patient evaluation at home 3

19
Ãýðèéí íºõöºëä ¿éë÷ë¿¿ëýã÷èéã ¿íýëæ, ñóâèëàõ íü

Upload: dondooubuns

Post on 21-Jun-2015

261 views

Category:

Documents


5 download

TRANSCRIPT

Ãýðèéí íºõöºëä ¿éë÷ë¿¿ëýã÷èéã ¿íýëæ, ñóâèëàõ íü

Үйлчлүүлэгчийг үнэлэх

Өвчтөнийг үнэлэх нь сувилагчид байвал зохих чухал ур чадвар юм.

• Өвчтөний биеийн байдàл• Ñýтгэл зүй• Íийгэм эдийн засаг• Õүрээлэн буй орчин• Îюун санааны үнэлгээг хийх ёстой.

Эхний удаа гэрээр очоод анхны үнэлгээг хийнэ.

• Гэр бүлийн гишүүдийн гүйцэтгэх үүргийг тодорхойлж, өвчтөнийг хэрхэн асарч сувилж чадах эсэхийг тогтооно

• Àсран халамжлагч нь өгөгдсөн сувилгааны зааварчилгааг ойлгох, танин мэдэхүйн чадвартай эсэх, асаргаа сувилгаа үзүүлэх чадвар байна уу гэдгийг тодорхойлох

• Сувилагчийн гаргасан сувилгааны төлөвлөгөөг өвчтөн болон тэдний гэр бүл зөвшөөрч буй эсэхийг тодорхойлно.

Үйлчлүүлэгчийг үнэлэх

• Гэрийн сувилагч нь үйлчлүүлэгчийн гэрт хүчтэй нөлөөлөл үзүүлдэг амьдралын хэв маяг, цэвэрч байдал болон гэр бүлийн нөлөөллийн талаар шууд ажиглалтыг хийх хэрэгтэй. Жишээлбэл: сувилагч хөргөгчинд эсвэл гал тогооны шүүгээнд ямар нэг хоол хүнс хомс байгааг ажиглаж болно.

• Үйлчлүүлэгчид хэрэгцээтэй хоол хүнс өгөхийн тулд хоол хүнсний үйлчилгээ хэрэгтэй болно.

• ¯éë÷ë¿¿ëýã÷èä ýрсдэл аюул гарч болзошгүй байдалд тогтмол хянаж, замбараагүй хөглөрсөн, унаж болох аюултай зүйлсийг холдуулж байх ёстой.

• Ãэрт халдвар тарааж болох бохир шавьж, хорхой байгаа эсэх, ундны усны аюул эрсдлийг тодорхойлно.

• Òухайн өвчтөн архины донтой болон эмийн харшилтай байж болно. Эдгээр бүх асуудлыг эргэцүүлэн дүгнэж, асуудлыг шийдвэрлэнэ.

Үйлчлүүлэгчийг үнэлэх

Гэрийн нөхцөлд өвчтөнд илэрдэг түгээмэл асуудлууд /сувилгааны онош/

• Гэрийн нөхцөлд цэвэрлэх боломж муутай, цус их гарч байгаа халдвар авах эрсдэл бүхий шархтай байх

• Бие даан хөдлөх чадваргүй болсон

• Шархалсны улмаас арьсны бохирдол бий болсон

• Гэр бүлийн болон тэмдэглэлт үйл явдлуудад оролцох боломжгүй болсон /нийгмийн харилцаанд оролцож чадахгүй болсон/

• Өвчтөн эрүүл мэндийн цогц үйлчилгээ авах шаардлагатай

• Уламжлалт эмчилгээний үр дүн муутай байх

• Сэтгэл санааны гутралтай байх

• Өөрийгөө асрах чадваргүй

• Ганцаараа амьдардаг байх

• Эмчилгээний хувьд хязгаарлагдмал орлоготой байх

Гэрийн нөхцөлд өвчтөнд илэрдэг түгээмэл асуудлууд /сувилгааны онош/

• Амьдралын буруу хэв маяг

• Осол гэмтлийн улмаас биеийн аль нэг хэсэг эсвэл ихэнх хэсэг хөдлөхөө байсан

• Эрүүл мэндийн талаарх мэдлэг хомс

• Асран халамжлагч өвчтөнийг хэрхэн асрах талаарх мэдлэггүй байх

• Гэр орны байдал эмх замбараагүй, бохир байх

Гэрийн нөхцөлд өвчтөнд илэрдэг түгээмэл асуудлууд /сувилгааны онош/

Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээ

• Эрүүл мэндийн сайдын 2004 оны 5-р сарын 28-ний өдрийн А/136 тоот тушаалын дагуу “Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламж, асаргаа сувилгаа хийх журам”-д дараах үйлчилгээг үзүүлэхээр заажээ. Үүнд:

• Åðºíõèé ñóâèëãàà

• Òºðºëæñºí ñóâèëãàà

Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээ

Ерөнхий сувилахуйн тусламж үйлчилгээ

• Биеийн халуун үзэх• Судасны лугшилт, амьсгал тоолох• Цусны даралт хэмжих• Биеийн өндөр, жин үзэх• Бумба тавих• Гич наах• Халуун, хүйтэн жин тавих• Халуун хүйтэн бигнүүр тавих• Өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар

зөвлөмж өгч, биечлэн үзүүлэх сургалт, сурталчилгээг гэрийн нөхцөлд явуулах

Төрөлжсөн сувилахуйн тусламж үйлчилгээ

• Нярайг усанд оруулах• Нярайн хамар, чих, нүд, хүй цэвэрлэх• Нярайг жинлэж, урт өндрийг хэмжих• Нярайн ерөнхий асаргааны талаар

зөвлөмж өгөх• Сул сонсголтой, хэл ярианы

бэрхшээлтэй болон өсөлтийн сааталтай хүүхдэд хийх дасгал, зөвлөмж

• Хүүхдийн хоол, тэжээлийн зөвлөгөө• Эцэг эхэд шингэн сэлбэх давсны уусмал

бэлдэж уулгахыг заах

Төрөлжсөн сувилахуйн тусламж үйлчилгээ

• Насанд хүрсэн сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүнд хийх дасгал зөвлөмж

• Эмийн бодисыг бие махбодид хэрэглэх заавар зөвлөмжөөр хангах

• Бүх төрлийн бургуй тавих• Давсаг угаах, шээс авах• Үтрээнд цацлага хийх• Цэвэр, бохир боолт солих• Бэртэл, гэмтэл цус алдалтын үед анхны тусламж

үзүүлэх• Настангуудын биеийн хөшингө гаргах • Эмчилгээний биеийн тамирын дасгал хийлгэх• Өндөр настан, хэвтрийн хүнд өвчтөний гардан

сувилгааг хийх

Гэрээр хөнгөвчлөх сувилахуйн тусламж үзүүлэх

• Эдгэшгүй хүнд өвчнөөр шаналж буй өвчтөнд гэрээр үзүүлэх асаргаа сувилгаа нь ихэвчлэн 6 сар эсвэл түүнээс бага хугацаанд амьд явах өвчтөнд хийгдэх бөгөөд тухайн өвчтөн нас барсаны дараа ойр дотны хүнээсээ хагацсан гэр бүлийн хүмүүсийн сэтгэл санааг дэмжих, уй гашууг хуваалцах зорилгоор 1 жил хүртэл үргэлжилдэг.

• Сувилагч гэрээр үзүүлэх тусламжийг мэргэжлийн бусад багтай хамтран үзүүлж болно.

• Амьдралын эцсийн шатанд байгаа өвчтөнд тусламж үзүүлэхдээ сувилагч өдөр тутмын үйлчилгээ хийхээс гадна өвчтөнд болон тэдний гэр бүлийнхэнд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж чадах ур чадварыг хослуулж ажиллахад гол анхаарлаа хандуулах нь зүйтэй.

Гэрээр хөнгөвчлөх сувилахуйн тусламж үзүүлэх

Гэрийн сувилахуйн тусламж үйлчилгээний ирээдүйн чиг хандлага

• Дэлхий нийтийн эрүүл мэндийн чиг хандлага 1990-ээд оноос эхлэн эмнэлэгт суурилсан тусламжаас илүүтэй гэрийн орчинд үзүүлэх тусламжийн салбарт анхаарал илүү хандуулж эхэлжээ.

• 2000 онîîñ өвчтөнд гэрээр үзүүлэх цогц үйлчилгээг янз бүрийн мэргэжлийн олон гишүүд багаар үзүүлэх болсон.

• Иймээс хүнд түвшний өвчтөн эмнэлгээс эрт гарах нь ихсэв. Зарим мэс заслыг зөвхөн өдөртөө эмнэлэгт очин хийлгэж, богино хугацаанд эмнэлэгт байх болсон.

• Ãэр бүлийнхэн болон найзууд нь хайртай хүнээ гэрт нь асрах үүрэг хариуцлагыг илүүтэй хүлээж байна.

Гэрийн сувилахуйн тусламж үйлчилгээний ирээдүйн чиг хандлага

Гэрийн сувилахуйн тусламж үйлчилгээний ирээдүйн чиг хандлага

• Сувилагч гэрээр тусламж үзүүлэхдээ:– Эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрүүдийг

үндэслэн дархлаажуулалтанд хамруулах– Ãэрийн нөхцөлд өвчнөөс урьдчилан

сэргийлэх, зарим өвчнийг илааршуулах, шинжилгээ хийлгэх

– Àрд түмэнд эрүүл мэндийн боловсрол олгох

– Тийм ч учраас гэрээр тусламж үзүүлж буй сувилагч нь мэдлэг, ур чадвар, хандлагаа сайжруулах шаардлагатай болж байна.

• Àíàãààã÷ Àäàìñ

• Àíõààðàë òàâüñàíä áàÿðëàëàà