ГАЗАРЗҮЙ vii

51
ГАЗАРЗҮЙ VII З.Баярмаа, В.Батцэнгэл, Т.Батаа, И.Цэрэннямаа, Д.Мижидсүрэн СУРГУУЛИЙН НОМЫН САНД ОЛГОВ. БОРЛУУЛАХЫГ ХОРИГЛОНО. Улаанбаатар хот 2019 он Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 7 дугаар ангийн сурах бичиг Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны зөвшөөрлөөр хэвлэв. Хоёр дахь хэвлэл

Upload: others

Post on 11-Apr-2022

8 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ГАЗАРЗҮЙ VII

ГАЗАРЗҮЙVII

З.Баярмаа, В.Батцэнгэл, Т.Батаа, И.Цэрэннямаа, Д.Мижидсүрэн

СУРГУУЛИЙН НОМЫН САНД ОЛГОВ.БОРЛУУЛАХЫГ ХОРИГЛОНО.

Улаанбаатар хот 2019 он

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 7 дугаар ангийн сурах бичиг

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны зөвшөөрлөөр хэвлэв.

Хоёр дахь хэвлэл

Page 2: ГАЗАРЗҮЙ VII

3

ННА 74.2ДАА 373Г-161

Газарзүй VII: Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 7 дугаар ангийн сурах бичиг. /Баярмаа З., ба бус; Ред. Халиун Г. - УБ.2018. -100х.

Энэхүү сурах бичиг нь "Монгол Улсын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай" хуулиар хамгаалагдсан бөгөөд Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамнаас бичгээр авсан зөвшөөрлөөс бусад тохиолдолд цахим болон хэвлэмэл хэлбэрээр бүтнээр эсхүл хэсэгчлэн хувилах, хэвлэх, аливаа хэлбэрээр мэдээллийн санд оруулахыг хориглоно.

Сурах бичгийн талаарх санал, хүсэлтээ [email protected] хаягаар ирүүлнэ үү.

© Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам

ISBN 978-99978-61-77-1

ГАРЧИГ

Мэргэжлийн үг хэллэгийн тайлбар, тодорхойлолтыг тэмдэглэсэн хэсэг.Кейс судлалАгуулгыг баримт, жишээгээр дэлгэрүүлсэн хэсэг.Зааврын дагуу бие даан гүйцэтгэх хэсэг.

ТАНИХ ТЭМДЭГ

Ойлголт

Кейс судлал

Дасгал

I БҮЛЭГ

Гео-орон зайн дүрслэл1.1. Газарзүйн зураг .................................... 51.2. Дэлхийг бүрхсэн торлол ба газарзүйн солбицол ........................... 71.3. Таних тэмдэг ашиглан газарзүйн зургийг унших ............... 91.4. Газарзүйн зургийн масштаб .......... 12II БҮЛЭГ

Дэлхий гараг2.1. Нарны аймаг ........................................... 162.2. Дэлхий гараг ........................................... 17III БҮЛЭГ

Дэлхийн гадарга3.1. Дэлхийн гадарга .................................. 213.2. Гадаргын өндрийг тодорхойлох нь ..................................... 233.3. Дэлхийн гадаргын хэлбэр .............. 263.4. Эрдэс чулуулаг ....................................... 27IV БҮЛЭГ

Дэлхийн уур амьсгал4.1. Цаг агаар ................................................... 314.2. Уур амьсгал ............................................ 38

V БҮЛЭГ

Дэлхийн ус5.1. Усны эргэлт ............................................. 455.2. Дэлхийн далай ..................................... 475.3. Хуурай газрын ус .................................. 515.4. Ус ашиглалт ба хамгаалал ............... 56VI БҮЛЭГ

Дэлхийн байгаль6.1. Дэлхийн хөрс .......................................... 606.2. Дэлхийн ургамал ................................. 656.3. Дэлхийн амьтан .................................... 716.4. Газарзүйн бүс бүслүүр ...................... 74VII БҮЛЭГ

Газар газрын хүмүүс7.1. Дэлхий дээр хэдэн хүн амьдарч байгаа вэ? ................................................ 767.2. Хүн амын тоо өсөх, буурахад юу нөлөөлдөг вэ? ................................. 787.3. Хүмүүс хаана амьдардаг вэ? ........... 817.4. Хотжилт ..................................................... 827.5. Соёлын ялгаа .......................................... 857.6. Хүмүүсийн эрхлэх аж ахуйн ялгаа ............................................................ 927.7. Дэлхийн аж үйлдвэр, тээвэр ......... 98

Page 3: ГАЗАРЗҮЙ VII

5

ГЕО-ОРОН ЗАЙН ДҮРСЛЭЛ

I БҮЛЭГГЕО-ОРОН ЗАЙН ДҮРСЛЭЛ

Гео-орон зайн дүрслэл

? – Газарзүйн зураг гэрэл зураг хоёрын ялгаа юу вэ? – Өөрийнхөө байршлыг хэрхэн тодорхойлж болох вэ? – Газарзүйн зургаас ямар мэдээлэл авах вэ? – Газарзүйн зурагт уртын хэмжилтийг хэрхэн хийх вэ?

Газарзүйн зурагГазарзүйн солбицол Газарзүйн зургийн масштаб

1.1. ГАЗАРЗҮЙН ЗУРАГ

1.1 дүгээр зураг. А) Газарзүйн зураг, Б) Глобус, В) Гэрэл зураг

Дэлхийн гадаргыг хавтгай дээр олон дахин багасгаж дүрсэлснийг газарзүйн зураг гэнэ. Газарзүйн зураг нь градусын торлол, таних тэмдэг, масштаб, нэмэлт зураг, тайлбаруудаас бүрддэг. Газарзүйн зураг нь агуулга, зориулалт, газар нутгийн хэмжээг дүрсэлсэн байдал, тусгаг зэргээрээ ялгаатай, олон янз байдаг.

Дэлхийн гадаргыг глобус дээр л үнэн зөв дүрслэж болно. Газарзүйн хичээлд гэрэл зураг, зурсан зургийг их ашигладаг. Гэрэл зураг нь тухайн үеийн мэдээллийг үзүүлдгээрээ газарзүйн зургаас ялгаатай. Аливаа газар орны байгалийн зураг, хотын ахуй амьдрал зэргийг илэрхийлэх олон төрлийн зургууд байдаг.A

Б В

Газарзүйн зургийн таних тэмдэг

Page 4: ГАЗАРЗҮЙ VII

6 7

ГЕО-ОРОН ЗАЙН ДҮРСЛЭЛ ГЕО-ОРОН ЗАЙН ДҮРСЛЭЛ

1.2 дугаар зураг. Газарзүйн зургийн тусгаг.

Газарзүйн зургийг агуулгаар нь ерөнхий ба сэдэвчилсэн зураг гэж ангилна. Ерөнхий газарзүйн зураг нь улс орнуудын хил хязгаар, газрын гадаргын хотгор гүдгэр, зам харилцаа, гол мөрөн нуур, засаг захиргааны нэгж, хотууд зэрэг олон зүйлийг дүрсэлсэн байдаг бол сэдэвчилсэн газарзүйн зураг нь 1-2 үзэгдэл юмсыг харуулсан байдаг. Жишээ нь: уур амьсгалын зураг, ан амьтны зураг, ургамлын зураг гэх мэт олон төрөлтэй.

1.2. ДЭЛХИЙГ БҮРХСЭН ТОРЛОЛ БА ГАЗАРЗҮЙН СОЛБИЦОЛДэлхий нь геоид (дэлхий шиг гэсэн утгатай үг) хэлбэртэй боловч бид үүнийг бөөрөнхий хэлбэрээр төлөөлүүлэн дүрсэлдэг. Та дэлхийн бөмбөрцгийн хаана амьдарч байна вэ? Энэ асуултад хариулах хамгийн тодорхой, зөв хариулт нь газарзүйн байршил юм.

1.5 дугаар зураг. Дэлхийн уртраг, өргөрөгЭх сурвалж: geog.1, 4th edition, Oxford 2014

Дэлхийг тойрсон, хойд ба өмнөд туйлыг холбосон шулууныг голдож гэх ба анхны голджоос тухайн цэг хүртэлх газар орныг градусаар илэрхийлснийг уртраг гэнэ.

Экватортой зэрэгцээ оршдог дэлхийг тойрсон шулууныг зэргэд гэх ба экватороос тухайн цэг хүртэлх зайг градусаар илэрхийлснийг өргөрөг гэнэ.

Энэ шугам бол анхны голдож юм. Уртрагийн 0°. Анхны голджоос зүүн тийш орших уртраг нь зүүн уртраг (з.у), баруун тийш орших уртраг нь баруун уртраг (б.у) юм.Энэ шугам бол экватор. Өргөрөгийн 0°. Экватороос хойшоо орших өргөрөг нь хойд өргөрөг (х.ө), урагшаа орших өргөрөг нь өмнөд өргөрөг (ө.ө) юм. 3

2

4

1

Газарзүйн зургийн тусгагДэлхийн гадаргыг хавтгай дээр буулгахад математикийн арга болох тусгагийг ашигладаг. Тусгаг олон төрөл байх боловч өргөрөг, уртрагийн шугамуудыг зурсан хэлбэрээр нь ангилдаг. Зарим тусгагт өргөрөг нь

тойрог, уртраг нь цацарсан шулуун, заримд нь өргөрөг уртраг хоёулаа шулуун, эсвэл хоёулаа муруй зурагдсан байдаг. Газарзүйн зургийн үндсэн гурван тусгагийг ялган үздэг. Үүнд: А) Конус тусгаг Б) Цилиндр тусгаг В) Азимут тусгаг.

А) Конус тусгаг Б) Цилиндр тусгаг В) Азимут тусгагТусгагийн төрлөөс хамааран дэлхийн бөмбөрцгийг хавтгайд буулган зурахад бодит байдлаасаа өөрчлөгдөн янз бүрээр дүрслэгддэг.

Үүнийг газарзүйн зургийн гажилт гэнэ. Гажилтын хэмжээ нь зураг зүйн торлол, зурж байгаа нутгийн хэмжээнээс шалтгаална. Гажилт яагаад үүсдэг талаар дадлага ажил хийцгээе.Хэрэглэгдэхүүн: 1. Жүрж 2ш2. Маркер 1ш3. Цаасны хутга 1шҮйл ажиллагаа:1. Зөв хэлбэр дүрстэй (бөмбөрцөг хэлбэртэй) жүрж сонгоно.2. Жүржин дээрээ уртраг, өргөргийн зарим шугамыг зураарай. Ингэхдээ багшаасаа тусламж аваарай.3. Эх газар, зарим арлуудын хэлбэрийг зураарай.4. Жүржээ уртраг шугамын дагуу зүсэж хальсыг дэлгээрэй.5. Дадлага ажлын үр дүнг дүгнэж ярилцаарай. 1.3 дугаар зураг. Дадлага ажил

Дасгал 1. Гэрэл зургийг 1.4-р зурагт үзүүлсэн байдлаар уншиж дүрслэн бичнэ. “Зургийн төв хэсгийн хойд талд хоёр толгод байна. Тэнгэр сэмжин үүлтэй, баруун хойд хэсэгт уулын бэлд жижиг бутнууд ургажээ. Голын цаад эрэг элстэй, модод ургасан, хонь, үхэр бэлчиж байна” гэх зэргээр зураг дээрх зүйлийг байгаа байршил, хэлбэр, өнгө, хэмжээ зэргийг нь нэрлэж, дүрслэн бичнэ.а. Дэвтэртээ байгалийн зураг нааж зургаа дүрслэн бичээрэй.б. 1.1 дүгээр зураг, дэлхийн физик газарзүйн зураг ашиглан хэлбэр, хэмжээ нь өөрчлөгдсөн арал, эх газрыг нэрлээд, энэ нь юунаас хамаарч байгааг тайлбарлаарай. в. Туршилт хийснээр ямар үр дүнд хүрсэн бэ? (1.3 дугаар зураг)1.4 дүгээр зураг. Гэрэл зураг

ЗЗүүнүүн ТТөвөв ББаруунаруунХХойд хэсэгойд хэсэг

ДДунд хэсэгунд хэсэг

Өмнөд хэсэгӨмнөд хэсэг

ХХойд хэсэгойд хэсэг

ДДунд хэсэгунд хэсэг

Өмнөд хэсэгӨмнөд хэсэг

ХХойд хэсэгойд хэсэг

ДДунд хэсэгунд хэсэг

Өмнөд хэсэгӨмнөд хэсэг

Page 5: ГАЗАРЗҮЙ VII

8 9

ГЕО-ОРОН ЗАЙН ДҮРСЛЭЛ ГЕО-ОРОН ЗАЙН ДҮРСЛЭЛ

1.3. ТАНИХ ТЭМДЭГ АШИГЛАН ГАЗАРЗҮЙН ЗУРГИЙГ УНШИХ

Газарзүйн зурагт бидэнд хэрэгтэй мэдээллийг (байгаль, нийгэм, эдийн засгийн) багтаахын тулд тусгай таних тэмдгүүдийг ашигладаг. Таних тэмдгүүд нь ялгаатай дүрс, хэмжээ, өнгөтэй байдаг бөгөөд бидэнд газарзүйн зургийг ойлгох, унших, байршлыг тогтооход тусална.

1.10 дугаар зурагт газрын гадаргыг хаяалбар шугамаар үзүүлжээ. Хаяалбар нь битүү, муруй, хүрэн бор өнгийн шугам юм. Хаяалбарын хоорондын зай шигүү байх тусам өндөрлөг гадаргыг илэрхийлдэг бол хаяалбарын хоорондын зай холдох тусам налуу гадаргыг үзүүлдэг.

Дасгал 2.а. 1.5 дугаар зурагт тэмдэглэгдсэн A, D цэг, 1.6 дугаар зурагт тэмдэглэгдсэн C, H цэгүүдийн солбицлыг олоорой.б. х.ө 66,50, з.у 150, ө.ө 150, б.у 600 нь ямар улсын нутгийг дайрч байна вэ?в. 1.7 дугаар зурагт тэмдэглэгдсэн явган хүний гарцын хувьд гэрлэн дохио, мод болон автобус нь аль зүгт оршиж байна вэ? г. i. 1.9 дүгээр зурагт план, сансрын зураг өгөгджээ. План зураг дээр Эрдмийн өргөө сургуулийн аль талд цэцэрлэг, хөл бөмбөгийн талбай, Голомт банк байна вэ? ii. Сансрын зурагт дээрх обьектууд хэрхэн дүрслэгдсэнийг тайлбарлаарай? д. Сургуулиасаа 500 метр зайд юу юу байгааг тойм байдлаар зураарай.

1.8 дугаар зураг.

ХE

G

F

K

Дөрвөн зүгээс гадна найман зовхисыг тэмдэглэдэг. БХ нь баруун хойд, БӨ нь баруун өмнөд, ЗХ нь зүүн хойд, ЗӨ нь зүүн өмнөд зүгийг тэмдэглэсэн тэмдэглэгээ юм. 1.8 дугаар зурагт F цэг нь G цэгийн хувьд зүүн хойд (ЗХ) зүгт оршиж байна.

Газарзүйн зураг, глобус дээр хэд хэдэн гол шугамууд тэмдэглэгдсэн байдаг. Экватор 00Анхны голдож 00Хойд тропик буюу мэлхийн зам х.ө 23,50

Өмнөд тропик буюу матрын зам ө.ө 23,50Хойд туйлын цагариг х.ө 66,50Өмнөд туйлын цагариг ө.ө 66,50Хойд туйл х.ө 900Өмнөд туйл ө.ө 90°1.6 дугаар зураг. Дэлхийн газарзүйн зураг дахь онцлог шугамууд.

Эх сурвалж: geog.1, 4th edition, Oxford 2014

Дэлхийг бүрхсэн торлол шугамыг хэрхэн ашиглах вэ?Солбицол: 1.6 дугаар зурагт үзүүлсэн F цэг нь экватороос хойшоо х.ө 30°, анхны голджоос зүүн тийш з.у 75° байна. Иймээс солбицол нь: х.ө 30° з.у 75°

Градус нь минутад хуваагддаг. 1 градус = 60 минут буюу 1°=60I. 1.6 дугаар зурагт үзүүлсэн В цэгийн ажиглая. В цэгийн солбицол нь: ө.ө 30° б.у 70°Уртраг, өргөргийн торлол нь газарзүйн зурагт хэрхэн дүрслэгдэхийг харцгаая.

1.7 дугаар зураг. Зүг чиг

ХГазарзүйн зурагт зүг чигийг олох Газарзүйн зурагт зүг чиг, байрлалаа тодорхойлох нь чухал чадварын нэг юм. Бид бүхэн аливаа зүйлийн байрлалыг солбицлын тусламжтайгаар олж чаддаг боллоо. Газарзүйн зурагт хойд зүгийг тэмдэглэсэн байдаг. 4 зүгийг тэмдэглэсэн үсгүүд нь: Х-хойд, З-зүүн, Ө-өмнөд, Б-баруун зүгийг илэрхийлжээ. 1.7 дугаар зурагт байшингийн хойд талд мод байгааг үзүүлжээ. Тэгвэл зам байшингийн аль талд байна вэ?ӨХ ЗБ

Өмнөд туйл

Хойд туйл

Экватор

Хойд тропик буюу мэлхийн зам

Өмнөд тропик буюу матрын зам

Хойд туйлын цагариг

Анхн

ы г

олд

ож

Өмнөд туйлын цагариг

DC

E

F

HB G

A

1.9 дүгээр зураг.А. План зурагБ. Сансрын зураг

A Б

Page 6: ГАЗАРЗҮЙ VII

10 11

ГЕО-ОРОН ЗАЙН ДҮРСЛЭЛ ГЕО-ОРОН ЗАЙН ДҮРСЛЭЛ

1.10 дугаар зураг. Том масштабын зураг

Таних тэмдэг

Юуг дүрсэлдэг вэ? ЖишээЗам, төмөр зам, цахилгааны шугам, гол гэх мэт шулуунаар дүрслэгдэх объектыг зураасан таних тэмдгээр үзүүлнэ. Хөх өнгөөр ихэвчлэн устай холбоотой объект, улаан, хар өнгөөр замуудыг дүрсэлдэг.Үндсэн замНарийн замТөмөр зам

Жижиг талбай эзэлдэг объектуудыг тэмдэгтийн аргаар дүрсэлдэг. Жишээлбэл: барилга, сургууль, сүм хийд, уурхай гэх мэт.Барилга, байгууламжСургуульУурхайНуур, ой, барилгажсан бүс гэх мэт том талбай эзэлж оршдог объектуудын төстэй байдлыг хадгалсан тэмдэгтээр дүрсэлдэг. Ногоон өнгөөр ихэвчлэн ургамлыг дүрсэлдэг.Нуур Ой

Өөр өөр төрлийн барилга, товчилсон нэрийг тайлбарлах томьёолсон тэмдгийн аргаар дүрсэлнэ. ЭмнэлэгЗочид буудалГэрэлт цамхаг Эм.ЗБГЦ

Толгод Эгц хажууНалуу хажуу Хөндий

Page 7: ГАЗАРЗҮЙ VII

12 13

ГЕО-ОРОН ЗАЙН ДҮРСЛЭЛ ГЕО-ОРОН ЗАЙН ДҮРСЛЭЛ

Масштаб ашиглан зай хэмжихЗамын уртыг олъё! Тахиралдсан зам, голын уртыг олохдоо цаас ашиглана. Масштаб 1:50 0001. Хэрчим цаас бэлдэнэ.2. Тахиралдсан замын нугалаа бүрийг тэмдэглэнэ.3. 1.12 дугаар зурагт A-F хүртэл замаа тэмдэглэжээ. 4. Хэрчим цаасаар эхлээд A-B хүртэл уртыг хэмжинэ. Дараа нь B-C .. E-F хүртэл хэмжилт хийнэ. 5. Хэрчим цаасаа зургийнхаа шугаман масштабтай эсвэл шугам дээр байрлуулан нийт см-ийг гаргана. Зургийнхаа тоон масштабыг нэрлэсэн масштабд шилжүүлж замын уртыг гаргана.

Таних тэмдэгЗам

А-аас F хүртэл 10 км

1.12 дугаар зураг. Том масштабын зурагт хэмжилт хийх арга

Эх сурвалж: geog.1, 4th edition, Oxford 2014

1.4. ГАЗАРЗҮЙН ЗУРГИЙН МАСШТАБ

Газарзүйн зургийн масштаб нь дэлхийн гадаргыг хавтгай дээр дүрслэхийн тулд олон дахин багасган буулгасан хэмжээ юм. Өөрөөр хэлбэл газарзүйн зураг дээрх 1 см зай нь бодит газар дээр хэдэн сантиметр (см) зайг төлөөлөх хэмжээг масштаб гэдэг. Жишээ нь: Монгол орны физик газарзүйн зургийн масштаб нь 1:2 000 000 бол 1см-т 2 сая сантиметрийг багтаасан гэсэн үг юм.

Масштабыг хэлбэрээр нь ангилна. Масштабыг хэмжээгээр нь ангилна. 1. Тоон масштаб 1: 2 000 000 2. Нэрлэсэн масштаб 1см = 20 км 3. Шугаман масштаб Масштабыг шугаман дээр дүрслэн үзүүлсэн байдал1000м

1 : 50 0001 сантиметрт 500 метр500 0 1 2 3 км

• Том масштаб 1:1000-аас 1:100000 хүртэл• Дунд масштаб 1:200000-аас 1:1000000 хүртэл• Жижиг масштаб 1: 1000000-аас бага

1.11 дүгээр зураг.

Дасгал 3.а. 1.10 дугаар зургийг ашиглан 1.11 дүгээр зурагт үзүүлсэн объектын таних тэмдгийг уншиж тэмдэглээрэй. i. А - ямар төрлийн зам бэ? ii. В - ямар замыг тэмдэг-лэсэн бэ?iii. С - голын нэрийг бичнэ үү?iv. D, E - юуг тэмдэглэсэн бэ?б. 1.10 дугаар зурагт үзүүлсэн таних тэмдгийг ашиглан зураасан буюу шугаман таних тэмдгийг зургаар үзүүлээрэй. в. 1.10 дугаар зургийн аль хэсэгт толгод, хөндий, налуу хажуунууд байгааг дүрсэлж бичээрэй.Дасгал 4.а. Масштабын шилжүүлэг хийж, хүснэгтийг нөхөөрэй№ Тоон масштаб Нэрлэсэн масштаб Шугаман масштаб

1 ? 1см=50км ?2 1:2 000 000 ? ?3 ? ? 0 20 40 60

б. Увс аймгийн төв Улаангомоос Улаанбаатар хот хүртэл 1336 км бол 1:1 200 000 масштабтай Монгол орны газарзүйн зурагт хэдэн сантиметрээр зурагдах вэ?в. Сурах бичгийн 11-р хуудасны зураг 1.10-т үзүүлсэн Өргөний голын зурагдсан уртыг хэмжээрэй. Масштаб 1:25 000.г. Тэрхийн цагаан нуур нь Монгол орны газарзүйн зураг, Архангай аймгийн газарзүйн зураг, сансрын зурагт хэмжээ нь өөр өөр дүрслэгдэж байгаад харьцуулалт хийгээрэй. Сурах бичгийн 14-р нүүрийн А, Б, В зургийг ашиглана.i. Тэрхийн цагаан нуур аль зурагт илүү тод дүрслэгдсэн бэ?ii. Тэрхийн цагаан нуураас ямар гол эх авч цутгаж байна вэ? Энэ асуултад хариулахад аль зургийг ашиглах вэ?iii. Тэрхийн цагаан нуур А, Б, В зурагт хэрхэн дүрслэгдсэнийг харьцуулаарай.

Page 8: ГАЗАРЗҮЙ VII

14

ГЕО-ОРОН ЗАЙН ДҮРСЛЭЛ

А.

Б.

В.

II БҮЛЭГДЭЛХИЙ ГАРАГ

Буд

Сугар

Дэлхий

Ангараг

Бархасбадь

Санчир

Тэнгэрийн ван

Далай ван

Дэлхий ван

? – Нарны аймгийн гаргууд нарнаас хэр хол зайд оршдог вэ? – Дэлхий гараг тэнхлэгээ нэг бүтэн тойроход ямар хугацааг зарцуулдаг вэ? – Улаанбаатар хотод өглөөний 8 цаг болж байхад Москва хотод хэдэн цаг болж байх вэ?

Нарны аймаг

Гараг Цагийн бүс Дагуул Өдөр шөнө

Page 9: ГАЗАРЗҮЙ VII

16 17

ДЭЛХИЙ ГАРАГ ДЭЛХИЙ ГАРАГ

2.1. НАРНЫ АЙМАГ

Нар нь дэлхийд хамгийн ойр орших шар од юм. Химийн найрлагад нь устөрөгч, гели зонхилох бөгөөд гадаргын температур нь 60000С.Нар түүнийг тойрон өөр өөрийн замаар эргэж буй 9 том гараг, тэдгээрийн дагуулууд, жижиг гаргууд, сүүлт одод, солирууд, элдэв тоосонцор, гараг хоорондын зайг нийтэд нь нарны аймаг гэнэ.

2.1 дүгээр зураг. Дэлхий, сарны байрлал

Нарны аймгийн гаргуудаас Бархасбадь гараг нь хамгийн олон буюу 79 дагуултай. СарСар бол дэлхий гаргийн ганц дагуул бөгөөд 384400 км-ийн зайд оршдог.

Дасгал 1.2.1 дүгээр хүснэгт. Нарны аймгийн гаргуудын нарнаас алслагдсан зай (хялбар тооцоолол ашиглан сантиметрт шилжүүлсэн нь)

Нарны аймгийн гаргууд Нарнаас алслагдсан зай (сантиметр) Өнгө Нар 0 Шар Буд 4 см СааралСугар 7 см Цагаан шаргал Дэлхий 10 см Цэнхэр Ангараг 15 см Улаан Бага гаргуудын бүс 28 см Хар Бархасбадь 52 см Шаргал Санчир 96 см Алтлаг шарТэнгэрийн ван 192 см Хар хөхДалай ван 300 см Бор Дэлхий ван 395 см Саарал а. Утас, баримлын шавраар нарны аймгийн гаргуудын нарнаас алслагдсан зайн дарааллыг бүтээгээрэй. 2.1 дүгээр хүснэгтийг ашиглаарай.б. Сүүлт од гэж юу вэ?в. Нарнаас алслагдах дарааллаар 3 дугаарт орших гаргийн бусад гаргаас ялгарах онцлогийг нэрлээрэй.

2.2. ДЭЛХИЙ ГАРАГ

Хүн төрөлхтөн олон мянган жилийн тэртээгээс эхлэн өөрийн оршин амьдарч буй эх дэлхийгээ судалсаар ирсэн. Дэлхийн насыг геологичид 4.6 тэрбум жил, одон орон судлаачид нарнаас алслагдсан дундаж зайг 150 сая километр гэж ойролцоогоор тогтоожээ. Тэртээ 2000 жилийн өмнө Грекийн их сэтгэгч саран дээр туссан дэлхийн сүүдрээр дэлхийн үнэн зөв хэлбэрийг тодорхойлсон боловч үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй дундад зууны үе хүргэсэн ард түмэн ч бий. Дэлхий гараг нь геоид (дэлхий шиг гэсэн утгатай латин үг) хэлбэртэй. Нарыг тойрон эргэх дэлхийн аялалДэлхий гараг нарыг нэг бүтэн тойроход 365 хоногийг зарцуулах бөгөөд бид

үүнийг нэг жил гэдэг. Нарыг тойрохдоо дэлхий гаргийн туулж өнгөрөх замыг дэлхийн тойрог зам гэнэ. Нарыг тойрон эргэх дэлхийн хөдөлгөөн нь улирал солигдох шалтгаан болдог. Учир нь дэлхийн тэнхлэг эгц биш, хэвтээ хавтгайтай 66.50, босоо шугамтай 23.50 өнцөг үүсгэж оршдог учраас нарыг нэг бүтэн тойроход улирлууд солигдоно. Дэлхийн өмнөд хагаст зун болж байхад, хойд хагаст өвөл болж байдаг. Манай улсад зургаа дугаар сарын 22-ны өдөр нарны тусгалын өнцөг хамгийн их болох бөгөөд энэ үед жилийн бусад улирал, өдрүүдтэй харьцуулахад сүүдэр хамгийн богино болно. Арван хоёр дугаар сарын 22-ны өдөр нарны тусгалын өнцөг хамгийн бага байна.

2.2 дугаар зураг. Дэлхий нарыг тойрох хөдөлгөөн (Улирал солигдох шалтгаан)

Сарны дэлхийг тойрох хурд нь түүний тэнхлэгээ эргэх хугацаа бараг ижил байдаг учраас бид сарны зөвхөн нэг талыг харна.

Page 10: ГАЗАРЗҮЙ VII

18 19

ДЭЛХИЙ ГАРАГ ДЭЛХИЙ ГАРАГ

Дэлхий гараг тэнхлэгээ нэг бүтэн тойроход дунджаар 24 цагийг зарцуулах бөгөөд үүнийг хоног гэдэг. Нарны гэрэл дэлхийн гадарга дээр тусаж байвал өдөр, харин тусаагүй байвал шөнө болно. Өдөр шөнө солигдохтой холбоотойгоор дэлхийн цагийн ялгаа үүсдэг. Улаанбаатар хотод 11 цаг болж байхад түүнээс зүүн тийш орших газар нутгуудад өглөөний 12, 13, 14 ... цаг болж байдаг. Харин баруун тийш орших

газар нутгуудад 10, 9, 8 ... цаг болж байна. 180° дугаар голджийн шугамыг “өдөр солигдох шугам” гэх бөгөөд Номхон далай дээр таардаг тул улс орон бараг байхгүй. Дэлхийг 24 цагт хуваах ба 1 цагт 15° нутаг багтах боловч 1 цагийн хилийг улс орны засаг захиргаа, гол мөрөн, тухайн улсын хилийн дагуу ойролцоогоор тогтоодог. Дасгал 2.Цагийн ялгаа үүсэх шалтгааныг турших нь: глобус, гар чийдэн, шугам ашиглана. • Ширээний нэг буланд Глобусыг байршуулна. • Глобус дээрх экваторын шугам нь ширээний тавцангаас ямар өндөрт байгааг шугамаар хэмжинэ. • Ширээний нөгөө буланд гар чийдэнг глобус руу тусгахаар барина. Гар чийдэнгийн өндөр нь экваторын шугамын өндөртэй ижил байна. • Гар чийдэнг глобус руу тусгана. • Глобусыг цагийн зүүний эсрэг эргүүлнэ. Нэг минутад нэг бүтэн эргүүлээрэй.а. i. Гэрэл тусч байгаа газруудад өдөр, шөнийн аль нь болж байгаа вэ?ii. Цагийн зүүний дагуу эргүүлбэл ямар өөрчлөлт гарах вэ? iii. Х тал дээр харанхуй байгаагийн шалтгааныг тайлбарлаарай.б. Улаанбаатар хотод өглөөний 7 цаг болж байхад ямар хотод 9 цаг, 20 цаг болж байх вэ? 2.3 дугаар зургийг ашиглаарай.

Анхны голдож

Өдөр солигдох шугам

Өдөр солигдох шугам

2.3

дуга

ар зу

раг.

Дэлх

ийн

цаги

йн я

лгаа

Х

Дасгал 3.Дасгалыг теллур багажны тусламж-тайгаар гүйцэтгээрэй. Дэлхий нарыг тойрон эргэхдээ тэнхлэгийн хавтгайд 23.5º-ын өнцөг үүсгэж байгаа нь хойд, өмнөд хагаст ямар өөрчлөлтийг бий болгодгийг ажиглаарай.а. Ямар улиралд мэлхий ба матрын замд дээр нар эгц тусаж байна вэ?б. Дэлхийн хойд өмнөд хагаст өвөл зуны улирал ээлжилж байгаад дүгнэлт хийгээрэй. 2.4 дүгээр зураг. Теллур

Page 11: ГАЗАРЗҮЙ VII

21

ДЭЛХИЙН ГАДАРГА

20

ДЭЛХИЙ ГАРАГ

III БҮЛЭГДЭЛХИЙН ГАДАРГА

3.1. ДЭЛХИЙН ГАДАРГА Дэлхийн нийт гадаргын талбай 510 сая км2. Үүний 71.0 хувийг далай, 29.0 хувийг хуурай газар эзэлдэг.Эргэн тойрон усаар хүрээлэгдсэн хуурай газрын томоохон хэсгийг эх газар гэдэг. Эх газруудыг ойролцоох арлуудынх нь хамтаар тив гэж нэрлэдэг.Эх газар ба тивЕврази, Африк, Хойд Америк, Өмнөд Америк, Австрали, Антарктид гэсэн 6 эх газар байдаг боловч таван тив хэмээн нэрлэж заншсан. Евразийн эх газрыг Ази, Европ гэсэн хоёр тив болгон хуваадаг бөгөөд Хойд болон Өмнөд Америкийн эх газрыг хамтад нь Америк тив гэж нэрлэдэг. Харин хүн байнга суурьшин амьдардаггүй Антарктидын эх газрыг тивийн тоонд оруулдаггүй.Эх газар, далай тэнгисийн хэлбэр, хэмжээ, байрлал нь байнга хувирч өөрчлөгдсөөр ирсэн. Учир нь дэлхийн гадна талын хатуу үе давхарга болох газрын давхарга нь “Тектоникийн хавтан” гэж нэрлэгддэг

хэд хэдэн хавтангаас тогтдог. Эдгээр хавтангууд нь хэвтээ чиглэлд аажим шилжихдээ өөр хоорондоо түлхэлцэн нийлэх, холдон салах, шилжин зөрөх зэргээр байнгын хөдөлгөөнд оршдог. Евразийн хавтан ба Энэтхэг- Австралийн хавтангуудын ойртон нийлж буй хэсэгт газрын гадарга нь дээш өргөгдөн дэлхийн хамгийн өндөр оргил бүхий Гималайн нуруу үүссэн.

3.1 дүгээр зураг. Эх газар (а) ба тив (б)

а

б

3.2 дугаар зураг. Тектоникийн хавтангууд

Дэлхийн гадарга

Эх газар ба тив Гадаргын өндрийг хэмжихГадаргын өндрийг газарзүйн зурагт дүрслэх

? – Дэлхийн гадаргын хэдэн хувийг эх газрууд эзэлдэг вэ? – Эх газар ба тивийн ялгаа нь юу вэ? – Газрын гадаргын өндрийг хэрхэн хэмждэг вэ? – Газарзүйн зурагт гадаргын өндрийг яаж дүрслэх вэ?

Page 12: ГАЗАРЗҮЙ VII

22 23

ДЭЛХИЙН ГАДАРГА ДЭЛХИЙН ГАДАРГА

Чулуулаг эвдэрч бутрах, түүний химийн найрлага өөрчлөгдөх үйл явцыг өгөршил гэнэ.Чулуулаг, хөрс нь салхи усны нөлөөгөөр жижгэрч, бутарч хэмжээ нь өөрчлөгдөх үйл явцыг элэгдэл гэнэ.Өгөршил, элэгдэл нь дэлхийн гадаад хүчний нөлөөгөөр явагдах бөгөөд голын усаар чулуулаг зөөгдөж, бутарч, уусаж, харин салхи, ургамал, температурын нөлөөгөөр чулуулаг бутарч, үйрч жижгэрнэ.Дэлхийн дотоод хүчний нөлөөгөөр галт уул дэлбэрч, газар хөдлөл, цунами зэрэг үзэгдлүүд болдог.Дасгал 1.а. Африкийн эх газар дээр оршдоггүй Мадагаскар арал аль тивд харьяалагдах вэ?б. Олимпын таван цагаригийн бэлгэдлийг тайлбарлаарай.в. Номхон далайн хавтан гэж байгаа боловч Атлантын далайн хавтан гэж яагаад байхгүйг тайлбарлаарай.г. Яагаад Японы арлуудад газар их хөдөлдгийн учрыг тайлбарлаарай.д. 2000-2015 оны хооронд болсон газар хөдлөлттэй холбоотой мэдээлэл цугуулж, дасгалын зурагт тэмдэглээрэй (8 баллаас дээш).

Салхи гарлын өгөршил, АНУ Усаар элэгдэх үйл явц, Португали

Тайваньд болсон газар хөдлөлтГал уулын дэлбэрэлт, ОХУ

Гадаргын өндөр, намыг тодорхой-лохдоо үнэмлэхүй өндөр, харьцангуй өндөр гэсэн ойлголтыг хэрэглэнэ. Тухайн газрын өндрийг өөр газрынхтай харьцуулж хэмжсэн хэмжээг харьцангуй өндөр гэнэ. Тухайлбал: Уулын бэлээс орой хүртэл, хотгор газрын хувьд хамгийн нам хэсгээс ирмэг өндөр хэсэг хүртэл нь хэмжсэн хэмжээс юм.

3.2. ГАДАРГЫН ӨНДРИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ

Тухайн газрын өндрийг далайн түвшнээс хэмжсэн хэмжээг үнэмлэхүй өндөр гэнэ. Газарзүйн зураг дээр гадаргын өндрийг бичихдээ зөвхөн үнэмлэхүй өндрийг хэрэглэдэг. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасад хуурай газрын эзлэх хувь их, өмнөд хагасад бага байдаг.

Гадаргын өндрийг газарзүйн зурагт дүрслэх ньГадаргын өндрийг газарзүйн зурагт дүрслэхдээ хаяалбар шугам ашиглана. Газарзүйн зураг дээр ижил өндөртэй цэгүүдийг холбосон шугамыг хаяалбар шугам гэнэ. Зэрэгцээ хоёр хаяалбар шугамын хоорондын өндрийн зөрүүг үеийн өндөр гэнэ. Хаяалбар шугамууд хоорондоо ойр байвал эгц, хол байвал налуу гадарга байгааг илэрхийлнэ.

3.4 дүгээр зураг. Гадаргын зүсэлт

3.3 дугаар зураг. Эх газар ба далайн харьцаа

Хавтангуудын хөдөлгөөний үр дүнд эх газар, далайн хэлбэр хэмжээ өөрчлөгдөх ба хавтангууд 1 жилд 10 орчим сантиметрээр шилждэг. Дэлхийн гадаад болон дотоод хүчний нөлөөгөөр газрын гадарга өөрчлөгдөж байдаг.

Дэлхийн гүнээс халуун магма, хий, усны уур болон янз бүрийн хэмжээтэй хурдас чулуулаг газрын гадарга дээр гарч ирэх ан цав, хоолой бүхий уулыг галт уул гэнэ. Гол төлөв дэлхийн дотоод хүчний нөлөөгөөр үүсэж буй газрын давхаргын чичирхийлэн доргих хөдөлгөөнийг газар хөдлөлт гэнэ.Тектоникийн хавтангуудын хил заагт орших газруудад газар хөдлөлт их болдог. Түүнчлэн галт уул ихээр тархсан байдаг.50 250м200м150м100м50м

100

150

200 250

71%

29%61%

39%

81%

19%

А. Дэлхийн гадарга Б. Дэлхийн хойд хагас В. Дэлхийн өмнөд хагас

Далай Хуурай газар

Page 13: ГАЗАРЗҮЙ VII

24 25

ДЭЛХИЙН ГАДАРГА ДЭЛХИЙН ГАДАРГА

3.5 дугаар зураг. Дэлхийн физик газарзүйн зураг

Page 14: ГАЗАРЗҮЙ VII

26 27

ДЭЛХИЙН ГАДАРГА ДЭЛХИЙН ГАДАРГА

3.3. ДЭЛХИЙН ГАДАРГЫН ХЭЛБЭР

УулДэлхийн гадаргын хотгор, гүдгэр хэлбэрт тектоникийн хавтангуудын хөдөлгөөн нөлөөлж байдаг. Хуурай газрын гадаргын 2/5-ыг уул, нурууд эзэлнэ. Өндөр уулс, уулс хоорондын хөндий, тэгш тал, өндөрлөг, хотгор газруудыг физик газарзүйн зургаас харж болно. Уулсыг төрлөөр нь атираат уул, зөрөгт уул, галт уул, хөмбөн уул гэж ангилдаг. Дэлхийн уулсын ихэнх нь атираат уулсад хамаардаг.

УулТал

ГууНам газар Толгод

Хотгор ЖалгаТэгш өндөрлөг Голын хөндий

Том хэмжээнд Дунд хэмжээнд Бага хэмжээндДэлхийн гадарга

ФүжиФүжи Сьерра Сьерра НевадаНевада ЙосемитиЙосемити КритиКрити

Галт уул Хөмбөн уулЗөрөгт уул Атираат уул

3.6 дугаар зураг. Дэлхийн өндөр уулс

Доод мандлын үүлс2000 м хүртэлх

Дээд мандлын үүлс6000м хүртэлхДунд мандлын үүлс2000 метрээс дээш

3776 мФүжи уул (Ази, Япон)4807 мМонблан уул (Европ)

6194 мМаккинли уул (Хойд Америк) 5895 мКлиманджаро уул (Африк)6959 мАконкагуа уул (Өмнөд Америк)

8848 мЭверест уул (Ази)

10000м

8000м

6000м

4000м

2000м

Борооны бөөн үүлДоод мандлаас 20000м хүртэлх өндөр

Харин өндрөөр нь нам уулс, дундаж өндөр уулс, өндөр уулс гэж ялгана. Олон сая жилийн туршид өндөр уулс элэгдэж, оройн хэсэг нь бөмбөгөр болж, уулс нам болдог. Уулын чулуулаг нь элэгдэж, газрын хотгорыг даган уруудаж, хуримтлал үүсгэдэг. Зарим хонхор газрыг дүүргэн, хуримтлалын тал үүсгэнэ.

ТалХуурай газрын гадаргын 3/5-ыг тал газар эзэлдэг.Далайн түвшнээс дээш 200 м хүртэл өргөгдсөн газрыг нам тал гэнэ. Дорнод Европын тал, Баруун Сибирийн тэгш тал, Амазоны нам газар, Наллаборын тэгш тал зэрэг газрууд ихээхэн талбайг эзлэн оршино.Далайн түвшнээс дээш 200–1000 м өргөгдсөн газрыг өндөрлөг гэнэ. Үүнд: Бразилын тэгш өндөрлөг, Дундад Сибирийн тэгш өндөрлөг, Хойд Америкийн их тэгш тал зэрэг их, бага талбайг хамарсан газрууд бий. Эдгээр тэгш өндөрлөгүүдийг газарзүйн зураг дээр бор шаргал өнгөөр дүрсэлдэг.

3.7 дугаар зураг. Баруун Сибирийн тэгш тал

Дасгал 2.а. Нам талыг газарзүйн зурагт ямар өнгөөр дүрсэлдэг вэ?б. Наллаборын тэгш тал, Ираны тэгш өндөрлөг, Атласын уулс, Андын нурууг дэлхийн физик газарзүйн зургаас олж, дасгалын зурагт тэмдэглээрэй. в. Ази, Европ тивийг заагладаг уул нуруу, голуудыг газарзүйн зургаас олж нэрлэн, дасгалын зурагт тэмдэглээрэй. г. Этна, Везуви, Эгмонт, Фүжи галт уулсын тухай мэдээлэл цуглуулж, ханын танилцуулга бүхий зурагт хуудас гаргаарай.Чулуулаг нь эрдсээс тогтох бөгөөд зарим нь дан эрдсээс тогтож байхад олон эрдсээс тогтдог чулуулаг ч бий. Эрдэс бодис нь химийн нэр томьёотой бөгөөд ихэвчлэн геологийн нэршлээр нь ашигладаг.

3.4. ЭРДЭС ЧУЛУУЛАГ

Далайн түвшнээс доош орших эх газрын хэсгийг нам дор газар гэж нэрлэнэ.Нам талыг газарзүйн зурагт ногоон өнгөөр дүрсэлдэг. Харин нам дор газрыг хар ногоон өнгөөр дүрслэх бөгөөд Каспийн тэнгис, Сөнөсөн тэнгисийн эрэг орчмын газрууд үүнд хамаардаг.

Page 15: ГАЗАРЗҮЙ VII

28 29

ДЭЛХИЙН ГАДАРГА ДЭЛХИЙН ГАДАРГА

Элсэн чулуу нь голдуу кварцаас бүрддэг ба ихэнхдээ хайлуур жонш гэх эрдэс бодистой холилдсон байдаг. Томруулагч шилний тусламжтайгаар талстуудыг харж болно. Элсэн чулуу нь нягт барьцалдсан чулуу учраас барилга, шилний үйлдвэр, зүлгүүрийн түүхий эд болгон хэрэглэнэ.

Эдгээр чулуулгийн дээжийг ажиглая.Гранит буюу боржин чулуу нь маш олон эрдсийн нэгдлээс бүрддэг. Боржин чулуу нь ус нэвчдэггүй, бат бөх, хүйтэнд тэсвэртэй шинж чанартай учир барилга байгууламжийн багана, шат, зам, хөшөө, урлал, чимэглэл, бэлэг дурсгалын зүйлс хийхэд өргөн хэрэглэдэг. Шохойн чулуу голдуу кальцит ба кальцийн карбонатаас бүрдэх ба ихэнхдээ кварц болон бусад эрдэс бодисын хольцтой байдаг. Кальцит нь далайн амьтдын бүрхүүлээс үүсдэг. Шохойн чулуу нь барилгын салбарт өргөн хэрэглэгдэхээс гадна цементийн гол түүхий эд болдгоороо онцлог юм.

1

3

2Таних тэмдэгТунамал чулуулагХувирмал чулуулагМагмын чулуулаг

3.8 дугаар зураг. Чулуулгийн төрөлЭх сурвалж: geog.3, 4th edition, Oxford 2014

Тунамал чулуулгийн давхарга дэлхийн гадаргын ихэнхийг хучдаг. Эх газарт 12 км, далайн гүнд 1 км-ийн зузаантай байдаг ажээ.Далайн давхаргын ихэнхийг магмын чулуулаг болох базальт эзэлдэг.

Магмын болон хувирмал чулуулаг газрын гадарга дээр гарч ирсэн байдаг.

Хамгийн түгээмэл эрдэс бодисуудОйролцоогоор 5000 төрлийн эрдэс бодис илрээд байгаагаас ихэнх нь цахиур болон хүчилтөрөгчийн эгэл хэсгээс бүрдэнэ. Гэвч ердөө арваад эрдэс бодис л түгээмэл юм. Үүнээс хамгийн нийтлэг нь хээрийн жонш болон кварц юм.

Маш олон төрлийн эрдсээс бүтсэн, өөр өөр чулуулгууд байдаг ч тунамал, хувирмал, магмын гаралтай гэж гурав ангилдаг. Жишээ нь: Голын ус эрэг болон гүнээ элэгдүүлснээс үүссэн маш олон жижиг хэсгүүд нь далай руу зөөгддөг. Энэ нь цаг хугацааны явцад хуримтлагдсаар тунамал чулуулгийн үе давхаргыг үүсгэдэг. Энэ үе давхарга нь хэдэн зуун метрийн зузаан чулуулгийг үүсгэнэ. Элэгдлээс үүссэн хэмхдэс материал тунадаснууд нь өөр өөр төрлийн тунамал чулуулгийг үүсгэдэг.Тунамал чулуулагНэг газарт байсан чулуулгууд өгөршиж, жижиг хэсгүүд нь зөөгдөж тунамал чулуулаг үүснэ.• Шавран тунадас нь шавран чулуулаг үүсгэнэ. • Элс нь элсэн чулуулаг үүсгэнэ. • Хясаа болон далайн биетүүд нь далайн гүнд хуримтлагдсанаар шохойн чулуулгийг үүсгэнэ. Магмын чулуулагЧулуулаг хайлж, хөрөөд хатуурахад магмын чулуулаг үүснэ.Дэлхийн гүнд маш халуун байдаг учраас чулуулаг хайлж магмыг үүсгэнэ. Магма нь дээш хөөрч зарим хэсэг нь галт уулын хоолойгоор гарч, зарим хэсэг нь чулуулгийн ан цавд орж хөрдөг. Магма бага багаар хөрөх явцдаа эрдсүүд нь

нийлж гранит зэрэг чулуулгийг үүсгэдэг. Газрын гадаргад гарч ирсэн магмыг лаав гэх ба энэ нь маш хурдан хөрж, жижиг талстуудаас бүрдсэн базальт гэх мэт чулуулгийг үүсгэдэг. Хувирмал чулуулаг Газрын гүнд маш өндөр температур, даралтын нөлөөгөөр чулуулаг хайлахгүйгээр хувирч өөрчлөгддөг. Ийм чулуулгийг хувирмал чулуулаг гэдэг. Эрдсийн бүтэц нь амархан өөрчлөгддөг тул чулуулаг нь өөр өөр харагддаг.Өндөр даралт, температурын нөлөөгөөр хувирмал чулуулаг болох занар үүсжээ. Талстууд нь хавтгай хавтан хэлбэртэй болсон ба ахуйн хэрэгцээнд дээвэр хийхэд ашиглаж байна.Чулуулгийн үе давхарга хаана байдаг вэ? Дэлхийн гадарга нь хатуу үе давхаргаас бүрддэг. Энэ нь 65 км зузаан үе давхаргыг бүрдүүлдэг. Ууланд хамгийн зузаан үе давхаргатай. Газрын гадаргын 65 хувийг магмын чулуулаг, 8 хувийг тунамал чулуулаг эзэлнэ.

Дасгал 3.а. Чулуулаг гэж юу вэ? б. Далайн гүнд ямар чулуулаг тархсан бэ?в. Бид чулууг ямар зориулалтаар ашиглаж байна вэ, жишээ гаргахдаа фото зураг ашиглаарай.г. Танай нутагт өргөн тархалттай байдаг чулуулгаар “чулуулгийн дээж” цуглуулж үзэсгэлэн гаргаарай.

3.9 дүгээр зураг. Занар

Page 16: ГАЗАРЗҮЙ VII

31

ДЭЛХИЙН УУР АМЬСГАЛ

IV БҮЛЭГДЭЛХИЙН УУР АМЬСГАЛ

4.1. ЦАГ АГААР

Агаар мандлын хамгийн дээд хил нь газрын гадаргаас дээш ойролцоогоор 20 мянган км гэж үздэг. Тухай газар орны богино хугацаан дахь агаар мандлын төлөв байдлыг цаг агаар гэнэ.Температур Хур тунадас Агаарын

даралт Салхи

•Хоногийн хамгийн их температур•Хоногийн хамгийн бага температур

• Агаар дахь чийгийн хэмжээ• Хур тунадасны хэмжээ• Хур тунадасны төрөл• Үүлний төрөл, үүлшилт

• Их даралт• Бага даралт • Салхины хурд

• Салхины чиглэлЦаг уур судлаачид дээр өгөгдсөн цаг агаарын элементүүдийн хэмжилтийг хийж, боловсруулдаг.Нартай, үүлэрхэг эсэх, бороо, цастай эсэх, салхи, агаарын температур, даралт, чийгийг хэмжин цаг агаарын мэдээ болгон хүмүүст мэдээлнэ. Агаарын температурыг термометрээр, салхины хурд, чиглэлийг анемометр ба флюгерээр, агаарын даралтыг барометрээр хэмждэг. Цаг агаар яагаад өөрчлөгдөж байдаг вэ?

Цаг агаарын элементүүд

Температур

СалхиДаралтТунадас

ЧийгшилҮүлшилт

Цаг агаарын элементүүд хоорондоо ихээхэн хамааралтай байдаг. Агаарын

төлөв байдлын хамгийн чухал үзүүлэлт нь агаарын температур бөгөөд агаарын халуун хүйтнийг тоогоор илэрхийлдэг. Агаарын температурын өөрчлөлтАгаарын температур олон шалтгаанаар өөрчлөгдөж байдаг. Хамгийн чухал нөлөөтэй нь нарны гэрлийн тусгалын өнцгөөс хамаарч өөрчлөгдөх явц юм. Энэ хамаарлаас шалтгаалж агаарын температурын хоногийн болон жилийн өөрчлөлт, дулааны бүс үүсэх нөхцөл бүрдэнэ.

90° 55° 25°t°C=+25 t°C=+15t°C=+12

4.1 дүгээр зураг. Нарны гэрлийн тусгалын өнцгийн өөрчлөлт

Эх сурвалж: Е.Г.Кольмакова, В.В.Пикулик. География, Физическая география-6

? – Цаг агаар яагаад өөрчлөгддөг вэ? – Цаг агаар, уур амьсгалын ялгаа нь юу вэ? – Агаар мандал ямар шинж чанартай вэ? – Цаг агаарыг яаж урьдчилан мэддэг вэ? – Дэлхийн уур амьсгалын бүсүүд ямар зүй тогтолтой вэ?

ДЭЛХИЙН УУР АМЬСГАЛ

Цаг агаар Уур амьсгалДэлхийн уур амьсгалын бүсүүд Уур амьсгалын графикТемператур Агаарын даралт Хур тунадас Салхи

Page 17: ГАЗАРЗҮЙ VII

32 33

ДЭЛХИЙН УУР АМЬСГАЛ ДЭЛХИЙН УУР АМЬСГАЛ

Газрын гадаргаас дээш 100 метр өгсөх тусам агаарын температур 0,6°С-аар буурдаг. Учир нь нарны гэрэл газрын гадаргад тусаж гадаргыг халааснаар гадарга орчмын агаар халж дээш хөөрнө. Агаар дээш хөөрөх тусам нягт нь багасаж, агаарын урсгалтай нийлснээр температур нь буурдаг.5 км -6°C5 км -6°C4 км 0 °C4 км 0 °C3 км +6 °C3 км +6 °C2 км +12 °C2 км +12 °C1 км +18 °C1 км +18 °C

+24 °C+24 °C4.2 дугаар зураг. Агаарын температурын өндрийн өөрчлөлт

Эх сурвалж: www.my-lite-story.narod.ru

Термометрийг хэрхэн унших вэ?Агаарын температурыг хэмжихдээ ердийн болон хамгийн их, бага үзүүлэлттэй термометрийг хэрэглэх бөгөөд нэгжийг Цельсийн (ºС) хуваарийг ашиглан илэрхийлдэг. Термометрийг гэрийнхээ гадаа, мөн гэр дотроо байрлуулж болно.4.3 дугаар зургийн А-д үзүүлсэн ердийн термометрийн үзүүлэлтээр температур нь 20ºС, Б-д үзүүлсэн термометрийн заалт 26ºС байна.

4.3 дугаар зураг. Термометр А. Тасалгааны, Б. Гадна орчны

4.4 дүгээр зураг.

А Б

Хамгийн их, бага үзүүлэлттэй термометр нь хоногийн хамгийн их бага болон одоо байгаа агаарын температурыг үзүүлдэг.

Агаарын даралтГадаргад үйлчилж буй агаарын босоо баганын жинг агаарын даралт гэнэ. Агаарын даралт нь дэлхийн татах хүчний нөлөөгөөр үүснэ. Өөрөөр хэлбэл, агаар өөрийн жингээр дэлхий рүү татагдахдаа агаарын даралтыг үүсгэнэ. Агаарын даралтыг паскаль (Па), миллиметр мөнгөн усны багана (мм.м.у.б) гэсэн хоёр нэгжээр хэмждэг.Агаарын даралт нь: 1. Агаар өгсөж уруудах хөдөлгөөн2. Газрын гадаргаас дээш 100 м өгсөх тусам агаарын даралт 10 мм м.у.б-аар буурна.3. Агаарын температур зэргээс хамаарна.

1см2

Агаар 1000 км

1033 гр

4.5 дугаар зураг. Агаарын даралт

4.6 дугаар зураг. Агаарын даралт бага байх үеийн цаг агаар

Эх сурвалж: geog.2, 4th edition, Oxford 2014

4.7 дугаар зураг. Агаарын даралт их байх үеийн цаг агаар

Эх сурвалж: geog.2, 4th edition, Oxford 2014

А

Х

В

Ү

Даралт багаАгаарын даралт их

Дулаан агаар дээш өгсөж агаарын даралт буурна (А цэгт).1

1

2

3

Агаар уруудаж агаарын даралт ихэснэ. Салхины чиглэл В цэгээс А цэг рүү байна.3

4

Хөөрсөн чийгтэй агаар хөрж, усны уур өтгөрөн үүл үүсгэнэ. Хур тунадас орно.2

Дулаан агаар дээш хөөрнө. Агаарын даралт их байх үед тэнгэр цэлмэг, үүлгүй, усны ууршилт багасна.

Хөрсөн агаар шилжиж “Y” хэсэгт их даралт үүсгэн уруудна.

Газрын гадаргаас дээшлэх тусам агаар хөрнө.

салхи

Дасгал 1Улаанбаатар хот д.т.д (далайн түвшнээс дээш) дунджаар 1351 метрийн өндөрт оршдог бөгөөд үдийн 13 цагт агаарын температур 210С байв. Энэ үед Богд хан уулын Цэцээ гүн оргилд (д.т.д 2268м) агаарын температур хэдэн хэм байхыг тооцоолоорой.

Page 18: ГАЗАРЗҮЙ VII

34 35

ДЭЛХИЙН УУР АМЬСГАЛ ДЭЛХИЙН УУР АМЬСГАЛ

Агаарын чийгшил, тунадасАгаарын чийг – нарны гэрлийн нөлөөгөөр далай, эх газар, нуур голоос ус ууршиж, дээш хөөрнө. Үүл – чийгтэй агаар дээш хөөрөхөд усны уур өтгөрч усан дусал, мөсөн талст болж хувирна. Хур тунадас – үүлнээс хүндийн хүч, салхины нөлөөгөөр усан дусал, мөсөн талст гадарга дээр бороо, цас, мөндөр болж бууна. Мөн усны уур хатуу гадарга дээр усан дусал, мөсөн талст болон хувирч болох ба үүнийг үүсэх хэлбэрээс нь хамаарч цан, хяруу, шүүдэр, хар чийг гэх зэргээр нэрлэдэг.

Хөөрсөн чийгтэй агаар хөрж усны уур өтгөрөн үүл болж хур тунадас орно.

Чийгтэй дулаан агаар хөөрнө

Чийгтэй агаар уулыг давахын тулд улам дээш өгсөнө

Уулын салхин талд бүх чийгээ алдаж хур тунадас болгосон тул агаар хуурай болж уулын нөмөр энгэр лүү уруудна.

Чийгтэй агаар далайгаас хөөрнө.

Чийгтэй агаар хөрж үүл үүсэн уулыг давахаасаа өмнө бүх чийгээ хур тунадас болгоно.

Нарны гэрэл газрын гадаргыг халааж улмаар халсан гадарга агаарыг халаана

3

2

2

4

1

3

1

Нөмөр талын хажууСалхин талын хажуу энгэр

4.11 дүгээр зураг. Уул зүйн хур тунадасЭх сурвалж: www.quora.com

4.10 дугаар зураг. Конвекцийн хур тунадас

Эх сурвалж: www.quora.com

Хүйтэн агаар

Дулаан агаар

Дулаан агаарын масс хүйтэн агаарын масстай нийлж фронт үүснэ.

Хөөрсөн дулаан агаар хөрж усны уур өтгөрч үүл үүсч хур тунадас орно.Дулаан агаарын масс хүйтэн агаарын массын дээгүүр нь зөрж хүйтэн агаарыг түрнэ.1

3

2

4.12 дугаар зураг. Фронтын хур тунадасЭх сурвалж: geog.2, 4th edition, Oxford 2014

Агаарын масс, фронт Температур, чийг, тунгалагжилт зэрэг физик шинжээрээ харьцангуй нэгэн төрлийн их хэмжээний агаарыг агаарын масс гэнэ. Агаарын масс нь удаан хугацаанд нэг төрлийн орчинд бүрэлдэж оршин буй нутгийнхаа цаг агаарын шинжийг тодорхойлно. Агаарын масс нь голдуу 1000 – 2500 км диаметртэй байдаг. Хоёр өөр төрлийн агаарын массын хил заагийг агаарын фронт гэнэ.Агаарын массын хэмжээнээс хамаараад 15 – 200 км өргөн байна. Энэ заагийн дагуу цаг агаарын төлөв эрс өөрчлөгддөг. 12

10

8

6

5

4

3

2

1

0760мм674

596

526 462405354

267198

14512 км-ийн өндөрт 1м3 агаар 1.3 кг жинтэй.Дэлхийн агаар мандлын нийт жин5 300 000 000 000 000 тонн

д.т.д 5 хүртэл

х км өндөрт а

гаар мандлы

н нийт ж

ингийн хагас

нь байдаг. Өндөр

, км

4.8 дугаар зураг. Агаарын даралтын өндрийн өөрчлөлт

Эх сурвалж: www.my-lite-story.narod.ru

Барометрийг хэрхэн унших вэ?

Сумтай тод хар зүү нь яг одоо байгаа агаарын даралтыг заана.

Нарийн зүү нь өмнөх өдрийн үдийн 12 цагийн агаарын даралт ямар

байсныг заадаг.

4.9 дүгээр зураг. 4.9 дүгээр зурагт харуулсан өмнөх өдрийн үдийн 12 цагт агаарын даралт 964 гПа байсан бөгөөд энэ өдөр агаарын даралт өсөж 1006 гПа болсон байна.

Агаарын тунадас үүсэх хэлбэр Агаар чийг ихтэй байхад үүл үүсэх, үүлнээс хур тунадас унах нь ихэснэ. Харин хуурай уур амьсгалтай цөл газарт тэнгэр нь үүлгүй байх нь элбэг. Салхи Салхи нь агаарын их даралттай хэсгээс бага даралттай хэсэг рүү чиглэсэн хэвтээ чиглэлийн хөдөлгөөн юм. Дэлхийн гадарга дээрх агаарын даралтын зөрүүнээс болж зонхилох агаарын урсгал үүсэх бөгөөд үүнийг тогтмол салхи гэнэ. Матар, мэлхийн замаас экватор руу чиглэсэн тогтмол салхийг пассат гэнэ. Зун далайгаас эх газар луу, өвөл эх газраас далай руу улирлаар чиглэлээ өөрчлөн үлээх салхийг муссон гэнэ. Учир нь эх газар, далай нь харилцан адилгүй халж, хөрдөг.

ПассатПассатБаруун зүгийн салхи

Баруун зүгийн салхи

4.13 дугаар зураг. Тогтмол салхиЭх сурвалж: http://amcsailing.ru

Салхины хурдыг хэрхэн хэмжих вэ?Салхины хурдыг анемометр ашиглан тодорхойлох бөгөөд “knot” (kn) гэдэг нэгжээр хэмждэг. Салхины хурд бага байхад анемометрийн аяга нь цөөн эргэж, их бол олон эргэнэ. 4.14 дүгээр зураг дээрх 30 гэсэн тоог зааж тоог хөрвүүлэн (1 секундэд хэдэн метрийн хурдтай салхилж байгааг) тооцвол 15.4 м/с болно (1 knot нь 0.5 м/с; 5 knots нь 2.6 м/с; 10 knots нь 5.1 м/с-тэй дүйцнэ).

Page 19: ГАЗАРЗҮЙ VII

36 37

ДЭЛХИЙН УУР АМЬСГАЛ ДЭЛХИЙН УУР АМЬСГАЛ

Аяга

4.14 дүгээр зураг. Анемометр

4.16 дугаар зураг. Зонхилох салхины чиглэлийн нөлөө

Салхины чиглэлийг 4.15 дугаар зурагт үзүүлсэн заагчийг ашиглаж мэддэг. Америк, Европ тивийн хөдөөгийн айлуудын дээвэр дээр тахианы дүрстэй, зүг чиг заагч сум, N (Хойд), E (Зүүн), S (Өмнө), W (Баруун) гэсэн үсгэн тэмдэглэгээтэй заагч бий.

Салхины хурд (Knot)

4.15 дугаар зураг. Флюгер (Баруунаас салхилж байна)

Гадаргын хотгор, гүдгэр, далай, тэнгис, нуур, голын ойролцоо байгаа эсэхээс хамаарч салхины үлээх чиглэл өдөр, шөнө, сар, улирлаар ялгаатай байдаг. Гэвч хот суурин газар барилга байгууламжаас хамааран салхины тогтмол чиглэл өөрчлөгдөнө.в. Зурагт дүрслэгдсэн амьтдын сүүдрийн уртыг харьцуулаарай. Сүүдрийн урт, орших өргөрөг, нарны гэрлийн тусгалын өнцгийн хамаарлыг тайлбарлаарай.

1 2 3

Хойд туйлын цагариг х.ө 66,5°

Мэлхийн зам х.ө 23,5°

Экватор 0°

Матрын зам ө.ө 23,5°

Өмнөд туйлын цагариг ө.ө 66,5°

123

Эх сурвалж: www.socratic.org4.17 дугаар зураг. Нарны гэрлийн тусгал ба сүүдрийн урт г. Телевиз, радио, www.tsag-agaar.gov.mn зэрэг мэдээллийн хэрэгсэл ашиглан хоёр хотын цаг агаарын мэдээг дор өгөгдсөн хүснэгтэд нөхөөрэй. (Хүснэгтэд цэнхэр өнгөөр жишээ үзүүлэв)

Гараг I өдөр II өдөр III өдөр IV өдөр

Байршил ........

хот........

хот........

хот........

хот........

хот........

хот........

хот........

хотӨдрийн температур (0C) +3Шөнийн температур (0C) -14Агаарын даралт (гПА) 970Хур тунадастай эсэх цастайҮүлшилт ҮүлэрхэгСалхины хурд м/с 4i. Өөрийн цуглуулсан цаг агаарын дөрөв хоногийн мэдээг ашиглан хоёр хотын цаг агаар хэрхэн өөрчлөгдөж байгааг дүрсэлсэн графикийг үзүүлэлт тус бүрээр байгуулаарай.ii. Хоёр хотын цаг агаарын үзүүлэлтүүд ялгаатай байгаагийн шалтгааныг тайлбарлаарай. iii. 4 өдрийн тэмдэглэсэн салхины хурдаа м/с-ээс “kn” нэгжрүү хөрвүүлээрэй.

Дасгал 2а. Намибын цөл, Аппалачийн уулын алинд нь хур тунадас их унах вэ? Шалтгааныг нь тайлбарлаарай. б. Багштайгаа хамтран дор өгөгдсөн салхины чиглэл заагчийг хийж, сургуулийнхаа 4 талд гарч салхи аль зүгээс салхилж байгааг тодорхойлоорой. (Бэлтгэх зүйлс: Баллууртай харандаа, тогтоогч зүү, соруул, баримлын шавар, картон цаас, хайч).

Эх сурвалж: https://www.wikihow.com

Page 20: ГАЗАРЗҮЙ VII

38 39

ДЭЛХИЙН УУР АМЬСГАЛ ДЭЛХИЙН УУР АМЬСГАЛ

4.2. УУР АМЬСГАЛ

Тухай газрын олон жилийн цаг агаарын дундаж үзүүлэлтийг уур амьсгал гэнэ. Уур амьсгал нь байгаль ба хүмүүст маш их нөлөөлдөг. Жишээлбэл: халуун бүсэд амьдардаг хүмүүс нимгэн хувцас өмсдөг бол, туйл орчмын бүсэд хүмүүс жилийн ихэнх өдрүүдэд дулаан хувцас өмсөнө. Орон нутгийн уур амьсгал буюу бичил уур амьсгалд газрын гадаргын хотгор гүдгэр ихээхэн нөлөөтэй. Өөрчлөгдөж буй уур амьсгал Дэлхийн уур амьсгал олон мянган жилийн явцад өөрчлөгдөж байдаг. Эртний мөстлөг, халуун орны ургамлын үлдэгдэл гээд олон нотолгоо сэрүүн бүсийн газар нутгуудаас олддог. Дэлхий нийтийн хэмжээнд болон аль нэг газар нутгийн уур амьсгалын нөхцөл нь хүний болон байгалийн үйл явцаас болж өөрчлөгдөж буйг уур амьсгалын өөрчлөлт гэнэ. Дэлхийн гадаргын дундаж температур өсөхийг дэлхийн дулаарал гэнэ.1906 оноос хойш Дэлхийн хойд туйлаас өмнөд туйл хүртэлх бүхий л газар нутгуудад агаарын температур дунджаар 0.9˚С өссөн ажээ. Агаарын температурын энэ өөрчлөлт нь туйлын бүс нутагт илүү тод илэрч байна. Гренландын арлын мөсөн бүрхэвч нимгэрч, цэнгэг уст голууд их болсон нь үүний нэг гэрч юм. Түүнчлэн Атлантын далайн хойд хэсэгт, Антарктидын мөсөн уулс хайлж, тасран далайд хөвөх болжээ. Дэлхийн дулаарлын нөлөөгөөр далайн усны түвшин нэмэгдэж, ургамал, амьтны аймгийн амьдрах орчин

өөрчлөгдөн, зарим төрөл зүйлийн ургамал, амьтан устах аюулд орж байна.А

Б

4.18 дугаар зураг. Аляксын зүүн өмнөд хэсгийн Муир мөсөн голын өөрчлөлт (1941 он ба 2004 он)

Уур амьсгалын мэдээг боловсруулах ньӨгөгдөл, тоон мэдээллийг боловс-руулан дүгнэлт хийх нь чухал чадвар юм. График нь өгөгдөл дэх бодит байдлыг харуулахад ашиглагддаг. Энгийн шугаман график нь тодорхой цаг хугацаанд аливаа зүйл хэрхэн өөрчлөгдөж буйг харуулна. Хэвтээ тэнхлэгийг нь “Х тэнхлэг” гэнэ. Босоо тэнхлэгийг “Y тэнхлэг” гэнэ.

Баганан диаграмм нь хувьсан өөрчлөгдөж буй зүйлийн давтамж болон тоо хэмжээг харуулна.

Дундаж хур тунадас (мм)

4.1 дүгээр хүснэгт. Английн Лондон хотын дундаж температур Сар I II III IV V VI VII VIII IX X XI XIIТемпературын дундаж, С03 4 6 8 12 15 17 16 14 10 6 4

2. Мэдээллийнхээ хамгийн их болон бага утгаас хамааран өгөгдлөө харуулж болохоор хэмжээг сонгоно.3. X; Y тэнхлэгт өгөгдлөө харгалзуулан тэмдэглэж холбоно. 4. Графикийн нэрийг бичнэ.

1. Y тэнхлэг дээр темпе ра-тур, X тэнхлэг дээр сарыг тэмдэглэнэ.

Температур (°

C)

Дундаж температур (°C)

Сар4.1 дүгээр график. Лондон хотын жилийн дундаж температур

I II III IV V VI VII VIII IX X XI XII

2015

10

5

0

2. Мэдээллийнхээ хамгийн их болон бага утгаас хамааран өгөгдлөө харуулж болохоор хэмжээг сонгоно.3. X; Y тэнхлэгт өгөгдлөө харгалзуулан тэмдэглэж, багана болгон зурна.

1. Y тэнхлэг дээр хур тунадас, X тэнхлэг дээр сарыг тэмдэглэнэ. 70

60

5040302010

0

4.2 дугаар хүснэгт. Английн Лондон хотын дундаж хур тунадас Сар I II III IV V VI VII VIII IX X XI XIIХур тунадасны дундаж хэмжээ, мм 41 31 35 38 46 48 60 57 50 53 49 44

Хур тунадас (

мм)

СарI II III IV V VI VII VIII IX X XI XII4.1 дүгээр диаграмм. Лондон хотын жилийн дундаж хур тунадас

4. Диаграммын нэрийг бичнэ.

Page 21: ГАЗАРЗҮЙ VII

40 41

ДЭЛХИЙН УУР АМЬСГАЛ ДЭЛХИЙН УУР АМЬСГАЛ

1-р алхам: Жилийн дундаж температурыг тодорхойлох.1-р алхам: Дэвтэр дээрээ Х тэнхлэгийг (хэвтээ) зурж, 12 хэсэгт хуваана. Х тэнхлэг дээрээ арван хоёр сарыг ромб тоогоор тэмдэглэнэ.

2-р алхам: Хамгийн их, бага температурыг тодорхойлно.2-р алхам: У тэнхлэг (босоо) тэнхлэгийг зурна. Босоо тэнхлэгээ тав, таваар нэмэгдэж байхаар нийт 8 хувааж, -15 - аас + 25 -ын хоорондох тоон утга байршуулна. У тэнхлэгт агаарын температурыг тэмдэглэнэ. 3-р алхам: Жилд дунджаар хэдий хэмжээний хур тунадас унадгийг тодорхойлно. 3-р алхам: Х тэнхлэгийнхээ баруун талд У тэнхлэгтэй адил дахин нэг босоо тэнхлэгийг зурна. Энэ хэсэгт хур тунадасны үзүүлэлтийг тэмдэглэх бөгөөд арав, арваар нэмэгдэж байхаар нийт 6 хэсэгт тэнцүү хуваана. 0-ээс 60 хоорондох утга бичнэ. 4-р алхам:Шугаман графикаар агаарын дундаж температурыг зурна. 5-р алхам:Баганан диаграммаар сарын нийлбэр хур тунадасыг зурна.6-р алхам:График, диаграммдаа нэр өгнө.

4-р алхам:Хур тунадас жилийн аль саруудад хамгийн их, бага унадагийг тодорхойлно.

Уур амьсгалын график, диаграммыг хэрхэн байгуулах вэ?4.5 дугаар хүснэгт. Өмнөговь аймгийн уур амьсгалын мэдээСар I II III IV V VI VII VIII IX X XI XIIАгаарын дундаж температур (0С) -9.9 -7.5 -0.8 8.6 14.3 18.1 21.9 21.8 14.2 7.0 -4.5 -10.1Сарын нийлбэр хур тунадас (мм) 3.4 0.6 4.1 8.5 0.6 36.1 53.3 0.4 5.2 4.5 2.8 2.9

252015

10

5

0-5-10-15

60

5040302010

0I II III IV V VI VII VIII IX X XI XII Сарын нийлбэр хур тунадас Агаарын дундаж температур

Хоёр ялгаатай мэдээллийг нэг график, диаграммаар хэрхэн илэрхийлэх вэ?

Нэр . . . . . . . . . .

4.3 дугаар хүснэгт. Хур тунадасны жилийн дундаж хэмжээ, ммСар I II III IV V VI VII VIII IX X XI XIIБразил 62 60 93 100 113 104 121 94 81 67 90 79Аргентин 157 117 123 163 151 112 84 95 117 154 186 154

Харьцуулсан баганан диаграмм нь хоёр болон түүнээс дээш өгөгдлийн өөрчлөлтийг харуулна.

Тойргон диаграмм нь өөр өөр хэсгүүдийг харьцуулахад ашиглагдана. Энэ нь дугуй хэлбэртэй бөгөөд хэсэгт хуваагддаг. Бүх хэсгүүдийн нийлбэр нь 100 хувь болно.

Өгөгдөл хэрвээ хувиар өгөгдсөн бол тойргийн 1 хувьд хэдэн градус оногдохыг олно. Энэ тохиолдолд100% – 360° 1% – Х Х = 3.6° (1% = 3.6°)

4.4 дүгээр хүснэгт. Дэлхийн далайн талбайДэлхийн далай Талбайн хэмжээ, сая.км2 Талбайн хэмжээ, хувь Талбайн хэмжээ, градусНомхон далай 178.62 49.5 178Атлантын далай 91.56 25.4 91Энэтхэгийн далай 76.17 21 76Хойд мөсөн далай 14.75 4.1 15Нийт 361.10 100 360

Жишээ нь: Номхон далайн талбайн хэмжээ 49.5% х 3.6° = 178.2° буюу 178° болох ба таслалын арын оронгоос шалтгаалан бүхэл тоонд шилжүүлнэ. Бодолтоо хийж дууссаны дараа транспортир шугам ашиглан цагийн зүүний дагуу хэмжилтээ хийж, тойргон диаграмм байгуулна.

Дэлхийн далай Номхон далайАтлантын далайЭнэтхэгийн далайХойд мөсөн далай50%25%

21% 4%

4.2 дугаар диаграмм. Хур тунадасны жилийн дундаж хэмжээ (мм)

4.3 дугаар диаграмм. Дэлхийн далай

Хур тунадасны жилийн дундаж хэмжээ (мм)

БразилАргентинсарХур ту

надас (мм)

I II III IV V VI VII VIII IX X XI XII

200150

100

50

0

Page 22: ГАЗАРЗҮЙ VII

42 43

ДЭЛХИЙН УУР АМЬСГАЛ ДЭЛХИЙН УУР АМЬСГАЛ

Цөлийн уур амьсгалын бүс:Хойд Америк, Үхлийн хөндий

Экваторын уур амьсгалын бүс:Суринам, Парамарибо

Туйлын уур амьсгалын бүс: Гренланд, Айсмитте

Дасгал 3а. Уур амьсгалын график дээрх найман газрын газарзүйн байршлыг дасгалын зурагт тэмдэглээрэй.б. Эдгээр найман газраас – Хур тунадас хамгийн их ордог – Агаарын температурын зөрүү хамгийн их – Агаарын температур хамгийн их газруудыг нэрлээрэй.в. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сүүлийн үеийн мэдээ, баримт цуглуулж, “Дэлхийн дулаарлыг бууруулахад сурагч миний оролцоо” сэдэвт ханын зурагт хуудас хийгээрэй.

Сарын нийлбэр хур тунадасАгаарын дундаж температур

Сарын нийлбэр хур тунадасАгаарын дундаж температур

Сарын нийлбэр хур тунадасАгаарын дундаж температур

Сарын нийлбэр хур тунадасАгаарын дундаж температур

I II III IV V VI VII VIII IX X XI XII

350

300250200150

100

50

0

28,52827,52726,52625,525

0-5-10-15-20-25-30-35-40-45-50

252015

10

5

0I II III IV V VI VII VIII IX X XI XII

Эх газрын уур амьсгалын бүс:Орос, Иркутск252015

10

5

0-5-10-15-20

120100

80

6040200I II III IV V VI VII VIII IX X XI XII

Газар дундын тэнгисийн уур амьсгалын бүс:Испани, Валенси90

80

70

6040302010

0

30252015

10

5

0 I II III IV V VI VII VIII IX X XI XII

454035

30252015

10

5

0

141210

8

6420I II III IV V VI VII VIII IX X XI XII

Өндөр уулын уур амьсгалын бүс:Хойд Америк, Бүн

Сарын нийлбэр хур тунадасАгаарын дундаж температур

252015

10

5

0-5

140120100

80

6040200I II III IV V VI VII VIII IX X XI XII

Сарын нийлбэр хур тунадасАгаарын дундаж температур

Тропикийн уур амьсгалын бүс:Энэтхэг, Хайдрабад35

30252015

10

5

0

200180

160140120100

80

6040200I II III IV V VI VII VIII IX X XI XII

Сарын нийлбэр хур тунадасАгаарын дундаж температур

Далай тэнгисийн уур амьсгалын бүс:Англи, Лондон80

70

60

504030

10

0

2018

16141210

8

6420 I II III IV V VI VII VIII IX X XI XII

Экваторын уур амьсгалын бүсЖилийн турш халуун чийглэг

Тропикийн уур амьсгалын бүсХуурай халуун, чийглэг дулаан

Цөлийн уур амьсгалын бүсХуурай халуун зун, сэрүүн хуурай өвөл

Газар дундын тэнгисийн уур амьсгалын бүсХуурай халуун зунтай, чийглэг дулаан өвөл

Далай тэнгисийн уур амьсгалын бүсДулаан чийглэг зун, сэрүүн чийглэг өвөлЭх газрын уур амьсгалын бүсДулаан чийглэг зун, хүйтэн чийглэг өвөлТуйлын уур амьсгалын бүсЖилийн турш маш хүйтэн хуурайӨндөр уулын уур амьсгалын бүсХүйтэн, бороо цас их ордог

4.19 дүгээр зураг. Дэлхийн уур амьсгалын бүс

Page 23: ГАЗАРЗҮЙ VII

44 45

ДЭЛХИЙН УС ДЭЛХИЙН УС

V БҮЛЭГДЭЛХИЙН УС

5.1. УСНЫ ЭРГЭЛТ

Нарны гэрэл болон хүндийн хүчний нөлөөгөөр хийн мандал, усан мандал, газрын давхаргын хоорондох усны (шингэн, хий, хатуу төлөвт) тасралтгүй эргэх үйл явцыг усны эргэлт гэнэ.

Ууршилт

Ууршилт

хур тунадас

нэвчилт

нэвчилт

гадаргуугийн урсац

Конденсац

гүний ус

Мөнх цас, мөсөн гол

5

73

2

6

1

1

4

4

5.1 дүгээр зураг. Дэлхийн усны эргэлт Эх сурвалж: www.slideplayer.com

1. Уст гадаргуугаас (далай, тэнгис, нуур, гол, булаг зэрэг) мөн ургамлан гадаргуугаас ус уурших үзэгдлийг ууршилт гэнэ.7. Туйлын орнууд болон өндөр уулын оройд цасны шугамаас дээш орших цас мөсний хуримтлалыг мөнх цас гэнэ. Өндөр ууланд орсон цас удаан хугацаанд хайлахгүй дарагдаж, нягтарсаар мөс болдог. Мөс нь хүндийн хүчний улмаас уулын налууг даган гулсаж мөсөн голыг үүсгэдэг.

2. Агаар дахь усны уур хийн төлөвөөс шингэн төлөвт шилжиж, дулаан ялгаруулах үзэгдлийг усны уурын өтгөрөл буюу конденсац гэнэ. 4. Газрын гадаргуугаас доош бороо, цасны хайлсан ус, гол, нуурын ус зэрэг нь хөрс, чулуулгийн ан цав, нүх сүвээр орох үзэгдлийг нэвчилт гэнэ. 5. Нэвчилтээс үүссэн усыг гүний ус гэдэг.

3. Үүлнээс усан дусал болон мөсөн талст байдлаар гадарга дээр унах усны шингэн болон хатуу хэлбэрийг хур тунадас гэнэ.

6. Агаар мандлын гаралтай ус хүндийн хүчний нөлөөгөөр газрын гадарга дээгүүр шилжих үйл явцыг гадаргуугийн урсац гэж нэрлэдэг.

? – Талбайн хэмжээгээр хамгийн том нуур аль эх газарт байдаг вэ? – Зарим нуурууд давстай байдгийн шалтгаан юу вэ? – Гренландын мөсөн бүрхэвч хайлж байгаагийн шалтгаан юу вэ?

ДЭЛХИЙН УС

Дэлхийн далайТэнгис Гадарга дээрхУсны уур Гадарга доорх

Булан Үүл Нуур Газар доорх усЦэвдэгГолМөстлөгНамаг

Хоолой Хур тунадас

Агаар мандал дахь ус Хуурай газрын ус

Page 24: ГАЗАРЗҮЙ VII

46 47

ДЭЛХИЙН УС ДЭЛХИЙН УС

Дэлхийн ус Сансар огторгуйгаас дэлхийг харвал “Цэнхэр гараг” гэж нэрлэмээр сайхан харагдана. Учир нь дэлхийн гадаргуугийн 71 хувийг ус эзэлдэг. Гэхдээ энэ их усны ердөө 2.8 хувь нь л цэнгэг ус, үлдсэн 97.2 хувь нь далайн ус буюу давстай ус юм. Цэнгэг усны 68.6 хувь нь мөстлөг, мөсөн гол бөгөөд 30.1 хувь нь газрын гүнд, 1.3 хувь нь гадарга дээр (гол, нуур, намаг) байдаг.

Дасгал 1.а. Дэлхий нь сансраас “Цэнхэр гараг” гэж харагдаж байгаагийн шалтгааныг зураг ашиглан дүрслээрэй. б. Далайн усыг унданд хэрэглэж болохгүй шалтгааныг тайлбарлаарай.в. Мөс, мөсөн гол хайлах нь ямар үр дагавартай болохыг тайлбарлаж, өөрийн үгээр дүгнээрэй.

Хүмүүс бид өдөр тутамдаа гол, нуур, гүний усыг ашигладаг бөгөөд энэ нь нийт усны өчүүхэн бага хувийг эзэлдэг. Харин далай тэнгисийн ус нь давстай тул бид ундандаа хэрэглэдэггүй.

Нийт ус Далайн ус 97.2%Цэнгэг ус 2.8%Цэнгэг усМөстлөг, мөсөн гол 68.6%Гүний ус 30.1%Гадаргын ус 1.3%

Гадаргын ус Нуур 87%Намаг 11%Гол 2%Далайн ус Далайн ус 97.2%97.2%

Цэнгэг ус 2.8%Гадаргын ус 1.3% Гол 2%

5.2 дугаар зураг. Дэлхийн ус

5.2. ДЭЛХИЙН ДАЛАЙ

Дэлхийн далай нь тасралтгүй үргэлжлэх усан гадарга юм. Далайн дундаж гүн нь 4 км байна. Дэлхийд дөрвөн том далай байдаг. Номхон далай нь дэлхийн нийт гадаргуугийн 1/3 эзлэх бөгөөд далайн хамгийн гүн хэсэг нь 11 км-ийн гүнд орших Марианы хонхор юм.Атлантын далай нь дэлхийн далайн 1/4-ийг эзлэх хоёр дахь том далай бөгөөд Хойд ба Өмнөд Америкийн эх газруудыг Еврази, Африкийн эх газраас тусгаарладаг. Атлантын далайн голч нуруу нь дэлхийн хамгийн урт үргэлжлэх нуруу бөгөөд далайд байдаг учир бид үүнийг газарзүйн зургаас л олж харж чадна. Харин энэ нурууны далайн түвшнээс

дээш гарсан хэсгүүд нь Исландын, Азорын зэрэг олон арлууд юм. Энэтхэгийн далай нь дэлхийн далайн 1/5 хэсгийг эзэлдэг. Малайзаас ногоон цай тээвэрлэсэн хөлөг онгоцууд Энэтхэгийн далайг гатлан, Суэцийн сувгаар дамжин, Газар дундын тэнгисийн хойд эрэгт орших Франц улсын хилийн боомтуудад хүрдэг. Хойд мөсөн далай нь хамгийн бага талбайтай (Дэлхийн далайн 1/20 хэсгийг эзлэх), хамгийн бага гүнтэй. Энэхүү далай нь 10 дугаар сараас 6 дугаар сар хүртэл мөстөх бөгөөд “мөсөн далай” гэж нэрлэдэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай холбоотойгоор мөстөх хугацаа, хэмжээ нь багасаж байна.

5.3 дугаар зураг. Дэлхийн далайн урсгал

Эх сурвалж: www.slideplayer.com

Бенгалийн урсгал

Бенгалийн урсгал

Кан

арын

урсгал

Page 25: ГАЗАРЗҮЙ VII

48 49

ДЭЛХИЙН УС ДЭЛХИЙН УС

Далайн усны давсжилт нь хуурай газрын усныхаас илүү олон төрлийн бодис, эрдэс давс, хий ууссан байдаг учраас өвөрмөц үнэртэй, шорвог амттай байдаг. Далайн гүнд ажиллагаатай галт уулс олон байх тул галт уулын хий, лааваас ялгарах хий, химийн бодис усанд нь шингэж байдаг. Иймээс далайн усыг бид найруулж чадахгүй бас уух нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Дэлхийн зарим өндөр хөгжилтэй улс орнууд далайн усыг тусгай багаж, төхөөрөмж ашиглан цэвэршүүлэн унданд хэрэглэхээр гарган авч байгаа боловч энэ нь өртөг өндөр, олон хүнд хүртээмж багатай юм. Далайн усанд ууссан давсны хэмжээг давсжилт гэх бөгөөд промиль гэсэн нэгжээр илэрхийлнэ. Далайн усны дундаж давсжилт 35 промиль (промиль гэдэг нь 1000 гр усанд 35 гр давс ууссан гэсэн үг). Өргөргөөс хамаарч энэ хэмжээ их, бага байдаг. Далайн ус нь байнгын хөдөлгөөнд оршино. Нар, сар, дэлхийн харилцан байршил, татах хүчний нөлөөгөөр далайн татралт, түрэлт үүснэ. Тодорхой чиглэлд урсаж буй их хэмжээний усыг далайн урсгал гэнэ. Урсгалууд нь янз бүрийн шалтгаанаар үүсдэг. Далайн урсгалыг газарзүйн зураг дээр улаан (дулаан урсгал), цэнхэр (хүйтэн урсгал) өнгийн сумаар урсах чиглэлийг нь тэмдэглэдэг. Урсаж байгаа усны температур нь орчныхоо усны температураас их байвал дулаан урсгал, бага байвал хүйтэн урсгал гэж нэрлэнэ. Жишээ нь: Норвегийн дулаан урсгал туйлын тойргийн цаана 30С байхад, Канарын хүйтэн урсгал Африкийн эх газрын эрэг хавьд 230С байдаг. Далайн хүйтэн, дулаан урсгал нь эх газрын уур амьсгал, хөрс, ургамалжилтад ихээхэн нөлөөтэй.

Перугийн хүйтэн (үүнийг Гумбольдтын урсгал гэж бас нэрлэдэг) урсгалын нөлөөгөөр Өмнөд Америкийн эх газарт Атакамын цөл, Бенгалийн хүйтэн урсгалын нөлөөгөөр Африкийн эх газарт Намибын цөл үүссэн ажээ. Далайн хүйтэн урсгал дагуух агаар нь мөн орчноосоо хамаарч хүйтэн байх тул агаар дахь чийгийн хэмжээ нь бага байдаг. Үүнтэй холбоотойгоор эх газрын эрэг дагуу томоохон цөлүүд үүсдэг. Гольфстримийн урсгал нь 100 км-ийн өргөн, 800–1200 метрийн гүнтэй, секундэд 2.5 метр хурдтайгаар шилжиж буй их хэмжээний усны урсгал юм. Энэ дулаан урсгалын нөлөөгөөр Евразийн эх газрын баруун, баруун хойд нутаг дэвсгэрийн уур амьсгал ижил өргөрөг орших бусад газруудаас илүү чийглэг, дулаан байдаг.Далай, эх газрын хооронд орших ус зүйн болон уур амьсгалын шин-жээрээ задгай далайгаас ялгаатай далайн усны хэсгийг тэнгис гэнэ. Газар дундын, Мраморын, Балтийн, Норвегийн, Өмнөд Хятадын, Чукотын гээд олон тэнгис бий. Зарим тэнгис нь далайтай хоолойгоор холбогддог. Хуурай газар луу түрж орсон далай тэнгис, нуурын усны хэсгийг булан гэнэ. Фандын, Мексикийн, Гудзоны, Бенгалийн зэрэг томоохон булангууд байдаг.

5.4 дүгээр зураг. Испанийн Сан Себастианы булан

Гэрэлт бүс: Далайн гадаргуугаас 200 м хүртэл гүн хэсэгт нарны гэрэл нэвтрэх бөгөөд олон төрлийн жижиг загас амьдардаг. Фотосинтез явагдах тул олон төрлийн ургамал, шүрэн хад ургана.Бүүдгэр бүс: 200-1000 м хүртэлх хэсэг. Дээд хэсэгтээ багахан гэгээтэй тул фотосинтез явагдах нөхцөл маш хомс. Түүнчлэн хүчилтөрөгчийн хэмжээ багасна. Энэ хэсэгт амьдрах амьтад хөдөлгөөн багатай. Харанхуй бүс: 1000 метрээс дооших хэсэг. Энд ургамал ургахгүй бөгөөд цөөн төрлийн амьтад амьдардаг. Дээд хэсгээс унаж ирэх үхсэн амьтдын сэгээр ихэвчлэн хооллоно. Ёроолын харанхуй бүс: 4000 метрээс доош орших далайн ёроолын бага температур, өндөр даралттай хэсэгт цөөхөн төрлийн амьтад амьдарна.

5.7 дугаар зураг. Далайн бүс

Тэнгис ба нуур луу түрж орсон хуурай газрыг хойг гэж нэрлэдэг. Энэтхэгийн хойг, Скандинавын хойг, Балканы хойгууд дээр зарим улс орон оршдог.

5.5 дугаар зураг. Флоридагийн хойгийн сансраас харагдах байдалЭргэн тойрон усаар хүрээлэгдсэн хуурай газрын хэсгийг арал гэнэ. Гренландын, Шинэ Гвинейн, Мадагаскарын зэрэг томоохон арлууд бий. Зарим арал нь галт уулын гаралтай

байдаг. 1963 оны 11 сард Атлантын далайд галт уулын дэлбэрэлтийн улмаас Суртсей арал бий болж, 1967 он хүртэл галт уулшилт явагдаж дууссаны дараа 1.4 км2 талбайтай болжээ.

5.6 дугаар зураг. Исландын Суртсей арал

Далайн нөөц, баялагАгаар мандал дахь хүчилтөрөгчийн тэн хагас нь далайгаас бий болдог. Дэлхийн амьд организмын 80 гаруй хувь нь далай тэнгист амьдардаг. Өчүүхэн жижиг планктоноос аварга том халим хүртэлх олон зүйлийн амьтан, ургамал амьдардаг.

Page 26: ГАЗАРЗҮЙ VII

50 51

ДЭЛХИЙН УС ДЭЛХИЙН УС

Бид далайг хэрхэн ашигладаг вэ?

Загас агнуур, загасны аж ахуйОйролцоогоор 56 сая хүн загас агнуур, загасны аж ахуйн салбарт ажилладаг ажээ. Үүнээс ч олон хүн далайн бүтээгдэхүүнийг нэг газраас өөр газар луу тээвэрлэж, зах, дэлгүүрт худалдаалж, хоолны газарт олон төрлийн амтат зоогийг бэлтгэж байна.

Байгалийн нөөцДалайн эрэг орчмын бүсээс нийт олборлож буй газрын тосны 30 хувь, байгалийн хийн 50 хувийг гарган авч байна. Үүнээс гадна далайн ёроолоос алмаз, алт, төмөр, зэс, цайр, мөнгө зэргийг олборлодог. Тэнгисийн элс, хайрга нь барилгын материал болгон ашиглахад тохиромжтой бөгөөд, эдгээрийг ч бас авч ашигладаг.

Сэргээгдэх эрчим хүч ХХ зуунаас эхлэн хүн төрөлхтөн сэргээгдэх эрчим хүч гарган үйлдвэрлэл, амьд рал ахуйдаа хэрэглэж байна.Далайн татралт, түрэл-тийг ашиглан, бас тогтмол салхийг ашиглан эрчим хүчийг гарган авдаг. Тэнгисийн замгийг ашиг-лан биотүлш гарган авч байна.

Хүмүүсийн амьдрах орчин Дэлхийн хүн амын 60 орчим хувь нь далай, тэнгисийн эргийн бүсэд амьдардаг. Дэлхийн том хотуудын ихэнх нь далайн эргийн буюу далайгаас 200 км хүртэлх зайд байдаг.

ТээвэрОлон улсын худал дааны тээврийн 90 орчим хувь нь далай, тэнгисээр дамждаг. Жимс, барилгын материал, газрын тос, авто машин, техник хэрэг-сэл ачсан асар том чингэ-лэгт усан онгоц нууд Номхон далайг гатлан Ази – Америкийн эх газруудад очиж байна.

Амралт, аялал зугаалгаОлон улсын аялал жуулчлалын мэдээгээр далай тэнгисийн аяллын компаниуд жил бүр 120 сая гаруй амрагч, жуулчдад 47 тэрбум ам долларын бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэдэг аж.

Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнЭрдэмтэд далайн сээр нуруугүй амьтдаас антибиотик, хавдрын эсрэг, дархлаа дэмжих эм, бэлдмэлийг нээсээр байна.Гоёл чимэглэл Далай, тэнгисийн зарим амьтан, ургамлыг гоёлын зориулалтаар өсгөж, үржүүлэх, сувд, шүр, загасны хайрсаар бүтээгдэхүүн хийж, зах зээлд борлуулж байна. Жилд 200 ам доллароос 330 сая ам доллар олдог хувь хүн, байгууллагууд олон болжээ. Энэ салбарт 2 сая орчим хүн ажиллаж, далай, тэнгисийн эргийн наран шарлагын газруудад гар хийцийн дурсгалын зүйл худалдаалдаг байна.

Дасгал 2.а. Араб, Энэхтхэг, Маллак, Камчаткийн хойг, Аден, Оман, Бенгаль, Персийн булан, Япон, Филлиппин, Индонезийн арлуудын байршлыг газарзүйн зургаас олж, Ази тивийн дасгалын зурагт тэмдэглээрэй.б. Хоёр ширхэг 1.25 литрийн ундааны саванд тус бүрд нь нэг литр ус хийнэ. Нэг савтай усан дээрээ 35 грамм давс хийж уустал нь сайтар хутгаарай. Устай хоёр ундааны саваа сайтар таглан хөргөгчид хийж хөлдөөнө. 1 цаг, 2 цаг, 3 цаг, 4 цаг, 24 цагийн дараа хоёр саван дахь ус хэрхэн өөрчлөгдсөнийг ажиглаж, дэвтэртээ тэмдэглээрэй. в. Далайн ус шорвог байдгийн шалтгааныг тайлбарлаарай. г. Далайд галт уулс байгаагийн шалтгааныг тайлбарлаарай.д. Далай тэнгисийн усны бохирдлын талаар мэдээлэл цуглуулж, “Далай – бидний ирээдүй” сэдэвт зохион бичлэг бичээрэй. 200-250 үгтэй5.3. ХУУРАЙ ГАЗРЫН УС

Усан мандлын маш бага хувийг хуурай газрын ус эзэлдэг боловч хүмүүс, ургамал амьтдыг тэтгэн, тэжээсээр байна. Хуурай газрын усны тархалт жигд бус, харилцан адилгүй хэмжээтэй, олон төрөл байдаг. 5.8 дугаар зураг. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, Улаан цутгалан

Page 27: ГАЗАРЗҮЙ VII

52 53

ДЭЛХИЙН УС ДЭЛХИЙН УС

ГолГазрын хонхор хэсгийг даган байнга урсаж буй ус юм. Гол нь горхи, булаг, мөнх цаснаас эх авч урсдаг. Хур тунадас ихээр унах улирлуудад голын усны түвшин нэмэгдэж, ус нь ихэсдэг. Голын ус хэзээ их, бага байхыг усны горим гэж нэрлэнэ. Энэ нь хур тунадаснаас ихээхэн хамааралтай. Хол газрыг туулан урсах явцдаа ус нь голын суурь болох хонхор хэсэг, хажуу талуудаа элэгдүүлж байдаг. Ингэснээр голын усаар хурдас чулуулгууд элэгдэн, зөөгдөнө. Гол урсан өөр гол эсвэл нуур, далай тэнгист цутгадаг.Зарим гол 4000 км-ээс их, зарим нь 100 км ч хүрэхгүй урттай байхад, өргөн нь нэг метрээс хэдэн километр хүрэх ч голууд бий.

Голын ус цуглуулах талбайАгаарын тунадас, хайлсан цасны ус, гол, горхи гадарга дээгүүр болон газар доогуур тухайн голд урсан нийлэх талбайг хэлдэг. Энэ нь тухайн голын ус хаанаас цугларч байгааг харуулна. Андын нуруунаас эх аван урсах Мантаро голд Мараньон, Укаяла гэх томоохон голууд нийлж Амазон мөрөн болдог. Дэлхийн хамгийн их устай Амазон мөрөн нь олон мянган километр зайг туулан урссаар Атлантын далайд цутгадаг.

ХүрхрээГолын голдиролд хөндлөн тогтсон мөргөцгөөс унаж буй ус юм.

Газар доорх усГазрын гадаргаас доош газрын давхаргад хий, шингэн, хатуу төлөвт оршиж буй ус юм. Газар доорх усыг худаг ухан, ховоо, мотор зэргийг ашиглан хүмүүс унд, ахуйн хэрэглээндээ, газар тариалангийн усалгаанд, малаа ундаалахдаа тус тус ашигладаг. Ялангуяа хот суурин газрын усан хангамжийг гүний усаар хангадаг.

5.9 дүгээр зураг. Дэлхийн ус хагалбар, том голуудын ус цуглуулах талбай

НуурХонхор газар хуримтлагдан тогтсон, голын болон газар доорх усаар тэжээгддэг ус юм. Нууруудыг цэнгэг уст болон давст нуурууд гэж ангилдаг. Зарим нуурын давсжилт далайн усныхаас ч их, харин зарим нь маш цэнгэг устай. Газарзүйн зурагт цэнгэг уст нуурыг цэнхэр, давст нуурыг ягаан өнгөөр тэмдэглэнэ. Байгаль нуур нь дэлхийн хамгийн гүн нуур бөгөөд дэлхийн цэнгэг усны нөөцийн 1/3-ийг дангаараа эзэлдэг. Байгаль нуурт 330 гаруй гол, горхи цутгадгийн нэг нь Сэлэнгэ мөрөн юм. Харин ганцхан Ангар мөрөн Байгаль нуураас эх аван урссаар Енисей мөрөнд цутгадаг. Енисей мөрөн цааш урссаар Хойд мөсөн далайд цутгана. Сибирийн өвлийн хүйтэнд Байгаль нуурын гадарга хөлддөг боловч эх аван урсах Ангар мөрөн ус ихтэй, хүчтэй урсгалтай тул хөлддөггүй.

Ус хагалбарХоёр голын системийг зааглаж буй хамгийн өндөр цэгүүдийг дайруулан татсан шугам. Энэ нь ихэвчлэн уулын хярыг даган оршдог.

Мөсөн голХуурай газар орших, агаарын тунадасны гаралтай, хөдөл гөөнтэй мөсөн хуримтлал

5.10 дугаар зураг. Амазон голын дээд хэсэг 5.11 дүгээр зураг. Ангар мөрөн Байгаль нуураас эх авч буй хэсэг

Ус цуглуулах талбай

Page 28: ГАЗАРЗҮЙ VII

54 55

ДЭЛХИЙН УС ДЭЛХИЙН УС

Кейс судлал. Хамгийн урт Нил мөрөнАфрикийн эх газрын зүүн хойд хэсгээр урсах Нил мөрний үндсэн гол нь Виктория нуураас (Уганда улс) эх авдаг Цагаан Нил бөгөөд түүнд цутгах том цутгал гол нь Тана нуураас (Этиоп) эх авдаг Хөх Нил юм. Нил мөрөн нь 6650 км замыг туулан Газар дундын тэнгист цутгахдаа Танзани, Уганда, Руанда, Бурунди, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Кени, Этиоп, Эритра, Өмнөд Судан, Судан, Египет улсуудын газар нутаг дээгүүр урсдаг.

Тус мөрний ус цуглуулах талбай нь 3.4 сая км2, хоёр эргийн хоорондох зай буюу өргөн нь хамгийн ихдээ 2.8 км, гүн нь дунджаар 8-11 м ажээ. Хур тунадасны улирлаас хамааран Нил мөрний усны түвшин жилийн тодорхой саруудад ихсэж, багасаж байдаг. Олон төрлийн усны амьтад, эрэг дагуух ургамлын төрөл зүйл баялаг. Халуун орны хулс мод, зэгс, усны хэлгий цэцэг, гадил зэрэг олон төрлийн ургамал ургана.

Газар дундын тэнгисрүү дөхөх тусам газрын гадарга нь улам намсаж, хайрга чулуулаг нь элс болон өөрчлөгдөнө. Нил мөрний эрэг дагуу олон сая хүн амтай Каир, Хартум, Асуан, Александра зэрэг түүхэн хотууд оршдог. Хүн төрөлхтний алдарт барилга байгууламжийн нэг болох Гизагийн пирамидууд Каир хотын захад байрлах бөгөөд Пирамидын баруун талд элсэн цөл шаргалтаж, зүүн талд Нил мөрөн урсана. Зарим том хотуудын цахилгаан эрчим хүчийг тус мөрөн дээр байгуулсан усан цахилгаан станцуудаас гарган авч байна. Зүүн хойд Африкийн үнэт ургамал, жимс, ногоо, олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг Нил мөрнөөр тээвэрлэж Газар дундын тэнгист хүргэн Ази, Европын зах зээл худалдаалдаг.

5.12. дугаар зураг. Агаар сансраас харагдах Нил мөрөнЭх сурвалж: https://en.wikipedia.org

Дасгал 3. Дэлхийн ус хагалбар, том голуудын ус цуглуулах талбайн зураг, Дэлхийн физик газарзүйн зургуудыг ашиглан гүйцэтгээрэй. а. Амазон, Миссисипи, Дарлинг, Янцы, Волга голууд нь хаанаас эх аван урсаж, хаана цутгаж буйг дасгалын зурагт тэмдэглээрэй. б. Элсэн цөлд байдаг нуурыг юу гэж нэрлэдэг вэ? Онцлогийг нь баримт ашиглан тайлбарлаарай. в. Дэлхийн хамгийн өндөр хүрхрээ, хамгийн өргөн хүрхрээний талаар мэдээлэл цуглуулж, боловсруулан, гэрэл зураг, газарзүйн зураг, сонирхолтой баримт бүхий танилцуулга хийгээрэй. г. Дасгалын зурагт Нил мөрний дамжин өнгөрдөг улс орнуудыг өнгөөр ялган тэмдэглээрэй. д. Нил мөрний усний түвшин ихсэж, багасахад нөлөөлөх хүчин зүйлсийг нэрлэж, тайлбарлаарай. е. Нил мөрний тухай кейс судлалыг ашиглан 8 асуулт бүхий үгийн сүлжээ зохиогоорой (Босоо, хөндлөн тус бүр дөрвөн үг байна).

5.13 дугаар зураг. Мерове усан цахилгаан станц

5.14 дүгээр зураг. Нил мөрний эрэг дээрх Каир хот

Page 29: ГАЗАРЗҮЙ VII

56 57

ДЭЛХИЙН УС ДЭЛХИЙН УС

Хувцас угаах 13%

Аяга таваг угаах 8%Гараж, зүлэг услах 7%

5.4. УС АШИГЛАЛТ БА ХАМГААЛАЛ

Хөдөө аж ахуй 70%

Үйлдвэрлэл19%

Ахуйн хэрэглээ11%

5.15 дугаар зураг. Дэлхийн цэвэр усны хэрэглээ

Эх сурвалж: https://en.wikipedia.org/wiki/Water_scarcity

Бид усыг унданд, ахуйн болон орчны цэвэрлэгээнд, эдийн засгийн, өдөр тутмын үйл ажиллагаанд тогтмол хэрэглэдэг. Цэвэр ус нь эрдэс бодисын хэмжээ бага, ууж хэрэглэхэд тохиромжтой бөгөөд дэлхийн нийт усны маш бага хувийг эзэлдэг тул бид усыг зохистой хэрэглэх шаардлагатай юм.Дэлхийн улс орнуудын усны хэрэглээ ялгаатай. Ялангуяа хот суурин газрууд дахь усны нэгдсэн сүлжээнд холбогдсон айл өрх нь усыг дараах зориулалтаар хэрэглэдэг (5.13 дугаар зураг).Хөдөө аж ахуй болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж буй усыг эдийн засгийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй ус гэж нэрлэдэг. Дэлхийн улс орнуудын газар тариалан эрхлэхэд зарцуулж буй нийт усны 20 орчим хувийг цагаан будаа тариалахад, харин 3 орчим хувийг хөвөнгийн тариалалтад зарцуулдаг байна. Хүнс үйлдвэрлэх явцад хэрэглэсэн ус нь хүний хэрэгцээг хангахад шаардагдах усны хэмжээнээс бараг 1000 дахин их байдаг. 5.17 дугаар зурагт өдөр тутмын бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд (тариалах, боловсруулахад) зарцуулдаг усны хэмжээг литрээр үзүүлэв.

Унд 4% Жорлонгийн бохир зайлуулахад 30%Усанд орох (ванн) 21%

Усанд орох (шүршүүр) 12%

Бусад 5%

Эх сурвалж: https://www.amdea.org.uk/wp-content/uploads/2012/06/industryissues_water1.png

5.16 дугаар зураг. Их Британийн нэг өрхийн ахуйн хэрэглээний усны дундаж хэмжээ

1 ш гамбург

1 ш жүрж

1 аяга сүү

1 ш төмс

1 ш өндөг

1 ш улаан лооль

2400 л ус50 л ус

200 л ус25 л ус

135 л ус13 л ус

5.17 дугаар зураг. Хөдөө аж ахуйн зарим хүнсний бүтээгдэхүүнд зарцуулагдах усны хэмжээ

Дэлхийн уур амьсгалын бүс, хур тунадасны хуваарилалт ялгаатай байдгаас зарим улс орны газар тариалан нь хур тунадсаар, харин халуун хуурай бүс нутгуудад усалгаатай газар тариалан эрхэлдэг. Үйлдвэрлэлд усыг эрчим хүч гаргаж авах, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг.

5.19 дүгээр зураг. Хөвөн даавуун эдлэл үйлдвэрлэхэд зарцуулах ус ашиглалт

5.18 дугаар зураг. Газар тариалан дахь ус ашиглалт

Хөвөнгийн ургамлыг түүж, хөвөнг ялгана. Хөвөнг утас болгон ээрнэ.Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Өнгө, хээ, зургийг чанаржуулна

Өнгөнд оруулсан даавуун дээр хээ, зураг гаргана.

Утсаар даавуу нэхнэ

Даавууг өнгөнд оруулна

Нэг киловатт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд 95 литр ус шаардагддаг. Цахилгаан эрчим хүчээ зохистой хэрэглэх нь дам зарцуулагдаж буй усыг мөн хэмнэх ач холбогдолтой юм.

Page 30: ГАЗАРЗҮЙ VII

58 59

ДЭЛХИЙН УС ДЭЛХИЙН УС

Тухайлбал, үйлдвэрлэлд ашиглагдаж буй нийт усны 57-69 орчим хувийг усан цахилгаан станц, цөмийн цахилгаан станцад ашигладаг. Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх явцад генераторыг хөргөх, түүнчлэн ган, төмрийн үйлдвэрт хайлшийг хөргөхөд усыг их хэмжээгээр хэрэглэнэ. Хөвөн боловсруулан даавуу болон хувцас

хийхэд химийн хольц бүхий ихээхэн хэмжээний бохир ус гарах бөгөөд үүнийг дахин боловсруулахгүй бол байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй. Усны хэрэглээ нь улс орны хөгжлийн түвшин, хот хөдөө зэргээр ялгаатай байдаг. Усны хомсдол нүүрлэж буй Африк тивийн улс орнуудад цэвэр усны хэрэглээ маш бага байдаг.

5.20 дугаар зураг. Ундны усаар хангагдсан байдал.

Дасгал 4.а. Өрхийн хэмжээнд цэвэр усыг хэмнэж болох 2 аргыг нэрлэж, аргуудаа тайлбарлаарай. б. Гэр бүлийнхээ 7 хоногийн усны хэрэглээг дэвтэртээ тэмдэглээд, тойргон диаграмм байгуулаарай. в. Гэр бүлийнхээ усны хэрэглээг Их Британи улсын нэг өрхийн хэрэглээний усны дундаж хэмжээтэй харьцуулж, дүгнээрэй. Дэлхийн уур амьсгалын бүсийн газарзүйн зураг болон дэлхийн хөрсний газарзүйн зургийг ажиглан, дасгалыг гүйцэтгээрэй. г. Малайз улс нь уур амьсгалын ямар бүсэд хамаарч байна вэ? (42-43-р хуудас дахь 4.19 дүгээр зургийг ашиглах)д. Малайз улсын жилийн дундаж температур, хур тунадасны хэмжээг тодорхойлоорой. е. Малайз улсад усны хомсдол үүсэх үү? Хариултынхаа шалтгааныг тайлбарлаарай.

VI БҮЛЭГДЭЛХИЙН БАЙГАЛЬ

? – Хөрс хэрхэн бий болдог вэ? – Алтан химэрлэг ба улаан шороон хөрс хаагуур тархсан бэ? – Шилмүүст мод байгалийн ямар бүсэд ургадаг вэ? – Хүрэн баавгай уур амьсгалын ямар бүсэд амьдардаг вэ?

ДЭЛХИЙН БАЙГАЛЬ

Хөрс Ургамал Амьтан Бүс, бүслүүр

Page 31: ГАЗАРЗҮЙ VII

60 61

ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ДЭЛХИЙН БАЙГАЛЬ

6.1. ДЭЛХИЙН ХӨРС

Хөрс нь өгөршсөн эрдэс чулуулгийн жижиг хэмхдэст хэсгүүд, ялзмаг, агаар, уснаас тогтох газрын гадаргын өнгөн хэсгийн нимгэн давхарга юм. Эдгээр хэсгүүд хэр их хэмжээтэй байгаагаас хамаарч хөрсний найрлага, бүтэц янз бүр байна. Хөрсний үндсэн хэсэг болох өгөршсөн эрдэс чулуулгууд нь химийн найрлагын хувьд ялгаатай учраас хөрсний химийн шинж чанар өөр өөр байдаг. Энэ нь олон талаараа хүний оршин амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг. Дэлхийн хүнс тэжээл нь газрын гадаргын 15-16 см-ийн зузаантай өнгөн хэсгийн хөрснөөс хамаарч байдаг. Хөрсний гүн, бүтэц, ялзмагийн агууламж нь бүс нутагт ургаж болох ургамалжилтыг тодорхойлно. Хөрсний шинж чанар ба уур амьсгал нь ургамалжилтын бүс нутагт голлох нөлөөтэй.

Хөрс ямар шинж чанартай вэ?Зарим хөрсөнд ургамал хурдан ургадаг бол заримд нь ургадаггүй. Энэ нь хөрсний шинж чанараас хамаардаг. Хөрсний шинж чанар нь хөрсний текстур, хөрсний бүтэц, хөрсний үржил шим зэргээс хамаарна. Хөрсөн дэх янз бүрийн хэмжээтэй хэсгүүдийг хөрсний текстур гэнэ.

Хөрсөнд элс, шавар зэрэг олон төрлийн эрдэс чулуулгийн жижиг хэсгүүд байдаг. Хөрсөн дэх зарим жижиг хэсгүүд нь микроскопоор томруулахад харагдах тийм жижиг ширхэгтэй байхад зарим нь элсний ширхэгтэй адил хэмжээтэй ч бий. Хөрсний энэ байдал нь ус, агаар нэвчихэд чухал нөлөөтэй. Элсний ширхэг 2.0 – 0.05 ммТоосны ширхэг 0.05 – 0.002 ммНаанги шаварны ширхэг 0.002 мм-ээс бага

Хөрсний ширхэг, хэсгүүд хэрхэн нэгдсэнийг хөрсний бүтэц гэнэ. Ургамал ургахад шаардагдах органик бодисын хэмжээг хөрсний үржил шим гэнэ. Энэ нь эрдэс чулуулаг болон ялзмагийн хэмжээнээс хамаардаг. Ялзмаг нь амьтан, ургамлын үлдэгдэл задарч хөрсийг шим тэжээлээр хангадаг бол эрдэс чулуулаг нь төмөр зэрэг химийн элементээр ургамал ургах орчныг тэтгэдэг. Ингэснээр хөрсөнд ургамал ургах, амьтан өсч үржих боломж нэмэгдэнэ. Хөрс үүсэхэд газарзүйн хүчин зүйлс нөлөөлнө. Газрын гадаргын хотгор, гүдгэр байдал нь хуримтлал үүсэхэд ихээхэн нөлөөлдөг бол нар гийгүүлэх хугацаа, хур тунадас, агаарын температур, салхи зэрэг нь хөрсний үржил шимд шууд нөлөөлж байдаг.

6.1

дүгэ

эр зу

раг.

Дэлх

ийн

хөрс

ний

тар

халт

Page 32: ГАЗАРЗҮЙ VII

62 63

ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ДЭЛХИЙН БАЙГАЛЬ

ашигласнаар үржил шимт байдал нь алдагддаг. Ийм хөрсөнд ургамал ургахгүй. Ургамал нь хөрсний усыг хадгалж байдаг. Хөрсний элэгдэлСалхи, ус, хүндийн хүчний нөлөөгөөр хөрс шилжих нь хөрсний элэгдэлд нөлөөлж байдаг. Байгаль, цаг уур, газрын гадарга зэрэг нь улс орон бүрд харилцан адилгүй тул хөрс юунаас, хэрхэн, ямар хурдтай элэгдэж байгааг судалж мэдэх нь чухал байдаг. Ургамлын үндэс нь хөрсийг тогтоон барьж байдаг тул өвслөг, бутлаг ургамал бүхий газар нь салхи, усны элэгдлээс хөрсийг хамгаална. Уул, толгодын налуу, эгц хэсгүүдийн ургамал нь хөрсийг гулсалтаас хамгаалж, тогтоон барьж байдаг. Хэрвээ

ургамалгүй бол хөрс нь элэгдэлд орж, салхиар зөөгдөж, үржил шимээ алдана. Газар тариалан эрхлэгчид нь хөрсийг хэрхэн хамгаалдаг вэ?Тариаланчдад олон жил ургац авахын тулд өөрийн тариалангийн газрын хөрсийг хамгаалах, зохистой ашиглах шаардлага тулгарч байдаг.А

ВБ Г

6.5 дугаар зураг. Хөрсөө хамгаалангаа, тариа, ногоогоо тариалах аргууд. А) Хаяалбарт хуваан тариалах, Б) Өнжүүлэн тариалах, В) Сэлгэн тариалах, Г) Дэнжлэн тариалах

Уур амьсгал хөрсөнд хэрхэн нөлөөлдөг вэ?Хөрсний ялгаатай байдалд нөлөөлдөг хүчин зүйл нь уур амьсгал юм. Дэлхийн уур амьсгалын бүсүүдтэй адил хөрсний

бүс, бүслүүрүүд ч бий. Газрын гадаргын хотгор гүдгэрийн хэв шинж буюу рельефтэй холбоотойгоор өндрийн дагуу хөрс ялгаатай байна.

6.2 дугаар зураг. Хөрс үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс

6.3 дугаар зураг. Төрөл бүрийн хөрсний зүсэлт

УргамалАмьтан

Ус Хүн Цаг хугацаа РельефУур амьсгал

Эх чулуулаг

Хөрс яагаад чухал вэ?Нэн ховор амьтан, ургамал гэж сонсож байсан уу? Ховордож, устаж буй амьтан, ургамалтай адил хөрс ч бас аюулд өртөж, үржил шимтэй байдал нь алдагдаж байна. Хөрс нь маш удаан буюу 50-100 жилийн хугацаанд үүсэж бий болдог. Харин хөрс элэгдэж, гэмтээд цөлжихөд маш бага хугацаа шаарддаг. Хөрс нь нөхөн сэргээгдэхгүй нөөцөд хамаардаг тул маш чухал зүйл юм. Хөрс нь ургамлыг шим тэжээлээр

хангаж, хүмүүс бидний хүнс, хувцас, орон байр, тавилга хийх түүхий эдийг ургуулж өгдгөөрөө ихээхэн ач холбогдолтой. Хөрсөнд хамгийн чухал нь ус юм. Гэхдээ усны хэмжээ хэт их бол хөрс шингээж дийлэхгүй тул үер үүсэх нөхцөл нэмэгдэнэ. Хөрс үржил шимээ хэрхэн алддаг вэ?Дэлхийн олон улс оронд хөрсний гэмтэл нь ихээхэн асуудлыг дагуулж байна. Хөдөө аж ахуйд хөрсийг хэт

6.4 дүгээр зураг. Хөрсний элэгдэл. А) Усаар, Б) Салхиар

А Б

Тропикийн ширэнгэн ойн хөрсТропикийн ширэнгэн ойд жилийн турш хур тунадасны хэмжээ их, нарны гэрлийн шууд тусгалтай байдаг нь ургамал их ургах нөхцөлийг бүрдүүлдэг. Халуун, чийглэг энэ орчинд ялзмаг үүсэх үзэгдэл бусад уур амьсгалын бүсүүдтэй харьцуулахад их байна. Гэхдээ хур тунадасны хэмжээ их байдаг нь өнгөн хөрсний угаагдлыг мөн нэмэгдүүлдэг. Өнгөн хөрс усаар угаагдсанаар хөрсөн дэх эрдэс чулуулгийн найрлагад ихээхэн хэмжээтэй байсан төмрийн агууламж

нь үлдэж, хөрсийг улаан өнгөтэй харагдуулдаг. Тропикийн ширэнгэн ой нь хэд хэдэн ялгаа бүхий ургамлын үе давхаргатай байдаг. Хамгийн доод давхаргад нарны гэрэл маш бага тусах бөгөөд ихэвчлэн хөл ургамал, бут сөөг, нарны гэрэлд дургүй, чийгэнд дуртай ургамал (мод, өвс, навчит ургамал) ургана. Ойн бүлгэмдлийн доод давхарга дахь ургамлууд нь нарны гэрэлд тэмүүлж ургах боловч өндөр ургасан дээд

Page 33: ГАЗАРЗҮЙ VII

64 65

ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ДЭЛХИЙН БАЙГАЛЬ

Дасгал 1.а. Хөрс гэж юу вэ? б. Хөрсөн дэх ялзмагийн хэмжээ их байхад нөлөөлөх хүчин зүйлсийг нэрлэж, бүдүүвч зураарай. в. Янз бүрийн өргөргүүдэд үүсэх хөрсний төрлүүдийг газарзүйн зураг ашиглан тэмдэглээрэй. г. Хөрсний элэгдлийн зургийг ажиглан, ус, салхиар хөрс элэгдэхийг багасгах ямар арга замууд байж болох вэ? Хэрхэн хөрсийг эдгээр элэгдлээс хамгаалах вэ? Шалтгаанаа тайлбарлаарай. д. Африк тивийн хөрсний тархалт нь далайн урсгал, гадаргын хотгор, гүдгэр, уур амьсгалаас хэрхэн хамаарч байгааг дүгнээрэй. (3.5, 4.19, 5.3, 6.1 дүгээр зургуудыг ашиглах)6.2. ДЭЛХИЙН УРГАМАЛ

Шим мандал нь 0,5 сая орчим ургамлын зүйл, 1,5 сая гаруй амьтны зүйлээс бүрддэг амьдралыг тэтгэгч мандал юм. Эдгээр ургамал, амьтны аймгийн ихэнх зүйл нь хуурай газар дээр амьдардаг. Хуурай газар дээрх ургамал, амьтны аймгийн тархалт нь уур амьсгалаас хамаарч тодорхой бүсүүдийг үүсгэдэг. Дэлхийн ургамлын бүсДэлхий дээрх байгалийн ургамалжилт нь хүний ямар ч нөлөөгүйгээр ургадаг. Хуурай газар тархсан ургамлыг эрдэмтэд харилцан адилгүй ангилах боловч нийтлэг байдлаар ой, өвслөг ургамал, цөл, тундр гэж 4 ангилдаг. Эдгээр бүс нь уур амьсгалаас ялангуяа температур, хур тунадас болон хөрсний төрлөөс ихээхэн хамаардаг.

Дэлхийн ойОй мод нь хуурай газрын далайн хөвөөнөөс эхлээд өндөр ууланд ч ургана. Экватороос хойд туйлын цагариг хүртэл өргөрөг бүрд өөр өөрийн шинж бүхий ой модод ургадаг. Жишээлбэл: хойд бүс нутгууд шилмүүст ойтой. Тропикийн ой нь матрын (ө.ө 23.50) болон мэлхийн замын (х.ө 23.50) хооронд ургах бол субтропикийн ой нь үүний зэргэлдээ оршино. Зарим төрлийн мод ургахад их ус шаардагддаг бол зарим мод бага хэмжээний ус хангалттай байдаг. Ой модыг навчит болон шилмүүст гэж ангилдаг. Шилмүүст модны навчны хэлбэр нь зүү мэт хэлбэртэй байна. Навчит модод нь жилийн тодорхой саруудад навчаа гөвдөг. Өргөн навчит мод нь том далбагар, хавтгай навтай байдаг. Зарим навчит мод нь тухайлбал улаан зандан мод нь мөнх ногоон байдаг.А

Б В

6.7 дугаар зураг. Навчит мод, А) Агч мод, Б) Царс мод, В) Улаан зандан мод

давхарга болон ойн бүлгэмдлийн дээд давхаргын ургамал гэрлийг нь хааж байдаг. Энэ хэсэгт тачир, нам модод ургадаг. Ойн бүлгэмдлийн дээд давхаргын ургамал нь ихэвчлэн өндөр ургадаг, гэрэлд дуртай саглагар, урт мөчиртэй модод байдаг. Тропикийн бүсэд гадил, какао, чихрийн нишингэ, цагаан будаа, наргил мод, коконат, далдуу мод, каучукийн мод зэрэг олон төрлийн хүнсний болон техникийн ургамал, жимс ургадаг. Цөлийн ба арктикийн хөрсЦөлийн болон арктикийн хөрс нь хур тунадас бага орсны улмаас хөрс үүсэх үйл явц удаантай байдаг. Хөрсөн дэх ялзмагийн хэмжээ бага, хуурай орчинд дасан зохицсон цөөн төрлийн урт үндэс бүхий ургамал ургана. Халуун цөл газрын ургамал нь хөрсний хэт халалтаас үндэс нь хамгаалагдсан мэт урт үндэстэй, чийгээ алдахгүйн тулд навчгүй байх нь элбэг бол хүйтэн бүс дэх ургамлын үндэс нь гадаргын

хөлдөлтөөс хамгаалагдан гүнд байдаг бөгөөд намхан, тачир ургадгаараа онцлогтой. Заримдаа цөлийн хөрс нь ургамлаа гэмтээдэг. Учир нь гүний ус дээш жижиг ан цаваар нэвчин гадаргад хүрдэг бөгөөд ууршиж, усанд агуулагдсан эрдэс давс нь гадаргын өнгөн хэсэгт (хөрсөнд) үлдсэнээр ургамлыг түлж, гэмтээдэг байна. Сэрүүн бүсийн ой ба өвслөг газрын хөрсАмерикийн Нэгдсэн Улсын ихэнх газар нутаг нь сэрүүн өргөрөгт оршдог. Сэрүүн өргөргийн хөрсний давхарга нь нимгэн бөгөөд механик (салхи, усны нөлөөгөөр) гэмтэлд амархан өртдөг. Энэ өргөрөгт хур тунадасны хэмжээ их биш учир хөрс үүсэх үйл явц дулаан бүсээс удаан явагддаг. Хөрс нь үржил шим их байдаг нь олон төрлийн ургамал ургаж, ялзмаг үүсгэж байдагтай холбоотой юм. Жишээ нь: хөх тариа, арвай, чихрийн манжин, царс мод, гацуур зэрэг маш олон төрлийн ургамал ургана.

6.6 дугаар зураг. Тропикийн ширэнгэн ойн бүтэц

5 м17 м29 м38 м

Page 34: ГАЗАРЗҮЙ VII

66 67

ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ДЭЛХИЙН БАЙГАЛЬ

Ойн төрлүүд

А. Тропикийн навчит ой (Өмнөд Америк) В. Газар дундын тэнгис орчмын ой (Португали)

Б. Субтропикийн навчит ой (Австрали)

А

Б

В

Уур амьсгалЖилд унах хур тунадасны хэмжээ 2000 мм-ээс их байдаг.Жилийн бүх сард хур тунадас унана.Жилийн туршид халуун: температур нь 240С-ээс их байдаг.

Уур амьсгалЖилд унах хур тунадасны хэмжээ 2000 мм-ээс их байдаг.Жилийн зарим саруудад хур тунадас орохгүй.Жилийн туршид халуун байдаг.

Уур амьсгалЖилд унах хур тунадасны хэмжээ 1000 мм-ээс бага байдаг.Халуун, хуурай зунтай, сэрүүн, чийглэг өвөлтэй. Хуурай улирал нь эрс ялгарна.Үндсэн шинж, онцлогУргамал, амьтны төрөл зүйлээр маш баялаг.Ихэнх мод нь өргөн навчтай.Модод нь навчаа гөвдөггүй.

Үндсэн шинж, онцлогУргамал, амьтны төрөл зүйлээр баялаг.Ихэнх мод нь өргөн навчтай, хуурай улиралд навчаа гөвдөг.Олон төрлийн ургамал нь хуурай улиралд усаа нөөцлөх зохилдлогоотой байдаг.

Үндсэн шинж, онцлогУргамлын төрөл, зүй-лүүд нь хуурай, халуун зундаа дасан зохицсон.Намхан, бутлаг мод зонхилсон.Наргил мод, үйс модны олон зүйл ургадаг.

А. Тропикийн навчит ой Б. Субтропикийн навчит ой

В. Газар дундын тэнгисийн ой

Е. Шилмүүст ой (Орос)

Г. Навчит ой (Америк) Д. Холимог ой (Англи)

Г Д

Е

Уур амьсгалЖилд унах хур тунадасны хэмжээ 600 – 1500 мм байдаг.Эрс ялгаатай дөрвөн улиралтай, дулаан, чийглэг зун, сэрүүн өвөлтэй.Жилийн дундаж температур нь 70С-170С.

Уур амьсгалЖилд унах хур тунадасны хэмжээ 600–1500 мм байдаг.Дулаан, чийглэг зун, сэрүүн, хүйтэн өвөлтэй.Уур амьсгалЖилд унах хур тунадасны хэмжээ 300–850 мм боловч ихэнх нь цас болон орно.Хүйтэн, ургамал ургах дулааны улирал богино.

Үндсэн шинж, онцлогИхэнх мод нь навчит мод бөгөөд царс, агч, эвэрлэг мод ургана.Модод нь жил бүр навчаа гөвдөг бөгөөд хөрсний тэжээл болно.

Үндсэн шинж, онцлогНавчит ойноос шилмүүст ойрүү шилжих завсрын бүстэй.Навчит болон шилмүүст ойн төрөл зүйл элбэг бөгөөд холилдож ургана.Үндсэн шинж, онцлогХүйтэн уур амьсгалд дасан зохицсон цөөн зүйлийн ургамалтай.Шилмүүст мод зохилсон төрөл, зүйлтэй. Хаг, хөвд зэрэг хүйтэн, сэрүүнд тэсвэртэй ургамалтай.

Г. Навчит ой Д. Холимог ой Е. Шилмүүст ой

Page 35: ГАЗАРЗҮЙ VII

68 69

ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ДЭЛХИЙН БАЙГАЛЬ

Дэлхийн өвслөг газар нутагӨвслөг газрын үндсэн хоёр төрөл байдаг. А. Тропикийн өвслөг газар, Б. Дундад өргөргийн буюу сэрүүн бүсийн өвслөг газар

Уур амьсгалЖилд унах хур тунадасны хэмжээ 100-1200 мм байдаг. Борооны улиралд чийглэг, бусад улиралд хуурай байна.Үндсэн шинж, онцлог Мод, бут, сөөг элбэг, өндөр өвс ургана.Өвсөн тэжээлт амьтдын гол хүнс тэжээл болдог. Тухайлбал: заан, тахь, гөрөөс.

А. Тропикийн өвслөг газар (Саванн)

Уур амьсгалЖилд унах хур тунадасны хэмжээ 250-750 мм байдаг.Дулаан зун, хүйтэн сэрүүн өвөлтэй.Үндсэн шинж, онцлог Өндөр болон нам ургадаг өвслөг ургамлын зүйлтэй.Мод, бут, сөөг нь голын хөндий дагуу чийг ихтэй газраар ихэвчлэн ургана.Жилийн 100 – 175 өдөр нь ургамал ургах тохиромжтой хугацаа болно.Чийг дутмаг орчинд дасан зохицсон ургамал ургах бөгөөд усыг өөртөө хадгалах боломжтой бүдүүн үндэст ургамал зонхилно.

Б. Сэрүүн бүсийн өвслөг газар

А

Б

А. Хагас хуурай цөлийн ургамал

Уур амьсгалЖилд унах хур тунадасны хэмжээ 250 – 500 мм, ууршилт их.Уур амьсгалЖилд унах хур тунадасны хэмжээ 250 мм-ээс бага, ууршилт их.Температур өдөр их, шөнө бага.Халуун цөл дэх температурын дундаж 22°С, сэрүүн бүсийн цөл дэх температурын дундаж 10°С.

Уур амьсгалЖилд унах хур тунадасны хэмжээ 150-250 мм, зуны дундаж температур 6°С.Цас, мөс хайлахад чийгийн хэмжээ өснө.Үндсэн шинж, онцлогЦөлийн ба хээрийн бүс хоорондох шилжилтийн бүс. Цөл болон хээрийн ургамлын зарим төрөл зүйл нь ургана.

Үндсэн шинж, онцлогУргамал нь намхан, тачир ургах бөгөөд кактус мэтийн өргөсөн навчит ургамал зонхилно.Ургамлын үндэс нь их урт, гүнд шигдэх бөгөөд ус өөртөө хуримт-луулан хадгалах онцлогтой.Ургамал нь навчгүй, өргөстэй байдгийн учир нь чийгийг гадагш алдахгүй байхад зохицсон.

Үндсэн шинж, онцлогЗуны улиралд хөрс гэсэх бөгөөд хүйтэн, сэрүүнд дасан зохицсон цөөн төрлийн ургамал ургана.Хаг, хөвд, зэрлэг ургамал зэрэг хүйтэн, сэрүүнд тэсвэртэй ургамалтай.

А. Хагас хуурай цөлийн ургамал Б. Цөлийн ургамал В. Тундрын ба өндөр уулын

тагийн ургамал

Б. Цөлийн ургамал В. Тундрын ба өндөр уулын тагийн ургамал

Ургамлан нөмрөгийн өөрчлөлтХүний үйл ажиллагааны улмаас дэлхийн олон газар нутагт байгалийн унаган ургамлын тархалт өөрчлөгдөж, зүйлийн тоо нь багасаж байна. Таримал ургамлын төрөл зүйл нэмэгдэж, тариалах газар нутгийн хэмжээ нь нэмэгдсээр иржээ. Тухайн газар орондоо дасан зохицож ургаад олон зуун мянган жил болсон ургамал нь хөрс, ус, амьтны аймгийн эргэлтийн нэгэн хэсэг болсон байдаг. Үүнийг санаатай болон санамсаргүй

байдлаар устгах нь олон сөрөг үр дагавартай ажээ. Хүний санаатай үйл ажиллагаанд газар тариалан хэт эрхэлснээс болж хөрс үржил шимээ алдаж цөлжилт үүсэх, цөлжсөн газрын хэмжээ өсөж байна. Үржил шимт газар цөл болж өөрчлөгдөхийг цөлжилт гэнэ. Уур амьсгалын өөрчлөлтөөс болж цөлжилтийн үйл явц эрчимжиж байна. Үүнээс болж олон зуун хөдөө аж ахуй эрхлэгчид хүссэн хэмжээний ургацаа авч чадахгүй болж байна.

Дэлхийн цөлийн ургамал Цөлийн гурван төрөл байна. Үүнд: А. Хагас хуурай цөлийн ургамал, Б. Цөлийн ургамал, В. Тундрын ба өндөр уулын тагийн ургамалСаванн (Африк)

Өвслөг газар (Канад)

Page 36: ГАЗАРЗҮЙ VII

70 71

ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ДЭЛХИЙН БАЙГАЛЬ

Кейс судлал. Феликс Финкбейнер (Felix Finkbeiner)Феликс Финкбейнер хүү 2007 онд 9 настайдаа Кенийн Ванари Майатайгийн (Wangari Maathai) тухай уншжээ.

Ванари Майатай нь хөрсний элэгдлийг зогсоож, хүлэмжийн хийг бууруулах зорилгоор Африкт 30 сая мод тарих “Ногоон бүс хөдөлгөөн” – ийг өрнүүлсэн бөгөөд үүнийг нь дэмжин улс орнууд олон сая мод, бутыг тарьж ургуулжээ.Үүнийг уншаад Феликс “Дэлхийн улс бүр жил тутам нэг сая мод тарих” нь дэлхийн ургамлан нөмрөгийн хэмжээг нэмэгдүүлж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж болох юм гэж үзжээ. Тэрбээр энэ зорилгоо ангийнхандаа танилцуулан, ангиараа “Plant for the Planet” гэсэн бүлгэмийг байгуулав. Феликсийн ангийнхан 2007 оны

гурван сард сургуулийнхаа гадна анхны модоо суулгажээ. “Plant for the Planet” бүлгэм Герман улс даяар нэг жилийн хугацаанд 50000 мод тарьсан байна. 2008 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын байгаль орчны хөтөлбөрийн (UNEP) хүүхдийн зөвлөлийн гишүүнээр Феликсийг сонгожээ. Энэ нь дэлхий нийтэд залуу үеийнхэн хамтран байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд оролцож болдгийн нэгэн жишээ болсон юм. 2011 он гэхэд энэхүү үйл ажиллагаа нь 131 улс оронд олон сая мод тарьж өргөжсөн байлаа.

6.8 дугаар зураг. Феликс Финкбейнер

Санамсаргүй үйл ажиллагаа гэдэгт ой, хээрийн түймэр хамаарна. Жил бүр хэт халалтын улмаас, хүний санамсаргүй байдлаас, хог хаягдлаас болж олон мянган га байгалийн болон таримал ой шатаж, дэлхийн агаар мандал дахь

нүүрсхүчлийн хий нэмэгдэж байна. Судлаачдын үзэж байгаагаар сүүлийн 5000 жилийн хугацаанд дэлхийн ойн бүрхэвч 18 сая км2 талбайгаар багассан ажээ. Ойг огтлох, устахыг ойгүйжилт гэж нэрлэдэг. Хот байгуулах, зам тавих, хөдөө аж ахуйн зориулалтаар ойг устгаж байна.

Дасгал 2.а. Феликс Финкбейнер яагаад байгаль орчныг хамгаалахын тулд мод тарих нь зүйтэй гэж үзсэн вэ?б. Анги хамт олноороо мод тарих үйл ажиллагааг өрнүүлэхийн тулд ямар зорилго дэвшүүлэх вэ?в. Танай сургуулийн орчинд ямар төрөл, зүйлийн модыг тарьж, ургуулбал илүү сайн ургах вэ? Шалтгаанаа тайлбарлаарай. г. Мод тарих аяныг өрнүүлбэл ямар ач холбогдолтой талаар анги хамт олноороо хэлэлцээрэй. д. Сургуулийн орчны “Бичил ой”-н төслийг хэрэгжүүлэх нь ямар ач холбогдолтой болохыг 2 – 3 жишээ гарган тайлбарлаж, дүгнээрэй.6.3. ДЭЛХИЙН АМЬТАН

Экваторын бүсэд олон зүйлийн ургамал, амьтад амьдардаг. Тухайлбал хөхтөн амьтнаас сармагчин, бар, ирвэс, гөрөөс, зэрлэг гахай; жигүүртнээс тоть, тогос, соно бялзуухай, арвас хошуут; хэвлээр явагчдаас гүрвэл, могой зэрэг олон зүйлийн амьтад бий. Маш олон төрлийн тод эрвээхэй, цох, шоргоолж амьдардаг.

Тропикийн цөл ба хагас цөлийн бүсэд амьтны аймаг нь ядмаг. Уур амьсгалынх нь нөхцөл байдалд дасан зохицсон нэг бөхт тэмээ, зээр зэрэг ус ховор нөхцөлд удаан амьдрах

амьтадтай. Элсний могой, гүрвэл, хилэнц бий. Харин тропикийн саванн, мөнх ногоон ойн бүсэд олон төрөл, зүйлийн амьтан, ургамалтай.

Page 37: ГАЗАРЗҮЙ VII

72 73

ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ДЭЛХИЙН БАЙГАЛЬ

Сэрүүн бүсийн ойд буга, хандгай, туулай, хэрэм, зэрлэг гахай зэрэг өвсөн тэжээлтэн элбэг. Чоно, үнэг, хүрэн баавгай, ирвэс зэрэг махан идэштэн ч бий. Сэрүүн өргөргийн өмнөд хэсэгт хур тунадасны хэмжээ бага, өвслөг газарт могой, зурам, тарвага, талын үнэг, тоодог, цагаан ятуу, бөднө шувуу, эгэл сойр, болжмор гэх мэт олон төрөл, зүйлийн амьтад амьдардаг.

Хүйтэн бүс буюу арктикийн бүслүүрт өвлийн улирал урт бөгөөд хүйтэн, зун нь бүслүүрийн өмнөд хэсгийн нутгаар дулаан, туйлруу сэрүүн бөгөөд үргэлжлэх хугацаа нь богино. Энд хөвд, хаг өвс, бут сөөг (аньс, нэрс) зэрэг цөөн төрлийн хүйтэнд тэсвэртэй ургамал ургадаг. Цагаан баавгай, цаа буга, зээрд сохдой, цагаан үнэг зэрэг амьтад амьдардаг.

Оцон шувуу нь зөвхөн өмнөд өргөрөгт амьдардаг. Мөсөн эх газар буюу Антарктидад оцон шувууд амьдардаг. Зарим зүйлийн оцон шувууд их хүйтэн газарт бас амьдардаггүй ажээ. Эдгээр оцон шувууд нь Антарктид, Өмнөд Америкийн хооронд урсах Гумьболдын хүйтэн урсгалын нөлөөгөөр сэрүүн, хүйтэн байх Галапагосын арлуудад амьдардаг. Түүнчлэн Австрали, Шинэ Зеландын арлууд, Чили, Аргентин, Бразил, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын далайн эргийн

газруудад ч амьдардаг зарим зүйлийн оцон шувууд бий.

Кейс судлал. Төрийн бэлгэ тэмдэгт бэлгэшээгдсэн амьтанАрслан нь Африк тивд, Азийн тивийн Энэтхэг улсын нутагт амьдардаг Мийнхэн овгийн том биет махчин амьтан юм. Хурд, хүчтэй, сүрэглэж амьдардаг энэхүү амьтны тоо толгой сүүлийн жилүүдэд буурч байгаа бөгөөд олон орны амьтны хүрээлэнд цөөн тоогоор тэжээж байгаа. Африк тивийн Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Нигери, Камерун, Ардчилсан Конго, Танзани, Кени, Этиоп, Замби, Ангол зэрэг орнуудын дархан цаазат газруудад болон онгон зэрлэг байгальд амьдардаг.

Дасгал 3. а. Арсланг төрийн бэлгэдэл болгон дүрсэлсэн улс орнуудыг дасгалын зурагт таних тэмдгийн арга ашиглан тэмдэглээрэй. б. Дэлхийн зарим улс орны төрийн бэлгэдэлд бүргэд, бар, киви шувуу, хун зэрэг байдаг бөгөөд эдгээр улс орнуудын тухай мэдээллийг цуглуулж, дасгалын зураг дээр улс орнуудыг нь таних тэмдгийн аргаар ялган тэмдэглээрэй. в. Австрали тив нь унаган ургамал, амьтан элбэгтэй байдгийн шалтгааныг бие даан судалж, тайлбарлаарай. г. Дэлхийн дулааралтай холбоотойгоор амьдрах орчин нь багасаж, идэш тэжээл нь ховордож байгаа амьтад, тэдгээрийн газарзүйн орчны тухай мэдээлэл цуглуулж, “Уур амьсгалын өөрчлөлт ба цагаан баавгай”, “Уур амьсгалын өөрчлөлт ба . . . . . . ” илтгэл бичээрэй. Бичсэн илтгэлээ ангийнхандаа танилцуулаарай.

Арслан нь дэлхийн олон орны төрийн бэлгэ тэмдэг дээр залсан амьтдын нэг юм. Армен, Бельги, Болгар, Англи, Этиоп, Иран, Кени, Люксенбург, Мороко, Нидерланд, Норвеги, Сьерра Лион, Сингапур, Финланд, Шри ланк зэрэг олон улсууд нь төрийн сүлдэндээ арслангийн дүр, төрхийг залсан байдаг.

Page 38: ГАЗАРЗҮЙ VII

74 75

ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ДЭЛХИЙН БАЙГАЛЬ

VII БҮЛЭГГАЗАР ГАЗРЫН ХҮМҮҮС

? – Хүн амын тоо өсөхөд юу юу нөлөөлдөг вэ? – НТӨ 3300 жилийн орчинд дэлхий дээр ойролцоогоор хэдэн хүн байсан бэ? – Байгалийн гамшигт үзэгдэл хүн амын шилжилт хөдөлгөөнд хэрхэн нөлөөлдөг вэ? – Хотод амьдрах хүний тоо өсөхийг юу гэж нэрлэдэг вэ? – Ази, Европ соёлууд ямар ялгаатай вэ?

ХҮН АМ

Хүн ам Суурьшил Соёл Аж ахуй• Төрөлт• Нас баралт• Дундаж наслалт• Шилжилт хөдөлгөөн

• Ази• Европ• Африк• Америк• Австрали ба далайн орнууд• Хөдөө аж ахуй• Аж үйлдвэр

• Хот• Хөдөө • Хотжилт

6.4. ГАЗАРЗҮЙН БҮС, БҮСЛҮҮР

Газарзүйн бүслүүр гэдэг нь өргөргийн дагуу үүсэж буй газарзүйн бүрхэвчийн хамгийн том ялгарал юм. Дэлхийн гадарга дээр ирэх нарны цацрагийн ялгаатай байдал, далайн хүйтэн, дулаан урсгал зэргээс хамаарч хуурай газарт чийг, дулааны хэмжээ харилцан адилгүйгээс болж хөрс, ургамал, амьтны аймгийн тархалт өөрчлөгдөнө. Энэ ялгаатай байдлыг харгалзан газарзүйн 13 бүслүүрийг ялган тодорхойлсон. Үүнд: Экватороос хойш, урагш 5-10 градусын өргөргийн нутгийг Экваторын бүслүүр гэж нэрлэнэ. Үүнээс хойш болон урагш Экватор орчмын, Халуун орны, Дулаан орны, Сэрүүн, Туйл орчмын, Туйлын бүслүүрүүд үүсэх бөгөөд энэ нь дэлхийн бөмбөрцгийн хойд болон өмнөд хэсэгт давхцан илэрдэг. Экваторт агаарын температур, чийг хамгийн их байх бөгөөд холдох тусах температур буурч, туйл орчимд жилийн турш хамгийн бага температуртай байна. Үүнтэй холбоотойгоор ургамлын нөмрөг багасаж, амьтны төрөл зүйл, тоо толгой ч буурна. Далайн дулаан, хүйтэн урсгалын нөлөө хуурай газарт тод илэрдэг. Жишээлбэл, далайн хүйтэн урсгал өнгөрч буй Өмнөд Америкийн баруун эргийн ихэнх нутаг хуурай уур амьсгалтай байхад далайн дулаан урсгал өнгөрөх зүүн эрэг нь чийг ихтэй. Газарзүйн бүс. Үүнийг өөрөөр байгалийн бүс гэж хэлдэг. Хуурай газарт үүсэх чийг, дулааны нөхцөл ойролцоо, ижил төрлийн хөрс, ургамал, амьтны аймаг бүхий нэгдмэл газар нутаг юм. Газарзүйн бүс нь өргөргийн дагуу мөн өндрийн дагуу ялгардаг. Жишээлбэл: Тайгын бүс (шилмүүст ойн, өргөн навчит ойн), хээрийн бүс (өвслөг хээр,

хуурай хээр), экваторын ой, халуун орны ой, уулын таг, уулын тайга гэх зэрэг хөрс, ургамлын төрөл, зүйлээр ихээхэн ялгаатай. Өндөр уул нурууны бэлээс орой хүртэлх зайд байгалийн олон янзийн төрх ялгарч байдаг. Учир нь газрын гадаргаас дээшлэх тусам агаарын температур, даралт буурч байдаг. Мөн өндөр уул нурууны өмнө, хойд хэсэгт нарны гэрлийн тусгал ялгаатай. Эдгээрээс хамаарч хөрс, ургамал, амьтны тархалт ч өөрчлөгддөг. ХҮЙТНИЙ БҮСЛҮҮРхөвд ба хагТАГИЙН БҮСЛҮҮРуулын нугаТАГАРХУУ БҮС шилмүүст ойУУЛАРХАГ БҮСхолимог ойБЭЛИЙН БҮС навчит ой

Өмнө зүг Хойд зүг3000 м

2400 м1700 м

1100 м 900 м1500 м

2200 м2900 м

6.9 дүгээр зураг. Альпын нурууны ургамалжилтын ялгаа

Эх сурвалж: https://www.jardinalpindulautaret.fr

Дасгал 4. а. Дэлхийн уур амьсгал, дэлхийн хөрсний тархалтын газарзүйн зургуудыг ажиглан дасгалын зурагт газарзүйн 13 бүслүүрийг ялган тэмдэглэж, багштайгаа хэлэлцээрэй. б. Уул нуруу өндөр болох тусам хөрс, ургамал, амьтны төрөл зүйл өөрчлөгддөгийн шалтгааныг температур, чийгтэй холбон тайлбарлаарай.

Page 39: ГАЗАРЗҮЙ VII

76 77

ГАЗАР ГАЗРЫН ХҮМҮҮС ГАЗАР ГАЗРЫН ХҮМҮҮС

7.1. ДЭЛХИЙ ДЭЭР ХЭДЭН ХҮН АМЬДАРЧ БАЙГАА ВЭ?

2000 жилийн өмнө дэлхий дээр ойролцоогоор 170 сая хүн байсан гэж судлаачид тооцоолжээ. Харин 200 жилийн өмнө 900 сая болсон бөгөөд өнөөдөр 7 тэрбум болтлоо хүн амын тоо өссөн байна.

6

5

43

21

0

7 тэрбум 20126 тэрбум 19995 тэрбум 19874 тэрбум 19743 тэрбум 19592 тэрбум 19271 тэрбум 1804

НТӨ10 000 8000 6000 4000 2000 НТ1 1000 2000

Дэлхийн хүн а

м (тэрбум)

А. Нийтийн тооллын өмнөх (НТӨ) 10000 жилээс өмнөх үед хүн төрөлхтөн ан хийж амь зуудаг байжээ. Энэ үед 3 сая орчим хүн амьдарч байсан гэж судлаачид үздэг.Б. НТӨ 10000 жилийн тэртээгээс хүн амын тоо нэмэгдэж эхлэхийн сацуу зарим амьтныг гаршуулан тэжээж эхэлсэн.

В. НТӨ 3300 жил хүртэл хүмүүс чулуун эдлэл (хутга, зэвсэг) ашиглаж ирсэн бөгөөд үүнийг Чулуун зэвсгийн үе гэж нэрлэдэг. Г. НТӨ 3300 жилийн орчимд хүмүүс хүрлийг нээж, ашиглаж эхэлснээр Хүрэл зэвсгийн үе эхэлсэн.

Е. Хүмүүсийн газар тариалан, мал аж ахуйг эрхлэх арга, технологи сайжирснаар хүнсний хомсдол багасаж, хүн амын тоо өсөж эхэлсэн.

Ё. Нийтийн тооллын (НТ) 1-р зуунд Монгол газар нутагт Хүннү гүрэн оршин байх үед дэлхийн хүн ам 200 сая орчим байжээ.

Ж. 1760-аад оны үеэс аж үйлдвэрийн хувьсгал эхэлсэн. Энэ үеэс хүн амын тоо огцом өсөж эхэлсэн.

З. Дэлхийн хүн амын тоо 7 тэрбум болсон.

Д. НТӨ 1200 оны үед төмрийг гаргаж авах аргыг нээснээр, Төмөр зэвсгийн үе эхэлжээ. Хүн амын өсөлтөд төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөн нөлөөлдөг. Тухайн улсын хүн амын төрөлтийн түвшин их, нас баралтын түвшин бага байх нь хүн амын өсөлтөд, харин төрөлтийн түвшин бага, нас баралтын түвшин өндөр байх нь хүн амын тоо буурахад нөлөөлдөг. Жишээлбэл: 2015 онд 1000 хүн амд ногдох төрөлтийн түвшин 43, нас баралтын түвшин 12 байсан гэвэл 1000 хүн амын тоо нь 43-12=31-ээр өссөн гэсэн үг юм.

Хэрвээ тухайн улсын хүн ам нь гадаад улс руу шилжих нь их байсан гэж үзэх буюу 1000 хүн ам дахь гадаад руу шилжсэн хүний тоо 9 гэж үзвэл 31–9=22 болж, өссөн боловч энэ нь бага хэмжээгээр өссөн байна. Харин гадаад улсаас шилжин ирсэн хүний тоо 1000 хүн ам тутамд 9 байсан гэж үзвэл 31+9=40 болно. Дэлхийн улс орон бүрийн хүн амын тоо харилцан адилгүй бөгөөд улс орнуудыг хооронд нь харьцуулахдаа 1000 хүн ам тутамд хэд байгаагаар нь тооцоолдог.

Эх сурвалж: geog.2, 4th edition, Oxford 2014

Жишээлбэл: Энэтхэг улсын хүн амын тоо 1,3 тэрбум бөгөөд Монгол Улсын

хүн амын тоо 3 сая гаруй юм. 2015 онд эдгээр улсад төрсөн хүүхдийн тоог хооронд нь харьцуулахад Энэтхэг улсад тус онд 26 сая орчим хүүхэд, харин Монгол Улсад 80 гаруй мянган хүүхэд мэндэлжээ. Энэтхэг улсад Монгол Улсаас 325 дахин их хүүхэд төрсөн байна. Үүнийг 1000 хүн ам тутамд хэд байгааг нь тооцоолбол төрөлтийн түвшин Энэтхэгт 19.1, Монголд 26.7 бөгөөд манай улсын 1000 хүн амд ногдох төрөлтийн түвшин Энэтхэг улсаас 7.6 буюу 7-8 хүүхдээр их байна.

Дасгал 1. а. Хүн амын өсөлтийн графикийг дүрслээрэй. б. НТӨ 1000-аад оноос хүн амын тоо өсөхөд нөлөөлсөн хүчин зүйлсийг нэрлээрэй. в. Аж үйлдвэрийн хувьсгалын тухай бие даан судалж, хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлсөн болохыг 2-3 жишээ ашиглан тайлбарлаарай.

7.1 дүгээр зураг. Дэлхийн хүн амын жилийн дундаж өсөлтийн түвшин

Page 40: ГАЗАРЗҮЙ VII

78 79

ГАЗАР ГАЗРЫН ХҮМҮҮС ГАЗАР ГАЗРЫН ХҮМҮҮС

Хятад улс 1979 оноос 2015 он хүртэл “Нэг гэр бүл - нэг хүүхэд” гэсэн бодлогыг баримталж байжээ. Ингэснээр хүн амынхаа тоог хэт их өсгөхгүй байх зорилготой байсан бөгөөд 2015 оны байдлаар тус улсын хүн ам 1,3 тэрбум болсон.Хүн амын дундаж наслалт Япон улсын хүн амын дундаж наслалт өндөр буюу 84,7 нас. Афганистан улсад 50,2 нас байна.

Эх сурвалж: https://www.infoplease.com

7.2. ХҮН АМЫН ТОО ӨСӨХ, БУУРАХАД ЮУ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Улс орон бүрийн хүн амын тоо харилцан адилгүй байдаг. Улс орнуудын төрийн бодлого (хүн амынхаа тоог өсгөхийг дэмжсэн бодлоготой эсэх), хүн амынх нь тоо, угсаатан ястны онцлог (эрэгтэй хүүхэд удам залгана гэж үзэх), нийгмийн хангалуун байдал

(эрүүл мэндийн салбарын хөгжил, эмэгтэйчүүдийн боловсролын түвшин) зэрэг нь ялгаатай байдаг. Иймээс хүн амын тоо нь өсөж, буурахад нөлөөлөх хүчин зүйлс нь олон янз бөгөөд үүнийг багцалж, хэд хэдэн хүчин зүйл болгон ангилж болно. Хүн амын төрөлт Хүн амын нас баралт Хүн амын шилжих хөдөлгөөн Улс төрийн бодлого, дэмжлэг

Дайн, мөргөлдөөн Байгалийн гамшигт үзэгдэл

Халдварт өвчний тархалт

Хүмүүс тайван, сайхан амьдрахын тулд дайн, мөргөлдөөн болж буй газраас дүрвэж, тайван, амгалан газар луу шилжин явдаг.Газар хөдлөлт, галт уул дэлбэрэлт, цунами, хар салхи зэргийг урьдчилан тааж, зугтах боломж бага байдаг. Иймээс эдгээр нь их хэмжээний хор, хохирлыг дагуулдаг.

Халуун оронд ялаа, шумуулаар дамжин, харин сэрүүн бүсэд зарим төрлийн амьтнаар дамжин халдварт өвчин тархдаг.

1 008 000 хүүхэд мэндэлжээ.

Хүн амынх нь 26.7 хувийг 65 ба түүнээс дээш насныхан эзэлдэг.

1 302 000 нас баржээ.

Япон улсын нийт хүн амын 1.95 хувь буюу 2.47 сая нь хууль ёсны дагуу тус улсад оршин сууж буй гадаадын иргэд ажээ.

Нас баралтын шалтгаан нь: хорт хавдар, зүрхний өвчин, уушгины хатгалгаа гэх зэрэг.

7.2, 7.3 дугаар зурагт Япон болон Филиппин улсын хүн амын насны бүтцийг 2015 оны байдлаар харуулав. Япон улсын нийт хүнд амд 15 хүртэлх насны хүүхэд 12.7 хувийг эзэлж байхад Филиппин улсад 34 хувь байна. Энэ нь Филиппин улсын хүн ам залуу бүтэцтэйг харуулж байгаа юм.

252015

10

5

0 15-с дээш 15-29 30-44 45-59 60-74 75-84 85-аас дээш3.9%8.9%

20.5%19.0%20.2%14.8%12.7%хувь %нас

2535

30252015

10

5

0 15-с дээш 15-29 30-44 45-59 60-74 75-84 85-аас дээш0.2%1.1%5.5%11.9%19.8%27.5%34.0%

хувь %

насЭх сурвалж: https://www.britannica.com/place/

Japan/Demographic-trendsЭх сурвалж: https://www.britannica.com/media/

full/456399/210672

7.2 дугаар зураг. Япон улсын хүн амын насны бүтцийн ангилал

7.3 дугаар зураг. Филиппин улсын хүн амын насны бүтцийн ангилал

2017 оны байдлаар Япон улс 127 480 000 хүн амтай болжээ.

Page 41: ГАЗАРЗҮЙ VII

80 81

ГАЗАР ГАЗРЫН ХҮМҮҮС ГАЗАР ГАЗРЫН ХҮМҮҮС

Дасгал 2.а. Дундаж наслалт гэдгийг тодорхойлоорой.б. Хүн амын тоо нэмэгдэхэд нөлөөлдөг хүчин зүйлсийг нэрлэж, оюуны зураглал зураарай. в. Хүн амын тоо буурахад нөлөөлдөг хүчин зүйлсийг нэрлэж, урьдчилсан сэргийлэх боломжтой эсэх талаар багштайгаа ярилцаарай. г. Хүмүүс ямар зорилгоор хөдөөнөөс хот руу, хотоос хөдөө рүү, өөрийнхөө төрсөн улсаас өөр улс орон руу шилждэг бэ? Шилжих хөдөлгөөн тус бүрээр жишээ гаргаж, тайлбарлаарай. д. Монгол Улсын хүн амын насны ангиллаар график байгуулж, Япон, Филиппин улсуудтай харьцуулаарай.

Хүн амын дунд ахмад насны эзлэх хувь ихсээд ирэхээр гадаад улс орноос ажиллах хүч авах шаардлагатай

болдог. Учир нь нийт хүн амын 1/3 нь хөдөлмөрийн бүтээмж нь бага, бусдын асрамжинд байх хэрэгцээ нэмэгдэх тул тэдгээр хүмүүсийг харж асрах, мөн баялгийг бүтээхэд залуу ажилчид чухал юм.Филиппин улсын хүн амын 6.8 хувь нь 60 ба түүнээс дээш насныхан эзэлж байхад Япон улсын хүн амын 33.3 хувийг эзэлж байгаа нь Япон улсын хүн амын насжилт өндөр байгааг илтгэнэ.

7.4 дүгээр зураг. Дэлхийн хүн амын дундаж наслалт

7.3. ХҮМҮҮС ХААНА АМЬДАРДАГ ВЭ?

Дэлхийн уур амьсгал, байгалийн бүс, бүслүүр ялгаатай хэдий ч элсэн цөл, үржил шимт том голын эрэг, сэрүүн, хүйтэн, халуун газруудад ч хүн ам олноороо амьдарч, орчин тойрноо өөрийн хүсэл, шаардлагаар барилгажуулсаар байна. Хамгийн цөөн хүн байдаг эх газар нь Антарктид бөгөөд олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны багийнхан жилийн тодорхой хугацаанд судалгаа шинжилгээ хийдэг. Зарим өндөр ууланд цөөн тооны угсаатан оршин суух

бөгөөд байгаль, цаг ууртаа тохирсон газар тариалан, мал аж ахуйг эрхэлсээр иржээ. Далайн дулаан урсгал өнгөрөх эргийн нутгуудад хүн ам их хэмжээгээр оршин амьдрах бөгөөд хүн амын нягтшил бусад газруудтай харьцуулахад их байдаг.Хүн амын тоо сүүлийн 100 жилийн хугацаанд эрчимтэй өсөж, хүн амын тархалт, нутагшилт болон нягтшилтад ихээхэн өөрчлөлт гарч байна.

7.5 дугаар зураг. Дэлхийн хүн амын тархалт

7.6 дугаар зураг. А) Хүн нягтшил ихтэй гудамж, Б) Хүн амын нягтшил багатай гудамж

Page 42: ГАЗАРЗҮЙ VII

82 83

ГАЗАР ГАЗРЫН ХҮМҮҮС ГАЗАР ГАЗРЫН ХҮМҮҮС

Дасгал 3.а. Дэлхийн хүн амын тархалтын газарзүйн зурагт А, Б, В, Г, Д, Е үсгүүд нь аль улсын нутагт дэвсгэр дээр байгааг харгалзуулан бичээрэй. б. Эдгээр А, Б, В, Г, Д, Е үсгүүд нь уур амьсгалын ямар бүсүүдэд хамаарч байгааг нэрлэж, хүн амын нягтшил бага байгаагийн шалтгааныг тайлбарлаарай.в. Дэлхийн хүн амын тархалтын газарзүйн зургийг ашиглан Америкийн Нэгдсэн Улсын хүн амын тархалтыг дүрслэн бичээрэй. 7.4. ХОТЖИЛТ

Одоогоос 200 жилийн өмнө дэлхийн хүн амын 5 гаруй хувь нь л хот суурин газар амьдардаг байжээ. Өнөөдөр энэ хэмжээ 54 хувь болж өссөн. Улс орнуудын хөгжлийн түвшнээс хамаараад зарим улсын нийт хүн амын 90 хувь нь хотод оршин сууж байна. Харин Африк тивийн ихэнх улсад энэ үзүүлэлт 50 хувиас ч бага байна. 2050 он гэхэд дэлхийн хүн амын 70 орчим хувь нь хот суурин газарт амьдардаг болно гэсэн таамаглал бий. Хот суурин газрын тоо нэмэгдэж, хүн амынх нь тоо өсөж байгаагийн шалтгаан нь хөдөө аж ахуй эрхлэгчид дэвшилтэт техник, технологийг ашигласнаар жимс, ногоо тарихад, мал маллахад олон хүн ажиллах шаардлага багасаж байгаатай холбоотой. 1 саяас дээш хүн амтай хотыг саятан хот гэж нэрлэдэг. Сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд хотын хүн амын

тоо нэмэгдэж, хотын газар нутгийн хэмжээ тэлсээр ойролцоо орших жижиг хотуудтай нийлж, том хотыг үүсгэдэг. Замын баруун тал нь нэг хотын нэртэй, нөгөө тал нь өөр хотын нэртэй байх тийм том хотууд олон бий. Токио, Дели, Шанхай, Мумбай, Сан Пауло, Мехико, Кейханшин/Осака хотууд нь 20 саяас олон хүн амтай.Хотод амьдрах хүний тоо ихсэхэд нөлөөлөх нэг чухал хүчин зүйл нь хүн амын шилжих хөдөлгөөн юм. Хөгжиж буй манай улс шиг оронд их дээд сургуульд сурахаар, илүү тав тухтай орчинд амьдрахаар, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ойр байхын тулд төвлөрсөн хот суурин газар руу хүмүүс шилждэг. Зарим төрлийн ажлын байр хөдөө орон нутагт хомс тул мэргэжилтэй боловсон хүчин ажиллаж, амьдрахын тулд өөрийн өсөж төрсөн газраасаа нүүдэг.

7.7 дугаар зураг. Хамгийн их хүн амтай Токио хот

2030 он2010 он1990 он1970 он1950 он 0% 20% 40% 60% 80% 100%Хөдөө Хот

40,149,25764,171

59,950,84335,9297.8 дугаар зураг. Дэлхийн хотжилт, 1950-2030

Эх сурвалж: http://www.un.org/esa/population/publications/WUP2005/2005WUP_DataTables2.pdf Хотод амьдрах хүний тоо нэмэгдэхэд дагаад үүсэх сөрөг үзэгдлүүд бас бий. Хөдөөнөөс хотруу шилжин ирсэн бүхэн шууд хүссэн цалинтай ажилдаа орж чаддаггүй. Хотын өндөр үнэтэй байрыг худалдан авах хүн цөөн байдаг. Цалин орлого багатай иргэд хотын захын дүүргүүдийн өртөг багатай сууцанд амьдардаг. Хямд байх тусам цахилгаан тасардаг, цэвэр усны шугаманд

холбогдоогүй байх нь элбэг. Сууцны талбай бага, олон хүн тэнд амьдрах тул гэмт хэрэг ихтэй, эмнэлгийн үйлчилгээ хүртээмжгүй байх нь түгээмэл юм. Ахуйн нөхцөл байдал муу, цэвэр усны хангамж тааруу, ажилгүй иргэд ихтэй, өөрийн барьсан хямд төсөр чанаргүй сууцанд амьдрах иргэдийг ихэвчлэн ядуус гэж нэрлэн, амьдарч буй орчинг нь ядуусын хороолол гэдэг.

7.9 дүгээр зураг. Энэтхэг дэх ядуусын хороолол

Кейс судлал. Хот уу, хөдөө юу?“Том хотод амьдрах, хөдөө тосгондоо амьдрахын аль нь дээр вэ? гэж надаас асуувал би эргэлзээгүй хот гэж хариулна” гэж Ханмүн хэллээ. Яагаад гэвэл би Вьетнам улсын хөдөөгийн жижиг тосгонд төрж, өссөн. Тайван амгалан боловч миний хүссэн усан сан, спорт хэрэгслийн дэлгүүр, кино театр, дуурийн театр байдаггүй. Шүтдэг хамтлагийнхаа тоглолтыг үзэхийн тулд хот руу явж тоглолт үзээд, шөнө тэндээ зочид буудалд хонож, өглөө нь гэрлүүгээ дахиад 200 км зам туулан ирдэг. 3 жилийн өмнө би их сургуульд сурахаар Хо ши мин хотод шилжин ирсэн. Хотод олон сургууль, дугуйлан байдаг учраас өөрийн боловсролдоо анхаарах боломжийг өгдөг. Том дэлгүүрүүд болон чөлөөт цагаа өнгөрүүлэх газар элбэг. Бас хичээлийнхээ хажуугаар

ресторанд ажиллаж, мөнгө олж, өөрийн боловсрол, эрүүл мэнд, тухтай амьдрахдаа зарцуулж байгаа. Энд би олон найзтай болсон. Хот хүн ихтэй, соёлын олон талт байдалтай нь надад их таалагддаг. Хот замын түгжрэл, дуу чимээ ихтэй ч би дасчихсан. Их сургуулиа төгсөөд илүү өндөр цалинтай ажилд орж, энэ хотдоо үргэлжлүүлэн амьдрах хүсэлтэй.

Page 43: ГАЗАРЗҮЙ VII

84 85

ГАЗАР ГАЗРЫН ХҮМҮҮС ГАЗАР ГАЗРЫН ХҮМҮҮС

Кейс судлал. Хот уу, хөдөө юу?“Би багадаа тоглож өссөн Осойос тосгондоо маш их хайртай. Энд миний хүүхэд насны дурсамж үлдсэн. Энэ тосгоны ихэнх иргэд бие биенээ таньдаг. Дуу чимээ бага, тайван, цэвэр агаартай. Цонхоор өндөр уул, ногоон модод, цэнгэг нуур, алтран харагдах тариан талбай харагддаг нь ямар үзэсгэлэнтэй гээч. Манай тосгон 8,7км2 талбайтай, ердөө 5000 гаруй хүн амтай. Тосгоны дэлгүүрээс шинэхэн хүнс авч, ажил гэрийн хооронд алхаж, гадаах талбай дээрээ хүүхдүүдтэйгээ тоглож, гэр бүлээрээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэх нь сайхан. Манай гэр бүл энд ирснээсээ хойш кофе, түргэн хоолны газар, ресторанд орох, кино

үзэх, автомашины бензин, өндөр үнэтэй газрын түрээс зэрэгт мөнгө зарцуулахаа больсон. Бид ирэх жил Африк руу аялах мөнгөө энд ирээд зардлаа хэмнээд, цуглуулчихсан” гэж Канадын том хотоос тосгон руу гэр бүлээрээ ирж суурьшаад 4 жил болж байгаа Катрина эмч ярьсан юм.

7.10 дугаар зураг. Осойос тосгон

Дасгал 4. а. 20 саяас дээш хүн амтай хот бүхий улс орнуудыг дасгалын зурагт тэмдэглээрэй. б. Ханмүний хотод амьдрах шалтгааныг нэрлээрэй. в. Хөдөөгийн тосгонд амьдрах нь ямар давуу талуудтай болохыг Катринагийн ярианаас тэмдэглээрэй. г. Хотжилт нэмэгдэхийн эерэг болон сөрөг талуудыг ангилж бичээрэй. д. Чи ирээдүйд хотод амьдрах уу эсвэл хөдөө амьдрах уу? 3 – 4 шалтгаан нэрлэж, жишээгээр тайлбарлаарай.

7.5. СОЁЛЫН ЯЛГАА

Улс орон бүр бусдаас ялгарах соёлтой байдаг. Хэсэг бүлэг хүмүүсийн хэл, шашин, идээ ундаа, хөгжим, урлаг, хувцас, ахуй, зан заншлаараа бусдаас ялгарах шинж чанарыг багтаасан ойлголтыг соёл гэнэ. Нүдэнд харагдаж, чихэнд сонсдох эдгээр зүйлсээс гадна тухайн угсаатан, үндэсний соёл гэдэгт бахархах зүйл, үнэт зүйл нь хамаарагдана.Угсаатны, үндэстний энэхүү онцлог нь зарим улс орнуудад ойролцоо, харин заримд нь эрс ялгаатай байдаг. Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд дэлхий дахинаа гарч буй өөрчлөлт, олон улсын худалдаа, зах зээл, интернэт орчин зэрэг нь бидний соёлыг бусдын соёлд уусгаж байгаа. Ази тивЭртний соёл иргэншлийн төвүүд болох Инд мөрний сав газар, Ганга, Хөх мөрний хөвөөгөөр газар тариалан эрхэлж, цаасыг анх үйлдвэрлэж, алдарт торгоны зам дагуу худалдаа арилжаа хийж өрнө-дорныг холбосон Ази

тивийн соёл, түүх асар арвин билээ. Үүний баталгаа болсон Месопатамийн соёлын дурсгалууд өдийг хүртэл Иракийн нутагт, Инд мөрний хөндий дэх Мохенджо-Даро хотын туурь Пакистанд, Цайны зам, торгоны замын дурсгалууд Хятадын нутагт бий. Хамгийн том газар нутагтай, хамгийн их хүн амтай, хамгийн олон угсаатан, ястан оршин амьдрах Ази тивийн улс орнуудын бичиг үсэг нь хүртэл олон янз. Энэтхэг улс хоёр мянга гаруй угсаатны бүлгээс бүрддэг бөгөөд 15 янзын хэлээр ярьдаг. Албан ёсны хэл нь хинди, англи хэлүүд юм. Хятад улсын албан ёсны хэл нь мандарин хэл бөгөөд өмнөд, хойд хятадын нутгийн иргэд аялга, дуудлага ялгаатай байдаг. Ази тивийн хүмүүсийн ихэнх нь монголжуу шар арьстай бөгөөд, негржүү хар арьстан болон европжуу цагаан арьстны холимог, монголжуу шар болон негржүү хар арьстны холимог ч бас бий. Тус тивийн нийт хүн ам 4.3 тэрбум, үүнээс 2.7 тэрбум нь Энэтхэг, Хятад гэсэн хоёрхон улсад хамаарна. Хүн амын

7.11 дүгээр зураг. Мохенджо-Даро хотын туурь

7.12 дугаар зураг. Үндэснийхээ хувцастай Энэтхэг эмэгтэйчүүд

Page 44: ГАЗАРЗҮЙ VII

86 87

ГАЗАР ГАЗРЫН ХҮМҮҮС ГАЗАР ГАЗРЫН ХҮМҮҮС

нягтшил нь Энэтхэгийн хойд ба өмнөд хэсгээр, Хятадын зүүн, зүүн өмнөд хэсэг, Япон, Малайз, Филиппинд хамгийн их байна. Харин Монгол, Казахстан улсын нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг, ОХУ-ын Зүүн Сибирь, Хятад Шинжан Уйгар, Төвдийн өндөрлөг зэрэг газруудад хүн ам бага байна. Будда, хинди, лал шашны зонхилон тархсан энэ тивийн сүм, хийд нь дэлхийн аялал жуулчлалын чухал үзмэр болдог. Саудын Арабад байх Мекка, Медина нь лалын шашны мөргөлийн ариун газар гэж тооцогддог бөгөөд жил бүр олон сая мөргөлчид ирдэг ажээ.

Ази тивийн улс орнуудын идээ ундаа нь бусад тив, улс орнуудаас ихээхэн ялгаатай. Далайн эргийн болон арлын улс орнууд нь далайн гаралтай бүтээгдэхүүнийг хүнсэндээ

өргөн хэрэглэдэг. Харин Монгол Улс болон далай тэнгисээс алслагдсан улс орнуудад таван хошуу малын махыг түлхүү, далайн гаралтай бүтээгдэхүүнийг бага хэрэглэдэг.

7.15 дугаар зураг. Япон үндэсний хоол “Суши”

Европ тивЕвроп тивийн хүн амын ихэнх нь европжуу буюу цагаан арьстай, христийн шашин нийтлэг боловч дотроо католик, протестант урсгалаар хөгжсөн.

7.16 дугаар зураг. Испанийн Барселон хот дахь христийн сүм

7.13 дугаар зураг. Хятадын уламжлалт луут бүжиг

7.14 дүгээр зураг. Камбожи улсын эртний хинди/хиндү шашны сүмийн цогцолбор Анкор Бат

7.17 дугаар зураг. Үндэстний хувцсаараа гоёсон герман гэр бүл

Дасгал 5. а. Дасгалын зурагт Ази, Европ тивд оршин байсан эртний эзэнт гүрнүүдийг нэрлэж, өнгөт дэвсгэрийн аргаар тэмдэглээрэй. б. Герман, Англи, Япон, Монгол үндэсний хувцасны тухай мэдээлэл цуглуулж, онцлогийг нь тодорхойлж, ялгааг нь дүрслээрэй.

Бусад тивүүдээс соёлын хувьд ихээхэн ялгаатай боловч, улс орнууд нь нийтлэг соёл, ахуйн дүр зураг энд их бий. Эртний эзэнт гүрнүүдийн түүхийг хадгалсан Итали, Грекийн хот барилгууд өдий хүртэл хадгалагдан үлдсэн нь Европын аялал жуулчлалд чухал байр суурийг эзэлдэг. Түүнчлэн дундад зууны үеийн барилга, сүм хийд, уран баримал, уран зургууд хадгалагдан ирсэн нь соёлын чухал дурсгалууд юм. Европын улс орнууд нь өөр өөрийн хэлээр ярих бөгөөд роман, герман, грек хэлний бүлэг зонхилдог нь эртний Грек, Ромын эзэнт гүрний хөгжил, түүхтэй холбоотой. 1700-аад оны эхээр Оросын I Петр хаан Балтын тэнгисийн эрэг дээр одоогийн Санкт-Петербург хотыг байгуулах шийдвэр гаргаж, өөрийн зуны ордныг барих ажлыг эхлүүлжээ. Оросын аялал жуулчлалын гол үзмэр болсон Петергофийн ордон, түүний өмнө байрлах олон зуун усан оргилуур нь давтагдашгүй хийц, загвартай аж. 1764 онд II Екатерина хатны зарлигаар Өвлийн ордон болох Эрмитажийг байгуулж эхэлсэн байна. Өдгөө дэлхийн түүхийг өгүүлэх олон зуун, мянганы өмнөх буган чулуун хөшөө, шил, шаазан эдлэл, уран зураг, шигтгэмэл чимэглэлтэй хана, зотон,

хатгамлууд, усан будгийн олон мянган зураг, хөргүүд, хөшөө баримлуудтай. Жил бүр олон сая жуулчин үзэж сонирхдог ба ихэнх жуулчид нь “цагаан шөнө” – ийн үеэр ирдэг ажээ.

7.18 дугаар зураг. Санкт-Петербург хот дахь Петергофийн ордон музей

Page 45: ГАЗАРЗҮЙ VII

88 89

ГАЗАР ГАЗРЫН ХҮМҮҮС ГАЗАР ГАЗРЫН ХҮМҮҮС

Африк тивАфрик тив нь хамгийн эртний хүний үүссэн өлгий нутаг юм. Тус тивийн газар нутаг дээр тусгаар тогтносон 54 улс оршдог. Дэлхийн хамгийн урт гол Нил мөрөн урсах бөгөөд хөндийд нь түүхэн алдартай хотууд их бий. Африк тивийн нутагт Эртний Египет, Эртний Малийн эзэнт гүрнүүд оршин тогтнож байсан.

7.19 дүгээр зураг. Египетийн пирамид ба баярын үзүүлбэрЗургаан зуугаад жилийн өмнөөс Европчууд тус тивд судалгаа хийн, алт мөнгө, үнэт эдлэлийг нь зөөж, хүн ардыг нь боолчилж эхэлжээ. Конгын эзэнт гүрэн Португалийн колони болж соёл, шашин тархаж эхэлсэн бөгөөд тус улсын албан ёсны хэл нь франц хэл юм. 1950-аад он хүртэл тус тивийн улс орнууд Франц, Британи (колони улсын тоо, газар нутгийн хэмжээ их), Бельги, Герман, Итали, Португал, Испани зэрэг улсуудын колони байсан.

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс (ӨАБНУ), Замби, Танзани, Нигери, Намиб, Замбабе зэрэг улс орнуудад англи хэл, христийн шашин ихэд дэлгэрсэн бөгөөд тус тивийн 20 гаруй улсын албан ёсны хэл нь англи хэл ажээ. Алжир, Морокко, Нигер, Мали зэрэг улсууд араб хэлтэй бөгөөд франц хэл зарим улсынх нь хоёрдогч хэл болдог. Африк тивийн хүн амын угсаатны бүлэг, угсаатны хэл, соёл асар олон янз билээ. Африк тивийн хойд хэсэгт орших Морокко, Алжир, Ливи, Египет, Нигер, Чад, Судан зэрэг улсууд нь лалын шашинтай. Ардчилсан Конго, Ангол, Уганда зэрэг улсуудад уугуул шүтлэг, лалын ба христийн шашны аль аль нь бий.

7.20 дугаар зураг. Египетийн Александра хот дахь лалын шашны сүм

7.21 дүгээр зураг. Маасайчууд 7.22 дугаар зураг. Маасайчуудын оршин суугаа газар

7.23 дугаар зураг. Бөмбөртэй бүжиг

Уугуул нутгийн иргэд нь негржүү хар арьстай. Олон угсаатан нь өдийг хүртэл өөрийн соёлоо хадгалж ирсний нэг нь Танзани, Кени улсын нутаг дэвсгэр дээр оршин суудаг эртний маасай хүмүүс юм. Маасайчуудын ахуй, зан үйл нь өдгөө аялал жуулчлалын салшгүй нэг хэсэг нь болсон байна. Африк тивийн хамгийн өндөр хөгжилтэй улс нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс юм. Сүүлийн жилүүдэд Кэйптаун хотод ундны цэвэр усны хомсдол нь ихээхэн асуудлыг дагуулж байна. Америк тивНийтийн тооллын 300-аад оны үед цэцэглэн хөгжсөн Маяачууд нь Мексик, Гватемал зэрэг улсын нутагт амьдарч байжээ. Маяагийн одон орон судлалын барилга Кукальканы пирамид (нарны хуанли) одоо хүртэл хадгалагдан ирсэн. Тус газар нутаг дээр Ацтекүүд, Перу Эквадор, Чилийн нутагт Инкүүд оршин тогтож, өөрсдийн соёлыг дэлгэрүүлж байв. Инкийн эзэнт гүрний уран барилга хотын сонгодог жишээ болж Мачу Пикчу нь хадгалагдан үлдсэн. Энэ нь нь Латин Америкийн аялал жуулчлалын гол үзмэрүүдийн нэг.

7.24 дугаар зураг. Перу улс дахь Инкчүүдийн орхигдсон хот Мачу ПикчуХойд Америкийн Канад улсын албан ёсны хэл нь франц, англи, Америкийн Нэгдсэн Улсынх англи, Мексик улсынх

нь испани хэл юм. Өмнөд Америкийн Бразил улс нь португал, бусад улсуудын албан ёсны хэл нь испани юм. Энэ нь колоничлогдож байсантай холбоотой. Испани, Португал, Франц хэлээр ярих Өмнөд Америк, Карибийн тэнгисийн орнуудыг нийтэд нь Латин Америк гэж нэрлэдэг. Америк тивд христийн шашин ихэд дэлгэрсэн ч мөн колоничлолд байсантай холбоотой. Америкийн уугуул иргэд болох индианчууд уугуул шашинтай. Халуун чинжүү, амтат какао бол Латин Америкийн хоол, ундааны салшгүй нэг хэсэг нь юм.

7.25 дугаар зураг. Бразилийн Рио Де Жанейро хотын Христийн хөшөө

7.26 дугаар зураг. Мексик үндэстний хоол “Тако”

Page 46: ГАЗАРЗҮЙ VII

90 91

ГАЗАР ГАЗРЫН ХҮМҮҮС ГАЗАР ГАЗРЫН ХҮМҮҮС

7.27 дугаар зураг. Үндэстнийхээ хувцастай Перу хүүхдүүд

Латин Америкт угсаатны бүлэг, арьсны өнгө нь холимог байна. Андын нурууны улс орнуудад олон зууны тэртээгээс лам гөрөөсийг гаршуулан, маллаж, уналга, ачлагад, махыг нь хүнсэнд хэрэглэж ирсэн. Латин Америкийн улс орнуудын бүжиг болох ча – ча – ча, румба, самба, мамбо, бачата зэрэг нь дэлхий дахинаа тархаж, олон улсын бүжгийн тэмцээн хүртэл зохиогддог болжээ.

А Б

7.28 дугаар зураг. А) Абориген хүн бумиранг хэрхэн шидэхийг зааж байна, Б) Аборигенчүүдийн бүжиг

Австрали ба далайн орнуудАвстрали тивд нутгийн уугуул иргэд болох аборигенчүүд, колоничлолын үед Европоос шилжин суурьшсан цагаан арьстнууд суурьшсан. Австрали улс нь бүтэн тивийн эзлэн орших бөгөөд төрийн тэргүүн нь Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хатан хаан ажээ. Иймээс тус улсын албан ёсны хэл нь англи, хүмүүс нь христийн шашинтай. Харин уугуул аборигенчүүд өөрсдийн уламжлалаа хадгалан өдийг хүрсэн байна. Ази, Африк, Европоос шилжин суурьшсан олон угсаатны бүрэлдэ-хүүнтэй бөгөөд холимог арьстны бүлгүүд энд бий.Номхон далайн төв ба өмнөд хэсэгт орших олон мянган арлууд дээр

орших улсуудыг далайн орнууд гэнэ. Номхон далайд орших өвөрмөц тогтоц бүхий бүлэг арлуудыг ийнхүү нийтлэг шинжээр нэрлэсэн. Хамгийн том газар нутаг болох Австрали тив, Тасманы арал, Шинэ Зеланд, Шинэ Гвинейн арлууд, Меланези (Папуа Шинэ Гвиней, Фижи, Вануату, Соломоны арлууд

7.29 дүгээр зураг. Австраличууд

7.30 дугаар зураг. Жуулчдад үндэсний бүжгээ сонирхуулж буй Фижигийн Ясава тосгоныхон

тусгаар тогтносон улсууд), Микронези (Маршаллын арлууд, Кирибати, Науру зэрэг тусгаар тогтносон улсууд), Полинезийн арлууд (Самао, Тонга, Тувалу зэрэг тусгаар тогтносон улсууд) энд хамаарна. Нийтийн тооллын 1500 жилийн тэртээд Полинезийн арлын иргэд хүчтэй салхи шуурганд маневр хийх боломжтой сэлүүрт завь бүтээж, өөрсдийн оршин байгаа газар нутаг, зэргэлдээх арлууд руу очдог байжээ. Номхон далайн эдгээр улс орнууд өөрсдийн олон зуун хэлээр ярих ба, ихэнх улс орнууд нь англи, франц хэлийг албан ёсны хэлээ болгосон байна.

7.31 дүгээр зураг. А) Полинезчүүдийн эртний сэлүүрт завь, Б) Өдгөө ийм болжээ

Дасгал 6.а. Монгол орон, Монголчуудын бусдаас ялгарах онцлогийн талаарх мэдээлэл цуглуулж, гадаад найздаа зориулан “Монгол орон ба монголчуудын аж ахуй” сэдэвт ханын зурагт хуудас хийгээрэй. Хэл Хувцас Шашин шүтлэг Идээ ундаа Дэвтрийн 2 нүүр хэмжээтэй Газарзүйн зураг, гэрэл зурагтай байхб. Ази, Европ тивийн улс төрийн дасгалын зурагт шашны тархалтыг танин өнгөт дэвсгэрийн аргаар тэмдэглээрэй. в. Бусдыг шашин шүтлэг, арьс өнгөөр нь гадуурхахгүй, хүндэтгэн үзэх шалтгааныг 2-3 жишээ ашиглан тайлбарлаарай. г. Улс орон бүрийн ялгаа, соёлын өвөрмөц болон ойролцоо байдал нь аялал жуулчлал хөгжихөд ихээхэн нөлөөтэй гэдэгтэй санал нийлж байвал, эсвэл үгүй бол шалтгаанаа тайлбарлаарай.

Хүмүүсийнх нь тал хувь нь христийн, бусад нь уугуул шашинтай аж.A Б

Page 47: ГАЗАРЗҮЙ VII

92 93

ГАЗАР ГАЗРЫН ХҮМҮҮС ГАЗАР ГАЗРЫН ХҮМҮҮС

7.6. ХҮМҮҮСИЙН ЭРХЛЭХ АЖ АХУЙН ЯЛГАА

Дэлхийн хөдөө аж ахуйУлс орнуудын эрхлэх аж ахуй нь ялгаатай. Хөдөө аж ахуй эрхлэх, байгалийн аялал жуулчлал эрхлэхэд нийтлэг шинжүүд бий. Энэ нийтлэг шинж нь уур амьсгалын бүстэй холбоотойгоор бий болдог. Байгалийн бүс, бүслүүр ялгарахад нөлөөлдөг хүчин зүйл нь уур амьсгал юм.

Мөн газрын гадаргын хэлбэр, өндөр нам нөлөөлнө. Харин уул уурхай, аж үйлдвэр эрхлэх нь байгалийн нөөцөөс хамаарна. Ашигт малтмалын тархалт, нөөц нь улс орон бүрд харилцан адилгүй төрөл, хэмжээтэй байна. Иймээс хөдөө аж ахуйг дэлхийн уур амьсгалын бүстэй холбон судалъя.

Экваторын уур амьсгалын бүсийн хөдөө аж ахуй А. Конгын сав газрын хөдөө аж ахуйХалуун, чийглэг экваторын бүсэд орших бөгөөд Конго, Ардчилсан Конго, Габон зэрэг хэд хэдэн улсуудад чихрийн нишингэ, тамхины ургамал, тослог далдуу мод, гадил, кофе, какао, каучукын газар тариалан эрхэлж дэлхийн зах зээлд худалдаалдаг.

Энэ бүсийн хөрсний үржил шим бага учир, ой модыг их хэмжээгээр огтолж, шатаан газар тариаланд ашигладаг ажээ. Газар тариаланд эмэгтэйчүүд, хүүхдүүд их ажиллана. Гадил жимсийг 9 сар арчилж, ургуулан, хурааж авдаг. Хортон шавж, ургамлаас хамгаалах

7.32 дугаар зураг. Дэлхийн уур амьсгалын бүс ба аж ахуйн жишээнүүд (А-Ж)

бөгөөд ямар нэг гэмтэл, шавжтай гадилыг зах зээл дээр худалдаалдаггүй. Ялангуяа гадаад улс орон руу экспортлох жимс, ногоог зориулалтын сав, баглаа боодолтой тээвэрлэнэ. Конгын Тшопо мужийн жижиг дэлгүүрийн эзэн 1 мөчир гадилыг өмнө нь 3 ам.доллароор зарж байсан, одоо ургац хураалтын цаг тул 1.5 ам.долларын үнээр зарагдаж байгаа. Монгол Улс нь гадаад улс орнуудаас гадил импортолж авдаг учир 1 кг гадилын үнэ өндөр байдаг. Африкийн улс орнуудаас авто зам, далайгаар тээвэрлэн, дараа нь Орос, Хятад улсын аль нэгээр нь дамжин төмөр замаар тээвэрлэгдэж, бөөний худалдаанаас, жижиглэнгийн худалдаа болох дэлгүүрийн лангуун дээр ирэх тул эдгээр тээврийн, гаалийн, ашгийн өртөг нь шингэж, үнэ нь өснө. Энэ бүсийн улсууд дэлхийн какаог нийлүүлж, улсынхаа эдийн засгийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг. Гэхдээ какаог эцсийн бүтээгдэхүүн болгон дэлхийн зах зээлд гаргахаас илүүтэйгээр түүхий эд байдлаар зардаг. Ингэснээр их хэмжээний ашиг олж чадахгүй юм. Харин “Герман шоколад”, “Бельги шоколадны цуглуулга” гэж бидний мэддэг амтат шоколадны түүхий эд нь энэхүү экваторын бүсэд ургасан какао юм. Учир нь Герман, Бельги, Франц зэрэг орнуудад какао ургах уур амьсгалын нөхцөл бүрдээгүйтэй холбоотой. “Конго шоколад”, “Гана шоколад” гэсэн хаягтай амттанууд дэлгүүрийн лангуун дээр олширвол эдгээр улс орнууд чихэр – амттаны үйлдвэртэй болж, дэлхийн зах зээл дээр өөрийн түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн хийдэг болсныг харуулна. Дэлхийн какаоны зах зээлийн 75 гаруй хувийг Африкийн улс орнууд нийлүүлж байна.

7.33 дугаар зураг. Нэг мөчир гадил

7.1 дүгээр хүснэгт. Дэлхийн какаоны зах зээл

Улс Дэлхийн зах зээлд эзлэх хувьГанаИндонез 18

15Нигери 6Камерун 5Бразил 4ЭквадорЗааны ясан эрэг 3

39Бусад улс 10

7.34 дүгээр зураг. Малаа хариулж буй Конго хүү

Үхэр, хонь, ямааг их хэмжээгээр өсгөж, сүү, махыг нь хүнсэндээ хэрэглэдэг. Эдгээр улсуудын нийт хүн амынх нь 1/3 нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг байна.

Page 48: ГАЗАРЗҮЙ VII

94 95

ГАЗАР ГАЗРЫН ХҮМҮҮС ГАЗАР ГАЗРЫН ХҮМҮҮС

Тропикийн хуурай халуун, чийглэг дулаан бүсэд экваторын чийглэг халуун бүстэй адил жимс, ногоо ургахаас гадна хөвөнгийн ургамал, цитрусын төрлийн жимснүүд, буурцагны шош, эрдэнэ шиш, буудай тариалж, дэлхийн зах зээлд гаргадаг. Чихрийн нишингийн тариалалт нь ус их шаардах ба хуурай улиралд усалгаатай тариалалт хийдэг. Жилд дэлхийн хэмжээнд 1,9 тэрбум тонн чихрийн нишингэ борлуулагддагаас 550 сая тонныг нь Бразил улс нийлүүлдэг ажээ. Бразилийн тэгш өндөрлөгт орших олон зуун тариалангийн талбай дээр 1 сая гаруй хүн ажиллаж, хураан авсан чихрийн нишингийг боловсруулан элсэн чихэр, чихрийн сироп, этанол (биотүлш) болгон төмөр замаар тээвэрлэн Сан Пауло хотын боомтоос улс орнууд

руу хүргэнэ. Жил бүр 43,8 тэрбум ам. долларыг тус улс олдог бөгөөд энэ нь газар тариалангийн хамгийн чухал салбар нь юм. Үхэр, хонь, гахай, тахианы аж ахуйд олон сая толгойгоор нь өсгөж, бүсийн төдийгүй дэлхийн зах зээлд нийлүүлнэ.

Дасгал 7.а. Өмнөд Америк дэх экваторын уур амьсгалын бүсийн ургамал, аж ахуйн талаар мэдээлэл цуглуулж, таних тэмдгийн аргаар дасгалын зурагт тэмдэглээрэй. б. Тропикийн уур амьсгалын бүсэд хамаарах Энэтхэг улсын мал аж ахуй, газар тариалангийн тухай мэдээлэл цуглуулж, Бразилийн тэгш өндөрлөг орчмын хөдөө аж ахуйтай харьцуулаарай.

Тропикийн уур амьсгалын бүсийн хөдөө аж ахуй

Б. Бразилийн тэгш өндөрлөг орчмын хөдөө ах ахуй

7.35 дугаар зураг. Чихрийн нишингийг комбайнаар болон гар аргаар хураана

Далай тэнгисийн уур амьсгалын бүсийн хөдөө аж ахуй В. Зүүн Азийн тал ба өндөрлөгХятадын зүүн, өмнөд хэсэг, Вьетнамын хойд хэсгийн хөдөө аж ахуйд Номхон далайн дулаан урсгалын нөлөө их. Далай тэнгисийн уур амьсгалын нөлөөгөөр тунадас их унадаг, зөөлөн дулаан уур амьсгалтай байна.

Дэлхийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс хамгийн их нь чихрийн нишингэ (1,9 тэрбум тонн), эрдэнэ шиш (1 тэрбум тонн), цагааны будааны (741,5 сая тонн) үйлдвэрлэл юм.

7.36 дугаар зураг. Цагаан будааны үйлдвэрлэл

Хятад Энэтхэг Индонез Бангладеш Вьетнам Тайланд Мьянмар 0 50 100 150 200 250Үйлдвэрлэсэн хэмжээ (сая тонн)

Газар дундын тэнгисийн уур амьсгалын бүсийн хөдөө аж ахуй Д. Альпын өндөрлөг ба нам дор газар

7.37 дугаар зураг. Газрын самар

Газар дундын тэнгисийн тариалан нь чийглэг, бага зэрэг хяруу унах төдий хүйтэн өвөл, чийлэг халуун зунтай уур амьсгалд тохирсон байдаг. Цаг агаараас асар их хамааралтай энэхүү газар тариалан эрхлэхэд хүний хүч хөдөлмөр нэн чухал.Усан үзмийн тариалангийн гол бүс, дэлхийн дарсны аж ахуйн төв болдгоороо алдартай. Дэлхийн усан үзмийн тариалангийн 51 хувийг Испани (14%), Хятад (11%), Франц (10%), Итали (9%), Турк (7%) улсуудад тариалдаг.Чийг, температур, хөрс, хүний хөдөлмөр их шаарддаг усан үзмийн тариалангаас гадна чихрийн манжин, олон төрлийн амтат жүрж, нимбэг, амтат гуа, тамхи, цай, тосны ургамлууд, буудай, эрдэнэ шиш зэрэг олон төрлийн жимс, ногоо, ургамал тариална. Хонь, үхэр, шувуу, гахайн аж ахуйгаас гадна загас агнуур, загасны аж ахуйг эрхэлдэг. Испани, Франц, Португали улсуудын жилд хүнсэнд хэрэглэж буй загас, далайн бүтээгдэхүүний хэмжээ дунджаар 30-60 кг бол манай улсад дунджаар 2 кг хүртэлх байдаг ажээ.

Жимсээр нь 36%Шүүс 8%Вино 48% Хатаасан үзэм 8%7.38 дугаар диаграмм. Усан үзмээр хийдэг бүтээгдэхүүн

7.39 дүгээр зураг. Испани дахь наран цэцгийн тариалан

Цагаан будаан тариалангийн гуравны нэг нь энэ уур амьсгалын бүсэд ургадаг. Энэ бүсэд цагаан будаанаас гадна эрдэнэ шиш, хөвөнгийн ба олсны ургамал, улаан буудай, газрын самар, шар буурцаг, чихрийн манжин, нандин чавга, гадил, цитрусын төрлийн жимс (нимбэг, жүрж зэрэг), усан үзэм, тамхи, цайны ургамлыг ихээр тариалдаг. Мал аж ахуйд нь гахай, тахиа, үхэр, ямаа, хонины аж ахуйг эх газарт, далайгаас загас агнуур, хясаан аж ахуйг түлхүү эрхэлнэ.

7.40 дүгээр зураг. Итали дахь загасны аж ахуй

Page 49: ГАЗАРЗҮЙ VII

96 97

ГАЗАР ГАЗРЫН ХҮМҮҮС ГАЗАР ГАЗРЫН ХҮМҮҮС

Шар буурцаг, чихрийн манжин, наран цэцэг, улаан буудай, эрдэнэ шиш, цитрусийн төрлийн зарим жимсийг тариална. Энэ уур амьсгалын бүсийн хүйтэн чийглэг өвөл, сэрүүн хавар, намрын улирлаас шалтгаалан хүлэмжийн аж ахуй их хөгжсөн. Үүний үр дүнд олон цэцэг, нарийн ногоог жилийн туршид тарьж, ургуулан дэлхийн зах зээлд гарна. Үхэр, шувуу, гахайн фермийн аж ахуй түлхүү эрхэлнэ.Канадын тариалангийн талбай, малын фермд цөөн тооны хүн ажиллах бөгөөд сүүлийн үеийн техник, технологийг ашиглан бага ажиллах хүчээр их ажлыг гүйцэтгэдэг байна.

“Бид орон нутгийнхаа хүн амыг органик хүнсээр хангах зорилготойгоор 4.5 га талбайд талбайн болон хүлэмжийн

фермийн аж ахуй эрхэлж эхэлсэн. 65 гаруй төрлийн хүнсний ногоо, ургамал, цэцэг, жимсийг тариалдаг (төмс, хаш, хар нэрс, гүзээлзгэнэ г.м.). Ферм эрхэлж эхэлснээсээ хойш 800000 ам. долларын борлуулалтын ашиг олсон” гэж Канадын Квебек хотын ойролцоох фермийн залуу хосууд өгүүлжээ.

Эх газрын уур амьсгалын бүсийн хөдөө аж ахуй Г. Канадын хээр

7.41 дүгээр зураг. Канадын Квебек хотын ойролцоох фермийн залуу хосууд

Дасгал 8.а. Далай тэнгисийн уур амьсгалын бүс болон эх газрын уур амьсгалын бүсийн хөдөө аж ахуйг харьцуулан дүрслээрэй. б. Хүлэмжийн аж ахуй эрхлэхийн давуу, сул талыг нэрлэж, ангилаарай. в. Манай оронд хүлэмжид гадил, усан үзэм, кофены ургамал тариалж болох уу? Шалтгаанаа тайлбарлаарай. Цөлийн уур амьсгалын бүсийн хөдөө аж ахуй Е. Арабын хойг Жилийн турш хуурай, халуун байх цөлийн уур амьсгалтай энэ бүс нутагт газар тариалан эрхлэхэд ихээхэн хүч хөдөлмөр зарцуулах учир өндөр үнэтэй, ус бага зарцуулдаг ургамал, ногоо, жимсийг тариална. Саудын Араб нь хөдөө аж ахуйн олон төрлийн бүтээгдэхүүнээ импортоор авахаас гадна, зарим төрлийн бүтээгдэхүүнийг экспортолно. 7.42 дугаар зураг. Хасарваань жимсний

тариалан

Өндөр уулын уур амьсгалын бүсийн хөдөө аж ахуй Ё. Андын нуруу, Перу

7.43 дугаар зураг. Элсэн цөл дэх буудайн тариалангийн талбай, Саудын Араб

Андын нурууны өндөр, үржил шим багатай нутгийг эзлэн орших Перу улс нь хөдөө аж ахуйн салбараасаа ихээхэн орлого олдог. Дэлхийн зах зээлд манго, авокадо, усан үзэм, артишок, кофе, какао, халуун чинжүү, чихрийн нишингэ, хөвөнгийн ургамал нийлүүлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд экспортын хэмжээ нь нэмэгдэж байгаа ажээ. Уур амьсгалын энэ бүс нь төмс, какао, нэрс, халуун чинжүү ургахад нэн тохиромжтой бөгөөд бусад улс оронд худалдаалдаг. Мал аж ахуйд нь лам гөрөөс, хонь, үхрийн, шувууны аж ахуй давамгайлна. Лам гөрөөс нь уналга болох төдийгүй ноос нь нэхмэлийн үйлдвэрийн гол түүхий эд болдог. Ноос байдлаар, мөн ноосон даавуу, хувцас хэрэглэл болгон дэлхийн зах зээлд гаргадаг. Перу улсын газар нутгийн 59 хувь нь Амазоны ширэнгэн ойд, 30 хувь нь Андын нуруунд өндөрлөг хэсэг, 11 хувь нь Номхон далайн эргийн дагуу оршдог байна. Хүн амынх нь 12 хувь Амазоны ширэнгэн ойд, 36 хувь нь Андын нурууны өндөрлөг хэсэгт, 52 хувь нь далайн эргийн нутагт амьдардаг.

7.44 дүгээр зураг. Лам гөрөөс

7.45 дугаар зураг. Перу улсын газар нутгийн ялгаатай байдал.

Экспортын гол бүтээгдэхүүнд сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, хасарваань жимс, тахиа, шувуу, загас, хүнсний ногоо, цэцэг зэргийг дэлхийн зах зээлд нийлүүлдэг.Тариан талбайн төв хэсэгт усжуулалтын шахуурга байх бөгөөд талбайг тойрог хэлбэрээр дугуйтай замаар усалдаг ажээ. Дээрээс нь харахад дугуй ногоон хээтэй шаргал хивс мэт харагдах цөлийн тариалан бусад улс орнуудад байхгүй.

Амазоны ширэнгэн ой

Амазоны ширэнгэн ойТропикийн уур амьсгалтай, халуун, хур тунадас ихтэй.

Өндөрлөг хэсэг

Өндөрлөг хэсэгХуурай, өдөр шөнийн темпе-ратурын зөрүү их.

Эргийн хэсэгЭргийн хэсэгНарлаг, чийг багатай.

Page 50: ГАЗАРЗҮЙ VII

98 99

ГАЗАР ГАЗРЫН ХҮМҮҮС ГАЗАР ГАЗРЫН ХҮМҮҮС

Туйлын уур амьсгалын бүсийн хөдөө аж ахуй Ж. Исланд Хүйтэн уур амьсгалтай учир зун дулааны улиралд ургах төмс, байцаа, лууван, манжин, буржгар байцаа, цэцэгт байцаа зэрэг хүнсний ногоо, арвай, хөх тариаг талбайд, дулаан шаарддаг өргөст хэмх, улаан лооль, цэцэг зэргийг хүлэмжид тариалж, Европийн зах зээлд нийлүүлнэ.

7.47 дугаар зураг. Исланд дахь тариалангийн талбай

7.46 дугаар зураг. Исланд дахь газрын гүний дулаанаар халах хүлэмж

Дасгал 9. Дэлхийн хөдөө аж ахуйн газарзүйн зурагтай болцгооё. а. Уур амьсгалын бүсийг өнгөт дэвсгэрийн аргаар зураарай. б. Газар тариалангийн ургамал, жимс, мал аж ахуйн төрлүүдийг өөрт ойлгомжтой таних тэмдэг ашиглаж зураарай. в. Хөвөнгийн ургамал ямар уур амьсгалын бүсэд ургадаг вэ? Шалтгааныг тайлбарлаарай. г. Монгол орон уур амьсгалын ямар бүсэд хамаардаг вэ? Цаашид хөдөө аж ахуйн ямар төрлийн үйл ажиллагааг эрхэлж болох талаар санал гаргаарай.

Хөдөө аж ахуйн гол суурь нь загас агнуур бөгөөд хонь, үхэр, адууг нутагшуулан өсгөж ирсэн. Мөн тахиа, шувуу, гахайн аж ахуй эрхлэн улсынхаа дотоодын хэрэгцээг хангахаас гадна дэлхийн бусад улс орон руу махан, махан бүтээгдэхүүн экспортолдог.

7.7. ДЭЛХИЙН АЖ ҮЙЛДВЭР, ТЭЭВЭР

Улс орнуудын эдийн засаг, нийгэм, хүн амын үзүүлэлтүүд өөр өөр байдаг. Үүнээс хамааран улс орнуудыг хөгжлийн түвшнээр нь хөгжиж буй орнууд, шилжилтийн эдийн засагтай орнууд, хөгжингүй орнууд гэж гурав ангилна. Хөгжиж буй орнуудын аж үйлдвэр нь хоцрогдсон, хөгжил дорой, эдийн

засгийн голлох салбар нь хөдөө аж ахуй, уул уурхайн олборлох үйлдвэрлэл давамгайлсан байдаг. Энд Африк тивийн ихэнх улс, Монгол Улс зэрэг хамаарна. Харин хөгжингүй орнууд нь өндөр хөгжилтэй, худалдаа үйлчилгээ давамгай хөгжсөн, дэвшилтэт техник, технологийг ашигладаг. Япон, Америк, Их Британи, Канад, Франц зэрэг олон улс нь хөгжингүй орнуудад багтдаг.

Канад улс

Бүгд найрамдах Хятад ард улс

Хөгжингүй орны нэг болох Канад улсын нэг хүнд амд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээ 2016 оны байдлаар 42158 ам доллар байгаа нь дэлхийн улс орнуудын эхний аравт багтаж байна. Хүн амын дундаж наслалт 83. Үйлчилгээний салбар өндөр хөгжсөн бөгөөд хүн амынх нь дөрөвний гурав нь энэ салбарт ажилладаг. Автомашин, нисэх онгоцны үйлдвэрлэлээс ихээхэн хэмжээний ашиг олдог, хөдөө аж ахуйн олон төрлийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргадаг аж. Тус улс нь олон улсын томоохон хамтын ажиллагааны байгууллага, нийгэмлэгт (Дэлхийн худалдааны нийгэмлэг, Их-8 зэрэг) голлох үүрэгтэй оролцдог байна.

БНХАУ нь дэлхийн хамгийн олон хүн амтай, газар нутгийн хэмжээ ихтэй Ази тивийн улс юм. Хэдийгээр дэлхийн хоёр дахь том эдийн засагтай боловч хөгжингүй оронд багтдаггүй. Үүний шалтгаан нь нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нь хөгжингүй орны босго үзүүлэлтээс бага байдагтай холбоотой.

Шилжилтийн эдийн засагтай орнууд нь эдгээрийн завсрын шинжтэй байдаг. Үүнд Энэтхэг, Хятад, Орос, Малайз зэрэг улсуудын эдийн засаг сүүлийн 20 жилд хурдацтай сайжирч, техник технологийн дэвшлийг үйлдвэрлэлд ашиглаж байна.Хүмүүсийн зорьсон газрын хол, ойр, зам нь саад, бартаатай эсэхээс шалтгаалан олон төрлийн тээврийн хэрэгслээс сонгон үйлчлүүлдэг. Зорин очих газар хэт хол бол агаарын тээврийг,

их хэмжээний, овор ихтэй, хурдан мууддаггүй бүтээгдэхүүнийг хямд өртгөөр тээвэрлэх бол усан замын тээврийг сонгоно. Далайн эргийн дагуух томоохон хотуудын боомтод худалдааны, аяллын зэрэг усан олон усан онгоц ирж, буцаж байдаг. Америкийн Нэгдсэн Улс нь дэлхийн хамгийн урт төмөр замын сүлжээтэй улс юм. Тус улсын төмөр замын сүлжээний урт нь 250000 км.

7.48 дугаар зураг. БНХАУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн түвшин

Аж үйлдвэр

Худалдаа

2016 оны байдлаар Хятадын нэг хүнд ногдох ДНБ 9444 ам.доллар, хүн амын дундаж наслалт 75 байна. Хүн амынх нь зургааны нэг нь өдөрт 2 ам.доллароос бага орлогоор амь зууж байгаа ажээ.

Page 51: ГАЗАРЗҮЙ VII

100

ГАЗАР ГАЗРЫН ХҮМҮҮС

Катар улс

Нигери улс

Нэгдсэн Үндэстний байгууллагын мэдэгдсэнээр Катар улс нь хөгжиж буй орны нэг юм. Хэдийгээр нэг хүнд ногдох ДНБ хамгийн өндөр буй 143788 ам.доллар боловч энэ нь газрын тосны салбараас хамааралтай юм. Катартай адил газрын тосноос хамааралтай улс орнуудыг газрын тос нийлүүлэгч буюу экспортлогч улс орнууд гэж нэрлэдэг (Саудын Араб зэрэг улсууд). Нигери улс нь хөгжиж буй оронд хамаарна. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 2016 онд 5992 ам.доллар байна. 190 сая орчим хүн амтай бөгөөд хүн амынх нь бичиг үсэг тайлагдсан байдал бага, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ муу, ундны цэвэр усаар хангагдсан байдал бага байгаа нь халдварт өвчлөл өндөр, тархалт хурдан байхад нөлөөлдөг ажээ. Түүнчлэн хүн амын дундаж наслалт 53 байгаа нь хөгжингүй улс орнуудтай харьцуулахад ихээхэн доогуур үзүүлэлт юм.

Дэлхийн хэмжээнд газрын тосны нөөц, бүс нутгаар

Дэлхийн хэмжээнд байгалийн хийн хэрэглээ, бүс нутаар

Экспорт Импорт » Газрын тос » Байгалийн хий » Какаоны шош » Мод » Зэс » Ямааны арьс » Тамхи » Резин

» Боловсруулсан шатахуун /бензин/ » Үр тариа » Элсэн чихэр » Будаа » Дал модны тос » Эм тариа » Электрон бараа » Автомашины дугуйЭх сурвалж: https://commodity.com/country-

profiles/nigeria/

Дасгал 10. а. Газрын тосны нөөц хамгийн бага, хамгийн их бүс нутгийг нэрлээрэй. б. Нигери улс нь газрын тос экспортолдог боловч боловсруулсан шатахуун импортолдгийн шалтгааныг тайлбарлаарай. в. Нигери улс элсэн чихэр, дал модны тос, будаа зэргийг өөр улс орнуудаас худалдан авдгийн шалтгааныг байгалийн нөхцөл болон хүн амын тоотой нь хамааруулан тайлбарлаарай. г. Катар улсад хүүхдүүд гэрээр боловсрол эзэмшиж байгаагийн шалтгааныг шашин шүтлэгтэй нь холбон тайлбарлаарай. (Багшаасаа дэмжлэг аваарай)д. Улс орны хөгжил нь хүн амын тооноос хамаарах уу? Шалтгаанаа жишээ ашиглан тайлбарлаж, дүгнээрэй.

Катар улсын боловсрол, дэд бүтцийн салбарын хөгжил зэрэг нь хүртээмжгүй ажээ. Сургуулийн тоо цөөн учир эцэг эхчүүд хүүхдэдээ гэрээр боловсрол олгох нь их байдаг.