near news vol.47 (mng)

16
NEAR Зүүн хойд Азийн эрин зууны манлай-NEAR l NEAR Leading the Era of Northeast Asia 2012 онь ו9-10 сар 47 дох дугаар Vol. 47 News Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо The Association of North East Asia Regional Governments Энэ сарын мэдээ ЗХАБНЗЗХ-ны 10 дахь удаагийн тэргүүлэгчийн мэндчилгээ Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ Сэдэвт нийтлэл Орон нутгийн захиргааны шинэлэг оролдлого-Кансайн бүсийн холбоо ОХУ-Амур муж Гишүүн байгууллагатай танилцахуй - Ус ба тээврийн хот-Ляочон Дорноговь аймгийн Дэлгэрхангай уул

Upload: neargov

Post on 27-Jul-2016

240 views

Category:

Documents


2 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: NEAR news vol.47 (MNG)

NEARЗүүн хойд Азийн эрин зууны манлай-NEAR l NEAR Leading the Era of Northeast Asia2012 онь9-10 ו сар 47 дох дугаар

Vol. 47

News

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of North East Asia Regional Governments

Энэ сарын мэдээ ЗХАБНЗЗХ-ны 10 дахь удаагийн тэргүүлэгчийн мэндчилгээ

Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ

Сэдэвт нийтлэл Орон нутгийн захиргааны шинэлэг оролдлого-Кансайн бүсийн холбоо

ОХУ-Амур муж Гишүүн байгууллагатай танилцахуй - Ус ба тээврийн хот-Ляочон

Дорноговь аймгийн Дэлгэрхангай уул

Page 2: NEAR news vol.47 (MNG)

“NEAR News” сэтгүүл нь Гишүүн байгууллагуудын мэдээг дамжуулж,харилцан мэдээлэл солилцох албан ёсны хэвлэл юм. NEAR-ын үйл ажиллагаа, гишүүн байгууллагуудын мэдээ, олон улсын байдал, төрөл бүрийн өгүүлэл, зарлал зэргийг голчлон нийтэлдэг бөгөөд гишүүн болон холбогдох байгууллагуудад үнэгүй тараагддаг юм. Мөн NEAR-ын вэб сайтад нийтлэгдэж байна.

NEAR News

Vol. 47

Шар мөрний эко соёлын бүс(Шаньдун мужийн Ляочин хот)

6 13 156 13 15

Page 3: NEAR news vol.47 (MNG)

Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын Холбоог1996 оны есдүгээр сард Зүүн хойд Азийн Солонгос, Орос, Хятад, Япон 4 улсын 29 орон нутгийн захиргаад БНСУ-ны Кёнжү хотноо чуулж байгуулсан.Тус холбоо хамтын хөгжил цэцэглэлт гэсэн үндсэн үзэл санаан дор Холбооны үндсэн дүрмийг баталж, эдийн засаг, худалдаа, боловсрол соёлын харилцаа, байгаль орчин, гамшгаас сэргийлэх, хилийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, технологи, аялал жуулчлал, далай загасны аж үйлдвэр, эрдэс баялагийн нөөц боловсруулалт, зохицуулалт, эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт, хүүхэд эмэгтэйчүүд, эмчилгээний аж үйлдвэр, газар тариалан зэрэг төрөл бүрийн салбарт өргөн харилцаа, хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж байна.Мөн Монгол улс, БНАСАУ-ын орон нутгийн захиргаад болон өөр улсын орон нутгийн захиргаад шинээр гишүүнээр элсч, одоо 6 улсын 71 орон нутгийн байгууллагыг эгнээндээ нэтгэсэн Зүүн хойд Азийн төлөөлөх орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааны нэгдэл болоод байна.

NEAR Холбоо(ЗХАБНЗЗХ)-ны үүд хаалга ямагт нээлттэй байх болно.Зүүн хойд азийн бүсэд байршилтай, Холбооны үндсэн үзэл санаатай санал нэг орон нутгийн захиргаад тус Холбооны Бүгд хуралд оролцож, гишүүнээр элсэн орж болно.

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of North East Asia Regional Governments

Page 4: NEAR news vol.47 (MNG)

NEAR NEWS Vol. 47

ЗХАБНЗЗХ-ны 10 дахь удаагийн тэргүүлэгчийн мэндчилгээ

4

Энэ сарын мэдээ

ЗХАБНЗЗХ-ны 10 дахь удаагийн тэргүүлэгчийн мэндчилгээ

20-р зууны дунд үе хүртэл Европ тэргүүтэй барууны үе байсан бол одоо Азийн эрин зуун эхлээд

байна. Учир нь дэлхийн эдийн засаг, соёлын төв баруунаас Ази руу шилжиж байгаа юм.

Тэр тусмаа Хятад, Солонгос, Япон тэргүүтэй Зүүн хойд Азийн улсууд үүний төвд нь байна.

Зүүн хойд Азид дэлхийн хүн амын дөрөвний нэг амьдарч, дэлхийн нийт ДНБ-ний 24 хувь,

дэлхийн худалдааны тал хувийг эзлэх эдийн засгийн том бүс болсон.

Мөн нүүрс, байгалийн хий, газрын тосноос авахуулаад эрдэс баялаг, ойн нөөц ихтэй өргөн тэгш

тал газар нь хүнс тэжээлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тохиромжтой газар гэгдэж бйна.

Орон нутгийн захиргаад бат түвшин байснаар улс дагаад хүчтэй байна. Мөн орон нутгийн

захиргааны өрсөлдөх хүч нэмэгдэх тусам улсын өрсөлдөх хүч ч нэмэгдэнэ.

Орон нутгийн захиргаа өрсөлдөх хүчээ нэмэгдүүлэхийн тулд төрөл бүрийн нөөц боломжийг

өөрийн онцлогт тааруулан хөгжлийн хөдөлгүүр болгон бүсийн хамтын ажиллагааг явуулж хамтаар

хөгжих арга замыг эрэлхийлэх хэрэгтэй.

Тийм ч үүднээс 1996 онд байгуулагдсан тус Холбоо эдийн засаг, аялал жуулчлал, соёл, газар

тариалан, далайн аж үйлдвэр, байгаль орчин зэрэг төрөл бүрийн салбарт ихээхэн амжилт гаргасан

гэж үнэлэн хэлмээр байна.

Цаашид гишүүн орон нутгууд идэвхтэй харилцаж өөрсдийн мэдлэг туршлагаасаа хуваалцаж, улс

орон нутгийн хөгжил төдийгүй Зүүн хойд Азийн хөгжлийн үндэс болно гэдэгт найдаж байна.

Одоо хүн төрөлхтөний өмнө тулгарсан хамгийн том асуудал бол хүнс тэжээл, нөөц баялагийн

асуудал юм. Хүн төрөлхтний оршин тогтнох, тогтвортой хөгжлийн тулд энэ асуудлыг заавал

шийдвэрлэх хэрэгтэй.

Дэлхийн улс орнууд, НҮБ зэрэг олон улсын байгууллагуудын зүгээс энэ талаар ихээхэн анхаарал

тавьж байгаа ч хүн төрөлхтөний нийтлэг асуудал тул бид бүгд мэргэн ухаанаа гаргах хэрэгтэй.

Би Жолланам мужийн захирагчаар ажиллах явцдаа тэрхүү асуудлыг шийдвэрлэж болохыг

судалсан.

Жолланам муж цэвэр цэнгэг ус агаар, зөөлөн дулаан уур амьсгалтай билээ. 2000 гаруй арал, 6100

км үргэлжлэх далайн эрэг, 1000 км² намаг зэрэг дэлхийн чанартай далайн нөөц баялагтай. Мөн

солонгост хамгийн их нар тусдаг ба салхины хурд чиглэл нэгэн хэвийн бөгөөд ус нь гүехэн тул

сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхэд хамгийн тохиромжтой.

Энэхүү нөөц баялагаа ашиглан байгальд хор хал багатай газар тариалан ба сэргээгдэх шинэ эрчим

хүч, далайн менежментийг явуулж байна.

Мужийн захирагчийн албыг хашиж эхэлснээс хойш 8 жил өнгөрсөн ба одоо тус муж байгальд хор

хал багатай газар тариалангийн чиглэлээр бордоогүй органик тариалангийн газрын 61%, далайн

бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 51%-ийг үйлдвэрлэж байна.

Сэргээгдэх шинэ эрчим хүчний 25%-ийг Жолланам мужид үйлдвэрлэж байгаагийн зэрэгцээ

5ГВ-тийн далай тэнгисийн эрчим хүчээр шалган турших системийн дүүрэг байгуулах төслийг хийж

байна.

Жолланам мужаас энэ мэт туршлагаасаа Зүүн хойд азийн бүсийн хөгжил, хүнс тэжээл, нөөц

баялагийн асуудлыг шийдвэрлэхэд хуваалцан Холбооны Хэрэг эрхлэх газар болон нийт гишүүн

байгууллагуудын хамт хичээн зүтгэх болно.

Цаашид ЗХАБНЗЗХ-ны үйл ажиллагаанд ямагт анхаарал тавьж идэвхтэй оролцож байхыг гишүүн

байгууллагуудаас хүсье.

Гишүүн байгууллагуудын хөгжилд амжилт хүсье.

Тусгай нийтлэл

Пак Жүн Ён Жолланам мужийн захирагч, ЗХАБНЗЗХ-ны тэргүүлэгч

Page 5: NEAR news vol.47 (MNG)

Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Хэрэг эрхлэх газрын мэдээ

The Association of North East Asia Regional Governments 5

NEAR Холбооны үйл ажиллагаа

Тус хурал 10 сарын 9-ний өдрөөс 11-ний өдрийг хүртэл “Гишүүн байгууллагууд хооронд эрчим хүч, уур амьсгалын хамтын ажиллагааг эрэлхийлэх нь” хэмээх сэдвээр Дэгү хотноо болж өнгөрлөө. Үүнд 4 улсын 21 газраас 40 гаруй хүмүүс оролцов. Энэхүү арга хэмжээ нь хурлыг зохион байгуулагч Дэгү хотоос нарны эрчим хүчний чиглэлийн ололт амжилтаасаа гишүүн байгууллагуудтай хуваалцан гишүүн байгууллагууд бүрт тулгарч буй төрөл бүрийн асуудлыг хамтран шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, гишүүн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг ач холбогдолтой байлаа.

Эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн хорооны 1-р хурал зохиогдов.

Эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн хорооны 1-р хуралд оролцогчид

■ Харилцах хаяг- Иркутск мужийн захиргаа, эдийн засаг хөгжлийн хэлтэс, аж үйлдвэрийн алба

■ Хугацаа : 11 сарын 7-ны өдрөөс 11-ний өдрийг хүртэл■ Хаана : Иркутск хот ■ Гол агуулга

Хариуцсан ажилтан

Утас

факс

мэйл

Ким Сон Хён

82-54-223-2318

[email protected]

И Хэ Жон

82-54-223-2320

[email protected]

Чэ Сү Гю

82-54-223-2317

[email protected]

Хишигжаргал

82-54-223-2384

[email protected]

Чэ Гён Нам

82-54-223-2319

[email protected]

82-54-223-2307~9

Солонгос, англи хэл Хятад хэл Япон хэл Монгол хэл Орос хэл

Хилийн хамтын ажиллагааны хорооны хурал 11 сарын 7-9-ний өдрүүдэд “Зүүн хойд Азийн бүсийн хөгжилд хилийн хамтын ажиллагааны үүрэг” сэдвээр Иркутск хотноо зохиогдоно. Энэ удаагийн хурлаар хилийн бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэх арга замын талаар хэлэлцэхээс гадна Байгаль нуурийн бүсээр аялах хөтөлбөр багтсан болно.

Хилийн хамтын ажиллагааны хорооны хурал Иркутск хотод зохиогдоно.

Хариуцсан ажилтан

Утас

Мэйл

Факс

Ольга Шерстова

7(3952) 256235

[email protected]

7(3952) 256235

Date Schedule

11 сарын 7 Өрөө хувиарлах, хүлээн авалт

11 сарын 8 Хурал

11 сарын 9 Соёл, аялалын хөтөлбөр

Хэрэг эрхлэх газрын мэдээХолбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю Хятад улсын

Хубэй мужийн урилгаар Хубэй муж-Солонгосын эдийн засаг, Хубэй муж-Солонгосын эдийн засаг, худалдаа, соёлын арга хэмжээ болов.

Нээлтийн ажиллагаанд үг хэлж буй Хубэй мужийн захирагч Вуан Гүо Шён

Нээлтийн ажиллагааны үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю(баруун гар талаас) Хубэй мужийн захирагчийн орлогч Тиэн Чон Пүний хамт

■ NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар

Page 6: NEAR news vol.47 (MNG)

NEAR NEWS Vol. 476

Хэрэг эрхлэх газрын мэдээ Энэ сарын мэдээ

Хятад-Солонгосын орон нутгийн захиргаадын хурлаар Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю илтгэл тавив.

Хятад дахь Солонгос улсын элчин сайдын яамнаас зохион байгуулсан хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю(зүүн гар талаас)Хубэй мужийн гадаад хэргийн хэлтсийн дарга Ен Пү Риүгийн хамт

Хубэй мужийн

алдарт

суварга Хуан

Хаг Нүгийн

өмнө

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю тэргүүтэй Холбооны төлөөлөгчид өнгөрсөн 10 сарын 9-12-ны өдрүүдэд Франц улсын Страссбург хотноо зохиогдсон AER/Европын орон нутгийн зөвлөл/-ийн чуулга уулзалт болон дэлхийн ардчиллын форумд оролцов. Ерөнхий нарийн бичгийн дарга 10 сарын 10-ны өдөр дэлхийн ардчиллын форумаар “Зүүн хойд Азийн орон нутгийн удирдлагын хуваарилалт ба ардчилал” сэдвээр илтгэл тавьж, Европын орон нутгийн төлөөлөгчидтэй санал бодол солилцов. Мөн AER-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Паскал Гожэн болон тэргүүлэгч Мишель Сабантай уулзан цаашид AER ба NEAR хооронд хамтран ажиллах талаар санал солилцсоны дараа хамтын ажиллагааны гэрээ байгуулав. 12-ны өдөр ерөнхий нарийн бичгийн дарга AER-ийн чуулга уулзалтад оролцсоноор айлчлал өндөрлөв.

NEAR Холбоо AER байгууллагатай түншийн харилцаа тогтооно.

Дэлхийн орон нутгийн дээд хэмжээний форумд оролцов.

Өнгөрсөн 5 сараас Холбооны 9-р Бүгд хуралтай холбогдуулан Хэрэг эрхлэх газарт төлөөлөгчөөр ирж ажилласан Хятад улсын Ниншя Хуйн ӨЗО-ны ажилтан Ма И Ша 2012 оны 8 сард ажлаа дуусгаж нутаг буцав.

Төлөөлөгч буцав

Хамтын ажиллагааны

гэрээнд гарын үсэг

зурж буй AER-ын

нарийн бичгийн дарга

Паскал Гожэн(зүүн гар

талаас) ба ерөнхий

нарийн бичгийн дарга

Ким Жэ Хю

Ма И Ша/Ниншя Хуйн ӨЗО-Хятад улс/

худалдаа, соёлын арга хэмжээнд оролцов. Хятад Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойд зориулсан энэхүү арга хэмжээг Хубэй муж ба Хятад дахь Солонгос улсын элчин сайдын яам хамтран зохион байгуулсан ба Хубэй-Солонгосын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны уулзалт, хятад, солонгосын мэргэжилтнүүдийн семинар, 10 дахь удаагийн Хятад-Солонгосын орон нутгийн захиргаадын харилцааны хурал, Хятад Солонгосын соёлын тоглолт, газар тариалан, далайн бүтээгдэхүүний үзэсгэлэн зэрэг төрөл бүрийн хөтөлбөр багтсан байна. Үүнд Солонгосын компаний төлөөлөл, судалгааны байгууллага, төрийн албан хаагч зэрэг 350 гаруй хүмүүс оролцжээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю Хятад Солонгосын орон нутгийн захиргаадын харилцааны 10-р хурлаар NEAR Холбоог танилцуулж гишүүнээр элсэхэд үүд хаалга нээлттэйг мэдэгдэв. Хариуд нь Тяньжин хотын гадаад хэргийн хэлтсийн орлогч дарга Жао Жиэн Лин Холбоонд гишүүнээр элсэх талаар хичээнэ гэж амлав.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю 9 сарын 4-6-ны өдрүүдэд Жэжү хотноо зохиогдсон Дэлхийн байгаль орчныг хамгаалах чуулга уулзалт болон дэлхийн орон нутгийн дээд хэмжээний форумд оролцов. Тэрээр форумын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэгт оролцсон ба дараагаар нь буюу 6-ны өдөр дэлхийн байгаль орчныг хамгаалах чуулга уулзалтын нээлт, хүндэтгэлийн хүлээн авалтад оролцжээ.

Дэлхийн байгаль

орчныг хамгаалах

чуулга уулзалт-Жэжү

2012, дэлхийн орон

нутгийн дээд

хэмжээний форум

Page 7: NEAR news vol.47 (MNG)

The Association of North East Asia Regional Governments 7

Энэ сарын мэдээ Гишүүн байгууллагуудын мэдээ

Гишүүн байгууллагуудын мэдээ

Хятадын Хубэй мужийн Вүхан хотын Хан гол

Энэхүү арга хэмжээг Хубэй мужийн ардын засаг, Хятад дахь Солонгос улсын элчин сайдын яамнаас хамтран 9 сарын 19-21-ний өдрүүдэд зохион явуулжээ. Хятад Солонгосын орон нутгийн харилцааны хурал, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны уулзалт, Хятад Солонгосын мэргэжилтнүүдийн семинар, Хубэй муж, Солонгосын аялалын зургийн үзэсгэлэн зэрэг олон төрлийн хөтөлбөр багтсан ба Солонгосын ерөнхий сайд асан И Сү Сон, Хятад дахь Солонгосын улсын элчин сайд И Гю Хён, Солонгосын орон нутгийн төлөөлөл, компани, найрамдалт харилцааны байгууллагын төлөөлөгчид оролцжээ.

Хубэй муж-Солонгос улсын эдийн засаг, худалдаа, соёлын харилцааны арга хэмжээ болов.

Хубэй муж-Хятад улс

Тус форум 9 сарын 26-ны өдрөөс 30-ний өдрийг хүртэл Хятад улсын Хэнан мужийн Жөнжөү хотноо болж өнгөрөв. 9 сарын 28-ны өдөр Жөнжөү хотын олон улсын арга хэмжээний төвд болсон Хятадын болон гадаадын нэртэй аялал жуулчлалын хотуудын захирагч нар Жөнжөү хотно цуглаж “аялал жуулчлал ба хот” сэдвээр хэлэлцэв. Форумын үеэр хотын иргэд, зочид жуулчдад зориулсан олон орны соёл урлагийн тоглолт болжээ.

Дэлхийн аялал жуулчлалын хотуудын захирагч нарын форум Жөнжөү хотод зохиогдов.

Хэнан муж-Хятад улс

Хятадын аж үйлдвэрийн мэдээллийн яам ба Хэйлонжан мужийн ардын засгийн газраас хамтран зохион байгуулсан “Шинэлэг материалын аж үйлдвэрийн үзэсгэлэн 2012” арга хэмжээ 9 сарын 5-ны өдөр Харбин хотноо амжилттай болж өнгөрлөө.

“Шинэлэг материал, шинэ үр ашиг, шинэ боломж нөхцөл, хөгжил” хэмээх сэдэвт төрөл бүрийн үзэсгэлэн танхим ажилласан бөгөөд үүнд 1000 гаруй компани оролцлоо. Түүний зэрэгцээ “Хятадын шинэлэг аж үйлдвэрийн дээд хэмжээний форум”, “Хятадын шинэлэг материалын үр дүнг танилцуулах болон төслийн талаарх уулзалт”, “Өнгөт, шинэлэг материалын талаарх зөвлөлдөх уулзалт” зэрэг 7 арга хэмжээ зохиогджээ.

Шинэлэг материалын аж үйлдвэрийн үзэсгэлэн 2012 Харбин хотно зохиогдлоо.

Хэйлонжан муж-Хятад улс

■ Хугацаа : 2012 оны 7 сарын 6-ны өөр■ Зохиогдох газар : ANA Crown Plaza Hotel Kanazawa■ Зохион байгуулагч : Ишикава муж, Ишикавагийн олон улсын

харилцааны нийгэмлэг■ Агуулга : Дотоод гадаадын 15 хүн оролцсон чөлөөт хэлэлцүүлэг

Ишикава мужаас япон хэл соёлын хөтөлбөрийг 1987 оноос эхлэн явуулж ирсэн бөгөөд өнөөг хүртэл дэлхийн олон орны их дээд сургуулиас 3600 гаруй оюутан авсан байна. Уг хөтөлбөрийн онцлог нь их дээд сургуульд заадаг япон хэлний сургалтаас өөрөөр буюу япон айлд байрлан чөлөөтэй орчинд япон хэл соёлыг нэгэн зэрэг сурдаг.

Цаашид тус хөтөлбөрийн агуулгийг баяжуулах үүднээс Америк, Хятад, Солонгос зэрэг улсын төлөөллүүдийг оролцуулсан нээлттэй

Япон хэл соёлын сургалтын хөтөлбөр(IJSP-Ishikawa Japanese Studies Program) ирээдүйн санаачлага хурал зохиогдоно.

Ишикава муж-Япон улс

ангилалЗохицуулагч

Япон хэл соёлын сургалтын үнэлгээ ба ач холбогдол

Япон айлд байрлах хөтөлбөрийн үнэлгээ, хөтөлбөрийг өргөжүүлэх

Их дээд сургуулиудийг хөтөлбөрт өргөнөөр оролцуулахын тулд идэвхтэй сурталчлан мэдээлэл хүргэх

Макину Сэйчи

Нацукиан Хүмику

Отани Юушиу

Хятадын шинэлэг материалийн аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн нээлт

Дэлхийн аялал жуулчлалын хотуудын бэлгэ тэмдэг

Page 8: NEAR news vol.47 (MNG)

NEAR NEWS Vol. 478

Гишүүн байгууллагуудын мэдээЭнэ сарын мэдээ

Пухан хотын захиргаа сэнс, кондишн ихээр ажиллуулдаг зуны халуун улиралд эрчим хүчний хэрэглээг багасгах, эрэгтэй ажилчдийн хувцасыг хөнгөлөх үүднээс зургадугаар сараас есдүгээр сар хүртэл сэрүүн чанарын материал бүхий энгийн загварын цамц тавьж өгчээ. Цамцны загварыг Пухан хотын бэлгэдэл болох сарнай цэцгээр хээлсэн бор, хөх, улаан 3 өнгөөр гаргасан байна. Албан контортоо уг цамцыг өмсөхийн хажуугаар Пухан-Олон улсын салют шоу зэрэг хотын томоохон арга хэмжээ, олон нийтийн амралтын газарт ажиллахдаа ч уг цамцыг өмсдөг байжээ. Нөгөөтэйгүүр өнгөрсөн 1 сараас чөлөөтэй хувцаслалт чөлөөтэй сэтгэлгээг бий болгоно гэдэг үүднээс долоо хоног бүрийн баасан гаригт албан хувцасны оронд энгийн хувцас өмсөх өдөр болгожээ.

Пухан хотын төрийн албан хаагчид эрчим хүч хэмнэв.

Кёнсанбүг муж-Солонгос улс

Кёнги мужийн захирагчийн орлогч И Жэ Юль ба Хятад улсын Шаньдун мужийн захирагч Жан Да Мин нар Кёнги мужийн захиргаанд уулзан жижиг дунд аж үйлдвэрүүдийн хамтын ажиллагаа, их дээд сургуулийн харилцааг өргөжүүлэх зэрэг агуулгатай харилцаа хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурцгаав. Ингэснээр хоёр талын жижиг дунд аж үйлдвэрийн төлөөллийг харилцан солилцох, тогтмол форум зохиох, компанийг танилцуулах өдөрлөг зохиох зэргээр эдийн засгийн салбарын харилцааг өргөжүүлнэ. Мөн Шаньдун мужийн Ряо Чин эдийн засгийн дүүрэгт Кёнги мужийн аж үйлдвэрийн парк байгуулж, хоёр мужийн эдийн засгийн хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулах үүднээс компаниудийг үйл

Кёнги муж Шаньдун мужтай хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

Кёнги муж-Солонгос улс

Нигата мужийн онцлох бүтээгдэхүүнийг сурталчлах танхим

хурлыг зохиож, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэв. Хурлаар хөтөлбөрт оролцох оюутнуудын нийгмийн оролцоо, айлд байрлахын ач холбогдол зэргийн талаар илтгэл тавигдсан ба хурлын дараа Принстон их сургуулийн хүндэт багш Танимото Масанури Ишикава мужийн захирагчид хурлын тайланг тавив.

Кёнги мужийн захирагчийн орлогч И Жэ Юль ба Хятад улсын Шаньдун мужийн захирагч Жан Да Мин харилцаа, хамтын ажиллагааны талааар санал солилцож буй нь

Тус муж Япон улсын орон нутгуудаас хамгийн анх Сөүл хотноо төлөөлөгчийн газраа нээж, төрөл бүрийн харилцааг явуулж иржээ. Энэ удаад мужийн онцлох бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах байнгын газрыг Сөүл хотын төвд нээжээ. 3 сард байгуулсан 1-р салбар нь Ганнам дүүргийн дээд зэрэглэлийн япон ресторан болох “Угаэй Жүбан”-д нээгдсэн ба Нигата нутгийн архи, метал аяга таваг, зэргийг үзүүлэн таниулахын зэрэгцээ худалдаалах болжээ. Мөн өнгөрсөн 7 сард нээгдсэн 2-р салбар нь Сөүл хотын Дунжаг дүүрэгт суши ресторанд нээгджээ. Энэ мэтээр Нигата муж нутгийн онцлох бүтээгдэхүүний зах зээлийг өргөтгөхийг хичээж байна.

Нигата мужийн онцлох бүтээгдэхүүн сурталчилгааны газар Солонгост нээгдэнэ.

Нигата муж- Япон улс

ажиллагаа явуулахад нь хамтран ажиллахаар болсон. Түүний зэрэгцээ Кёнги муж ба Шаньдун мужийн их дээд сургуулиудийн харилцааны зөвлөлийг байгуулж ирэх жилээс төрийн албан хаагч харилцан солилцох зэрэг удирдлагын харилцааг ч бэхжүүлнэ. Кёнги мужийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын хэлтэс, Шаньдун мужийн ардын засгийн газрын гадаад хэргийн хэлтэс зөвшилцөж цаашид тодорхой арга замыг төлөвлөх ажээ. Кёнги муж ба Шаньдун муж 2000 оны 4 сард найрамдалт харилцааны санамж бичиг байгуулснаас хойш харилцан айлчлал хийх, төрийн албан хаагч илгээх, соёлын харилцааны чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулсан бөгөөд 2009 оноос ах дүүгийн найрамдалт харилцаатай болжээ.

Сэрүүн чанарын материалийн хувцас өмссөн Пухан хотын захиргааны төрийн албан хаагчид

Page 9: NEAR news vol.47 (MNG)

The Association of North East Asia Regional Governments 9

Энэ сарын мэдээ Гишүүн байгууллагуудын мэдээ

Монголын зохиолчдын эвлэл, Дорноговь аймгийн Засаг Даргын Тамгын газар зэрэг байгууллагаас хамтран зохион байгуулсан “Алтан гөрөөс” олон улсын яруу найрагчдын уншлага наадам 9 сарын 8-17-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Эх дэлхий байгалиа хайрлан дуулах, хамгаалах зорилгын дор олон орны найрагчид нэгдсэн яруу найрагчид Дорноговь аймгийн Хамрын хийд, Эргэлийн зоо зэрэг байгалийн үзэсгэлэнт газраар аялаж, Заан Тэрэлжид чуулжээ. Чөлөөтэй сэдвээр тайзан дээр бус байгалиар аялангаа найрагчид шүлэг бүтээлээ уншдаг энэ наадам жил бүр зохиогдох ба дараа жил Хэнтий аймагт хийхээр төлөвлөжээ.

“Алтан гөрөөс” олон улсын уншлага наадам Монгол улсад анх удаа болов.

Дорноговь аймаг-Монгол улс

Монгол улс дахь БНСУ-ын ЭСЯ-наас зохион байгуулсан Солонгосын соёлын өдрүүд арга хэмжээ 9 сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өнгөрлөө. 9 сарын 28-ны өдөр “Эцэг” Солонгосын инээдмийн уран сайхны киног үндэсний соёл амралтын хүрээлэнд үзүүлжээ. Удаах өдөр Солонгосын соёлын өдрийн нээлтийн дараагаар Монгол-Солонгосын хамтын ажиллагаа, аялал жуулчлал сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн, Солонгосын соёлын аялал жуулчлалын холбоотой бичлэг, “К-Поп дууг хэн сайн дуулах вэ?” тэмцээн, солонгос хоолны үзэсгэлэн худалдаа зохион байгуулжээ. Эдгээр хөтөлбөрөөс солонгос хоол хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг хүмүүс маш их сонирхож байв. Мөн К-Поп дууны тэмцээний шигшээ шалгаруулалтад тунаж үлдсэн 12 хамтлаг, дуучдын тоглолт болж тэргүүн байрыг 17 настай Цэрэнсүрэн эзлэжээ. 9 сарын 30-ны өдөр Монгол-Солонгосын хамтын ажиллагаа, аялал жуулчлалын сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн, 70-80-аад оны дуучдын тоглолт болсноор соёлын өдрүүдийн арга хэмжээ өндөрлөжээ.

Улаанбаатар хот-Монгол улс

Сахалин мужийн захиргааны дэмжлэгээр ОХУ болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн улсуудын форумыг зохион байгуулагч байгууллага “Адам Смит

конференц”-ээс зохион байгуулсан 16 дахь удаагийн “Сахалин нефть хий 2012” үзэсгэлэн хурал 9 сарын 24-27-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.

Сахалин ба ОХУ-ын Алс Дорнод-Глобаль эрчим хүчний төв” хэмээх сэдвээр нээгдсэн үзэсгэлэнд нефть хийн компаний 400 гаруй төлөөлөл оролцжээ. Сахалин төслийн 1-5 жилийн төлөвлөгөөний хэтийн төлөв байдлыг хэлэлцэх, компаний захирлуудын ярилцлага, Сахалин 2 төслийн газартай танилцах зэрэг арга хэмжээ багтжээ.

“Сахалин нефть хий 2012” 16-дахь удаагийн үзэсгэлэн хурал зохиогдов.

Сахалин муж-ОХУ

Нефть хийн ил

хоолой барьж буй нь

Сахалин 2 төсөл :

далайн платформ

Сахалин 2 төслийн зураг төсөл

“Алтан гөрөөс” олон улсын анхдугаар наадам

Солонгосын соёлын өдрүүд амжилттай болж өнгөрлөө.

“Сахалин нефть хий 2012” үзэсгэлэнгийн лого

Page 10: NEAR news vol.47 (MNG)

■ Байгаль бизнес форум ■ Ангилал Иркутск муж/Орос ■ Хугацаа 11 .27 ~ 11. 29 ■ Зохиогдох газар Иркутск хот ■ Харилцах хаяг Иркутск мужийн эдийн

засгийн хөгжил, хөдөлмөр, дээд боловсролын яам Т. 7-3952-25-60-65 F. 7-3952-25-65-21

■ Сонсан уулан дахь нар мандалт 20-р наадам

■ Ангилал Жэжү муж/Солонгос ■ Хугацаа 2012. 12. 31 ~ 2013. 1. 1 ■ Зохиогдох газар Согипу хотын Сонсан

ууланд ■ Харилцах хаяг Согипу хотын Сонсан

ууланд Сүгипу хотын аялал жуулчлалын хөгжлийн хэлтэс Т. 82-64-760-3941-6

Арваннэгдүгээр сар2012. 11.

Sunday Monday Tuesday

28 29

4 5 6

25 26 27

23 25

30 31

Арванхоёрдугаар сар2012. 12.

■ Олон улсын далайн өөрчлөлтийн 15-р хурал

■ Ангилал Кёнсаннам муж/Солонгос ■ Хугацаа 10. 29 ~ 11. 2 ■ Зохиогдох газар Чанвон хотын Чанвон

арга хэмжээний төв ■ Харилцах хаяг Хурлын бүртгэлийн алба

Т. 82-2-6000-8114 http ://hab2012.kr

Гишүүн байгууллагуудад зохиогдох арга хэмжээний хөтөлбөр

11

NEAR NEWS Vol. 47

Гишүүн байгууллагуудад зохиогдох арга хэмжээний хөтөлбөр

10

Энэ сарын мэдээ

Олон улсын далайн өөрчлөлтийн 15-р хурал

Page 11: NEAR news vol.47 (MNG)

■ Пусаны олон улсын найрал дууны наадам

■ Ангилал Пусан хот/Солонгос ■ Хугацаа 11. 14 ~ 11. 17 ■ Зохиогдох газар Пусан хотын соёлын

танхим ■ Харилцах хаяг Пусан хотын олон улсын

хамтын ажиллагааны хэлтэс Т. 82-51-888-3541 F. 82-51-888-4039 http ://koreachoral.or.kr

■ Олон улсын далайн бүтээгдэхүүний худалдааны үзэсгэлэн

■ Ангилал Пусан хот/Солонгос ■ Хугацаа 11. 15 ~ 11. 17 ■ Зохиогдох газар Пусан хот BEXCO төв ■ Харилцах хаяг 82-51-740-3420

T. 82-51-740-3420 F. 82-51-740-3404 http://www.bisfe.com

■ “Нефть, хий, байгаль орчин, эрчим хүч-2012” олон улсын үзэсгэлэн

■ Ангилал Сахагийн БНУ/Орос ■ Хугацаа 11 .14 ~ 11. 16 ■ Зохиогдох газар Якутск хот ■ Харилцах хаяг Худалдаа аж үйлдвэрийн

танхим Т. 7-4112-42-07-89 [email protected]

Wednesday Thursday Friday Saturday

31 3

7 8

26 27 28 29

■ Жиста 2012-Олон улсын тоглоомын үзэсгэлэн

■ Ангилал Пусан хот/Солонгос ■ Хугацаа 11. 08 ~ 11. 11 ■ Зохиогдох газар Пусан хот BEXCO төв ■ Харилцах хаяг Пусан хот BEXCO төв

T. 82-51-740-3420 F. 82-51-740-3404 http ://www.gstar.or.kr

■ Жэжү-Үллэ алхах наадам ■ Ангилал Жэжү муж/Солонгос ■ Хугацаа 10. 31 ~ 11. 03 ■ Зохиогдох газар Үллэ ■ Харилцах хаяг Наадмыг зохион

байгуулах хороо Т. 82-64-762-2190

14 15

NEAR Leading the Era of Northeast Asia

Энэ сарын мэдээ Гишүүн байгууллагуудад зохиогдох арга хэмжээний хөтөлбөр

The Association of North East Asia Regional Governments 11

Пусаны олон улсын найралдууны наадам

Жэжү-Үллэ алхах наадам

Page 12: NEAR news vol.47 (MNG)

NEAR NEWS Vol. 47

Орон нутгийн захиргааны шинэлэг оролдлого-Кансайн бүсийн холбоо

12

Сэдэвт нийтлэл

Орон нутгийн захиргааны шинэлэг оролдлого-Кансайн бүсийн холбооЗүүн хойд Азийн бүсийн улсуудын орон нутгийн захиргаад улс төрийн тогтолцоо, түүх, соёлын чиглэлээр нягт холбоотой хөгжиж ирсэн билээ. Одоо ЗХАБНЗЗХ-ны гишүүн орон нутгийн захиргаадын хувьд тогтолцооны хэлбэр, удирдлага, эрх мэдлийн хүрээ нь улс бүрээр харилцан адилгүй байна. Орон нутгуудийн эрхийн хүрээ хязгаарлалт харьцангуй их Японы орон нутгийн захиргаадын тогтолцоог танилцуулья.

Бүсийн холбоо гэгч:Орон нутгууд удирдлагын системийн

зарим хэсгийг хамтран явуулах зорилгоор байгуулагдсан бөгөөд орон нутгийн үйл ажиллагааг бэхжүүлэх хүрээнд 1994 онд Японы орон нутгийн хуульд өөрчлөлт оруулснаар нэвтрүүлсэн орон нутгийн олон нийтийн байгууллагын нэг юм.

Үүсгэн байгуулсан түүхЯпоны Кансай нутаг мэргэн ухаан,

өөрийн онцлогоо давуу ашиглан бусад орон нутгийг манлайлах үүрэг гүйцэтгэж ирсэн. Цаг үеийн өөрчлөлтийг дагаад Кансайн бүсийг улам хөгжүүлэхийн тулд тогтсон хэлбэрийн бус орон нутгийн хамтын нэгдлийг бэхжүүлэх, орон нутгийн эрх мэдэл, ашгийн төвлөрлийг сааруулах шаардлагатай болсон. Энэ тохиолдолд төр засгийн эрх мэдэл, ажил үүргийг шилжүүлэх асуудал гарах ба орон нутгууд шууд шилжүүлэн авах тохиолдолд түүнийг дагаад гарах асар их зардал, хүн хүч шаардагдах тул үүнд аливаа нэг орон нутаг дангаар бус орон нутгууд хамтран оролцох нь илүү үр дүнтэй байсан тул энэхүү холбоог байгуулах тухай яригдах болсон.

Page 13: NEAR news vol.47 (MNG)

Сэдэвт нийтлэл Орон нутгийн захиргааны шинэлэг оролдлого-Кансайн бүсийн холбоо

The Association of North East Asia Regional Governments 13

Кансайн бүсийн Холбоо

2010 оны 12 сарын 1-ний өдөр Кансай нутгийн 7 муж нийлж “Кансайгаас шинэ үеийг нээе” хэмээх уриан дор тус холбоог байгуулсан.

Энэ нь Японд хамгийн анх нээгдсэн олон тооны орон нутгаас бүрдсэн байгууллага бөгөөд орон нутгийн олон асуудал төдийгүй орон нутгийн төвлөрлийг сааруулах гарцыг нээж улс орныг олон талт хуваагдсан хэлбэрийн бүтцээр өөрчлөх зорилт тавиад байна.

Төр засгаас томилсон байгууллагыг орлон төр засгийн эрх мэдлийн хүрээ, үйл ажиллагааг шилжүүлэн авснаар тогтолцооны ачаалал өгдөг төр засгийн төвлөрсөн тогтолцоонд шинэлэг өөрчлөлт хийх цаашдын зорилт тавиад байна. Үүний тулд тодорхой шат, болзол зэргийг төр засагтай зөвшилцөж байгаа бөгөөд холбогдох орон нутгийн захиргаад “бие дааж бодлогын шийдвэр гаргаж хэрэгжүүлэх Кансайн бүс”, “Баруун Японы төв болох Азид хүн ачаа барааны харилцааны цөмийн үүрэг бүхий Кансайн бүс”ийг бий болгох зорилтын дор нэгдэн хичээн ажиллаж байна. Анхандаа гамшгийн аюулыг бууруулах, аялал жуулчлал, соёлыг хөгжүүлэх, аж үйлдвэрийг хөгжүүлэх, эмчилгээ, байгаль орчин хамгаалах, зэрэг тогтоох шалгалт, зөвшөөрөл олгох, ажилтан сургах зэрэг 7 чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн боомт, улсын зэрэглэлийн зам, гол мөрний асуудалыг цэгцлэх төлөвлөгөөтэй байна.

Зүүн хойд Азийн бүсэд орон нутаг хамгийн хөгжсөн Японд нэвтрүүлэхийг оролдож буй шинэ хэлбэрийн орон нутгийн захиргааны загвар нь одоогийн орон нутгийн захиргааны хязгаарлагдмал талыг нөхөх арга гэж үзэж болно.

Кансайн Холбооны ерөнхий танилцуулга

Бүтэц зохион байгуулалт

Шалган хянах хороо

Сонгуулийн хяналтын хороо

Санхүүгийн хянагч

Бүсийн зөвлөл

Бүсийн зөвлөлШударгаар дүгнэх хороо

Бүсийн хороо

Хорооны дарга(Холбооны дарга)•Хорооны орлогч дарга(Холбооны орлогч дарга)•Хороод(Гамшгийн аюулыг бууруулах, бүсийн аялал жуулчлал соёлыг хөгжүүлэх, бүсийн аж үйлдвэрийг хөгжүүлэх, бүсийн эмчилгээ, бүсийн байгаль орчныг хамгаалах, зэрэг тогтоох шалгалт, үнэмлэх, бүсийн ажилтны сургалт зэрэг салбарыг хариуцсан)

Төв газар

Төв(бодлого төлөвлөлт, зэрэг тогтоох шалгалт, зөвшөөрөл)(Осака хотод)

Чиглэл бүрээрх салбарын төв(Зэрэг тогтоох шалгалтаас бусад үйл ажиллагааг хариуцсан салбарын ажилтныг мужуудад хуваарилсан)

Гамшгийн аюулыг бууруулах(Хёо муж)

Аж үйлдвэрийн хөгжлийн газар(Осака муж)

Эмчилгээний газар(Токушима муж)

Байгаль орчныг хамгаалах газар(Шига муж)

Сургалтын газар(Вуакаяама муж)

ангилал Кансайгийн Холбоо

Холбооны тэргүүлэгч

Байгуулагдсан өдөр

Гишүүн байгууллага

Ито Тошицу(Хёго мужийн захирагч)

2010 оны 12 сарын 1-ний өдөр

Шига муж, Киото муж, Осака муж, Хёго муж, Окаяама муж, Тоттори муж, Токушима муж, Киото хот, Осака хот, Сакай хот, Кобэ хот

Гол үйл ажиллагаа

Удирдлагын чиглэлийн том ажлуудГамшгийн аюулыг бууруулах, аялал жуулчлал, соёлын хөгжил, аж үйлдвэрийг

хөгжүүлэх, эмчилгээ, байгаль орчныг хамгаалах, Зэрэглэл тогтоох шалгалт, үнэмлэх, бүсийн ажилчдийг сургахтай холбогдсон ажил

Төр засгаас томилсон байгууллагын ажил үүргийг шилжүүлэн авах

7 чиглэлийн үйл ажиллагааг өргөжүүлэх болон шинээр үйл ажиллагаа явуулна

1

1. Орон нутгийн эмчилгээний салбарт орон нутаг бүрээс дангаар ажиллуулахад гардаг эмнэлгийн зориулалттай нисдэг тэргийг ажиллуулахад гарах зардалын давхардсан асуудлыг арилгахын

тулд олон тооны эмнэлгийн үйлчилгээнд ашиглах нисдэг тэргийг хамтран ашиглах тогтолцоог байгуулах зорилт тавиад байна.

2. Газар хөдлөлт зэрэг байгалийн гамшиг байнга гарч байдаг Японы бодит байдалд гамшигийн аюулыг бууруулах талаар төр засаг орон нутгийн хоорондын ажил төдийгүй орон нутаг

хоорондын нягт холбоо харилцаа ч шаардагдаж байна.'

Аялал жуулчлал, соёлыг хөгжүүлэх газар(Киото муж)

2

Page 14: NEAR news vol.47 (MNG)

NEAR NEWS Vol. 47

Гишүүн байгууллагатай танилцахуй

14

Гишүүн байгууллагатай танилцахуй

Шаньдун мужийн Ляочон хот

Шаньдун мужийн баруун хэсэгт орших Ляочон хот 8 дүүрэг, 1 эдийн засгийн хөгжлийн дүүрэгтэй. Нийт 8175км² газар нутагтай, 6040000 хүн амтай. 2500 жилийн түүхтэй тус хот Янцы голын эхээр орших ус арвин хот гэгддэг. 2011 онд Ляочон хот аж үйлдвэрийн салбараас олох орлого 500 тэрбум юань давсан бөгөөд Шаньдун мужийн 17 хотоос эдийн засгийн далайцаарааъ 7-рт ордог.

Ляочон хотын усны эзлэх талбай нь нийт газар нутгийн 4/1 бөгөөд “хот доторх ус, ус доторх хот” гэдэг үг шигээ хот юм. Мөн хотын гучаас дээш хувь нь ой мод эзлэх бөгөөд хятадын ногоон хотжилтийг манлайлж байна. Түүнээс гадна хятадын түүх соёлын хот, шилдэг аялал жуулчлалын хот, цэвэр хот, ногоон байгууламж бүхий хот, байгаль орчныг хамгаалах жишиг хот болох Гуангүнминийг давах жишиг хот ч гэгддэг. Өвөрмөц дүр төрх ба сайхан орчинтой Ляочин хотод хөрөнгө оруулалт хийх болон амьдрахад таатай хот болсон.

2012 онд Шаньдун муж Солонгосын Кёнги мужтай хамтран Ляочин хотод “Кёнги мужийн аж үйлдвэрийн парк” байгуулахаар шийдвэрлэсэн. Нийт 5км² талбайд Кёнги мужийн аж үйлдвэрийн паркийг барихаар төлөвлөж буй бөгөөд эхний шатанд 4 км² талбайг гол цогцолбор болгож түүнийг дагасан 2 туслах цогцолбор барихаар төлөвлөжээ. Гол цогцолборт LED болон машиний сэлбэг, нарийн машин техник, шинжлэх ухааны технологийн судалгааны салбарыг хөгжүүлж, Хятадын дотоодод цаашлаад дэлхийн 1-р зэргийн өндөр технологийн аж үйлдвэрийн хөгжлийн төвийг бий болгох болно.

1

2

Ляочон хотын дээрээс авсан зураг

Гишүүн байгууллагатай танилцахуй

Ус ба тээврийн хот-Ляочон

Page 15: NEAR news vol.47 (MNG)

Гишүүн байгууллагатай танилцахуй A City of Water and Canal, Liaocheng Shi

The Association of North East Asia Regional Governments 15

Биологийн шинжлэх ухааны технологийн дагалдах парк нь биологийн шинжлэх ухааны технологи, эмийн аж үйлдвэрийг голчлон дэлхийн хамгийн том шим тэжээл болон хүнсний нэмэгдэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төв болгох ба био шинжлэх ухааны технологи, эм хүнсний бүтээгдэхүүний аж үйлдвэрийг хөгжүүлэх юм. Химийн аж үйлдвэрийн шинэ материалийн паркт химийн аж үйлдвэр, шинэлэг материалийн аж үйлдвэрийг голчилсон нарийн химийн аж үйлдвэр, химийн аж үйлдвэрийн шинэлэг аж үйлдвэрийг хөгжүүлнэ.

Кёнги мужийн аж үйлдвэрийн парк цаашид дэвшилтэт технологи болон өндөр өртөгтэй аж үйлдвэрийг голчлон хөгжүүлж өндөр үр ашигтай аж үйлдвэрийн төв болон хөгжих, цаашлаад Солонгос Хятад мөн Шаньдун муж ба Кёнги мужийн хооронд эргэлтийн эдийн засгийн жишиг төв болгоход хичээнэ.

Ляочон хот өнө эртний түүх соёлын хот билээ. Хавар намрын байлдаант улсын Ци, Янь, Чжао улсын соёл солбицох цэгт байдаг бөгөөд хятадын төлөөлөх сонгодог зохиол Шүй Хугийн домогт үйл явдал тус хотод болж байгаагаар гардаг.

Сүүлийн хэдэн жилийн турш Ляочон хот энэ мэт газарзүйн давуу талаа ашиглан гадаад харилцааны нээлттэй байдалд анхаарал тавьж байна. Био шинжлэх ухааны технологи, автомашин, машин техник үйлдвэрлэл, хөнгөн аж үйлдвэр, нэхмэл үйлдвэр, өнгөт төмөрлөг боловсруулалт, IT зэрэг аж үйлдвэрийг голчлон хөгжүүлж буй бөгөөд хөрөнгө оруулалтын тохиромжтой орчин, хүрээлэн буй орчин, орон сууцны орчины салбарт Япон, Солонгос, Европ, Америк, Гонконг, Макао, Тайвань зэрэг улс, бүсийн голлох аж үйлдвэрийг татан оролцуулж байна. 2011 онд Ляочон хотын ДНБ-ний өсөлтийн хувиар Шаньдун мужийн дараа орсон бөгөөд Шаньдун мужийн орон нутгийн санхүүгийн орлогийн хувиар 1-рт орсон.

Цаашид Ляочон хот “эко хот байгуулалт” зорилт тавьж, Шаньдун мужийн баруун бүсийн шинээр хөгжиж буй эко аж үйлдвэрийн хот, Хубэй, Шаньдун, Хунан муж солбицох цэгт орших худалдаа, тээврийн төв хот, Янцы голийн хойд хэсгийн бүсийн соёл, аялал жуулчлал, амралтын хот болохын төлөө хичээн ажиллах болно.

“Та бүхэн аялаж жуулчлах, хөрөнгө оруулалт хийхээр Ляочон хотод хүрэлцэн ирнэ үү”

1. Ляочон хотын үдэш2. Кёнги мужийн аж үйлдвэрийн паркийн план3. Дээр үед худалдаачдын хөрөнгө мөнгөөр босгосон

урлагийн тоглолтын газар4. Шар мөрний эко соёлын бүс5. Автомашин үйлдвэрлэл6. Дунчан нуур7. Ляочон хотын аж үйлдвэрийн дүүрэг8. Ляочон хотын театр9. Кёнги мужийн аж үйлдвэрийн паркийн дээрээс авсан

зураг

3

6

54

7

8 9

Page 16: NEAR news vol.47 (MNG)

Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбооThe Association of North East Asia Regional Governments Хаяг. Кёнсанбүг муж, Пухан хот, Намгү Жигугну 394(Жигугдун 601) Пухан Техно парк 3 давхартУтас. +82-54-223-2311~20 Факс. +82-54-223-2309 E-mail [email protected] Website www.neargov.org

The Association of North East Asia Regional Governments