power energy and electrification
Post on 03-Apr-2015
310 Views
Preview:
TRANSCRIPT
МОНГОЛ УЛСНЫ СТАНДАРТ Ангилалтын код 01.040.27
Эрчим хүч ба цахилгаанжуулалт. Нэр томъёо, тодорхойлолт
Power energy and electrification. Terms and definitions
MNS 2919: 2003
Стандартчилал, хэмжилзүйн үндэсний Зөвлөлийн 2003 оны 12-р сарын 25-ны
өдрийн 86 дугаар тогтоолоор батлав.
Энэхүү стандарт нь 2004 оны 02-р сарын 01-ээс эхлэн хүчинтэй.
1 Хамрах хүрээ Энэхүү стандартаар эрчим хүчний салбарын (эрчмийн аж үйлдвэрийн) цахилгаанжуулалттай холбогдолтой нэр, томъёо, тодорхойлолтыг тогтооно.
Ерөнхий ухагдахуун
1. Эрчим (энерги) Energy
Физикт авч үзэж байгаа материйн янз бүрийн хөдөлгөөний ерөнхий тоо хэмжээ. ТАЙЛБАР:Өөр чанартай янз бүрийн хэлбэрийн хөдөлгөөний тоон үзүүлэлтээр илэрхийлэхийн тулд эрчмийг олон төрөлд хуваана. Жишээ нь: механик эрчим, дотоод эрчим, гравитац (бүх ертөнцийн таталцал)-ийн эрчим, цахилгаан, соронзон эрчим, цөмийн эрчим гэх мэт.
2. Эрчим хүч Power energy
Эрчмийн нөөц болон янз бүрийн эрчим хүчийг үйлдвэрлэх, боловсруулах, дамжуулах, хуваарилах, хуримтлуулах, хэрэглэх үйл ажиллагааны явцыг хамарсан эдийн засгийн дэд бүтэц ба шинжлэх ухаан техникийн салбар.
3. Цахилгааны (эрчим хүчний) аж үйлдвэр
Power industry
Цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх, ашиглах, боловсронгуй болгож өргөжүүлэх үндсэн дээр улс орныг цахилгаанжуулах асуудлыг эрхлэх дэд бүтцийн эрчим хүчний салбар.
4. Дулааны (эрчим хүчний) аж үйлдвэр
Thermal power industry
Дулааны эрчим хүчийг үйлдвэрлэх, ашиглах түүнийг өөр төрлийн эрчимд шилжүүлэх асуудлыг эрхлэх дэд бүтцийн эрчим хүчний салбар.
5. Усны эрчмийн аж үйлдвэр Hydro power industry
Усны нөөцийн механик эрчмийг цахилгааны эрчим хүч гаргаж авахад зориулалтаар хувиргах, ашиглах асуудлыг эрхлэх дэд бүтцийн эрчим хүчний салбар.
6. Цөмийн эрчмийн аж үйлдвэр
Nuclear power industry
Цөмийн эрчмийг дулаан, цахилгаан үйлдвэрлэхэд зориулан хувиргах, ашиглах асуудлыг эрхлэх дэд бүтцийн эрчим хүчний салбар.
7. Эрчим (цахилгаан) хүчний хангамж
Power electricity supply
Хэрэглэгчийг цахилгаанаар хангах үйлдэл, үйл ажиллагааны нэгдэл.
8. Дулаан хангамж Heat supply
Хэрэглэгчийг дулаанаар хангах үйлдэл, үйл ажиллагааны нэгдэл.
MNS 2919 : 2003
9. Төвлөрсөн цахилгаан хангамж
Centralized electrical supply
Эрчим хүчний (цахилгаан) системээс хэрэглэгчийг цахилгаанаар төвлөрүүлэн хангах арга, зарчим.
10. Төвлөрсөн бус цахилгаан хангамж.
Non centralized electrical supply
Эрчим хүчний (цахилгаан) системтэй холбогдоогүй салангид буюу бие даасан эх үүсвэрээс хэрэглэгчийг цахилгаанаар хангах арга, зарчим.
11. Төвлөрсөн дулаан хангамж Centralized heat supply
Дулааны нэг буюу түүнээс илүү тооны (дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэх) эх үүсвэрээс хэрэглэгчийг нэг ерөнхий дулаан дамжуулах шугам сүлжээгээр дамжуулан дулаанаар хангах систем буюу үйл ажиллагаа.
12. Төвлөрсөн бус дулаан хангамж
Non centralized heating supply
Дулаан дамжуулах нэг ерөнхий шугам сүлжээнд холбогдоогүй, бие даасан (бага чадлын) эх үүсвэрээс хэрэглэгчийг дулаанаар хангах систем буюу үйл ажиллагаа.
13. Цахилгаанжуулалт Electrification
Улс ардын аж ахуй, эдийн засгийн бүх салбар, хүн ам, ахуйн хэрэглээнд цахилгаан төхөөрөмж, хэрэгслийг өргөнөөр нэвтрүүлэх, тэдгээрийг үйлдвэрлэх, ашиглах, цахилгаанаар хангах үйл ажиллагаа.
14. Дулаанжуулалт Heating
Технологийн нэгдмэл орчинд цахилгаан, дулааныг хамтатган үйлдвэрлэх төвлөрсөн дулаан хангамжийн үйл ажиллагаа буюу дулаан цахилгааны төв, дулааныг дамжуулж, түгээх сүлжээний нэгдэл.
15. Эрчим хүчний систем Power energy system
Цахилгаан, дулааны эрчим хүчийг (хослон) үйлдвэрлэх, дамжуулах, хувиргах, хуваарилах зориулалттай технологийн нэгдмэл үйл ажиллагаа явуулах эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламж, шугам сүлжээний нэгдэл.
16. Цахилгаан эрчмийн систем Power electrical system
Цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх, дамжуулах, хуваарилах зориулалтай цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмж, цахилгаан станцын нэгдэл.
17.Цахилгаан хэрэглээний бүтэц
Electrical consumption structure
Цахилгааны нийт хэрэглээг хэрэглэгчийн төрлөөр салгаж, хэрэглээний хувь хэмжээгээр ангилах үйл явц буюу зарчим. Тухайлбал: Аж үйлдвэрийн, худалдааны, төсвийн байгууллагын, ахуйн зориулалттай гэх мэт.
18.Цахилгаан станцын суурилагдсан чадал
Installed capacity of (electrical) power stations
Төсөл буюу ажиллагаанд байгаа нэгэн төрлийн хүчний ба ажлын машины үнэмлэхээр өгөгдсөн хэвийн чадлын нийлбэр. ТАЙЛБАР: Цахилгаан станцын нийт хүчин чадлын бүтцийг тэдгээрийн төрөл, агергатуудын бүтэц, маягаар нь ангилж, тэдгээрийн тоо хэмжээгээр тодорхойлно. Эрчим хүчний тоноглолын суурилагдах чадлыг улсын, аймаг, орон нутаг, дулааны ба усан цахилгаан станцын гэж ангилна.
19.Эрчим хүчний баланс Power energy balance
Эрчим хүчээр хангагдаж байгаа бүс нутаг буюу аж ахуйн аль нэг салбар, үйлдвэрийн газар, тоног төхөөрөмжийн хувьд үйлдвэрлэх, ашиглах, алдагдах эрчим хүч, түүний нөөцөөр нь гаргах түлш-эрчим хүчний нэгдсэн ангилал.
20.Цахилгааны эрчмийн чанар Quality of electrical energy
Цахилгаан эрчим хүчний чанар нь стандартын хэвийн (нэрлэсэн) утгатай тохирч байх хэмжээ буюу тухайн байдал.
21.Цахилгаан эрчмийн хувиргалт
Energy transformation
Гүйдлийн төрөл, хүчдэл, давтамж буюу фазын тоог өөрчлөх буюу хувьсгах үйлдэл, үйл ажиллагаа.
2
MNS 2919 : 2003 22.Цахилгаан (дулааны)
эрчмийн хэрэглэгч Consumer of electrical (heat)
energy
Эрчим хүчээр хангах гэрээнд эрчим (цахилгаан, дулаан)-ийг худалдан авах эрхтэй оролцож байгаа иргэн ба хуулийн этгээд. ТАЙЛБАР: Цахилгаан (дулаан) хэрэглэгчийг шугам сүлжээнд холбогдсон, тэндээс цахилгаан (дулаан)-ыг хэрэглэх үйлдвэр аж ахуйн газар, байршлын хувьд тусгаар орших үйлдвэр цех, барилгын талбай, орон сууц, ахуйн хэрэглэгч гэж ангилна.
23. Ачаалал тохируулах хэрэглэгч
Load adjustable consumer
Ачааллын горим нь эрчим хүчний системийн буюу цахилгаан ачааллын оргил үеийн цахилгааны (дулаан) хэрэгцээг хязгаарлах, мөн минимум ачаалалтай бага ачааллын үеийн цахилгаан, дулааны хэрэгцээг нэмэгдүүлэх зорилгоор системийн ачааллыг тохируулахад оролцож буй цахилгаан, дулааны бүлэг хэрэглэгчид.
24. Эрчим хүчээр хангагч Power supply organization
Эрчим хүчний зохицуулалттай, эсвэл эрчим хүчний зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд.
25. Эрчмээр хангах байгууллагын захиалагч
Consumer of power supply organization
Эрчим хүчний тоног төхөөрөмж нь эрчмээр хангах байгууллагын цахилгааны (дулаан) шугам сүлжээнд холбогдсон хэрэглэгч болон бүлэг хэрэглэгчийн бүрдэл.
Эрчим (эрчим хүч)-ийн төхөөрөмжийн үндсэн төрөл
26. Эрчим (эрчим хүчний)-ийн
төхөөрөмж Power energy equipment
Эрчмийг үйлдвэрлэх, хувиргах, дамжуулах, хуримтлуулах, хэрэглэх зориулалттай технологийн харилцан холбоо бүхий тоног төхөөрөмж.
27. Цахилгаан төхөөрөмж Electrical equipment
Цахилгаан эрчмийг үйлдвэрлэх, хувиргах, дамжуулах, хуримтлуулах хэрэглэх зориулалттай хоорондоо харилцан холбоо бүхий тоног төхөөрөмж.
28. Эрчим (эрчим хүчний)-ийн хангамж (цахилгаан, дулаан хангамж)-ийн систем Energy (electrical, heating) supply system
Аймаг, бүс нутаг, үйлдвэрийн газрыг (цахилгаан дулааны) эрчим хүчээр хангах харилцан холбоо бүхий төхөөрөмж, байгууламжийн нэгдэл.
29. Цахилгаан станц Power station
Цахилгаан эрчмийг дангаар буюу цахилгаан, дулааны эрчмийг хослон үйлдвэрлэх зориулалттай эрчим (эрчим хүчний)-ийн төхөөрөмж буюу бүлэг тоног төхөөрөмж, шугам сүлжээ, барилга байгууламжийн нэгдэл.
30. Дулааны цахилгаан станц Thermal power station
Түлшний (шаталтын) химийн эрчмийг цахилгаан буюу дулааны эрчим хүч болгон хувиргах зориулалттай цахилгаан, дулаан үйлдвэрлэх тоног төхөөрөмж бүхий техник-технологийн нэгдэл.
31. Атомын цахилгаан станц Nuclear power station
Атомын цөмийн задралын эрчмийг цахилгаан буюу дулааны эрчим хүч болгон хувиргах зориулалттай техник-технологи бүхий дулааны цахилгаан станц.
32. Газрын гүний цахилгаан станц
Geothermal power station
Газрын гүний усны дулааны эрчим хүчийг цахилгаан буюу дулааны эрчим хүч болгон хувиргах зориулалттай нэгэн төрлийн дулааны цахилгаан станц.
33. Усан цахилгаан станц Hydropower station
Усны урсгалын механик эрчмийг цахилгаанд хувиргах зориулалттай тоног төхөөрөмж, шугам сүлжээ, барилга байгууламжийн нэгдэл.
34.Цахилгаан сүлжээ Electrical network
Цахилгаан эрчим хүчийг дамжуулах, хуваарилах, хувьсгах, түгээх зориулалттай цахилгаан дамжуулах шугам, хувьсгах төхөөрөмжийн нэгдэл.
3
MNS 2919 : 2003
35. Цахилгаан түгээх сүлжээ Electrical distribution network
Цахилгаан дамжуулах сүлжээний дэд станцаас хэрэглэгчийн тоног төхөөрөмж (оруулах байгууламж) хүртэлх цахилгаан хуваарилах шугам, дэд станц.
36.Цахилгаан дамжуулах шугам Electrical transmission line
Цахилгаан дамжуулах зориулалт бүхий өндөр хүчдэл (35, 110 кВ ба түүнээс дээш)-ийн шугам, дэд станц, түүнчлэн энэхүү сүлжээнд холбогдох, эсвэл техник, технологийн хувьд энэ сүлжээнд хамрах шаардлагатай бусад хүчдэлийн шугам, дэд станц. ТАЙЛБАР:Цахилгаан эрчмийг алс зайд дамжуулахын тулд цахилгаан станц, дэд станцаас үйлдвэрлэсэн буюу хувиргасан цахилгааныг гадагш дамжуулах зориулалттай шугамын байгууламж, тоног төхөөрөмжийн нэгдэл.
37.Цахилгаан дамжуулах агаарын шугам
Over head electric line
Модон, төмөр (металл) ба төмөр бетон тулгуур дээр тусгаарлагч (хэлхүүр)-аар дүүжилж тогтоосон дамжуулах утас бүхий ил зайд тулгуурын тусламжтай агаараар тавигдсан цахилгаан дамжуулах шугам.
38.Цахилгаан дамжуулах кабель шугам
Electrical transmission cable
Бат бэх тусгаарлах бүрээс буюу хуягласан бүрээстэй, эсвэл тусгаарлах хоолойд сүвлэж тавих, төрөл бүрийн тусгаарлагатай тогтоогч, төгсгөлийн болон завсрын муфт, бэхэлгээ бүхий нэг буюу хэд хэдэн дамжуулах утсаас бүрдэл болох цахилгаан дамжуулах шугамын төрөл буюу газар доогуур цахилгаан дамжуулах байгууламж.
39.Цахилгааны (трансформатор) дэд станц
Electrical (transformer) substation
Цахилгаан эрчим (эрчим хүчний)-ийн үндсэн параметр (хүчдэл, давтамж, гүйдлийн төрөл)-ыг хувиргаж, хуваарилах зориулалтай цахилгаан тоног төхөөрөмжийн нэгдэл.
40.Цахилгааны нэгдсэн сүлжээ Power grid (Electric power
pool)
Улс, аймаг, орон нутаг, хэрэглэгчийн дэвсгэр нутаг дээрх цахилгаан станц, цахилгааны дэд станц, хуваарилах байгууламжийг хооронд нь холбосон цахилгаан дамжуулах шугам, цахилгаан станц, дэд станцын нэгдэл. ТАЙЛБАР:Хоёр ба түүнээс дээш аймгийн төвийг хамран цахилгаан хангамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хоорондоо холбогдох эх үүсвэр, дамжуулах ба түгээх сүлжээ.
41.Дулааны шугам сүлжээ Heating network
Дулааны эрчмийг хэрэглэгчид дамжуулах, хуваарилах зориулалттай дулаан дамжуулах шугам, тоног төхөөрөмж, байгууламжийн нэгдэл.
42. Дулаан дамжуулах сүлжээ Heating transmission network
Эрчим хүчний эх үүсвэр (цахилгаан станц, ДХБ)-ээс дулаан хуваарилах төв (ДХТ) хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмжийн нэгдэл. Дулаан хуваарилах төвөөс дулааны хэрэглэгчийн шугам сүлжээний оролт хүртэлх шугам тоног төхөөрөмжийн нэгдлийг дулаан түгээх сүлжээ гэнэ.
42.Цахилгаан тоног төхөөрөмж Electrical equipment
Цахилгаан эрчмийг өөр төрлийн эрчимд хувиргаж ашиглах, бодит ажил хийх зориулалтын төхөөрөг бүхий байгууламж.
43.Цахилгаан технологийн байгууламж
Electrical technology device
Цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэлийн технологид (гагнуур, дулаацуулга, гэрэл) шууд хэрэглэх зориулалтай тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, холбогдох байгууламж.
Эрчим (эрчим хүч)-ийн тоног, төхөөрөмжийн ажиллагааны үндсэн горим ба параметр
4
MNS 2919 : 2003 44.Эрчмийн төхөөрөмжийн
ажиллагааны горим Operating condition (regime) of
energy equipment
Эрчим хүчний тоног төхөөрөмжид тухайн процесст харгалзах параметрийн хугацааны өөрчлөлтийн утгаар түүний хувьслыг илэрхийлэх үйл явц.
43.Хэрэглэгчийн ачаалал Consumer loading
Хугацааны тухайн агшинд түүний мэдлийн эрчим хүчний тоног төхөөрөмжийн холбогдох сүлжээнээс хэрэглэж буй цахилгаан чадал буюу дулааны тоо хэмжээ.
44.Цахилгаан төхөөрөмж (хэрэгсэл)-ийн чадал
Capacity of electrical equipment (appliances)
Өгөгдсөн хугацааны тодорхой агшинд цахилгаан генератораас эрчим хүчний хүлээн авагч, хэрэглэгчид өгч байгаа актив (бодит) чадал ба түүний шугам сүлжээнд гарах алдагдлын нийлбэр үзүүлэлт.
45.Хэрэглэгчийн эрчмийн төхөөрөмжийн ачааллын график
Load curve (loading schedule) of consumer energy equipment
Хэрэглэгчийн эрчим хүчний тоног, төхөөрөмжийн ачааллын хугацаанаас хамааран өөрчлөгдөх муруй. ТАЙЛБАР: Эрчим хүчний системийн хувьд цахилгаан дулааны ачааллыг бодит хэрэглээнээс хамааруулан тооцоолох хоног, сар, жилийн өөрчлөлтийн хугацаанаас хамаарсан муруйг ойлгоно.
46.Хэрэглэгчийн эрчмийн төхөөрөмжийн ачааллын (чадал) үргэлжлэх график
Continuous loading curve (schedule) of consumer energy equipment
Тогтоосон хугацаанд эрчим хүчний төхөөрөмжийн ачааллын өгөгдсөн утга ба түүний үргэлжлэх хугацаанаас хамааран өөрчлөгдөх ачааллын муруй. Тайлбар: Тогтоосон хугацааг жил, сар, хоногоор авч болно.
47.Эрчмийн төхөөрөмжийн дээд ачаалал
Maximum load of energy equipment
Тогтоосон хугацаанд эрчим хүчний тоног төхөөрөмжийн сүлжээнээс авах ачааллын максимум утга. Тайлбар: Тогтоосон хугацааг хоног, долоо хоног, сар, жилээр авч болно.
48.Цахилгаан станцын суурь (тогтмол) горим
Basic condition and regime of power station
Тогтоосон хугацаанд цахилгаан станцын хүчний тоноглолын тогтмол чадлаар ажиллах чадвар, түүний үргэлжлэх хугацаа.
49.Цахилгаан станцын хувьсах (маневрлах) горим
Controllable (operating) condition(s) and regime of power station
Тогтоосон хугацаанд цахилгаан станцын (хүчний тоноглолын) хувьсах чадлаар ажиллах боломж, түүний үргэлжлэх хугацаа.
50.Цахилгаан төхөөрөмжийн суурилагдах хүчин чадал
Installed capacity of electrical equipment
Төхөөрөмжийн техникийн нөхцөл буюу түүний үнэмлэхэнд заасны дагуу цахилгаан төхөөрөмжийн удаан хугацаанд хэт ачаалалд орохгүй ажиллаж болох максимум бодит чадлын хэмжээ.
51.Агергатын (цахилгаан станцын) чадлын хязгаарлалт
Capacity limiting of aggregate (power station)
Агергат (цахилгаан станц)-ын суурилагдсан чадал нь тодорхой нөхцөл байдлаас шалтгаалж дутуу ачаалах горим.
52.Агергат (цахилгаан станц)-ын бэлэн байгаа чадлын ялгавар
Difference operative capacities оf aggregate (power station)
Агергат (цахилгаан станц)-ын нэрлэсэн чадал ба чадлын хязгаарлалтын зөрүүгээр тодорхойлогдох боломжит чадлын хэмжээ.
53.Цахилгаан станцын ажлын чадал
Working capacity of power station
Цахилгаан станцын шаардлагатай чадал ба засварт байгаа төхөөрөмжийн чадлын нийлбэрийн зөрүү буюу цахилгаан станцын бэлэн байгаа чадал.
5
MNS 2919 : 2003
54.Цахилгаан станцын бэлтгэл
чадал Reserve capacity of power
station
Цахилгаан тоноглолын ажлын чадлаас илүү гарсан буюу тухайн хугацаанд цахилгаан үйлдвэрлэх үйл ажиллагаанд оролцохгүй байгаа халуун буюу хүйтэн нөөцөд (бэлтгэл)байх чадлын хэмжээ. ТАЙЛБАР:Шаардлага гарсан үед хугацаандаа ажиллагаанд залгаж болох хүчний тоноглолыг бэлтгэл тоног төхөөрөмж гэнэ.
55.Цахилгаан тоноглолын залгагдах чадал
Switching (operating) capacity of power electric power equipment
Цахилгаан шугам сүлжээнд холбогдох хэрэглэгчийн цахилгаан хэрэгслийн ба трансформаторын дэд станцын дамжуулах ба түгээх сүлжээнээс авах тооцооны их ачаалал.
56.Хэрэглэгчийн эрчмийн төхөөрөмжийн ачааллын графикийн жигд бусын коффициент
Loading irregularity’s coefficient customer’s energy equipment
Тогтоосон хугацаанд авч байгаа ба авсан хэрэглэгчийн цахилгаан ачааллын графикийн чадлын босоо тэнхлэг дээрх минимум утгыг түүний максимум утганд харьцуулсан харьцаа.
57Хэрэглэгчийн эрчмийн төхөөрөмжийн ачааллын графикийн дүүргэлтийн коффициент
Loading fulfillment coefficient of consumer’s energy equipment (load factor of unit)
Тогтоосон хугацаанд хэрэглэгчийн авч байгаа ба авсан цахилгаан ачааллын графикийн арифметикийн дундаж утгыг максимум ачааллын утганд харьцуулсан үзүүлэлт.
58.Эрэлт хэрэгцээний коффициент
Demand supply coefficient
Эрчмийн хэрэглэгчид ба хүлээн авагчийн тухайн хугацааны их ачааллын давхцсан хэрэгцээний хэмжээг тэдгээрийн хэвийн чадлын нийлбэрт харьцуулсан харьцаа.
59.Ачаалал давхцах коффициент
Coefficient of load overlap
Хэрэглэгчийн эрчмийн төхөөрөмжийн их ачааллын тодорхой хугацаанд давхцах хэмжээг тэдгээр төхөөрөмжийн максимум ачааллын хэмжээнд харьцуулсан харьцаа.
60.Цахилгаан станцын суурилагдсан чадал ашиглалтын үзүүлэлт Parameter of operating installed capacity of power station
Цахилгаан станцын тодорхой хугацаанд үйлдвэрлэх чадал ба цахилгааны хэмжээг тухайн хугацаанд харгалзуулан станцын суурилагдах чадалд харьцуулсан үзүүлэлт. Тайлбар: Ашиглалтын үзүүлэлт нь гол төлөв жилийн цагт хуваасан дундаж ачааллын утгаар хэмжигдэнэ.
61.Цахилгаан төхөөрөмжийн суурилагдсан чадал ашиглалтын коффициент
Operating installed capacity of electrical equipment
Тодорхой хугацааны туршид хэрэглэгчийн залгагдах чадлын арифметикийн дунджийг тухайн төхөөрөмжийн суурилагдсан хэвийн (нэрлэсэн) чадалд харьцуулсан харьцаа.
62.Эрчим хүчний хэрэглэгчийн ээлжийн коффициент
Shift coefficient of energy consumer
Тухайн байгууллагын жилд хэрэглэсэн цахилгааны хэмжээг уг байгууллагын цахилгаан хэрэглээний харьцуулсан жишмэл утганд харьцуулсан үзүүлэлт. Тайлбар: Хэрэглээний жишмэл утга гэдэг нь максимум цахилгаан ачаалалтай ээлж бүтэн жилийн турш ажиллахад хэрэглэх цахилгааны тоо хэмжээ болно.
63.Цахилгаан шугам сүлжээний цэгүүд дэх хүчдэлийн түвшин
Voltage level at electrical network mode
Цахилгаан шугам сүлжээний тухайн цэгүүд дэх хүчдэлийн цаг хугацааны буюу хэд хэдэн зангилааны дундаж утга.
ТӨГСӨВ.
6
top related