lecture 10

30
ЦУСНЫ ТОГТОЛЦООНЫ ЭМГЭГ ФИЗИОЛОГИ

Upload: bulgaaubuns

Post on 18-Nov-2014

2.065 views

Category:

Documents


2 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

ЦУСНЫ ТОГТОЛЦООНЫ ЭМГЭГ ФИЗИОЛОГИ

Цусны тогтолцоо нь биед олон чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд цус төлжүүлэх ба задлах эрхтэн, эргэлдэх болон нөөц цуснаас тогтох, мэдрэл шингэний нарийн зохицуулга бүхий нийлмэл тогтолцоо юм.

Цусны нийт эзэлхүүн хүний биеийн жингийн 6-7% орчмыг эзэлдэг.

Насанд хүрсэн эрэгтэй хүнд 5л, эмэгтэй хүнд 4л орчим цус байна.

Түүний 3-3,5л нь судсаар эргэлдэж, үлдсэн хэсэг нь нөөц байдлаар элэг, дэлүүнд хадаглагдана.

1. Цусны нийт эзэлхүүний өөрчлөлт

Цусны эсүүд болон сийвэнгийн харьцааг гематокритийн үзүүлэлт гэх ба хэвийн үед 0,36-0,48г/л байна.1. Гиперволеми

2. Гиповолеми

3. Нормоволеми

1.Гиперволеми

Цусны нийт эзэлхүүн хэвийн хэмжээнээс ихсэхийг гиперволеми гэнэ.А. Энгийн гиперволеми

Б. Эс олшролын гиперволеми

В. Эс цөөрлийн гиперволеми

А. Энгийн гиперволеми: Цусны эс болон сийвэнгийн харьцаа нь

өөрчлөгдөхгүйгээр хоёулаа ихэссэнээс цусны нийт эзэлхүүн ихсэхийг хэлнэ. Иймээс гематокрит өөрчлөгдөхгүй.

Ажил хөдөлмөр хийх үед нөөц цус дайчлагдсанаас үүсдэг ба эмгэг үед их хэмжээний цус сэлбэсний дараа болон орчны температур ихэссэн үед ажиглагдана.

Б.Эс олшролын гиперволеми: Цусны эс олширсноос цусны эзэлхүүн

ихсэхийг хэлнэ. Янз бүрийн гаралтай гипоксийн үед

тохиолдоно. Цус, чөмөгний талаас гипоксийн эсрэг гарч

буй компенсацийн урвал юм. Өндөр уулын оршин суугчид, уушгины

эмфизем, зүрхний гажиг зэрэг архаг өвчнүүдийн үед тохиолдоно.

Гемотокритын үзүүлэлт ихсэнэ.

В. Эс цөөрлийн гиперволеми: Цусны шингэн ихэссэнээс цусны нийт

эзэлхүүн ихсэхийг хэлнэ. Гематокритын үзүүлэлт багасдаг. Бөөрний өвчин, бөөрний дутагдлын үед

шээс ялгаралт багасах, биеийн хаван буух үед тохиолдоно.

Цус орлох шингэн хийсний дараа түр зуур ажиглагдана.

2. Гиповолеми Цусны нийт эзэлхүүн багасахыг

гиповолеми гэнэ.А. Энгийн гиповолемиБ. Эс олшролын гиповолемиВ. Эс цөөрлийн гиповолеми

А. Энгийн гиповолеми: Цусны улаан эс, шингэн хоёулаа багассанаас

үүснэ. Гематокрит өөрчлөгдөхгүй. Цочмог цус алдалтын дараахан эхлээд энгийн

гиповолеми тохиолдоно.

Б. Эс олшролын гиповолеми: Цусны шингэн багассанаас үүсдэг. Цус өтгөрсөнөөс гемотокрит ихсэнэ. Их бөөлжих, суулгах, халуурах, хөлрөх болон

түлэгдлийн өвчний үед биеэс их шингэн алдсантай холбоотой үүснэ.

В. Эс цөөрлийн гиповолеми: Цусны улаан эс багассанаас цусны нийт эзэлхүүн

багасахыг хэлнэ. Гематокрит үзүүлэлт буурна. Цочмог цус алдалтын дараа эдийн шингэн цусанд

орсоноос энэ хэлбэрийн гиповолеми, эсвэл цөөрлийн нормоволеми болно.

3. Нормоволеми Цусны нийт эзэлхүүн хэвийн боловч эс

болон шингэний харьцаа алдагдаж болдог.

А. Эс цөөрлийн нормоволеми /Улаан эс их задрах, эсвэл улаан эсийн үүсэлт багассанаас үүсэх цус багадалт, цус алдалтын дараа үүсдэг. Гематокрит буурна/

Б. Эс олшролын нормоволеми /Ховор байдаг. Улаан эсийн цус сэлбэх үед тохиолдоно. Гематокритын үзүүлэлт ихсэж, цус өтгөрч, зуурамтгай чанар ихэдэг/

Эд эрхтэнг хүчилтөрөгчөөр хангах цусны үйл ажиллагааны эмгэг өөрчлөлт

Цусны тогтолцооны нэг чухал үүрэг нь эд эрхтэнг хүчилтөрөгчөөр хангах /оксигенаци/ ажиллагаа юм.

Оксигенаци алдагдах нь цусны улаан эсийн тоо болоод чанарын өөрчлөлттэй холбоотой үүснэ.

Улаан эсийн тооны өөрчлөлт нь эс үүсэх явц, улаан эсийн задрах явцын харьцаа алдагдсанаас болно.

Улаан эсийн тооны өөрчлөлт: Эс олшрох /эритроцитоз/ Эс цөөрөх /эритропени/

Улаан эсийн чанарын өөрчлөлт: Эсийн хэмжээ өөрчлөгдөх /анизоцитоз/

Улаан эсийн хэмжээ томрох - макроцит Улаан эсийн хэмжээ багасах - микроцит Аврага эс – мегалоцит

Эсийн хэлбэр өөрчлөгдөх /пойкилоцитоз/ Хадуур эс, бай эс, зууван эс, бөмбөлөг эс г.м

Эсийн гемоглобиноор хангагдах чанар өөрчлөгдөх. Гиперхромт Гипохромт Нормохромт

Улаан эсийн төлжилт өөрчлөгдөх Регенераци – төлжилттэй Гипорегенераци – төлжилт багатай Арегенераци – төлжилт муутай

Улаан эс дэх гемоглобины нийлэгжилт өөрчлөгдөн, гаж, хэвийн бус гемоглобин үүсэх.

Улаан эсийн төлжих хэв маяг өөрчлөгдөх.

Анеми /цус багадалт/

Улаан эс дангаар буюу улаан эс, гемоглобины хэмжээ хоёулаа хэвийн хэмжээнээс багасахыг хэлнэ.

Шинж тэмдэг: Арьс, салст цайх Амьсгаадах Зүрх цохих Толгой эргэх Толгой өвдөх Чих шуугих Зүрхээр өвдөх Бие сулрах Амархан ядрах

Анемийн ангилалШалтгаанаар: Удамшлын ОлдмолЭмгэг жамаар: Цус алдалтын дараах Цус задралын /гемолизын/ Цусны үүсэлт муудсанаасТөлжилтын идэвхээр: Төлжилттэй Төлжилт багатай ТөлжилтгүйӨнгө үзүүлэлтээр: Нормохромт /ӨҮ 0.9-1.0/ Гипохромт /ӨҮ < 0.85/ Гиперхромт /ӨҮ >1.0/

Е.Д.Гоьдбергийн ангилал

Хүйс Анемийн үзүүлэлт Анемийн зэрэг

Гемоглобин /г/л/

Улаан эс /*1012/л/Нв г/л Улаан

эс /*1012/л/

Эрэгтэй Эмэгтэй

< 130< 112

< 3.8< 3.6

ХөнгөнДундХүнд

>100100-66< 66

>3.83.0-2.0< 2.0

1.Цус алдалтын дараах анеми Судасны бүрэн бүтэн байдал

алдагдаж цус судаснаас гоожисноос цус алдалтын дараах анеми үүсдэг. Цочмог Архаг

Цочмог цус алдалт: Богино хугацаанд нэг удаа их

хэмжээгээр цус алдах Тос судас эсвэл олон жижиг судас

зэрэг гэмтсэн тохиолдолд үүсдэг. Нийт цусны 50% алдахад амь

насанд аюултай, 60 ба түүнээс дээш % алдахад үхэлд хүргэдэг.

Эмгэг жам

Цус алдсанаас цусны эзэлхүүн багасч эд, эрхтэнд гипокси үүснэ.

Нөхөх, дасан зохицох урвал ихдэвхижинэ.1. Судас рефлексээр агшиж, нөөц цус эргэлтэнд

орно.

2. Зүрхний агшилт түргэсч, ховдлын үлдэгдэл цус багасна.

3. Эдийн шингэн цусанд орно.

4. Амьсгал рефлексээр түргэн, гүн болно.

5. Гемоглобины ангижрах явц түргэснэ.

6. Цусны бүлэгнэлт идэвхижинэ.

Архаг цус алдалт: Удаан хугацаагаар бага багаар цус

алдах үед үүснэ. Ходоодны шарх, шамбрам,

гемаррагийн диатез, эмэгтэйчүүдэд дисменорре болон зэрэг шалтгаанаас болно.

Улаан эсийн амьдрах хугацаа богиносч их хэмжээгээр задарснаас цус багадалт үүсэхийг хэлнэ.

1. Удамшлын а. Мембранопати /Минковский Шофферийн/б. Гемоглобинопати /Бай эст, хадуур эст анеми/

в. ферментийн гажиг /глюкоз-6-ФДГ-ийн дутал/2. Олдмол - Хордлогын /зөгий могойд хатгуулах/ -Халдварын /кокк халдвар улаан эсэд үржсэнээс/-Механик /судас гэмтэх, мэс засал, таталт,

үсэрхийлсэн хавдар, түгээмэл цус бүлэгнэх хам шинж/

-Дархлааны эмгэг /улаан эсийн эсрэг эсрэг бие үүссэнээс, эх ургийн цус тохироогүйгээс/

-Гемолизийн

2.Цус задралын цус багадалт-/Гемолизийн анеми/

3. Цус төлжилт муудаснаас үүсэх цус багадалт

Улаан эсийн төлжилтөнд оролцдог бодисын дутагдлаас үүсдэг.

Элбэг тохиолдох нь Төмөр дуталын цус багадалт В12 витамин, фолийн хүчлийн цус

багадалт Гипо-аплазийн цус багадалт

Улаан эстэх-Эритроцитоз

Улаан эсийн тоо хэвийн хэмжээнээс ихсэхийг хэлнэ.

А. Жинхэнэ эритроцитозБ. Хуурамч эритроцитоз

Цагаан эсийн эмгэг физиологи2-догчоор үүсдэг бие даасан өвчин биш1. Лейкопени-цагаан эс цөөрөх. 4х109 –

багасахыг хэлнэ. 1х109 –с бага бол агранулоцитоз гэнэ. Шалтгаан нь -Цагаан эсийн төлжилт муудаснаас

- Ихээр задарсанаас

- Цусны хувиарлалтын өөрчлөлтөөс 2. Лейкоцитоз-цагаан эс олшрох

- Физиологийн /биеийн хөдөлмөр, хоол

идсэний дараа, жирэмсэн эх, нярайд/

- Эмгэгийн /халдвар, үрэвсэл, гэмтэл, цочмог

цус алдалт, нам температур, хорт бодис/

Лейкоз

Бие даасан өвчин Чөмөг гэмтсэнээс цагаан эсийн

төлжилт ихэсдэг хавдар. Бүтэц, үйл ажиллагаа, биохимийн урвал хэвийн биш болж тэс өөр хувиран лейзоз үүснэ. Дархлаа суларна.

Явцаар нь цочмог архаг Ямар эсээс үүссэнээр нь ангилна

Цочмог лейкозын онцлогБласт ба залуу эс олшроно 80-90%

хүртэл ихэснэ, цонх үе гарна, цагаан эс ихсэх нь бага

Архаг лейкозын онцлогБласт эсүүд цөөн, цонх илрэхгүй бүх

шатны эсүүд илэрнэ, цагаан эс маш их болно

Лейкозын шинж тэмдэг Элэг дэлүү булчинд нэвчдэс үүснэ Ясаар хүчтэй өвдөнө Дархлаа суларна идээт үрэвсэлд өртөнө Цус алдалт Цус багасна Цочмог бол хурдан хүндэрнэ Архаг бол аажим явагдана Халуурна Шөнө хөлөрнө Ядрана Турна

АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА