ТЕХНИКИЙН ХЭМЖИЛ ЗҮЙstda.edu.mn/mp206/nom.pdf · үндэслэлтэй,...

23
ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ ШУТИС байгуулагдсаны 50 жилийн ойд зориулав. З.ЛАЧИНЦЭРЭН. С.САРУУЛБОЛД ТЕХНИКИЙН ХЭМЖИЛ ЗҮЙ /сурах бичиг/ 2009 ОН

Upload: others

Post on 08-Jun-2020

30 views

Category:

Documents


1 download

TRANSCRIPT

Page 1: ТЕХНИКИЙН ХЭМЖИЛ ЗҮЙstda.edu.mn/mp206/nom.pdf · үндэслэлтэй, оюутны бие даалтын ажил, тэдгээртэй холбоотой лавлах,

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ ШУТИС байгуулагдсаны 50 жилийн

ойд зориулав.

З.ЛАЧИНЦЭРЭН. С.САРУУЛБОЛД

ТЕХНИКИЙН ХЭМЖИЛ ЗҮЙ /сурах бичиг/

2009 ОН

Page 2: ТЕХНИКИЙН ХЭМЖИЛ ЗҮЙstda.edu.mn/mp206/nom.pdf · үндэслэлтэй, оюутны бие даалтын ажил, тэдгээртэй холбоотой лавлах,

DDC

621.802.87 Л-302

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2009 оны 04 сарын 16 өдрийн хурлаар зөвшөөрөв.

Зохиогчид: З.Лачинцэрэн

С.Саруулболд

Редактор: доктор (Ph.D) Ч.Ганзориг

Зураг дизайн: С.Саруулболд

“ТЕХНИКИЙН ХЭМЖИЛЗҮЙ” 2009 он. хуудас. хх. Энэхүү сурах бичигт машин үйлдвэрлэлийн эд ангийн харилцан солилцол, стандартчилал, техникийн хэмжилтийн тухай үндсэн ойлголтууд, төрөлжсөн эд анги, холбоосуудад тавигдах шаардлага, хүлцэл, суултын тооцооны аргачлал, сонголт хийх аргачлалыг оруулсан. Мөн техникийн лавлах материалуудыг хавсаргалт байдлаар нэмж оруулсан. Уг сурах бичиг нь их, дээд сургуулийн оюутан, багш нар, үйлдвэр аж ахуйн газрын инженер техникийн ажилтан, ажилчдад зориулагдсан. ISBN 978-99929-1-755-5

2

Page 3: ТЕХНИКИЙН ХЭМЖИЛ ЗҮЙstda.edu.mn/mp206/nom.pdf · үндэслэлтэй, оюутны бие даалтын ажил, тэдгээртэй холбоотой лавлах,

Өмнөх үг Энэхүү сурах бичигт машины эд ангийн харилцан солилцол, стандарт,

техникийн хэмжилт, янз бүрийн холболтон дахь хүлцэл суултын систем ба тэдгээрийг хэмжих багаж зэргийн талаар тодорхой өргөн агуулгатайгаар тусгажээ.

Машин үйлдвэрлэлийн салбарт хэрэглэгдэж буй суурь машин, тоног

төхөөрөмжийн найдварт ажиллагаа, эдэлгээт чанар зэрэгт аливаа эд ангийн суултын чанар, угсаргаанд техникийн хэмжилт шууд нөлөөлдөг. Иймээс механик инженер мэргэжлээр сурч буй оюутнууд, үйлдвэр, аж ахуйн нэгжид ажиллаж буй ажилчид нь эд ангийг боловсруулах технологи, түүний угсралт зэргийг үйлдвэрийн газар ажиллаж буй инженер, технологичоос дутуугүй хүлцэл суултын талаар мэдлэгтэй, тэдгээрийн улсын стандартын зориулалт, ажлын болон технологийн зураг дээрх янз бүрийн тэмдэглэгээ зэргийг бүрэн ойлгосон байх ёстой.

Энэхүү номыг их, дээд сургууль болон техник мэргэжлийн сургуулийн

сурагчид мэргэжилтэй ажилчдад сурах бичиг, гарын авлага болгон ашиглаж болохоор техникийн хэмжилт, хүлцэл суултын системийн тадаар онолын үндэслэлтэй, оюутны бие даалтын ажил, тэдгээртэй холбоотой лавлах, ашиглагдах сурах бичгийг CD-ны хамт гаргажээ.

Энэ сурах бичиг нь оюутнууд, инженерүүдийн мэдлэгийг зузаатгаж, тэдний

ширээний ном болох болтугай.

Редактор: техникийн ухааны доктор Ч. Ганзориг

3

Page 4: ТЕХНИКИЙН ХЭМЖИЛ ЗҮЙstda.edu.mn/mp206/nom.pdf · үндэслэлтэй, оюутны бие даалтын ажил, тэдгээртэй холбоотой лавлах,

Оршил Машин үйлдвэрлэлийн болон механикийн салбарын оюутнууд машин, төхөөрөмжийн зохион бүтээлтийн тооцоонд эд ангиудын харьцалтын хүлцэл, суултыг тодорхойлох шаардлага гардаг. Машин төхөөрөмжийн ерөнхий, угсаргааны нэгжийн, эд ангийн ажлын зурагт хэмжээний хүлцэл, хязгаарын хазайлтуудыг тооцоолсоны дагуу тэмдэглэдэг онцлогтой. Энэхүү номонд хэмжээний хүлцэл ба суултын үндсэн ойлголтууд, нарийвчлалын анги, түгээмэл хэрэглэгддэг шугаман хэмжээний хүлцэл, хязгаарын хазайлтууд, суултуудын хүснэгтүүдээс гадна угсаргааны хэмжээний хэлхээсийн талаар орсон. Мөн төрөлжсөн эд ангиудын тухайлбал гол, цөн, еэвэн болон могой араа, холбовч, дамар, одон араа, цагираг, холхивчийн таг, үүр болон их биеийн эд ангийн хүлцэл, суултын тооцоог хийх аргачлалыг багтаасан. Бүтээгдэхүүний чанарын үндсэн үзүүлэлтүүд болох нарийвчлал, найдварт ажиллагаа ба эдэлгээний хугацаа нь эд анги бүрийн шугаман хэмжээний болон хэлбэр дүрс, харилцан байршилтын хүлцэл, суултыг үнэн зөв тооцоолж, сонгосон эсэхээс их хамаардаг. Машин үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд нь нарийн төвөгтэй хийцтэй, өөр хоорондоо уялдаа холбоо ихтэй, харилцан хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн эд ангийн аль нэгэн гадаргуун шугаман хэмжээний хазайлт, хэлбэр дүрс болон харилцан байршилтын алдаа нь бусад эд ангийн гадаргууд хэлбэр дүрс болон харилцан байршилтын алдаа гарах шалтгаан болдог. Ийм учраас эд ангийн шугаман хэмжээний хэлбэр дүрсийн болон харилцан байршилтын хүлцэл, суултыг сонгохдоо:

- Тухайн эд ангийн угсаргаанд гүйцэтгэх үүрэг - Эд ангийн гадаргуу бүрийн гүйцэтгэх үүрэг - Харьцах эд ангийн гадаргуун хэмжээний нарийвчлал, хэлбэр дүрс болон

харилцан байршилтын алдаа - Бүх эд ангийн хэмжээний, хэлбэр дүрс болон харилцан байршилтын

алдааны нийлбэр зэргийг харгалзан үзэх хэрэгтэй. Харилцан солилцол, стандартчилал, техникийн хэмжил зүйн ойлголтуудын хоорондын холбоос хамаарлыг сайтар ойлгож мэдэх шаардлагатай. Аливаа машин механизм, нэр төрлийн эд ангиуд нь дэлхийн хаана ч хийгдсэн бай, хэрэглэгдэж байсан ч ижил хэмжээ, чанарын үзүүлэлттэй байх ёстой ингэсэнээр өөр хоорондоо таарч сольж угсрагддаг байх ёстой. Өөрөөр хэлбэл харилцан солилцолд ордог байх ёстой. Үүний тулд аль ч газар үйлдвэрлэсэн нэг нэр, төрлийн эд ангиудын хэлбэр хэмжээ, шинж чанар, чанарын шаардлага нь адилхан байна гэсэн үг. Энэ нөхцлийг хангахын тулд дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөн дагаж мөрдөх журам, дүрэм байх хэрэгтэй болж байгаа юм. Нэг үгээр хэлбэл стандарт байх шаардлагатай болж байгаа юм. Иймээс ч олон улсын стандартыг боловсруулан гаргажээ. Стандартыг дагаж мөрдөн, шаардлагыг нь хангаж байгааг хянаж шалгах зориулалтаар хэмжил зүйн тухай асуудал тавигдаж байгаа юм. Хэмжилтийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн багаж, техникээр, хэмжилтийн нэгж, үнэлгээгээр, аргачлалаар хийдэг. Харилцан солилцол, стандарт, техникийн хэмжил зүйн тухай асуудлууд нь хоорондоо уялдаа холбоо бүхий бүхэлдээ нэгэн цогц зүйл бөгөөд үүний үр дүн нь бүтээгдэхүүний чанарыг хангахад чиглэдэг гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй.

4

Page 5: ТЕХНИКИЙН ХЭМЖИЛ ЗҮЙstda.edu.mn/mp206/nom.pdf · үндэслэлтэй, оюутны бие даалтын ажил, тэдгээртэй холбоотой лавлах,

I. Машин үйлдвэрлэлийн үндсэн бүтээгдэхүүний тухай

Тодорхой зорилготойгоор эрчим хүчийг хувиргах, эсвэл ажил гүйцэтгэх хөдөлгөөнийг хийдэг механизм болон тэдгээрийн иж бүрдлийг машин гэнэ. Машиныг зориулалтаар хоёр бүлэгт хуваана. Үүнд:

• Хэрэгцээ, зорилгод нийцүүлэн нэг төрлийн эрчим хүчийг өөр төрлийн эрчим хүч болгон хувиргах машин - хөдөлгүүр • Хөдөлмөрийн зүйлийн хэлбэр, шинж, байршлыг өөрчлөх зориулалттай ажлын машин – машин багаж

Машин үйлдвэрлэлийн үндсэн бүтээгдэхүүн нь машин, механизм, төхөөрөмж, агрегат, эд анги зэрэг байдаг. Мөн зөвхөн үйлдвэрийн дотоодын хэрэгцээг хангахад зориулан үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг туслах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн гэж нэрлэдэг. Машин үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд: Эд анги – тодорхой төрлийн материалаар ямар нэг задаргаагүй хийгдсэн бүтээгдэхүүн. Угсаргаанд орох эд ангийн хувьд бусад эд ангийн гадаргуутай харьцах ба үл харьцах гадаргуу гэж байдаг. Жишээ нь зарим харьцалтын гадаргуу нь тухайн эд ангийг тодорхой байршилд оруулах үүрэгтэй юм. Ийм гадаргууг байршуулалтын суурь гадаргуу гэдэг. Бусад гадаргуугийн хувьд холбох үүрэгтэй байдаг. Эд ангийн зарим гадаргуу тодорхой ажил гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд ийм гадаргууг ажлын гадаргуу гэдэг. Жишээ нь: дамжуулгын дамар дээр авч үзвэл оосор суух ховил, голтой харьцах нүх, тэвхний сувгийн гадаргуунууд ажлынх, бусад нь чөлөөт гадаргуу болно. Угсаргааны нэгж – тусгайлан угсрагдаж бүрдсэн бөгөөд цаашид машин угсралтын процесст дангаараа орох зориулалттай машины бүрдэл хэсгийг хэлнэ. Угсаргааны иж бүрдэл – машиныг угсрах үед ажлын байранд зайлшгүй шаардагдах түүний бүрдэл хэсгүүдийг хэлнэ. Машин үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн нь цогц болон иж бүрдэл шинжтэй байж болох юм. Цогц - нэг ба түүнээс олон тооны тусгай хийцийн бүрдэл бүтээгдэхүүнээс бүрдэх бөгөөд эдгээрийг өөр хооронд нь тусгайлан угсрах ажиллагаа үйлдвэрийн газарт хийгдээгүй боловч ашиглалтын үед харилцан уялдаа холбоотойгоор ажиллаж сая зориулалтын дагуу үүргээ гүйцэтгэж чадах бүтээгдэхүүн юм. Жишээ нь: автомат шугам, автомат-цех тасаг, удирдлагын самбар бүхий тоон хөтөлбөрийн удирдлагатай суурь машин гэх мэт бүтээгдэхүүн энд багтаж болно. Иж бүрдэл - нэг ба түүнээс олон тооны тусгай хийцийн бүрдэл бүтээгдэхүүнээс бүрдэх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо угсрагдаж үйлдвэрээс гараагүй боловч иж бүрдэл болж ашиглалтын үед туслах чанарын ажил гүйцэтгэх зориулалттай бүтээгдэхүүн юм. Жишээ нь: сэлбэг, нэмэлт тоноглол, хэмжилтийн хэрэгсэл гэх мэт иж бүрдлүүд. Иж бүрдүүлэлтийн бүтээгдэхүүн - үйлдвэрлэгчээс гарсан машин, төхөөрөмжийн бүрдэл хэсэг болж ашиглагдах зориулалттай бүтээгдэхүүн юм. Машин угсралтын ажлын технологийн процессыг үр ашигтай зохион байгуулахын тулд үндсэн бүтээгдэхүүнийг тодорхой бүлэг эд анги эсвэл угсрааны нэгж болгон авч үзэх шаардлагатай болдог. Ийнхүү бүрдэл хэсгүүдийн (угсрааны нэгжийн) ангилал, бүлэглэлийг хийхдээ тэдгээрийн хийц, зохиомж болон технологийн шаардлагуудыг нарийн тооцох хэрэгтэй. Ийм байдлаар угсаргааны нэгжийг зохион бүтээлтийн буюу хийцийн, технологийн болон хийц – технологийн угсрааны нэгж гэж ангилж болно.

5

Page 6: ТЕХНИКИЙН ХЭМЖИЛ ЗҮЙstda.edu.mn/mp206/nom.pdf · үндэслэлтэй, оюутны бие даалтын ажил, тэдгээртэй холбоотой лавлах,

Хийцийн угсаргааны нэгж гэдэг нь түүний дангаараа эсвэл бусад бүрдэл хэсгүүдээс хамааралгүйгээр угсрагдах нөхцөлд ач холбогдол өгөөгүй бөгөөд гагцхүү гүйцэтгэх үүрэг, зориулалтыг үндсэн үзүүлэлт болгон үйлдвэрлэсэн угсаргааны нэгж юм. Ийм төрлийн угсаргааны нэгжид хөдөлгүүрийн хий хуваарилах механизм, түлш болон тос дамжуулах хоолойнууд багтана. Технологийн угсаргааны нэгж буюу зангилаа гэж бусад бүрдэл хэсгүүдээс хамааралгүйгээр тусдаа угсрагдах боломжтой бөгөөд харин машинд угсрагдсаны дараа бусад бүрдэл хэсгүүдтэй харилцан уялдаж байж үүргээ гүйцэтгэж чадах эд анги, зангилааг хэлнэ. Ийм төрлийн угсаргааны нэгжид фрезерийн суурь машины бүрдэл хэсэг зангилаанууд орно. Хийц – технологийн угсаргааны нэгж гэж машины бусад бүрдэл хэсгүүдээс хамааралгүйгээр угсрагдах боломжтой бөгөөд бусад хэсгүүдээс хамаарахгүйгээр дангаараа тодорхой ажил гүйцэтгэж чадах угсаргааны нэгжийг хэлнэ. Эдгээр зангилаа буюу нэгжид шахуурганууд, хурдны хайрцаг зэрэг хийцүүд багтана. Ийнхүү хийц – технологийн угсаргааны нэгжийг ашиглан агрегатыг бүрдүүлэх бөгөөд угсраа бүрдүүлэх энэ аргыг агрегатын буюу модулийн арга гэдэг. Агрегат – машины бусад бүрдэл хэсгүүдээс хамараалгүйгээр дангаараа угсрагдах боломжтой бөгөөд түүнчлэн дангаараа эсвэл машинд тодорхой ажил гүйцэтгэх чадвартай бүрэн харилцан орлох угсаргааны нэгжийг хэлнэ. Агрегатын буюу модулийн аргаар угсарсан машины үйлдвэрлэлийн, ашиглалтын болон засвар үйлчилгээний зардал харьцангуй бага, угсраа бүрдүүлэлтийн ажлын техник-эдийн засгийн үзүүлэлтүүд өндөр байдаг. Орчин үеийн машины үндсэн үзүүлэлт бол түүний чанар юм. Чанар гэдэг нь тухайн машиныг зөвхөн зориулалтын дагуу ашиглах үед тодорхой хэрэглээг хангах шинжүүдээр тогтоогдоно. Өөрөөр хэлбэл тухайн машины зориулалт, гүйцэтгэх ажил үүрэгтэй уялдаж түүний чанарыг тодорхойлох шинжүүдийг тогтоож болдог. Тухайлбал:

• Машины төгс боловсронгуйн зэргийг илтгэх техникийн түвшин (чадал, ашигт үйлийн илтгэлцүүр, бүтээмж, ашиглалтын зардал гэх мэт үзүүлэлтүүд ), • Машины үйлдвэрлэлийн болон технологийн процессын түвшинг тодорхойлох үзүүлэлтүүд (машиныг үйлдвэрлэх, ашиглах болон засварлах үеийн хөдөлмөрийн болон материалын зардлын бууралт, хийцийн зохистой шийдлүүд), • Машины ашиглалтын шинжийг тодорхойлох үзүүлэлтүүд (найдварт ажиллагааны, эргономикийн, эрүүл ахуйн, экологийн, гоо зүйн зэрэг үзүүлэлтүүд) багтдаг.

I. 1. Машин үйлдвэрлэлийн бүтэц, зохион байгуулалт, хэв маяг

Аливаа үйлдвэрлэлийн процессыг төлөвлөх асуудлыг шийдвэрлэхдээ үйлдвэрлэлийн техник, эдийн засаг болон зохион байгуулалт, менежментийн асуудлыг иж бүрнээр нь цогц байдлаар бүх талаас нь авч үзэж шийдэл гаргасан тохиолдолд үр дүнтэй болдог. Тухайн үйлдвэрлэлийн цар хүрээ, үйлдвэрлэл эрхлэх орчин нөхцөл зэргийг нарийн тооцож технологийн процессыг төлөвлөсөн нөхцөлд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зардлыг бууруулах боломжтой. Үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо ширхэг, тогтвортой үйлдвэрлэл эрхлэх боломж зэрэг хүчин зүйлээс хамааруулан үйлдвэрлэлийг нэгжийн, цуврал, бөөний үйлдвэрлэл гэж ангилдаг. 6

Page 7: ТЕХНИКИЙН ХЭМЖИЛ ЗҮЙstda.edu.mn/mp206/nom.pdf · үндэслэлтэй, оюутны бие даалтын ажил, тэдгээртэй холбоотой лавлах,

Үйлдвэрлэлийн төрлийг үйлдэл ноогдолтын илтгэлцүүрээр илэрхийлэх бөгөөд энэ нь тодорхой хугацаанд хийгдэх үйлдэл болон ажлын байрны тооны харьцаагаар тодорхойлогддог:

;POk =

Энд: О –тодорхой хугацаанд хийгдэх үйлдлийн тоо; Р-үйлдлийг гүйцэтгэх ажлын байрны тоо Итгэлцүүрийн утгаас хамааруулж: К = 1 бол бөөний үйлдвэрлэл; К < 10 бол их цуврал үйлдвэрлэл; 10 < K < 20 бол дунд цуврал үйлдвэрлэл; 20 < K < 40 бол бага цуврал үйлдвэрлэл; К < 40 бол нэгжийн үйлдвэрлэл гэж тодорхойлдог. Нэгжийн үйлдвэрлэлд үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр, төрөл олон, гаргах тоо ширхэг нь цөөн байдаг. Нэг ажлын байранд янз бүрийн үйлдэл хийгддэг онцлогтой бөгөөд өргөн хэрэглэгддэг тал бүрийн ажиллагаатай багаж, тоног төхөөрөмжийг их ашиглах ба харин нарийн хийцийн, тусгай багаж, хэрэгслийг бага ашиглана. Нэгжийн үйлдвэрлэлд голдуу хэмжээний тавилт ихтэй бэлдэц ашиглах ба харилцан орлуулалтын зарчим хэрэгжих боломжгүй байдаг тул тааруулах ажиллагаа их хийгдэнэ. Иймд ажилчин хүнээс мэргэжлийн өндөр ур чадвар, дадал шаардана. Бөөний үйлдвэрлэлд цөөн нэрийн бүтээгдэхүүнийг харьцангуй удаан хугацаанд тогтвортой, тасралтгүй үйлдвэрлэх боломжтой байдаг. Тухайн ажлын байр нь зөвхөн оноогдсон ажлыг гүйцэтгэхээр зохион байгуулагдсан байна. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүд цуваа байдлаар харилцан уялдаатай ажиллах ба өндөр бүтээлтэй, нарийвчлал сайтай автомат машин, тоон хөтөлбөрийн удирдлагатай машин, багаж өргөн хэрэглэх бололцоотой. Үйлдвэрлэлийн дотоод тээврийн асуудлыг автоматжуулах, хяналтын процессыг электронжуулах боломж бүрддэг давуу тал бий. Тавилт багатай, өндөр нарийвчлалтай тусгай аргаар гарган авсан бэлдэц ашиглах бололцоотой. Үйлдвэрлэлд бүрэн харилцан орлуулалтын зарчим хэрэгжих, зарим тохиолдолд бүлэглэн угсрах арга хэрэглэх ч боломжтой байдаг. Харин ажилчны мэргэжлийн ур чадвар нэгжийн үйлдвэрлэлд ажиллах ажилчныхаас ерөнхийдөө доогуур байж болох талтай боловч үйлдвэрийн тасаг хэсгүүдэд автоматик, электроникийн нарийн мэргэжлийн тохируулагч, хянагч ажиллах хэрэгтэй болно. Технологийн баримт бичгүүдийг шаардлагын дагуу иж бүрнээр бүрдүүлж, мөрдөж ажиллах шаардлага өндөр тавигдана. Цуврал үйлдвэрлэлийн онцлог нь хязгаарлагдмал нэрийн бүтээгдэхүүнийг тасралтгүй, тодорхой хэмнэлээр, харьцангуй олон тоогоор үйлдвэрлэдэгт оршино. Цуврал үйлдвэрлэлийг дотор нь үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээ, технологийн нэгж үйлдэлд оногдох ажлын байрны тоо зэргээс хамааруулан их, дунд, бага цуврал гэж ангилдаг. Цуврал үйлдвэрлэл нь орчин үеийн машин үйлдвэрлэлийн үндсэн, давамгайлах төрөл бөгөөд машин үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний 70-80%-г гаргаж байна. Цуврал үйлдвэрлэлийн үндсэн шинж бол ихэнх ажлын байранд тодорхой мөчлөгөөр олон дахин давтагдах хэд хэдэн үйлдлүүдийг зэрэг гүйцэтгэдэг. Үйлдвэрлэлд тал бүрийн ажиллагаатай төрөлжсөн тоног төхөөрөмжөөс гадна тусгай тоног хэрэгслүүдийг өргөн ашиглана. Үйлдвэрлэлд тоон хөтөлбөрийн удирдлагатай суурь машин, автоматжсан уян тогтолцоог нэвтрүүлэх боломжтой.

7

Page 8: ТЕХНИКИЙН ХЭМЖИЛ ЗҮЙstda.edu.mn/mp206/nom.pdf · үндэслэлтэй, оюутны бие даалтын ажил, тэдгээртэй холбоотой лавлах,

Үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжүүдийг тасаг хэсгүүдийн бүтээгдэхүүний дамжлага, шилжилтийн дагуу технологийн шинжээр нь бүлэглэн байрлуулах боломж ч бүрддэг. Ажилчны мэргэжлийн ур чадвар бөөний үйлдвэрлэлд ажиллах хүнийхээс дээр бөгөөд нэгжийн үйлдвэрлэлд ажиллах хүнийхээс арай доогуур байж болно. Үйлдвэрлэлд бүрэн ба бүрэн бус харилцан орлуулалтын зарчим ашиглах боломжтой. Тусгай аргаар бэлтгэсэн, нарийвчлал сайтай бэлдэц ашиглана. Цуврал үйлдвэрлэлийн зарчмаар нарийн хийцийн эд ангийг олон тоогоор үйлдвэрлэх боломжтой бөгөөд үйлдвэрлэлд техникийн нормчлол ашиглах, технологийн баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай.

I.2. Харилцан солилцол, түүний хэлбэрүүд I.2.1. Харилцан солилцлын тухай товч ойлголт

Тодорхойлолт: Аливаа машин механизмыг бүрдүүлж буй нэг нэр төрлийн эд анги, зангилааг өөр хооронд нь сольж, угсрах зарчмыг харилцан солилцол гэх бөгөөд сольсоны дараа уг машин механизм нь өмнөх шигээ хэвийн ажиллах ёстой. Бүтээгдэхүүний үйлдвэрлэлд дээрх зарчмыг хэрэглэсэнээр үйлдвэрлэлийн цаг хугацаа, зардлыг хэмнэж, үйлдвэрлэлийн өндөр хурд, хөдөлмөрийн бүтээмжийг хангана. Эд анги болон угсаргааны нэгжийн нарийвчлалыг хангахад тавигдах шаардлаганд харилцан солилцлыг хангах зарчмууд хамаардаг. Үүнд харилцан солилцлын үндсэн зарчмаас гадна бусад зарчмууд болох эд анги ба угсаргааны нэгжийн параметрүүдийн оновчтой хэвийн хэмжээг тогтоох, эд ангийн материал болон түүнийг бэлтгэх, шалгахад тавигдах шаардлага гэх мэт хамаардаг. Харилцан солилцлын зарчмын хэрэгжих объект нь эд анги, угсаргааны нэгж болон эдлэхүүн тэр чигээрээ болдог. Үйлдвэржилтийн түүхэнд харилцан солилцлыг хэрэглэсэн жишээнээс дурьдвал: 1776 онд Англид James Watt уурын хөдөлгүүр зохион бүтээсэн үеэс эхлэн үйлдвэрлэлд эргэлт гарсан гэж үздэг. Хэдийгээр тийм боловч метал эдлэл хийх орчин үеийн үйлдвэрлэлийн аргыг Америкийн зэвсгийн хоёр том үйлдвэрийн эзэд болох Eli Whitney ба Simеon North нарыг үндэслэсэн гэж үздэг юм. Тэр хоёр үйлдвэртээ анхлан харилцан солилцлын зарчмыг нэвтрүүлсэн. Гэхдээ үнэндээ зөвхөн Simеon North л үйлдвэрт уг зарчмыг бүрэн утгаар нь хэрэгжүүлсэн хүн юм. Whitney хөвөн цэвэрлэх төхөөрөмжийг маш сайн зохион бүтээсэнийхээ дараа 1798 онд 12000 мушкет буу хийх гэрээг АНУ-ын Засгийн газартай байгуулжээ. Тэр засгийн газарт дээрх зарчмаар үйлдвэрлэлийн системийг зохион байгуулна гэж санал болгожээ. Энэ арга нь зөвхөн мушкет бууг сэргээн засварлахын тулд хүрээнд нэгийг нь нөгөөг нь орлуулах замаар хийгдэж байв. Whitney нь харилцан солилцлын зарчмын хэрэглээний түүхэнд/хөгжилд/ нэг их амжилт олж чадсангүй. Түүний мушкет бууны үйлдвэрлэл нь гар ажиллагаагаар хийгддэг. Мөн түүнчлэн Whitney компаны тэмдэглэлд ч зэвсгийн үйлдвэрлэлд бүхэлдээ машин техник ашиглаж байсан баримт байхгүй байгаа юм. Өрөмдөх, хуурайдах болон бусад төрлийн хэлбэр гаргах боловсруулалтанд бэлдцийг зөв байрлуулах, бэхлэх үүднээс төрөл бүрийн чиглүүлэгч, хавчигч төхөөрөмжүүдийг ашиглах замаар харилцан солилцлын зарчмыг хангаж болно. Мөн түүнчлэн уг зарчмыг ажилчдын хөдөлмөр хуваарилалтанд ч хэрэглэдэг. Үүнийг ажилтан нэг бүрийн мэргэжлийн төрлөөс нөгөөд шилжин ажиллах чадвараар илэрхийлдэг.

8

Page 9: ТЕХНИКИЙН ХЭМЖИЛ ЗҮЙstda.edu.mn/mp206/nom.pdf · үндэслэлтэй, оюутны бие даалтын ажил, тэдгээртэй холбоотой лавлах,

Simeon North 1799 онд АНУ-ын Засгийн газартай 500 ш гар буу үйлдвэрлэх гэрээ байгуулсан. 1800 онд 1500 ш гар буу үйлдвэрлэх болон үүнтэй холбоотой бусад гэрээг байгуулжээ. 1813 онд харилцан солилцлын зорилгыг бүрэн хангасан байсан тул North 20000 ш гар буу үйлдвэрлэх захиалга хүлээн авчээ. 1818 онд North анхны фрезерийн суурь машиныг үйлдвэрлэсэн байна. North-ийн гол амжилт нь түүний аргыг бусад үйлдвэрлэгчид хүлээн зөвшөөрсөн явдал юм. Удалгүй энэ нь бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх стандарт арга болсон юм. Түүний аргыг үйлдвэрлэлд хэрэглэсэн гайхамшигт жишээ нь цагны үйлдвэрлэлд гарсан юм. North-ийн аргыг хүлээн зөвшөөрч хэрэглэхээс өмнө Eli Terry (Америк) цагны хөдөлгөөнт хэсгүүд болон нүүрийг жилд 100 ширхэгийг хийж, нэг бүрийг нь 40$ -оор жижиглэн худалдаж байв. North-ийн аргыг хэрэглэх болсоноор 1807-1810 оны хооронд л гэхэд жилд 1000 ширхэгийг үйлдвэрлэж, жижиглэнгийн үнэ нь 4$ болжээ. 1840 он гэхэд Terry-ийн хуучин албан хаагч Chauncy Jerome жилд 40000 ширхэг цагны хөдөлгөөнт хэсгийг гуулиар хийж, нэг бүрийг нь 1.4$-оор худалдсан. I.2.2. Харилцан солилцлын хэлбэрүүд

Зохион бүтээгч машин, багаж хэрэгсэл, механизмын эд ангийг харилцан сольж болохоор бүтээхийг эрмэлзэх бөгөөд өөрөөр хэлбэл засвар, угсаргааны үед ижил дугаар, нэр төрлийн бусад эд ангиар орлуулан хялбархан сольж болохоор зохион бүтээнэ. Үйлдвэрлэлээс үл хамааран эд ангийг бүтээгдэхүүнд тааруулж, тохируулах, шилж сонгох нэмэлт боловсруулалт хийлгүйгээр задалж, угсрахад тавигдах ажлын бүхий л шаардлагыг хангахуйц үйлдвэрлэлийн зарчмыг харилцан солилцол гэж нэрлэх нь ч бий. Харилцан солилцолын үндсэн 4 төрлийн хэлбэрүүд байдаг.

1. Бүрэн ба бүрэн бус харилцан солилцол 2. Гадаад ба дотоод харилцан солилцол 3. Геометрийн ба физикийн харилцан солилцол 4. Үйлдвэрийн ба ашиглалтын харилцан солилцол

1. Бүрэн харилцан солилцол гэж машин механизмыг бүрдүүлж байгаа нэг төрлийн эд анги, зангилааг ямарч урьдчилсан сонголт, тохируулга, тааруулах арга хэрэглэлгүйгээр сольж угсрах зарчмыг хэлнэ. Боловсруулагдсан эд анги болон угсаргааны нэгжийн тоо хэмжээ, хэлбэр, механик, цахилгааны зэрэг тоон болон чанарын характеристикууд нь заагдсан хэмжээнд байж, эдлэхүүн нь техникийн үндсэн нөхцлүүд хангагдсан үед бүрэн харилцан солилцол явагддаг байна. Бүрэн бус харилцан солилцол гэж бүтээгдэхүүний үйлдвэрлэлд (угсаргаанд) ямар нэгэн урьдчилсан сонголт, тохируулга, нэмэлт механик боловсруулалт хэрэглэх зарчмыг хэлнэ. 2. Гадаад харилцан солилцол гэж машин механизмын эд анги, зангилаа, агрегатыг өөрчлөх замаар шинэ нэр төрлийн, эсвэл хийцийн өөрчлөлт хийх маягаар шинэ бүтээгдэхүүнийг угсрах зарчмыг хэлнэ. Дотоод харилцан солилцол гэж машин механизмын зангилаанд орж буй эд анги, хэсгүүдийг өөр хооронд нь сольж угсрах зарчмыг хэлнэ. 3. Физикийн харилцан солилцол гэж хүндийн хүч, аэродинамик шинж чанар, тэнцвэршилт гэх мэт физик шинж чанарыг нь ашиглах замаар эд ангиудыг сольж угсрах зарчмыг хэлнэ. Геометрийн харилцан солилцол гэж эд анги, зангилаануудыг гадаргуунуудын хэлбэр дүрс, хэмжээ, байршлаар нь сольж угсрах зарчмыг хэлнэ.

9

Page 10: ТЕХНИКИЙН ХЭМЖИЛ ЗҮЙstda.edu.mn/mp206/nom.pdf · үндэслэлтэй, оюутны бие даалтын ажил, тэдгээртэй холбоотой лавлах,

4. Үйлдвэрийн харилцан солилцол гэж үйлдвэр, цех, ажлын байранд бүтээгдэхүүнийг гурваас дээш аргаар сольж угсрах ажиллагааг хэлнэ.

Ашиглалтын харилцан солилцол гэж ашиглалтын хүрээнд буюу тухайн

машин механизмыг хэрэглэх явцад гарч буй эд ангийг нөхөн сэлбэх, засварлах замаар гүйцэтгэгдэх угсаргааны техник үйл ажиллагааг хэлнэ.

Мэдвэл зохих ойлголтууд:

1. Машины тухай тодорхойлолт, ангилал

2. Эд ангийн тухай тодорхойлолт, ангилал

3. Үйлдвэрлэлийн хэв маягууд, тэдгээрийн онцлог

4. Харилцан солилцол, түүний хэлбэрүүд

5. Харилцан солилцолын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол

6. Эд ангийг бүрэн харилцан солилцолын зарчмаар төслөж, хийхийн ач

холбогдол

7. Бүрэн биш харилцан солилцолын зарчмыг хэрэглэх тохиолдол

8. Бүрэн, бүрэн биш харилцан солилцлын ялгаа

10

Page 11: ТЕХНИКИЙН ХЭМЖИЛ ЗҮЙstda.edu.mn/mp206/nom.pdf · үндэслэлтэй, оюутны бие даалтын ажил, тэдгээртэй холбоотой лавлах,

I.3. Машин Үйлдвэрлэлийн стандартчилал

I.3.1. Стандартчилалын тодорхойлолт Стандартыг "хэв загварчилгаа" гэсэн утгаар анх практик үйл ажиллагаандаа хэрэглэж иржээ. Стандартчилал нь үйлдвэр, улс, хот хоорондын үйлдвэрлэлийн харилцан уялдаа холбоог заадаг. Сонирхогч бүх талуудыг адил тэгш, эрх хэмжээтэй оролцуулан, тэдгээрийн сонирхолд нийцэхүйцээр, хүний эрүүл мэнд, хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй байдлын шаардлагыг хангасан төлөвлөгөөт үйл явцыг стандартчилал гэнэ. Стандартчилал нь тэргүүн туршлага, шинжлэх ухаан, техникийн хөгжлийн дэвшил зэргийн нэгдэл дээр үндэслэгдэнэ. Мөн зөвхөн өнөө үеийн төдийгүй, ирээдүйн хөгжлийг тодорхойлж байдаг. Стандартчилал нь бүтээгдэхүүний оновчтой чанарын үзүүлэлтийг хангах, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, материал зарцуулалтыг үр ашигтай төслөх, ажлын хугацаа ба хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг тогтоох гэх мэт зайлшгүй шаардлагатай дүрэм, журам, нормыг ханган биелүүлэхэд чиглэгдэж байдаг. Тодорхой стандартчилалын хүрээнд хийгдэж буй стандартчилалын ажлын үр дүн буюу норматив, техникийн шаардлага, баримт бичгийг стандарт гэнэ. Стандарт нь материаллаг биет байхаас гадна ерөнхий техникийн үзүүлэлтүүд болон тухайн объектод тавигдах норм, норматив, дүрэм, техникийн шаардлагууд байдаг. Стандарт зөрчвөл хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Учир нь шинэ материал, тоног төхөөрөмж, арга хэрэгсэл, технологи зэрэг нь шинжлэх ухаан техникийн хамгийн сүүлийн үеийн нээлт ололтыг тусгасан нууц бичиг баримт, зайлшгүй дагаж мөрдөх ёстой дүрэм журам юм.

I.3.2. Стандартын утга учир, мөн чанар а. Адилхан хэмжээтэй байх: Аливаа зүйлсийн шинж чанар, овор хэмжээ, жин гэх мэт үзүүлэлтийн талаар хүн төрөлхтөн нэгдсэн нэг ойлголттой байхгүй бол өөр хоорондоо тухайн зүйлийн талаар мэдээлэл солилцож чадахгүй, түүнийг хэрэглэж ч чадахгүй, хийсэн зүйлс нь ч хоорондоо таарахгүй, худалдаж чадахгүй юм. б. Харилцан солилцолд ордог байх: Хүмүүс байнга, өргөн хэрэглэдэг нэг ижил нэр төрлийн зүйлийг дэлхийн хаана нь ч адилхан хэмжээ, хэлбэр, шинж чанартайгаар хийхгүй бол тэдгээр нь хоорондоо таарахгүй, засаж сэлбэх, солих, угсрах, худалдах, худалдан авах боломжгүй болох юм. в. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах: Хэрэв үйлдвэр бүр нэг ижил нэр төрлийн, мөн зориулалт нь адилхан бүтээгдэхүүнийг өөр өөрийн хэмжээ, чанараар хийвэл түүнийг хүмүүс хэрэглэхэд асар хэцүү болох юм. Мөн үйлдвэрлэгч нь стандартын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл уг бүтээгдэхүүний талаар нарийн сайн ойлголтгүй хүн ч гэсэн чанарын тэмдгээр нь өөрт хэрэгцээтэй сайн зүйлийг худалдан авч хэрэглэх боломжтой болох юм. г. Шинэ технологийг түргэн дэлгэрүүлэх: Ер нь шинээр гарсан техник технологийг олон улсад түргэн шуурхай хүргэж, мэдээлж байх ёстой. Ингэж шинэ тэргүүний сайн технологийг бүгд эзэмшсэнээр дэлхийн хөгжил нь түргэсэх болно.

11

Page 12: ТЕХНИКИЙН ХЭМЖИЛ ЗҮЙstda.edu.mn/mp206/nom.pdf · үндэслэлтэй, оюутны бие даалтын ажил, тэдгээртэй холбоотой лавлах,

I.3.3. De jure standards, de facto standards -ийн тухай De jure standards ба de facto standards хоёрын ялгаа, онцлог тал

1-р хүснэгт

Харьцуулах үзүүлэлтүүд

De jure standards (Албан ёсны стандарт)

De facto standards (Бодит стандарт)

Тодорхойлолт Албан ёсны байгууллагаар зохицуулагдах стандарт юм.

Зах зээлийн харилцаагаар бүгдийн хүлээн зөвшөөрч хэрэглэж байгаа албан ёсны бус стандарт юм.

Онцлог талууд

Стандартчилалын зорилго, үйл явц, арга зам, агуулга, зориулалт нь тодорхой байдаг. Тогтсон тодорхой нэг стандарт гарна.

Хурдан стандартчилагдана. Шинэ зүйл дэлгэрэхийн хамт стандарт нэвтэрнэ. Стандартыг зохиосон байгууллага, хүн нь илүү их зах зээлийг эзэлнэ. Стандартчилал нь зах зээлийн харилцаагаар бий болж хэрэгжиж байдаг.

Дутагдалтай талууд

Стандартчилалын хурд нь удаан. Стандартыг боловсруулах явцад, мөн стандарт болон түүнийг ашиглах, хэрэгжүүлэх үйл явц хоёрын хооронд зөрөөтэй байдал үүсдэг. Нэгдсэн нэг стандарт гарахаас өмнө технологийн чөлөөт байдал/freeride/ үүсэх.

Мэдээлэл нь бүрэн гүйцэт биш, нууцлагдмал байдаг. - Хоорондын харилцаа, уялдаа холбоо /interface/ нь хангалтгүй. - Зарим мэдээллийг нууцалдаг учраас жишиж харьцуулахад хэцүү байдаг. - Шинэ мэдээлэл, технологоос хоцорсон компани нь ашигтай ажиллаж чаддаггүй. Учир нь хоорондоо холбоо бүхий хэдхэн компани дээрхийг нууцалдагтай холбоотой юм. - Стандартыг яаж өөрчлөх, засах нь тодорхойгүй.

I.3.4. Global standard-ийн тухай Дээр өгүүлсэн 2 стандарт байхгүй бол аливаа улс, үйлдвэр, компани, хувь

хүмүүс өөр хоорондоо болон гадаадтай худалдаа арилжаа хийж чадахгүй юм. Global standard гэдэг нь аливаа бүтээгдэхүүний чанар, хэмжээ, аюулгүй

ажиллагаа, шалгах арга, зэргийн талаарх олон улсын дүрэм юм. Хэдийгээр De jure standards ба de facto standards хоёрыг стандарт гэж нэрлэдэг

ч De jure standards (Албан ёсны стандарт)-г стандарт хэмжүүр гэж тооцдог.

12

Page 13: ТЕХНИКИЙН ХЭМЖИЛ ЗҮЙstda.edu.mn/mp206/nom.pdf · үндэслэлтэй, оюутны бие даалтын ажил, тэдгээртэй холбоотой лавлах,

I.4. ISO

I.4.1. ISO гэж юу вэ? ISO (International Organization for Standardization) гэж Стандартчилалын Олон Улсын байгууллага гэсэн үг. Олон улсад нийтээр хэрэглэх дүрэм ба стандартыг тогтоох зорилгоор байгуулагдсан стандартчилалын олон улсын байгууллага юм. "ISO" гэж нэр нь энэ байгууллагын товчилсон нэр биш бөгөөд "Тэгш эрх" гэсэн утгатай грекийн "isos"- гэсэн үгнээс үүсэлтэй юм. Энэ нь англиар "isometric" буюу "isonomy" гэсэн үгийн үндэс "iso" юм. Үүнийг "айсо" ба "айзо" гэж дууддаг. I.4.2. ISO-г байгуулах болсон шалтгаан Үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөнөөр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ гадаадад худалдаалах болсонтой холбоотойгоор, мөн I.3.1-д дурьдсан зүйлсийг хангах үүднээс олон улсын стандартчилалын байгууллагыг байгуулах шаардлагатай болжээ. Ийм учраас 1908 онд цахилгаан техникийн салбарын анхны стандартчилалын олон улсын байгууллага болох IEC (International Electrotechnical Commissition) байгуулагдсан. I.4.3. ISO-ийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт 1. Member Bodies- Үндсэн гишүүн орнууд: Өөрийн улсдаа стандартчилалын талаарх бүх асуудлыг хариуцах эрх, чадвар бүхий нэг байгууллага нь улсаа төлөөлөн Member Bodies-ээр элсэнэ. ISO-ийн бүх мэргэжлийн хороодын бүхий л үйл ажиллагаанд Member Bodies нь оролцож, асуудал шийдвэрлэх эрхтэйгээр оролцож болно. Member Bodies нь Members of council-д сонгогдох эрхтэй. Member Bodies нь мөн General Assembly-д суудалтай. 2. Correspondent Members- Сурвалжлагч гишүүн орнууд: Уг гишүүнчлэлд өөрийн улсын стандарт дүрмийг боловсруулах байгууллагагүй, хөгжиж байгаа улс элсдэг. Эдгээр улсууд нь стандартыг боловсруулах ажиллагаанд оролцдоггүй боловч сонирхсон, шаардлагатай стандартын талаар хангалттай мэдээллийг авч болно. Correspondent Members нь General Assembly-д ажиглагчаар оролцоно. 3. Subscriber Members- Ажиглагч гишүүн орнууд: Уг гишүүнчлэлд зах зээл багатай маш жижиг улсууд элсдэг. Эдгээр гишүүд нь ISO-д гишүүнээр элссэний татвар заавал төлөх шаардлагагүй бөгөөд стандартын талаархи бүхий л мэдээллийг авч болно. I.4.4. ISO-гийн үндсэн нэгж хэсгүүд ISO-гийн хамгийн чухал, шаардлагатай үндсэн нэгж хэсгүүдийн тухай энд тайлбарлав. 1. TMB (Technical Management Board)=Техникийн удирдах зөвлөл: • ISO-ийн үндсэн нэгж хэсгүүдийн бүтэц, түүнийг өөрчлөх, сайжруулах төлөвлөгөө, хэсэг бүрийн мэргэжлийн ажлын төлөвлөгөөний талаархи асуудлуудыг Members of council руу мэдээлэх, холбогдох асуудлуудыг боловсруулахад туслах, зөвлөх

• ISO-ийн мэргэжлийн үйл ажиллагааны талаар шинэ саналыг хянаж үзэх, шалгах, ТС-г байгуулах, тараах тухай асуудлыг шийдэх,

• ISO-ийн мэргэжлийн ажлын явц нь ISO/IEC мэргэжлийн ажлын дүрэм (ISO/IEC Directives)-д тохирч байгаа эсэхийг хянах, дахин боловсруулсан саналыг хянаж шалгах, өөрчлөн засаж, зохих зөвшөөрөл олгох.

• Стандартчилалын зарчимтай холбоотой асуудлыг эрхлэсэн хороог байгуулах, тараах. Түүний даргыг томилох.

13

Page 14: ТЕХНИКИЙН ХЭМЖИЛ ЗҮЙstda.edu.mn/mp206/nom.pdf · үндэслэлтэй, оюутны бие даалтын ажил, тэдгээртэй холбоотой лавлах,

• Мэргэжилтэнээс зохих мэдээлэл, зөвлөгөөг авахын тулд TAG (Technical Advisory Groups= техникийн зөвлөх хэсэг)-ыг байгуулах ба тараах. Түүний дарга, гишүүдийг томилох.

• Олон улсын стандартын талаар мэдээллийг өгөх, стандартын хэрэгжилтэнд хяналт тавих regisration authorities (бүртгэл, мэдээлэл, хяналтын байгууллага) болон main-tenance agencies (стандартыг зөрчих, өөрчлөхөөс хамгаалах агентлаг) сонгох, тогтох.

International Organization for Standardization (ISO) Стандартчлалын Олон Улсын Байгууллага

(Member bodies)Үндсэн гишүүн

(Correspondent member)Сурвалжлагч гишүүн

(Subscriber member)Ажиглагч гишүүн

(General Assembly)Ерөнхий хороо

(CASCO) Зөвшилцөх хороо

SC- subcommittee; WG- working group; EC- europian committee

(INFCO) Мэдээллийн систем ба үйлчилгээний хороо

(DEVCO) Хөгжиж буй орнуудын ас

(COPOLCO) Хэрэглэгчийн бодлого

уудал эрхэлсэн хороо

(Technical Management Board) Техникийн удирдах зөвлөл

(Council) Зөвлөл

Зохицуулах зөвлөл

(Central Secretariat) Нарийн бичгийн дарга нарын төв

ãàçàð

(REMCO) Лавлах материалын хороо

17 улсын 167 төлөөлөгч

(TC) 184 Техникийн хороо

(SC) 587Салбар хороо

(WG)2020 Ажлын хэсэг

(IEC)Цахилгаан техникийн олон улсын комисс

(JTC)1 ISO ба IEC- ийн техникийн хөтөлбөр боловсруулах хамтарсан хороо

(SC) 17

(WG) (EC)Европын орнуудын хороо

(EC)

14

Page 15: ТЕХНИКИЙН ХЭМЖИЛ ЗҮЙstda.edu.mn/mp206/nom.pdf · үндэслэлтэй, оюутны бие даалтын ажил, тэдгээртэй холбоотой лавлах,

• Дүрэмд заагдсан мэргэжлийн ажилтай холбоотой хийж гүйцэтгэдэг ажлууд: - ТС-ийн ажил, Project-ыг удирдахад шаардлагатай зүйлүүдийг хянах. - ТС-ийн хийх ажил, түүнд агуулагдах хэсгүүд, тэдгээрийн ажлын төлөвлөгөөг хянах, зөвшөөрөл олгох.

- Шинээр байгуулагдсан ТС ба SC-уудын хийх ажлыг зохицуулах. - ТС -ийн даргыг томилох. - ТС ба SC -ийн үйл ажиллагаанд хяналт тавьж, анхааруулах. - ISO-ийн ТС-тай IEC зэрэг олон улсын стандартчилалын байгууллагууд, тэдгээрийн нэгж хэсгүүд болон бусад стандартчилалын байгууллагуудад гарсан техникийн талаархи асуудлыг зохицуулах.

- ISO-той IES-ийн техникийн салбарын асуудлаар бусад олон улсын стандарт-чилалын байгууллагатай хамтран ажиллах тухай саналыг Secretary General-д оруулах.

2. ТС (Technical Committee), SC (Sub Committee), WG (Working Group), ТС=Техникийн хороо, SC=Салбар хороо, WG=Ажлын хэсэг

- ISO-ийн мэргэжлийн ажлыг ТС хийдэг. - ТМВ-ийн гүйцэтгэх ажлын хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг зохиох. - SC ба WG-ыг байгуулна. - SC ба WG нь TC-ийн ажлын тодорхой хэсгийг хийдэг. - ТС, эсвэл SC-гийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцогч (Member Body) нь тухайн хорооны Р-member-ийн тушаалд томилогдох, Р-member-ийг сонгох ба хуралд заавал оролцох ёстой. Р-member-д нэг байгууллага нь ТС ба SC-ийн Secretariat- даргаар томилогдож болно. ТС ба SC-ийн ажлын тухай мэдээллийг авах хүсэлтэй хэрэглэгч /ажиглагч/ байгууллагууд нь (Member Body) O-member-ийг бүрэлдүүлэх.

I.4.5. Хамтын ажиллагаа ISO нь дэлхийн болон олон улсын бусад стандартчилалын байгууллагатай, тухайлбал IEC-тай байнга хамтран ажилладаг. IEC-тай хамтарч JTC 1 (=Joint Technical Committee 1)-г байгуулан ажиллаж байна. Үүнээс гадна CEN (BSI, AFNOR, DIN гэх мэт), JIS, ANSI, ITU, WHO, FAO, JAEA зэрэг стандартчилалын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. "ISO Liaisons" номонд дурьдсанаар ISO-гийн TC, SC-тэй олон улсын 500 байгууллага хамтран ажилладаг. I.4.6. ISO-гийн зорилго Олон улсын хэмжээнд бүх чиглэлээр төрөл бүрийн гадаад худалдааг явуулахад хялбар болгох, мэдээлэл, шинжлэх ухаан, техник технологийн болон эдийн засгийн салбарт хамтран ажиллах явдлыг бүрэн хангаж, харилцааг нь зохицуулах зорилгоор олон улсын нэгдсэн стандартыг боловсруулах, түүнийг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэхэд оршино. I.4.7. ISO-гийн түүх Олон улсын стандартчилал нь анх цахилгаан техникийн салбарт хийгдсэн. 1906 онд Лондон хотод болсон Олон улсын Цахилгааны техникийн салбарын хуралдаанд оролцсон 13 улс нь IEC-ийг байгуулах журмыг хэлэлцэж тохирсон. 1908 оны 10 сард Лондонд IEC (International Electrotechnical Commission) олон улсын цахилгаан техникийн хороо байгуулагдсан. Япон улс тус хороонд 1910 онд элсэн орсон. 1926 онд ISA(International Standardization Association) олон улсын стандартчилалын холбоо /нийгэмлэг/ байгуулагдсанаар бусад мэргэжлийн салбарын стандартчилал хийгдэж эхэлсэн. Ялангуяа механик инженерийн салбарын стандартчилалыг нэн тэргүүнд авч үзсэн. 15

Page 16: ТЕХНИКИЙН ХЭМЖИЛ ЗҮЙstda.edu.mn/mp206/nom.pdf · үндэслэлтэй, оюутны бие даалтын ажил, тэдгээртэй холбоотой лавлах,

1942 онд ISA тарсны дараа UNSCC-United Nation Standard Cooridinate Committee (Нэгдсэн Үндэстэний Стандартын Зохицуулах Хороо) байгуулагдаж өмнөх байгууллагынхаа үйл ажиллагааг үргэлжлүүлэх болсон. 1946 оны 10 сарын 14-нд болсон UNSCC-ийн Лондоны хуралдаанаар "Үйлдвэрийн олон улсын нэгдсэн стандарт дүрэм"-ийг боловсруулах зорилгоор олон улсын байгууллага байгуулах шийдвэр гаргасaны дүнд 1947 онд 2 сарын 23-нд ISO байгуулагдсан. Ийм учраас жил бүрийн 10 сарын 14-ыг "World Standards Day - Олон улсын стандартын өдөр" болгон тэмдэглэдэг болсон. Монгол улс 1979 онд ISO-д үндсэн гишүүнээр элсэн орсон бөгөөд тус байгууллагын 12 техникийн хороо болон салбар хороонд үндсэн гишүүнээр, 45 хорооны үйл ажиллагаанд ажиглагч гишүүнээр оролцож байна.

I.5. TBT (Technical Barriers to Trade)-Худалдаа хийхэд техникийн талаас учрах саадын тухай

I.5.1. ТВТ хэлэлцээр гэж юу вэ? Зарим улсын стандарт нь гадаад худалдаанд саад болохуйцаар зохиогдсон байдаг. ТВТ-д тогтоосон нөхцлөөр ISO-д нэгдсэн улсууд нь ISO-ийн стандартыг үндэслэн өөрийн улсын стандарт дүрэм ба түүнийг хянаж шалгах дүрмээ тогтоох ёстой юм. ТВТ-ийн энэхүү дүрэм нь гадаад худалдааг элдэв саад бэрхшээлээс бүрэн төгс хамгаалах зорилготой. Үүний дүнд гадаад худалдаа хийхэд хялбар болно. Ийм учраас ISO-ийн стандарт дүрмийг хэрэглээгүй байгаа улсууд ISO-ийн стандарт дүрмийг орчуулаад, шууд өөрийн улсын стандарт дүрэм болгон ашиглаж болно. Учир нь ISO-ийн стандарт дүрмийг хэрэглэхгүйгээр сайн чанартай бүтээгдэхүүнийг хийж, худалдах боломжгүй юм. I.5. 2. ТВТ хэлэлцээрийн агуулга а. ISO-ийн гишүүн орнууд нь албан ёсоор заавал мөрдөх эсвэл, заавал мөрдөх албагүй стандарт дүрмийг үндэслэн улсынхаа стандарт дүрмийг боловсруулдаг бол гишүүн бус орнууд нь заавал мөрдөх стандарт дүрмийг үндэслэн улсынхаа стандарт дүрмийг боловсруулах ёстой. б. ISO-ийн recommendations (зөвлөмж), guide (удирдамж)-ийг үндэслэн бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийх ёстой. в. ISO-д хамрагдсан нь аль нэг улсад хянаж, шалгасан зүйлийг өөр бусад улсад дахин хянаж, шалгах хэрэггүй юм. Иймд экспортлож буй улсын өөрийн ISO-ийн байгууллагад хянаж, шалгасан зүйлийг импортлож буй улсад дахин хянаж шалгах шаардлагагүй юм. I.5.3. Оюуны өмчийн эрхийн тухай

- Аль нэг компаний хийсэн бүтээгдэхүүн нь олон улсын стандарт болж мөрдөгдвөл бусад компаниуд тэр компаниас уг зүйлийн патентыг худалдаж авах ёстой. Ийм учраас тус компани нь энэхүү патентаараа их ашиг олох боломжтой.

- Тухайн компани нь өөрийн патентыг худалдан авахгүй учраас хэмнэлт хийж, зах зээлд ашигтай ажиллана. Олон улсын стандарт дүрэмд зааснаар "дэлхий нийтээр тэгш эрхтэй байх ёстой" гэдэг үүднээс патент эзэмшигч нь дэлхийн хүмүүстэй адил тэгш нөхцөлтэйгээр харилцах ёстой. - Хэрэв хийсэн зүйлээ стандарт болголгүйгээр зах зээлд илүү давуу эрхтэйгээр борлуулан хэрэглэж байх юм бол (жишээ нь Microsoft Windows шиг байвал) тухайн компани нь зөвхөн өөрийн монополь эрхийг тогтоон маш их ашиг олж, хүчирхэг болдог тал бий. 16

Page 17: ТЕХНИКИЙН ХЭМЖИЛ ЗҮЙstda.edu.mn/mp206/nom.pdf · үндэслэлтэй, оюутны бие даалтын ажил, тэдгээртэй холбоотой лавлах,

- Стандарт нь оюуны өмчтэй адил зүйл биш юм. Стандарт нь зохиосон хүндээ ашиг авчрахгүй юм. Стандартын зорилго нь технологийн үндсийг тодорхой болгон заасан байдаг учраас аливаа зүйлийг үйлдвэрлэх, тээвэрлэх болон хэрэглэхэд ашигтай, хялбар болдог байна. Ялангуяа ISO/IEC-гийн стандарт нь дэлхий дээр хэн ч адилхан тэгш эрхтэйгээр ашиглах ерөнхий зүйл учраас бүх компани, хүмүүс түүнийг ашиглах боломжтой байх ёстой.

Дээрх нөхцлийг хангахын тулд "патент эзэмшигч хүн, эсвэл компаниуд нь дэлхийн аль ч компани, хувь хүнтэй зүй зохистой, тэгш эрхтэйгээр харилцах ёстой" гэсэн дүрмийг ISO/IEC нь стандартдаа заавал тусгасан байдаг. Энэ нь патент болсон стандартыг дэлхий нийтээр тэгш эрхтэйгээр хэрэглэх боломжийг нээж өгч байгаа юм.

I.6. ISO-гийн мэдээлэл, хэвлэл

I.6.1. ISO-гийн каталогийг хэрэглэх арга ISO-гийн каталог нь салбар тус бүрээр боловсруулагдан гардаг. 1994 оноос ICS (International Classification for Standards-Стандартын олон улсын ангилал)-ыг гаргасан. ICS-д олон улсын зарим бичиг баримтууд тухайлбал, recommendations (зөвлөмж), technical reports (техникийн тайлан), ISP-International Standardized Profile (олон улсын стандартчилагдсан баримт бичиг), guide (удирдамж) нар багтдаг. ICS-ээр каталогийг том, дунд, жижиг гэж 3 ангилдаг. Жишээ:

Стандарт дүрмийн хүснэгт 2 дугаар хүснэгт

ISO 5127-1:1983--(1) Ed. 1--(2) 18 j. --(3) (J) --(4) TС46/SC3 --(5) Documentation and information – Vocabulary - (6) Part 1: basic concepts -- (7) Billingual edition -- (8)

Тайлбар: (1) - ISO гэж бичсэн байвал ISO-ийн олон улсын стандарт дүрэм гэсэн үг.

- ISO/IEC ба ISO/CIE гэж бичсэн байвал ISO/IEC(JTC 1) хамтарсан олон улсын дүрэм ба ISO-тэй СIE хамтарсан олон улсын дүрэм байна.

- ISO/TR ба ISO/IEC TR гэж бичсэн байвал ISO ба ISO/IEC-ийн техникийн тайлан гэсэн үг. Олон улсын стандартыг боловсруулах явцад болон гүйцэд боловсруулагдан гарсан тайланг TR гэж нэрлэдэг. TR -д бичсэн зүйл нь стандарттай ижил зүйл биш бөгөөд сүүлд нь өөрчлөх боломжтой.

- ISO/IEC ISP нь ISO/IEC-ийн стандартчилагдсан баримт бичиг юм. ISO/IEC ISP нь олон улсын хамтарсан стандартчилсан баримт бичиг байна. Үүнд дүрэм, параметр, нэмэлт тайлбар зэргийг хэрэглэхийн тулд юуг ашиглах хэрэгтэй вэ? гэдгийг зааж тусгасан бичиг баримтууд хамаардаг.

- ISO guide ба ISO/IEC guide нь ISO-гийн ба ISO/IEC-гийн guide(удирдамж) юм. Олон улсын стандарт дүрэмтэй холбоотой зүйлсийн тухай бичиг юм.

- ISO/R нь ISO-ийн зөвлөмж юм. Үүнийг 1972 онд ISO дүрэм гарах хүртэл хэрэглэж байсан. Тэр үеэс ISO/R-ийг ISO стандарт дүрэм рүү шилжүүлж эхэлсэн бөгөөд одоо түүний багахан хэсэг нь ISO-д шилжээгүй байна.

(2) - ISO-ийн стандарт дүрмийг 5 жил хүртэл хугацааны дотор холбогдох хороо нь засаж өөрчлөх ёстой гэдгийг заасан үг. Энэ нь дүрмийг хянаж үзээд, хэвээр үлдээх үү, засаж өөрчлөн шинэчлэх үү, эсвэл огт хэрэглэхгүй юү гэдгийг тогтоохтой холбоотой юм. Каталогт байгаа "Ed.."-ийн арын тоо нь тухайн стандарт дүрмийн хамгийн сүүлчийн хэвлэлтийн дугаар юм.

17

Page 18: ТЕХНИКИЙН ХЭМЖИЛ ЗҮЙstda.edu.mn/mp206/nom.pdf · үндэслэлтэй, оюутны бие даалтын ажил, тэдгээртэй холбоотой лавлах,

(3) - Хуудасны тоо хэмжээ. (4) - Стандартын үнэ өртгийг төлөөлсөн үсгэн тэмдэглэл юм. Үүний тайлбар нь каталогт байгаа хүснэгтэнд бичсэн. (5) - Тухайн стандарт дүрэмтэй холбоотой асуудлыг хариуцсан хороо. (6) - Стандарт дүрмийн нэр. (7) - Дүрмийн тусгай хэсгийн нэр. (8) - Стандарт дүрмийг хэдэн хэлээр хэвлэсэн бэ? гэдгийг заана. ISO-ийн олон улсын дүрэм ба ISO-ийн олон улсын стандарт дүрэмтэй холбоотой бичиг баримтыг нарийн бичгийн дарга нарын төвөөс англи, франц хэлээр хэвлэдэг. Зарим салбарын дүрмийг, тухайлбал нэр томъёо, тайлбарыг заавал англи, франц хоёр хэлээр, эсвэл англи, франц, орос гэсэн 3 хэлээр хэвлэдэг. ISO-ийн Web site "http://www.iso.ch". ISO-ийн талаархи шинэ мэдээлэл. ISO-ээс каталоги авсан хүмүүс catalog suppliment-ыг жил бүр хэдэн ч удаа үнэгүйгээр авч болно. Энэ бичигт ISO-ийн шинэ дүрэм, нэмэлт өөрчлөлт зэргийн талаархи шинэ мэдээлэл орсон байдаг. I.6.2. ISO-ийн стандарт дүрмийг олж авах тухай ISO-ийн олон улсын стандарт дүрмүүдийг гишүүн улсуудын стандартчилалын байгууллагаар дамжуулан авч болно.

I.7. ISO-ийн дүрмийг зохиох

I.7.1. Project- Үндсэн төсөл Олон улсын стандартыг боловсруулах, сайжруулах зэрэг ажлыг Project-Үндсэн төсөл гэдэг. ТС(JTC), SC-ийн эхэлж хийх ёстой ажил нь олон улсын стандартын төслийг боловсруулах, сайжруулах ажил юм. I.7.2. Project stages(Project-ийн үе шат) Project-ийн үе шатанд хийгдэх ажлыг хүснэгт-3-т харуулав. Хороодын гүйцэтгэсэн үндсэн ажил нь Project-ийн үе шатанд хийгддэг.

3 дугаар хүснэгт

Project-ийн үе шат

Холбогдох бичиг баримт

Нэр Тэмдэглэгээ

0. Бэлтгэл Preliminary work item (Бэлтгэлийн ажлын зүйл) PWI

1. Санал New work item proposal (Шинэ ажлын талаарх анхны төсөл) NP

2. Хийх Working draft(s) (Ажлын төсөл) WD

3.Хороогоор хэлэлцэх Committee draft(s) (Хорооны төсөл) CD

4. Зөвшилцөх Draft International Standard (Олон улсын стандартын анхны төсөл) DIS

5. Шийдвэрлэх Final Draft International Standard (Олон улсын стандартын төслийн сүүлийн хувилбар) FDIS

6. Хэвлэх International Standard (Олон улсын стандарт) --

18

Page 19: ТЕХНИКИЙН ХЭМЖИЛ ЗҮЙstda.edu.mn/mp206/nom.pdf · үндэслэлтэй, оюутны бие даалтын ажил, тэдгээртэй холбоотой лавлах,

I.7.3. Programm of work (ажлын төлөвлөгөө) ТС ба SC нь стандарт дүрмийг баталгаажуулах, зохицуулах, project-ийг боловсруулах зэрэг ажлыг гүйцэтгэдэг. ТС/SC нь ажлын төлөвлөгөөгөө ISO-ийн бусад хэсэг, хороодоос гаргасан төрөл бүрийн санал хүсэлт болон өөрсдийн ажилд шаардлагатай зүйлүүдийг үндэслэн хийдэг. I.7.4. Target dates (зорилгоо хэрэгжүүлж дуусгах өдөр) TC ба SC нь төлөвлөгөөний Project-ийн үе шатуудад хийгдэх ажлуудыг гүйцэтгэж дуусгах хугацааг товлож, Нарийн бичгийн дарга нарын төв рүү мэдээлнэ. Олон улсын стандартыг боловсруулахдаа олон улсын гадаад худалдаатай холбоотой асуудал болон бусад стандартын үндсэн агуулгыг голлон авч үзэж, тусгах ёстой. Ажлын төсөл нь 6 сар, хорооны төсөл нь 2 жил, олон улсын стандартын төслийн сүүлчийн хувилбар нь 3 жил орчим хугацаанд хийгдэх ёстой. I.7.5. Progress control - Төслийн хэрэгжилтийн явцад хяналт тавих ТС ба SC-ны удирдлага нь ажлын бодит байдлыг зорилгоо хэрэгжүүлж дуусгах хугацаатай харьцуулж үнэлэлт өгнө. Нарийн бичгийн дарга нарын төв нь бүх хороодын ажил, байдлын талаар ТМВ рүү тодорхой хугацаанд мэдээлнэ. SC ба WG нь ажил, байдлынхаа талаар TC рүү тодорхой хугацаанд мэдээлнэ. Хэрэв хороодын ажил нь хангалтгүй байвал нарийн бичгийн дарга нарын төвөөс ажлыг нь зогсоож болно. I.7.6. ISO стандарт дүрмийг боловсруулах ISO/IEC-ийн хамт олон улсын стандарт дүрмийг ашигтайгаар боловсруулахын тулд ISO/IEC Directives (ISO/IEC-ийн мэргэжлийн ажлын дүрэм)-ийг гаргасан. Энэ нь дотроо 3 хэсгээс бүрдэнэ. 1-р зүйл: Мэргэжлийн ажлын үе шат.

ТС ба SC олон улсын стандарт дүрмийг боловсруулах, засварлах, удирдахдаа яаж хийвэл хамгийн оновчтой болохыг тогтоохдоо:

(1) Modern technology and programme management (шинэ технологи ба ажлын төлөвлөгөөг удирдах)

(2) Consensus (зөвшилцөл) (3) Discipline (журам)

(4) Cost-effictiveness (хэмнэлтэй байх) зэрэгт үндэслэн хийнэ. 2-р зүйл: Олон улсын стандартыг боловсруулахдаа баримтлах ёстой стандарт дүрмийн тухай. 3-р зүйл: Олон улсын стандартыг боловсруулахад үед тухайн техникийн санаанаас хамааруулалгүй ерөнхий ISO-оор тогтсон загвараар боловсруулах ёстойг заасан дүрэм. Дээр дурдсан зүйлүүдэд үндэслэн ТС ба SC нь олон улсын стандарт дүрмийг боловсруулдаг. I.7.7. ISO стандарт дүрмийг зарлах, засах ISO-ийн DIS ба FDIS-ыг ISO-template (тогтоосон загвар)-аар electrodata-гийн маягаар хийх ёстой. Ер нь технологи түрүүлж хөгждөг учраас ISO стандарт дүрмийг зарлах, хэвлэхэд эдгээр дүрэм нь хуучирсан байдаг. Мөн зах зээлээс янз бүрийн санал, хүсэлт байнга гардаг. Тийм учраас ISO-г 5 хүртэл жилийн дотор өөрчилж байх ёстой гэж тогтсон.

19

Page 20: ТЕХНИКИЙН ХЭМЖИЛ ЗҮЙstda.edu.mn/mp206/nom.pdf · үндэслэлтэй, оюутны бие даалтын ажил, тэдгээртэй холбоотой лавлах,

1 Бэлтгэл ажил: PWIСанал гаргасан хүн

Шинэ ажлын талаарх анхны төсөл: NP

Санал хураалт

Ажлын төсөл: WD OK?

Шинэ ажлын төсөл

Хүмүүсээс санал авах хорооны төсөл

Хорооны төслийг хэлэлцэх

Шинэ хорооны төсөл

Олон улсын стандартын анхны төсөл

Гарсан саналыг шийдвэрлэх

Удирдлагаар олон улсын стандартын төслийн сүүлийн хувилбар гаргах

Нарийн бичгийн дарга нарын төвөөр олон улсын стандартын төслийн сүүлийн хувилбар гаргах

Олон улсын стандартын төслийн сүүлийн хувилбар гаргах

Хорооны төсөл CD: Биелэлтийн

явцыг шалгах

Санал хураалт

Олон улсын стандарт

24

6

43

36

Санал хураалт

Зорилгоо хэрэгжүүлж дуусах хугацаа

Ажлыг зогсоох

Зөвшөөрөөгүй

Зөвшөөрсөн

Зөвшөөрөөгүй

Зөвшөөрсөн

Зөвшөөрөөгүй

Зөвшөөрсөн

ТС рүү буцаана.

Yes 2Шалгах ажлыг хэд

давтан хийнэ. No

3 No

Yes 4

5

6

4

Нарийн бичгийн

даргa нарын төв

хариуцна

Шалгах ажлыг хэд

давтан хийнэ.

-3 1 2 Гишүүн орнууд;

- Дарга нар - Холбогдох байгууллагууд- Ерөнхий нарийн бичгийн дарга- бусад

- Биелэлтийн явцыг шалгах гэдэг нь зохих түвшинд ажил явагдаж буй эсэхийг шалгана гэсэн үг.

WG буюу PL хоёрыналь нэгнийх ньболовсруулсан анхнытөсөл

6 Саналыг хүмүүс шуудхуралдаад тогтоно, эсвэлхуудас тараагаад саналсолилцоно.

4 ISO - гийн загвараарболовсруул сан Final Draft

International Standard

- Сүүлчийн хяналт -5 Хэвлэх эх бэлтгэх -

Хянаж боловсруулах - Бэлэн болсон зүйлийг тарааж, илгээнэ.

20

Page 21: ТЕХНИКИЙН ХЭМЖИЛ ЗҮЙstda.edu.mn/mp206/nom.pdf · үндэслэлтэй, оюутны бие даалтын ажил, тэдгээртэй холбоотой лавлах,

I.7.8. Стандартыг боловсруулах үндсэн зарчимууд

1. Системтэй байх зарчим. 2. Стандартын дэвшилттэй оновчтой байх зарчим (стандартаар тогтоосон норм, норматив, чанарын үзүүлэлтүүд нь дэлхийн шинжлэх ухаан, техник, үйлдвэрлэлийн түвшинтэй энэ зэрэгцсэн байх хэрэгтэй). 3. Стандартуудын харилцан уялдаатай байх зарчим (ерөнхий техникийн болон салбар хоорондын стандартуудыг өөр хооронд нь холбох). 4. Хамгийн бага зардал, материалаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх зарчим. Түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэхүүний нийт өртөг нь тухайн бүтээгдэхүүний 40%-80%-ийг эзэлдэг. 5. Зонхилох тооны зарчим. Нэг нэрийн эд анги, холбоосуудыг нэг стандартад оруулах шаардлагатай байдаг. Ингэсэнээр харилцан солилцлыг дээшлүүлж, эдлэхүүний нэр төрөл багасдаг. Энэ зарчмын үндсэн дээр стандартчлагч параметрын утгын эгнээнүүдийг тогтоодог юм. Уг эгнээг метрийн эрээсний алхам, өнцгийн болон холхивчийн хэмжээс гэх мэт бүтээгдэхүүний олон хэмжээсийг гарган авахад хэрэглэдэг. Зонхилох тооны эгнээг анх Францын инженер Ренер зохиожээ. Эгнээ нь арифметик болон геометр прогрессоор байгуулагддаг. Уг прогрессийн хуваарийг сонгох хамгийн тохиромжтой хувилбар бол n

n 10=ϕ болно. ISO-гийн стандартад 4 төрлийн үндсэн ба нэмэлт 1 эгнээг хэрэглэдэг. 6,15849.1105 ≈= нь R5; 25,12589.11010 ≈= нь R10;

12,11220.11020 ≈= нь R20; 06,10593.11040 ≈= нь R40;

Hэмэлт нь 03,103.11080 ≈= нь R80 болно. Зонхилох тооны эгнээг зөвхөн стандартчилалд төдийгүй стандартын бус дурын механизм, эдэлхүүнийг төслөх, түүний параметрүүдийн хэвийн хэмжээний утгыг сонгоход хэрэглэж болно. Хааяа нэг арифметик прогрессийг стандартад ашигладаг. Мэдвэл зохих ойлголтууд:

1. Стандарт, стандартчилалын тухай ойлголтууд

2. ISO – байгууллагын зорилго, бүтэц, зохион байгуулалт

3. ISO – стандарт

4. Стандартыг боловсруулах үндсэн зарчмууд

21

Page 22: ТЕХНИКИЙН ХЭМЖИЛ ЗҮЙstda.edu.mn/mp206/nom.pdf · үндэслэлтэй, оюутны бие даалтын ажил, тэдгээртэй холбоотой лавлах,

I.8. Бүтээгдэхүүний чанар

I.8.1. Тодорхойлолт, зорилго

Нийгмийн болон хүний хэрэгцээг хангах бүтээгдэхүүний ашигтай зохистой талуудын нийлбэрийг бүтээгдэхүүний чанар гэнэ. Чанарыг судалдаг шинжлэх ухааны зорилго нь:

- бүтээгдэхүүний чанарт нөлөөлж буй гол болон туслах хүчин зүйлсийг судалж шинжлэх.

- Бүтээгдэхүүний чанарын үндсэн үзүүлэлтүүдийг тогтоох. - Бүтээгдэхүүний чанарын оновчтой түвшинг тогтоох. - Бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн жигд ажиллагааг ханган, өндөр үр

ашигтай үйлдвэрлэл явуулах боломжийг судлах. - Бүтээгдэхүүний чанарын удирдлага, зохион байгуулалт, хяналтын

системийг боловсронгуй болгох зэрэгт оршино. I.8.2. Бүтээгдэхүүний чанарын гол үзүүлэлтүүд

1. Эдэлгээ, найдварт ажиллагаа: Баталгаат засвар хүртэлх тухайн машин механизмын ямарч эвдрэл гэмтэлгүй ажиллах чадварыг Найдварт чанар гэнэ. Уг чанар нь:

- Гэмтэл согоггүй ажиллах магадлал - Засвар үйлчилгээ хүлээж авах шинж зэргээр тодорхойлогддог.

2. Хувьсах чанар: Үүнд эд ангийн хэлбэр, физик, химийн шинж чанарууд хамаардаг. Хувьсах үзүүлэлтэнд:

- хэмжээний нарийвчлал, - материалын хатуулаг, - материалын нэгэн төрлийн байдал, - тэнцвэржүүлэлт зэрэг хамаарна.

3. Эргономикийн чанар: Үүнд машин механизм, эдлэхүүнийг хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахуйцаар тооцож хийдэг ажлууд хамаардаг.

- техникийн боломж, - техникийн хүчин зүйлс, - зохион байгуулалтын хүчин зүйлс, - ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, - техникийн аюулгүй байдал зэрэг багтдаг.

4. Эдийн засгийн чанар: Үүнд бүтээгдэхүүний өөрийн өртөг, үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашиг, нөхөн төлөгдөх хугацаа зэрэг хамаардаг. I.8. 3. Бүтээгдэхүүний чанарын аттестатчилал

Энэхүү аттестатчилалын гол зорилго нь: - бүтээгдэхүүний чанарын түвшинг тогтоох, - бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн жигд ажиллагаа, чанарыг хангахад

оршино. Аттестатчилал нь хэд хэдэн үе шаттай байдаг. Үүнд:

- Улсын аттестатчилал - Салбарын аттестатчилал - Байгууллагын аттестатчилал - Цех, тасгийн аттестатчилал - Ажлын байрны аттестатчилал багтана.

22

Page 23: ТЕХНИКИЙН ХЭМЖИЛ ЗҮЙstda.edu.mn/mp206/nom.pdf · үндэслэлтэй, оюутны бие даалтын ажил, тэдгээртэй холбоотой лавлах,

23

Монгол улсын бүтээгдэхүүний аттестатчилалаар чанарыг ангилахдаа:

а/ Нэгдүгээр зэрэг: Чанарын тэмдэг Чанарын алтан медаль

б/ Хоёрдугаар зэрэг Зэргийн дугаар в/ Гуравдугаар зэрэг - - -

Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар, чанартай бүтээгдэхүүнд чанарын тэмдэг олгодог. Ер нь үйлдвэрлэн гаргаж байгаа нийт бүтээгдэхүүний 60%-80% нь II зэргийн бүтээгдэхүүн байдаг. Харин III зэргийн бүтээгдэхүүнд торгууль хүлээлгэдэг.

I.9. Харилцан солилцол, стандартчлал, техникийн хэмжилт болон бүтээгдэхүүний чанар 4-ийн хоорондын уялдаа холбоо

Үйлдвэрлэгчид хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагыг хангах бүтээгдэхүүнийг аль болох хямд зардлаар үйлдвэрлэн гаргах сонирхолтой байдаг. Хэрэглэгчид өнгө үзэмж сайтай, удаан эдэлгээтэй, хэрэгцээ, шаардлага хангахуйц бүтээгдэхүүнийг хэрэглэх сонирхолтой байдаг. Мөн худалдан авсан эдэлхүүний сэлбэг амархан олддог, хялбархан засварлах боломжтой эсэхийг нь тооцон үздэг. Дээрх шаардлагуудын хангахын тулд тухайн үйлдвэрлэсэн эд анги нь харилцан солилцолд ордог байх ёстой. Тухайн эд анги нь харилцан солилцолд ордог байхын тулд хаана, хэн хийж, үйлдвэрлэж байгаагаас үл хамааран нэг хэмжээтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл олон улсад мөрдөх нэг хэмж хэмжүүр буюу стандартыг мөрдөнө гэсэн үг. Стандартын дагуу хийсэн эсэхийг шалгахын тулд хэмжилт(техникийн хэмжилт)-ийг үнэн зөв хийх шаардлагатай. Энэ бүхнийг хангасан тохиолдолд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн чанартай боллоо гэх үндэслэлтэй юм. Нөгөө талаас бүтээгдэхүүн чанартай байна гэдэг нь стандарт-ын дагуу хийгдсэн байх ёстой гэсэн үг. Стандартын дагуу хийгдэж байгаа болон хийсэн эсэхийг шалгахын техникийн хэмжилт-ийг зөв хийх шаардлагатай. Дээрх шаардлагуудын хангасан тохиолдолд эд анги нь харилцан солилцол-д орох боломжтой болдог. Ийм учраас дээрх дөрвөн үйл ажиллагааг хооронд нь уялдаа холбоотойгоор судлах, эзэмших шаардлага урган гарч байгаа юм.

Мэдвэл зохих ойлголтууд:

1. Бүтээгдэхүүний чанар, түүнд тавих шаардлага 2. Бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтийн зорилго, ач холбогдол 3. Бүтээгдэхүүний чанарын хяналтыг хийхийн ач холбогдол