lecture.14

15
ХУДАЛДААНЫ БОДЛОГО Лекц .14

Upload: tj-crew

Post on 26-May-2015

1.763 views

Category:

Documents


7 download

TRANSCRIPT

ХУДАЛДААНЫ БОДЛОГО

Лекц .14

Макро эдийн засагт улс орны эдийн засгийг зөвхөн дотоод харилцааны хүрээнд нь судалсан бол “хаалттай”, гадаад худалдааг нь оруулж тооцсон бол “нээлттэй” гэж нэрлэдэг.

Гадаад худалдаа яагаад заавал хэрэгтэй болсон бэ?

Ашигтай тал нь юу вэ? Бүх улс орон гадаад худалдаа хийх

сонирхолтой байдаг, гадаад худалдаа чөлөөтэй хийхгүй байгаа нь хохирдгийн учир юу вэ?

Хүн төрөлхтний орчин нэг. Энэ талын асуудлыг Харьцангуй давуу талын онол авч үздэг. Худалдаа, солилцооноос хэн ч хохирохгүй, худалдаа бүгдэд ашигтай гэдэгт суурилна.

Макро эдийн засагт үндсэн хоёр загвар байдаг гэж үзсэн. Түүний нэг нь бизнесийн орчил эргэлтийн диаграмм юм. Энд эдийн засгийн хоёр секторт загвар авч үздэг. Өрх гэрүүд ба пүүс компаниуд. Нэг орчлоор нь эдийн засгийн бодит хэсгийн элемент урсана, нөгөө орчлоор нь мөнгө урсана.

Нэг секторт эдийн засаг гэж байх уу? Амиа аргацаасан аж ахуй, Робинзон Крузо.

Гурван секторт эдийн засаг гэж байх уу? Чөлөөт зах зээлийн эдийн засагт төр оролцвол ингэж хэлнэ.

Дөрвөн секторт эдийн засаг гэж байх уу? Олон улсын түвшинд солилцоо хийж байвал дөрвөн секторт эдийн засаг гэнэ. Энд мөн гадаад руу урсах нөөц ба бүтээгдэхүүн, түүний орлого, дотоод руу урсах нөөц ба бүтээгдэхүүн, түүний төлбөр гэсэн орчил үүснэ.

Таван секторт эдийн засаг гэж байх уу? Иргэний нийгэм гэж хүчтэй яригдах болсон байна. Төрийн бус байгууллагууд, олон нийтийн байгууллагуудын идэвхи үүрэг маш их болж байна.

Зургаан секторт эдийн засаг гэж байх уу? Одоогоор алга. Бий болчих магадлал байна. Ромбу гаригийнхантай!

Эдүгээ глобальчлал гэж их яригдах болсон байна. Энэ үед дээр дурдсан эдийн засгийн секторуудын тоо өөрчлөгдөж болзошгүй юм. Тэгвэл эдийн засгийн онолын өмнө цоо шинэ асуудлууд тавигдах болно.

Энэхүү орчлын үндсэн элемент, урсгал хөдөлгөөнүүдийг авч үзье.

НЭЭЛТТЭЙ ЭДИЙН ЗАСАГ

Нээлттэй эдийн засаг дахь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний зардлыг 4 хэсэгт хуваана.

1,Эх орны бараа үйлчилгээний хэрэглээ- 2.Эх орны бараа үйлчилгээний хөрөнгө

оруулалтын зардал- 3.Эх орны бараа үйлчилгээний засгийн газрын

худалдан авалт- 4.Улс орны дотоодод үйлдвэрлэгдсэн бараа

үйлчилгээний экспорт-

dC

dI

dG

EX

dddd EXGICÍÁY )(¯

)(¯

¯

)(¯

¯

GICÍÁNX

NXGICÍÁ

GICEXGICÍÁ

EXGGIICCÍÁ

GGG

III

CCC

fff

fff

fd

fd

fd

Хэрэв бүтээгдэхүүн гаргалтын хэмжээ дотоодын зардлаас илүү байвал зөрүүг нь экспортлоно. Энэ тохиолдолд NX эерэг байна.

Хэрэв бүтээгдэхүүн гаргалтын хэмжээ дотоодын зардлаас бага байвал зөрүүг нь импортлоно. Энэ тохиолдолд NX сөрөг байна.

КАПИТАЛЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТООЦОО БАУРСГАЛ АЖИЛЛАГААНЫ ТООЦОО

NX- улс хоорондын таваар үйлчилгээний урсгал (I-S)- төлбөрийн балансын капиталын хөдөлгөөний

тооцоо  

GTS

CTYS

SSS

SGCY

NXSI

SNXI

NXIGCY

YNXGIC

g

p

pg

0)(

Хэрэв хөрөнгө оруулалт хадгаламжаасаа давж буй хэсгийг капиталын хөдөлгөөний тооцоо гэх ба NX-г төлбөрийн балансын урсгал тооцоо гэнэ. (I-S) эерэг бол NX сөрөг байна. Өөрөөр хэлбэл, Капиталын хөдөлгөөний тооцоо алдагдалтай, урсгал тооцоо эерэг байх үед тухайн орон дэлхийн зах зээлд зээлдэгч болдог.

Нээлттэй жижиг эдийн засаг гэж дэлхийн зах зээлд бага хувь эзэлдэг олон улсын зээлийн хүүгийн түвшинд бага нөлөөлдөг эдийн засгийг ойлгоно.

Нээлттэй эдийн засагт зээлийн хүүгийн нормыг олон улсын зээлийн хүүгийн норм r* тодорхойдлог.

Өөрөөр хэлбэл хадгаламж ба хөрөнгө оруулалт нь зээлийн хүүгийн бодит нормооы хамаардаг функц юм.

Хаалттай эдийн засагт r нь S ба I –г* тэнцвэржүүлэх зорилготой бөгөөд энэ нөхцөлд тухайн эдийн засагт бага хүүтэй зээл үүсч хоцрогдсон технологитой хөрөнгө оруулалт үүснэ.

Харин нээлттэй эдийн засагт r* нь олон улсын хэмжээнд зах зээлийг тодорхойлж урсгал тооцооны эерэг үлдэгдэл үүсгэнэ.

Дүгнэлт: нээлттэй эдийн засгийн бодлог хэрэгжүүлж буй үед илийн чанад дахь төрийн бодлого нь жижиг эдийн засагтай орнуудад сөрөг нөлөөтэй.

ВАЛЮТЫН СОЛИЛЦООНЫ ХАНШ Нээлттэй эдийн засгийн хувьд хоёр орныг

холбодог бараа солилцооны нэгдсэн нэг үнэ байх ёстой. Үнийг хоёр орны валютын солилцооны ханш гэнэ. Өөрөөр хэлбэл тэдгээрийн хооронд хийгдэж буй солилцооны үнэ юм.

1.Солилцооны нэрлэсэн ханш - Хоёр орны валютын харьцангуй үнэ буюу

санхүүгийн зах зээл дээр солилцож байгаа үнэ.

2.Солилцооны бодит ханш - Хоёр оронд үйлдвэрлэгдсэн тавааруудын

харьцангуй үнэ. СБХ нь тухайн орны таваарыг бусад орны таваартай ямар харьцаатай сольж болохыг хэлж өгдөг.

- солилцооны бодит ханш e-солилцооны нэрлэсэн ханш p-өөрийн оронд үйлдвэрлэгдсэн барааны

үнэ p*-хилийн чанадад үйлдвэрлэгдсэн

барааны үнэ

Хэрэв доогуур, эх орны үнэ p харьцангуй бага байгаа үед Монголын хүн ам гадаадын барааг бага хэмжээгээр авна.

**p

pe

Валютын хөрвөх чадвар Гадаад валютын ханш гэдэг нь түүний

дотоод валютаар илэрхийлсэн үнэ юм. Тухайн улс орны хувьд албан ханш нь Төв банкнаас нь тогтоосон солилцооны ханш юм. Ө.х. Төв банкны санал болгож буй ханш юм. Хүмүүс албан ханшаар гадаад валютыг өөрийн орны мөнгөн тэмдэгтээр чөлөөтэй солих боломжтой бол хөрвөх чадвартай валют гэнэ. Гэвч хөрвөх чадварын хязгаарлалт маш олон янз байдаг. ОУВС энэхүү хориг саад, зохицуулалтын эсрэг чиглэсэн бодлого баримтладаг.

Валют хөрвөх чадваргүй байгаагийн нэг шинж нь албан ханш ба хар захын ханш зөрүүтэй байх явдал юм. Хар зах дээр үндэсний валют албан ёсны ханшаасаа үнэ багатай байвал төв банк валютын солилцоход саад болж байна гэсэн үг. Солилцооны ханш ямагт хоёр талдаа тэнцүү байдаг. 1:40, 1:0,025

Солилцооны тогтмол ханш Төв банк гадаад, дотоодын валютын үнийг

хатуу тогтоосон үеийн ханшийг ингэж хэлнэ. Үүнээс өөр ханшаар солилцож болохгүй. Иймд тус орны валют хөрвөх чадваргүй болно. Гэхдээ тухайн улсын Төв банк нөхцөл байдлаас хамааруулан бэхэлсэн ханшаа хөдөлгөж болно. Энэ нөхцөлд бие даасан валютын зах зээл гэж үгүй байна.

Солилцооны хөвөгч ханш Мөнгөний бодлогыг баримтлагч

байгууллага валютын ханшийг барь байх үүрэг хүлээхгүй үеийн ханшийг ингэж хэлнэ. Төв банк валютын зах зээлд оролцохгүй. солилцооны ханш нь цэвэр эрэлт нийлүүлэлтээс хамаарна.

Төв банкны валютын интервенц Солилцооны ханш уян хатан нөхцөлд Төв

банк үндэсний валютын нэр төр, үнэ цэнийг бууруулахгүйн тулд эрэлт юмуу нийлүүлэлтийн талд орж тоглодог. Үүнийг валютын интервенц гэнэ. Төрөөс ихэвчлэн тухайн барааны үнийг тогтвортой барьж байхын тулд үүнтэй төстэй алхам хийдэг. Зах зээл дээр нийлүүлэлт илүүдсэн үед илүүдлийг нь засгийн газар худалдан авч үнэ буурахаас сэргийлнэ. Хомсдолд орвол нөөцөө зарна.