онолын түүх

Post on 20-Jul-2015

328 Views

Category:

Documents

5 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

Түүх музей 2

илтгэгч Б. Өсөхжаргал

Радклифф-Браун

Агуулга

1. Товч намтар

2. Уран бүтээл

3. Нийгмийн бүтцийн тухай ойлголт

Товч намтар

Английн антропологич, структурал

функционализмийн онолыг хөгжүүлэгч

Радклифф-Бруан Бирмингхэмийн

Спаркбрүкт төржээ. Түүнийг 5 настай

байхад эцэг нь нас барснаар, гэр бүлд нь

санхүүгийн асуудал үүссэн байна. Ээж нь

энэхүү бэрхшээлийг гэтлэхийн тулд

хүүхэд асрагч хийж байв. Гэвч гэр

бүлийнх нь санхүүгийн байдал

дээрдэхгүй байснаас болсон уу,

Радклифф-Браун 18-даа сургуулиа орхин

Бирмингхэмийн номын санд ажиллаж

эхэлсэн байдаг.

• 1902 онд тэрээ Кэмбрижийн Тринити коллежид

орох тэтгэлэгт ялсан бол Өмнөд Африкт хөлөө

олсон ах нь ч санхүүгээр туслах болсон байна.

• 1906-1908 онуудад Андаманы арлууд, Бирмийн

эргээр аялсан бол

• 1910-1912 онуудад Баруун Австралиар аялан

тэдний нийгмийг ажиглан хээрийн шинжилгээ

хийжээ.

Уран бүтээл

• 1922 онд Андаманы арлынхан /The Andaman

Islanders/,

• 1930 онд Австралийн овог аймгуудын

нийгмийн зохион байгуулал /The Social

Organization of Australian Tribes/ бүтээлдээ

хэвлүүлжээ.

• 1921-1926 онд Өмнөд Африк улсын Капе Тауны Их

сургуулийн /University of Cape Town/ шинээр

байгуулагдаж байсан антропологийн тэнхимд багшилсан

бол

• 1926- 1931 онд Австралид Сиднейн Их сургуульд

• 1931-1937 онд Чикагогийн Их сургуульд ажиллаж

байжээ.

• Оксфордод ирж тэтгэвэрт гарах хүртлээ буюу 1946 он

хүртэл багшилсан аж.

• Тэтгэвэрт гарсныхаа дараа үргэлжлүүлэн багшилж

Кайрын Их сургууль болон Өмнөд Африкт ажиллаж

байв.

Нийгмийн бүтэцийн тухай ойлголт

• Энэхүү нийгмийн бүтэц гэдэг ойлголт

хувьслын онолтой уялдан гарч ирсэн

төдийгүй нийгмийг физиологын жишгээр

органик аналогийн үүднээс задлан шинжлэх

оролдлого хийсэн бөгөөд эндээс Британий

антропологийн дөрвөн сонгодог дэд сэдэв

бий болсон байдаг.

Нөхөн үржихүйн тогтолцоо Цусны эргэлтийн тогтолцоо

/reproductive system/ /Circulatory system/

Хоол боловсруулах эрхтэний

тогтолцоо Мэдрэлийн тогтолцоо

/digestive system//nervious system/

Ураг төрөл Шашин

/kinship//religion/

Эдийн засаг Улс төр

/economics/ /politics/

Нийгмийн тогтолцоо

Бие, эрхтэний тогтолцоо

• Тэрээр хүний биеийн дээрх дөрвөн тогтолцоо

бие биеэсээ салшгүй холбоотой оршин

ажилладаг шиг нийгмийн энэхүү 4 үндсэн

тогтолцоо ч мөн адил бие биеэсээ шууд

хамаарч байх тул амьд цогцолбор дунд нь

нэгийг нь нөгөөгөөс нь ангид авч үзэлгүй

судлах ѐстой гэсэн дүн шинжилгээнд хүрсэн

байна.

• Радклифф-Браун бүх л нийгмийн бүтэц, үүрэг ажиллагаа

хоѐрыг харьцуулан хүн төрөлхтний аль ч нийгэмд

тохирсон түгээмэл хууль жам байгааг гаргаж ирэхийг

зорьж байжээ. Ингэж харьцуулахад түүний нийгмийн

бүтэц /social structure/ гэдэг ухагдахуун маш чухал ач

холбогдолтой байсан. Нийгмийн бүтэц гэдэг нь хувь

хүмүүсийг нэгтгэж байдаг харилцаа бөгөөд энэ харилцаа

нь хүмүүсийг захирсан байдалтай тэднээс тусдаа оршдог

байна. Үүнийг үлгэрлэвэл, жүжигчилсэн тоглолтод

жүжигчид өөрсдийнх нь шийдвэрээс хамааралгүйгээр

тогтсон дүрүүдийг бүтээдэг. Нийгмийн бүтэц гэдэг бол

яг л ийм жүжиг шиг хүмүүсийг тогтолцоонд оруулан

захирч байдаг хүчин гэж тэрээр тайлбарлажээ.

• Британий антропологи дахь нийгмийн бүтэц гэдэг Америкийн

антропологид байдаг шиг “соѐл бол аливаа бүхний мөн чанар

болдог хийсвэр зүйл” гэдэг үзэл биш харин бодтой оршиж,

ажиллаж байдаг тодорхой зүйл гэж тэрээр ялган тэмдэглэжээ.

Нийгмийн бүтэц дотор хүмүүсийн хоорондын харилцаа,

тодорхой хүмүүсээс бүрдэх бүлгүүдийн хоорондын харилцаа,

тэдний бусад томоохон харилцааны сүлжээтэй холбогдох

байдал гэхчилэн их бага олон түвшин багтдаг. Үүнээс үзвэл

Радклифф –Брауны бодтой нийгмийн бүтэц гээд байгаа нь

Америкийн антропологич Жерри Моорын шүүмжилж

байгаагаар бол нийгмийн бодтой хэлбэрүүд дээр үндэслэн

харьцуулж гаргаж ирсэн антропологчийн таамаглал буюу

хийсвэрлэлийн үндсэн дээр гарч ирсэн дүгнэлт болно.

Анхаарал тавьсан та бүхэнд

баярлалаа

top related