cvлекц 1

5
Батлав:ЕЭТэнхимийн эрхлэгч..................................................../Г.Баттулга/ Лекц-1 Хорт бодис ба пестицидийн химийн судлагдахуун, ойлголт - Пестицидийн химийн судлах зүйл, зорилго - Пестицидүүдийн хэрэглэх шаардлага - Хор бодис ба пестицидтэй харьцах Хөдөө аж ахуйн янз бүрийн химийн бодисын хэрэглээ эрчимтэй хөгжиж улмаар ургамал хамгаалалд химийн арга нэвтрээд байгаа үе юм. Тарималын хортон шавжаас хамгаалахын тулд химийн бодис хэрэглэдэг. Ахуй болон хөдөө аж ахуйд хэрэглэж байгаа бүх химийн бодисыг ерөнхийд нь пестицид гэнэ. Пестицид нь латин үг, яг махчилж орчуулбал "халдвар устгагч" гэсэн утгатай, энэ нь уг зүйлийн мөн чанарыг зөвөөр тусгаж чадахгүй байна. Харин утгачилж "пестицид гэж ургамлын хортон шавьж, хог ургамал, өвчинтэй тэмцэх химийн арга хэрэгслийгхэлнэ" гэвэл илүү зов болно. Өнөө үед асар олон янзын хортонгоос хамгаалах үйлчилгээний механизм ба объектээр ялгаатай 20 гаруй төрлийн пестицид хэрэглэгдэж байна. Тэдгээрийн тоонд гербицид, инсектицид, зоочид, фунгицид, репилент (шавьж айлгагч) аттрактант (шавьжний сонирхол татагч) ургамлып үрийн бүхий л олон төрлийн хордуулагч, хемостерилизатор, дефалянт, ургамлыг өсөлт зохицуулагч гэх мэтүүд орно. Пестицидийн найрлага бүтэц асар олон янз. Тэдгээрээс хамгийн өргөн дэлгэрснийг дурьдвал галоген уламжлалт цикл органик нэгдэл, триазин, карбомат, фосфор органик нэгдэл, нитрид зэрэг болно. Эдгээр бодисын олонхи нь бүлээн цуст амьтад ба хүнд хортой учир тэдгээрийг үйлдвэрлэх ба хэрэглэх нарийн дүрэм журамтай. Пестицидийг найрлага, зориулалт, шавьжийн оргапизмд нэвчнх арга хэлбэр, байгалийн нөхцөлд задрах хурд зэргээр нь ангилдаг.

Upload: tsekee-tseegii

Post on 26-Jul-2015

176 views

Category:

Environment


0 download

TRANSCRIPT

Page 1: cvлекц 1

Батлав:ЕЭТэнхимийн эрхлэгч..................................................../Г.Баттулга/

Лекц-1

Хорт бодис ба пестицидийн химийн судлагдахуун, ойлголт

- Пестицидийн химийн судлах зүйл, зорилго

- Пестицидүүдийн хэрэглэх шаардлага

- Хор бодис ба пестицидтэй харьцах

Хөдөө аж ахуйн янз бүрийн химийн бодисын хэрэглээ эрчимтэй хөгжиж улмаар

ургамал хамгаалалд химийн арга нэвтрээд байгаа үе юм.

Тарималын хортон шавжаас хамгаалахын тулд химийн бодис хэрэглэдэг. Ахуй болон хөдөө

аж ахуйд хэрэглэж байгаа бүх химийн бодисыг ерөнхийд нь пестицид гэнэ.

Пестицид нь латин үг, яг махчилж орчуулбал "халдвар устгагч" гэсэн утгатай, энэ нь уг

зүйлийн мөн чанарыг зөвөөр тусгаж чадахгүй байна. Харин утгачилж "пестицид гэж ургамлын

хортон шавьж, хог ургамал, өвчинтэй тэмцэх химийн арга хэрэгслийгхэлнэ" гэвэл илүү зов

болно. Өнөө үед асар олон янзын хортонгоос хамгаалах үйлчилгээний механизм ба объектээр

ялгаатай 20 гаруй төрлийн пестицид хэрэглэгдэж байна. Тэдгээрийн тоонд гербицид,

инсектицид, зоочид, фунгицид, репилент (шавьж айлгагч) аттрактант (шавьжний сонирхол

татагч) ургамлып үрийн бүхий л олон төрлийн хордуулагч, хемостерилизатор, дефалянт,

ургамлыг өсөлт зохицуулагч гэх мэтүүд орно.

Пестицидийн найрлага бүтэц асар олон янз. Тэдгээрээс хамгийн өргөн дэлгэрснийг

дурьдвал галоген уламжлалт цикл органик нэгдэл, триазин, карбомат, фосфор органик нэгдэл,

нитрид зэрэг болно. Эдгээр бодисын олонхи нь бүлээн цуст амьтад ба хүнд хортой учир

тэдгээрийг үйлдвэрлэх ба хэрэглэх нарийн дүрэм журамтай. Пестицидийг найрлага, зориулалт,

шавьжийн оргапизмд нэвчнх арга хэлбэр, байгалийн нөхцөлд задрах хурд зэргээр нь ангилдаг.

Дэлхийн хэмжээгээр одоо жилд 2000 гаруй тонн пестицид үйлдвэрлэгдэж байна.

Маш олон чиглэлээр хөдөө аж ахуйд ариутгал, ургамлын хортон шавж устгалаар маш

өргөн хэрэглэдэг.

Ахуйд ялаа, жоом, бясааны хор, жорлонгийн ариутгал шингэн бүгд пестицид юм.

Химийн найрлага үйлчлэл хүний эрүүл мэндэд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө нь

өөр өөр байдаг. Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

Хүний эрүүл мэнд ба пестицидийн хэрэглээ

Пестицид нь үр тариа, хүнсний ногоо ой мод, эмийн ургамлын хортон болон мал, амьтны

шимэгч хорхой, шавж, хачигтай тэмцэхэд зориулагдсан химийн бодис юм.

Page 2: cvлекц 1

Олон жилийн үйлчилгээтэй, үйл ажиллагааны өргөн цар хүрээтэй песгицидүүдийг

ипсектофунгицид гэж нэрлэдэг. Химийн хорт бүгээгдэхүүиийг хэрэглэдэг гол салбар бол ХАА

юм. Ургацыг болон МАА-н ашиг шимиш осгөп нэмэгдүүлэхэд пестицидүүдийг хэрэглэх нь

зайлшгүй чухал юм.

Дэлхийн хүн амын 1/3 нь хоол тэжээлийн дутагдалтай нөхцолд амьдарч байиа. Үүний

хажуугаар дэлхийд сүүлийн 50 жилд таримал ургамлын өвчин, хортонпудып уршгаар учирсан

хохирол ХАА-п нийт үйлдвэрлэлийн 20 ба түүнээс дээш хувиш эзэлж байна. Химийп хорт

бүтээгдэхүүний нөлөө нь мөөг, мөөгөнцрөөр (Fusarium Aspegillus) өвчилсөн үр тариаг химийн

хорт бодисоор ариутгаж, түүгээр хийгдсэн бүтээгдэхүүнийг хоол хүнсэнд хэрэглэх үед үүснэ.

Иймд хүн, амьтдыг бохирдсон хүнсний бүтээгдэхүүний аюулаас урьдчилан сэргийлэх,

түүнчлэн хүнсний бүтээгдэхүүнд пестицидийн хорт үйлчилгээ хуримтлагдахаас урьдчилан

сэргийлэхэд оршино.

Пестицидтэй холбоотой асуудал нь дараах шалтгаануудын улмаас дэлхийн бүх эмч

нарын анхаарлыг татаж байна.

1. Ургамлыг хамгаалахад пестицидийи үр дүнтэй хэрэглээ нь эргээд хүмүүст үргэлж

хордуулах чанарын концентрацийг агуулж байдаг.

2. ХАА-н ургамал, амьтныг өвчин, хортонгоос аНгижруулах явмад хэрэглэсэн

химийн хорт бүтээгдэхүүний үлдэгдэл хэсэг иь хүнсний бүтээгдэхүүнд

хадгалагдаж, хүний бие махбодод нэвтэрч хордуулдаг.

3. Пестицидийг ашиглах явцад хөрс, ус, агаар бохирдож, экологийн тэнцвэрт

байдалд нөлөөлөн, хүний бие махбодод ус агаараар дамжин орох боломжийг

бүрдүүлдэг.

Бүх пестицид нь тэдгээрийн экологи, эрүүл ахуйн ач холбогдлоор хэмжигддэг их, бага

хордуулагч чанаргай. Пестицидүүдийн хүнийг хордуулах чанар нь түүний гоо хэмжээ, хүний

бие махбодод нэвтрэн орох зам, хуримтлагдах чанар, хурд. хор багасах шинж тэмдэг, бие

махбодоос ялгарч гарах байдал болон бусад хүчин зүйлээс шалтгаалдаг өвөрмөц шинж

чапартай. Пестицидүүдийн эрүүл ахуйн ангилал нь түүний тархац, түр зуурын байдал,

хүрээлэн буй орчны объект, тухайн зүйлд байх гогтворжилт, хуримтлагдах чанар, гэдэс дотор

болон арьсны бүрхүүлээр нэвирч хордуулах чадвар, аюулын хэм хэмжээнээс хамаарч бүлэг

эсвэл ангид хуваагддаг. Пестицид хүний бие махбодод нэвтэрмэгц градиентын бөөгнөрөлд

уусмалаар нэвчин шингэх эсвэл макроэнергийн нэгдлийн энергийг ашиглаж идэвхтэй

шилжилтийн замаар биологийн мембранд нэвчдэг. Ихэнх пестицид өох тосонд хурдап

нэвтэрдэг нэгдлүүд байдаг бөгөед мсмбраны липидийн үе давхарганд уусч эсэд нэвтрэх

Page 3: cvлекц 1

чадвартай. Пестицид цитоплазмын физик, химийн шинж чанар, эрхтэнцрүүдийн бүтцийг

эвдэж, эсийн хэвийн үйл ажиллагаа, тэдгээрийн уургийн ион бүрдлийг өөрчилдөг. Тухайлбал

ферментийн тогтолцоонд өерчлөлт оруулснаар бодисын солилцбоны янз бүрийн үйл

ажиллагааг саатуулдаг бөгөод төв болон ургал мэдрэлийн тогтолцооны үүрэг, үйл ажиллагааг

хямруулж, дотоод шүүрлийн булчирхай, цус ба цус төлжүүлэх эрхтэн, зүрх судасны тогтолцоо,

элэг, бөөрөнд муугаар нөлөөлдөг. Ихэнх пестицидүүд бие махбод, эрхтэн тогголцооны

бодисын солилцооны үйл ажиллагаанд саад учруулж, (гидролиз, исэлдэх, нөхөи сэргээх, усан

уусмалын боловсруулалттай комыогаци ба бусад) хааяа метаболизмын процесст анхны

нэгдлээс илүү хорт бодис боловсрогдон гардаг. Бие махбодоос пестицид ба түүний задралын

бүтээгдэхүүнүүд боөр, хоол боловсруулах зам, уушиг, сүүний булчирхайгаар гадагшилдаг.

Дэлхийн янз бүрийн бүс нутагт пестицидүүдийн ашиглалтын хэмжээ харилцан адилгүй

байдаг (Япон, Италид 16-18 кг бодисыг нэг га хагалсан газарт, хуучин ЗХУ, АНУ-д 1 га газарт

2-2,5 кг) боловч тэдгээрийг ургацыи алдагдлыг багасгахын тулд хэрэглэх нь биологийн янз

бүрийп хүчин зүйлсээр нөхцөлдөн бүрэлдсэн зайлшгүй зүйл болоод байна

Дэлхийи хоргон шавьж ба овчин үүсгэгчдийн уршгаар

Хүнспий бүтээгдэхүүн Сая тонн Хувь(%)

Чихрийн манжин 636 45

Кофе, какао, цай, тамхи 6 37

Үр тариа 506 35

Тослог ургамлын үр, мөхлөг 42 33

Төмс 129 32

Жимс 56 29

Хүнсний ногоо 78 28

ХАЛ-н бүтээгдэхүүний алдагдал (Хайниш).

Ургамлыг химмйн бодис ашиглан ариутгаж хадгалсны үр дүнд жил бүр ойролцоогоор 17-

18 сая тонн үр тариа, 10-11 сая тоин төмс, 13-14 сая тонн чихрийн манжин 1,8-2 сая тонн

түүхий хөвөн алдагдахаас хамгаалдаг.

Page 4: cvлекц 1