтгэсэн, Монгол бөхийн өргөөг бөрьж

байгуулахад тодорхой хувь оруулсан зүтгэлтэн байжээ. Алтангадас одон,

Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 40, 50, 60, 70 жилийн ойн

хүндэт медаль, МҮОХ-ны Алтан очир одонгоор шагнагджээ.

Page 23: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Содовын ДОРЖСҮРЭН /1925/. Төв аймгийн Угтаал сум. Улсын драмын

академик театрын тайзны машинч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ

ЗҮТГЭЛТЭН /1981-11-04. №388/.

1940 онд 15 настайдаа Улсын төв театрт зарлагаар ороoд

хөдөлмөрийн гараагаа эхэлж 1941 оноос театрынхаа баримлын ажилд

оролцож, 1942 оноос тайзны засалч, улмаар тайзны машинч, эрхлэгч зэрэг

ажлыг 40 гаруй жил хийгээд 1986 онд насны тэтгэвэртээ гарчээ. Анх

Гольдины ―Хоѐр эзний ганц зарц‖ жүжгийн тайзыг засалцсанаас хойш

―Гайхамшигт лимбэ‖, ―Залуу эх Замбага‖, ―Шарай голын гурван хаан‖,

―Учиртай гурван толгой‖, ―Жаргалыг хүссэн Мөнхөө‖, ―Далан худалч‖,

―Кавказын цэрдэн тойрог‖, ―Эхийн тал‖ гэх мэтээр 140 гаруй уран

бүтээлийн тайз заслыг хийсэн ажээ. Дөрвөн цаг тоглодог ―Отелло‖-ийн

тайзыг, найман цаг засдаг ―Гамлет‖-ийн 42 баганын 42 дахийг л олж

босгохгүй бол бусад нь босдоггүй зэрэг нарийн, нүсэр ажиллагаатай

тайзуудыг засч байжээ. Театрын тайзны өвөрмөц онцлог, механизмыг бүрэн

эзэмшиж, тайзнаа тавигдсан аливаа жүжгийн чимэглэлийн уран сайхны

нэгдлийг хэвээр хадгалах, түүнийг тухан жүжгийн гол бүрэлдэхүүн хэсэг

байлгахад ямагт хариуцлагатай бүтээлчээр хандаж, жүжгийн чимэглэлийг

угсрах дарааллын систем боловсруулан мөрдсөнөөр уран бүтээлүүдийг уран

сайхны өндөр түвшинд байх боломжийг хангаж байжээ. Хөдөлмөрийн

хүндэт медалиар гурван удаа, Ардын хувьсгалын 40, 50 жилийн ойн хүндэт

медалиар шагнагджээ.

Page 24: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Нямжавын ДУГАРСҮРЭН /1936/. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох

сум. ―Хаадын сан‖ төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал

байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2005-04-1. №60/.

1956 онд Аж үйлдвэрийн техникум, 1964 онд Москвад Эдийн

засгийн дээд сургууль, кино урлагийн хоѐр жилийн дамжааг зэрэг

төгссөн. 1964-1996 онд аж үйлдвэр, хэвлэл мэдээлэл, соѐл

урлагийн байгууллагуудад мэргэжилтэн, утга зохиолын ажилтан,

редактор, орлогч даргаар ажиллаж байгаад 1996 онд ―Хаадын

сан‖-гийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Тус сангаас гаргаж

байгаа ―Монголын 100 хаан, найман Богд‖ цуврал номыг эрхлэн

хэвлүүлэхэд хүчин чармайлт гаргаж эхний 50-иад ботийг

хэвлүүлжээ. Богд судлаачийн хувьд наймдугаар Богд

Жавзандамбын тухай хэд хэдэн ном хэвлүүлжээ. Өнгөрсөн зууны

60-аад оноос нэрд гарсан Н.А.Бонк авхайн гайхамшигт бүтээл

―Англи хэлийг алхам алхамаар‖ хоѐр боть 65 хх шинэ сурах

бичгийг хэвлүүлжээ. Богд ханы музейг сэргээн засварлах

сэтгэлээр АНУ-ын ―World Monuments Watch‖ сангаас зарласан

дэлхийн уралдаанд өөрийн төслөөр оролцож 3 удаа шалгарсан тус

сангаас 150 мянган ам.долларын хөрөнгө оруулалт авахаар болж,

эхний хэсгийг нь авч Богдын номын сангийн сүмийг

засварлуулжээ. 1991-1993 онд ДБАТ-ын орлогч даргаар ажиллаж

байхдаа томоохон агуулахын барилгыг хашааны хамт бариулжээ.

Алтангадас одонгоор болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ.

Page 25: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Сандуйн ЭРДЭНЭЭ /1911-1984/. Говь-Алтай айгмийн Тайшир сум.

―Монгол кино‖ үйлдвэрийн группийн дарга байхдаа СОЁЛЫН

ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН /1971-7-2. №133/. Гэрийн сургалтаар бичиг

үсэг сурч тал бичээч, сумын ХЗЭ-ийн үүрийн дарга зэрэг ажлыг орон

нутагтаа хийж байгаад 1930 онд Улаанбаатар хотод ирж кино

механикчийн дамжаанд суралцаж төгөөд 1935 он хүртэл Завхан, Говь-

Алтай аймагт кино механикчаар ажилласан байна. 1935 оноос

Монголын кино урлаг үсч хөгжихдө хүчин зүтгэж ―Монгол кино‖

үйлдвэрт лаборант, лабораторийн эрхлэгч, зургийн дарга, хөдөлмөр

хамгааллын инженер зрэг ажлыг 50 гаруй жил хийжээ. Кино үйлдвэр

1952 онд ЗХУ-аас киноны зургийг хальс боловсруулах машин авсан

бөгөөд үүнээс өмнөх хугацааны 20-иод жилд хальсыг гараар

боловсруулж байжээ. Шинэ техник хэрэгслүүдийг чадмагай эзэмшин

ажиллуулж, ―Монгол кино‖ үйлдвэрийг бэхжүүлэх, киноны үндэсний

мэргэжилтэн бэлтгэхэд болон ―Цогт тайж‖, ―Сэрэлт‖, Түмний нэг‖,

―Талын цуурай‖, ―Зэрэг нэмэхийн өмнө‖, ―Өглөө‖, ―Цэргийн хүү‖

зэрэг уран сайхны олон киног бүтээхэд зургийн даргаар идэвхи

зүтгэлтэй оролцсон байна. Алтан гадас одонгоор хоѐр удаа,

Хөдөлмөрийн болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ.

Page 26: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Цэгмэдийн ГАЙТАВ /1929-1979/. Өвөрхангай аймгийн Богд сум. Яруу

найрагч СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1979-1-8. №02/. Төрийн шагнал

/1961/.

Улаабаатар хотод санхүүгийн техникум, УБДС төгсчээ. 1948 оноос

УТК-т мэргэжилтэн, ―Пионерийн үнэн‖ сонинд сурвалжлагч, нарийн

бичгийн дарга, ―Үнэн‖ сонин, ―Хүмүүжил жигшил‖ сэтгүүлд утга зохиолын

ажилтан, нарийн бичгийн дарга, 1972 оноос нас бартлаа МЗЭ-хороонд залуу

зохиолчдын зөвлөлийн эрхлэгч, мэргэжлийн зохиолчоор ажилласан байна.

Уран бүтээлээ 1947 оноос эхэлэж анх ―Галын наадам‖ гэдэг найман шад

шүлэг нийтлүүлж, улс төр, иргэний уянгын олон зуун бүтээл туурвиж1953

онд ―Шүлгүүд‖ хэмээх эхний номоо хэвлүүлснээс хойш ―Хорлоогийн

Чойбалсан‖, ―Улаан туг‖, ―Дамдины Сүхбаатар‖ /хоѐр дэвтэр/, ―Яруу

найргийн шинэ жил‖, ―Гэрэлт хөшөө‖, ―ГЭрэл цацарсан мөр‖, ―Гэрэлт

тэнгэрийн дор‖, ―Хүүний хувь зохиол‖, ―ХХ зуун‖, ―Хорин тавт‖, ―Ленин

бидэнтэй‖, ―Карл Маркс‖, ―Сүхбаатарын орноор‖, ―Номын уурхай‖,

―Хувьсгалын зам‖, ―Дайн энх‖, ―Фридрих Энгельс‖, ―Гүн галуутайн хүү‖,

―Сайхан эх орон‖, ―Би өөрөө‖, ―Хөдөлмөрийн сүлд‖, ―Галын наадмаас гал

туг‖ зэрэг шүлэг найраглалын 30 гаруй ном хэвлүүлсний гадна шилмэл

зохиолын дөрвөн боть нь хэвлэгдсэн байна. ―Дамдины Сүхбаатар‖ туульсын

найраглал нь туурвисан арга маяг, оновчтой хурц дүр, дүрслэллийнхээ хувьд

үндэснийхээ уран зохиолд шилдэг бүтээлийн нэг болсон учир бүрэн дэнд

сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт орж, их, дээд сургуулийн

оюутны уран зохиолын түүх, утга зохиолын лавлахад оржээ. МЗЭ-ийн болон

МХЗЭ-ийн нэрэмжит шагнал хүртэж, Алтан гадас одонгоор шагнагджээ.

Page 27: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Түдэвийн ГАЛДАН /1932/. Увс аймгийн Тэс сум. ―Хүмүүн бичиг‖

сонины эрхлэгч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2001-03-

15. №57/. 1960 онд Улаанбаатарт намын дээд сургууль, 1969 онд ЗХУ-

д /хуучин нэрээр/ М.Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их

сургуулийн сэтгүүлчийн ангийг дүүргэжээ. ―БНМАУ-д теле

нэвтрүүлэг үүссэн нь,түүний хөгжлийн үндсэн онцлогууд‖ сэдвээр

түүхийн ухааны дэд докторны зэргийг 1977 онд хамгаалсан байна.

Монголын радиод хариуцлагатай редактор, Мэдээлэл радио,

телевизийн улсын хорооны телеизийг хариуцсан орлогч дарга,

МОНЦАМЭ агентлагийн Москва дахь сурвалжлагч, агентлагийн

тэргүүн дэд захирал, Улс төрийн тоймч, ―Хүмүүн бичиг‖ сонины

эрхлэгч зэрэг алба ажлыг хашиж иржээ. Манай улсын мэдээллийн төв

байгууллагуудад олон ажил голдуу удирдах ажил хийж материаллаг

баазыг нь бэхжүүлэх, нийтлэл, нэвтрүүлгийн чанарыг сайжруулах,

мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, тэднийг ажил мэргэжилд нь

сургаж дадлагажуулах, үндэсний монгол бичгийг сэргээн хэрэглэж,

ард иргэд, өсвөр, залуу үед сургаж эзэмшүүлэхэд идэвх санаачилга,

зүтгэл чармайлттай ажиллаж тодорхой хувь нэмрээ оруулж байна.

Судалгаа, сурталчилгаа, сургалтын болон нийтлэлийн хэд хэдэн ном

хэвлүүлжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас

одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар

шагнагджээ.

Page 28: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Тангадын ГАЛСАН /1932/. Баянхонгор аймгийн Заг сум. Зохиолч, яруу

найрагч, туульч. Ардын уран зохиолч /2005-06-23. №185/, СОЁЛЫН ГАВЬЯАТ

ЗҮТГЭЛТЭН /2003-01-29. №15/. МУИС-ийг Монгол хэл-уран зохиолын багш

мэргэжлээр төгсчээ. Баянхонгор аймгийн төвийн 10 жилийн дунд сургуульд

багш, хичээлийн эрхлэгч, мөн аймагт нэгдлийн тэмээчин, Улаанбаатарын мах

комбинатын ажилчин, ―Монгол кино‖ үйлдвэрт тасгийн дарга, редактор, АБЯ-

ны хэвлэлийн нэгдсэн редакцид редактор, 1990-ээд оноос дээд сургуулиудад

багш, зөвлөхөөр ажиллаж байжээ. 1957 оноос уран бүтээлээ эхэлж, яруу

найргийн ―Төрсөн хүүгийн чинь үг‖, ―Өгсүүр замын дуу‖ зэрэг олон ном

хэвлүүлжээ. Дөрвөн мөрт шүлгүүдээрээ монголын уран зохиолд шинэ хуудас

нээсэн уран бүтээлч бөгөөд яруу найргийн ―Болор цом‖-ын эзэн болж байжээ.

Тэрбээр кино зохиолч бөгөөд ―Өндөг‖ хүүхэлдэйн кино, ―Аргаль, янгир‖, ―Хар

хөрсний булга‖ зэрэг баримтат киноны тайлбарыг болон хэд хэдэн уран сайхны

киноын зохиол бичсэнээс ―Дэгдээхэй нас‖ уран сайхны киногоороо олон улсын

киноын их наадмын шагнал хүртжээ. Дээрх бүтээлүүдээрээ ―Жирмийн сүлжээ‖

4 боть, ―Товчит хэлцийн цоожийг домгоор тайлагч түлхүүр‖ нэг боть, ―Монгол

ертөнцийн гурав‖ нэгэн боть зэрэг аман зохилоын сонгомол бүтээлүүдээ

уншигчдын хүртээл болгосон байна. Газар нутгаа, хүн ардаа харийн дайснаас,

харш бурууүзлээс хамгаалсан, эх оронч үзлийн дуулал болсон ―Монгол

Жангар‖-ыг цэцлэн хэлхэж, туурга тус Монгол Улс бол ―Жангар‖ туулийн нэгэн

голомт мөнийг баталсан явдал нь удамшсан туульч, өөлд өвгөн түүний онцгой

гаввьяа ажээ. Нэг намсын үзэл суртал ноѐрхож байхад ―Намын эсрэг үзэлтэн‖

гэгдэн гадуурхагдаж багшийн ажлаасаа ―хусуулж‖ нутаг заагдан ажиллаж

хэлмэгдсэн байна. Шилдэг бүтээлүүдээрээ Д.Нацагдорж, Б.Ринчен нарын

нэрэмжит шагнал хүртэж, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар

шагнагджээ.

Page 29: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Агвааны ГАНБААТАР /1963-2005/. Өмнөговь аймгийн

Баян-Овоо сум. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн биеийн

тамир, спортын дагсалжуулагч байхдаа СОЁЛЫН

ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1993-10-11. №94/. 1994 онд

Үндэсний биеийн тамирын дээд сургууль, 1989 онд

Удирдлагын хөгжлийн академи төгсчээ. Бөхийн чөлөөт

барилдааны ―Говь‖ клубийн захирал зэрэг ажлыг хийж

иржээ. 1984 оноос ах дүү армиудын бөхийн чөлөөт

барилдааны олон улсын тэмцээнийг тайлбарласнаас хойш

үндэсний бөхийн барилдааныг радио, телевизээр олон жил

яруу сайхан тайлбарлаж үзэгч, сонсогчдын танил болсон

байна. 1985 оноос бөхийн чөлөөт барилдааны улсын

шигшээ багш тамирчнаар хичээллэж, хот, улс, олон улсын

тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчин,

спортын мастер байжээ. Үндэсний бөхөөр 1990 онд улсын

начин цол хүртжээ.

Page 30: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Чимэдийн ГОМБО /1937/. Дорнод аймгийн Цагаан-Овоо

сум. Монголкино үйлдвэрийн чөлөөт уран бүтээлч байхдаа

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2006-01-26. №27/.

Сэтгүүлч мэргэжилтэй боловч кино найруулагч, зохиолчоор

давхар мэргэшжээ. ―Халуун чулуу‖, ―Эр хүн зорьсондоо‖

зэрэг түүх хувьсгал, аж байдал, шинжлэх ухаа, байгаль, соѐл

урлаг, 60 гаруй нэрийн 260 бүлэг баритат болон уран сайхны

бүрэн хэмжээний 2 киног найруулжээ. Үүний дотроос ―Их

говийн айл‖ баримтат кино нь Бээжингийн олон улсын кино

наадмаас мөнгөн медаль хүртжээ. Кино зохиолчийн хувьд

түүний туурвисан ―Анхны алхам‖, ―Моторын дуу‖, ―Хааны

сүүлчийн хатан‖ зэрэг 13 уран сайхны кино нь дэлгэцэнд

гарсны заримыг өөрөө найруулсан байна. Монгол телевизийн

түүхэнд гарсан анхны олон ангит кино болох ―Эзэнгүй айл‖,

―Эзэнгүй айлын эзэд‖ зэрэг 4 теле киноны зохиолыг

туурвижээ. 1990, 1999 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан

тугийн одонгоор хоѐр удаа, 1981 онд Алтангадас одон болон

ойн хүндэт медалиудаар шагнагджээ.

Page 31: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Наваандугарын ГОМБОСҮРЭН /1916-1990/. Төв аймгийн

Батсүмбэр сум. ―Монгол кино‖ үйлдвэрийн зургийн дарга

байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1985-12-23.

№257/.

Улаанбаатарт багшийн сургуульд суралцаж төгсчээ.

1935 онд ―Монгол кино‖ үйлдвэр байгуулагдахад Багшийн

сургуулиас найман хүнигй татаж авсны нэгд орж кино

урлагтай амьдралаа холбосон байна. Анхны үед зөвлөлтинй

мэргэжилтэнг дагалдаж кино зургийн хальс боловсруулж

сужрч, 1937-1945 онд лаборант, 1945-1953 онд ―Монгол

кино‖ үйлдвэрийн дарга, 1953-1966 онд мөн үйлдвэрийн

хальс боловсруулалтын чанар шалгагч, хэлтсийн дарга, 1966-

1988 онд киноны зургийн даргаар ажиллаад насны тэтгэвэрт

гарчээ. Уран сайхны 20 илүү, баримтат 10 гаруй киноны

зругийн даргаар ажиллаж, уг кинонуудыг бүтээх бүх талын

боломжоор хангасан байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан

тугийн одон, Алтан гадас одонгоор тус бүр хоѐр удаа,

Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын хүндэт жуух

бичгээр шагнагджээ.

Page 32: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Цэрэнпилийн ГОМБОСҮРЭН /1943/. Өвөрхангай аймгийн Хужирт

сум. Монгол улсын төрийн зүтгэлтэн, нэрт орчуулагч. СОЁЛЫН

ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2005-11-24. №103/. 1966 онд ЗХУ-д /хуучин

нэрээр/ Москвагийн хэвлэлийн дээд сургууль, 1976 онд Москвад

ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Намын дээд сургууль, 1978 онд мөн

Москвад ГЯЯ-ны Дипломатын академийн курсыг тус тус дүүргэжээ.

1967-1974 онд Улсын хэвлэлийн комбинатад технологич, үйлдвэрийн

хэлтсийн даргаар, 1976-1977, 1988-1996 онд ГЯЯ-нд хэлтсийн дарга,

орлогч сайд, ЭСЯ-ны элчин зөвлөх, сайдаар, 1987-1988, 1990 онд

МАХН-ын Төв хороонд хэлтсийн орлогч эрхлэгч, нарийн бичгийн

даргаар, 1997-2002 онд Монголын үндэсний үнэт цаасны үйлдвэрийн

зархирлуудын зөвлөлийн дарга, зөвлөх зэрэг алба хашиж байжээ.

―Мастер Маргарита хоѐр‖, ―Арбатын хүүхдүүд‖, ―Алтан тугал‖ зэрэг

13 бүтээлийг орос хлэнээс монгол хэлэнд орчуулж, ―Бидний

монголчууд‖ цуврал номыг эрхлэн гаргаж, Монгол Улсын гадаад

харилцааны түүхийг судлан энэ чиглэлээр бүтээл туурвилцаж

монголын соѐлыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй ажээ.

Онц бөгөөд Бүрэн эрхт элчин садй цолтой бөгөөд 1996 онд

Сүхбаатарын одонгоор, 1981 онд Алтангадас одонгоор болон ойн

хүндэт медалиудаар шагнагджээ. Мөн БНСУ-ын Гван Хва одонгоор

1991 онд шагнагдсан байна.

Page 33: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Гомбожавын ГОНГОРЖАВ /1937/. Архангай аймгийн Өндөр-Улаан

сум. Ахмад сэтгүүлч. СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2003-09-

03.№163/. 1960 онд МУИС, 1974 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд

сургууль төгсчээ. Химич, эрдэс судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Геологи

шинжилгээний байгууллагад ажилтан, Хүүхэд залуучуудын нэвтрэхий

толийн редакцид зохиогч редактор, ―Үнэн‖ сонины газарт утга зохиолын

ажилтан, Монгол мэдлэгийн их сургуульд багш зэрэг алба ажлын хийсээр

иржээ. Уран бүтээлийн ажлаа 1970-аад оноос эхэлж судалгаа, сурталчилгаа,

танин мэдүүлэхүйн чиглэлээр голлон туурвиж, ―Монголчуудын эрэм ухааны

уламжлал‖, ―Есөн эрдмийн мэргэд‖, ―Монголчуудын уламжлалт идээ

ундаан‖ /2 боть/ зэрэг 20-иод боть ном хэвлүүлж, ―Хүүхэд залуучуудын

нэвтэрхий толь‖ /3 боть/, Монголын нэвтэрхийн толь‖ /2 боть/-ийн зохиогч,

редактор, ахлах редактораар ажиллаж, ―Монгол нутаг дахь түүх, соѐлын

дурсгал‖, ―Монголын соѐлын түүх‖ /3 боть/-ийг зохиолцож, ―Мэргэдийн

1000 сургааль‖, ―Онч мэргэн үгс‖, ―Мэргэдийн үг сургааль‖ зэрэг томоохон

бүтээлийг хамтарч хийжээ. Химич, менералогич, угсаатны зүйч, нэвтэрхий

тольч, сэтгүүлч, нийтлэлч зэрэг тал бүрийн өргөн мэдлэгтэй, нөр

хөдөлмөрч, баялаг судлагдахуунтай энэ сэхээтэн Монголын өв уламжлал, ѐс

заншил хөдөлгөний удирдах зөвлөлийн гишүүн, Монгол мэдлэгийн их

сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүний сонгуультай, профессор цолтой

соѐн гэгээрүүлэгч ажээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,

Алтангадас одон, Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн хүндэт медаль,

Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ.

Page 34: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Сандагийн ГУНГАА /1934/. Дорноговь аймгийн

Улаанбадрах сум. Монголын радиогийн

нэвтрүүлэгч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ

ЗҮТГЭЛТЭН /1974-8-30. №233/. 1961 оноос

Монголын радиод нэвтрүүлэгчээр ажиллаж,

онцгой үйл явдалтай холбогдуулж явуулсан

нэвтрүүлгүүдийн 40 хувийг бие даан уран сайхны

өндөр түвшинд уншиж, радиогийн нэвтрүүлгийн

сан хөмрөг болсон алтан фондод зохиолч

С.Дашдэндэвийн зохиол ―Гурван айл‖ гэх мэтээр

200 гаруй нэвтрүүлгээ оруулсан нь сонсогчдын

хүсэлтээр дахин давтан нэвтрүүлэгдэж байна.

Уран сайхын болон баримтат олон киноны

орчуулгыг эх хэл дээрээ уншжээ. Ардын

хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.

Page 35: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Шагдарсүрэнгийн ГҮРБАЗАР /1955/. Дорноговь аймгийн Иххэт сум.

МҮТВ-ийн редактор байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2005-07-08.

№13/. 1979 онд УБДС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр

төгсчээ. 1977-1979 онд МЗЭ-ийн хороонд утга зохиолын ажилтан, Үлгэрийн

танхимын эрхлэгчээр, 1979 оноос МҮТВ-д найруулагч, сэтгүүлч, утга

зохиолын нарийн бичгийн дарга, ерөнхий редактораар ажиллаж буй ажээ.

Ажиллах хугацаандаа 300 гаруй тайз, дэлгэцийн уран сайхны тоглолт, 50

гаруй ѐслолын арга хэмжээ, 500 гауй удаангийн телевизийн уран сайхны

нэвтрүүлгийг бэлтгэж хөтөлсөн байна. Үүний дотроос ―Дөрвөн бэрх‖,

―Намрын инээмсэглэл‖, ―Говийн ганц айл‖ зэрэг бие даасан цуврал болон

бүрэн хэмжээний нийтлэлийн чанартай нэвтрүүлгүүд нь үзэгчдийн зүрх

сэтгэлд оршсоор байна. Сүүлийн 10 гаруй жил үндэсний их баяр наадмын

хурдан морины уралдааныг тайлбарлаж ард олондоо ―Морины Гүрбазар‖ гэж

хүндлэгджээ. Тэрбээр жүжгийн зохиолч бөгөөд ―Сэрүүн зүүд‖, ―Надаар

тоглосон хайр‖ зэрэг 40 гаруй жүжгийн зохиол туурвин тайз, дэлгэцнээ

амилуулжээ. ―Шөнийн сүүдэр‖ жүжгээрээ 1992 онд олон улсын радио

жүжгийн Гран при шагнал, ―На мандахад домог жаргадаг‖ жүжгээрээ 2003

онд шилдэг жүжгийн шагнал хүртсэн байна. Яруу найрагч бөгөөд

―Монголоороо гоѐдог‖, ―Салхины хээ‖ зэрэг 100 орчим дууны шүлэг бичсэн,

Монголын дууны яруу найрагт шинэчлэл хийж байгаа томоохон

төлөөлөгчдийн нэг ажээ. ―Болор цом‖ яруу найргийн наадмын үзэгчдийн

шагнал хоѐр удаа хүртсэн тэрбээр 2000 онд Алтангадас одонгоор шагнагджээ.

Page 36: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Минжаахайн ГҮРСЭД /1934/. Увс аймгийн Цагаанхайрхан сум.

―Тоншуул‖ сэтгүүлийн нарийн бичгийн дарга байхдаа СОЁЛЫН

ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1990-11-09. №26/. 19 настай болтлоо орон

нутагтаа мал маллаж байгаад ХЗЭ-ийн ажилтан болж, улмаар 1956

оноос ―Үнэн‖ сонины Увс аймаг дахь сурвалжлагч, мөн сонины төв

редакцид утга зохиолын ажилтан, нарийн бичгийн дарга, ―Тоншуул‖

сэтгүүлийн нарийн бичгийн даргаар тасралтгүй ажиллаад насны

тэтгэвэрт гарсан байна. Энэ хооронд 1960-аад оны эхний хагаст

МУИС-ийн дэргэд нээгдсэн утга зохиолын оройн дээд сургуульд

суралцаж төгсчээ. Манай улсын ганц шог хошин тогтмол хэвлэл

―Тоншуул‖ сэтгүүлийн нийтлэлийн бодлогыг 20 гаруй жил барьж

ажиллахдаа түүний агуулгыг гүнзгийрүүлж, хийц үзэмжийг

сайжруулж, шог хошин бичлэгийн төрөл, хэлбэрийг олшруулж,

нийгмийн амьдралд амь бөхтэй оршиж буй хурц асуудлуудыг

зоригтой тавьж дэвшүүлсэн материал олныг нийтэлт уншигчдын

дуртай хэвлэл болгожээ. Уран бүтээлээ 1950-иад оны сүүлчээс эхэлэж

үргэлжилсэн үгийн богино хэлбэрээр голлон бичиж ―Бугын дуу‖,

―Шигшрэгийн ай‖, ―Залуу насны дууль‖, ―Урт өдөр‖, ―Хар хүнтэйгээ

хамт уншаарай‖, ―Улаан сарнай‖, ―20000 бээрийн тэмдэглэл‖, ―Анчин

нохой хойлог‖, ―Чулуун арслан‖ номууд хэвлүүлсэн байна.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон,

медалиудаар шагнагджээ.

Page 37: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Санжаадоржийн ГҮРҮДИВАА /1909/. БНХАУ-ын Өвөр Монголын

өөртөө засах орон, Ордос аймаг. Амарбаясгалант хийдийн дархан

хамба байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2005-10-06. №49/.

Дээд боловсролтой, шашин сүмийн хуварга мэргэжилтэй. 16-20

насандаа Уран дөшийн уулын Дияан бандида багшийгшүтэн ном

эрдэмд гэгээрч, чанагш Андуу Гүнбүм, Түвдийн Баруун зуу,

Дашлхүмбэ зэрэг хийдүүдэд шавилан сууж, бурхны шашны эрдмийн

гүнд нэвтэрч 1947 оноос Энэтхэг, Балбад суурьшин амьдарчээ. 1959

онд Энэтхэгт Далай ламтай золгойжээ. Энэтхэгт 17 жил Бурхан

багшийн сургааль, богд ламын ном бүээл зэргийг хэвлэж олонд түгээж

байжээ. Монгол оронд анх удаа 1970 онд Гандантэгчилэн хийдийн

тэргүүн хамба Гомбожав агсны урилгаар иржээ. 1992 оноос Монголд

суурьшин амьдарч Амарбаясгалант хийдийг сэргээн босгох ажлыг

1992 онд эхэлж, 1999 онд бүрэн сэргээн засч, лам хуврагууд, хүрээ

цамыг бэлтгэн сургалт явуулж бурхан номын үлй ажиллагааг явуулж

эхэлжээ. Энэ ажилд нийтдээ 7 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ.

Мөн Өндөр Жанрайсиг шүтээнийг барихад 15 сая төгрөг бэлнээр

барьж, 130 ачаа ном хэвлүүлж, шүншигт өргөжээ. Монголын бусад

хийдэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулсан байна. 2005 онд Зайсан

толгойн хажууд ―Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн‖ байгуулах

ажлын эхлүүлэн суурь барилга болон 18 м өндөртэй Бурхан багшийн

сэрэг дүрийг бүтээлцсэн байна. 1993 онд Хөдөлмөрийн гавьяаны

улаан тугийн одон, 1995 онд Алтангадас одонгоор шагнагджээ.

Page 38: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Лувсанцэрэнгийн ИХБАЯР /1950/. Улаанбаатар хот. ―UBS‖

телевизийн зураглаач байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН

/2005-10-27. №72/. Бүрэн дунд боловсролтой, кино операторч

мэргэжилтэй. 1967-1968, 1971-1973 онд кабельмеайстер,

гэрэлтүүлэгчээр, 1973-1992 онд Телекино үйлдвэрт туслах операторч,

кино операторчоор, 1992 оноос ―UBS‖ телевизэд ахлах операторчоор

ажиллаж байна. 1976 оноос эхлэн мэдээ, сурвалжлага, нэвтрүүлэг,

теле зохиомж, теле жүжиг, теле концерт, видео клип болон баримтат

кинонд дагнан ажиллаж 40 гаруй баримтат кино, 13 кино концерт,

видео клип, 5 жүжиг, олон арван теле зохиомжид зураглаачаар

ажилласан байна. Үүнээс 1985, 1988 онд Телекино фестивальд

―Өмнийн цэнхэр говь‖, ―Их нүүдэл‖ баримтат кинонууд зураглаачийн

ажлаар тэгүүн байр, 1991 онд Москвагийн олон улсын ардын уран

бүтээлийн ―Радуга‖ наадамд ―Дэмбээ минь ээ хөө‖ киногоороо Гран

при шагнал зэрэг 4 удаагийн фестивальд тэргүүн байрж эзэлж

байжээ. ―UBS‖ телевизийн тулгын чулууг тавилцагчдын нэг бөгөөд

энэ хугацаанд ―Хот гэдэг их айл‖, ―Хотын амьсгал‖ зэрэг олон

нэвтрүүлэг бүтээжээ. ―Монголын газарзүйн суваг‖ цуврал

нэвтрүүлгийг санаачлан эхлэлийг нь тавьсан бөгөөд энэ нь 2003 оны

шилдэг нэвтрүүлгээр шагларч Ерөнхий сайдын өргөмжлөл хүртжээ.

Төр, засгийн тэргүүнүүд гадаад орнуудад хийсэн айлчлалуудын

зураглаачаар амжилттай ажиллаж байжээ. 2002 онд Алтангадас

одонгоор болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ.

Page 39: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Нарангийн ИШТАВХАЙ /1920/. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум.

―Тоншуул‖ сэтгүүлийн утга зохилын ажилтан байхдаа СОЁЛЫН

ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1980-2-23. №54/.

Багадаа жанжин Чойрын хийдэд шавилан сууж бурхны

шашны ном үзэж байгаад шашин сүм хийдийг татан буулгах үеэр

хар болж мал маллажээ. 1939 онд цэргийн албанд татагдаж

Дорноговь аймагт цэргийн холбоонд албар хааж, 1945о нд халагдсан

байна. Цэргээс халагдаад орон нутагтаа мал маллаж хэдэн сар

болоод Төв аймгийн яамны мал аж ахуйн хэлтэст худаг усны

байцаагч болжээ. 1946 оны намраас ―Үнэн‖ сонины орон нутаг дахь

сурвалжлагч, Дархан хотын ―Найрамдлын зам‖ сонины эрхлэгч,

1966-1981 онд ―Тоншуул‖ сэтгүүлд утгар зохиолын ажилтнаар,

нийтдээ хэвлэл, мэдээллийн байгууллагад 40 шахам жил ажиллаад

1981 онд насны тэтгэвэрт гарсан байна. Энэ хооронд 1960-1964 онд

МУИС-ийн сэтгүүлчийн ангилд суралцаж төгссөн байна. Шог

хошин төрлөөр голлон бичиж ―Иштавхай гэсэн чинь ий тавхай

байна‖ гэсэн хошин алдрыг уншигчдаас хүртсэн энэ сэтгүүлч

―Хоноц‖, ―Цаг үеийн тусгал‖, ―Тоос татсан говь‖, ―Үүлэн цэнхэр

хангай‖, ―Цөвийн цагийн жанжин чойр‖ зэрэг найруулал, нийтлэл,

дурдатгалын ном хэвлүүлсэн байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан

тугийн одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын

хувьсгалын ойн хүндэт медалиар шагнагджээ.

Page 40: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Галсангийн ЖАМЪЯН /1936/. Дорногвь аймгийн Алтанширээ сум.

―Монголын мэдээ‖ сонины сурвалжлагч байхдаа СОЁЛЫН

ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2005-06-23. №175/. 1956 онд Цэргийн

ерөнхий сургууль, 1960 онд МУИС-ийг монгол хэл уран зохиолын

багш мэргэжлээр төгсчээ. Наймдугаар ангийн сурагч байхдаа ―Нар

шингэх зүгт‖ гэсэн материалыг ―Пионерийн үнэн‖ сонинд

нийтлүүлснээс хойш 53 жил сэтгүүлч, зохиолчийн хөдөлмөр эрхэлж

буй ажээ. 1952-1962 онд дээд, дунд сургуульд суралцаж, эвлэлийн

байгууллагад ажиллахдаа ―Ялалт‖, ―Улаан-Од‖, ―Залуучуудын үнэн‖

зэрэг сонинд сурвалжлагчаар ажиллан олон арван мэдээ, нийтлэл

бичжээ. 1962 оноос ―Улаанбаатарын мэдээ‖, ―Улаанбаатар таймс‖,

―Монголын мэдээ‖ зэрэг сонинд сурвалжлагчаас эрхлэгчхүртэлхалба

хашиж 30000 орчим мэдээ, материал нийтлүүлэн, ―Хорьтын цагаан

мөнгө‖, ―Чингис‖, ―Гал атгасан гар‖ зэрэг 10 ном хэвлүүлж,

―Гавлай‖, ―Угтаал‖ зэрэг бүрэн хэмжээний хөгжимт драмын жүжиг

бичиж Дорноговьд тоглуулж байжээ. Мөн хэд хэдэн кино зохиол

бичсэн байна. 2003 онд ―Оны шилдэг сэтгүүлч‖ өргөмжлөл, Олон

улсын хүний эрхийн Эмнести Интернэйшнл байгууллагын ―2001 оны

хүний эрхийн төлөө тэмцэгч сэтгүүлч‖ өргөмжлөл цом хүртэж,

төрөөс 1997 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, ойн

хүндэт медалиудаар шагнагджээ.

Page 41: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Будын ЖАРГАЛ /1947/. Сэлэнгэ аймгийн Ерөө сум.

Монгол телевизийн найруулагч байхдаа СОЁЛЫН

ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1997-09-20. №42/. 1980 онд

Зөвлөлт Украйны иев хотын телевиз, киноны

найруулагчийн сургууль төгсчээ. 1967 оноос Монгол

телевизэд зураглаач, найруулагч, ерөнхий найруулагч,

уран сайхны удирдагч, мөн телевизийн ―Эв эе‖ студийн

найруулагчаар ажиллаж иржээ. Д.Намдагийн ―Шинэ

байшинд‖, ―Ээдрээ‖, ―Шарай голын гурван хаан‖,

Б.Полевойн ―Анюта‖ зэрэг жүжиг, зохиолыг телевизэд

зохицуулан найруулж, урлаг, соѐлын олон алдартны амьд

сэрүүн үеийг телевизийн алтан санд мөнхлөн үлдээсэн,

теле жүжгүү, ―Үгийн увидас‖, ―Баярын мишээл‖, ―Хи хи‖,

―Цаг үе зохиолч‖, ―Сэмбээгийн театр‖, ―Теле тоншуул‖

гэхчилэнгийн уран сайхны нэвтрүүлгүүдээрээ үзэгчдэд

үнэлэгдсэн, зөвхөн студид хэдэн гэрэл дунд бус нүүдлийн

станцаар байгаль дунд зураг авах аргыг нэвтрүүлснээр

телевиз нь кино, тайзнаас дутуугүй боломжтойг харуулж

чадсан уран бүтээлч ажээ. Засгийн газрын хүндэт жуух

бичгээр шагнагджээ.

Page 42: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Цэвэгжавын ХАСБААТАР /1930-2002/. Улаанбаатар хот. Утга зохиолын шүүмжлэгч,

орчуулагч СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1994-12-06. №156/. Сэхээтний хөвгүүн

энэ хүн бага наснаасаа эрдэм номын мөр хөөж ЗХУ-д /хуучин нэрээр/ М.Ломоносовын

нэрэмжит Улсын их сургуульд болон 1965-1968 онд ЗХУ-д Нийгмийн ухааны академид

суралцаж төгсчээ. 1968 онд ―Монголын орчин үеийн роман үүсч хөгжсөн нь‖ сэдвээр

хэл бичгийн ухааны дэд доктроын зэрэг хамгаалжээ. 1953 оноос Улсын хэвлэлийн

газарт ерөнхий редактор, 1957-1960 онд ―Цог‖ сэтгүүлийн эрхлэгч, 1960-1965 онд ―Энх

тайван, социализмын асуудал‖ сэтгүүлийн монгол хэвлэлийн эрхлэгч, 1968-1971 онд

―Үнэн‖ сонины соѐлын хэлтсийн эрхлэгч, 1971-1973 онд МУИС-ийн монгол хэл-уран

зохиолын тэнхимийн эрхлэгч, МАХН-ын Төв Хорооны үзэл суртлын хэлтэст зөвлөх,

1978-1989 онд МАХН-ын Түүхийн институтын Марксизм-Ленинизмийн зохиолын

орчуулгын редактор зэрэг албар ажлыг 50 шахам жил хашжээ. Уран бүтээлээ 1947 оноос

шүлэг бичиж эхэлсэн ч 1950-иад оны дунд үеэс утга зохиолын шүүмжлэл, уран

зохиолын орчуулгаар голлон ажилласан байна. Судлал, шүүмжийн ―Орчин үе, уран

зохиол‖, ―Утга зохиолын тухай бодол‖, ―Уран зохиолын учир‖, ―Судлал шүүмжлэл‖,

―Реализмын тухай‖, ―Уран зохиолын тэмдэглэл‖ уран нийтлэлийн ―Ардын эрхт төр

минь‖, ―Найрамдлын наран үүрд мандаг‖ болн эрдэмтэн, зохиолч С.Дуламтай хамтран

―Утга зохиолын онолын үүд‖ ном бичиж хэвлүүлсэн байна. А.С.Пушкин,

М.Ю.Лермонтов, Ж.Байрон, Абай Кунанбаев, С.Маршак, А.Твардовский зэрэг дэлхийн

болон Оросын сонгодог зохиолчдын олон бүтээлийг орчуулсны дотор Италийн алдарт

зохиолч Данте Алигьерийн ―Тэнгэрлэг туульс‖-ыг бүтнээр нь орчуулж, Монголын

уншигчдыг дэлхийн сонгодог уран зохиолын сор болсон бүтээлтэй эх хэлээрээ

танилцуулсан байна. Монголын шинэ үеийн уран сайхны орчуулгын дэг сургууль

бүрэлдлэн тогтоход хувь нэмрээ оруулсан нэрт орчуулагч, утга зохиолын шүүмж

судлалын хөгжилд чухал хувь нэмэр оруулсан эрдэмтэн байжээ. Алтангадас одон,

Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.

Page 43: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Лувсанцэрэнгийн ХАЯНХЯРВАА /1946/. Дорнод аймгийн

Сэргэлэн сум. Монголын радиогийн найруулагч байхда а

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1999-09-03. №151/.

Эмэгтэй. Монголын радиод 1967 оноос хойш хөгжмийн

редакцийн найруулагчаар ажиллаж иржээ. Өдөр бүр өглөөний

06 цагаас шөнийн 23 цаг хүртэл үргэлжилдэг нэвтрүүлгийн 50

хувийг эзэлдэг дуу, хөгжмийн нэвтрүүлгийг гардан хийж

нийтийн сонорт хүргэж, сонсогч олон түмэнд сэтгэлийн

цэнгэл таашаал, гоо зүйн хүмүүжил, боловсролд нь идэвхтэй

нөлөө үзүүлсээр байна.

Page 44: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Бадамын ХИШГЭЭ /1935/. Булган аймгийн Хутаг-Өндөр сум.

Монголын радиогийн нэвтрүүлэгч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ

ЗҮТГЭЛТЭН /1998-09-04. №153/. Эмэгтэй. Улаанбаатар хотод

Багшийн сургуулийг төгссөн. Бага ангийн багш, нэвтрүүлэгч

мэргэжилтэй. Нийслэлийн XI сургуульд багш, Монголын радиод

нэвтрүүлэгч, 1997 оноос Радио, телевизийн дээд сургуульд

нэвтрүүлэгчийн уранчадвар, хэл ярианы урлагийн багшаар ажиллаж

иржээ. ―Нэвтрүүлэгч хүн ой тогтооц, үгийн утга, өнгөний мэдрэмж

сайтай, нийгэм, улс төрийн мэдлэгтэй, төрөлхийн авьяастай баймааж

ахиц амжилт олно. Үгийг яаж хуваарилах, ямар үг, өгүүлбэр дээр

өргөж үзэгч, сонсогч олонтойгоо нүд, сэтгэлээрээ харилцаж сурах

чухал‖ гэж шавь нартаа захиж сургадаг, чухамхүү энэ чанарыг төгс

эзэмшсэн нэвтрүүлэгч ажээ. Охин Нарантуяа нь Монгол телевизийн

нэртэй сайн нэвтрүүлэгч, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,

Алтангадас одонгоор шагнагджээ.

Page 45: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Батмөнхийн ЛИГДЭН /1929/. Хэнтий аймгийн Дархан сум. ―MN-Өнөөдөр‖

сонины тоймч, ерөнхий эрхлэгчийн орлогч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ

ЗҮТГЭЛТЭН /1999-02-11. №33/. Цэргийн сургууль, Улаанбаатарт Намын дээд

сургууль, ЗХУ-д /хуучин нэрээр/ Нийгмийн ухааны академи төгсчээ. ―МАХН-ын

гадаад үйл ажилагаа (1945 - 1970)‖ сэдвээр түүхийн ухааны дэд докторын

зэргийг 1972 онд, ―Социалист нийгмийн улс төрийн системийг боловсронгуй

болгох талаарх МАХН-ын үйл ажиллагаа‖ сэдвээр түүхийн шинжлэх ухааны

докторын зэргийг 1983 онд хамгаалжээ. 1945-1960 онд Хэнтий аймагт бага

сургуулийн багш, МХЗЭ-ийн Төв хороо, Дундговь аймгийн намын хороонд

лектор, Монголын радиод хариуцлагатай редактор, 1960-1983 онд Намын Төв

хороонд зааварлагч, суртал нэвтрүүлэгч, Намын түүхийн институтэд эрдэм

шинжилгээний ажилтан, тасгийн эрхлэгч, Намын Төв хорооны намын

байгуллагын хэлтсийн орлогч эрхлэгч, 1983 оноос Намын Төв хорооны

сэтгүүлүүдийн нэгдсэн редакц, ―Эдийн засаг‖ сонин, ―Намын амьдрал‖

сэтгүүлийн эхрлэгч, Энх тайван, найрамдлын байгууллагуудын холбооны

гүйцэтгэх хорооны дарга, 1990-1993 онд ―Ардын эрх‖ сонины ерөнхий эрхлэгч,

1993 оноос ―Ардын эрх‖, ―Өнөөдөр‖ сонины улс төрийн тоймч, ерөнхий

эрхлэгчийн орлогч зэрэг алба ажлыг хашжээ. Эрдэм шинжилгээ, хэвлэл

мэдээллийн байгууллагад олон жил ажиллаж судалгаа шинжилгээний өгүүлэл,

ном туурвиж, ниймгийн эмзэг асуудлуудыг тусгасан олон арван нийтлэл,

өгүүлэл, тойм бичиж нийтлүүлсний гадын дуртатгалын ―Би муу хүн‖,

нийтлэлийн ―Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр‖ ном хэвлүүлсэн байна. Ардын

Их Хурлын депутат, Ардын их хурлын тэргүүлэгч гишүүнээр сонгогдож,

ардчилсан шинэ ―Үндсэн хууль‖-ийг батлалцсаны гадна МАХЭ-ын их

хурлуудад төлөөлөгчөөр оролцож, Намын төв хорооны гишүүнээр сонгогдож

байжээ. Одон, медалиудаар шагнагджээ.

Page 46: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Бавуугийн ЛХАГВАСҮРЭН /1944/. Төв аймгийн Баян-Өнжүүл сум.

Ардын уран зохиолч /2003-01-29. №09/, СОЁЛЫН ГАВЬЯАТ

ЗҮТГЭЛТЭН /1998-12-04. №205/, Төрийн шагнал /1990/.

Улаанбаатарт Худалдааны техникум төгссөн. ЗХУ-Д /хуучин нэрээр/

Бүх Холбоотын кино урлагийн дээд сургуульд 1973-1977 онд уран

сайхны киноын найруулгач мэргэжлээр суралцсан. Соѐл, урлаг, хэвлэ

мэдээллийн байгууллагад зураач, жүжигчин, редактор, мэргэжлийн

зохиолч, 1990-1992 онд МЗЭ-ийн хорооны дарга, 1986 оноос хойш

Монголын хүүхэлдэйн театрын дарга, уран сайхны удирдагч зэрэг

алба ажлыг хашиж ирлээ. 1992-1996 онд Улсын Их хурлын

гишүүнээр сонгогдон ажиллаж төр түшилцсэн улс төрч, төринй

зүтгэлтэн ажээ. 1991 онд АНУ-ын Аризон муж улсын Дэлхийн их

сургуулийн утга зохиолын салбарын доктор цол хүртжээ. 1960-аад

оны дунд үеэс уран бүтээлээ эхэлж ―Хос уянга‖, ―Гашуун өвс‖ зэрэг

яруу найргийн ном хэвлүүлж, ―Үгүйлэгдсэн хайр‖, ―Эртний домог‖,

―Хүннү жин‖, ―Тамгаггүй төр‖, ―Бөртэ чоно‖, ―Алтан шонхор‖,

―Бүлээн нурам‖, ―Хүн чулууны нулимс‖, ―Туулайн цус‖ зэрэг жүжиг,

кино, бүжгэн жүжгийн зохиол туурвиж, ―Уянгын тойрог‖, ―Цагаан

тэнхлэг‖ яруу найргийн номоороо Төрийн шагнал хүртсэн байна.

―Зүүдний говь‖, ―Насны урсгал‖, ―Чи бидэн хоѐр‖, ―Үүлэн цэнхэр

хангай‖, ―Чамайг тойрон эргэлдэнэ‖, ―Зүүдэн бороо‖,‖ Эр хүнийг

хайрлаж яваарай‖ зэрэг нийтэд түгсэн олон дууны шүлгээрээ дуунд

дуртай түмнийхээ хайрыг татсан яруу найрагч, Монголын уран

зохиол, яруу найрагт гоо зүйн өвөрмөц сэтгэлгээ, бодрол бясалгалаар

шинэчлэл хийсэн том уран бүтээлч ажээ.

Page 47: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Бунийн ЛХАВААНЦЭРЭН /1925-1993/. Өмнөговь аймгийн

Цогцэций сум. Сэлэнгэ аймгийн Соѐлын ордны найрал дууны

багш байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1980-7-30.

№198/.

Морин хуураар ботгоо голсон ингэний нулимс унатал

уярааж хуурддаг аввьяаслаг хөгжимчин, 24 настай залуу 1949

онд Өмнөговь аймгийн клубт уран сайханч болж, уралгийн

ажлын замаа эхлэн, 1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн

ойгоор зохиосон сайн дурын уран сайханчдын улсын үзлэгт

тэргүүн байр эзэлж, УАДБЧ-д дуучин болж, тэндээсээ 1957

онд найрал дууны багш бэлтгэх дамжаанд орж суралцаад

Дундговь, Сэлэнгэ аймгийн клуб, соѐлын ордон, чуулгад

найрал дууны багшаар олон ажил ажиллажээ. Дуу, магтаал,

ерөөл олныг зохиосон байна.

Page 48: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Дүгэржавын МААМ /1935-1995/. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум. Зохиолч.

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1994-12-06. №157/. 1954 онд Улаанбаатарт

Багшийн сургууль, 1957 онд УБДС, 1966 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ Москвагийн Олон

улсын харилцааны дээд сургуулийг төгсчээ. ―Бээжингийн удирдагчдын жнжлалын

бодлого, Ойрхи Дорнодын хямрал‖ сэдвээр түүхийн ухааны дэд докторын зэргийн 1979

онд хамгаалсан. Сүхбаатар аймагт дунд сургуулийн багш, Гэгээрлийн яаманд хүүхдийн

уран зохиолын редактор, Гадаад явдлын яаманд реферант, Арабын орнуудыг хамаарч

Египет улсад суугаа Элчин сайдын яаманд нарийн бичгийн дарга, Шинжлэх ухааны

академийн Дорно дахины судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Улсын

Цагдан сэргийлэх газарт мэргэжлийн зохиолч, МЗЭ-ийн хорооны дарга, Улсын бага

Хурлын гишүүн зэрэг албар ажлыг хашжээ. 1950-иад онд багшийн сургуульд суралцаж

байхдаа уран бүтээлээ эхэлж уянгын болон шог хошин шүлэг бичиж айснаа 1960 оны

дунд үеэс үргэлжилсэн үгийн том хэлбэрт шилжиж ―Хоѐр хар буурын туурь‖ /1970/

бичсэн нь утга зохиолын амьдралд шинэ үзэгдэл болж, үргэлжилсэн үгийн зохиолд

илүү авьяастайгаа харуулж, улмаар ―Газар-шороо‖ гурамсан роман, ―Гишгэх газаргүй

хөл‖ памфлет роман, С.Эрдэнэ, Д.Батбаяр нартай хамтрач эзэн богд Чингис хааны тухай

―Мөнх тэнгэрийн хүчин дор‖ кино зохиол туурвижээ. Дээр дурдсан романуудаас гадна

шүлэг, найраглал, өгүүллэг, туурийн ―Сүүлчийн захидал‖, ―мандах зул‖, ―Хөгшин

тэнүүлч‖, ―Тэмээний дууль‖, ―Тархинд хийсэн аян‖, ―ТҮмэн газрын замд‖ номууд

хэвлүүлсэн, ―Магнаг цэнхэр дэлхий‖, ―Дунгаамаа‖, ―Хүмүүн хайрын дуулал‖ гэх мэт

дууны үгийг зохиосон байна. А.С.Пушкин ―Руслан Людмила хоѐр‖, ―Стефан Цвейгийн

―Танихгүй эмэгтэйн захидал‖, М.Ю.Лермонтовын ―Банди‖, ―Шулмас‖, Шандор

Петефийн шүлгүүд зэрэг олон алдартай зохиолыг орчуулж монгол уншигчдадаа

хүргэсэн байна. 1990-1992 онд Улсын бага хурлын гишүүнээр ажиллаж ардчилсан шинэ

Үндсэн хуулийг батлалцжээ. Авьяас билэгт зохиолч, эрдэмтэн, төр нийгмийн зүтгэлтэн

энэ хүн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагджээ.

Page 49: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Шагдаржавын МАГВАН /1927/. Завхан аймгийн Алдархаан сум. Олон улсын

олимпийн хорооны гишүүн СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2003-11-20. №184/.

Улаанбаатарт Багшийн сургууль, МУИС төгсчээ. Монгол хэл бичиг, утга зохиолын

багш мэргэжилтэй. 1946 оноос Завхан аймагт сургуулийн багш, захирал, 1957 оноос

мөн аймгийн Намын хорооны II нарийн бичгийн дарга, Намын Төв Хороонд зохион

байгуулагч, Соѐлын хэлтсийн орлогч эрхлэгч, МҮЭ-ийн Төв Зөвлөлийн нарийн

бичгийн дарга, 1969-1978 онд Биеийн тамир, спортын эвлэлийн төв зөвлөлийн

дарга, 1978-1991 онд Шаазангийн үйлдвэрийн даргаар ажиллаад насны тэтгэвэрт

гарчээ. 1978 онд биеийн тамир спортод үндсэрхэх, нутгархах үзлийг таслан зогсоож

чадаагүй, Монгол, Зөвлөлтийн найрамдалд харш үзлийн эсрэг тэмцээгүй гэсэн

асуудлаар намаас хөөхийг сануулан донгодож, ажлаас нь халж, хувийн хэрэгт нь

тэмдэглэж улс төрийн талаар хэлмэгдүүлснийг шүүхээс 2000 онд цагаатгажээ. 1977

онд Олон улсын олимпийн хорооны гишүүнээр сонгогдож өнөө хүртэл ажиллахдаа

олимпийн үзэл санааг монголд хэрэгжүүлэхэд хүчин зүтгэл гаргаж ирсэн

―Энэрэнгүй үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйлст хүчин зүтгэнэ‖ гэсэн тангараг

бүхий өндөр хариуцлага , итгэл найдвар хүлээсэн манай гаригийн цөөхөн хүний нэг,

анхны монгол иргэн ажээ. Өөрийн хувийн цуглуулгаараа Монголын үндэсний

олимпийн музей, олимпийн номын сан, Монголын үндэсний олимпийн академийг

үндэслэн байгуулсан байна. Азийн бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн, дэлхийн

таэквондогийн холбооны зөвлөхүүдийн зөвлөлийн гишүүний сонгуультай. Соѐл,

биеийн тамир, спортын талаар олон ном, өгүүлэл бичиж хэвлүүлсэн байна.

Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн хүндэт доктороор өргөмжлөгджээ.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одонгоор тус бүр хоѐр удаа,

ойн хүндэт медалиуд, Засгийн газрын хүндэт жуух бичиг,мөн ОУОХ, ЗХУ, БНСЧСУ-

ын шагналаар шагнагджээ.

Page 50: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Гомбожавын МЭНД-ООЁО /1952/. Сүхбаатар аймгийн Онгон сум.

Монголын соѐлын сангийн ерөнхийлөгч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ

ЗҮТГЭЛТЭН /1996-10-23. №208/. Улаанбаатарт Багшийн сургууль, УБДС

төгсчээ. Монгол хэл, уран зохиолын багш, зохиолч мэргэжилтэй. Сүхбаатар

аймагт багш, Монголын радиогийн урлаг соѐлын реүдакцид редактор,

ерөнхий редактор, Монголын соѐлын сангийн гүйцэтгэх захирал, дэд

ерөнхийлөгч, ерөнхийлөгч, Засгийн газрын хэрэгжүүлэгч агетлаг Соѐл

уралгийн газрын дарга зэрэг ажлыг хийжээ. Их шүтээн Мэгжид Жанрайсиг

бурхныг бүтээхэд идэвх зүтгэл гаргаж, ―Мэгжиджанрайсиг‖ хэмээн ном

туурвисан байна. Уран бүтээлээ 1970-ад оны эхэн үеэс эхэлж ―Бодлын

шувуу‖, ―Өлзий утас‖, Хуурын магнай‖, ―Утгын болор сүм‖, ―Тэнгэрийн

хаяанаас нүүдэлчин айсуй, ―Морин хуурын судар‖, ―Алтан овоо, Жиргээ

хөөрхөн шувуухай‖, ―Уулнаас өндөр тэмээ‖ зэрэг яруу найраг, хүүрнэл

зохиолын ном хэвлүүлж, Гэрл, сүүдэр‖ дуурийн цомнол, олон арван дуу

бичсэн байна. Дэлхийн яруу найргийн чуулган болон их хурлуудад оролцож

монгол яруу найргинй уламжлал шинэчлэл, онцлогийн талаар илтглэүүд

тавьжээ. Дэлхийн яруу найрагчдын антологи, олоон улсын яруу найргийн

сэтгүүлүүдэд шүлгүүд нь хэвлэгдсэн байна. Дэлхийн урлаг, соѐлын

академийн утга зохиолын доктор /Litt D/ цол, МЗЭ-ийн шагнал, олон улсын

яруу найргийн ПЭН клубийн шагнал, олон улсын яруу найргийн орчуулагч,

судлаачдын төвийн ―2002 оны хамгийн шилдэг яруу найрагч‖ өргөмжлөл,

Грекийн олон улсын утга зохиолын нийгэмлэгийн шагнал, Монгол Улсын

2001 оны шилдэг зохиолч ―Алтан өд‖ зэрэг уран бүтээлийн шагналууд

хүртсэн байна. ―Их хааны удам‖ кинонд сайн ноѐн хан Намнансүрэнгийн

дүрд тогложээ.

Page 51: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Дэмбээгийн МЯГМАР /1933-1997/. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум. МЗЭ-ийн

хорооны наринй бигинй дарга байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1989-01-

06. №01/. Төрийн шагнал /1983/. 1949-1955 онд МУИС-ийн монгол хэл-уран

зохиолын ангид, 1969-1971 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ М.Горькийн нэрэмжит утга

зохиолны дээд сургуулийн дээд курст суралцаж төгссөн байна. 1955 оноос

Гэгээрлийн яамны хэвлэлийн тасагт хянагч, Дорноговь аймгийн төвийн арван

жилийн дунд сургууль, Улаанбаатар хотод багшийн сургуульд багш, 1960 оноос

―Соѐлын довтолгоон‖ сонины нарийн бичгийн дарга, Уран бүтээлчдийн холбооны

Архангай, Завхан аймаг дахь төлөөлөгч, 1962 оноос МЗЭ-ийн хорооны хүүхдийн

зохиолын секцийн эрхлэгч, ―Цог‖ сэтгүүлийн нарийн бичгийн дарга, 1980-1988 онд

Соѐлын яамны жүжиг, киноны зохиолын хэлтсийн дарга, 1988 оноос МЗЭ-ийн

хорооны нарийн бичгийн дарга, үргэлжилсэн үгийн зохиолын зөвлөлийн эрхлэгчээр

ажиллаж байгаад насны тэтгэвэрт гарсан байна. Уран бүтээлээ 1949 оноос эхэлж

шүлэг, найраглалын ―Тугтай чарга‖, ―Харанхуй шөнөөр боссон нь‖, ―Үймэрсэн

сэтгэл‖, өгүүллэгийн ―Өгүүллэгүүд‖, ―Гоо үзэсгэлэн‖ эмхтгэл, ―Нийлэх замын

уулзварт‖ роман, ―Балын амт‖, ―Нэгэн байшингийн тууж‖, ―Газар бид хоѐр‖, ―Үер‖,

―Тээрэмчин‖, ―Тээрэмчний охин‖ зэрэг туушууд туурвиж ―Уянгын арван тууж‖,

―Цомирлогоо нээсэн цэцэг‖ ном болгож уншигчдад хүргэжээ. 1970-аад оны үеэс

жүжгйн зохиол туурвиж ―Нандин эрдэнэ‖, ―Би яагаад....?‖, ―Найрын ширээний ууц‖,

―Нэгэн няравын паян‖ зэрэг жүжиг зохиосон нь Монголын шинэхэн үеийн уран

зохиолын хөгжилд дутагдаж байсан шинэ өнгө аясыг оруулснаараа тайзны урлагийн

эрдэнэсийн санд хүндтэй байр эзэлдэг байна. Дүр, зохиомж, уран сайхны хульд

шинэ өнгө аяс, хэлбэр бий болгож, хүний амьдралын учир утгыг нарийн тунгааж,

сэтгэл зүй, ѐс суртахууны эгзэгтэй асуудлыг хөндсөн уянгын туужуудаараа мнай

шинэ утга зохиолын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан уран үгийн нэрт мастер

байжээ. Шилдэг бүтээлүүдээрээ 1973 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал,

―Үер‖, ―Газар бид хоѐр‖, ―Тээрэмчин‖ зэрэг туужаараа 1983 онд Төрийн шагнал

хүртэж, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн

медалиудаар шагнагджээ.

Page 52: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Цэндийн НАМСРАЙ /1918-1990/. Баянхонгор аймгийн Жаргалант сум. ―Үнэн‖

сонины ерөнхий эрлэгч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1980-11-6.

№269/, Төрийн шагнал /1947/.

1930-1933 онд Улаанбаатарт үлгэр жишээ дунд сургуульд суралцаад

Улаан-Үдийн монгол рабфакт очиж суралцан 1937 онд төгсчээ. Улмаар Москвад

Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургууль /КУТВ/-ийг 1942 онд,

МУИС-ийг 1952 онд, Москвад ЗХУКН-ын төв хорооны дэргэдэх нийгмийн ухааны

акадмеийн аспирантурыг 1962 онд хамгаалжээ. 1938-1942 онд Мал, тарилангийн

яаманд орчуулагч, 1942-1948 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, тасгийн дарга,

1948-1950 онд Гэгээрлийн яамын сайд, 1950-1959 онд Намын Төв Хороонд

зааварлагч, тасгийн дарга, 1962-1963 онд Гадаад явдлын яаманд ерөнхий нарийн

бичгийн дарга, 1963-1984 онд ―Үнэн‖ сонины ерөнхий эрхлэгч, 1984-1985 онд

БНПАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаад насны тэтгэвэрт

гарсан байна. Ардын боловсролыг хөгжүүлэх, Марксизм-Ленинизмийн сонгодог

бүтээлийг олон түмний хүртээл болгох, сонин хэвьлэлийн газрыг бэхжүүлэхэд эрдэм

мэдлэг, хүч амъяас, туршлагаа зориулсан уирдах ажилтан, нэрт орчуулагч, шилдэг

нийтлэлч байжээ. 1953 онд Солонгос дахь дайны галыг зогсоох Солонгос, Хятад,

Америкийн хэлэлцээрт гарын үсэг зурах ѐслол болон дайны галыг зогсоосон үйл

явдлыг буюу манай улсын сэтгүүлчдээс олон улсын хэмжээний ийм томоохон

түүхэн үйл явдлыг анх удаа сурвалжилжээ. ―Үнэн‖ сонины улс төрийн тэргүүн

өгүүлэл хэдэн зуугаас гадна гадаадын хэвлэлд Монгол Улсынхаа тухай олон арван

өгүүлэл бичиж нийтлүүлжээ. И.В.Сталины ―Ленинизмийн асуудлууд‖ зохиолыг

орчуулахад идэвхтэй оролцсоны дээр хариуцлагатай редакторлосон учир төрийн

шагнал хүртсэн байна. Ардын их хурлын депутатаар олон удаа сонгогдож, МАХН-

ын удаа дараагийн их хуралд төлөөлөгчөөр оролцож, намны төв хорооны гишүүн,

мөн монголын сэтгүүлчдийн холбооны хорооны дарга, олон улсын сэтгүүлчдийн

байгууллагын дэд ерөнхийлөгчөөр нэг биш удаа сонгогджээ. Хөдөлмөрийн гавьяаны

улаан тугийн одонгоор хоѐр удаа, медалиудаар шагнагджээ. Ардын жүжигчин,

төрийн шагналт Л.Цогзолмаагийн нөхөр, гавьяат жүжигчин, төрийн шагналт

Н.Сувдын аав.

Page 53: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Цэдэвсүрэнгийн НИНА /1942-1995/. Өвөрхангай айгмийн Баян-Өндөр сум.

Улсын гэрэл зургийн газрын фото сурвалжлагч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ

ЗҮТГЭЛТЭН /1995-09-07. №177/. Эмэгтэй. Монголын гэрэл зурагчдын ам

бүлд 1963 оноос орж бүтээл туурвилаа эхэлсэн энэ эмэгтэй жолоочийн

сургууль, Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулийн сэтгүүлчийн ангийг

төгссөн байна. Улсын гэрэл зургийн газарт бичиг хэргийн эрхлэгч, фондчин,

гэрэл зургийн сурвалжлагч зэрэг ажлыг нас бартлаа хийсэн байна. Гэрэл

зургийн сурвалжлагчаар 32 жил ажиллахдаа Монгол улсынхаа дүр төрхийг

дотоод, гадаадад таниулан сурталчилах, монглоын гэрэл зургийн салбарт

мэдээлэл, уран сайхны төрлүүдийг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулжээ. 1970-

1990 онд гадаад улсуудад хийсэн төр, засгийн удирдлагын дээд хэмжээний

айлчлалууд, ЗХУ, Болгар, БНАСАУ, Хятад, Герман, Польшид болсон Монголын

соѐлын өдрүүд, оюутан залуучуудын их наадам, Зөвлөлт-Монголын сансрын

хамтарсан нислэг зэрэг олон улсын үйл явдлыг сурвалжилж, Монгол орны

түүхт үйл явдлууд болон цаг үеийн чухал үйл ажиллагааг харуулсан олон

мянган гэрэл зургаар улсын сан,% архивыг баяжуулсан байна. Гадаад,

дотоодын үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож, 1985, 1987 онд өөринй бие даасан

уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасны гадна ―Хөвсгөл‖, ―Улаанбаатар‖,

―Өндөр гэгээн Занабазар‖ зэрэг зурагт номуудыг бүтээсэн нь үзэгч, уншигчдад

өндөр үнэлэгдсэн байна. Олон улсын ―Интерпрессфото-81‖ уралдааны хүрэл

медаль, ЮНЕСКО-гийн Соѐлын сангаас зарласан уралдаанд гурван удаа

шагналт байр, Олон улсын Улаан загалмай, Хавирган сар нийгэмлэгийн

нэрэмжит уралдаанд тэргүүн байр, Японы Сасакавагийн сангийн уралдаанд

гуравдугаар байр тус тус эзэлж Монголын гэрэл зурагчдын нэрийг олон улсын

тавцанд гаргаж байжээ. Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар

шагнагджээ.

Page 54: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Жадамбын НОРОЛХОО /1943/. Увс аймгийн Хяргас сум.

―Монгол кино‖ нэтгэлийн найруулагч байхдаа СОЁЛЫН

ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1999-09-28. №164/. Эмэгтэй. 1964 оноос

―Монгол кино‖ үйлдвэрт монтажчинаар 9 жил ажиллаад баримтат

киноны найруулагч болжээ. Энэ хугацаанд 200-гаад бүлэг киног

монтажлаж, ―Төрийн сүлд өршөө‖, ―Ардын эрхт шинэ үе‖, ―Шинэ

ҮНдсэн хууль ба Монгол Улс‖, ―ХХ зууны Монгол Улсын загсийн

газрын тэргүүнүүд‖, ―Сэрэмжлэгтүн‖, ―Түгшүүр‖ зэрэг 300 гаруй

бүлэг баримтат кино бүтээж, Ж.Барамсайн ―Хүний юм‖,

М.Жавганы ―Босоо ороолон‖ уран сайхны киног найруулсан

байна. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ойн хүндэт медалиудаар

шагнагджээ.

Page 55: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Гомбын ОРГОЙ /1935/. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум.

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын малчин, ерөөлч магтаалч

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1998-08-20. №146/. 1962

оноос төрөлх сумынхаа ―Хөдөлмөр‖ нэгдэлд тэмээчнээр 30-аад

жил ажиллажээ. Одоо ардын хувийн аж ахуйт малчин. 1950 оны

зун нутагтаа Хөхөө начны гүүний үрс дээр анх ерөөл хэлсэн нь

амжилттай болсонд урамшин авьяас билгээ хөгжүүлэхийг

хичээнгүйлэн оролдсоор нэрт ерөөлч магтаалч болсон байна.

1963 онд ДЗО-ны II их наадамд оролцож ерөөл хэлж мөнгөн

медалиар шагнуулсан, 1966 онд аймгийнхаа Соѐлын ордны

урлагийн бригадиынхантай хангайн аймгуудаар аялж олон аймаг,

сум, малчны гэрт, нэгдэлчдийн III их хурал, Ардын хувьсгалын 70

жилийн ойд зориулсан төрийн концертод уригдаж ерөөл хэлсэн

байна. Урлагийн их наадмуудаас хоѐр алт, гурван мөнгөн медаль

хүртсэн улсын тэргүүний уран сайханч ажээ. 1997 онд ―Ерөөлийн

дээж‖ ном хэвлүүлсэн байна. Авьяас билгээ дайчлан олон арван

ерөөл, магтаал зохион хэлэх, туурвих, ардын язгуур урлагийг

хөгжүүлэх, түүнийг залуу үед өвлүүлэхэд оруулж буй хувь

нэмрээрээ ардын ерөөлчдөөс анх түрүүн энэ хүндэт алдар цолыг

хүртсэн байна. Алтангадас одонгоор шагнагджээ.

Page 56: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Төгсийн ОЮУТ /1943/. Улаанбаатар хот. Монгол телеизийн

нэгдсэн редакцийн хариуцлагатай редактор байхдаа

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1997-07-07. №07/.

Монгол телевизэд олон жил ажиллаж нийтлэл нэвтрүүлгийн

чанарыг сайжруулж, олон түмэнд сайшаагдсан уран

бүтээлүүд туурвисан, сэтгүүлч, уран бүтээлчдийн ур

чадварыг дээшлүүлэхэд амжилт гаргажээ.

Page 57: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Жадамбын ПҮРЭВ /1941/. Завхан аймгийн Цагаанчулуут сум.

―Үнэн‖ сонины албаны дарга байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ

ЗҮТГЭЛТЭН /2000-11-07. №157/. Улаанбаатарт багшийн сургууль,

Намын дээд сургуулийн сэтгүүлчийн ангийг төгсчээ. Бага ангийн

багш, сэтгүүлч мэргэжилтэй. 1960 оноос Завхан аймагт бага

сургуулийн багш, захирлын ажлыг 13 жил хийсэн. 1978 оноос хойш

―Үнэн‖ сонины Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай

аймаг дахь сурвалжлагч, мөн сонины төв аппаратад утга зохиолын

ажилтан, хэлтсийн эрхлэгч, албаны дарга, зөвлөгчөөр ажиллаж

иржээ. ―Хориотой бүсэд нэвтэрсэн нь‖, ―Шинийг харах нүд,

хуучныг халах зориг‖, ―Өнгөлөн далдлалтын цаана юу байна вэ‖,

―180 хэм эргэсэн томилолт‖ гэхчилэн хурц дайчин шүүмжлэлт,

асуудал дэвшүүлсэн өгүүлэл, найруулал, тэмдэглэл, сурвалжлага

олон арвыг бичиж, ―Төрийн халаас суйлагчид‖ хэмээх ном

хэвлүүлсэн байна. Одон, медалиудаар шагнагджээ.

Page 58: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Санжийн ПҮРЭВ /1941/. Говь-Алтай аймгийн Дарви сум. Монголын

радиогийн урлаг, соѐлын албаны дарга байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ

ЗҮТГЭЛТЭН /2002-07-05. №94/. Худалдааны техникум, Москвад

М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ.

Налайхын нүүрсний уурхайд уурхайчин, ХЗЭ-ийн ажилтан, ―Утга

зохиол, урлаг‖ сонины нарийн бичгийн дарга, Монголын радиод

редактор, Ахлах редактор, урлаг, соѐлын албаны дарга зэрэг алба

ажлыг хийж иржээ. 1963 оноос уран бүтээлээ эхэлж өгүүллэг, тууж,

романууд нь Монголын хүүрнэл зохиолд өвөрмөц аясаараа зохих хувь

нэмэр оруулжээ. ―Эх газрын чулуу‖ /хоѐр дэвтэр/, ―Усны гудамж‖,

―Эргүүлэг‖, ―Алаг заяа‖ зэрэг хэд хэдэн роман, олон арван өгүүллэг,

тууж, кино туурвиж дээр дурдсан романуудаас гадна ―Уулын цуурай‖,

―Оноо илүүдэхгүй‖, ―Уулын намар‖, ―Гурван говийн зэрэглээ‖, ―Уул

усны дуудлага‖, ―Би их хуулын эрх хүү‖ гэхчилэн олон ном хэвлүүлж,

―Суварган цэнхэр уул‖, ―Загийн алим‖, ―Мартагдсан дууль‖, ―Тэнгэр

мэднэ‖, ―Салж чадахгүй хайр‖ ―Нарны орон Алтай‖ зэрэг уран сайхны

болон баримтат хэд хэдэн кино, ―Уйлах миний жаргал гэж үү‖,

―Бүрдийн тойром‖ зэрэг радио жүжиг зохиож нийтийн хүртээл

болгосон байна. Хэвлэл, мэдээллийн байгууллагад олон жил ажиллаж

уран сайхны шилдэг нийтлэл, нэвтрүүлэг бүтээсэн нь уншигч,

сонсогчдын анхаарал таашаалд зохиолоос нь дутахгүй нийцэн

үнэлэгдсэн нэрт сэтгүүлч ажээ. ―Азын цэнхэр уул‖, ―Их усны хаялга‖

өгүүллэг, туужаараа Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэний

гадна МЗЭ, МҮЭ-ийн шагналт зохиолч ажээ. Хөдөлмөрийн гавьяаны

улаан тугийн одон, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн хүндэт

медалиар шагнагджээ.

Page 59: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Галбадрахын РАДНААБАЗАР /1949/. Завхан аймгийн Сонгино

сум. ―Монгол марк‖ компанийн захирал байхдаа СОЁЛЫН

ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1995-01-26. №24/. УБДС-ийг төгссөн,

зураг хөдөлмөрийн багш мэргэжилтэй. БНХАУ-д марк, үнэт

цаасны эх бэлтгэх дамжаанд суралцаж мэргэжил дээшлүүлсэн

байна. Хөдөлмөрийн гараагаа 1971 онд Маркийн товчоонд

зураачаар эхэлж, ―Монгол марк‖ компанийн захирал, ―Титан

интернационал‖ компанийн захирал зэрэг ажлыг хийсээр иржээ.

Мянга гаруй марк, мөн төдий тооны ил захидал, дугтуйны эх

зургийг зуржээ. 1991 онын дуулиант 20 дугаар тогтоол гарахаас

өмнө улсад олон сая төгрөгийн өртэй байсан товчоогоо зах зээлийн

үед ухаалгаар удирдаж хоѐр жил хагасын хугацаанд өр, зээлгүй

болгож, харин ч улсад өгдөг татварын хэмжээгээр дээгүүрт ордог

байгууллагын нэг болгож өөд татсан байна. Тиймээс түүний

удирдсан ―Монгол марк‖ компани 1994 онд Англи улсын чанарын

удирдлагын албанаас дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн

үйлдвэрлэж, үйлчилгээ явуулдаг гадаадын пүүс, компанид олгодог

―Алтан цом‖, дипломоор шагнагдсан байна.

Page 60: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Хорлоогийн САМПИЛДЭНДЭВ /1945/. Өвөрхангай аймгийн Баян-

Өндөр сум. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал байхдаа

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2005-06-23. №177/. 1971 онд

МУИС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн.

1963-1966 онд МУИС-д лаборантаар, 1971 оноос Хэл зохиолын

хүрээлэнд эрдэм шинжилгэний ажилтан, секторын эрхлэгчээр

ажиллаж байгаад 1996 оноос захирлаар ажиллаж буй ажээ. Монголын

орчин үеийн уран зохиол, аман зохиол судлалаар үр дүнтэй ажиллаж

докторын зэрэг хамгаалж, профессор цол хүртсэн байна. ―Монголын

орчин үеийн уран зохиолын түүх‖, ―Монгол ардын аман зохиол‖,

―Монголын соѐлын түүх‖ /3 боть/ зэрэг хамтын бүтээл зохиоход

оролцон нийтдээ ном, сурах бичиг 14, эрдэм шинжилгээний өгүүлэл

80, судлал, сурталчилгаа, шүүмжийн 180 гаруй өгүүлэл нийтлүүлсэ н

байна. Түүнчлэн ХХ зууны монгол зохиолчид цувралыг 99 ботиор

хэвлүүлэх ажлыг санаачлан, эдүгээ 55-ыг нийтлүүслний 10 гаруйг

өөрөө бичжээ. Орчин үеийн уран зохиолын шүүмж судлалыг

хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, 1999 онд Д.Нацагдоржийн

нэрэмжит шагнал хүртсэн байна. Арав гаруй хүний эрдэм судлалын

ажлыг удирдан хамгаалуулсан бөгөөд 1970-аад оноос их, дээд

сургуулиудад багшилж буй ажээ. Өөрийн орны болон гадаадын олон

төрийн бус байгууллагуудын сонгуульт үүргийг гүйцэтгэдэг байна.

1999 онд Алтангадас одон, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.

Page 61: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Дэндэвийн САНДАГДОРЖ /1933-1998/. Булган аймгийн Хутаг-Өндөр

сум. ―Монгол хэвлэл‖ нэгтгэл, ―Соѐмбо хэвлэл‖-ийн газрын уран сайхны

редактро байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1991-06-18. №97/.

1955 онд Улаанбаатарт Урлагийн дунд сургууль, 1969 онд ЗХУ-д /хуучин

нэрээр/ Москва хотын хэвлэлийн дээд сургуулийг төгсчээ. 1955 оноос

Архангай аймгийн багшийн сургууль багш, Ардын боловсролын яам,

Соѐлын яам, Шинжлэх ухааны академи зэрэг газруудад хэвлэлийн зураач,

уран сайхны ерөнхий редактор, Монголын урчуудын эвлэлийн хорооны

нарийн бчигийн дарга, ―Дүрслэх урлаг‖ сэтгүүлийн нарийн бичгийн дарга

зэрэг алба ажлыг хашиж байжээ. Олон арван ном, зохиол, эмхэтгэл,

цомгийн зураг чимэглэлийг бүтээснээс гадна дүрслэх урлагийн талаар

судлал, шүүмжлэл, нийтлэлийн олон бүтээл туурвиж, ардын язгуур

урлалыг судлаж, ―Монгол дархан‖, ―Монгол сийлбэр‖, ―Монгол эмэгтэйн

гоѐл‖, ―Монгол эрэгтэйн гоѐл‖ баримтат кинонууд зохиожээ. 1960-аад онд

зураач Нацагдорж, Батсүх нартай хамтран уран бүтээлийн бичил хамтлаг

болж Саналбат нэрээр бүтээл туурвиж эхэлсэн нь манай дүрслэх урлагт

шинэ үзэгдэл болж суурь зураасан зургийн олон бүтээл хийснээс гадна

цаасан цоолбор, хайчилбар, номын чимэглэл урлагт голлох бүтээлээ

зориулсан байна. ―Эвт дөрвөн амьтан‖, ―Гурван голын уянга‖, ―Морьд‖

зэрэг томоохон бүтээл нь музейн үзмэрийн алтан санд оржээ. ―Ардын

хувьсгалын 50, 60 жил‖, ―Өнөөгийн Монгол‖ зэрэг өнгөт цомог, ―Монгол

улсын нэвтэрхийн толь‖ зэрэг олон томоохон бүтээлийн уран сайхны

ерөнхий редактораар ажилласан Монгол Улсдаа номын зураг чимэглэлийн

томоохон төлөөлөгч бөгөөд Монголын цаасан барын холбоог санаачлан

байгуулж удирдаж байжээ.

Page 62: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Пүрэвдоржийн САНДУЙЖАВ /1938/. Сэлэнгэ аймгийн

Орхонтуул сум. Монголын радиогийн улс төрийн тоймч

байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1998-09-04.

№153/. МУИС-ийг 1962 онд, ЗХУ-д Намын дээд сургуулийг

1976 онд төгссөн, монгол хэл, уран зохиолын багш, сэтгүүлч

мэргэжилтэй. Улаанбаатар хотын 10 жилийн III сургуульд

багш, Монголын радиод редактор, хариуцлагатай редактор,

утга зохиолын нарийн бичгийн дарга, ерөнхий редактор,

нэвтрүүлгийн захиргааны дарга, улс төрийн тоймч зэрэг алба

ажлыг хашаад 1998 онд насны тэтгэвэрт гарсан ч 1999 оноос

эхлэн ―25 дугаар суваг‖ телевизэд редактораар ажиллаж байна.

Уран бүтээлээ 1960-аад оноос эхэлж ―Хурын ус‖, ―Санахын

жаргал‖, ―Гүйгүүл‖ зэрэг шүлэг, өгүүллэг, ―Босоо голчийн

бодлого‖ радио нийтлэл, мөн дурдатгалын ном туурвин

хэвлүүлсэн байна. Олон жил сэтгүүлчийн хөдөлмөр эрхэлж

танин мэдүүлэх, бодрол бясалгалын шинжтэй нийтлэл, ―Настан

буурал эмээ‖, ―Мартахгүй л явна‖, ―Тавилан‖, ―Санахын

жаргал‖ зэрэг ард түмний сэтгэлд хоногшсон, дуулах дуртай

олон арван дуугаараа алдаршжээ. Алтангадас одон,

Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувсьгалын 70, 80 жилийн

ойн хүндэт медалиар шагнагджээ. Ардын жүжигчин

П.Цэрэндагвын төрсөн ах.

Page 63: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Цэрэнгийн СОДОВ /1900 – 1991/. Улаанбаатар хот.

Улсын хэвлэлийн хорооны техник редактор байхдаа

СОЁЛЫН ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН /1967-10-16. №139/.

Орос хэвлэлийн хороонд үсэг өрөгч байгаад 1925 оноос

Улсын хэвлэх үйлдвэрт үсэг өрөгч, мастер, хэлтсийн

дарга, орлогч дарга, техник редактор зэрэг ажлыг

тасралтгүй хийсээр 1971 онд насны тэтгэвэрт гарчээ.

К.Маркс, Ф.Энгельсийн гурван боть түүвэр зохиол,

В.И.Лениний 35 боть зохиол, Монгол Улсын түүхийн

гурван боть, Д.Нацагдоржийн түүвэр зохиол зэрэг онол,

улс төр, түүх, уран зохиолын олон зуун номын техник

редактораар ажиллаж үзэмж хийц, чанар сайтай

хэвлүүлсэн байна. Монголын хэвлэлийн түүхтэй бага

залуу цагаасаа өвгөн буурал болтлоо холбоотой ахмад

ажилтан тэрбээр хэвлэлийн бүтээгдэхүүнийг

чанаржуулан сайжруулах, боловсон хүчнийг ажил

мэргэжилд нь сургаж дадлагажуулахад ихээхэн хувь

нэмэр оруулсан гавъяатай ажээ. Хөдөлмөрийн гавъяаны

улаан тугийн одон, ―Алтан гадас‖ одон, ―Хөдөлмөрийн

хүндэт‖ медаль, ―Ойн хүндэт‖ медалиудаар шагнагджээ.

Page 64: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Шагдарсүрэнгийн СОНИНБАЯР /1952/. Дундговь аймгийн

Говь-Угтаал сум. Монголын брухны шашны их сургуулийн

захирал байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2005-10-

06. №57/. Гандантэгчилэн хийдийн дэргэдэх Шашны дээд

сургуулийг 1979 онд дүүргэжээ. Бурхны шашны эрдэм номын

гавж цолтой. Гандантэгчилэн хийдэд 1979 оноос шавилан сууж

хийдийн номын санч, орчуулагчаар ажиллаж байгаад 1985 оноос

Монголын Бурхны шашны их сургуульд багшилж, одоо

захирлаар нь ажиллаж буй профессор ажээ. Бурхны шашны

эрдэм ухааныг залуу хуврагуудад сургаж эзэмшүүлэхийн

зэрэгцээ Энэтхэг, Түвд, Монголын шашин номын харилцаа түүх,

Монголын номын мэргэдийн бүтээл туурвилын талаар судалгаа,

шинжилгээ, орчуулга хийж эрдэм шинжилгээний олон арван

бүтээл туурвисан байна. Ийнхүү Монголын уламжлалт шашин,

соѐны бичгийн өв дурсгал, номт мэргэдийн бүтээл туурвилыг

судлан сурвалжлах, үндэсний ѐс заншил, зан үйлийг хойч үедээ

өвлүүлэх үйлст оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж энэ хүндэт

алдар цолыг хүртээсэн байна. Монголын зохиолчдын эвлэлийн

болон Олон улсын монголч эрдэмтдийн холбооны гишүүн

тэрбээр Алтангадас одонгоор шагнагджээ.

Page 65: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Юндэнгийн СОСОРБУРАМ /1931-1990/. Өмнөговь аймгийн

Ноѐн сум. Өмнөговь аймгийн Соѐлын ордны найруулагч байхдаа

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1983-9-29. №183/.

Багшийн сургууль, урлагийн сургууль суралцаж, 1971

ондЗХУ-д /хуучин нэрээр/ Соѐлын дээд сургууль төгсчээ.

Театрын найруулагч мэргэжилтэй. 1957 оноос Өмнөговь аймагт

клубийн эрхлэгч, соѐлын ордон, хөгжимт жүжгийн театрт

жүжигчин, бүжгийн багш, найруулагчаар ажиллаж байгаад 1989

онд насны тэтгэвэрт гарсан байна. Соѐл урлагийн байгууллагад

тасралтгүй 30 шахам жил ажиллахдаа хөдөөгийн соѐл урлагийн

байгууллагыг хөгжүүлэх, жүжигчид, уран сайханчдын ур

чадварыг сайжруулах, хөдөлмөрчдөд, урлаг, соѐлоор үйлчлэх,

тэдний солѐ, гоозүйн хүмүүжлийг дээшлүүлэхэд хүч чадал,

авьяас билгээ зориулсан байна. ―Учиртай гурван толгой‖, ―Хөхөө

Намжил‖ дуурь, ―Монгол бүжиг‖, ―Жонон хар‖, ―Цүү хаях‖ ,

―Сансрын уудамд‖ зэрэг олон арван жүжиг, бүжгийг найруулан

тоглуулж, өөрөө ―Далан худалч‖, ―Ялалтын жигүүр‖, ―Тамирын

бэр‖, ―Будамшуу‖ жүжиг, ―Ацаг шүдний зөрүү‖ киноны дүрийг

бүтээсэн байна. Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар

шагнагджээ.

Page 66: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Такуейн СУЛТАН /1944/. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум. Монгол Улсаас

БНУУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд байхдаа СОЁЛЫН

ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2005-06-23. №174/. 1966 онд ЭЗДС-ийг худалдааны

эдийн засагч мэргэжлээр төгссөн. Эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй.

1966-1977 онд төв, хөдөөгийн худалдааны байгууллагуудад эдийн засагчаас

эхлэн хэлтэс, газрын орлогч дарга, дарга хүртэл, 1977-1992 онд хот, район,

аймгийн Намын хороонд хэлтсийн эрхлэгчээс Намын хорооны дарга хүртэл,

1992-2000 онд УИХ-д хоѐр дахин сонгогдож гишүүнээр, 2000-2001 онд МАХН-

ын Төв Хорооны наринй бичгийн даргаар тус тус ажиллаж байгаад 2001 оноос

элчин сайдаар ажиллаж буй ажээ. Төрийн болон төрийн бус байгуллагад олон

жил санаачилга, үр бүтээлтэй ажиллаж байгаа улс төр, нийгмийн зүтгэлтэн,

дипломатч төдийгүй, эрдэмтэн зохиолч ажээ. 1960-аад оноос уран зохиолын

нөр их хөдөлмөрт хүчээ сорин ―Сүмбэр уулс‖, ―Хүслэн уул‖ зэрэг роман,

―Аркалык‖ жүжиг, ―Дээдсийн хүслэн‖ эссэ зэрэг ном туурвиж, жүжгүүд нь

Баян-Өлгий аймгийн ХДТ-т тавигдсан байна. Уран бүтээлээ казах, Монгол хоѐр

хэлээр туурвидаг онцлогтойгоос гадна Ч.Лодойдамба, Б.Бааст, З.Сандагаа

нарын монголын нэрт зохиолчдын бүтээлийг Казак хэл дээр, Турк, Казахстаны

болон Баян-Өлгий аймгийн зохиолчдын бүтээлийг монгол хэл дээр тус тус

орчуулан, монгол, казахын ард түмний түүх соѐлыг харилцан сурталчлахад

чухал хувь нэмэр оруулж байна. Түүний зарим зохиолууд ОХУ, БНХАУ,

Казахстан зэрэг улсад хэвлэгджээ. ―Дээдсийн хүслэн‖ эссэ туужаараа 2001 онд

МЗЭ-ийн нэрэмжит шагнал болон бусад зохиолоороо ч шагнал хүртэж байжээ.

ХАА-н бүтээгдэхүүний бэлтгэлийн системтэй холбоотой хэд хэдэн ном бичсэн

байна. 1996 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, 1984 онд

Алтангадас одонгоор болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ.

Page 67: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Будын СУМЪЯА /1931/. Дундговь аймгийн Өлзийт сум. СУИС-

ийн соѐ урлаг судлалын хүрээлэнгийн секторын эрхлэгч байхдаа

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2000-10-26. №150/. 1954-1959

онд Улаанбаатарт Намын дээд сургууль, 1963-1966 онд ЗХУ-д

/хуучин нэрээр/ Намын дээд сургуулийн хэвлэл, радио, телевизийн

ажилтны ангид суралцаж төгсчээ. ―Монгол дахь эрх чөлөөний

тэцэлд В.И.Лениний үзэл снаа нөлөөлсөн нь‖ сэдвэр 1975 онд

түүхийн ухааны дэд докторын зэргийг хамгаалсан байна. 1944 онд

13 настайдаа хөдөлмөрийн гараагаа Дундговь аймгийн гар

үйлдвэрийн холбоонд бичээчээр эхэлж, 1948-1954 онд мөн

аймгийн захиргаанд бичээч, зааварлагч, 1959-1963 онд

―Залуучуудын үнэн‖ сонинд утга зохиолын ажилтан, МХЗЭ-ийн

Төв Хороонд хэлтсийн эрхлэгч, Намын Төв Хороонд зааварлагч,

1966-1983 онд Нийгмийн ухааны институтэд эрдэм

шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, эрдэмтэн нарийн

бичгийн дарга, 1983-1984 онд Намын Төв Хороонд хэлтсийн

орлогч эрхлэгч, 1984-1990 онд Соѐлын яамны сайд, 1990-1992 онд

МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгч гишүүн, нарийн бичгийн

дарга, улс төрийн зөвлөх, 1992-1994 онд Соѐлын яамны зөвлөх,

1994 оноос СУИС-ийн Соѐл урлаг судлалын хүрээлэнгийн соѐлын

салбарын эрхлэгчээр ажиллаж иржээ.

Page 68: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Сумдын клубийг өнөөгийн шаардлага хангахуйц соѐлын төвүүд болгох асуудлыг

шийдвэрлүүлж, 1989 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөдбүх сумын соѐлын

байгууллагыг хөгжим, техник хэрэгслээр хангаж материаллаг баазыг нь

сайжруулсан, урлаг соѐлын мэргэжлийн боловсон хүчнээрхангах, тэдний

мэргэжлийг дэшлүүлэх, СУИС, Соѐл урлаг судлалын эрдэм шинжилгээний

хүрээлэн, Завхан аймагт хөгжим бүжгийн дунд сургууль байгуулах асуудлыг

шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэжээ. Элдэв шалтгаанаар саатаж байсан

―Мандухай цэцэн хатан‖ кино, ―Нарны домог‖ бүжгэн жүжиг, ―Үйлийн гурван

толгой‖ балет тавигдаж, захиалгаар ―Чингис хаан‖ кино зохиолыг бичүүлж

бүтээлгэсэн байна. ―Монголын соѐлын түүх‖ –ийг боловсруулах, 3 боть суурь

бүтээлийг хэвлүүлсэн нь мнай орны соѐл, шинжлэх ухааны салбарт гарсан нэг

томоохон ололт болсон байна. ―Монголын нүүдэлчдийн соѐл оршихуй эс

оршихуй‖ хэмээх судалгааны зохиол туурвин нийтлүүлж, ―Төрөөс баримтлах

соѐлын бодлогын шинжлэх ухааны үндэс‖-ийг боловсруулалцжээ. Судалгаа

сурталчилгааны олон арван өгүүлэл, ном туурвин нийтлүүлж, уран зохиол,

дурсамжийн ―Хүний зүрх чулуу болдоггүй‖, ―Бодлон эрхи‖ номууд хэвлүүлж,

Ю.Цэдэнбалын хувийн тэмдэглэлийг эмхэтгэн ―Гэрэл сүүдэр‖ хэмээх ном болгож

уншигчдад хүргэсэн байна. Ардын Их Хурлын депутатаар хэдэн удаа сонгогдож,

ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан байна. МАХН-ын их хурлуудад

төлөөлөгчөөр оролцож, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас

одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 40, 50-н жилийн ойн

хүндэт медалиар шагнагджээ.

Page 69: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Авирмэдийн ТАЯА /1926/. Увс аймгийн Түргэн сум. Улсын драмын

академик театрын дарга байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1981-

11-04. №388/.

Улаанбаатарт Санхүүгийн сургууль төгссөн, ня-бо мэргэжилтэй.

1949 оноос Этрад концертын товчоонд ня-бо, 1951 оноос Урлагийн хэрэг

эрхлэг хороо, Соѐлын яаманд ерөнхий ня-бо, 1959 оноосУлсын хөгжимт

драматик театрын даргаар ажиллажээ. Соѐлын байгууллагуудыг

төлөвлөгөөжүүлэх, материаллаг баазыг нь бэхжүүлэх, ХБДС, УБДС-д кино

драмын анги нээх, БНБАУ-д дуурийн, ЗХУ-д театрын урлагийн чиглэлээр

хүн явуулж сургах зэргээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх асуудлыг

боловсруулан шийдвэрлүүлэхэд идэвхтэй оролцсон байна. Театрын үйл

ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгож уран бүтээчдийн

мэргэжил, соѐл, гоо зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар дэс

дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлснээр удирдсан татр нь системдээ

болон улсад удаа дараа 1-3 –р байр эзэлж байжээ. Тус театрын урын санд

түүх хувьсгал, цэрэг, эх орны болон орчин үеийн сэдэвтэй бүтээлүүдийг

өргөжүүлэх, сонгодог уралгийг сурталчлан дэлгэрүүлэх ажлыг хэтийн

төлөвлөгөөтэй хөтлөн явуулж, бүтээлүүд нь үзэгчдээс өндөр үнэлэлт авчээ.

Олон аймгийн соѐл, урлагийн 10 хоногийг Улаанбаатар хотод явуулахад

мэргэжлийн туслалцаа үзүүлсний дээр прамын урлагийг хөгжүүлэхийн

тулд Төв, Өвөрхангай аймаг, Налайх, Ардын армийн ангиудад сайн дурын

театр байгуулахад тусалж, хөдөлмөрчдийн соѐл, гоо зүйн түвшинг

дээшлүүлэхэд зохих хувь нэмрээ оруулсан удирдах ажилтан ажээ. Алтан

гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 40, 50, 60

жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.

Page 70: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Найдангийн ЦАГААЧ /1938/. Хөвсгөл аймгийн

Төмөрбулаг сум. АУИС-ийн номын сангийн

эрхлэгч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ

ЗҮТГЭЛТЭН /2001-07-05. №10/. Эмэгтэй.

Соѐлын дээд сургууль төгссөн, номзүйч

мэргэжилтэй, хэвлэл, мэдээлэл, соѐлын

байгууллагад олон жил идэвх зүтгэлтэй

ажиллаж, Улсын төв номын сангийн захирал,

АУИС-ийн номын сангийн эрхлэгч зэрэг ажлыг

хийж уншигч олоны оюуны санг баяжуулах,

мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чухал хувь

нэмэр оруулжээ. Номзүйн олон бүтээл хийсний

дээр өөрийн хань нөхөр, хөдөлмөрийн баатар,

эрдэмтэн зохиолч Л.Түдэвийн ―Бүтээлийн

чуулган‖ 28 боть зохиолыг эмхтгэж хэвлүүлсэн

байна.

Page 71: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Дамбасүрэнгийн ЦЭРЭНДАГВА /1922-1999/. Сэлэнгэ аймгийн Хушаат сум.

―Үнэн‖ сонины орлогч эрхлэгч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН

/1982-10-02. №232/.

1937 онд Алтанбулаг хотод байгуулагдсан лам хүүхдүүдийн бага

сургуульд орж, хойтон нь Улаанбаатар хотод Худалдааны техникумд ирж

суралцаж 1941 онд төгсөөд Баян-Өлгий аймгийн Хоршоодын холбоонд барааны

мэргэжилтнээр томилогдон очиж ажиллажээ. Тэндээс цэргийн албанд татагдаж

Цэргийн нисэх ангид цэрэг сурагч болж, улмаар 1943-1945 онд нисэхийн

сургуульд суралцаж төгсөөд нисэх хүчний бага, ахлах нисгэгч нисэх хэсгийн дарга

зэрэг алба ажлыг хийж 1949 онд бэлтгэл хошууч нисгэгчээр халагдсан байна.

Ингээд ―Үнэн‖ сонины газарт сонин гаргагчаар орж хэвлэ, мэдээллийн ажилтан

болох замдаа оржээ. Үүнээс хойш сонинхоо сурвалжлагч, хэлтсийн дарга,

хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1956-1960 онд ЗХУ-д ―Үнэн‖ сонины

сурвалжлагч /анхны/, 1958-1960 онд МОНЦАМЭ агентлагийн гадаад мэдээлийн

хэлтсийн даргаар ажиллаад 1960-1964 онд Москвад Коммунист намын дээд

сургуульд суралцаж сэтгүүлч мэргэжил, улс төрийн дээд боловсролтой болсон

байна. 1964-1965 онд Монголын радиогийн ерөнхий редактор, 1965-1968 онд

МРТУХ-ны орлогч дарга, 1968-1981 онд ―Үнэн‖ сонины ерөнхий эрхлэгчийн

орлогчоор ажиллаад насны тэтгэвэрт гарсан байна. Монголын сэтгүүл зүйг

хөгжүүлэх, залуу боловсон хүчнийг сургаж бэлтгэх, ажил мэргэжилд нь

дадлагажуулахад зохих хувь нэмэр оруулсан удирдах ажилтан, нэрт сэтгүүлч

байжээ. ―Сонин хамтын зохион байгуулагч‖, ―Тогтмол хэвлэлийн бичлэгийн төрөл

зүйл‖, ―Монголын тамирчид‖ зэрэг хэд хэдэн ном бичиж, ―Сонины үгийн цаана‖

гэх мэт номуудыг орчуулж, олон номыг редакторлаж хэвлүүлсэн байна. Соѐл,

гэгээрлийн ажилтны ҮЭ-ийн Төв хорооны тэргүүлэгч, МЗНН-ийн бүгд хурал,

ардын хянан шалгах хорооны гишүүнээр сонгогдож, Хөдөлмөрийн гавьяаны улаан

тугийн одон, хошой Алтангадас одон, ―Бид ялав‖ медаль, Ардын хувьсгалын ойн

хүндэт медалиуд, ОХУ-ын медалиудаар шагнагджээ.

Page 72: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Дашдоржийн ЦЭРЭНДАВАА /1954/. Ховд аймгийн

Чандмань сум. Чөлөөт уран бүтээлч. СОЁЛЫН ГАВЬЯАТ

ЗҮТГЭЛТЭН /2006-02-27. №45/. Жолооч мэргэжилтэй бөгөөд

одоо малчнаар ажиллаж буй ажээ. Монгол ардын урт,

богинын болон зохиолын олон дуу, туульс, магтаалыг

чадварлаг хөөмийлж урын сангаа баяжуулжээ. Монгол

хөөмийн язгуур урлагийнхаа хувьд 7 төрөл зүйлтэй байж

болохыг нээн гаргаж, туульс, магтаалыг баяжуулсан байна.

Ардын язгуур урлагийг хойч үедээ сургаж өвлүүлэхэд

анхаарч гадаад, дотоодолд хэдэн арван шавьтай болжээ.

Хөөмийн урлагийг эх орондоо төдийгүй гадаад оронд

сурталчлахад чухал хувь нэмэр оруулж, АНУ, Франц, Япон,

Ирланд зэрэг олон оронд уралдаан тэмцээнд оролцож олон

улсын их наадмын Гран при шагнал, бусад шагналаар

шагнагдаж байсны гадны ДЗӨ-ны XII их наадамд хөмийн

төрлөөр оролцож алтан медаль хүртэж байсан байна. Өөрийн

орны бүх ард түмний урлагийн үзлэг, язгуур урлагийн

анхдугаар их наадам зэрэг олон уралдаан тэмцээнд тэргүүн

байр эзэлж байжээ. 1998 онд Алтан гадас одонгоор болон ойн

хүндэт медалиудаар шагнагджээ.

Page 73: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Цэенгийн ЦЭРЭНДОРЖ /1940/. Өмнөговь аймгийн Баян-

Овоо сум. Монголын ерөөлч, магтаалчдын төвийн тэргүүн

байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1997-02-24.

№21/. МУИС төгссөн. 1956 оноос Өмнговь аймагт

барилгачин, усчин, оѐдолчин, мужаан, будагчин, 1960 оноос

мөн аймгийн Соѐлын ордонд жүжигчин, их сургууль

төссөнөөс хойш МЗЭ-ийн хорооны дэргэдэх Ардын үлгэрийн

танхимд уран бүтээлч, Монголын ерөөлч, магтаалчдын

төвийн тэргүүнээр ажиллаж иржээ. Өмнөговьд байхдаа

―Алтан говь‖ язгуур урлагийн чуулга, Улаанбаатар хотод

―Ардын уянга‖, ―Хан хуур‖ чуулга, магтаалч, ерөөлчдийн

чулгыг санаачлан байгуулсан байна. Ардын ерөөл, магтаал

хэлхээс гадна өөрөө цэцлэн хэлдэг, уран бүтээлээрээ ―Хуурын

эгшиг‖, ―Хуур магнай‖, ―Түмэндээ өргөх уянга‖, ―Хурц арслан

Дэмүүл‖, ―Их уулын цэцэг‖, ―Ухаант хүү‖ номууд хэвлүүлж,

―Монгол магтаалын төрөл зүйлийн хувьсал хөгжил‖ сэдэвт

эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, дэд эрдэмтний зэрэг

хамгаалжээ. Төрийн хан хуур бүтээж залах ѐслол саанчилсан

нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталгаажин

хэрэгжсэн байна.

Page 74: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Лавжавын ЦЭВЭЛ /1930-1997/. Өвөрхангай аймгийн Дэлгэрэх

сум. Улсын төв музейн чихмэлийн мастер байхдаа СОЁЛЫН

ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1974-12-23. №350/. Эмэгтэй.

Орон нутагтаа мал маллаж байгаад 1950 онд Улаанбаатар

хотод шилжн суурьшиж Шинжлэх ухааны хүрээлэнгийн музейн

лабораторид чихмэлчний туслах болж, 1956 оноос Улсын төв

музейн чихмэлчин, чихмэлийн мастераар ажиллахдаа ЗХУ-ын

/хуучин нэрээр/ амьтан судлалын музейд хагас жилийн дадлага

хийж мэргэжлээ дээшлүүлсэн байна. 1992 онд насны тэтгэвэртээ

гарчээ. Улсын төв музей, аймгуудын музейн байгалийн тасагт

байгаа 130 гаруй том амьтан, 1500 гаруй шувуу, олон зүйл шавьж,

загас, хоѐр нутагтны чихмэл, хатаамлыг хийж, Монгол улсад музей

хөгжүүлэх, дотоод, гадаадын үзэгчдэд байгалийн үнэт баялаг,

амьтны ертөнцийг танин мэдүүлэхэд хөдөлмөр, бүтээлээ зориулсан

уран бүтээлч байжээ. Түүний бүтээсэн аргаль, янгирын чихмэлүүд

дэлхийн ан амьтны үзэсглэнгээс удаа дараа алтан медалиар

шагнагдсан байна. МАХН-ынэ 16-р их хуралд төлөөлөгчөөр

оролцож, ―Алтан гадас‖ одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын

хувьсгалын ойн хүндэт медалиуд, Засгийн газрын хүндэт жуух

бичгээр шагнагджээ.

Page 75: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Хорлоогийн ЦЭВЛЭЭ /1932/. Баянхонгор аймгийн Бөмбөгөр

сум. Монголын радио, телевизийн ерөнхий захирал байхдаа

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1990-11-09. №26/.

Улаанбаатарт Нмын дээд сургууль, Москвад ЗХУКН-ын Төв

Хорооны дэргэдэх Намын дээд сургууль төгссөн. Орон

нутагтаа малчин, сумынхаа ХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн

дарга, Намын төв Хороонд лектро, суртал нэвтрүүлэгч, 1980

оноос ―Үнэн‖ сониы нэгдүгээр орлогч эрхлэгч, 1990 оноос

МРТУХ-ны дарга, 1991-1996 онд ―Засгийн газрын мэдээ‖

сонины эрхлэгч, 1996 оноос мөн сонины зөвлөхөөр ажиллаж

байгаад насны тэтгэвэрт гарсан байна. Ниймгийн амьдралд

тулгамдсан эмзэг асуудлуудыг хөндсөн олон арван шилдэг

нийтлэл бичиж ―Миний сэтгүүл зүй‖ ном хэвлүүлсэн байна.

Манай улсын хэвлэл мэдээллийн төв байгууллагуудыг олон

жил удирдаж өөрчлөн байгууллатыг эрчимжүүлэх, ардчилал

шинэчлэлийг хөгжүүлэхэд нийтлэл, нэвтрүүлгийн бодлогыг

чиглүүлэн зохион байгуулсан чадварлаг зохион байгуулагч,

удирдах ажилтан төдийгүй өөрийн бүтээлээрээ тодорхой хувь

нэмэр оруулсан нэрт сэтгүүлч ажээ. Одон, медалиудаар

шагнагджээ.

Page 76: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Биндэръяангийн ЦЭЕХАНД /1935-1999/. Сэлэнгэ аймгийн

Баянгол сум. Монгол телевизийн нэвтрүүлэгч байхдаа

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1992-09-18. №138/.

Эмэгтэй. 1968-1971 онд марксизм-ленинизмийн оройн дээд

сургуульд суралцаж төгсчээ. Налайх хотын эмнэлэгт сувилагч,

лаборант зэрэг ажил хийж байгаад 1959 онд Монголын радиод

нэвтрүүлэгч болж радио, телевизэд болон Москвагийн радиод

нэвтрүүлэгчээр 1998 он хүртэл ажиллаад насны тэтгэвэрт

гарчээ. Ингэхдээ Монгол телевизийн нэвтрүүлэгч нарын

ахлагч, зөвлөх, 1998 оноос Радио, телевизийн дээд сургуульд

багшаар ажилласан байна. Монгол телевизийн анхны

нэвтрүүлгээс эхлээд 30 гаруй жилийн турш ―Болжмор‖

нэвтрүүлгийн бяцхан үзэгчдээс эхлээд азай буурлууд хүртэлх

нэгэн үеийн бүх насны үзэгчдэд авьяас билэг, хөдөлмөр

зүтгэлээрээ үнэлэгдэж хүндлэгдсэн, мөн бүхэл бүтэн үеийн

нэвтрүүлэгчдийг сургаж дэгжээхэд ихээхэн хувь нэмэр

оруулсан уран бүтээлч байжээ. Алтангадас одон,

Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт

медалиудаар шагнагджээ.

Page 77: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Дөнгөтийн ЦООДОЛ /1944/. Төв аймгийн Бүрэн сум. Яруу найрагч,

сэтгүүлч, орчуулагч тэрбээр СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2005-06-23.

№176/. Төрийн шагнал /1996/. Дээд боловсролтой, сэтгүүлч, зохиолч

мэргэжилтэй. 1962-1966, 1968-1972 онуудад Төв аймгийн ХЗЭ-ийн хороо,

―Анхдугаар таван жил‖ сонинд ажиллаж байгаад 1976-1981 онд МАХН-ын

Төв Хороонд зааварлагчаар, 1983-1990 онд МЗХ-нд зохиолч, зөвлөлийн

эрхлэгчээр, 1990-1996 онд ―Ардын эрх‖ сонинд албаны даргаар, 1996-2001

онд ―Монголын уран зохиол‖ хэвлэлийн газарт редактораар, 2001 оноос

―Өнөөдөр‖ сонинд утга зохиолын ажилтнаар ажиллаж байсан. 1960-аад оны

үеийнхэнтэй уран зохиолд орж ирсэн тэрбээр ―Нутгийн зургаан өнгө‖ (1970),

анхны шүлгийн түүврээрээ уншигчдын анхаарлыг татжээ. 29 дууль туурвисан

бөгөөд эдгээр нь бие даасан шинэлэг бүтээл болж энэ төрөлд одоо хэр

түүнтэй эн тэнцэх бүтээл гараагүй гэж үздэг байна. Найраглалын төрөлд хүч

сорьж ―Цэвцгэр хурдан шарга‖, ―Гуталчин‖ зэрэг бүтээл туурвисан нь уран

сайхны ихээхэн үэнэ цэнтэй ажээ. Яруу найрагчаас гадна ном бүтээх,

сэтгүүлзүйн төрөлд үлгэр үзүүлжээ. ―Монголын уран зохиолын дээжис‖ 108

ботийн суурийг тавилцан одоо хүртэл хүчин зүтгэж буй. Яруу найргийн

орчуулагчийн хувьд Оросын болон Дэлхийн сонгодог бүтээлүүдээс

орчуулсаар байна. Түрүү үеийн бүтээлээрээ 1996 онд Төрийн шагнал хүртэж,

―Болор цом‖ наадмын тэргүүн шагналыг гурвантаа хүртсэнээрээ зөвхөн

Бавуугийн Лхагвасүрэнтэй эн зэрэгцэх ажээ. Мөн 1995 онд Хөдөлмөрийн

гавьяаны улаан тугийн одонгоор, 1989 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар

болон ойн хүндэт медалиудаар шагнаджээ.

Page 78: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Лодонгийн ТҮДЭВ /1935/. Говь-Алтай аймгийн Наран сум. ―Үнэн‖

сонины эрхлэгч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1989-01-

06. №01/. Улаанбаатар хоотын багшийн сургууль, УБДС, Москвад

Нийгмийн ухааны академи төгссөн. Багш мэргэжилтэй. 1967онд

―МАХН-аас утга зохиолын талаар явуулсан бодлого‖ сэдвээр хэл

бичгийн ухааны дэд доктор, 1983 онд ―Монголын утга зохиолын

үндэсний болон интернационалч шинж‖ сэдвээр докторын зэрэг

хамгаалжээ. Говь-Алтай аймагт багш, Сурган хүмүүжүүлэх ухааны

хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ―Үнэн‖ сонины нарийн

бичгийн дарга, ―Соѐл, утга зохиол‖ сонины эрхлэгч, МАХН-ын Төв

хорооны ажилтан, Монголын зохиолчдын эвлэлийн хорооны орлогч

дарга, МХЗЭ-ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга,

―Үнэн‖ сонины ерөнхий эрхлэгчээр олон жил ажилласан. Одоо

хувиараа ―Дал‖ сониныг эрхлэн гаргаж, ―Монголын хаадын сан‖-гийн

ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Олон улсын утга зохиолын академи

болон Олон улсын мэдээллийн академийн гишүүн , Ардын их хурлын

депутатаар 7 удаа, Ардын их хурлын тэргүүлэгч гишүүнээр удаа дараа

сонгогдож, 1985-1992 онд Монголын парламентын бүлгэмийн даргаар

ажилласан, 1992 онд ардчилсан шинэ үндсэн хуулийг батлалцсан

байна. МАХН-ын олон удаагийн их хуралд төлөөлөгчөөр оролцож,

Намын Төв Хорооны орлогч болон жинхэнэ гишүүнээр удаа дараа,

1990 онд

Page 79: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

МАХН-ын Онц их хурлаас Намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүнээр

удаа дараа, 1990 онд МАХН-ын Онц их хурлаас Намын Төв Хорооны Улс төрийн

товчооны гишүүнээр сонгогдож ажилласан, 1993 онд Монгол улсын

Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан улс төрийн рзүтгэлтэн, МХЗЭ-ийн Төв

Хорооны бүгд хурал, Товчооны гишүүн, Монголын энх тайвны хорооны дарга,

Ази, Африкийн орнуудын эв санааны нэгдлийн хорооны дарга, Монголын

сэтгүүлчдийн холбооны дарга, ―Монголын соѐлын сан‖-г санаачлан

байгуулалцаж, тэргүүнээр нь тус тус ажилласан нийгмийн зүтгэлтэн. 1950-иад

оноос уран бүтээлээ эхэлж олон шүлэг, өгүүллэг, тууж, эсээ, роман туурвиж,

―Нүүдэл суудал‖, ―Уулын үер‖ романаараа төрийн шагнал хүртсэн байна. Уран

бүртээлийн бүрэн эмхэтгэл ―Бүтээлийн чуулган‖ 25 боть хэвлүүлж, одоо ч

туурвисаар буй ажээ. Нийгэм, улс төр, соѐл, утга зохиол, шинжлэх ухаан, сэтгүүл

зүй, олон улс гэхчилэн нийгмийн харилцааны олон салбарт нэгэн зэрэг

хүртээмжтэй, үр бүтээлтэй ажиллаж нэрд гарсан том зүтгэлтэн, соѐн

гэгээгрүүлэгч энэ хүн Сүхбаатарын одонгоор гурван удаа, Хөдөлмөрийн гавьяаны

улаан тугийн одон, МХЗЭ-ийн нэрэмжит шагнал болон ОХУ-ын ―Улс түмний

найрамдлын одон‖, Боларын ―Кирилл Мефодий‖ одонгоор шагнагджээ.

Page 80: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Зандраагийн ТҮМЭН-ӨЛЗИЙ /1944/. Завхан аймгийн Нөмрөг

сум. Зохион бүтээгч. СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1998-02-24.

№10/. Улаанбаатарт Эдийн засгийн дээд сургуулийг 1965 онд, Намын

дээд сургуулийг 1979 онд, Зөвлөлт-Монголын хамтарсан эдийн

засгийн ардын их сургуулийг 1989 онд төгсчээ. Ня-бо эдийн засагч

мэргэжилтэй. Завхан аймгийн Тосонцэнгэлийн мод боловсруулах

комбинат, Улаанбаатар хотын мебелийн үйлдвэрт санхүүгийн

ажилтан, эдийн засаг, ―Мо Тү Өв‖ ХХК-ийн ерөнхий захирлаар

ажиллаж байна. Оньсон наадгайн хязгааргүй олон хувилбар,

огтлолцол, хөдөлгөөн, оньсгол, угсралт, эргүүлэг бүхий оюун ухаан

сорих ―Жаран эвсэл‖, ―Эргүүлэг‖, ―Бэрх‖, ―Оньсон шоо‖ гэсэн таван

шинэ бүтээл, үртсийн зуух, одон цэцэг, эвхдэг ширээ, сандал гэх мэт

оновчтой санал, 300-аад бүтээгдэхүүн загварт хамаарах 3000-гаад зүйл

зохион бүтээж, 5000-гаад хуудас тодорхойлолт, томъѐолол, техникийн

шугам зураг зурж, патент авсан байна. Монгол шатрын судалгаа хийж

300 гаруй шатар урласан бөгөөд 5-10 мм-т багтах хамгийн бага, 7.6 мм

хөлөгтэй үнэт чулуу, алт, мөнгөөр урласан шатрууд хийж, мөн оньст

шатар, оньсон хүүхэлдэй урласан нь олон улсад анхдагч болсон байна.

Дэлхийн 52 оронд зохиогдсон 80 шахам үзэсгэлэн яармагт оролцож,

бүтээлүүд нь дэлхийн улс орнуудын тоглоом наадгайн каталогид

байнга нийтлэгдэж, олон улсын оньслох ухааны академиас баримтат

кино хийсэн зэргээр монголчуудын оньслох ухааны онцгой чадамжийг

олон улсын хэмжээнд сурталчилж, өвөг дээдсээс уламжлагдсан их өв

санг сэргээн хойч үед өвлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан өвөрмөц

авьяастан, шинийг санаачлагч, соѐлын зүтгэлтэн ажээ.

Page 81: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Данзанваанчигийн УХНАА /1941/. Дорноговь аймгийн Иххэт

сум. Улсын филармонийн дарга байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ

ЗҮТГЭЛТЭН /1993-04-15. №59/. Болгар улсын Софи хотын

хөгжмийн дээд сургууль төгссөн. Москвагийн Театр урлагийн

дээд сургуулийн эстрадын найруулагчийн дээд дамжаанд

мэргэжил дээшлүүлсэн байна. УДБТ-т дуучин, 1972 оноос

улсын филармонийн туслах найруулагч, уран сайхны удирдагч,

1983-2001 онд даргаар ажиллажээ. Эх орондоо эстрад, рок поп

урлагийг хөгжүүлэхэд олон жил идэвх санаачилгатай ажиллаж,

худалдааны ажилчдын ―Хүрэн хаалгатай дэлгүүр‖, жолооч

нарын ―Алтан шар зам‖ болн хүүхэд, эстрадын ахмад дуучид,

аймгууд дахь алдар цолтнуудын гэхчилэнгээр төрөлжсөн,

бүсчилсэн тоглолтууд, олон улсын эстрадын дуучдын ―Анд

нөхдийн ая дуу‖ тоглолтыг 17 жил, эстрадын ахмад, залуу

дуучдын тоглолтыг 13 жил, олон улсын болн өөрийн улсын

чанартай 70-аад удаагийн уралдаан тэмцээнийг зохион

байгуулж явуулсны дээр 150 гаруй концертыг найруулж, 3800

илүү концертыг хөтөлжээ. Шавь нараас нь Б.Баяраа /агсан/,

Б.Сарантуяа, Х.Төмөрбаатар /УГЖ/, Ч.Насантогтох /УГЖ/,

Л.Оюунчимэг /агсан/, Д.Эрдэнэтуяа зэрэг нэрт дуучид төржээ.

ОХУ-ын Буриад, Халимаг-Тангыч улс болон бусад улсын ижил

төстэй үйл ажиллагаатай байгууллагатай холбоо тогтоож,

хамтран ажиллаж, улсын филармонийн гадаад харилцааг

өргөжүүлсэн байна. Улсын баатар Данзанваанчигийн хүү.

Page 82: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Жамъянгийн ВАНДАНДОРЖ /1948/. Завхан аймгийн

Шилүүстэй сум. МҮТВ-ийн тайз, зураг чимэглэлийн албаны

дарга байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2005-06-22.

№167/. Дунд боловсролтой, зураач мэргэжилтэй. 1964-1969 онд

Завхан аймгийн кинотеатр, урчуудын салбарт зураачаар, 1969-

1977 онд МБТСЭ-ийн төв зөвлөлийн улсын шигээ багт тамирчин,

багийн ахлагчаар, 1977 оноос МҮТВ-д зураач, ерөнхий зураач,

албаны даргаар ажиллаж буй ажээ. Тус телевизэд 28 ажил

ажиллахдаа нэвтрүүлгийн эхлэл бичвэр 240 гаруй, дотоод

стутдийн зураг загвар 340, жүжиг, кино зохиомжийн болон

хувцасны эскиз загвар 150 гаруйг бүтээж, нэвтрүүлгийн уран

сайхны бичээс 3000 гаруйг хийжээ. Улс орны амьдралтай

холбоотой, олон чухал үйл явдалд зориулан тусгай болон цуврал

нэвтрүүлгийн тайз, зураг чимэглэл урлан бүтээсний дотор

―Сансарт хүрэх зам‖ цуврал (50 гаруй дугаар) нэвтрүүлэг,

баримтат кино, нислэгийн бэлгэдлийн тэмдэг, зурагт хуудсууд

уран бүтээлд нь чухал байрыг эзэлдэг ажээ. Болор цомын эзэнд

өгдөг яруу найргийн охин тэнгэр Янжинлхам бурхны хөргийг

бүтээсэн байна. 1997 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн

одонгоор болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ.

Page 83: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Бэгзийн ЯВУУХУЛАН /1929-1982/. Завхан аймгийн Жавхлант сум. Яруу

найрагч. СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1979-1-8.№02/. Төрийн шагнал.

/1967/.

1949 онд Улаанбаатар Санхүү, эдийн засгийн техникум, 1959 онд

Москвад М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ. Архангай

аймагт нягтлан бодогч, НАХЯ-ны ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга,

―Залуучуудын үнэн‖ сонины сурвалжлагч, ―Улаанбаатарын мэдээ‖ сонины

хариуцлагатай эрхлэгч, МЗЭ-ийн хороонд яруу найргийн зөвлөлийн эрхлэгч,

мэргэжлийн зохиолч, мөн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

Уран бүтээлээ 1949 оноос эхэлж ―Бидний хүсэл‖, ―Цэнхэрмандалын тэнгэр дор‖,

―Мөнгөн хазаарын чимээ‖, ―Хар ус нуурын шагшуурга‖, ―Хээр хоносон сар‖,

―Намрын мөнгөн өглөө‖, ―Тэхийн зогсоол‖, ―Ээлтэй сэлэм‖, ―Үд дундын тэнгэр‖,

―Дэлхий‖, ―Бүсгүй хүнийг хайрлах сэтгэл‖, ―Түүвэр зохиол‖ /3боть/ зэрэг номууд

хэвлүүлсэн. ―Ялалтын жигүүр‖, ―цусны өнгө улаан‖ драмын жүжиг бичиж

тоглуулсан байна. Горькийн сургуульд суралцсанаар монголын яруу найрагт

эмзэг мэдрэмж, хайр сэтгэлийн тансаг уянга, сэтгэхүйн гүнзгийрлээр шинэчлэл

хийж 1960-аад оноос олон залуу авьяастныг араасаа дагуулж их утга зохиолд

оруулсан нь өнөөгийн нэрт зохиолчид болоод байна. 1960-аад оны эхний хагаст

МУИС-ийн дэргэд утга зохиолын оройн дээд сургууль санаачлан байгуулж

хичээллүүлэн нэг удаагийн төгсөлт хийсэнд тухайн үеийн олон зохиолч суралцаж

мэдлэг, боловсролоо зузаатгаж, уран чадварын хувьд ахиц дэвшил хийснээр

монголын шинэ үеийн уран зохиолын хөгжилд нэмэр түлхэц болсон байна.

Зохиол бүтээл нь дэлхийн 70-аад хэлнээ орчуулагдсаныг монголын яруу

найргийн ололт гэж үзэх нь зүйд нийцэх бөгөөд нас барахад нь зарим орны

хэвлэлд ―Дорнын их яруу найрагч‖ хэмээн үнэлэн тодорхойлсон нь үүнийг

бататгана. Ли Бай, Гете, Мирзо Турсан Заде, А.Софронов зэрэг дорно, өрнийн

хийгээд ЗХУ-ын алдарт зохиолчдын шүлэг, найраглалуудыг эх хэлнээ орчуулж

тусгай номууд хэвлүүлсэн байна. Ардын их хурлын дептутатаар сонгогдож

байжээ.

Page 84: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Маулетийн ЗУЛЬКАФИЛЬ /1957/. Баян-Өлгий аймгийн

Дэлүүн сум. МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч

байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2006-03-16. №64/.

1981 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ Эрхүү хотын Улсын их

сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсч, 1989 онд дэд эрдэмтний,

1996 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна.

Профессор цолтой. МУИС-д 1981 оноос багшаар, 1991 оноос

тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна. 1000 орчим сэтгүүлч

боловсон хүчнийг бэлтгэх, сэтгүүл зүйн онолын сэтгэлгээг

хөгжүүлэх, сэтгүүл зүйн сургалтын агуулга, технологийг

боловсронгуй болгох, Монголын Сэтгүүлчдийн байгууллагыг

бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж, ―Өөрчлөлт шинэчлэл,

хэвлэл мэдээллийн хэрэгсэл‖, ―Сэтгүүл зүйн онол‖ I, II дэвтэр,

―XXI зууны их сургууль, өөрчлөлт шинэчлэл‖ зэрэг 20 гаруй

сурах бичиг, нэг сэдэвт зохил, эрдэм шинжилгээ, судалгаа,

сурталчилгааны 160 гаруй өгүүлэл туурвиж, эрдэм шинжилгээ

онол практикийн бага хуралд 50 орчим илтгэл тавь хэлэцүүлсэн

байна. Таван хүний дэд докторын, нэг хүний шинжлэх ухааны

докторын, 21 хүний магистрын ажлыг удирдаж хамгаалуулсан

байна. 2003 оны Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн, 2004

оны Сэтгүүл зүйн салбрын оны шилдэг багшаар шалгарч, 2001

онд Алтан гадас одонгоор шагнагджээ.

Page 85: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Лэгжмаагийн ЖАМЦ /1907 – 1971/. Сүхбаатар

аймгийн Түвшинширээ сум. Кино үзвэрийн газрын

техникч байхдаа СОЁЛЫН ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН

/1968-3-14. №84/. Багадаа урхны шашны ном үзэж

жанжин Чойрын хийдэд шавилан сууж байгаад 1920-

иод оны дундуур хар болж, ЗХУ-д /хуучин нэрээр/

очиж сургууль хийж кино механикчийн мэргэжилтэй

болж 1929 оноос мэргэжлээрээ 1967 он хүртэл 50

шахам жил тасралтгүй ажиллаж, ард түмнээ кино

урлагтай танилцуулжгэгээрүүлэх, мэаргэжлийн кино

механикчдыг сургаж бэлтгэх, ажил мэргэжилд нь

дадлагажуулахад их хувь нэмэр оруулсан үндэсний

ууган киночдын нэг байжээ. МАХН-ын 7-р их хуралд

төлөөлөгчөөр оролцож, ―Хөдөлмөрийн гавъяаны улаан

тугийн одон‖-оор хоѐр удаа, ―Хөдөлмөрийн хүндэт‖

медаль, бусад медиалуудаар шагнагджээ.

Page 86: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Гомбын ЖАМЦ /1913 - 1978/. Төв аймгийн Баянцагаан сум.

―Үнэн‖ сонины газрын хөдөө аж ахуйн хэлтсийн эрхлэгч

байхдаа СОЁЛЫН ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН /1970-11-9. №185/.

14 нас хүртлээ эх, нагац нарын хамт аж төрж байгаад 1927 онд

Зогсоол жаргалант уулын хошууны тэнхимд орж суралцаж,

1941 онд Москвад Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист

их сургууль /КУТВ/-ийг төгсчээ. 1941 оноос ―Үндэсний эрх‖

сонины орлогч эрхлэгч, 1941-1958 онд ―Үнэн‖ сонины орлогч

эрхлэгч, хариуцлагатай эрхлэгч, улсын хэвлэх үйлдвэрийн

дарга, 1958-1976 онд ―Үнэн‖ сонины утга зохиолын ажилтан,

хэлтсийн эрхлэгчээр ажиллаад насны тэтгэвэрт гарсан байна.

Улс эх орондоо 46 жил тасралтгүй хөдөлмөрлөсний 35 жилийг

нь хэвлэлийн ажилд зориулсан ахмад, туршлагатай сэтгүүлч,

авьяаслаг зохион байгуулагч байжээ. Ардын Их Хурлын

депутатаар хоѐр удаа сонгогдож, МАХН-ын 11-р их хуралд

төлөөлөгчөөр оролцож, Намын Төв Хорооны гишүүнээр

сонгогдсон байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,

хошой ―Алтан гадас‖ одон, ―Хөдөлмөрийн хүндэт‖ медаль,

―Ойн хүндэт‖ медалиудаар шагнагджээ.

Page 87: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Лувсандэндэвийн ЦЭНД-ОЧИР /1915 -.....нас барсан/. Сэлэнгэ аймгийн Орхонтуул

сум. Соѐлын яаманд хэлтсийн дарга байхдаа СОЁЛЫН ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН

/1971-7-2. №133/. Богд хан уулын аймгийн Бүрэнхаан уулын хошууны тэнхимд

1927-1931 онд, Хиагт хот дахь аж ахуйн сургуульд 1931-1932 онд, Улаанбаатар

хотод Багшийн сургуульд 1932-1936 онд, ЗХУ-д /хуучин нэрээр/ Сѐлын ажилтны

сургуульд суралцжээ. 1931 оноос хөдөлмөрийн гараагаа улсын хэвлэх үйлдвэрт

хянагчаар эхэлж хэдэн сар ажиллаад ажрдын цэрэгт явж цэргийн театрт ажиллаж

хугацаат алыг 1940 оны хавар дуусгаад халагдан Уран сайхны хүрээлэнд утга

зохиолын хэлтсийн эрхлэгч болсон байна. Уран бүтээлийн ажлаа багшийн сургуульд

суралцаж байх үе 1934 оноос эхэлж ―Халхын гол‖, ―Товуу хүүгийн захидал‖, ―фронт

дээр‖, ―Суут хүү‖, ―Богд уулын магтаал‖ зэрэг олон шүлэг, дууны үг, ―Эмээлтэй

морины эзэн ирлээ‖, ―Шинэ үеийн баатрын ширмэн дуулга‖ найраглал, ―Партизан

Батхүү‖, ―Хоньчин охин Цэцэгмаа‖, ―Бяцхан Даваа‖ зэрэг жүжиг бичсэн нь 1930-

1940-өөд оны үеийн уншигчдын сэтгэлийг эзэмдсэн бүтээлүүд болсон учир ―Улсын

эрхэм уран зохиолч‖ алдарцол шагнуулсан байна. 1942 оны эхээр Монголын ард

түмнээс Зөвлөлтийн улаан армид бэлэглэсэн бэлгийг хүргэх төлөөлөгчдийн

бүрэлдэхүүнд орж эх орны дайны фронтод очиж уг бэлгийг гардуулсан байна.

Төдөлгүй баривчлагдаж хувьсгалын эсэргүү хэмээгдэн хилс шийтгүүлж байгаад

1947 онд суллагджээ. Хожим цгаадсан байна. Шоронгоос гараад Урлагийн хэрэг

эрхлэх хороонд хөгжмийн хэсгийн эрхлэгчийн ажилд орж улмаар Соѐлын яаманд

зааварлагч, заах аргын кабинетын эрхлэгч, Соѐл гэгээрлийн хэлтсийн эрхлэгч зэрэг

ажлыг хийсээр 1988 онд насны тэтгэвэрт гарсан байна. Шинэ соѐлыг хөгжүүлэх,

соѐл гэгээрлийн байгууллагын ажлын агуулга, хэлбэрийг баяжуулах, материаллаг

баазыг бэхжүүлэхэд хөдөлмөр зүтгэлээ зориулжээ. Хөдөлмөрийг гавьяаны улаан

тугийн одон, Алтан гадас одонгоор тус бүр хоѐр удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль,

Ардын хувьсгалын болон ялалтын ойнуудын медалиудаар шагнагджээ.

Page 88: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Доржпаламын БАЛЖИР /1932-1991/. Булган аймгийн

Ханатай сум. МРТУХ-ны нэвтрүүлэгч байхдаа СОЁЛЫН

ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН /1971-7-2. №133. Эмэгтэй. 1941

оноос бага, дунд сургуулиар дамжин 1952 онд Урлагийн

дунд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгсчээ. 1952 оноос

Улсын хөгжимт драматик театрт жүжигчин, 1954 оноос

Монголын радиод нэвтрүүлэгчээр 38 жил ажиллаад насны

тэтгэвэрт гарсан байна. Энэ хооронд Москвагийн радиогийн

монгол хэлний редакцид нэвтрүүлэгчээр ажиллаж байжээ.

Уншлагын уран аргыг чадварлаг эзэмшиж, сонсогчдын

таашаал хүлээсэн олон арван нэвтрүүлгийг уншсан нь

Монголын радиогийн алтан санд үлджээ. Ажил мэргэжилдээ

Цэцгээ, Чулуунбат, Доржбат, Батцэрэн, Билгээ, Доржсрэн

нарын олны танил болсон шилдэг нэвтрүүлэгчдийг

дагалдуулан сургажээ. Тайз, дэлгэцийн урлаг болон

радиогийн олон зуун уран бүтээлийн дүр, дуу хоолой болж

Монголын радио нэвтрүүлгээр сонсогчдын танил болсон

байна. Алтан гадас одон, Ардын хувьсгалын ойн хүндэт

медалиудаар шагнагджээ.

Page 89: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Наянтайн ОРГИ /1914-1990/. Өвөрхангай аймгийн Тарагт сум.

Өвөрхангай аймгийн ардын сайн дурын театрын найруулагч

байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1974 – 10-30.

№293/.

Бага залуу наснаасаа амьдралаа урлагтай холбож 1945-1975 онд

Архангай, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн улаан гэр, клуб,

соѐылн ордон, хөгжимт драмын болон ардын сайн дурын театрт

жүжигчин, найруулагчаар ажиллажээ. Урлагийн байгууллагад

40 шахам ж ил ажиллахдаа ―Арвайхээрийн талд‖, ―Алтан

гартай хүү‖, ―Ухаарал‖, ―Говийн хүү‖ зэрэг 40-өөд жүжиг, 100

гаруй томоохон концерт найруулан тоглуулж, ―Өргөмөл Сувд‖

жүжгийн Агваандоной, ―Тууврын замд‖ киноны тууварч

малчин, ―Гологдсон хүүхэн‖ киноны баян Болд гэх мэтээ р

тайз, дэлгэцийн олон арван дүрийг бүтээсэн байна. Мөн 10

гаруй жүжиг зохиож тоглуулжээ. Орон нутагт соѐл, урлагийн

байгууллагуудыг үүсгэн байгуулахад гар бие оролцон, сайн

дурын уран сайхны хөдөлгөөнийг өрнүүлэх, авьяастныг сургаж

хөгжүүлэхэд үр бүтээлт хөдөлмөр, авьяас билгээ зориулсан

ахмад уран бүтээлчийн нэг байжээ. ―Алтан гадас‖ одлонгоор

хоѐр удаа, Ардынхувьсгалын 25, 40, 50, 60 жилийн ойн хүндэт

медалиар шагнагджээ.

Page 90: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Дугаржавын ШАГДАРСҮРЭН /1924-1992/. Булган

аймгийн Орхон сум. Төв аймгийн орон нутгийг судалх

музейн эрхлэгч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ

ЗҮТГЭЛТЭН /1977-11-16. №213/.

1945 оноос Булган, Архангай аймгийн дүрслэх

урлагийн салбарт зураач, барималч, эрхлэгч, МУЭ-ийн

хороонд баримлын тасгийн дарга зэрэг ажлыг хийжээ. Төв

аймгийн музейг шинэчлэн тохижуулж, баялаг үзмэртэй

болгосон, Богд хан уулын Манзширны аманд уулын музей

байгуулсан, тэр орчныг үзэгчид, аялан жуулчагчдын тав

тухад нийцүүлж тохижуулжээ. Дүрслэх урлагийн салбарт

торгон хэвлэл, шавар вааран эдлэлийн урлалыг сэргээж

музейн үзмэр, үзүүлбэрийн төрлийг олшруулах, наамал

урлалын шнэ төрлийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр

оруулсан уран бүтээлж байжээ. Сүхбаатарын одон,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас

одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн гадын хүндэт

жуух бичгээр шагнагджээ.

Page 91: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Жамцын НАНЗАДСҮРЭН /1932-1997/. Булган

аймгийн Булган хот. Музейн удирдах газрын

ерөнхий зураач байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ

ЗҮТГЭЛТЭН /1984-12-30. №276/.

Музей удирдах газарт ерөнхий зураачаар

олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж

―Үлэг гүрвэл‖, ―Мандухай цэцэн‖ ―Цэрдийн

галавын амьдрал‖ зэрэг олон арван бүтээл

туурвиж музейн үзмэрийг амьдралтай болгон

чимж, санг нь арвижуулж, үзэгчдийн сайшаал,

талархлыг хүлээсэн байна.

Page 92: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Мөнхийн ЧОЙЖАМЦ /1924/. Хэнтий аймгийн Дархан

сум. Монгол телевизийн найруулагч байхдаа СОЁЛЫН

ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1988-05-27. №86/.

Улаанбаатарт Урлагийн сургууль, МУИС төгсчээ.

Найруулагч мэргэжилтэй. Улсын хүүхэлдэйн теайтр, Баян-

Өлгий, Хэнтий аймаг, Улаанбаатар хотын зарим соѐлын

ордонд жүжигчин, найруулагч, Монгол телевизэд

найруулагчаар 40 гаруй жил ажиллаад 1989 онд настны

тэтгэвэрт гарчээ. Хүүхад багачуулд зориулсан хэд хэдэн

жүжиг зохиож тоглуулсны гадна тэдний нас, сэтгэхүйн

онцлогт нийцсэн олон арван жүжиг, нэвтрүүлэг найруулж

үзэгчдээс өндөр үнэлэлт авсан ахмад уран бүтээлч ажээ.

Page 93: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Дугаржавын ДАНЗАН /1914/. Булган аймгийн Орхон

сум. Гандантэгчилэн хийдийн лам байхдаа СОЁЛЫН

ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1991-05-07. №79/. Бага

наснаасаа сүм хийдэд шавилан сууж бурхны шашны

ном эрдэмд суралцахын сацуу ардын гар урлалд

шамдан авъяас билгээ зориулсан энэ хүн Гандан

тэгчилэн хийдэд даамал, нарийн бичгийн дарга, дэд

хамба, Амарбаясгалант хийдийн дэд хамбаар ажиллаж

иржээ. Нийслэлийн төв талбай дахь Сүхбаатарын

хөшөөг бүтээлцэж, ―Цогт тайж‖ киноны гол дүрүүдийн

хувцсыг урлаж, Гандантэгчилэн, Эрдэнэзуу,

Амарбаясгалант хийдийн сүм дуган, бурхан шүтээнийг

сэргээн засварлахад оролцсон нэрт уран бүтээлч ажээ.

Page 94: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Магсарын БАЯНЗУЛ /1928-нас барсан/. Ховд аймгийн

Мянгад сум. Улсын төв номын сангийн аргазүйч байхдаа

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1991-12-24. №253/.

ЗХУ-д /хуучин нэрээр/ Соѐлын дээд сургууль төгсчээ.

Номзүйч мэргэжилтэй. Дээд боловсрол эзэмшсэнээсээ

хойш Улсын нийтийн төв номын санд мэргэжилтэн,

захирлаар олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж,

тус номын санг монгол туургатны номын соѐлын нэг

голомт, дэлхийн жишигт хүрсэн номын сан болгоход

ихээхэн хувь нэмэр оруулсан байна. 1960-аад оноос утга

зохиолын шүүмжлэл сонирхон оролдож гол төлөв романы

тухай шүүмж бичиж уран бүтээлээ эхэлжээ. Ч.Лодойдамба,

Н.Банзрагч зэрэг зохиолчдын бичсэн романы уран

чадварын тухайд бичсэн шүүмж нь Монголын утга

зохиолын томоохон ололт болжээ. Утга зохиолын онолын

―Монголын уран зохиолын номзүйн тойм‖ /1921-1985/

гэсэн найман ботийг хэвлүүлсэн нь судлаач, сонирхогчдын

чухал хэрэгцээт бүтээл болсоор байна.

Page 95: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Лувсандоогийн ГҮНСЭН /1934/. Хэнтий аймгийн

Галшар сум. Монголын радиогийн тоймч байхдаа

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1994-08-22. №99/.

Улаанбаатарт багшийн сургуулийн дунд ангийн багш

бэлтгэх факультет, Москвад Намын дээд сургуулийн

сэтгүүлчийн салбрыг төгсчээ. Дунд сургуульд багш,

Монголын радиод редактор, хариуцлагатай редактор,

тоймч зэрэг албыг олон жил хашаад насны тэтгэвэрт

гарчээ. Алтангадас одон, медалиуд, Засгийн газрын хүндэт

жуух бичгээр шагнагджээ.

Цэдэнгийн ЗАНДРАА /1933/. Дорнод аймгийн Баян-Уул

сум. Монголын зохиолчдын хорооны гүйцэтгэх хорооны

техникч, кино механикч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ

ЗҮТГЭЛТЭН /1994-08-27. №102/. Кино механикч

мэргэжилтэй. Төв, орон нутгийн соѐлын байгууллагад

олон жил ажиллаж кино урлагийг олон түмэнд хүргэж

сурталчилах үйлст амжилт гаргасан учир энэ хүндэт алдар

цолыг хүртсэн байна.

Page 96: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Султаниягийн МАГАУИЯ /1921/. Баян-Өлгий

аймгийн Өлгий сум. Зохиолч, орчуулагч СОЁЛЫН

ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1996-03-16. №58/. Дээд

боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй. Зохиолч,

орчуулагч, сэтгүүлч тэрбээр аймгийнхаа хэвлэл

мэдээллийн байгууллагад олон жил үр бүтээлтэй

ажиллажээ. ―Чингис хаан‖ шүлэглэсэн роман, ―Үрсийн

хувь заяа‖ роаман, ―Маык‖ тууж зрээг арав гаруй

бүтээлийг казак, монгол хэлээр туурвисан байна.

Орчуулагчийн хувьд Ц.Дамдинсүрэнгийн ―Гологдсон

хүүхэн‖, ―Монголын нууц товчоо‖, ―Жангар‖ туульс

зэрэг олон бүтээлийг монгол хэлнээс казак хэлнээ

хөрвүүлжээ. Наян насны сүүдэр зооглож буй үедээ

дээрх нэр хүндтэй алдар цол хүртэж буй энэ аксакал

өөрийн бүтээлүүдээр казахын ард түмний оюуны санг

баяжуулахад дорвитой хувь нэмэр оруулжээ. 1981 онд

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1971 онд

Алтан гадас одонгоор болон медалиудаар шагнагджээ.

Page 97: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Магсарын ЦЭРЭНЖАМЦ /1939/. Баянхонгор аймгийн

Гурванбулаг сум. Гэрэл зургийн сурвалжлагч. СОЁЛЫН

ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2000-05-25. №85/. Дунд сургуулийн

сурагч байх үед 15 настайгаасаа гэрэл зураг сонирхон оролдож,

1960 онд нам, засгийн төв хэвлэл ―Үнэн‖ сонинд анхны зургаа

нийтлүүлж улмаар гэрэл зургийн нэрт сурвалжагч, сэтгүүлж

болсон энэ эр аймагтаа ―‖ХЗЭ-ийн ажилтан, ―Үнэн‖ сонины

газарт гэрэл зургийн сурвалжлагч тасгийн эрхлэгч, НАМЫН

ТӨВ ХОРОО, МАХН-ын Удирдах зөвлөлд ажилтнаар

ажилласаар байна. Олон улсын сэтгүүлчдийн байгууллагын

―Интерпрссфото-81‖ үзэсгэлэнгийн тэргүүн шагнал ―Гран при‖-

г монголоос хүртсэн анхны хүн бөгөөд 1987 онд дэлхийн

шилдэг 100 фото мастерыг шалгаруулах уралдаанд Ази тивээс

ганцаараа шалгарч дэлхийн шилдэг 10 фото мастерын нэг

болсон ажээ. 1967 оноос их, дээд сургуулийн сэтгүүлчийн

ангийн оюутнуудад фото урлагийн хичээл зааж олон арван

сэтгүүлчийн багш болжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн

одон, Алтан гадас одон, Ардын хувьсгалын ойн хүндэт

медалиар шагнагджээ.

Page 98: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Цэнд-Аюушийн НЯМЖАВ /1934/. Хөвсгөл

аймгийн Цэцэрлэг сум. Нийслэлийн ―Дөрвн-

Уул‖ радиогийн сурвалжлагч, редактор

байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН

/2000-06-27. №100/. Монголын радио,

нийслэлийн ―Дөрвөн-Уул‖ радиогийн

сурвалжлагч, редактораар олон жил идэвх

зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж сонсогч,

үзэгчдэд үнэлэгдсэн олон арван шилдэг

нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэсэн ахмад уран

бүтээлч ажээ.

Page 99: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Жамъянгийн БАТБАЯР /1947/. Баянхонгор аймгийн

Галуут сум. Монголын үндэсний телевизийн нэвтрүүлэгч

байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2001-03-15.

№58/. УБДС –ийн кино драмын ангийг төгсчээ. Жүжигчин,

найруулагч, нэвтрүүлэгч мэргэжилтэй. Тосонцэнгэлийн мод

боловсруулах үйлдвэрт токарьчин, Улсын драмын театрт

жүжигчин, улсын филармонид найруулагч, хөтлөгч, 1974

оноос өдгөө хүртэл Монгол телевизэд найруулагч,

нэвтрүүлэгчээр ажиллаж иржээ. Телевизийн ―Цаг үе, үйл

явдал‖, ―Цэнхэр дэлгэц‖, ―Баярын мишээл‖, ―Манай

үеийнхэн‖, ―Гавьяа‖ зэрэг олон тогтмол нэвтрүүлгийг

чадварлаг хөтөлж, телевизийн нэвтрүүлгийн төрөл жанрыг

олшруулахад чухал хувь нэмэр оруулсан байна. Олон мэдээ,

сурвалжлага, уран сайхны нэвтрүүлгийн сценари зохиомж

бичиж, түүнийгээ найруулах, кино, жүжигт тоглоход

идэвхтэй оролцжээ. Орчуулгын уран сайхны олон кинонд

дуу оруулах, олон шинэ нэвтрүүлэг гаргахад гол үүрэг

гүйцэтгэсэн уран бүтээлч ажээ. Хөдөлмөрийн хүндэт

медалиар шагнагджээ.

Page 100: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Гангийн ЖАНЧИВ /1940 – 2002/. Завхан аймгийн

Сонгино сум. Монголын радиогийн хариуцлагатай

редактор байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН

/2001-07-05. №11/. 1960 онд Улаанбаатарт Багшийн

сургууль, 1970 онд УБДС, 1978 онд ЗХУ-д /хуучин

нэрээр/ Намын дээд сургууль төгсчээ. Багш, сэтгүүлч

мэргэжилтэй. Сургуульд багш, монголын радиод

редактор, харицулагатай редактор, утга зохиолын нарийн

бичгийн даргаар ажилласан байна. Ихэвчлэн хүүхэд,

залуучуудад зориулсан олон арван нийтлэл, нэвтрүүлэг

бэлтгэж сонсогчдод хүргэж, олон шилдэг бүтээл нь

Монголын радиогийн алтан санд мөнхрөн үлдсэн уран

бүтээлч ажээ. 1962 оноос уран зохиол бичиж өсвөр үеийн

хүмүүжил, ахмадын уламжлалын сэдвээр голлон туурвиж

―Дууриалалтай хүмүүс‖, ―Алхаад марш‖, ―Аянч мэлхий‖,

―Ачийг бачаар‖ ,‖Бид гурвын тухай‖, ―Гэрэлт мөр‖,

―Арван жилийн долоон өдөр‖ зэрэг номууд хэвлүүлсэн

байна. Алтангадас одон, ойн хүндэт медалиудаар

шагнагджээ.

Page 101: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Гомбын ДЭЛГЭР /1948/. Улаанбаатар хот. Монгол телевизийн

―Монголын мэдээ‖ агентлагийн зураглаач байхдаа СОЁЛЫН

ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2002-05-29. №81/. 1970 оноос Монгол

телевизэд уран бүтээлчээр ажиллаж улс орны нийгэм, эдийн

засгийн олон талт амьдралын мэдээ, сурвалжлага бэлтгэж

эфирт гаргаж, үзэгч болонд хүргэхийн сацуу, ―Эрдэм ажлын

жавхлан‖, ―Босоо хээрийн дууль‖ зэрэг 10 гаруй баримтат

кино, ―Томоо, Жижгээ хоѐр‖ хүүхэлдэйн кино, ―Эзэнгүй айл‖

уран сайхны кино, ―Миний Улаанбаатар‖, ―Хүрээ дуу‖ зэрэг

нэлээд кино концерт болон теле зохиомж, хошин шог, теле

жүжгийн хийгээд олон томоохон нэвтрүүлгийн зураглаачаар

ажиллаж зохиомж хийц сайтай бүтээлүүд туурвисан байна.

―Монгол эрэгтэйн гоѐл‖ кино нь Москва хотноо зохиогддог

олон улсын ―Радуга‖ их наадмын шилдэг баримтат киногоор

шалгарч, Энэтхэгийн Дели хотноо болсон олон улсын кино

наадмын шүүгчийн шагнал, ―Хожмын дурсамж‖ кино нь

Японы олон улсын баримтат кино наадмын шагналыг, ―Эзэнгүй

айл‖ уран сайхны кино нь ―Гоо марал‖ наадмын, ―Гитарын

гоцлол‖ клип нь Монголын рок поп урлагийн ―Пентатоник‖

наадмын анхны шагналыг тус тус хүртжээ. Хөдөлмөрийн

хүндэт медаль, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн хүндэт

медалиар шагнагджээ.

Page 102: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Цэрэндоржийн БАЛДОРЖ /1953/. Говь-Алтай аймгийн

Шарга сум. ―Монгол ньюс‖ ХХК-ийн ерөнхий захирал

байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2005-01-19. №09/.

1977 онд Эрхүү хотын их сургууль, 1987 онд Москвагийн

Нийгмийн ухааны академи төгссөн, сэтгүүлч мэргэжилтэй,

түүхийн ухааны докторын зэрэгтэй. 1977-1996 онд ―Үнэн‖,

―Ардын эрх‖ сонинд сурвалжлагч, тоймч, хэлтсийн дарга,

нэгдүгээр орлогч эрхлэгч, эрхлэгчээр, 1996 оноос ―Монгол

ньюс‖ ХХК-ийн ерөнхий захирал, ―Өнөөдөр‖ сонины ерөнхий

эрхлэгчээр ажиллаж байв. 1990-ээд онд нийгмийн амьдралд

нөлөөлөхүйц хүчтэй нийтлэл бичиж ―Ардын эрх‖, ―Өнөөдөр‖

зэрэг өдөр тутмын үлгэр бололхуйц сонин үүсгэн гаргаж

амжилттай авч явсан болон хэвлэл мэдээллийн салбарт шинэ

менежмент, шинэ хандлагыг тодорхойлж загвар бий болгожээ.

Тэрээр ―Далай ээж цаазын тавцанд‖, нэрд гарсан шилдэг

нийтлэлч, Монголын сонин хэвлэл нам төвт тогтолцоонд

зангидагдаж байсан хэвшлийг халж, төрийн болон чөлөөт

хэвлэл үүсэн бүрэлдэх үйлсийг санаачлагч, хошуучлагчдын

нэг, төр нийгмийн зүтгэлтэн бөгөөд бас жүжгийн сайн

зохиолч, судлааж байжээ. Уран сайхны кино, драмын жүжиг

10 гаруйг бичиж, туужийн ном хэвлүүлжээ. 1990 онд

Алтангадас одонгоор шагнагдсан байна.

Page 103: Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа

Монгол төрийн минь сүлд өршөө