2013 12

16
ШИНЭ НОМЫН МЭДЭЭ. 2013-12-30. № 07 Page 1 МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ТӨВ НОМЫН САН Шинэ номын мэдээ 7 2013.12 Эмхтгэсэн: Ном зүйч М. Кунай Ном зүйч Д. Алтанзул Электрон каталоги: http://catalog.num.edu.mn

Upload: erdenenyam-jugnee

Post on 29-Mar-2016

234 views

Category:

Documents


10 download

DESCRIPTION

МУИС-ийн номын сангийн 2013 оны 12 сарын шинэ номын мэдээ №7

TRANSCRIPT

Page 1: 2013 12

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ. 2013-12-30. № 07 Page 1

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ТӨВ НОМЫН САН

Шинэ номын мэдээ

№ 7

2013.12

Эмхтгэсэн: Ном зүйч М. Кунай

Ном зүйч Д. Алтанзул

Электрон каталоги:

http://catalog.num.edu.mn

Page 2: 2013 12

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ. 2013-12-30. № 07 Page 2

ЭКОЛОГИ, ГАЗАРЗҮЙ, АМЬТАН СУДЛАЛ

Экосистемд түшиглэсэн дасан зохицох үйл

ажиллагааг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх

арга хэмжээ, туршлага: Сургалтын гарын авлага

/Эмх. О. Алтансүх, Б. Ариунсанаа, О. Мэндбаяр. –

УБ.: Арвин судар, 2013. – 152 х.

Энэхүү сургалтын гарын авлаганд төслийн зорилгот

голын сав газар, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох

шаардлага, экосистемийн үүрэг, түүний харилцан үйлчлэл, 4-р

бүлэгт экосистемийн хэвийн байдлыг алдагдуулж буй ажиллагаа,

тэдгээр нь усны горимд сөргөөр нөлөөлөх нь, экосистемд

түшиглэсэн дасан зохицох арга хэмжээний Монгол орны ба олон

улсын туршлага, боломжууд гэсэн таван бүлгүүдэд тус тус

хуваан авч үзэхийн хамт зургийн жагсаалт, хүснэгт зэргийг

багтаасан болно.

20.18

Э-38 /БШУН унш-2ш/ Т-16521-16522

Монгол орны газрын зураг болон газар нутгийн

нэрийн судалгааны асуудлууд /Эмх. Фүтаки Хироши,

Камимүра Акира, Э. Равдан, Л. Чулуунбаатар. – УБ.:

Удам соѐл, 2012. - 135 х.

Энэ эрдэм шинжилгээний бага хурал нь 2011 оны 8-р

сард Улаанбаатар хотод “ International Academic

Workshop: tradition of Manuscript Maps in Mongolia under Qing

Rule and the Bogd Khaan- Cartography and Onomastics” хэмээх

эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдажээ. Тус

номонд эрдэм шинжилгээний бага хуралд тавьсан илтгэлүүдэд

тулгуурлан, зарим судлаачдын өгүүллүүдийг нэгтгэн нэгэн боть

болгон боловсруулж монголын газрын зураг, газар нутгийн

нэрийг сонирхон судалдаг хүн бүрт толилуулж байна.

26.8/1/я6

М-69 /БШУН унш-3ш/ Т-16538-16539

Page 3: 2013 12

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ. 2013-12-30. № 07 Page 3

Ганболд М, Пүрэв Г. Амьтан судлал /Ред. Б.

Базартогтох. – УБ.: Номын дээж, 2013. – 192 х.

Сурах бичигт амьтны аймгийн ангиалал, ерөнхий

шинж, сээр нуруугүйтэн, сээр нуруутан амьтан

/нугаламтан/, тэдгээрийн биоэкологи, гарал үүсэл, гол

төлөөлөгчид, эдгээрийн латин нэршлийг товч оруулж өгчээ.

28.6

Г-21 Т-16529

МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН НӨӨШЛӨХ АРГА

Махан нөөш үйлдвэрлэх технологи, чанарын хяналт /Боловс. М.Венкер, Ж.Сосоржав. –УБ.: Хөх монгол

принтинг, 2013. -59х.

Энэхүү гарын авлага нь үйлдвэрлэл эрхлэгчид болон

сонирхогчдод махан нөөш үйлдвэрлэлийн талаар анхан

шатны мэдэгдэхүүн олгохоос гадна нилээдгүй хэмжээний нөөш

үйлдвэрлэх орц технологийг нэг бүрчлэн бичжээ.

36.92

М-30 Б-22906

УС ХАНГАМЖ, БАРИЛГЫН БАЙГУУЛАМЖ СУДЛАЛ

Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн тайлбар

толь бичиг /Боловс. Ц. Энхчимэг, Хян. Г. Отгонбаяр, Д.

Мөнхбаатар, Янжинлхам Ш. – УБ.: BCI, 2011. – 59 х.

Тайлбар толь бичгийг олон улсын стандартын жишигт

нийцүүлэн англи, монгол хэл дээр боловсруулж, Монгол

улсын стандарт болгон батлуулжээ. Толь бичигт төвлөрсөн ба

төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс /ус олборлох,

нөөцлөх, чанарыг сайжруулах, түгээх, зөөвөрлөх, савлах г.м/

хэрэглэгч хүртэлх шат дамжлагад хүн амын ундны ахуйн

зориулалтаар ашиглах ус, түүний эрүүл ахуйн шаардлага, чанар,

аюулгүй байдлын хяналт, үнэлгээг хийх болон бохир ус татан

зайлуулж, цэвэрлэх үйл ажиллагаа, ариун цэврийн байгууламж

зэрэг хүрээг хамруулан оруулжээ.

Page 4: 2013 12

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ. 2013-12-30. № 07 Page 4

38.76я2

У-54 /БШУН унш-3ш/ Т-16499-16500

Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа барилгын норм,

нормативын баримт бичгийн жагсаалт /Ред. Р.

Эрдэнэцэцэг, Г. Отгонбаяр, Эмх. Э. Пүрэвжав, Г.

Галбадрах, Ц. Энхбат Орч. Д. Байгалмаа, С. Мөнх-

Очир. – УБ.: Мөнхийн үсэг, 2011. – 51 х.

38ц

Х-86 Т-16523-16524

Цацрал Ц, Мөнхбаяр Б, Даваацэрэн Ж. Бие даасан ус

хангамж, ариун цэврийн байгууламж: Сурах бичиг

/Ред. Г. Отгонбаяр. – УБ.: BCI, 2012. – 226 х.

Тус сурах бичигт нэг талаас бие даасан ус хангамж,

ариун цэврийн байгууламжийн төлөвлөлт, ашиглалттай

холбоотой техник, технологийн талаарх мэдээллийг өгөх бөгөөд

нөгөө талаасаа тэдгээрийг хэрэгжүүлэх, ашиглахтай уялдан

гардаг асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн болон

менежментийн талаарх суурь мэдлэгийг олгох зорилготой аж.

Тус сурах бичиг ус хангамж, ариун цэврийн байгууламжийн бие

даасан системийн хөнгөлөлт, ашиглалттай холбоотой учраас та

бүхний хэрэгцээнд толилуулж байна.

38.76

Ц-26 Т- 16525

ТАРИМАЛ НОГОО СУДЛАЛ

Тарималын усалгаа /Ш.Баранчулуун, Э.Бережена ба

бус. –УБ.: 2010. -50х.

“Усалгаатай тариалангийн тогтвортой менежмент”

төслийн хүрээнд боловсруулсан энэхүү зөвлөмж

номонд тариалангийн хөрсний усалгааны төрөл, арга,

гадаргуугийн усалгаа, бороожуулах усалгаа, аригаар услах

усалгаа, зурвасаар услах, дуслын усалгаа, хур тунадасны усаар

хэрхэн усалгаа хийх талаар дэлгэрэнгүй бичжээ.

Page 5: 2013 12

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ. 2013-12-30. № 07 Page 5

40.62

Т-25 Б-22907

Өрхийн тариалангийн технологийн зөвлөмж /Эмх.

Ш.Баранчулуун, С.Нандинцэцэг., Хян. Ж.Чулуунбаатар.

–УБ.: Мөнхийн үсэг групп, 2010. -55х.

“Усалгаатай тариалангийн тогтвортой менежмент”

төслийн хүрээнд өрхийн тариалан эрхлэгчдэд зориулан

боловсруулсан зөвлөмжүүдийн нэг болох энэхүү номонд

ногооны талбайг хэрхэн бэлдэх, бордоо түүнийг бэлдэх, хэрэглэх

арга., сонгино, сармис, шар ба хүрэн манжин, лууван, улаан

лооль, өргөст хэмх, байцаа, чинжүү,буйцаа зэрэг хүнсний ногоог

хэрхэн тариалж, хурааж хадгалах талаар өгүүлжээ.

42.34

Ө-95 Б-22908

МАЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД СУДЛАЛ

Малчдад ашигтай бизнес зөвлөмж /Эмх. Г.

Оюундэлгэр. Д. Амин-Эрдэнэ, Хян. Г. Оюунбат, С.

Ариунцэцэг. – УБ.: Мөнхийн үсэг, 2013. – 272 х.

Малчин өрхийн амьжиргааны эх үүсвэрийг

нэмэгдүүлэх зорилгоор энэхүү эмхэтгэлийг

хэвлүүлжээ. Энэ зөвлөмжиндөө малын гаралтай

түүхий эдэд анхан шатны тордолт боловсруулалт хийж, стандарт,

шаардлагад нийцүүлэн бэлтгэх, түүхий эдийн чанарын гэмтлээс

урьдчилан сэргийлэх хамгаалалтыг зөв хийж, хадгалах нэг цэгт

төвлөрүүлэн малын гаралтай түүхий эдийн үнэлэмжийг

дээшлүүлснээр малчдын бодит орлогыг нэмэгдүүлэх боломжтойг

энэхүү номондоо илэрхийлжээ.

45

М-18 /БШУН унш-3ш/ Т-16507-16509

Page 6: 2013 12

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ. 2013-12-30. № 07 Page 6

ЭРҮҮЛ АХУЙ СУДЛАЛ

Эрүүл аж төрөх ёс: Эрүүл мэндийн сайн дурын

ажилтанд зориулсан гарын авлага /Эмх. Г. Цацрал. –

УБ.: Хаан принтинг, 2012. – 114 х.

Эрүүл мэндийн яамны эрхэм зорилго нь салбарын

хэмжээнд удирдлагын болон нөөцийн үр ашгийг

дээшлүүлж хүн ам, ялангуяа эрүүл мэндийн тусламж,

үйлчилгээ илүү шаардлагатай хэсэг болон ядууст тулгуурласан,

үйлчлүүлэгчдэд ээлтэй, тэгш, чанартай үйлчилгээг хүргэх замаар

МУ-ын нийт хүн амын эрүүл мэндийг сайжруулж, нийгэм, эдийн

засгийн хөгжлийг дэмжин, ядуурлыг бууруулахад оршино. Энэ

эрхэм зорилгын нэг нь “Хөдөөгийн хүн амын амьдралын

баталгааг нийгмийн иж бүрэн үйлчилгээгээр хангах” төслийн

хүрээнд хүн амд эрүүл зан үйлийг төлөвшүүлж, эрүүл мэндийг

сайжруулахад байгууллага, хувь хүний оролцоог нэмэгдүүлж,

тэднийг эрүүл, чанартай амьдрах мэдээллээр хангах, сургах,

чадавхийг дээшлүүлэх зорилгоор уг гарын авлагандаа “Эрүүл

амьдрах нууц”, “Эрүүл орчинг бүрдүүлэхэд таны оролцоо”,

“Хоол хүнсээ сонгон хэрэглэх нь” гэсэн 3 модулийг багтаан

боловсруулсан нь нийт ард иргэд та бүхэнд эрүүл аж төрөхөд

тань тус дөхөм болж өгөх нь ээ.

51.1/1/5

Э-80 Т-16516-16518

Батбаяр Д., Даваадорж Б. Монгол бариа засалчдын

эрдэм. – УБ.: Соѐмбо принтинг, 2013. – 127 х.

Сэтгэл сэтгэцийн эмгэг засдаг “Монгол бариа

засалчдын эрдэм” хэмээх энэхүү номондоо нүүдэлч

малчин монголчуудын соѐлын тухай болон эртний

монгол хүний чадвар, чадавхийн тухай товч өгүүлэх,

уламжлалт бариа заслын оношлогоонд үнэлэлт дүгнэлт, ойлголт

ухагдахуун, сэтгэл, сэтгэцийн өвчин, онцгой увидас, ер бусын

эмчилгээний талаар тодорхой бичжээ.

53.59

Б-33 /БШУН унш-3ш/ Б-22893-22894

Page 7: 2013 12

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ. 2013-12-30. № 07 Page 7

МОНГОЛЫН ТҮҮХ СУДЛАЛ

“Лхүмбийн хэрэг-80 жил” эрдэм шинжилгээний

хурлын эмхэтгэл /Эмх.Л. Мундагбаатар, Х.

Мөнхбаяр, Хян. Х. Мэндсайхан, Х. Мөнхбаяр. – УБ.:

Соѐмбо принтинг, 2013. – 194 х.

Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд нь 2013

оны 8-р сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Иргэдийн

төлөөлөгчдийн хурлын дарга, Аймгийн ЦАУЗБСК-ын дарга С.

Пүрэвжав “Лхүмбийн хэрэг-80 жил” эрдэм шинжилгээний

хурлыг нээж хэлсэн үг, эрдэм шинжилгээний үндсэн илтгэл,

илтгэлүүд, хуралд үг хэлсэн оролцогчид, тус хурлыг хааж хэлсэн

үг болон хурлын ажиллагааны үеэр авсан гэрэл зурагтай нь

хамт хавсаргажээ.

63.3/1/-4

Л-87 22887-22889

Туяа С. Улс төрийн хэлмэгдэгсдийн намтрын

товчоон. Боть-17: Харьд хэлмэгдсэн монгол иргэд

/Ред. З. Лонжид, О. Лхагварэнцэн. – УБ.: Соѐмбо

принтинг, 2013. – 320 х.

Улс төрийн хэлмэгдэгсдийн намтрын товчоон

цувралын ХYII боть болох “Харьд хэлмэгдсэн монгол

иргэд” бүтээлийг уншигч танд өргөн барьж байна.Тус бүтээлд

БНМАУ-ын иргэдийг баривчлан ЗХУ-ын нутаг дэвсгэрт хүргэж

улс төрийн зохиомол хэрэг тулган хүлээлгэх болсон шалтгаан,

нөхцөл, ямар ямар бүлэг хэрэгт хамаатуулан тэднийг хэрхэн

яллаж байсан зэрэг асуудлыг архивын баримт материал, монгол,

оросын эрдэмтэн судлаачдын бүтээл, баримт бичгийн

эмхэтгэлээс тулгуурлан бичжээ. Түүнчлэн зөвлөлтийн 17дугаар

армийн шугамаар тагнуулын үүрэг гүйцэтгээд сураггүй болсон

монголчуудын тухай болон монгол иргэдийн асуудлыг учир

шалтгаан, үйл явцын бүхэл өрнөлтэй нь авч үзсэн болно.

63.3/1/-4

Т-72 Б-22898-22899

Page 8: 2013 12

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ. 2013-12-30. № 07 Page 8

ЭДИЙН ЗАСАГ

Байгаль орчны аудит: Монгол, англи хэл дээр.

/Боловс. Жэймс Леночи., Хян. Ш.Болдбаатар,

Ж.Баясгалан. –УБ.: Соѐмбо принтинг, 2013. -152х.

“Байгаль орчны засаглалыг бэхжүүлэх-2” төслийн

хүрээнд боловсруулан гаргасан энэхүү сургалтын

гарын авлагад байгаль орчны аудитын тухай ойлголт, түүний

төрөл, чадвар, ашиг тус, аудитын өмнөх бэлтгэл, мэдээлэл

цуглуулах, зөрчил доголдолыг арилгах арга хэмжээг төлөвлөх,

тайлан гаргах, дахин шалгах, байгаль орчны аудитын ерөнхий

чиглэлүүд, удирдамж, зааварчилгаа ба лавлах материалуудыг

оруулж өгчээ.

65.053

Б-17 /НХШУН унш-3ш/ Т-16504-16506

Монголын аудитын түүчээ /Эрх.хэв. Ж.Жаргалсүрэн,

Н.Дагвадорж. –УБ.: 2013. -305х.

“Далайван аудит” ХХК байгуулагдсаны 20 жилийн ойд

зориулан гаргасан энэ номонд “Далайван аудит” ХХК-

ны 20 жилийн ойд зориулсан мэндчилгээнүүд.,

Монголд аудит үүсч хөгжсөн түүх., монгол улсад мэргэшсэн

нягтлан бодогч бэлтгэсэн түүх-цаашдын хандлага., Монголын

аудитын анхдагч “Далайван аудит” ХХК-ны тухай., “Далайван

аудит” ХХК-ны ерөнхий захирал Ц.Жигдэнгийн хурал,

зөвлөгөөн, семинарт тавьсан илтгэл, хэлсэн үг., мөн анд нөхдийн

сэтгэлийн өргөл дурсамжуудыг эмхэтгэн оруулжээ.

65.291-03

М-69 /НХШУН унш-3ш/ Т-16530-16531

Монголын тогтвортой хөгжлийн хөтөлбөр: Ахиц,

дэвшил, бэрхшээл, хэтийн зорилго. Англи, монгол хэл

дээр /Эрх.зох. Б.Хулдорж. –УБ.: 2012. -96х.

Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны

хөтөлбөрийн жил жилийн тайлан, яамд, орон нутгаас

2011 онд гаргасан Монгол улсын тогтвортой хөгжлийн

үндэсний хөтөлбөрт тусгагдсан төлөвлөгөөний биелэлт,

Page 9: 2013 12

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ. 2013-12-30. № 07 Page 9

хөтөлбөрийн хэрэгжилтийн тоо баримтанд тулгуурлан энэхүү

тайлан илтгэлийг боловсруулжээ. Засгийн газрын тайланг

биологийн олон янз байдал, экосистем, тогтвортой аялал

жуулчлал, эрчим хүч, дэд бүтэц, хот байгуулалтын хөгжил, хөдөө

аж ахуйн салбарын хүрээнд авч үзсэн ба тэдгээр асуудлуудыг

тогтвортой хөгжлийн бодлогыг шинэчлэх талаар Монгол улсын

хүлээсэн үүрэг, тогтвортой хөгжлийг хангах ядуурлыг бууруулах

ногоон эдийн засаг, тогтвортой хөгжлийн байгууллагын сүлжээ

гэсэн 3 бүлэгт хуваан энэ номонд оруулжээ.

65.9/1/

М-69 /НХШУН унш-3ш/

Монгол хэл дээрх ном: Т-16497-16498

Англи хэл дээрх ном: 13609-13611

Уурхайн зардал-үр ашгийн шинжилгээ: Гарын

авлага /Gregoire Fabrice, А.Амаржаргал ба бус., Хян.

Ж.Баясгалан. –УБ.: Соѐмбо принтинг, 2012. -106х.

“Байгаль орчны засаглалыг бэхжүүлэх-2” төслийн

хүрээнд “Уурхайн зардал-үр ашгийн шинжилгээ”-ний

загварыг Монгол улсад ажиллаж буй бодит 2/алт ба нүүрсний/

уурхайн жишээн дээр туршиж, гарах зардал, үр ашгийг нэг

бүрчлэн тусгаж, холбогдох тооцоо, мөнгөн дүнд шилжүүлэх үйл

ажиллагааг гүйцэтгэх болон ашиглахад хялбар болгох үүднээс

Microsoft excel программ хангамж дээр боловсруулан гаргажээ.

Энэхүү загвар нь уурхаын зүгээс байгаль орчин нийгэмд үзүүлэх

сөрөг нөлөөг багасгах, хор хохирлыг бууруулах, бодлого

боловсруулалтын оновчтой хувилбарыг сонгоход бодлого

боловсруулагчид, шийдвэр гаргагч нарт дэмжлэг болохуйц гарын

авлага болжээ.

65.290-86

У-59 /НХШУН унш-3ш/ Т-16501-16503

Page 10: 2013 12

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ. 2013-12-30. № 07 Page 10

МОНГОЛ-ГЕРМАНЫ ХАРИЛЦАА

Монгол, германы харилцаа өнөөгийн байдал ба

хэтийн төлөв: Эрдэм шинжилгээний бага хурлын

илтгэлүүд. Монгол, герман хэл дээр / Эрх.гарг. Удо

Б.Баркманн. –УБ.: 2013.-306х.

“Монгол, германы харилцаа өнөөгийн байдал ба

хэтийн төлөв” сэдэвт энэхүү эрдэм шинжилгээний бага

хуралд: найрамдал нөхөрлөл үү, эсвэл эрх ашиг уу., Монгол улс

ардчилсан үнэт зүйлс бүхий хамтын нйигэмлэгийн нэгэн гишүүн

болох нь., Бодит мэдээлэл- түншлэл амжилтад хүрэх тулгуур

үндэс., Монгол улсын “гурав дахь хөрш”-ийн бодлого, түүний

бүс нутаг хийгээд дэлхий нийтийн аюулгүй байдал, цэрэг улс

төрийн хэтийн төлөв., Хөгжил ба өөрчлөлт., Монгол улсын

гадаад бодлого-гуравдагч хөршийн бодлого., уул уурхай., герман

хэлний эзэлж буй байр суурь., Герман дахь монгол судлал хэмээх

сэдвүүдээр хэлэлцсэн ба тэдгээр илтгэлүүдийг эмхэтгэн олон

улсын харилцаа, герман судлалаар суралцаж буй оюутан болон

нийт уншигчдад толилуулж байна.

66.4

М-69 Т-16528

УЛС ТӨРИЙН САНХҮҮЖИЛТ

Улс төрийн санхүүжилт ба намын хөгжлийн

хандлага: Судалгааны тайлан /Эрх.гарг. НҮБ-ын

хөгжлийн хөтөлбөр. –УБ.:Экимто, 2012. -66х.

Энэхүү судалгааны тайлан нь улс төрийн

санхүүжилтийг судлах арга зүйн асуудлууд, улс

төрийн санхүүжилт ба монгол дахь намуудын

төлөвшилт, улс төрийн санхүүжилтийн загвар орнууд, улс

төрийн санхүүжилтийн загварын сонголтууд, бодлогын зөвлөмж

гэсэн 5 бүлгээс бүрдэх ажээ. Монголын улс төрийн өрнөл ба

өөрчлөлт нь мөнгө улс төр хоѐрыг хэт ойртуулж, “мөнгөнөөс

хараат улс төр”-ийг бий болгох эрсдэлийг дагуулж байгаа өнөө

үед улс төр судлаач оюутан багш, асуудал дэвшүүлэгч улс

төрийн намын ажилтануудад гарын авлага болох ажээ.

Page 11: 2013 12

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ. 2013-12-30. № 07 Page 11

66.6

У-31 Т-16510-16512

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд /Эмх. Н.Галцог.

–УБ.: Виндзор, 2013.-216х.

Хөдөлмөрийн яамны жижиг, дунд үйлдвэрийн

хөгжлийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн

“Монголд үйлдвэрлэл хөгжүүлье-2” төслөөс хамтран

хэвлүүлсэн энэхүү товхимолд жижиг, дунд үйлдвэр, хоршоо, аж

ахуйн үйлчилгээний талаарх төрийн бодлого шийдвэрүүд,

тогтоол, журам, заавар, үйл ажиллагааны мэдээлэл, хөдөлмөрийн

яамны үйл ажиллагаа, бүтэц., хөдөлмөрийн яаманд хэрэгжиж буй

төсөл, хөтөлбөрүүд., засгийн газрын 2012-2016 оны зорилт.,

олгогдох хөнгөлөлттэй зээлүүд., гаалийн албан татвар болон

нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх төнөг

төхөөрөмж, сэлбэгийн жагсаалтын талаар дэлгэрэнгүйгээр

өгүүлжээ.

67.404

Ж-68 /НХШУН унш-3ш/ Б-22890-22892

Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаанд

дагаж мөрдөх хууль, дүрэм, журам, зааврын

эмхэтгэл /Эмх. Г.Уянга., Хян. Г.Хэрлэн. –УБ.: 2013. -

103х.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин, гарын

авлага болгож буй энэ номонд “Зээлийн батлан даалтын сан”-

гийн тухай хууль, Зээлийн батлан даалтын сангийн дүрэм,

удирдах зөвлөлийн тогтоол, батлан даалтын төрөл, хэмжээ,

хугацаа, хураамж, шимтгэл, журам, бүртгэл мэдээллийн

хадгалалтын журамуудыг оруулсан ба логоны стандарт болон

бэлгэдэл бүрдүүлэгч дүрсүүд, батлан даалт хүсэгчийн өргөдөл

зэргийг хавсаргажээ.

67.404

З-97 Б-22886

Page 12: 2013 12

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ. 2013-12-30. № 07 Page 12

Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын

талаарх 10 дахь илтгэл. –УБ.: 2011. -240х.

Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 2011 оны

илтгэлийг Монгол улсын хүний эрхийн үндэсний

комиссын 2011 оны 4-р сарын 15,18-ны өдрийн

хурлаар хэлэлцэж Улсын их хуралд өргөн барьжээ. Энэ

удаагийн илтгэл нь амьд явах, халдашгүй дархан байх, хууль

шүүхийн өмнө тэгш байх эрх зэрэг хүний эрх., төрийн үйл хэрэгт

оролцох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал

цуглаан зохион байгуулах зэрэг улс төрийн эрх., хөдөлмөрлөх,

үйлдвэрчний эвлэлд эвлэлдэн нэгдэх, нийгмийн халамж

хамгаалалд хамрагдах зэрэг эдийн засгийн эрх., үндэстний цөөнх,

хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, ахмад настан зэрэг

бүлгийн хүмүүсийн эрх гэсэн 4 бүлэгтэй ба Монгол улсын

үндсэн хууль дахь хүний эрх, эрх чөлөө хэмээх хэсэг, хүний эрх,

эрх чөлөөний талаарх Монгол улсын олон улсын гэрээг хавсралт

болгон оруулжээ.

67.400.7

М-69 Б-22895

Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын

талаарх 11 дэх илтгэл. –УБ.: 2012. -138х.

Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 2011 оны

илтгэлийг Монгол улсын хүний эрхийн үндэсний

комиссын 2012 оны 4-р сарын 6-ны өдрийн хурлаар

хэлэлцэж Улсын их хуралд өргөн барьжээ. Энэ удаагийн илтгэлд

Цагдан хорих анги, орон нутгийн цагдан хорих төвүүдэд гарч буй

хүний эрхийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, түүнээс

урьдчилан сэргийлэх., иргэдийн хөдөлмөрлөх эрх, ажилтан

ажилчдын эрх ашгийг хамгаалх, хөдөлмөрөө шудрагаар

үнэлүүлэх., уул уурхайн олборлолтоос үүдэн гарч буй байгаль

орчны бохирдол, аюулгүй орчинд амьдрах хүний эрх., эрүүл

мэндээ хамгаалуулах эрх, эдгэрэх найдваргүй өвчтэй хүний

эмнэлгийн хөнгөвчлөх тусламж үйлчилгээ авах эрхийн талаарх

асуудлуудыг өргөн тавьжээ.

67.400.7

М-69 Б-22896

Page 13: 2013 12

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ. 2013-12-30. № 07 Page 13

Эмэгтэй ажиллагчдын эрх ба жендэрийн тэгш

байдлын лавлах: 2 дахь хэвлэл. –УБ.: 2012. -233х.

/Олон улсын хөдөлмөрийн товчоо/

Энэхүү хэвлэлд өмнөх хэвлэлийн агуулгыг өргөжүүлж,

сүүлчийн хэвлэлээс хойш батлагдсан Олон улсын

хөдөлмөрийн байгууллагын чухал механизмууд,

түүний дотор 2004 оны Олон улсын хөдөлмөрийн бага хурлын

92-р чуулганаар батлагдсан жендэрийн тэгш байдал, тэгш цалин

хөлс, эхчүүдийг хамгаалах тухай тогтоолыг багтаан оруулжээ.

Эдгээр мэдээлэлүүд нь хөдөлмөрийн хүрээнд жендэрийн тэгш

байдлыг хангах эрмэлзэлийг улам бататгаж, жендэрийн тэгш

байдлыг тогтооход тулгарч буй асуудлын талаар мэдлэг олгож,

өөрийгөө ялгаварлан гадуурхагдсан гэж үзэж байгаа хүмүүст

эрхээ хамгаалах урам зориг өгч, чадавхийг нь сайжруулах ажээ.

67.412

Э-58 Т-16532

ХЭЛ ШИНЖЛЭЛ, ГАЗАР НУТГИЙН НЭР СУДЛАЛ

Дэлхийд тархсан монгол газар нутгийн нэр: Боть-3

/Эмх. Э. Равдан, Э. Мөнх-Учрал, Т. Түмэнжаргал. –

УБ.: Удам соѐл, 2013. – 399 х.

Энэхүү 3-р ботидоо ОХУ болон нийт Европын

орнууд руу чиглэгдсэн байна. Түүнчлэн ОХУ-д

багтдаг буриад /М.Н. Мельхеев, Халимаг ба Ойрад

монголчууд /В.Э. Очир-Гарнев, И.Н. Голубева, В.Н. Хонинов/-ын

сав газар нутгийн нэр болон Тува /О.Т. Молчанова, Якут /Н.М.

Иванов/, Татар /Г.Ф. Сатгаров ба Алтайн хязгаарын түрэг хэл

аялгууд /К.Б.Самтокова, О.Т. Молчанова/гэх мэт монгол газар

нутгийн нэрийг судлан тогтоосон судлаачдын бүтээлүүд, Умард

Осетин /Т.А. Гуриев/, Крым /N, Jankowi/, Польшийн нутаг /Адам

Матышик, Ирэнэуш Роцыпала, Ужы Борэцки/-т тааралдах

монгол газар нутгийн нэрийн тухай судалгааны нилээд

өгүүллүүдийг багтаахын зэрэгцээ нэрт эрдэмтэн Я.Цэвэлийн

хэвлэгдээгүй гар бичмэлийг ч оруулан уншигч олны хүртээл

болгож өгчээ.

81.2-3

Page 14: 2013 12

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ. 2013-12-30. № 07 Page 14

Д-89 /НХШУН унш-7ш/ Т-16540-16542

Равдан Э. Хэрэглээний хэл шинжлэл: Хэл сурахуйн

онол /Хян. Д. Бадмаанямбуу, С. Долгор, Ш. Туяа. –

УБ.: Pixels Printing, 2013. – 243 х.

“Хэрэглээний хэл шинжлэл” хэл сурахуйн онол ном

нь МУИС-ийн ГХСС-иас 2009-2011 онд хэрэгжүүлсэн

“Гадаад хэлний сургалтын агуулгын олон улсын

стандарт, үндэсний хөтөлбөр бүтээх суурь дэвсгэр” эрдэм

шинжилгээний төслийн үргэлжлэл юм. Энэхүү ном нь монгол

болоод бусад хэлний мэргэжлийн багш нар, эрдэм шинжилгээний

ажилтан, оюутан, магистрант, докторант нарт ашиглахад

зориулагдажээ.

81.2

Р-13 /НХШУН унш-15ш/ Т-16533-16537

АНГЛИ ХЭЛ ДЭЭРХ НОМ

One planet to share: Sustaining human progress in a

changing climate. NY.: UNDP, 2012. – 242 p.

This regional flagship report analyses the climate

change impacts from the perspectives of mountain

dwellers, delta communities, islanders, indigenous and

tribal peoples and the urban poor. The report states that simultaneous

action on both adaptation and mitigation is required for building

resilient societies in Asia and the Pacific. The report calls for

alternative sustainable development paths that fulfill the urgent human

development needs of today while preserving a habitable planet.

26.23

O-57 13614-13616

Power, Voice and Rights: A turning point for gender

equality in Asia and the pacific. – India.: Macmillan,

2010. – 238 p.

In every country across Asia and the Pacific, pervasive

gender inequality remains a barrier to progress, justice

and social stability, and deprives the region of a

Page 15: 2013 12

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ. 2013-12-30. № 07 Page 15

significant source of human potential. Inequality persists despite

robust growth and progress, and cuts even deeper for poorer or

otherwise excluded groups. This report therefore suggests that it is

time to catalyze change by focusing on institutions in three arenas -

economics, politics and the law. Indeed, deliberate public policy

choices, combined with attitudes and assessments that favour social

justice can foster progress towards gender equality.

66.74

P-89 13612-13613

Keun-su. Hong. Yankee, go home: Be a freeman, and

work for peace and reunification of Korea /Transl. Agatha

Haun, Marion K K. –Seol.: Hanul academy, 2010. -252p.

Author Hong Keun-su graduated with a law degree from

Seoul national university, and graduate from Hankuk

theological college. Published works include „Way of reunification‟

„Way of the cross‟ „Morning and evenings with the lord‟ „Daily

bread‟ and many others. This book represents the upright spirit and

prolific achievements of reverend Hong Keun-su, currently plagued

by illness and counting on his fingers the days the publication of the

English version of this book.

66.2/5Kor/

K-40 13617

Unentugs Sh. Mongolian investment legal

environment: Investment developments and

opportunities in Mongolia. – Seoul.: Seoul National

University. – 356 p.

This book would not have been possible without the

help to many institutions and persons. First of all, I avail

myself of this opportunity to express my sincere gratitude to the Seoul

National University and my Professor Shin Hi-Taek, and JP Law

Croup, Senior Partner Mr. Jae Cheol, Lim and to all the colleagues for

every assistance and support that you have accorded to me in

discharging my duties. Whit out this support, this book would simply

not exist. I would also like to thank with my heart the Law School of

SNU which is certainly one the best university in the world. During

Page 16: 2013 12

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ. 2013-12-30. № 07 Page 16

this time the Law School and our company provided me with

exceptional working and social conditions. I would like to draw your

attention to the Mongolian some law overview, and actual legal

situation and structures and some case. Since the 1990s the

cooperation between Mongolia and Korea has been developing

rapidly. We are greatly interested in the advancement of legalism in

international society though legal exchange. Fundamental to legal

exchange understands of one another‟s legal terms.

67.404

U-52 13607

Street John C. On Quotation in Middle Mongolian: The

Verb ke/m/e-„to say‟ №27. – Bloomington.: The Mongolia

Society, 2013. – 92 p.

81.2M-2

S-88 13608