lecture 1

25
Өвчин, түүний шалтгаан, нөхцөл судлал

Upload: bulgaaubuns

Post on 27-Jun-2015

822 views

Category:

Documents


3 download

TRANSCRIPT

Page 1: Lecture 1

Өвчин, түүний шалтгаан, нөхцөл судлал

Page 2: Lecture 1

Тодорхойлолт

Эмгэг физиологи нь өвчин эмгэгийн үед хүний биеийн хэвийн үйл ажиллагааг хэрхэн өөрчлөгдөхийг судалдаг шинжлэх ухаан юм.

Эмгэг физиологийн шинжлэх ухааныг анагаах ухааны гүн ухаан хэмээн нэрлэдэг.

Page 3: Lecture 1

Судлах зүйл Ерөнхий хэсэг

- Өвчин эмгэгийн тухай ерөнхий сургаалууд- өвчний шалтгаан ба нөхцөл судлал /ethiology/- өвчний эмгэг жам /pathogenesis/- өвчний явц төгсгөл- эдгэрч илаарших жам зүй /sanogenesis/

тухай ерөнхий ухагдахуун зүй тогтолыг судална.Эсийн гэмтэл, үрэвсэл, халууралт, хавдар, хаван,

хэсгийн цусны эргэлтийн хямрал, бодисын солилцооны эмгэг, хүчилтөрөгчийн дутагдал зэрэг аливаа өвчний суурь эмгэг болох ерөнхий эмгэг үйл явцуудыг судлах бөгөөд тэдгээрийн нийтлэг шинж төлөв, шалтгаан, үчир зүйг судална.

Page 4: Lecture 1

Судлах зүйл

Тусгай хэсэгТүгээмэл тохиолддог өвчин эмгэгээр төлөөлүүлэн бүхий л өвчний үүсэл гарал, жам зүй болоод өвчний үе дэх эрхтэн тогтолцооны харилцан хамааралт үйл ажиллагааны өөрчлөлтүүдийг авч судална.

Түүнчлэн өвчний үед илрэх дасан зохицох механизм, түүний мөн чанарын талаарх орчин үеийн ойлголтууд туршилт дүгнэлтүүдийг судалдаг.

Page 5: Lecture 1

Өвчний тухай ерөнхий ойлголт

Page 6: Lecture 1

Эрүүл буюу norm

Norm хэвийн буюу эрүүл гэсэн ойлголт нь харьцангуй ойлголт юм.

Статисткийн дундаж хэмжээ

Page 7: Lecture 1

Анагаах ухааны нэвтэрхий толь бичигт:

“Биемахбодь ямар нэг эмгэг өөрчлөлтгүй бөгөөд бүх эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа нь гадаад орчинтойгоо зохицон тохирсон байдлыг эрүүл гэнэ.”

Page 8: Lecture 1

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дүрмэнд:

“Эрүүл гэдэг бол зөвхөн өвчин эмгэггүй буюу эрхтэн бүрэн бүтэн байхыг хэлэх бус бие бялдар, сэтгэл санаа, нийгэм ахуйн хувьд эсэн мэнд байхыг хэлнэ” гэж тодорхойлжээ.

Page 9: Lecture 1

Өвчин

К.БарнерХэвийн биш нөхцөл дэх амьдралыг өвчин гэнэ.

Р.ВирховӨвчин гэдэг нь эсийн гэмтэл юм. Хүний бие махбодь эсээс тогтдог буюу эсийн бөөгнөрөл хуримтлал юм. Тиймээс амьдрал эрүүл болон өвчтэй байх, тэрчлэн үхэх ч түүнээс хамаарна гэжээ.

Page 10: Lecture 1

И.П.Павлов

Өвчин гэдэг нь зөвхөн хэсгийн гэмтэл өөрчлөлт төдийгүй бүхэл бүтэн бие махбодь, түүний хамгаалах чадвар, тохируулга, зохицуулга хамрагдан өөрчлөгдөхийг хэлнэ гэжээ.

Page 11: Lecture 1

Өвчний тухай ойлголтод:

Эмгэг үйл явцЭмгэг байдалЭмгэг урвал

Page 12: Lecture 1

Эмгэг үйл явц

Аль эрхтэн өртөгдөн тэдгээрийн бүтэц үйл ажиллагааны харьцангуй тогтвортой өөрчлөлт бүхий биеийн хамгаалах тогтолцоо, зохицуулагын механизм оролцдог нийлмэл үйл явцыг хэлнэ.

Page 13: Lecture 1

Эмгэг урвал

Эмгэг урвал гэдэг нь ямар нэг цочролын хариуд бие махбодиос түргэн зуур хариулж байгаа хэвийн биш урвалыг хэлнэ. Биеийн урвалж чанар Хувь хүний өвөрмөц онцлог байдал Ерөнхий тохируулга Ерөнхий зохицуулга

Page 14: Lecture 1

Эмгэг урвал

Харшлын урвал Судасны урвал Эмгэг рефлекс Нөхцөлт рефлекс

Page 15: Lecture 1

Эмгэг байдал

Эмгэг үйл явц болон өвчний улмаас хүний бие махбодид тухайлбал аль нэг эрхтэн тогтолцооны бүтэц зүйн харьцангуй тогтвортой байнгын шинжтэй өөрчлөлт бий болохыг эмгэг байдал гэнэ.

Page 16: Lecture 1

Эмгэг байдал

Төрөлхийн дутуу хөгжил Гаж хөгжил Эмгэг өвчин бэртэл Гэмтлээс үүдэлтэй биеийн бүтэц зүйн

согог

Page 17: Lecture 1

Өвчний шалтгаан /этиологи– ethiology/

Aitia - /грек үг/ шалтгаан Logos – сургааль, судлал

Этиологийн тухай ойлголт нь өвчин үүсгэх хүчин зүйлийн тухай ойлголт бөгөөд ямар нэг өвчин үүсгэж байгаа хүчин зүйлийг шалтгаан, харин тухайн өвчин үүсэхэд нөлөөлж байгаа хүчин зүйлийг нөхцөл хэмээн авч үздэг.

Page 18: Lecture 1

Өвчний шалтгаан

Гадаад шалтгаан:- Механикийн - Химийн - Физикийн - Биологийн - Нийгмийн- Сэтгэл

санааны

Дотоод шалтгаан:- Удамших шинж

биеийн - Галбир төрөх, - Урвалж

чанарын өөрчлөлт

Page 19: Lecture 1

Өвчний нөхцөл

Нөхцөл нь этиологийн хүчин зүйлд эерэг болон сөрөг нөлөө үзүүлнэ. Таатай, таагүй, гадаад, дотоод нөхцөл гэж ангилдаг.

Page 20: Lecture 1

Дотоод таагүй нөхцөл

бие махбодийн дотоод шинж төлөв түүний өвчинд өртөмтгий байдал эмзэг мэдрэг байдал хамгаалах чадварын доройтол ужиг эмгэгтэй байх зэрэг хамаарна

Page 21: Lecture 1

Гадаад таагүй нөхцөлд:

хоол хүнсний хомсдол, сэтгэл түгшил, мэдрэл сульдалын байдал, оюуны ба биеийн хөдөлмөрийн хэт

ачаалал, нийгэм ахуйн таагүй орчин болон өвчний,

ялангуяа мэс засалын дараахь үеийн асаргаа сувилгаа,

анхаарал халамжийн доголдол зэрэг олон хүчин зүйлүүд хамаарна

Page 22: Lecture 1

Дотоод таатай нөхцөл:

удамшилын зөв төлөв, эрүүл чийрэг бие бялдарын өв тэгш

хөгжил, хамгаалах тогтолцооны хэвийн бүрдэл, идэвхитэй ажиллагаа зэрэг

Page 23: Lecture 1

Гадаад таатай нөхцөл:

нийгэм ахуйн таатай орчин, амьдралын боломж, хангамж, гэр бүл болон хөдөлмөрийн хамт олны

хамтач эвсэг уур амьсгал зэрэг

Page 24: Lecture 1

Өвчний шалтгаан нөхцөлийг судалж тогтоосноор хүн амыг эрүүлжүүлэх арга хэмжээ болон өвчин үүсэхээс эрт сэргийлэх, өвчин үүсгэхгүй байх боломжийг бий болгох ач холбогдолтой. Иймээс өвчний этиологийг өвчний шалтгаан ба нөхцөлийн тухай сургаал гэж томъёолдог.

Page 25: Lecture 1

Анхаарлаа хандуулсанд

баярлалаа

Амжилт хүсье