naryad- zaavar

26
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ НАРЯД БӨГЛӨЖ БИЧИХ ЗААВАР Хэрэгжүүлж эхлэх хугацаа: 2012 оны 01 дүгээр сарын ……-ны өдрөөс Баталсан: Техникийн асуудал эрхэлсэн дэд захирал Л.Ганзориг

Upload: -

Post on 13-Nov-2014

112 views

Category:

Documents


8 download

TRANSCRIPT

Page 1: Naryad- zaavar

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ НАРЯД БӨГЛӨЖ БИЧИХ ЗААВАР

Хэрэгжүүлж эхлэх хугацаа: 2012 оны 01 дүгээр сарын ……-ны өдрөөс

Баталсан: Техникийн асуудал эрхэлсэн дэд захирал Л.Ганзориг

Боловсруулсан: ХААХ-ийн ХАБЭАХХийн ахлагч Д.Түвшинбаяр, ХАБЭАХБ инженер Б.Батдэлгэр

Он сар өдөр: Энэхүү тодорхойлолтыг УБЦТС ХК-ийн Техникийн Зөвлөлийн Хурлын 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж баталсан болно.

Page 2: Naryad- zaavar

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР

Аюулгүй ажиллагааны наряд бөглөж, бичих заавар

Ажиллагаатай байгаа цахилгаан байгууламжид аюулгүй ажиллагааны

нарядаар ажил гүйцэтгэнэ. Аюулгүй ажиллагааны наряд гэдэг нь цахилгаан

байгууламжид ажил гүйцэтгэхэд аюулгүй байдлыг хариуцагч нар, бригадын

бүрэлдэхүүн, ажил гүйцэтгэх аюулгүй ажиллагааны техникийн арга хэмжээ, ажлын

байр, эхлэх дуусах хугацаа, онцгой нөхцөл, тухайлсан зааварчилгааг бичсэн

бичгэн шийдвэр юм. (1.4.1)

Аюулгүй ажиллагааны нарядыг тухайн байгууллагын тушаалаар батлагдсан

наряд олгогч бичнэ. (2.1.11)

Наряд олгогч нь тухайн ажлыг гүйцэтгэх шаардлага, ажлыг аюулгүй гүйцэтгэх бололцоог тодорхойлно. Иймээс наряд олгогч нь нарядад тусгагдсан аюулгүй ажиллагааны арга хэмжээ хангалттай , үнэн зөв байх, бригадын гишүүдийн мэдлэг чадварын түвшин, хүмүүсийн тоо, аюулгүй ажиллагааг хариуцагч нар тухайн ажил гүйцэтгэхэд аюулгүй ажиллагааны групп тохирох асуудлуудыг хариуцна.(2.1.3)

Наряд олгогч, хариуцлагатай удирдагч, ажил гүйцэтгэгч (хянагч) нар тухайн ажлын цахилгааны аюулгүй байдлыг хангах талаар зааварчилгаа өгөхөөс гадна ачаа өргөх зөөх машин, механизм, зориулалтын багаж төхөөрөмжөөр аюулгүй ажиллах, ажил гүйцэтгэх технологийн аюулгүй байдлын талаар тодорхой зааварчилгаа өгнө. (2.7.8)

Нарядыг 1000 В-оос дээш хүчдэлийн цахилгаан байгууламжид V групптэй, 1000 В хүртэл хүчдэлийн цахилгаан байгууламжид IV групптэй тушаалаар батлагдсан эрх бүхий ажилтан наряд олгоно. (2.1.4)

Аваарь устгах, түүний уршигийг арилгах зайлшгүй шаардлагатай тохиолдолд наряд, шийдвэр өгөх эрх бүхий ажилтан байхгүй бол наряд олгох, шийдвэр өгөх үүргийг шуурхай ажиллагааны үйлчилгээний IV групптэй ажилтан гүйцэтгэж болно. Наряд олгох ажилтны нэрсийг байгууллагын удирдлагын шийдвэрээр баталсан байна.(2.1.4)

Нарядыг хоёр хувь бичнэ. Хэрэв телефон, радио, факс, электрон шуудангаар дамжуулж байгаа бол гурван хувь бичнэ. Энэ тохиолдолд наряд олгож байгаа ажилтан нэг хувийг бичих ба телефоноор буюу факсаар, электрон шуудангаар хүлээн авч байгаа хүн хоёр хувь бичиж, эргүүлэн шалгасны дараа наряд олгогчийн гарын үсэг зурах мөрөнд наряд олгосон ажилтны овог нэрийг бичээд өөрийн гарын үсгээ зурж, бичлэгийн үнэн зөв болохыг батална.

Нарядыг ажил эхлэх өдрөөс эхлэн хуанлийн 15 хоногоос илүүгүй хугацаатай олгохыг зөвшөөрнө. Түүнийг сунгасан өдрөөс эхлэн хуанлийн 15 хоногоос илүүгүй хугацаагаар нэг удаа сунгаж болно. Ажлын завсарлагаар наряд нь хүчинтэй байна.

Page 3: Naryad- zaavar

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР

Нарядыг олгосон ажилтан эсвэл тухайн цахилгаан байгууламжид наряд олгох эрхтэй өөр ажилтан нарядыг сунгаж болно. Нарядыг сунгах зөвшөөрлийг телефон, факс, радиогоор эсвэл ажил гүйцэтгэгчид өгч болох ба энэ тохиолдолд зөвшөөрөл авсан ажилтан нь нарядад өөрийн гарын үсгийн ард зөвшөөрөл өгсөн ажилтны овог нэрийг бичнэ.

Бүрэн дууссан ажлын нарядыг 30 хоног хадгалах ёстой ба дараа нь устгаж болно. Нарядаар ажил гүйцэтгэхэд осол зөрчил гарсан бол тухайн нарядыг осол зөрчлийг судалсан бичиг баримттай хамт хадгална.(2.2.5)Ам шийдвэрээр хийгдэх ажлын жагсаалтад орсон ажлуудаас бусад ажлыг нарядаар хийж гүйцэтгэнэ.

Ам шийдвэрээр хийгдэх ажлын жагсаалт

Нэг. Агаарын шугаманд

1000 В-оос дээш хүчдэлд:

Агаарын шугаманд хүчдэл таслах шаардлагагүй газрын түвшингээс хүний хөл хүртэл 3 метрээс илүүгүй өндөрт хийх ажлууд

Агаарын шугаманд хүчдэл таслах шаардлагагүй тулгуурын хийцийг задалж салгахгүй хийх ажлууд

Тулгуур суулгасан газрыг 0.5 метр хүртэл ухах Унагах мод нь шугамын утсан дээр унахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах

шаардлагагүй, эсвэл мөчрийг тайрах, хүн утсанд аюултай зайнд ойртох ба тайрсан мөчир нь утсан дээр унах нөхцөлтэйгээс бусад үед шугамын хамгаалалтын бүсэд цэвэрлэх ажлууд

Хоногийн гэрэлтэй цагаар, цаг агаарын аятай нөхцөлд АШ-д үзлэг хийж, тулгуурын бүрэн бүтэн байдлыг хянах, модон тулгуурын өмхрөлтийг шалгах;

Өнцөг хэмжих багажаар овор хэмжээг тодорхойлох Тулгуурын эргэн тойрны талбайг цэвэрлэх Тулгуурын төмөр утсан боолтыг будах Тулгуур дээрх байнгын санамж, бичлэгийг сэргээх; Шугамын овор хэмжээг зориулалтын багажаар хэмжих; Тулгуурын эргэн тойронд гал түймрээс хамгаалах цэвэрлэгээ хийх; Тулгуурын боолт бэхэлгээг буд

1000 В-оос доош хүчдэлд

Хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр түдгэлзүүлэх, хэрэглэгчдийг эргүүлэн залгах ажил.

Бетон тулгуур бүхий агаарын шугамд хэрэглэгчийн оруулгын кабелийг 7-9 метрийн өндөрт гарч хуванцар /ПВС/ хоолойд сүвлэж нэгдсэн щитэнд холбох ажил

220 В-ийн хүчдэлтэй нэг фазын тоолуур угсрах, солих, тоолуурын нэгдсэн щитэнд байрлалтай автомат, оруулга, гаргалгын утсыг солих, засварлах,

Өөр дээрээ таслах залгах аппараттай 3 фазын тоолуур угсрах, солих ажлууд.

Page 4: Naryad- zaavar

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР

Хоёр. Дэд станц ба ХБ,ТП-үүдэд:

Кабелийг урьдчилан тайрч үзүүрүүдийг богино холбоод газардуулсан цахилгаан хөдөлгүүр дээр

ХБ-д БХБ-ын тэргэнцэрийг шүүгээнээс татаж гаргаад түүний хөшгөн хаалтыг цоожилсон үед тэргэнцэр дээр хийгдэх ажлууд

ИХБ-ийн талбайг тохижуулах, өвсийг хадах, зам газрын цасыг цэвэрлэх Гаргалгын шин буюу кабелийг салгаж тусгаарласан генератор дээр хийгдэх

ажил; Иж бүрдмэл ячейкийн тэргэнцэрийг татаж гаргаад хэсэгт орох боломжийг хаасан,

хөшгөн цоожилсон үед тэргэнцэр дээр хийгдэх ажлууд ХБ-ын байрны гадна 2.5 метрээс илүүгүй өндөрт байрлалтай радио,

телефон утсан холбооны тоноглол, гэрэлтүүлгийн цахилгааны утас ба тоноглолын засвар үйлчилгээ хийх;

Тос цэвэрлэх ба түүнтэй адилтгах туслах аппаратуудын тосыг цэвэрлэх ба хатаах үйлчилгээ хийх;

ХБ-ын байрны гадна байрлалтай тоног төхөөрөмжийн их бие дээрх бичлэгийг шинэчлэн сэргээх;

Ажиллагаанаас гаргагдсан трансформатор, генератор ба бусад тоног төхөөрөмжийн хатаалтын явцад хяналт тавих;

Трансформатор, компрессоруудын салхилуур, (вентилятор) тосны насоснуудын цахилгаан хөдөлгүүр болон механик хэсгүүд дээр ажиллах

Гүйдэл хэмжих клещээр хэмжилт хийх ажил 1000 В хүртэл хүчдлийн цахилгаан байгууламжинд мегометрээр хэмжилт

хийх 6-35 кВ-ын хүчдэлтэй тоноглолын хоёрдогч хэлхээнд 100 В-ын тоолуур

угсрах,шалгах, тохируулах Кабель шугамыг шинээр мантажлах, засварлахтай холбоотой газар

шорооны ажил

1000 В-оос дээш хүчдэлийн цахилгаан байгууламжид ажлын байр бэлтгэх хугацааг оруулалгүй нэг цагаас илүүгүй хугацаанд хойшлуулшгүй гүйцэтгэх шаардлагатай ажлыг шуурхай үйлчилгээ-засварын хүн эсвэл түүний хяналтын дор засварын ажилтан шийдвэрээр гүйцэтгэж болно.Шийдвэрээр гүйцэтгэх болох ажлын жагсаалтанд батлагдсан ажлыг наряд олгогчийн шийдсэнээр нарядаар хийж болно.

Нарядын хуудасны дээд хэсэгт Байгууллагын нэр.............. мөрөнд

тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагын нэрийг , Нэгж хэсгийн нэр.............

мөрөнд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэгж хэсгийн нэрийг бичнэ.

Нарядыг гаргацтай бичнэ. Нарядыг тосон балаар бичих ба засварлахыг хориглоно.

Page 5: Naryad- zaavar

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР

Нарядын маягтын бөглөж бичих шаардлагагүй мөрөнд зураас татах ба баганад Z үсэг тавина.Он, сар, өдөр, цаг, минут тус бүрийг хоёр хоёр цифртэй бичнэ.(Жишээ нь: 2011.06..09, .17.14.01 гэх мэт)Ажилтаны овгийн эхний үсэг, нэр, цахилгааны аюулгүй ажиллагааны группыг ром цифрээр тус тус бичнэ.( Б.Батдэлгэр V гэх мэт)Цахилгаан байгууламж, холболт, тоног төхөөрөмж, тэдгээрийн хэсгийн нэр дугаарыг зөвхөн диспетчерийн нэр,дугаар тэмдэглэгээний дагуу бүтэн бичнэ. 110/35/10 кВ “Туул” дэд станц 35 кВ Эсгийлэх А шугам 10 кВ Чингэлтэй ЦДАШ гэх мэт (ямар ч хүчдэлийн ЦДШ-ийн нэрийг бичихдээ эхлээд хүчдэлийн түвшин, шугамын нэр, ямар маягийн болохыг )Нарядыг нэг маягтад бичээд түүний мөр буюу багананд бичих зүйл нь багтахгүй бол уг нарядтай ижил дугаартай нарядын маягтыг хавсарган түүн дээр зөвхөн багтаагүй мөр буюу баганыг үргэлжлүүлэн бичээд бусад мөрөнд зураас татаж наряд олгогч гарын үсэг зурна. Энэ тохиодолд бичсэн нарядын үндсэн маягтын багтаагүй мөр буюу баганын доод талд “хавсралт нарядыг үз” гэж бичнэ.

Нарядын маягтын нүүрэн талыг бөглөж бичихНэгж гэсэн мөрөнд цахилгаан байгууламжид нь ажил гүйцэтгэх гэж байгаа үйлдвэр, байгууллага нэгж (нэгж, хэсэг, алба гэх мэт)-ийн нэрийг бичнэ. УБ ЦТС ХК Зуслан ХҮТ“Ажлын хариуцлагатай удирдагч” гэсэн мөрөнд хэрэв хариуцлагатай удирдагч томилоогүй бол “Томилоогүй” , Томилсон бол Д.Түвшинбаяр V гэж бичнэ.“Ажилд оруулагч” гэсэн мөрөнд шуурхай үйлчилгээний хэсгээс томилох тул хоосон үлдээнэ. “Ажил гүйцэтгэгч” гэсэн мөрөнд ажил гүйцэтгэгчийн нэрийг бичнэ. Б.Баттулга IV“Хянагч” гэсэн мөрөнд томилсон бол Б.Батдэлгэр III, томилоогүй бол “Томилоогүй” гэж бичнэ.“Бригадын бүрэлдэхүүн” гэсэн мөрөнд ажил гүйцэтгэгч, хянагч нараас бусад бригадын бүрэлдэхүүнд орж байгаа ажилны нэрийг бичнэ. Б.Баттөмөр IV, Д.Цэрэн III, С. Төмөр (дагалдан)г.м Дагалдан гэдгийг бүтэн үгээр бичнэ. Мэргэшлийн группыг ром цифрээр бичиж ард нь “гр” гэсэн тэмдэглэгээ хийх шаардлагагүй.

Автомашин, механизм, өөрөө явдаг краны төрөл, хэлбэрийг, жолооч, краны машинч, дохиочин, оосорлогч нарыг тус бүрд нь нэр зааж ялган бичнэ. Жишээ нь: Нуурхүү II , уртын тэрэгний жолооч, С.Гантөтөр II , Зил-130 краны жолооч Р.Болд IV , оосорлогч-дохиочин гэх мэт

Бригадын бүрэлдхүүн

Page 6: Naryad- zaavar

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР

Бригадын бүрэлдхүүнд орох хүний тоо, аюулгүй ажиллагааны группыг тухайн ажлыг гүйцэтгэх нөхцөл, ажил гүйцэтгэгч нь бригадын гишүүдэд хяналт тавих бололцоог харгалзан тодорхойлох ёстой.

- Бригадын бүрэлдхүүнд ажил гүйцэтгэгчээс гадна нэг хүн ажиллах тохиолдолд тэр нь III –аас дээш групптэй байх ёстой.Хүчдэлтэй нөхцөлд болон АШ-д ажиллахад бригадын гишүүн нь IY групптэй байх ёстой.

- Тухайн бригадад III групптэй хүн бүрт II групптэй нэг хүнийг оруулж болох боловч бригадад II групптэй хүн 3-аас олонгүй байх ёстой.

- Бригадын бүрэлдхүүн 50%-иас дээш өөрчлөгдсөн, эсвэл Хариуцлагатай удирдагч, ажил гүйцэтгэгч, хянагч өөрчлөгдсөн тохиолдолд нарядыг шинээр бичнэ.

“Дараах ажлыг гүйцэтгэхээр даалгав” гэсний дараах мөрүүдэд цахилгаан станц, дэд станцын цахилгаан байгууламж ба кабель шугамд ажил гүйцэтгэх гэж байгаа бол түүнээс дээр нь ажил гүйцэтгэх цахилгаан байгууламж ба түүний холболтын нэр, хийх ажлын агуулгыг бичнэ. Жишээ нь: 110/10 кВ-ын Умарт дэд станц Дэнжийн - 1000 фидерийн 10 кВ-ын ЦДАШ-д урсгал засварын ажил хийхийг гэх мэт бичих ёстой. Гүйцэтгэх ажилд зөвхөн цахилгаан байгууламжийн нэр ба гүйцэтгэх ажлын агуулга хэмжээг бичнэ. Агаарын шугамд ажил гүйцэтгэх бол АШ-ын нэр, ажил гүйцэтгэх хэсгийн хязгаар (дээр нь буюу дунд нь ажил гүйцэтгэх тулгуур шонгуудын дугаар, аль алгасалтад ажиллах)-ыг гүйцэтгэх ажлын хамт тодорхой бичнэ. Олон хэлхээт АШ-ын хувьд хэлхээний нэрийг харин ба фаз тус бүрээр засварлах үед тухайн фазын нэр тэдгээрийн тулгуур дээрх байршилтыг тодорхой бичнэ. Жишээ нь: Төгсгөлийн тулгуур ба ИХБ-ын порталын хэцэн тулгуурын дундах алгасалтад гэх мэт мөн ТЭЦ-3 –Эсгийлэх А 35 кВ-ын ЦДАШ-ын 18-20 тулгуурын хооронд утас чангалах гэх мэт

“Ажлын байр бэлтгэхэд авах арга хэмжээ” гэсэн хүснэгтийг бөглөж бичихдээ:

Ажил гүйцэтгэх ажлын байр нь нэг талаас тэжээл үүсгэгчтэй (Үндсэн) юм шиг схемийг сонгон авч бичнэ. / Тэжээл үүсгэгч талаас таслаж ажлын байр бэлтгэж оруулах тоноглолд газардуулга, урьдчилан таслалт хийж бэлтгэх тоноглолуудад газардуулга тавих боломжгүй нөхцөлд орлуулан хөндийрүүлэх жийрэг / текстолит / тавьж болно. Энэ тохиолдолд ажлын байранд кабелийн үзүүрт газардуулга тавина.

Page 7: Naryad- zaavar

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР

Ажлын байранд тавьсан газардуулгын хутгыг авах шаардлагатай бол оронд зөөврийн газардуулга тавина.

Таслалт хийх ажлын байрыг дараах нөхцлүүдийг үндэслэн бичнэ.- Дээр нь ажил хийгдэх хийх гүйдэл дамжуулах хэсгийг- Хүн, ачаа өргөх машин механизм 1.1 дүгээр хүснэгтэнд зааснаас

дотогш ойртож болох хаалт хаалт хашилтгүй гүйдэл дамжуулах хэсгийг / ААД/

- Таслагдсан агаарын шугаманд ажил хийх үед уг АШ-ын элементүүд нь хүчдэлтэй байгаа бусад АШ-ын гүйдэл дамжуулах хэсэгт 1.1 дүгээр хүснэгтийн 3-р баганад заасан зайнаас дотогш ойртсон

- Засвар хийгдэж байгаа АШ-тай хамт татагдсан ХАШ-ын тэжээл ба хэрэглэгчийг таслана.

Тайлбар: 35/10 кВ-ын Яргайт д/ст-ын Хандгайт фидерийн тулгуур № 15-20 хоорорнд ажил гүйцэтгэхэд ажил гүйцэтгэж байгаа хүн, машин механизм нь 1,1 хүснэгтэд заасанаас дотогш ойртож болох тул таслалт хийх ажлын байранд зэргэдээх Жигжид, Шарга морьт фидерийг таслаж ажлын байр бэлтгэнэ.

Аюулгүй ажиллагааны нарядад зөвхөн хүчдэл ирж болох бүх талаас таслалт хийх тоноглолын нэрийг бичих ба тухайн тоноглолыг таслахын тулд хийгдэх сэлгэн залгалтыг нэг бүрчлэн бичих шаардлагагүй.Жишээ нь: 35/10 кВ-ын Баянзүрх д/стын 35 ба 10 кВ-ын I секцэд засвар хийх.

Page 8: Naryad- zaavar

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР

Таслагдсан байх тоноглол1. 35 кВ-ын Шу.С-12. 35 кВ-ын СХС3. 10 кВ-ын СХС4. 10 кВ-ын I секцээс гарсан шугамын Шу.С5. ДХТ-16. ХТ-1

Тайлбар: Гарсан шугамын таслалт арга хэмжээг ячейк бүрээр тус тусад нь бичнэ. Жишээ нь:

Таслалт хийх, газардуулга тавих цахилгаан байгууламжийн нэр

Таслах аппаратын нэр, хаана газардуулга тавих,

1. Баянзүрх д/ст-ын 10 кВ-ын I секцийн ХБ-д

1. яч№11-т Ган-1 Шу.С тасла, ХП өлгө, механик цоожоор түгж, ГХ залга. СП өлгө

2. - - - - -//- - - - - - - - -2. яч№13-т Төмөр зөм Шу.С тасла,ХП өлгө, механик цоожоор түгж, ГХ залга. СП өлгө

3. - - - - -//- - - - - - - - -2. яч№13-т Ногоон зоорь Шу.С тасла,ХП өлгө, механик цоожоор түгж, ГХ залга. СП өлгө

Page 9: Naryad- zaavar

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР

1-р дүгээр багананд (Таслалт хийх ба газардуулга тавих цахилгаан байгууламжийн нэр) Таслах, залгах аппаратаар үйлдэл хийх ба газардуулга тавих ёстой цахилгаан байгууламжийн нэрийг бичнэ./ Диспетчерийн нэр, дугаар бичнэ./

1. 110/35/10 кВ Яармаг дэд станцын 10 кВ-ын ХБ-д 1. Теплиц ХТП-392 6 кВ-ын ХБ-д1. Их наран- 12 АТП-022-д1. МУИС-2 ХТП-145 6 кВ-ын ХБ-д 2-р багананд (Таслах аппаратын нэр, хаана газардуулга тавих) Ячейкны дугаар, таслах ба залгах үйлдэл хийх аппаратын нэр, болон газардуулга тавих хэсгийн нэрийг тодорхой бичнэ. Арга хэмжээг бичихдээ өндөр хүчдлийн түвшинээс эхлэн бичнэ. Жишээ нь 35 кВ, дараа нь 10 кВ, 0,4 кВ г.м-Яч№ 1 Идэр ресторан ХТП-387 А/Т тасла, механик цоожоор түгж, хориглох плакат өлгө, ГХ залга , сануулах плакат өлгө. Яч№2 Хятад элчин ХТП-141 А/Т тасла, текстолит тавь ,механик цоожоор түгж г.м үйл үгүүдийг захирах тушаах хэлбэрт бичнэ. Таслалт хийх тоноглолыг зөвхөн тасла гэж бичнэ. Тасла гэдэг үгийг салга гэдэг үгээр орлуулахыг хориглоно. /Плакатны нэрийг товчилж бичиж болно. “Өлгө” гэсэн үгийг товчилж бичихгүй.

“Наряд олгосон” ба “Нарядыг сунгасан” гэсэн мөрүүдэд наряд олгогч нь гарын үсэг зурсан он, сар, өдөр, цаг, минут, нэрээ бичээд гарын үсэг зурна. Наряд олгосон хүний овог нэр УБ ЦТС ХК-ийн ХААХ-ийн инженер Д.Чимэддорж Y гарын үсэг..............................

Нарядад тоног төхөөрөмжийн нэрийг бичихдээ 2010 оны “ Нэгдсэн сүлжээний дүрэм”-ын 1.3 заалтыг баримтлан бичнэ.Жишээлбэл: 35 кВ-ын Налайх А шугам 35/10 кВ-ын Эсгийлэх дэд станц

Нарядад таслах залгах аппаратуудын нэрийг бичихдээ товчлиж бичиж болно. Товчилсон үгийг 2010 оны “ Нэгдсэн сүлжээний дүрэм”-ийн хавсралт №1 баримтлан бичнэ. Жишээлбэл : Трансформатор Тр Тосон таслуур ТТ Вакуум таслуур ВТ Элегаз таслуур ЭТ Кабель шугам КШ Агаарын шугам АШ Дотоод хэрэгцээний трансформатар ДХТ Гүйдлийн трансформатар ГТ Хүчдэлийн трансформатор ХТ Салгуур( 35 кВ ба түүнээс дээш хүчдэлд) С Шугамын салгуур Шу.С Шинийн салгуур Шин.С

Page 10: Naryad- zaavar

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР

Секц холбогч салгуур СХС Байнгын газардуулгын хутга ГХ Зөөврийн газардуулга Зө.Г Гал хамгаалагч Г/Х

Дэд станц д/стИл хуваарилах байгууламж ИХБХаалттай хуваарилах байгууламж ХХБИж бүрэн хуваарилах байгууламж ИБХБРеле хамгаалат, автоматик РХААккумулятор Ак1-р систем шин I.с.ш1-р секц I.cТойрох систем шин Той. с. шТойруу таслуур Той. ТРеклоузер Рек ТШин холбогч таслуур ШХТI-р с.ш талын таслуур Шин. С-III-р с.ш талын таслуур Шин. С-IIСекцийн салгуур С.СНум унтраагч ороомог НУО

“Нэгдсэн сүлжээний дүрэм”-д тусгагдаагүй дараах үгсийг товчилж бичиж болно. Ачаалал таслагч А/Т Хуурай салгуур (6,10 кВ-д ) Х/С Гол шугамын хуурай салгуур Гол Шу.С Хориглох плакат ХП Анхааруулах плакат АП Сануулах плакат СП Зөвшөөрөх плакат ЗП

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ

Page 11: Naryad- zaavar

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР

НАРЯДЫН МАЯГТ

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ НАРЯД Нэгж . . . . . .УБ ЦТС ХК Зүүн түгээх төв КШАЗХ-1 . . . . . . . . . . . . .

Хариуцлагатай удирдагч . Б.Ганбаатар V . . . . . . . Ажилд оруулагч . . . . . . ..

Ажил гүйцэтгэгч . . . Х.Төмөрбаатар IV, Хянагч Томилоогүй

Бригадын бүрэлдэхүүн . . Ё.Сүхбаатар IY, Г. Наран III , Ч.Болдбаатар (дагалдан)

Дараах ажлыг гүйцэтгэхийг даалгав . МУИС-2 ХТП-145-д урсгал засварын ажил хийх

Ажлыг эхлэх хугацаа 2011 оны 10 сарын 05 өдрийн 10 цаг 25 минутАжлыг дуусгах хугацаа 2011 оны 10 сарын 05 өдрийн 17 цаг 00 минут

Ажлын байр бэлтгэх арга хэмжээ

Таслалт хийх, газардуулга тавих цахилгаан байгууламжийн нэр

Таслах аппаратын нэр, хаана газардуулга тавих,

1. Хуучин арихв ХТП-379 6 кВ ХБ-д

1. яч№3-т МУИС -2 ХТП-145 А/Т тасла, ХП өлгө, механик цоожоор түгж, ГХ тавь, СП өлгө

2. Хятад элчин ХТП-141 6 кВ-ын ХБ-д

2. яч№2-т МУИС-2 ХТП-145 А/Т тасла,ХП өлгө, механик цоожоор түгж, текстолит тавь.ХП өлгө

3.Идэр ресторан ХТП-387 6 кВ-ын ХБ-д

3. яч№ 1-т МУИС-2 ХТП-145 А/Т тасла, ХП өлгө механик цоожоор түгж, текстолит тавь. ХП өлгө.

4. МУИС-2 ХТП-145 6 кВ-ын ХБ-д

6 кВ-ын бүх кабелийн үзүүрт ажлын байранд ГХ тавь. СП өлгө.

5 . МУИС-2 ХТП-145-ийн 0,4 кВ талд

5.Гаргалгын бүх рубильник тасла. Кабелийн үзүүрт Зө.Г тавь.

Тайлбар: - Газардуулгыг салгуурын хутганд хөндийрүүлэх углаас өмсгөх, таслах залгах

аппаратын контактын хооронд хатуу хөндийрүүлэх материалаар хийсэн

Page 12: Naryad- zaavar

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР

жийргэвч тавих зэргээр орлуулж болох ба хайламтгай хамгаалуурыг авах, шин холбоос, кабелийн үзүүр тайлах арга хэмжээ авч болно./ ААД 3,5,6/

- 1000В-оос дээш хүчдэлийн ЦБ-ийн таслах, залгах аппарат өөрөө буюу андууран залгагдахаас урьдчилан сэргийлж таслагдсан байдалд механик цоожоор түгжих ёстой.

- “механик цоожоор түгж” гэсэн арга хэмжээг орлуулах тухай ААД-д заагаагүй байна.

- 0.4 кВ-ын кабелийн үзүүрт тавьсан зөөврийн газардуулгыг кабелийн үзүүрүүдийг хооронд нь богино холбож орлуулах арга хэмжээ авч болно.

Тусгай заалт . Жишээ МУИС-2 ХТП-145-гийн 0,4 кВ талд . тавьсан Зө.Г-ийг авч тавьж болно, 6,10 кВ-ын ХБ-ийн кабелийн үзүүрт тавьсан ажлын байран дахь газардуулгыг авах шаардлагатай бол зөөврийн газардуулга тавьсаны дараа авч болно.гэх мэт.

“Нарядын тусгай заалт”- д дараах арга хэмжээнүүдийг бичнэ.• а.Ажиллагсадын аюулгүй байдлыг хангах нэмэгдэл арга хэмжээнүүдийг \

хаалт, хашилт тавих, байрны доторх агаарт ус төрөгчийн хольц байхгүйг шалгах, галын аюулгүй байдлыг хангах г.м / Жнь: ЦБ-ийн аль нэг секцийг чөлөөлж ажил гүйцэтгэхэд хүчдэлтэй үлдсэн хэсгийг хааж хаалт хашилт тавих, анхааруулах плакат өлгөх.

• б. Хариуцлагатай удирдагч нь өөрөө тасралтгүй хяналт тавьж гүйцэтгүүлэх ёстой ажлын хэсэг буюу үйлдлүүдийг. Жнь: Машин механизм, ачаа өргөх кранаар ажиллах үед краны сумыг шилжүүлэн ажиллуулах орон зайн хязгаарыг тогтоож зориулалтын хэцээр хашилт хийж дарцаг хатгах /

• в. Ажлын удирдагч буюу ажил гүйцэтгэгчид / хянагчид ажлын өөр байранд шилжүүлэх буюу ажилд дахин давтан оруулах зөвшөөрөл олгосоныг /

• г. Жижүүрийн зөвшөөрөл буюу шийдвэргүйгээр хүчдэл залгах зөвшөөрлийг Жнь: Шуурхай үйлчилгээ засварын хүмүүсээс томилогдсон ажилд оруулагч нь Ажил дууссаны дараа ЦБ-ийг хүчдэлд залгах зөвшөөрлийг ажил гүйцэтгэгчид олгосон тухай бичнэ.

• д. Газардуулгыг түр зуур авч тавих зөвшөөрлийг Жнь: Хийж байгаа ажлын шаардлагаас шалтгаалан ажлын байр бэлтгэх явцад тавигдсан газардуулгыг түр хугацаагаар авахыг зөвшөөрнө. Энэ үйлдлийг жижүүрийн буюу ШҮЗ-ын хүн эсвэл түүний зөвшөөрлөөр ажил гүйцэтгэгч хийж болно.

• е. Ажил гүйцэтгэгчид таслах залгах аппаратаар үйлдэл хийх зөвшөөрөл олгосоныг Жнь: Энгийн тодорхой схемтэй ЦБ-д ажил гүйцэтгэгч нь ажилд оруулагчийн үүргийг хавсран гүйцэтгэж байгаа бол

• ё. Кранаар ачаа өргөж шилжүүлэх үеийн АА хариуцагч хүнийг томилсоныг Жнь: Аюулгүй ажиллагаа хариуцагч хүнийг тусад нь томилсон тухай бичнэ.Энэ хүн нь IY групптэй ИТА байж болно.Эсвэл наряд олгогч буюу ажлын удирдагч нь хавсран гүйцэтгэж болно.

• ж. Бусад үйлдвэр байгуулга,алба ашигладаг АШ-д тавьсан газардуулгыг шалгах хэрэгтэй гэсэн заалтыг Жнь: Гаднын ашиглалтын АШ

Page 13: Naryad- zaavar

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР

• з. Цахилгаан ба соронзон орны нөлөө бүхий ажлын байранд аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээнүүдийг тодорхойлж бичнэ.

• и. Засварлагдаж байгаа шугам нь хүчдэлтэй байгаа өөр шугамын нөлөөллийн хүчдэлтэй байгааг зааж бичнэ. Засварлагдаж байгаа АШ-ын нөлөөллийн хүчдэл нь 25 В-оос их байгаа тохиолдолд нөлөөллийн хүчдэл үүсч байгаа шалтгааныг тодруулсаны дараа ажил гүйцэтгэх ёстой.

• к. Наряд олгогч нь гүйцэтгэх ажилтай холбогдолтой бусад заалтыг энэ мөрөнд бичихийг зөвшөөрнө.

Ажлын байр бэлтгэх ба ажилд оруулах зөвшөөрөл

Ажлын байр бэлтгэх ба ажилд оруулах зөвшөөрөл олгосон хүний нэр, албан тушаал, гарын үсэг

Он, сар, өдөр, цаг, мин

Ажлын байр бэлтгэх ба ажилд оруулах зөвшөөрөл авсан хүний нэр, албан тушаал, гарын үсэг

1. Ажлын байр бэлтгэх

зөвшөөрөл олгосон ээлжийн

инженерийн нэр, гарын үсэг

2011оны X/04

22цаг 50 мин

Ажлын байр бэлтгэх зөвшөөрөл

авсан ажлын байр бэлтгэгчийн нэр

гарын үсэг

2. Ажилд оруулах зөвшөөрөл

олгосон ээлжийн

инженерийн нэр, гарын үсэг

2011 оны

X/05

10 цаг 20 мин

Ажилд оруулах зөвшөөрөл авсан

ажилд оруулагчийн нэр гарын үсэг.

Энэ хүснэгтийн 1-р баганад ажлын байр бэлтгэх ба ажилд оруулах зөвшөөрлийг шууд биечлэн өгч байгаа хүн албан тушаал, нэрээ бичиж гарын үсэг зурна.Хэрэв ажлын байр бэлтгэх ба ажилд оруулах зөвшөөрлийг утсаар буюу бие хүнээр дамжуулан авч байгаа бол ажилд оруулагч нь зөвшөөрөл өгсөн хүний нэр, албан тушаалыг бичнэ.Гуравдугаар баганад зөвшөөрөл авсан хүн нэрээ бичээд гарын үсэг зурна.Хэрэв ажлын байр бэлтгэх ба ажилд оруулах зөвшөөрлийг 2 өөр хугацаанд өгч байгаа бол 2 мөр болгон бичнэ./ Дээрх жишээ /

Техникийн арга хэмжээг бүрэн авч ажлын байр бэлтгсэн. Хүчдэлтэй үлдсэн …….………….……Бүрэн хүчдэлгүй, ………Хуурай салгуурын үл хөдлөх контакт хүчдэлтэй гэх мэт………………………

Ажилд оруулагч ба хариуцлагатай удирдагч / хэрэв хариуцлагатай удирдагч томилоогүй бол ажил гүйцэтгэгч / “Техникийн арга хэмжээг бүрэн авч ажлын байр бэлтгэсэн. Хүчдэлтэй үлдсэн. Гэсэн мөрийг бөглөж бичээд ард нь зөвхөн ажилд анх эхлэн оруулахад гарын үсэг зурна.

Page 14: Naryad- zaavar

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР

Ажилд оруулагч …………………… Хариуцлагатай удирдагч ……… / гарын үсэг/ /гарын үсэг/Ажил гүйцэтгэгч /хянагч/ ……......................................../гарын үсэг/

Тухайлсан зааварчилгааны бүртгэл

Зааварчилгаа өгсөн Зааварчилгаа авсанАюулгүй ажиллагаа хариуцагч

Гарын үсэг Аюулгүй ажиллагаа хариуцагч Гарын үсэг

Наряд олгогчГарын үсэг Хариуцлагатай удирдагч Гарын үсэг

Ажил гүйцэтгэгч /хянагч/ Гарын үсэг

Ажилд оруулагчГарын үсэг Хариуцлагатай удирдагч Гарын үсэг

Ажил гүйцэтгэгч /хянагч/ Гарын үсэгБригадын гишүүдийн төлөөлөгч Гарын үсэг

Хариуцлагатай удирдагчГарын үсэг Ажил гүйцэтгэгч /хянагч/ Гарын үсэг

Бригадын гишүүдийн төлөөлөгч Гарын үсэгАжил гүйцэтгэгч Гарын үсэг Бригадын гишүүдийн төлөөлөгч Гарын үсэг

Ажил эхлэхийн өмнө тухайн тодорхой ажлыг аюулгүй гүйцэтгэх талаар наряд олгогчоос бригадын гишүүд хүртэл аюулгүй ажиллагаа хариуцагч нар нь шат дараалсан тухайлсан зааварчилгаа өгнө. Нарядаар ажил гүйцэтгэхэд дор дурьсан дарааллаар тухайлсан зааварчилгаа өгнө.- Наряд олгогч нь хариуцлагатай удирдагчид, харуцлагатай удирдагч

томилоогүй тохиолдолд ажил гүйцэтгэгчид / хянагчид /- Ажилд оруулагч нь хариуцлагатай удирдагчид, ажил гүйцэтгэгчид, мөн

бригадын гишүүдэд,- Хариуцлагатай удирдагч нь ажил гүйцэтгэгчид, бригадын гишүүдэд,

Наряд олгогч, хариуцлагатай удирдагч, ажил гүйцэтгэгч нар тухайн ажлын цахилгааны аюулгүй байдлыг хангах талаар зааварчилгаа өгөхөөс гадна ачаа өргөх машин, механизм, зориулалтын багаж төхөөрөмжөөр аюулгүй ажиллах талаар тодорхой заавар өгнө.Ажил гүйцэтгэгч нь тухайлсан зааварчилгаандаа бригадын гишүүдэд цахилгаан гүйдэлд нэрвэгдэхгүй байх тодорхой заавар өгөх ёстой.Тухайлсан зааварчилгаа өгсөн ба авсан хүмүүс хүснэгтийн дагуу бичиж гарын үсэг зурна.

Ажилд оруулахад тухайлсан зааварчилгаа өгсөн бүртгэлийн хүснэгтийг нарядын арын хуудсанд багтаахад хүндрэлтэй байвал нарядад хавсралт хуудас хэвлүүлж шаардлагатай буюу аюулгүй ажиллагаа хариуцагч нар нарядаар тодорхойлогдсон тохиолдолд тухайлсан зааварчилгааны хуудсыг бөглөж бичээд нарядад хавсаргаж болно.

Page 15: Naryad- zaavar

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР

Өдөр бүрийн ажилд оруулалт ба ажлын төгсгөл

Бригадад зааварчилгаа өгөөд бэлтгэсэн ажлын байранд ажилд оруулсан

Ажлыг дуусгаж бригадыг ажлын байрнаас гаргасан

Ажлын байрны нэр

Он сар өдөр цаг мин

Гарын үсэг Он сар өдөр цаг мин

Ажил гүйцэтгэгч /хянагч/-ийн гарын үсэг

Ажилд оруулагч

Ажил гүйцэтгэгч /хянагч/

Дээрхи хүснэгтэд өдөр бүр ажилд оруулсан ба ажил дууссаныг, мөн түүнчлэн ажлын өөр байранд шилжүүлэн ажиллуулсныг бүртгэн бичнэ. Хэрэв ажил гүйцэтгэгч нь ажилд оруулагчийн үүргийг хавсран гүйцэтгэж байгаа, мөн түүнчлэн ажил гүйцэтгэгчид ажилд дахин оруулахыг зөвшөөрсөн тохиолдолд тэр хүн хүснэгтийн гурав ба дөрөвдүгээр багануудад гарын үсэг зурна. Ажлын удирдагч бригадыг ажилд дахин оруулахыг зөвшөөрсөн тохиолдолд тэр хүн хүснэгтийн гуравдугаар баганад гарын үсэг зурна.

Бригадын бүрэлдэхүүнд оруулсан өөрчлөлт

Бригадын бүрэлдэхүүнд нэмж оруулсан хүний овог, нэр, групп

Бригадын бүрэлдэхүүнээс гаргасан хүний овог, нэр, групп

Он сар өдөр цаг мин

Зөвшөөрсөн хүний гарын үсэг

Дээрхи хүснэгтэд бригадын бүрэлдэхүүнээс автомашины жолооч, механизм ба краны машинчийг гаргах, аль эсвэл тэдгээрийг бригадын бүрэлдэхүүнд оруулах тохиолдлуудад тэр жолооч буюу машинчийн эзэмшиж байгаа машин, механизм, краны тип маркыг бичнэ. Хүснэгтийн дөрөвдүгээр баганад бригадын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зөвшөөрөл олгосон хүн (ажилтан) гарын үсэг зурна. Зөвшөөрлийг радио телефоноор дамжуулж өгсөн бол ажил гүйцэтгэгч нь дөрөвдүгээр баганад зөвшөөрөл өгсөн хүний нэрийг бичнэ. Бригадын бүрэлдхүүнд өөрчлөлт оруулахад 2.5.1 дүгээр зүйлийн шаардлагыг зөрчихгүй байх ёстой.

Ажлыг бүрэн дуусгаад бригадыг ажлын байрнаас гарган холдуулж, бригадын ажлын байранд тавьсан газардуулгыг авсныг 20 … оны …. сарын … өдрийн .…

Page 16: Naryad- zaavar

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР

цаг ……минутад ……………………..….. ажилтай …………………………… нд мэдэгдсэн болно.

Ажил гүйцэтгэгч /хянагч/ ………………………………………………………. /гарын үсэг/

Хариуцлагатай удирдагч ……………………………………………………….

/гарын үсэг/

Ажлыг бүрэн дуусгасны дараа ажил гүйцэтгэгч (хянагч ) ба ажлын удирдагч нь ажлыг бүрэн дуусгасан он, сар, өдөр, цаг, минутыг зориулалтын мөрөнд бичээд гарын үсэг зурцгаана. Хэрэв ажлын удирдагч томилогдоогүй бол түүний гарын үсэг зурах зайг хоосон үлдээнэ. Хэрэв ажлыг бүрэн дуусгасан тухайн бүртгэн бичих үед шуурхай үйлчилгээ-засварын хүмүүсээс томилогдсон ажилд оруулагч буюу жижүүр байхгүй, аль эсвэл ажил гүйцэтгэгч нь ажилд оруулагчийн үүргийг хавсран гүйцэтгэж байгаа тохиолдолд ажил гүйцэтгэгч (хянагч) нь бүрэн дуусгасан тухай зөвхөн өөртөө байгаа нарядын хувь дээр мөн энэ тухай мэдээллийг хүлээн авсан ажилтны нэр, он, сар, өдөр, цаг минутыг бичнэ. Хэрэв ажлыг бүрэн дуусгасан тухай бүртгэн бичихэд жижүүр буюу шуурхай үйлчилгээ засварын хүмүүсээс томилогдсон ажилд оруулагч өөрөө байгаа бол ажил гүйцэтгэгч (хянагч) нь нарядын хоёр хувьд ажлыг бүрэн дуусгасныг бүртгэн бичээд гарын үсэг зурна. Хэрэв газардуулга тавиагүй бол бригадын тавьсан газардуулгыг авсан гэсэн өгүүлбэрийг дарж нэг удаа зурна.

Үйлдвэрийн нэр : УБЦТС ХК АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ НАРЯДЫН МАЯГТ

Нэгж хэсгийн нэр : ӨХТТ Шугамын бригад

Page 17: Naryad- zaavar

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ НАРЯД № Хариуцлагатай удирдагч . Ү.Түмэндэмбэрэл V Ажилд оруулагч . . . . . . ..

Ажил гүйцэтгэгч . Ш.Өлзийбаяр IV Хянагч Томилоогүй

Бригадын бүрэлдэхүүн . H.Болд IV, Л.Мөнгөнхундага III, Б.Энхмэнд III

Дараах ажлыг гүйцэтгэхийг даалгав . 35 кВ” Яргайт А “ЦДАШ-д их засвар хийхийг

Ажлыг эхлэх хугацаа 2011 оны 10 сарын 15 өдрийн 10 цаг 00 минутАжлыг дуусгах хугацаа 2011 оны 10 сарын 15 өдрийн 17 цаг 00 минут

Ажлын байр бэлтгэх арга хэмжээ

Таслалт хийх, газардуулга тавих цахилгаан байгууламжийн нэр

Таслах аппаратын нэр, хаана газардуулга тавих

1. Хайлааст д/ст-д1.35 кВ-ын Яргайт “А” Шу.С тасла. ХП өлгө. Шугам талд ГХ залга. СП өлгө. Гаргалгын анкерт зөөврийн газардуулга тавь, СП өлгө.

2. Яргайт д/ст-д2. 35 кВ-ын Яргайт “ А” Шу.С тасла. ХП өлгө. Шугам талд ГХ залга. СП өлгө. Гаргалгын анкерт зөөврийн газардуулга тавь, СП өлгө.

3.Дашчойнхор д/ст-д3. 35 кВ-ын Шу.С тасла. ХП өлгө. Шугам талд ГХ залга. СП өлгө. Гаргалгын анкерт зөөврийн газардуулга тавь, СП өлгө.

Тусгай заалт 1. Ажил гүйцэтгэх тулгуурын 2 талын тулгуурт зөөврийн газардуулга тавь.

Наряд олгосон хүний овог нэр .ӨХТТ инженер Г.Ганхуяг V гарын үсэг. . ....... Наряд олгосон 2011 оны 10 сарын 14 өдрийн 13 цаг 20 минут

Үйлдвэрийн нэр : УБЦТС ХК АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ НАРЯДЫН МАЯГТ

Page 18: Naryad- zaavar

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР

Нэгж хэсгийн нэр : БГ ХҮТ ТХ

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ НАРЯД №

Хариуцлагатай удирдагч . томилоогүй Ажилд оруулагч . . . . . . ..

Ажил гүйцэтгэгч .Н.Нямбаатар IV Хянагч томилоогүй

Бригадын бүрэлдэхүүн . Б.Батнасан III

Дараах ажлыг гүйцэтгэхийг даалгав . Зүүн наран-14 АТП-529 ерөнхий тоолуур солихыг

Ажлыг эхлэх хугацаа 2011 оны 11 сарын 15 өдрийн 10 цаг 00 минутАжлыг дуусгах хугацаа 2011 оны 11 сарын 15 өдрийн 17 цаг 00 минут

Ажлын байр бэлтгэх арга хэмжээ

Таслалт хийх, газардуулга тавих цахилгаан байгууламжийн нэр

Таслах аппаратын нэр, хаана газардуулга тавих

1. АТП-529-д 10 кВ талд10 кВ-ын Х/С тасла. ХП өлгө.Приводны гарыг механик цоожоор түгж.

2. АТП-529 ын 0,4 кВ талдЕрөнхий рубильник тасла. ХП өлгө. Хөндийрүүлэх жийрэг тавь.

Тусгай заалт ...............................................................

Наряд олгосон хүний овог нэр ТҮХ инженер Б.Чулуунцэцэг V гарын үсэг. . . . .

Наряд олгосон 2011 оны 11 сарын 14 өдрийн 13 цаг 20 минут

Үйлдвэрийн нэр : УБЦТС ХК АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ НАРЯДЫН МАЯГТ

Page 19: Naryad- zaavar

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР

Нэгж хэсгийн нэр : БГ ХҮТ ТХ

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ НАРЯД №

Хариуцлагатай удирдагч . томилоогүй Ажилд оруулагч . . . . . . ..

Ажил гүйцэтгэгч .Н.Нямбаатар IV Хянагч томилоогүй

Бригадын бүрэлдэхүүн . Б.Батнасан III, Г.Батсүрэн III

Дараах ажлыг гүйцэтгэхийг даалгав .4-р хороолол 8 ТП-592 Тр -1,2-ын ............................0.4 кВ-ийн оруулгын тоолуур солихыг............................

Ажлыг эхлэх хугацаа 2011 оны 09 сарын 15 өдрийн 10 цаг 15 минутАжлыг дуусгах хугацаа 2011 оны 09 сарын 15 өдрийн 17 цаг 30 минут

Ажлын байр бэлтгэх арга хэмжээ

Таслалт хийх, газардуулга тавих цахилгаан байгууламжийн нэр

Таслах аппаратын нэр, хаана газардуулга тавих

1. ХТП-592-д 10 кВ ХБ-д

1. яч№3-т Тр-1-ийн А/Т тасла. ХП өлгө. Механик цоожоор түгж. ГХ залга. СП өлгө.

2.- - - - - - // - - - - - - - - 2. яч№6-д Тр-2 -ийн А/Т тасла. ХП өлгө. Механик цоожоор түгж. ГХ залга. СП өлгө.

3. ХТП -592 0,4 кВ-ийн ХБ-д 3. яч№1-т АВМ-1 -ийг тасла.ХП өлгө. Шин талд Зө.Г тавь. СП өлгө.

4. .- - - - - - // - - - - - - - - 4. яч№2-т АВМ-2 -ийг тасла.ХП өлгө. Шин талд Зө.Г тавь. СП өлгө.

Тусгай заалт ...............................................................

Наряд олгосон хүний овог нэр ТХ инженер Б.Батжаргал V гарын үсэг. . . . .

Наряд олгосон 2011 оны 09 сарын 14 өдрийн 13 цаг 20 минут