inomed -2013

25
“ТЕХНО ЛОГИЙ Н ДЭВШИЛТЭТ ТӨХӨӨ РӨМЖҮ ҮД БИДНИЙ ХЭРЭГ ЛЭЭНД УРАЛ ДААН КОМПЬЮТЕР ТОМОГРАФИ ГҮЙЦЭТГЭСЭН: Н.БУЯНБАДРАХ В.МӨНХХЭРЛЭН Б.БОЛОРМАА

Upload: med-impex

Post on 15-Jun-2015

755 views

Category:

Documents


3 download

TRANSCRIPT

Page 1: Inomed -2013

 

“ТЕХНОЛОГИЙН

ДЭВШИЛТЭТ

ТӨХӨӨРӨМЖ

ҮҮД БИДНИЙ

ХЭРЭГЛЭЭНД”

УРА

ЛДААН

КОМПЬЮ

ТЕР ТОМ

ОГРАФ

И

ГҮЙЦЭТГЭСЭН: Н.БУЯНБАДРАХ В.МӨНХХЭРЛЭН

Б.БОЛОРМАА

Page 2: Inomed -2013

1.Зорилго 1.Зорилго

Компьютер томографийг хэрэглэгчидэд энгийн болон хэрэглээний анхан шатны

ойлголтын өгөх

Физик зарчим, бүтэц зохион байгуулалт, ажиллах зарчимын ойлголт өгөх

Зураг болон дүрс бичлэг ашиглан энгийн хялбар аргаар ойлгуулах

2.Зори2.Зорилт лт

Page 3: Inomed -2013

КОМПЬЮТЕРТ ТОМОГРАФ

Компьютер томографийн /КТ/ шинжилгээ гэдэг нь тусгай зориулалтын рентген туяаны тусламжтай төрөл бүрийн өнцгөөс хүний биеийг нэвтэлсэн цацрагийг цахим тоолуурын тусламжтай зураг болгон хувиргах шинжилгээний арга юм. Компьютерт томографийн оношлогоо нь шинжлүүлэгчдэд зовиургүй туяаны ачаалал хэвийн хэмжээнд явагддаг.

Page 4: Inomed -2013

КОМПЬЮТЕРТ ТОМОГРАФИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

Компьютер томограф гэдэг нэршилийг орчуулбал “Computer” тооцоологч “Tomography” давхаргаар зүссэн зураг гэсэн утгатай. Компьютерт томограф нь орчин үеийн шинжлэх ухааны өндөр хөгжил түүний дотроос электроник, мэдээллийн техник, технологийн ололт амжилтыг гайхамшигтай хэрэглэсэн дүрслэл оношлогооны нэг салбар юм. Английн инженер Годрей хэунсфилод физикчид, инженерүүдийн хамт Комьпютерт Томограф /KT/-ийн бүтцэнд шаардлагатай бүрэлдэхүүн хэсгүүдийг 20 жил судалсны эцэст 1970-аад онд КТ-ийн үйл ажиллагааг нийтэд танилцуулсан.

Page 5: Inomed -2013

КОМПЬЮТЕРТ ТОМОГРАФИЙН ТӨРӨЛ Компьютер томограф нь зүсэлтээсээ

хамаарч олон янзаар тодорхойлогддог: компьютер аксиал томографи (KAT), компьютерт трансаксиал томограф (KTAT), компьютерт боловсруулалтын томограф (КБТ), тоон аксиал томограф (TAT). Эдгээрээс Компьютер томограф (KT) нь олон нийтэд илүү хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэр юм.

Page 6: Inomed -2013

КОМПЬЮТЕРТ ТОМОГРАФИЙН БҮТЭЦ БҮРЭЛДЭХҮҮН

Компьютерт томографийн үйл ажиллагаа нь ерөнхийдөө X-цацраг үүсгүүр (X-ray source), Х-цацрагийн тусгал (X-ray beam), детектор (Detector array) буюу зураг хүлээн авах, өгөгдөл ба зураг боловсруулах ба дамжуулах (Data acquisition System) хэсгээс бүрдэнэ.

Page 7: Inomed -2013

КОМПЬЮТЕРТ ТОМОГРАФИЙН АЖИЛЛАХ ЗАРЧИМ

Компьютер томографийн сканнерийн системд рентген туяаны багц нь шууд хүн рүү чиглэсэн байдаг. Нэвт гарсан туяа нь детектороор бүртгэгдэж, компьютерт боловсруулагдахаар очдог. Детектороос сигнал анализ хийгдэн дахин боловсруулагдан түүний дэлгэцэнд хуурмаг дүрс болон дүрслэгддэг. Энэ дүрсийг буулган оношлогоонд ашигладаг. Анатомийн хөндлөн хэсгийн компьютерийн боловсруулалтын хэсэг нь алгоритм гэж нэрлэгдэх компьютерийн процесст тохирсон математикийн тэгшитгэлүүдээр бүтээгдсэн байдаг. Компьютерт томографийн аппарат нь рентген хоолойг ашиглаж рентген туяа гарган түүнийг цөмийн оношлогооны нэмэх электрон тоолуураар бүртгэж авдагт гол учир байна.

Page 8: Inomed -2013
Page 9: Inomed -2013

ОРЧИН ҮЕИЙН КОМПЬЮТЕР ТОМОГРАФИЙН ХЭЛБЭРҮҮД

• Scout/Pilot/Topogram (топограм)

• Axial (Тэнхлэгийн)

• Cine (Хальсны)

• Helical/Spiral (хеликал ба спирал)

• DRR (шинэчлэгдсэн дижитал радио граф)

Page 10: Inomed -2013

ДЭЛХИЙН КТ-ЫН ХӨГЖЛИЙН ҮЕ ШАТ

1-р үе. Эргэлдэх хөрвүүлэх харандаан туяа

7-р үе. Олон детекторт талбар

6-р үе. Ороомгон

5-р үе. Суурин үе

2-р үе.Нарийн дэвүүрт туяа

3-р үе. Өргөн дэвүүр туяа/800 гарсан детектор/

4-р үе. Эргэлдсэн суурин

Дэлхийн хөгжлийн үе шатууд

Page 11: Inomed -2013

ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ

• Рентген туяа дэвүүр хэлбэрээр цацагддаг

• Хүний биеийн дагуух тэнхлэгт перпендикуляр

• Өндөр мэдрэмж бүхий детекторуудтай

• Ямарч өвдөлт зовиургүй, эдийг гэмтээхгүй нарийвчлал сайтай

• Богино хугацаанд шинжилж хариу нь тэр дороо гардаг

• Эмгэгүүдийг хооронд нь сайн ялгаж өгдөг. Жишээ нь хавдар,

• үрэвсэл, уйланхай гэх мэт

• КТ хийснээр шаардлаггүй мэс засал, эдийн шинжилгээнээс зайлсхийх зэрэг ач холбогдолтой.

Page 12: Inomed -2013

МАНАЙ ОРОНД КОМПЬЮТЕР ТОМОГРАФ

Манай орны хувьд КТ-ийн шинжилгээ 1990 оноос клиникийн З-р эмнэлэг, Хавдар судлалын төв эмнэлгүүдэд тавигдсан ба одоо хот хөдөө нийлээд 15-20 тооны дээд тал нь 4-р үеийн КТ-ийн аппаратууд  ажиллаж байгаа бол дэлхийн хөгжилтэй орнуудад асар өндөр хурдтай спираль КТ, ангио КТ-ийн шинжилгээнүүд нэвтэрч 10 дахь үе хүртэл асар хурдацтай хөгжиж байна.

Page 13: Inomed -2013

SIEMENS БРЭНД

Siemens брэнд нь дэлхийд техник технологоороо тэргүүлэгч анхдагч компаниудын нэг том төлөөлөл юм. Siemens брэнд нь техник технолог үйлдвэрлэгч тэргүүлэгч улс болох Герман улсын брэнд юм.Siemens брэндийн эмнэлгийн салбарт үйл ажиллагагаа явуулдаг. Siemens Healthcare ( өмнө нь Siemens Medical Solutions буюу Siemens Medical system Siemens брэндийн доторхи салбар) нь Америк улсад Германий төв удирдлагын дор үйл ажиллагаагаа явуулж байна. Siemens брэндийн эрүүл мэндийн тус салбар нь 1847 оноос эхлэн бага хэмжээний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байсан 2008 онд Siemens Эрүүл мэнд нэрийн дор өргөжин хөгжисөн байна.Одоогоор тус Siemens Эрүүл мэнд салбар нь Германы хамгийн их буюу 49,000 ажилагсадтай (эрүүл мэндийн техник технологийн бусад компань буюу 46,000 GE мөн 33,000 Philips ) төдийгүй эмнэлгийн техник технологийн борлуулалтаараа ч бусад өрсөлдөгч компаниудаас давуу талтай үйл ажиллагаагаа явуулж байна Siemens брэндийн бусдаас ялгагдах төдийгүй тодорхойлж өгдөг дараах хэдэн зүйл байдаг.Эдгээрт: 1-рт чанар, 2-рт технологийн шинэчлэл, 3-ртхариуцлагатай байдал юм.

Page 14: Inomed -2013

SIEMENS БРЭНДИЙН ЗАРИМ СТ АППАРАТ ТЭДГЭЭРИЙН ДАВУУ ТАЛУУД:SOMATOM Definition Flash

Өндөр хурд, бага доз.

Ерөнхий байдал

Онцлог давуу тал

Эмнэлгийн нөхцөл дахь хэрэглээ

 

SOMATOM Өндөр хурдны тодорхойлолт

Энэ нь Siemens брэндийн хамгийн сүүлийн үеийн нэвтрүүлсэн оношлогооны өндөр технологи юм.Тустехнологийн давуу тал нь цацаргалтын доз болон ойлтыг өөрчлөх боломжтой ба анхдагч нэмэлт үүсгэвэртэй адилгүй цоо шинэ түвшин юм.Одоогийн энэ түвшин нь бүрэн нэгдмэл од хэлбэрийн детектортой тул маш бага хэмжээний мэдээлэлийг ч нам сигналаар дүрсэлж байна.

 

Дараагийн үеийн детекторын загвар

давхар скан 

Хамгийн бага доз 

Page 15: Inomed -2013

SINGLE SOURCE CT

Нэгэн зэрэг хүний биеийн хэд хэдэн зүсэлтийг зэрэг хийх боломжтой.Энэ нь Скан хийх цагын хугацааг багасгасан ба өчүүхэн жижиг дитал буюу эмгэгийг оношлох боломжтой бодит хэрэгжилт юм.

SOMATOM Дүрс тодорхойлолт

Үзэгдэхгүй орчинг үзүүлэх

Скан хийх хугацааг маш бага болгох

Тодрхойгүй дүрсийг доторхой нарийн заах

Page 16: Inomed -2013

SOMATOM AS ТОДОРХОЙЛОЛТ

Ганц удаагын хандалтаар бэлэн болох

Ганц үүсгэвэр бага доз

Бүх өвчтөнд нээлттэй

Page 17: Inomed -2013

SOMATOM

Алсын хараа

Эдийн засагын ашигтай байдал

Эмнэлгийн өртгийг хэмнэх

Ажиллах хугацааг багасгах

Page 18: Inomed -2013

SOMATOM ХӨДӨЛГӨӨНТ

 Дүрслэлийн чанар өндөр

Хэрэглэхэд хялбар

Зүсэлт бүрийг хадгалдаг

Page 19: Inomed -2013

МEDIMPEX INTERNATIONAL LLC

Монгол улстай SIEMENS брэнд нь мөн хамтын ажиллагаатай ба эрүүл мэндийн салбарын чиглэлээр Мedimpex international LLC –тэй хамтран албан ёсны төлөөлөгчөөр тус компанийг сонгон ажиллаж байна. Мedimpex нь Siemens Healthcare компаний тэргүүлэх бүтээгдэхүүнийдийг монгол улсынхаа хэрэгцээ шаардлага хүн амын эрүүл мэндийн төлөө ханган нийлүүлж ажиллаж байна. Тэр дундаа монгол улсад оношлогоонд шаардлагатай сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох СТ, MRI, Ultrosound гэх аппаратуудыг нийлүүлж байна. Олон жилийн үйл ажиллагаа явуулсан тэргүүлэгч компаны бүтээгдэхүүн гэдэгээрээ монгол улсын хэрэглэгчдын найдвартай түнш болж чадах билээ.

Page 20: Inomed -2013
Page 21: Inomed -2013
Page 22: Inomed -2013
Page 23: Inomed -2013

ДҮГНЭЛТ Компьютер томографи гэж юу вэ? Энэ бол таны бодсоноос ч илүү

нарийн, төвөгтэй олон зүйлсийг агуулсан бүрэн цогц оношлогооны тоног төхөөрөмж юм. Энэхүү материалдаа Компьютер томографийг энгийнээр тайлбарлахыг зорисон бөгөөд зарим нэгэн холбогдох мэдээлэл болон судалгааг хавсаргаж өглөө. Компьютер томографи нь үе шат дарааллан хөжиж ирсэн түүхтэй. Өнөөгийн байдлаар 7 дахь үе шат хүртлээ хөгжөөд байгаа бөгөөд манай орны хувьд 3 болон 4 дэхь үеийн КТ ажиглаж байна. КТ үйлдвэрлэгч компаниуд дундаас дэлхийд дээгүүр ордог компани бол яахын аргагүй Siemens брэнд юм. Эмнэлгийн тоног төхөөрөмж, оношлогооны тоног төхөөрөмж хурдацтай хөгжиж буй бидний нийгэмд энгийн хүнд ойлгохуйц мэдээлэл өгөх болон өөрсдийн энэ төрлийн мэдлэгийг дээшлүүлэхийг энэ ажилаараа зорилоо.

Page 24: Inomed -2013

АШИГЛАСАН МАТЕРИАЛ  Магистр.Д.Наранжаргал “Оношлогооны зургийн чанарыг

сайжруулахад техникийн нөхцлийг хангах судалгаа”

Б.Энхжаргал “ Эмнэлгийн дүрслэл оношлогооны тоног төхөөрөмж”

Д.Пүрэвдаш, А.Амаржаргал “Орчин үеийн рентген тоног төхөөрөмж”

Arthur B.Ritter “Biomedical engineering principles” CRC Press 2010 www.medical.siemens.com www.radiologyregional.com

Page 25: Inomed -2013

АНХААРАЛ ТАВЬСАНД

БАЯРЛАЛАА