ӨДӨӨГДСӨН ТУЙЛШРАЛЫН ТАНИЛЦУУЛГА to ip.pdf · ӨДӨӨГДСӨН...

6
ӨДӨӨГДСӨН ТУЙЛШРАЛЫН ТАНИЛЦУУЛГА Эсэргүүцэл нь өргөн дэлгэрээр ашигт малтмалын, геотермийн, нүүрс- устөрөгчийн ба гүний усны хайгуул зэрэгт хэрэглэгдэж байхад, харин өдөөгдсөн туйлшрал нь энгүүндээ ашигт малтмалын хайгуул, хүрээлэгч орчины гэсэн судалгаануудад л тус тус ашиглагдаж байдаг аж. Гэсэн хэдий ч өдөөгдсөн туйлшралын эл хоёр хэмжилт нь ижил багаж, адил аргаар гүйцэтгэгдэн өөр, өөрийн мэдээллийг өгч байдаг нэг юмны хоёр тал юм. ӨДӨӨГДСӨН ТУЙЛШРАЛЫН ЕРӨНХИЙ УХАГДАХУУН Эсэргүүцлийн болон өдөөгдсөн туйлшрал нь гадаргуу хавийн цахилгаан төлөв байдлын тухай мэдээллийг олж авдаг геофизикийн энгийн аргууд юм аа. Эдгээр аргуудын хэмжилтийн үндэс нь газрын гүн рүү хоёр гадсын тусламжтайгаар цахилгаан гүйдэл нэвтрүүлсэнээр хүлээн авагч хоёр диполийн хооронд буй болсон өдөөгдсөн хүчдэлийг хэмжихэд тулгуурласан байдаг. Өөрөөр хэлбэл дамжуулсан болон хүлээн авсан дохиог харьцуулсанаар тухайн газрын цахилгаан шинжийг тооцоолдог байна. Тухайлбал газрын эсэргүүцлийн нөлөөлөлийн өөрчлөлт (цахилгаан гүйдэл дамжуулах чадамж) нь хүлээн авагдаж буй дохионы хүчээр, харин өдөөгдсөн туйлшралын өөрчлөлт (газрын доорхи материалын туйлшрах чадамж) нь хүлээн авагдаж буй долгионы хэлбэлзэлийн төрх, эсвэл хугацааны хэмжээгээр тус тус тодорхойлогддог. Гадаргуу хавийн чийгийн агууламж, сүвшилт, нэвчшилт, болон хөрс ба чулуулгийн төрөл зэргийн хувиралт нь эсэргүүцлийн хэмжилтэд нөлөө үзүүлдэг. Түүнчлэн хашаа-хайс, хүчдэлийн шугам, хоолойнууд гэх мэтчилэн хүний хүчээр бүтээгдсэн зүйлс ч мөн адил нөлөөлдөг байна. Ийнхүү эсэргүүцлийн өөрчлөлтүүдийг харьцуулж үзсэнээр гадаргуу хавийн өдөөгдсөн туйлшралын шинжийг гаргаж ирдэг. Төмөрлөгийн эрдэсжилт, тодорхой сарнисан сульфидүүд нь өдөөгдсөн туйлшралыг өсөхөд нөлөөлдөг. Зарим нэгэн усанд ууссан болоод усаар шингэрсэн хатуу биетүүд, зарим нэгэн орчин дахь шаврын зарим өвөрмөц төрлүүд зэрэг нь өдөөгдсөн туйлшралыг (IP) өсөхөд нөлөө үзүүлдэг байна. Эдгээрээс гадна эсэргүүцлийн нэгэн адил өдөөгдсөн туйлшралын (IP) мэдээлэлд ч мөн адилаар хүний хүчин зүйлс нөлөөлнө.

Upload: others

Post on 02-Nov-2019

38 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ӨДӨӨГДСӨН ТУЙЛШРАЛЫН ТАНИЛЦУУЛГА to IP.pdf · ӨДӨӨГДСӨН ТУЙЛШРАЛЫН ТАНИЛЦУУЛГА Эсэргүүцэл нь өргөн дэлгэрээр

ӨДӨӨГДСӨН ТУЙЛШРАЛЫН ТАНИЛЦУУЛГА

Эсэргүүцэл нь өргөн дэлгэрээр ашигт

малтмалын, геотермийн, нүүрс-

устөрөгчийн ба гүний усны хайгуул зэрэгт хэрэглэгдэж

байхад, харин өдөөгдсөн туйлшрал нь энгүүндээ ашигт

малтмалын хайгуул, хүрээлэгч орчины

гэсэн судалгаануудад л тус

тус ашиглагдаж байдаг аж.

Гэсэн хэдий ч өдөөгдсөн

туйлшралын эл хоёр хэмжилт нь ижил

багаж, адил аргаар гүйцэтгэгдэн өөр,

өөрийн мэдээллийг өгч байдаг нэг юмны

хоёр тал юм.

ӨДӨӨГДСӨН ТУЙЛШРАЛЫН ЕРӨНХИЙ УХАГДАХУУН

Эсэргүүцлийн болон өдөөгдсөн туйлшрал нь гадаргуу хавийн цахилгаан төлөв

байдлын тухай мэдээллийг олж авдаг геофизикийн энгийн аргууд юм аа. Эдгээр аргуудын хэмжилтийн үндэс нь газрын гүн рүү хоёр гадсын

тусламжтайгаар цахилгаан гүйдэл нэвтрүүлсэнээр хүлээн авагч хоёр диполийн хооронд буй болсон өдөөгдсөн хүчдэлийг хэмжихэд тулгуурласан байдаг. Өөрөөр хэлбэл дамжуулсан болон хүлээн авсан дохиог харьцуулсанаар тухайн газрын цахилгаан шинжийг тооцоолдог байна. Тухайлбал газрын эсэргүүцлийн нөлөөлөлийн өөрчлөлт (цахилгаан гүйдэл дамжуулах чадамж) нь хүлээн авагдаж буй дохионы хүчээр, харин өдөөгдсөн туйлшралын өөрчлөлт (газрын доорхи материалын туйлшрах чадамж) нь хүлээн авагдаж буй долгионы хэлбэлзэлийн төрх, эсвэл хугацааны хэмжээгээр тус тус тодорхойлогддог.

Гадаргуу хавийн чийгийн агууламж, сүвшилт, нэвчшилт, болон хөрс ба

чулуулгийн төрөл зэргийн хувиралт нь эсэргүүцлийн хэмжилтэд нөлөө үзүүлдэг. Түүнчлэн хашаа-хайс, хүчдэлийн шугам, хоолойнууд гэх мэтчилэн хүний хүчээр бүтээгдсэн зүйлс ч мөн адил нөлөөлдөг байна.

Ийнхүү эсэргүүцлийн өөрчлөлтүүдийг харьцуулж үзсэнээр гадаргуу хавийн өдөөгдсөн туйлшралын шинжийг гаргаж ирдэг. Төмөрлөгийн эрдэсжилт, тодорхой сарнисан сульфидүүд нь өдөөгдсөн туйлшралыг өсөхөд нөлөөлдөг. Зарим нэгэн усанд ууссан болоод усаар шингэрсэн хатуу биетүүд, зарим нэгэн орчин дахь шаврын зарим өвөрмөц төрлүүд зэрэг нь өдөөгдсөн туйлшралыг (IP) өсөхөд нөлөө үзүүлдэг байна. Эдгээрээс гадна эсэргүүцлийн нэгэн адил өдөөгдсөн туйлшралын (IP) мэдээлэлд ч мөн адилаар хүний хүчин зүйлс нөлөөлнө.

Page 2: ӨДӨӨГДСӨН ТУЙЛШРАЛЫН ТАНИЛЦУУЛГА to IP.pdf · ӨДӨӨГДСӨН ТУЙЛШРАЛЫН ТАНИЛЦУУЛГА Эсэргүүцэл нь өргөн дэлгэрээр

Германы HATZ -д үйлдвэрлэгдсэн 30kW цахилгаан

үүсгүүр

ZONGE -д

үйлдвэрлэгдсэн GGT-30 маркийн

гүйдэл дамжуулагч

ZONGE -д

үйлдвэрлэгдсэн GDP 32" маркийн

хүлээн авагч

ZONGE -д

үйлдвэрлэгдсэн гүйдэл

дамжуулагчийг хянагч XMT-32S

болон хүчдэл тохируулагч VR-1B

АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛД ...

Хээрийн хэмжилтийн баг маань үндсэндээ 8 - 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр, 3 машинтайгаар (цахилгаан үүсгүүр бүхий Премьер УАЗ, хэмжилтийн удирдлагатай Ландкруйзер, үйлчилгээний Пургон УАЗ) ажлыг хийдэг.

Цахилгаан хайгуулын ажлыг чанартай, үр дүн сайтай гүйцэтгэх үндсэн нөхцөл нь гүйдэл дамжуулах болон хүлээн авах электродуудын хийц, тэдгээрийн газардуулгын буюу суурилуултын асуудал байдаг. Бид гүйдэл дамжуулах электродуудыг доор үзүүлж байгаа зургуудын дагуу хоёр байдлаар суурилуулдаг.

дөрвөөс доошгүй гадсыг өөр хооронд нь дамжуулах чадвар сайтай утсаар холбон, нэг бүрийг 30-50см гүнтэйгээр давсны уусмалаар чийглэж норгосон газарт зоон байрлуулж үйлдэх;

3х1.5х0.5м хэмжээний нүх ухан, түүнийгээ давсны уусмалаар бүрэн норгосноор металл ялтсаа (aluminum and tin foil) дэвсэх байдлаар үйлдэх;

Харин хэмжигч буюу хүлээн авагч электродод туйлширдаггүй металл гадас болон зэсийн байвант шаазан (porous pots) савыг ашиглан сайтар газардуулан хэрэглэдэг.

Зүүн гар талд үзүүлсэн багажууд маань Америкийн ZONGE-ийн цахилгаан

хайгуулын цогц төхөөрөмж бөгөөд Премьер УАЗ -д суурилуулсан HATZ цахилгаан үүсгүүрийн гүйдлийг хүчдэл тохируулагч VR-1B -ээр удирдан гүйдэл дамжуулагч GGT-30 -д хүргэх; харин гүйдэл дамжуулгыг хянагч XMT-32S -ээр хүлээн авагч GDP-32" болон гүйдэл дамжуулагч GGT-30 хоёрын хослол, нягт ажиллагааг тохируулж өгдөг билээ.

Ингэснээр сая хээрийн хэмжилтийг үр дүнтэйгээр хийх бэлтгэл дуусах бөгөөд ажлын ид үед удирдлагын машинаас болон ажил удирдагчаас богино долгионы хүлээн авагчаар байнга харьцан үйлдлүүдийг чиглүүлж байдаг.

GDP-32" хүлээн авагч багажаар хэмжилт гүйцэтгэхэд нэг бүр нь 16 циклийн давталттай 3 удаагийн хэмжилт авагдах бөгөөд дотоод хангамжаар багаж өөрийгөө хянан оновчтой зөв хэмжилтийн утгыг хэрэглэгчид гаргаж өгдөг.

Page 3: ӨДӨӨГДСӨН ТУЙЛШРАЛЫН ТАНИЛЦУУЛГА to IP.pdf · ӨДӨӨГДСӨН ТУЙЛШРАЛЫН ТАНИЛЦУУЛГА Эсэргүүцэл нь өргөн дэлгэрээр

АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ АРГАЧЛАЛУУД ... Гүйдэл дамжуулагч ба хүлээн авагчуудыг холбосон электродуудын байрлалын төрх, галбируудаас

хамаарсан нилээдгүй гүйцэтгэлийн аргачлалууд байдгаас өргөн дэлгэрсэн нь хос туйлт (dipole-dipole), нэг туйлт (pole-dipole), дундаж градиент (gradient), Шлумбергер (Schlumberger), Веннерийн (Wenner) зэрэг юм. Зарим нэгэн цахилгаан хайгуулын ажлын аргачлалуудыг доор дүрслэн харуулав.

ХОС ТУЙЛТ АРГАЧЛАЛ

НЭГ ТУЙЛТ АРГАЧЛАЛ

ДУНДАЖ ГРАДИЕНТ АРГАЧЛАЛ

ӨДӨӨГДСӨН ТУЙЛШРАЛЫН ТАНДАЛТ АРГАЧЛАЛ

ШЛУМБЕРГЕР АРГАЧЛАЛ

ВЕННЕР АРГАЧЛАЛ

МАЙС Э МААС АРГАЧЛАЛ

ЦООНОГТ АРГАЧЛАЛ

ЦООНОГ ДАХЬ ЦАЦРАГ АРГАЧЛАЛ

Page 4: ӨДӨӨГДСӨН ТУЙЛШРАЛЫН ТАНИЛЦУУЛГА to IP.pdf · ӨДӨӨГДСӨН ТУЙЛШРАЛЫН ТАНИЛЦУУЛГА Эсэргүүцэл нь өргөн дэлгэрээр

ЦАХИЛГААН ЗҮСЭЛТИЙН БОЛОВСРУУЛАЛТ Эсэргүүцлийн/Өдөөгдсөн туйлшралын ажлуудаар төлөөлөх эсэргүүцэл ба төлөөлөх туйлшралыг

хэмждэг. Эдгээр хэмжигдсэн үзүүлэлтүүд нь уулзвар цэгүүд (plot points) дээрхи жинхэнэ утгууд биш бөгөөд царцдасын бодит эсэргүүцэл/туйлшралыг илэрхийлсэн тусгал л юм. Иймээс Эсэргүүцлийн болоод Өдөөгдсөн туйлшралын үр дүн дэх бодит хэмээгдэх хэмжигдэхүүнүүдийн байрлал нь ердөө онолын муруйн эсвэл компьютер загварчлалын биелэл гэдгийг байнга санаж байх хэрэгтэй. Сэргээн босголт (inversion) болон загварчлалын зориулалттай компьютерийн программууд нь гадаргуу хавийн цахилгаан бүтцийн зурагжилтад тулгуурлан, адилтгагдаж бүтээгдсэн гэдгийг ойлгож байх нь чухал.

Учир иймээс газар орон дээрээ ажиллаж байгаа геологчийн ажиглалт - хийсвэрлэлт - зөн совин нь

эцсийн дүгнэлт гаргахад шийдвэрлэх нөлөөтэйг мартаж болохгүй.

Page 5: ӨДӨӨГДСӨН ТУЙЛШРАЛЫН ТАНИЛЦУУЛГА to IP.pdf · ӨДӨӨГДСӨН ТУЙЛШРАЛЫН ТАНИЛЦУУЛГА Эсэргүүцэл нь өргөн дэлгэрээр

Зүсэлтийн ажлаар хэмжигдсэн эсэргүүцлийн/Өдөөгдсөн туйлшралын дүнг тэгшитгэж, засварласнаар бүтээгдсэн сэргээн босгох арга нь ихээхэн бүдүүн баараг зүйл билээ. Өөрөөр хэлбэл математикчидын сөргөөн тооцоолох эсвэл тонгоргох гэдэгтэй утга нэг СЭРГЭЭН БОСГОЛТ маань анхдагч хэмжигдсэн өгөгдлөөр эх үүсвэрийн гүн, хэмжээ, байршлыг тогтоох буюу Эсэргүүцлийн/Өдөөгдсөн туйлшралын өөрчлөлтийн сурвалжийг илрүүлнэ гэсэн үг билээ. 2 чиглэлт зүсэлтийн загвар дахь Эсэргүүцлийн ба Өдөөгдсөн туйлшралын хэмжээ нь хэмжигдсэн өгөгдөхүүнтэй тун ойролцоо, боломжийн түвшинд тооцоологдсон байдаг бөгөөд тэгшитгэл загвар (model smoothness) зохиох суурь нь болж өгдөг. ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД ...

Цахилгаан зүсэлтийн ажлаар хэмжигдсэн үр дүнг боловсруулж, загварчлах үйл явцын дүнд доор дурдах зураг, диаграммуудыг үүсгэн судалгаа-шинжилгээ-хайгуулын ажилдаа хэрэглэх боломжтой юм.

Эсэргүүцлийн болоод туйлшралын мэдээллийг агуулсан "хэмжигдсэн", "тооцоолсон", "сэргээн босгосон" дүрслэлүүдтэй зүсэлтүүд;

Зэрэгцээ байдлаар 3 -аас дээш тоотойгоор, өөр хооронд нь мэдээллийг нэгтгэх боломтой зайтайгаар зүсэлтүүдийг гүйцэтгэсэн тохиолдолд өмнө дурьдагдсан 3 дүрслэлийн аль ч утгуудыг сонгон авч план зургуудыг хэмжигдсэн онолын гүнүүдээр гаргах;

Эл дүнгүүдийг ашиглан 3 хэмжээст загвар, блок диаграммуудыг боловсруулах;

Page 6: ӨДӨӨГДСӨН ТУЙЛШРАЛЫН ТАНИЛЦУУЛГА to IP.pdf · ӨДӨӨГДСӨН ТУЙЛШРАЛЫН ТАНИЛЦУУЛГА Эсэргүүцэл нь өргөн дэлгэрээр