намуугийн овог – papavarecacae

26
Эм зүйн 102 Х.Нандинбаяр Намуугийн овог Papavarecacae Эм зүйн 102 Х.Нандинбаяр

Upload: -

Post on 16-Apr-2017

353 views

Category:

Design


1 download

TRANSCRIPT

Page 1: намуугийн овог – Papavarecacae

Эм зүйн 102 Х.Нандинбаяр

Намуугийн овог – Papavarecacae

Эм зүйн 102 Х.Нандинбаяр

Page 2: намуугийн овог – Papavarecacae

Тархалт : Энэ овгоос дэлхийд 30 орчим төрөлд хамрагдах 800 орчим зүйл нь голдуу өвслөг хэлбэртэйгээр дэлхийн хойд хагасын сэрүүн бүсэд элбэг тархжээ.

Page 3: намуугийн овог – Papavarecacae

Намуугийн овог – Papavarecacae

Нэг ба олон наст өвслөг, сөөг нийт 91 зүйл ургамлууд орно. Иш : Эгц босоо сүүлэг Навч: Энгийн, цуулбарлагдсан, цуваа байрлалтай, цэцэг зөв бүтэцтэй, цагираг болон мушгиа байрладаг. Дэлбээ : 4-8 дэлбээтэй Дохиур: Олон, сул чөлөөтэй оршдог. Цэцэг: Цагаан, ягаан, шар, ганцаар болон цацаг бага үүсгэдэг. Цэцгийн үрэвч: 5 ба түүнээс олон 20 үрт нахианаас тогтох поликарп бүтэцтэй бөгөөд 2-16 ширхэг үрт нахиа анатроп байрлалтай, жимс олон үрт хонхорцог, самранцар. Үрэвч ямагт дээр оршино.

Page 4: намуугийн овог – Papavarecacae

Төлөөлөгчид : 1. Намуу цэцэгтэн (Papaver rhoeas )2. Их шүүдэргэнэ ( Chelidonium majus)3. Сараалж (Glaucinum) Монгол оронд дээрх 3 төрлийн 10 гаруй

зүйл байна.

Page 5: намуугийн овог – Papavarecacae

Намуу (Papaver )

• Хамгийн өргөн тохиолдох бөгөөд Манай орны хангайн уулархаг бүс нутгийн ойн зах, чийглэг нуга, уулын бэл хажуу, сөөгөн ширэнгэ, гол горхины эрэг хавиар 10-аад зүйлийн намуу тааралдана.

Энэ өргөн тархалттай ач холбогдол бүхий Нүцгэн намуу- P.nudicauleМансууруулагч намуу – P.somniferum зэрэг төлөөлөгчид багтна.

Page 6: намуугийн овог – Papavarecacae

Намуу цэцэгтэн- Papaver rhoeas Намуу цэцэг нь 20-80 см хүртэл ургадаг. Нэг наст ургамал. Мөчирлөж ургадаг, тэгш иштэй. Үндэс орчмын навч нь урт шилбэтэй, өдлөг хэрчлээстэй, ишний навч ээлжилж ургасан, гол төлөв иштэйгээ наалдсан, гурвалсан, өдлөг хэрчлээстэй байдаг. Навч, иш, үрийг таслахад сүү шиг шүүс ялгардаг.

10-25 см урт мөчир, ишний үзүүрт нэг нэгээрээ ургадаг том цэцэгтэй. Цоморлигууд нь хаагддаг, дэлгэрэхийнхээ өмнө 2.5 см хэмжээнд хүрнэ. 6-10 см хүрдэг 4 том зууван хэлбэртэй дэлбээнээс бүрддэг цоморлиг нь тод улаан, ягаан, цагаан өнгөтэй, суурь орчимдоо том хар толботой. Намуу цэцгийн цоморлигийг анхааралтай ажих юм бол 2 дэлбээ нь гадна талдаа, хоёр нь дотор талдаа байрлах агаад дотор талын дэлбээ нь арай бага хэмжээтэй байна. Урт хөх ягаан утас шиг, үзүүртээ шар тоосонцор бүхий хар хөх өнгийн тоосонцрын гэртэй олон тооны дохиуртай. Ургамлаар тоос тараана. 1-1.2 см урт өндгөн хэлбэртэй үрэвчид жижигхэн, маш олон үртэй.

Page 7: намуугийн овог – Papavarecacae

Нүцгэн намуу – P. Nudicaule Нүцгэн намуу нь 20 – 60см өндөр нүцгэн ишгүй (навчгүй шахам ), сууриараа дэвсээ цуулбар, энгийн навчтай, цэцэг цагаан шаргал өнгөтэй. Ганцаар орших том цэцэгтэй, дэлгэрэх үеэр гүвэгдэж ойчих 2 цомирлогийн илтэстэй, торхон хэлбэрийн хонхорцог жимстэй, цэцэг, үр, жимсэнд алкалоид (папаверин ), тослог ихтэй тул эмчилгээнд өргөн ашиглана. Мал тун муу иднэ. Гоёл чимэглэлийн болон хортой ургамал.

Цэцгийн томьёо: ∞ G ∞

Page 8: намуугийн овог – Papavarecacae

Шүүдэргэний төрөл Манай орны шинэсэн ой , хусан төгөл, эргийн сөөгөн, ширэнгэ, байц хадны ёроол, нураг, том хадны ангал, их хагацалд их шүүдэргэнэ хэмээх ганц зүйл ховорхон тохиолдоно.

Page 9: намуугийн овог – Papavarecacae

Их шүүдэргэнэ ( Chelidonium majus)

Их шүүдэргэн нь 40 – 80 см хүртэл өндөр ургадаг. Улбар шар өнгийн цэцэгтэй. Хонхорцгон жимстэй, олон наст өвслөг ургамал. Алкалоид ихтэй тул маш их хортой, үнэт эмийн түүхий эд болно. Мал бараг идэхгүй.

Цэцгийн томьёо: A

Page 10: намуугийн овог – Papavarecacae

Himalayan blue poppy

Page 11: намуугийн овог – Papavarecacae

Opium poppy seed capsule

Page 12: намуугийн овог – Papavarecacae

Red poppy flowers

Page 13: намуугийн овог – Papavarecacae

Гүргэм шар намууОрон нутгийн нэр нь  Хурган засаа, Намуу, Шар цэцэг, Шархны шар. Хэнтий, Говь-Алтай, Дорнод нутгаар тархсан. Уулын хээрийн бүслүүрт хайргархаг ба чулуурхаг хээржүү хатуу, байц хад, голын хайрган дээр ургана. Үндэслэг иштэй, сийрэг бутаар ургадаг олон наст өвс. Иш 15-40 см өндөр, улбар юм уу бараан хүрэн, сэрэвгэр юм уу налчгар үсэрхэг. Бүх навчис урт бариултай, илтэс нь 2-5 см. Цэцгийн бундуу (цоморлиг) 10 мм урт, сааралдуу хатуу үсэрхэг. 6-7, 7-8 сард цэцэглэж үрлэнэ. Шарх, шар усыг хөөх, судал, шөрмөс гэмтэхэд тустай.

Page 14: намуугийн овог – Papavarecacae

California Poppy

Page 15: намуугийн овог – Papavarecacae

Намуу цэцгийн дэлбээ, дохиур- Намуу цэцгийн цоморлигийг анхааралтай ажих юм бол 2 дэлбээ нь гадна талдаа, хоёр нь дотор талдаа байрлах агаад дотор талын дэлбээ нь арай бага хэмжээтэй байна. - Урт хөх ягаан утас шиг, үзүүртээ шар тоосонцор бүхий хар хөх өнгийн тоосонцрын гэртэй олон тооны дохиуртай.

Page 16: намуугийн овог – Papavarecacae
Page 17: намуугийн овог – Papavarecacae

Намуу цэцгийн навчЭнгийн, цуулбарлагдсан, цуваа байрлалтай, цэцэг зөв бүтэцтэй, цагираг болон мушгиа байрладаг.

Page 18: намуугийн овог – Papavarecacae
Page 19: намуугийн овог – Papavarecacae
Page 20: намуугийн овог – Papavarecacae
Page 21: намуугийн овог – Papavarecacae
Page 22: намуугийн овог – Papavarecacae
Page 23: намуугийн овог – Papavarecacae
Page 24: намуугийн овог – Papavarecacae
Page 25: намуугийн овог – Papavarecacae
Page 26: намуугийн овог – Papavarecacae

Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа

Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа