glossary 1

116
ResCap Finance Glossary English Mongolian ResCap February 28 2011 Resource Investment Capital

Upload: munkh-orgil

Post on 13-Jan-2015

6.107 views

Category:

Documents


7 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: Glossary 1

ResCap

Finance Glossary

English – Mongolian

ResCap

February 28 2011

Resource Investment

Capital

Page 2: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 2

Resource

Investment Capital

Preface

“I am delighted to have issued this first collection of financial terminologies,

translated into and explained in Mongolian. This Finance Glossary is aimed

at supporting Mongolians in their efforts to understand the financial

industries of highly developed nations and implement the learnt in their

home country.

Creating a dictionary requires continuous research and it usually is a result

of collaborative work. Experts from the United States Agency for

International Development (USAID) and tutors from the Institute of Finance

and Economics (IFE) of Mongolia have made vast contributions and

showed extensive support in the development of this preliminary glossary.

Now I am granted an opportunity to listen to others’ comments and make

improvements in the given manuscript by making it public.

Mongolia is on the verge of tremendous prosperity and its real financial

industry is only beginning to develop. Huge capacities remain in terms of

the possibility of Mongolians, especially the new generation, to rise with

better knowledge and new ideas contributing to the expansion of this vital

sector. Therefore, I call for Mongolians: “Learn, progress and achieve,

there is much to be accomplished!””

- Unenbat Jigjid

Chairman of ResCap

ResCap is committed to continuing the development and education of

Mongolians through training programs and edifying publications.

Page 3: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 3

Resource

Investment Capital

Recent Terms in Mongolian Press

Bond Бонд (өрийн бичиг)

Янз бүрийн хөрөнгө оруулагчдаас (зээлдүүлэгчдээс) мөнгөн хөрөнгө татахын тулд бизнесийн байгууллага болон засгийн газраас гаргадаг урт ба дунд хугацаат өрийн бичиг.

Capital Капитал (Хөрөнгө)

1. Ашиг олох зорилготой хийгддэг мөнгөн эсвэл эд зүйлсийн хөрөнгө оруулалт (мөнгө ба эд зүйлс нь өөрсдөө капитал юм) 2. Компанийн цэвэр үнэ цэнэ (нийт актив нь пассиваас хэтрэх зөрүү) 3. Хувь хүн болон компанийн баялаг (мөнгө, үл хөдлөх хөрөнгө гэх зэрэг)

Capital market Хөрөнгийн зах зээл Урт хугацаат үнэт цаасны нийлүүлэгчид болон хэрэглэгчдийг холбодог зах зээл.

Capital structure Капиталын бүтэц

Үйл ажиллагаа болон өсөлтөө санхүүжүүлэхийн тулд компаниас баримталдаг өр төлбөр, өөрийн хөрөнгө (энгийн хувьцаа, давуу эрхт хувьцаа) гэх мэт эх үүсвэрүүдийн хольц.

Common stock Энгийн хувьцаа

Компанийн эзэмшлийн хамгийн цэвэр бөгөөд үндсэн хэлбэр. Энгийн хувьцаа эзэмшигчид нь компанийг татан буулгах тохиолдолд бүх зээлдүүлэгчдийн өр төлөгдсөний дараа өөрсдийн хувиа авдаг.

Convertible bond Хөрвөх бонд Тогтоосон тооны энгийн хувьцаанд хөрвөдөг бонд.

Convertible preferred stock Хөрвөх давуу эрхтэй хувьцаа

Тогтоосон тооны энгийн хувьцаанд хөрвөдөг давуу эрхтэй хувьцаа.

Cost of common stock equity

Энгийн хувьцааны өртөг

Компанийн хувьцаанд хөрөнгө оруулж эрсдэл үүрснийхээ төлөө хөрөнгө оруулагчаас шаардах хамгийн наад захын өгөөж (E(Ri)). Энгийн хувьцааны өртгийг САРМ загвараар тооцоолж болно.

Page 4: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 4

Resource

Investment Capital

Discounting cash flows Мөнгөн урсгалыг хорогдуулах

Ирээдүйн мөнгөн урсгалуудын үнэлэмжийг тооцоолоод тэдгээрийн өнөөгийн үнэ цэнийг олох үйл явц (хорогдуулалтын хувиар хямдруулж), нийлмэл хүү тооцохын эсрэг үйл явц. Хорогдуулалтын хувийг мэдэх нь чухал (мөн адил тооцоолж гаргана).

Dividend Ногдол ашиг Компанийн хувьцаа эзэмшигчдэд ашгаас хуваарилсан хэмжээ.

Earnings per share (EPS) Нэгж хувьцаанд ногдох ашиг

Тодорхой хугацааны туршид бий болсон нийт энгийн хувьцаа эзэмшигчдэд хуваарилах боломжтой ашгийг нийт эргэлтэнд байгаа энгийн хувьцааны тоонд харьцуулж тооцдог энгийн нэгж хувьцаа бүрээс олж байгаа ашгийн хэмжээ.

Equity Хувьцаа

Энгийн эсвэл давуу эрхт хувьцаа буюу өмчлөх эрх олгодог үнэт цаас. Энгийн хувьцаа эзэмшигчид нь компанийн ТУЗ-ын гишүүдийг сонгох болон бусад өндөр ач холбогдол бүхий шийдвэрүүдэд санал өгөх эрхтэй.

Expected return Хүлээгдэж буй өгөөж

Магадлалтай өгөөжүүдийн дундаж өгөөж. E(R) = Σ Pi x Ri i=1,...n Pi - Магадлал Ri - Боломжит өгөөж

Initial public offering (IPO) Анхны нийтийн арилжаа

Хаалттай компани нээлттэй болж анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгох арилжаа.

Institutional investors Байгууллагын хөрөнгө оруулагчид

Даатгалын компани, хамтын сан, тэтгэврийн сан зэрэг бусад хүмүүсийн мөнгийг хөлсөөр удирддаг, хөрөнгө оруулалтанд мэргэшсэн, их хэмжээний үнэт цаас худалдан авах чадвартай хөрөнгө оруулагчид.

Page 5: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 5

Resource

Investment Capital

Investment bank Хөрөнгө оруулалтын банк (ХОБ)

Олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг санхүүгийн зуучлагч байгууллага: 1. Компаниудад хөрөнгө оруулдаг урт хугацааны хөрөнгө оруулагч. 2. Компаниас ба засгийн газраас гаргасан үнэт цаасыг нийтэд арилжаалдаг санхүүгийн зуучлагч (андеррайтер). 3. Нэгдэлтийн үед тохиромжтой зорилтот компанийг нээн тодруулж хэлэлцээр өрнүүлэхэд туслалцаа үзүүлдэг санхүүгийн байгууллага (зөвлөгч, гүйлгээ/хэлцэл хариуцагч). 4. Том хэмжээний хөрөнгө оруулагчдад брокер болон үйлчилж хөрөнгийг нь удирддаг санхүүгийн байгууллага (брокер/дилер).

Liquidity Хөрвөх чадвар

1. Актив болон үнэт цаас үнийн өөрчлөлтгүйгээр хурдан арилжаалагдах чанар. 2. Актив болон үнэт цаасыг маш хурдан мөнгөнд хөрвөх (мөнгө болгох) боломж.

Net present value (NPV) Цэвэр өнөөгийн үнэлэмж (үнэ цэнэ)

Компанийн хөрөнгийн өртгийн хувиар хямдруулан тооцсон төслийн ирээдүйд орох мөнгөн урсгалуудын өнөөгийн үнэлэмжээс (үнэ цэнээс) анхны хөрөнгө оруулалтыг хасч гаргадаг төслийн үнэлгээний (төсөл сонголтын) дэвшилтэт арга.

Par value Хувьцааны нэрлэсэн үнэ

Компанийн дүрмийн дагуу нэгж хувьцаанд тогтоож өгсөн ач холбогдол багатай үнэ.

Preferred stock Давуу эрхтэй хувьцаа

Компанийн давуу эрхтэй хувьцаа эзэмшигчид нь энгийн хувьцаа эзэмшигчдээс түрүүлж ногдол ашгийг үе тутам, тогтмол хувиар авах эрхтэй байдаг.

Price/Earnings multiple approach

Үнэ/Ашгийн харьцааг ашиглан хувьцааг үнэлэх арга

Компанийн нэгж хувьцаа бүрт ногдохоор хүлээгдэж буй ашгийг (EPS) салбарын үнэ ашгийн дундаж харьцаагаар (P/E) үржүүлж тооцдог компанийн хувцааны үнэлгээг тогтоох арга.

Page 6: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 6

Resource

Investment Capital

Return on equity (ROE) Өөрийн хөрөнгийн өгөөж

Компанийн ашигт байдлын хэмжүүр. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн цэвэр ашиг болон ирсэн хэсгийг харуулдаг харьцаа (хувиар илэрхийлэгднэ). ӨӨӨ = Цэвэр ашиг / Хувьцаа эзэмшигчдийн өмч

Secondary market Хоѐрдогч зах зээл Өмнө нь гаргасан үнэт цаасыг (шинээр эргэлтэнд гаргаагүй) дахин арилжаалдаг санхүүгийн зах зээл.

Stock exchange Хөрөнгийн бирж

Үнэт цаас арилжаалагддаг, зохион байгуулалттай, дүрэм журмаар зохицуулагдсан зах зээл. Арилжаалагдаж буй үнэт цаасуудын үнэ нь эрэлт нийлүүлэлтийн хуулиар тогтоогдно. Хөрөнгийн бирж дээр: 1) компани болон засгийн газрууд анх удаа хувьцаагаа гаргадаг, 2) хөрөнгө оруулагчид өмнө нь худалдан авсан үнэт цаасаа арилжаалдаг.

Underwriting Андеррайтинг

1. Санхүүгийн зуучлагч байгууллага (ХОБ) компани болон засгийн газраас анх гаргаж буй үнэт цаасыг нийтэд (хөрөнгө оруулагчдад) арилжаалах үйл явц. ХОБ нь тухайн үнэт цаасны ирээдүйн арилжаалагдах үнэнд баталгаа өгч, ихэнх эрсдлийг үүрч, үйлчилгээний шимтгэл авна. 2. Хэн нэгнийг эсвэл аль нэгэн өмчийг даатгах үйл явц. 3. Зээлдэгчийн зээлээ төлөх чадварыг дүгнэх үйл явц.

Underwriting syndicate Андеррайтингийн синдикат

Томоохон хэмжээний үнэт цаасны гаргалтанд хамтарч оролцдог ХОБ-ын бүлэг. Ингэснээр нэг банкинд учрах эрсдлийг багасгадаг.

Valuation Үнэлгээ

Актив эсвэл компанийн өнөөдрийн жинхэнэ үнэ цэнийг тодорхойлох үйл явц. Үнэлгээг тооцоолох олон төрлийн техник аргачлал байдаг.

Weighted average cost of capital (WACC)

Капиталын жигнэсэн дундаж өртөг

Урт хугацааны туршид компанид шаардлагатай эх үүсвэрүүдийн ирээдүйд хүлээгдэж буй дундаж өртөг. Бүх хувьцаа эзэмшигч болон зээлдүүлэгчдийн компаний үйл ажиллагаанаас шаардах наад захын өгөөж. Эх үүсвэрийн төрөл тус бүрийн өртгийг компанийн капиталын нийт бүтцэд эзлэх хувиар дамжуулан жигнэж тооцдог.

Page 7: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 7

Resource

Investment Capital

Contents

1 A .................................................................................... 8

2 B .................................................................................. 13

3 C .................................................................................. 18

4 D.................................................................................. 32

5 E .................................................................................. 37

6 F .................................................................................. 42

7 G ................................................................................. 49

8 H.................................................................................. 50

9 I ................................................................................... 52

10 J ................................................................................... 58

11 L .................................................................................. 59

12 M ................................................................................. 63

13 N ................................................................................. 68

14 O ................................................................................. 72

15 P .................................................................................. 76

16 Q ................................................................................. 85

17 R .................................................................................. 86

18 S .................................................................................. 92

19 T ................................................................................ 103

20 U ............................................................................... 108

21 V ................................................................................ 110

22 W .............................................................................. 111

23 Y ................................................................................ 113

24 Z ................................................................................ 114

Page 8: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 8

Resource

Investment Capital

1 A

ABC system Эй-Би-Си систем Хөрөнгө оруулсан үнийн дүнгээр 3 хэсэгт хувааж бараа материалын нөөцийг ач холбогдлоор нь удирдах арга техник.

Ability to service debts Өр төлөх чадвар Компаниас өрөө төлбөрийн хуваарийн дагуу төлөх чадварыг харуулна.

Accept-reject approach Хүлээн авах – татгалзах арга

Хөрөнгө зарцуулалтын саналыг компаниас тогтоосон хамгийн наад захын шалгуурыг хангаж байгаа эсэхийг үнэлэх.

Accounting earnings Бүртгэлийн ашиг Орлогын тайланд тусгагдсан компанийн ашиг.

Accrual method Аккруэл суурьт арга Борлуулалтыг хийх үед нь орлогод тооцож, зардлыг гарах үед нь зардалд тооцох арга.

Accruals Хуримтлагдсан өр Нэгэнт хүлээж авсан үйлчилгээндээ төлөх компанийн өр төлбөр.

Acquiring company Эзэмшигч компани Нэгдэлтийн гүйлгээний үед өөр компанийг өөртөө нэгтгэхийг оролдож буй компани.

Active management Идэвхитэй удирдлага Үнэ нь буруу тогтоогдсон үнэт цаасыг хайх оролдлого буюу үнэт цаасны зах зээлийн ерөнхий хандлагыг таамаглах оролдлого.

Page 9: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 9

Resource

Investment Capital

Active portfolio Идэвхитэй багц

Трейнор-Блакийн загварын хүрээнд тэгээс дээш альфа бүхий шинжлэгдсэн хувьцаануудыг хольж бүрдүүлсэн багц. Энэхүү багцыг зах зээлийн индекс бүхий идэвхигүй багцтай эцэст нь хольдог.

Activity ratios Үйл ажиллагааны харьцаа

Янз бүрийн дансуудын борлуулалтанд хөрвөх буюу бэлэн мөнгөний орох гарах урсгалд хөрвөх хурдыг хэмжинэ.

Adjustable-rate (or floating-rate) preferred stock (ARPS)

Зохицуулах (хөвөх) ногдол ашигтай давуу эрхтэй хувьцаа

Ногдол ашгийн хувь хэмжээ нь Засгийн газрын үнэт цаасны хүүтэй уягдсан давуу эрхтэй хувьцаа.

After-tax proceeds from sale of old asset

Хуучин хөрөнгийг зарсны татварын дараахь орлого

Хуучин хөрөнгө зарсан үнийн дүнгээс татварыг хасч тооцно.

Agency costs Зуучлагчийн зардал

Эзэмшигчдийн өмчийг хамгийн их болгож, зуучлагчийн асуудлыг хамгийн бага түвшинд байлгах засаглалын бүтцийг хэрэгжүүлэхийн тулд хувьцаа эзэмшигчдээс гарах зардал.

Agency problem Зуучлагчийн асуудал Компанийн удирдлага өөрийн хувийн зорилгоо компанийн зорилгоос дээгүүрт тавих магадлалыг хэлнэ.

Aggressive financing strategy

Санхүүжилтийн түрэмгий стратеги

Дээд зэргийн өгөөж авахын тулд багцын сонголт болон активын хуваарилалтаа тохируулах үйлдэл. Энэхүү стратеги нь хөрөнгө оруулалтын ашгийг салбарын эсвэл нийт зах зээлийн дунджаас дээгүүр байлгахыг оролддог ба илүү их эрсдлийг хүлээн зөвшөөрдөг. Хөрөнгөө өсгөх гол зорилготой байдаг учраас түрэмгий стратегитэй хөрөнгө оруулагчид нь активынхаа ихэнх хувийг эрсдэл багатай өрийн бичигт оруулахын оронд эрсдэл болон өгөөж өндөртэй хувьцаанд байршуулах нь нийтлэг.

Aging Авлагын наслалт

Авлагын дансны үлдэгдлийн хэдэн хувь ямар хугацаагаар хэтрээд байгааг тодорхойлох замаар компанийн зээлийн болон авлага цуглуулах бодлогыг үнэлэх арга техник.

Page 10: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 10

Resource

Investment Capital

Alpha Альфа

Хөрөнгө активын үнэлгээ ба арбитражийн үнэлгээний гэх мэт тэнцвэрийн загваруудаар урьдчилан тодорхойлсноос илүү хэмжээтэйгээр гарсан үнэт цаасны хэвийн бус өгөөжийн хувь.

American option Америк опшин Хугацааны дундуур буюу эцэст хэрэгжүүлэх боломжтой опшин.

Annual cleanup Үлдэгдлийн жилийн цэвэрлэгээ

Зээлийн шугамыг жилийн хугацаанд тодорхой хоногоор үлдэгдэлгүй (компаниас банкинд өргүй) байлгах шаардлага.

Annual percentage rate Жилийн хүүгийн хувь Энгийн хүүгээр тооцсон жилийн хүүгийн хувь.

Annual percentage rate (APR)

Жилээр тооцсон хүүгийн хувь

Үеийн (сарын) нэрлэсэн хүүг 1 жилийн доторхи үеүүдийн (сарын) тоогоор үржүүлэн жилд шилжүүлж “шударга зээллэгийн хуулийн” дагуу мэдэгдэх ѐстой хүүгийн хувь.

Annual percentage yield (APY)

Жилээр тооцсон өгөөжийн хувь

“Шударга хадгаламжийн хуулийн” дагуу банкнаас харилцагчиддаа мэдэгдэх ѐстой, хадгаламжийн бүтээгдэхүүнээ тогтоож, жилд шилжүүлсэн, жинхэнэ хүүгийн хувь.

Annualized net present value (ANPV) approach

Жилийн цэвэр өнөөгийн үнэлэмжийн (үнэ цэнийн) арга

Өөр хоорондоо харилцан адилгүй хугацаанд хэрэгжих төслүүдийг харьцуулж үнэлэхийн тулд цэвэр өнөөгийн үнэлэмжийг жилд шилжүүлэн үнэлэх арга.

Annuity Үе тутмын төлбөр Үе тутам тэнцүү хэмжээтэй мөнгөн дүнгээр хийгдэх төлбөрийн орох, гарах урсгал.

Annuity due Үе тутмын төлбөрийн өглөг

Үе тутмын эхэнд хийгдэх төлбөр.

Arbitrage Арбитраж Үнэ нь харьцангүй буруу тогтоогдсон үнэт цаасны арилжаагаар дамжуулан эрсдэлгүйгээр ашиг олох үйл явц.

Page 11: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 11

Resource

Investment Capital

Arbitrage pricing theory Арбитражийн үнэлгээний онол

Хөрөнгийн зах зээл томрох тусам арбитражийн боломж үгүй болох нөхцөл дээр тулгуурласан эрсдэл-өгөөжийн хамаарлын онол.

Articles of partnership Нөхөрлөлийн дүрэм Нөхөрлөлийн бизнесийн харилцааг зохицуулдаг албан ѐсны бичигдсэн гэрээ.

Ask price Зарах үнэ Үнэт цаасыг худалдахаар дилерээс санал болгож байгаа үнэ.

Asset allocation Активын хуваарилалт Хөрөнгө оруулалтын багцыг активын ерөнхий ангиллаар хуваарилах үйл явц.

Asset allocation funds Актив хуваарилалтын сан

Багцын менежерийн таамаглалд үндэслэн активыг сонгож хөрөнгө оруулдаг хамтын сангийн хэлбэр.

Asset turnover (ATO) Активын эргэлт Активын төгрөг тутмаас бий болгох жилийн борлуулалтын хэмжээ (Борлуулалт/Актив).

Asset universe (Universe of securities)

Активын ертөнц (Үнэт цаасны ертөнц)

Багцын менежерээс хөрөнгө оруулж болохоор батлагдсан активын (үнэт цаасны) жагсаалт.

Assignment Үүрэг гүйцэтгүүлэх Компанийн актив, эд хөрөнгийг зарж борлуулах ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх зээлдүүлэгчдийн шийдвэр.

Asymmetric information Мэдээллийн тэнцвэргүй байдал

Компанийн үйл ажиллагаа ирээдүйн төлөвийн талаар удирдлага нь хөрөнгө оруулагчдаасаа илүү мэдээлэлтэй байх байдал.

At the money Мөнгөндөө тохирсон Хэрэгжүүлэх үнэ, активын үнэ хоѐр нь тэнцүү опшин.

Page 12: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 12

Resource

Investment Capital

Auction market Үнэ хаялцуулах зах зээл

Үнэт цаасны бүх наймаачид нэг дор цугларч худалдах, худалдан авах арилжаа хийдэг газар.

Authorized shares Зөвшөөрөгдсөн хувьцаа

Компанийн дүрмийн дагуу гаргахыг зөвшөөрсөн хувьцааны тоо хэмжээ.

Average age of inventory Бараа материалын дундаж наслалт

Бараа материалын борлогдох дундаж хоног.

Average collection period Авлага цуглуулах дундаж хугацаа

Дансны авлагыг цуглуулахад шаардагдах дундаж хоног.

Average payment period Төлбөр гүйцэтгэх дундаж хугацаа

Дансны өр төлөхөд шаардагдах дундаж хоног.

Average tax rate Татварын дундаж хувь Компанийн төлөх татварыг татвар ногдуулах орлогод харьцуулсан хувь.

Page 13: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 13

Resource

Investment Capital

2 B

Balance sheet Тэнцэл Хугацааны тодорхой нэг агшин дахь компаний санхүүгийн үр дүн.

Balanced and income funds Орлогын ба тэнцвэртэй хөрөнгө оруулалтын сан

Өнөөгийн чөлөөт орлогыг нэмэгдүүлэх буюу урт хугацааны өсөлтийг хангах, өнөөгийн орлогод хохирол учруулахгүйгээр эрсдлийг багасгахад чиглэсэн хувь хүний багцаар хөрөнгө оруулдаг хамтын сангийн хэлбэр.

Balloon payment Үндсэн төлбөр Хэрэв хугацааны турш зөвхөн хүүгээ төлж ирсэн бол хугацааны эцэст нэг мөсөн төлөх үндсэн зээлийн нийт төлбөрийг хэлнэ.

Bank discount method Банкны хямдруулалтын арга

Хөрөнгө оруулалтын өгөөжийг тодорхойлохын тулд үнэт цаасны хямдруулалтыг жилийн 360 хоногт шилжүүлэн тооцож нэрлэсэн үнэд харьцуулдаг жилийн энгийн хүүгийн хувь.

Banker's acceptances Банкны зөвшөөрөл Бизнесийн төлбөрийг банкнаас баталгаажуулсанд үндэслэсэн богино хугацаатай, бага эрсдэлтэй үнэт цаас.

Bankruptcy Дампуурал Компанийн өр төлбөр нь түүний актив хөрөнгийн зах зээлийн шударга үнэлэмжээс хэтэрснээс үүсэх бизнесийн уналт.

Basis Суурь Ирээдүйн хэлцлийн үнэ ба спот (одоогийн) үнийн зөрүү.

Basis risk Суурийн эрсдэл Ирээдүйн хэлцлийн үнэ ба спот (одоогийн) үнийн зөрүүгийн тодорхойгүй хөдөлгөөнөөс үүсэх эрсдэл.

Page 14: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 14

Resource

Investment Capital

Baumol model Баумолийн загвар

Зардлын хувьд үр ашигтай, гүйлгээний зориулалттай мөнгө хөрөнгийн үлдэгдлийг тодорхойлох загвар. Мөнгөн хөрөнгийн хэрэгцээг урьдчилан тооцож болно гэдэг санаанд үндэслэсэн эдийн засгийн хөрвүүлэлтийн тоог тодорхойлох загвар.

Bearer bond Мэдүүлгийн бонд Үндсэн ба хүүгийн төлбөрийг эзэмшигчид нь төлдөг, гаргасан этгээд дээр бүртгэл хийгддэггүй бонд.

Benchmarking Жишигтэй харьцуулсан шинжилгээ

Салбарын харьцуулсан шинжилгээний нэг төрөл бөгөөд компанийн харьцааны үзүүлэлтийг түүний гол өрсөлдөгчийн буюу жишиг болохуйц бүлэг өрсөлдөгчдийнх нь үзүүлэлттэй харьцуулдаг.

Best efforts basis Сайн чармайлтын арилжаа

Хөрөнгө оруулалтын банкнаас (ХОБ) андеррайтингийн эрсдэл хүлээхгүйгээр өөрийн нөөц бололцоог ашиглан үнэт цаасыг зарах үйл ажиллагаа. Энэ тохиолдолд ХОБ нь зарсан үнэт цаасныхаа тооноос хамаарч шимтгэл авна.

Beta coefficient (β) Бета коеффициент

Тархаах боломжгүй эрсдлийн хэмжүүр. Тухайн активийн өгөөжийн өөрчлөлт нь зах зээлийн багцын өгөөжийн өөрчлөлтөөс хэрхэн хамаарч хөдөлж буйг харуулдаг индекс.

Bid price Авах үнэ Үнэт цаасыг худалдаж авахаар дилерээс санал болгож байгаа үнэ.

Bid-ask spread Авах зарахын зөрүү Тодорхой үнэт цаасыг худалдан авах ба худалдах дилерээс тогтоосон үнийн зөрүү.

Binomial model Биномын загвар Хувьцааны үнэ нь богино хугацаанд зөвхөн хоѐр үнэлэмж руу тэмүүлэхэд хийсвэрлэсэн опшины үнэлгээний загвар.

Bird-in-the-hand argument Маргаашийн өөхөөс өнөөдрийн уушиг

Хөрөнгө оруулагчид өнөөдрийн ногдол ашгийг ирээдүйн ногдол ашиг ба хөрөнгийн үнэлгээний өсөлтөөс бага эрсдэлтэй гэж үзэх ногдол ашгийн хамаарлын онолыг бататгасан үзэл.

Page 15: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 15

Resource

Investment Capital

Black-Scholes option pricing formula

Блак-Шолесийн опшины үнийн томъѐо

Хувьцааны үнэ, эрсдэлгүй хүү, опшины хугацаа, хувьцааны өгөөжийн стандарт хазайлтыг ашиглан опшины үнэлэмжийг тогтоодог томъѐо.

Block transaction Блок гүйлгээ 10000-аас дээш тооны хувьцааг нэгэн зэрэг авах буюу зарах томоохон хэмжээний арилжаа, гүйлгээ.

Blue sky laws Хөх тэнгэрийн хууль Хөрөнгө оруулагчдыг хамгаалах зорилгоор үнэт цаасны арилжааг дотооддоо зохицуулдаг муж улсын хууль.

Board of directors Захирлуудын зөвлөл (Төлөөлөн удирдах зөвлөл)

Компанийн стратегийн зорилго, төлөвлөгөөг тодорхойлох, ерөнхий бодлого, үйл ажиллагааг чиглүүлэх, үндсэн зарцуулалтыг батлах, голлох удирдах ажилтнуудыг авах / халах, хөлсөлж ажиллуулах, хяналт тавих үүрэг бүхий хувьцаа эзэмшигчдээс сонгогддог бүлэг этгээд.

Bogey Жишиг өгөөж Хөрөнгө оруулалтын менежерээс амжилтаа үнэлэхийн тулд жишиг болгон ашигладаг өгөөж.

Bond Бонд (өрийн бичиг)

Янз бүрийн хөрөнгө оруулагчдаас (зээлдүүлэгчдээс) мөнгөн хөрөнгө татахын тулд бизнесийн байгууллага болон засгийн газраас гаргадаг урт ба дунд хугацаат өрийн бичиг.

Bond equivalent yield Бондтой адилтгасан жилийн хүү

Бондтой адилтгасан жилийн энгийн хүүгийн (өгөөжийн) хувь.

Bond indenture Бондын гаргалтын нөхцөл

Бондыг гаргасан нөхцлийг заасан эрх зүйн баримт бичиг.

Bond-refunding decision Бондыг эргэн санхүүжүүлэх шийдвэр

Бондын хүү зах зээл дээр буурмагц урьд нь гаргасан бондоо эргэн дуудаж бага хүүтэй шинэ бондоор солин санхүүжүүлэх эсэх шийдвэр.

Page 16: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 16

Resource

Investment Capital

Book value Бүртгэлийн өртөг Хөрөнгийн суурилуулалтын зардлаас хуримтлагдсан элэгдлийг хасаж гаргадаг хөрөнгийн бүртгэлийн хатуу өртөг.

Book value per share Нэгж хувьцааны бүртгэлийн үнэлгээ

Компанийн бүх активыг бүртгэлийн үнээр нь зарж бүх өр төлбөрөө (давуу эрхтэй хувьцааны өглөгийг оруулаад) төлөөд үлдэх мөнгийг энгийн хувьцааны тоонд хуваасан дүн буюу нэгж энгийн хувьцааны бүртгэлийн үнэлгээ.

Book value weights Бүртгэлийн үнэлгээний жин

Компанийн эд хөрөнгөөс (активаас) өр төлбөрийг хассан үнэлгээн дээр тулгуурласан жин.

Break-even analysis (cost-volume-profit analysis)

Хугарлын цэгийн шинжилгээ (зардал- тоо хэмжээ-ашгийн хамаарлын шинжилгээ)

Шинжилгээг ашиглан 1-д үйл ажиллагааны зардлыг нөхөхүйц борлуулалтын түвшинг тодорхойлно, 2-т борлуулалтын янз бүрийн түвшин дэх ашигт ажиллагааг тодорхойлно.

Breakeven cash inflow Хугарлын цэгийн мөнгөн урсгал

Төслийг хүлээн зөвшөөрөхөд шаардагдах мөнгөн орлогын хамгийн бага хэмжээ NPV>$0.

Breaking point Хугарах цэг

Шинээр авах санхүүжилтийн бүрэлдэхүүн хэсгүүдийн аль нэгний нь зардал өсөх санхүүжилтийн түвшин. Энэ нь капиталынн жигнэсэн ахиуц өртөг дээшээ шилжих шалтгаан болно.

Breakup value Салгалтын үнэлэмж Үйл ажиллагааны нэгж тус бүрийг тусад үнэлсэн нийлбэрээр тодорхойлогдох компанийн үнэлэмж.

Breath of a market Зах зээлийн цар хүрээ Оролцогчдын тооноос хамаарсан зах зээл.

Budget deficit Төсвийн дутуудал (алдагдал)

Засгийн газрын төсвийн зарлага орлогоосоо илүүдэх зөрүү.

Page 17: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 17

Resource

Investment Capital

Bundling, unbundling Нэгтгэх, задлах Энгийн ба уламжлагдсан үнэт цаасыг нэгтгэх замаар шинэ эрлийз (гибрид) үнэт цаасыг бий болгох буюу активын ангилал тус бүрээр өгөөжийг задлах.

Business cycle Бизнес мөчлөг Эдийн засгийн уналт сэргэлтийн дахин давтагдах мөчлөг.

Business risk Бизнесийн эрсдэл Эдийн засгийн таагүй орчноос шалтгаалан үйл ажиллагааны зардлаа нөхөж чадахгүйд хүрэх эрсдэл.

Page 18: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 18

Resource

Investment Capital

3 C

Call feature Эргэн дуудагдах нөхцөл

Бонд гаргагчаас бондын хугацаа дуусахаас өмнө тогтоосон үнээр буцаан худалдаж авах эрхийг заасан компанийн бондын түгээмэл нөхцөл.

Call option Худалдаж авах опшин Тодорхой эд хөрөнгийг (активийг) тогтоосон үнээр тогтоосон хугацааны өмнө эсвэл эцэст худалдан авах эрх.

Call premium Эргэн дуудагдалтын урамшуулал

Бондын эргэн дуудагдах үнэ нь нэрлэсэн үнээс хэтэрсэн зөрүү.

Call price Эргэн дуудагдах үнэ Бондыг буцааж худалдаж авч болзошгүй тогтоосон үнэ.

Callable bond Эргэн дуудагдах бонд Эргэн дуудагдах хугацааны дотор бондыг гаргагчаас буцаан худалдаж авах нөхцөлтэй бонд.

Capital Капитал (Хөрөнгө)

1. Ашиг олох зорилготой хийгддэг мөнгөн эсвэл эд зүйлсийн хөрөнгө оруулалт (мөнгө ба эд зүйлс нь өөрсдөө капитал юм). 2. Компанийн цэвэр үнэ цэнэ (нийт актив нь пассиваас хэтрэх зөрүү). 3. Хувь хүн болон компанийн баялаг (мөнгө, үл хөдлөх хөрөнгө гэх зэрэг).

Capital allocation line Хөрөнгө хуваарилалтын шугам

Багцыг эрсдэлгүй актив ба эрсдэлтэй багцаар хосолсон, олон төрлийн хувилбаруудад хуваарилан харуулсан, эрсдэл-өгөөжийн өгөгдлийг холбосон зураас.

Page 19: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 19

Resource

Investment Capital

Capital asset pricing model (CAPM)

Хөрөнгө активын үнэлгээний загвар (САРМ)

Эрсдэл ихтэй үнэт цаасны үнэ цэнийг тогтооход ашиглагддаг эрсдэл ба хүлээгдэж буй өгөөжийн хамаарлыг харуулсан загвар. E(Ri) = Rf + β(Rm – Rf) E(Ri) – үнэт цаас эсвэл үнэт цаасны багцын хүлээгдэж буй өгөөж Rf – эрсдэлгүй үнэт цаасны өгөөж Β – системийн (зах зээлийн) эрсдэл буюу бета Rm – нийт зах зээлийн өгөөж (ерөнхий индексүүдийн өгөөжөөр орлуулж болно) Энэхүү загвар нь үнэт цаас эсвэл үнэт цаасны багцын хүлээгдэж буй өгөөж нь эрсдэлгүй үнэт цаасны өгөөж дээр эрсдлийн урамшуулал нэмсэнтэй тэнцүү байх ѐстой гэсэн утгыг агуулна. Хүлээгдэж буй өгөөж нь хөрөнгө оруулагчийн хүссэн хэмжээнд хүрэхгүй бол тэрээр хөрөнгө оруулахаас татгалзна.

Capital budgeting Капиталын төсөвлөлт Хувь нийлүүлэгчдийн хөрөнгийг хамгийн их болгох компанийн зорилготой нийцсэн урт хугацааны хөрөнгө оруулалтуудыг сонгох ба үнэлэх үйл явц.

Capital budgeting process Капиталын төсөвлөлтийн үе шатууд

Санал боловсруулах, шалгах ба шинжлэх, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, явцын хяналт гэсэн хоорондоо ялгаатай боловч харилцан холбоотой урт хугацааны хөрөнгө оруулалтуудыг сонгож үнэлэхэд ашигладаг 5 үе шат.

Capital expenditure Хөрөнгийн зардал Нэгээс дээш жилийн хугацаанд үр ашгаа өгөхөөр хүлээгдэж буй хөрөнгийн зарцуулалт.

Capital gain Хөрөнгийн олз Эд хөрөнгийг (активийг) зарсан үнэ ба эхлэн худалдаж авсан үеийн үнийн зөрүү.

Capital market Хөрөнгийн зах зээл Урт хугацаат үнэт цаасны нийлүүлэгчид болон хэрэглэгчдийг холбодог зах зээл.

Capital market line Хөрөнгийн зах зээлийн шугам

Эрсдэлтэй багцыг зах зээлийн индекс багцаар орлуулсан хөрөнгө хуваарилалтын шугам.

Page 20: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 20

Resource

Investment Capital

Capital rationing Хөрөнгийн хязгаарлалт Компанийн санхүүжилтийн эх үүсвэр нь тогтмол учраас хөрөнгө зарцуулалтын өрсөлдөх төслүүдээс сонгож хуваарилах нөхцөл байдал.

Capital structure Капиталын бүтэц

Үйл ажиллагаа болон өсөлтөө санхүүжүүлэхийн тулд компаниас баримталдаг өр төлбөр, өөрийн хөрөнгө (энгийн хувьцаа, давуу эрхт хувьцаа) гэх мэт эх үүсвэрүүдийн хольц.

Capitalized lease Хөрөнгөжүүлсэн түрээс

Олон улсын бүртгэлийн стандартын дагуу санхүүгийн түрээсийн нийт төлбөрийн өнөөгийн үнэлэмжээр нь тэнцлийн актив болон пассивт нэгэн зэрэг тусгадаг арга.

Carrying costs Хадгалалтын зардал Нэгж бараа материалыг тодорхой хугацаагаар хадгалахад гардаг хувьсах зардал.

Cash Мөнгөн хөрөнгө Дансны болон бэлэн мөнгө.

Cash bonuses Бэлэн мөнгөнийн шагнал

Тодорхой зорилгодоо хүрсэний нь төлөө удирдлагад төлж буй мөнгөн шагнал.

Cash budget (cash forecast)

Мөнгөн хөрөнгийн төсөв (таамаглал)

Компанийн мөнгөн хөрөнгийн богино хугацааны хэрэгцээг тодорхойлохын тулд хийсэн бэлэн мөнгөний орлого зарлагын тооцоо.

Cash conversion cycle Мөнгөн хөрөнгийн эргэлтийн мөчлөг

Компанийн мөнгөн хөрөнгө үйлдвэрлэлийн орцын төлбөрт зарцуулагдсанаас хойш борлогдсон бэлэн бүтээгдэхүүнийн төлбөр орж ирэх хүртэлх хугацаа.

Cash conversion models Мөнгөний эргэлтийн загвар

Мөнгөн хөрөнгө эзэмших, эсвэл түүнийгээ арилжаалагдах үнэт цаасанд байршуулахын зардал. Үр ашгийг харьцуулах замаар эдийн засгийн хувьд оновчтой мөнгөн хөрөнгийн бүтцийг тодорхойлох загвар.

Page 21: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 21

Resource

Investment Capital

Cash disbursement Мөнгөн хөрөнгийн зарлага

Санхүүгийн өгөгдсөн хугацааны дотор шилжүүлсэн компанийн бэлэн мөнгөний зарлага.

Cash discount Бэлэн мөнгөний хөнгөлөлт

Зээлийн хугацаанаас өмнө, тогтоосон хугацаанд худалдан авагчаас төлбөрөө хийсэн тохиолдолд үзүүлэх хөнгөлөлт.

Cash discount period Бэлэн мөнгөний хөнгөлөлтийн хугацаа

Зээлийн хугацаа эхэлснээс хойш бэлэн мөнгөний хөнгөлөлтийн хугацаа дуусах хүртэл хугацаа.

Cash flow matching Бэлэн мөнгөний урсгалыг тэнцэтгэх

Тогтмол орлоготой үнэт цаасны багцаас олох бэлэн мөнгөний орлогоо өр төлбөрийн зарлагатай тэнцэтгэх.

Cash method Мөнгөн суурьт арга Бэлэн мөнгийг бодитойгоор орох болон гарах үед нь орлого зарлагад тооцох арга.

Cash receipts Мөнгөн хөрөнгийн орлого

Санхүүгийн өгөгдсөн хугацааны дотор авсан компанийн бэлэн мөнгөний орлого.

Cash/bond selection Бэлэн мөнгө ба бондын сонголт

Урт хугацаатай үнэт цаас ба мөнгөний зах зээлийн хэрэгсэл хоорондын сонголт.

Certainty equivalents Баталгаат эквивалент

Жил тутам авах боломжтой мөнгөн орлогоос илүүтэйгээр, тооцоолсон мөнгөн орлогын тодорхой хувийг баталгаатай авахыг хөрөнгө оруулагчаас давууд үзэх эрсдлийн зохицуулалтын хүчин зүйл.

Certificate of deposit Хадгаламжийн сертификат

Банкны хугацаатай хадгаламжаар баталгаажсан үнэт цаас.

Change in net working capital

Цэвэр эргэлтийн хөрөнгийн өөрчлөлт

Эргэлтийн хөрөнгийн өөрчлөлт ба эргэлтийн эх үүсвэрийн өөрчлөлтийн зөрүү.

Page 22: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 22

Resource

Investment Capital

Circiut breaker Холбоог таслах Үнэт цаасны үнэ ханш огцом өөрчлөлттэй үед арилжааг удаашруулах буюу зогсоох үйл явц.

Clearing float Замд яваа клирингийн мөнгө

Төлбөр хүлээн авагч мөнгийг өөрийн дансандаа оруулснаас хойш бодитойгоор ашиглах боломж бүрдэх хүртэлх хугацаа.

Clearinghouse Клирингийн байгууллага

Үнэт цаасны арилжаанд оролцогч талуудын төлбөр тооцоонд зуучлах зорилгоор биржээс нээсэн байгууллага.

Clientele effect Түншийн нөлөөлөл Компаниас ногдол ашгийн төлбөрийн хуваарьтайгаа зохицуулж хувь нийлүүлэгчдээ сонгодог гэсэн аргумент.

Closely owned (stock) Хаалттай өмчлөлийн (хувьцаа)

Компанийн нийт хувьцааг өөр хоорондоо хамаарал бүхий бүлэг хүмүүс өмчлөх тохиолдол.

Coefficient of variation (CV) Хазайлтын коеффициент (итгэлцүүр)

Янз бүрийн хүлээгдэж буй өгөөжтэй активуудын эрсдлийн түвшинг харьцуулахад ашигладаг харьцангүй тархалтын хэмжүүр.

Collateral Барьцаа

Зээлийг баталгаажуулахын тулд зээлдэгчээс тавьсан эд зүйл. Зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгчээс хууль ѐсны авлагаа барагдуулахаар заасан эд хөрөнгө.

Collateral trust bonds Үнэт цаасны бонд

Бонд эзэмшигчийн бусад хувьцаа, бондын барьцаагаар баталгаажсан бонд. Барьцааны үнэлгээ нь бондын үнэлгээнээс гол төлөв 25-35 хувиар илүү байна.

Collateralized mortgage obligations

Барьцаатай моргэйжийн өр

Моргэйжийн багцын мөнгөн урсгалыг тусгай журмын дагуу хуваах замаар зохиосон үнэт цаас.

Collection float Замд яваа авлага Төлбөр хариуцагчийн мөнгө түүний чекийн дансны дэвтрээс хасагдсанаас (шилжүүлсэн) хойш төлбөр хүлээн авагчийн дансанд орох хүртэл хугацаа.

Page 23: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 23

Resource

Investment Capital

Collection policy Авлага цуглуулах бодлого

Компанийн төлөгдөх хугацаа нь болсон дансны авлагыг цуглуулах бодлого.

Commercial finance companies

Санхүүгийн компани Зөвхөн барьцаанд үндэслэж зээл олгодог санхүүгийн байгууллага.

Commercial paper Арилжааны вексель Төлбөрийн чадварын хувьд өндөр зэрэглэлтэй компаниас гаргадаг богино хугацаатай, барьцаагүй үнэт цаас.

Commission broker Шимтгэлийн брокер Үнэт цаасны арилжааны захиалгыг гүйцэтгэгч, хөрөнгийн бирж дээр ажилладаг брокерийн пүүсийн төлөөлөгч.

Commitment fee Амлалтын шимтгэл Эргэлтийн зээлийн шугамын үед зээлдэгчийн ашиглаагүй зээлийн эрхийн дундаж үлдэгдэлд ногдуулан тооцож авдаг шимтгэл.

Common stock Энгийн хувьцаа

Компанийн эзэмшлийн хамгийн цэвэр бөгөөд үндсэн хэлбэр. Энгийн хувьцаа эзэмшигчид нь компанийг татан буулгах тохиолдолд бүх зээлдүүлэгчдийн өр төлөгдсөний дараа өөрсдийн хувиа авдаг.

Common stock equivalents (CSEs)

Энгийн хувьцааны эквивалент

Үнэлгээ нь хөрвөлт ба энгийн хувьцааны шинж чанараас хамаардаг тэнцлийн гадуурх бүх төрлийн үнэт цаасыг хөрвүүлэн, хэлцлийг хэрэгжүүлсний эцэст нийтэд нь энгийн хувьцаанд шилжүүлж тооцсон илэрхийлэл.

Common-size income statement

Борлуулалтын хувиар илэрхийлсэн орлогын тайлан

Үзүүлэлт бүрийг нь борлуулалтанд эзлэх хувиар илэрхийлсэн орлогын тайлан.

Comparison universe Харьцуулах ертөнц Хөрөнгө оруулалтын адил төстэй арга барил бүхий багцын менежерүүдийн амжилтыг үнэлэхийн тулд ашигладаг стандарт багц.

Page 24: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 24

Resource

Investment Capital

Compensating balance Дансны үлдэгдлийн шаардлага

Компанийн авсан богино хугацаатай зээлийн дүнгийн тодорхой хувийг дансандаа заавал байлгаж байх шаардлага.

Competitive bidding Өрсөлдөж авах санал Гаргасан үнэт цаасыг хамгийн өндөр үнээр авах санал гаргасан банк буюу банкны бүлгийн захиалгыг урамшуулах замаар ХОБ-ыг сонгодог арга.

Complete portfolio Бүтэн багц Эрсдэлгүй ба эрсдэлтэй активыг (үнэт цаасыг) багтаасан нийт багц.

Composition Авлагын бүтэц Зээлдүүлэгчдийн авлагын дүнд хувь тэнцүүлэн тооцож олгох мөнгөн төлбөр.

Compound interest Нийлмэл хүү Санхүүгийн хэрэгсэлд төлсөн хүү нь тодорхой хугацааны эцэст үндсэн төлбөрийн бүрэлдэхүүн хэсэг болох үйл явц.

Confidence index Итгэлийн индекс Дээгүүр зэрэглэлтэй компаниудын бондын жилийн хүүг дундуур зэрэглэлтэй компаниудын бондын жилийн хүүд харьцуулсан харьцаа.

Conflicting rankings Зөрчилтэй эрэмбэлэлт

Мөнгөн урсгалын цаг хугацаа, хэмжээний зөрүүгээс шалтгаалан өгөгдсөн төслийн цэвэр өнөөгийн үнэлэмжээр (NPV) ба өгөөжийн дотоод хувиар (IRR) тооцсон үзүүлэлтүүдийн эрэмбэ зөрчилдөх явдал.

Congeneric merger Нэг салбарын компанийн нэгдэлт

Нэг салбарын боловч, нэг төрлийн бизнес эрхэлдэггүй, нийлүүлэгч худалдан авагчийн харьцаагүй компаниудын нэгдэлт.

Conglomerate merger Өөр салбарын компанийн нэгдэлт

Бизнесийн ямар ч уялдаа холбоогүй компаниудын нэгдэлт.

Page 25: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 25

Resource

Investment Capital

Conservative financing strategy

Санхүүжилтийн консерватив стратеги

Санхүүжилтийн түрэмгий стратегийн эсрэг бодлого. Эрсдлийг аль болох бууруулахын тулд багцын сонголт болон активын хуваарилалтаа тохируулах үйлдэл. Эрсдлээ багасгах гол зорилготой байдаг учраас консерватив стратегитэй хөрөнгө оруулагчид нь активынхаа ихэнх хувийг эрсдэл багатай өрийн бичиг, мөнөгөний зах зээлийн болон тогтмол орлоготой үнэт цаасууданд байршуулах нь нийтлэг.

Consolidation Нийлэлт Хоѐр ба түүнээс дээш тооны компани нэгдэж шинээр компани үүсгэх.

Constant growth valuation (Gordon) model

Тогтмол өсөлттэй үнэлгээний (Гордоны) загвар

Хувьцааны үнэлгээ нь ирээдүйн нийт ногдол ашгийн өнөөгийн үнэлэмжтэй тэнцүү (ирээдүйн ногдол ашгийн өсөлт нь тогтмол, хугацаа нь хязгааргүй) гэж үзсэн ногдол ашгийн хямдруулалтын загвар.

Constant-payout-ratio dividend policy

Тогтмол харьцаагаар ногдол ашиг хуваарилах бодлого

Ногдол ашгийг компанийн ашгийн тодорхой тогтмол хувиар тооцон хуваарилах бодлого.

Contingent immunization Тэнцлийн гадуурхи дархлаажуулалт

Шаардлагатай гэж үзвэл хүлээн зөвшөөрөгдөх хамгийн бага өгөөжийг баталгаажуулан идэвхитэй удирдлагад оруулдаг багцын дархлаажуулалтын стратеги.

Contingent securities Тэнцлийн гадуурх үнэт цаас

Хөрвөх үнэт цаас, баталгаат эрх (воррант), хувьцааны сонгох эрх (сток опшинз) зэрэг компанийн нэгж хувьцааны ашгийн тайланд нөлөөлдөг хэрэгслүүд.

Continuous compounding Нийлмэл хүүг тасралтгүй тооцох

Нэг жилийн дотор хязгааргүй тоотой үеүдийн (хамгийн бага хугацаа буюу микросекунд тутам) хүүг нийлүүлж тооцох.

Continuous probability distribution

Магадлалын тасралтгүй тархалт

Өгөгдсөн үйл явдлын хувьд гарах боломжит бүхий л үр дүнгүүдийн магадлалын тархалт.

Page 26: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 26

Resource

Investment Capital

Controller Ерөнхий нягтлан бодогч

Татварын удирдлага, санхүүгийн ба зардлын бүртгэл зэрэг компанийн бүртгэлийн асуудлыг хариуцсан компанийн ерөнхий нягтлан бодогч.

Conventional cash flow pattern

Мөнгөн урсгалын хэвшсэн загвар

Хугацааны эхэнд мөнгөн зарлага нэг мөсөн гараад дараа нь орох мөнгөн орлогын цуваа.

Convergence property Үнэ нийлэх чанар Хэлцлийн хугацааны эцэст ирээдүйн үнэ ба спот (одоогийн) үнэ нийлэх чанар.

Conversion (or stock) value Хөрвөлтийн үнэлэмж Хөрвүүлж болох энгийн хувьцааны зах зээлийн үнээр тооцсон хөрвөлтийн үнэлэмж.

Conversion feature (for preferred stock)

Хөрвөх чанар (давуу эрхтэй хувьцааны хувьд)

Давуу эрхтэй хувьцаа эзэмшигчид нь хувьцаагаа тогтоосон тооны энгийн хувьцаанд хөрвүүлэх чанар.

Conversion feature (for bond)

Хөрвөх чанар (бондын хувьд)

Бонд эзэмшигч нь үнэт цаасаа тогтоосон тооны энгийн хувьцаанд хөрвүүлэх чанар.

Conversion price Хөрвөх үнэ Хөрвөх үнэт цаасийг энгийн хувьцаанд хөрвүүлсний эцэст бодитойгоор энгийн нэгж хувьцаанд төлсөн үнэ.

Conversion ratio Хөрвөх харьцаа Хөрвөх үнэт цаас энгийн хувьцаанд хөрвөх харьцаа.

Convertible bond Хөрвөх бонд Тогтоосон тооны энгийн хувьцаанд хөрвөдөг бонд.

Convertible preferred stock Хөрвөх давуу эрхтэй хувьцаа

Тогтоосон тооны энгийн хувьцаанд хөрвөдөг давуу эрхтэй хувьцаа.

Page 27: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 27

Resource

Investment Capital

Convexity Конвексити Бондын үнэ, жилийн хүүгийн харьцааг харуулсан муруйн чиглэлийн өөрчлөлт.

Corporate bond Компанийн бонд

Компани нь тодорхой хэмжээний мөнгийг санхүүгийн байгууллагаас буюу хувь хүнээс зээлсэн, түүнийгээ ирээдүйд тодорхой нөхцлийн дагуу төлөхийг амласан өрийн бичиг.

Corporate governance Компанийн засаглал

Энэ нь компанийн удирдлага, хяналтын систем бөгөөд компанийн үйл ажиллагаанд оролцогч гол этгээдийн эрх үүрэг, шийдвэр гаргалтын зарчим, зорилт тавих, түүндээ хүрэх болон хянах арга замыг тодорхойлдог.

Corporate restructuring Компанийн бүтцийн өөрчлөлт

Компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх, багасгах, хөрөнгө, өмчлөлтийн бүтцийг өөрчлөх үйл ажиллагаа.

Corporation (Legal entity) Корпораци (Хуулийн этгээд)

Хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан этгээд.

Correlation Корреляци Янз бүрийн хувьсагчуудын хоорондын хамаарлыг илэрхийлдэг статистикийн хэмжүүр.

Correlation coefficient Корреляцийн коеффициент (итгэлцүүр)

2 төрлийн хувьсагч хоорондийн хамаарлын (корреляцийн) зэрэг.

Cost of a new issue of common stock

Шинээр гаргах хувьцааны өртөг

Доогуур үнэлэгдэх ба гаргалтын зардлыг тусгасан хувьцааны өртөг.

Cost of capital Капиталын (хөрөнгийн) өртөг

Компаниас өөрийн зах зээлийн үнэлэмжээ хадгалах эх үүсвэр татахын тулд төслийн хөрөнгө оруулалтаар зайлшгүй олох шаардлагатай өгөөж.

Page 28: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 28

Resource

Investment Capital

Cost of common stock equity

Энгийн хувьцааны өртөг

Компанийн хувьцаанд хөрөнгө оруулж эрсдэл үүрснийхээ төлөө хөрөнгө оруулагчаас шаардах хамгийн наад захын өгөөж (E(Ri)). Энгийн хувьцааны өртгийг САРМ загвараар тооцоолж болно.

Cost of giving up a cash discount

Бэлэн мөнгөний хөнгөлөлтөөс татгалзсаны зардал

Өглөгийг нэмэлт өдрөөр хойшлуулсны төлөө төлөх хүү.

Cost of long-term debt Урт хугацаатай санхүүжилтийн өртөг

Зээллэгийн замаар урт хугацаатай санхүүжилт олж авах татварын дараахь өнөөгийн өртөг.

Cost of new asset Шинэ хөрөнгийн зардал

Хөрөнгийг шинээр худалдан авахад шаардлагатай мөнгөний цэвэр урсгал.

Cost of preferred stock Давуу эрхтэй хувьцааны өртөг

Давуу эрхтэй хувьцааны жилийн ногдол ашиг ба хувьцааг борлуулснаас олсон цэвэр мөнгөн орлогын харьцаа.

Cost of retained earnings Хуримтлагдсан ашгийн өртөг

Шинээр бий болсон нэмэлт эх үүсвэр нь хувьцаа эзэмшигчдийн хүсч буй өгөөжөөр тодорхойлогдох тул хуримтлагдсан ашгийн өртөг нь энгийн хувьцааны өртөгтэй тэнцүү байна.

Country selection Улсын сонголт Аль нэг улсад хийх хөрөнгө оруулалтыг сонгох активын хуваарилалт.

Coupon rate Бондын хүү Бондын нэрлэсэн дүнд тооцогдох жилийн хүү.

Coverage ratios Зардал нөхөх чадварын харьцаанууд

Компанийн тогтмол зардлаа нөхөх чадварыг харуулдаг харьцаанууд.

Page 29: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 29

Resource

Investment Capital

Covered call Хаагдсан авах опшин Активыг худалдан авахтай нэгэн зэрэг тухайн активын авах опшиныг зарах үйлдэл.

Credit analysis Зээлийн шинжилгээ Зээлдэгчийн зээлийн өргөдөлд хийх үнэлгээ.

Credit period Зээлийн хугацаа Өглөгийг (дансны өр) барагдуулах хугацаа.

Credit policy Зээлийн бодлого Зээлийн сонголт, стандарт, нөхцлийг тодорхойлж шийдвэр гаргах үйл ажиллагаа.

Credit scoring Зээлийн оноо тогтоох Зээлдэгчийн зээл төлөх ерөнхий чадварыг үнэлэхийн тулд зээлийн түүх, санхүүгийн гол үзүүлэлтүүдэд оноо өгөн жигнэсэн дундаж аргаар тооцох үйл ажиллагаа.

Credit selection Зээлийн сонголт Харилцагчид зээл олгох эсэх, хэрэв олговол хэдий хэмжээтэй олгохыг тодорхойлох шийдвэр.

Credit standards Зээлийн стандарт Харилцагчид зээл олгохын тулд тавих наад захын шаардлага.

Credit terms Зээлийн нөхцөл Зээлийг буцааж төлөх нөхцөл.

Creditor control Зээлдүүлэгчдийн хяналт

Авлагаа бүрэн барагдуулах хүртэл компанийн удирдлагыг зээлдүүлэгчдийн хороогоор сольдог зохицуулалт.

Page 30: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 30

Resource

Investment Capital

Cross-sectional analisys Салбарын харьцуулсан шинжилгээ

Компаниудын цаг хугацааны нэг агшин дахь санхүүгийн харьцааг харьцуулан шинжилдэг арга, тухайн нэг компанийн харьцааг салбарын дундаж үзүүлэлттэй эсвэл салбарын бусад компаниудын үзүүлэлттэй харьцуулах явдал хамаарна.

Cumulative preferred stock Ногдол ашиг нь хуримтлагдах давуу эрхтэй хувьцаа

Энгийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахаас өмнө тайлант үеийн ногдол ашиг дээрээ өмнөх үеийн төлөгдөөгүй ногдол ашгийн авлагыг барагдуулан нэмж авах давуу эрхтэй хувьцаа.

Cumulative voting system Саналыг хуримтлуулан тооцох систем

Нэгж хувьцаа бүрт саналын тодорхой эрхийг хуваарилаад нийт саналын тоог сонгогдох захирлуудын зөвлөлийн нийт гишүүдийн тоотой хувь тэнцүүлэн тогтоох систем. Саналыг захирлуудын зөвлөлийн аль ч гишүүнд өгч болдог.

Currency selection Валютын сонголт Аль нэг улсын валютаар илэрхийлэгдэх хөрөнгө оруулалтыг сонгох активын хуваарилалт.

Current asset Эргэлтийн актив (хөрөнгө)

Нэг жилийн дотор бэлэн мөнгөнд хөрвөдөг богино хугацаат активууд.

Current expenditure Урсгал зардал Нэг жилийн дотор үр ашгаа өгөх хөрөнгийн зарцуулалт.

Current liabilities Эргэлтийн эх үүсвэр Нэг жилийн дотор төлөгддөг богино хугацаат өр төлбөрүүд.

Current rate (translation) method

Тухайн үеийн ханшаар хөрвүүлэх арга

АНУ-ын компаниуд, гадаад валютаар илэрхийлэгдсэн хөрөнгө, өр төлбөрүүдээ толгой компанийхаа санхүүгийн тайланд нэгтгэхийн тулд жилийн эцэс дэх валютын ханшийг ашиглан хөрвүүлдэг арга.

Page 31: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 31

Resource

Investment Capital

Current ratio Эргэлтийн харьцаа Компанийн эргэлтийн хөрөнгийг эргэлтийн эх үүсвэрт нь харьцуулж тооцсон хөрвөх чадварын хэмжүүр.

Cyclical industries Мөчлөгийн салбар Эдийн засгийн байдлаас хамаарч өөрчлөгдөх мэдрэмжийн түвшин нь дунджаас дээш салбар.

Page 32: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 32

Resource

Investment Capital

4 D

Date of invoice Нэхэмжлэлийн огноо Зээлийн хугацааны эхлэл нь худалдан авалтын нэхэмжлэлийн огноо болно.

Date of record (dividends) Ногдол ашгийн бүртгэлийн огноо

Компанийн хувьцаа эзэмшигчдийн ирээдүйн тодорхой хугацаанд зарласан ногдол ашиг авах эрхийг баталгаажуулж тогтоосон огноо.

Date of record (rights) Бүртгэлийн (эрхийн) огноо

Компанийн хууль ѐсны өмчлөгч болохыг тодорхойлж хувьцааны бүртгэлд орсон сүүлчийн огноо.

Dealer markets Дилерийн зах зээл Тодорхой нэр төрлийн үнэт цаасаар мэргэжсэн дилерүүд өөрийн нэрийн өмнөөс арилжаа хийдэг зах зээл.

Debentures Дээд ангиллын бонд Төлбөрийн чадвар сайтай компаниуд болон засгийн газраас гаргадаг баталгаагүй бонд.

Debt capital Урт хугацаатай зээлийн хөрөнгө

Урт хугацаагаар зээлсэн мөнгөн хөрөнгө.

Debt ratio Өрийн харьцаа Компанийн зээлдүүлэгчийн хөрөнгөөр санхүүжигдсэн нийт хөрөнгийн хэсгийг харуулдаг хэмжүүр.

Debt-equity ratio Өр, хувьцаат хөрөнгийн харьцаа

Компанийн урт хугацаатай өрийг хувьцаа эзэмшигчдийн хөрөнгөд харьцуулсан хэмжүүр.

Page 33: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 33

Resource

Investment Capital

Dedication strategy Үнэнч стратеги Олон үеийн бэлэн мөнгөний урсгалыг тэнцэтгэх стратеги.

Default premium Төлбөрийн чадварын урамшуулал

Төлбөрийн чадварын эрсдлийг нөхсөн хөрөнгө оруулалтын өгөөжийн урамшуулал.

Defensive industries Хамгаалах салбар Эдийн засгийн байдлаас хамаарч өөрчлөгдөх мэдрэмжийн түвшин нь дунджаас доош салбар.

Degree of financial leverage (DFL)

Санхүүгийн хөшүүргийн зэрэг

Санхүүгийн хөшүүргийн тоон хэмжүүр.

Degree of indebtedness Өрийн түвшин Энэ нь өрийг тэнцлийн бусад чухал үзүүлэлтүүдтэй харьцуулж хэмждэг.

Degree of operating leverage (DOL)

Үйл ажиллагааны хөшүүргийн зэрэг

Үйл ажиллагааны хөшүүргийн тоон хэмжүүр.

Degree of total leverage (DTL)

Нийт хөшүүргийн зэрэг Нийт хөшүүргийн тоон хэмжүүр.

Demand shock Эрэлтийн цочрол Эдийн засаг дахь бараа үйлчилгээний эрэлтэд нөлөөлөх үйл явдал.

Depreciation Элэгдэл Үндсэн хөрөнгийн анхны өртгийг ашиглагдах хугацааны туршид жил тутмын орлогоос тараан хасах замаар системтэйгээр багасгах.

Depth of a market Зах зээлийн гүнзгийрэлт

Арилжаалагдаж байгаа үнэт цаасны үнийн дүнгээс хамаарсан зах зээл.

Page 34: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 34

Resource

Investment Capital

Derivative security Уламжлагдсан үнэт цаас

Бусад актив, үнэт цаасны үнэлгээнээс уламжлан хамаарсан үнэт цаас.

Dilution of ownership Эзэмшлийн замхралт Шинээр хувьцаа нэмж гаргахад энгийн хувьцаа эзэмшигчдийн компанийн өмчлөлд эзлэх хувь буурч өөрчлөгддөг систем.

Direct lease Шууд түрээс Үндсэн хөрөнгийг өмчлөгчөөс түрээслэгчид шууд түрээслүүлэх үйл ажиллагаа.

Disbursement float Замд яваа өглөг Төлбөр хариуцагчийн мөнгө түүний чекийн дансны дэвтрээс хасагдсанаас хойш банкинд дахь данснаас хасагдах хүртэл хугацаа.

Discount Хямдруулалт Үнэт цаасны зарагдсан үнийн нэрлэсэн үнээс дутагдсан зөрүү.

Discount loans Хямдруулсан зээл Хүүгий нь урьдчилан суутгаж олгодог зээл.

Discounting cash flows Мөнгөн урсгалыг хорогдуулах

Ирээдүйн мөнгөн урсгалуудын үнэлэмжийг тооцоолоод тэдгээрийн өнөөгийн үнэ цэнийг олох үйл явц (хорогдуулалтын хувиар хямдруулж), нийлмэл хүү тооцохын эсрэг үйл явц. Хорогдуулалтын хувийг мэдэх нь чухал (мөн адил тооцоолж гаргана).

Discretionary closed-end fund

Интервалгүй хаалттай сан

2 жилээс дээш хугацааны давтамжтайгаар нэг хэсэг буюу нийт хувьцааг хөрөнгө оруулагчдаас буцаан худалдаж авах боломж бүхий хаалттай сан.

Diversifiable risk Тархаах боломжтой эрсдэл

Активын эрсдлийн тухайн компанийн өөрийн онцлог, санамсаргүй шалтгаанд хамаатай хэсэг.

Page 35: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 35

Resource

Investment Capital

Divestiture Хэсэгчилсэн худалдаа Компанийн зарим эд хөрөнгө, салбарыг стратегийн зорилгоор худалдах.

Dividend Ногдол ашиг Компанийн хувьцаа эзэмшигчдэд ашгаас хуваарилсан хэмжээ.

Dividend discount model Ногдол ашгийн хямдруулалтын загвар

Компанийн жам ѐсны үнэлэмж (үнэ цэнэ) нь ирээдүйд хүлээгдэж буй ногдол ашгуудын өнөөгийн үнэлэмж (үнэ цэнэ)-тэй тэнцэх томъѐо.

Dividend irrelevance theory Ногдол ашгийн үл хамаарлын онол

Хийсвэр орчинд компанийн үнэлэмж нь орлого олох боломж ба активийн (хөрөнгө оруулалтын) эрсдлээр л тодорхойлогдно, түүнээс биш ногдол ашиг буюу хуримтлагдсан ашиг дангаар тодорхойлохгүй гэж үзэх Миллер, Модилияны онол.

Dividend payout ratio Ногдол ашгийн хуваарилалтын харьцаа

Компаний ашгийн нэг төгрөг тутмаас эзэмшигчдэд хуваарилах бэлэн мөнгөний хувь. Үүнийг тооцохдоо нэгж хувьцааны ногдол ашгийг нэгж хувьцааны ашигт хуваадаг.

Dividend policy Ногдол ашгийн бодлого

Ногдол ашгийн талаар шийдвэр гаргах компанийн үйл ажиллагааны төлөвлөгөө.

Dividend reinvestment plans (DRPs)

Ногдол ашгийн дахин хөрөнгө оруулалтын төлөвлөгөө

Хувьцаа эзэмшигчид нь ногдол ашгаасаа гүйлгээний зардалгүйгээр нэмэлт хувьцаа авах эрхийг олгосон төлөвлөгөө.

Dividend relevance theory Ногдол ашгийн хамаарлын онол

Компанийн үнэлэмж нь ногдол ашгийн бодлогоос шууд хамаарна гэж үзэх Гордон, Линтнер нарын онол.

Dividends per share Нэгж хувьцаанд хуваарилсан ногдол ашиг

Нэгж хувьцаанд хуваарилсан ногдол ашиг.

Page 36: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 36

Resource

Investment Capital

Double taxation Давхар татвар

Компани татварын дараахь ашгаа хувьцаа эзэмшигчдэд бэлэн мөнгөөр ногдол ашиг болгон хуваарилсны дараа хувьцаа эзэмшигчид нь ногдол ашгаасаа 15 хувь хүртэлх орлогын татвар төлөх тохиолдол.

Dow theory Довын онол Хувьцааны зах зээлийн үнийн богино ба урт хугацааны хандлагыг танин мэдэхийг оролдох техник.

Dun and Bradstreet (D&B) Дан анд Брэдстрийт АНУ дахь арилжааны зээлийн үнэлгээ гаргагч хамгийн том байгууллага.

DuPont formula ДюПонтын томъѐо Компанийн нийт активын өгөөж нь цэвэр ахуйц ашиг ба нийт активын эргэлтийн үржвэртэй тэнцдэг.

DuPont system of analysis Шинжилгээний ДюПонт систем

Компанийн удирдлагаас санхүүгийн байдлаа үнэлэхэд ашигладаг санхүүгийн тайлангийн задлан шинжилгээний систем.

Duration Үргэлжлэх хугацаа Бондын төлбөрүүдийн өнөөгийн үнэлэмжээр (үнэ цэнээр) жигнэсэн бондын жинхэнэ хугацаа.

Dynamic hedging Динамик хамгаалалт Зах зээлийн нөхцөл өөрчлөгдмөгц хамгаалалтын байршлыг байнга шинэчлэх үйл явц.

Page 37: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 37

Resource

Investment Capital

5 E

Earnings per share (EPS) Нэгж хувьцаанд ногдох ашиг

Тодорхой хугацааны туршид бий болсон нийт энгийн хувьцаа эзэмшигчдэд хуваарилах боломжтой ашгийг нийт эргэлтэнд байгаа энгийн хувьцааны тоонд харьцуулж тооцдог энгийн нэгж хувьцаа бүрээс олж байгаа ашгийн хэмжээ.

Earnings yield Ашиг үнийн харьцаа Ашиг ба хувьцааны зах зээлийн үнийн харьцаа.

EBIT-EPS approach EBIT-EPS –ын хамаарлын шинжилгээ

Татвар ба хүүгийн зардлын өмнөх орлого (EBIT)-ын хүлээгдэж буй янз бүрийн хувилбаруудын дундаас нэгж хувьцааны ашгийг (EPS) хамгийн их байлгах капиталын бүтцийг сонгох арга.

Economic conversion quantity (ECQ)

Эдийн засгийн хөрвүүлэлтийн тоо

Арилжаалагдах үнэт цааснаас мөнгөн хөрөнгөд, мөнгөн хөрөнгөөс арилжаалагдах үнэт цаасанд хөрвүүлэх хамгийн бага зардал бүхий хөрвүүлэлтийн тоо.

Economic earnings Эдийн засгийн ашиг Компанийн үйлдвэрлэлийн чадварт өөрчлөлт гараагүй байсан ч мөнхийн төлбөрийн чадвартай байх эдийн засгийн тооцоолол.

Economic order quantity (EOQ) model

Захиалгын оновчтой тоо хэмжээний загвар

Хадгалалтын болон захиалгын нийт зардлыг хамгийн бага түвшинд байлгах захиалгын оновчтой тоо хэмжээг тодорхойлдог бараа материалын нөөцийн удирдлагын загвар.

Economic value added Эдийн засгийн нэмэгдсэн үнэлэмж

Татварын дараахь ашгаас хөрөнгө оруулалтын санхүүжилтийн зардлыг хасах замаар хөрөнгө оруулалт нь эзэмшигчдийн баялагт эерэгээр нөлөөлсөн эсэхийг тооцдог түгээмэл арга.

Effective (true) interest rate Жинхэнэ хүүгийн хувь Зээлдүүлэгчээс жинхэнээр авсан буюу зээлдэгчээс жинхэнэ төлсөн хүүгийн хувь.

Page 38: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 38

Resource

Investment Capital

Effective annual rate Жилийн жинхэнэ хүүгийн хувь

Нийлмэл хүүгийн аргыг ашиглаж тооцсон үнэт цаасны жилийн хүүгийн хувь.

Effective duration for MBS (mortgage-backed securities)

Моргэйжоор баталгаажсан үнэт цаасны үргэлжлэх бодит хугацаа

Хүүгийн түвшин өөрчлөгдөх нь моргэйжийн урьдчилан барагдуулалтад хэрхэн нөлөөлөхийг харуулдаг үргэлжлэх хугацааны хэмжүүр.

Efficient frontier Үр ашигтай хязгаар Багцын эрсдлийн түвшин бүрт хүлээгдэж байгаа өгөөжийн хамгийн их утгыг илэрхийлсэн график.

Efficient market Үр ашигтай зах зээл

Бүх хөрөнгө оруулагчид нь ижил мэдээлэлтэй, үнэт цаасны талаар адил хүлээлттэй, хөрөнгө оруулалтын хязгаарлалт, татвар, гүйлгээний зардал байхгүй, бүгд үнэт цаасыг адил төстэйгээр авч үзэн оновчтой сонголт хийдэг, өндөр өгөөж, бага эрсдлийг сонгодог эрсдлээс зайлсхийгчид гэж хийсвэрлэх төгс зах зээл.

Efficient market hypothesis Үр ашигтай зах зээлийн таамаглал

Үнэт цаасны үнэ нь нийтэд дэлгэгдсэн бүх мэдээллийг бүрэн тусгадаг, шинэ мэдээллийг шуурхай хүлээж авдаг, бүх хувьцаа нь зах зээлийн шударга үнэтэй учраас хөрөнгө оруулагчид буруу үнэлэгдсэн үнэт цаасыг хайх гэж цаг гарздах шаардлагагүй, тэнцвэртэй төгс зах зээл.

Efficient portfolio Үр ашигтай багц Эрсдлийн өгөгдсөн хэмжээнд өгөөжийг хамгийн дээд түвшинд хүргэх, эсвэл өгөөжийн өгөгдсөн түвшинд эрсдлийг хамгийн доод хэмжээнд барих багц.

End of month (EOM) Сарын эцэс Тайлант сарын бүх худалдан авалтын зээлийн хугацаа нь түүний дараа сарын эхний өдрөөс эхэлнэ.

Ending cash Мөнгөн хөрөнгийн эцсийн үлдэгдэл

Бэлэн мөнгөний эхний үлдэгдэл ба цэвэр мөнгөн урсгалын нийлбэр.

Endowment funds Хандивын сан Ашгийн бус байгууллагын нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг багцийн хөрөнгө оруулалтын сан.

Page 39: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 39

Resource

Investment Capital

Equally weighted index Тэнцүү жигнэсэн индекс

Үнэт цаасны өгөөжүүдийн энгийн дунджаар тооцсон индекс.

Equipment trust certificates Тоног төхөөрөмжийн сертификат

Сертификатын борлуулж онгоц, тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл, вагон зэргийн худалдан авалтыг санхүүжүүлнэ. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг тоног төхөөрөмжөө компаниудад түрээслэнэ. Түрээсийн төлбөр нь төлөгдөж дуусмагц тоног төхөөрөмж нь компанийн өмчлөлт шилжинэ.

Equity Хувьцаа

Энгийн эсвэл давуу эрхт хувьцаа буюу өмчлөх эрх олгодог үнэт цаас. Энгийн хувьцаа эзэмшигчид нь компанийн ТУЗ-ын гишүүдийг сонгох болон бусад өндөр ач холбогдол бүхий шийдвэрүүдэд санал өгөх эрхтэй.

Equity capital Хувьцаат капитал (Өөрийн хөрөнгө)

Компанид оруулсан хувь нийлүүлэгчдийн хөрөнгө.

Equity funds Хувьцааны сан Хувьцаанд төвлөрч хөрөнгө оруулдаг хамтын сангийн хэлбэр.

Ethics Ёс зүй Бизнесийн шийдвэр гаргах ѐс зүйн стандарт.

Eurobond Евробонд

Зээлдэгч аль нэг улсад бонд гаргахдаа түүнийгээ тухайн улсын мөнгөний нэгжээс өөр мөнгөний нэгжээр нэрлэн гаргах үйлдэл. Ж: Австралийн компани Япон улсад АНУ-ын доллараар нэрлэгдсэн бонд гаргаж болно.

Eurobond market Евро бондын зах зээл Арилжаалагдах улсын мөнгөний нэгжээс бусад орны мөнгөний нэгжээр нэрлэгдсэн бондуудын зах зээл.

Eurocurrency loan market Евро зээлийн зах Олон улсын банкуудаас зээлийн шугамын хэлбэрээр олон улсын корпораци, засгийн газруудад олгодог урт хугацаатай хөвөгч хүүтэй зээллэг.

Page 40: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 40

Resource

Investment Capital

Eurocurrency market Евро валютын зах зээл

Бүс нутгийн мөнгөний зах зээлийн олон улсын эквивалент. Энэ нь америк доллар, евро болон бусад хөрвөх чадвар сайтай мөнгөн тэмдэгтүүдээр илэрхийлэгдсэн банкны богино хугацаат хадгаламжуудын зах зээл юм.

Eurodollar deposits Евродолларын хадгаламж

АНУ-аас бусад улсын банкинд байршсан долларын хадгаламж.

European option Европ опшин Зөвхөн хугацааны эцэст хэрэгжүүлэх боломжтой опшин.

EX dividend Ногдол ашгийн өмнөх үеийн арилжаа

Ногдол ашгийн бүртгэлийн огнооноос ажлын 2 өдрийн өмнө эхэлж тооцсон ногдол ашиг авах эрхгүйгээр зарагддаг хувьцааны арилжаа.

EX rights Өмнөх эрх

Нэг бол хугацаа нь дууссан, эсвэл өөр хөрөнгө оруулагч руу эрх нь шилжсэн, эсвэл аль хэдийн хэрэгжсэн гэх зэрэг аль нэг шалтгааны улмаас арилжаалагддаг ч ямар ч эрх олгохоо больсон үнэт цаасуудад хамаарна (Ж: санал өгөх эрх).

Excess cash balance Мөнгөн хөрөнгийн илүүдэл

Бэлэн мөнгөний эцсийн үлдэгдэл нь компанид зайлшгүй шаардлагатай нөөц үлдэгдлээс илүүдэж хөрөнгө оруулалт хийх боломжтой эх үүсвэр.

Excess return Илүүдэл өгөөж Эрсдэлгүй активын өгөөжөөс давсан өгөөжийн хувь.

Exchange rate Валютын ханш Дотоодын мөнгөн тэмдэгтийг гадаадын мөнгөн тэмдэгтээр солилцох ханш.

Exchange rate risk Валютын ханшны эрсдэл

Валютын ханшны гэнэтийн өөрчлөлтөөс шалтгаалж төслийн мөнгөн урсгалын үнэлэмж (үнэ цэнэ) буурах эрсдэл.

Page 41: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 41

Resource

Investment Capital

Exercise price Хэрэгжүүлэх үнэ Опшин эзэмшигч нь хувьцаа авах баталгаат эрхээ хэрэгжүүлж суурь үнэт цаасыг худалдаж авах боломжит үнэ.

Expectations hypothesis Хүлээлтийн таамаглал

Жилийн хүүгийн муруй нь хөрөнгө оруулагчаас тооцох ирээдүйн хүүгийн талаархи хүлээлтийн таамаглалыг тусгадаг гэж үзэх онол. Инфляцийн хүлээлт өсвөл жилийн хүүгийн муруй дээшээ хазайна, буурвал доошоо хазайна.

Expected return Хүлээгдэж буй өгөөж

Магадлалтай өгөөжүүдийн дундаж өгөөж. E(R) = Σ Pi x Ri i=1,...n Pi - Магадлал Ri - Боломжит өгөөж

Expected return-beta relationship

Хүлээгдэж буй өгөөж-бетагийн хамаарал

Үнэт цаасны урамшуулал (хүлээгдэж буй илүүдэл өгөөж) нь бетатай пропорциональ хамааралтай гэж үзэх хөрөнгө активын үнэлгээний загвар.

Extendible notes Сунгах бонд

Анхнаасаа 1-5 жилийн богино хугацаатай гаргасан, бонд эзэмшигчийн сонголтоор төсөөтэй хугацаагаар сунгах боломжтой бонд. Хүү нь хугацааны эцэст өөрчлөгдөх тул хөвөгч хүүтэй бондтой төстэй.

Extension Сунгалт Шууд биш боловч авлагаа дараа бүрэн авахаар тохиролцсон компанийн зээлдүүлэгчдийн хэлцэл.

External financing required ("plug" figure)

Гадны санхүүжилтийн хэрэгцээ ("бөглөө" үзүүлэлт)

Таамаглан тооцох аргын үед гадны санхүүжилтийн хэрэгцээ нь тэнцлийг тэнцүүлэгч бөглөө үзүүлэлт болдог.

External forecast Гадаад таамаглал Эдийн засгийн зарим гадаад үзүүлэлтүүд ба компанийн борлуулалт хоорондын хамааралд үндэслэсэн борлуулалтын таамаглал.

Extra dividend Илүү ногдол ашиг Хувьцааны ашиг нь ердийнхөөс илүү гарсан тохиолдолд нэмж хуваарилдаг ногдол ашиг.

Page 42: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 42

Resource

Investment Capital

6 F

Face value, par value (bond)

Нэрлэсэн үнэ (бонд) Хугацааны эцэст төлөгдөх бондын нэрлэсэн үнийн төлбөр.

Factor Фактор Дансны авлагыг худалдан авах чиглэлээр мэргэжсэн санхүүгийн байгууллага.

Factor model Хүчин зүйлсийн загвар Хувьцааны өгөөжийн хувь дахь компанийн онцлогтой эрсдэл ба системийн эрсдлийг харьцуулан хэмждэг статистикийн загвар.

Factor portfolio Хүчин зүйлийн багц Нэг хүчин зүйлийн хувьд бета нь 1-тэй тэнцүү, бусад хүчин зүйлсийн хувьд бета нь 0-тэй тэнцүү байгуулагдсан сайн тархаагдсан багц.

Factoring accounts receivable

Факторинг-дансны авлагаа худалдах

Дансны авлагаа факторын болон санхүүгийн байгууллагуудад хямдралтай худалдаж эх үүсвэр олж авах.

Federal agency issues Холбооны агентлагийн үнэт цаас

АНУ-ын сангийн яамны баталгаагүйгээр Холбооны агентлагуудаас гаргадаг бага эрсдэлтэй үнэт цаас.

Federal funds Холбооны нөөц Холбооны нөөцийн банкууд оролцдог арилжааны банкуудын хоорондын зээлийн гүйлгээ.

FIFO Файфо Эхэлж орлогодсон нь эхэлж зарлагадна гэсэн бараа материалын нөөцийн үнэлгээний бүртгэлийн арга.

Page 43: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 43

Resource

Investment Capital

Filter rule Шүүлтүүрийн дүрэм Саяхан болж өнгөрсөн үнийн өөрчлөлтийн хандлагад үндэслэн хувьцааг авах буюу зарах дүрэм.

Finance Санхүү Мөнгийг удирдах урлаг, ухаан.

Financial (capital) lease Санхүүгийн түрээс Урт (5 аас дээш жилийн) хугацаатай, түрээсийн нийт төлбөр нь түрээсэлсэн хөрөнгийн өртгөөс илүү, цуцлагдах боломжгүй түрээсийн гэрээ.

Financial Accounting Standards Board (FASB)

Санхүүгийн бүртгэлийн стандартын зөвлөл

Нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмыг тунхагладаг нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн байгууллага.

Financial assets Санхүүгийн актив Бодит активаас авах авлага буюу бодит активын бий болгодог орлого.

Financial break-even point Санхүүгийн хугарлын цэг

Татвар ба хүүгийн зардлын өмнөх орлого (EBIT) нь нийт санхүүгийн тогтмол зардлаа дөнгөж хаах түвшин буюу нэгж хувьцааны орлого (EPS) нь тэгтэй тэнцүү байх (EBIT)-ын түвшин.

Financial engineering Санхүүгийн зохион бүтээл

Сонирхогч этгээдийн захиалгад нийцүүлэн үнэт цаасыг бий болгох, зохион бүтээх үйл явц.

Financial institution Санхүүгийн байгууллага

Засгийн газар, бизнесийн байгууллага, хувь хүмүүсийн хадгаламжийг зээл ба хөрөнгө оруулалт болгон дамжуулдаг зуучлагчид.

Financial intermediaries Санхүүгийн зуучлагчид Зээлдүүлэгчээс эх үүсвэр авч зээлдэгчид зээл олгох хэлбэрээр зээлдэгч зээлдүүлэгчийг холбодог байгууллага.

Page 44: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 44

Resource

Investment Capital

Financial leverage Санхүүгийн хөшүүрэг Зээл буюу санхүүжилтийн тогтмол зардлыг ашиглаж нэгж хувьцаанд ногдох ашгийг (EPS) нэмэгдүүлэх үйл явц.

Financial management Санхүүгийн удирдлага Бизнесийн байгууллага дахь санхүүгийн менежерийн хариуцсан үүрэг.

Financial manager Санхүүгийн менежер

Санхүүгийн, санхүүгийн бус, хувийн, олон нийтийн, том, жижиг, ашгийн, ашгийн бус бүхий л төрлийн компани байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг удирддаг ажилтан.

Financial markets Санхүүгийн зах зээл Мөнгөн хөрөнгийн илүүдэлтэй байгаа хэсэг болон хомсдолтой байгаа хэсгүүдийн хооронд шууд арилжаа хийгддэг зах зээл.

Financial merger Санхүүгийн нэгдэлт Зорилтот компанийн бүтцийг өөрчилж мөнгөн урсгалыг нь сайжруулан далд үнэлэмжийг нь ил болгох зорилгоор хийх нэгдэлтийн гүйлгээ.

Financial planning process Санхүүгийн төлөвлөлтийн үйл явц

Урт хугацааны (стратегийн) санхүүгийн төлөвлөгөө, түүнийг удирдлага болгон богино хугацааны (үйл ажиллагааны) төлөвлөгөө боловсруулах, төсөвлөх үйл явц.

Financial risk Санхүүгийн эрсдэл Санхүүгийн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэх эрсдэл.

Financial services Санхүүгийн үйлчилгээ Санхүүгийн бүтээгдэхүүнийг бий болгож, тэдгээрийг хувь хүн, бизнесийн байгууллага, засгийн газарт хүргэх үйл явц.

Financing flows Санхүүжилтийн мөнгөн урсгал

Өр ба хувьцааны санхүүжилтийн үйл ажиллагааны үр дүнд бий болох бэлэн мөнгөний урсгал, зээл авах ба төлөх, хувьцаагаа зарах ба буцааж худалдаж авах, бэлнээр ногдол ашиг төлөхөөс үүсэх мөнгөний урсгал.

Finished goods inventory Бэлэн бүтээгдэхүүний нөөц

Үйлдвэрлэгдэж дууссан боловч зарагдаж амжаагүй байгаа зүйлс.

Page 45: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 45

Resource

Investment Capital

Fiscal policy Сангийн бодлого Эдийн засгийг тогтворжуулах зорилгоор засгийн газрын зардал болон татварыг өөрчлөх бодлого.

Five C's credit Зээл олгоход баримтлах Таван “Си”-гийн зарчим

Зээлдэгчийн зээл төлөх чадварыг тодорхойлох зорилгоор компанийн зээлийн шинжээчдээс хэрэглэдэг 5 гол хэмжүүр Character (Зээлдэгчийн түүх), Capacity (Төлбөрийн чадвар), Capital (Санхүүгийн чадвар), Collateral (Барьцаа хөрөнгө), Conditions (Гадаад нөхцөл).

Fixed income funds Тогтмол орлоготой үнэт цаасны сан

Тогтмол орлоготой үнэт цаасанд төвлөрч хөрөнгө оруулдаг хамтын сангийн хэлбэр.

Fixed income securities Тогтмол орлоготой үнэт цаас

Бонд гэх мэтийн тодорхой хугацаанд тодорхой мөнгөн орлого авчирдаг үнэт цаас.

Fixed rate loan Зээлийн тогтмол хүү Зээл олгох үеийн суурь хүүн дээр нэмэгдэл хүүг нэмж тогтоогоод, зээлийн хугацаа дуусах хүртэл мөрддөг тогтмол хүү.

Fixed rate mortgage Тогтмол хүүтэй моргэйж

Тогтмол хүүтэй, моргэйжийн хугацаанд сар бүр тэнцүү хэмжээн төлбөр төлөгддөг, үл хөдлөх хөрөнгөөр барьцаалагдсан зээл.

Flat yield curve Жилийн хүүгийн параллель муруй

Богино ба урт хугацаатай зээлийн хүү харьцангуй адилхан болохыг харуулах жилийн хүүгийн муруй.

Float Замд яваа мөнгө Төлбөр хариуцагчаас шилжүүлсэн мөнгө төлбөр хүлээн авагчийн дансанд ороогүй байх нөхцөл.

Floating inventory lien Бараа материалын барьцаанаас авах авлага

Зээлдэгчийн барьцаалуулсан бараа материалын үлдэгдлээс авах зээлдүүлэгчийн авлага.

Page 46: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 46

Resource

Investment Capital

Floating-rate bonds Хөвөгч хүүтэй бонд Зах зээлийн нөхцлийг харгалзан хүү нь тодорхой хязгаарын дотор үе үе хэлбэлзэх боломжтой бонд.

Floating-rate loan Зээлийн хөвөгч хүү Зээл олгох үеийн суурь хүүн дээр нэмэгдэл хүүг нэмснээр тогтоогддог, зээлийн хугацаа дуусах хүртэл суурь хүүгийн өөрчлөлтийг даган хөвдөг хүү.

Floor broker Давхрын брокер Хөрөнгийн биржийн суудал эзэмшигч, бие даасан гишүүн брокер.

Flotation costs Гаргалтын зардал Үнэт цаасыг гаргаж борлуулахтай холбогдсон нийт зардал.

Foreign bond Гадаадын бонд

Хөрөнгө оруулагчийн орны мөнгөн тэмдэгтээр илэрхийлэгдсэн, хөрөнгө оруулагчийн орны зах зээл дээр зарагддаг, гадаадын компани, засгийн газраас гаргаж буй бонд.

Foreign direct investment Гадаадын шууд хөрөнгө оруулалт

Гадаад улс руу хийх хөрөнгө, менежмент, техникийн шилжүүлэг.

Foreign exchange manager Гадаад валютын менежер

Гадаад валютын ханшны өөрчлөлтөөс учрах эрсдлийг удирдаж байдаг компанийн менежер.

Forward contract Форвард хэлцэл Урьдчилан тохирсон тодорхой үнээр, тодорхой хугацаанд активыг хүргэж өгөх үүрэг.

Forward rate Форвард үнэ

Мөнгөн тэмдэгт, эсвэл бараа бүтээгдэхүүн, эсвэл ямар нэг өөр төрлийн активыг ирээдүйд дамжуулахад гарах өртөг. Форвард үнэ нь ирээдүйн хэлцлийн үнийг тодорхойлоход ашиглагдна.

Page 47: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 47

Resource

Investment Capital

Forward rate (bond) Форвард хүү (бонд)

Урт хугацаатай бондын хүлээгдэж буй өгөөжийг богино хугацаатай бондын өгөөжтэй хугацааг нь сунгах замаар тэнцүүлэн тооцдог богино хугацаат ирээдүйн хүү.

Fourth market Дөрөвдөгч зах зээл Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцааг хөрөнгө оруулагчид брокерийн зуучлалыг алгасан өөр хоорондоо шууд арилжих үйл явц.

Friendly merger Нөхөрсөг нэгдэлт Зорилтот компанийн удирдлага нь дэмжиж, хувь нийлүүлэгчид нь баталсан нэгдэлтийн гүйлгээ.

Fully diluted EPS Нэгж хувьцаанд бүрэн уусгасан ашиг

Тэнцлийн гадуурх бүх төрлийн үнэт цаасыг хөрвүүлэн, хэлцлийг хэрэгжүүлсний эцэст нийтэд нь энгийн хувьцаанд шилжүүлж тооцсон нэгж хувьцааны ашиг.

Fully modified mortgage pool

Бүрэн шинэчлэгдсэн моргэйжийн багц

Үнэт цаас эзэмшигчдийн үндсэн авлага, хүүгийн авлагыг баталгаажуулсан моргэйжийн багц.

Fundamental analysis Суурь шинжилгээ Компанийн ашиг, ногдол ашиг, ирээдүйн төлөв, эрсдэл, хүүгийн хүлээгдэж буй хувь зэрэг хувьцааны үнийг тодорхойлогч хүчин зүйлсийн судалгаа.

Future value Ирээдүйн үнэлэмж (үнэ цэнэ)

Тодорхой хугацааны хооронд нийлмэл хүүг ашиглан тооцдог мөнгөний өнөөгийн дүнгийн ирээдүйн үнэлэмж (үнэ цэнэ).

Future value interest factor (FVIF)

Ирээдүйн үнэлэмжийн (үнэ цэнийн) хүүгийн хүчин зүйл

Хүүгийн хувь тодорхой нөхцөлд, өнөөгийн мөнгөний ирээдүйн үнэлэмжийг (үнэ цэнийг) тооцоход ашигладаг үржүүлэгч.

Future value interest factor for an annuity (FVIFA)

Үе тутмын төлбөр дэх ирээдүйн үнэлэмжийн (үнэ цэнийн) хүүгийн хүчин зүйл

Хүүгийн хувь тодорхой нөхцөлд, энгийн үе тутмын төлбөрийн ирээдүйн үнэлэмжийг (үнэ цэнийг) өгөгдсөн хугацааны дараа тооцоход ашигладаг үржүүлэгч.

Page 48: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 48

Resource

Investment Capital

Futures contract Ирээдүйн хэлцэл Активыг урьдчилан тохирсон үнээр, тодорхой хугацааны дараа худалдах буюу худалдан авах үүрэг.

Futures price Ирээдүйн хэлцлийн үнэ

Ирээдүйн хэлцлийн хугацааны эцэст төлөхөөр урьдчилан тохиролцсон үнэ.

Page 49: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 49

Resource

Investment Capital

7 G

Generally accepted accounting principles (GAAP)

Нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд

Санхүүгийн бүртгэлийн стандартын зөвлөлөөс баталсан санхүүгийн бүртгэл, тайланг бэлтгэх, хөтлөх тэргүүн туршлага, журмын үндсэн чиглэл.

Golden parachutes Алтан шүхэр стратеги

Зорилтот компани нь бусад компанийн эзэмшилд очсон нөхцөлд зорилтот компанийн гол удирдлагуудад томоохон хэмжээний урамшуулал өгөхөөр тусгасан хөдөлмөрийн гэрээ. Эзэмшигч компанийн хувьд энэ нь ихээхэн зардалтай байдаг учраас зорилтот компанийн хувьд хамгаалалт болдог.

Greenmail Ногоон шуудан стратеги

Зорилтот компани нь өөрийн нэг буюу хэд хэдэн хувь нийлүүлэгчээс ихээхэн хэмжээний хувьцааг хувийн хэлцлээр зах зээлийн үнээс дээгүүр үнээр буцаан худалдаж авч дээрэнгүй эзэмшлээс хамгаалдаг стратеги.

Gross domestic product Дотоодын нийт бүтээгдэхүүн

Нэг улсад тодорхой хугацааны дотор үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээний зах зээлийн үнэлэмж (үнэ цэнэ).

Gross profit margin Нийт ахуйц ашиг

Борлуулсан барааны өртгөө төлсний дараа үлдэж байгаа борлуулалтын төгрөг тутмын ашгийн хувь. Борлуулалтаас борлуулсан барааны өртгийг хасч (нийт ашиг гарна) борлуулалтын дүнд хувааж тооцно.

Page 50: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 50

Resource

Investment Capital

8 H

Hedge ratio Хамгаалалтын харьцаа Хамгаалагдсан хөрөнгийг нийт хөрөнгөд харьцуулсан харьцаа.

Hedge ratio or delta Хамгаалалтын харьцаа буюу дельта

Опшин эзэмшихийн тусгай стратеги. Энэ стратегийг дагадаг хөрөнгө оруулагч активын үнийн хэлбэлзлийн эрсдлээс өөрийгөө хамгаалахын тулд түүн дээр суурилсан опшиныг эсрэг хугацаатайгаар зэрэг эзэмшдэг. Суурь актив, опшин хоѐрын хоорондын хамаарал нь дельта коэффициент юм.

Hedging Хамгаалах Үнийн тааламжгүй өөрчлөлтийн эрсдлээс хамгаалах, зайлсхийх.

Historic weights Урт хугацааны үнэлгээний жин

Капиталын жинхэнэ бүтцэд тулгуурласан бүртгэлийн буюу зах зээлийн үнэлгээний жин.

Holders of record Бүртгэлээр эзэмшигчид

Хувьцааны бүртгэлийн өдрөөр эрэмбэлэгдсэн компанийн хувьцаа эзэмшигчдийн жагсаалт.

Holding company Толгой компани Нэг буюу түүнээс дээш тооны компанийн хяналтын багцыг эзэмшдэг компани.

Holding period return Эзэмших хугацааны өгөөж

Хөрөнгө оруулалтын хугацааны өгөөж буюу үнэт цаасны үнийн өөрчлөлт ба орлогыг багтаасан нийт өгөөж.

Horizon analysis Хэтийн төлөвийн анализ

Хөрөнгө оруулалтын багцын хүлээгдэж буй өгөөжийг хэд хэдэн мөчлөгт (хөрөнгө оруулалтын хэтийн төлөвт) хувааж илүү бодитой боломжит үр дүнг тодорхойлох анализ.

Page 51: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 51

Resource

Investment Capital

Horizon analysis (bond) Хэвтээ шинжилгээ (бонд)

Хөрөнгө оруулалтын хугацааны эцэс дэх жилийн хүүгийн муруйг таамаглах замаар бондын өгөөжийг урьдчилан таамаглах үйл явц.

Horizontal merger Хэвтээ нэгдэлт Нэг төрлийн бизнес эрхэлдэг компаниудын нэгдэлт.

Hostile merger Дээрэнгүй нэгдэлт Зорилтот компанийн удирдлагын дэмжлэгийн авалгүйгээр зах зээл дээрээс хувьцааг нь худалдан авч хяналтыг тогтоох нэгдэлтийн гүйлгээ.

Hostile takeover Дээрэнгүй эзэмшил Компанийн удирдлагын дэмжлэггүйгээр гаднын бүлэг компанийн хувьцааг зах дээрээс худалдан авч хяналт тогтоох оролдлого.

Page 52: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 52

Resource

Investment Capital

9 I

Immunization Дархлаажуулалт Цэвэр өөрийн хөрөнгөө хүүгийн өөрчлөлтөөс хамгаалах стратеги.

Implied price of a warrant Баталгаат эрхийг илэрхийлсэн үнэ

Бондод хавсрагдсан баталгаат эрх бүрт бодитой төлөх үнэ.

Implied volatility Шууд бус хэлбэлзэл Опшины зах зээлийн үнэлэмжтэй (үнэ цэнэтэй) нийцсэн хувьцааны өгөөжийн стандарт хазайлт.

In the money Mөнгөн доторхи Хэрэгжүүлэхэд ашигтай опшин.

Incentive plans Урамшууллын төлөвлөгөө

Удирдлагын урамшууллын төлөвлөгөө нь нэмэгдэл хөлсийг хувьцааны үнэтэй холбох байдлаар хэрэгжүүлдэг ба хамгийн нийтлэг урамшууллын төлөвлөгөө нь хувьцаа худалдан авахыг сонгох эрх (хувьцааны сонголт) юм.

Income bonds Орлогын бонд Орлого нь бүрдсэн нөхцөлд л хүүгийн төлбөрийг хийхийг шаардах бонд. Гол төлөв доголдсон компанийн бүтцийн өөрчлөлтөд зориулж гаргадаг.

Income statement Орлогын тайлан Тодорхой хугацааны турш компаниас явуулсан үйл ажиллагааны санхүүгийн үр дүнг харуулдаг тайлан.

Incremental cash flows Нэмэлт мөнгөн урсгал Санал болгосон хөрөнгийн зарцуулалтын үр дүнд бий болох хүлээгдэж буй нэмэлт мөнгөн урсгал (орох буюу гарах мөнгөн урсгал).

Page 53: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 53

Resource

Investment Capital

Indenture Бондын гэрээ Бондыг гаргагч ба эзэмшигчийн эрх үүргийг тодорхойлсон гэрээ.

Independent projects Бие даасан төслүүд

Мөнгөн урсгал нь өөр хоорондоо хамааралгүй буюу нэг нь нөгөөгөөсөө үл хамаарах бие даасан төслүүд. Нэг төслийг хэрэгжүүлэх болсон нь нөгөө төслийг авч үзэхэд саад болохгүй.

Index arbitrage Индексийн арбитраж Ирээдүйн хэлцлийн бодит үнэ ба түүний онолын тэнцвэрт үнэлэмжийн зөрүүг ашиглаж эрсдэлгүйгээр ашиг олох стратеги.

Index fund Индексийн сан

S&P500 гэх зэрэг зах зээлийн нийтлэг индексийн өгөөжтэй ижил төстэй өгөөж авах зорилготойгоор багцаа сонгодог хамтын сангийн хэлбэр. Энэхүү сангууд зорилгодоо хүрэхийн тулд тухайн индекс-д багтсан хэсэг бүлэг эсвэл бүх компаниудын үнэт цаасанд хөрөнгөө тархаан байршуулдаг.

Index model Индексийн загвар Системийн эрсдлийн хүчин зүйлсийг S&P500 гэх зэрэг зах зээлийн индексээр төлөөлүүлж тооцдог хувьцааны өгөөжийн загвар.

Individual investors Хувь хөрөнгө оруулагчид

Хувийн хөрөнгө оруулалтын зорилгоор харьцангуй цөөн тооны хувьцаа худалдаж авсан хөрөнгө оруулагчид.

Industry life cycle Салбарын амьдралын мөчлөг

Нас нь тогтворжих хүртлээ туулж өнгөрүүлдэг мөчлөгийн үе шатууд.

Inflation Инфляци Бараа үйлчилгээний ерөнхий үнийн түвшний өсөлт.

Informational content Ногдол ашгийн мэдээлэл

Компанийн ногдол ашгаар дамжиж ирээдүйн орлогын талаар өгөгддөг мэдээлэл. Хувьцаа эзэмшигчид энэ мэдээлэлд үндэслэн хувьцааг дээгүүр эсвэл доогуур үнэлэхээ шийддэг.

Page 54: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 54

Resource

Investment Capital

Initial investment Анхны хөрөнгө оруулалт

Санал болгосон төсөлд хамаарах хугацааны эхний мөнгөн зарлага.

Initial public offering (IPO) Анхны нийтийн арилжаа

Хаалттай компани нээлттэй болж анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгох арилжаа.

Insider information Дотоод мэдээлэл Компанийн захирал, зөвлөлийн гишүүд, бусад илүү эрхтэй этгээдийн олж авдаг нийтэд дэлгэгдээгүй мэдээлэл.

Installation costs Суурилуулалтын зардал

Хөрөнгийг үйл ажиллагаанд ашиглахад бэлэн байдалд оруулахад шаардагдах бүх нэмэлт зардал.

Installed cost of new asset Шинэ хөрөнгийн суурилуулалтын зардал

Шинэ хөрөнгийн зардал ба суурилуулалтын зардлын нийлбэр буюу хөрөнгийн элэгдэл тооцох өртөг.

Institutional investors Байгууллагын хөрөнгө оруулагчид

Даатгалын компани, хамтын сан, тэтгэврийн сан зэрэг бусад хүмүүсийн мөнгийг хөлсөөр удирддаг, хөрөнгө оруулалтанд мэргэшсэн, их хэмжээний үнэт цаас худалдан авах чадвартай хөрөнгө оруулагчид.

Intercorporate dividends Компанийн эзэмшиж буй хувьцааны ногдол ашиг

Нэг компаниас өөрийн энгийн хувьцаа болон давуу эрхтэй хувьцаа эзэмшдэг өөр компанид төлж буй ногдол ашиг.

Interest only strips Хүүгийн стрипс Хөрөнгө оруулагчдад зөвхөн хүүгийн төлбөрийн мөнгөн орлогоос төлбөр хийдэг үнэт цаас.

Interest rate Хүү Зээлдэгчээс авсан мөнгөн хөрөнгийнхөө хөлсөнд зээлдүүлэгчид төлж байгаа төлбөр. Зээлдэгчийн хувьд мөнгө зээлсний зардал.

Page 55: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 55

Resource

Investment Capital

Interest rate parity relationship or covered interest arbitrage relationship

Хүүгийн тэнцвэрт харилцаа буюу хүүгийн хаагдах арбитраж

Арбитражийн боломжийг арилгадаг валютын спот (одоогийн) ба ирээдүйн ханшны хоорондын харилцаа.

Interest rate swap Хүүгийн своп Хоѐр үнэт цаасыг шууд биетээр нь солилгүйгээр хүүгийн мөнгөн урсгалыг солилцохоор хоѐр этгээдийн хооронд хийсэн арилжааны гэрээ.

Intermarket spread swap Зах хоорондын зөрүүний своп

Бондын зах зээлийн нэг сегментээс нөгөө сегмент руу шилжихэд зориулагдсан гүйлгээ.

Intermediate cash inflows Завсрын мөнгөн урсгал Төслийг хэрэгжүүлж дуусахаас өмнө хүлээн авсан мөнгөн орлого.

Internal forecast Дотоод таамаглал Компанийн борлуулалтын сувгуудын дотоод зөвшилцөлд үндэслэсэн таамаглал.

Internal rate of return (IRR) Өгөөжийн дотоод хувь Орох мөнгөн урсгалуудын өнөөгийн үнэлэмжийг (үнэ цэнийг) анхны хөрөнгө оруулалттай тэнцүүлж буй хямдруулалтын хувь.

Internal rate of return approach

Өгөөжийн дотоод хувийн арга

Өөр хоорондоо өрсөлдөх төслүүдээс өгөөжийн дотоод хувь хамгийн өндөртэйг сонгох арга.

International equity market Олон улсын хувьцааны зах зээл

Компаниас хувьцааныхаа багцуудыг олон орны хөрөнгө оруулагчдад нэгэн зэрэг арилжаалах боломжийг олгодог зах зээл.

Interval closed-end fund Интервалтай хаалттай сан

3, 6, 12 сарын интервалтайгаар нийт хувьцааны 5-25 хүртэлх хувийг хөрөнгө оруулагчаас худалдаж авах боломж бүхий хаалттай сан.

Intrinsic value Жам ѐсны үнэлэмж (үнэ цэнэ)

Өгөөжийн шаардагдах хувиар хямдруулсан компанийн ирээдүйн цэвэр мөнгөн орлогын өнөөгийн үнэлэмж (үнэ цэнэ).

Page 56: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 56

Resource

Investment Capital

Intrinsic value of option Опшины жам ѐсны үнэлэмж (үнэ цэнэ)

Активын зах зээлийн үнэ, хэрэгжүүлэх үнэ хоѐрын зөрүү буюу мөнгөн доторхи авах опшиныг шууд хэрэгжүүлснээр олж болох ашиг.

Inventory turnover Бараа материалын эргэлт

Бараа материалын хөрвөх чадварын хэмжүүр.

Inverted yield curve Жилийн хүүгийн урвуу муруй

Урт хугацаатай зээлийн хүү богино хугацаатай зээлийн хүүгээс хямд болохыг харуулах жилийн хүүгийн доошоо хазайсан муруй.

Investment Хөрөнгө оруулалт Ирээдүйд илүү нөөц бий болгох хүлээлттэйгээр өнөөгийн нөөцийг хуваарилан ашиглах.

Investment bank Хөрөнгө оруулалтын банк (ХОБ)

Олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг санхүүгийн зуучлагч байгууллага: 1. Компаниудад хөрөнгө оруулдаг урт хугацааны хөрөнгө оруулагч. 2. Компаниас ба засгийн газраас гаргасан үнэт цаасыг нийтэд арилжаалдаг санхүүгийн зуучлагч (андеррайтер). 3. Нэгдэлтийн үед тохиромжтой зорилтот компанийг нээн тодруулж хэлэлцээр өрнүүлэхэд туслалцаа үзүүлдэг санхүүгийн байгууллага (зөвлөгч, гүйлгээ/хэлцэл хариуцагч). 4. Том хэмжээний хөрөнгө оруулагчдад брокер болон үйлчилж хөрөнгийг нь удирддаг санхүүгийн байгууллага (брокер/дилер).

Investment company Хөрөнгө оруулалтын компани

1. Хувийн хөрөнгө оруулагчдын мөнгөн хөрөнгийг үнэт цаас болон бусад активт оруулдаг санхүүгийн зуучлагч. 2. Хөрөнгө оруулагчдын нэрийн өмнөөс сангуудыг удирддаг компани. Хөрөнгө оруулалтын компани хэд хэдэн хамтын сангуудыг зэрэг удирдах нь бий.

Investment flows Хөрөнгө оруулалтын мөнгөн урсгал

Хөрөнгө оруулалтын шинж чанартай болон үндсэн хөрөнгийн худалдан авалт, борлуулалтаас үүсэх бэлэн мөнгөний урсгал.

Page 57: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 57

Resource

Investment Capital

Investment grade bond Хөрөнгө оруулалтын зэрэглэлтэй бонд

Стандарт энд Пүүрз ВВВ, Мүүдийз Ваа ба түүнээс дээгүүр зэрэглэлтэй бонд.

Investment horizon Хөрөнгө оруулалтын хүрээ

Хөрөнгө оруулалтыг бэлэн мөнгөд хөрвүүлэхээр төлөвлөсөн хугацаа.

Investment opportunities schedule (IOS)

Хөрөнгө оруулалтын боломжийн хуваарь

Төслүүдийг өгөөжийн дотоод хувиар нь хамгийн өндрөөс буурах дарааллаар жагсааж харгалзах хөрөнгө оруулалтын төсөвтэй холбосон график.

Investment opportunity set Хөрөнгө оруулалтын боломжит тавил

Эрсдэл өгөөжийн хослол бүхий багцын хувилбарууд.

Investment risk management

Хөрөнгө оруулалтын эрсдлийн удирдлага

Хөрөнгө оруулсны үр дүнд алдагдал хүлээх боломжийг багасгах эрсдлийн удирдлага.

Involuntary reorganization Албадан дахин зохион байгуулалт

Дампуурсан компанийн зээлдүүлэгчдийн нэрийн өмнөөс гаргадаг компанийн бүтцийг дахин өөрчилж өглөгөө төлөхийг илэрхийлсэн өргөдөл.

Issued shares Эргэлтийн хувьцаа Эргэлтэнд гаргасан нийт хувьцаа. Энэ нь нийтийн эзэмшлийн хувьцаа ба компанийн мэдлийн хувьцааны нийлбэрээр тодорхойлогддог.

Page 58: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 58

Resource

Investment Capital

10 J

Jensen measure Женсений хэмжүүр Хөрөнгө оруулалтын альфа хэмжүүр. Активын үнэлгээний загвараар тогтоосноос илүү гарсан дундаж өгөөж.

Judgmental approach Таамаглан тооцох арга

Тэнцлийн зарим үзүүлэлтийг таамаглаж, бусдыг нь тооцоолон гаргаж, гадны санхүүжилтийг тэнцлийн зөрүүг бөглөх үзүүлэлт болгон ашигладаг тэнцлийн төсөл боловсруулдаг арга.

Junk bonds Өндөр эрсдэлтэй бонд Стандарт энд Пүүрз ВВ, Мүүдийз Ва ба түүнээс доогуур ангиллын бонд.

Just-in-time (JIT) system Яг цагт нь систем

Бүтээгдэхүүний орц материал, түүхий эдийг үйлдвэрлэлд яг хэрэгтэй цагт нь ирүүлэх замаар бараа материалын нөөцийг хамгийн бага байлгадаг удирдлагын систем.

Page 59: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 59

Resource

Investment Capital

11 L

Leading economic indicators

Эдийн засгийн тэргүүлэх үзүүлэлтүүд

Эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөхөөс түрүүлж өсөж буурч байдаг үзүүлэлтүүд.

Lease-versus-purchase (or lease-versus-buy) decision

Түрээслэх-зээлээр авах (түрээслэх-авах) шийдвэр

Шинээр үл хөдлөх хөрөнгө авах гэж байгаа компанийн хувьд тулгардаг түрээслэх, зээлээр худалдан авах, эсвэл өөрт байгаа бэлэн мөнгөөрөө худалдан авах эсэхийг тодорхойлсон шийдвэр.

Leasing Түрээс Татвараас чөлөөлөгдөх тодорхой цуврал төлбөрийг гэрээний дагуу төлж үндсэн хөрөнгийг эзэмших үйл ажиллагаа.

Lessee Түрээслэгч Түрээсийн гэрээний дагуу үндсэн хөрөнгийн үйлчилгээг авагч.

Lessor Түрээслүүлэгч Түрээслүүлж байгаа үндсэн хөрөнгийн өмчлөгч.

Letter of credit Аккредитив

Компанийн харилцагч банкнаас гадаадын нийлүүлэгчид гаргаж өгдөг, гэрээний бүх нөхцөл биелсэн тохиолдолд нэхэмжлэлийн дагуу төлбөрийг хийхийг заасан банкны баталгаа.

Letter to Stockholders Хувьцаа эзэмшигчдэд илгээх захидал

Ерөнхийдөө хувьцаа эзэмшигчдийн жилийн тайлангийн эхний хэсэг бөгөөд удирдлагаас тайлагнадаг анхны мэдээлэл юм.

Leverage Хөшүүрэг

Зээллэгээр санхүүжих үйл явц буюу тогтмол зардалтай хөрөнгө, эх үүсвэрийг ашиглах замаар компанийг өмчлөгчдийн өгөөжийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа.

Page 60: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 60

Resource

Investment Capital

Leverage ratio Хөшүүргийн харьцаа Компанийн өр төлбөр ба нийт өөрийн хөрөнгийн харьцаа.

Leveraged buyout (LBO) Зээлээр худалдан авах Ихээхэн хэмжээний зээлийн эх үүсвэрийг ашиглан компанийг худалдан авах арга техник.

Leveraged lease Хөшүүргийн түрээс Үндсэн хөрөнгийн өртгийн 20 орчим хувийг түрээслүүлэгчээс хувь оролцоо болгон гаргаж үлдэх хэсгийг зээлдүүлэгч гаргах түрээс.

Leveraged recapitalization Зээлээр хөрөнгөжүүлэлтийн стратеги

Зээл авч ихээхэн хэмжээний ногдол ашиг хуваарилснаар санхүүгийн хөшүүргээ ихэсгэж эзэмшигдэхээс зайлсхийдэг зорилтот компанийн стратеги.

Lien Барьцаанаас авах авлага

Барьцаанаас авах нийтэд зарлагдсан хууль ѐсны авлага.

LIFO Лайфо Сүүлд орлогодсон нь эхэлж зарлагадна гэсэн бараа материалын нөөцийн үнэлгээний бүртгэлийн арга.

Limit order Хязгаарлалттай захиалга

Үнэт цаасны зах зээлийн үнэ тодорхой түвшинд хүрсэн тохиолдолд худалдаж авах буюу худалдах захиалга.

Limited liability corporation (LLC)

Хязгаарлагдмал хариуцлагатай компани

Үүсгэн байгуулагчдын тоо нь 50-аас дээшгүй, хаалттай захиалгын үндсэн дээр хувьцаагаа гаргадаг компани.

Limited Partnership (LP) Хязгаарлагдмал нөхөрлөл

Наад зах нь нөхөрлөлийн нэг гишүүн (ерөнхий гишүүн) бүрэн хариуцлагатай бусад гишүүд нь хязгаарлагдмал хариуцлагатай байдаг нөхөрлөл. Хязгаарлагдмал хариуцлагатай гишүүд нь компанийн удирдлагын үйл ажиллагаанд оролцдоггүй идэвхигүй хөрөнгө оруулагчид болно.

Page 61: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 61

Resource

Investment Capital

Line of credit Зээлийн шугам

1. Тодорхой хугацааны турш, тодорхой дүнгээр богино хугацаатай барьцаагүй зээл авахаар компани ба арилжааны банк хоѐрын хооронд байгуулсан гэрээ. 2. Харилцагчаас борлуулагч компанид төлөх өрийн дээд хэмжээ.

Liquidation value per share Нэгж хувьцааны үлдэгдэл өртгийн арга

Компанийн бүх активыг зах зээлийн үнээр нь зарж бүх өр төлбөрөө (давуу эрхтэй хувьцааны өглөгийг оруулаад) төлөөд үлдэх мөнгийг энгийн хувьцааны тоонд хуваасан дүн буюу нэгж энгийн хувьцааны жинхэнэ үнэлгээ.

Liquidity Хөрвөх чадвар

1. Актив болон үнэт цаас үнийн өөрчлөлтгүйгээр хурдан арилжаалагдах чанар.

2. Актив болон үнэт цаасыг маш хурдан мөнгөнд хөрвөх (мөнгө болгох) боломж.

Liquidity preference theory Хөрвөх чадварыг давууд үзэх онол

Урт хугацаатай үнэт цаасны хөрвөх чадвар нь сул, хүүгийн ерөнхий түвшнээс хамаарах нь хүчтэй байх тул дурын үнэт цаас гаргагчийн хувьд урт хугацаатай үнэт цаасны хүү нь богино хугацаатай үнэт цаасны хүүгээс өндөр байна, тийм учраас жилийн хүүгийн муруй дээшээ хазайна гэж үзэх онол.

Liquidity preferences Хөрвөх чадварыг давууд үзэх хандлага

Богино хугацаатай үнэт цаасыг давуутайд үзэх хөрөнгө оруулагчдын ерөнхий хандлага.

Liquidity premium Хөрвөх чадварын урамшуулал

Урт хугацаатай бондын эрсдлийг нөхөх зориулалтаар хөрөнгө оруулагчдаас шаарддаг нэмэгдэл өгөөж.

Load Шимтгэлийн төлбөр Хамтын сангийн арилжааны шимтгэлийн төлбөр.

Loan amortization Зээлийн барагдуулалт

Тодорхой хүүтэй зээлийг тодорхой хугацааны эцэст үндсэн өр, хүүгийн хамт бүрэн төлж барагдуулахын тулд жил тутам тэнцүү хэмжээтэй төлөх мөнгөн төлбөрийн тогтоолт.

Page 62: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 62

Resource

Investment Capital

Loan amortization schedule Зээлийн барагдуулалтын хуваарь

Зээлийг тэнцүү хэмжээний төлбөрүүдээр барагдуулах хуваарь. Энэ нь тухайн төлбөр бүрт орсон үндсэн өр ба хүүгийн хэмжээг харуулдаг.

London Interbank Offered Rate (LIBOR)

Лондонгийн банк хоорондын зах зээлийн хүү (ЛАйБОР)

Лондонгийн банк хоорондын зээлийн хүү.

Long position Урт позиц

1. Үнэ нь өснө гэсэн хүлээлттэйгээр үнэт цаасыг худалдан авч ирээдүйд зарах зорилготойгоор тодорхой хугацаанд барих үйлдэл. 2. Опшин хэлцлийг худалдан авах үйлдэл (опшины хувьд).

Long-term (strategic) financial plans

Урт хугацааны (стратегийн) санхүүгийн төлөвлөгөө

Урт хугацаанд төлөвлөгдсөн санхүүгийн үйл ажиллагаа ба тэрхүү үйл ажиллагааны санхүүгийн үр дагавар.

Long-term debt Урт хугацаат өр Нэгээс дээш жилийн хугацаанд төлөгдөх өр төлбөрүүд.

Long-term financing Урт хугацаатай санхүүжилт

1 жилээс дээш хугацаатай санхүүжилт.

Low-regular-and-extra dividend policy

Тогтмол ногдол ашгийг багаар, дээр нь илүүг нэмж олгох бодлого

Ногдол ашгийг зориудаар бага хувиар тооцож тогтмол хуваарилаад хувьцааны ашиг нь ердийнхөөс илүү гарсан тохиолдолд нэмж ногдол ашиг хуваарилах бодлого.

Page 63: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 63

Resource

Investment Capital

12 M

Macaulay duration Макаулайн үргэлжлэх хугацаа

Тогтмол орлоготой үнэт цаасны хүүгийн эрсдлийн хэмжүүр.

Mail float Шуудангаар яваа мөнгө

Төлбөр хариуцагчаас төлбөрийг шуудангаар явуулснаас хойш төлбөр хүлээн авагч түүнийг авах хүртэлх хугацаа.

Maintenance clauses Хадгалалтын нөхцөл Үйл ажиллагааны түрээсийн хувьд түрээслүүлэгчээс хариуцдаг үндсэн хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, даатгал, татварын зардал.

Majority voting system Саналыг энгийн давуугаар тооцох систем

Захирлуудын зөвлөлийг сонгоход хувьцаа эзэмшигч бүр өөрийн нэгж хувьцаа тутамд нэг саналын эрхтэй оролцож, өөрийн бүх хувьцаагаараа санал өгөх эрхтэй сонгуулийн систем.

Margin Барьцааны илүүдэл Үнэт цаасыг өөрөөр нь барьцаа болгон брокероос зээлсэн мөнгөөр худалдаж авах.

Marginal cost-benefit analysis

Ахиуц зардал-үр ашгийн шинжилгээ

Ахиуц үр ашиг нь нэмэгдсэн зардлаас илүү байсан нөхцөлд л санхүүгийн шийдвэрийг гаргаж хэрэгжүүлдэг эдийн засгийн зарчим.

Marginal tax rate Татварын ахиуц хувь Орлогын тодорхой түвшнээс илүү гарсан хэсэгт ногдуулдаг татвар.

Market capitalization rate Зах зээлийн хямдруулалтын хувь

Компанийн мөнгөн урсгалыг хямдруулахад ашиглах зах зээл дээр хүлээн зөвшөөрөгдсөн хямдруулалтын хувь.

Page 64: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 64

Resource

Investment Capital

Market order Зах зээлийн захиалга Үнэт цаасыг зах зээл дээр одоо байгаа үнээр шууд худалдаж авах буюу худалдах захиалга.

Market portfoliio Зах зээлийн багц Багцын бүрэлдэхүүн дэх үнэт цаас бүр нь өөрийн зах зээлийн үнэлэмжтэй (үнэ цэнтэй) пропорциональ хамааралтайгаар орсон багц.

Market premium Зах зээлийн урамшуулал (хөрвөх үнэт цаасны хувьд)

Хөрвөх үнэт цаасны зах зээлийн үнэлэмж нь түүний шулуун болон хөрвөлтийн үнэлгээнээс давсан хэсэг.

Market return Зах зээлийн өгөөж Арилжаалагдаж буй бүх үнэт цаасны зах зээлийн багцын өгөөж.

Market risk, systematic risk, nondiversifiable risk

Зах зээлийн эрсдэл, системийн эрсдэл, тархаагдашгүй эрсдэл

Нийт эдийн засагтай холбоо бүхий эрсдлийн хүчин зүйлс.

Market segmentation theory Зах зээлийн хэсэгчлэлийн онол

Мөнгөний зах зээл нь хугацааныхаа хувьд хэсэгчлэгддэг, тиймээс зээлийн эрэлт нийлүүлэлтээс шалтгаалан хэсэг тус бүр дээр өөр өөр хүү тогтоогддог. Жилийн хүүгийн муруйн хазайлт нь хэсэг бүр дээр тогтоогдсон хүүгийн хоорондын ерөнхий хамаарлаар тодорхойлогдно гэж үзэх онол.

Market stabilization Зах зээлийн тогтворжилт

Андеррайтингийн синдикатаас үнэт цаасны эрэлтийг (үнийн түвшинг) хадгалахын зорилгоор хийдэг үнэт цаас худалдаж авах захиалга.

Market timing Зах зээлийн цагийг олох

Зах зээл нь сангийн үнэт цааснаас илүү өгөөжтэй байна гэж таамагласан нөхцөлд зах зээлд оруулах хөрөнгөө нэмэгдүүлдэг активын хуваарилалт.

Market value weights Зах зээлийн нийт үнэлэмжийн жин

Компанийн гаргасан хувьцааны тоо, нэгж хувьцааны зах зээлийн үнийн үржвэрээр тооцсон жин

Page 65: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 65

Resource

Investment Capital

Market value-weighted index

Зах зээлийн нийт үнэлэмжээр жигнэсэн дундаж

Үнэт цаас бүрийн зах зээлийн нийт үнэлэмжээр жигнэсэн дундаж өгөөжүүдийн индекс. Стандарт энд Пүүрз 500-ын индекс.

Marketable securities Арилжаалагдах үнэт цаас

Сул чөлөөтэй хөрөнгөндөө орлого олох зорилгоор компанийн эзэмшдэг, маш хурдан хугацаанд бэлэн мөнгөнд хөрвөх чанартай, богино хугацаатай, хүүтэй мөнгөний зах зээлийн хэрэгсэл.

Marketable securities Түргэн борлогдох үнэт цаас

Засгийн газрын богино хугацаат өрийн бичиг, арилжааны бичиг, Засгийн газар, бизнес, санхүүгийн байгууллагын гаргасан шилжих хадгаламжийн сертификат зэрэг богино хугацаат өрийн хэрэгслүүд.

Market-to-book value ratio Зах зээлийн ба бүртгэлийн үнэлгээний харьцаа

Хувьцааны зах зээлийн үнийг нэгж хувьцааны бүртгэлийн үнэд харьцуулсан харьцаа.

Marking to markets Зах зээлийн барагдуулалт

Ирээдүйн хэлцлээр тогтоогдсон үүргүүдийн өдөр тутмын тооцоо барагдуулалт.

Materials requirement planning (MRP) system

Материалын хэрэгцээний төлөвлөлтийн систем

Захиалгын оновчтой тоо хэмжээний загвар (EOQ)-т үндэслэн үйлдвэрлэлийн хэрэгцээг бараа материалын нөөцийн үлдэгдэлтэй харьцуулах замаар үйлдвэрлэлийн түүхий эд нэг бүрийн захиалга өгөх хугацааг тодорхойлдог бараа материалын удирдлагын систем.

Merger Нэгдэлт Хоѐр ба түүнээс дээш тооны компани нэгдэж аль нэг компанийхаа нэрийг авах.

Miller-Orr model Миллер-Оррын загвар

Зардлын хувьд үр ашигтай, гүйлгээний зориулалттай мөнгө хөрөнгийн үлдэгдлийг тодорхойлох загвар. Мөнгөн хөрөнгийн урсгал тодорхойгүй гэсэн санаанд үндэслэсэн мөнгөн хөрөнгийн үлдэгдлийн дээд хязгаар, оновчтой үлдэгдэл (буцах цэг)-ийг тодорхойлох загвар.

Page 66: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 66

Resource

Investment Capital

Mixed stream Холимог мөнгөн урсгал Тэнцүү биш хэмжээтэйгээр хийгддэг мөнгөн урсгал буюу тодорхой хэв загваргүй мөнгөн урсгал.

Modified Accelerated Cost Recovery System (MACRS)

Хурдавчилсан өртөг нөхөлтийн тохируулсан систем

Татварын зорилгоор ашиглагддаг түргэвчилсэн элэгдлийн систем.

Modified DuPont formula ДюПонтын хувиргасан томъѐо

Компанийн өөрийн хөрөнгийн өгөөж нь нийт активын өгөөж ба санхүүгийн хөшүүргийн үржүүлэгчийн (компанийн нийт актив ба өөрийн хөрөнгийн харьцаа) үржвэртэй тэнцдэг.

Monetary policy Мөнгөний бодлого Төв банкнаас явуулдаг мөнгөний нийлүүлэлт болон хүүгийн түвшинд нөлөөлөх бодлого.

Money market Мөнгөний зах зээл

Богино хугацаатай, хөрвөх чанар өндөртэй үнэт цаасууд арилжалагддаг зах зээл. Мөнгөн хөрөнгийн богино хугацааны нийлүүлэгч болон хэрэглэгчдийг холбож өгдөг санхүүгйн зах зээлийн салбар.

Money market mutual fund Мөнгөний зах зээлийн сан

Мөнгөний зах зээлийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулдаг хамтын сангийн хэлбэр.

Mortgage amortization Моргэйжийн өрийн барагдуулалт

Моргэйжийн хугацаанд түүний үндсэн өрийг төлж барагдуулах үйл явц.

Mortgage bonds Моргэйж бонд Үл хөдлөх хөрөнгө буюу барилгын зээлээр баталгаажсан бонд.

Mortgage prepayment Моргэйжийн өрийн урьдчилсан барагдуулалт

Моргэйжийн хугацаа дуусахаас өмнө түүний үндсэн өрийг бүгдийг нь буюу эсвэл хэсэгчлэн барагдуулах үйл явц.

Page 67: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 67

Resource

Investment Capital

Mortgage principal Моргэйжийн үндсэн өр Моргэйжийг төлж дуусахад шаардлагатай үндсэн өрийн үлдэгдэл.

Mortgage securitization Моргэйжийн үнэт цаасжуулалт

Моргэйжийн зээлийн багцуудаар баталгаажсан үнэт цаас бий болгох үйл явц.

Municipal bonds Орон нутгийн бонд Орон нутгийн засаг захиргаа буюу хотоос гаргадаг татвараас чөлөөлөгдсөн бонд.

Mutual fund Хамтын сан

Шинээр хувьцаа гаргаж зарах, хувьцаагаа буцааж худалдаж авах бүрт өөрийн хөрөнгийн хэмжээ нь өөрчлөгдөж байдаг нээлттэй сантай хөрөнгө оруулалтын компани.

Mutual fund theorem Хамтын сангийн теорем

Бүх хөрөнгө оруулагчид эрсдэлтэй активаас бүрдсэн адил багцыг сонирхох бөгөөд түүнийг нь тийм багцаас бүрдсэн хамтын сангаар хангаж болно гэж үзэх теорем.

Mutually exclusive projects Харилцан үгүйсгэх төслүүд

Нэг төслийг хэрэгжүүлэх болсон нь нөгөө төслийг авч үзэх шаардлагагүй болгодог өөр хоорондоо өрсөлдсөн төслүүд.

Page 68: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 68

Resource

Investment Capital

13 N

NASDAQ Насдак

Лангууны арилжааны зах зээлийн компьютерт холбогдсон үнийн мэдээллийн систем. 1971 онд байгуулагдсан дэлхийн хамгийн анхны электронжсон хөрөнгийн бирж.

Near cash Бараг мөнгө Түргэн борлогдох чадвартай учраас арилжаалагдах үнэт цаас нь мөнгөн хөрөнгөтэй төстэй.

Negatively correlated Сөрөг хамаарал (корреляци)

2 төрлийн хувьсагчын утгууд эсрэг чигт өөрчлөгдөх хамаарал.

Neglegted-firm effect Тоогоогүй компанийн нөлөө

Нэрд гараагүй компанийн хувьцаа нь хэвийн бус өгөөжтэй байх хандлага.

Negotiable certificates of deposit (CDs)

Хадгаламжийн сертификат

Арилжааны банкин дах хадгаламжийг төлөөлөн мөнгөний зах зээл дээр арилжигддаг үнэт цаас.

Negotiated offering Хэлэлцээрээр зарах санал

Үнэт цаасны гаргалтанд ХОБ-ыг өрсөлдүүлэхгүйгээр сонгож ажиллуулах үйл явц.

Net asset value Цэвэр активын үнэлэмж (үнэ цэнэ)

Нийт активын зах зээлийн үнэлэмжээс нийт өр төлбөрийг хасаад хувьцааны тоонд хуваасан илэрхийлэл.

Net cash flow Цэвэр мөнгөн урсгал Өгөгдсөн хугацааны дотор компанийн авсан бэлэн мөнгөний орлого ба шилжүүлсэн зарлагын зөрүү.

Page 69: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 69

Resource

Investment Capital

Net present value (NPV) Цэвэр өнөөгийн үнэлэмж (үнэ цэнэ)

Компанийн хөрөнгийн өртгийн хувиар хямдруулан тооцсон төслийн ирээдүйд орох мөнгөн урсгалуудын өнөөгийн үнэлэмжээс (үнэ цэнээс) анхны хөрөнгө оруулалтыг хасч гаргадаг төслийн үнэлгээний (төсөл сонголтын) дэвшилтэт арга.

Net present value approach Цэвэр өнөөгийн үнэлэмжийн (үнэ цэнийн арга)

Эзэмшигчдийн хөрөнгийг хамгийн их байлгах төслүүдийг сонгохдоо цэвэр өнөөгийн үнэлэмжийг (үнэ цэнийг) ашиглах арга.

Net present value profile Цэвэр өнөөгийн үнэлэмжийн (үнэ цэнийн) дүрслэл

Хэд хэдэн хямдруулалтын хувиар тооцсон төслийн цэвэр өнөөгийн үнэлэмжийг (үнэ цэнийг) харуулсан график.

Net proceeds Цэвэр мөнгөн орлого Үнэт цаасыг зарснаар олсон цэвэр мөнгөн хөрөнгө.

Net profit margin Цэвэр ахуйц ашиг

Хүү, татварыг оролцуулан бүх өртөг зардлаа төлсний дараа үлдэж байгаа борлуулалтын төгрөг тутмын ашгийн хувь. Татварын дараахь цэвэр ашгийг борлуулалтын дүнд хувааж тооцно.

Net working capital Цэвэр эргэлтийн хөрөнгө

Компанийн эргэлтийн актив ба эргэлтийн пассивын зөрүү. Өөрөөр хэлбэл эргэлтийн активын урт хугацаатай эх үүсвэрээр санхүүжсэн хэсэг. Энэ нь эерэг буюу сөрөг утгатай байж болно.

No par value Нэрлэсэн үнэгүй хувьцаа

Нэрлэсэн үнэ тогтоож өгөлгүйгээр гаргасан хувьцаа. Хувьцааг зарагдсан үнээр нь бүртгэх боломжтой.

Nominal (stated) interest rate

Нэрлэсэн (тогтоосон) хүүгийн хувь

Зээлдүүлэгчээс тогтоож зээлдэгчээс төлөхөөр амласан гэрээний хүүгийн хувь.

Nominal rate of interest Нэрлэсэн хүү Мөнгө хөрөнгийн нийлүүлэгчээс тогтоож хэрэглэгчээс төлдөг жинхэнэ хүү.

Page 70: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 70

Resource

Investment Capital

Noncash charges Мөнгөн бус зардлууд Орлогын тайланд хасагдаж тооцогддог боловч бодитоор гараагүй зардлууд.

Nonconventional cash flow pattern

Мөнгөн урсгалын хэвшмэл бус загвар

Хугацааны эхэнд мөнгөн зарлага нэгмөсөн гараад дараа нь цуваагаар мөнгөн орлого орохгүй байдал.

Noncumulative preferred stock

Ногдол ашиг нь үл хуримтлагдах давуу эрхтэй хувьцаа

Өмнөх үеийн төлөгдөөгүй ногдол ашгийн авлагыг тооцдоггүй давуу эрхтэй хувьцаа.

Nondiversifiable risk Тархаах боломжгүй эрсдэл

Бүх компанид нийтэд нь үйлчилдэг зах зээлийн хүчин зүйлст хамаатай активын эрсдлийн хэсэг.

Nonnotification basis Мэдэгдэхийг шаардахгүй нөхцөл

Авлагаа барьцаалуулсан зээлдэгч нь зээлдүүлэгчид заавал мэдэгдэлгүйгээр авлагаа цуглуулж зээлээ төлөх нөхцөл.

Nonparticipating preferred stock

Нэмэгдэл ашгаас хувь үл хүртдэг давуу эрхтэй хувьцаа

Эзэмшигчид нь зөвхөн тогтоосон ногдол ашиг авдаг давуу эрхтэй хувьцаа.

Nonrecourse basis Үл буцаах нөхцөл

1. Зээлдүүлэгч худалдаж авсан дансны авлагынхаа барьцаагаар үл нөхөгдөх зээлийн эрсдлийг бүрэн хариуцах нөхцөл. 2. Зээлдэгч, баталгаа гаргагч эсвэл худалдагч гэх зэрэг талууд ямар нэгэн алдагдал эсвэл хохирол гарсан тохиолдолд тэдгээрийг тавьсан барьцаагаараа л барагдуулах үүрэгтэй, түүнээс гадуурх үүргийг зээлдүүлэгч эсвэл худалдан авагчийн өмнө хүлээхгүй гэсэн нөхцөл.

Nonvoting common stock Саналын эрхгүй хувьцаа

Өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхийн зэрэгцээ шинээр элсэж буй хөрөнгө оруулагчдад саналын эрх олгохгүй байхаар зорьж компаниас гаргасан хувьцаа.

Page 71: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 71

Resource

Investment Capital

No-par preferred stock Нэрлэсэн үнэгүй давуу эрхтэй хувьцаа

Нэрлэж тогтоосон үнэгүй боловч жилийн ногдол ашгийн мөнгөн дүн нь тогтоогдсон давуу эрхтэй хувьцаа.

Normal probability distribution

Магадлалын хэвийн тархалт

Тэгш хэмтэй, “хонх” хэлбэртэй муруйгаар илэрхийлэгдсэн магадлалын тархалт.

Normal yield curve Жилийн хүүгийн хэвийн муруй

Богино хугацаатай зээлийн хүү урт хугацаатай зээлийн хүүгээс хямд болохыг харуулах жилийн хүүгийн дээшээ хазайсан муруй.

Notification basis Мэдэгдэхийг шаардах нөхцөл

Авлагаа барьцаалуулсан зээлдэгч нь дансандаа мөнгө орж ирсэн тохиолдолд зээлдүүлэгчид мэдэгдэж зээлээ шууд төлөх нөхцөл.

Notional principal Хийсвэр үндсэн төлбөр Свопын төлбөрийг тооцохын тулд ашигладаг үндсэн өрийн дүн.

Page 72: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 72

Resource

Investment Capital

14 O

Odd-lot theory Зөрсөн тааврын онол Жижиг хөрөнгө оруулагчдын цэвэр худалдан авалт нэмэгдэж байвал хувьцааны зах зээл унахын шинж гэх онол.

Operating break-even point Үйл ажиллагааны хугарлын цэг

Үйл ажиллагааны зардлаа нөхөх борлуулалтын түвшин буюу татвар ба хүүгийн зардлын өмнөх орлого тэгтэй тэнцүү (EBIT=0) байх борлуулалтын түвшин.

Operating cash inflows Үйл ажиллагааны мөнгөн урсгал

Төслийг хэрэгжүүлэх явцад бий болсон татварын дараахь нэмэлт мөнгөн орлого.

Operating change restrictions

Үйл ажиллагааны хязгаарлалт

Зээлийн шугамын нөхцлийн дагуу банкнаас компанийн санхүүгийн байдалд буюу үйл ажиллагаанд тавьдаг гэрээт хязгаарлалт.

Operating cycle Үйл ажиллагааны мөчлөг

1. Компанийн эргэлтийн хөрөнгө нь мөнгөн хөрөнгөөс бэлэн бүтээгдэхүүн руу, түүнээс дансны авлага руу, түүнээс эргэж мөнгөн хөрөнгө руу шилжих үйл явц. 2. Түүхий эд материал, хөдөлмөр зэргийг худалдан авч эхэлж буй үеэс эхлэн бэлэн бүтээгдэхүүнээ борлуулж авлагаа цуглуулж дуусах хүртэлх хугацаа.

Operating flows Үйл ажиллагааны мөнгөн урсгал

Компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон борлуулалтанд шууд хамааралтай бэлэн мөнгөний урсгал.

Operating lease Үйл ажиллагааны түрээс

Богино (5 хүртэлх жилийн) хугацаатай, түрээсийн нийт төлбөр нь түрээсэлсэн хөрөнгийн өртгөөс бага, цуцлах боломжтой түрээсийн гэрээ.

Page 73: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 73

Resource

Investment Capital

Operating leverage Үйл ажиллагааны хөшүүрэг

Компанийн үндсэн зардлын нийт зардлаас эзлэх хувь. Энэхүү хувь нь их байх буюу хувьсах зардлын хэмжээ нь бага байдаг компаниудын үйл ажиллагааны хөшүүрэг их байна гэсэн үг. Хувьсах зардлын хэмжээгээ бага байлгаж цэвэр ахуйц ашгаа (net profit margin) ихэсгэдэг (шинэ бүтээгдэхүүн зарах нэгж бүртээ бага зардал гаргадаг) компанийн бодлого. Борлуулалтын хэмжээ ихсэх тусам үндсэн зардлын үр өгөөж мөн адил ихэснэ.

Operating profit margin Үйл ажиллагааны ахуйц ашиг

Хүү, татварыг оруулахгүйгээр бусад бүх өртөг зардлаа төлсний дараа үлдэж байгаа борлуулалтын төгрөг тутмын ашгийн хувь. Борлуулалтаас хүү, татвараас бусад зардлыг хасч (үйл ажиллагааны ашиг гарна) борлуулалтын дүнд хувааж тооцно.

Operating unit Үйл ажиллагааны нэгж Цех, хэлтэс, үйлдвэрлэлийн шугам зэрэг компанийн бодит үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулдаг бизнесийн хэсэг.

Opportunity costs Алдагдсан боломжийн өртөг

Санал болгосон төсөлд зарцуулж байгаа хөрөнгөөр өөр илүү сонголт хийж олох байсан мөнгөн орлого.

Optimal capital structure Капиталын оновчтой бүтэц

Эх үүсвэрийн жигнэсэн дундаж өртөг хамгийн бага, компанийн үнэлэмж хамгийн их байх капиталын бүтэц.

Optimal risky portfolio Эрсдэлтэй активын оновчтой багц

Эрсдэлтэй активуудыг эрсдэлгүй активтай хольж бүтэн багц үүсгэсэн хамгийн сайн хувилбар.

Option Опшин Тодорхой эд хөрөнгийг (активийг) тогтоосон үнээр тогтоосон хугацааны өмнө эсвэл эцэст худалдан авах буюу худалдах эрх.

Option elasticity Опшины уян чанар Суурь үнэт цаасны үнэлэмж (үнэ цэнэ) нь 1 хувиар нэмэгдэхэд дагаж нэмэгдэх опшины үнэлэмжийн (үнэ цэнийн) өсөлтийн хувь.

Page 74: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 74

Resource

Investment Capital

Order costs Захиалгын зардал Бараа материалын захиалгыг өгөх ба хүлээж авахад гардаг бичилт тооцооны тогтмол зардал.

Ordinary annuity Энгийн үе тутмын төлбөр

Үе тутмын эцэст хийгдэх төлбөр.

Ordinary income Ердийн орлого Компанийн бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалтаас бий болсон орлого.

Organized securities exchanges

Зохион байгуулагдсан хөрөнгийн бирж

Эргэлтэнд байгаа үнэт цаасуудыг дахин арилжаалах буюу хоѐрдогч зах зээлийн үйл ажиллагааг эрхэлдэг биет байгууллага.

Out of the money Мөнгөний алдагдалтай Хэрэгжүүлэхэд ашиггүй опшин.

Outstanding shares Нийтийн эзэмшлийн хувьцаа

Компаниас гаргаж нийтийн эзэмшилд байгаа хувьцааны тоо хэмжээ.

Overhanging issue Хүлээгдэж буй үнэт цаас

Буцааж дуудах чанарыг нь ашиглан хөрвүүлэх боломжгүй үнэт цаас.

Oversubscribed issue Захиалга нь илүүдсэн үнэт цаас

Бүрэн зарагдсан үнэт цаасны гаргалт.

Page 75: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 75

Resource

Investment Capital

Oversubscription privilege Захиалга нь илүүдсэн хувьцааны нөхцөл

Хувьцааны эрх (stock rights) эсвэл баталгаат эрх (warrant) гаргах үед одоогийн хувьцаа эзэмшигчиддээ компаниас олгодог давуу эрх буюу сонголт. Энэхүү хэлцлийн үед компанийн хувьцаа эзэмшигчид өмчлөлийн хэмжээгээ шинэ хувьцаа худалдаж авснаар хадгалан үлдэх боломжтой ба эрхээ хэрэгжүүлээгүй хувьцаа эзэмшигчдийн хувь хэмжээг бусдад нь захиалгын үнийн түвшинд тэнцүүлэн хуваарилан олгодог.

Over-the-counter (OTC) exchange

Лангууны арын арилжаа

Хөрөнгийн бирж дээр бүртгэгдээгүй үнэт цаасыг зардаг болон худалдан авдаг биет бус зах зээл.

Page 76: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 76

Resource

Investment Capital

15 P

P/E effect Үнэ ашгийн харьцааны нөлөө

Үнэ ашгийн бага харьцаатай хувьцааны эрсдлээр жигнэсэн өгөөж нь үнэ ашгийн өндөр харьцаатай хувьцааныхаас илүү байдаг тохиолдол.

Paid-in capital in excess of par

Нэмж төлөгдсөн капитал (өөрийн хөрөнгө)

Энгийн хувьцааг борлуулсан үнэ анхны нэрлэсэн үнээс нь давсан хэсэг.

Par value Хувьцааны нэрлэсэн үнэ

Компанийн дүрмийн дагуу нэгж хувьцаанд тогтоож өгсөн ач холбогдол багатай үнэ.

Participating preferred stock

Нэмэгдэл ашгаас хувь хүртдэг давуу эрхтэй хувьцаа

Эзэмшигчид нь тогтоосон ногдол ашиг авахаас гадна тодорхойлсон томъѐоны дагуу илүүдсэн ногдол ашгийн хуваарилалтанд энгийн хувьцаа эзэмшигчдийн адилаар оролцох давуу эрхтэй хувьцаа.

Partnership Нөхөрлөл Хоѐр ба түүнээс дээш тооны хүмүүсийн эзэмшилд байдаг ашгийн төлөө бизнес.

Par-value preferred stock Нэрлэсэн үнэтэй давуу эрхтэй хувьцаа

Нэрлэж тогтоосон үнэтэй, жилийн ногдол ашгаас хүртэх хувь нь тодорхойлогдсон давуу эрхтэй хувьцаа.

Passive management Идэвхигүй удирдлага

Үнэ нь буруу тогтоогдсон үнэт цаасыг илрүүлэн ашиг олохыг оролдолгүйгээр сайн тархаагдсан эрсдэл багатай үнэт цаасны багцыг худалдан авч эзэмших хөрөнгө оруулалтын удирдлага.

Passive strategy Идэвхигүй стратеги Үнэт цаасны шинжилгээнээс зайлсхийсэн хөрөнгө оруулалтын бодлого.

Page 77: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 77

Resource

Investment Capital

Pass-through securities Шилжсэн хөрөнгө оруулалтын үнэт цаас

Орон сууцны зээл гэх мэт багцалсан зээлийн сангаар баталгаажсан үнэт цаас. Шилжсэн хөрөнгө оруулалтын үнэт цаасыг эзэмшигчид нь зээлдэгчээс үндсэн өр ба хүүгийн төлбөрийг авдаг.

Payback period Эргэн төлөх хугацаа Төслийн анхны хөрөнгө оруулалтыг мөнгөн орлогын урсгалаараа нөхөхөд компаниас шаардагдах хугацаа.

Payment date Төлбөрийн өдөр Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийн төлбөрийг бодитойгоор шилжүүлдэг өдөр.

Payment-in-kind (PIK) preferred stock

Өөрөөрөө төлөгдөх давуу эрхтэй хувьцаа

Ногдол ашиг нь нэмэлт давуу эрхтэй хувьцаагаар төлөгддөг давуу эрхтэй хувьцаа.

Peak Оргил Эдийн засгийн өргөжилтийн эцсээс агшилтын эхлэл хүртэлх шилжилт.

Pecking order Сонгох дараалал Санхүүжилт сонгох дараалал. Хуримтлагдсан ашиг-Зээл-Шинээр хувьцаа гаргах.

Percentage advance Урьдчилгааны хувь Барьцааны бүртгэлийн үнэд ногдуулан олгох барьцаат зээлийн хувь.

Percent-of-sales method Борлуулалтын хувиар тооцох арга

Борлуулсан бүтээгдэхүүний өртөг, үйл ажиллагааны зардал, хүүгийн зардал зэргийг борлуулалтын хувиар тооцож орлогын тайлангийн төсөл боловсруулдаг арга.

Perfectly negatively correlated

Төгс сөрөг хамааралтай

2 төрлийн хувьсагч хоорондын хамаарлын (корреляцийн) зэрэг -1 тэй тэнцүү байх тохиолдол.

Perfectly positively correlated

Төгс эерэг хамааралтай

2 төрлийн хувьсагч хоорондын хамаарлын (корреляцийн) зэрэг +1 тэй тэнцүү байх тохиолдол.

Page 78: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 78

Resource

Investment Capital

Performance evaluation Амжилтын үнэлгээ Хүлээн зөвшөөрөгдөх эрсдлийн хүрээнд багцын менежерээс хэр зэрэг өгөөж олсныг дүгнэх үнэлгээ.

Performance plans Гүйцэтгэлийн төлөвлөгөө

Удирдлагын нэмэгдэл хөлсийг нэгж хувьцаанд ногдох ашиг (НХНА), НХНА-ийн өсөлт, өгөөжийн бусад харьцаануудтай хамааруулдаг төлөвлөгөө. Гүйцэтгэлийн хувьцаа болон бэлэн мөнгөний шагнал нь дээрхи төлөвлөгөөнд хамаарах урамшууллын хэсэг юм.

Performance shares Гүйцэтгэлийн хувьцаа Гүйцэтгэлээр олгох урамшууллын хувьцаа.

Permanent need Байнгын хэрэгцээ Компанийн үндсэн хөрөнгө болон эргэлтийн активын байнгын хэсгийг санхүүжүүлэх хэрэгцээ. Энэ хэрэгцээ жилийн турш өөрчлөгддөггүй.

Perpetuity Мөнхийн төлбөр Цаг хугацааны хязгаарлалтгүйгээр тасралтгүй орох буюу гарах мөнгөн урсгал.

Personal trust Хувийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Өөр хүний нэрийн өмнөөс эд хөрөнгийг эзэмшигч итгэмжлэгдсэн төлөөлөгч.

Pledge of accounts receivable

Авлагаа барьцаалах Богино хугацаатай зээл авахын тулд авлагын дансаа барьцаа, баталгаа болгон ашиглах.

Plowback ratio or earnings retention ratio

Хуримтлагдсан ашгийн харьцаа

Компанийн ашгийн бизнест буцааж хөрөнгө оруулсан хэсэг буюу ногдол ашиг болгож хуваарилаагүй хэсэг.

Poison pill Хортой эм стратеги

Гаднаас эзэмших оролдлого гармагц хүчинтэй болох тодорхой эрх бүхий хувьцааг гаргах хамгаалалтын стратеги. Зорилтот компанийн хувьцааны тэр эрх нь эзэмших компанийн хувьд ашиггүй байдаг.

Page 79: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 79

Resource

Investment Capital

Political risk Улс төрийн эрсдэл Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого буюу улс төрийн үймээн нь гадаадын хөрөнгө оруулагчдад сөргөөр нөлөөлж болзошгүйн эрсдэл.

Portfolio Багц Бүлэг активууд буюу активуудын цуглуулга.

Portfolio insurance Багцын даатгал Өгөөжийн өсөлтийн боломжийг хадгалахын зэрэгцээ хөрөнгө оруулалтын алдагдлыг хязгаарладаг багцын стратеги.

Portfolio turnover Багцын эргэлт Багцын арилжаалагдсан хэсгийг нийт багцын дүнд харьцуулсан харьцаа.

Positively correlated Эерэг хамаарал (корреляци)

2 төрлийн хувьсагчуудын утгууд нэг чигт өөрчлөгдөх хамаарал.

Preemptive rights Хувьцааны урьдчилсан эрх

Шинээр хувьцаа нэмж гаргахад энгийн хувьцаа эзэмшигчдийн компанийн өмчлөлд эзлэх хувь хадгалагддаг систем.

Preferred stock Давуу эрхтэй хувьцаа Компанийн давуу эрхтэй хувьцаа эзэмшигчид нь энгийн хувьцаа эзэмшигчдээс түрүүлж ногдол ашгийг үе тутам, тогтмол хувиар авах эрхтэй байдаг.

Premium Урамшуулал Үнэт цаасны зарагдсан үнийн нэрлэсэн үнээс илүүдсэн зөрүү.

Prepayment risk Урьдчилан барагдуулалтын эрсдэл

Моргэйжийн үнэт цаасны хөрөнгө оруулагчдад тулгардаг үндсэн өр, хүүгийн урьдчилан барагдуулалтын тодорхойгүй байдал.

Page 80: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 80

Resource

Investment Capital

Present value Өнөөгийн үнэлэмж (үнэ цэнэ)

Ирээдүйн мөнгөний одоогийн үнэлэмж (үнэ цэнэ). Хүү, хугацаа нь тодорхой нөхцөлд ирээдүйд бий болох мөнгөн дүнтэй тэнцүү хэмжээний мөнгөтэй байхын тулд одоо хийх хөрөнгө оруулалтын дүн.

Present value interest factor

Өнөөгийн үнэлэмжийн (үнэ цэнийн) хүүгийн хүчин зүйл

Хорогдуулалтын хувь тодорхой нөхцөлд, өгөгдсөн хугацааны дараа ирээдүйд олж авах мөнгөн дүнгийн өнөөгийн үнэлэмжийг (үнэ цэнийг) тооцоход ашигладаг үржүүлэгч.

Present value interest factor for an annuity

Үе тутмын төлбөр дэх өнөөгийн үнэлэмжийн (үнэ цэнийн) хүүгийн хүчин зүйл

Хорогдуулалтын хувь тодорхой нөхцөлд, өгөгдсөн хугацааны эцэст хийх үе тутмын төлбөрийн өнөөгийн үнэлэмжийг (үнэ цэнийг) тооцоход ашигладаг үржүүлэгч.

President or chief executive officer (CEO)

Гүйцэтгэх захирал Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, захирлуудын зөвлөлөөс батлагдсан бодлогуудыг хэрэгжүүлэх үүрэг бүхий албан тушаалтан.

Price/Earnings (P/E) ratio Үнэ ашгийн харьцаа

Компанийн ашгийн нэг төгрөг бүрийн төлөө хөрөнгө оруулагчдаас төлөхөд бэлэн байгаа мөнгөний хэмжээ. Үнэ ашгийн харьцаа өндөр байх тусам компанийн ирээдүйд итгэх хөрөнгө оруулагчдын итгэл өндөр байна гэсэн үг.

Price/Earnings multiple approach

Үнэ/Ашгийн харьцааг ашиглан хувьцааг үнэлэх арга

Компанийн нэгж хувьцаа бүрт ногдохоор хүлээгдэж буй ашгийг (EPS) салбарын үнэ ашгийн дундаж харьцаагаар (P/E) үржүүлж тооцдог компанийн хувцааны үнэлгээг тогтоох арга.

Price-weighted average Үнээр жигнэсэн дундаж Нэгж хувьцааны үнийг нэмж нийт хувьцааны тоонд хуваасан дундаж. Доу жонсын индексийг тооцдог дундаж.

Primary EPS Нэгж хувьцаанд шилжүүлсэн үндсэн ашиг

Үнэлгээ нь хөрвөлт ба энгийн хувьцааны шинж чанараас хамаардаг, тэнцлийн гадуурх бүх төрлийн үнэт цаасыг хөрвүүлэн хэлцлийг хэрэгжүүлсний эцэст нийтэд нь энгийн хувьцаанд шилжүүлж тооцсон нэгж хувьцааны ашиг.

Page 81: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 81

Resource

Investment Capital

Primary market Анхдагч зах зээл Анх удаа гаргаж буй үнэт цаасыг арилжаалдаг санхүүгийн зах зээл. Үнэт цаас гаргагч нь арилжааны гүйлгээнд шууд оролцдог цорын ганц зах зээл.

Prime rate of interest (prime rate)

Суурь хүү Банкнаас найдвартай харилцагчиддаа олгодог зээлийн хамгийн бага хүү.

Principal Үндсэн төлбөр Хүү төлөгддөг санхүүгийн хэрэгслийн үндсэн дүн.

Principal only strips Үндсэн өрийн стрипс Хөрөнгө оруулагчдад зөвхөн үндсэн өрийн төлбөрийн мөнгөн орлогоос төлбөр хийдэг үнэт цаас.

Private placement Хаалттай хөрөнгө оруулалт

Хувьцаа буюу бонд зэрэг шинээр гаргаж буй үнэт цаасыг нэг буюу цөөн тооны хөрөнгө оруулагчдад шууд зарах үйл ажиллагаа.

Privately owned (stock) Хувийн өмчлөлийн (хувьцаа)

Компанийн нийт хувьцааг нэг хувь хүн өмчлөх тохиолдол.

Pro forma statements Санхүүгийн тайлангийн төсөл

Таамаглаж төлөвлөсөн санхүүгийн тайлан (орлогын тайлан, тэнцэл).

Probability Магадлал Өгөгдсөн үр дүн тохиолдох боломж.

Probability distribution Магадлалын тархалт Боломжит үр дүнгүүдийг тохиолдох магадлалаар нь илэрхийлсэн загвар.

Page 82: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 82

Resource

Investment Capital

Proceeds from sale of old asset

Хуучин хөрөнгө зарсны орлого

Ашиглагдаж байгаа хөрөнгийг зарснаар орж ирэх задаргаа, цэвэрлэгээний зардлыг хассан цэвэр мөнгөн орлого.

Processing float Замд яваа мөнгийг оруулах

Төлбөр хүлээн авагч чек хүлээн авснаас хойш өөрийн дансанд оруулах хүртэлх хугацаа.

Profit margin or return on sales (ROS)

Ашгийн зөрүү буюу борлуулалтын өгөөж

Борлуулалтын төгрөг тутамд ногдох үйл ажиллагааны ашиг (EBIT борлуултын харьцаа).

Profitability Ашигт ажиллагаа Компанийн тогтмол байдлаар цэвэр ашиг бий болгох чадвар. Ихэнхдээ үнэ ашгийн харьцаагаар (P/E) хэмжигддэг.

Program trade Хөтөлбөрт арилжаа Хөтөлбөрийн дагуу зохицуулагдсан хувьцааны нийт багцыг худалдах буюу худалдан авах арилжаа.

Prospectus Проспектус

Үнэт цаасны арилжааны комисст бүртгэгддэг компанийн үйл ажиллагаа, санхүүгийн байдлыг харуулсан мэдээллийн хэсэг. Энэхүү мэдээлэл сонирхсон этгээд бүрт нээлттэй байх ѐстой.

Protective put Хамгаалалтын зарах опшин

Эзэмшиж буй үнэт цаасан дээрээ суурилсан зарах опшиныг хамгаалалт болгон нэмж худалдаж авах үйлдэл. Ингэснээр эзэмшигч нь суурь үнэт цаасны үнэ бууралтаас өөрийгөө хамгаалдаг.

Proxy battle Төлөөллийн тэмцэл

Хувьцаа эзэмшигчдийн хэсэг бүлэглэл хүчээ нэгтгэн хангалттай төлөөллийн санал цуглуулснаар компанийн бүтцэд их хэмжээний өөрчлөлт оруулах эрхтэй болох үйл явц. Энэхүү стратеги нь ихэнхдээ дээрэнгүй эзэмшлийн үед хэрэглэгддэг ба эзэмшигч компани нь зорилтот компаний одоогийн хувьцаа эзэмшигчдийг ятган компанийхаа удирдлагыг түлхэн унагаахад чиглэгддэг.

Page 83: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 83

Resource

Investment Capital

Proxy statement Төлөөллийн зөвшөөрөл

Бусад хувьцаа эзэмшигчдэд саналын эрхээ төлөөлүүлэн эдлүүлэх зөвшөөрөл.

Prudent man law Шударга эрийн хууль Хөрөнгө удирдагчид (хөрөнгө оруулалтын байгууллагууд) харилцагчийн эрх ашгийг хувийн эрх ашгаас дээгүүр тавих үүрэгтэй гэсэн дүрэм.

Public Company Accounting Oversight Board (PCAOB)

Хувь нийлүүлсэн компаний нягтлан бодох бүртгэлийн хяналтын зөвлөл

Хөрөнгө оруулагчдын ашиг сонирхлыг хамгаалах, үнэн зөв,тал бүрийн, хараат бус аудитын тайлангуудыг бэлтгэж олон нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор 2002 оны Сарбанес-Окслэйн хуулиар үүсгэн байгуулагдсан ашгийн төлөө байгууллага.

Public offering Нийтэд санал болгох Хувьцаа буюу бондыг олон нийтэд санал болгон арилжих үйл ажиллагаа.

Publicly owned (stock) Нийтийн өмчлөлийн (хувьцаа)

Компанийн хувьцааг өөр хоорондоо хамааралгүй олон тооны хувь хүн, байгууллагын хөрөнгө оруулагч өмчлөх тохиолдол.

Purchase options Худалдан авах сонголт

Үйл ажиллагааны ба санхүүгийн түрээсийн хугацаа дуусмагц, түрээслэгчид олгогддог түрээсэлсэн хөрөнгөө гол төлөв урьдчилан тогтоосон үнээр худалдан авах эрх.

Pure yield pickup swap Жилийн хүүгийн своп Жилийн хүү өндөртэй бонд (илүү урт хугацаатай) руу шилжих үйл явц.

Put option Худалдах опшин Тодорхой эд хөрөнгийг (активийг) тогтоосон үнээр тогтоосон хугацааны өмнө эсвэл эцэст худалдах эрх.

Put/call ratio Зарах ба худалдан авах опшины харьцаа

Нийт зарах опшины арилжааны эргэлтийг авах опшины арилжааны эргэлтэнд харьцуулсан харьцаа. Энэ нь хөрөнгө оруулагчдын зах зээлд хандах ерөнхий хандлагыг харуулдаг. Зарах опшины арилжаа давуу байвал зах зээл буурах хандлагыг илэрхийлнэ.

Page 84: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 84

Resource

Investment Capital

Putable bonds Буцаах бонд

Бонд гаргагч компани нь бусадтай нийлсэн, бусдыг нэгтгэсэн эсвэл их хэмжээний нэмэлт бонд гаргасан зэрэг бүтцийн онцгой өөрчлөлт орсон тохиолдолд бонд эзэмшигч нь бондоо нэрлэсэн үнээр нь буцаах боломжтой бонд.

Put-call parity theorem Авах зарах опшины тэнцвэрийн теорем

Авах зарах опшины зохистой харилцааны тэнцэтгэл. C – P = So – X/(1+rf)T C опшины авах үнэ P опшины зарах үнэ So суурь хувьцааны үнэ Х хэрэгжүүлэх үнэ rf эрсдэлгүй активын хүү T опшины эцсийн хугацаа

Pyramiding Пирамиджуулах Нэг толгой компани нь нөгөө толгой компанийхаа хяналтыг авах зэргээр ашиг/алдагдлаа улам ихэсгэдэг толгой компаниудын хэлцэл.

Page 85: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 85

Resource

Investment Capital

16 Q

Quarterly compounding Улирлаар нийлмэл хүү тооцох

Нэг жилийн дотор 4 үеийн хүүг нийлүүлж тооцох.

Quick (acid-test) ratio Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа

Компанийн эргэлтийн хөрөнгөөс бараа материалыг хасч эргэлтийн эх үүсвэрт нь харьцуулж тооцдог хөрвөх чадварын хэмжүүр.

Quotations Үнэт цаасны үнийн мэдээ

Бонд, хувьцаа болон бусад үнэт цаасны өнөөгийн ба өнгөрсөн үеийн үнийн статистик мэдээ.

Page 86: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 86

Resource

Investment Capital

17 R

Random walk Санамсаргүй алхаа Хувьцааны үнийн өөрчлөлт нь санамсаргүй бөгөөд урьдчилан таамаглахын аргагүй гэсэн санаа.

Range Хэлбэлзлийн хүрээ Сайн үр дүнгээс муу үр дүнг хасах замаар активын эрсдлийг олох хэмжүүр.

Ranking approach Эрэмбэлэх арга Хөрөнгө зарцуулалтын төслүүдийг өгөөжийн хувь зэрэг урьдчилан тодорхойлсон хэмжүүрээр эрэмбэлэх аргачлал.

Rate anticipation swap Хүү таамаглалын своп Хүүгийн өөрчлөлтийг таамаглах үндсэн дээр нэг бондыг нөгөөгөөр солих үйл явц.

Ratio analisys Харьцааны шинжилгээ Компанийн үйл ажиллагааны гүйцэтгэл, статусыг тодорхойлохын тулд хийдэг санхүүгийн харьцаануудыг тооцох, тайлбарлах арга.

Ratio of exchange Солилцооны ханш Зорилтот компанийн нэгж хувьцаанд ногдох буюу зорилтот компанийн хувьцаа эзэмшигчдэд шинээр олгох эзэмшигч компанийн нэгж хувьцааны тоо.

Ratio of exchange in market price

Зах зээлийн солилцооны ханш

Зорилтот компанийн нэгж хувьцаанд ногдох буюу зорилтот компанийн хувьцаа эзэмшигчдэд шинээр олгох эзэмшигч компанийн нэгж хувьцааны зарласан үнэ.

Raw materials inventory Түүхий эд матөриалын нөөц

Бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд компанийн худалдаж авсан түүхий эд.

Page 87: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 87

Resource

Investment Capital

Raw return Түүхий өгөөж Эрсдэл нь зохицуулагдаагүй, аливаа нэгэн жишигтэй харьцуулагдаагүй хөрөнгө оруулалтын нийт өгөөжийн хувь.

Real assets Бодит актив Бараа үйлчилгээг бүтээхэд ашигладаг эд хөрөнгө.

Real estate investment trust Үл хөдлөх хөрөнгийн итгэмжлэгдсэн хөрөнгө оруулалт

Үл хөдлөх хөрөнгө буюу үл хөдлөх хөрөнгөөр барьцаалагдсан зээлд хөрөнгө оруулдаг зуучлагч.

Real rate of interest Бодит хүү

Инфляцигүй, зах зээлийн нийлүүлэгч ба хэрэглэгчид нь хөрвөх чадварыг давууд үзэх хандлагагүй, бүх үр дагавар нь тодорхой гэх мэт төгс орчинд, хуримтлалын нийлүүлэлт ба хөрөнгө оруулалтын эрэлтийн хоорондын ерөнхий тэнцвэрээр тогтсон хүү.

Rebalancing Дахин тэнцвэржүүлэх

Хөрөнгө оруулалтын багцан дахь активуудын жинг (эзлэх хувийг) шинэчлэх үйлдэл. Энэ нь үе үе зарим нэг төрлийн активыг худалдан авч заримыг нь заран анх төлөвлөж байсан активын хуваарилалтаа хадгалан үлдсэнээр хэрэгждэг.

Recapitalization Хөрөнгийн бүтцийн шинэчлэл

Дампуурсан эсвэл бэрхшээлд орсон компанийн өрийг хувьцаагаар солих буюу өрийн хугацааг сунгах замаар хийгддэг дахин зохион байгуулалтын арга хэмжээ.

Recaptured depreciation Шинэчлэн тогтоосон элэгдэл

Элэгдэл тооцсон активыг татвар ногдох үнэ цэнээс давсан үнээр зарснаас орж ирэх орлого. Тэрхүү үнийн зөрүү нь тайлан дээр ашиг гэж бүртгэгдэх ѐстой.

Recovery period Элэгдлийн хугацаа

Компанийн хөрөнгийн элэгдлийг тооцох хугацаа.

Red herring Улаан тодорхойлолт Гаргаж байгаа үнэт цаасны урьдчилсан шинж төрхийг товч тодорхойлж проспектуст улаан өнгөөр бичсэн мэдэгдэл.

Page 88: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 88

Resource

Investment Capital

Red-line method Улаан шугамын арга

Агуулахын нөөц багасч “улаан шугам”-д ойртмогц нөөцийн захиалгыг өгөх замаар бараа материалын нөөцийг шаардлагатай хэмжээнд барьж байдаг энгийн арга.

Registered trader Бүртгэгдсэн дилер Өөрийн нэрийн өмнөөс арилжаанд оролцогч хөрөнгийн биржид бүртгэгдсэн гишүүн дилер.

Regular dividend policy Тогтмол ногдол ашиг олгох бодлого

Хугацааны эцэс бүрт, тогтоосон хэмжээний мөнгөн дүнгээр ногдол ашиг хуваарилах бодлого.

Relative strength Харьцангуй хүч Тодорхой хувьцаа буюу тодорхой салбарын хувьцаануудын үнийг зах зээлийн ерөнхий индекстэй харьцуулсан харьцаа.

Relevant cash flows Хамааралтай мөнгөн урсгалууд

Нэмэгдэж гарах татварын дараахь мөнгөн зарлага /хөрөнгө оруулалт/ ба санал болгосон хөрөнгийн зарцуулалтаас үүсэх мөнгөн орлого.

Renewal options Сунгуулах сонголт Үйл ажиллагааны түрээсийн хугацаа дуусмагц түрээслэгчид олгогддог түрээсийн гэрээгээ сунгуулах эрх.

Reorder point Дахин захиалга хийх цэг

Бараа материалаа дахин захиалах цэг. Захиалга өгөөд бараа материалаа хүлээн авах хүртэлх өдрийн тоо ба өдрийн хэрэглээний үржвэр.

Replacement cost Орлуулалтын зардал Компанийн активыг сольж орлуулах зардал.

Repurchase agreement Буцаан худалдаж авах гэрээ (Репо)

Тодорхой үнэт цаасыг банк буюу дилерээс тогтоосон үнээр буцааж авах нөхцөлтэйгөөр зарах гэрээ.

Page 89: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 89

Resource

Investment Capital

Required return Шаардагдах өгөөж

Хөрөнгө оруулагчийн хүлээж буй, өгөгдсөн эрсдлийн түвшинтэй дүйцэхүүц наад захын өгөөж.

Required total financing Нийт санхүүжилтийн хэрэгцээ

Бэлэн мөнгөний эцсийн үлдэгдэл нь компанид зайлшгүй шаардлагатай нөөц үлдэгдлээс дутсан хэсгийг санхүүжүүлэх эх үүсвэр.

Residual theory of dividends

Ногдол ашгийн үлдэгдлийн онол

Компаниас боломжтой бүх хөрөнгө оруулалт хийсний дараа үлдэж байгаа хөрөнгө гэдэг утгаар нь ногдол ашгийг үлдэгдэл хөрөнгө гэж үзэх онол.

Resistance level Эсэргүүцэх түвшин Хувьцааны үнэ буюу хувьцааны зах зээлийн индекс нэмж өсөх магадлал багатай түвшин.

Restrictive covenants Хориглосон заалт Зээлдэгчийн үйл ажиллагаа, санхүүгийн хувьд тодорхой хориглолт, хязгаарлалт тавьсан зээлийн гэрээний заалтууд.

Retained earnings Хуримтлагдсан ашиг Ногдол ашиг болгож хуваарилаагүй орлого. Дотоод санхүүжилтийн хэлбэр.

Return Өгөөж

Үнэт цаасыг тодорхой хугацаанд эзэмшсэний үр дүнд хүлээх ашиг эсвэл алдагдал. Өгөөж нь ханшийн өсөлт/уналтыг анхны хөрөнгө оруулалтын дүнд харьцуулсан хувиар илэрхийлэгднэ.

Return on equity (ROE) Өөрийн хөрөнгийн өгөөж

Компанийн ашигт байдлын хэмжүүр. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн цэвэр ашиг болон ирсэн хэсгийг харуулдаг харьцаа (хувиар илэрхийлэгднэ). ӨӨӨ = Цэвэр ашиг / Хувьцаа эзэмшигчдийн өмч

Return on total assets (ROA)

Нийт активийн өгөөж

Өөрийн актив хөрөнгөөрөө ашиг олох чадвар буюу удирдлагын ерөнхий үр ашгийг хэмжинэ. Үүнийг заримдаа хөрөнгө оруулалтын өгөөж гэж нэрлэх нь бий.

Page 90: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 90

Resource

Investment Capital

Reversal effect Эргэх нөлөө Нэг үед өгөөж муутай буюу өгөөж сайтай байсан хувьцаа дараагийн үедээ эсрэгээр өөрчлөгдөх хандлага.

Reverse stock split Хувьцааны нийлүүлэлт (эсрэг сплит)

Тодорхой тооны хувьцааг нэг шинэ хувьцаагаар солих хэлбэрээр компанийн хувьцааны зах зээлийн үнийг өсгөдөг арга.

Revolving credit agreement Эргэлтийн зээлийн шугам

Өөрийн эх үүсвэрийн боломжоос үл хамааран тодорхой хугацааны турш банкнаас компанид олгодог баталгаат зээлийн шугам.

Reward-to-variability ratio Шагнал ба хэлбэлзлийн харьцаа

Эрсдлийн урамшуулал ба стандарт хазайлтын харьцаа.

Risk Эрсдэл Санхүүгийн алдагдал хүлээж болзошгүй байдал буюу өгөгдсөн активуудын өгөөж нь хувьсах чанар. Бодит үр дүн нь таамаглалаас зөрөх магадлал (боломж).

Risk (of technical insolvency)

Эрсдэл (техникийн төлбөрийн чадваргүй байдлын)

Компаниас өр төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүй байх магадлал.

Risk tolerance Эрсдлийг хүлээн зөвшөөрөх

Хүлээгдэж буй өгөөжөө нэмэгдүүлэхийн тулд илүү эрсдлийг хүлээхэд бэлэн байх хөрөнгө оруулагчийн хандлага.

Risk-adjusted discount rate (RADR)

Эрсдлээр зохицуулсан хямдруулалтын хувь

Компанийн хувьцааны үнийг хадгалах буюу өсгөх зэргээр эзэмшигчдэд учрах зардлыг нөхдөг өгөгдсөн төслийн заавал олох ѐстой өгөөжийн хувь.

Risk-averse Эрсдлээс зайлсхийгч

Ижил өгөөжтэй хоѐр хөрөнгө оруулалтын төсөл байхад бага эрсдэлтэй төслийг нь сонгох хөрөнгө оруулагчийн хандлага. Эрсдлээс зайлсхийгч хөрөнгө оруулагч нь эрсдэлд дургүй ба эрсдэл ихтэй үнэт цаасыг өөрийн хөрөнгө оруулалтын багцанд оруулахаас зайлсхийснээр өндөр хэмжээний өгөөжийг алдах боломжтой.

Page 91: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 91

Resource

Investment Capital

Risk-free rate Эрсдэлгүй өгөөжийн хувь

АНУ-ын Сангийн үнэт цаас авах зэрэг эрсдэлгүй хөрөнгө оруулалт хийхэд олох өгөөжийн хувь.

Risk-indifferent Эрсдлийг үл тооцох Хөрөнгө оруулахдаа эрсдлийг үл тоомсорлох хөрөнгө оруулагчийн хандлага, учир нь тэрээр хүлээгдэж буй өгөөжид гол анхаарлаа хандуулдаг.

Risk-return tradeoff Эрсдэл-өгөөжийн хамаарал

Эрсдэл илүү хүлээсэн хөрөнгө оруулагч илүү өгөөж авах ѐстой гэсэн хүлээлт.

Risk-seeking Эрсдэлд тэмүүлэх Өгөөжийг бууруулсан ч гэсэн илүү эрсдлийг хүлээн зөвшөөрөх хандлага.

Page 92: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 92

Resource

Investment Capital

18 S

S corporation (S corp) S Корпораци

100 буюу түүнээс цөөн тооны хувьцаа эзэмшигчидтэй компани нь нөхөрлөлийн хэлбэрээр татвар төлөх сонголттой байдаг. Хувьцаа эзэмшигчид нь корпорацийн зохион байгуулалтын ач тусыг эдэлж нөхөрлөлийн хэлбэрээр татвар төлснөөрөө татварын хожоо хүртдэг. Гэвч тэтгэврийн төлөвлөгөөнөөс хамааран тодорхой хэмжээний татварын хожоог алддаг.

Safety motive Аюулгүй байдлын зориулалт

Төлөвлөгдөөгүй, гэнэтийн хэрэгцээг хангах зориулалтаар мөнгөн хөрөнгийг байлгах.

Safety of principal Үндсэн өрийн аюулгүй байдал

Үнэт цаас анхны үнээрээ амархан борлогдох тохиолдол.

Safety stocks Аюулгүйн нэмэлт нөөц Жинхэнэ хэрэглээ эсвэл эрэлт төлөвлөснөөс илүү гарсан тохиолдолд шаардагдах нэмэлт нөөц.

Sale-leaseback arrangement

Зарж эргэн түрээслэх хэлцэл

Үндсэн хөрөнгийг боломжит түрээслүүлэгчид зарсны дараа тэрхүү хөрөнгөө эргэж түрээслэх үйл ажиллагаа.

Sales forecast Борлуулалтын таамаглал

Гадаад болон дотоод эх сурвалжуудад үндэслэсэн компанийн тодорхой хугацааны борлуулалтын таамаглал. Энэ нь богино хугацааны санхүүгийн төлөвлөлтөнд ашиглагддаг гол үзүүлэлт болдог.

Sarbanes-Oxley Act of 2002 (SOX)

2002 оны Сарбанес-Окслэйн хууль

Энэ хууль нь компанийн мэдээллийн хаалттай байдал болон ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг арилгахад чиглэгдсэн. Компанийн мэдээллийн ил тод байдал, компани хоорондын болон компани ба шинжээч, аудитор, хуульч, захирал, ажилтан, хувьцаа эзэмшигчдийн хоорондын харилцааг зохицуулсан заалтуудтай.

Page 93: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 93

Resource

Investment Capital

Scenario analysis Хувилбарын шинжилгээ

Хэд хэдэн хувьсагчийг нэгэн зэрэг өөрчлөхөд тэр нь компанийн өгөөжид хэрхэн нөлөөлөхийг үнэлдэг зан төлөвийн арга.

Seasonal need Улирлын хэрэгцээ Эргэлтийн активын түр зуурын хэсгийн санхүүжилтийн хэрэгцээ. Энэ нь жилийн турш хэлбэлздэг.

Seasoned mortgages Улирлын моргэйж 30 сараас дээш хугацаатай моргэйж.

Secondary market Хоѐрдогч зах зээл Өмнө нь гаргасан үнэт цаасыг (шинээр эргэлтэнд гаргаагүй) дахин арилжаалдаг санхүүгийн зах зээл.

Secured creditors Баталгаат зээлдүүлэгчид

Компанийн зарим эд хөрөнгийг тусгайлан барьцаанд авсан, тэр эд хөрөнгөний борлуулалтын орлогоос авлагаа барагдуулах эрх бүхий зээлдүүлэгчид.

Secured loan Баталгаат зээл Тодорхой эд хөрөнгийг барьцаа болгож тавьсан зээл.

Secured short-term financing

Богино хугацаатай барьцаат санхүүжилт

Тодорхой эд хөрөнгийг барьцаанд тавьж авдаг богино хугацааны зээл, санхүүжилт.

Securities and Exchange Commission (SEC)

Үнэт цаасны арилжааны комисс

Үнэт цаасны гаргалт ба арилжааг зохицуулдаг холбооны засгийн газрын байгууллага.

Securities characteristic line

Үнэт цаасны онцлогын шугам

Үнэт цаасны зах зээлийн индексээс илүүдсэн өгөөж ба эрсдэлгүй үнэт цааснаас илүүдсэн өгөөжөөр илэрхийлэгдэх функци.

Page 94: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 94

Resource

Investment Capital

Securities exchanges Үнэт цаасны арилжаа

Компанийг шинээр гаргасан үнэт цаасаа зарж эх үүсвэрээ нэмэгдүүлэх, үнэт цаас эзэмшигчдийг үнэт цаасаа дахин борлуулах боломжоор хангадаг тогтолцоо.

Securitization Үнэт цаасжуулах Зээлүүдийг багцлан сан бүрдүүлж, тэр сангаар баталгаажсан арилжааны стандарт үнэт цаас бий болгох үйл явц.

Security agreement Барьцааны гэрээ Зээл авахын тулд тавьсан барьцааны талаар байгуулсан зээлдэгч, зээлдүүлэгчийн хоорондын гэрээ.

Security analysis Үнэт цаасны шинжилгээ

Үнэт цаасны үнэлэмжийн (үнэ цэнийн) шинжилгээ.

Security market line (SML) Үнэт цаасны зах зээлийн шугам

Хөрөнгө активын үнэлгээний загварын график илэрхийлэл буюу тархаах боломжгүй эрсдлийн (бета) түвшин бүрт харгалзах шаардлагатай өгөөжийн хэмжээ.

Security selection Үнэт цаасны сонголт Активын ангилал тус бүрийн дотор тодорхой үнэт цаасыг сонгох үйл явц.

Selling group Борлуулалтын бүлэг Андеррайтингийн үйл ажиллагаанд оролцолгүйгээр шинээр гарч буй үнэт цаасуудыг гол нь борлуулах үүрэгтэй санхүүгийн байгууллагууд.

Semiannual compounding Хагас жилээр нийлмэл хүү тооцох

Нэг жилийн дотор 2 үеийн хүүг нийлүүлж тооцох.

Sensitivity analysis Мэдрэмжийн шинжилгээ

Өгөгдсөн хувьсагчид боломжит янз бүрийн утга өгөхөд компанийн өгөөж хэрхэн мэдэрч өөрчлөгдөхийг үнэлдэг зан төлөвийн арга.

Page 95: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 95

Resource

Investment Capital

Sensivity analisys Мэдрэмжийн шинжилгээ

Олон тооны боломжит өгөөжийн тооцоог ашиглах замаар өгөөжийн хэлбэлзлийг судалж эрсдлийг үнэлдэг зан төлөвийн шинжилгээний арга.

Separation property Салангид чанар

Багцын сонголт нь (1) эрсдэлтэй активын оновчтой багцыг тодорхойлох цэвэр техникийн асуудал (2) эрсдэлтэй актив ба эрсдэлгүй активын хамгийн сайн хольцыг сонгох хувь хүний сонголт гэсэн бие даасан 2 зорилтоос бүрдэх чанар.

Serial bonds Цуврал бонд Төлбөрийн тодорхой хэсэг нь жил бүр эргэн төлөгдөж байдаг бонд.

Shark repellents Аварга загасны жигшүүр

Нэгдэлтийн үр дүнд удирдлагын хяналтыг шилжүүлэхийг хязгаарласан компанийн дүрмийн нэмэлт өөрчлөлт.

Sharpe measure Шарпын хэмжүүр Урамшуулал ба эрсдлийн харьцаа. Багцын илүүдэл өгөөжийг стандарт хазайлтад харьцуулсан харьцаа.

Shelf registration Тавиурын бүртгэл

Шинээр гаргах гэж буй хувьцаагаа 2 жилийн өмнөөс бүртгүүлэн хөрөнгө хэрэгтэй болсон тохиолдолд эсвэл зах зээлийн уур амьсгал сайжирсан тохиолдолд шууд зарлан гаргах боломжийг олгосон үнэт цаасны арилжааны комиссын (SEC) журам.

Short interest Богино заралт

Зах зээл дээр дутуудалтай зарагдсан (short sale) нийт үнэт цаасны тоо.

Short position Богино позиц

1. Үнэ нь буурна гэсэн хүлээлттэйгээр активыг зээлээр авч зарах үйлдэл (үнэ нь буурахад буцаан худалдан авч ашиг унагаах зорилготойгоор) 2. Опшиноо зарах үйлдэл (опшины хувьд)

Short sale Дутуудалтай заралт Хувьцааг брокероос зээлээр худалдан авч зараад буцааж худалдан авч зээлээ төлөх үйл явц буюу хувьцааны үнийн бууралтаас ашиг олох үйл явц.

Page 96: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 96

Resource

Investment Capital

Short-term (operating) financial plans

Богино хугацааны (үйл ажиллагааны) санхүүгийн төлөвлөгөө

Богино хугацаанд төлөвлөгдсөн санхүүгийн үйл ажиллагаа ба тэрхүү үйл ажиллагааны үр дагавар.

Short-term financial management

Богино хугацаатай санхүүгийн удирдлага

Эргэлтийн актив, эргэлтийн пассивын удирдлага.

Short-term, self-liquidating loan

Богино хугацаатай өөрөө төлөгдөх зээл

Зориулалтын дагуу авлага, бараа материалын төлбөр орж ирмэгц өөрөө төлөгдөж байдаг барьцаагүй зээл.

SIC codes Салбарын стандарт ангиллын код

Компанийг салбарын бүлгээр нь ангилан харуулдаг тоон код.

Signal Шинж тэмдэг

Компанийн удирдлагаас санхүүжилтийн хэлбэрээрээ дамжуулан хувьцааны үнэлгээнд нөлөөлөх шинж. Хувьцаа буцаан худалдаж авах нь хувьцааны үнэлгээ нь доогуур тогтоогдсон гэсэн утгыг илэрхийлэх эерэг шинж тэмдэг, шинээр хувьцаа гаргах нь хувьцааны үнэлгээ нь дээгүүр тогтоогдсоныг илтгэх сөрөг шинж тэмдэг.

Simulation Симуляци Математикийн аргаар тодорхой нөхцөл байдлыг хэд хэдэн удаа хийсвэрээр бүтээж янз бүрийн үр дүнгийн магадлалыг илүү нарийвчлан тооцоолох арга.

Single-payment note Нэг удаагийн төлбөрт зээл

Хугацааны эцэст төлбөрийг нь нэг мөсөн хийдэг богино хугацаатай зээл.

Sinking-fund requirement Хорогдуулалтын сангийн шаардлага

Бондын хугацаа дуусахаас өмнө өрийг системчлэн төлж хорогдуулахыг заасан бонд гаргалтын нөхцөл

Small (ordinary) stock dividend

Бага хэмжээний (ердийн) хувьцаагаар олгох ногдол ашиг

Ногдол ашиг зарлагдмагц нийт ердийн хувьцааны үлдэгдлийн 20-25 хувиас ихгүй хэмжээг ногдол ашиг болгон тарааж өгөх.

Page 97: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 97

Resource

Investment Capital

Small-firm effect Жижиг компанийн нөлөө

Зах зээлийн үнэлэмж багатай жижиг компаниудын хувьцааны өгөөж том компаниудынхтай харьцуулахад илүү байдаг гэсэн онол. Шалтгаан нь хэд хэд байж болно, жишээлбэл: жижиг компаний өсөх магадлал илүү өндөр, жижиг компаний үйл ажиллагаа явуулах бизнесийн орчин нь тогтворгүй байдаг учраас хувьцааны үнэ нь огцом өсөх магадлалтай...гэх зэрэг.

Sole proprietorship Хувийн компани Нэг хүний эзэмшилд байдаг бөгөөд тухайн хүн нь ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулдаг бизнесийн нэгж.

Specialist Үнэт цаасны мэргэжилтэн

Нэг ба хэд хэдэн компанийн хувьцаагаар мэргэжсэн, өөрийн арилжааны оролцоогоороо зах зээлийн замбараатай байдлыг хадгалах үүрэг бүхий үнэт цаасны худалдаачин.

Specialized sector funds Салбараар төрөлжсөн сан

Салбаруудын үнэт цаасанд төрөлжиж хөрөнгө оруулдаг хамтын сангийн хэлбэр.

Speculative grade or junk bond

Зэрэглэл муутай буюу жанк бонд

Стандарт энд Пүүрз ВВ, Мүүдийз Ва ба түүнээс доогуур зэрэглэлтэй бонд.

Speculative motive Аз туршилтын сэдэлт Мөнгөн хэлбэрээр хадгалахын оронд ашиг олохын зорилготойгоор мөнгөө хөрөнгөнд байршуулах үйлдэл.

Spin-off Компани болж салах

1. Үйл ажиллагааны нэгжийг толгой компанийн эзэмшлээс тусгаарлан бие даасан компани болгож хувьцааг нь гарган компанийн хувь нийлүүлэгчдэд хувь тэнцүүлсэн хуваарилан өгөх үйлдэл. 2. Үйл ажиллагааны нэгжийн удирдлага нь тэрхүү салбараа зээлээр худалдан авах үйлдэл.

Spontaneous financing Аяндаа үүсэх санхүүжилт

Компанийн ердийн үйл ажиллагааны явцад аяндаа үүсэх санхүүжилт. Энэхүү санхүүжилтийн хэрэгцээ нь голцуу өглөг (дансны өр), хуримтлагдсан өрөөс бий болно.

Page 98: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 98

Resource

Investment Capital

Spot-futures parity theorem Одоогийн ба ирээдүйн үнийн тэнцвэрийн теорем

Одоогийн ба ирээдүйн үнэ хоорондын тэнцвэрийн талаархи онол. Тэнцвэрт харилцаанаас гажих нь арбитражийн боломжийг бий болгоно.

Spread Зөрүү 1. Үнэт цаасыг худалдан авах зарах саналын зөрүү. 2. Ерөнхий утгаар, аль нэг хоѐр үнийн зөрүү.

Spread (futures) Зөрүүтэй ирээдүйн хэлцэл

Адил барааны ирээдүйн хэлцэл дээр нэг хугацаатай урт позиц, өөр хугацаатай богино позиц авах үйлдэл.

Spread (option) Зөрүүтэй опшин Хэрэгжүүлэх үнэ ба эцсийн хугацаа нь зөрүүтэй адил активын хоѐр ба түүнээс дээш тооны авах/зарах опшины хослол.

Standard debt provisions Зээлийн стандарт нөхцөл

Зээлийн гэрээнд тусгадаг зээлдэгчийн бүртгэл, тайлагнал, татвар төлөлт, бизнесийн үйл ажиллагааны талаар тавих шалгуур үзүүлэлт. Тэгэхдээ санхүүгийн хувьд эрүүл бизнест өндөр шаардлага тавьдаггүй.

Standard deviation (SD) Стандарт хазайлт Хүлээгдэж буй өгөөжийн ойролцоох тархалтыг хэмждэг активын эрсдлийн хамгийн түгээмэл статистик үзүүлэлт.

Standby arrangement Стэнд-бай хэлцэл Захиалга нь ирээгүй буюу нийтэд зарагдаагүй хувьцаа бүрийг ХОБ-наас худалдаж авахыг амласан баталгаа.

Statement of cash flows Мөнгөн урсгалын тайлан

Компанийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт санхүүжилтийн мөнгөн урсгал, түүнд гарсан тайлант хугацааны мөнгөн хөрөнгө, түргэн борлогдох үнэт цаасны өөрчлөлтийг тусгасан тайлан.

Statement of retained earnings

Хуримтлагдсан ашгийн тайлан

Хуримтлагдсан ашгийн эхний үлдэгдэл, жилийн дундуурх тохируулга ба эцсийн үлдэгдлийг үзүүлсэн нягтлан бодох бүртгэлийн тайлан.

Page 99: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 99

Resource

Investment Capital

Statement of stockholders’ equity

Хувьцаа эзэмшигчдийн өмчийн тайлан

Жилийн тайланд хувьцаа эзэмшигчдийн өмчийг бүрэлдэхүүн хэсэг бүрээр нь тайлбарлан харуулдаг тайлан.

Stock dividend Хувьцаагаар олгох ногдол ашиг

Хувьцаа хэлбэрээр эзэмшигчдэд хуваарилдаг ногдол ашиг.

Stock exchange Хөрөнгийн бирж

Үнэт цаас арилжаалагддаг, зохион байгуулалттай, дүрэм журмаар зохицуулагдсан зах зээл. Арилжаалагдаж буй үнэт цаасуудын үнэ нь эрэлт нийлүүлэлтийн хуулиар тогтоогдно. Хөрөнгийн бирж дээр: 1) компани болон засгийн газрууд анх удаа хувьцаагаа гаргадаг, 2) хөрөнгө оруулагчид өмнө нь худалдан авсан үнэт цаасаа арилжаалдаг.

Stock options Хувьцааны сонголт Компанийн удирдлагад олгодог, хувьцааг тогтоосон үнээр тогтоосон хугацааны эцэст худалдан авах эрх.

Stock purchase plans Хувьцаа худалдаж авах төлөвлөгөө

Компанийн ажилтнуудад олгодог, хувьцааг хөнгөлөлтэй үнээр худалдан авахыг зөвшөөрсөн төлөвлөгөө.

Stock purchase warrants Хувьцаа худалдаж авах баталгаа

Баталгааг эзэмшигчийн хувьд компанийн хувьцааг тодорхой хугацааны эцэст тодорхой үнээр худалдаж авах эрх.

Stock repurchase Хувьцааны буцаан худалдан авалт

Зах зээл дээрээс гаргасан хувьцаагаа буцаан худалдаж авах компанийн үйл ажиллагаа. Зорилго нь хувьцааныхаа зах зээлийн үнийг нэмэгдүүлэх буюу дээрэнгүй эзэмшлээс зайлсхийх.

Stock rights Хувьцааны эрх

Өмчийн хэмжээгээ хадгалж үлдэхийн тулд өөрийн эзэмшиж буй хувьцааны тоотой шууд пропорциональ хамааралтайгаар шинээр нэмэлт хувьцаа худалдаж авах эрх (нэг компаний хувьцаа).

Page 100: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 100

Resource

Investment Capital

Stock selection Хувьцааны сонголт Тухайн улсын хөрөнгийн зах зээл дээрхи тодорхой хувьцааны сонголт.

Stock split Хувьцааны салгалт (сплит)

Компанийн хувьцааны зах зээлийн үнийг бууруулж хувьцаа эзэмшигч бүрт ногдох хувьцааны тоог нэмэгдүүлдэг нийтлэг арга.

Stock swap transaction Хувьцаа солилцох (своп) гүйлгээ

Урьдчилан тодорхойлсон харьцаагаар эзэмшигч компаниас өөрийнхөө хувьцааг зорилтот компанийн хувьцаагаар солих арилжаа.

Stockholders Хувьцаа эзэмшигчид Энгийн ба давуу эрхтэй хувьцааны эзэмшлээр нотлогдсон компаний эзэд.

Stockholders' report Хувьцаа эзэмшигчдийн тайлан

Нийтийн өмчлөлийн компаниас хувьцаа эзэмшигчиддээ гаргаж өгөх ѐстой жилийн тайлан. Энэ тайланд компанийн өнгөрсөн жилийн турш явуулсан санхүүгийн үйл ажиллагааг дүгнэж баримтжуулсан байдаг.

Straddle Мордох опшин (Страддл)

Адил хэрэгжүүлэх үнэтэй, адил эцсийн хугацаатай авах ба зарах опшины хослол.

Straight bond Шулуун бонд Хөрвөдөггүй бонд.

Straight bond value Шулуун бондын үнэ Хөрвөх чанар нь ашиглагдахгүйгээр зах зээл дээр зарагдах хөрвөх бондын үнэ.

Straight preferred stock Шулуун давуу эрхтэй хувьцаа

Хөрвөдөггүй давуу эрхтэй хувьцаа.

Page 101: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 101

Resource

Investment Capital

Strategic merger Стратегийн нэгдэлт Өргөжилтийн хэмнэлт гаргах зорилгоор хийгдэх нэгдэлтийн гүйлгээ.

Stretching accounts payable

Тултал нь сунгасан өглөг

Компанийн зээлийн зэрэглэлд хохирол учруулахгүйгээр өглөгөө аль болохоор хойшлуулж төлөх.

Striking price Страйк үнэ

Уламжлагдсан үнэт цаасыг хэрэгжүүлэх үнэ. Авах опшины хувьд хэрэгжих хугацааны өмнө эсвэл эцэст суурь үнэт цаасыг худалдан авах үнэ, зарах опшины хувьд хэрэгжих хугацааны өмнө эсвэл эцэст суурь үнэт цаасыг зарах үнэ.

Subordinated debenture Дарааллын бонд

Өмнөх болон бүх ирээдүйн бондын авлага бүрэн барагдсаны дараа авлагаа барагдуулдаг баталгаагүй бонд. Дарааллын бондын эзэмшигч нь ийнхүү өндөр хэмжээний эрсдэл хүлээдэг учраас бонд гаргагчаас дүйцэхүүц өндөр хүүг шаарддаг.

Subordination Зээлдүүлэгчийн дараалал

Дараагийн зээлдүүлэгчид нь эхний зээлдүүлэгчийн (зээлдүүлэгчдийн) авлага бүрэн төлөгдсөний дараа авлагаа нэхэмжлэх эрхтэйг тусгасан урт хугацааны зээлийн гэрээний заалт.

Subscription price Захиалгын үнэ

1. Хөрөнгө оруулагч хувьцааны эрхээ (stock rights) хэрэгжүүлэх үнэ. 2. Хөрөнгө оруулагч хувьцаа авах баталгаат эрхээ (stock warrants) хэрэгжүүлэх үнэ.

Subsidiaries Охин компани Толгой компанийн хяналтанд байдаг компани.

Substitution swap Орлуулах своп Нэг бондыг бүтэц нь төстэй боловч илүү ашигтай үнэтэй бондоор солих үйл явц.

Page 102: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 102

Resource

Investment Capital

Sunk costs Ууссан зардал Урьд нь гарчихсан бөгөөд одоогийн мөнгөн урсгалын шийдвэр гаргалтанд нөлөөлөхгүй болсон мөнгөн зарлага.

Supervoting shares Супер саналын эрхтэй хувьцаа

Нэгж хувьцаанд ногдох саналын эрх нь ердийн хувьцаанаас илүү эрхтэй хувьцаа.

Supply shock Нийлүүлэлтийн цочрол Эдийн засаг дахь зардал болон үйлдвэрлэлийн хүчин чадалд нөлөөлөх үйл явдал.

Support level Дэмжих түвшин Хувьцааны үнэ буюу хувьцааны зах зээлийн индекс нэмж буурах магадлал багатай түвшин.

Page 103: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 103

Resource

Investment Capital

19 T

Takeover defenses Эзэмшлээс хамгаалалт Дээрэнгүй эзэмшлээс хамгаалах стратегиуд.

Target capital structure Капиталын зорилтот бүтэц

Компанийн хувьцааны ба өрийн санхүүжилтын зорилтот хольц.

Target company Зорилтот компани Нэгдэлтийн гүйлгээний үед эзэмшигч компанийн өөртөө нэгтгэхээр зорьж буй компани.

Target dividend payout ratio

Ногдол ашгийн хуваарилалтын зорилтот харьцаа

Компаниас төлөвлөсөн ногдол ашгийнхаа тодорхой хувийг урьдчилан хуваарилаад ашгийн өсөлт нь хангагдмагц ногдол ашгийн зорилтот харьцаанд нийцүүлэн нэмэлт ногдол ашиг тараах бодлого.

Target weights Зорилтот жин Капиталын зорилтот бүтцэд тулгуурласан бүртгэлийн буюу зах зээлийн үнэлгээний жин.

Tax loss carryback Татварын алдагдлыг хойшоо / урагшаа шилжүүлэх

Энэ жилийн үйл ажиллагааны цэвэр алдагдлаа өмнөх жилийн тайланд ухраан хамруулж өмнөх жилийн татварыг хөнгөвчилдөг нягтлан бодохын арга. Нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмуудад (GAAP) татварын алдагдлыг зөвхөн 3 жил хүртэлх хугацаагаар хойшлуулж болно гэж заасан байдаг.

Tax loss carry-forward Татварын алдагдлыг ирээдүйд шилжүүлэх

Энэ жилийн үйл ажиллагааны цэвэр алдагдлаа ирэх жилийн тайланд урагшлуулан хамруулж ирэх жилийн татварыг хөнгөвчилдөг нягтлан бодохын арга. Нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмуудад (GAAP) татварын алдагдлыг зөвхөн 7 жил хүртэлх хугацаагаар урагшлуулж болно гэж заасан байдаг.

Page 104: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 104

Resource

Investment Capital

Tax on sale of old asset Хуучин хөрөнгийн борлуулалтын татвар

Хуучин хөрөнгийг зарсан үнэ, анхны худалдаж авсан үнэ ба бүртгэлийн өртгийн харьцаанаас хамаарсан татвар.

Tax swap Татварын своп Татварын хөнгөлөлт эдлэх зорилгоор нэг бондыг төстэй бүтэцтэй нөгөө бондоор солих үйл явц.

Technical analysis Техникийн шинжилгээ Хувьцааны үнийн өөрчлөлтийн дахин давтагдах ба урьдчилан таамаглагдах төлөв, зах зээлийн авах/зарах дарамтын судалгаа.

Technical insolvency Техникийн хувьд төлбөрийн чадваргүй болох

Компани өр төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүйгээс үүсэх бизнесийн уналт.

Tender offer Тэндэрийн санал Компанийн тодорхой тооны хувьцааг тодорхой үнээр худалдаж авах санал.

Term (long-term) loan Урт хугацаатай зээл Санхүүгийн байгууллагуудаас бизнест олгодог 1-10 жилийн хугацаатай, нөхөн төлөгдөх тодорхой хуваарьтай, хөвөгч хүүтэй зээл.

Term structure of interest rates

Хүүгийн хугацааны бүтэц

Бондуудын хүү төлөгдөх эцсийн хугацаатай холбогдох хамаарал.

Terminal cash flow Эцсийн мөнгөн урсгал Төслийн эцсийн жилд орж ирэх татварын дараахь, үйл ажиллагааны бус (гол төлөв төслийг татан буулгахтай холбогдсон) мөнгөн орлого.

Third market Гуравдагч зах зээл Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хувьцааг лангууны арын зах дээр арилжих үйл явц.

Page 105: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 105

Resource

Investment Capital

Time line Хугацааны шугам

Хамгийн зүүн талын цэг нь хугацааны 0 агшин буюу өнөөгийн цагийг илэрхийлж, баруун тийш шилжих тутам ирээдүйн үеүүдийг харуулах хөрөнгө оруулалтын мөнгөн урсгалыг дүрслэхэд ашигладаг хэвтээ шугам.

Time value of option Опшины цаг хугацааны үнэлэмж (үнэ цэнэ)

Опшины үнэ түүний бодит үнэлэмжээс давсан зөрүү. Опшиныг өнөөдөр хэрэгжүүлбэл ямар үнэ цэнэтэй байх нь түүний бодит үнэлэмж болно.

Times interest earned ratio Хүү төлөх чадварын харьцаа

Компанийн хүүгээ хугацаанд нь төлөх чадварын хэмжүүр. Татвар ба хүүгийн зардлын өмнөх орлогыг (EBIT) нийт зээл/бондын хүүгийн төлөрт хувааж тооцно.

Time-series analisys Цаг хугацааны харьцуулсан шинжилгээ

Маргаашийн байдал өчигдрийн чиг хандлагаас үргэлжилнэ гэсэн төсөөлөл дээр үндэслэгдсэн хувьсах хэмжигдэхүүнүүдийн ирээдүйн байдлыг тооцоолох цаг хугацааны аргачлал.

Tobin’s q Тобины кю Компанийн зах зээлийн үнэлэмжийг (үнэ цэнийг) нийт активын орлуулалтын зардалд харьцуулсан харьцаа.

Total asset turnover Нийт активын эргэлт Компани хөрөнгөө хэр зэрэг үр дүнтэй ашиглан борлуулалтыг бий болгож байгааг харуулдаг харьцаа.

Total costs Нийт зардал Бараа материалын захиалгын ба хадгалалтын зардлын нийлбэр.

Total leverage Нийт хөшүүрэг

Санхүүгийн ба үйл ажиллагааны тогтмол зардлыг ашиглан компанийн борлуулалтын өөрчлөлтийн нэгж хувьцааны орлогод (EPS) үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх үйл явц.

Total risk Нийт эрсдэл Үнэт цаасны тархаах боломжгүй ба тархаах боломжтой эрсдлийн хослол.

Page 106: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 106

Resource

Investment Capital

Trading through Ханшны арилжаа Хэдийгээр харилцагчаас илүү ашигтай үнэ өгсөн ч дилерээс өөрийн тогтоосон авах зарах ханшаараа хийдэг арилжаа.

Transactions motive Гүйлгээний сэдэлт

Ирээдүйд түүхий эд худалдан авах, цалингийн төлбөр хийх гэх зэрэг тодорхой нэг гүйлгээ (шилжүүлэг) хийхийн тулд хөрөнгөө мөнгөн хэлбэрээр хадгалах үйлдэл.

Transfer prices Дотроо шилжүүлэх үнэ Үндэстэн дамнасан корпорацийн салбарууд өөр хоорондоо бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ба үйлчилгээ үзүүлэхэд тогтоодог үнэ.

Treasurer Санхүүгийн ерөнхий менежер

Санхүүгийн төлөвлөлт, эх үүсвэр татах, хөрөнгийн зардлын шийдвэр гаргах, мөнгөн хөрөнгө, зээл, тэтгэврийн сан, гадаад валютын гүйлгээг удирдах үүрэг бүхий компанийн санхүүгийн ерөнхий менежер.

Treasury bills Сангийн үнэт цаас АНУ-ын сангийн яамнаас гаргадаг 1 жил хүртэлх янз бүрийн хугацаатай эрсдэлгүй үнэт цаас.

Treasury notes and bonds Сангийн бонд АНУ-ын сангийн яамнаас гаргадаг 1-ээс дээш жилийн хугацаатай, хагас жил тутамд хүү нь төлөгддөг эрсдэлгүй үнэт цаас.

Treasury stock Компанийн мэдлийн (халаасны) хувьцаа

Гаргасан хувьцаанаасаа компанийн мэдэлд буцаан худалдаж авсан хувьцааны тоо хэмжээ. Тэнцэл дээр үүнийг хувьцаа эзэмшигчдийн хөрөнгөөс хасч тооцдог.

Treynor measure Трэйнорийн хэмжүүр Багцын илүүдэл өгөөжийг бетад харьцуулсан харьцаа.

Treynor-Black model Трейнор-Блэкийн загвар

Багцан дахь активуудын хуварилалтын онол. Энэхүү загвар нь системийн ба системийн бус эрсдэл дээр тулгуурлан идэвхитэй ба идэвхигүй удирдлагатай хувьцаануудын зохистой хольцыг тодорхойлдог.

Page 107: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 107

Resource

Investment Capital

Triple witching hour Гурвалсан шуламын цаг

S&P500 ирээдүйн хэлцлийн хугацаа, S&P100 индексийн опшин хэлцлийн хугацаа ба аливаа нэг хувьцааны опшин хэлцлийн хугацаа нэгэн зэрэг дуусдаг жилд дөрвөн удаа тохиолдох үе.

Trough Гүдгэр Эдийн засгийн уналт ба сэргэлтийн хооронд орших шилжилтийн цэгүүд.

Trust receipt inventory loan Бараа материал барьцаалсан зээл

Зээлдэгч харьцангуй өндөр үнэтэй бараа материалаа барьцаалан тэдгээрийг үйлдвэрлэсэн зардлын 80-100 хувьд нь зээл авна. Бараа материалаа зармагц тэрээр үндсэн өр ба хуримтлагдсан хүүг шууд зээлдүлэгчид төлнө.

Trustee Итгэмжлэгдсэн төлөөлөгч

Бонд гаргагчаас бонд эзэмшигчийн өмнө хүлээх гэрээний үүргийн биелэлтэнд хяналт тавих эрх бүхий хөлсөөр үйлчлэгч хувь хүн, компани, эсвэл банкны итгэмжлэлийн газар.

Two-tier offer Хоѐр шатлалт санал

Компанийн гол хувьцаа эзэмшигч болохыг хүссэн хөрөнгө оруулагчаас ирүүлэх санал. Тэрээр эхний ээлжинд дийлэнх тооны хувьцааг тодорхой үнээр худалдаж авад, эзэмшлээ 51% хүртэл нэмэгдүүлснийхээ дараа үлдэгдэл хувьцааг арай бага үнээр худалдаж авахыг эрмэлздэг.

Page 108: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 108

Resource

Investment Capital

20 U

Uncorrelated Хамааралгүй (Корреляцигүй)

Корреляцийн зэрэг нь 0 тэй тэнцүү буюу 2 төрлийн хувьсагч хоорондоо аливаа нэг хамааралгүй байх тохиолдол.

Underlying asset Суурь үнэт цаас

Уламжлагдсан үнэт цаасуудад хамааралтай. Опшин (options) ба ирээдүйн хэлцэл (futures) гэх зэрэг уламжлагдсан үнэт цаасууд аль нэг суурь үнэт цаасыг (хувьцаа гэх зэрэг) ирээдүйд худалдан авах эсвэл зарах хэлцлүүд юм. Суурь үнэт цаасны үнэ, хэлбэлзлээс шалтгаалан уламжлагдсан үнэт цаасуудын үнэлэмж тогтоогддог.

Underpriced Доогуур үнэлэгдсэн Хувьцааны зах зээлийн үнэ нь команийн жинхэнэ үнэ цэнийг илэрхийлэхүйц төвшнөөс доогуур байх тохиолдол.

Undersubscribed issue Захиалга нь дутуудсан үнэт цаас

Зарим хэсэг нь шууд зарагдаагүй үнэт цаасны гаргалт.

Underwriting Андеррайтинг

1. Санхүүгийн зуучлагч байгууллага (ХОБ) компани болон засгийн газраас анх гаргаж буй үнэт цаасыг нийтэд (хөрөнгө оруулагчдад) арилжаалах үйл явц. ХОБ нь тухайн үнэт цаасны ирээдүйн арилжаалагдах үнэнд баталгаа өгч, ихэнх эрсдлийг үүрч, үйлчилгээний шимтгэл авна. 2. Хэн нэгнийг эсвэл аль нэгэн өмчийг даатгах үйл явц. 3. Зээлдэгчийн зээлээ төлөх чадварыг дүгнэх үйл явц.

Underwriting syndicate Андеррайтингийн синдикат

Томоохон хэмжээний үнэт цаасны гаргалтанд хамтарч оролцдог ХОБ-ын бүлэг. Ингэснээр нэг банкинд учрах эрсдлийг багасгадаг.

Page 109: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 109

Resource

Investment Capital

Unemployment rate Ажилгүйдлийн түвшин Ажилгүй гэж ангилагдсан хүмүүсийн тоог нийт ажиллах хүчний тоонд харьцуулсан харьцаа.

Unique risk firm-specific risk nonsystematic risk diversifiable risk

Онцгой эрсдэл, компанийн онцлогтой эрсдэл, системийн бус эрсдэл, тархаагдах эрсдэл

Тархаах замаар арилгаж болдог эрсдэл.

Unit investment trust Итгэмжлэгдсэн нэгж хөрөнгө оруулалтын сан

Тодорхой бүтэцтэй олон төрлийн үнэт цаасаас бүрдэх (хувьцаа болон бонд гэх зэрэг), зохицуулагдаагүй багцуудыг худалдаж аваад өөрсдийн хувьцаагаа гаргаж хөрөнгө оруулагчдад санал болгодог санхүүгийн байгууллага. Хамтын сантай харьцуулахад итгэмжлэгдсэн нэгж хөрөнгө оруулалтын сан нь багцуудаа идэвхигүйгээр удирддаг ч, хөрөнгө оруулагчиддаа тогтмол байдлаар хөрөнгийн олз (capital gain) ба ногдол ашгийг (dividend) тарааж байдаг.

Unlimited funds Хязгаарлалтгүй санхүүжилт

Компаниас боломжийн үр ашиг өгөх бүх бие даасан төслүүдийг хэрэгжүүлж болох санхүүгийн нөхцөл байдал.

Unlimited liability Бүрэн хариуцлага Зээл олгогчдын эрсдлийг эзэмшигч нь өөрийн нийт хөрөнгөөр хариуцах нөхцөл.

Unseasoned mortgages Улирлын бус моргэйж 30 сараас доош хугацаатай моргэйж.

Unsecured loan Баталгаагүй зээл Эд хөрөнгийг барьцаа болгож тавиагүй зээл.

Unsecured or general creditors

Баталгаат бус буюу ердийн зээлдүүлэгчид

Компанид зээл олгохдоо тусгайлан барьцаа хөрөнгө шаарддаггүй, өндөр хэмжээний эрсдэл үүрдэг зээлдүүлэгчид.

Unsecured short-term financing

Барьцаагүй богино хугацаат санхүүжилт

Тодорхой эд хөрөнгө барьцаанд тавилгүйгээр авсан богино хугацаат санхүүжилт.

Page 110: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 110

Resource

Investment Capital

21 V

Valuation Үнэлгээ Актив эсвэл компанийн өнөөдрийн жинхэнэ үнэ цэнийг тодорхойлох үйл явц. Үнэлгээг тооцоолох олон төрлийн техник аргачлал байдаг.

Value-at-risk Эрсдэлд орсон үнэлэмж (үнэ цэнэ)

Тодорхой хугацааны турш багцад учрах алдагдлын магадлалаар тооцогдох эрсдэл.

Variable growth model Хувьсах өсөлтийн загвар

Ногдол ашгийн өсөлт нь өөрчлөгднө гэж үзэх ногдол ашгийн үнэлгээний загвар.

Vertical merger Босоо нэгдэлт Нийлүүлэгч ба худалдан авагч компаниудын нэгдэлт.

Voluntary reorganization Сайн дурын дахин зохион байгуулалт

Дампуурсан компани өөрийн нэрийн өмнөөс бүтцээ дахин өөрчилж өглөгөө төлөхийг илэрхийлсэн өргөдөл.

Voluntary settlement Сайн дурын төлбөр тооцоо

Хуулийн дагуу төлөгдөх дампуурлын үйл ажиллагааны зардлыг тойрохын тулд дампуурсан буюу техникийн хувьд төлбөрийн чадваргүй болсон компаниас зээлдүүлэгчидтэйгээ хийдэг хувийн тохиролцоо.

Page 111: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 111

Resource

Investment Capital

22 W

Warehouse receipt loan Агуулах барьцаалсан зээл

Агуулахад хадгалагдаж буй бараа материалыг нь барьцаалан үйлдвэрлэгчдэд олгодог зээл. Барьцааны бараа материал нь агуулахын үйл ажиллагаа эрхэлдэг зуучлагч буюу бие даасан гуравдагч этгээдийн хяналтан дор оршдог.

Warrant Баталгаат эрх

Үнэт цаасыг (голцуу хувьцааг) тодорхой хугацааны дараа тодорхой үнээр худалдаж авах эрх буюу уламжлагдсан үнэт цаас. Компани ихэнхдээ шинээр өр тавихдаа баталгаат эрхийг хавсран гаргадаг. Баталгаат эрх болон авах опшины гол ялгаа нь баталгаат эрхийг компани өөрөө гарган хэрэгжилтийг нь батлан даадаг бол авах опшиныг компаниас гаргадаггүй. Баталгаат эрхийн хүчинтэй хугацааг ихэнхдээ жилээр хэмжигддэг бол авах опшиных ихэнхдээ сараар хэмжигддэг.

Warrant premium Баталгаат эрхийн урамшуулал

Баталгаат эрхийн үнэ түүний бодит үнэлэмжээс давсан зөрүү. Баталгаат эрхийн хэрэгжүүлэх үнэ ба суурь үнэт цаасных нь үнийн зөрүү, өөрөөр хэлбэл түүнийг өнөөдөр хэрэгжүүлбэл ямар үнэ цэнэтэй байх нь түүний бодит үнэлэмж болно.

Weak, semistrong, strong forms of efficient market hypothesis (EMH)

Үр ашигтай зах зээлийн сул, хагас-хатуу, хатуу хэлбэрүүд

Сул хэлбэр: хувьцааны үнэ нь өмнөх арилжааны түүхтэй холбогдсон мэдээллийг тусгасан байх шинж. Хагас-хатуу хэлбэр: хувьцааны үнэ нь нийтэд ил тод болсон бүх мэдээллийг тусгасан байх шинж Хатуу хэлбэр: хувьцааны үнэ нь дотоод мэдээллийг оролцуулаад бүх холбогдох мэдээллийг тусгасан байх шинж.

Weighted average cost of capital (WACC)

Капиталын жигнэсэн дундаж өртөг

Урт хугацааны туршид компанид шаардлагатай эх үүсвэрүүдийн ирээдүйд хүлээгдэж буй дундаж өртөг. Бүх хувьцаа эзэмшигч болон зээлдүүлэгчдийн компаний үйл ажиллагаанаас шаардах наад захын өгөөж. Эх үүсвэрийн төрөл тус бүрийн өртгийг компанийн капиталын нийт бүтцэд эзлэх хувиар дамжуулан жигнэж тооцдог.

Page 112: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 112

Resource

Investment Capital

Weighted marginal cost of capital (WMCC)

Капиталын жигнэсэн ахиуц өртөг

Компаниас шинээр авах санхүүжилтийн дараагийн нэг төгрөг тутамд ногдох капиталын жигнэсэн дундаж өртөг.

Well-diversified portfolio Сайн тархаагдсан багц Системийн бус эрсдэл нь тооцогдохгүй шахам болж хангалттай сайн тархаагдсан багц.

White knight Цагаан морь стратеги

Зорилтот компани нь дээрэнгүй эзэмшигч компаниас илүү тааламжтай эзэмшигч компанийг олж аваад тэднийг өрсөлдүүлэх замаар өөртөө тааламжтай нөхцлийг олж авах стратеги.

Working Capital Эргэлтийн хөрөнгө (Ажлын капитал)

Компанийн үр ашигт байдал ба богино хугацааны санхүүгийн чадавхыг тооцдог хэмжүүр. Богино хугацаат актив ба богино хугацаат өр төлбөрийн зөрүү. Эргэлтийн хөрөнгө нь эерэг байвал компани нь богино хугацаат өр төлбөрөө төлөх чадвартай байна гэсэн үг.

Work-in-process inventory Дуусаагүй үйлдвэрлэл Хагас үйлдвэрлэгдсэн буюу түүхий эдийн нөөцөнд тооцогдохоо больсон бараа материалын нөөц.

World investable wealth Хөрөнгө оруулж болох дэлхийн баялаг

Арилжаанд ордог учраас хөрөнгө оруулж болох дэлхийн баялгийн хэсэг.

Page 113: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 113

Resource

Investment Capital

23 Y

Yield curve Жилийн хүүгийн муруй

Хугацааны эцэс хүртэлх жилийн хүү (босоо тэнхлэгт) ба хугацааны эцэс хүртэлх цаг хугацааны (хэвтээ тэнхлэгт) хамаарлыг харуулсан хүүгийн хугацааны бүтцийн график.

Yield to maturity (YTM) Үлдсэн хугацааны өгөөж

Хөрөнгө оруулагчаас бондыг тодорхой үнээр аваад төлөгдөх эцсийн хугацаа хүртэл нь эзэмшихэд олох өгөөжийн хувь. Үнэт цаас гаргагч нь хүү, үндсэн өрөө амласан хугацаандаа төлнө гэж үзнэ.

Page 114: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 114

Resource

Investment Capital

24 Z

Zero (or low) coupon bonds Хүүгүй бонд

Хүүгүй гаргасан бонд. Нэрлэсэн үнээсээ ихээхэн хэмжээний хямдруулалттай зарагддаг. Түүнийг худалдан авсан эзэмшигчийн бүх ашиг хугацааны эцэст буюу бонд буцаан дуудагдахад орж ирнэ.

Zero growth model Тэг өсөлтийн загвар Ногдол ашиг нь өсөлтгүй, тогтвортой байна гэж үзэх ногдол ашгийн үнэлгээний загвар.

Zero investment portfolio Хөрөнгө оруулалтгүй багц

Арбитражийн стратегийг хэрэглэн үнэт цаасыг худалдан авч тэр дор нь зарах замаар бий болгох тэгтэй тэнцүү цэвэр үнэлэмжтэй (үнэ цэнэтэй) багц.

Page 115: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 115

Resource

Investment Capital

Author Certification

We hereby certify that all of the explanations provided in this glossary accurately

reflect our personal views about the subject terminologies. We also certify that no part

of this educational report is intended for recommendations.

Important Disclosures

Resource Investment Capital ("ResCap") is a boutique corporate finance advisor

working with clients in connection with mergers and acquisitions, project development,

public and private capital raisings and other strategic matters. ResCap is based in

Ulaanbaatar, Mongolia with a dedicated focus advising on Mongolia-related

transactions, and committed to continuing the development of Mongolians through

training programs and educational publications.

Disclaimer

The information provided in this glossary has been gathered from various sources

deemed to be reliable and accurate. However, ResCap does not guarantee the

accuracy of the data and accepts no responsibility under any circumstance for any

financial or other losses that may be incurred through the use of this information.

Page 116: Glossary 1

ResCap

February 28 2011

Finance Glossary P a g e | 116

Resource

Investment Capital

Contacts

ResCap

3rd Floor, Monnis Tower

15 Chinggis Avenue

1st Khoroo Sukhbaatar District

210648, Ulaanbaatar, Mongolia

Tel/Fax: +976 70100095

www.resource-cap.com

Uyanga Orgodol [email protected] +976 99094282