document1

10
Түүх музей II Ө.Норовпил

Upload: -aku

Post on 20-Jul-2015

191 views

Category:

Documents


6 download

TRANSCRIPT

Түүх музей II

Ө.Норовпил

Улмаар Англи орноор аялан 1910

онд Лондонгийн Эдийн Засгийн

Их Сургуульд С.Ж.Селигман,

Эдвард Вестермарк нарын дор

антропологид суралцах болсон.

1914 онд тэрээр Папуа-Шинэ

Гвинейгээр аялан алдарт

Тробрианд арлуудаар судалгаа

хийжээ.

1922 онд Б.Малиновски буцан ирж

антропологийн докторын зэрэг

хамгаалан Лондонгийн Эдийн

засгийн Их Сургуульд багшилж байв.

Тэр жилээ өөрийн Баруун Номхон

далайн “Аргонавтууд” бүтээлээ

хэвлүүлсэн байна. Уг бүтээл нь олон

нийтийн талархлыг хүлээсэн

төдийгүй антропологийн ухаанд

сонгодог, оргил бүтээл хэмээн

өнөөдөр ч үнэлэгдсээр байна.

Дараагийн жилүүдэд тэрээр Лондонгийн

Их Сургуульдаа багшилж, Британий

Антропологийн Төвийг үүсгэн байгуулж,

олон шавь бэлтгэн сургасан гавъяатай

багш болсон юм. Б.Малиновски үе үе

АНУ-д зорчдог байсан бөгөөд дэлхийн

хоѐрдугаар дайны үеэрх аяллаараа тэнд

үлдэн Иелийн Их Сургуульд өөрийн гэсэн

байр суурьтай болж нас барах хүртлээ

тэндээ ажилласан гэдэг.

Малиновски Дюркхаймын

нийгмийн онол тэр дундаа

нийгмийг нэгэн бүхэл

цогцолбор болох талаас хардаг

онолын нөлөөг хүртэж улмаар

өөрийн нийгмийн

функционализмын онолоо

хөгжүүлсэн байна.

Функционализм гэдгийн үндсэн

агуулга нь хүн аливааг харж байж

“ингэж ажилладаг юм байна” гэж

ойлгож мэдэж авдаг шиг хүнд

буудаг зүйл юм. Тухайлбал,

амьтныг задлан шинжилж дотор

эрхтнийг нь нээн үзэж байж энэ

зүрх ингэж ажилладаг юм байна

гэх мэдэх жишээтэй.

Малиновскийн онолын гол цөм

нь соѐлын function буюу үүрэг,

үйл ажиллагааны талаарх

тайлбар бөгөөд энэ нь цаашлаад

Британий functionalism буюу

функционализм үүсэн бий болох

эхний сэдлүүдийн нэг нь болсон

юм.

Хэрэглээний онол түүний соѐлын

функц буюу үүрэг ажиллагааны

онолын нэг ѐсны цөм нь юм.

Хэрэглээний онолд хувь хүний

биологи, физиологи, нийгмийн

хэрэгцээг хангах гэж соѐл оршдог

гэж үздэг.