лекц1

4
Лекц.1 Удиртгал 1. Философи ертөнцийг үзэхүйн мэдлэг болох нь. Философийн хөгжлийн үе шат бүрд асуудлаа томьёолж байсан. Философийн асуудлыг дэвшүүлэн гаргаж тавих нь түүнийг шийдвэрлэхээсээ чухал байдаг. Философи бол философийн түүх байдаг. Ахуй- эртний Грек- космоцентризм (ертөнцийн төв бол бүхнийг багтаасан орчлон, байгалиас өөрөөс нь бүхнийг тайлбарласан) Бурхан- дундад зуун- теоцентризм(бурхан бүхний дээр оршиж, юмс түүгээр дамжин тайлбарлагдаж хүсэл зоригийн илэрхийлэл нь болно) Сэргэн мандалт(байгалиас гадуур юу ч байхгүй, бурхан байдаг бол байгаль өөрөө бурхан хэмээх пантейзм. ) Шинжлэх ухаан, шинэ үе Мэдлэг – (сэтгэхүйн тусламжтайгаар байгалийг танин мэдэх арга, сэтгэхүй ахуйн давхцал) Иррационализм Амьдралын утга учир – логик сэтгэлгээ нь эргээд хүнд аюул учруулахуйц техникийн дэвшлийг авчирсан. 19 зуун Шинжлэх ухааны танин мэдэхүй рациональ зүйлийн зэрэгцээ иррациональ зүйл ш.у-ы хөгжлийн дотоод логикт байна. Хүний асуудал. – 20-р зуун. Философи ба нийгмийн хөгжлийн харилцаа холбоо эндээс харагдана. 2. Судлах зүйл: Бодит байдлын харилцаа гэхдээ хамгийн ерөнхий гэмээр санаа байгаль, ухамсар матери харилцааг хамгийн ерөнхий ойлголт оор дамжуулан судалдаг ш.у. Иймд урлагтай дүр дүрслэлийг гал ус шороо гэх мэт, шашинтай ертөнцийн анхдагч эхлэлийг анхаардаг энэ ерөнхий шинжээрээ төстэй, ойр. ус агаар гэх мэт байгалийн мэдрэгдэн байгаа юмс бус тэдгээрт байгаа шинжийг хийсвэрлэн бүхний үндэс, нэгдэл болгоно. Философийн үндсэн асуудал: санаа байгаль, сэтгэхүй ахуйд, оюун ухаан материд харилцах харилцаа Онтологи буюу ахуйн тухай сургааль Хамгийн ерөнхий утгаараа материаллаг ба санаалаг зүйл, ахуй ухамсар, сэтгэхүй байгальд хэрхэн харилцах асуудлыг судална. Юу бодитой вэ? Материаллаг зүйл үү? Санаалаг зүйл үү? Матери, материаллаг зүйл санаагаа тодорхойлдог гэсэн чиглэлийг материализм, санаа бодитой гэсэн чиглэлийг идеализм гэнэ. Эдгээр нь монизм юм. Аль аль нь бодитой гэсэн чиглэлийг дуализм, ертөнц олон шинж, уг чанартай гэсэн чиглэлийг плюрализм гэнэ. Гносеологи буюу танин мэдэхүйн сургааль Бид бодит байдлыг танин мэдэж чадах уу? чадахгүй гэж үздэг чиглэлийг Агностицизм гэнэ. Шу: рациональ сэтгэлгээг шаарддаг, үндэслэгээтэй. Философи өөрийн үзлийг үндэслэхийн тулд бурханыг ч ашиглана. Иймд урлагийн дүр дүрслэл ч хэрэглэгдэхүүн нь болно. 3. Философийн үүсэл: Ертөнцийг үзэхүйн хэв маягууд : Шашин домгийн буюу миф, шинжлэх ухааны, ердийн ухамсрын, философийн. Философи нь үндэслэгдсэн мэдлэг байдгийн хирээр ердийн ухамсрын бус онолын ухамсрын түвшинд байх ч сэтгэгчийн сэтгэлгээний бүтээл

Upload: naranbaatar-baasansuren

Post on 12-May-2015

1.983 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: лекц1

Лекц.1 Удиртгал1. Философи ертөнцийг үзэхүйн мэдлэг болох нь.Философийн хөгжлийн үе шат бүрд асуудлаа томьёолж байсан. Философийн

асуудлыг дэвшүүлэн гаргаж тавих нь түүнийг шийдвэрлэхээсээ чухал байдаг.Философи бол философийн түүх байдаг.Ахуй- эртний Грек- космоцентризм (ертөнцийн төв бол бүхнийг багтаасан орчлон,

байгалиас өөрөөс нь бүхнийг тайлбарласан)Бурхан- дундад зуун- теоцентризм(бурхан бүхний дээр оршиж, юмс түүгээр

дамжин тайлбарлагдаж хүсэл зоригийн илэрхийлэл нь болно)Сэргэн мандалт(байгалиас гадуур юу ч байхгүй, бурхан байдаг бол байгаль өөрөө

бурхан хэмээх пантейзм. )Шинжлэх ухаан, шинэ үе Мэдлэг – (сэтгэхүйн тусламжтайгаар байгалийг танин

мэдэх арга, сэтгэхүй ахуйн давхцал)Иррационализм Амьдралын утга учир – логик сэтгэлгээ нь эргээд хүнд аюул

учруулахуйц техникийн дэвшлийг авчирсан.19 зуун Шинжлэх ухааны танин мэдэхүй – рациональ зүйлийн зэрэгцээ

иррациональ зүйл ш.у-ы хөгжлийн дотоод логикт байна.Хүний асуудал. – 20-р зуун. Философи ба нийгмийн хөгжлийн харилцаа холбоо

эндээс харагдана.2. Судлах зүйл:Бодит байдлын харилцаа гэхдээ хамгийн ерөнхий гэмээр санаа байгаль, ухамсар

матери харилцааг хамгийн ерөнхий ойлголтоор дамжуулан судалдаг ш.у. Иймдурлагтай дүр дүрслэлийг гал ус шороо гэх мэт, шашинтай ертөнцийн анхдагчэхлэлийг анхаардаг энэ ерөнхий шинжээрээ төстэй, ойр.

ус агаар гэх мэт байгалийн мэдрэгдэн байгаа юмс бус тэдгээрт байгаа шинжийгхийсвэрлэн бүхний үндэс, нэгдэл болгоно. Философийн үндсэн асуудал: санаабайгаль, сэтгэхүй ахуйд, оюун ухаан материд харилцах харилцаа

Онтологи буюу ахуйн тухай сургаальХамгийн ерөнхий утгаараа материаллаг ба санаалаг зүйл, ахуй ухамсар, сэтгэхүй

байгальд хэрхэн харилцах асуудлыг судална.Юу бодитой вэ? Материаллаг зүйл үү? Санаалаг зүйл үү? Матери, материаллаг

зүйл санаагаа тодорхойлдог гэсэн чиглэлийг материализм, санаа бодитой гэсэнчиглэлийг идеализм гэнэ. Эдгээр нь монизм юм. Аль аль нь бодитой гэсэн чиглэлийгдуализм, ертөнц олон шинж, уг чанартай гэсэн чиглэлийг плюрализм гэнэ.

Гносеологи буюу танин мэдэхүйн сургаальБид бодит байдлыг танин мэдэж чадах уу? чадахгүй гэж үздэг чиглэлийг

Агностицизм гэнэ.Шу: рациональ сэтгэлгээг шаарддаг, үндэслэгээтэй. Философи өөрийн үзлийг

үндэслэхийн тулд бурханыг ч ашиглана. Иймд урлагийн дүр дүрслэл чхэрэглэгдэхүүн нь болно.

3. Философийн үүсэл:Ертөнцийг үзэхүйн хэв маягууд: Шашин домгийн буюу миф, шинжлэх ухааны, ердийнухамсрын, философийн. Философи нь үндэслэгдсэн мэдлэг байдгийн хирээр ердийнухамсрын бус онолын ухамсрын түвшинд байх ч сэтгэгчийн сэтгэлгээний бүтээл

Page 2: лекц1

байдгийн хирээр шинжлэх ухаантай төрөлсөхгүй. Ш.у-ы дүгнэлт байгалийн үзэгдэлюмсыг бүхэлд нь хамаарсан ерөнхий шинжтэй ба философи нь нэгж үзэгдэл юмсаасшууд дүгнэлт гаргахгүй, ухаарлын шинжтэй. Мэдлэгийн зорилго үнэнийг танинмэдэхэд байдаг бол философи нь үнэнийг танин мэдэх бололцоо, түүний түгээмэлутга учир, аргуудыг авч үзнэ.

Философи ба ертөнцийг үзэх үзэл. Ертөнцийн урлагийн, шашин домгийн,шинжлэх ухааны зураглал. Домог шашин нь эртнйи хүмүүсийн обьектив бодитбайдлыг өөрөөсөө ялгаж чадах сэтгэхүйн хэмжээнд хүрэх түвшинд хүрээгүй нөхцөлдүүссэн байна.тиймээс байгалийг хүнчилж түүнд өөрийн шинж чанарыг шингээжтүүндээ эргээд харьцдаг гэсэн анимист үзэлд суурилдаг. Үүнээс гадна ертөнц ямар угчанартай талаархи идеалист: санаа л хамгийн тогтвортой. Эртний грекүүд ертөнцийгхүнээс мөн салгасангүй нь нөгөө л домгийн сэтгэлгээний уламжлал байгаа.

Хүнд амжиргааны, үйлдвэрлэлийн зэрэг өдөр тутмын зорилтыг шийдвэрлэхтэйхолбогдсон зорилтууд тулгардаг төдийгүй юм. Хүрээлэн буй ертөнц маань юу билээ?Энэ ертөнцөд хүний эзлэх байр суурь, зорьсон зорилго маань юу билээ гэхчлэн нэнерөнхий гүнзгий асуултад хариулахыг хичээдэг. Ертөнцөд хүний эзлэх байр суурьертөнцийг үзэхүй бид ертөнцийг танин мэдэж чадах уу? Мэдлэг, итгэл санаа бодол,хүсэл, мэдрэмж зэрэг нь ертөнцийг үзэхүйд нэгдэнэ.

Ертөнцийг үзэх мэдлэг бол шашин, шинжлэх ухаан, философи юм. Философийнертөнцийг үзэхүйн хэв маягуудыг ертөнц ямар уг чанартай болох онтологи:материаллаг, санаалаг. Түүнийг танин мэдэх боломжийн талаар эмпиризм,агностицизм зэрэгт хуваагдана. Ертөнцийг үзэхүйн чухал бүрдүүлбэр нь эрхэмлэлюм.

Шинжлэх ухааны ертөнцийг үзэхүй буюу зураглал нь онолын парадигматайхолбоотой. Нэг талаар алхими нь өөрийн онол, онолын баримт, судалгааны арга,эрдэмтдийн нийгэмлэгээс тогтож сэргэн мандалтын үе хүртэл хөгжиж байлаа. Мөндэлхий төвт гелиоцентризм. Бас л судалгааны баримтуудтай, оддын зай, нархиртэлтийг энэ аргаараа Грекчүүд тогтоосон.

Физикт атомизм ноёрхож тооллын эхлэл цэг нь абсолют байдлаар тогтоогдсоннь харьцангүйн онолын хүрээнд хөдөлгөөн хэмжигдэхүүнийхээ системээсшалтгаалдаг нь тодорхой болсон. Абсолют цаг хугацаа, орон зай гэж үгүй.

Аргазүйн үүрэг. Тезис, антитезис- синтез.Хөдөлгөөн, тайван- үүсэл становление. Хувьсал буюу байгалийн шалгарал,

мутаци буюу хадгалалт – удамшил. Тоо, чанар- хэмжээШашны ертөнцийг үзэхүйБайгалийн хүчний цаана сэтгэхүйд тайлагдашгүй, бидний чадвараас хэдийдсэн

ер бусын хүчинХүний зүгээс сүнс савдаг лус г.м санаалаг зүйлээс дамжин биет үйл явцад

нөлөөлдөг гэсэн оккультизм, мистик, парапсихик үзлүүдХүний амьдрал бол ертөнцийн хувьслын нэгээхэн салшгүй хэсэг Дарвины

онолтой ч зэрэгцдэг.Гносеологи- Танин мэдэхүйн онолРене Декарт: бид юу мэдэж чадах вэ, мэдлэгийн эх сурвалж.

Page 3: лекц1

Эргэлзэх арга: үнэн магад нь бүрэн төгс батлагдаагүй бүхнийг шалгахыгшаардсан.

математик,шинжлэх ухаан, шашны болон өдөр тутмын ерийн итгэл үнэмшлийнихэнх нь иим шалгалтыг даван гарч чадахгүй

Юмсын шинж чанарын тухай бид хаанаас олж мэдэж байна вэ, мэдрэхүйнэрхтнээр дамжуулж уу,аль эсвэл эргэцүүлэн бодох замаар уу?

Мэдлэгийн их сурвалж нь мэдрэмж гэж үздэг философчдыг эмпирик үзэлтэн гэжнэрлэдэг байна.Харин мэдлэгийн их сурвалж нь оюун ухаан гэж үздэг философчдыграционал үзэлнүүд гэх ажээ. 17 ба 18-р зуун эмпирикууд ба рационалистууд хоёрынхооронд физикч, математикч, шашны номлолтон ба логикчдыг оролцуулан өрнөсөних маргааны гэрч болон үлджээ. - Философи ба нийгэм. Эртний грекийн боолэзэмшлийн нийгэмд боол эзэмшигчид оюуны хөдөлмөр дагнан эрхлэх боломжбүрдсэн. Субьект

Декарт өөрөө Готфрид Лайбницийн нэг адил рацианалист байв. Хамгийн итгэлтэйэмпирик үзэлтнүүд бол Британийн философчид түүний дотор Жон Локк, ЖоржБеркли, Дэвид Хьюм нар байлаа. Тэд Декартын скептик үндэслэгээнд өөрөөс ньгүнзгий дүгнэлт хийж,ингэснээрээ физикийн үндсэн баталгаанууд, Бурхны оршихуйнбаталгаа ба тэр ч бүү хэл математикийн теоремыг хүртэл үндэсгүй гэж үзэхэд хүрчбайв. Хамгийн эрс үзэлтэй эмпирик бол Дэвид Хьюм юм. 1739-1740 онд хэвлэгдсэнтүүний "Хүний шинж чанарын тухай шаштир" хэмээх зохиолд нь бүр хувь хүнийоршихуй ба нэгдлийн талаар эргэлзсэн нотолгоо их байдаг. 18-р зууны дунд үехүртэл эмпирикзүүд ба рационалистууд хэн хэн нь шийдвэрлэх амжилт ололгүйтулалдсаар байв.

Харин энэ үед Платон ба Аристотелиос хойш гарсан хамгийн агуу ихфилософчдын нэг Иммануил Кант энэ маргааныг шийдэж,философыг нэгэнт шигдэжорсон мухраас нь татаж гаргахаар оролдсон юм. Кантын агуу зохиол болох 1781 ондхэвлэгдсэн "Цэвэр оюун ухааны шүүмж" нь татин мэдэхүй, ухамсар, хувь хүн болонюм үзэгдэл хэрхэн оршидог болон бид юуг мэдэж байгаа хоёрын холбооны тухайманай ойлгоцыг нэг мөсөн өөрчилж, философийг эргүүлж чадсан байна.

Үзэгдэл ба бодит байдлын хоорондох эртний платоны ялгааг ашиглан Кант бидбодит байдлын тухай мэдлэгийг хэзээ ч эзэмшиж чадахгүй бөгөөд харин зөвхөнтуршлагаар бидэнд өгөгдсөн юмсын тухай мэдлэгийг л олж авдаг, харин оюун ухаанбол бидний хэрэглэн юм үзэгдлийг танин мэддэг тэр хэлбэрийг нөхцөлдүүлж байдаггэж баталжээ. Кантын хамгийн их нэрд гарсан нэг хэллэг нь "Оюун ухаан өөрөөбайгаль ертөнцийн хууль тогтоогч юм" гэсэн байдаг билээ.

Метафизик гэдэг бол оршин байгаа юмсын шинж чанарын философийн судалгааюм. 17-р зуунд Лейбниц орчлон ертөнц нь хувааж үл болох энгийн юмс буюусубстанцаас бүрэлдэн тогтдог гэдэг онолыг боловсруулаад тэднийг монад гэжээ.

орон зай, цаг хугацаа ба оюун ухааны шинж чанарыг тайлбарлахыг оролдсон.Лейбницийн онолын хамгийн их зөрчилтэй хэсгийн нэг нь бидний оюун ухаан бабиднийг хүрээлэн буй ертөнц хоёрын хооронд ямар ч бодит харилцан үйлчлэлбайхгүй гэж баталсан явдал юм.

Орчлон ертөнцийн тухай бидний мэдлэг үнэн хэрэгтээ бидний оюун ухаанд болжбуй юм ба орон зай, цаг хугацаанд явагддаг юм хоёрын хооронд урьдчилан

Page 4: лекц1

тогтоосон зохицол дээр үндэслэн гаргадаг гэж тэр үзэж байв. Лейбницын метафизикэргэцүүлэг ба Декартын үүнтэй ижил метафизик үзэл бодол нь бие махбодь ба оюунсанаа хоёрын харьцаа ямар байх вэ? гэдэг асуултыг гарган тавьсан юм. Энэхарьцааг тайлбарладаг гурван онолыг философчид бүтээв.

Бие сэтгэлийн харилцаа1. Идеализм: зөвхөн оюун ухаан / оюун санаа/ оршиж байдаг. бие махбодь гэдэг

бол үнэн хэрэгтээ оюун ухаан/оюун санаа/ дахь үзэл санаа мөн.2. Материализм: зөвхөн бие л оршин байдаг. Оюун ухаан /оюун санаа/ бол үнэн

хэрэгтээ биесийн цогц мөн.3. Психофизикийн дуализм: хоёр төрлийн юм оршиж байдаг. Энэ нь бие

биетэйгээ янз бүрийн байдлаар харьцаж байдаг оюун ухаан / оюун санаа / ба биесмөн.

Лейбниц идеалист, Декарт психофизикийн дуалист, Томас Хоббес материалист.