rezin edlel 1

6
ҮЙЛДВЭРИЙН ТАНИЛЦУУЛГА Гутлын үйлдвэрийн актлагдсан прессийг худалдан авч сэргээн засварлаад усны тэрэгний резин дугуй хийж байсан нь манай үйлдвэрийн анхны бүтээгдэхүүн байсан. 2001 онд өөрийн үйлдвэрийн байртай болж резин элдэх вальц, цувих машин, жигнэлтийн пресс зэрэг резин үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөхөрөмжтэй болсноор үйлдвэрийн үйл ажиллагаа жигдрэн өргөжиж бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдсэн. Үйлдвэр өөрийн мэргэжлийн ажилчдыг бэлтгэж, техник технологио сайжруулан хойд урд 2 хөрш орны мэргэжил нэгт нөхөдтэй холбоо тогтоож тэднээс суралцан бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготойгоор ажилласан. 2004-2011 онуудад тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж резин хэвлэж шахах /вулканизац хийх/ пресс, резин холимог найруулж элдэх вальц, резиний хэв бэлтгэх токарь, фрезер, хөрөө зэрэг үндсэн тоног төхөөрөмжтэй механик цехтэй болов. 2001 онд ОХУ-ын Красноярскийн резиний үйлдвэр, 2003 оноос ОХУ-ын Уралын резиний үйлдвэр, 2006 оноос БНХАУ-ын Шиян хотын Да Ши резиний үйлдвэртэй хамтран ажиллах гэрээ байгуулж, тэднээс төрөл бүрийн маркийн түүхий эд авах болсноор бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэн чанарыг сайжруулах боломжтой болсон. Мөн тэдний үйлдвэр дээр өөрийн ажилчдыг явуулж дадлагажуулах, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулж ажилчдынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиласан нь зохих үр дүнгээ өгсөн. Бид энгийн резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна тусгай зориулалтын онцгой шаардлага тавигддаг, элэгдэлд тэсвэртэй,температурын өргөн интервал, хүчил, шүлт, тос, түлш зэрэг онцгой нөхцөл, өндөр даралт, хурд, давтамжийн үе, их ачаалал зэрэгт тэсвэртэй ажилладаг орчин үеийн техникийн дэвшлийн шаардлагыг найдвартай урт хугацаагаар хангаж чадах резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 2004 онд резинийг төмөртэй болон бусад материалтай халуунаар боловсруулах технологи эзэмшиж бүх төрлийн автомашины дунд гук, лаф, нумны гарны втулк резинүүдийг шууд төмөр дээр нь суулгаж хийдэг болсныг хэргэлэгчид маш таашаалтай хүлээн авч үйлчлүүлэх болсон. Мөн төмөртэй резин, нэхмэл даавуун олсон үе давхаргатай резинэн диафрагм, резинэн араа, муфт, вагон хөмрөгчийн болон плугений резин, алтны коврик резин, ажлын гутлын ул, зөөлөн холболтын бүх төрлийн резин зэрэг овор ихтэй загвар хийц нь нарийн ажиллагаа, технологийн горим шаардсан резинэн хийцүүдийг үйлдвэрлэж байна. 2011 онд ЖДҮ-ийг дэмжих зээлэнд хамрагдаж 90.0 сая төгрөгний зээл авч үйлдвэрийн байраа шинэчилсэн. Цаашдаа үйлдвэрлэлээ улам өргөжүүлж хаягдал дугуй боловсруулах технологи эзэмшиж импортыг орлох шинэ

Upload: zolerdene-zolkhaan

Post on 26-Jul-2015

728 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Rezin edlel 1

ҮЙЛДВЭРИЙН ТАНИЛЦУУЛГА

Гутлын үйлдвэрийн актлагдсан прессийг худалдан авч сэргээн засварлаад усны тэрэгний резин дугуй

хийж байсан нь манай үйлдвэрийн анхны бүтээгдэхүүн байсан.

2001 онд өөрийн үйлдвэрийн байртай болж резин элдэх

вальц, цувих машин, жигнэлтийн пресс зэрэг резин

үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөхөрөмжтэй болсноор

үйлдвэрийн үйл ажиллагаа жигдрэн өргөжиж бүтээгдэхүүний

нэр төрөл нэмэгдсэн.

Үйлдвэр өөрийн мэргэжлийн ажилчдыг бэлтгэж, техник

технологио сайжруулан хойд урд 2 хөрш орны мэргэжил нэгт

нөхөдтэй холбоо тогтоож тэднээс суралцан бүтээгдэхүүнийхээ

чанарыг сайжруулах, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг

хангасан импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх

зорилготойгоор ажилласан.

2004-2011 онуудад тоног төхөөрөмжийн шинэчлэл

хийж резин хэвлэж шахах /вулканизац хийх/ пресс, резин

холимог найруулж элдэх вальц, резиний хэв бэлтгэх токарь,

фрезер, хөрөө зэрэг үндсэн тоног төхөөрөмжтэй механик

цехтэй болов.

2001 онд ОХУ-ын Красноярскийн резиний үйлдвэр,

2003 оноос ОХУ-ын Уралын резиний үйлдвэр, 2006 оноос

БНХАУ-ын Шиян хотын Да Ши резиний үйлдвэртэй хамтран

ажиллах гэрээ байгуулж, тэднээс төрөл бүрийн маркийн

түүхий эд авах болсноор бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг

нэмэгдүүлэн чанарыг сайжруулах боломжтой болсон. Мөн

тэдний үйлдвэр дээр өөрийн ажилчдыг явуулж

дадлагажуулах, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулж ажилчдынхаа мэргэжлийн ур чадварыг

дээшлүүлэх тал дээр анхаарч ажиласан нь зохих үр дүнгээ өгсөн.

Бид энгийн резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна тусгай зориулалтын онцгой шаардлага

тавигддаг, элэгдэлд тэсвэртэй,температурын өргөн интервал, хүчил, шүлт, тос, түлш зэрэг онцгой нөхцөл,

өндөр даралт, хурд, давтамжийн үе, их ачаалал зэрэгт тэсвэртэй ажилладаг орчин үеийн техникийн

дэвшлийн шаардлагыг найдвартай урт хугацаагаар хангаж чадах резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

2004 онд резинийг төмөртэй болон бусад материалтай халуунаар боловсруулах технологи эзэмшиж

бүх төрлийн автомашины дунд гук, лаф, нумны гарны втулк резинүүдийг шууд төмөр дээр нь суулгаж хийдэг

болсныг хэргэлэгчид маш таашаалтай хүлээн авч

үйлчлүүлэх болсон. Мөн төмөртэй резин, нэхмэл даавуун

олсон үе давхаргатай резинэн диафрагм, резинэн араа,

муфт, вагон хөмрөгчийн болон плугений резин, алтны

коврик резин, ажлын гутлын ул, зөөлөн холболтын бүх

төрлийн резин зэрэг овор ихтэй загвар хийц нь нарийн

ажиллагаа, технологийн горим шаардсан резинэн

хийцүүдийг үйлдвэрлэж байна.

2011 онд ЖДҮ-ийг дэмжих зээлэнд хамрагдаж 90.0

сая төгрөгний зээл авч үйлдвэрийн байраа шинэчилсэн.

Цаашдаа үйлдвэрлэлээ улам өргөжүүлж хаягдал дугуй

боловсруулах технологи эзэмшиж импортыг орлох шинэ

Page 2: Rezin edlel 1

ҮЙЛДВЭРИЙН ТАНИЛЦУУЛГА

бүтээгдэхүүн олноор үйлдвэрлэх зорилготой. Улс даяар өрнөж байгаа их бүтээн байгуулалтанд оролцох

зорилгоор төмөр замын бетон дэрний зөөлөвч резинийг туршилтын журмаар үйлдвэрлэсэн нь 2011 оны

ЖДҮ-ийн Бүтээгдэхүүн Үйлчилгээ үзэсгэлэн яармагаас шилдэг бүтээгдэхүүний шагнал хүртсэн.

МҮХАҮТ болон бусад байгууллагаас зохион байгуулдаг үзэсгэлэн яармагт оролцож манай резинэн

бүтээгдэхүүнүүд 2007 онд импортыг орлох шинэ нэрийн бүтээгдэхүүний цол өргөмжлөл, МҮХАҮТ болон

Монголын Үндэсний Шилдэг Бүтээгдэхүүн шалгаруулах үндэсний хорооны Монголын Үндэсний шилдэг 99

бүтээгдэхүүнээр шалгарч Үлэмжийн чанарын батламж, 2011 оны ХХААХҮЯ-ны салбарын шилдэг

бүтээгдэхүүний шагнал хүртэж байсан.

Page 3: Rezin edlel 1

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ

2011 онд ХХААХҮ-н яамнаас санаачлан зохион байгуулагдсан “Монголд үйлдвэрлэв-2011” үзэсгэлэн

худалдаанд Резин Эдлэл ХХК нь амжилттай оролцож “Төмөр замын бетон дэрний жийргэвч резин” бүтээгдэхүүн

нь хүнд үйлдвэрийн салбарын шилдэг бүтээгдэхүүнээр шалгарч батламж цомын эзэн болсон.

Төмөр замын бетон дэрний жийргэвч резин үйлдвэрлэх үйлдвэрийн боломж*

*Дээрх тоо хэмжээ нь үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг ханган зөвхөн тухайн нэр төрлийн бүтээгдэхүүнд

үйлдвэрийн шугамын 1/3-р тооцсон дүн болно. Шаардлагатай тохиолдолд дээрх тоо хэмжээ 3 дахин өсөх

боломжтой.

1

2

Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцҮйлдвэрлэх тоо /ширхэг/

Өдөрт Сард Жилд

Хэвийн ажиллагааны үед /2 пресс/

Нэмэлт ээлжтэй тасралтгүй ажиллагааны үед /2 пресс/

360 8280

1080 24840

99360

298080

Page 4: Rezin edlel 1

Р65 маркийн төмөр замд зориулсан ОХУ-н ТУ 2539-003-01115863-2004 техникийн үзүүлэлт болон Резин Эдлэл ХХК-н жийрэг резин үйлдвэрлэх резин холимогийн харьцуулсан үзүүлэлт.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ

1

2

3

4

5

6

7

Суналтын үеийн тасралтын бат бэх МПа

Тасралтын үеийн харьцангуй суналт %

Хатуулга ШОР- ын нэгжээр

Хэврэгшилтийн температурын хязгаар 0С градус

Уян хатан чанар %

Үрэлт тэсвэрлэх чадвар м3/ТДж

-600С-н шахалтын дараах хүйтнийг тэсвэрлэхкоэффицент /уян хатан чанарын үзүүлэлтээр/

Техникийн үзүүлэлтүүд Байвал зохих

≥13

≥250

60-75

-600С

≥40

≥140

≥0,2

Байгаа

13,8-14,0

300-350

67-70

-600С

40

140

0,25

Page 5: Rezin edlel 1

ХАРИЛЦАГЧ БАЙГУУЛЛАГУУД

МОНПОЛИМЕТ ГРУППТЭЦ-2ТЭЦ-4*

СПИРТ БАЛ БУРАМХХК

ЖАСТ ГРУППХӨТӨЛИЙН

“ЦЕМЕНТ-ШОХОЙ” ХК

ХӨНГӨН БЕТОНЫҮЙЛДВЭР

М- СИ-ЭСКОКА КОЛА ХХК

АЛТАН ДОРНОДМОНГОЛ ХХК

ЖАМП ХХКДАРХАНЫ ЦЕМЕНТ

ШОХОЙ

ИРГЭНИЙ НИСЭХИЙНЕРӨНХИЙ ГАЗАР

МОНГОЛ ГАЗАР ХХКЭРДЭС БЕТОН ХХК

* 2009-2012 оны их засварын резин эд анги үйлдвэрлэж нийлүүлэх тендерийн эрхийг авсан. (2012 онд 117 нэр төрлийн бүтээгдэхүүн)

ШИВЭЭ ОВОО ХХК

Page 6: Rezin edlel 1

ҮЙЛДВЭРИЙН БАЙРШИЛ

Одоогийн ажиллаж буй үйлдвэр

Хаяг:

Шуудангийн хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот,СХДүүрэг, 5-р хорооУБ-211121, ш/х-65

ТОЛГОЙТЫН ЗАМ

21-Р ХОРООЛОЛ

ХАНГАЙЗАХ

ЭРЭЛТООСГО

ЦОГШИЛДЭЛГҮҮРЧИНГИС

СООСЭИХ

СУРГУУЛЬ

Шинээр ашиглалтанд орж буй үйлдвэр

Хаяг:

Шуудангийн хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот,СХДүүрэг, 5-р хороо, Сонсголон, 18130Товчооны зам-33, Резин Эдлэл ХХКУБ-211121, ш/х-65

МИНИЙДЭЛГҮҮР

МОНОС

СОНГИНОХАЙРХАНДҮҮРГИЙН АВТООНОШИЛГООНЫ

ТӨВ

GOLDEN HOMEТАВИЛГЫНҮЙЛДВЭР