түүх музей – ii

Post on 22-Jun-2015

309 Views

Category:

Documents

5 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

Түүх музей – II 1-р баг

Сэдэв:Монголын соёлын цаг хугацаа ба орон зайн онцлог түүний үнэт зүйл болох нь

Цаг хугацаа Юмс үзэгдлийн цаг

хугацаа үйл явцын “эрт” “орой” юмуу нэгэн зэрэг болж буйг илэрхийлдэг философи ойлголтыг цаг хугацаа гэдэг. Мөн юмс үзэгдэл үйл явцын халагдаж, солигдох, өөрчлөгдөх шинжийг бас илэрхийлдэг.

Абсолют онолыг баримтлагчид цаг хугацааг орчлон дотор нь оршиж, өөрчлөлт явагдаж байдаг тусгай сав шиг зүйл, түүний оршихуй хийгээд шинж чанар нь физик орчлонгоос хамааралгүй гэж үздэг.

Харьцангуй онол Цаг хугацаанд явагдаж

буй үйл явдлыг хүн өнгөрсөн, одоо, ирээдүйн ойлголтонд оруулдаг. Үүнийг зарим филосифичид оюун ухаанаас хамааруулан харин зарим нь цаг хугацааг хүртэхүйгээс хамааралгүй өнгөрсөн, одоо, ирээдүй, гэдэг бол ертөнцийн объетив шинж гэж үздэг байна.

Ардын аман зохиолын ертөнцийн гурав Төрсний эцэст үхэх үнэнХураасны эцэст дуусах

үнэнХурсны эцэст тарах үнэн- Хүн залуугаараа

байдаггүй - Хүлээс чангаараа

байдаггүй- Хөвд ногооноороо

байдаггүй

Юмсын урт, өргөн, талбай, харилцан байршил, зэрэгцэн оршихуй,эзлэхүүн, өнцгийн хэмжээ, баруун, зүүн, хойд, урд, дээр, доор гэх мэт шинжүүдийн нийлбэр шинжийг орон зай гэж нэрлэдэг.

А.Ригль ертөнцийг үзэх үзэлийг янз бүрийн обектив шинжүүдэд ерөнхий дүр төрхүүдээр нь байрлуулах замаар тогтоосон том хэмжээний орон зай мөн хэмээн үзсэн байдаг.

Домогзүйн оронзайн хэдэн шинжийг дурьдвал санаалаг хийгээд бодлог(эд өлгөөр дүүрсэн ), эмхлэг хийгээд цаг хугацаатайгаа нэгдмэл, тоо тоололтойгоо холбоотой, сансар ертөнцийн тодорхой хэсэгтэй байдаг.

Орон зайн олон хэмжээсийн бэлгэдэл гэдэг нь зүг чигийн бэлгэдэл гэж хэлж болно. Оронзайг цаг хугацаанаас салгаж авч үзэж болдоггүй хэмээн олон эрдэмтэд үздэг байна.оронзай бол бүхий л хэмжээ, бүхий л зүг чигийг тэмдэглэгч нь болж өгдөг.

Ардын аман зохиолд оронзайн талаар илрэх нь

Эрт урьдын цагт ах дүү хоёр ан авлаж яваад нэгэн хүнтэй таарчээ. Тэр хүнээс та энд юу хийж явна гэж асуусанд . Би огторгуй цаана нисэж яваа шувуу харваад унахыг нь хүлээж байна” гэв. Тэгсэн үд өнгөрөх үед шувуу сумтайгаа унаж ирэв ”

Орон зайн тухай шинжлэх ухааны үл хамаарах,уран сайхны домог туурвилын шүтлэг мөргөлийн юмуу билэгдлийн орон зай түүний нийтэд илэрхий хэд хэдэн хэмжээс байдаг.

Юмсын оронзайн шинж чанар ба харьцаа нь тэдгээрийн хэлбэр хэмжээ, багтаамж, хол ойр, байр байдал, чиглэл зэрэг шинжүүдийг тусган илэрхийлсэн байна. Ийм учраас оронзайн хүртэхүй нь хараа, сонор, хүрэлцэх, заримдаа үнэртэх зэрэг олон сэрлүүдийг өөртөө багтаасан үнэлэмжийн нарийн тусгал юм.

Орон зай нь домог туурвилын эртний ертөнцийн загварын нэн чухал бүтвэр болохын хувьдаа орчин үеийн хүний шинжлэх ухааны тасралтгүй хуваагдах хязгааргүй үргэлжлэх хэмжэхүйн ухааны төсөөллөөс эрс ялгаатай бөгөөд оюуны бус орон зай байдаг.

Анхаарал хандуулсанд баярлалаа

top related