about toles
TRANSCRIPT
ХУУЛЬ ЗҮЙН АНГЛИ ХЭЛНИЙ ЧАДВАРЫГ ШАЛГАХ ТЕСТ
Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн нэр хүндтэй шалгалт
Та олон улсын хуульч мөн үү?Өөрөөсөө асуу даа...
Та англи хэл дээр боловсруулагдсан 100 САЯ долларын ХХАГэрээнд нэмэлт
өөрчлөлт оруулж чадах уу?
TOLES суурь шалгалт
Хэрэв та хууль зүйн англи хэлний чадвар эзэмшихээр шийдсэн бол эндээс эхэл.
Жинхэнэ мэргэжилтэн байшингаа элсэн дээр хэзээ ч барьдаггүй.
ТОЛЕС Суурь шалгалт нь цуврал шатны нэгдүгээр түвшин бөгөөдхууль зүйн суурь ойлголтууд, үгийн сангийн мэдлэгийг шалгахзорилготой.
· Шалгалтын үргэлжлэх хугацаа: 90 минут· Шалгах хэлний чадвар: Унших болон бичих чадвар· Гол шалгах зүйл: Хам сэдэв дэх үгийн сангийн мэдлэг· Англи хэлний ерөнхий мэдлэгийн түвшин: Анхан- Гүнзгий
ТОЛЕС суурь шалгалтыг англи хэлний ямар ч түвшингийнмэдлэгтэй хүн өгч болох бөгөөд тааруу мэдлэгтэй хүмүүсийнхувьд хууль зүйн англи хэлний бэлтгэл сургалтанд суралцсаныдараа уг шалгалтыг өгвөл илүү үр дүнтэй. Англи хэлний угтварүг, үйл үгийн цаг, идэвхитэй/ идэвхигүй хэвийн хэлбэр зэрэгтухайн үг хэллэгийг дангаар нь бус, жинхэнэ хам сэдвийнхүрээнд зөв хэрэглэж чадаж байгаа эсэхийг бодитойгооршалгадаг.
2010 онд шалгалт авах өдөр 11 дүгээр сарын 25
Суурь шалгалтын агуулгын хамрах хүрээ:
Гэрээний эрхзүй Хөдөлмөрийн эрхзүй Бизнесийн эрхзүйЕвропын Холбооны Эрхзүй Банк, санхүүгийн эрхзүйОюуны өмчийн эрхзүйГэм хорын эрхзүй Үл хөдлөх хөрөнгийн эрхзүйАнгли болон Америкийн эрхзүйн тогтолцоог Монголын эрхзүйн тогтолцоотой харьцуулахад шаардлагатай үг хэллэгАмаар болон бичгээр хийсэн гэрээг ойлгоход шаардлагатай үг хэллэгЭрх зүйн харилцаанд хэрэглэх угтвар үгийн зөв хэрэглээМонгол хүн англи хэлээр ярихад гаргадаг нийтлэг алдааг олж тогтоох чадварХууль зүйн англи хэлний унших чадварЭнгийн өгүүлбэрийн бүтцийн зөв хэрэглээ гэх мэт
Та Лондонгийн хуулийн фирмтэй гэм хор, хохирол арилгах баталгааны талаар хэлэлцээр англи хэл дээр
хийж чадах уу?
ТОЛЕС ахисан шат:
Та хууль зүйн англи хэлний сайн үгийн баялагтай боловч, тэр үг хэллэгээ зөв хэрэглэж чадаж байна уу?
Гэрээ боловсруулахдаа хэр вэ? Харин имэйл? Албан захидал?
Нягт нямбай байдал нь хуулийн фирмийн хувьд төгс төгөлдөр гэсэнтэй утга дүйцнэ.
ТОЛЕС Ахисан шалгалт нь цуврал шатны хоёрдугаар түвшин бөгөөд хууль зүйн суурь ойлголт, үгийн сангийн мэдлэгийг шалгах зорилготой. · Шалгалтын үргэлжлэх хугацаа: Шалгалтын 1-р хэсэг 90 минут,
2-р хэсэг 30 минут· Шалгах хэлний чадвар: Унших, бичих чадвар, мөн сонсох чадвар· Гол шалгах зүйл: Хууль зүйн үгийн сангийн мэдлэгийн зөв, оновчтой хэрэглээ,
хуулийн хэлний найруулга· Англи хэлний ерөнхий мэдлэгийн түвшин: Дундаас доош- Гүнзгий
ТОЛЕС Ахисан шат нь хууль зүйн үгийн сангийн мэдлэгээ /ТОЛЕС суурь/ хир оновчтой, зөв хэрэглэж байгааг шалгах зорилготой. Шалгалтын 1- р хэсэг. Байнга хамт хэрэглэгддэг холбоо үгийн зөв хэрэглээг голлон оруулдаг. Мөн угтвар үгийг зөв ашигласан эсэхийг тогтоодог. Албан захидлын хэл найруулга, онцлогийн талаарх мэдлэг болон захидлын эх бэлдэх чадварыг шалгадаг.Шалгалтын 2-р хэсэг. Бодит амьдрал дээр хуулийн техник, үг хэллэгийг хэр сайн сонсож, ойлгож байгааг шалгах зорилготой
ТОЛЕС ахисан шатны шалгалтыг ТОЛЕС суурь шатны шалгалтыг амжилттай өгсөнболон хууль зүйн англи хэлний мэдлэгээ сайжруулахын зэрэгцээ англи хэлнийерөнхий мэдлэгээ дээшлүүлж байгаа нийт хуульч, хуулийн ангийн оюутнууд өгөхболомжтой. Ахисан шатны шалгалтанд англи хэлний үйл үгийн төрөл бүрийнцаг,хэв, байдал, хэлзүйн дүрмийн мэдлэгийг багтаадаг.
2010 онд шалгалт авах өдөр 11 дүгээр сарын 25
Та том үл хөдлөх худалдан авахаар шийдсэн
үйлчлүүлэгчдээ тухайн хөрөнгийн талаар олж мэдсэн
зүйлээ англиар товчхон танилцуулж чадах уу?
ТОЛЕС гүнзгий шат:
Хууль зүйн англи хэлний мэдлэг алтан стандарт.
Хууль зүйн англи хэлний чадварыг сорих бодит шалгуур болдог
Та энэ шалгалтыг сайн өгснөөр шилдэг хуулийн фирмийн үнэт хөрөнгө нь болох болно.
Та тэднийг хэн бэ гэдгийг мэднэ шүү дээ.
TOLES гүнзгий шатны шалгалт нь цуврал шатны гуравдугаарбуюу дээд түвшин бөгөөд олон улсын хуулийн фирмийнтавьдаг гол шалгуур болох хууль зүйн үг хэллэгийн зөвхэрэглээг шалгахын сацуу хуульч хүний өдөр тутмын ажилдшаардлагатай захидал бичих, нарийн төвөгтэй хуулийнматериалуудыг ойлгох, тайлбарлах болон тухайн хуульчийгбичиг баримтын боловсруулалт хийхэд хир сайн дадсаныгшалгах зорилготой.
· Шалгалтын үргэлжлэх хугацаа: 2 цаг· Шалгах хэлний чадвар: Унших болон бичих чадвар· Гол шалгах зүйл: Хууль зүйн хэлний мэдлэг,
чадварын оновчтой хэрэглээ· Англи хэлний ерөнхий мэдлэгийн түвшин:
Ахисан дундаас- Гүнзгий
ТОЛЕС Гүнзгий шатны шалгалтыг ТОЛЕС-ийн албан ёснышалгалтын төвд бүтэн жилийн турш авдаг бөгөөд шалгалтөгөхөөс 4 долоо хоногийн өмнө бүртгүүлэх ёстой.
Та Дэлхийн банкны Гүйцэтгэх захиралд англи хэл дээр албан захидал бичиж чадах уу?
ТОЛЕС шалгалтыг хэн боловсруулдаг вэ?
TOLES шалгалтыг хуулийн салбарын мэргэжилтнүүд, хуулийн фирм, хууль зүйн хүрээлэнгүүдтэй сайтар
зөвлөлдөж, мөн англи хэлний заах аргын мэргэжилтнүүдтэй хамтран ажилласны үр дүнд боловсруулсан бөгөөд хуулийн мэргэжилд тавигдах орчин үеийн шаардлагад нийцүүлэн
байнга шинэчлэгдсэн өөрчлөгдөж байдаг.
Бид юу шалгахаа онолын эрдэмтдээс бус Лондон орж, жинхэнэ хуульчдаас асуудаг.
Та 3 өөр эрх зүйн тогтолцоотой улсын хуульчид оролцсон хуралд англи хэл дээр илтгэл тавьж чадах уу?
Эдгээр байгууллагуудад ажилладаг хуульчид аль хэдийнэ ТОЛЕС шалгалтаа өгчихсөн:
The Law Society of England and WalesLinklaters Oppenhoff and RadlerAllen & Overy LLPBaker and McKenzieClifford Chance PunderPricewaterhouseCoopersKPMGSony Ericson
Daimler Chrysler Price Waterhouse CooperClifford Chance PьnderBaker and McKenzie British American TobaccoKuwait Petroleum CorporationThe European Central BankEuropean Central CourtSiemensUnited Law Associates…
Өөрөөр хэлбэл...
Таны хууль зүйн англи хэл дэлхийн хамгийн
нэр хүндтэй хууль фирмд ажиллах хэмжээнд хангалттай сайн уу?
Дэлгэрэнгүй мэдээллийг
http://www.toles.co.uk/www.doctorganaa.com
Анхаарал тавьсанд баярлалаа