c++ vndsen oilgolt хичээл 1

11

Click here to load reader

Upload: urantuya-purevtseren

Post on 19-Jul-2015

97 views

Category:

Education


7 download

TRANSCRIPT

Page 1: C++ vndsen oilgolt хичээл 1

Си програмчлалын

хэлний үндсэн ойлголт:

Page 2: C++ vndsen oilgolt хичээл 1

Тухайн бодлогыг бодож асуудлыг шийдэхийн тулд

гүйцэтгэх алхмуудын дэс дарааллыг алгоритм

гэдэг. Алгоритмыг блок схемийн болон

програмчлалын хэл дээр голлон дүрсэлдэг.

Геометрийн дүрсүүдийг ашиглан үйлдийн

дарааллийг дүрсэлснийг блок схемийн арга гэдэг.

Алгоритмыг компьютерт дүрслэхэд зориулагдсан

хэлийг програмчлалын хэл гэдэг. Үүний нэг нь

Dev-c++ програмчлалын хэл юм. Алгоритм нь

тодорхой тоон утга үйлдэл гүйцэтгэдэг буюу

төгсгөлөг , төгсгөл хүртлээ тасралтгүй ажиллах,

алхамчлагдсан, нийтлэг байх шаардлагатай бөгөөд

тодорхой дүрмийн дагуу бичигдсэн байх ёстой.

Page 3: C++ vndsen oilgolt хичээл 1

Dev-c++ програмчлал дээр бодлогын кодоо гарнаас F9 товч

дарж (complete хийх)

Буюу ажиллуулах бөгөөд бодлогын код алдаагүй үед

ажиллах файл буюу .exe файл нээгдэнэ. Хэрвээ код

алдаатай тохиолдолд тухайн алдаатай хэсэг нь өнгөөр

ялгагдана.

#include <stdio.h>

#include <conio.h>

Int main (void)

{

Printf(“Dev-c++ programchlald

tawtai moril”);

Getch();

}

Page 4: C++ vndsen oilgolt хичээл 1

Жишээ1: a,b натурал тооны нийлбэрийг ол.

Энэ бодлогын блок схем буюу гүйцэтэх үйлдлүүдийн

дарааллыг бичвэл:

Page 5: C++ vndsen oilgolt хичээл 1

Програмчлалын Dev-C++ хэл дээр програмын

кодыг бичвэл:

Мөр Програмын код Товч тайлбар

1#include<stdio.h> Оролт, гаралтын толгой файл

2#include<stdlib.h> DOS-той харьцах толгой файл

3int main(void) Үндсэн програм

4{ үндсэн програмын эхлэл

5int a,b,s; Зарлах хэсэг ө.х:a,b,s нь бүхэл тоо

6 scanf("%d%d",&a,

&b); a,b хувьсагчуудад тоо авч унших

7s=a+b; a,b хувьсагчуудын утгын нийлбэр

8printf("%d",s); Үр дүн s-ийн утгыг дэлгэцэнд хэвлэх

9 system("pause"); Enter товч дарахыг хүлээх

}Үндсэн програмын төгсгөл

Page 6: C++ vndsen oilgolt хичээл 1

Дээрх програмын тайлбар:

1,2-р мөр: Энэ мөрүүдийг толгой файл гэх бөгөөд эдгээр нь

програмд хэрэглэгдэх төрөл бүрийн үүрэг зориулалттай

функцуудийг агуулдаг бөгөөд эдгээр функцуудыг ашиглах

шаардлагатай үед тухайн функцыг агуулж байгаа толгой

файлыг програмын эхэнд заавал бичиж өгдөг.

Дээрх програмд scanf(), printf() буюу унших, хэвлэх

функцуудыг ашигласан учраас уг функцуудыг агуулдаг

толгой файл буюу stdio.h толгой файлыг бичиж өгдөг.

Мөн үр дүнг дэлгэцэнд enter товч дартал хүлээх горимд

байлгах system() функцийг хэрэглэсэн учраас уг функцийг

агуулсан толгой файл болох stdlib.h толгой файлыг бичиж

өгдөг.

Page 7: C++ vndsen oilgolt хичээл 1

Толгой файлуудийн үүрэг зориулалт

stdio.h-оролт гаралтын функц

stdlib.h-DOS-той харьцах функцуудийг агуулдаг

String.h-текст буюу тэмдэгт мөр төрөлтэй ажиллах функц

Math.h-математикийн функцуудийг агуулдаг

Time.h-хугацааны функц

3-р мөр: Үндсэн програмын хэсэг эхэлж байгааг заана.

4-р мөр:Програмын хэсгийн эхлэлийг нээж байгааг заана.

5-р мөр:a,b,s-гэсэн хувьсагчуудыг энэ програмын хэсэгт

ашиглах бөгөөд эдгээр нь int буюу бүхэл тоон утга авна

гэдгийг зааж байна.Програмд ямарч хувьсагч ашигласан

түүнийг заавал утгын төрөлтэй нь хамт тодорхойлж зааж

өгөх шаардлагатай байдаг.

Page 8: C++ vndsen oilgolt хичээл 1

Бичих дараалал нь <утгын төрөл> үүний дараа тухайн

төрлийнхувьсагчуудыг таслалаар зааглан бичиж өгөх

дүрэмтэй. Төгсгөлд нь цэгтэй таслал тавина.

<утгын төрөл>хувьсагч1,хувьсагч2,.........,гэсэн хэлбэртэй

байна.

№Төрөл Нэр Авах утга

1 int "%d" Бүхэл тоо (-2147483648…..2147483647)

2 long "%Id"Урт бүхэл

тоо(-2147483648…..2147483647)

3 float "%f" Бодит тоо (2,9e-39…1,7e38)

4 char "%c" Тэмдэгт Бүх тэмдэгт эсвэл -128...127

5 String "%s"Тэмдэгт

мөрТэмдэгтүүдийн дараалал

Page 9: C++ vndsen oilgolt хичээл 1

%d,%Id,%f,%c зэргийг худиргалтын төрөл буюу дператорууд гэх бөгөөд эдгээрийг хувьсагчийн өмнө бичвэл тухайн тоо, тэмдэгтийг тухайн төрөлрүү хувиргаж байна гэж ойлгоно.

6-р мөр: scanf()-функц нь гараас тоо авч унших буюу өөрөөр хэлбэл програм бичигийн оруулж өгсөн тоог авч унших үүрэгтэй функц юм. Scsnf() функц нь дараах үндсэн бүтэц хэлбэртэй бичигдэнэ.Хувиргалтын төрөлийг хт гэж товчилоё.

Scanf(“хт1,хт2,.....хтn”&хувьсагч1,& хувьсагч2,.....,& хувьсагчn);

C++ хэлний scanf()-функц нь хувьсагчийн хаягаар ханддаг тул хувьсагчийн өмнө түүний санах ойд эзлэх хаягийг заадаг & операторыг заавал ашигладаг. Энэ хэлэнд том жижиг үсгүүдийг ч ялгаатай гэж авч үздэгийг анхаарах хэрэгтэй. Үйлдэл бүр цэгтэй таслалаар төгсдөг.

Page 10: C++ vndsen oilgolt хичээл 1

7-р мөр: s=a+b; гэдэгт = буюу тэнцүүгийн тэмдэг хэрэглэж байгаа бөгөөд үүнийг утга олгох үйлдэл гэж ойлгох хэрэгтэй. Ө.Х: a,b хувьсагчуудийн нийлбэр утгыг s хувьсагчид авч байна гэж ойлгоно.

8-р мөр: printf() функц нь гаралт руу өгөгдлийг хэвлэх үүрэгтэй функц юм. Бичигдэх хэлбэр нь scanf() функцтай ижил бөгөөд & тэмдэг хэрэглэдэгүйгээрээ ялгаатай.

9-р мөр: Програмын үр дүнг дэлгэцэнд харахын тулд systeme(“pause”); функцийг хэрэглэлээ. Энэ нь stdlib.hтолгой файлын санд байрладаг.

10-р мөр: Үндсэн програмын төгсгөл тухайн дэд хэсэг {буюу эхлэх хаалтыг нээсэн бол } буюу хаах хаалтыг заавал бичдэг.

Page 11: C++ vndsen oilgolt хичээл 1

Жишээ 2 Hello mongolia гэсэн үгийг дэлгэцэнд хэвлэнэ үү?

#include<studio.h>

#include<stdlib.h>

int main()

{

printf(“hello mongolia\n”);

system(“pause”);

return o;

}