11111

8

Click here to load reader

Upload: nyamgerel44

Post on 27-Jun-2015

398 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: 11111

Сэтгэ, амжилтанд хүр

Page 2: 11111

Аугаа ихийг төсөөлөх нь амжилтын. үндэс Аливаа ажил үйлс ямар нэгэн

. бодлоос үүсэлтэй

, Та бодлынхоо хэрээр хөгжиж мөрөөдсөнөөрөө амьдрах

.болно

Ийм учраас та ирээдүйгээ жолоодохыг хүсч буй бол ирээдүйнхээ тухай

санаандаа алхам алхамаар .ургуулан бодож төлөвлөх хэрэгтэй

Хүн амьдралдаа аливаа зүйлийг хэдий , хэмжээгээр хүснэ тэр

.хэмжээгээрээ олдог

Page 3: 11111

• Сэтгэлийг тань байн байн эзэмдэх мөрөөдлүүд, ирээдүйг тань бүтээн босгох тоосго болон хувирна.

• Таны мөрөөдөл хэзээ нэгэн цагт биелэх болно. Харин хэзээ, хаана, хэдэн цагт гэдгийг нь та мэдэхгүй. Амьдрал гэдэг мэдэхгүйгээ эрж хайхтай адил юм. Огт эрж хайхгүй байна гэдэг амьдрахгүйтэй адилхан юм.

• Бодол санаа өчүүхэн болох тусам хийсэн ажил багасч, үр дүн нь ч өчүүхэн болдог. Бидний бодол санаа агуу болох тусам хийсэн ажлын үр дүн ч илүү сайжирна.

Page 4: 11111

Английн сэтгэгч Джеймс Аллен

“Хүн юу бодож байна,тэр нь өөрөө юм. Хүн өөрөө өөрийгөө бүтээж бас хөнөөдөг. Зөв бодол санааг сонгож түүнийгээ зөв удирдан залвал төгс төгөлдөрт хүрэх боломжтой”

Page 5: 11111

Амжилтанд хүрэхэд үндсэн бэрхшээлүүд:

Амьдралын сүүдэртэй талыг харж явдаг хүмүүст өөрт тохиолдсон асуудлаа шийдэх тухай бодох цаг хэзээ ч олддоггүй.

Амжилтгүй байх нь хийж чадахгүйдээ бус хийж чадахгүй хэмээн бодохдоо байгаа юм.

Толстойн хэлсэнчлэн “Хүн болгон хүн төрлөхтөнг өөрчлөх талаар мөрөөддөг боловч, хэн ч өөрсдийгөө өөрчлөх тухай боддоггүй”

Page 6: 11111

Бэрхшээлүүдийг давах туулах арга:Өөрийгөө ихийг мэддэг хэмээн бодох нь сурсан зүйлээрээ сэтгэлээ баясгаж, илүү ихийг сурч мэдэхэд саад болно /бид өөрсдийгөө дахин шинээр тодорхойлж мэдлэгийн өлсгөлөнд нэрвэгдсэн мангасууд болгон хувиргах хэрэгтэй/

Илүү ихийг хийж бүтээсэн хүмүүс, хийж бүтээсэн зүйлээ бус, юу хийж бүтээж чадах тухайгаа илүү их бодсон байдаг.

Өөртөө байгаа дутагдлуудаа ажиглах юм бол “хийж чадахгүй нь” гэх болно, харин өөртөө байгаа авьяас чадвараа ажиглах юм бол “хийж чадна” гэх болно.

Page 7: 11111

Өнгөрсөн цаг үеийнхээ боломж бололцоо муутай байсныг бодон, шаналж ирээдүйгээ баллах нь утгагүй зүйл юм. Магадгүй таны байгаа орчин таны санаанд нийцэхгүй байж болно та тэр орчинд үүрд мөнх амьдрахгүй шүү дээ. Тэгээд ч хүнд нөхцөлд ажил хийж сурах нь амар тайван орчинд ажиллаж амьдрах энергийг танд өгөх болно.

Муу ч байсан сайн ч байсан ямар нэгэн зүйлд зорьсон л бол таныг хэн ч зогсоохгүй. Хийсэн, бодсон зүйлийн тань үр дүн хэзээ нэгэн цагт заавал гарах болно.

Page 8: 11111

Ирээдүй тань таны хүсэл мөрөөдлүүдийн тусламжтайгаар хэлбэрээ олох бөгөөд та хүссэн зүйлээ мөрөөдөх болно.

Өөртөө том зорилго тавьсан хүний бодол санаа нь ч агуу байдаг

Оюун санаа тань хаа хүртэл мөрөөдөж, хийсвэрлэж чадна та тэр хэмжээгээрээ алсыг харах болно

Бидний бодол ирээдүйн маань гол үндэс суурь болно. Бодлын аян замд хэрэглэх гол шатахуун нь анхаарал юм. Анхааралгүй хүн бодол үгүй байдаг.

Агуу болно гэдэг агуу их үр дүнд хүрэх бус аугаа ихийг мөрөөдөж, аугаа ихээр мэдэрч, аугаа зан ааштай байх явдал