immigration.gov.mn 2018.05.23.docx · web view6 1. Монгол Улсад оршин суух...

16
Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ 2018 оны ...... дугаар Дугаар Улаанбаатар сарын ...... -ны өдөр хот Журам, үнэмлэхийн загвар шинэчлэн батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь: 1. "Гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, эзэмших, хадгалах, ашиглах журам"-ыг 1 дүгээр, "Гадаадын иргэний Монгол Улсад оршин суух үнэмлэхийн загвар"-ыг 2 дугаар, "Харьяалалгүй хүний зорчих үнэмлэхийн загвар"- ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай. 2. Шинээр баталсан журам болон үнэмлэхийн загварыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөнд үүрэг болгосугай. 3. Энэ тушаал гарсантай холбогдуулан “Журмыг шинэчлэн батлах тухай” Хууль зүйн сайдын 2014 оны А/187 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай. САЙД Ц.НЯМДОРЖ

Upload: others

Post on 01-Jan-2020

5 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: immigration.gov.mn 2018.05.23.docx · Web view6 1. Монгол Улсад оршин суух үнэмлэх авсан харьяалалгүй хүн Газраас олгосон

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны ...... дугаар Дугаар Улаанбаатар сарын ...... -ны өдөр хот

Журам, үнэмлэхийн загвар шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, эзэмших, хадгалах, ашиглах журам"-ыг 1 дүгээр, "Гадаадын иргэний Монгол Улсад оршин суух үнэмлэхийн загвар"-ыг 2 дугаар, "Харьяалалгүй хүний зорчих үнэмлэхийн загвар"-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2. Шинээр баталсан журам болон үнэмлэхийн загварыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөнд үүрэг болгосугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан “Журмыг шинэчлэн батлах тухай” Хууль зүйн сайдын 2014 оны А/187 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ц.НЯМДОРЖ

Page 2: immigration.gov.mn 2018.05.23.docx · Web view6 1. Монгол Улсад оршин суух үнэмлэх авсан харьяалалгүй хүн Газраас олгосон

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны ........... дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

ГАДААДЫН ИРГЭНД МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУХ, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНД ЗОРЧИХ ҮНЭМЛЭХ ОЛГОХ,

ЭЗЭМШИХ, ХАДГАЛАХ, АШИГЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Албан болон хувийн хэргээр Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух үнэмлэх /цаашид "оршин суух үнэмлэх" гэх/, харьяалалгүй хүнд гадаад улсад зорчих үнэмлэх /цаашид "зорчих үнэмлэх" гэх/ олгох, сунгах, эзэмших, хадгалах, ашиглахад энэхүү журмыг баримтална.

1.2. Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд оршин суух үнэмлэх олгох, солих, хураан авах, хүчингүй болгох, дахин олгох, үнэмлэхийн хугацааг сунгах, үнэмлэхэд нэмэлт мэдээлэл оруулах, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, хураан авах, хүчингүй болгох, үнэмлэхийн хугацааг сунгах, эдгээр үнэмлэхийн нэгдсэн бүртгэл хөтлөх үйл ажиллагааг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид "Газар" гэх/ эрхэлнэ.

1.3.3орчих үнэмлэхэд Газрын дарга эсхүл түүний эрх олгосон албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулна.

Хоёр.Оршин суух үнэмлэх олгох

2.1.Оршин суух үнэмлэхийн хүчинтэй хугацаа нь гадаадын иргэнд олгосон Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийн хугацаатай адил байна.

2.2.Оршин суух үнэмлэх дээр бичигдэх зөвшөөрлийн дугаарыг гадаадын иргэний паспорт дээр бичиж тэмдэглэл хийнэ.

Гурав.Оршин суух үнэмлэхийг дахин олгох

3.1.Оршин суух үнэмлэхийг дараахь тохиолдолд дахин олгоно:

3.1.1.паспорт солигдсон;3.1.2.үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн;3.1.3.үнэмлэхийн хүчинтэй байдлыг алдагдуулсан;3.1.4.дүр төрхөд өөрчлөлт орсон;

Page 3: immigration.gov.mn 2018.05.23.docx · Web view6 1. Монгол Улсад оршин суух үнэмлэх авсан харьяалалгүй хүн Газраас олгосон

3.1.5.уригч байгууллага солигдсон;3.1.6.хүйс өөрчлөгдсөн.3.1.7.оршин суух зөвшөөрлийн хэлбэр өөрчлөгдсөн3.1.8.үнэмлэхэд сунгалт болон хаягийн өөрчлөлтийн талаарх тэмдэглэл

хийх зай дүүрсэн;

3.2.Оршин суух үнэмлэхийг дахин олгож өгөх тухай хүсэлт гаргагч дараахь баримт бичгийг бүрдүүлсэн байна:

3.2.1. паспорт;3.2.2.оршин суух үнэмлэх дахин олгож өгөхийг хүссэн албан бичиг /хувь

хүн бол өргөдөл/;3.2.3.оршин суух үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн болохыг зарлуулсан

тухай баримт болон цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн тодорхойлолт;3.2.4.оршин суух үнэмлэхийн үнэ болон тэмдэгтийн хураамж төлсөн

баримт.3.3.Гадаадын иргэн энэ журмын 3.1-д заасан үндэслэлээр 3.2-т заасан

материалыг бүрдүүлж өгснөөс хойш ажлын 5 өдөрт багтаан оршин суух үнэмлэх олгоно.

Дөрөв. Оршин суух үнэмлэхийг хураах, хүчингүй болгох

4.1. Оршин суух үнэмлэх авсан гадаадын иргэн Монгол Улсын харьяат болсон тохиолдолд Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш 30 хоногийн дотор оршин суух үнэмлэхийг Газарт хураалгаж, тодорхойлолт авна.

4.2. оршин суух үнэмлэхийг дараахь тохиолдолд хүчингүй болгоно.

4.2.1. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.3, 28.4.1, 29.3-д заасан үндэслэл байгаа бол;

4.2.2. оршин суух зөвшөөрлийн хугацаанд сунгалт хийлгээгүй бол;

4.2.3. гарах-орох визийн хугацаанд Монгол Улсад орж ирээгүй бол;

Тав. Оршин суух үнэмлэхийг эзэмших, ашиглах, хадгалах, сунгах

5.1. Оршин суух үнэмлэх нь тухайн гадаадын иргэний биеийн байцаалт тул Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5-д заасны дагуу биедээ байнга авч явах үүрэгтэй бөгөөд Газарт хураалгаснаас бусад тохиолдолд эзэмшигч өөрөө хадгална.

5.2. Оршин суух үнэмлэхийг бусдад шилжүүлж, барьцаалж үл болно.

Page 4: immigration.gov.mn 2018.05.23.docx · Web view6 1. Монгол Улсад оршин суух үнэмлэх авсан харьяалалгүй хүн Газраас олгосон

5.3. Гадаадын иргэн Монгол Улсаас бүрмөсөн эсхүл оршин суух зөвшөөрлийн хугацаанд ирэхгүйгээр явах бол оршин суух үнэмлэхээ Газарт хураалгаж, хасалт хийлгэнэ.

5.4. Газар нь гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахдаа оршин суух үнэмлэхэд нэмэлт, өөрчлөлтийг шинээр оруулан, хувийн хэрэг болон холбогдох материалд энэ тухай бүртгэл хийж, мэдээллийн санд оруулна.

Зургаа.Зорчих үнэмлэх олгох

6 1. Монгол Улсад оршин суух үнэмлэх авсан харьяалалгүй хүн Газраас олгосон зорчих үнэмлэхээр гадаад улсад зорчино.

6.2. 3орчих үнэмлэхийг дараахь хүнд олгоно:

6.2.1. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа харьяалалгүй хүнд,

6.2.2. гадаад улсын харьяат болох зорилгоор Монгол Улсын харьяатаас гарсан боловч өөр улсын харьяат болоогүй хүн өөр улсад зорчих бол,

6.3. 3орчих үнэмлэх нь олгосон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд үнэмлэхийн хугацааг сунгахгүй.

6.4. Зорчих үнэмлэхэд энэ журмын 1.3-т заасан албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулна.

6.5.3орчих үнэмлэх авах хүсэлтийг Газарт хандаж гаргах бөгөөд дараахь баримт бичгийг бүрдүүлсэн байна:

6.5.1. өргөдөл;

6.5.2. оршин суух үнэмлэх;

6.5.3. 3.5х4.5 см хэмжээтэй 2 хувь цээж зураг.

6.6. Энэ журмын 6.5-д заасан баримт бичгийг хүлээн авсан ажилтан дор дурдсанаар нягтална:

6.6.1. энэ журмын 6.2.1-д заасан харьяалалгүй хүний хувьд Монгол Улсад оршин суух үнэмлэх, урьд нь харьяалагдаж байсан улсынхаа харьяатаас гарсныг гэрчлэх холбогдох баримт;

6.6.2. хүүхдийн төрсний гэрчилгээ хүчин төгөлдөр эсэх, овог нэр, төрсөн он, сар, өдөр зөв эсэх, өөрийнх нь гэрэл зураг мөн эсэх;

6.6.3. гадаад улсад зорчихыг түдгэлзүүлэх, хойшлуулах үндэслэл байгаа эсэх.

Page 5: immigration.gov.mn 2018.05.23.docx · Web view6 1. Монгол Улсад оршин суух үнэмлэх авсан харьяалалгүй хүн Газраас олгосон

6.7. Хүсэлт гаргагчийн материалыг хүлээн авсан албан хаагч зорчих үнэмлэхийг ажлын 5 өдөрт багтаан олгоно.

Долоо. Зорчих үнэмлэхийг дахин олгох

7.1. 3орчих үнэмлэхийн хугацаа дууссан, үрэгдүүлсэн, гэмтээсэн эсхүл мэс ажилбар хийлгэснээс үнэмлэх эзэмшигчийн царай өөрчлөгдсөн тохиолдолд дараахь баримт бичгийг үндэслэн зорчих үнэмлэхийг дахин олгоно:

7.1.1. оршин суух үнэмлэх;

7.1.2 зорчих үнэмлэх /хугацаа нь дууссан бол/

7.1.2. 3.5х4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;

7.1.3. зорчих үнэмлэх дахин олгож өгөхийг хүссэн өргөдөл;

7.1.4. зорчих үнэмлэх үрэгдүүлсэн болохыг зарлуулсан тухай холбогдох баримт болон цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн тодорхойлолт;

7.1.5. зорчих үнэмлэхийн үнэ болон тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

Найм. Зорчих үнэмлэх олгохоос татгалзах

8.1. Харьяалалгүй хүний гадаадад зорчих эрхийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн тохиолдолд түүнд зорчих үнэмлэх олгохоос татгалзах бөгөөд энэ тухай ажлын 5 өдөрт багтаан бичгээр мэдэгдэнэ.

Ес. Зорчих үнэмлэх эзэмших, ашиглах, хадгалах

9.1. 3орчих үнэмлэх эзэмшигч нь Монгол Улсад буцаж ирэхгүй тохиолдолд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт зорчих үнэмлэхээ хураалгах үүрэгтэй.

9.2. 3орчих үнэмлэхийг бусдад шилжүүлэх, эсхүл барьцаанд тавьж үл болно.

Арав. Зорчих үнэмлэхийг хүчингүй болгох

10.1. Дараахь тохиолдолд зорчих үнэмлэхийг хүчингүй болгоно:

10.1.1. гэмтээсэн, засварласан;

10.1.2. бусдад шилжүүлсэн;

10.1.3. хуульд заасан бусад.

Page 6: immigration.gov.mn 2018.05.23.docx · Web view6 1. Монгол Улсад оршин суух үнэмлэх авсан харьяалалгүй хүн Газраас олгосон

10.2. Хүчингүй болсон, гэмтсэн, хүчинтэй хугацаа нь дууссан, түүнчлэн энэ журмын 9.1-т заасан дагуу дипломат төлөөлөгчийн газраас ирүүлсэн зорчих үнэмлэхийг Газар устгаж, эзэмшигчийн хувийн хэрэгт бүртгэл хийнэ.

10.3. Хүчин төгөлдөр бус, эсхүл зөрчил бүхий зорчих үнэмлэхтэй этгээдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй бөгөөд тухайн үнэмлэхийг хураан авна.

Арван нэг. Бусад

11.1. 3орчих үнэмлэх нь олгосон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд үнэмлэхийн хугацааг сунгахгүй болно.

11.2. Гадаадын иргэн энэхүү журмыг зөрчсөн, эсхүл оршин суух, зорчих үнэмлэхийг гээсэн, үрэгдүүлсэн, хүчинтэй байдлыг нь алдагдуулсан бол Зөрчлийн тухай хуулийн 16.2-т заасан хариуцлага хүлээлгэнэ.

11.3. Хүчингүй болсон, хураагдсан болон зорчих үнэмлэхийг устгана.

11.4. Оршин суух болон зорчих үнэмлэхийн зургийг 5 жил тутам солино.

Page 7: immigration.gov.mn 2018.05.23.docx · Web view6 1. Монгол Улсад оршин суух үнэмлэх авсан харьяалалгүй хүн Газраас олгосон

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны ........... дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

ГАДААДЫН ИРГЭНИЙ МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУХ ҮНЭМЛЭХИЙН ЗАГВАР

Монгол Улсад амьдарч байгаа гадаадын иргэнд олгох оршин суух үнэмлэх /цаашид "оршин суух үнэмлэх" гэх/ нь олон улсын хэмжээнд мөрддөг СР-80 хэмжээтэй, 150-14443 стандартын шаардлага хангасан RF (radio frequency) карт байх бөгөөд мэдээлэл нь цахим байдлаар микро интеграл схем буюу чипэд агуулагдана.

1. Оршин суух үнэмлэхийн нүүрэн талын дээд хэсэгт "МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУХ ҮНЭМЛЭХ", түүний доод талд нь “CERTIFICATE OF ALIEN REGISTRATION” гэж бичнэ. Ар талын дээд хэсэгт "Гадаадын иргэн, харьяатын газар", түүний доод талд нь “Mongolia Immigration Agency" гэж бичнэ.

2. Засгийн газрын 2018 оны 146 дугаар тогтоолоор баталсан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-ын 3.6.1, 3.6.2-т заасан болон хувийн хэргээр Монгол Улсад оршин суух үнэмлэх нь оршин суух хэлбэрээс үл хамааран цэнхэр өнгөтэй байна.

3. Оршин суух үнэмлэхийн мэдээллийг дотор нь хоёр ангилна:

3.1. Нүүрэн талд дараахь мэдээллийг ил бичнэ:

3.1.1.оршин суух зөвшөөрлийн хэлбэр - Status;

3.1.2.оршин суух зөвшөөрлийн дугаар - Registration №;

3.1.3.иргэний харьяалал - Citizenship;

3.1.4.овог, нэр – Family name /Give name/ Middle name;

3.1.5.цээж зураг;

3.1.6.хүйс - Sex;

3.1.7.төрсөн он /сар/ өдөр – Date of birth YYYY/MM/DD;

3.1.8.паспортын дугаар - Passport №;

3.1.9.оршин суух зөвшөөрөл олгосон он, сар, өдөр /Issued/;

3.1.10.оршин суух зөвшөөрлийн дуусах он, сар, өдөр /expiry/;

3.2. Ар талд дараахь мэдээллийг бичнэ:

3.2.1.олгосон байгууллага /монгол, англи хэлээр: "Гадаадын иргэн, харьяатын газар" - "Mongolia Immigration Agency"/.

Page 8: immigration.gov.mn 2018.05.23.docx · Web view6 1. Монгол Улсад оршин суух үнэмлэх авсан харьяалалгүй хүн Газраас олгосон

3.2.2.оршин суух зөвшөөрлийн хугацаа – Expiry date of residence permit;

3.2.3.оршин суух хаяг – Address;

3.2.4.оршин суух зөвшөөрлийн дугаар;

3.2.5.санамж;

3.2.6.Гадаадын иргэн, харьяатын газрын вэб сайтын хаяг, лавлах утас /19001882/.

4. Оршин суух үнэмлэхийн чипэд тусгай программ хангамжийн дагуу өндөр нууцлалтайгаар бэлтгэгдсэн дараах мэдээллийг оруулна:

4.1. овог нэр;

4.2. төрсөн он, сар, өдөр;

4.3. хүйс;

4.4. оршин суух үнэмлэхийн дугаар;

4.5. түүний 18 насанд хүрээгүй хүүхэд;

4.6. иргэний харьяалал;

4.7. оршин суух зөвшөөрлийн хэлбэр;

4.8. оршин суух зөвшөөрлийн дугаар;

4.9. олгосон байгууллага;

4.10. хүчинтэй хугацаа;

4.11. сунгалт;

4.12. регистрийн дугаар;

4.13. зөрчлийн тэмдэглэл;

4.14. оршин суух хаяг, түүний өөрчлөлт;

4.15. гарын хурууны хээ;

4.16. Уригч аж ахуйн нэгж байгууллагын нэр.

5. Оршин суух үнэмлэхийн нууцлалыг дараахь байдлаар хангана. Үүнд:

5.1. Оршин суух үнэмлэхийн нүүрэн тал нь:

5.1.1.дэвсгэр өнгөнд нь түмэн насан хээ болон усан хээ хосолсон хэвлэлийн технологийн нууцлалтай;

5.1.2.усан хээн дээр томоор “MONGOLIA IMMIGRATION AGENCY” гэсэн текстийг усан хээгээр дэвсгэр усан хээнд уусган бичсэн;

Page 9: immigration.gov.mn 2018.05.23.docx · Web view6 1. Монгол Улсад оршин суух үнэмлэх авсан харьяалалгүй хүн Газраас олгосон

5.1.3.дээд хэсэгт алхан хээний нууцлалтай;

5.1.4.цээж зургийн дэвсгэр хэсэгт “ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР, MONGOLIA IMMIGRATION AGENCY” гэсэн текстийг хүний нүдэнд шууд үл харагдах байдалтайгаар дугуйрсан хэлбэртэйгээр цайруулж, уусган оруулсан байх ба томруулдаг шилээр харах боломжтой;

5.1.5.доод хэсэгт “GOVERNMENT IMPLEMENTING AGENCY MONGOLIAN IMMIGRATION AGENCY, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР” гэсэн текстийг 1,4–3,0 фонтын хэмжээтэйгээр жижгэрүүлэн бичсэн байх ба томруулдаг шилээр харах боломжтой;

5.1.6.“MNG” гэсэн текстийг тусгай захиалгын дагуу хэвлэлийн өндөр нууцлалын OVI – Optically Variable Ink технологиор хэвлэсэн;

5.1.7.оршин суух зөвшөөрлийн дугаарыг Laser engraved microtext хэвлэлийн технологийн нууцлалтайгаар хэвлэсэн;

5.1.8.оршин суух үнэмлэхийн мэдээллүүд болон зургийг лазер технологийн нууцлалтайгаар хэвлэсэн.

5.2. Оршин суух үнэмлэхийн ар талын хэвлэлийн нууцлал нь:

5.2.1.дэвсгэр өнгө нь түмэн насан хээ болон усан хээ хосолсон хэвлэлийн технологийн нууцлалтай;

5.2.2.гол хэсэгт Гадаадын иргэн, харьяатын газрын бэлгэ тэмдгийг хүний нүдэнд шууд үл харагдах хэвлэлийн нууцлалын UVI – invisible UV ink технологиор хэвлэсэн байх ба хэт ягаан туяаны тусгай төхөөрөмжөөр тусган харах боломжтой;

5.3. Оршин суух үнэмлэхийн материал нь удаан хугацааны эдэлгээ даахуйц, хэвлэлийн чанарт нийцсэн лазер технологиор хэвлэх боломжтой PC–polycarbonate материалтай байх.

5.4. Зүүн доод буланд карт эзэмшигчийн мэдээлэл бүхий QR code–ийг лазер технологиор хэвлэсэн. Энэ нь хэвлэлийн технологи болон системийн өргөтгөл, интеграц хийхэд зориулагдсан байх ба хууль хяналтын байгууллагын ажилтнууд ухаалаг гар утсанд суулгасан тусгай программ хангамжаар эзэмшигчийн мэдээллийг шалгахад зориулагдсан байх.

5.5. Чипийн буюу цахим мэдээллийн нууцлал нь:

5.5.1.микро интеграл схем буюу чиптэй, чип нь CPU-тэй тусгай үйлдлийн систем бүхий байх;

5.5.2.микро интеграл схем буюу чип дэх мэдээллийг хадгалах, боловсруулах, удирдахад зориулсан тусгайлан боловсруулсан программ хангамжтай байх;

Page 10: immigration.gov.mn 2018.05.23.docx · Web view6 1. Монгол Улсад оршин суух үнэмлэх авсан харьяалалгүй хүн Газраас олгосон

5.5.3.тус программ хангамжийн тусламжтайгаар гадаадын иргэний чипэд буюу далд бичигдэх мэдээллийг өндөр нууцлалтайгаар кодолж хадгалах;

5.5.4.тухайн гадаадын иргэний мэдээлэлд дор дурдсан өөрчлөлтийг хийх, санах, хадгалах тусгай санах ойгоор чип нь хангагдсан байх:

5.5.4.1.хүчинтэй хугацаа;

5.5.4.2.сунгалт;

5.5.4.3.зөрчлийн тэмдэглэл;

5.5.4.4.оршин суух хаягийн өөрчлөлт;

5.5.4.5.бусад холбогдох мэдээлэл.

5.6. Чипэд хадгалагдсан мэдээллийг унших, шалгах, өөрчлөлт оруулах, зөрчлийн мэдээллийг тэмдэглэх зэрэгт тусгай зориулалтын шалгагч багаж ашиглана.

5.7. UVI хэт ягаан туяаны хэвлэлийн нууцлал нь:

5.4.1.нүүрэн талд Гадаадын иргэн, харьяатын газрын бэлгэ тэмдгийг нүдэнд үл үзэгдэх тусгай бэхээр хэвлэх ба хэт ягаан туяаны тусгалд тодорч харагдана.

5.8. Холограммын нууцлал:

5.8.1.тусгай нууцлал бүхий холограмман хальсаар бүрнэ;

5.8.2.тусгай нууцлал бүхий холограмман хальсанд Монгол Улсын соёмбо давхар байрлана.

Page 11: immigration.gov.mn 2018.05.23.docx · Web view6 1. Монгол Улсад оршин суух үнэмлэх авсан харьяалалгүй хүн Газраас олгосон

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны ............ дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

Монгол Улсад оршин суух үнэмлэхийн загвар

Page 12: immigration.gov.mn 2018.05.23.docx · Web view6 1. Монгол Улсад оршин суух үнэмлэх авсан харьяалалгүй хүн Газраас олгосон

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны ........... дугаар тушаалын гуравдугаар хавсралт

ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНИЙ ЗОРЧИХ ҮНЭМЛЭХИЙН ЗАГВАР

1. Монгол Улсад оршин суух харьяалалгүй хүний зорчих үнэмлэх /цаашид "үнэмлэх" гэх/ нь 125x88 мм хэмжээтэй, хар хөх өнгийн хавтастай, дугаарласан 20 хуудастай байх ба үнэмлэхийн бичвэрийг монгол, англи хэлээр үйлдэнэ.

2. Үнэмлэхийн хавтасны нүүрэн талын голд 45x22 мм хэмжээтэй боронзон шар өнгийн соёмбо байрлуулж, бичвэрийг боронзон шар өнгийн 4 мм-ийн том, кирилл үсгээр, дээд ирмэгээс доош 10 мм өндөрт, "МОНГОЛ УЛС" гэж, доор нь латин үсгээр "MONGOLIA", доод ирмэгээс 20 мм зайд латин үсгээр "TRAVEL DOCUMENT", дээр нь кирилл үсгээр "ЗОРЧИХ ҮНЭМЛЭХ" гэж тус тус бичнэ.

3. Нэгдүгээр нүүрэнд дараах бичвэр байна. Үүнд:

3.1. Хар өнгөөр "TDR" гэсний ард 7 орон тоо бүхий үнэмлэхийн дугаар;

3.2. Нүүрний төв хэсгийн "САНАМЖ" гэсний дор кириллээр "Энэхүү зорчих үнэмлэх эзэмшигч нь Монгол Улсын иргэн биш.", мөн доор нь "Үнэмлэх эзэмшигч нь үнэмлэхийн хүчинтэй хугацааны дотор Монгол Улсын хилээр нэвтрэх эрхтэй." гэж бичнэ;

3.3. Кириллээр бичсэн "САНАМЖ"-ийн дор англиар "NOTE", мөн "The bearer of this travel document is not a Mongolian citizen.", "This travel document is valid for re-entry to Mongolia during the period of validity." гэж бичнэ.

4. Хоёрдугаар нүүр нь үнэмлэх эзэмшигчийн талаарх дараах мэдээллийг агуулна:

4.1. Нүүрний зүүн дээд талд 3,5x4,5 см-ийн хэмжээтэй үнэмлэх эзэмшигчийн цээж зураг;

4.2. Цээж зургийн баруун талд дараах хөндлөн бичвэр байна. Үүнд:

4 2.1.эцэг (эх)-ийн нэр / Surname;

4.2.2.нэр /Given name;

4.2.3.төрсөн он /сар/ өдөр / Date of birth YYYY/MM/DD;

4.2.4.хүйс / Sex;

4.2.5.олгосон он /сар/ өдөр / Date of issue YYYY/MM/DD;

4.2.6.дуусах хугацаа он /сар/ өдөр / Date of expiry YYYY/MM/DD.

Page 13: immigration.gov.mn 2018.05.23.docx · Web view6 1. Монгол Улсад оршин суух үнэмлэх авсан харьяалалгүй хүн Газраас олгосон

4.3. Нүүрийг бүхэлд нь ус үл нэвтрэх, тунгалаг хальсаар бүрсэн байна.

5. Гуравдугаар нүүр нь дараах хөндлөн бичвэртэй байна. Үүнд:

5.1. Дээд хэсгийн булангуудад:

5.1.1.зүүн буланд "ЭНЭХҮҮ ЗОРЧИХ ҮНЭМЛЭХ БҮХ УЛСАД ХҮЧИНТЭЙ", "THIS TRAVEL DOCUMENT IS VALID FOR ALL COUNTRIES" гэж;

5.1.2.баруун буланд "ЭНЭ ЗОРЧИХ ҮНЭМЛЭХ (ДУГААРЛАСАН) 20 ХУУДАСТАЙ", "THIS TRAVEL DOCUMENT CONTAINS 20 (NUMBERED) PAGES" гэж.

5.2. Доод хэсэгт:

5.2.1.зүүн буланд "Олгосон байгууллага", “Issuing authority” гэж;

5.2.2.баруун буланд "Олгосон газар", “Issued at” гэж;

5.2.3.зүүн доод буланд хөндлөн зураасны дор "Эзэмшигчийн гарын үсэг", түүний дор "Bearer's signature" гэж тус тус бичнэ.

6. 3ургадугаар нүүрэнд тусгай тэмдэглэл оруулах бөгөөд дээд төв хэсэгт "Тусгай тэмдэглэл / Observations" гэсэн бичвэр байна.

7. Долоогоос хорь (7-20) дугаар хуудаснуудад виз, дардас дарах бөгөөд хуудаснуудын дээд төв хэсэгт "Виз", "Visas" гэсэн бичвэр байна.

8. Арын нүүрний доод хэсэгт "Энэ зорчих үнэмлэх Монгол Улсын Төрийн өмч мөн.", "This Travel document is property of Mongolia." гэсэн бичвэр байна.

9. Үнэмлэх нь дараахь нууцлалтай байна. Үүнд:

9.1. Хуудас бүр Arial фонтын 4, 6-ийн хэмжээтэй 45 хэмийн налуугаар бичигдсэн "MONGOLIA IMMIGRATION AGENCY" гэсэн бичвэртэй;

9.2. Хоёр, гурав, дөрөв, зургаа (2,3,4,6) дугаар хуудасны соёмбо нь 32мм 15,5мм хэмжээтэй хөндлөн, бусад хуудасны соёмбо нь 39мм х 18,6мм хэмжээтэй босоо байрлалтай;

9.3. Гурав (3) дугаар хуудаснаас хойших бүх хуудсанд үнэмлэхийн дугаарыг шивээсийн машинаар цоолсон;

9.4. Үнэмлэхийг неон гэрэлд шар, ногоон өнгөөр гэрэлтэн харагддаг тусгай утсаар оёж бэхэлсэн байна.

10. Үнэмлэхийг дор дурдсанаар баталгаажуулна:

10.1. Энэ загварын 4.1-т заасан үнэмлэх эзэмшигчийн цээж зургийн баруун буланг оруулан Гадаадын иргэн, харьяатын газрын тэмдэг дарна.

Page 14: immigration.gov.mn 2018.05.23.docx · Web view6 1. Монгол Улсад оршин суух үнэмлэх авсан харьяалалгүй хүн Газраас олгосон

10.2. Энэ загварын 5.2.-т засан "Олгосон байгууллага" гэсэн хэвлэмэл бичвэрийн дор “Mongolia Immigration Agency”, "Олгосон газар" гэсний дор "Ulaanbaatar" гэсэн дардас тус тус дарна.

10.3. Энэ загварын 5.2-т заасан "Олгосон байгууллага", "Олгосон газар" гэсэн бичвэрийн дунд үнэмлэх олгох эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, Гадаадын иргэн, харьяатын газрын тамга дарна.