l 4 delhiin ulsuudiin zasaglaliin helber

13
Лекц №7 Дэлхийн улсуудын засаглалын хэлбэр Боловсруулсан багш: Б.Мөнгөнтуул

Upload: bmunguntuul

Post on 20-Jun-2015

1.340 views

Category:

Documents


6 download

TRANSCRIPT

Page 1: L 4 delhiin ulsuudiin zasaglaliin helber

Лекц №7Дэлхийн улсуудын засаглалын хэлбэр

Боловсруулсан багш: Б.Мөнгөнтуул

Page 2: L 4 delhiin ulsuudiin zasaglaliin helber

Улс үндэстэн гэж юу вэ?

Улс гэдэг нь тусгаар тогтносон халдашгүй бүрэн эрхтэй, үүнийг нь

дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэсэн нутаг дэвсгэр, хил

хязгаартай, эдийн засаг, соёл, зан заншил бүхий, хүмүүсийн нэгдэл холбоо

юм.

Page 3: L 4 delhiin ulsuudiin zasaglaliin helber

Дэлхийн улсуудын засаглалын хэлбэр

• Дэлхийн улс орнуудыг засаглалын хэлбэрийн хувьд: – Бүгд найрамдах засаглалтай– Хаант засагтай улсууд гэж хуваадаг.

Page 4: L 4 delhiin ulsuudiin zasaglaliin helber
Page 5: L 4 delhiin ulsuudiin zasaglaliin helber

Бүгд найрамдах засаглалтай улсууд

• Бүгд Найрамдах засгийн хэлбэрийг тусгаар тогтносон удсуудын (1996 оныхоор 190 гаруй улсууд) 4-ний 3 нь сонгож авсан байдаг. Тарийн эрх барих дээд байгууллагыг бүр нийтийн сонгуулиар бүрдүүлнэ, эсвэл бүх үндэсний төлөөлөгчдийн байгууллагаар (парламент) дамжуулан бүрдүүлдэг. Ард түмэн нь иргэний ба улс төрийн хувьд өргөн эрх эдэлдэг. Өнгөрсөн XIX зуунд хаант засагтай колончлогч гүрнүүдийн дарлалаас чөлөөлөгдсөн мөн XX зуунд тусгаар тогтносон Латин Америкийн ихэнх орнууд, Ази дэхь хуучин колони байсан орнууд, түүний дотор Энэтхэг, Индонез, Пакистан, Вьетнам, Филиппин зэрэг улсууд, ХХ зууны 60-70-аад онд тусгаар тогтнолоо олж авсан Африкийн ихэнх орнууд (55-аас 51 нь) энэ хэлбэрийг сонгон авчээ.

Page 6: L 4 delhiin ulsuudiin zasaglaliin helber

Бүгд найрамдах засаглалтайулсууд

• Дэлхийн II дайны дараа Дорнод Европын зарим орнууд тэрчлэн Итали, Грек улсууд мөн, Египет, Эфиопи, Иран мэтийн олон зуун жил хэмжээгүй эрхт хаант засагтай байсан улсууд Бүнд найрамдах засгийн хэлбэрийг сонгож авлаа. Гэхдээ Бүгд Найрамдах засагтай улс бүхэн харилцан адилгүй. Тэдгээрийн хооронд улс төр, нийгмийн харилцааны хувьд олон янзын ялгаа бий. Бүгд Найрамдах засагтай Францийг Ирантай, эсвэл Аргентиныг Гайти улстай харьцуулбаас тэр ялгаа ихээхэн тод томруун болж ирэх жишээтэй.

Page 7: L 4 delhiin ulsuudiin zasaglaliin helber

Хаант засаглалтай улсууд• Хаант засагтай улсууд одоогийн байдлаар манай

дэлхий дээр 30 гаруй бий. Төрийн дээд эрх үе залгамжилсан хааны гарт төвлөрсөн байх хэлбэрийг хаант засаг гэх бөгөөд дотроо:

• Үндсэн хуульт хаант засаглал нь удам залгамжилсан, эсвэл сонгогддог хааныг төрийн тэргүүнээ болгосон, хаант засаглалтай боловч хааны эрх мэдэл нь үндсэн хуулиар хязгаарлагддаг төрийн байгууллыг хэлнэ. Хэмжээгүй эрхт хаант засаглалтай улсуудад ч парламент байх нь элбэг тул парламенттай эсэх нь засаглалын хэлбэрийг үл тодорхойлно.

• Хэмжээгүй эрхт хаант засаг: Бүх эрх хааны гарт төвлөрсөн байдаг улсууд гэж 2 янз байдаг.

• Хаант засагтай улс Азид 14, Европт 12, Африкт 4, Австрали, далайн орнуудад 4 бий.

Page 8: L 4 delhiin ulsuudiin zasaglaliin helber

Үндсэн хуульт хаант засаглал бүхий орнууд

•Улаан: Парламентийн засаглал бүхий үндсэн хуульт хаант засаглалтай орнууд•Нил ягаан : Хааны эрх нь өргөн хүрээ бүхий үндсэн хуульт хаант засаглалтай орнууд•Бор : Үндсэн хуулийн үйлчлэлийг зогсоогоод буй үндсэн хуульт хаант засаглалтай орнууд

Page 9: L 4 delhiin ulsuudiin zasaglaliin helber

Төрийн байгууламж

Page 10: L 4 delhiin ulsuudiin zasaglaliin helber

Засаг захиргааны хувиараар

• Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд бүх улсууд нь: – Нэгдмэл– Холбооны

Page 11: L 4 delhiin ulsuudiin zasaglaliin helber

Нэгдмэл улс

• Нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүнд нь өөртөө засан тогтнох эрх бүхий нэгжгүй улсуудыг нэгдмэл нэг улс гэдэг. Тийм улсад нэгдмэл нэг үндсэн хууль, төрийн эрх барих байгууллагын нэгдмэл нэг тогтолцоо үйлчилдэг. Засаг захиргааны нэгж нь гүйцэтгэх үүрэгтэй болохоос биш хууль тогтоох эрх байхгүй.

Page 12: L 4 delhiin ulsuudiin zasaglaliin helber

Холбооны улс

• Нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүний өөртөө засан тогтнох эрхтэй нэгж бүхий улсуудыг холбооны улс гэдэг.

• Тэдгээр нэгж нь холбооны улсын бүрэлдэхүүнд орох бөгөөд улс төрийн хувьд тодорхой эрх эдэлдэг холбооны тийм нэгжүүд (БНУ, штат, муж зэрэг) ихэнх тохиолдолд өөрийн гэсэн өнгө аястай үндсэн хууль, захиргааны байгууллагууд байдаг. Холбооны улсад: ОХУ, АНУ, Энэтхэг, Бразили, Нигери зэрэг улс орно. Батлан хамгаалах, гадаад харилцаа, санхүү татварын нэгдсэн бодлого, төрийн дээд байгууллагуудын зохион байгуулалт зэрэг чухал асуудлууд Холбооны улсын засгийн газрын мэдэлд байдаг.

Page 13: L 4 delhiin ulsuudiin zasaglaliin helber

Хам холбооны улс

• Холбооны улсын өөр нэгэн хэлбэр болох Хам холбоо (конфедераци) харьцангуйгаар ховор тохиолддог. Хам холбоонд багтаж буй нэгжүүд нь холбооны улсаас илүү эрх мэдэлтэй байдаг.