dulaani hudulgur tsahilgaan stants

Post on 20-Jun-2015

4.800 Views

Category:

Documents

1 Downloads

Preview:

Click to see full reader

DESCRIPTION

дулааны хөдөлгүүр

TRANSCRIPT

Free Powerpoint TemplatesPage 1

Хичээлийн сэдэв: Дулааны хөдөлгүүр

Зорилго: Дулааны хөдөлгүүрийн болон цахилгаан станцын үр ашиг, энергийн хувиралын талаар мэдлэг эзэмших

Зорилт: Хөдөлгүүрийн эд ангиудыг нэрлэх, өмнөх мэдлэгээ сэргээх. Дулааны болон хийн талаар өмнө үзсэн мэдлэгээ ашиглан энергийн хувиралд дүгнэлт хийх.

Free Powerpoint TemplatesPage 2

9-р ангийн мэдлэгээ сэргээх:

1. Сорох горим (Бүлүүр доошлоход оролтын хавхлаг нээгдэж бензин агаарын шатах хольц цилиндрт орж ирнэ. )

2. Шахах горим. ( Бүлүүр дээшлэхэд оролтын хавхлаг хаагдаж хольц шахагдан хална. )

3.Ажлын горим. (Очлуур оч хаяж хольц шатахад хий тэлж бүлүүр ажил хийнэ. )

Free Powerpoint TemplatesPage 3

4.Гаргах горим. (Гаргах хавхлаг онгойж бүлүүр инерцээрээ шатсан хийг шахаж гаргана. ) Энэ маягаар Отто хөдөлгүүр ажилладаг. Николаус Агвуст Отто (1832-1891) 1876 анх 4 тактын Отто загварын хөдөлгүүрээ зохион бүтээж патент авчээ.

Free Powerpoint TemplatesPage 4

Харин Германы эрдэмтэн Карл Бенз 1879 онд хоёр цлиндрт Отто маягийн дөрвөн тактын хөдөлгүүртэй анхны автомашиныг зохион бүтээжээ.

Free Powerpoint TemplatesPage 5

Түүний дараа Отто загвартай төстэй бас нэгэн хөдөлгүүрийг зохиосон хүн бол Р.Дизель юм. Тэрээр 1893 онд дизель түлшээр ажилладаг хөдөлгүүртээ патент авчээ.

Түүний хөдөлгүүрийн зарчим нь Отто хөдөлгүүртэй маш төстэй юм. Хамгийн гол ялгаа нь бүлүүр хийг шахахдаа эзэлхүүнийг 1/16 болтол шахдаг харин Отто хөдөлгүүр бол 1/6 болтол шахдаг. Тийм учраас хийн температур маш өндөр халдаг. Үүнийг ашиглан дизель хөдөлгүүр сорох гормын үед зөвхөн агаар сорж аваад түүнийгээ шахан өндөр халаадаг.

Free Powerpoint TemplatesPage 6

Яг энэ үед түлшийг халуун цилиндрт шахан оруулахад өөрөө асан шатдаг. Тиймээс шаталт явагдан ажлын горимд орно. Ийм процесс давтагдан ээлж дараагаар ажиллах хэд хэдэн цилиндртэй хөдөлгүүр байж болдог.

Дараах зурагт Отто болон Дизель хөдөлгүүрийн шахалтын зэргийг харцуулан үзүүлэв.

Free Powerpoint TemplatesPage 7

Хөдөлгүүр ажиллаж байхдаа байнга шаталт явуулж байдаг тул эд ангиуд маш их хална. Тийм учраас тусгай хөргөөх систем ажиллаж байдаг. Өөрөөр хэлбэл шатхуунаас ялгарах энергийн нэг хэсэг хөдөлгүүрт механик ажил болж бусад хэсэг нь хөргөлтийн систем болон яндангаар гадагш ялгарч орчны агаарт шилжиж байдаг байна. Энергийн хувирлын диаграмийг авч үзвэл:

Free Powerpoint TemplatesPage 8

Нийт энергийн 70% нь хөргөлтийн систем болон яндангаар алдагдана..

6% нь цахилгааны энерги болж гэрэл асаах гэх мэт зарцуулагдана.

Үлдсэн 24% нь механик ажилд зарцуулагдана.

Free Powerpoint TemplatesPage 9

Эдгээр хөдөлгүүрүүд өнөө үед бидний амьдралд маш их ашиглагдаж байна.

Ер нь дулааны хөдөлгүүр 1550-иад оноос анх үүсэлтэй бөгөөд он цаг өнгөрөх тусам хөгжин боловсронгуй болж байжээ. Гол зарчим бол дулааны энергээр хийг тэлүүлэн ажил хийлгэх процесс юм. Энэ талаар хүүхдүүд та бүхэн хялбар туршилт хийж сонирхоорой. (туршилт хийхдээ ашиглах,анхаарах зүйл: Хоосон сав, тариур, резин шар ашиглан савыг халааж дотрох агаарыг тэлүүлж болно.)

Free Powerpoint TemplatesPage 10

1816 онд Роберт Стирлинг халуун агаараар ажиллагч хөдөлгүүрийн патентыг авчээ. Энэ хөдөлгүүр нь ямарч төрлийн түлшээр ажиллаж болох бөгөөд ажиллах зарчмыг авч үзье. Хоорондоо холбоо бүхий халуун болон хүйтэн цилиндрүүд агаарыг халааж тэлүүлэх, хөргөөж агшаах үзэгдэлд оруулдаг.

Free Powerpoint TemplatesPage 11

Иймд бүлүүрүүд давших хөдөлгөөн хийж эргэлдэгч булыг механик хөдөлгөөнд оруулдаг. Энэ зарчмаар түлшийг шатаан дулааны энергийг хөдөлгүүрт тасралтгүй өгч нөгөө талаар хөргүүр байнга ажиллаж байвал процесс үргэлжилсээр байдаг. Иймд бүлүүрүүд давших хөдөлгөөн хийж эргэлдэгч булыг механик хөдөлгөөнд оруулдаг. Энэ зарчмаар түлшийг шатаан дулааны энергийг хөдөлгүүрт тасралтгүй өгч нөгөө талаар хөргүүр байнга ажиллаж байвал процесс үргэлжилсээр байдаг.

Free Powerpoint TemplatesPage 12

Энергийн хувирлын талаас авч үзвэл :

Халаагуураас ирсэн энергийн нэг хэсэг нь механик ажил болоод үлдсэн хэсэг нь хөргүүрт шилжиж байна. Халаагчийн өгсөн энергийн хэдэн хувь нь ажил болж байгааг тооцоолбол: Халаагуураас өгсөн Q1-100% гэвэл механик ажил нь А - x% гэе. Эндээс x-г олбол X=A/ Q1100% болно.

Free Powerpoint TemplatesPage 13

Харин ажлыг диаграмаас олбол: A=Q1 - Q2

үүнийг дээрх томьёнд орлуулбал

A=Q1 – Q2/Q1100% болно. Үүнийг хөдөлгүүрийн ашигт үйлийн коэффициент гэдэг.

Free Powerpoint TemplatesPage 14

Дулааны цахилгаан станц. Сурагч та бүхэн 9-р ангидаа ДЦС талаар

ерөнхий мэдлэг эзэмшсэн байгаа тул энэ удаа бид зөвхөн энергийн хуваарилалт талаас нь авч үзье.

Free Powerpoint TemplatesPage 15

Free Powerpoint TemplatesPage 16

Станц бидэнд энергийг хүргэх явцад алдагдалд орж байдаг нь анзаарагдаж байгаа байх. Хамгийн сайн нөхцөл бүрдсэн үед үр ашгийн коэффициентийг хүснэгтээр харуулья.

Хөдөлгүүр А.Ү.К

Бензин 24%

Дизель 36%

Уурын турбин 25%

Цахилгаан станц 47%

Хүснэгтээс ажиглахад дулааны хөдөлгүүрүүд үйлдвэрлэх гол зорилгодоо бага хэсгийг зориулж бусад хэсгээ үр ашиггүй үрэгдүүлж байдаг ажээ. Инженерүүд энэ үр ашгийг илүү дээшлүүлэхээр хичээж ажиллаж байна.

Free Powerpoint TemplatesPage 17

Анхаарал хандуулсанд баярлалаа.

top related