1½эгтгэл(1).docx · web viewӨөрөөр, хожуу дархлаа үүсдэгээс их...

119
Агуулга Өмнөх үг 1 "Ногоон эдийн засгийн хөтлөгч ба тайлагналын дүр зураг" Т.Жааваа МУИС-ЭЗС-ийн нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш 2 "Монгол улсын төрийн аудитын үйл ажиллагааны зарим тулгамдсан асуудлууд, тэдгээрийг боловсронгуй болгох нь" Н.Бурмаа МУИС-ЭЗС-ийн нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш 3 "НББОУС 11 Барилгын гэрээ” стандартын хэрэгжилт, хандлага" Б.Юмаажав Батлан Хамгаалахын Их Сургуулийн Ар Тал Эдийн Засгийн тэнхимийн багш 4 "Орлогын албан татварын бүртгэл, тайлагналын асуудал" Г.Алтанзаяа МУИС-ХҮС нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн эрхлэгч 5 “Монголын хувьцаат компаниудад тохирсон дампуурлын эрсдэлийн загвар" Ж.Ариунболд Улаанбаатар-Эрдэм-Оюу дээд сургуулийн багш 6 "Ашигт малтмалын хайгуулын зардлыг нягтлан бодох бүртгэлд тусгах нь" Г.Ундрах ХААИС-ийн ЭЗБС-ийн багш 7 "Удирдлагын бүртгэлийн орчин үеийн хандлагуудыг жижиг дунд бизнесийн салбарт нэвтрүүлэх зарим асуудлууд" Б.Батбаяр СЭЗДС-ийн нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш 8 "Манжийн үеийн алба гувчуур түүний онцлог" Д.Цэвэлмаа "Мандах Бүртгэл" дээд сургуулийн багш 9 "Боловсролын салбарын өртгийн удирдлагыг боловсронгуй болгох зарим асуудлууд" Ц.Пүрэвтуяа, Э.Жавзандулам СЭЗДС-ийн нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш

Upload: others

Post on 21-Dec-2020

15 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Агуулга

Өмнөх үг

1

"Ногоон эдийн засгийн хөтлөгч ба тайлагналын дүр зураг"

Т.Жааваа МУИС-ЭЗС-ийн нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш

2

"Монгол улсын төрийн аудитын үйл ажиллагааны зарим тулгамдсан асуудлууд, тэдгээрийг боловсронгуй болгох нь"

Н.Бурмаа МУИС-ЭЗС-ийн нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш

3

"НББОУС 11 Барилгын гэрээ” стандартын хэрэгжилт, хандлага"

Б.Юмаажав Батлан Хамгаалахын Их Сургуулийн Ар Тал Эдийн Засгийн тэнхимийн багш

4

"Орлогын албан татварын бүртгэл, тайлагналын асуудал"

Г.Алтанзаяа МУИС-ХҮС нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн эрхлэгч

5

“Монголын хувьцаат компаниудад тохирсон дампуурлын эрсдэлийн загвар"

Ж.Ариунболд Улаанбаатар-Эрдэм-Оюу дээд сургуулийн багш

6

"Ашигт малтмалын хайгуулын зардлыг нягтлан бодох бүртгэлд тусгах нь"

Г.Ундрах ХААИС-ийн ЭЗБС-ийн багш

7

"Удирдлагын бүртгэлийн орчин үеийн хандлагуудыг жижиг дунд бизнесийн салбарт нэвтрүүлэх зарим асуудлууд"

Б.Батбаяр СЭЗДС-ийн нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш

8

"Манжийн үеийн алба гувчуур түүний онцлог"

Д.Цэвэлмаа "Мандах Бүртгэл" дээд сургуулийн багш

9

"Боловсролын салбарын өртгийн удирдлагыг боловсронгуй болгох зарим асуудлууд"

Ц.Пүрэвтуяа, Э.Жавзандулам СЭЗДС-ийн нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш

Өмнөх үг

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс Монгол улсын нягтлан бодох бүртгэл, àóäèòûн òîãòîëöîîíû хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлæ, хөгж¿¿ëýõýä багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг чиглүүлэх, судалгааны үр дүнг дээшлүүлэх зорилгоор жил бүр их, дээд сургуулийн багш нарын дунд “Нягтлан бодох бүртгэл, Аудитын тулгамдсан асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг их, дээд сургуулиудтай хамтран зохион байгуулдаг.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хулыг Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Сантай хамтран зохион байгуулж байна. 2011 он бол Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт үүсэн байгуулагдсаны 15 жилийн ой тохиож буй түүхэн он билээ.

15 жилийн ойн баяраа угтан зохион байгуулж буй “Нягтлан бодох бүртгэл, Аудитын тулгамдсан асуудлууд-2011” сэдэвт багш нарын эрдэм шинжилгээний бага хурлын материалыг эмхэтгэн та бүхний гар дээр хүргэж байгаадаа баяртай байна.

Энэхүү эмхэтгэлд илтгэлийн уралдаанд оролцогч багш нарын илтгэлээс гадна танилцуулах илтгэлүүдийг багтаасан болно. Мөн уг эмхэтгэл та бүхний оюуны эрэл хайгуул, судалгааны ажил бичих их үйлсэд дөхөм үзүүлэх нэгэн гарын авлага болно гэдэгт итгэж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай

ММБНИ-ийн Гүйцэтгэх захирал

Ч.Чимидсүрэн БУМ, МНБ

Илтгэгч: Т.Жааваа: МУИС-ЭЗС-ийн нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн тэргvvлэх профессор, Шинжлэх ухааны доктор, Профессор

МУИС-ийг нягтлан, нягтлан бодогч-эдийн засагч мэргэжлээр дүүргэж, 1994 онд эдийн засгийн дэд доктор (Ph.D), 2003 онд шинжлэх ухааны доктор (Sc.D) зэрэг, 2002 онд дэд профессор, 2005 онд профессор цол хүртсэн. Ази , Номхон далайн бүсийн аудиторын зөвлөх гишүүн, Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч

НОГООН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨТЛӨГЧ БА ТАЙЛАГНАЛЫН ДҮР ЗУРАГ

ХУРААНГУЙ

Хүрэн эдийн засгийг таягдаж, “ногоон” эдийн засгийн байгууламжийг бүрэн зураглаж үүсгэх тухай хүмүүс сүүлийн үеэс их даацтай бичих болсон. Гэхдээ энэ нь дөнгөж сэдэл, мөрөөдөл төдий цоо шинэхэн сөхөгдөж буй сэдэв. Гарцын зураг, шийдлүүд тодорхойгүйн дээр систем, байгууламжийн инженеринг зураглал хараахан төгс томьёологдоогүй гэсэн үг. Гэхдээ хамгийн сайн төсөөлөл, төгс гаргалгаа ба инженер зүйн (байгууламж) шийдлүүд чухамдаа монгол суу ухаанд хангалттай зураглагдаж үлджээ.

Юу гэвэл өвөг дээдэс (Алтай, Ханхай, Хар жодоот мангдай) эрүүл хөрстний тархи удирдлага, “ногоон” эдийн засгийг цөм болгосон анхны НЭҮРИТ иргүншлийг сэдэж, дэлхийн өв санд суулгасан түүхтэй. Илтгэлийг “Алтан Дээд ГЭР ИЭ /Алтан Дээд Үнэний Аялгуу” гэгдэх монгол суу ухааны үнэт өв сан, олон улсын (Америк, Солонгос, Япон, Киргиз) ном, сэтгүүл, хурлын илтгэлд хэлэлцүүлж нийтлүүлсэн эх сурвалж түшин эвлүүлж бэлтгэлээ.

ТҮЛХҮҮР ҮГС

Оул бие, мангдай, ний хэм, ний тархи удирдлага, НЭҮРИТ- иргүншил байгууламж, синергетик (супер динамик) онол, системийн инженерчлэл зураг, APIS & EPIS, Added Value (ADDINITIAL) & Inclusive Grouth гaдаргуй.

ДЭЛГЭРЭНГҮЙ: УТГА, АГУУЛГА

А. СИСТЕМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛ ЗУРАГ

Байгаль, ний-хэм, эдийн засаг гэсэн гурван том систем хүмүүс биднийг тойрон хүрээлж оршдог. Байгаль өөрөө урласны хувьд эхний систем хамгийн төгс гэж болно. Байгууламж, инженерийн шийдлүүд үнэхээр төгс гаргалгаа, иж бүрдэл, зураглалтай аж. Харин эдийн засаг, ний-хэмийн харилцааг хүмүүнлэгийн систем хэмээн багцалж хураангуйлъя. Хүмүүс үүсгэсний хувьд эд үнэхээр “но”-той системүүд аж. Байгалийнхтай жишихэд ний хэм, эдийн засгийн систем яагаад тогтворгүй байна вэ?.

Ерөөс хүмүүс эдгээр систем, байгууламжийг даацтай зураглаагүй, маш хэврэг үүсгэсэн гэдэг ч одоо нэгэнт тодорхой болоод байна. Хүмүүнлэг системийг тойрсон хямралын дүр зураг үүнийг нотлох баримт биш гэж үү. Эдүгээ ардчилал - ний тархи удирдлагын төгс инженер зүйн шийдэл, байгууламж биш гэдэг ч дэлхий нийтээр зөвшөөрч буй нь гашуун үнэн гэлтэй. Ялангуяа улс гүрнүүдийн эдийн засаг хямрах нь жирийн үзэгдэл болж. Энэ бүхэн одоо хир хүмүүнлэгийн систем төгс зураглагдаагүйг илтгэдэг (См: 22. pp. 5-10).

Гэтэл Монгол суу ухааны гайхамшигт өв сангаас үзэхэл эл хүмүүнлэгийн системийн хамгийн төгс гаргалгаа, инженер зүйн байгууламж, шийдлүүдийг их сайн зураглаж үлдээсэн нь илт харагддаг юм. Энэ цагт түүчээлэгдсэн эдгээр хосгүй нандин бүтээлүүдийг бүхэлд нь “Алтан Дээд Гэр ИЭ /Алтан Дээд Үнэний Аялгуу” гэж хураангуйлъя.

“ХӨХ МОНГОЛ-ыг Нүүдлийн соёлоор бадраах ИХ ЗАСАГ-ийн Алтан Дээд ГЭР ИЭ”, “Хөх монголыг төрөөр бадраах хутагтай НЭҮРЭТ их засаг-ийн алтан дээд үнэний аялгуу”, “Хөх Моногоуулыг ний-хэмээр бадраах хутагтай дөрвөн нэүрит их засаг-ийн алтан дээд үнэний аялгуу“, “Хөх Моногоуулыг үүслийн гурван эрдэнээр бадраахуйн алтан дээд үнэний аялгуу”, “дэлхийчлэлийн зөн ба Моногоуул бөө” зэрэг энэ цагт нээгдсэн ба хараахан нэгдээгүй, судалгааны эргэлтийг хүлээж буй 4-6 багц эх сурвалжийг энд хөндөж байгаа болно (См: 22. p. 16).

Эх сурвалж дэх үгсийн сан, НЭҮРИТ иргүншлийн инженер зүйн шийдлүүд, мангдайн суурьшил, гэгээрлийн есөн бум жилийн зураг их сонирхол татдаг. Өв сангаас үзэхэд НЭҮРИТ эхлээд гал бүлээс овог, отгийн зохион байгуулалтад шилжсэн; улмаар анд дэмчийн үүргийг ухаарч толгойлогчтой болсон; төгсгөлд, оройн дээд гэрээнд нэгдэж, ний тархи удирдлага авсан гэсэн 3 гүн хувьсалд оржээ. Эцэст, эрүүл хөрст ний тархи удирдлага, “ногоон” эдийн засаг төвт анхны НЭҮРИТ (байгууламж) -ийг дэлхийн иргүншилд суулгасан нь үнэтэй юм.

Гэтэл хүмүүс өнөөдөр байгаль экологийн тэнцвэр, супер динамикийн хуулийн төгс төгөлдөр үйлчлэлийн эсрэг инженер зүйн шийдлүүд хийж, зохих бүтцийг сонгон эл хүмүүнлэгийн систем үүсгэсэн явдалд хамгийн эмгэнэлтэй бөгөөд ноцтой “но” оршдог байна. Өөрөөр, ний хэм, эдийн засгийн системүүдийг байгалийн хуулийн эсрэг зураглаж үүсгэжээ.

Зүй нь хүрээлэн буй системүүд бие биенээ дэмжсэн хийгээд нөхөн тэнцвэржүүлсэн инженер зүй, байгууламж ба шийдлүүдтэй байж, аль аль нь төгс супер динамик онол, хуулийн үйлчлэл буюу гэрлийн эрчим хүчний дээд нэгдлийн хуульд хөтлөгдөх учиртай аж. Тэгэхлээр хүмүүнлэгийн системийг өөрөөр зураглаж, байгаль эхийн урласан бэлэн байгууламж, шийдлийн жоруудыг ний тархи удирдлага хийгээд эдийн засгийн системд авч буулгах, нийт системийг тэнцвэржүүлэх чигт зоримог алхам хийх шаардлага ч хүмүүн төрлөхтөнд тулгарч байна.

Нөгөө талаас, байгаль, ний хэм системтэй жишихэд эдийн засаг туйлын эмзэг, дархлаагүй систем болохыг онцгойлж тэмдэглэе. Энэ нь системийг тойрсон өвөрмөц тавил, байгууламж, хөтлөгчтэй холбоотой зүй зохист үзэгдэл аж. Ерөөс алив систем, байгууламжийг онол практикийн нэгдэл холбоос, байршилын координат голдуу залж хөтөлдөг гэж болно Аль ч системд онолын бүдүүвч хамгаалалт, дархлааг үүсгэдэг ч нууц биш.

Байгаль, ний хэм шинжлэлд онолын бүдүүвч практик үйлдлийг хөтөлдөг. Тэд хамгаалалт, дархлаа сайтай системүүд аж. Гэтэл эдийн засаг өөр зурагтай билээ. Практик үйлдэл онолын бүдүүвчээс ямагт тасарч түрүүлдэг сонин дүр зураг энд бий. Онолын дархлаа ба сэтгэлгээ нь хэдийгээр практикийг өдөөдөг ч гэлээ ямагт хоцорч, хойноос нь тэмтэрдэг байна. Өөрөөр, хожуу дархлаа үүсдэгээс их эмзэг, хамгаалалтгүй систем гэж ойлгоно. Системд хүлээс, ваакум үүсэх эрсдэл хавьгүй өндөр гэсэн хэрэг (См:22.pp.133-135).

Үе үе нөмөрдөг санхүүгийн хямралын цаад үндэс энд байж ч мэднэ. Энэ бол систем дэхь хүлээс, хоцрогдол, ваакумтай холбоотой. Системд эд бүхэн их бодитой нүүрэлдэг. Системд хүлээс (ваакум) гаарч, онол практикийн холбоос, байршлын координат алдагдаж байна уу даа (См: 5; 12.pp.290-296;13.pp.163-166).

Уг хүлээс (ваакум) газар авч, холбоос ба байршлын зураг гажих буй заа. Ямар эрсдэл дагуулах бол ?. Дулаарал, цөлжилтөөс их гамшиг лавтайяа тарих биш үү?. Бидний бодлоор практик үйлдэл, хэрэглээ нь онолын бүдүүвчээс их баялаг, гарцаагүй түрүүлж тасардаг (См: 7; 8; 9). Гэхдээ уг нэгдэл холбоост зохист координат байршил / газрын зураг хадгалагдах учиртай бус уу.

Нөгөө талаас системийн хөтлөгч их анхаарал татдаг. Экономикс юу судалдаг вэ ?. Уг энгийн асуултын хариулт, гаргалгаа ч бэлэн аж. Өнөөгийн хэвшсэн ойлголтоор таваар, мөнгөний харилцаа, мэдээллийн урсгал сүлжээ системийг хөтөлдөг гэх ч их элбэг. Системийг дэргэдээс судлахад жишээ нь мэргэжил (Accounting) - мэдээллийн сүлжээ, санхүү - мөнгөний харилцаа, экономикс онол - “юуг”, “яаж”, хэнд” гэх буюу баялагийн үйлвэрлэл, хуваарилалт, солилцоо, хэрэглээг судалдаг ч гэх шиг гэнэн, явуургүй, өрөөсгөл логикууд үүсдэг аж (См: 4;6;7;10).

Гэтэл суурь хөтлөгч (“тайлбарлагч” хувьсагч) - эл харилцаа, мэдээллийн сүлжээ ч биш, эдийн засгийн (Economic Value) үнийн гадаргуй билээ. Таваар, мөнгө гэхчилэн харилцаа ч түүний дам тусгал, дүрсжүүлсэн гадаргуй, хэмжээсүүд мэдээллийн сүлжээ биш гэж үү. Тэрээр а) геометр дүрс (гадаргуй), боломж, хүлээлт, талст; б) хязгааргүй хэмжээст их далд нууцгай хувьсагч; в) мөнхийн хувьсал хөдөлгөөн хийдэг; г) төвөөс зугатах хүч үйлчилдэг; д) олон хэмжээст ил ба далд гадаргуй гэсэн шинж тэмдгийн модулиуд түүнд бий (См: 9;10;15.pp 352-364).

Хэмжээсүүд (аргумент) хязгааргүй, бүрэн гадаргуйг хэзээ ч барихгүй. XXI зууны мэдээллийн хувьсгал, санхүүгийн бичил (нано) нэгжийн парадигм ч тус болохгүй, асар том ертөнцүүд ар араас үелж гарч ирнэ. Нийт хэмжээстэй нь жишихэд ил гадаргуй, мэдэрч эргэлтэд өгсөн нь их өчүүхэн дусал төдий зүйл. Тэгээд ч алив индикатор (Indicator Sets) багц гэж асар уудам орон зай, биетийн дунд хөвөгч дусал талст төдий зүйл гэж томьёолж болох юм (См:8;19;20.pp.14-15;21, No 276 \17\).

Б. ХҮРЭН ЭДИЙН ЗАСАГ: АШГИЙН ГАДАРГУЙ БА ЭКОЛОГИ СҮЙРЭЛ

Суурь хөтлөгч - эдийн засгийн үнэ, түүний дүрсжилт их ээдрээтэй зүйл. Өнөөг хүртэл эдийн засгийн үнэ, түүний орон зайн дүрсжилт, хэмжлийн талаар бага дуугарч ирсэн нь системд хүлээс, ваакум үүсгэх нэг үндэс болсон (См:6;11;12.pp.290-296). Гэтэл систем, хөтлөгч, салбар ухааны холбоос, байгууламжийг зураглах түлхүүр тавилууд энд бий. Уг парадоксын дагуу системийг үнэлэх сэтгэлгээний урсгал, хандлага (Positive & Normative Accounting Theory) ч их тэлж буй.

Бидний бодлоор, хүрэн эдийн засгийн үнэмлэхүй хөтлөгч, залуур нь татварын / эдийн засгийн (Аccounting & Еconomic Frofit) ашгийн дүрс гадаргуйнууд билээ. Эд системийг хөтөлж, түүнд тэнхлэг үүсгэж, биетүүдийг (макро, микро) дүрсжүүлдэг нь түүхэн үнэн. XҮ зуунаас капиталын бүрдэл, тохируулгын үзэл дэлгэрч, өмчийн дүнгээс ашгийн талбайг заагласан явдал экономикс сэтгэлгээ, пүүсийн онол төдийгүй мэдээллийн технологид эргэлт хийж, орчин цагийн АРММ & ЕРММ парадигм дэлгэрэх шимт хөрс (См:4.тал131;14) болсон.

Эдийн засгийн үнийн ПОЗИТИВ / НОРМАТИВ дүрслэл ба онол, “АРIS”, “ЕРIS” хэмжилтүүд энэ дагуу төгсжсөөр ирэв. Бас ”АРIS & APMM & Mac.EIS”, “ЕРIS & EPMM & Мic.ЕIS” парадокс ч сонирхолтой (16, рр.19-20). Нэг нь статик тавил, позитив дүрслэл, чөлөөт суурийн сонголт ба хөрвөлтүүдтэй, нөгөө нь динамик тавил, норматив дүрслэл, инженеринг (загварчлал) зураглал, мөчлөгийн хэмжлүүдтэй аж (4;7.p.10;10;16,р.20).

Флоренц худалдаачдаас улбаатай Луки Пасиологийн (Luca Paciolio) аугаа их нээлт одоо хир системийг хөтлөж буй нь нууц биш (12.рр 290-296;14). 1494 онд Луки Пасиологийн “Арифметик, геометр: нэгдэл хамаарал” (Summa de Arithmetica, Geometrica, Proportioni et Proportionalita) гол бүтээл, тэрчлэн худалдааны зааварчлага бүхий 36 бэсрэг өгүүлэлд хөндсөн ашгийн дүрс гадаргуй, түүнд суурилсан санхүүгийн тайлангийн загвар одоо хир пүүсийн онолыг хөтлөж буй.

Гэхдээ хүн бус, эд баялаг төвт систем ноёлж, ашгийн талбайг хөтлөгчөөр дуудсан нь эцсийн бүлэгт байгаль, экологид гүнзгий сүйрэл авч ирсэн. “Тайлбарлагч” хувьсагч, хөтлөгч, бүтцүүд байгаль экологийн тэнцвэр, инженер зүйд сөргөөр зураглагдан ХҮРЭН эдийн засаг үржих шимт хөрс суурь үүсэх үүд хаалгууд ч чөлөөтэй нээгджээ. Байгаль, экологи гүнзгий хямарч, дулаарал цөлжилт гаарч буй өнөөгийн зураг үүний нотолгоо биш гэж үү

“Дээгүүр төмөр царцаа нисч, газраар төмөр могой, хорхойнууд сүлжилдэж эхэлнэ... Ганц эвэрт хөх бух гэрт орж ирнэ (энэ нь ил гал, тулга зуух, яндангаар солигдохыг зөгнөжээ)...шинэ үе нээгдэхэд хөх бух хөдөөлөх, хот газар хорхой аалз гүйх мэт, хүүхэн хүн хив торгоор гоёх мэт ... шивэгчид эмэгтэйчүүд төр барих мэт... төр төр биш болно. ...цөвүүн цагт чөдөртэй морьд чөлөөгүй... хонь хувьсахгүй, түүнийг ч хошуу хүн авна... морь туулайн чинээ, хүн тохойн чинээ болно....тэр цаг цөвүүн цагийн туйл...” (22. p. 3).

Энэ бол эдүгээ замбуулинд бодитой биежсэн хүрэн эдийн засгийн байгууламж хийгээд хэврэг “но”-той хүмүүнлэгийн системийн зураг гэлтэй. Монголчууд, хүн бүрийн чихэнд ийм зураг хоногшсон байдаг. Эд агуурсад дулдуйдан оул биеийн гавал, тархины үүргийг дутуу үнэлж, оул ертөнц, тархи толгойг бус, ашгийн гадаргуйг илт хөөсөн эдээр засаглах систем (зураг) үүссэнд хэргийн учиг, зангилгаа оршдог. (22. pp.6-7).

“Хүрэн” эдийн засгийг таягдаж, “ногоон” эдийн засаг руу системийг залах чигт хийгдэж буй өнөөгийн глобал хувьслууд ч үүнтэй холбоотой. Тэгээд ч нэмэгдсэн өртөг / хамарсан өсөлт ((ADDINITIAL VALUE & INCLUSIVE GROUTH) гадаргуй түрэн гарч, систем хөтлөх цоо шинэ эриний хүлээлт, хандлага үүсч болзошгүй билээ (5;9;10;14;15. рр 352-354;18).

Макро төвшний эдийн засгийн өсөлтийг дотоодын нийт бүтэгдэхүүнээр хэмжихээс татгалзах тухай сүүлийн үед их ярьж хөндөх болж. Жишээ нь “Хамарсан өсөлт” (Inclusive Grouth) хэмжээсийг хэрэглэх гаргалгааг Япончууд анх сэдсэн.

Энэ нь өсөлтийн үр шимийг нийгмийн бүх давхаргад хүртээх, улмаар эдийн засгийн өсөлтийг нийгмийн дэвшил тэнцвэртэй холбон хэмжих сэдэл аж. Тэгээд ч эл гадаргуйг хөгжлийн гол хэмжээс болгохоор Хятад улс Ази Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны \АРЕС\ орны уулзалт дээр 2010 оны 10 сард зарлажээ.

В. НОГООН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨТЛӨГЧ:

ADDINITIAL VALUE & INСLUSIVE GROUTH ГАДАРГУЙ

Эдүгээ ногоон эдийн засгийн гарц, шийдлийн зураг тодорхойгүйн дээр систем, байгууламжийн инженер зүй хараахан зураглагдаагүй ч хамгийн сайн төсөөлөл, гаргалгаа ба инженер зүйн шийдлүүд чухамдаа монгол суу ухаанд хамгийн өвлөгдсөнийг дурьдах нь зүйтэй юм.

Өвөг дээдэс маань гариг ертөнцийн түүхэнд эрүүл хөрст ний тархи удирдлага, “ногоон” эдийн засаг цөмт НЭҮРИТ соёл иргүншлийг сэдсэн төдийгүй туршиж хэвшүүлсэн байдаг. НЭҮРИТ - эрүүл хөрст НҮҮДЛИЙН ИРГҮНШИЛ, ний тархи-удирдлага цөмт хүмүүнлэгийн байгууламж, системийг инженерчилж зурагласан ТҮЛХҮҮР үг аж.

Өтүгэ, мугулюй, манукол, хөх Монгол дамжиж оул бие, гоуул бүл, хүүн байрлал, огоуул ертөнц гүн хувьсаж, НЭҮРИТ байгууламж төгсжсөн. Харин сүүлийн таван зуунд эл байгууламж хар хижийн боулихай, булхай, булайд эзлэгдэж, төгс дархлаа ч бүрэн нурж нүчгэрчээ. Үр дүнд “иргэншил” төлөвийн урвуу байршилд ухарч шилжсэн (См: 22. p. 20).

Эдүгээ эрүүл хөрс суурьт ний-хэм удирдлагаас мэдэн будилж цэрвэж, боулихайн үүр гэгдэх 16 их хар ний-гэмтэй харин ч очиж нөхөрлөсөн. Систем, байгууламж боулихайд хорлогдож, моногоуул хүслийг үүрд таягдан, нийтээр гэмтэн болох тогтолцоо, буруу байршлын координат үүсэх үүд хаалгууд чөлөөтэй нээгдэж.

Энд “Алтан Дээд ГЭР ИЭ / Үнэний Аялгуу”-д тайлснаар боулихайн явцуу утга бусдын олзыг булаагч, өргөн утга - иргүн болж төлөвшиж чадаагүй хэсэг. Өөрөөр, тархи, гавлыг хөгжүүлж, күэн боловсрол эзэмшин, их засахуйгаар засагдаж тэсэж үлдэх чадвар олоогүй хэсэг аж (6,тал74).

Тэгэхлээр, ногоон эдийн засгийн сэдлүүд хүн төрлөхтний цуглуулсан бүх “но”-той мэдлэг, үйлдэлд цэг тавьж, синергетик урсгал, супер динамик (онол) хууль, системийн инженерчлэлд суурилсан шинэ бумбын төгс мэдлэг, сангийн хуримтлал түрэн гарч ирэх орон зай ч үүсч эхлэв. Тийм хүлээлт ба системийн хандлага улам ойртож байна.

Хүрэн эдийн засгийн зургийг эвдэхдээ судлаач бид өөрсдөө хүлээс, эргүүлгээс ангид байж, супер динамик нээлт, сэтгэлгээний урсгалыг (семантик, синтаксик, бихевиорист, синергетик) түлхүү хэрэглэх учиртай. Хүрээлэн буй орчны зохицол, эерэг мэдрэмжийг их судлаж, урвуу мэдрэмж буюу сөрөг хүрдний эргүүлгийн тухайд огоорчээ. Судлаач бүр хүрээлэн буй орчин, байгууламжийн төрх гаргалгааг зөв зураглаж, илааршуулах сэдэлд шилжих буюу тэг байрлалаас гарааны төгс зурвас үүсгэх ёстой бус уу. Алив систем, онолыг бүдүүвч, газрын зургийг зөв томьёолж үүсгэхэд семантик, синтаксик, бихевиорист, синергетик чиг урсгал их чухал.

Эд олон проекц үүсгэж, систем байгууламж руу өөр өнцгөөс их гүнзгий нэвтрэх боломж олгодог. Бихевиорист онолд алив мэдээллийн урсгал жишээ нь удирдлагын шийд гаргагч нэгж, бүлгүүдийн зан үйл, сэтгэл зүй, үйл хөдлөлийг залж, тэдний зүгээс хийх хариу үйлдлийг өдөөдөг аж (Eldon S. Hendriksen, 1997).

Мэдээлийн татвар, иргэний эрх, соёл, ёс зүй, нийгмийн чиг үүргийг судалсан нь их элбэг тохиолдоно. Ёс зүйг жишээ нь Hofsted Geert (1980), соёлын нөлөөг С.Ж Грей (Gray) их даацтай хөндөж судалжээ (1988). Гэхдээ сүүлийн үес орчны нягтлан бодох бүртгэл, компанийн хариуцлагын тайлагналд их ач холбогдол өгч эхлэв (См:19.,etc).

Бидний бодлоор, ногоон эдийн засгийн бүсийг ашиг бус нэмэгдсэн өртөг / хамарсан өсөлт (Addinitial Value & Inclusive Grouth) гадаргуй хөтөлнө. Системд цоо шинэ тэнхлэг үүсч, биетүүд (макро, микро) дүрсжих учир өмчийн тохируулгын учир холбогдол саарч, макро / микро биетийн гаргалгаа, пүүсийн загвар, мэдээллийн технологид үнэмлэхүй хувьсал гарч, уламжлалт санхүүгийн тайлангийн хэв загварт эргэлт орно.

Орчны нягтлан бодох бүртгэл, нэмэгдсэн өртгийн хэмжил, нийгмийн хариуцлагын (экологи, ажилгүйдэл гэх мэт) тайлагналд ач холбогдол өгч буй ч үүний дохио байж мэднэ. Ашгийн гадаргуйтай жишихэд нэмэгдсэн өртөг / хамарсан өсөлт дотоод бүтээгдэхүүн, үндэсний орлого, хэрэглээ, хуримтлал зэрэг макро дүрсийг шууд дэмжиж, гаргалгааг хялбаршуулах ач тустай (13. рр 163-166).

Эдийн засгийн үнийн ПОЗИТИВ / НОРМАТИВ дүрс тэлж, APIS & АРММ, EPIS & ЕРММ парадокс ч хувьсаж эхэлнэ. Хүрээлэх орчинд системүүд бие биеэ дэмжсэн, нөхөн тэнцвэржүүлсэн төлөвт орж, инженер зүй (байгууламж), шийдлүүд төгс супер динамик хуулийн үйлчлэл, гэрлийн энергийн дээд нэгдэлд хөтлөгдөж, байгаль, экологи тэнцвэржинэ.

Системд хөтлөгч яаж байрших вэ ?, “хянагч” (бодлогын, нөхцөл байдлын), тайлбарлагч хувьсагчийн хүрээнд юу ойлгох вэ ?, өөр системд суух ижил биетийн гаргалгаа ялгаатай юу ?. Онолын сэтгэлгээ, хэрэглээнд ямар эрсдэл нүүрлэх бол ?. Онолын бүдүүвчийг тойрсон холбоос, мөчлөгийн хэмжил, загварууд уягдах уу ? (См: 6;17;18; 22. pp. 5-10) гэх зэрэг олон асуулт зохих шийдэл нэхэх төлөвтэй,

ДҮГНЭЛТ

1. Хүмүүс байгаль экологийн тэнцвэр, супер динамик хуулийн төгс төгөлдөр үйлчлэлийн эсрэг инженер зүйн шийдлүүд хийж будилахыг “Дээгүүр төмөр царцаа нисч, газраар төмөр могой, хорхойнууд сүлжилдэж эхэлнэ...”. гэсэн урт хэлхээст бошго төгс зөгнөжээ.

2. Тэгвэл ногоон эдийн засгийн төсөөлөл нь эл хуурмаг мэдлэг, хуримтлалд цэг тавьж, өгөгдлийн санг илааршуулах, улмаар цоо шинэ бумбын мэдлэгээр системийг инженерчилж, төгс шийдэл ба гаргалгаанд шилжих шинэ эрины шав тавигдаж ч магадгүй.

3. Синергетик чиг урсгал, супер динамик хуулийн хөгжил, олон салбар ухааны уулзвар, тэнцвэр дэхь хүчирхэг - ENGENEERING хувьсал үүний дохио билээ. Систем дэхь тийм хүлээлт, хандлага ч улам ойртож эхлэв.

4. “ногоон” эдийн засгийн сэдэл ба бүсд өмч, ашгийн зааг, дүрсийн холбогдол унаж, нэмэгдсэн өртөг / хамарсан өсөлт (Addinitial Value & Inclusive Grouth) гэхчилэн хөтлөгчүүдийн орон зай, байр суурь тэлэхийн хирээр системд цоо шинэ тэнхлэг үүсч, эдийн засгийн макро / микро загварын гаргалгаа, мэдээллийн технологи, санхүүгийн тайлангийн хэв загварт үнэмлэхүй хувьсал, эргэлт гарна.

5. Эдүгээ орчны нягтлан бодох бүртгэл, нэмэгдсэн өртгийн хэмжил, компанийн нийгмийн хариуцлагын (экологи, ажилгүйдэл гэх мэт) тайлагналд ач холбогдол өгч буй нь энэ аугаа хувьслыг өдөөж буй хэрэг.

6. Нэмүү өртөг / хамарсан өсөлт гэхчлэн дүрс (гадаргуй) төвт шинэ хөтлөгчүүд ашгийн гадаргуйтай жишихэд дотоодын бүтээгдэхүүн, үндэсний орлого, хэрэглээ, хуримтлал, бүтээмж зэрэг (макро микро) биетийн VALUE талбайг илүү өргөн цартай тэлж, гаргалгааг ч баяжуулах ач тустай.

ТОВЧИЛСАН ҮГ ХЭЛЛЭГ

APIS – Accounting Frofit Indicator Sets

EPIS – Economic Frofit Indicator Sets

APMM – Accounting Frofit Measuring Model

EPMM – Economic Frofit Measuring Model

Mac. EIS – Macroeconomics Indicator Sets

Mic. EIS – Microeconomics Indicator Sets

Ашигласан бүтээл

1. Сорхогтани бэкүни. “ХӨХ МОНГОЛ-ыг Нүүдлийн соёлоор бадраах ИХ ЗАСАГ-ийн Алтан Дээд ГЭР ИЭ”, Анхны эхээрээ хоёр дэхь хэвлэл, УБ., 2009, х. 121

2. Сорхогтани бэкүни. “Хөх Моногоуулыг ний-хэмээр бадраах хутагтай дөрвөн нэүрит их засаг-ийн алтан дээд үнэний аялгуу“, УБ., 2008, х. 143

3. Eldon S. Hendrikson and Michael F. Van Breda. Accounting Theory, Homewood-Boston; R.Ball and J. Zimmerman. Positive Accounting Theory. Prentice-Hall,1986

4. Jaavaa, T. (2009) “Economics, Theoretical Approach: Engineering and Measurement model” in book: “Contemporary Issues in Finance & Financial  Economics, Accounting & Accountability in a Globalizing World“,Part II,

5. Jaavaa, T. 2008. Paper № 522: “Economic Value: Shaping and Measurement Model”, Section 1: Accounting, International Conference of the Business Economics Institute (BEI), Dec 15-18, Plaza Hotel and Casino, Las Vegas, Nevada, USA

6. T.Jaavaa, (SES, NUM), B. Munkhbayar (IFE, Mongolia), (2008). “Renovting Paradigms of and Attitudes Towards Management Accounting” Section 7, 6th International Conference among the Nations along the Silk Roads “Seeking ways for Business and Economic Cooperation among the Nations along the Silk Roads in 2008”, May 29 June 2, 2008, Daegu & Gumi, Korea.

7. Jaavaa, T. (2009). "Theroetical Approach: Engineering and Measurement Model", Global Academy of Business and Economic Research, Section: Accounming and Information System, Orlando, Florida, USA, Oct 2008. 10 p.

8. Batdelger, J. and Jaavaa, T. (2008), “Economic value shaping: Engineering, Measurement Model”, paper presented at the International Scientific-Practical Conference, October 16-17, Bishkek, Kyrgyz Republic, available at: http://www.ken.edu.kg;

9. Enkhbileg, G. Munguntuya, E. and Jaavaa, T. (2009), “Economic value shaping”, in proceedings of the international conference, January 5-8, Oahu, Waikiki Beach, Hawai, USA).

10. Jaavaa, T. "Economics: Engineering and Measuring", Section V: Economics, International Annual Conference of Global Academy of Business and Economic Research, Sep 17-19, Hilton Walt Disney World Resort, 1751 Hotel Plaza Blvd, Lake Buena Vista, Orlando, Florida, USA.

11. Jaavaa, T (2008), “Economic Value: measuring and Shaping” in journal “Research in Accounting in Emerging Economies” ISSN: 1479-3563 2009, USA

12. Jaavaa, T. 2007. “Reforming the modern mentality and paradigm of the Measurement Science”, International Conference “Challenges Facing the Transition Countries in Central Asia” Section 3: “Development of market and private sector”, May, UB, Mongolia, pp 290-296

13. Jaavaa, T. (2008), “Boundary of System: Economics & Accounting”, Working paper-4th meeting of staff in the field of finance, accounting, economics, Oct, UB, Mongolia, pp. 163-166

14. Т.Жааваа, (2003). “Вопросы обновления системы бухгалтерского учета в Монголии”, Автореф. На соис. Учен. Степени доктора Экон. Наук (Sc.D).Улан-Батор., 2003, с. 50

15. Sainjargal, B. and Jaavaa, T. et al., (2007), “Economics and professional structure reform”, in Batnasan, N. (Ed) , Mongolia in market economy , UB, Mongolia, pp 352-364

16. Т.Жааваа Удирдлагын нягтлан бодох бүртгэл, Тав дэхь хэвлэл, Никель Дикелл ХХК, УБ., 2010, х 238

17. Jaavaa, T. (2007), “National forum on research trend and topic module”, Economics: Theory and practice - Journal of SES, NUM, No 276 (17);

18. Jaavaa, T. 2009. Paper NI 09-204: “Economic value: Measuring and shaping”, in proceedings of the international conference: Applied Business Research and TLC, Jan 5-8, Oahu, Waikiki Beach, Hawai, USA;

19. The Corporate Report. (1975), London, Eng: Accounting Standarts Steering Committee of the Institute of Chartered Accountants of England and Wales

20. Jaavaa, T. (2007), “Measuring Models: Reforming the Modern Mentality”, Journal of Application standards, No 04 (021), pp. 14 -15;

21. Jaavaa, T. et al., (2007), “Economics and professional trend: mental evolution”, Economics: Theory and practice - Journal of SES, NUM, No 276 (17); ., etc)

22. Т.Жааваа. Монгол хүний хувьсал: урвуу мэдрэмж, сөрөг эргүүлэг (Бүү март. Мартвал сөнөнө), Никель Дикелл ХХК, УБ., 2011, х 140

Илтгэгч: Н.Бурмаа МУИС-ЭЗС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхмийн багш Профессор ШУ-ы доктор. 2009 онд ХБНГУ-д “Төрийн аудит”-н чиглэлээр Шинжлэх Ухааны доктор хамгаалсан.

2009-2010 онд Олон улсын INTOSAI байгууллага, ХБНГУ-н Төрийн захиргаа судлалын төв институтэд судлаач эрдэмтнээр ажиллаж байсан.

2007-2010 онд ХБНГУ, Австри, Словак улсуудын Төрийн санхүүгийн хяналтын дээд байгууллагуудад ажиллаж эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийсэн.

Монгол улсын төрийн аудитын үйл ажиллагааны зарим тулгамдсан асуудлууд, тэдгээрийг боловсронгуй болгох нь

(ХБНГУ, Австри, Франц улсуудын туршлагаас)

Оршил

МУ-н улс төр, нийгэм эдийн засаг, ирээдүйн хөгжлийн гол үндэс болон мөрдөгдөж буй төрийн санхүү, түүний удирдлага, хяналтын хууль тогтоомжууд хоорондын харилцан уялдаа сул, хууль эрх зүйн орчны нэгдсэн бодлого үгүйлэгдэж байгаагаас төрийн санхүү, хяналтын хууль эрх зүйн орчны хувьд тодорхой бус орон зай үүсч, шударга бус байдал, хариуцлага, хяналтын тогтолцоо доголдож байгаад цаг алдалгүй дүгнэлт хийж улс төр, нийгэм- эдийн засгийн харилцааны үндэс тулгын чулуу болсон төрийн хяналтын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох системчилсэн өөрчлөлтийг цаг алдалгүй хийх зайлшгүй шаардлага тулгарч байна.

1. Монгол улсын төрийн аудитын үйл ажиллагааны зарим тулгамдсан асуудлууд

Төрийн хяналт нь төрийн эрх мэдлийн засаглал хуваарилалт, засаглалын эрх мэдэлд хязгаарлалт хийх, хянах хэрэгсэл болдог. Үндсэн хууль үеэ өнгөрөөн өөрчлөгддөг, харин санхүүгийн хяналт оршин тогтносоор байдаг[footnoteRef:2] хэмээн тодорхойлсон нь төрийн санхүүгийн бие даасан хараат бус хяналтын ач холбогдлыг илэрхийлнэ. Төрийн санхүүгийн хяналтын онол нь үндсэн хуулийн тулгын чулууг бүрдүүлэгч төрийн эрх мэдлийн засаглал хуваарилалтын үндсэн зарчим болох ард түмний эрх ашгийн төлөө байдагтай нягт холбоотой[footnoteRef:3]. [2: Degenhart, Christoph: Төрийн санхүүгийн хяналт. Германы төрийн эрх зүйн нийгэмлэг. (55) 1996, х. 192. герман хэлнээс орч.] [3: Hans-Herbert von Arnim: Ардчилсан нийгэм дэх төрийн санхүүгийн хяналт. Berlin 1989. х. 43. герман хэлнээс орч.]

Хяналт, харилцан хяналт аливаа эрх мэдлийг хязгаарлах үнэ цэнэтэй хэрэгсэл бөгөөд “Хяналтгүй эрх мэдэл нь түрэмгийлэл, дарангуйлсан төрийн механизмын системийг аяндаа бий болгодог”[footnoteRef:4]. Эрдэмтэн судлаачид хяналт нь “эрх мэдлийг” хязгаарлах “эрх мэдэл” бөгөөд харин эрх мэдлийг эзэгнэн эзэмшигч буюу өмчлөгч биш гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл хяналтыг эрх мэдэлтэй адилтгаж үзэж болохгүй юм. [4: Brunner, Georg: Герман улс дахь хяналт. Koeln. 1972. х. 35. герман хэлнээс орч.]

Хяналт ба эрх мэдэл нь тодорхой тэнцвэрийг хадгалах хуулинд захирагдана. Хариуцлага ба хяналт нь хамтдаа нэгэн шугаман хамааралд зэрэгцэн оршдог тул хаана шийдвэр гаргах эрх мэдэл байна? тэнд хариуцлага ба хяналт заавал байх ёстой. “Хяналт үгүй бол хариуцлага байхгүй, хариуцлага байхгүй бол хяналт үгүй” онолыг эрдэмтэд дэвшүүлж “Хяналт” бол “Хариуцлага” гэдэг ухагдахууны хувьд эрдэмтэд санал нэгддэг. Ардчилсан төртэй улс орнуудад парламентын хяналт нилээд чухал байр суурийг эзэлдэг билээ. Парламент нь төрийн эрх барих дээд байгууллагын хувьд хууль тогтоох эрх мэдлийг хадгалан хууль эрх зүйн хяналт, төрийн үндсэн бодлогын шийдвэр, үүрэг даалгаврын биелэлтэд хяналт тавих, төрийн санхүү зээл, татвар мөнгөний бодлого, улсын төсөв, улсын эдийн засгийн хөгжлийн явцад хяналт тавих үүргийг хүлээдэг.

Ардчилал, нийгэм эдийн засгийн хөгжлийн өндөр түвшинд хүрсэн улс орнуудад төрийн шийдвэр парламентын хяналтаас гадна парламентад суудалтай намуудын давхар хяналтад байх ба практикт “цөөнхийн бүлэглэлийн нам” парламентын хяналтад идэвхитэй байр сууринаас ханддаг. Төрийн эрх мэдлийн засаглал хуваарилалтын түвшинд парламент нь хяналтын байгууллага харин засгийн газар хяналтын объект юм. Бие даасан хараат бус төрийн санхүүгийн хяналт нь ардчилал, ардчилсан эрх зүйт төрийн эрх зүйн тулга суурийг бүрдүүлэгч элемент болдгоороо төрийн санхүүгийн хяналтын онолын үндэс ардчилсан нийгмийн иргэдийн эрх ашгийн сонирхолд нийцэх зарчмыг баримталдаг[footnoteRef:5] онцлогтой. Төрийн хяналт хэдий чинээ хараат байна тэр хэмжээгээр ардчилалын ил тод, шударга зарчим алдагдаж, төрийн хяналтын механизмын үйлчлэх хүрээ суларч хариуцлагын систем доголддог зүй тогтолтой. Энэ зүй тогтолцооноос урьдчилан сэргийлж ардчилалын түүхэн туршлага бүхий орнууд төрийн санхүүгийн хяналт, төрийн санхүүгийн хяналтын дээд байгууллагын үйл ажиллагааг аль болох хараат бус байлгахыг эрхэмлэн иржээ. ТСХДБ-н олон улсын 1977 онд болсон конгресээс төрийн санхүүгийн хяналтын зайлшгүй зарчим болох бие даасан хараат бус байдлын талаар 3 үндсэн чиглэлээр “Лимагийн Тунхаглал”-аар баталсан нь өнөөг хүртэл үнэ цэнэтэй хэвээр. Үүнд: ТСХДБ, мөн түүний удирдлагын бие даасан хараат бус байдлыг үндсэн хуулиар зайлшгүй баталгаажуулахаас гадна санхүүгийн асуудлыг хараат бусаар байлгахын чухлыг заасан. [5: Hans-Herbert von Arnim: Ардчилсан нийгэм дэх төрийн санхүүгийн хяналт. Berlin 1989. х. 42. герман хэлнээс орч.]

Манай орны хувьд ТСХДБ болох ҮАГ, түүний удирдлагын үйл ажиллагааны хараат бус байдлыг МУ-н Үндсэн хуульд баталгаажуулаагүй зөвхөн МУ-н “Төрийн аудитын тухай” хуулиар зохицуулагддаг. Энэ хуулийн зохицуулалтаар ҮАГ нь хараат үйл ажиллагаа явуулдаг нь дараах байдлаар нотлогдож байна. Үүнд:

· ҮАГ-н үйл ажиллагаа нь МУ-н УИХ-аас хараат. (§7.2 МУ-н Төрийн Аудитын тухай хууль) “Үндэсний аудитын газар нь Улсын Их Хурлын бусад шийдвэрт захирагдана”[footnoteRef:6] гэж хуульчилсан байдаг. [6: §7.2 МУ-н Төрийн Аудитын тухай хууль. Монгол улс 2003 оны 1 сарын 3 өдөр.]

· (ХБНГУ туршлагыг авч үзэхэд ТСХДБ нь Bundestag-аас хүсэлт тавьсан тохиолдолд хяналт шалгалт хийж болно гэж хуульчилсан байдаг, хүсэлтийн дагуу хяналт хийх, эсвэл тушаал шийдвэрээр хяналт хийнэ гэдэгт хууль эрх зүйн томоохон ялгаа бий)

· ҮАГ нэг талаас УИХ-аас хараат тул энэ утгаараа нөгөө талаас УИХ-д олонхийн суудалтай улс төрийн намаас хараат.

· ҮАГ нь МУ-н ЗГ-с шууд ба шууд бусаар хараат байна. Учир нь МУ-н “Үндсэн Хууль”-н 29-р зүйлийн 1-рт ”Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн байж болно”[footnoteRef:7] гэж хуульчилсан. Өнөөдөр УИХ гишүүд үндсэн гол яамдууд болон бусад яамдын сайдын албыг давхар гүйцэтгэж буй нь гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн хүрээг өргөтгөн хууль тогтоох байгууллага болон гүйцэтгэх засаглалын эрх мэдэл холилдон засаглал хувиарлалтын үндсэн зарчим алдагдсанаас УИХ –аас Засгийн газрыг хянах хяналт үгүй болж засаглалын харилцан хяналтын механизм алдагдсан. [7: Энэ хэсгийг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд Үндсэн Хуулийн Цэцийн 2000 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон. Мөн 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан/ Үндсэн хуулийн энэ заалтын талаар 1996 онд иргэн Д:Ламжавын нэхэмжлэлээр олон нийтэд тодорхой болсон.]

· ТСХДБ-н бие даасан хараат бус байдал нь тус байгууллагыг төлөөлөн шийдвэр гаргаж буй удирдлагын хараат бус байдалтай салшгүй холбоотой. ҮАГ нь “West-Minister“ гэж нэрлэгддэг монократ буюу нэг хүний удирдлага болох Ерөнхий Аудиторын удирдлагатай. Ардчилалын туршлага багатай, шилжилтийн эдийн засагтай манай улсын хувьд Ерөнхий аудиторын удирдлага нь эрсдэл ихтэй бөгөөд “нэг хүнд” нөлөөлөх нөлөөлөл нь хамтын удирдлага буюу гишүүдэд нөлөөлөхөөс хялбар байдаг.

2. Монгол улсын төрийн аудитын үйл ажиллагааны зарим тулгамдсан асуудлууд, тэдгээрийг боловсронгуй болгох нь

(ХБНГУ, Австри, Франц улсуудын туршлагаас)

Үндсэн хуулиар хамгаалагдаагүйгээр ТСХДБ үйл ажиллагаагаа явуулах нь үндсэн хуулийн эрх зүйг зөрчиж буйгаа асуудал мөн[footnoteRef:8] хэмээн ХБНГУ-н нэр хүнд бүхий эрдэмтэд үзэл бодлоо илэрхийлсэн байдаг. Төрийн санхүүгийн бие даасан хараат бус хяналтын талаар МУ-н хуримтлуулсан туршлага төрийн хяналтын тогтолцооны 300 орчим жилийн хөгжлийн түүхэн туршлага бүхий орнуудтай харьцуулахад төдийлөн бага юм. [8: Stern, Klaus: Холбооны ба муж улсуудын ТСХДБ-н үндсэн хуулийн эрх зүйн орчинд эзлэх байр суурь. Wolfgang Boening/Albert von Mutius нарын эмхтгэл. Ардчилсан нийгэм дэх төрийн санхүүгийн хяналт. Heidelberg 1990, х 19. герман хэлнээс орч]

ХБНГУ, Австри Франц зэрэг Европын холбооны улсуудад үндсэн хуулиндаа ТСХДБ-н бие даасан хараат бус байдлыг баталгаажуулаад зогсохгүй энэ байгууллагын удирдлага буюу “Гишүүд” шүүгчтэй адил эрхтэйгээр хараат бус үйл ажиллгаа явуулахыг үндсэн хуулиндаа хуульчилсан байдаг. Хэдийгээр ХБНГУ, Австри улсын ТСХДБ-н удирдлага шүүгчидтэй адил хараат бус үйл ажиллагаа явуулдаг боловч тэд шүүгчид биш юм. Өөрөөр хэлбэл тэд санхүүгийн шүүхийн үйл ажиллагаа явуулдаггүй. Харин Францад ТСХДБ-н удирдлага нь шүүгчийн адил хараат бусаар санхүүгийн шүүхийн үйл ажиллагаа явуулдаг онцлогтой.

МУ-н ТСХДБ болон түүний удирдлагын бие даасан хараат бус байдлыг үндсэн хуульд хуульчилснаар төрийн санхүүгийн хяналт жинхэнэ бодит утгаараа хэрэгжих үндсэн нөхцлийн нэг бүрэлдэх юм. ҮАГ-н удирдлага үндсэн орон тооны гишүүдийн удирдлагын тогтолцоотой байх нь өнөөдрийн МУ-н улс төр, нийгэм эдийн засгийн онцлогт илүү тохиромжтой юм. Төрийн санхүүгийн хяналттай холбоотой гарч ирж буй бэрхшээлтэй асуудлуудыг дан ганц ТСХДБ-н үйл ажиллагаатай шууд холбож үзэх нь учир дутагдалтай ба эдгээр асуудлуудыг улс төр, хууль эрх зүй, эдийн засаг, нийгмийн асуудлуудын хүрээнд цогцоор нь авч үзэх нь зүйтэй. Судалгаанаас авч үзэхэд:

· МУ-д мөрдөгдөж буй хууль тогтоомжуудад үүрэг хариуцлага гэхээсээ эрх мэдлийг илүү түлхүү анхаарсан чиглэлтэй байдаг. (Тухайлбал: тухайн байгууллага, ажилтан үйл ажиллагаагаа гүйцэтгэхдээ дараахи эрхийг эдэлнэ, эсвэл дараахи бүрэн эрхтэй гэсэн хуулийн заалтуудтай) байдаг. Ер нь аливаа хуулийг боловсруулахдаа аль болох хүлээх үүрэг, хариуцлага руу түлхүү хуульчилж өгөх шаардлагатай байна.

· МУ-д мөрдөгдөж буй төрийн санхүүгийн хяналттай холбоотой хууль тогтоомжуудын зарим заалтууд утга агуулгын хувьд давтагдсан, давхардсан, хуулийн зохицуулалтууд нэг хуульд байгаа заалтыг тэр чигээр нь үг бүрчлэн хуулж хэрэглэсэн байдал нилээд байна.

· Хариуцлага болон хяналтын тогтолцоог сайжруулах, боловсронгуй болгох үүднээс хуулийн утгын давтамжийг тухайн салбарын хуулийн онцлогт зохицуулан үүрэг, хариуцлага чиглэл рүү нарийвчлан боловсруулж байх шаардлагатай[footnoteRef:9]. [9: Төсвийн БУСТХ хуулийн §62.1-§62.2 д төрийн аудит хийх үйл ажиллагаанд бусад аудитын байгууллагыг оролцуулан гүйцэтгүүлж болох ба гүйцэтгэсэн ажлын чанарыг УИХ-н өмнө хариуцна гэж заасан. Энэхүү заалт МУ-н “Төрийн Аудитын Тухай” хуулийн §18.5 утга агуулгын хувьд давтагдаж байгаа.]

3. Санал, дүгнэлт

Төрийн хяналтын систем нь төрийн эрх зүй, төрийн удирдлага, төрийн санхүү, төр иргэний нийгмийн харилцаанд томоохон байр суурийг эзэлдэг. Энэ ухагдахуунаас үндэслэн эрдэмтэд[footnoteRef:10] хэд хэдэн төрлийн хяналтын нэгдсэн нөлөөний тухай онолыг хөндөж гаргаж ирсэн бөгөөд үүнийгээ ардчилсан төрийн эрх зүйн хэв шинж хэмээсэн нь сонгодог утгаараа төрөл бүрийн хяналтаар мэргэшсэн хяналтын байгууллагууд хяналтын нөлөөгөө нэгэн зорилгод нэгтгэнэ гэсэн ойлголт юм. Иймд МУ-н ТСХДБ бусад хяналтын байгууллагуудтай хамтран ажиллан хяналтын байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сүлжээг төрийн хяналтын үйл ажиллагаанд ашиглах бүрэн боломж бий. МУ-н хувьд Үндэсний Аудитын Газар, Мэргэжлийн хяналтын газар, Авилгатай тэмцэх газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар зэрэг байгууллагууд төрийн хяналтын үйл ажиллагаандаа мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгох, хамтран ажиллах координацийг маш тодорхой хариуцлагын механизмын ялгаа заагийн үндсэн дээр бий болгох зайлшгүй шаардлагатай. Ийнхүү ажиллахдаа эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд, олон нийтийн хяналтын байгууллагуудтай хүчээ нэгтгэн ажилласнаар төрийн санхүүгийн хяналтыг чангатган авилгатай тэмцэх үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмрээ оруулна. Ийнхүү ажиллахдаа хууль эрх зүйн орчинг боловсронгуй оновчтой болгох асуудал зайлшгүй. [10: Baeumlin, Richard: Засгийн газар ба захиргааны удирдлагыг Парламентаас хянах нь. Швецари улсын хуульчдын нийгэмлэг. 1966, х. 165-180. герман хэлнээс орч.]

· Үүний үр дүнд төрийн хяналтын үйл ажиллагаанд эрх мэдэл-хяналт хариуцлагын зохицолдооны тэнцвэртэй байдлыг тодорхой хэмжээнд хүргэх шаардлага бий. Хяналтын байгууллагуудын цаг хугацаа, төсвийн хөрөнгө хэмнэгдэхээс гадна авилгаас урьдчилан сэргийлэн төрийн хяналтад үнэтэй хувь нэмэр оруулах юм.

· Мөн ҮАГ нь хувийн хэвшлийн аудитынхантай хамтран ажиллах үйл ажиллагаагаа цаашид улам боловсронгуй болгох нь зүйтэй. Төрийн байгууллагуудын хувьд хувийн хэвшлийн үйл ажиллагаанаас суралцах зүйл их байгаа бөгөөд (Public Private Partnership) буюу төр ба хувийн хэвшлийн түншлэлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхдээ шинээр батлагдан гарсан МУ-н Концессийн тухай хуулийн зохих заалтуудыг аудитын үйл ажиллагааны төр ба хувийн хэвшлийн түншлэлд ашиглах нь зүйтэй.

· МУ-д төрийн санхүүгийн хяналтаас ангид үлдэх “хяналт хийгддэггүй томоохон чөлөөт орон зай” бий. Энэхүү орон зайг хууль тогтоох байгууллага УИХ өөрийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт хийх хязгаарлалтыг “Төрийн аудитын хуулийн §15.1.1[footnoteRef:11] заалтаар хуульчилсан асуудал МУ-н Үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн ноцтой асуудал юм. Төрийн санхүүгийн хяналтын үйл ажиллагаанд “хил хязгаар” байх ёсгүй бөгөөд хяналтын гадна буй чөлөөт орон зайг төрийн хяналтад хамруулах асуудлын талаар хуульчлах асуудал зайлшгүй тулгарч байна. [11: §15.1.1. Улсын Их Хурлаас бусад төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд санхүүжилтийн эх үүсвэрээс нь үл хамааран аудит хийх. Улсын Их Хурлын зөвхөн санхүүгийн тайланд аудит хийх бөгөөд хэрэв Улсын Их Хурлаас хүссэн тохиолдолд бусад үйл ажиллагаанд нь аудит хийх.]

· Орчин үед ТСХДБ-н үнэ цэнийн асуудлын талаар нилээд яригдах боллоо.

2010 оны 11 сарын 22-ноос 27ны өдрүүдэд Өмнөд Африкийн Johannesburg хотод INTOSAI буюу Олон улсын төрийн санхүүгийн хяналтын дээд байгууллагын XX дахь Конгресс (INCOSAI) хуран чуулж ТСХДБ-н үйл ажиллагааны үнэ цэнийн асуудлын талаар хэлэлцсэн нь төрийн санхүүгийн хяналтын байгууллагын нэр хүнд, үйл ажиллагаа хичнээн чухал гэдгийг дэлхий нийтэд таниулсан чухал асуудал боллоо.

· ТСХДБ-н үнэ цэнэ гэдэг утгаараа ТСХДБ нь төр, иргэн бүрийн өмнө онцгой үүрэг, хариуцлага хүлээсэн байгууллага тул энэ байгууллага нь оюунлаг, мэдлэгийн байгууллага байх ёстой. Иймд ҮАГ эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллах нь зүйтэй. ҮАГ-н ажиллагсдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх асуудал бол зөвхөн энэ байгууллагын үүрэг зорилт биш бөгөөд төрийн нэгдсэн бодлогын хэмжээнд онцгойлон авч үзэх ёстой чухал асуудлын нэг юм.

· МУ-д Төрийн хяналт, Төрийн санхүүгийн хяналтын сэдвээр бичсэн эрдэм шинжилгээний ажлууд маш цөөн байдаг. Иймд төрийн хяналтыг хөгжүүлэх боловсронгуй болгох үүднээс төр, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд энэ асуудлаар хамтран ажиллах тодорхой арга хэмжээ авах шаардлагатай.

· Өнөөдөр хувийн хэвшлээс улбаатай үүссэн төрийн бүтээмжийн тухай онол практикийн асуудлууд чухлаар тавигдаж эхэллээ. Бүтээмжгүй, үрэлгэн төр ард иргэдээ хэрхэн сайхан амьдралаар хангаж чадах билээ. МУ-д Төрийн байгууллагын шийдвэр гаргах түвшний чухал орон тоон дээр мэргэжлийн бус хүмүүс ажиллуулах асуудал түгээмэл үзэгдэл болсон. Мэргэжлийн бус хүмүүс нарийн мэргэшил шаардсан үйл ажиллагаанд алдаа гаргаснаар МУ-н төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулах, алдаа, алдагдал гаргах эрсдэл өндөрсөж төсвийн алдагдал үүсэх үндсэн нөхцлийн нэг болж байна. Тааруу бэлтгэгдсэн төрийн албан хаагч төрд нэмэлт ачаалал болж байдаг. ҮАГ төрийн бүтээмж, төрийн захиргааны байгууллагын үр ашиг, үр нөлөө, төрийн албан хаагчдын бүтээмжид гүйцэтгэлийн аудит хийн дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай байна.

Анхаарууштай нэгэн чухал асуудал бол ТСХДБ-н эрсдлийн талаар дурдахгүй өнгөрч болохгүй юм. МУ-д мөрдөж буй холбогдох хуулиудын заалтын дагуу санхүүгийн тайлан гаргах, аудитын дүгнэлт тайлан гаргах цаг хугацаа нь хэтэрхий шахуу байгаа бөгөөд энэхүү богино хугацаад бэлтгэгдсэн санхүүгийн тайлан мэдээллийн уялдаа, үнэн зөв, үндэслэлтэй байдалд цаг хугацааны дарамтаас үүсэн гарах эрсдэлийн харицлагыг хэн, ямар байгууллага, эрх мэдлийн хүч хүлээх вэ? зэрэг асуудлуудыг тодорхой болгох шаардлагатай.

ТСХДБ нь улс төр, эдийн засаг, нийгэм, иргэдийн ашиг сонирхлын үүднээс зөвхөн хууль тогтоох байгууллага болох УИХ-д тайлагнаад зогсохгүй засаглал хуваарилалтын бусад эрх мэдлийн хүч болох Засгийн газар, Шүүх засаглалын байгууллагуудад болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тайлагнадаг байхаар хуульчилвал төрийн сан, төсвийн хөрөнгө, хөрөнгө оруулалтын үр ашиг төрийн байгууллагын бүтээмж түүнд тавих хяналт сайжрахаас гадна эрх мэдлийн хүчнүүдийн хоорондын харилцан хяналт бий болно. МУ-н төрийн хяналт, төрийн санхүүгийн хяналтын үйл ажиллагааг боловсронгуй болгон хөгжүүлэх нь ардчилсан нийгэм болон МУ-н иргэн бүрийн сайн сайхны төлөө оруулах хувь нэмэр, үнэ цэнэтэй салшгүй холбоотой.

Монгол улсын төрийн бодлогод нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийн орчинд нийцсэн удирдлагын өөрчлөлт, мэдлэг- оюунлагийн менежемент, төрийн албан хаагчдын шударга үйл ажиллагаа, шударга ёс-үнэт зүйлс-шударга хуваарилалтыг хүлээсэн иргэдийн сонирхол нь нийгэмд үнэт зүйлсийг бий болгох хуваарилалтыг хянах үйл ажиллагаанд иргэдийг оролцуулан “нийгмийн үнэт зүйлсийн капитал”-ыг бий болгох асуудлуудыг хугацаа алдахгүй хийх үе ирээд байна. Төрийн удирдлагын үйл ажиллагаанд шинэчлэлийн онол, сайн засаглалын мөн чанарт түшиглэсэн чухал зорилтыг тодорхойлсноор нийгмийн төлөө, хүн бүрийн төлөө, тэдний аюулгүй байдлыг хангах, иргэд шударга ёсны талаарх санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, зөрчигдсөн ашиг сонирхлоо хамгаалуулах “нийгмийн үнэт зүйлсийн капитал”-ыг бий болгох нөхцөл бүрэлдэх юм[footnoteRef:12]. [12: Орон нутгийн засаглалын төлөв байдлыг хэмжихүй. Хэрэглэгчийн гарын авлага.” НҮБХХ, Хүний эрхийг баталгаажуулах ардчилсан засаглалыг хөгжүүлэх Мянганы хөгжлийн 9 дэх зорилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх- II шатны төсөл”. Улаанбаатар 2010, х.45-49.]

Илтгэлд ашигласан материал

1. Орон нутгийн засаглалын төлөв байдлыг хэмжихүй. Хэрэглэгчийн гарын авлага.” НҮБХХ, Хүний эрхийг баталгаажуулах ардчилсан засаглалыг хөгжүүлэх Мянганы хөгжлийн 9 дэх зорилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх- II шатны төсөл”. Улаанбаатар 2010, х.45-49.

2. Baeumlin, Richard: Засгийн газар ба захиргааны удирдлагыг Парламентаас хянах нь. Швецари улсын хуульчдын нийгэмлэг. 1966 герман хэлнээс орч.

3. Brunner, Georg: Герман улс дахь хяналт. Koeln. 1972 герман хэлнээс орч.

4. Бурмаа Нацагийн: Төрийн аудит. Дисс. Muenchen 2009 герман хэлнээс орч.

5. Degenhart, Christoph: Төрийн санхүүгийн хяналт. Германы төрийн эрх зүйн нийгэмлэг. (55) 1996 герман хэлнээс орч.

6. Hans-Herbert von Arnim: Ардчилсан нийгэм дэх төрийн санхүүгийн хяналт. Berlin 1989. герман хэлнээс орч.

7. Stern, Klaus: Холбооны ба муж улсуудын ТСХДБ-н үндсэн хуулийн эрх зүйн орчинд эзлэх байр суурь. Wolfgang Boening/Albert von Mutius нарын эмхтгэл. Ардчилсан нийгэм дэх төрийн санхүүгийн хяналт. Heidelberg 1990, герман хэлнээс орч.

8. МУ-н Үндсэн хууль 1992.

9. МУ-н Төрийн Аудитын тухай хууль. 2003 оны 1 сарын 3 өдөр.

10. МУ-н Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын тухай хууль 2002 оны 6 сарын 27 өдөр.

11. www.legalinfo.mn 2011 оны 05 сарын 20-нд уншиж ашигласан.

12. www.intosai.de 2011 оны 05 сарын 10-нд уншиж ашигласан.

Товчилсон үгс

· Bundestag - ХБНГУ-н парламент

· ЗГ - Засгийн Газар

· МУ- Монгол Улс

· ТБУСТХ -Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилийн тухай хууль

· ТСХДБ- Төрийн санхүүгийн хяналтын дээд байгууллага

· ҮАГ -Үндэсний аудитын газар

· ХБНГУ- Холбооны Бүгд Найрамдах Герман Улс

Илтгэгч: Б.Юмаажав Батлан Хамгаалахын Их Сургуулийн Ар Тал Эдийн Засгийн тэнхимийн багш, Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй, Мэргэшсэн нягтлан бодогч, Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч

2002 онд ХААИС-ийг эдийн засагч менежер мэргэжлээр төгссөн.

2005 онд БХИС-д Бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан.

“Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт 11 Барилгын Гэрээ” Стандартын хэрэгжилт, хандлага

Удиртгал

Дэлхий нийтээрээ даяаршиж буй өнөө үед нягтлан бодох бүртгэл ч даяаршиж нийтээрээ нэг стандартыг хүлээн зөвшөөрч бүртгэх болсон ба стандартыг нэвтрүүлэхэд манай улсын төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачид ихээхэн анхаарал тавьж ажиллаж ирсэн. Үүний үр дүнд стандарт нэвтрэлтийн түвшин хангалттай байгаа гэсэн үнэлгээ судалгаагаар гарч байгаа.

Гэвч зарим стандартын хувьд нэвтрэлтийн түвшин бага, эргэлзээтэй байдал үүсч мөрдөгдөхгүй байгаа тохиолдол гарч байна. Ялангуяа зарим онцлог үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагад орлого тодорхойлох асуудал тодорхойгүй, стандарт хэрэгжүүлж буй байдал дутагдалтай байна.

Энэхүү судалгааны хүрээнд сүүлийн жилүүдэд хүчээ аван хөгжиж буй барилгын салбарын бүртгэлд ашиглах НББОУС 11 Барилгын Гэрээ стандартын хэрэгжилт ямар байгаа, түүнийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замууд, боломжийг судлах зорилго тавилаа.

Судалгаанд барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын сүүлийн жилүүдийн санхүүгийн тайлан, мэдээг ашигласан ба тэдгээрийн санхүүгийн тайланг шинжилж, анализ хийн стандартын дагуу бүртгэл хөтөлж, тайлагнаж буй байдалд дүн шинжилгээ хийлээ. Байгууллагын санхүүгийн мэдээллийн нууцыг хадгалах үүргийн үүднээс компаний нэрийг нууцалсан болно. /Компаниудыг А, Б, В, Г гэж нэрлэв./

Дээрхи зорилгыг хэрэгжүүлснээр НББОУС 11-ийг аж ахуйн нэгжүүд бүрэн хэрэгжүүлэх болно. Нөгөө талаар, барилгын үйл ажиллагаа эрхэлж буй компаниуд нягтлан бодох бүртгэлээ зөв бүртгэж, байгууллагын санхүүгийн тайлангийн шинжилгээний үзүүлэлтүүд болон татварын хэмжээ зөв тодорхойлогдох төдийгүй улмаар статистик тоо мэдээлэл зөв гарах суурь тавигдана.

Барилгын салбарын бүртгэлийн онцлог, орлого тодорхойлж бүртгэхэд тулгамдаж буй асуудал:

Барилгын салбарын бүртгэлийн онцлог:

Барилгын компаниудын нягтлан бодох бүртгэл хөтлөлт нь бусад аж ахуйн нэгжийн бүртгэлээс ялгаатайгаар хөтлөгддөг. Учир нь барилгын компаниудын хувьд үйл ажиллагааных нь үр дүн болох бүтээгдэхүүн буюу барилга нь зөвхөн нэг санхүүгийн тайлангийн хугацааг хамраад зогсохгүй хэд хэдэн тайлант хугацааг хамарч байдгаараа бусад салбараас онцлог юм. Энэ онцлогоос хамаараад урт хугацаат гэрээт ажлын орлогыг хүлээн зөвшөөрч бүртгэх асуудал нягтлан бодох бүртгэлийн ажилд тулгарах хамгийн хэцүү бөгөөд шийдвэрлэвэл зохих асуудлын нэг болоод байна.

Нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмын нэг болох орлого хүлээн зөвшөөрөлтийн зарчмын дагуу орлогыг хэрэгжсэн буюу хэрэгжих боломжтой болсон эсвэл иж бүрдсэн үед хүлээн зөвшөөрөх ёстой. Нөгөө талаас уялдаатай байх зарчмын дагуу орлого зардал хоёр нь хоорондоо уялдаа хамааралтай байх ёстой.

Манай орны хувьд барилгын ихэнхи компаниуд мөнгө орж ирсэн үед урьдчилж орсон орлогоор хүлээн зөвшөөрч бүртгэж байна. Ингэснээр тайлант хугацааны орлого буруу ташаа тодорхойлогдох бөгөөд цаашлаад ашиг, ашигт ажиллагаа, татвар зэрэг нь үнэн зөв тодорхойлогдохгүйд хүрч байна. Энэ нь санхүүгийн тайлангийн мэдээлэл хэрэглэгчдэд зөв шийдвэр гаргахад нь сөргөөр нөлөөлнө.

Орлого тодорхойлж бүртгэхэд тулгамдаж буй асуудал:

Барилгын салбарын бүртгэлийн өнөөгийн байдалд үнэлгээ өгөх үүднээс тандалт судалгаа явуулсан бөгөөд зорилго нь дараах 2 асуудалд чиглэсэн. Үүнд:

· Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн нягтлан бодогчдын НББОУС-ын талаарх мэдлэгийг үнэлэх;

· Барилгын үйл ажиллагааны санхүүгийн бүртгэл хөтлөлтийн өнөөгийн түвшинг тодорхойлох явдал байв.

Судалгаагаар нягтлан бодогчдын НББОУС 11-ийн талаарх мэдлэг дутмаг, гол зүйл заалтуудыг бүртгэлдээ ашиглахгүй байгааг тодорхойлов.

Барилгын салбарт ажиллаж буй санхүүгийн ажилтнуудаас авсан санал асуулгын дүнгээс 85% нь орлого тодорхойлж бүртгэхдээ “Мөнгө орж ирсэн тухай бүрт нь хүлээн зөвшөөрч бүртгэдэг” гэсэн хариулт өгсөн байна. Эндээс барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага орлогоо НББОУС-н дагуу бус мөнгө орж ирсэн тухай бүрт нь /мөнгөн сууриар/ борлуулалтын орлогоор хүлээн зөвшөөрч бүртгэж байгаа юм. Жишээ нь:

ДТ Мөнгөн хөрөнгө ххх

КТ Борлуулалтын орлогоххх

Эсвэл:

Кт Дуусаагүй барилгаххх

Кт Урьдчилж орсон орлогоххх

Гэвч НББОУС-ын дагуу орлого тодорхойлж бүртгэхдээ гүйцэтгэлийн хувийн жингийн аргаар бүртгэнэ гэж заасан байдаг. Эндээс бүртгэл нь дараах байдалтай байна.

Гүйцэтгэлийн хувийн жингийн арга

1) Гүйцэтгэлээр гарсан зардлыг бүртгэв.

4) Орлого, зардлыг хүлээн зөвшөөрч бүртгэв.

Дт Дуусаагүй барилга / Барилгын дуу.үйлд.

Кт Бараа, Цалингийн өр, Мөнгө, …

Дт Дуусаагүй барилга

Дт Дуусаагүй барилгын зардал

Кт Урт хугацаат гэрээний орлого

2) Барилгын нэхэмжлэлийг бүртгэв.

5) Барилгыг хүлээлгэн өгөв.

Дт Дансны авлага

Кт Дуусаагүй барилгын нэхэмжлэл

Дт Дуусаагүй барилгын нэхэмжлэл

Кт Дуусаагүй барилга

3) Хүлээн авсан мөнгийг бүртгэв.

Дт Мөнгөн хөрөнгө

Кт Дансны авлага

Дээрх дансдаас урт хугацаат гэрээт ажлын орлого, дуусаагүй барилгын зардал нь орлогын тайланд тусгагдах ба дансны авлага нь эргэлтийн хөрөнгө хэсэгт, дуусаагүй барилга, дуусаагүй барилгын нэхэмжлэл /сөрөг тохируулга/ зэрэг нь балансын эргэлтийн бус хөрөнгө хэсэгт тусгагдана.

Байгууллага орлогоо буруу тодорхойлсноор дараах асуудал үүсдэг. Үүнд:

1. Санхүүгийн тайлангийн шинжилгээний төлбөрийн чадварын үзүүлэлтүүд буруу гарч дүгнэлт буруу гарах үндэс болдог.

· Одоогийн санхүүгийн тайлангийн үзүүлэлтээр:

Эргэлтийн харьцаа=Эр.хөр/БХӨТ=2413147649,9/2288260865,2=1,054

· Хэрвээ орлогоо НББОУС 11-ийн дагуу тодорхойлбол урьдчилж орсон орлого данс үлдэгдэлгүй байх ба энэ дүн нь дансны авлагыг бууруулах юм. Эндээс эргэлтийн харьцаа нь

Эргэлтийн харьцаа=2413147649,9/(2288260865,2-1922586128+ хүлээн зөвшөөрөх орлогод ногдох татвар) =6,599 болж санхүүгийн үзүүлэлт эрс сайжирч байгааг харж болно.

2. Борлуулалтын орлогын дүн гүйцэтгэлийн хувийн жингийн аргаар тооцсноор илүү бодит жинхэнэ хэрэгжилтийн зарчимд нийцсэн байдлаар тодорхойлогдоно.

3. Барилгын үйл ажиллагаа явагдаж буй атлаа дуусаагүй барилга, дуусаагүй барилгын нэхэмжлэх дан