ГАЛ ТАХИА ЖИЛИЙН ЗОЛГОЛТ...

8
Компанийн 2017 оны 2-р сарын ТЭЗҮ-үүд 2-р нүүрт 3-р нүүрт ГАЛ ТАХИА ЖИЛИЙН ЗОЛГОЛТ БОЛЛОО №3 (71) 2017 оны 3-р сар ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙД Д.ГАНТУЛГА АЙЛЧИЛЛАА 2017 оны 2-р сарын 23-ны өдөр Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан болон албаны бусад хүмүүс, хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид манай компанийн ажил байдалтай танилцлаа. Мөн Цагаан сарын өмнө улс эх орондоо хийж бүтээсэн ажил үйлс, хөдөлмөрөө үнэлүүлж Судалгаа хөгжлийн албаны дарга Г.Галбадрах МУ-ын төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор, Захиргаа хүний нөөцийн албаны дарга Ш.Туухайнжин Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдлаа. Компанийн удирдлагууд, ажиллагсад Гал тахиа жилийн шинийн 4-нд сар шинийн золголтын арга хэмжээг зохион байгуулж ахмад настнуудаа хүндлэн золгож, компанийн хан хуураа хөглүүлэн дуу хуураар жавраа үргээлгэлээ. XVII жарны “Алтан унжлагат” хэмээх улаагчин тахиа жилийн сар шинээр Эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж нэр бүхий 8 хүнийг Монгол Улсын Засгийн газрын шагнал “Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол, тэмдгээр, мөн компанийн ахмадуудад сар шинийг тохиолдуулан мөнгөн урамшуулал олголоо. Захиргаа хүний нөөцийн алба Компанийн удирдлагууд ажиллагсадтайгаа золголт хийлээ Гүйцэтгэх захирал С.Анхбаяр компанийн хан хуур цэнгүүллээ Ая дууны мэндчилгээ өргөлөө Золголтын үйл ажиллагаа СХА-ны дарга Г.Галбадрах , ЭХЯ-ны удирдлагын хамт ЗХНА-ны дарга Ш.Туухайнжин хамт олны хамт Компанийн удирдлагууд , Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан болон албаны бусад хүмүүсийн хамт 4-р нүүрт 5-р нүүрт 6-р нүүрт 7-р нүүрт 8-р нүүрт Хяналтын албаны мэдээлэл Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Үр ашиг дээшлүүлэх төсөл Хөвсгөл Сорилт-2017 Хөгжлийн түлхүүр бол ХҮН ИЛТГЭЛ яаж бичих вэ? ХАЛДВАРТ ӨВЧИН

Upload: lamhanh

Post on 29-Aug-2019

224 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Компанийн 2017 оны 2-р сарын ТЭЗҮ-үүд

2-р нүүрт 3-р нүүрт

ГАЛ ТАХИА ЖИЛИЙН ЗОЛГОЛТ БОЛЛОО

№3 (71) 2017 оны 3-р сар

ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙД Д.ГАНТУЛГА АЙЛЧИЛЛАА

2017 оны 2-р сарын 23-ны өдөр Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан болон албаны бусад хүмүүс, хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид манай компанийн ажил байдалтай танилцлаа.

Мөн Цагаан сарын өмнө улс эх орондоо хийж бүтээсэн ажил үйлс, хөдөлмөрөө үнэлүүлж Судалгаа хөгжлийн албаны дарга Г.Галбадрах МУ-ын төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор, Захиргаа хүний нөөцийн албаны дарга Ш.Туухайнжин Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдлаа.

Компанийн удирдлагууд, ажиллагсад Гал тахиа жилийн шинийн 4-нд сар шинийн золголтын арга хэмжээг зохион байгуулж ахмад настнуудаа хүндлэн золгож, компанийн хан хуураа хөглүүлэн дуу хуураар жавраа үргээлгэлээ.

XVII жарны “Алтан унжлагат” хэмээх улаагчин тахиа жилийн сар шинээр Эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж нэр бүхий 8 хүнийг Монгол Улсын Засгийн газрын шагнал “Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол, тэмдгээр, мөн компанийн ахмадуудад сар шинийг тохиолдуулан мөнгөн урамшуулал олголоо.

Захиргаа хүний нөөцийн алба

Компанийн удирдлагууд ажиллагсадтайгаа золголт хийлээ

Гүйцэтгэх захирал С.Анхбаяр компанийн хан хуур цэнгүүллээ

Ая дууны мэндчилгээ өргөлөө Золголтын үйл ажиллагаа

СХА-ны дарга Г.Галбадрах , ЭХЯ-ны удирдлагын хамт ЗХНА-ны дарга Ш.Туухайнжин хамт олны хамт

Компанийн удирдлагууд , Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан болон албаны бусад хүмүүсийн хамт

4-р нүүрт 5-р нүүрт 6-р нүүрт 7-р нүүрт 8-р нүүрт

Хяналтын албаны

мэдээлэл

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах

өдөрҮр ашиг

дээшлүүлэх төсөл

Хөвсгөл Сорилт-2017 Хөгжлийн

түлхүүр бол ХҮН ИЛТГЭЛ

яаж бичих вэ?

ХАЛДВАРТ ӨВЧИН

3 (71) 2017 оны 3-р сар 2 ЭРЧИМ МЭДЭЭ

КОМПАНИЙН 2017 ОНЫ 2-Р САРЫН ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Төлөвлөгөөний биелэлтДиспетчерийн графикийн төлөвлөгөөний биелэлт

№ Үзүүлэлт НэгжТухайн сарын

Төлөв Гүйц Зөрүү Биелэлт

1 ЦЭХ-ний түгээлт сая.кВтц 281.5 283.7 +2.2 100.8%

2 ДЭХ-ний түгээлт мян.Гкал 406.5 406.5 - 100.0%

Тайлант хугацаанд диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө Цахилгаан эрчим хүчинд 100,8%, Дулааны эрчим хүчинд 100,0% биеллээ.

ДҮТ-ийн диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө болон биелэлт

Нэмэх шийдвэр Хасах шийдвэр Диспетчерийн графикийн зөрчил Ачаалал Диспетчерийн

төлөвлөгөөний биелэлт

удаа мян.кВтц удаа мян.кВтц удаа мян.кВтц Дээд Доод мян.кВтц

40 2642.461 49 3940.823 4 459.646 574 330 2182.815

СПОТ зах зээлийн талаар СПОТ арилжааны зах зээлд 173,619 мян.кВтц буюу 3478,391 мян.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан, 33,422 мян.кВтц буюу 335,585 мян.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан авч авлага, өглөгийн зөрүүгээр 3142,806 мян.төгрөгний ашигтай ажиллалаа.

Импортын хазайлтын секторын талаар

ОХУ-аас авах импортын графикийн секторт 426,224 МВт.ц-ийн хазайлтын зөрчилтэй.

Үйлдвэр санхүүгийн төлөвлөгөөний биелэлт /анхны төлөвлөгөөгөөр/ Цахилгаан эрчим хүчний үйлдвэр санхүүгийн төлөвлөгөө 11,2 сая.кВтц-аар давж 104,1%-н биелэлттэй. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2,6 сая.кВтц ЦЭХ илүү түгээсэн. Дулааны эрчим хүчний үйлдвэр санхүүгийн төлөвлөгөө 53,3 мян.Гкал-аар тасарч 88,4%-н биелэлттэй. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 45,7 мян.Гкал-аар буурсан.

Үндсэн тоноглолын ажиллагаа Горим ажиллагаанд 8 зуух, 7 турбин оролцсон. Сарын дунджаар 5,87 зуух, 5,89 турбинтэй ажиллаж 1 зуух, турбин бэлтгэлгүй байлаа. Зуух 7 удаа, турбин 5 удаа зогссон.

Мазутын зарцуулалт Энэ сард 100 тн мазут түлэх төлөвлөгөөтэйгээс 98 тн-г түлж, 2 тн мазут хэмнэж ажиллалаа. Тайлант хугацаанд 5 удаагийн хүйтэн галлагаа хийгдэж 89 тонн мазут, 1 удаагийн халуун галлагаа хийж 9 тонн мазут түлсэн.

Нүүрсний зарцуулалт

Уурхай нэгжТухайн сарын

төлөв гүйц зөрүү биелэлтБагануур мян.тн 168.518 156.58 -11.938 92.9%

Шивээ-Овоо мян.тн 155.000 147.458 -7.542 95.1%

Бүгд мян.тн 323.518 304.038 -19.480 94.0%

Жишмэл түлшний зарцуулалт Жишмэл түлшний хувийн зарцуулалтыг төлөвлөгөөнөөс цахилгаанд - 0,24 гр/кВтц-аар, дулаанд - 0,337 кг/Гкал-аар бууруулж, нийт 222 тн жишмэл түлш буюу 479 тонн бодит нүүрс /илчлэг 3241 ккал/кг/ хэмнэлээ.

Горим параметрийн даалгаварын биелэлт ЭХЗХ-аас батлагдсан ДХЦЭХ-ний зарцуулалтыг 0,1%-иар буюу 314,45 мян.кВтц-аар хэмнэсэн.

Уур усны алдагдал Станцын дотоод циклийг нөхөх химийн цэвэрлэсэн усны зарцуулалтыг 0,19%-иар буюу 2961 тн-оор хэмнэсэн. Осмосын халаагч уурын зарцуулалт 3323 тн байсан. Бохир конденсатыг цэвэрлэх схемийг ашиглан 3405 тн усыг БЗК-д өгч ажилласан.

Үйлдвэрлэлийн алба

2017 оны 02-р сард станцын хэмжээний аваари, 1, 2-р зэргийн саатал гараагүй, үндсэн тоноглолын зогсолт 12 бүртгэгдсэнээс зуух 7 удаа, турбин 5 удаа тус тус зогссон. Хүний буруутай үндсэн тоноглолын зогсолт ГАРААГҮЙ. Үндсэн тоноглолын зогсолт болон туслах тоноглолын гэмтэлд тоног төхөөрөмжийн гэмтлийн акт: ТДЦ-1 /210,0 мян₮/, ЦЦ-2 /859,8 мян₮/, бүгд - 3 /1.069,8 мян₮/, мазут зарцуулалтын акт: ЗЦ-2 /30.844,8 мян₮/, бүгд-2 /30.844,8 мян₮/, тоног төхөөрөмж, сэлбэг

материалыг ашиглалтаас хасах акт: ТДЦ-2 /1.574,3 мян₮/, 3Ц-2 /27.000,6 мян₮/, Төсөл нэгж - 2, бүгд – 6 /28.574,9 мян₮/, нийт 11 ширхэг акт тогтоогдлоо.

02-р сард ХА-с тавигдсан 11 ширхэг актны 1 ширхэг буюу 9.1% нь хувь хүмүүсийн тоноглолд тавих хяналтыг сулруулсан, ажилдаа хайхрамжгүй хандсан, ТАД-ийг мөрдөөгүйгээс, 1 ширхэг буюу 9.1% нь гадны байгууллагаас шалтгаалан гарсан байна.

Хяналтын алба

ХЯНАЛТЫН АЛБАНЫ 2017 ОНЫ 2-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

3 (71) 2017 оны 3-р сар 3 ЭРЧИМ МЭДЭЭ

ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНААС

Олонулсынэмэгтэйчүүдийнэрхийгхамгаалахөдрөөр“Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр: Н.Эрдэнэбаяр/ЗХНА-нысургалтынмэргэжилтэн/, В.Амарбаясгалан /ЗХНА-ныхүнийнөөцийнмэргэжилтэн/“Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр: Я.Гэрэлмаа/Эрчимзоогийнгазрындарга/“Худалдаа үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр: Х.Дэлгэрбүрэн/Эрчимзоогийнгазрынээлжийнтогооч/“ДЦС-4”ТӨХК-ийгхөгжүүлэх,бэхжүүлэхүйлсэдидэвхисанаачлага,үрбүтээлтэйажиллаж,үйлдвэрлэлийнүйл ажиллагаанд бодит хувь нэмрээ оруулж байгаа 8 ажилтанг “ДЦС-4” ТӨХК-ийн Хүндэт ажилтантэмдгээршагналаа.“ДЦС-4”ТӨХК-ийнзахиргаа,ҮЭХ-ныхамтарсаншагнал15ажилтныгшагнав.Монголын улаан загалмай нийгэмлэгийн шагнал Нигүүлсэл мөнгөн медалиар: Л.Янжинлхам/Эмнэлгийнерөнхиймэргэжлийнсувилагч-багаэмч/МУЗН-ийн Шилдэг залуу алтан медалиар: Г.Янжиндуламыг/ДХХАЦ-ийнхэмжүүрийнзасварчин/тустусшагнав.

Компанийн Гүйцэтгэх захирал С.Анхбаяр, Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Б.Дашдаваа нар 2017 оны 03-р сарын 06-аас эхэлсэн Зуух №1, ТГ-2-ын их засварын ажлын явцтай танилцлаа. ХААХ-ийн дарга болон холбогдох мэргэжилтнүүдийг их засварын ажлын байранд дагуулан очиж шаардлагатай материал, хэрэгслээр ханган ажиллахыг үүрэг болголоо.

КОМПАНИЙН УДИРДЛАГУУД ҮНДСЭН ТОНОГЛОЛЫН ИХ ЗАСВАРЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

3 (71) 2017 оны 3-р сар 4 ЭРЧИМ МЭДЭЭ

БАГЦ-1• ТУРБИНЫТОХИРУУЛГЫНСИСТЕМИЙГЦАХИЛГААНГИДРАВЛИКСИСТЕМДШИЛЖҮҮЛЭХ• ТУРБИНЫХЯНАЛТУДИРДЛАГЫНСИСТЕМИЙГDCS-ДШИЛЖҮҮЛЭХАжилэхлүүлэхзөвшөөрлийгЭХЯ-аасавсан. Ерөнхийгүйцэтгэгчкомпани–YokogawaТА-2-нерөнхийнаряднээгдсэн-3-рсарын6 Туслангүйцэтгэгчкомпани–“РЭМ”ХХК–“Нэгшугам”ХХК

ТУРБИНЫ ТОХИРУУЛГЫН СИСТЕМИЙН ТАЛААР:• Ерөнхийнаряднээгдсэн–3-рсарын6• Засварынажлынграфикбатлагдсан.• Урдблокдоторхэдангиудыгдемонтажхийгдсэн.• Сервомоторууддемонтажхийгдсэн.• Сервомоторынмаслыншугамхоолойдемонтажхийгдсэн.• 12-ртэмдэгтэдсуурилагдахТрипблоксистем,маслыншугамдтавихфильтрийнбайрлалыгтогтоосон.• ПСГ-нхамгаалахклапангийндемонтажхийгдэжбайна.• ТА-2-нажлынграфикбатлагдсанДХХА-Н ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖЛУУД:• Ерөнхийнаряднээгдсэн–3-рсарын6• Ажлынграфикбатлагдсан.• ТА-1,3-6-нRIH-ынбайршлыгстанцаастогтоожөгсөн.• ТА-2-ынRIHдотортоногтөхөөрөмжийнмонтажийнажилхийгдэжбайна.• ТА-2-ын0-12-ртэмдэгтүүдэдтавигдаххэмжүүрүүдийнбайршилтогтоохажилхийгдсэн.• ТА-2-дхэсэгчлэнбаталсанзургийндагуукабелийнтрассынажилхийгдэжбайна.• Хэмжүүрийнхуучинкабельсугалахажилхийгдэжбайна.• ДТЩ-1-дТА-2-ынболонПЭН-ыншинээртавигдахпульт,панелийгоруулсан.• Панелийнхолболтынсхемзургуудыгхянажзөвшөөрөлөгсөн

ЦАХИЛГААНЫТАЛААРХИЙГДСЭНАЖЛУУД:Газардуулгынбайгууламжбарихгазрыгтогтоосон.ТА-2–ынудирдлагынDCS-ийноролтгаралтынмодулийн(RIH)өрөөний220В-ынтэжээлийгшийдвэрлүүлсэн.Үүнд:1-ртэжээл:3LA07РТЗОсборкийноруулгыншкафаас2-ртэжээл:2LA08РТЗОсборкийноруулгыншкафаасКабелийнтрассугсарсныдараахүчнийкабельтатажхолбоно.Сургалтынөрөөндсиммуляторыгоруулсан.

БАГЦ-2• ЗУУХНЫҮНСҮЛЭЭЛГИЙНТӨХӨӨРӨМЖИЙГСУУРИЛУУЛАХ• ТЭЭРМИЙНБУЛ,ТАВГИЙНШИНЭЧЛЭЛАжилэхлүүлэхзөвшөөрлийгЭХЯ-аасавсан.К-1-нерөнхийнаряднээгдсэн-3-рсарын6Ерөнхийгүйцэтгэгчкомпани–MHPS,MCSконсерциумТуслангүйцэтгэгчкомпани–“ХАСУмегаватт”ХХКДХХАБОЛОНЦАХИЛГААНЫТАЛААРХИЙГДСЭНАЖЛУУД:• Агаарынкомпрессор1,2-нтэжээлийгшийдвэрлүүлсэн.АТПОМ№2-ындээрбайрлахРУСН-0,4кВ2Э-секцийнячейк№2верхныйАТПОМ№3-ындээрбайрлахРУСН-0,4кВ3Э-секцийнячейк№5верхный• К-1-дсуурилуулахүнсүлээлгийнтөхөөрөмжийнугсралтандсаадболжбуйгэрэлтүүлэг,гагнуурынкабелийгшилжүүлсэн.• Удирдлагынөрөөнийтэжээлийнасуудлыгшийдвэрлэсэн.• ЗуухныудирдлагынөрөөнүүдийнбайршлыгТЗХ-аарбатлуулсан.• К-1/2,5/6,7/8-нудирдлагынөрөөнийкаркасхийгдсэн.• К-7,8-ынбогиноэргэлтийнхаалтуудынУКП-гшилжүүлсэнЗУУХНЫТАЛААРХИЙГДСЭНАЖЛУУД:• К-1-6-ншаттавцангийншинэчлэлтийнажил100%хийгдсэн.• К-7-дшаттавцан80%• К-8-дшаттавцан40%• Үнсүлээлгийнтөхөөрөмжүүдстанцынагуулахадбуусан.• Үнсүлээлгийнтөхөөрөмжийнбайршлынзурагбатлагдсан.• Агаарынкомпрессор1-2-нсуурилуулахталбайгчөлөөлсөн.• Уурыншугамынтрасс,ажлынзурагхийгдсэн.• Агаарыншугамынтрасс,ажлынзурагхийгдсэн. Төсөл хэрэгжүүлэх нэгж 2017.03.17

ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТӨСЛИЙН (MON-P10) ХҮРЭЭНД ХИЙГДЭЖ БУЙ АЖЛЫН ЯВЦ

цилиндрийн серво моторыг суурилуулах хэсэг Өндөр даралтын Нам даралтын

RIH дотор тоног төхөөрөмжийн монтажийн ажил хийгдэж байгаа байдал

ТА-2-д хэсэгчлэн баталсан зургийн дагуу кабелийн трассын ажил хийгдэж байгаа байдал

К-1/2-ын удирдлагын өрөөний каркас

хийгдсэн байдал

К-7-8-н 33900 тэмдэгтэд шинээр хийгдсэн

шат тавцан

3 (71) 2017 оны 3-р сар 5 ЭРЧИМ МЭДЭЭ

“ХӨВСГӨЛ СОРИЛТ-2017” МӨСӨН ЗАМЫН ДУГУЙН АЯЛАЛ MB (Mongolian Bike) олон улсын унадаг дугуйн аяллын холбооноос зохион байгуулж буй “Хөвсгөл сорилт” хаврын аялал нь 2017 оны 2 сарын 28-наас 3 сарын 04-ны хооронд зохиогдсон Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр нийт 284 км (169 майл) замыг таван өдөрт унадаг дугуйгаар өдөрт дунджаар 70 км замыг туулсан. Уг аяллын эрхэм зорилго бол дэлхийн дулаарлын эсрэг үйлсэд хувь нэмэр оруулахад чиглэгдэхээс гадна иргэддээ амьдралыг тэтгэгч усаа гамнах, мөн автомашин болоод нүүрсний хэрэглээгээ багасгах талаар сурталчлан таниулах байлаа. Тус аялал нь олон улсын хэмжээнд зохиогдож байгаараа онцлог юм. MONGOLIAN ICE BIKE 2ND CHALLENGE KHUVSGUL 2017 аялалд компаниа төлөөлж, ЗХНА-ны чанарын удирдлагын мэргэжилтэн, Ундаг дугуйн клубын гишүүн П.Баттулгуур, ҮА-ны ээлжийн инженерийн дагалдан Ундаг дугуйн клубын гишүүн Ч.Нямдаваа нар оролцсон. Тус аяллыг компанийн удирдлагууд сайшаан дэмжиж аяллын хураамжийг шийдвэрлэсэнд бид маш таатай байна. Компанийн нэр төрийг эрхэмлэн дээдэлж бусдад сурталчлан таниулах нь бидний үүрэг мөн билээ. Иймд бид тухайн аяллын хүрээнд “ДЦС-4” ТӨХК болон Унадаг дугуйн клубын үйл ажиллагааг бусдад сурталчлах, мөн компанийн нийт ажилчдадаа дугуйн спортыг таниулж урам зориг өгөх, байгаль орчноо хайрлах үйлсэд хувь нэмрээ оруулах чин эрмэлзэлтэйгээр уг аялалд амжилттай оролцоод ирлээ.

3 (71) 2017 оны 3-р сар 6 ЭРЧИМ МЭДЭЭ

“ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР БОЛ ХҮН” Сэдэвт уран илтгэлийн анхдугаар тэмцээн

Тэмцээний зорилго: Байгууллагад ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлж буй үйл явцтай уялдуулан компанийн хэтийн зорилтын хүрээнд ажилтан, ажиллагсдын хөгжилд тэмүүлэх хандлагыг идэвхжүүлэх, мэдлэг мэдээлэл олгох, судалгаа хийх, илтгэх ур чадварыг төлөвшүүлж хүний нөөцийн хөгжилд хувь нэмэр оруулахад оршино.

Хамрах хүрээ: “ДЦС-4”ТӨХК-ийн ажилтан, ажиллагсдад нээлттэй. Хамтран зохион байгуулагч “ДЦС-4” ТӨХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Хороо

Тэмцээний дэд сэдвүүд: 1. Инноваци ба хөгжил 2. Бид бүтээхийн төлөө суралцдаг 3. Байгууллагын хөгжилд миний оролцоо 4. Бага бүтээмж нь буурай хөгжлийн шалтгаан 5. Инженерийн ёс зүй 6. Үйл ажиллагаанаас илүү үр дүн чухал 7. Өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нь 8. Шавхагдашгүй нөөц бол мэдлэг 9. Тасралтгүй өөрчлөлтийн хүч 10. Байгууллагын соёл

Уралдаанд оролцогчдыг 0-100 хүртэл оноогоор дүгнэж, нийлбэр дүнгээр байр эзлүүлнэ. Тэмцээний өмнө чиглүүлэх сургалт явагдана.

Сургалтын агуулга: Илтгэх урлаг ба олон нийтийн харилцааны ойлголт, илтгэгч хүн - Илтгэх урлаг олон нийтийн ярианы ойлголт - Олон нийтийн ярианд гардаг алдаанууд - Сандрал айдсыг арилгах хүчин зүйлс - Өөрийн сэтгэлзүйг бэлдэх Хичээл заах багш: Хуульч, “Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим”-н шүүгч Ц.Амарсанаа /120мин/ Илтгэгчийн ур чадвар ба илтгэл бичих арга зүй - Илтгэлд ашиглагдах ур чадвар - Илтгэлийн бүтэц - Илтгэлд санаагаа илэрхийлэх аргаХичээл заах багш: “Оюуны хөрөнгө оруулалт” сургалтын төвийн гүйцэтгэх захирал Ч.Сайхнаа /120мин/

Тэмцээний огноо: - 2017 оны 3-р сарын 16,17-ны өдрүүдэд тэмцээнд оролцогчдыг бүртгэж, чиглүүлэх сургалт явуулна. - Илтгэлийн хэвлэмэл эхийг 2017 оны 3-р сарын 27-ны өдөр 17 цаг хүртэл хүлээж авч, электрон хувилбарыг [email protected] хаягаар илгээнэ. - Тэмцээн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10:00 цагаас “Дөл” танхимд болно. Шагнал урамшуулал: - Тэргүүн байр – Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал 500,000₮, сургалтын эрхийн бичиг - Дэд байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал 300,000₮, сургалтын эрхийн бичиг - Гутгаар байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал 200,000₮, сургалтын эрхийн бичиг - Тусгай байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал 100,000₮, сургалтын эрхийн бичиг

Жич: Шалгарсан илтгэлүүдийг компанийн “tpp4.mn” сайтад, болон “Эрчим мэдээ” сонинд нийтэлнэ. Холбоо барих: Ж.Энхзул 99990212, 2390 С.Пүрэвсүрэн 95876187, 2304

Залуучуудын холбоо

3 (71) 2017 оны 3-р сар 7 ЭРЧИМ МЭДЭЭ

1. Оршил: Судалгааны байдал {Уг сэдвээр урьд өмнө ямар эрдэмтэн ямар бүтээл хийж байсан, тэрхүү бүтээл нь уг бүтээллээс юугаараа ялгаатайг товч тодорхой бичих } мөн бүтээлдээ холбогдох судалгааны материал болон бүтээлийг ашиглаж болно.

2. Судалгааны ач холбогдол: Уг сэдвийг сонгон бичсэний эцэст хэнд ямар ач холбогдол үзүүлэх талаар бичнэ. Уг судалгааны эцэст гарах ур дүнгийн талаар бичих.

3. Судалгааны арга: Аливаа судалгаанд Шинжлэх ухааны тодорхой аргыг хэрэглэхгүйгээр уг судалгаа амжилтанд хүрэхгүй. Тэгэхээр судалгааны сурвалжлага хийх, анкет бөглүүлэх, ажиглалт хийх, харьцуулах, мөн туршилт хийх зэрэг аргууд байдаг. Энэхүү олон аргуудаас зэрэг судалгаа хийвэл судалгааны хийсвэр байдлыг үгүй болгох буюу чанарыг бий болгох юм.

4. Үндсэн хэсэг: Өөрийн санаагаа дэвшүүлэн батлах, Мөн энэ хэсэгтээ та судалгаанд холбогдох судалгааны эсрэг баримтыг ашиглаж болно.

5. Дүгнэлт: Дүгнэлтэнд сонгосон сэдэв материалын талаархи өөрийн дүгнэлтийг бичих бөгөөд та энэ хэсэгтээ эцсийн дүгнэлтийг гаргаж өгнө

6. Хураангуй: Яаж судалгаа хийсэн талаархи товч бичиж, илтгэлийнхээ ерөнхий санааг дэвшүүлнэ.

7. Түлхүүр үгс: Уг илтгэлд гарах судалгааны ерөнхий ойлголт үгнүүд байх

8. Ном зүй: Ашигласан материалИлтгэл гэж юу вэ? Илтгэгч гэж хэн бэ?

Илтгэх урлаг гэдэг нь ярих урлаг бөгөөд зөв сайхан ярьж чаддаг байхыг чухалчилдаг. Илтгэл гэдэг нь хvн өөрийн санаа бодол, vзэл баримтлалаа зорилго чиглэлтэйгээр бусадтай харилцан солилцох арга хэрэгсэл юм. Илтгэх гэдэг нь зөвхөн шалгарсан улс төрчид, удирдах ажилтнуудад л хамаатай зvйл гэж олон хvн андуу бодож энэ чиглэлд өөрийгөө хөгжvvлэх тухайд боддоггvй, хаячихдаг. Гэтэл аливаа албан харилцаа бvр санаагаа зөвөөр илрэхийлэх, өөртөө болон ажилдаа эзэн байх тухай vг хэлэх, мэдээлэл хийх, илтгэх чадвартай байхыг шаарддаг. Иймээс ямар ч ажил мэргэжил, албан тушаалын хvн илтгэгч байж болно. Илтгэгч хvн гэдэг тухайн нөхцөлд зохиогч, яригчийн vvргийг давхар гvйцэтгэж байдаг. ОХУ-ын ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангид “Риторика” буюу илтгэх урлаг нь илтгэгчийн vг хэл товч тодорхой, оновчтой байх ёстой. Ийм байх нь ойлгомжтой, сонирхолтой бас цаг хэмнэнэ. Бvтэн цаг vргэлжилсэн хэрнээ 20-иод минут л болсон юм шиг, эсрэгээр 10 гаруйхан минут болсон хэрнээ бvтэн цаг болсон юм шиг залхуутай санагдах хоёрын аль нь сонирхолтой, vр дvнтэй байх вэ? Товч цөөн vгээр ярина гэдэг нь хэрэгцээгvй vг, бvдэг утгаас зайлж чадаж байнаа л гэсэн vг. Юм юмны тухай мөртлөө юуны ч тухай биш яриа байдаг байна. Энэ нь сунжруу, нуршуу, утга санаа бvрхэг, барьцгvй юм ярьсан л гэсэн vг. Илтгэгчийн дадлага, чадварын гол нь мэдлэгийн нөөц байдаг. Их зvйл уншсан судласан, практикт хэрэгжvvлдэг хvн л мэдлэгээр илvv байна. Ийм илтгэгчид хэдийнээ өөрийн гэсэн арга барилтай, имижтэй болчихсон байдаг. Харин янз бvрийн ажил мэргэжлийн анхлан

илтгэгчдэд энд өгvvлж буй бvхнийг хvлээж байгаа юм. Илтгэгч бvх ярих юмаа бичгийн хэвэнд оруулж аван тvvнийгээ харж ярих юм бол сонсогчид хvлээж авахгvй. Эсвэл бас хэлэх vгээ бичсэн байдлаар нь уншихад ч мөн адил. Тиймээс илтгэлээ хэрхэн төлөвлөснөө танилцуулчихаад ярьж эхлэсэн нь дээр. Vгvй бол шууд ярьж болно. Ямар ч байдлаар байлаа гэсэн олны өмнө мэдлэгээ найруулан ярьж байгаагийн хувьд зохиогч болж, газар дээр нь мөн нэвтрvvлэгч болж байгаа хэрэг. Тиймээс vгийг буруу хазгай хэлж ашиглах юм бол засч залруулах боломжгvй тул илтгэгчид маш их vvрэг хариуцлага тулгарч байдаг. Нөөц мэдлэг, дадлага, чадвар шаардсан энэхvv илтгэх урлагт суралцах нь ажил хэрэгч хvний зайлгvй эзэмшвэл зохих эрдэм юм.

Илтгэлээ бэлтгэхдээ Microsoft Office Word Document дээр хийнэ. Илтгэлээ танилцуулахдаа Microsoft Office PowerPoint ашиглан бэлтгэж танилцуулна.

1. Шинжлэх ухааны үндэслэлтэй байх

2. Шинэ санаа дэвшүүлсэн байх

3. Санаагаа зөв товч тодорхой дэвшүүлсэн байх

4. Эдийн засгийн үр ашгийг тооцсон болон практик ач холбогдолтой байх

5. Илтгэл удирдагчтай байх

6. Илтгэл 5-10 хуудсанд багтах ингэснээр илтгэл нуршигдахаас сэргийлнэ.

СХА-ны патентын мэргэжилтэн В.Содномцэрэн

Илтгэл яаж бичих вэ?

Бид та бүхний санал болгосон материалаас дараа дараагийн дугаарт нийтлэх болно.Мөн ажиллагсдын санал, шүүмж, оновчтой санал зэргийг сурталчлах болно.

Манай сонины талаарх санал хүсэлтээ 2125, 2256 дугаарын утас, [email protected] эсвэл Судалгаа Хөгжлийн Албанд файлаар болон бичгээр өгч болно.

3 (71) 2017 оны 3-р сар 8 ЭРЧИМ МЭДЭЭ

Урин дулааны улиралд аялал зугаалга, хөдөө, хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн ихэсдэг, мөн гудамж, талбайд ил задгай хүнсний бүтээгдэхүүнийг ихээр худалдаалдагтай холбоотой хоол хүнсээр дамжих халдварын эрсдэл эрс нэмэгддэг тул гэдэсний халдварт өвчин гарах эрсдэл их болдог. Гэдэсний халдварт өвчинд цусан суулга, сальмонеллез, Е коли буюу гэдэсний

савханцрын халдвар, энтеровирусын халдвар, гепатит А буюу халдварт шар зэрэг өвчин багтана. Гэдэсний халдварт өвчний онцлог нь өндөр хоруу чанартай цөөн тооны бичил биетэн (нян, вирүс) хүний биед орсон тохиолдолд өвчлүүлэх боломжтой бөгөөд эдгээр өвчин үүсгэгч нян вирус нь халдварт өвчтэй хүн, мал амьтнаас гадна орчинд халдварлан улмаар хоол хүнсний зүйл, бохир гар, ус, хөрс, эд зүйлсээр дамжин хүний биед халдварлаж өвчин үүсгэнэ.

Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх бүрэн боломж бий.

1. Хамгийн энгийн арга бол Гарын ариун цэврийг сахиж, гараа савантай усаар угаах явдал юм. Гэдэсний халдварт өвчнөөр өвдөх эрсдэлийг гарын ариун цэвэр сахиснаар 50% хүртэл бууруулах боломжтой гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг.

2. Бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүн, мах, сүү, ногоо, жимснээс халдвар дамжиж болох бөгөөд хоол хүнс өвчин үүсгэгч нян, вирүсээр бохирдоход нөлөөлөх гол хүчин зүйл нь хоол хүнсийг боловсруулах, зөөвөрлөх, хадгалах, хэрэглэх үеийн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага алдагдах явдал юм.

Иймд хүнсний бүтээгдэхүүнийг зөв хэрэглэх, гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар доорх зөвлөмжийг өгч байна. Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийх:

• Хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас худалдан авах, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харах, лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах, хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх.

• Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах

Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах:

• Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хэрэглэх

• Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодис, муудсан зүйлтэй нэг дор хадгалахгүй

байх• Хоолыг чанаж, гүйцэд болгосон тэр даруйд хэрэглэх ба

2-оос дээшгүй цаг хадгалах.• Хүйтэн зууш, хоол хүнсийг идэж хэрэглэхийн өмнө

хөргөгчнөөс гаргах

Хоол хүнсийг бэлтгэх , хэрэглэх зөв дадал эзэмших• Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах• Жимс, ногоог буцалсан бүлээн усаар угааж хэрэглэх• Усыг буцалгаж уух• Болсон, түүхий бүтээгдэхүүнийг тусад нь хадгалж,

бэлтгэх вандан модыг тусад нь хэрэглэж, угааж занших (ялангуяа мах, ногоог хэрчих вандан мод тусдаа байх)

• Хоол, хүнсийг чанахдаа 15 минутаас багагүй хугацаагаар буцалган, гүйцэд болгон хэрэглэх

Цусан суулга. Дизентерия. Shigellosis.Цусан суулга өвчин нь нянгаар үүсгэгдсэн, бүдүүн гэдэсний төгсгөл хэсгийг давамгайлан гэмтээж, суулгах, халуурах, дотор муухайрах, бөөлжих, гэдсээр өвдөх зэрэг хордлогын шинжээр илэрдэг цочмог халдварт юм. Халдварлах зам: Өвчний шинж тэмдэг илэрсэн хүн болон өвчний шинж тэмдэггүй боловч нян тээгчээс шууд болон шууд бусаар дамждаг.

o халдвартай хүн болон нян тээгч нь бие зассаны дараа гар хумсаа угаахгүй байх

o өтгөнөөр ус, хөрс, хүнсний бүтээгдэхүүн бохирдохo ялаа нь нянг бие засах газраас ил задгай байгаа хүнсний

бүтээгдэхүүн рүү зөөвөрлөдөг зэрэг нь халдвар дамжих нөхцөл болдог

Гадаад орчинд ялгаран гарсан нян орчны хөрс, ус, хүнс, эд зүйлс- тоглоом, хаалганы бариул, мөнгө, хүний гар гэх мэтийг бохирдуулдаг бөгөөд бохирлогдсон гараар биед орж өвчин үүсгэнэ. Нэн ялангуяа тогтоол ус, ил задгай, гол булаг шандын ус, цэвэрлэж ариутгаагүй ус түгээгүүрийн ус, худаг, бохир саванд хадгалсан усыг түүхийгээр нь уух, ил бие засдаг, угаадас асгадаг, хог хаядаг газрын хөрстэй харьцах, ариун цэврийн шаардлага хангаагүй хүнсний үйлдвэр, агуулах, тээвэр, худалдаа үйлчилгээний газраар дамжсан хүнсний зүйлс идэж уух, бохир гар нь өвчин дамжих гол зам юм. Нууц хугацаа: Нян хүний биед ороод 1-3 хоногийн дараа өвчний шинж тэмдэг илэрнэ. Илрэх шинж тэмдэг: Цочмог, 37-40 градус халуурах, бие эвгүйрхэх, толгой өвдөх, хоолонд дургүй болох, бөөлжих, ядрах, гэдсээр базлаж өвдөх, хий дүлэх, ялгадас усархаг, цусан судалтай, залхагтай гарах Гэдэсний халдварт өвчний үед илрэх шинж тэмдэг, хугацаа нь уг хордлогыг үүсгэж буй нянгийн төрөл зүйл, бохирдлын хэмжээнээс хамааран харилцан адилгүй байдаг ба дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандах. Үүнд: суулгах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, хэвлийгээр өвдөх, бөөлжих, хоолонд дургүй болох, халуурах, толгой өвдөх, ядрах гэх мэт Иргэд та бүхэнд хоол хүнсээр дамждаг өвчний талаарх өөрсдийн мэдлэгийг нэмэгдүүлэн, эрүүл аж төрөх зөв дадал, хэвшлийг эзэмшиж, гэдэсний халдварт өвчнөөс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахыг зөвлөж байна

Эмнэлэгийн хэсэг

ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЦГЭЭЕ