2015...2 living the lotus 2015.12 Зурагт Буддизмын Үндсэн Сургаал...

15
VOL. 123 12 Бурханы хутаг олох шалгуур Буддын шашин шүтлэгийн гол зорилго бол “Бурханы хутаг олох” явдал. Яг л үүний төлөө хэмээн зорих юм бол үйл хөдлөл ч ойлгомжтой болдог. Даргадаа долгинож, доод ажилтандаа бардамнах, онгирч сагсуурах эсвэл сэтгэлээр унах гэх мэтээр эргэн тойрны өөрчлөлтөд автагдахгүй болно. Аливаа асуудал, уулзан учрах хүмүүс бүгд намайг ухааруулахын төлөө гарч ирж байгаа шалгуур хэмээн хүлээж авч чадах эсэх нь гэгээрэлд хүрэх түлхүүр юм. Хичнээн их мэдлэг чадвартай байлаа гээд 2015 асуудалтай нүүр тулж, сударт бичсэний дагуу хэрэгжүүлж үзэхгүй л юм бол асуудлыг даван туулах чадвар суухгүй. Түр зуурхан аргаллаа гээд асуудал шийдэгдэхгүй. Өөрөө үндсээрээ өөрчлөгдөхгүй л бол ямар ч асуудлыг ул үндсээр нь шийдэж чадахгүй. Хүнд хэцүү асуудлыг биеэрээ мэдэрч, нүүр тулан шийдэх чадвартай болох юм бол ямар ч асуудал, ямар ч хүнтэй учирсан айж эмээх зүйлгүй болох юм. Үүсгэн байгуулагчийн үг 8, Х152-153 Living the Lotus Vol. 123 (2015.12) ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН ҮГ Хэвлэсэн: Рисшо Косей Кай, Олон улсын хэлтэс Хаяг: Fumonkan, 2-6-1 Wada, Suginami- ku, Tokyo 166-8537 Japan TEL: +81-3-5341-1124 FAX: +81-3-5341-1224 Email: living.the.lotus.rk- [email protected] Ахлах редактор: Мизүтани Шёокоо Редактор: Миүра Шизүёо Орчуулсан: Ж.Гэрэлтуяа, М.Алимаа Эхийг хянасан: Монголын РКК Хэвлэлийн баг: Олон улсын хэлтсийн ажилчид Рисшо Косей кай байгууллага нь Үүсгэн байгуулагч Нивано Никкёо болон түүний шавь Хамтран үндэслэгч Наганүма Мёокоо нарын санаачлагаар 1938 онд байгуулагдсан ба “Гурван Эрдэнийн Цагаан Лянхуа Судар”-ыг гол сургаал номлолоо болгодог, лам бус эгэл хүмүүс нэгдсэн буддын шашины байгууллага юм. Өөрөөр хэлбэл Шагжамүни бурхан багшийн сургаалыг гэр бүл, ажил, нийгмийн амьдралдаа хэрэгжүүлж, дэлхийн энх тайвныг бүтээн байгуулъя гэсэн хүсэл зорилготой хүмүүсийн нэгдэл юм. Гишүүд бид бурхан багшийн шавь болохынхоо хувьд тус байгууллагын Ерөнхийлөгч Нивано Ничикоогийн удирдлага дор бурханы сургаалыг түгээх үйлсэд зүтгэж, шашны төдийгүй бусад салбарын байгууллагууд, дэлхийн олон орны хүмүүстэй сэтгэл нэгдэн, энх тайвны олон янзын үйл ажиллагаа явуулж байна. Living the Lotus Buddhism in Everyday Life (Амьд Цагаан Лянхуа судар – Буддизм бидний амьдралд)” хэмээх тус сэтгүүлийн нэрэнд, Цагаан лянхуа судрын сургаалыг өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлж, шаварт ургадаг үзэсгэлэнт лянхуа цэцэг мэт үр бүтээмжтэй, үнэ цэнэтэй амьдралыг туулцгаая гэсэн хүсэл шингэсэн билээ. Бид энэхүү сэтгүүлээр дамжуулан өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж болох Бурханы сургаалыг дэлхийн өнцөг булан бүрт хүргэж байна.

Upload: others

Post on 02-Jan-2020

4 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: 2015...2 Living the Lotus 2015.12 Зурагт Буддизмын Үндсэн Сургаал Фүрүяа Мицүтоши Сургаалын ачаар манай гэр бүл ч

VOL. 123

12

Бурханы хутаг олох шалгуур

Буддын шашин шүтлэгийн гол зорилго бол

“Бурханы хутаг олох” явдал. Яг л үүний төлөө

хэмээн зорих юм бол үйл хөдлөл ч ойлгомжтой

болдог. Даргадаа долгинож, доод ажилтандаа

бардамнах, онгирч сагсуурах эсвэл сэтгэлээр

унах гэх мэтээр эргэн тойрны өөрчлөлтөд

автагдахгүй болно.

Аливаа асуудал, уулзан учрах хүмүүс бүгд

намайг ухааруулахын төлөө гарч ирж байгаа

шалгуур хэмээн хүлээж авч чадах эсэх нь

гэгээрэлд хүрэх түлхүүр юм.

Хичнээн их мэдлэг чадвартай байлаа гээд

2015

асуудалтай нүүр тулж, сударт бичсэний дагуу

хэрэгжүүлж үзэхгүй л юм бол асуудлыг даван

туулах чадвар суухгүй.

Түр зуурхан аргаллаа гээд асуудал

шийдэгдэхгүй. Өөрөө үндсээрээ өөрчлөгдөхгүй

л бол ямар ч асуудлыг ул үндсээр нь шийдэж

чадахгүй. Хүнд хэцүү асуудлыг биеэрээ мэдэрч,

нүүр тулан шийдэх чадвартай болох юм бол

ямар ч асуудал, ямар ч хүнтэй учирсан айж

эмээх зүйлгүй болох юм.

Үүсгэн байгуулагчийн үг 8, Х152-153

Living the Lotus

Vol. 123 (2015.12)

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН ҮГ

Хэвлэсэн: Рисшо Косей Кай, Олон

улсын хэлтэс

Хаяг: Fumonkan, 2-6-1 Wada, Suginami-

ku, Tokyo 166-8537 Japan

TEL: +81-3-5341-1124

FAX: +81-3-5341-1224

Email: living.the.lotus.rk-

[email protected]

Ахлах редактор: Мизүтани Шёокоо

Редактор: Миүра Шизүёо

Орчуулсан: Ж.Гэрэлтуяа, М.Алимаа

Эхийг хянасан: Монголын РКК

Хэвлэлийн баг: Олон улсын

хэлтсийн ажилчид

Рисшо Косей кай байгууллага нь Үүсгэн байгуулагч Нивано

Никкёо болон түүний шавь Хамтран үндэслэгч Наганүма Мёокоо

нарын санаачлагаар 1938 онд байгуулагдсан ба “Гурван

Эрдэнийн Цагаан Лянхуа Судар”-ыг гол сургаал номлолоо

болгодог, лам бус эгэл хүмүүс нэгдсэн буддын шашины

байгууллага юм. Өөрөөр хэлбэл Шагжамүни бурхан багшийн

сургаалыг гэр бүл, ажил, нийгмийн амьдралдаа хэрэгжүүлж,

дэлхийн энх тайвныг бүтээн байгуулъя гэсэн хүсэл зорилготой

хүмүүсийн нэгдэл юм. Гишүүд бид бурхан багшийн шавь

болохынхоо хувьд тус байгууллагын Ерөнхийлөгч Нивано

Ничикоогийн удирдлага дор бурханы сургаалыг түгээх үйлсэд

зүтгэж, шашны төдийгүй бусад салбарын байгууллагууд, дэлхийн

олон орны хүмүүстэй сэтгэл нэгдэн, энх тайвны олон янзын үйл

ажиллагаа явуулж байна.

Living the Lotus – Buddhism in Everyday Life (Амьд Цагаан Лянхуа судар – Буддизм бидний амьдралд)” хэмээх тус

сэтгүүлийн нэрэнд, Цагаан лянхуа судрын сургаалыг өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлж, шаварт ургадаг үзэсгэлэнт

лянхуа цэцэг мэт үр бүтээмжтэй, үнэ цэнэтэй амьдралыг туулцгаая гэсэн хүсэл шингэсэн билээ. Бид энэхүү сэтгүүлээр

дамжуулан өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж болох Бурханы сургаалыг дэлхийн өнцөг булан бүрт хүргэж байна.

Page 2: 2015...2 Living the Lotus 2015.12 Зурагт Буддизмын Үндсэн Сургаал Фүрүяа Мицүтоши Сургаалын ачаар манай гэр бүл ч

Living the Lotus 2015.12 2

Зурагт Буддизмын Үндсэн Сургаал

Фүрүяа Мицүтоши

Сургаалын ачаар манай

гэр бүл ч гэсэн аз

жаргалтай болсон шүү.

Болж дээ.

Чамд ямар

сургаал нь

хамгийн

их сэтгэлд

үлдсэн бэ?

Арван тэгш

чанар. Шүтэн

барилдлагын

хуулийг

ойлгосноор

манай эхнэр

хүүтэйгээ

ярилцдаг

болсон юм даа.

Бидний хувьд бол

“Өөрөө зул мэт

байж, Дармаг зул

мэт сэтгэ” гэсэн

сургаал.

Яг

зөв.

Тэр

чинь

юу

билээ

хө?

Бид нар өмнө нь

бусдад л найддаг

байсан.

Харин одоо

“Өөрөө зул

мэт байж,

Дармаг зул

мэт сэтгэ”

сургаалын

дагуу аливаа

зүйлийг харж чаддаг

болсон.

Буддизмын үндсэн сургаал

Дүгнэлт

Page 3: 2015...2 Living the Lotus 2015.12 Зурагт Буддизмын Үндсэн Сургаал Фүрүяа Мицүтоши Сургаалын ачаар манай гэр бүл ч

Living the Lotus 2015.12 3 Үргэлжлэл 8-р нүүрт

Хувьдаа ашиглахаас бусад тохиолдолд

зөвшөөрөлгүйгээр засвар оруулах,

хэвлэн нийтлэхийг хориглоно.

Миний хувьд бол Бүх юмс

хувирч өөрчлөгддөг гэсэн

сургаал. Би өмнө нь гэр бүл

хэзээ ч өөрчлөгдөхгүй

гэж боддог байсан.

Ээж

өөрийгөө

өөрчлөхийг

хичээсэн

чинь гэр

бүлийнхэн

үнэхээр бүгд

өөрчлөгд-

сөн гээч.

Гэхдээ л Юу ч

ганцаар оршин

тогтнодоггүй

гэсэн сургаал

хамгийн

чухал гэж

бодож

байна.

Юу вэ,

энэ

бөөрөн-

хий юм

чинь?

Аан, энэ бол

миний зүү-

дэндээ харсан

дэлхий байх-

гүй юу.

Надад 4 үнэний сургаал үзэж

байхад үзсэн 10 ертөнц сургаал

хамгийн сэтгэлд хүрсэн. Өөрөө

ямар байхаас шалтгаалан там,

бирд гэх мэтийн аймар ертөнцөд

ч, эрхэм хүмүүний

ертөнцөд ч

очиж болдог

гэсэн шүү.

Нарны аймгууд харилцан холбоотой

оршдог боловч миний буруугаас салан

бутарсан юм байна. Тэгэхээр Юу ч

ганцаар оршин тогтнодоггүй гэсэн

сургаал л хамгийн чухал.

Бид нар 8 зөв зам

сургаалын зөв үзэл ба

зөв бодол хамгийн

гайхалтай гэж бодсон.

Надаа 12 шүтэн

барилдлагын

сургаалаар зов-

лонгийн шалт-

гааныг олсон

явдал.

Түүний ачаар бид нар

хувиа бодсон сэтгэлээ

засаж, аз жаргалтай

байгаагаа ойлгосон юм.

Бид нарт ч

гэсэн 8 зөв зам

сургаал хамгийн

их таалагдсан.

Ялангуяа зөв

үг, зөв үйл.

Яг тийм.

Түүний

ачаар бид нар

эв түнжинтэй

болсон

юм чинь.

Page 4: 2015...2 Living the Lotus 2015.12 Зурагт Буддизмын Үндсэн Сургаал Фүрүяа Мицүтоши Сургаалын ачаар манай гэр бүл ч

Үл автах

Эдогийн сүүл (1853-1868), Мэйжи (1868-1912)-ийн үеийн Зэн урсгалын

ламтан, буддын ухааны эрдэмтэн Хара Танзан(1819-1892)-ы талаар ийм домог

яриа байдаг.

Танзан хувраг улс орноор бадарчлан явж байхдаа нэгэн голын эрэгт тулж

иржээ. Гол гарах гүүр байхгүй байсан тул хамт явсан бадарчинтайгаа хоёулаа

хувцасаа тайлан гол гатлах гэж байтал нэгэн бүсгүй мөн адил гол гатлах гээд

зогсож байв. Танзан хувраг эргэлзэх зүйлгүй бүсгүйн мэндийг мэдэж,

нуруундаа үүрээд гол гатлав. Тэгээд хээв нэг цааш алхан явжээ.

Гэтэл хэсэг хугацааны дараа хамт явсан бадарчин нь чухал царай гарган

“Лам хүн байж эмэгтэй хүнд хүрнэ гэдэг чинь ичмээр зүйл биш гэж үү?” хэмээн

асуув.

Энгийн нэг энэрэнгүй сэтгэлийн үйл ч гэсэн яаж харахаас шалтгаалан байж

боломгүй зүйл болон хувирдаг ажээ. Гэхдээ Танзан хуврага шуудхан ингэж

хэлсэн байна.

“Чи тэр эмэгтэйг мартаагүй л байсан байх нь ээ. Би аль хэдийн тэр гол дээр

орхичихоод ирсэн шүү дээ.”

Энэхүү домог яриа нь халуун дулаан нигүүлсэхүйн сэтгэл болон ямарваа

нэг зүйлд автагдахгүй байхын чухлыг сургамжилсан юм. Бид нар ч гэсэн өдөр

тутамдаа янз бүрийн зүйлтэй учирч, баярлах, гуниглах гэх мэт олон янзын

сэтгэл хөдлөлөөр дүүрэн байдаг. Энэ нь хүний хувьд мэдээжийн зүйл бөгөөд

тэрхүү сэтгэл хөдлөл болгоныг Шагжамүни будда “анхны сум” хэмээн хэлсэн

байдаг.

Бид нар олон янзын сэтгэл хөдлөл дотроос өөрт таатайг нь “улам их”

хэмээн хүсэж, түүнд автагддаг. Эсрэгээр дургүй зүйлээсээ зугтаж, тухайн мөч

бүрт бий болох хувиа бодох сэтгэлийнхээ улмаас өөрөө өөртөө зовлон хурааж,

зовлонгоо улам л ихэсгэдэг.

Тэгвэл яавал зовлон, жаргалын далайд живэхгүй байж чадах юм бол? Энэ

бол хамгийн анхны сэтгэл хөдлөлдөө автагдахгүй байх, өөрөөр хэлбэл “хоёр

дахь сум”-нд оногдохгүй байх юм хэмээн Шагжамуни будда айлдсан байна юм.

4 Living the Lotus 2015.12

Хоёр дахь суманд

оногдохгүй байх

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН

СУРГААЛ

Рисшо Косей Кай, Ерөнхийлөгч

Нивано Ничикоо

Page 5: 2015...2 Living the Lotus 2015.12 Зурагт Буддизмын Үндсэн Сургаал Фүрүяа Мицүтоши Сургаалын ачаар манай гэр бүл ч

5 Living the Lotus 2015.12

Косей сэтгүүл 12-р сарын дугаараас

Танзан ламтан шиг сэтгэл хөөрлөө тухай бүрт нь байгаа газарт нь

“орхиж” байх юм бол сэтгэлийн зовлон амсахгүй байж чадах боловч энэ нь

тун хэцүү.

Өөрийнхөө тухай ярих гэж байгаадаа жаахан санаа зовж байгаа ч, би

дээр үед цистит тусаж байсан юм. “Дахиж л тусахгүй юм шүү” гэмээр

өвддөг байсан болохоор түүнээс хойш жоохон л шинж тэмдэг илэрвэл

шуудхан ус ууж, урьдчилан сэргийлдэг болсон.

Өөрөөр хэлбэл дахиж өвдөхгүйн тулд анхаарал сэрэмжтэй болсон гэсэн

үг. Зовлон шаналал ч гэсэн үүнтэй адилхан. Сэтгэл хөдлөлдөө автагдсаны

уршгаар нэг удаа зовлон амссан бол тийм “хоёр дахь сум”-нд оногдохгүй

байхын төлөө хичээх хэрэгтэй.

Жил болгон л эрүүл мэндийн үзлэгээр адилхан анхааруулга авсаар

байж, түүнийгээ эмчлэхийн төлөө хичээхгүй байж байгаад өвчин нь

хүндэрсэн хойно анх удаа эрүүл байхын чухлыг ойлголоо гэх хүн байдаг

шүү дээ. Ингээд бодоод үзэхээр анхаарал сэрэмжтэй байх гэдэг нь “хоёр

дахь сум”-нд оногдхгүйн тулд Бурханаас өгч байгаа боломж буюу сэтгэлээ

хөгжүүлэх нэг алхам байж болох юм.

Ямар ч хүн бие сэтгэлийн зовлон амсахыг хүсэхгүй. Тийм болохоор л

шунал хүсэлдээ автагдах гэсэн хоёр, гурав дахь сумнаас зайлсхийх чухал

юм.

Зэн буддизмд “хоёр дахь сэтгэлийг хүлээж авахгүй байх” гэсэн үг

байдаг. Өөрөөр хэлбэл сэтгэлийн төөрөгдөл бий болсон ч гэсэн түүнтэй

хөөцөлдөж элдэв бодол тээхгүй, сэтгэлд төрсөн бодлоо хувийн үзэл

бодлоор томруулахгүй байх чухал. Жишээлбэл, амттай юм хараад “идэх

юмсан” гэсэн сэтгэл төрсөн ч гэсэн бодлоо тэнд нь зогсоох юм бол тэр

бодолдоо автагдахгүй тул сэтгэлийн шаналал ч үүсэхгүй.

Сэтгэлийн төөрөгдөл, зовлон шаналал гэдэг өөрийн сэтгэлээс үүсдэг

зүйл. Тиймээс сэтгэлээ сайтар удирдан чиглүүлж чадвал дэмий зүйлд зовж

шаналах шаардлагагүй болох юм.

Сэтгэлээ удирдан чиглүүлэх

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН

СУРГААЛ

Page 6: 2015...2 Living the Lotus 2015.12 Зурагт Буддизмын Үндсэн Сургаал Фүрүяа Мицүтоши Сургаалын ачаар манай гэр бүл ч

Өнөөдөр бид бүхэн Солонгосын Рисшо Косей

Кай нийгэмлэгийг өдий зэрэгт хүргэсэн, бидний

явах зам мөрийг минь зааж өгсөн ээж, ачлалт багш

Боксоон (Кёоко) Лийтэй салах ёс гүйцэтгэхээр

цуглаад байгаа билээ. Бид бүгдийн зүрх сэтгэлд

хүндтэй байрыг эзэлдэг багштайгаа салах ёс

хийхээс өөр аргагүй энэ өдөр миний сэтгэл

тэвчихийн аргагүй уй гашуугаар дүүрэн байна.

Би талийгаачийг төсөөлөхөөр үргэлж дулаахан

цайвар өнгө толгойд буудаг. Гэхдээ талийгаач энэ

өнгө шигээ дулаахан хүн болох хүртлээ маш их

бэрхшээл зовлонг даван туулсан болов уу.

Талийгаач 1973 онд Японд гишүүнээр элсэж

1979 онд Солонгост Рисшо Косей Кай салбарыг

байгуулж өнөөдрийг хүртэл Солонгос оронд

бурхан багшийн сургаал, Үүсгэн байгуулагчийн

сургаалыг түгээн дэлгэрүүлэхэд хүч хөдөлмөрөө

зориулсан.

Энэ хүртэлх зам дардан шулуун байгаагүй гэж

бодож байна. Тэрхүү нөр их хөдөлмөрийн үр дүнд

бид бүхэн энд цугларан Бурхан багш, Үүсгэн

байгуулагчийн сургаалаас суралцаж, амьдралдаа

хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх номын анд нөхөдтэй

учирсан.

Талийгаач багш минь бурхан багшийн сургаалыг

хэрхэн амьдралдаа хэрэгжүүлбэл зохистойг

мэдэхгүй төөрөлдөж явсан бидэнд сургаалыг

үнэхээр ойлгоход хялбар аргаар товч тодорхой

зааж өгсөн.

Гишүүд хооза ярилцлагын үеэр өөрт тохиолдсон

асуудлаа ярингуут талийгаач сургаалтай холбон

өгч, түүнээсээ гарахын тулд юуг хийж хэрэгжүүлэх

аргыг заан, чиглүүлж өгдөг байв. Дараа нь хэрхэн

хэрэгжүүлж ямар үр дүн гарсан талаараа эргээд

хооза ярилцлаган дээр мэдээлэхийг хүсэж,

хэрэгжүүлсэн бол магтан сайшаадаг байсан.

Хэрэгжүүлж чадаагүй тохиолдолд загналгүй харин

ч эсэргээр “зүгээр дээ” гэж хэлэн дахин

хэрэгжүүлэх урам зориг өгч дэмждэг байсан.

Ингэж хооза ярилцлагыг гайхалтай чиглүүлж,

Бурхан багш, Үүсгэн байгуулагчийн сургаалтай

холбож өгдөг байсан тэрээр хоозанд оролцохоороо

дуу хоолой нь чангараад бүүр дотор нь орчихдог

байв. “Үнэхээр харилцаж буй хүнээ авран тусалъя”

гэсэн сэтгэл нь байгаа байдлаар нь илрэн гарч

ирдэг байсан. Сургаалыг хэрэгжүүлснээр өөрөө

өөрчлөгдөж гэр бүл нь ч гэсэн өөрчлөгдөж буй

сүсэгтэнг хараад өөрийн баяр баясал мэт хүлээн

авч, зовлон гунигтай сүсэгтэнг хараад өөрийн

зовлон мэт санан хамтдаа гуниглаж, зовлонг гэтлэх

арга замыг заангаа аугаа их хайраар биднийг

өлгийддөг байсан.

Тэр жаахан биенээс яаж ийм их хүч гардаг

байнаа гэж гайхан бодох үе олон байсан. Одоо

бодоход “Цагаан Лянхуа судраас суралцаж,

хэрэгжүүлж чадах юм бол гарцаагүй аврагддаг”

гэсэн бат итгэл сүсгээс тэр их хүч гардаг байжээ.

Миний хувьд талийгч багш бол “эмээгээс” минь

өөрцгүй. Би талийгч багшийн охин нийгэмлэгийн

тэргүүн Хан Жа Лийг эгчээ гэж боддог учраас

талийгчийг өөрийн эмээ гэж бодож буй өөртэйгээ

зөрчилддөг байсан. Гэвч аав ээж намайг бага

байхаас л талийгаачийг үргэлж “ээж” гэж хэлж

хүндэтгэж ирсэн. Талийгаач ч гэсэн эцэг эхэд

маань өөрийн хүүхэд мэт ханддаг байсан. Энэхүү

харилцааг харж өссөн болохоор би өөрийн

мэдэлгүй “талийгаачийг өөрийнхөө эмээ” гээд

боддог байсан юм. Талийгч намайг бага байхаас л

халуун дулаан сэтгэлээр хүлээн авч, итгэж,

дэмждэг байсан. Японд сургуульд сурахаас өмнө

би Косей Кай нийгэмлэгт хайртай учраас үе үе

тэргүүнээс зөвшөөрөл авч нийгэмлэгээ харж хонох

үүрэг авдаг байлаа. Талийгаач болон тэргүүнтэй

6

Энэхүү илтгэл нь 2015 оны 3-р сарын 27 нд Солонгосын Рисшо Косей Кай нийгэмлэгийн зөвлөгч багш асан Боксоон (Кёоко) Лий талийгаач болсны 49 хоногийн хойтын буяны номын хурал дээр тавигдсан болно.

Лий багшийн 49 хоногийн хойтын буяны номын хурал

дээр илтгэл тавьж буй Ан гуай.

Рисшо Косей Кай, Солонгос нийгэмлэг

Хатагтай Сэүнгхээ Ан

Талархлын сэтгэл ба аугаа их хайр

Living the Lotus 2015.12

Page 7: 2015...2 Living the Lotus 2015.12 Зурагт Буддизмын Үндсэн Сургаал Фүрүяа Мицүтоши Сургаалын ачаар манай гэр бүл ч

7

хамт нийгэмлэгийг харж хонох үед талийгч

үргэлж япон хоолыг солонгос маягаар, солонгос

хоолыг япон маягаар хийж өгдөг байсан. Тэрээр

үнэхээр хайр халамжаар дүүрэн эмээ байсан.

Талийгаач Японд байх үедээ нийгэмлэгээ

манаж хонох үүрэг авах бүртээ намайг дуудаж

гадаадад амьдарч буй надад уйтгарлах сэтгэл

төрүүлэхгүй байхаар гэр бүлийн нэг гишүүн нь

мэт халуун дулаахнаар ханддаг байсан. Мөн

анхны Косей эмнэлэгийн өмнө байдаг гурилтай

шөлний газар луу дагуулж явж хоолоор дайлдаг

байв. Үргэлж нэг газар нэг л төрлийн хоол иддэг

байсан ч, тэр нь ийм сайхан дурсамж болж үлдэнэ

гэж бодож байсангүй.

Эртээд эмнэлэгт орон дээрээ унтаж буй

талийгаачийг хараад Косей эмнэлэгт хэвтэж

байсан үеийг нь эргэн санасан юм. Японы асаргаа

сувилгаа бүрэн төгс нарийн учраас гэр бүл нь

байсан ч гэсэн уулзалтын цагаас өөр цагт уулзах

боломжгүй байдаг. Хэсэг хугацаанд ч гэсэн хамт

байя гэж бодон сургуулиа тарахаараа үргэлж

Косей эмнэлэг рүү гүйн очино. Эмнэлэгийн

өрөөнд оронгуут мэс засал болон эмчилгээ гээд

биеийн байдал хүндхэн байтал орон дээрээ Косей

Кай ном, сэтгүүл уншаад намайг хараад халуун

дулаанаар угтаж авч миний сургууль болон

дотуур байрны яриаг ихэд сониучирхан сонсдог

байв. Өрөөнд хамт байсан өвчтөн нь “охин чинь

үү” гэж асуухад “тийм” гэж хэлэхэд нь үнэхээр их

баяртай байсан.

Мөн эмнэлэгээс гарах хүртлээ орон дээрээ

суунгаа бусад өвчтөнгүүдийн зовлонг сонсож,

зөвлөдөг байлаа. Хэзээ ч хаана ч байсан бусдын

төлөө сэтгэлээ чилээж талархах, Бурхан багш шиг

дулаахан сэтгэл, үйл хөдлөлөөрөө тааралдсан

хүнийхээ сэтгэлийн хаалгыг нээж өгдөг байв.

Талийгаач эмнэлэгт хэвтэж байхдаа ч гэсэн

Бурхан багшийн сургаал болон Үүсгэн

байгуулагчийн сургаалыг дамжуулж байлаа.

Эмнэлэгт байхдаа ч үргэлж эргэхээр ирсэн

хүмүүст сэтгэл гаргах, зориг өгч хичээн зүтгэх

урам өгч буй, бүхий л зүйлд талархаж буй дүр

төрхийг хардаг байв. Өвдөж байна, хэцүү байна

гэсэн үг ганцыг ч хэлэлгүй амгалан сэтгэлээр

бүхнийг хүлээн авдаг талийгаачийн дүр төрхийг

үгээр илэрхийлэхийн аргагүй үнэхээр гайхалтай

байсан.

Үргэлж “бүх зүйлд таларх” гэж сургадаг

талийгаач амьдралынхаа сүүлийн мөчид ч гэсэн

талархах сэтгэлээр хүлээн авч байгаа мэт

мэдрэгдсэн. Мөн талийгаачийг асарч байсан

тэргүүний дүр байдал сэтгэлийг минь их

хөдөлгөсөн. Өдөр номын өргөөнд цугласан

гишүүдийн төлөө сэтгэлээ зориулж, нийгэмлэгтээ

цагаа зарцуулж, орой нь эмнэлэгт шөнөжин

ээжийгээ асарч, өглөө болонгуут дүү Жими

Лийтэй солигдон дахин номын өргөө рүү буцах

гэсэн амьдралыг удаан үргэлжлүүлсэн учраас бие

тэнхээний хувьд ядрах байтал “ээжийгээ асарч

сувилах боломжтой байна гэдэгт талархаж байна”

гэж үргэлж хэлдэг байв. Бага багаар тэнхээ нь

муудаж байгаа ээжийнхээ дүр байдлыг хараад

гунигтай байх байтал үргэлж л талархсан

сэтгэлээр охин нь болж төрснийхөө үүргийг

гүйцэтгэж буй тэргүүнийг хараад яг л тэргүүн

болох заяатай хүн гэж боддог. Тэргүүний байр

байдлаас талийгаачийн дүр төрх харагддаг юм.

Талийгаач болон тэргүүнийг хараад “ийм хүн

болж чадах болов уу?” энэ үнэхээр хэцүү ч “тийм

болж чадвал үнэхээр гайхалтай юм даа” гэж

бодсон. Надтай адил ингэж бодож байгаа хүн

олон байгаа болов уу гэж бодож байна. Үүн шиг

талийгаач эцсийнхээ мөч хүртэл үнэхээр олон

зүйлийг бидэнд үлдээжээ.

Талийгаач “талархал ба хайр”, “сүсэг

бишрэлтэй хүний хүч чадал”, “Бурхан багш,

Үүсгэн байгуулагчийн сургаалд итгэж хамаг

чадлаараа хэрэгжүүлж чадвал заавал аз жаргалтай

болно” гэсэн сургаалыг хамгийн их захидаг байв.

Ямар ч хүний түвшинд бууж очдог

талийгаачийг харах төдийд л хэн ч гэсэн

сэтгэлийн хүч авдаг байсан.

Талийгаачийн махан бие удахгүй энэ хорвоод

байхгүй болох учир бид бүхэн гуниглаад байж

болохгүй. Үүнээс хойшид ч гэсэн талийгаач бид

бүхний зүрх сэтгэлд тэр л инээмсэглэлээрээ

үргэлж амьдрах учраас салах ёс хийх уй гашууг

тэвчиж, зааж өгсөн замын дагуу алхам алхмаар

хичээн зүтгэнэ. Талийгаач Бурхан багшийн

нигүүлсэхүй, оюун билигээр диваажингийн оронд

залархын төлөө сэтгэлийнхээ гүнээс залбирч

байна.

Талийгч танд үнэхээр их баярлалаа. Маш их

хайртай шүү.

Лий багш /зүүн/ болон Ан гуай /баруун/

Living the Lotus 2015.12

Page 8: 2015...2 Living the Lotus 2015.12 Зурагт Буддизмын Үндсэн Сургаал Фүрүяа Мицүтоши Сургаалын ачаар манай гэр бүл ч

Living the Lotus 2015.12 8

Хувьдаа ашиглахаас бусад тохиолдолд

зөвшөөрөлгүйгээр засвар оруулах,

хэвлэн нийтлэхийг хориглоно.

За энэ

чинь,

амандаа

орсноо

ярьцгааж

байх чинь.

Бид нар бол

үнэхээр 6

барамид

сургаал

хамгийн

мундаг нь

гэж бодож

байна.

Та нар чинь юу яриад

байгаа юм бэ. Бүх юмс

хувирч өөрчлөгддөг

гэсэн сургаал л

хамгийн чухал гэж

хэлсэн шүү дээ.

Битгий сонин юм

яриад бай. Юу ч

ганцаар оршин

тогтнодоггүй

хамгийн чухал!

Та нар 12 шүтэн

барилдлагыг

мэдэхгүй болохоор

л ийм юм ярьцгааж

байна.

Яг зөв.

Өглөг,

хичээн-

гүй гээд

л…

Харин тийм.

Түүний

ачаар манай

гэр бүл

өөрчлөгдсөн

юм.

Юу гэсэн үг вэ.

Хамгийн анх миний

хэлсэн 10 тэгш

чанар сургаал л

жинхэнэ сургаал.

Үгүй ээ,

“Өөрөө зул

мэт байж,

Дармаг зул

мэт сэтгэ”

Надад

бол 10

ертөнц

сургаал.

Яаж ч бодсон 8

зөв зам сургаалын

зөв үзэл, зөв бодол

шүү дээ.

Page 9: 2015...2 Living the Lotus 2015.12 Зурагт Буддизмын Үндсэн Сургаал Фүрүяа Мицүтоши Сургаалын ачаар манай гэр бүл ч

Living the Lotus 2015.12 9

Хувьдаа ашиглахаас бусад тохиолдолд

зөвшөөрөлгүйгээр засвар оруулах,

хэвлэн нийтлэхийг хориглоно.

Зөв

үзэл,

зөв

бодол

6

бара-

мид

Юу ч

ган-

цаар

орш-

дог-

гүй.

12

шүтэн

барилд-

лага

Өөрөө

зул мэт

байж,

Дармаг

зул мэт

сэтгэ.

10

тэгш

чанар

хамгийн

чухал.

10

ертөнц

Юу болоод

байна аа, хэрүүл

шуугиан тариад

энэ чинь?

Сайн хүн санаагаараа

гэгчээр ашгүй та ирэв үү.

Эд нар утгагүй юм

яриад эхэллээ.

За

тайвширцгаагаад

учраа хэлцгээ.

Үнэндээ ийм

юм л даа…

Page 10: 2015...2 Living the Lotus 2015.12 Зурагт Буддизмын Үндсэн Сургаал Фүрүяа Мицүтоши Сургаалын ачаар манай гэр бүл ч

Living the Lotus 2015.12 10

Хувьдаа ашиглахаас бусад тохиолдолд

зөвшөөрөлгүйгээр засвар оруулах,

хэвлэн нийтлэхийг хориглоно.

Та бүхэн

сургаалыг тус

тусад нь

ойлгосон боловч

бүхэлд нь

ойлгоогүй

бололтой.

Улмаар хүмүүст

жинхэнэ үнэнийг

ойлгуулахын тулд

тухайн хүнд нь

тааруулан сургаал

айлдсан юм.

Тиймээс та бүхэн олон

төрлийн сургаал үзсэн

юм шиг санагдаж

байгаа ч, Шагжамүни

буддагийн айлдах

гэсэн сургаал бол

зөвхөн ганц юм.

Бүхэлд нь

гэдэг чинь

юу гэсэн

үг вэ?

Шагжамүни будда бүх

хүмүүс хувиа хичээсэн

үзлээсээ ангижирснаар

жинхэнэ үнэнийг ухаарч

чадна гэж үзсэн.

Ганцхаан…

Ийм олон

сургаал

байгаа

мөртлөө юу?

Тийм ээ.

Тэдгээрийг

схемээр

бүхэлд харж

үзье.

Page 11: 2015...2 Living the Lotus 2015.12 Зурагт Буддизмын Үндсэн Сургаал Фүрүяа Мицүтоши Сургаалын ачаар манай гэр бүл ч

Living the Lotus 2015.12 11

Хувьдаа ашиглахаас бусад тохиолдолд

зөвшөөрөлгүйгээр засвар оруулах,

хэвлэн нийтлэхийг хориглоно.

Ар

га

зам

Зо

в-

ло

н

Гэт

-

лэх

Шал

т-га

ан

10

тэг

ш ч

анар

, 1

2 ш

үтэ

н б

ари

лд

лаг

а

Ни

рваа

н н

ь т

уй

лы

н а

мга

лан

8 з

өв з

ам, 6

бар

ами

д

Хам

аг б

үхэн

зо

вло

н.

Төр

өх,

өтл

өх,

өвд

өх,

үхэх

, д

ур

тай

зү

йлээ

сээ

хаг

ацах,

дур

тгү

й

зүй

лтэ

йгэ

э уч

рах

,

хү

ссэн

ээ ү

л а

вах

,

али

ваа

зү

йл

д д

асах

Зо

вло

н ү

гүй

амар

амга

лан

гий

н

ертө

нц

Зо

вло

нги

йн

шал

тгаа

ны

г

оло

х

Жи

нхэн

э ү

нэн

ий

г

ой

лго

хгү

й х

үн

зо

вло

нги

йн

ертө

нц

өө

с га

рч

чад

ахгү

й.

Зо

вло

нг

гэтл

эхи

йн

тулд

бо

дьса

дваг

ий

н

үй

л х

ий

х ч

ухал

Page 12: 2015...2 Living the Lotus 2015.12 Зурагт Буддизмын Үндсэн Сургаал Фүрүяа Мицүтоши Сургаалын ачаар манай гэр бүл ч

Living the Lotus 2015.12 12

Хувьдаа ашиглахаас бусад тохиолдолд

зөвшөөрөлгүйгээр засвар оруулах,

хэвлэн нийтлэхийг хориглоно.

Хөөх. Ямар

гайхалтай

юм бэ?

Ёстой

гайхалтай

юм аа.

Нээрэн бүгд

хоорондоо

холбоотой юм

байна шүү дээ.

Гэхдээ зөвхөн ганц

хэсгийг нь л

ойлгочихоод

түүнээс өөр

бурханы сургаал

байхгүй мэт ярьж,

тулгах нь зөв

үйлдэл биш.

Саяны бид нар

шиг гэсэн үг

байх нь ээ.

Та бүхний

хэлсэн

сургаалууд

бурханы

сургаалын нэг

хэсэг учраас

сайн үр дүн

гарах нь

ойлгомжтой.

Ямар

ичмээр

юм бэ.

Тэгэхээр нэг талыг

баримталж сургаал

айлдахгүйн тулд саяны

схемийг сайтар судалж

“зам мөрийг ойлгосны

үндсэн дээр зам мөрөөр

алхах” чухал юм

шүү дээ.

Танд их баярлалаа.

Одоо л яг сайн

ойлгож авлаа.

Өнөөдрийг эрч хүчтэй

өнгөрүүлж, маргааш ч

гэсэн аз жаргалтай

байхын төлөө хичээх

хэрэгтэй юм шүү.

Page 13: 2015...2 Living the Lotus 2015.12 Зурагт Буддизмын Үндсэн Сургаал Фүрүяа Мицүтоши Сургаалын ачаар манай гэр бүл ч

Tokyo, Headquarters New York San Francisco Oklahoma

Colorado

San Jose

Sacramento

Seattle

Vancouver, Canada

Hawaii Kona

San Diego

Las Vegas

Arizona Sao Paulo, Brazil Mogi das Cruzes

Sao Miguel

Maui

Sakhalin, Russia

Ulaanbaatar, Mongolia

Seoul, Korea Pusan Masan

Taipei

Singapore

Sydney, Australia

Delhi, India

Kathmandu, Nepal

Colombo, Sri Lanka

Chittagong, Bangladesh Dhaka

Bangkok, Thailand

London, The United Kingdom

Los Angeles

Lumbini

Kolkata

Kandy-Wattegama

Habarana Polonnaruwa

Galle

Mayani Patiya

Domdama Cox’s Bazar

RKI of North America

Klamath Falls

Jilung

Tainan Pingtung

Satbaria Laksham

Raozan

Taichung

Hong Kong

Venezia, Italy

Shanghai

RKI of South Asia

San Mateo Sukhbaatar

Dallas

San Antonio

Tampa Bay

Chicago Denver

Dayton

West Delhi

Chendirpuni

Phnom Penh

Singapore

Roma, Italy

Kolkata North

Irvine

Юмыг байгаагаар нь харах

Америкт болсон нэг явдал билээ. Нэгэн залуу гэр бүл шинэ байранд нүүж оржээ.

Маргааш өглөө нь эхнэр нь хажуу айлын хүн угаасан хувцсаа хатаах гээд өлгөж

байхыг харав. Өөрийн мэдэлгүй “энэ угаасан хувцас нь огт өнгө ороогүй байна” гэж

хэлэв. Нөхөр нь цонхоор гадагш харсан мөртлөө юу ч хэлсэнгүй. Хөрш айлын хүн

хувцсаа хатаах болгонд эхнэр нь адилхан юм хэлэв. Хэсэг хугацааны дараа эхнэр нь

хөрш айлын угаасан хувцас үнэхээр цэвэрхэн байхыг гайхан хараад нөхөртөө хэлэв.

“Хардаа, энэ хүн одоо л юм угааж сурч байна. Хэн нэгэн зааж өгсөн юм байхдаа...”

Тэгтэл нөхөр нь ийнхүү хэлэв. “Өнөөдөр өглөө би эрт босоод гэрийнхээ цонхыг

арчсан юм.”

Угаасан хувцас нь бохир байсан биш, гэрийнх нь цонх халтар байжээ. Та бүхэнд

ийм зүйл тохиолдож байгаагүй юу?

Танд “Тэр хүн инээдтэй юм аа” гэсэн сэтгэл төрөх үед та тэр хүний бурханлаг

чанарыг олж харж чаддаг уу? Мөн “Тийм байх ёсгүй” гэж бодох үедээ тухайн

зүйлийн жинхэнэ дүр төрх, үнэ цэнийг олж харж чаддаг уу? Бурхан багшийн сургаал

аливаа юмыг байгаа чигээр нь харж, хэрэгжүүлэхийг сургадаг. Байгаа юмыг

байгаагаар нь харснаар хоёр дахь сумнаас зайлж чадна.

РКК, Олон улсын хэлтсийн дарга

Мизүтани Шёокоо

Рисшо Косей Кай

Living the Lotus 2015.12 13

Page 14: 2015...2 Living the Lotus 2015.12 Зурагт Буддизмын Үндсэн Сургаал Фүрүяа Мицүтоши Сургаалын ачаар манай гэр бүл ч

Rissho Kosei-kai International5F Fumon Hall, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo, JapanTel: 81-3-5341-1124 Fax: 81-3-5341-1224

Rissho Kosei-kai International of North America (RKINA)2707 East First Street Suite #1 Los AngelesCA 90033 U.S.ATel: 1-323-262-4430 Fax: 1-323-262-4437e-mail: [email protected] http://www.rkina.org

Branch under RKINARissho Kosei-kai of Tampa Bay2470 Nursery Rd.Clearwater, FL 33764, USATel: (727) 560-2927e-mail: [email protected]://www.buddhismtampabay.org/

Rissho Kosei-kai International of South Asia (RKISA)201 Soi 15/1, Praram 9 Road, Bangkapi, HuaykhwangBangkok 10310, Thailand Tel: 66-2-716-8141 Fax: 66-2-716-8218e-mail: [email protected]

Rissho Kosei-kai Buddhist Church of Hawaii2280 Auhuhu Street, Pearl City, HI 96782, U.S.A.Tel: 1-808-455-3212 Fax: 1-808-455-4633e-mail: [email protected] http://www.rkhawaii.org

Rissho Kosei-kai Maui Dharma Center1817 Nani Street, Wailuku, HI 96793, U.S.A.Tel: 1-808-242-6175 Fax: 1-808-244-4625

Rissho Kosei-kai Kona Dharma Center73-4592 Mamalahoa Highway, Kailua-Kona, HI 96740, U.S.A.Tel: 1-808-325-0015 Fax: 1-808-333-5537

Rissho Kosei-kai Buddhist Center of Los Angeles2707 East First Street, Los Angeles, CA 90033, U.S.A.Tel: 1-323-269-4741 Fax: 1-323-269-4567e-mail: [email protected] http://www.rkina.org/losangeles.html

Rissho Kosei-kai Buddhist Center of San Antonio6083 Babcock Road, San Antonio, TX 78240, U.S.A.Tel: 1-210-561-7991 Fax: 1-210-696-7745e-mail: [email protected] http://www.rkina.org/sanantonio.html

Rissho Kosei-kai Buddhist Center of Arizona

Rissho Kosei-kai Buddhist Center of Colorado

Rissho Kosei-kai Buddhist Center of San Diego

Rissho Kosei-kai Buddhist Center of Las Vegas

Rissho Kosei-kai Buddhist Center of Dallas

Rissho Kosei-kai of San Francisco1031 Valencia Way, Pacifi ca, CA 94044, U.S.A.Tel: 1-650-359-6951 Fax: 1-650-359-6437e-mail: [email protected] http://www.rksf.org

Rissho Kosei-kai of Seattle’s Buddhist Learning Center28621 Pacifi c Highway South, Federal Way, WA 98003, U.S.A. Tel: 1-253-945-0024 Fax: 1-253-945-0261e-mail: [email protected] http:// www.buddhistLearningCenter.com

Rissho Kosei-kai of Sacramento

Rissho Kosei-kai of San Jose

Rissho Kosei-kai of Vancouver

Rissho Kosei-kai of New York320 East 39th Street, New York, NY 10016, U.S.A.Tel: 1-212-867-5677 Fax: 1-212-697-6499e-mail: [email protected] http://rk-ny.org/

Rissho Kosei-kai of Chicago1 West Euclid Ave., Mt. Prospect, IL 60056, U.S.A.Tel : 1-773-842-5654e-mail: [email protected] http://home.earthlink.net/̃rkchi/

Rissho Kosei-kai Dharma Center of Fort Myers

Rissho Kosei-kai Dharma Center of Oklahoma2745 N.W. 40th Street, Oklahoma City, OK 73112, U.S.A.Tel & Fax: 1-405-943-5030e-mail: [email protected] http://www.rkok-dharmacenter.org

Rissho Kosei-kai Buddhist Center of Klamath Falls1660 Portland St. Klamath Falls, OR 97601, U.S.A.Rissho Kosei-kai, Dharma Center of Denver1571 Race Street, Denver, Colorado 80206, U.S.A. Tel: 1-303-810-3638Rissho Kosei-kai Dharma Center of Dayton635 Kling Dr, Dayton, OH 45419, U.S.A.http://www.rkina-dayton.com/

Risho Kossei-kai do BrasilRua Dr. José Estefno 40, Vila Mariana, São Paulo-SP, CEP 04116-060, BrasilTel: 55-11-5549-4446 / 55-11-5573-8377 Fax: 55-11-5549-4304e-mail: [email protected] http://www.rkk.org.br

Risho Kossei-kai de Mogi das CruzesAv. Ipiranga 1575-Ap 1, Mogi das Cruzes-SP, CEP 08730-000, BrasilTel: 55-11-5549-4446/55-11-5573-8377

Rissho Kosei-kai of Taipei4F, No. 10 Hengyang Road, Jhongjheng District, Taipei City 100, TaiwanTel: 886-2-2381-1632 Fax: 886-2-2331-3433http://kosei-kai.blogspot.com/

Rissho Kosei-kai of TaichungNo. 19, Lane 260, Dongying 15th St., East Dist., Taichung City 401, Taiwan Tel: 886-4-2215-4832/886-4-2215-4937 Fax: 886-4-2215-0647

Rissho Kosei-kai of TainanNo. 45, Chongming 23rd Street, East District, Tainan City 701, TaiwanTel: 886-6-289-1478 Fax: 886-6-289-1488

Rissho Kosei-kai of Pingtung

Korean Rissho Kosei-kai6-3, 8 gil Hannamdaero Yongsan gu, Seoul, 04420, Republic of KoreaTel: 82-2-796-5571 Fax: 82-2-796-1696e-mail: [email protected]

Korean Rissho Kosei-kai of Pusan1258-13, Dae-Hyun-2-dong, Nam-ku, Kwang-yok-shi, Pusan, 608816,Republic of KoreaTel: 82-51-643-5571 Fax: 82-51-643-5572

Branches under the HeadquartersRissho Kosei-kai of Hong KongFlat D, 5/F, Kiu Hing Mansion, 14 King’s Road,North Point, Hong Kong,Special Administrative Region of the People’s Republic of ChinaTel & Fax: 852-2-369-1836

Rissho Kosei-kai

Overseas Dharma Centers 2015

Page 15: 2015...2 Living the Lotus 2015.12 Зурагт Буддизмын Үндсэн Сургаал Фүрүяа Мицүтоши Сургаалын ачаар манай гэр бүл ч

Rissho Kosei-kai of Ulaanbaatar15f Express tower, Enkh taiwnii urgun chuluu, 1st khoroo, Chingeltei district, Ulaanbaatar, MongoliaTel: 976-70006960e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of Sakhalin4 Gruzinski Alley, Yuzhno-Sakhalinsk693005, Russian FederationTel & Fax: 7-4242-77-05-14

Rissho Kosei-kai of RomaVia Torino, 29-00184 Roma, ItaliaTel & Fax : 39-06-48913949 e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of the UK

Rissho Kosei-kai of VeneziaCastello-2229 30122-Venezia Ve Italy

Rissho Kosei-kai of Paris86 AV Jean Jaures 93500 Tentin Paris, France

Rissho Kosei-kai of Sydney

International Buddhist Congregation (IBC)5F Fumon Hall, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo, JapanTel: 81-3-5341-1230 Fax: 81-3-5341-1224e-mail: [email protected] http://www.ibc-rk.org/

Rissho Kosei-kai of South Asia Division5F Fumon Hall, 2-6-1 Wada, Suginami, Tokyo, 166-8537, JapanTel: 81-3-5341-1124 Fax: 81-3-5341-1224

Thai Rissho Friendship Foundation201 Soi 15/1, Praram 9 Road, Bangkapi, HuaykhwangBangkok 10310, ThailandTel: 66-2-716-8141 Fax: 66-2-716-8218e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of Bangladesh85/A Chanmari Road, Lalkhan Bazar, Chittagong, BangladeshTel & Fax: 880-31-626575

Rissho Kosei-kai of DhakaHouse No.467, Road No-8 (East), D.O.H.S Baridhara, Dhaka Cant.-1206, BangladeshTel: 880-2-8413855

Rissho Kosei-kai of MayaniMaitree Sangha, Mayani Bazar, Mayani Barua Para, Mirsarai, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of PatiyaPatiya, sadar, Patiya, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of DomdamaDomdama, Mirsarai, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Cox’s BazarUme Burmese Market, Main Road Teck Para, Cox’sbazar, Bangladesh

Rissho Kosei-kai of SatbariaSatbaria, Hajirpara, Chandanish, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of LakshamDupchar (West Para), Bhora Jatgat pur, Laksham, Comilla,Bangladesh

Rissho Kosei-kai of RaozanWest Raozan, Ramjan Ali Hat, Raozan, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of ChendirpuniChendirpuni, Adhunagor, Lohagara, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Ramu

Rissho Kosei-kai Dhamma Foundation, Sri Lanka382/17, N.A.S. Silva Mawatha, Pepiliyana, Boralesgamuwa, Sri LankaTel & Fax: 94-11-2826367

Rissho Kosei-kai of Polonnaruwa

Rissho Kosei-kai of Habarana151, Damulla Road, Habarana, Sri Lanka

Branches under the South Asia DivisionRissho Kosei-kai of Central Delhi224 Site No.1, Shankar Road, New Rajinder Nagar, New Delhi, 110060, India

Rissho Kosei-kai of West Delhi66D, Sector-6, DDA-Flats, DwarkaNew Delhi 110075, India

Rissho Kosei-kai of KolkataE-243 B. P. Township, P. O. Panchasayar, Kolkata 700094, India

Rissho Kosei-kai of Kolkata NorthAE/D/12 Arjunpur East, Teghoria, Kolkata 700059, West Bengal, India

Rissho Kosei-kai of KathmanduWard No. 3, Jhamsilhel, Sancepa-1, Lalitpur,Kathmandu, NepalTel: 977-1-552-9464 Fax: 977-1-553-9832e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of Singapore

Rissho Kosei-kai of Phnom Penh#201E2, St 128, Sangkat Mittapheap, Khan 7 Makara,Phnom Penh, Cambodia

Other GroupsRissho Kosei-kai Friends in Shanghai