banking industry last

12

Upload: maagnay

Post on 28-Oct-2014

53 views

Category:

Documents


4 download

TRANSCRIPT

Page 1: Banking Industry Last
Page 2: Banking Industry Last

Банкны аж үйлдвэр

2012 оны 3 дугаар улирал

1 | Х у у д а с

Агуулга

Банкны аж үйлдвэр........................................................................................................................ 2

Хураангуй ................................................................................................................................... 2

Хөрөнгийн өсөлт ....................................................................................................................... 2

Нийт актив, пассивын бүтэц..................................................................................................... 3

Нийт хадгаламж, зээл ................................................................................................................ 4

Аймгууд дахь банкны үйл ажиллагаа ...................................................................................... 5

Чанаргүй зээлийн өнөөгийн байдал......................................................................................... 7

Чанаргүй зээлийн цаашдын хандлага ...................................................................................... 9

Хүү ............................................................................................................................................ 11

Ашигласан материал ................................................................................................................... 11

Зургийн жагсаалт

Зураг 1. Банкуудын нийт актив, түүний өсөлт ........................................................................... 3

Зураг 2. Банкны системийн актив, пассивын бүтэц ................................................................... 3

Зураг 3. Нийт хадгаламж, түүний өсөлт, бүтэц .......................................................................... 4

Зураг 4. Зээлийн өрийн нийт үлдэгдэл, түүний өсөлт ............................................................... 4

Зураг 5. Зээлийн үлдэгдэл, эдийн засгийн салбараар ................................................................ 5

Зураг 6. Аймгуудын хадгаламж, зээлийн динамик .................................................................... 6

Зураг 7. Аймгуудын хадгаламж, зээлийн үлдэгдлийн улирлын индекс .................................. 6

Зураг 8. Аймгуудын хадгаламж, зээлийн хамаарал ................................................................... 7

Зураг 9. Чанаргүй зээлийн задаргаа болон нийт зээлд эзлэх хувь ........................................... 7

Зураг 10. Чанаргүй зээл, эдийн засгийн салбаруудаар .............................................................. 8

Зураг 11. Зээлийн бүтэц, нийгмийн салбаруудаар ..................................................................... 9

Зураг 12. Чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь, нийгмийн салбаруудаар ......................... 9

Зураг 13. Хугацаа хэтэрсэн зээлийн өсөлт................................................................................ 10

Зураг 14. Хугацаа хэтэрсэн зээл, нийгмийн салбаруудаар ...................................................... 10

Зураг 15. Хүүний динамик ......................................................................................................... 11

Page 3: Banking Industry Last

Банкны аж үйлдвэр

2012 оны 3 дугаар улирал

2 | Х у у д а с

БАНКНЫ АЖ ҮЙЛДВЭР

Хураангуй

2012 оны 3 дугаар улирлын байдлаар Монголын

арилжааны банкуудын нийт хөрөнгө 10.9 их наяд

төгрөг болж 2011 оныхоос 34%, 2010 оны мөн үеэс

108% өссөн байна.

Нийт хөрөнгө дэх түргэн хөрвөх активын жин 2012

оны 3 дугаар улирлын байдлаар өмнөх оны мөн

үеэс 4.1 нэгжээр буурч 31.4% -д хүрлээ.

Нийт хадгаламжийн хэмжээ өсөх хандлагатай

байгаа ч жилийн өсөлтийн хувь нь 2011 оны 2

дугаар улирлаас хойш буурч байна.

Нийт зээл нь 2012 оны 3 дугаар улирлын байдлаар

нийт хөрөнгийн 60% -ийг эзэлж байна. Зээлийн

үлдэгдэл тасралтгүй өсч байгаа ч түүний өсөлтийн

хурд 2011 оны 4 дүгээр улирлаас эхлэн буурч

байна.

Аймгуудын хадгаламж болон зээлийн үлдэгдэл өсөх хандлагатай байна. 2012 оны 3

дугаар улирлын байдлаар аймгуудын нийт хадгаламж 701.4 тэрбум төгрөг буюу нийт

хадгаламжийн 15%, нийт зээлийн үлдэгдэл 1,542 тэрбум төгрөг буюу нийт зээлийн

23% -ийг эзэлж байна.

Сүүлийн жилүүдэд Өмнөговь, Дорноговь аймгуудын хадгаламж болон зээлийн

үлдэгдэл эрчимтэй нэмэгдэж байна.

2012 оны 3 дугаар улирлын байдлаар чанаргүй зээл нийт зээлийн 4% -ийг эзэлж

байна. Харин чанаргүй зээлийн 75% нь нэгэнт муу зээлээр бүртгэгдээд байна.

Хувийн хэвшлийн хугацаа хэтэрсэн зээл сүүлийн дөрвөн сард (7-10 сар) дараалан

өсчээ. Энэ нь 2012 оны сүүлээр чанаргүй зээл өсөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Хөрөнгийн өсөлт

2012 оны 3 дугаар улирлын байдлаар Монголын арилжааны банкуудын нийт хөрөнгө 10.9

их наяд төгрөг болж 2011 оныхоос 34%, 2010 оны мөн үеэс 108% өссөн байна.

Банкны салбарын нийт актив сүүлийн жилүүдэд тасралтгүй өсч байгаа хэдий ч жилийн

өсөлтийн хувь нь эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран хэлбэлзэж байна. Нийт

активын жилийн өсөлт дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралын нөлөөгөөр 2008 оны 4

дүгээр улирлаас огцом унаж, 2009 оны 2, 3 дугаар улирлуудад тус тус 1.8%, 1.4% болж

уналтын доод цэгтээ хүрсэн юм.

Улмаар, нийт активын жилийн өсөлт 2010 оны 2 дугаар улирлаас эхлэн тасралтгүй өссөөр

2011 оны 3 дугаар улиралд 55.6% хүрч хямралаас хойшхи хамгийн өндөр цэгтээ хүрсэн.

Харин түүнээс хойш тасралгүй буурсаар өнөөдөр нийт активын жилийн өсөлт 34%-д

хүрээд байна.

Нийт хөрөнгө ↑

Түргэн хөрвөн

хөрөнгө ↓

Зээл ↑

Хадгаламж ↑

Орон нутгийн

хадгаламж ↑

Орон нутгийн

зээл ↑

Чанаргүй зээл ↓

Хугацаа

хэтэрсэн зээл ↑

Page 4: Banking Industry Last

Банкны аж үйлдвэр

2012 оны 3 дугаар улирал

3 | Х у у д а с

Нийт активын жилийн өсөлтийн сүүлийн нэг жилийн бууралтын 52% нь зээлийн өсөлтийн

бууралт, 20% нь хөрөнгө оруулалтын өсөлтийн бууралтаас шалтгаалж байна.

Зураг 1. Банкуудын нийт актив, түүний өсөлт

Нийт актив, пассивын бүтэц

2012 оны 3 дугаар улирлын байдлаар банкны системийн нийт активын 60% -ийг зээл, 18%

-ийг бэлэн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгө, 7% -ийг үнэт цаас, 6% -ийг банк,

санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгө тус тус бүрдүүлж байна.

Харин 2012 оны 3 дугаар улирлын байдлаар нийт пассивын 9% -ийг өөрийн хөрөнгө;

харилцах болон хугацаагүй хадгаламж 31% -ийг, хугацаатай хадгаламж 30% -ийг,

банкнаас гаргасан өрийн бичиг 6% -ийг, санхүүгийн дериватив 2% -ийг тус тус бүрдүүлж

байна.

Зураг 2. Банкны системийн актив, пассивын бүтэц

Нийт хөрөнгө дэх түргэн хөрвөх активын жин 2012 оны 3 дугаар улирлын байдлаар өмнөх

оны мөн үеэс 4.1 нэгжээр буурч 31.4% -д хүрлээ.

5,264.47

8,192.72 10,968.91

0

0.1

0.2

0.3

0.4

0.5

0.6

0.7

-

2,000.00

4,000.00

6,000.00

8,000.00

10,000.00

12,000.00

I II III IV I II III IV I II III IV I II III IV I II III IV I II III IV I II III

2006 2007 2008 2009 2010 2011 2012

Нийт актив, тэрбум төгрөгөөр Жилийн өсөлт

19% 4%

6%

37%

31%

3%

Нийт активийн бүтэц, 2012 оны III улирал

Банкны нөөц

Төв банкны үнэт

цаас

Гадаад актив

Хувийн

салбараас авах

авлага

11%

54%

11%

9%

9%

6%

Нийт пассивийн бүтэц, 2012 оны III улирал

Төгрөгийн

харилцах данс

Нийт хадгаламж,

валютын

харилцах Гадаад пассив

ЗГ-ын хадгаламж

Page 5: Banking Industry Last

Банкны аж үйлдвэр

2012 оны 3 дугаар улирал

4 | Х у у д а с

Нийт хадгаламж, зээл

Нийт хадгаламжийн хэмжээ өсөх хандлагатай байгаа ч жилийн өсөлтийн хувь нь 2011 оны

2 дугаар улирлаас хойш буурч байна.

Нийт хадгаламжийн 31% -ийг хугацаагүй хадгаламж, үлдсэн 69% -ийг хугацаатай

хадгаламж эзэлж байна. Хугацаатай хадгаламжид эзлэх төгрөгийн хадгаламж 2011 оны 3

дугаар улиралд 76% байсан бол өнөөдөр 67% болж буурсан байна. Харин валютын

хадгаламжийн эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 9% өсч 2012 оны 3 дугаар улирлын

байдлаар 33% байна.

Зураг 3. Нийт хадгаламж, түүний өсөлт, бүтэц

2012 оны 3 дугаар улирлын байдлаар нийт зээл нь нийт активын 60% -ийг бүрдүүлж

байна. Нийт зээлийн үлдэгдэл тасралтгүй өсч байгаа ч түүний өсөлтийн хурд 2011 оны 4

дүгээр улирлаас эхлэн буурчээ.

Нийт зээлийн үлдэгдлийн сүүлийн 1 жилийн дундаж өсөлт 51% байна.

Зураг 4. Зээлийн өрийн нийт үлдэгдэл, түүний өсөлт

(0.30)

(0.10)

0.10

0.30

0.50

0.70

0.90

-

1,000.00

2,000.00

3,000.00

4,000.00

5,000.00

I II III IV I II III IV I II III IV I II III IV I II III IV I II III IV I II III IV I II III

2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012

Хугацаатай хадгаламж

Хугацаагүй хадгаламж

Хадгаламж, тэрбум төгрөгөөр

Хадгаламжийн өсөлт, баруун тэнхлэг

-0.10

-

0.10

0.20

0.30

0.40

0.50

0.60

0.70

0.80

-

1,000.00

2,000.00

3,000.00

4,000.00

5,000.00

6,000.00

7,000.00

8,000.00

I II III IV I II III IV I II III IV I II III IV I II III IV I II III IV I II III

2006 2007 2008 2009 2010 2011 2012

Нийт зээл, тэрбум төгрөгөөр Зээлийн жилийн өсөлт

Page 6: Banking Industry Last

Банкны аж үйлдвэр

2012 оны 3 дугаар улирал

5 | Х у у д а с

Зураг 4–т зээлийн өрийн нийт үлдэгдлийг эдийн засгийн салбаруудаар нь ангилж

харууллаа. 2012 оны 3 дугаар улирлын байдлаар бөөний болон жижиглэн худалдааны

салбар нийт зээлийн үлдэгдлийн 16% буюу бусад салбаруудаасаа хамгийн өндөр жин

эзэлж байна. Мөн үл хөдлөх, уул уурхай, барилга болон боловсруулах салбарууд бүгд

нийт зээлийн үлдэгдлийн 10% -с дээш жин эзэлдэг томоохон салбарууд юм.

Дээр дурдагдсан нийт зээлийн үлдэгдэлд өндөр жин эзэлдэг салбаруудын зээлийн өсөлт

мөн өндөр байна. Манай улсын эдийн засгийн гол салбар болох хөдөө аж ахуйн салбарын

зээлийн үлдэгдэл нийт зээлийн 3% орчмыг эзэлж байна.

Зураг 5. Зээлийн үлдэгдэл, эдийн засгийн салбараар

Нийт зээлийн үлдэгдэлд бага жин эзэлдэг санхүү, даатгал; боловсрол: цахилгааны зэрэг

салбаруудын зээлийн үлдэгдэл 2012 онд буурах хандлагатай байгааг дээрх зургаас харж

болохоор байна.

Аймгууд дахь банкны үйл ажиллагаа

Аймгуудын хадгаламж болон зээлийн үлдэгдлийн түвшин ерөнхийдөө өсөх хандлагатай

байна. 2012 оны 3 дугаар улирлын байдлаар аймгуудын нийт хадгаламж 701.4 тэрбум

төгрөг буюу нийт хадгаламжийн 15%, нийт зээлийн үлдэгдэл 1,542 тэрбум төгрөг буюу

нийт зээлийн 23% -ийг эзэлж байна.

- 500.00 1,000.00 1,500.00

Бусад

Мэргэжлийн, ШУ , техникийн үйл ажиллагаа

Усан хангамж, хог хаягдлын менежмент

Төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл …

Цахилгаан, хий, уур, агааржуулалт

Боловсрол

Хүний эрүүл мэнд ба нийгмийн үйл ажиллагаа

Мэдээлэл, холбоо

Санхүүгийн болон даатгалын үйл ажиллагаа

Захиргааны болон дэмжлэгийн үйлчилгээ

Байр, сууц болон хоол хүнсний үйлчилгээ

Хөдөө аж ахуй

Тээвэр ба агуулахын үйл ажиллагаа

Боловсруулах үйлдвэр

барилга

Уул уурхай

Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа

Бөөний болон жижиглэн худалдаа, засвар

2010Q3

2011Q3

2012Q3

Page 7: Banking Industry Last

Банкны аж үйлдвэр

2012 оны 3 дугаар улирал

6 | Х у у д а с

Зураг 6. Аймгуудын хадгаламж, зээлийн динамик

Аймгуудын хадгаламжийн үлдэгдэл болон зээлийн үлдэгдэл нь улирлын шинж чанараас

хамааран хэлбэлзэл өндөртэй байна. Энэ нь манай улсын орон нутгийн иргэдийн орлого,

зарлагын түвшин улирлын шинж

чанараас хамааран өөрчлөгддөгтэй

холбоотой юм.

Аймгуудын хадгаламжийн үлдэгдэл

жил бүрийн 2 дугаар улиралд хэвийн

үеэс 13.3 тэрбум төгрөгөөр өсдөг ба

зээлийн үлдэгдэл хэвийн үеэс 12.4

тэрбумаар буурдаг төлөв ажиглагдаж

байна. Энэ нь 4, 5, 6 дугаар саруудад

малчдын орлогын гол эх үүсвэр болох

ямааны ноолуурын орлого орж ирдэг

сарууд юм.

Харин 3 дугаар улиралд аймгуудын

хадгаламжийн үлдэгдэл хэвийн үеэс

9.9 тэрбум төгрөгөөр буурч, зээлийн

үлдэгдэл хэвийн үеэс 22.2 тэрбум

төгрөгөөр өсдөг төлөв ажиглагдаж байна. Энэ нь орон нутгийн иргэдийн зардлын

томоохон хэсэг болох оюутны сургалтын төлбөр төлдөг үе юм.

Мөн 4 дүгээр улиралд аймгуудын хадгаламжийн үлдэгдэл өсч, зээлийн үлдэгдэл буурч

байна.

2012 оны 3 дугаар улирлын байдлаар хамгийн өндөр хадгаламжтай аймгууд бол Орхон,

Дархан-Уул, Өмнөговь зэрэг аймгууд байна. Хамгийн өндөр зээлийн үлдэгдэлтэй

аймгуудад мөн Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгууд орж байна.

0%

5%

10%

15%

20%

25%

-

100.00

200.00

300.00

400.00

500.00

600.00

700.00

800.00

I III I III I III I III I III I III

2007 2008 2009 2010 2011 2012

Аймгуудын нийт хадгаламж

Аймгуудын хадгаламжийн нийт хадгаламжид эзлэх хувь

0%

5%

10%

15%

20%

25%

30%

-

200.0

400.0

600.0

800.0

1,000.0

1,200.0

1,400.0

1,600.0

1,800.0

I III I III I III I III I III I III

2007 2008 2009 2010 2011 2012

Аймгуудын нийт зээл

Аймгуудын зээлийн нийт зээлд эзлэх хувь

Зураг 7. Аймгуудын хадгаламж, зээлийн

үлдэгдлийн улирлын индекс

-15

-10

-5

0

5

10

15

20

25

1 2 3 4Тэрбум

төгрөгөө

р

Хадгаламжийн улирлын индекс

Зээлийн улирлын индекс

Page 8: Banking Industry Last

Банкны аж үйлдвэр

2012 оны 3 дугаар улирал

7 | Х у у д а с

Сүүлийн жилүүдэд Өмнөговь, Дорноговь аймгуудын хадгаламж болон зээлийн үлдэгдэл

эрчимтэй нэмэгдэж байна.

Зураг 8. Аймгуудын хадгаламж, зээлийн хамаарал

Чанаргүй зээлийн өнөөгийн байдал

Зураг 9–д банкны системийн 2000 оноос хойшхи чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх

хувийн динамикийг харуулав.

Зураг 9. Чанаргүй зээлийн задаргаа болон нийт зээлд эзлэх хувь

Говьсүмбэр

Өмнөговь

Дорноговь

Сэлэнгэ

Орхон

Дархан-Уул

-

10.0

20.0

30.0

40.0

50.0

60.0

70.0

80.0

90.0

100.0

- 20.0 40.0 60.0 80.0 100.0 120.0 140.0 160.0Хад

гал

ам

жи

йн

үл

дэг

дэл

, тэр

бум

төгр

өг

Зээлийн үлдэгдэл, тэрбум төгрөг

Аймгуудын хадгаламж, зээлийн хамаарал

Linear (Аймгуудын хадгаламж, зээлийн хамаарал)

-

0.05

0.10

0.15

0.20

0.25

0.30

0.35

0.40

I III I III I III I III I III I III I III I III I III I III I III I III I III

2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012

Хугацаа хэтэрсэн зээлийн нийт зээлд эзлэх хувь

Муу зээлийн нийт зээлд эзлэх хувь

Эргэлзээтэй зээлийн нийт зээлд эзлэх хувь

Хэвийн бус зээлийн нийт зээлд эзлэх хувь

Чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь

Page 9: Banking Industry Last

Банкны аж үйлдвэр

2012 оны 3 дугаар улирал

8 | Х у у д а с

2000 оны эхний улиралд чанаргүй зээл маш өндөр буюу нийт зээлийн 30% орчмыг эзэлж

байсан байна. Түүнээс хойш эрчимтэй буурсаар 2001 оны 4 дүгээр улиралд 6% хүрч, 2008

оны 3 дугаар улирал хүртэл тогтвортой байсан байна.

Харин 2008 онд эхэлсэн дэлхийн санхүүгийн хямралын нөлөөгөөр манай банкны

системийн чанаргүй зээл 2008 оны 4 дүээр улирлаас огцом өсч эхэлсэн ба энэ нь 2009 оны

4 дүгээр улиралд дээд цэгтээ буюу нийт зээлийн 17% хүртэл өсчээ.

Чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь хэмжээ 2011 оны сүүлчээр эргэн 6% хүртэл

буурсан ба түүнээс хойш тогтворжих хандлагатай байна.

2012 оны 3 дугаар улирлын байдлаар чанаргүй зээл нийт зээлийн 4% -ийг эзэлж байна.

Харин чанаргүй зээлийн 75% нь нэгэнт муу зээлээр бүртгэгдээд байна.

Зураг 10–т эдийн засгийн салбаруудын чанаргүй зээлийн тухайн салбарынхаа нийт зээлд

эзлэх хувийг сүүлийн гурван жилийн 3 дугаар улирлуудын байдлаар харуулав.

Зургаас харахад 2012 оны 3 дугаар улирлын байдлаар (i) Боловсрол, (ii) Уул уурхай, (iii)

Цахилгааны салбарын чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь хамгийн өндөр байна.

Мөн сүүлийн гурван жилийн байдлаар (i) Боловсрол, (ii) Усан хангамжийн салбарын

чанаргүй зээлийн түвшин өсөх хандлагатай байгаа ба бусад салбаруудын зээлийн төлөлт

сайжирч байна.

Зураг 10. Чанаргүй зээл, эдийн засгийн салбаруудаар

0.00 0.10 0.20 0.30

Бусад

Хүний эрүүл мэнд ба нийгмийн үйл …

Төрийн удирдлага ба батлан хамгаалах …

Захиргааны болон дэмжлэг үзүүлэх үйл …

Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа

Мэдээлэл, холбоо

Байр, сууц болон хоол хүнсээр үйлчлэх …

Мэргэжлийн, ШУ болон техникийн үйл …

Бөөний болон жижиглэн худалдаа, …

Санхүүгийн болон даатгалын үйл …

Барилга

Хөдөө аж ахуй

Боловсруулах үйлдвэрлэл

Усан хангамж, хог хаягдлын менежмент

Тээвэр, агуулах

Цахилгаан, хий, уур, агааржуулалт

Уул уурхай

Боловсрол

Нийт зээл

2010Q3

2011Q3

2012Q3

Page 10: Banking Industry Last

Банкны аж үйлдвэр

2012 оны 3 дугаар улирал

9 | Х у у д а с

Зураг 11–т зээлийн бүтцийг нийгмийн салбаруудаар нь харуулав.

Нийт зээлийн 55% орчмыг бизнесийн зээл эзэлж байгаа бол 44% орчмыг иргэд, өрхүүдэд

олгосон зээл эзэлж байна. Үлдсэн 1% орчмыг нийтийн салбар1 болон бусад салбарууд

эзэлж байна.

Зураг 11. Зээлийн бүтэц, нийгмийн салбаруудаар

Зураг 12–т чанаргүй зээлийн түвшинг нийгмийн салбаруудаар нь харуулав.

Нийт зээлд хамгийн өндөр жин буюу 99% ийг эзэлж байгаа (i) хувийн салбарын зээл болон

(ii) иргэд, өрхүүдэд олгосон зээлийн төлөлт сайжирч байна.

Зураг 12. Чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь, нийгмийн салбаруудаар

Чанаргүй зээлийн цаашдын хандлага

Хугацаа хэтэрсэн зээл сүүлийн дөрвөн сард дараалан өсөөд байна.

1 Public sector

54.91%

44.34%

0.42% 0.33%

Хувийн салбар

Иргэд, өрх

Нийтийн салбар

Бусад

4.45% 6.75%

1.46%

0.00%

10.00%

20.00%

30.00%

40.00%

Нийт зээл Нийтийн

салбар

Хувийн

салбар

Санхүүгийн

салбар

Иргэд, өрх Бусад

2010Q3 2011Q3 2012Q3

Page 11: Banking Industry Last

Банкны аж үйлдвэр

2012 оны 3 дугаар улирал

10 | Х у у д а с

Энэхүү өсөлтөд хувийн хэвшлийн хугацаа хэтэрсэн зээлийн өсөлт шууд нөлөөлсөн

байна. 2012 оны 7 сард хувийн хэвшлийн ХХЗ 100%, 8, 9 дүгээр саруудад харгалзан

21%, 18% өссөн байна (Зураг 14).

Зураг 13. Хугацаа хэтэрсэн зээлийн өсөлт

Хугацаа хэтэрсэн зээлийн энэхүү өсөлт 2012 оны сүүлээр2 чанаргүй зээл өсөх

эрсдэлийг бүрдүүлж байгаа юм.

Улмаар эрсдэлийн санд төвлөрөх хөрөнгийг нэмэгдүүлэх ба энэ нь ашигт ажиллагаанд

нөлөөлж, хөрөнгө оруулалтыг бууруулах эрсдэлтэй юм.

Зураг 14. Хугацаа хэтэрсэн зээл, нийгмийн салбаруудаар

2 Зээл нь хугацаа хэтэрсэн зээлд бүртгэгдсэнээс хойш 91 хоногийн дотор төлөгдөхгүй бол чанаргүй зээлд

шилждэг. Эх сурвалж: http://www.mongolbank.mn/documents/regulation/bankactive.pdf

64%

93%

-90%

-40%

10%

60%

110%

160%

-100.00

-50.00

0.00

50.00

100.00

150.00

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 1 2 3 4 5 6 7 8 9 10

2010 2011 2012

Сарын өсөлт

Жилийн өсөлт

Хугацаа хэтэрсэн зээл, тэрбум төг | Зүүн тэнхлэг

0.00

20.00

40.00

60.00

80.00

100.00

120.00

1 3 5 7 9 11 1 3 5 7 9 11 1 3 5 7 9

2010 2011 2012

Хувийн хэвшлийн ХХЗ, тэрбум төг

Иргэдийн ХХЗ, тэрбум төг

Page 12: Banking Industry Last

Банкны аж үйлдвэр

2012 оны 3 дугаар улирал

11 | Х у у д а с

Хүү

2012 оны 3 дугаар улирлын байдлаар төгрөгнийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү

11.5%, төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 18.6% байна. Валютын

хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 5.5%, валютын зээлийн жигнэсэн дундаж 14.4%

байна.

Арилжааны банкуудын зээл, хадгаламжийн хүүний зөрүү 2012 оны 3 дугаар улирлын

байдлаар 6.9% байна.

Хүүний зөрүү 2010 оны 1 сард 9.3% байсан ба түүнээс хойш ерөнхийдөө буурах

хандлагатай байснаар 2012 оны 1 сард 4.7% болсон юм. Харин 2012 оны 2 сард зээлийн

хүү огцом өссөнөөр хүүний зөрүү 7.6% -д хүрсэн ба сүүлийн саруудад буурах төлөв

ажиглагдаж байна.

Зураг 15. Хүүний динамик

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

Монголбанк. (2012). Арилжааны банкуудын нэгдсэн тайлан тэнцэл.

Монголбанк. (2012). Зээлийн тайлан.

Монголбанк. (2012). Статитсикийн бюллетень.

Монголбанк. (2012). Орон нутгийн санхүүгийн тайлан.

Үндэсний статистикийн хороо (2012). Сарын мэдээ.

Улирлын индекс тооцох аргачилал

***

3

4

5

6

7

8

9

10

11

12

0

5

10

15

20

25

30

I II III

IV V VI

VII

VII

I

IX X XI

XII I II III

IV V VI

VII

VII

I

IX X XI

XII I II III

IV V VI

VII

VII

I

IX X XI

XII

2010 2011 2012

Хадгаламжийн жигнэсэн дундаж хүү

Зээлийн жигнэсэн дундаж хүү

Хүүний зөрүү, Баруун тэнхлэг