ononhuu biy daalt

14
Сэдэв “Master Card®” - н тухай www.zaluu.com www.zaluu.com

Upload: bayar-jargal

Post on 27-Oct-2014

108 views

Category:

Documents


7 download

TRANSCRIPT

Page 1: Ononhuu Biy Daalt

Сэдэв “Master Card®”-н тухай

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Ononhuu Biy Daalt

Оршил

Глобалчлал, даяаршил маш эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед

хүний бүх үйлдэл амар хялбар болж автоматчилагдаж байна. Үүнтэй

уялдан санхүүгийн үйлдлүүд ч бас хялбарчлагдаж байна. Үүний нэгэн

жишээ бол төлбөр тооцоог бэлэн бусаар хийх болсон явдал юм.

Төлбөрийг бэлэн бусаар төлөх олон аргууд байдгаас өнөөгийн

байдлаар өдөр тутам хамгийн их хэрэглэгддэг, хамгийн олон

хэрэглэгчтэй аргын нэг бол электрон картаар хийх төлбөр тооцоо юм.

Өнөөдөр дэлхий даяар маш олон төрлийн электрон картууд

хэрэглэгддэг ба хамгийн түгээмэл хэрэглэгддэг American express,

Master Card, Visa Card болон JCB картууд юм. Эдгээр картуудаас

хамгийн өргөн хэрэглэгддэг карт нь Американ Експресс карт юм. Энэ

картыг дэлхийн маш олон оронд хэрэглэдэг. Энэ картны дараагаар

Мастер карт нь хэрэглээгээрээ хоѐрт ордог байна.

Манай монгол улс ч бас дэлхийн бусад орнуудтай хөл зэрэгцэн

эдгээр картуудыг оруулж ирээд байна. ингэснээр манай орны гадаадын

томоохон орнуудтай хийх худалдаа арилжаа болон харилцан түншлэл

зэрэгт томоохон хувь нэмэр оруулж байгаа юм.

Түүх

Анх 1966 оны 8 сарын 16нд California мужийн банкуудын бүлэг

Interbank Card Associat ion буюу (ICA)-г байгуулсан . New York-ийн

Marine Midland Bank-ийн тусламжтайгаар эдгээр банкууд “IСA”нэгдэж

"Master Charge: The Interbank Card” -г үүсгэн байгуулсан. 1969 онд

“National City Bank” нэгдэсэнээр уг картыг бүх төрлийн төлбөр тооцоо

хийхэд ашиглах боломжтой болсон.

1979 онд, "Master Charge: The Interbank Card" нэрээ энгийнээр

сольж "MasterCard" болгосон .

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Ononhuu Biy Daalt

1990ээд оны эхэн үеэр "MasterCard" Их Британы Access card ийг

худалдан авснаар Access card зах зээлээс гарсан. 2002 онд

“MasterCard International ” өөр нэгэн зээлийн картын үйлчилгээ үзүүлэгч

компани “Europay International SA ”-тай нэгдсэн.

2006 онд “MasterCard International ” нэрээ “MasterCard

Worldwide” болгож өөрчилсөн. Үүний зорилго нь дэлхийн хэмжээнд

үйл ажиллагаагаа явуулах байсан. Үүнтэй зэрэгцээд бас логоныхоо

хоѐр дугуйн дээр дахин нэг дугуй нэмсэн. Мөн зэрэгцээд уриагаа “ The

Heart of Commerce “ буюу “Худалдаа арилжааны зүрх” болгон

шинэчилсэн.

Картын хувьд

1951 онд New York хотын Franklin National Bank анхны зээлийн

картыг хэрэглээнд гаргаж байжээ. 1987 онд Бүгд Найрамдах Хятад

Ард Улсад анхны зээлийн картыг гүйлгээнд гаргаж байжээ. Мөн энэхүү

карт нь 1998 онд ОХУ -д хэрэглээнд гарсан байна.

“MasterCard ”ийн логоны түүхээс :

1967-1979 1979-1990

1996-Одоог хүртэ 2006- (Картан дээр байдаггүй )

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Ononhuu Biy Daalt

3. Өнөөгийн MasterCard

“MasterCard Worldwide ” нь олон улсын корпораци бөгөөд

MasterCard International Global Headquarters буюу Мастер картын олон

улсын томоохон удирдлагууд нь Harrison, New York, United States-д

байрладаг. Дэлхийн өнцөг булан бүрт явуулдаг үйл ажиллагаа нь

хэрэглэгчид худалдан авалт хийхдээ “MasterCard ” брэндийн зээлийн

болон кредит картуудыг ашиглах нөхцлөөр хангах юм. 200 6 онд

MasterCard Worldwide нь бүх нийтийн компани болсон, үүнээс өмнө

25000+ санхүүгийн гишүүн байгууллагуудын өмч байсан.

MasterCard International

Global Headquarters

Хиймэл дагуулаас авсан зураг

Master Card International байгууллага нь Maes tro, Cirrus картуудыг

гаргасан бөгөөд одоогийн байдлаар 700 сая орчим карт эзэмшигчид

/Maestro, Cirrus карт эзэмшигчдийн тоо орсон/ 25 сая гаруй

үйлчилгээний цэг, 650000 орчим АТМ -ээр үйлчлүүлж байна. Ази тивд

Гонконг улсад 6000 үйлчилгээний байгууллага, 40000 гаруй АТМ -ийн

төв байдаг байна.

Мастер карт нь

1. Зардлын дээд хэмжээг зааж өгсөн байдгаараа жижиг дунд бизнес

эрхлэгчдэд бизнес болон тооцоо, төсөвөө хянаж байхад тус

дөхөм болдог,

2. Дэлхий дахины 140 оронд 24 цагийн турш алдсан гээсэн картны

тухай мэдээлэл өгөхөд АНУ дотор нэг хоногт, Бусад улс оронд

хоѐр хоногийн дотор мэдэгдэж арга хэмжээ авагддаг,

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Ononhuu Biy Daalt

Электрон сануулах төхөөрөмжтэй гэх зэрэг маш олон олон давуу

талуудтай юм.

Мастер картын хэрэглэгчидийн давуу тал

Мастер картын хэрэглэгчид олон давуу талтай. Жишээ нь:

-Картаар авсан барааны баталгаат хугацааг сунгах, зээлийн картаар

хөлсөлж буй машинд учирсан гэмтлийг хүчингүй болгох , гэрах

зарлдлыг хөнгөвчлөх, мөн тус картаар худалдан авсан аялалын явцад

гарсан ослын даагтал гэх мэт…

-ийн онцлог

Мастер картны дугаар 51 -58-аар

эхэлсэн байдаг бөгөөд 50 эсвэл 59 -

өөр эхэлсэн байвал орон нутгийн карт

гэж тооцогддог байна. Холограмм нь

дэлхийн бөмбөрцгийг илэрхилсэн

зураглалтай байдаг юм.

PayPass

Мастер Картаас авсан

PayPass-ийн RFID чип

Хувьцаа эзэмшигчид

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Ononhuu Biy Daalt

2008 оны 04 сарын 24 ний байдлаар “MasterCard” корпорацийн

томоохон хувьцаа эзэмшигчид нь

(А зэрэглэлийн хувьцаа)

1. 15.6% - The Mastercard Foundation 2. 13.6% - Marsico Capital Management, LLC 3. 8.9% - Att icus Capital, LP 4. 5.1% - FMR Corp.

( М зэрэглэлийн хувьцаа )

1. 9.5% - Cit igroup, Inc.

2. 8.5% - JP Morgan Chase & Co.

3. 5.1% - HSBC Holdings, LLC

4. 5.1% - Bank of America Corp.

Анхандаа банкуудын нэгдэл хэрбэртэй байгуулагдаж байсан

компани анх олон нийтэд 2006 оны 05 сарын 25 ны өдөр зарласан

нэгж хувьцааны (MA гэсэн кодтой) үнэ 39$ байжээ .

Шүүхийн зарга

MasterCard, Visa компаниуд аль аль нь шүүхийн заргаа алдсаны

үндсэн дээр үйлчлүүлэгчиддээ ойролцоогоор 3,000,000$ ийн нөхөн

төлбөр төлсөн байна

4. Мастер Карт Монгол Улсад

Монгол улсын хэмжээнд карт хэрэглэгчид 2009 оны сүүлийн тоог

өмнөх оныхтой харьцуулахад 702.9 мянга буюу 59.4 хувиар, карт

идэвхитэй хэрэглэгчдийн тоо 5.5 мянга буюу 1.2 хувиар, картнаас

бэлэн мөнгө авах АТМ төхөөрөмжийн тоо мөн 2009 оны байдлаар авч

үзвэл өмнөх оныхоос 103 ширхэг буюу 53.5 хувиар, энэхүү

төхөөрөмжөөр хийгдсэн гүйлгээний дүн мөн 2009 оны байдлаар өмөнх

оныхтой харьцуулахад 212.6 тэрбум төгрөг буюу 65.9 хувиар,

гүйлгээний тоо 3.4 сая ширхэг буюу 65.4 хувиар тус тус өссөн нь

манай улсад бэлэн бус төлбөрийн энэхүү системийн эрэлт хурдацтай

өсч байгааг харуулж байгаа юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Ononhuu Biy Daalt

Мөн манай улсын 21 аймагт банкууд өөрсдийн картын үйлчилгээг

нэвтрүүлсэн байна. хөдөө орон нутгийн карт эзэмшигчид нийт карт

эзэмшигчдийн 27.1 хувь, нийт карт идэвхитэй ашиглагчдын 31.8 хувь,

АТМ төхөөрөмжийн 29.8 хувийг тус тус эзэлж байна.

Техник технологийн дэвшлийг бэлэн бус төлбөр тооцоотой

хослуулан ашиглах болсон өнөө үед интернетийн үйлчилгээгээр

төлбөр тооцоог гүйцэтгэх шинэлэг үйлчилгээ манай оронд нэвтрээд

байна .

Судалгаанаас харахад 2009 онд өмнөх онтой харьцуулахад

интернетеер хийгдсэн нэгж гүйлгээний дүн 21.8 тэрбум буюу 51.4

хувиар, тоо нь 12.7 мянган ширхэг буюу 35.9 хувиар тус тус өссөн

үзүүлэлттэй байна. энэ өсөлт нь манай улсад ирэх гадаадгын

жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа, онлайн интернет

худалдаа үйлчилгээ нийтэд илүүтэй хүрч байгаатай холбоотой юм.

Картаар төлбөр тооцоо хийх нь хэдий маш их хэмнэлттэй,

ашигтай боловч сайны хажуугаар мэдээж саар зүйлүүд байсаар.

Тухайлбал карт эзэмшигч нь картаа, эсвэл картны нууц кодоо алдсан

тохиолдолд алдагдалд, эрсдэлд учирч болзошгүй юм. 2009 оны

сүүлийн хагас жилийн байдлаар нийт 50.5 сая төгрөгийн залилангийн

гүйлгөө хийгдсэн бөгөөд гүйлгээний дүнгийн 10 сая төгрөг буюу 19.9

хувийг бэлэн бус, 40.4 сая төгрөг буюу 80.1 хувийг бэлэн мөнгө гаргах,

харин нийт 332 ширхэг гүйлгээний 94 буюу 28.3 хувийг бэлэн бус, 238

буюу 71.7 хувийг бэлэн мөнгө гаргах гүйлгээ тус тус эзэлж байна.

интернет, АТМ төхөөрөмжөөр хийгдсэн гүйлгээнүүд алдагдсан.

Гээгдсэн алдагдсан карт, интернетээр захиалсан гэсэн аргуудаар

хийгдсэн байна. Иймд Монголбанкны зүгээс Картаар үйлчлэгч

Байгууллагын картын үйлчилгээний чанарыг сайжруулах, хүний

нөөцийг сургалтанд дахин хамруулах, интернетээр гүйлгээ хийхэд

картын мэдээллийг гүйцэд шалгах, программ хангамжийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Ononhuu Biy Daalt

боловсруулалтыг сайжруулах шаардлага зүй ѐсоор тавигдаж байгаа

юм.

Анх Монголд орж ирсэн Мастер Карт

Анх 1993 онд Мастер картыг “Худалдаа Хөгжлийн Банк” Монголд

оруулж ирсэн бөгөөд 2007 онд төлбөрийн картын хамгийн өргөн

сүлжээний нэг болох MasterCard Worldwide компани нь ХХБ -ыг

Монголын зах зээл дээр MasterCard картыг төлбөрт хүлээн авах

бизнест хамгийн их өсөлт гаргасныг нь өндрөөр үнэлэн “Best

Acquiring Business Growth of the Year (Mongolia)” -аар шалгаруулсан

байна. энэхүү картыг оруулж ирснээр иргэд, албан байгууллагууд

төлбөр тооцоо гүйцэтгэхэд дараах давуу талуудтай байна. Үүнд:

Дэлхийн аль ч улсад саадгүй төлбөр тооцоогоо хийх, бэлэн мөнгө

авах боломжтой

Евро болон ам.долларын аль нэгийг сонгож картын дансаа

нээлгэх боломжтой

Европын Холбооны Улсуудад төлбөр хийхэд ямар нэгэн

хөрвүүлэг, ханшийн зөрүүний алдагдалд орохгүй

24 цагийн туршид санхүүгийн тооцоогоо хянах боломжтой

Дансны өндөр нууцлал, найдвартай байдал зэрэг юм.

ХХБ нь одоогийн байдлаар Энгийн, Алтан, Бизнес болон Платинум

картуудыг хэрэглэгчдийнхээ хүртээл болгоод байна. Ийнхүү картын

ангилал гаргаж ирснээр хэрэглэгчид өөрсдийн хэрэглээний хэмжээ

болон хэрэглэх хэмжээ, мөн нэр төрийнхөө байдлыг харгалзан

хүссэн сонголтоо хийх боломжтой болсон юм.

Худалдаа Хөгжлийн Банкны Мастер картууд

Дараа дараагийн нийлүүлэгчид

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Ononhuu Biy Daalt

ХасБанк (Уг банкны мастер картын тухай танилцуулгаас )

ХасБанк нь Монгол улсад мастер картыг хэрэглэгчиддээ хүргэж байна.

Энэ бүтээгдэхүүний ерөнхий шинж чанар нь хэрэглэгчийн олон

талт өвөрмөц хүсэл сонирхолд нийцүүлэх, дэлхийн аль бүс нутагт

байгаагаас үл хамааран хамгийн дээд зэргийн үйлчилгээг үз үүлэх

бололцоогоор хангасан байдаг.

Платинум карт эзэмшигчдэд тухайн карт гаргагч банкнаас гадна

МастерКарт Вөүлдвайд байгууллага глобал байдлаар үйлчилгээ

үзүүлдэг. Өөрөөр хэлбэл дэлхийн хаана ч явсан МастерКарт

байгууллага нь Мастер картны хэрэглэгчидтэй хамт байна гэсэн үг юм.

Глобал сервис нь дараахь стандарт багц үйлчилгээнүүдээс

бүрддэг. Үүнд:

Картын үндсэн үйлчилгээнүүд

Консиерж үйлчилгээнүүд /concierge services/

Эмнэлгийн үйлчилгээнүүд

Аялалын үйлчилгээнүүд

Бусад үйлчилгээнүүд

Глобал сервисийн утсанд холбогдоход түгээмэл хэрэглэгддэг 3 -5

хэлээр чөлөөтэй ярьдаг үйлчилгээний ажилтнууд /personal assistants/

байдаг бөгөөд 24 цагийн турш туслалцаа үзүүлэхэд бэлэн бай даг

байна. Түүнчлэн эдгээр утаснууд нь үнэгүй / talk free / байдаг.

ХасБанкны нэрийн Платинум МастерКарт эзэмшигч нь Дэлхийн

томоохон нэр хүнд бүхий Hilton, Hyatt, Sheraton Imperial, The Ritz -

Carlton, Mandarin Oriental, ANA Hotel, Grand Hotel гэх мэт зочид

буудлын сүлжээ, Lufthansa Airl ines, Thai Airways, United Airl ines г эх

мэт агаарын тээврийн компани, Hertz, LimoStar гэх мэт автомашин

түрээсийн сүлжээ, Advantage Golf, 99 Golf гэх мэт гольфын клуб,

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Ononhuu Biy Daalt

OctobusTravel аялал жуулчлалын сүлжээ оператор компаниудаар тус

тус хөнгөлөлт урамшуулалтай үйлчлүүлэх боломжтой байдаг байна .

Түүнчлэн аялалынхаа хугацаанд дуу чимээ багатай, бусдын хөл

хөдөлгөөнөөс хол тухлаг орчинд алжаал ядаргаагаа тайлах,

интернэтэд холбогдох боломж бүхий Олон улсын нисэх буудлуудын

VIP тэнхимээр үйлчлүүлэх боломж бүхий Priority Pass картыг

платинум картын хамтаар дагалдуулан олгодог. Priority Pass картаар

үйлчлүүлсэн тохиолдолд төлбөрийг платинум картнаас суутгадаг

байна

Платинум карт эзэмшигч аялалын туслах болон өдөр тутамд

шаарлагатай мэдээ, мэдээллийг авах боломжтой. Yүнд:

Аль нэг улсад зорчихоос өмнөх мэдээлэл

Аялал жуулчлалын хувийн тусламжийн үйлчилгээ

Аялалын түргэн тусламжийн үйлчилгээ

Өдөр тутмын үйлчилгээ

Тээврийн хэрэгслийн тусламжийн үйлчилгээ

Орон гэрийн тусламжийн үйлчилгээ

Хас Банкны Мастер картууд

Капитрон банк (Уг банкны мастер картын тухай танилцуулгаас )

Капитрон банк нь мастер картаа Олон улсын болон Дотоодын карт гэж

2 ангилдаг байна. Мөн эдгээр картуудаа дотор нь Алтан, Энгийн болон

Дэд карт гэж тус тус ангилдаг аж. Эдгээр картууд нь өөр өөрсдийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Ononhuu Biy Daalt

гэсэн онцлогтойгоос гадна төлөх хүү болон шимтгэлүүд нь өөр өөр

байдаг байна. ингэснээр харилцагчид өөрсдийн хэрэглээнд тохируулан

картаа сонгох боломжтой юм.

Мастеркарт хэрэглэх заавар

- Та Mастеркарт -ыг хүлээн авсан даруй картын ар талд байрлах гарын үсэг зурах зориулалтын туузан дээр гарын үсгээ заавал зурна.

- PIN кодоо сайтар нууцлах шаардлагатай.

- Та картаа бусдад шилжүүлж үл болно. Хэрэв та картаа хаяж үрэгдүүлбэл цаг алдалгүй картын төвд мэдэгдэн мөнгөн хөрөнгөө үрэгдэхээс сэргийлэх хэрэгтэй. Та хүсвэл 24 цагийн дотор шинээр нөхөн авч болно.

- MasterCard-ын таних тэмдэг бүхий үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлнэ.

- Зарим тохиолдолд кассын ажилтан танаас бичиг баримтыг чинь шаардаж, шалгах эрхтэй.

- Та төлбөр тооцооныхоо баримтуудыг сарын эцэст гүйлгээний хуулгатай тулган шалгаж болно.

- Картыг механик, дулаан, цахилгаан соронзон гэмтлээс хамгаалах эрхтэй.

Капитрон Банкны Мастер картууд

5. Дүгнэлт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Ononhuu Biy Daalt

Дээрх судалгаан дээр карт эзэмшигчдийн тоо нэмэгдэж

байгаагаас үзэхэд тэдний тоо жил ирэх тусам улам нэмэгдэнэ үү

гэхээс буурахгүй. Цаг үеээ дагаад хүмүүс аль болох амар хялбар,

хурдан шуурхай аргыг сонгох болно .

Одоогийн байдлаар манай улсад 12 арилжааны банк картын

үйлчилгээ үзүүлдэг хэдий ч ХААН, ХХБ, Голомт, Хадгаламж гэсэн

үндсэн дөрвөн сүлжээгээр дамжуулан төлбөрийн картын төлбөр

тооцоог гүйцэтгэж байгаа нь хэрэглэгчдийн шаардлагыг тедийлөн

шуурхай хангаж чадахгүй байна. иймээс өсөн нэмэгдэж буй хэрэглээг

зохицуулах нэгдсэн сүлжээгээр хангах, үр дүнг бодитой байлгах,

тооцоолох зорилгоор Монголбанкны ерөнхийлөгчийн 2009 оны 8 сарын

6 ны өдрийн 440 -р тоот тушаалаар төлбөрийн картын журмыг баталж,

мөрдлөг болгон ажиллаж байна.

Монгол улсад 2009 оны сүүлийн хагас жилийн байдлаар карт

эзэмшигчдийн тоо 1.9 сая, карт идэвхитэй ашиглагчдын тоо 47 6.2

мянга байна. нийт карт эзэмшигчдийн карт идэвхитэй ашиглагчдын

тооноос их байгаа нь төлбөрийн картны орчин сайжирч, карт

эзэмшигчид төлбөр тооцоо хийх боломж нэмэгдсэн, төлбөрийн карт

хэрэглэх нь бэлэн мөнгө ашигласнаас давуу тал олонтой,, аливаа

эрсдлээс хамгаалдаг зэргийг мэддэг болсон, техник технологийг иргэд

төлбөр тооцоондоо ашиглах болсноор санхүүгийн байгууллагын

үйлчилгээ карт эзэмшигчдэд илүү хүрч байгаа зэрэг давуу талуудтай

байна.

Мөн банкууд зөвхөн өөрсдийн гэсэн АТМ ээр үйлчлүүлэх

боломжтой картуудыг хэрэглээнд гаргаж байгаа нь иргэдийг тодорхой

хэмжээнд бухимдуулж байгаа юм. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад

бүх банкууд нэг л төрлийн карт хэрэглээнд гаргадаг нь их зүйтэй юм.

Учир нь банкууд өөр өөр картууд гаргаснаар АТМ -ээр үйлчлүүлэхэд

хүндрэл учруулдаг. Тухайн банкны АТМ ойр хавьд байхгүй баий, АТМ

дээр урт дараалалд зогсох, ямарваа нэгэн үйлчилгээний байгууллага

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Ononhuu Biy Daalt

дээр тооцоо хийх гэхэд Манайх зөвхөн тэр банкны карт уншдаг гэх

мэтчилэнгийн асуудлууд гарч ирдэг. Ингэснээр харилцагчид заав ал

байнга бэлэн мөнгөтэй явах шаардлага гарч байгаагаас гадна олон

банкны олон карттай байх шаардлага гарч байгаа юм. Энэ байдлыг

зохицуулахын тулд банкууд картны нэгдсэн нэг системтэй болох

хэрэгтэй. Ингэснээр иргэд хаа ч байсан, хамгийн түрүүнд тааралдса н

газраасаа бэлэн мөнгө авах, хаа ч очин картаар тооцоо хийх, заавал

байнга бэлэн мөнгөтэй явах шаардлагагүй болох зэрэг давуу талууд

гарч ирж байгаа юм.

Мөн бэлэн мөнгөний хэрэглээнээс татгалзаж, бэлэн бус төлбөр

тооцоог нэмэгдүүлэхээс үүднээс банкууд КҮБ, төхөөрөмжүүдийн тоог

нэмэгдүүлэх, картаар үйлчлэх орчинг сайжруулах, бэлэн бусаар

төлбөр тооцоо гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэх, банкинд итгэх итгэлийг

нэмэгдүүлж өгөх хэрэгтэй байгаа юм.

Түүнчлэн томоохон хотууд болох Дархан -Уул, Эрдэнэт хот

төдийгүй алслагдсан аймаг сумдад банкны, картын үйлчилгээг

Улаанбаатар хотын иргэдтэй ижил чанартай хурдан тав тухтай

үйлчилгээний орчинтойгоор хүргэх шаардлагатай байна. ингэснээр

тэдний санхүүгийн байдал хяналттай болж, хурдан шуурхай, амар

хялбар байдлаар худалдаа , төлбөр тооцоо хийх боломжтой болох юм.

6. Чухал мэдээллүүд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Ononhuu Biy Daalt

Төрөл - Олон нийтийн

Үйл ажиллагаа - Санхүүгийн үйлчилгээ

Байгуулагдсан он - 1966

Удирдлагын байр - MasterCard International Global Headquarters ,

Purchase, New York, New York, United States

Үйл ажиллагаа явуулдаг бүс нутаг – Дэлхий даяар

Удирдлагууд - Richard N. Haythornthwaite (Ерөнхийлөгч)

- Ajay Banga (CEO)

Бүтээгдэхүүн – Төлбөрийн тогтолцоо

Нийт орлого - ▲ US$5.10 Bil l ion (FY 2009) [1 ]

Нийт хөрөнгө - ▲ US$7.47 Bill ion (FY 2009) [2 ]

Цэвэр орлого - US$1.46 Bil l ion (FY 2009) [1 ]

Нийт тоног төхөөрөмж - ▲ US$3.50 Bil l ion (FY 2009 ) [2 ]

Ажилчид - 5000

www.zaluu.comwww.zaluu.com